SlideShare a Scribd company logo
Лекц
Үндсэн хөрөнгө
Агуулга
1. Үндсэн хөрөнгийн тухай ойлголт, анхны өртөг
бүрдэлт
2. Мөнгөн бусаар үндсэн хөрөнгийг олж бэлтгэх,
данснаас хасах
3. Бүтээн босголтын үеийн хүүгийн
капиталжуулалт
4. Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох аргууд,
элэгдлийн бүртгэл
5. Үндсэн хөрөнгийн дахин үнэлэх үеийн бүртгэл
6. Үндсэн хөрөнгийн үнэ цэнийн бууралт
Үндсэн хөрөнгийн тухай ойлголт, анхны
өртөг бүрдэлт
Санхүүгийн тайлагналын зорилгоор үндсэн хөрөнгийг
дараах 2 категорт хуваан авч үздэг:
Биет үндсэн хөрөнгө /tangible assets/: Газар,
газрын тохижуулалт, барилга, түрээсийн
сайжруулалт, тоног төхөөрөмж, эд хогшил, тээврийн
хэрэгсэл, дуусаагүй барилга, байгалийн нөөц
Биет бус үндсэн хөрөнгө /intangible assets/:
Физик байдлаар оршин байдаггүй ч эзэмшигчдээ
ямар нэг байдлаар ашиг тус өгч байдаг хөрөнгүүд:
патент, зохиогчийн эрх – copyright, худалдааны
тэмдэг – trademark, франчайз - franchises, goodwill
Биет үндсэн хөрөнгө
Дараах шинж чанарыг агуулсан хөрөнгийг биет
үндсэн хөрөнгө гэж ангилна:
Худалдан борлуулах зорилгогүй, бизнесийн үйл
ажиллагаанд ашиглах
Тухайн биет хөрөнгийн ирээдүйн эдийн засгийн
өгөөжийг аж ахуйн нэгж хүртэх магадлалтай
Нэгээс дээш жилийн ашиглалтын хугацаатай
Дээрх шалгуурыг хангасан үндсэн хөрөнгийг анх
бүртгэлд анхны өртгөөр нь үнэлж бүртгэнэ.
Үндсэн хөрөнгийн анхны өртөг
Үндсэн хөрөнгийн анхны өртөгт:
1. худалдан авсан үнэ,
2. түүнийг бэлтгэхтэй холбогдон гарсан тээврийн
зардал,
3. тээвэрлэлийн даатгал,
4. гаалийн татварын хураамж,
5. угсарч суурилуулах, ачиж буулгах зардал, шалгаж
зүгшрүүлэх гэх мэт ашиглахад бэлэн болгохтой
холбогдсон зардлууд орно.
Эдгээр зардлуудыг капиталжуулах буюу үндсэн
хөрөнгийн өртөгт шингээнэ.
Үндсэн хөрөнгийн ахны өртөгт
капиталжуулдаггүй зардал
Үндсэн хөрөнгийг худалдан авахад үүссэн зээлийн
хүүгийн зардал
Тоног төхөөрөмжийг ажиллуулах ажиллагсдын
сургалтын зардал
Хөрөнгийн татвар
Хөрөнгийн даатгал
Учир нь эдгээр зардлууд нь уг хөрөнгийг ашиглах
хугацаанд тэдгээрийг гэнэтийн аюул ослоос хамгаалах
үүднээс гарч байгаа болохоос биш уг хөрөнгийн ашиглалтын
хугацааг уртасгадаггүй.
Үндсэн хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт
Үндсэн хөрөнгийн томоохон бүрэлдэхүүн
хэсгүүдийн ашиглалтын хугацаа нь өөр өөр бол
тухайн үндсэн хөрөнгийг задалж бүртгэж болно.
Жишээ нь онгоцны их бие, далавч, зорчигчийн
суудлын ашиглалтын хугацаа нь өөр өөр байдаг
тул тудгээрийг тус тусад нь бие даасан хөрөнгөөр
бүртгэж болно.
Үндсэн хөрөнгийн анхны өртөг
Хоёр ба түүнээс дээш төрлийн үндсэн хөрөнгийг нэг
удаагийн бөөн дүнгээр худалдаж авсан тохиолдолд уг
мөнгийг хөрөнгө тус бүрийн анхны өртөгт
хуваарилахдаа хөрөнгө тус бүрийн зах зээлийн үнэд
үндэслэдэг /шууд хамаарлын буюу пропорцианаль
арга/. Хөрөнгө бүрийн зах зээлийн үнэ мэдэгдэхгүй бол
ялгах буюу өсөн нэмэгдүүлэх аргыг хэрэглэх бөгөд нийт
худалдан авсан үнээс зах зээлийн үнэ мэдэгдэж буй
хөрөнгийн зах зээлийн үнийг хасаад үлдэх дүнг зах
зээлийн үнэ тодорхойгүй байгаа хөрөнгөд хуваарилна.
Анхны өртөг
Газар: Газрын өртөгт тухайн газрыг ашиглахад бэлэн болгох
хүртэлх бүх зардлууд газрын өртөгт шингэнэ. Үүнд худалдан
авалтын үнээс гадна хуульчийн хөлс, үл хөдлөх хөрөнгийн
газрын үйлчилгээний хөлс, хайлтын зардал гэх мэт. Мөн
түүнчлэн газрыг зорилтот байдалд нь аваачих хүртэлх зардлууд
/цэвэрлэгээ, хуучин барилгыг нураах, хөрсийг сайжруулах гэх
мэт/ нь газрын өртөгт шингэнэ. Хуучин барилгыг нурааснаас
гарах хаягдлыг зарж олсон орлого нь газрын өртгөөс хасагдана.
Газрын сайжруулалт: Газар болон газрын сайжруулалтыг
хооронд нь ялгаж ойлгох хэрэгтэй. Газрын сайжруулалтын
жишээнд машин тавих газар, туслах зам, хашаа, зүлэг,
зүлэгжүүлэлтийн систем гэх мэт. Эдгээр сайжруулалтын өртөг
нь газраас тусдаа өртөгтэй, тусдаа капиталжуулагдах ёстойгоос
гадна цаг хугацааны явцад элэгдэл байгуулна.
Анхны өртөг
Барилга: Барилгын өртөгт барилгыг худалдаж авахад
төлсөн үнэ, хуульчийн хөлс, архитектурын хөлс,
зөвшөөрлийн хураамж, барилгын суурь ухах зардал, уг
барилгыг барихад зарцуулсан материал, хөдөлмөр,
үйлдвэрлэлийн бусад зардлууд орно. Өөрийн хүчээр
барилга барьж байгаа үед уг барилга барихтай
холбогдуулан авсан зээлийн хүүгийн зардлыг барилгын
өртөгт капиталжуулна.
Машин тоног төхөөрөмж: Тоног төхөөрөмжийн
өртгийг худалдан авсан үнэ, авчрах тээврийн зардал,
тээвэрлэх явцад гарсан даатгал, гаалийн хураамж,
суурилуулах, байршуулахтай холбогдон гарсан бүх зардал,
тоног төхөөрөмжийг туршилтын журмаар ажиллуулах,
тохиргоо хийхэд гарсан зардал бүрдүүлнэ.
Жишээ
№ Ажил гүйлгээний төрөл Дүн
1 Тоног төхөөрөмжийн худалдан авсан үнэ 15000,0
2 Худалдан авсан тоног төхөөрөмжийн гаалийн татвар, үнийн дүнгийн 10% 150,0
3 Тоног төхөөрөмжийн тээврийн зардал 250,0
4 Тоног төхөөрөмжийг тээвэрлэх явцад даатгуулсан даатгал 125,0
5 Газар худалдан авахад гарсан борлуулалтын шимтгэл ба эзэмших эрхийн хураамжийн
зардлууд
510,0
6 Хуучин барилгатай газрын худалдан авсан үнэ /газрыг 45000,0₮, хуучин барилгыг
20000,0 төгрөгөөр үнэлж авсан. Уг барилгыг нурааж, газар дээр шинэ барилга барих
зорилгоор худалдан авсан/
65000,0
7 Тоног төхөөрөмжийг суурилуулах болон турших зардал 134,6
8 Тоног төхөөрөмжийг ажиллуулах ажиллагсдын сургалтын зардал 100,0
9 Тоног төхөөрөмжийг худалдан авахад үүссэн хүүгийн зардал 60,0
10 Хуучин барилгын материалаас олсон ашиг (890.0)
11 Барилгын суурь ухах зардал 540.0
12 Газрыг тэгшлэх сайжруулах зардал 285.0
13 Барилгын суурь тавих хөдөлмөрийн зардал ба бетон цутгах зардал 5807.0
14 Газар эзэмшсэнээс хойш хэдэн сарын дараа хөрөнгийн татварын эхний хэсгийг төлсөн 140.0
15 Машины зогсоолд зориулсан зам /асфальт/ 278.0
16 Хуучин барилгыг нураах зардал 475.0
17 Хуучин барилгын оршин суугчдад нөхөн төлбөр олгосон 4980.0
18 Хашаа барихад гарсан зардал 1250.0
94194.6
Дээрх мэдээллийг ашиглан хөрөнгө тус бүрийн
өртгийг тодорхойл
Тоног төхөөрөмжийн өртөг
Тоног төхөөрөмжийн худалдан авсан үнэ 15000,0
Худалдан авсан тоног төхөөрөмжийн гаалийн татвар, үнийн дүнгийн 10% 150,0
Тоног төхөөрөмжийн тээврийн зардал 250,0
Тоног төхөөрөмжийг тээвэрлэх явцад даатгуулсан даатгал 125,0
Тоног төхөөрөмжийг суурилуулах болон турших зардал 134,6
15659,6
Газрын өртөг
Газар худалдан авахад гарсан борлуулалтын шимтгэл ба эзэмших эрхийн
хураамжийн зардлууд
510,0
Хуучин барилгатай газрын худалдан авсан үнэ 65000,0
Хуучин барилгын материалаас олсон ашиг (890.0)
Газрыг тэгшлэх сайжруулах зардал 285.0
Хуучин барилгыг нураах зардал 475.0
Хуучин барилгын оршин суугчдад нөхөн төлбөр олгосон 4980.0
70360,0
Газрын сайжруулалт
Хашаа барихад гарсан зардал 1250.0
Машины зогсоолд зориулсан зам /асфальт/ 278.0
Мөнгөн бусаар үндсэн хөрөнгийг олж
бэлтгэх /Noncash acquisition/
Үйл ажиллагаандаа хэрэглэх үндсэн
хөрөнгийг бэлэн мөнгө төлөлгүйгээр олж авах
явдал байдаг жишээ нь өрийн болон өмчийн үнэт
цаас гаргаж, хандив, өөрийн хөрөнгөөр солилцох
гэх мэт. Мөнгөн бусаар үндсэн хөрөнгийг олж
авахад түүний өртгийг тооцоолохдоо гол
баримтлах зарчим нь өгч байгаа хөрөнгө авч
байгаа хөрөнгийн зах зээлийн үнийн аль
тодорхой байгаа дээр нь үндэслэнэ.
Өр төлбөрөөр үндсэн хөрөнгө олж авах
Компани үндсэн хөрөнгийг зээлээр худалдан авч оронд
нь тодорхой хугацааны дараа төлбөрийг төлнө гэсэн
өглөгийн бичиг гаргадаг.Өглөгийн бичиг нь нэрлэсэн
дүнтэйгээс гадна хүү нь нэрлэсэн дүнгээс тусдаа эсвэл
нэрлэсэн дүнд орсон байж болно.
1. Хүү нь нэрлэсэн үнээс тусдаа байвал өглөгийн бичгийн нэрлэсэн үнэ нь авч буй
хөрөнгийн өртөг болно.
Жишээ 1. А компани Б компаниас тоног төхөөрөмж худалдан авч оронд нь
15000,0 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 10 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай
өглөгийн бичиг өгсөн.
Журналын бичилт нь: Дт Тоног төхөөрөмж 15000,0
Кт Өглөгийн бичиг 15000,0
Хүүгийн зардлыг тусад нь бүртгэнэ.
2. Хэрвээ өглөгийн бичгийн нэрлэсэн үнэ дотор хүү нь шингэсэн, өөрөөр хэлбэл
хүү нь тусдаа биш байгаа тохиолдолд хүү буюу хөнгөлөлтийг салгаж нэрлэсэн
үнийг тодорхойлох ёстой.
Өр төлбөрөөр үндсэн хөрөнгийг олж авах
Жишээ 2: М компани үйлдвэрийн тоног төхөөрөмж 2006 оны 1 сарын 2 нд худалдан авчээ.
Үүний оронд 2007 оны 12 сарын 31-нд 50,000,0 ₮ төлөх хүүгүй өглөгийн бичгийг гаргасан
байна. Энд 2 жилийн дараа төлөгдөх 50,000,0 төгрөгт хүү нь шингэсэн гэж үзэх бөгөөд
түүний өнөөгийн үнэ цэнэ нь өглөгийн бичгийн жинхэнэ нэрлэсэн үнэ болно. Үр ашигт
хүү 10% байсан.
PV=50000.0*0.82645*=41323,0
Журналын бичилт нь: Дт Тоног төхөөрөмж 41323,0
Дт Өглөгийн бичгийн хөнгөлөлт 8677,0
Кт Өглөгийн бичиг
50000,0
Өглөгийн бичгийн хөнгөлөлт нь өглөгийн бичгийн сөрөг данс бөгөөд хугацааны явцад
хүүгийн зардалд шингээж өгөх ёстой.
2006.12.31: Хүүгийн зардал /41323,0*10%/ 4132,0
Өглөгийн бичгийн хөнгөлөлт 4132,0
2007.12.31: Хүүгийн зардал /(41323,0+4132)*10%/ 4545
Өглөгийн бичгийн хөнгөлөлт 4545
Өглөгийн бичиг 50,000
Мөнгөн хөрөнгө 50,000
Өр төлбөрөөр үндсэн хөрөнгийг олж авах
Хэрвээ хүүгүй өрийн бичгээр худалдан авч буй хөрөнгийн зах
зээлийн үнэ тодорхой /үнийн саналаас/ бол тэр нь өрийн
бичгийн зах зээлийн үнэ буюу хөрөнгийн өртөг болох бөгөөд
өглөгийн бичгийн дүн, хөрөнгийн зах зээлийн үнийн хоорондох
зөрүү нь өглөгийн бичгийн хөнгөлөлт болно.
Жишээ нь О компани 2006 оны 1 сарын 2 нд 3 жилийн дараа
100,000,0 төлөгдөх хүүгүй өглөгийн бичиг гарган 79383,0
төрөгрөгийн зах зээлийн үнэтэй машин худалдаж авсан. /Зөрүү
нь хөнгөлөлтийн дүн болно. Далд хүүгийн хувийг хөөж олно/
Өмчийн үнэт цаас гарган үндсэн хөрөнгө олж
авах
Жижиг компаниудад нийтлэг тохиолддог
үзэгдэл бол тухайн компаний эзэмшигч болохыг
хүсэгчид компанид үндсэн хөрөнгө нийлүүлж
оронд нь компаний хувьцаа эзэмшигч болдог.
Жижиг компаниудын хувьд хөрөнгийн бирж дээр
нээлттэй хувьцаагаа борлуулдаггүй учраас
хувьцааны зах зээлийн үнэ тодорхойгүй байдаг.
Энэ тохиолдолд үндсэн хөрөнгийн зах зээлийн
үнийг ашиглан бичилт хийнэ. Хэрэв хувьцаа нь
нийтэд зарлагдан борлуулагддаг бол хувьцааны
зах зээлийн үнэ нь хөрөнгийн өртөг болно.
Өмчийн үнэт цаас гарган үндсэн хөрөнгө олж эзэмших
Жишээ нь 2006 оны 3 сарын 31-нд Э компани 10,000 ширхэг 15 долларын
нэрлэсэн үнэтэй энгийн хувьцаа гаргаж оронд нь газар авсан. Энэ үед
хувьцааны зах зээлийн үнэ 20 доллар байсан гэвэл энэ ажил гүйлгээг
бүртгэх журналын бичилт нь:
Дт: Газар 200,000
Кт: Энгийн хувьцаа 150,000
Кт: Нэмж төлөгдсөн капитал 50,000
Хандиваар үндсэн хөрөнгө олж авах
Компани зарим тохиолдолд үйл ажиллагааны үндсэн
хөрөнгөө хандиваар олж авдаг. Холбоогүй талаас хандиваар орж ирж
байгаа хөрөнгийг хөрөнгийн зах зээлийн үнийг үндэслэн тогтооно. Харин
хөрөнгийг дебэтлээд бусад орлогыг кредитэлдэг.
Үндсэн хөрөнгийн солилцох, актлах үеийн
бүртгэл
Үндсэн хөрөнгийн солилцоо
Биет үндсэн хөрөнгийг мөнгө оролцуулан эсвэл
оролцуулахгүйгээр мөнгөн бус хөрөнгөөр солилцож авч болно. Хэрвээ
хөрөнгийн солилцоо арилжааны шинжтэй, солилцоогоор авсан
хөрөнгийн бодит үнэ цэнийг үндэслэлтэй тодорхойлох боломжтой бол
уг хөрөнгийг бодит үнэ цэнээр нь бүртгэнэ. Хэрвээ авч байгаа
хөрөнгийн бодит үнэ цэнийг үндэслэлтэй тодорхойлох боломжгүй бол
өгч байгаа мөнгөн бус хөрөнгийн бодит үнэ цэнээр үндэслэнэ. Хэрвээ
авч байгаа болон өгч байгаа хөрөнгийн бодит үнэ цэнийг зөв
тодорхойлох боломжгүй бол солилцоогоор авсан хөрөнгийг өгсөн
мөнгөн бус хөрөнгийн дансны үнээр бүртгэнэ.
Үндсэн хөрөнгийн актлал
Үндсэн хөрөнгийг данснаас хасах бол данснаас хассан
хугацаанаас үл хамааран сүүлчийн элэгдэл тооцсон үеэс данснаас
хассан хугацааны хоорондох элэгдлийг тооцож бүртгэлд тусгана.
Хүүгийн капиталжуулалт
Компаниуд өөрийнхөө үйл ажиллагаанд зориулж барилга, томоохон
хэмжээний тоног төхөөрөмж барьж, суурилуулж болно. Эдгээр бүтээн
босголттой холбоотой ажлыг санхүүжүүлэхэд зориулж зээл авсан үед зээлийн
хүүгийн зардал гардаг.
Зээлийн зардлыг бүртгэх 2 арга байдаг.
 Зээлийн зардлыг капиталжуулж барилгын өртөгт шингээх
 Зээлийн зардлыг гарсан тайлант хугацааны зардлаар хүлээн зөвшөөрөх
Дараах нөхцөлүүд хангагдсан тохиолдолд зээлийн хүүг хөрөнгийг өртөгт
капиталжуулна.
 Хөрөнгөд зориулж зардал гарч байгаа
 Хөрөнгийг бүтээн босгох үйл ажиллагаа явагдаж байгаа
 Тайлант хугацааны хүүгийн зардал гарч байгаа
Үндсэн хөрөнгийн өртөгт капиталжуулах хүүний зардлыг тооцох 2 арга байдаг.
 Жинэлсэн дундаж зарлагын арга
 Тусгайлсан хүүгийн арга
Жинэлсэн дундаж зарлагын арга-
average accumulated expenditure method
Үндсэн хөрөнгийн өртөгт капиталжуулах хүүний зардал нь тухайн
хугацааны нийт бодит хүүгийн зардал, зайлсхийх боломжтой хүүгийн (the
amount capitalized is only that portion of interest cost incurred during the
construction period that could have been avoided if expenditure for the asset
had not been made)зардал хоёрын аль бага байна.
Зайлсхийх боломжтой хүүгийн зардал=жинэлсэн дундаж зарлага*хүү
Жинэлсэн дундаж зарлага< Тусгай зээл байвал
Зайлсхийх боломжтой хүү= Жинэлсэн дундаж зарлага*Тусгайлсан үээлийн
хүү
Жинэлсэн дундаж зарлага>Тусгай зээл байвал
Зайлсхийх боломжтой хүү=(Тусгайлсан зээл*Тусгайлсан зээлийн
хүү)+((Жинэлсэн дундаж зарлага-Тусгайлсан зээл)* Жинэлсэн дундаж хүү
Жишээ нь
Мөрөн компани өөрсдийн хэрэгцээнд зориулан 3 жилийн хугацаанд
барилга барьсан. Уг барилгатай холбоотойгоор 18750,000 төгрөгийн 11 хувийн
хүүтэй зээлийг 3 жилийн хугацаатай авсан. Уг тусгай зээлээс гадна дараах
өрүүдтэй байсан.
Зээлийн төрөл Үндсэн дүн Хүү
Бонд 8500,000 10%
Банкны зээл 11500,000 8%
Барилгын ажлыг 2000 оны 1 сарын 1-нээс эхэлж, 2002 оны 10 сарын 1 нд
барьж дуусгасан байна. Барилгын ажилд холбоотой гарсан зардлууд нь дараах
байдалтай байв
Зарлага гарсан өдөр Гарсан зарлага
2000.01.01 6250,000
2000.04.01 5000,000
2000.06.30 9375,000
2000.11.01 7500,000
2001.05.01 5625,000
2001.09.01 9375,000
2001.11.01 3750,000
2002.05.01 5625,000
2000 оны капиталжуулах хүүгийн зардлын
хэмжээг тооцъё.
Жинэлсэн дундаж зардал
Зарлага гарсан Гарсан зарлага Капиталжуулах
он сар өдөр зардал ЖДЗ
2000.01.01 6250,000 12/12 6250,000
2000.04.01 5000,000 9/12 3750,000
2000.06.30 9375,000 6/12 4687,000
2000.11.01 7500,000 2/12 1250,000
28125,000 15937,500
Жинэлсэн дундаж зардал нь тусгайлсан зээлийн хүүгээс бага учраас зайлсхийх боломжтой хүү нь:
15937500*11%=1753125
Нийт бодит хүү:
Тусгай 18750,0 11% 2062,5
Бонд 8500,0 10% 850,0
Зээл 11500,0 8% 920,0
38750,0 3832,5
Зайлсхийх боломжтой хүү нь бодит хүүнээс бага байгаа учраас 2000 онд 1753125 төгрөгийн хүүг барилгын
өртөгт шингээнэ.
2000 онд хийгдэх журналын бичилт нь:
Дуусаагүй барилга 28125,0
Мөнгөн хөрөнгө 28125,0
Дуусаагүй барилга 1753,125
Хүүгийн зардал 2079,375
Хүүгийн өр 3832,5
Тусгайлсан хүүгийн арга-specific interest
method
Тусгайлах хүүгийн аргын үед капиталжуулах хүүг тооцохдоо
гарсан зардлыг шууд хугацаа болон хүүгээр үржүүлэх
замаар тооцооллыг хийнэ. Өмнөх жишээ дээр авч үзье.
2000.01.01 6250,000 12/12 11% 687,5
2000.04.01 5000,000 9/12 11% 412,5
2000.06.30 7500,000* 6/12 11% 412,5
1875,000* 6/12 8,85%* 82,969
2000.11.01 7500,000 2/12 8,85% 110,625
28125,0 1706,094
2000.06.30-ны зардал болох 9375,0 төгрөг нь 2 хэсэгт
хуваагдана. Зардлууд нь тусгай зээлээс давсан. Давсан
хэсгийг бусад өрийн дундаж хүүгээр үржүүлнэ.
Тусгайлсан хүүгийн арга
8,85% нь бусад өрөөр санхүүжүүлэгдэж байгаа хэсэг.
Үндсэн хөрөнгийн бүтээн босголтын ажил технологийн
шаардлагаас бус /заавал зогсох бстой/ түр зогссон үед хүүгийн
капиталжуулалтыг мөн зогсооно. Энэ хугацаанд гарсан зээлийн
хүүгийн зардлыг тайлант хугацааны зардлаар бүртгэнэ.
Хөрөнгийг ашиглаж эхэлсэн эсвэл борлуулсан үед биш
ашиглахад эсвэл борлуулахад бэлэн болгосон ү ед хүүгийн
капиталжуулалтыг зогсооно. Харин капиталжуулалтыг барилга
баригдаж эхэлсэн буюу эхний зардал гарж эхлэх үеэс эхэлнэ.
Үйлдвэрийн барилга барих зорилгоор зээлийн мөнгөөр газар
худалдан авсан тохиолдолд барилга барих явцад гарсан
хүүгийн зардлыг газрын биш барилгын өртөгт капиталжуулна.
Санхүүгийн тайланд тухайн тайлант хугацаанд гарсан нийт
хүүний зардлыг зардалд шингээсэн ба капиталжуулсан хэсгийн
хамт нэмж тодруулах хэрэгтэй.
Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох
Үндсэн хөрөнгийн анхны өртгийг ашиглагдах хугацааны туршид
системтэйгээр хуваарилан зардалд шингээх үйл ажиллагааг элэгдүүлэх
гэнэ.
Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох дараах аргууд байдаг:
1. Шулуун шугамын арга-straight line method
2. Үйл ажиллагааны арга /бүтээгдэхүүний нэгжид ногдуулах арга/-Activity
based method /units of production method. Maybe it is the most logical
depreciation method, but costly.
3. Жилүүдийн нийлбэрийн арга-sum of years digits method / үлдэх өртгийг
хассан дүнгээс элэгдүүлж эхэлнэ /
4. Үлдэгдлийг бууруулах арга-declining balance method
5. Элэгдэл тооцох тусгай аргууд:
Бараа материалын арга
Хасах ба орлуулах арга
Бүлгийн ба нийлмэл арга
Холимог буюу хосолсон арга
Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох бусад
аргууд
Бараа материалын арга
Энэ аргыг нэгжийн өртөг болон ашиглалтын хугацаа нь бага ажлын хувцас, багаж
хэрэгсэл гэх мэт бага үнэтэй түргэн элэгдэх хөрөнгүүдийн хувьд хэрэглэнэ. Тайлант
хугацааны элэгдлийн зардлыг дараах байдлаар олно:
Элэгдлийн зардал=БМС1+худалдан авалт-худ авалтын буцаалт, хөнгөлөлт,
үнийн бууралт-БМ2
Хасах ба орлуулах арга
Энэ арга нь тус тусдаа бие даасан арга юм. Эдгээр аргуудыг элэгдлийн тооцооллыг
хялбарчилахын тулд төмөр зам, зам тээвэр, цахилгаан станц гэх мэт байгууллагуудад
өргөн хэрэглэдэг. Эдгээр байгууллагууд нь газарзүйн өргөн уудам нутагт тархан
байрласан төмөр зам, машин техник, цахилгаан дамжуулах утас, шонгийн мод, шугам
хоолой гэх мэт олон төрлийн хөрөнгийг эзэмшиж байдаг. Эдгээр хөрөнгө нэг бүрээр
элэгдэл тооцоход цаг хугацаа, зардал их шаардана. Хасах ба орлуулах аргын үед дээрх
хөрөнгө тус бүрээр элэгдэл байгуулахгүй бөгөөд хуримтлагдсан элэгдэл дансыг
ашиглахгүй.
Бүлгийн ба нийлмэл арга (Group and composite depreciation method)
Зарим тохиолдолд элэгдлийн тооцооллыг хялбарчилахын тулд ойролцоо
ашиглалтын хугацаатай олон хөрөнгийг нийлүүлэн элэгдлийн нэг түвшин ашиглан
элэгдүүлж болно. Энэ арга нь данс хөтлөх үйл ажиллагааг хялбаршилж элэгдлийн илүү
эсвэл дутуу тооцоололтоос гарах алдааг дундажлах буюу харилцан нөхдөг.
Жишээ
Хотын дулааны станц 100,000,0 төгрөгийн анхны өртөгтэй 10 жил
ашиглагдах хугацаатай дулаан дамжуулах хоолойг 2000 онд тавьсан. 2008 онд
20000,0 төгрөгийн анхны өртөгтэй 30000,0 төгрөгийн үлдэх өртөгтэй хуучин
хоолойг 30000,0 төгрөгийн анхны өртөгтэй 400,0 төгрөгийн үлдэх өртөгтэй
дулаан сайн барьдаг хоолойгоор сольсон. Ашиглалтаас гаргасан хуучин
хоолойг гадагшаа борлуулдаг.
Хасах арга Орлуулах арга
Хоолой тавьсан.
Үндсэн хөрөнгө-хоолой 100000,0
Мөнгөн хөрөнгө 100000,0
Хоолой тавьсан.
Үндсэн хөрөнгө-хоолой 100000,0
Мөнгөн хөрөнгө 100000,0
Хуучин хөрөнгийг данснаас хасах
Элэгдлийн зардал 19700,0
Бараа материал 300,0
Үндсэн хөрөнгө-хоолой 20000,0
No entry
Орлуулсан шинэ хөрөнгийн бүртгэл
Үндсэн хөрөнгө-хоолой 30000,0
Мөнгөн хөрөнгө 30000,0
Элэгдлийн зардал 29700,0
Бараа материал 300,0
Мөнгөн хөрөнгө 30000,0
Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ
Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний давтамж нь
тухайн үндсэн хөрөнгийн бодит үнэ цэнийн
өөрчлөлтөөс хамаарна. Ерөнхийдөө биет үндсэн
хөрөнгийн бодит үнэ цэнэ нь хөрөнгийн мэргэжлийн
үнэлээчийн зөвшөөрсөн зах зээлийн үнэ байдаг.
Ховор борлогддог, тусгай зориулалттай үндсэн
хөрөнгүүдийн хувьд бэлэн зах зээлийн үнэ байдаггүй
тул тэдгээрийн бодит үнэ цэнийг орлогын
капиталжуулалтын болон өртгийн хандлагаар
тодорхойлно /дахин үнэлгээ хийхгүй анхны өртгөөс
хуримтлагдсан элэгдэл, хуримтлагдсан үнэ цэнийн
бууралтын гарзыг хассан дүн/
Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ
Үндсэн хөрөнгийн бодит үнэ цэнэ нь мэдэгдэхүйцээр
тогтмол өөрчлөгддөг бол жил бүр дахин үнэлнэ. Бодит үнэ
цэнэ нь үл мэдэгдэм өөрчлөгддөг үндсэн хөрөнгийг 3-5
жил тутамд дахин үнэлнэ. Үндсэн хөрөнгийг дахин үнэлэх
үед тухайн хөрөнгийн харъяалагдаж байгаа үндсэн
хөрөнгийн ангийг бүхэлд нь дахин үнэлэх шаардлагатай.
Дахин үнэлгээний үр дүнд үндсэн хөрөнгийн дансны
үнэ нэмэгдсэн тохиолдолд нэмэгдсэн хэмжээг “Дахин
үнэлгээний нэмэгдэл” гэсэн өмчийн дансанд бүртгэнэ.
Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээг бүртгэх 2 арга байдаг.
1. Хуримтлагдсан элэгдлийг дахин тооцоолох арга
2. Хуримтлагдсан элэгдлийг данснаас хасах арга
Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ
Хуримтлагдсан элэгдлийг дахин тооцоолох арга
Энэ аргын үед дахин үнэлж буй үндсэн хөрөнгийн олон жилийн
өмнөх анхны өртгийг дахин үнэлнэ. Үндсэн хөрөнгийн хуримтлагдсан
элэгдлийг хөрөнгийн дансны үнийн өөрчлөлттэй хувь тэнцүүлэн
дахин тооцно. Өөрөөр хэлбэл үндсэн хөрөнгийн хуримтлагдсан
элэгдлийг шинээр тогтоосон анхны өртгөөс дахин тооцох ба өмнө
тооцсон болон шинээр тооцсон хуримтлагдсан элэгдлийн зөрүүгээр
үндсэн хөрөнгийн анхны өртгийг тохируулна. Үндсэн хөрөнгийг дахин
үнэлсний дараах жилүүдийн элэгдлийн зардлыг шинээр тогтоосон
анхны өртгөөс тооцно.
Хуримтлагдсан элэгдлийг данснаас хасах арга
Дахин үнэлгээний бичилтийг хийхдээ уг үндсэн хөрөнгийн өмнө
нь тооцогдсон хуримтлагдсан элэгдлийг бүртгэлээс хасна. Дараа нь
үндсэн хөрөнгийн өртгийг дахин үнэлсэн дүн хүртэл нэмэгдүүлнэ.
Үндсэн хөрөнгийг дахин үнэлсний дараах жилүүдийн элэгдлийн
зардлыг тогтоосон дансны үнээс тооцно.
Хуримтлагдсан элэгдлийг дахин тооцоолох
арга
Жишээ нь: Алтай компани 2000 оны эхэнд ашиглалтанд орсон 40000,0 төг-ийн
анхны өртөгтэй, 500,0 төг-ийн үлдэх өртөгтэй, 16 жилийн ашиглалтын
хугацаатай тоног төхөөрөмжийг ашиглалтын 5 дахь жилийн эцэст дахин
үнэлсэн. Дахин үнэлгээгээр тоног төхөөрөмжийн дансны үнийг 38,718,750 төг,
үлдэх өртөггүй, цааш 15 жил ашиглана гэж үзсэн. Үндсэн хөрөнгийн
элэгдлийн зардлыг шулуун шугамын аргаар хийдэг.
Бодолт:
5 жилийн эцэс дэх хуримтлагдсан элэгдэл=(40000.0-500.0)/16*5=12343.75
5 жилийн эцэс дэх дансны үнэ=40000,0-12343,75=27656,25→38718,75 болгохоор
дахин үнэлсэн. 5 жилийн дараа дансны үнэ нь 38718,75 бол анхны өртөг хэд
вэ? Уг үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацаа 20 жил.
Анхны өртөг=х x/20*15=38718.75 x=51625.0 төг 5 жилийн элэгдэл нь
51625.0/20*5=12906,25 Одоогийн элэгдэл нь 12343,75 байгаа.
Журналын бичилт: Тоног төхөөрөмж 11625,0 /51625,0-40000,0/
Хуримтлагдсан элэгдэл 562,5 /12343,75-
12906,25/
Дахин үнэлгээний нэмэгдэл 11062,5
Дахин үнэлсний дараа жил бүрийн элэгдлийн зардал=51625,0/20=2581,25
Хуримтлагдсан элэгдлийг
данснаас хасах арга
Өмнөх жишээний хувьд журналын бичилт:
Хуримтлагдсан элэгдэл 12343,75
Тоног төхөөрөмж 12343,75
Тоног төхөөрөмж 38718,75-
(40000,0-12343,75)=11062,5
Тоног төхөөрөмж 11062,5
Дахин үнэлгээний нэмэгдэл 11062,5
Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ
Дахин үнэлгээний үр дүнд хөрөнгийн дансны үнэ
буурсан тохиолдолд уг бууралтыг тайлант хугацааны
зардлаар хүлээн зөвшөөрнө. Хөрөнгийн дахин
үнэлгээний бууралтыг өмнө нь зардлаар бүртгэсэн
нөхцөлд уг зардлаас үл хэтрэх дахин үнэлгээний
нэмэгдлийг тайлант хугацааны орлогоор хүлээн
зөвшөөрнө. Мөн үндсэн хөрөнгийн ижил ангийн
дахин үнэлгээний нэмэгдлээс үл хэтрэх дахин
үнэлгээний бууралтыг холбогдох дахин үнэлгээний
нэмэгдлээс суутгана.
Дахин үнэлсэн хөрөнгийг бүртгэлээс хасах үед уг
үндсэн хөрөнгөнд хамаарах үндсэн хөрөнгийн дахин
үнэлгээний нэмэгдэл дансны үлдэгдлийг
хуримтлагдсан ашиг дансруу шилжүүлэн бүртгэнэ.
Үндсэн хөрөнгийг олж бэлтгэснээс
дараах үеийн зардал
Зардлыг капиталжуулах үндсэн шалгуур нь
тухайн зардал гарснаар дараах нөхцлүүдийг
аль нэг биелж байх ёстой:
Хөрөнгийн ашиглалтын хугацаа уртсах
Тухайн хөрөнгийг ашиглан үйлдвэрлэж
байгаа бүтээгдэхүүний чанар сайжрах
Тухайн хөрөнгийг ашиглан
үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүний тоо
хэмжээ өсөх
Дараах үеийн зардал
Харин хөрөнгийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд
хийгдэж байгаа урсгал засварын зардал гэх мэт зардлуудыг
капиталжуулж болохгүй.
Үндсэн хөрөнгөтэй холбоотой 4 төрлийн зардал гардаг:
Өргөтгөл (additions) : одоогийн хөрөнгийн өсөлт буюу
өргөтгөл
Шинэчлэл ба орлуулалт (improvements and
replacements) Одоогийн хөрөнгийг сайжруулсан
хөрөнгөөр солих
Дахин зохион байгуулалт ба дахин суурилуулалт
(rearrangement and reinstallation): Хөрөнгийг нэг
байршлаас нөгөө байршилд шилжүүлэх
Засвар (repairs): Хөрөнгийн хэвийн ажиллах нөхцөл
бололцоог хангах зарлага
Үнэ цэнийн бууралтыг бүртгэх
(Impairment of value)
Үнэ цэнийн бууралтыг бүртгэх (Impairment of value) энэ нь
ихэвчлэн биет бус хөрөнгө болон гүүдвилийн бүртгэлд илүү их
хэрэглэгддэг
Хөрөнгийн үнэ цэнэ буурч болзошгүй аливаа шинж тэмдэг байгаа
эсэхийг үнэлэхдээ аж ахуйн нэгж нь хамгийн наад зах нь дараах шинж
тэмдгийг харгалзах үзсэн байх шаардлагатай.
1. Мэдээллийн гадаад эх сурвалж
2. Мэдээллийн дотоод эх сурвалж
Мэдээллийн дотоод эх сурвалж
Хөрөнгийн хуучрал эсвэл биет эвдрэлийн талаар нотолгоо байгаа
Хөрөнгийг ашиглаж байгаа эсвэл ашиглахаар хүлээж байгаа арга
хэлбэрт эсвэл хамрах хүрээнд аж ахуйн нэгжид сөрөг үр дагавар учруулж
мэдэхүйц өөрчлөлт тайлант үеийн туршид гарсан эсвэл гарахаар
хүлээгдэж байгаа
Хөрөнгийн эдийн засгийн гүйцэтгэл нь хүлээгдэж байснаас бага эсвэл
бага болно гэдгийг заасан нотолгоог дотоод тайлагналаас харж болох
Үнэ цэнийн бууралт
Мэдээллийн гадаад эх сурвалж
 Хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ нь хэвийн ашиглалт эсвэл цаг хугацаа
өнгөрсний үр дүнд үүснэ гэж хүлээгдэж байгаа үнэ цэнээс мэдэгдэхүйцээр
буурсан
 Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явагддаг технологи, зах зээл, эдийн
засгийн эсвэл хуулийн орчинд эсвэл тухайн хөрөнгийн зориулагдах зах
зээлд аж ахуйн нэгжид сөрөг нөлөө үзүүлэх мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан
эсвэл ойрын жилүүдэд гарахаар бол
 Зах зээлийн хүүгийн түвшин эсвэл хөрөнгө оруулалтын өгөөжийн зах
зээлийн түвшин өссөн ба эдгээр өсөлт нь хөрөнгийн нөхөгдөх дүнг
материаллагаар бууруулах боломжтой
 Тайлагнагч аж ахуйн нэгжийн цэвэр хөрөнгийн дансны үнэ нь түүний
зах зээлийн капиталжуулалтаас их байвал
Аж ахуйн нэгж хөрөнгийн үнэ цэнэ буурч болзошгүй болохыг илтгэх
дээрх зүйлүүд шиг шинж тэмдэг байгаа эсэхийг балансын өдөр бүр үнэлж
байгаа ёстой. Хэрэв ямар нэг шинж тэмдэг илэрвэл аж ахуйн нэгж
хөрөнгийн нөхөгдөх дүнг тооцоолох ёстой.
Үнэ цэнийн бууралт
Нөхөгдөх дүн (recoverable amount) гэдэг нь хөрөнгө эсвэл мөнгөн
хөрөнгө бий болгогч нэгжийн борлуулалтын зардлыг хассан бодит үнэ
цэнэ ба ашиглалтын үнэ цэнийн аль их байна. Хөрөнгийн
борлуулалтын цэвэр үнэ болон ашиглалтын үнэ цэнийг хоёуланг нь
зэрэг тодорхойлох шаардлагагүй.
Борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнэ (fair value less
costs to sell) гэдэг нь бэлэн байгаа талуудын хоорондох холбоогүй
талуудын ажил гүйлгээгээр хөрөнгө эсвэл мөнгөн хөрөнгө бий болгогч
нэгжийг борлуулснаас олж авах дүнгээс данснаас хасалтын өртгийг
хассан дүн
Ашиглалтын үнэ цэнэ (value in use) нь хөрөнгийг тасралтгүй
ашигласнаас болон ашиглахаар тооцсон хугацааны эцэст данснаас
хасах үед үүсэхээр хүлээгдэж байгаа тооцоолсон ирээдүйн мөнгөн
урсгалын өнөөгий үнэ цэнэ /тохиромжит хөнгөлөлтийн хувь мөрдөх/
Мөнгөн хөрөнгө бий болгогч нэгж (cash generating unit) бусад
хөрөнгө эсвэл хөрөнгийн бүлгээс орж буй мөнгөн орлогын урсгалын
бие даасан томоохон дүнг зогсолтгүй ашиглах замаар орж ирж буй
мөнгөн орлогын урсгалыг нэгтгэсэн тодорхойлж болох хөрөнгийн
хамгийн бага бүлэг
Жишээ нь:
2009 оны эцэст Э аж ахуйн нэгж нь үйлдвэрийн барилгын үнэ
цэнийн бууралтыг тодорхойлох шалгалт хийсэн. Үйлдвэрийн
барилга нь төрөлжсөн учир түүний борлуулалтын зардлыг хассан
бодит үнэ цэнийг тодорхойлох боломжгүй. Тиймээс үйлдвэрийн
барилгын нөхөгдөх дүн нь түүний ашиглалтын үнэ цэнэ болно.
Хөрөнгийн дансны үнэ 3000 төгрөг бөгөөд ашиглахаар тооцсон
үлдсэн хугацаа 10 жил. Үр ашигт хүүгийн түвшин 10 хувь бөгөөд
хөрөнгийн ашиглалтаас орж ирэх 5 жилийн төсөвлөсөн мөнгөн
урсгалыг ашиглан үйлдвэрийн барилгын ашиглалтын үнэ цэнийг
дараах байдлаар тооцно.
Жил Ирээдүйн мөнгөн гүйлгээ Хөнгөлөлтийн хувь
Дискаунтын
ирээдүйн мөнгөн гүйлгээ
2010 690 0,86957 600
2011 720 0,75614 544
2012 750 0,65752 493
2013 767 0,57175 438
2014 796 0,49718 396
Ашиглалтын үнэ цэнэ 2471
Үнэ цэнийн бууралт
Хөрөнгийн нөхөгдөх дүн түүний дансны үнээс бага байгаа
тохиолдолд л хөрөнгийн дансны үнийг түүний нөхөгдөх дүн хүртэл нь
бууруулах ёстой. Энэ бууралт нь үнэ цэнийн бууралтын гарз болно. Дахин
үнэлсэн дүнгээр бүртгэснээс /дахин үнэлгээний нөөц үүссэн/ бусад
тохиолдолд үнэ цэнийн бууралтын гарзыг ашиг алдагдлаар шууд хүлээн
зөвшөөрөх ёстой.
Өмнөх жишээний хувьд үнэ цэнийн бууралтын гарзыг 529 өөр /3000-
2471/ бүртгэнэ.
Дт үнэ цэнийн бууралтын гарз 529
Кт хуримтлагдсан элэгдэл 529
Үнэ цэнийн бууралтын гарзыг хүлээн зөвшөөрсний дараа үлдэх
өртгийг /хэрэв байгаа бол/ хассан хөрөнгийн шинэчлэгдсэн дансны үнийг
хөрөнгийн ашиглахаар тооцсон үлдэх хугацаанд системтэйгээр хуваарилж
элэгдлийн зардлыг бүртгэнэ.
Өмнөх жишээн дээр барилгын жилийн элэгдлийг 2471-ээс тооцно.
Үнэ цэнийн өсөлт
Аж ахуйн нэгж нь өмнөх үед хүлээн
зөвшөөрсөн хөрөнгийн үнэ цэнийн бууралтын
гарз оршин байхаа болих эсвэл буурах эсэх
талаар ямар нэг шинж тэмдэг байгаа эсэхийг
балансын өдөр бүр үнэлэх ёстой. Хэрэв ийм ямар
нэг шинж тэмдэг байвал аж ахуйн нэгж тухайн
хөрөнгийн нөхөгдөх дүнг тооцоолж өмнөх үед
хөрөнгийн хувьд хүлээн зөвшөөрвөл үнэ цэнийн
бууралтын гарзыг буцаах ёстой. Энэ тохиолдолд
хөрөнгийн дансны үнийг түүний нөхөгдөх дүн
хүртэл өсгөх ёстой.
Үнэ цэнийн өсөлт
Энэ өсөлт нь үнэ цэнийн бууралтын гарзын буцаах
бичилт хийхийг шаардана.
 хөрөнгийн үнэ цэнэ буурч болзошгүй нөхцөл
байдал байгаа эсэхийг үнэлнэ
 байгаа бол хөрөнгийн нөхөгдөх дүнг олно
 Нөхөгдөх дүн нь борлуулалтын зардлыг хассан
бодит үнэ цэнэ болон ашиглалтын үнэ цэнийн аль их
байна. Ашиглалтын үнэ цэнэ нь ирээдүйн мөнгөн
урсгалын өнөөгийн үнэ цэнэ.
 Хэрэв дансны үнэ нь нөхөгдөх дүнгээс их байвал
дансны үнийг бууруулна. Үнэ цэнийн бууралтын гарз
бүртгэнэ.

More Related Content

What's hot

Бүлэг6
Бүлэг6Бүлэг6
Бүлэг6
Burnee Oogii
 
Мөнгөн хөрөнгийн бүртгэл
Мөнгөн хөрөнгийн бүртгэлМөнгөн хөрөнгийн бүртгэл
Мөнгөн хөрөнгийн бүртгэл
DOtgontsetseg
 
Lecture 5,6
Lecture 5,6Lecture 5,6
Lecture 5,6Bbujee
 
Зардлын бүртгэл Лекц 8,9
Зардлын бүртгэл Лекц 8,9Зардлын бүртгэл Лекц 8,9
Зардлын бүртгэл Лекц 8,9
Bbujee
 
Ias 12
Ias 12Ias 12
Ias 12
unenbat4411
 
технологийн үе шатны аргаар өртөг тооцох
технологийн үе шатны аргаар өртөг тооцохтехнологийн үе шатны аргаар өртөг тооцох
технологийн үе шатны аргаар өртөг тооцох
Enebish Vandandulam
 
Зардлын бүртгэл Лекц 15, 16
Зардлын бүртгэл Лекц 15, 16Зардлын бүртгэл Лекц 15, 16
Зардлын бүртгэл Лекц 15, 16
Bbujee
 
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Azzaya L
 
стандарт өртгийн бүртгэл
стандарт өртгийн бүртгэлстандарт өртгийн бүртгэл
стандарт өртгийн бүртгэл
Enebish Vandandulam
 
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлтBatjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлтBachkana Enhbat
 
лекц №5
лекц №5лекц №5
лекц №5
Byambadrj Myagmar
 
Lecture4,5
Lecture4,5Lecture4,5
Lecture4,5Bbujee
 
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээЗардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
erdenesoyol duudgai
 
үндсэн хөрөнгө
үндсэн хөрөнгөүндсэн хөрөнгө
үндсэн хөрөнгөDavaa Davaa
 
6 medeelel tsugluulah
6  medeelel tsugluulah6  medeelel tsugluulah
6 medeelel tsugluulah
Timon CL
 
хөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэлхөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэл
Enebish Vandandulam
 

What's hot (20)

Бүлэг6
Бүлэг6Бүлэг6
Бүлэг6
 
Мөнгөн хөрөнгийн бүртгэл
Мөнгөн хөрөнгийн бүртгэлМөнгөн хөрөнгийн бүртгэл
Мөнгөн хөрөнгийн бүртгэл
 
Lecture 5,6
Lecture 5,6Lecture 5,6
Lecture 5,6
 
Зардлын бүртгэл Лекц 8,9
Зардлын бүртгэл Лекц 8,9Зардлын бүртгэл Лекц 8,9
Зардлын бүртгэл Лекц 8,9
 
(1)
      (1)      (1)
(1)
 
Ias 12
Ias 12Ias 12
Ias 12
 
технологийн үе шатны аргаар өртөг тооцох
технологийн үе шатны аргаар өртөг тооцохтехнологийн үе шатны аргаар өртөг тооцох
технологийн үе шатны аргаар өртөг тооцох
 
Sm3 1
Sm3 1Sm3 1
Sm3 1
 
Зардлын бүртгэл Лекц 15, 16
Зардлын бүртгэл Лекц 15, 16Зардлын бүртгэл Лекц 15, 16
Зардлын бүртгэл Лекц 15, 16
 
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
 
стандарт өртгийн бүртгэл
стандарт өртгийн бүртгэлстандарт өртгийн бүртгэл
стандарт өртгийн бүртгэл
 
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлтBatjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
 
НББОУС-21
НББОУС-21НББОУС-21
НББОУС-21
 
лекц №5
лекц №5лекц №5
лекц №5
 
Lecture4,5
Lecture4,5Lecture4,5
Lecture4,5
 
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээЗардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
 
Fm 06
Fm 06Fm 06
Fm 06
 
үндсэн хөрөнгө
үндсэн хөрөнгөүндсэн хөрөнгө
үндсэн хөрөнгө
 
6 medeelel tsugluulah
6  medeelel tsugluulah6  medeelel tsugluulah
6 medeelel tsugluulah
 
хөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэлхөдөлмөрийн зардлын бүртгэл
хөдөлмөрийн зардлын бүртгэл
 

Viewers also liked

Сангийн сайдын 2010 оны 388 дугаар тушаал
Сангийн сайдын 2010 оны  388 дугаар тушаалСангийн сайдын 2010 оны  388 дугаар тушаал
Сангийн сайдын 2010 оны 388 дугаар тушаал
Munkh Orgil
 
UHE
UHEUHE
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль Chuluun Zulaa
 
Enhee
EnheeEnhee
Дунд шатны НББ
Дунд шатны НББДунд шатны НББ
Дунд шатны НББoyunsuren84
 
Mg304 санхүүгийн удирдлага
Mg304 санхүүгийн удирдлагаMg304 санхүүгийн удирдлага
Mg304 санхүүгийн удирдлага
Bujee Buuvdei
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 13 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 13 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 13 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 13 ШИДС Chuluun Zulaa
 
How To Use Slaidshare
How To Use SlaidshareHow To Use Slaidshare
How To Use Slaidshare
rusidan77
 
Ba304 financial management
Ba304 financial managementBa304 financial management
Ba304 financial management
Bujee Buuvdei
 
Value in Use Analysis for New Product Introductions
Value in Use Analysis for New Product IntroductionsValue in Use Analysis for New Product Introductions
Value in Use Analysis for New Product Introductions
Jose Briones
 
эд хөрөнгийн тооллого явуулах журам
эд хөрөнгийн тооллого явуулах журамэд хөрөнгийн тооллого явуулах журам
эд хөрөнгийн тооллого явуулах журам
bachkajoy
 
Mayagt all
Mayagt allMayagt all
Зардал зардлын тооцоо
Зардал зардлын тооцооЗардал зардлын тооцоо
Зардал зардлын тооцоо
Bach Baach
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДСChuluun Zulaa
 
Бүртгэл тооцооны сургалт
Бүртгэл тооцооны сургалтБүртгэл тооцооны сургалт
Бүртгэл тооцооны сургалтbadraa
 

Viewers also liked (20)

Сангийн сайдын 2010 оны 388 дугаар тушаал
Сангийн сайдын 2010 оны  388 дугаар тушаалСангийн сайдын 2010 оны  388 дугаар тушаал
Сангийн сайдын 2010 оны 388 дугаар тушаал
 
UHE
UHEUHE
UHE
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль
 
St01
St01St01
St01
 
Lekts6
Lekts6Lekts6
Lekts6
 
Enhee
EnheeEnhee
Enhee
 
Дунд шатны НББ
Дунд шатны НББДунд шатны НББ
Дунд шатны НББ
 
уснббоус Be 2011
уснббоус Be 2011уснббоус Be 2011
уснббоус Be 2011
 
Mg304 санхүүгийн удирдлага
Mg304 санхүүгийн удирдлагаMg304 санхүүгийн удирдлага
Mg304 санхүүгийн удирдлага
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 13 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 13 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 13 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 13 ШИДС
 
How To Use Slaidshare
How To Use SlaidshareHow To Use Slaidshare
How To Use Slaidshare
 
лекц 5
лекц 5лекц 5
лекц 5
 
Ba304 financial management
Ba304 financial managementBa304 financial management
Ba304 financial management
 
Value in Use Analysis for New Product Introductions
Value in Use Analysis for New Product IntroductionsValue in Use Analysis for New Product Introductions
Value in Use Analysis for New Product Introductions
 
эд хөрөнгийн тооллого явуулах журам
эд хөрөнгийн тооллого явуулах журамэд хөрөнгийн тооллого явуулах журам
эд хөрөнгийн тооллого явуулах журам
 
Mis lecture 2
Mis lecture 2Mis lecture 2
Mis lecture 2
 
Mayagt all
Mayagt allMayagt all
Mayagt all
 
Зардал зардлын тооцоо
Зардал зардлын тооцооЗардал зардлын тооцоо
Зардал зардлын тооцоо
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДС
 
Бүртгэл тооцооны сургалт
Бүртгэл тооцооны сургалтБүртгэл тооцооны сургалт
Бүртгэл тооцооны сургалт
 

Similar to Ppe

Бүлэг4
Бүлэг4Бүлэг4
Бүлэг4
Burnee Oogii
 
Sedev 6 nemelt material
Sedev 6 nemelt materialSedev 6 nemelt material
Sedev 6 nemelt material
Баянтөр Дэлгэр
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 10 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 10 ШИДС Chuluun Zulaa
 
лекц №4
лекц №4лекц №4
лекц №4
Byambadrj Myagmar
 
4 undsen hurungu
4 undsen hurungu4 undsen hurungu
4 undsen hurungu
Baterdene Batchuluun
 
СТОУС 16:Түрээс
СТОУС 16:ТүрээсСТОУС 16:Түрээс
СТОУС 16:Түрээс
Enebish Vandandulam
 
СТОУС 16: Түрээсийн бүртгэл
СТОУС 16: Түрээсийн бүртгэлСТОУС 16: Түрээсийн бүртгэл
СТОУС 16: Түрээсийн бүртгэл
Enebish Vandandulam
 
"Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого
"Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого"Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого
"Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого
Enkhtaivan Togtuun
 
биет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptx
биет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptxбиет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptx
биет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptx
Enebish Vandandulam
 
лекц 9.10 pptx
лекц 9.10 pptxлекц 9.10 pptx
лекц 9.10 pptxoyunsuren84
 
Lecture 5,6 ratio analysis
Lecture 5,6 ratio analysisLecture 5,6 ratio analysis
Lecture 5,6 ratio analysis
Baterdene Batchuluun
 
оуб лекц №11
оуб   лекц №11оуб   лекц №11
оуб лекц №11
Khaliuna Khina
 
сэдэв 3-хотш
сэдэв 3-хотшсэдэв 3-хотш
сэдэв 3-хотш
Byambadrj Myagmar
 
Ias 40
Ias 40Ias 40
Ias 40
unenbat4411
 
FIN321 Chapter 5 Урт хугацаат санхүүжилт - Бусад хэлбэр.pptx
FIN321 Chapter 5 Урт хугацаат санхүүжилт - Бусад хэлбэр.pptxFIN321 Chapter 5 Урт хугацаат санхүүжилт - Бусад хэлбэр.pptx
FIN321 Chapter 5 Урт хугацаат санхүүжилт - Бусад хэлбэр.pptx
taihen
 
Chap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tв
Chap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tвChap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tв
Chap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tвzulaat
 
Chap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tв
Chap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tвChap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tв
Chap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tвbaagiizul
 

Similar to Ppe (20)

Бүлэг4
Бүлэг4Бүлэг4
Бүлэг4
 
Nbb
NbbNbb
Nbb
 
Sb 7 biet bus horongo
Sb 7 biet bus horongoSb 7 biet bus horongo
Sb 7 biet bus horongo
 
Sedev 6 nemelt material
Sedev 6 nemelt materialSedev 6 nemelt material
Sedev 6 nemelt material
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 10 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 10 ШИДС
 
лекц №4
лекц №4лекц №4
лекц №4
 
4 undsen hurungu
4 undsen hurungu4 undsen hurungu
4 undsen hurungu
 
СТОУС 16:Түрээс
СТОУС 16:ТүрээсСТОУС 16:Түрээс
СТОУС 16:Түрээс
 
СТОУС 16: Түрээсийн бүртгэл
СТОУС 16: Түрээсийн бүртгэлСТОУС 16: Түрээсийн бүртгэл
СТОУС 16: Түрээсийн бүртгэл
 
"Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого
"Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого"Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого
"Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого
 
биет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptx
биет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptxбиет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptx
биет бус-хөрөнгө-байгалийн-нөөц-богино.-2pptx
 
лекц 9.10 pptx
лекц 9.10 pptxлекц 9.10 pptx
лекц 9.10 pptx
 
Lecture 5,6 ratio analysis
Lecture 5,6 ratio analysisLecture 5,6 ratio analysis
Lecture 5,6 ratio analysis
 
оуб лекц №11
оуб   лекц №11оуб   лекц №11
оуб лекц №11
 
сэдэв 3-хотш
сэдэв 3-хотшсэдэв 3-хотш
сэдэв 3-хотш
 
Ias 40
Ias 40Ias 40
Ias 40
 
лекц 6
лекц 6лекц 6
лекц 6
 
FIN321 Chapter 5 Урт хугацаат санхүүжилт - Бусад хэлбэр.pptx
FIN321 Chapter 5 Урт хугацаат санхүүжилт - Бусад хэлбэр.pptxFIN321 Chapter 5 Урт хугацаат санхүүжилт - Бусад хэлбэр.pptx
FIN321 Chapter 5 Урт хугацаат санхүүжилт - Бусад хэлбэр.pptx
 
Chap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tв
Chap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tвChap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tв
Chap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tв
 
Chap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tв
Chap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tвChap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tв
Chap001 ¦ч¦-tа¦+¦¬tл¦- ¦-tпtаt⦦tн¦¬¦¬¦¦¦- tвtгtе¦-¦¦ ¦-¦¦¦¬¦¦¦-¦¬tв
 

More from E-Gazarchin Online University

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
E-Gazarchin Online University
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
E-Gazarchin Online University
 
ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
E-Gazarchin Online University
 
ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/
E-Gazarchin Online University
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
E-Gazarchin Online University
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
E-Gazarchin Online University
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
E-Gazarchin Online University
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
E-Gazarchin Online University
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
E-Gazarchin Online University
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
E-Gazarchin Online University
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
E-Gazarchin Online University
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
E-Gazarchin Online University
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
E-Gazarchin Online University
 

More from E-Gazarchin Online University (20)

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
 
ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
 
ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
 

Ppe

  • 2. Агуулга 1. Үндсэн хөрөнгийн тухай ойлголт, анхны өртөг бүрдэлт 2. Мөнгөн бусаар үндсэн хөрөнгийг олж бэлтгэх, данснаас хасах 3. Бүтээн босголтын үеийн хүүгийн капиталжуулалт 4. Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох аргууд, элэгдлийн бүртгэл 5. Үндсэн хөрөнгийн дахин үнэлэх үеийн бүртгэл 6. Үндсэн хөрөнгийн үнэ цэнийн бууралт
  • 3. Үндсэн хөрөнгийн тухай ойлголт, анхны өртөг бүрдэлт Санхүүгийн тайлагналын зорилгоор үндсэн хөрөнгийг дараах 2 категорт хуваан авч үздэг: Биет үндсэн хөрөнгө /tangible assets/: Газар, газрын тохижуулалт, барилга, түрээсийн сайжруулалт, тоног төхөөрөмж, эд хогшил, тээврийн хэрэгсэл, дуусаагүй барилга, байгалийн нөөц Биет бус үндсэн хөрөнгө /intangible assets/: Физик байдлаар оршин байдаггүй ч эзэмшигчдээ ямар нэг байдлаар ашиг тус өгч байдаг хөрөнгүүд: патент, зохиогчийн эрх – copyright, худалдааны тэмдэг – trademark, франчайз - franchises, goodwill
  • 4. Биет үндсэн хөрөнгө Дараах шинж чанарыг агуулсан хөрөнгийг биет үндсэн хөрөнгө гэж ангилна: Худалдан борлуулах зорилгогүй, бизнесийн үйл ажиллагаанд ашиглах Тухайн биет хөрөнгийн ирээдүйн эдийн засгийн өгөөжийг аж ахуйн нэгж хүртэх магадлалтай Нэгээс дээш жилийн ашиглалтын хугацаатай Дээрх шалгуурыг хангасан үндсэн хөрөнгийг анх бүртгэлд анхны өртгөөр нь үнэлж бүртгэнэ.
  • 5. Үндсэн хөрөнгийн анхны өртөг Үндсэн хөрөнгийн анхны өртөгт: 1. худалдан авсан үнэ, 2. түүнийг бэлтгэхтэй холбогдон гарсан тээврийн зардал, 3. тээвэрлэлийн даатгал, 4. гаалийн татварын хураамж, 5. угсарч суурилуулах, ачиж буулгах зардал, шалгаж зүгшрүүлэх гэх мэт ашиглахад бэлэн болгохтой холбогдсон зардлууд орно. Эдгээр зардлуудыг капиталжуулах буюу үндсэн хөрөнгийн өртөгт шингээнэ.
  • 6. Үндсэн хөрөнгийн ахны өртөгт капиталжуулдаггүй зардал Үндсэн хөрөнгийг худалдан авахад үүссэн зээлийн хүүгийн зардал Тоног төхөөрөмжийг ажиллуулах ажиллагсдын сургалтын зардал Хөрөнгийн татвар Хөрөнгийн даатгал Учир нь эдгээр зардлууд нь уг хөрөнгийг ашиглах хугацаанд тэдгээрийг гэнэтийн аюул ослоос хамгаалах үүднээс гарч байгаа болохоос биш уг хөрөнгийн ашиглалтын хугацааг уртасгадаггүй.
  • 7. Үндсэн хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт Үндсэн хөрөнгийн томоохон бүрэлдэхүүн хэсгүүдийн ашиглалтын хугацаа нь өөр өөр бол тухайн үндсэн хөрөнгийг задалж бүртгэж болно. Жишээ нь онгоцны их бие, далавч, зорчигчийн суудлын ашиглалтын хугацаа нь өөр өөр байдаг тул тудгээрийг тус тусад нь бие даасан хөрөнгөөр бүртгэж болно.
  • 8. Үндсэн хөрөнгийн анхны өртөг Хоёр ба түүнээс дээш төрлийн үндсэн хөрөнгийг нэг удаагийн бөөн дүнгээр худалдаж авсан тохиолдолд уг мөнгийг хөрөнгө тус бүрийн анхны өртөгт хуваарилахдаа хөрөнгө тус бүрийн зах зээлийн үнэд үндэслэдэг /шууд хамаарлын буюу пропорцианаль арга/. Хөрөнгө бүрийн зах зээлийн үнэ мэдэгдэхгүй бол ялгах буюу өсөн нэмэгдүүлэх аргыг хэрэглэх бөгөд нийт худалдан авсан үнээс зах зээлийн үнэ мэдэгдэж буй хөрөнгийн зах зээлийн үнийг хасаад үлдэх дүнг зах зээлийн үнэ тодорхойгүй байгаа хөрөнгөд хуваарилна.
  • 9. Анхны өртөг Газар: Газрын өртөгт тухайн газрыг ашиглахад бэлэн болгох хүртэлх бүх зардлууд газрын өртөгт шингэнэ. Үүнд худалдан авалтын үнээс гадна хуульчийн хөлс, үл хөдлөх хөрөнгийн газрын үйлчилгээний хөлс, хайлтын зардал гэх мэт. Мөн түүнчлэн газрыг зорилтот байдалд нь аваачих хүртэлх зардлууд /цэвэрлэгээ, хуучин барилгыг нураах, хөрсийг сайжруулах гэх мэт/ нь газрын өртөгт шингэнэ. Хуучин барилгыг нурааснаас гарах хаягдлыг зарж олсон орлого нь газрын өртгөөс хасагдана. Газрын сайжруулалт: Газар болон газрын сайжруулалтыг хооронд нь ялгаж ойлгох хэрэгтэй. Газрын сайжруулалтын жишээнд машин тавих газар, туслах зам, хашаа, зүлэг, зүлэгжүүлэлтийн систем гэх мэт. Эдгээр сайжруулалтын өртөг нь газраас тусдаа өртөгтэй, тусдаа капиталжуулагдах ёстойгоос гадна цаг хугацааны явцад элэгдэл байгуулна.
  • 10. Анхны өртөг Барилга: Барилгын өртөгт барилгыг худалдаж авахад төлсөн үнэ, хуульчийн хөлс, архитектурын хөлс, зөвшөөрлийн хураамж, барилгын суурь ухах зардал, уг барилгыг барихад зарцуулсан материал, хөдөлмөр, үйлдвэрлэлийн бусад зардлууд орно. Өөрийн хүчээр барилга барьж байгаа үед уг барилга барихтай холбогдуулан авсан зээлийн хүүгийн зардлыг барилгын өртөгт капиталжуулна. Машин тоног төхөөрөмж: Тоног төхөөрөмжийн өртгийг худалдан авсан үнэ, авчрах тээврийн зардал, тээвэрлэх явцад гарсан даатгал, гаалийн хураамж, суурилуулах, байршуулахтай холбогдон гарсан бүх зардал, тоног төхөөрөмжийг туршилтын журмаар ажиллуулах, тохиргоо хийхэд гарсан зардал бүрдүүлнэ.
  • 11. Жишээ № Ажил гүйлгээний төрөл Дүн 1 Тоног төхөөрөмжийн худалдан авсан үнэ 15000,0 2 Худалдан авсан тоног төхөөрөмжийн гаалийн татвар, үнийн дүнгийн 10% 150,0 3 Тоног төхөөрөмжийн тээврийн зардал 250,0 4 Тоног төхөөрөмжийг тээвэрлэх явцад даатгуулсан даатгал 125,0 5 Газар худалдан авахад гарсан борлуулалтын шимтгэл ба эзэмших эрхийн хураамжийн зардлууд 510,0 6 Хуучин барилгатай газрын худалдан авсан үнэ /газрыг 45000,0₮, хуучин барилгыг 20000,0 төгрөгөөр үнэлж авсан. Уг барилгыг нурааж, газар дээр шинэ барилга барих зорилгоор худалдан авсан/ 65000,0 7 Тоног төхөөрөмжийг суурилуулах болон турших зардал 134,6 8 Тоног төхөөрөмжийг ажиллуулах ажиллагсдын сургалтын зардал 100,0 9 Тоног төхөөрөмжийг худалдан авахад үүссэн хүүгийн зардал 60,0 10 Хуучин барилгын материалаас олсон ашиг (890.0) 11 Барилгын суурь ухах зардал 540.0 12 Газрыг тэгшлэх сайжруулах зардал 285.0 13 Барилгын суурь тавих хөдөлмөрийн зардал ба бетон цутгах зардал 5807.0 14 Газар эзэмшсэнээс хойш хэдэн сарын дараа хөрөнгийн татварын эхний хэсгийг төлсөн 140.0 15 Машины зогсоолд зориулсан зам /асфальт/ 278.0 16 Хуучин барилгыг нураах зардал 475.0 17 Хуучин барилгын оршин суугчдад нөхөн төлбөр олгосон 4980.0 18 Хашаа барихад гарсан зардал 1250.0 94194.6
  • 12. Дээрх мэдээллийг ашиглан хөрөнгө тус бүрийн өртгийг тодорхойл Тоног төхөөрөмжийн өртөг Тоног төхөөрөмжийн худалдан авсан үнэ 15000,0 Худалдан авсан тоног төхөөрөмжийн гаалийн татвар, үнийн дүнгийн 10% 150,0 Тоног төхөөрөмжийн тээврийн зардал 250,0 Тоног төхөөрөмжийг тээвэрлэх явцад даатгуулсан даатгал 125,0 Тоног төхөөрөмжийг суурилуулах болон турших зардал 134,6 15659,6 Газрын өртөг Газар худалдан авахад гарсан борлуулалтын шимтгэл ба эзэмших эрхийн хураамжийн зардлууд 510,0 Хуучин барилгатай газрын худалдан авсан үнэ 65000,0 Хуучин барилгын материалаас олсон ашиг (890.0) Газрыг тэгшлэх сайжруулах зардал 285.0 Хуучин барилгыг нураах зардал 475.0 Хуучин барилгын оршин суугчдад нөхөн төлбөр олгосон 4980.0 70360,0 Газрын сайжруулалт Хашаа барихад гарсан зардал 1250.0 Машины зогсоолд зориулсан зам /асфальт/ 278.0
  • 13. Мөнгөн бусаар үндсэн хөрөнгийг олж бэлтгэх /Noncash acquisition/ Үйл ажиллагаандаа хэрэглэх үндсэн хөрөнгийг бэлэн мөнгө төлөлгүйгээр олж авах явдал байдаг жишээ нь өрийн болон өмчийн үнэт цаас гаргаж, хандив, өөрийн хөрөнгөөр солилцох гэх мэт. Мөнгөн бусаар үндсэн хөрөнгийг олж авахад түүний өртгийг тооцоолохдоо гол баримтлах зарчим нь өгч байгаа хөрөнгө авч байгаа хөрөнгийн зах зээлийн үнийн аль тодорхой байгаа дээр нь үндэслэнэ.
  • 14. Өр төлбөрөөр үндсэн хөрөнгө олж авах Компани үндсэн хөрөнгийг зээлээр худалдан авч оронд нь тодорхой хугацааны дараа төлбөрийг төлнө гэсэн өглөгийн бичиг гаргадаг.Өглөгийн бичиг нь нэрлэсэн дүнтэйгээс гадна хүү нь нэрлэсэн дүнгээс тусдаа эсвэл нэрлэсэн дүнд орсон байж болно. 1. Хүү нь нэрлэсэн үнээс тусдаа байвал өглөгийн бичгийн нэрлэсэн үнэ нь авч буй хөрөнгийн өртөг болно. Жишээ 1. А компани Б компаниас тоног төхөөрөмж худалдан авч оронд нь 15000,0 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 10 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай өглөгийн бичиг өгсөн. Журналын бичилт нь: Дт Тоног төхөөрөмж 15000,0 Кт Өглөгийн бичиг 15000,0 Хүүгийн зардлыг тусад нь бүртгэнэ. 2. Хэрвээ өглөгийн бичгийн нэрлэсэн үнэ дотор хүү нь шингэсэн, өөрөөр хэлбэл хүү нь тусдаа биш байгаа тохиолдолд хүү буюу хөнгөлөлтийг салгаж нэрлэсэн үнийг тодорхойлох ёстой.
  • 15. Өр төлбөрөөр үндсэн хөрөнгийг олж авах Жишээ 2: М компани үйлдвэрийн тоног төхөөрөмж 2006 оны 1 сарын 2 нд худалдан авчээ. Үүний оронд 2007 оны 12 сарын 31-нд 50,000,0 ₮ төлөх хүүгүй өглөгийн бичгийг гаргасан байна. Энд 2 жилийн дараа төлөгдөх 50,000,0 төгрөгт хүү нь шингэсэн гэж үзэх бөгөөд түүний өнөөгийн үнэ цэнэ нь өглөгийн бичгийн жинхэнэ нэрлэсэн үнэ болно. Үр ашигт хүү 10% байсан. PV=50000.0*0.82645*=41323,0 Журналын бичилт нь: Дт Тоног төхөөрөмж 41323,0 Дт Өглөгийн бичгийн хөнгөлөлт 8677,0 Кт Өглөгийн бичиг 50000,0 Өглөгийн бичгийн хөнгөлөлт нь өглөгийн бичгийн сөрөг данс бөгөөд хугацааны явцад хүүгийн зардалд шингээж өгөх ёстой. 2006.12.31: Хүүгийн зардал /41323,0*10%/ 4132,0 Өглөгийн бичгийн хөнгөлөлт 4132,0 2007.12.31: Хүүгийн зардал /(41323,0+4132)*10%/ 4545 Өглөгийн бичгийн хөнгөлөлт 4545 Өглөгийн бичиг 50,000 Мөнгөн хөрөнгө 50,000
  • 16. Өр төлбөрөөр үндсэн хөрөнгийг олж авах Хэрвээ хүүгүй өрийн бичгээр худалдан авч буй хөрөнгийн зах зээлийн үнэ тодорхой /үнийн саналаас/ бол тэр нь өрийн бичгийн зах зээлийн үнэ буюу хөрөнгийн өртөг болох бөгөөд өглөгийн бичгийн дүн, хөрөнгийн зах зээлийн үнийн хоорондох зөрүү нь өглөгийн бичгийн хөнгөлөлт болно. Жишээ нь О компани 2006 оны 1 сарын 2 нд 3 жилийн дараа 100,000,0 төлөгдөх хүүгүй өглөгийн бичиг гарган 79383,0 төрөгрөгийн зах зээлийн үнэтэй машин худалдаж авсан. /Зөрүү нь хөнгөлөлтийн дүн болно. Далд хүүгийн хувийг хөөж олно/
  • 17. Өмчийн үнэт цаас гарган үндсэн хөрөнгө олж авах Жижиг компаниудад нийтлэг тохиолддог үзэгдэл бол тухайн компаний эзэмшигч болохыг хүсэгчид компанид үндсэн хөрөнгө нийлүүлж оронд нь компаний хувьцаа эзэмшигч болдог. Жижиг компаниудын хувьд хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаагаа борлуулдаггүй учраас хувьцааны зах зээлийн үнэ тодорхойгүй байдаг. Энэ тохиолдолд үндсэн хөрөнгийн зах зээлийн үнийг ашиглан бичилт хийнэ. Хэрэв хувьцаа нь нийтэд зарлагдан борлуулагддаг бол хувьцааны зах зээлийн үнэ нь хөрөнгийн өртөг болно.
  • 18. Өмчийн үнэт цаас гарган үндсэн хөрөнгө олж эзэмших Жишээ нь 2006 оны 3 сарын 31-нд Э компани 10,000 ширхэг 15 долларын нэрлэсэн үнэтэй энгийн хувьцаа гаргаж оронд нь газар авсан. Энэ үед хувьцааны зах зээлийн үнэ 20 доллар байсан гэвэл энэ ажил гүйлгээг бүртгэх журналын бичилт нь: Дт: Газар 200,000 Кт: Энгийн хувьцаа 150,000 Кт: Нэмж төлөгдсөн капитал 50,000 Хандиваар үндсэн хөрөнгө олж авах Компани зарим тохиолдолд үйл ажиллагааны үндсэн хөрөнгөө хандиваар олж авдаг. Холбоогүй талаас хандиваар орж ирж байгаа хөрөнгийг хөрөнгийн зах зээлийн үнийг үндэслэн тогтооно. Харин хөрөнгийг дебэтлээд бусад орлогыг кредитэлдэг.
  • 19. Үндсэн хөрөнгийн солилцох, актлах үеийн бүртгэл Үндсэн хөрөнгийн солилцоо Биет үндсэн хөрөнгийг мөнгө оролцуулан эсвэл оролцуулахгүйгээр мөнгөн бус хөрөнгөөр солилцож авч болно. Хэрвээ хөрөнгийн солилцоо арилжааны шинжтэй, солилцоогоор авсан хөрөнгийн бодит үнэ цэнийг үндэслэлтэй тодорхойлох боломжтой бол уг хөрөнгийг бодит үнэ цэнээр нь бүртгэнэ. Хэрвээ авч байгаа хөрөнгийн бодит үнэ цэнийг үндэслэлтэй тодорхойлох боломжгүй бол өгч байгаа мөнгөн бус хөрөнгийн бодит үнэ цэнээр үндэслэнэ. Хэрвээ авч байгаа болон өгч байгаа хөрөнгийн бодит үнэ цэнийг зөв тодорхойлох боломжгүй бол солилцоогоор авсан хөрөнгийг өгсөн мөнгөн бус хөрөнгийн дансны үнээр бүртгэнэ. Үндсэн хөрөнгийн актлал Үндсэн хөрөнгийг данснаас хасах бол данснаас хассан хугацаанаас үл хамааран сүүлчийн элэгдэл тооцсон үеэс данснаас хассан хугацааны хоорондох элэгдлийг тооцож бүртгэлд тусгана.
  • 20. Хүүгийн капиталжуулалт Компаниуд өөрийнхөө үйл ажиллагаанд зориулж барилга, томоохон хэмжээний тоног төхөөрөмж барьж, суурилуулж болно. Эдгээр бүтээн босголттой холбоотой ажлыг санхүүжүүлэхэд зориулж зээл авсан үед зээлийн хүүгийн зардал гардаг. Зээлийн зардлыг бүртгэх 2 арга байдаг.  Зээлийн зардлыг капиталжуулж барилгын өртөгт шингээх  Зээлийн зардлыг гарсан тайлант хугацааны зардлаар хүлээн зөвшөөрөх Дараах нөхцөлүүд хангагдсан тохиолдолд зээлийн хүүг хөрөнгийг өртөгт капиталжуулна.  Хөрөнгөд зориулж зардал гарч байгаа  Хөрөнгийг бүтээн босгох үйл ажиллагаа явагдаж байгаа  Тайлант хугацааны хүүгийн зардал гарч байгаа Үндсэн хөрөнгийн өртөгт капиталжуулах хүүний зардлыг тооцох 2 арга байдаг.  Жинэлсэн дундаж зарлагын арга  Тусгайлсан хүүгийн арга
  • 21. Жинэлсэн дундаж зарлагын арга- average accumulated expenditure method Үндсэн хөрөнгийн өртөгт капиталжуулах хүүний зардал нь тухайн хугацааны нийт бодит хүүгийн зардал, зайлсхийх боломжтой хүүгийн (the amount capitalized is only that portion of interest cost incurred during the construction period that could have been avoided if expenditure for the asset had not been made)зардал хоёрын аль бага байна. Зайлсхийх боломжтой хүүгийн зардал=жинэлсэн дундаж зарлага*хүү Жинэлсэн дундаж зарлага< Тусгай зээл байвал Зайлсхийх боломжтой хүү= Жинэлсэн дундаж зарлага*Тусгайлсан үээлийн хүү Жинэлсэн дундаж зарлага>Тусгай зээл байвал Зайлсхийх боломжтой хүү=(Тусгайлсан зээл*Тусгайлсан зээлийн хүү)+((Жинэлсэн дундаж зарлага-Тусгайлсан зээл)* Жинэлсэн дундаж хүү
  • 22. Жишээ нь Мөрөн компани өөрсдийн хэрэгцээнд зориулан 3 жилийн хугацаанд барилга барьсан. Уг барилгатай холбоотойгоор 18750,000 төгрөгийн 11 хувийн хүүтэй зээлийг 3 жилийн хугацаатай авсан. Уг тусгай зээлээс гадна дараах өрүүдтэй байсан. Зээлийн төрөл Үндсэн дүн Хүү Бонд 8500,000 10% Банкны зээл 11500,000 8% Барилгын ажлыг 2000 оны 1 сарын 1-нээс эхэлж, 2002 оны 10 сарын 1 нд барьж дуусгасан байна. Барилгын ажилд холбоотой гарсан зардлууд нь дараах байдалтай байв Зарлага гарсан өдөр Гарсан зарлага 2000.01.01 6250,000 2000.04.01 5000,000 2000.06.30 9375,000 2000.11.01 7500,000 2001.05.01 5625,000 2001.09.01 9375,000 2001.11.01 3750,000 2002.05.01 5625,000
  • 23. 2000 оны капиталжуулах хүүгийн зардлын хэмжээг тооцъё. Жинэлсэн дундаж зардал Зарлага гарсан Гарсан зарлага Капиталжуулах он сар өдөр зардал ЖДЗ 2000.01.01 6250,000 12/12 6250,000 2000.04.01 5000,000 9/12 3750,000 2000.06.30 9375,000 6/12 4687,000 2000.11.01 7500,000 2/12 1250,000 28125,000 15937,500 Жинэлсэн дундаж зардал нь тусгайлсан зээлийн хүүгээс бага учраас зайлсхийх боломжтой хүү нь: 15937500*11%=1753125 Нийт бодит хүү: Тусгай 18750,0 11% 2062,5 Бонд 8500,0 10% 850,0 Зээл 11500,0 8% 920,0 38750,0 3832,5 Зайлсхийх боломжтой хүү нь бодит хүүнээс бага байгаа учраас 2000 онд 1753125 төгрөгийн хүүг барилгын өртөгт шингээнэ. 2000 онд хийгдэх журналын бичилт нь: Дуусаагүй барилга 28125,0 Мөнгөн хөрөнгө 28125,0 Дуусаагүй барилга 1753,125 Хүүгийн зардал 2079,375 Хүүгийн өр 3832,5
  • 24. Тусгайлсан хүүгийн арга-specific interest method Тусгайлах хүүгийн аргын үед капиталжуулах хүүг тооцохдоо гарсан зардлыг шууд хугацаа болон хүүгээр үржүүлэх замаар тооцооллыг хийнэ. Өмнөх жишээ дээр авч үзье. 2000.01.01 6250,000 12/12 11% 687,5 2000.04.01 5000,000 9/12 11% 412,5 2000.06.30 7500,000* 6/12 11% 412,5 1875,000* 6/12 8,85%* 82,969 2000.11.01 7500,000 2/12 8,85% 110,625 28125,0 1706,094 2000.06.30-ны зардал болох 9375,0 төгрөг нь 2 хэсэгт хуваагдана. Зардлууд нь тусгай зээлээс давсан. Давсан хэсгийг бусад өрийн дундаж хүүгээр үржүүлнэ.
  • 25. Тусгайлсан хүүгийн арга 8,85% нь бусад өрөөр санхүүжүүлэгдэж байгаа хэсэг. Үндсэн хөрөнгийн бүтээн босголтын ажил технологийн шаардлагаас бус /заавал зогсох бстой/ түр зогссон үед хүүгийн капиталжуулалтыг мөн зогсооно. Энэ хугацаанд гарсан зээлийн хүүгийн зардлыг тайлант хугацааны зардлаар бүртгэнэ. Хөрөнгийг ашиглаж эхэлсэн эсвэл борлуулсан үед биш ашиглахад эсвэл борлуулахад бэлэн болгосон ү ед хүүгийн капиталжуулалтыг зогсооно. Харин капиталжуулалтыг барилга баригдаж эхэлсэн буюу эхний зардал гарж эхлэх үеэс эхэлнэ. Үйлдвэрийн барилга барих зорилгоор зээлийн мөнгөөр газар худалдан авсан тохиолдолд барилга барих явцад гарсан хүүгийн зардлыг газрын биш барилгын өртөгт капиталжуулна. Санхүүгийн тайланд тухайн тайлант хугацаанд гарсан нийт хүүний зардлыг зардалд шингээсэн ба капиталжуулсан хэсгийн хамт нэмж тодруулах хэрэгтэй.
  • 26. Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох Үндсэн хөрөнгийн анхны өртгийг ашиглагдах хугацааны туршид системтэйгээр хуваарилан зардалд шингээх үйл ажиллагааг элэгдүүлэх гэнэ. Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох дараах аргууд байдаг: 1. Шулуун шугамын арга-straight line method 2. Үйл ажиллагааны арга /бүтээгдэхүүний нэгжид ногдуулах арга/-Activity based method /units of production method. Maybe it is the most logical depreciation method, but costly. 3. Жилүүдийн нийлбэрийн арга-sum of years digits method / үлдэх өртгийг хассан дүнгээс элэгдүүлж эхэлнэ / 4. Үлдэгдлийг бууруулах арга-declining balance method 5. Элэгдэл тооцох тусгай аргууд: Бараа материалын арга Хасах ба орлуулах арга Бүлгийн ба нийлмэл арга Холимог буюу хосолсон арга
  • 27. Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох бусад аргууд Бараа материалын арга Энэ аргыг нэгжийн өртөг болон ашиглалтын хугацаа нь бага ажлын хувцас, багаж хэрэгсэл гэх мэт бага үнэтэй түргэн элэгдэх хөрөнгүүдийн хувьд хэрэглэнэ. Тайлант хугацааны элэгдлийн зардлыг дараах байдлаар олно: Элэгдлийн зардал=БМС1+худалдан авалт-худ авалтын буцаалт, хөнгөлөлт, үнийн бууралт-БМ2 Хасах ба орлуулах арга Энэ арга нь тус тусдаа бие даасан арга юм. Эдгээр аргуудыг элэгдлийн тооцооллыг хялбарчилахын тулд төмөр зам, зам тээвэр, цахилгаан станц гэх мэт байгууллагуудад өргөн хэрэглэдэг. Эдгээр байгууллагууд нь газарзүйн өргөн уудам нутагт тархан байрласан төмөр зам, машин техник, цахилгаан дамжуулах утас, шонгийн мод, шугам хоолой гэх мэт олон төрлийн хөрөнгийг эзэмшиж байдаг. Эдгээр хөрөнгө нэг бүрээр элэгдэл тооцоход цаг хугацаа, зардал их шаардана. Хасах ба орлуулах аргын үед дээрх хөрөнгө тус бүрээр элэгдэл байгуулахгүй бөгөөд хуримтлагдсан элэгдэл дансыг ашиглахгүй. Бүлгийн ба нийлмэл арга (Group and composite depreciation method) Зарим тохиолдолд элэгдлийн тооцооллыг хялбарчилахын тулд ойролцоо ашиглалтын хугацаатай олон хөрөнгийг нийлүүлэн элэгдлийн нэг түвшин ашиглан элэгдүүлж болно. Энэ арга нь данс хөтлөх үйл ажиллагааг хялбаршилж элэгдлийн илүү эсвэл дутуу тооцоололтоос гарах алдааг дундажлах буюу харилцан нөхдөг.
  • 28. Жишээ Хотын дулааны станц 100,000,0 төгрөгийн анхны өртөгтэй 10 жил ашиглагдах хугацаатай дулаан дамжуулах хоолойг 2000 онд тавьсан. 2008 онд 20000,0 төгрөгийн анхны өртөгтэй 30000,0 төгрөгийн үлдэх өртөгтэй хуучин хоолойг 30000,0 төгрөгийн анхны өртөгтэй 400,0 төгрөгийн үлдэх өртөгтэй дулаан сайн барьдаг хоолойгоор сольсон. Ашиглалтаас гаргасан хуучин хоолойг гадагшаа борлуулдаг. Хасах арга Орлуулах арга Хоолой тавьсан. Үндсэн хөрөнгө-хоолой 100000,0 Мөнгөн хөрөнгө 100000,0 Хоолой тавьсан. Үндсэн хөрөнгө-хоолой 100000,0 Мөнгөн хөрөнгө 100000,0 Хуучин хөрөнгийг данснаас хасах Элэгдлийн зардал 19700,0 Бараа материал 300,0 Үндсэн хөрөнгө-хоолой 20000,0 No entry Орлуулсан шинэ хөрөнгийн бүртгэл Үндсэн хөрөнгө-хоолой 30000,0 Мөнгөн хөрөнгө 30000,0 Элэгдлийн зардал 29700,0 Бараа материал 300,0 Мөнгөн хөрөнгө 30000,0
  • 29. Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний давтамж нь тухайн үндсэн хөрөнгийн бодит үнэ цэнийн өөрчлөлтөөс хамаарна. Ерөнхийдөө биет үндсэн хөрөнгийн бодит үнэ цэнэ нь хөрөнгийн мэргэжлийн үнэлээчийн зөвшөөрсөн зах зээлийн үнэ байдаг. Ховор борлогддог, тусгай зориулалттай үндсэн хөрөнгүүдийн хувьд бэлэн зах зээлийн үнэ байдаггүй тул тэдгээрийн бодит үнэ цэнийг орлогын капиталжуулалтын болон өртгийн хандлагаар тодорхойлно /дахин үнэлгээ хийхгүй анхны өртгөөс хуримтлагдсан элэгдэл, хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хассан дүн/
  • 30. Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ Үндсэн хөрөнгийн бодит үнэ цэнэ нь мэдэгдэхүйцээр тогтмол өөрчлөгддөг бол жил бүр дахин үнэлнэ. Бодит үнэ цэнэ нь үл мэдэгдэм өөрчлөгддөг үндсэн хөрөнгийг 3-5 жил тутамд дахин үнэлнэ. Үндсэн хөрөнгийг дахин үнэлэх үед тухайн хөрөнгийн харъяалагдаж байгаа үндсэн хөрөнгийн ангийг бүхэлд нь дахин үнэлэх шаардлагатай. Дахин үнэлгээний үр дүнд үндсэн хөрөнгийн дансны үнэ нэмэгдсэн тохиолдолд нэмэгдсэн хэмжээг “Дахин үнэлгээний нэмэгдэл” гэсэн өмчийн дансанд бүртгэнэ. Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээг бүртгэх 2 арга байдаг. 1. Хуримтлагдсан элэгдлийг дахин тооцоолох арга 2. Хуримтлагдсан элэгдлийг данснаас хасах арга
  • 31. Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ Хуримтлагдсан элэгдлийг дахин тооцоолох арга Энэ аргын үед дахин үнэлж буй үндсэн хөрөнгийн олон жилийн өмнөх анхны өртгийг дахин үнэлнэ. Үндсэн хөрөнгийн хуримтлагдсан элэгдлийг хөрөнгийн дансны үнийн өөрчлөлттэй хувь тэнцүүлэн дахин тооцно. Өөрөөр хэлбэл үндсэн хөрөнгийн хуримтлагдсан элэгдлийг шинээр тогтоосон анхны өртгөөс дахин тооцох ба өмнө тооцсон болон шинээр тооцсон хуримтлагдсан элэгдлийн зөрүүгээр үндсэн хөрөнгийн анхны өртгийг тохируулна. Үндсэн хөрөнгийг дахин үнэлсний дараах жилүүдийн элэгдлийн зардлыг шинээр тогтоосон анхны өртгөөс тооцно. Хуримтлагдсан элэгдлийг данснаас хасах арга Дахин үнэлгээний бичилтийг хийхдээ уг үндсэн хөрөнгийн өмнө нь тооцогдсон хуримтлагдсан элэгдлийг бүртгэлээс хасна. Дараа нь үндсэн хөрөнгийн өртгийг дахин үнэлсэн дүн хүртэл нэмэгдүүлнэ. Үндсэн хөрөнгийг дахин үнэлсний дараах жилүүдийн элэгдлийн зардлыг тогтоосон дансны үнээс тооцно.
  • 32. Хуримтлагдсан элэгдлийг дахин тооцоолох арга Жишээ нь: Алтай компани 2000 оны эхэнд ашиглалтанд орсон 40000,0 төг-ийн анхны өртөгтэй, 500,0 төг-ийн үлдэх өртөгтэй, 16 жилийн ашиглалтын хугацаатай тоног төхөөрөмжийг ашиглалтын 5 дахь жилийн эцэст дахин үнэлсэн. Дахин үнэлгээгээр тоног төхөөрөмжийн дансны үнийг 38,718,750 төг, үлдэх өртөггүй, цааш 15 жил ашиглана гэж үзсэн. Үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлыг шулуун шугамын аргаар хийдэг. Бодолт: 5 жилийн эцэс дэх хуримтлагдсан элэгдэл=(40000.0-500.0)/16*5=12343.75 5 жилийн эцэс дэх дансны үнэ=40000,0-12343,75=27656,25→38718,75 болгохоор дахин үнэлсэн. 5 жилийн дараа дансны үнэ нь 38718,75 бол анхны өртөг хэд вэ? Уг үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацаа 20 жил. Анхны өртөг=х x/20*15=38718.75 x=51625.0 төг 5 жилийн элэгдэл нь 51625.0/20*5=12906,25 Одоогийн элэгдэл нь 12343,75 байгаа. Журналын бичилт: Тоног төхөөрөмж 11625,0 /51625,0-40000,0/ Хуримтлагдсан элэгдэл 562,5 /12343,75- 12906,25/ Дахин үнэлгээний нэмэгдэл 11062,5 Дахин үнэлсний дараа жил бүрийн элэгдлийн зардал=51625,0/20=2581,25
  • 33. Хуримтлагдсан элэгдлийг данснаас хасах арга Өмнөх жишээний хувьд журналын бичилт: Хуримтлагдсан элэгдэл 12343,75 Тоног төхөөрөмж 12343,75 Тоног төхөөрөмж 38718,75- (40000,0-12343,75)=11062,5 Тоног төхөөрөмж 11062,5 Дахин үнэлгээний нэмэгдэл 11062,5
  • 34. Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ Дахин үнэлгээний үр дүнд хөрөнгийн дансны үнэ буурсан тохиолдолд уг бууралтыг тайлант хугацааны зардлаар хүлээн зөвшөөрнө. Хөрөнгийн дахин үнэлгээний бууралтыг өмнө нь зардлаар бүртгэсэн нөхцөлд уг зардлаас үл хэтрэх дахин үнэлгээний нэмэгдлийг тайлант хугацааны орлогоор хүлээн зөвшөөрнө. Мөн үндсэн хөрөнгийн ижил ангийн дахин үнэлгээний нэмэгдлээс үл хэтрэх дахин үнэлгээний бууралтыг холбогдох дахин үнэлгээний нэмэгдлээс суутгана. Дахин үнэлсэн хөрөнгийг бүртгэлээс хасах үед уг үндсэн хөрөнгөнд хамаарах үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл дансны үлдэгдлийг хуримтлагдсан ашиг дансруу шилжүүлэн бүртгэнэ.
  • 35. Үндсэн хөрөнгийг олж бэлтгэснээс дараах үеийн зардал Зардлыг капиталжуулах үндсэн шалгуур нь тухайн зардал гарснаар дараах нөхцлүүдийг аль нэг биелж байх ёстой: Хөрөнгийн ашиглалтын хугацаа уртсах Тухайн хөрөнгийг ашиглан үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний чанар сайжрах Тухайн хөрөнгийг ашиглан үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээ өсөх
  • 36. Дараах үеийн зардал Харин хөрөнгийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд хийгдэж байгаа урсгал засварын зардал гэх мэт зардлуудыг капиталжуулж болохгүй. Үндсэн хөрөнгөтэй холбоотой 4 төрлийн зардал гардаг: Өргөтгөл (additions) : одоогийн хөрөнгийн өсөлт буюу өргөтгөл Шинэчлэл ба орлуулалт (improvements and replacements) Одоогийн хөрөнгийг сайжруулсан хөрөнгөөр солих Дахин зохион байгуулалт ба дахин суурилуулалт (rearrangement and reinstallation): Хөрөнгийг нэг байршлаас нөгөө байршилд шилжүүлэх Засвар (repairs): Хөрөнгийн хэвийн ажиллах нөхцөл бололцоог хангах зарлага
  • 37. Үнэ цэнийн бууралтыг бүртгэх (Impairment of value) Үнэ цэнийн бууралтыг бүртгэх (Impairment of value) энэ нь ихэвчлэн биет бус хөрөнгө болон гүүдвилийн бүртгэлд илүү их хэрэглэгддэг Хөрөнгийн үнэ цэнэ буурч болзошгүй аливаа шинж тэмдэг байгаа эсэхийг үнэлэхдээ аж ахуйн нэгж нь хамгийн наад зах нь дараах шинж тэмдгийг харгалзах үзсэн байх шаардлагатай. 1. Мэдээллийн гадаад эх сурвалж 2. Мэдээллийн дотоод эх сурвалж Мэдээллийн дотоод эх сурвалж Хөрөнгийн хуучрал эсвэл биет эвдрэлийн талаар нотолгоо байгаа Хөрөнгийг ашиглаж байгаа эсвэл ашиглахаар хүлээж байгаа арга хэлбэрт эсвэл хамрах хүрээнд аж ахуйн нэгжид сөрөг үр дагавар учруулж мэдэхүйц өөрчлөлт тайлант үеийн туршид гарсан эсвэл гарахаар хүлээгдэж байгаа Хөрөнгийн эдийн засгийн гүйцэтгэл нь хүлээгдэж байснаас бага эсвэл бага болно гэдгийг заасан нотолгоог дотоод тайлагналаас харж болох
  • 38. Үнэ цэнийн бууралт Мэдээллийн гадаад эх сурвалж  Хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ нь хэвийн ашиглалт эсвэл цаг хугацаа өнгөрсний үр дүнд үүснэ гэж хүлээгдэж байгаа үнэ цэнээс мэдэгдэхүйцээр буурсан  Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явагддаг технологи, зах зээл, эдийн засгийн эсвэл хуулийн орчинд эсвэл тухайн хөрөнгийн зориулагдах зах зээлд аж ахуйн нэгжид сөрөг нөлөө үзүүлэх мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан эсвэл ойрын жилүүдэд гарахаар бол  Зах зээлийн хүүгийн түвшин эсвэл хөрөнгө оруулалтын өгөөжийн зах зээлийн түвшин өссөн ба эдгээр өсөлт нь хөрөнгийн нөхөгдөх дүнг материаллагаар бууруулах боломжтой  Тайлагнагч аж ахуйн нэгжийн цэвэр хөрөнгийн дансны үнэ нь түүний зах зээлийн капиталжуулалтаас их байвал Аж ахуйн нэгж хөрөнгийн үнэ цэнэ буурч болзошгүй болохыг илтгэх дээрх зүйлүүд шиг шинж тэмдэг байгаа эсэхийг балансын өдөр бүр үнэлж байгаа ёстой. Хэрэв ямар нэг шинж тэмдэг илэрвэл аж ахуйн нэгж хөрөнгийн нөхөгдөх дүнг тооцоолох ёстой.
  • 39. Үнэ цэнийн бууралт Нөхөгдөх дүн (recoverable amount) гэдэг нь хөрөнгө эсвэл мөнгөн хөрөнгө бий болгогч нэгжийн борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнэ ба ашиглалтын үнэ цэнийн аль их байна. Хөрөнгийн борлуулалтын цэвэр үнэ болон ашиглалтын үнэ цэнийг хоёуланг нь зэрэг тодорхойлох шаардлагагүй. Борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнэ (fair value less costs to sell) гэдэг нь бэлэн байгаа талуудын хоорондох холбоогүй талуудын ажил гүйлгээгээр хөрөнгө эсвэл мөнгөн хөрөнгө бий болгогч нэгжийг борлуулснаас олж авах дүнгээс данснаас хасалтын өртгийг хассан дүн Ашиглалтын үнэ цэнэ (value in use) нь хөрөнгийг тасралтгүй ашигласнаас болон ашиглахаар тооцсон хугацааны эцэст данснаас хасах үед үүсэхээр хүлээгдэж байгаа тооцоолсон ирээдүйн мөнгөн урсгалын өнөөгий үнэ цэнэ /тохиромжит хөнгөлөлтийн хувь мөрдөх/ Мөнгөн хөрөнгө бий болгогч нэгж (cash generating unit) бусад хөрөнгө эсвэл хөрөнгийн бүлгээс орж буй мөнгөн орлогын урсгалын бие даасан томоохон дүнг зогсолтгүй ашиглах замаар орж ирж буй мөнгөн орлогын урсгалыг нэгтгэсэн тодорхойлж болох хөрөнгийн хамгийн бага бүлэг
  • 40. Жишээ нь: 2009 оны эцэст Э аж ахуйн нэгж нь үйлдвэрийн барилгын үнэ цэнийн бууралтыг тодорхойлох шалгалт хийсэн. Үйлдвэрийн барилга нь төрөлжсөн учир түүний борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнийг тодорхойлох боломжгүй. Тиймээс үйлдвэрийн барилгын нөхөгдөх дүн нь түүний ашиглалтын үнэ цэнэ болно. Хөрөнгийн дансны үнэ 3000 төгрөг бөгөөд ашиглахаар тооцсон үлдсэн хугацаа 10 жил. Үр ашигт хүүгийн түвшин 10 хувь бөгөөд хөрөнгийн ашиглалтаас орж ирэх 5 жилийн төсөвлөсөн мөнгөн урсгалыг ашиглан үйлдвэрийн барилгын ашиглалтын үнэ цэнийг дараах байдлаар тооцно. Жил Ирээдүйн мөнгөн гүйлгээ Хөнгөлөлтийн хувь Дискаунтын ирээдүйн мөнгөн гүйлгээ 2010 690 0,86957 600 2011 720 0,75614 544 2012 750 0,65752 493 2013 767 0,57175 438 2014 796 0,49718 396 Ашиглалтын үнэ цэнэ 2471
  • 41. Үнэ цэнийн бууралт Хөрөнгийн нөхөгдөх дүн түүний дансны үнээс бага байгаа тохиолдолд л хөрөнгийн дансны үнийг түүний нөхөгдөх дүн хүртэл нь бууруулах ёстой. Энэ бууралт нь үнэ цэнийн бууралтын гарз болно. Дахин үнэлсэн дүнгээр бүртгэснээс /дахин үнэлгээний нөөц үүссэн/ бусад тохиолдолд үнэ цэнийн бууралтын гарзыг ашиг алдагдлаар шууд хүлээн зөвшөөрөх ёстой. Өмнөх жишээний хувьд үнэ цэнийн бууралтын гарзыг 529 өөр /3000- 2471/ бүртгэнэ. Дт үнэ цэнийн бууралтын гарз 529 Кт хуримтлагдсан элэгдэл 529 Үнэ цэнийн бууралтын гарзыг хүлээн зөвшөөрсний дараа үлдэх өртгийг /хэрэв байгаа бол/ хассан хөрөнгийн шинэчлэгдсэн дансны үнийг хөрөнгийн ашиглахаар тооцсон үлдэх хугацаанд системтэйгээр хуваарилж элэгдлийн зардлыг бүртгэнэ. Өмнөх жишээн дээр барилгын жилийн элэгдлийг 2471-ээс тооцно.
  • 42. Үнэ цэнийн өсөлт Аж ахуйн нэгж нь өмнөх үед хүлээн зөвшөөрсөн хөрөнгийн үнэ цэнийн бууралтын гарз оршин байхаа болих эсвэл буурах эсэх талаар ямар нэг шинж тэмдэг байгаа эсэхийг балансын өдөр бүр үнэлэх ёстой. Хэрэв ийм ямар нэг шинж тэмдэг байвал аж ахуйн нэгж тухайн хөрөнгийн нөхөгдөх дүнг тооцоолж өмнөх үед хөрөнгийн хувьд хүлээн зөвшөөрвөл үнэ цэнийн бууралтын гарзыг буцаах ёстой. Энэ тохиолдолд хөрөнгийн дансны үнийг түүний нөхөгдөх дүн хүртэл өсгөх ёстой.
  • 43. Үнэ цэнийн өсөлт Энэ өсөлт нь үнэ цэнийн бууралтын гарзын буцаах бичилт хийхийг шаардана.  хөрөнгийн үнэ цэнэ буурч болзошгүй нөхцөл байдал байгаа эсэхийг үнэлнэ  байгаа бол хөрөнгийн нөхөгдөх дүнг олно  Нөхөгдөх дүн нь борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнэ болон ашиглалтын үнэ цэнийн аль их байна. Ашиглалтын үнэ цэнэ нь ирээдүйн мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнэ.  Хэрэв дансны үнэ нь нөхөгдөх дүнгээс их байвал дансны үнийг бууруулна. Үнэ цэнийн бууралтын гарз бүртгэнэ.