SlideShare a Scribd company logo
1 of 30
Цэцэг, Шөвөг яр, Эфимер чичрэг
Лекц № 16. Багш: Нанцагийн Батсуурь Мал эмнэлгийн ухааны доктор
Дэд сэдэв:
1. Өвчний тодорхойлолт, түүний онцлог
2. Үүсгэгч, түүний онцлог
3. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
4. Өвчний эмгэг жамын хөгжил
5. Оношлогоо, ялган оношлохуй
6. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
7. Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга
8. Өвчний халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ
Хонь ямааны шөвөг яр өвчин
 Хурга ишигний амны хөндийн салст бүрхүүл, уруул, их бие, эх малын
дэлэнгийн арьсыг гэмтээн бэлцэн цэврүү, яр, товх үүсэх, эд эс түрж ургах
хэлбэрээр илэрдэг хавьтал халдварт өвчин юм.
 Энэ өвчнөөр 6-8 сарын настай хурга, ишиг олонтаа өвчилдөг. Нас гүйцсэн
хонь ямаа өвчлөх нь ховор, өвчилсөн ч хөнгөн байна. Эрдэмтэн
Ц.Дашцэрэн манай орны нөхцөлд шөвөг яраар хонийг бодвол ямаа илүү
өвчлөмтгий болохыг тогтоожээ.
 Малын биед вирус зөвхөн арьс салст бүрхүүлийн гэмтсэн хэсгээр нэвтрэн
эмгэг үүсгэх бөгөөд төлийн шүд ургах, хатуу өргөст ургамал идэх, хатуу
зүйл мэрэх үед арьс, салст бүрхүүл шалбарч, гэмтсэн хэсгээр вирус
нэвтрэн орох нөхцөл бүрдэнэ.
 Халдварын голомтыг устгахгүй бол нэг нутагт хэдэн ч жил дараалан
шөвөг яр өвчин гарах магадлал өндөр байдаг.
1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
Үүсгэгч, түүний онцлог
 Бог малын шөвөг яр өвчин нь поксвирусын язгуурт хамаарах ДНХ
агуулсан зуувандуу хэлбэртэй, том вирусээр үүсдэг. Морозовын аргаар
будсан түрхцэнд вибрион нь гадна хэлбэрээрээ жижиг кокктой төстэй
зууван, бөөрөнхий хэлбэрийн биенцэр байдалтай ажиглагддаг. Зарим
судлаачид шөвөг ярын вирусын эгэл биенцрийн үзүүр нь мөлгөр,
богинохон савх хэлбэртэй байдгийг тодорхойлжээ.
 Үүсгэгчийн тэсвэрт чанар- бог малын шөвөг яр өвчний вирус маш их
тэсвэртэй бөгөөд цэврүүний хайрс, шархны хуурай таванд хоруу чанараа
4 жилийн турш, харин тасалгааны дулаанд жижиглэж нунтаглаагүй
хайрс, таванд вирус 15 жил илүү хугацаанд амьдрах чадвараа хадгалдаг
болохыг тогтоожээ. Малын арьсны хуурай хогжруунд 6-10 жил, өтөг
бууцанд 1-2 жил хүртэл эмгэг төрүүлэх идэвхээ алдахгүй ба чийглэг,
нойтон шингэн орчинд 30 хоногийн дотор идэвхээ алддаг байна.
Өвчний эмгэг жамын хөгжил
 Малын биед вирус нэвтрэн ороод тэр газрынхаа хучуур эдийн эсэнд үржинэ.
Үүний дүнд хэсэгхэн газрын орчны эдээс тод зааглагдсан гэмтэл буй болно.
 Вирус бүх биеэр тархах үзэгдэл виреми ажиглагддаггүй. Гэмтсэн газар эдийн
хувиралт үхжил бий болно. Ингэхэд хучуур эдийн эсийн сийвэн сөнөрөлд
автана. Энэ сөнөрлийн зэрэгцээ хучуур эдийн өнгөц давхрын эсүүдэд үржиж
эвэрших процесс хүчтэй явагдана. Энэ нь арьсны гэмтсэн тэр хэсэгт их
хэмжээний хайрс, тав бий болох нөхцөлийг бүрдүүлдэг байна.
 Цэврүү бэлцрүүнүүд хоёрдогч халдвараар идээлүүлэгч нян болон сөдрөгийн
бактерээр бохирдсоноос шархны тавны дор идээт үхжилт голомтууд үүсдэг.
Ийм голомтууд дотор эрхтнүүдэд, бас үеийн хөндийд үүсч гарна.
Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
 Арьсан дээр яр, яршил ажиглагдана. Энд үжилт, үхжилт
процесс эд эсийг гэмтээсэн байна.
 Яр, яршлууд улаан хоолой, хэрхнэг, сархинаг, гүзээ, ходоод,
нарийн бүдүүн гэдэсний салст бүрхүүлд мөн ажиглагдаж
болно.
 Үүний зэрэгцээ уушиг, элэг болон хөлний үенүүд, шар усавхит
бүрхүүлүүдэд үрэвсэлтийн болон идээт үхжилт голомтууд
ажиглагдана.
Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
 Өвчний нууц үе 6-8 хоног. Цочмог, цочмогдуу, архаг явцтай байна. Эмгэгийн
процессийн байрлалаас хамаарч өвчний хэлбэрийг уруул их биеийн, амны
хөндийн, туурайн, бэлгийн эрхтэний гэж ялгаж болно.
 Өвчин эхлэхэд дундаа гүвдрүүтэй янз бүрийн хэмжээний улаан толбо үүсэх
ба цаашид цэврүү тэгээд идээт цэврүү болно. Идээт цэврүү хагарснаас
шархлаа үүсч хурдан хатаж тав тогтоно. Энэ үед мал номойрох, тэжээлдээ
дургүй болох, биеийн халуун нэмэгдэх шинж ажиглагдана. Амны хэлбэрийн
үед уруул завьжинд цэврүү үүсч толгойн бусад хэсэг болох чих хамар,хацар
орчим болон биеийн арьсанд гарна.
 Хөл туруу орчимд цэврүү гарсан үед доголох, туруу сагагны орчмоор
эмзэглэх ба турууны болон бэрэвхийн арьсанд цэврүү, идээт цэврүү үүсэж
хагаран тав тогтоно. Биеийн арьсанд цэврүү гарч хагарсны дараа үс
бөөгнөрч шөвгөрдүү хэлбэртэй тууралтууд тэмтрэгдэнэ.
үргэлжлэл
 Өвчилсөн малд мэдэгдэхүйц хямрал ажиглагдахгүй харин их турна. Хэрэв
өвчин хорт хэлбэрээр явагдвал толгойн хавь бүхэлдээ, заримдаа биеийн
бусад хэсэгт арьсны үлд маягийн их хэмжээний гэмтэл бий болно.
 Өвчин даамжирсан үед төлийн шүлс гоожих, уруул нь дорвойх, эхийгээ
хөхөхдөө мөн тэжээл идэхдээ эмзэглэх, өнгө зүс алдаж турах ба эмчлэхгүй
бол улам хүндэрч амнаас муухай үнэр гарах, идээтэй юмуу өтгөн шүлс
гоожих, төвөнх, багалзуур, улаан хоолойд эмгэг үсэрхийлж хүндэрнэ.
 Бэлгийн эрхтэний үед дэлэн хөх, гуяны дотор тал, үржлийн эрхтэний орчимд
бэлцэн, идээт цэврүү, шархлаа, тав үүснэ. Бэлгийн гадна уруул хавагнаж
үтрээнээс шингэн гоожно. Өвчин хэлбэр, явцаас хамаарч 1-5 долоо хоног
үргэлжлэнэ.
 Хоёрдогч халдвар орсон үед арьсны доорхи эдүүдийг хамарсан идээт үхжилт
гүн яршил үүсэж мал амархан эцэж тураал болон хоёрдогч халдварын
улмаас үхнэ.
Оношлогоо, ялган оношлохуй
 Хонь ямааны шөвөг ярын оношийг эпизоотологийн байдал, клиник шинж
тэмдэг, эмгэг анатоми, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн тогтооно.
 Лабораторийн шинжилгээнд гэмтлийн шинэ голомтоос бэлтгэсэн
бэхжүүлээгүй түрхэц, мөн шингэнд хийгээгүй хуурай тав авч явуулна.
 Түрхэцийг Пашен ба Морозовын аргын аль нэгээр будаж гэрлийн
микроскопоор түрхцэнд үүсгэгчийг олж харах замаар оношлоно.
 Хурганд биосорил тавихад шархны тавыг ашиглана.
 Шөвөг ярыг цэцэг, шүлхий, сөдрөг өвчнүүдээс ялган оношлох шаардлагатай.
• Хонь ямааны цэцэг нь ерөнхий тууралтын шинж үзүүлэн хурц хэлбэртэй тусч
төл олноор хорогддог онцлогтой.
• Некробактериозын үед толгойн нүүрэн хэсэг, уруулын арьсанд үхжилт гэмтэл
ажиглагдахгүй. Сөдрөгийн үед амны хөндийн үхжил нь эдийн үржил,
өсөлтгүйгээр явагддагаас гадна бэрэвхий шивнүүрийн үеүүдэд үү маягийн
гэмтэл буй болдог онцлогтой. Неробактериозоор өвчилсөн малд дархлаа
үүсдэггүй учир мал дахин өвчлөх тохиолдол ажиглагдана.
Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга
 Амны хөндийн салст бүрхүүл, арьсны гэмтлийг мэс заслын аргаар эмчлэх ба
дараа нь халдаргүйжүүлэх уусмалуудыг ашиглан эмчилгээг үргэлжлүүлнэ.
 Хоёрдогч халдвараас сэргийлж антибиотикийн эмчилгээ хийнэ.
 Шөвөг яраар өвчилсөн малд дархлаа тогтдог.
 Манай оронд хонь ямаанаас сэргийлэхийн тулд Сонгинын Биоүйлдвэрт
бэлтгэсэн “Бог малыг шөвөг яр өвчнөөс сэргийлэх вирус вакцин, мөн бог малыг
шөвөг яр өвчнөөс сэргийлэх эсийн өсгөвөрт амьд хуурай вакцин” гэсэн 2
төрлийн вакцин хэрэглэж байна. Зөвхөн өвчин байнга гардаг нутгийн малд
вакциныг хэрэглэх нь зохистой.
Үхрийн эфимер чичрэг(3 хоногийн)
Өвчний тодорхойлолт, түүний онцлог
 Үхрийн эфимер чичрэг нь халуурах, балбаж доголох, ам, хамар, нүдний
салст бүрхүүл үрэвсэх, амьсгал хурцдах, ходоод гэдэсний хөдөлгөөн
суларч цус, залхагтай чацга алдах хэлбэрээр илэрдэг хурц халдварт өвчин
юм.
 Эфимер чичрэгээр бүх насны үхэр үүлдэр, нас, хүйс харгалзахгүй
өвчилнө.
 Өвчин халуун, дулаан чийглэг уур амьсгалтай оронд 7, 8 сарын эхээр гарч
10 сард оргилдоо хүрч 11, 12 сард зогсдог байна.
 Энэ өвчний халдвар дамжих зам нь цус сорогч “Culex annuliratris” төрлийн
ялаа болно.
 Өвчин нэг аж ахуй сүргийн 70-80% хамардаг байна. Эфимер чичрэгээр
үхрээс өөр амьтан өвчлөхгүй.
Үүсгэгч, түүний онцлог
 Өвчний үүсгэгч вирус нь 70-80 нм х 145 нм хэмжээтэй, РНХ агуулсан, сум
маягийн гонзгой хэлбэртэй вирус байна.
 Эфимер чичрэгийн вирус гадаад орчны нөцөлд тэсвэр сайтай бөгөөд олон
дахин хөлдөөж гэсгээхэд идэвхээ бараг алдахгүй, хасах 40 хэмд 2-3 жил
идэвхээ хадгалдаг.
 Харин орчны рН өөрчлөгдөхөд амархан идэвхээ алддаг. рН 2.5 орчимд 10
минут, рН 9.1 –д 1.5 цагт идэвхээ алдаж нэмэх 37 хэмд 18 цаг, 25 хэмд 120 цаг
идэвхтэй байдаг байна.
 Вирус хлорформ, эфир, трипсин, хэт ягаан туяанд тэсвэр муутай.
 56 хэмд 20 минут халаахад идэвхгүй болдог. -40 хэмд хадгалхад 3 жил хүртэл
идэвхтэй байна гэдгийг эрдэмтэн Б.Пүрэвцэрэн тогтоож байсан. Мөн нэмэх 40
хэмд нэг жил хадгалсны дараа малд халдаахад өвчний шинж тэмдэг үзүүлж
байсан байна.
Өвчний эмгэг жамын хөгжил
 Өвчин үүсгэгч вирус бие организмд цус сорогч ялаагаар дамжин
нэвтэрч судасны дотор талын бүрхүүл, цагаан эсийн дотор хананд
үржинэ.
 Энэ үедээ судасны ханыг гэмтээж биед хаван үүсгэх, булчин
сөрөх, биеийн халуун нэмэгдэх, үе мөч үрэвсүүлэх, доголуулах,
мэдээгүй болгох зэрэг эмгэг үүсгэнэ.
Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
 Өвчний нууц үе 2-7 хоногт илэрч биеийн халуун цочир нэмэгдэж 40.1- 42.2
хүрнэ. Энэ үед үхэр ноомойрч, тэжээл усандаа дургүйлхэж, ам хамар, нүдний
салст бүрхүүл үрэвсэж, шүлс, нус, нулимс, нуух гоожно. Өвчтэй үхрийн
амьсгал 1 минутанд 32-36 удаа, зүрхний цохилт 86-94 болж хурдсах ба
ходоод гэдэсний хөдөлгөөн суларч цус залхагтай чацга алдана.
 Өвчтэй үхрийн биеийн халуун нэмэгдэх тусам гоожиж буй шингэний хэмжээ
ихсэж , үе мөчийг барьж үзэхэд эмзэглэх ба явж чадахгүй доголж, 1-3 хоног
хэвтэнэ. Хэвтэж байгаа үхрийг зориуд босгоход урд хөл нь доголох, дал
бугалганы ба өгзөг, хондлой, гуяны булчин чичирч, хойд хөл нь мэдээ муутай
болж саажих – дайвах хөдөлгөөн үзүүлнэ.
 Зарим нэг үхрийн нүдний эвэрлэг бүрхүүл үрэвсэж улайна. Ердийн нөхцөлд
өвчтэй үхэр 1-3 хоноод ихэвчлэн эдгэрэх боловч заримдөө өвчин удаан
үргэлжилдэг байна.
Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
Үхсэн ба өвчтэй үхрийг нядалж үзэхэд -
 Төвөнх, цагаан мөгөөрсөн хоолойн салст бүрхүүлд цус
харвасан,
 Уушиг тэлэгдэж эмфизем болсон
 Нарийн гэдэсний салст бүрхүүл зузаарч цус харвасан,
 Дэлүү, тунгалгийн зангилаанууд хөөж томорсон,
 Бөөр, элгэнд бор шаргал өнгийн үхжлийн голомт
ажиглагдана.
Оношлогоо, ялган оношлохуй
 Эпизоотологийн хүчин зүйлс, клиник шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн
хувиралтанд тулгуурлан оношлоно.
 Өвчилж үхсэн үхрийн цуллаг эрхтэний эмгэгжсэн хэсгээс дээж авч түүнээс
үхэр, хонины хээлийн бөөрний эсийн өсгөвөр, тахианы үр хөврөлийн шарын
уут, цагаан хулганы гөлчгийд тарьж халдаах аргаар вирионыг гаргаж авна.
 Мөн өвчлөөд эдгэрсэн үхрийн ийлдсэнд ХХУ тавих ба вирус саармагжуулах
урвалыг эсийн өсгөвөрт тавих аргуудаар онош баталгаажуулна.
 Эфимер чичрэг өвчнийг шүлхий, мялзан, салстын хорт халууралт өвчнүүдээс
ялгаварлан оношлох шаардлагатай.
 Өвчилсөн үхрийн дархлааны асуудал төгс шийдэгдээгүй. Ердийн нөхцөлд
өвчилсөн үхэрт 2 жилийн турш өвчний эсрэгбием үүсдэг байна.
Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга
 Халуун бууруулах болон ходоод гэдэсний үйл ажилллагааг
сайжруулах эм дотуур олгох, судсаар глюкоз тарих зэрэг шинж
тэмдгийн эмчилгээ хийнэ.
 Үхэрт хэт дархлаа хийж гарган авсан ийлдсийг урьдчилан
сэргийлэх зорилгоор тарьдаг байна.
 Мөн хөнгөн цагааны усан исэлт формалинаар
идэвхгүйжүүлсэн вирус вакцин тарьж өвчнөөс урьдчилан
сэргийлдэг тухай гадаадын судлаачид мэдээлжээ.
 Уг өвчнөөс сэргийлэхийн тулд хил дагуу бүсэд нутаглаж
байгаа үхрийг байнгын хяналтанд байлгавал зохино.
Цэцэг өвчин нь өндөр халуурал, арьс, салст бүрхүүлд
цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтний үрэвслийн
шинжээр илэрдэг цочмог явцтай халдварт өвчин юм.
Хонь, ямааны цэцэг өвчин
1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
Үүсгэгч, түүний онцлог
 Поксвирусийн язгуурын Каприпокс төрлийн үүсгэгчээр
үүсгэгдэнэ. Хонь, ямааны цэцэг өвчний үүсгэгч нь ийлдсийн нэг
хэвшилтэй, бусад төрлийн амьтдыг өвчлүүлдэггүй. Уг вирус нь
тоосгон, гонзгой дөрвөлжин буюу зууван хэлбэртэй, ДНХ агуулсан,
300х270х200 нм хэмжээтэй байдаг.
 Тэсвэрт чанар: Цэцэг өвчний үүсгэгч бусад вирусыг бодвол гадаад
орчин, малын биемахбодь, түүхий эдэд удаан хугацаагаар идэвхээ
хадгалдаг. Тухайлбал: 2-4 0С-д 2 жил хүртэл, өвчилж эдгэрсэн малын
бие дэх хуурай тав хогжруу, тунгалагийн булчирхайд -5-100С-д 4-5
жилийн турш халдварлах чанараа алдахгүй хадгалах ба өвчилж
эдгэрсэн малын үс ноосонд 2 сар хүртэл, гадаад орчинд 2-6 сарын
турш идэвхээ алдахгүй байж чаддаг.
 Харин 1 хувийн карболийн хүчлийн уусмалд хэдхэн минутад идэвхээ
алддаг байна.
Өвчний эмгэг жамын хөгжил
 Малын биед вирус нэвтрэн орсноос хойш дунджаар 4 хоногийн дараа
цус, цуллагийн эрхтэнд очих ба энэ хугацаа 2-3 хоногоос үл
хэтэрнэ.Дараа нь вирус хучуур эд, салст бүрхүүлд эрчимтэй үржинэ.
Үржиж байгаа эрхтэндээ эхлээд салст үрэвсэл үүсгэж, энэ нь цэврүүт
биржрүү болж идээлэх процесс явагдана. Малын цэцэг өвчний жам
дараах үе шатыг дамжин хөгждөг:
Stadium prodromorium-халуурч, салст үрэвсэл үүсэх ба 1-2 хоног
үргэлжилнэ.
Эхлээд улаан өнгөтэй цэврүүт эсэргэнэ бий болно. Улайсан
хэсгийг дарахад цайрна.Энэ нь 1-2 хоног үргэлжилнэ.
Stadium papulosum-арьсан дээр гарсан дотроо шингэн бүхий
цэврүүт туурдас нь толбот зангилаа болж 1-3 хоног хөгжинө.
4. Stadium visiculosum- хэд хоносны дараа улаан өнгөтэй
зангилаанууд үүсч цэврүүтнэ. Цэврүү тунгалаг, шар өнгөтэй
шингэнээр дүүрдэг. Цэврүү дотроо олон өрөө, тасалгаатай мэт
болно.
5. Stadium pustгlosum-цэврүүний дотор байгаа шингэн булингартаж,
идээлхийн хамт цэврүүг тойрч улайж, бага зэрэг хавдар үүсэх
бөгөөд энэ нь 3 хоног үргэлжилнэ.
6. Stadium cruslosum-цэврүү хагарч, идээ нь гарч, хүрэн өнгөтэй тав
үүснэ. Тавны доор хучуур эд шинээр нөхөгдөн буй болж эхэлнэ.
Хэрэв арьсны гэмтэл гүнзгий явагдсан бол холбогч эдээс бүрдсэн
сорви тогтоно. 5-6 хоногийн дараа тав ховхорч унана.
 мэт
Өвчний эмгэг жамын хөгжил
Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
 Халдварын эх үүсвэр нь өвчилсөн болон нууц үедээ байгаа хонь,
ямаа бөгөөд тэдгээрийн нус, нулимс, баас, шээс, шарх, тавны
хогжруу зэргээр гадаад орчныг бохирдуулна.
 Мөн өвчтэй мал, амьтныг гардан эмчлэх, тэжээх явцад хувцас,
малын тоног хэрэгсэл, ноос, ноолуур, арьс, вирусээр бохирлогдсон
хашаа, хороо, тэжээл, хэвтэр, бууцаар дамжин халдвар тархана.
 Цэцэг өвчнөөр хонь ямаа нас, хүйс, үүлдэр харгалзахгүй өвчлөх ба
өсвөр насны болон эрлийз мал илүү мэдрэмтгий байдаг.
 Нас гүйцсэн малын өвчлөл, үхэл хорогдол өсвөр малынхаас
харьцангуй бага байдаг.
 Өвчний нууц үе 21 хүртэл хоног байна.
 Цэцэг өвчнөөр өвчилж буй хонь ямааны биеийн халуун 410С хүрч 1-5
өдрийн турш үргэлжилнэ.
 Нүд, ам, хамраас нулимс, салст идээт нус, нуух гоожих, зовхи
хавагнах, судасны лугшилт олшрох, амьсгал түргэсэх шинж тэмдэг
үзүүлнэ.
 Мөн цэврүүт гүвдрүү, тууралт ихэвчлэн толгой, уруул, хамрын
самсаа, шанаа, нүдний орчим болон цавь, суга, дэлэн, хуухнаг, гуя,
сүүлний дотор талын үсгүй хэсэгт гарч, ус, тэжээлд дургүй болох
шинж илэрнэ.
 Булдруу нь эхлээд бага зэрэг хавагнасан ягаан өнгөтэй, дугуй
хэлбэртэй тууралт байх ба 1-2 хоногийн дараа улаан хүрээтэй, хатуу
гүвдрүү болно.
Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
Цэцэг өвчин
 Гүвдрүү нь хэмжээний хувьд амархан томрох бөгөөд энэ үед малын
халуун нэмэгдэнэ. 1-3 хоногийн дараа гүвдрүүний дотор тунгалаг,
шаравтар өнгөтэй шингэн буй болно.
 Гүвдрүүний өнгөн хөрс нимгэн тав 5-6 хоноод хуурна. Өвчилсөн
хонь, ямааны нуруун дээр дарахад маш эмзэглэлтэй байна.
 Өвчин хүндэрсэн үед тууралт, гүвдрүүнүүд хоорондоо нийлж арьсыг
ихээхэн хэмжээгээр гэмтээдэг ба идээт үрэвсэл болж хавсрана.
 Гүвдрүү орчмын арьс үхжиж яршаад эдгэрэхдээ сорви
үлдээнэ. Үүнийг Монголчууд хар цэцэг гэж нэрлэдэг ба ихэвчлэн
хурга, ишгэнд тохиолдоно.
Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
 Хоёрдогч халдвараар хүндэрвэл үхлийн хувь өндөр байна.
Хээлтэй мал өвчилсөн үед халдвар ихсээр дамжин хээл хаях,
үхсэн төл гарах шинж илэрнэ.
 Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрвэл үхэл,
хорогдол 5-10 хувиас хэтрэхгүй.
 Өвчний шинж тэмдэг богино хугацаанд олон малд илрэх үед
вирусийн хоруу чанар нэмэгдэж өвчилсөн хонь, ямаа
олноор хорогдохоос гадна 4 сараас доош төлийн үхэл 100 хувьд
хүрч болно.
Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
 Цэцэг өвчнөөр өвчилж үхсэн мал, амьтны бие бүтцийн эмэгт
өөрчлөлтийн зонхилох дүр зураг нь цус маш их хурж харвасан байхад
оршино.
 Салст бүрхүүлд таран түгж байрласан цус харвалт олон тоотой байна.
 Ходоод, гэдэс, амьсгалын замын салст бүрхүүлд цус харвасан,
заримдаа яршилт үүссэн байна.
 Уушгинд цусан хатгалгаа үүсэж, ялзралт явагдсан байна.
 Тунгалагийн булчирхай томорч, улайсан, элэг, зүрх, бөөрний дотоод
цуллагт сөнөрөл явагдсан шинж тэмдэг илэрнэ.
 Шувууны цагаан мөгөөрсөн хоолой, гүеэнд дифтерийн шинжит үрэвсэл
үүснэ. Мөн нулимсны суваг, нүдний аяганд цусархаг шүүдэст шингэн
хуримтлагдсан байхаас гадна нүд хатаж хонхойсон байна.
 Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн
хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг
лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна.
 Лабораторид эмгэгт материалыг "Мал эмнэлгийн лабораторийн
шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын" дагуу авч
хүргүүлнэ.
 Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжинд нян судлал болон ПГУ, ЭЛИЗА
зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ.
 Ялгаварлан оношлох: Үхэр, хонины цусан халдвар өвчнийг брадзот,
боом, дуут, дотрын халдварт хордлого, иж балнад, ургамлын хордлого
зэргээс ялгаварлан оношлох шаардлагатай.
Оношлогоо, ялган оношлохуй
Тэмцэх, урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга
Тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
1. Хорио цээр тогтоож холбогдох арга хэмжээ авах,
2. Өвчний ил шинж тэмдэгтэй малыг ялгаж тусгаарлах, устгах,
3. Вакцинжуулах,
4. Малын хашаа хороо, өтөг бууц, тоног хэрэгслийг халдваргүйжүүлэх,
5. Малын шилжилт хөдөлгөөнийг хориглох зэрэг арга хэмжээг шуурхай
авч хэрэгжүүлнэ.
Малчин, мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад дараах зөвлөмжийг
өгнө:
 Малд өвчний шинж тэмдэг илэрсэн үед харьяа сум, дүүрэг, багийн
мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх, дуудлага өгөх,
 Өвчний шинж тэмдэгтэй малыг ялгаж тусгаарлах, бэлчээрт
явуулахгүй байх,
 Малаа хоньчлон хариулах, өөр айлын малтай нийлүүлэхгүй байх,
 Малын шилжилт хөдөлгөөнийг хориглох, /худалдан борлуулах, отор
нүүдэл хийх гэх мэт/
 Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хот, сууринаас гаргахгүй
байх.
Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга

More Related Content

What's hot

"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"GreengoldMongolia
 
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2batsuuri nantsag
 
Үнээний дэлэнгийн үрэвсэл
Үнээний дэлэнгийн үрэвсэл Үнээний дэлэнгийн үрэвсэл
Үнээний дэлэнгийн үрэвсэл dagvajamts
 
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга batsuuri nantsag
 
Туузан хорхой (Tapeworm)
Туузан хорхой (Tapeworm)Туузан хорхой (Tapeworm)
Туузан хорхой (Tapeworm)iGamer Gamer
 
удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?Maa Enkh
 
Мөнгөн ус,түүний хорт нөлөө
Мөнгөн ус,түүний хорт нөлөө Мөнгөн ус,түүний хорт нөлөө
Мөнгөн ус,түүний хорт нөлөө ajaaje39
 
SPSS татаж суулгах заавар.pdf
SPSS татаж суулгах заавар.pdfSPSS татаж суулгах заавар.pdf
SPSS татаж суулгах заавар.pdfBaldandorj Khavalkhaan
 
Эмнэлгийн хог хаягдалын менежмент
Эмнэлгийн хог хаягдалын менежментЭмнэлгийн хог хаягдалын менежмент
Эмнэлгийн хог хаягдалын менежментnight owl
 
лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз
лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз
лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз batsuuri nantsag
 
мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4otgonburenubuns
 
дотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхайдотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхайbyamba-1
 
цусан суулгын амёб (Entameoba histolytica)
цусан суулгын амёб (Entameoba histolytica)цусан суулгын амёб (Entameoba histolytica)
цусан суулгын амёб (Entameoba histolytica)Otgonbayar Chinbaatar
 
хог хаягдэлын менежмент
хог хаягдэлын менежментхог хаягдэлын менежмент
хог хаягдэлын менежментTuul Tula
 
Амьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчинАмьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчинMunkhbaatar S. Uuld
 

What's hot (20)

"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
 
тарваган тахал
тарваган тахалтарваган тахал
тарваган тахал
 
Боом өвчин Boom
Боом өвчин BoomБоом өвчин Boom
Боом өвчин Boom
 
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
 
Үнээний дэлэнгийн үрэвсэл
Үнээний дэлэнгийн үрэвсэл Үнээний дэлэнгийн үрэвсэл
Үнээний дэлэнгийн үрэвсэл
 
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
 
Туузан хорхой (Tapeworm)
Туузан хорхой (Tapeworm)Туузан хорхой (Tapeworm)
Туузан хорхой (Tapeworm)
 
удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?
 
Мөнгөн ус,түүний хорт нөлөө
Мөнгөн ус,түүний хорт нөлөө Мөнгөн ус,түүний хорт нөлөө
Мөнгөн ус,түүний хорт нөлөө
 
SPSS татаж суулгах заавар.pdf
SPSS татаж суулгах заавар.pdfSPSS татаж суулгах заавар.pdf
SPSS татаж суулгах заавар.pdf
 
Нийгмийн гажуудал ба бие хүн
Нийгмийн гажуудал ба бие хүнНийгмийн гажуудал ба бие хүн
Нийгмийн гажуудал ба бие хүн
 
Эмнэлгийн хог хаягдалын менежмент
Эмнэлгийн хог хаягдалын менежментЭмнэлгийн хог хаягдалын менежмент
Эмнэлгийн хог хаягдалын менежмент
 
лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз
лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз
лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз
 
Galzuu
GalzuuGalzuu
Galzuu
 
мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4
 
Mb l3
Mb l3Mb l3
Mb l3
 
дотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхайдотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхай
 
цусан суулгын амёб (Entameoba histolytica)
цусан суулгын амёб (Entameoba histolytica)цусан суулгын амёб (Entameoba histolytica)
цусан суулгын амёб (Entameoba histolytica)
 
хог хаягдэлын менежмент
хог хаягдэлын менежментхог хаягдэлын менежмент
хог хаягдэлын менежмент
 
Амьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчинАмьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчин
 

Similar to лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг

лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин batsuuri nantsag
 
лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу batsuuri nantsag
 
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэллекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэлbatsuuri nantsag
 
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаалекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглааbatsuuri nantsag
 
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгалекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгаbatsuuri nantsag
 
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтлекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтbatsuuri nantsag
 
Presentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesPresentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesbatsuuri nantsag
 
Presentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesPresentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesbatsuuri nantsag
 
Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesbatsuuri nantsag
 
Presentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcPresentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcbatsuuri nantsag
 
лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдарлекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдарbatsuuri nantsag
 
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон batsuuri nantsag
 
Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsbatsuuri nantsag
 
лекц 1. энтеробактериозын халдварууд
лекц 1. энтеробактериозын халдваруудлекц 1. энтеробактериозын халдварууд
лекц 1. энтеробактериозын халдваруудbatsuuri nantsag
 
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчинлекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчинbatsuuri nantsag
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesbatsuuri nantsag
 

Similar to лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг (20)

лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
 
лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу
 
Presentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp spPresentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp sp
 
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэллекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
 
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаалекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
 
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгалекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
 
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтлекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
 
Ppth7
Ppth7Ppth7
Ppth7
 
Presentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesPresentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseases
 
Presentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesPresentation 13 pig diseases
Presentation 13 pig diseases
 
Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2
 
Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseases
 
Cow deis
Cow deisCow deis
Cow deis
 
Presentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcPresentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etc
 
лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдарлекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
 
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
 
Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahs
 
лекц 1. энтеробактериозын халдварууд
лекц 1. энтеробактериозын халдваруудлекц 1. энтеробактериозын халдварууд
лекц 1. энтеробактериозын халдварууд
 
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчинлекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseases
 

More from batsuuri nantsag

Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesbatsuuri nantsag
 
Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesbatsuuri nantsag
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesbatsuuri nantsag
 
Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesbatsuuri nantsag
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfbatsuuri nantsag
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease controlbatsuuri nantsag
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiencybatsuuri nantsag
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesbatsuuri nantsag
 
Presentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesPresentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesbatsuuri nantsag
 
Presentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysisPresentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysisbatsuuri nantsag
 
Presentation10 desinfection
Presentation10 desinfectionPresentation10 desinfection
Presentation10 desinfectionbatsuuri nantsag
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesbatsuuri nantsag
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasebatsuuri nantsag
 
Presentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringPresentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringbatsuuri nantsag
 
Presentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasePresentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasebatsuuri nantsag
 
Presentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocyPresentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocybatsuuri nantsag
 

More from batsuuri nantsag (20)

Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseases
 
Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseases
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseases
 
Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1
 
Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseases
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asf
 
Presentation 1 fmd
Presentation 1 fmdPresentation 1 fmd
Presentation 1 fmd
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease control
 
Presentation9 tratment
Presentation9 tratmentPresentation9 tratment
Presentation9 tratment
 
Presentation16 b overview
Presentation16 b overviewPresentation16 b overview
Presentation16 b overview
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiency
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseases
 
Presentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesPresentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseases
 
Presentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysisPresentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysis
 
Presentation10 desinfection
Presentation10 desinfectionPresentation10 desinfection
Presentation10 desinfection
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseases
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_disease
 
Presentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringPresentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoring
 
Presentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasePresentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_disease
 
Presentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocyPresentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocy
 

лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг

  • 1. Цэцэг, Шөвөг яр, Эфимер чичрэг Лекц № 16. Багш: Нанцагийн Батсуурь Мал эмнэлгийн ухааны доктор
  • 2. Дэд сэдэв: 1. Өвчний тодорхойлолт, түүний онцлог 2. Үүсгэгч, түүний онцлог 3. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг 4. Өвчний эмгэг жамын хөгжил 5. Оношлогоо, ялган оношлохуй 6. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт 7. Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга 8. Өвчний халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ
  • 3. Хонь ямааны шөвөг яр өвчин  Хурга ишигний амны хөндийн салст бүрхүүл, уруул, их бие, эх малын дэлэнгийн арьсыг гэмтээн бэлцэн цэврүү, яр, товх үүсэх, эд эс түрж ургах хэлбэрээр илэрдэг хавьтал халдварт өвчин юм.  Энэ өвчнөөр 6-8 сарын настай хурга, ишиг олонтаа өвчилдөг. Нас гүйцсэн хонь ямаа өвчлөх нь ховор, өвчилсөн ч хөнгөн байна. Эрдэмтэн Ц.Дашцэрэн манай орны нөхцөлд шөвөг яраар хонийг бодвол ямаа илүү өвчлөмтгий болохыг тогтоожээ.  Малын биед вирус зөвхөн арьс салст бүрхүүлийн гэмтсэн хэсгээр нэвтрэн эмгэг үүсгэх бөгөөд төлийн шүд ургах, хатуу өргөст ургамал идэх, хатуу зүйл мэрэх үед арьс, салст бүрхүүл шалбарч, гэмтсэн хэсгээр вирус нэвтрэн орох нөхцөл бүрдэнэ.  Халдварын голомтыг устгахгүй бол нэг нутагт хэдэн ч жил дараалан шөвөг яр өвчин гарах магадлал өндөр байдаг. 1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
  • 4. Үүсгэгч, түүний онцлог  Бог малын шөвөг яр өвчин нь поксвирусын язгуурт хамаарах ДНХ агуулсан зуувандуу хэлбэртэй, том вирусээр үүсдэг. Морозовын аргаар будсан түрхцэнд вибрион нь гадна хэлбэрээрээ жижиг кокктой төстэй зууван, бөөрөнхий хэлбэрийн биенцэр байдалтай ажиглагддаг. Зарим судлаачид шөвөг ярын вирусын эгэл биенцрийн үзүүр нь мөлгөр, богинохон савх хэлбэртэй байдгийг тодорхойлжээ.  Үүсгэгчийн тэсвэрт чанар- бог малын шөвөг яр өвчний вирус маш их тэсвэртэй бөгөөд цэврүүний хайрс, шархны хуурай таванд хоруу чанараа 4 жилийн турш, харин тасалгааны дулаанд жижиглэж нунтаглаагүй хайрс, таванд вирус 15 жил илүү хугацаанд амьдрах чадвараа хадгалдаг болохыг тогтоожээ. Малын арьсны хуурай хогжруунд 6-10 жил, өтөг бууцанд 1-2 жил хүртэл эмгэг төрүүлэх идэвхээ алдахгүй ба чийглэг, нойтон шингэн орчинд 30 хоногийн дотор идэвхээ алддаг байна.
  • 5. Өвчний эмгэг жамын хөгжил  Малын биед вирус нэвтрэн ороод тэр газрынхаа хучуур эдийн эсэнд үржинэ. Үүний дүнд хэсэгхэн газрын орчны эдээс тод зааглагдсан гэмтэл буй болно.  Вирус бүх биеэр тархах үзэгдэл виреми ажиглагддаггүй. Гэмтсэн газар эдийн хувиралт үхжил бий болно. Ингэхэд хучуур эдийн эсийн сийвэн сөнөрөлд автана. Энэ сөнөрлийн зэрэгцээ хучуур эдийн өнгөц давхрын эсүүдэд үржиж эвэрших процесс хүчтэй явагдана. Энэ нь арьсны гэмтсэн тэр хэсэгт их хэмжээний хайрс, тав бий болох нөхцөлийг бүрдүүлдэг байна.  Цэврүү бэлцрүүнүүд хоёрдогч халдвараар идээлүүлэгч нян болон сөдрөгийн бактерээр бохирдсоноос шархны тавны дор идээт үхжилт голомтууд үүсдэг. Ийм голомтууд дотор эрхтнүүдэд, бас үеийн хөндийд үүсч гарна.
  • 6. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт  Арьсан дээр яр, яршил ажиглагдана. Энд үжилт, үхжилт процесс эд эсийг гэмтээсэн байна.  Яр, яршлууд улаан хоолой, хэрхнэг, сархинаг, гүзээ, ходоод, нарийн бүдүүн гэдэсний салст бүрхүүлд мөн ажиглагдаж болно.  Үүний зэрэгцээ уушиг, элэг болон хөлний үенүүд, шар усавхит бүрхүүлүүдэд үрэвсэлтийн болон идээт үхжилт голомтууд ажиглагдана.
  • 7. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг  Өвчний нууц үе 6-8 хоног. Цочмог, цочмогдуу, архаг явцтай байна. Эмгэгийн процессийн байрлалаас хамаарч өвчний хэлбэрийг уруул их биеийн, амны хөндийн, туурайн, бэлгийн эрхтэний гэж ялгаж болно.  Өвчин эхлэхэд дундаа гүвдрүүтэй янз бүрийн хэмжээний улаан толбо үүсэх ба цаашид цэврүү тэгээд идээт цэврүү болно. Идээт цэврүү хагарснаас шархлаа үүсч хурдан хатаж тав тогтоно. Энэ үед мал номойрох, тэжээлдээ дургүй болох, биеийн халуун нэмэгдэх шинж ажиглагдана. Амны хэлбэрийн үед уруул завьжинд цэврүү үүсч толгойн бусад хэсэг болох чих хамар,хацар орчим болон биеийн арьсанд гарна.  Хөл туруу орчимд цэврүү гарсан үед доголох, туруу сагагны орчмоор эмзэглэх ба турууны болон бэрэвхийн арьсанд цэврүү, идээт цэврүү үүсэж хагаран тав тогтоно. Биеийн арьсанд цэврүү гарч хагарсны дараа үс бөөгнөрч шөвгөрдүү хэлбэртэй тууралтууд тэмтрэгдэнэ.
  • 8. үргэлжлэл  Өвчилсөн малд мэдэгдэхүйц хямрал ажиглагдахгүй харин их турна. Хэрэв өвчин хорт хэлбэрээр явагдвал толгойн хавь бүхэлдээ, заримдаа биеийн бусад хэсэгт арьсны үлд маягийн их хэмжээний гэмтэл бий болно.  Өвчин даамжирсан үед төлийн шүлс гоожих, уруул нь дорвойх, эхийгээ хөхөхдөө мөн тэжээл идэхдээ эмзэглэх, өнгө зүс алдаж турах ба эмчлэхгүй бол улам хүндэрч амнаас муухай үнэр гарах, идээтэй юмуу өтгөн шүлс гоожих, төвөнх, багалзуур, улаан хоолойд эмгэг үсэрхийлж хүндэрнэ.  Бэлгийн эрхтэний үед дэлэн хөх, гуяны дотор тал, үржлийн эрхтэний орчимд бэлцэн, идээт цэврүү, шархлаа, тав үүснэ. Бэлгийн гадна уруул хавагнаж үтрээнээс шингэн гоожно. Өвчин хэлбэр, явцаас хамаарч 1-5 долоо хоног үргэлжлэнэ.  Хоёрдогч халдвар орсон үед арьсны доорхи эдүүдийг хамарсан идээт үхжилт гүн яршил үүсэж мал амархан эцэж тураал болон хоёрдогч халдварын улмаас үхнэ.
  • 9. Оношлогоо, ялган оношлохуй  Хонь ямааны шөвөг ярын оношийг эпизоотологийн байдал, клиник шинж тэмдэг, эмгэг анатоми, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн тогтооно.  Лабораторийн шинжилгээнд гэмтлийн шинэ голомтоос бэлтгэсэн бэхжүүлээгүй түрхэц, мөн шингэнд хийгээгүй хуурай тав авч явуулна.  Түрхэцийг Пашен ба Морозовын аргын аль нэгээр будаж гэрлийн микроскопоор түрхцэнд үүсгэгчийг олж харах замаар оношлоно.  Хурганд биосорил тавихад шархны тавыг ашиглана.  Шөвөг ярыг цэцэг, шүлхий, сөдрөг өвчнүүдээс ялган оношлох шаардлагатай. • Хонь ямааны цэцэг нь ерөнхий тууралтын шинж үзүүлэн хурц хэлбэртэй тусч төл олноор хорогддог онцлогтой. • Некробактериозын үед толгойн нүүрэн хэсэг, уруулын арьсанд үхжилт гэмтэл ажиглагдахгүй. Сөдрөгийн үед амны хөндийн үхжил нь эдийн үржил, өсөлтгүйгээр явагддагаас гадна бэрэвхий шивнүүрийн үеүүдэд үү маягийн гэмтэл буй болдог онцлогтой. Неробактериозоор өвчилсөн малд дархлаа үүсдэггүй учир мал дахин өвчлөх тохиолдол ажиглагдана.
  • 10. Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга  Амны хөндийн салст бүрхүүл, арьсны гэмтлийг мэс заслын аргаар эмчлэх ба дараа нь халдаргүйжүүлэх уусмалуудыг ашиглан эмчилгээг үргэлжлүүлнэ.  Хоёрдогч халдвараас сэргийлж антибиотикийн эмчилгээ хийнэ.  Шөвөг яраар өвчилсөн малд дархлаа тогтдог.  Манай оронд хонь ямаанаас сэргийлэхийн тулд Сонгинын Биоүйлдвэрт бэлтгэсэн “Бог малыг шөвөг яр өвчнөөс сэргийлэх вирус вакцин, мөн бог малыг шөвөг яр өвчнөөс сэргийлэх эсийн өсгөвөрт амьд хуурай вакцин” гэсэн 2 төрлийн вакцин хэрэглэж байна. Зөвхөн өвчин байнга гардаг нутгийн малд вакциныг хэрэглэх нь зохистой.
  • 11. Үхрийн эфимер чичрэг(3 хоногийн) Өвчний тодорхойлолт, түүний онцлог  Үхрийн эфимер чичрэг нь халуурах, балбаж доголох, ам, хамар, нүдний салст бүрхүүл үрэвсэх, амьсгал хурцдах, ходоод гэдэсний хөдөлгөөн суларч цус, залхагтай чацга алдах хэлбэрээр илэрдэг хурц халдварт өвчин юм.  Эфимер чичрэгээр бүх насны үхэр үүлдэр, нас, хүйс харгалзахгүй өвчилнө.  Өвчин халуун, дулаан чийглэг уур амьсгалтай оронд 7, 8 сарын эхээр гарч 10 сард оргилдоо хүрч 11, 12 сард зогсдог байна.  Энэ өвчний халдвар дамжих зам нь цус сорогч “Culex annuliratris” төрлийн ялаа болно.  Өвчин нэг аж ахуй сүргийн 70-80% хамардаг байна. Эфимер чичрэгээр үхрээс өөр амьтан өвчлөхгүй.
  • 12. Үүсгэгч, түүний онцлог  Өвчний үүсгэгч вирус нь 70-80 нм х 145 нм хэмжээтэй, РНХ агуулсан, сум маягийн гонзгой хэлбэртэй вирус байна.  Эфимер чичрэгийн вирус гадаад орчны нөцөлд тэсвэр сайтай бөгөөд олон дахин хөлдөөж гэсгээхэд идэвхээ бараг алдахгүй, хасах 40 хэмд 2-3 жил идэвхээ хадгалдаг.  Харин орчны рН өөрчлөгдөхөд амархан идэвхээ алддаг. рН 2.5 орчимд 10 минут, рН 9.1 –д 1.5 цагт идэвхээ алдаж нэмэх 37 хэмд 18 цаг, 25 хэмд 120 цаг идэвхтэй байдаг байна.  Вирус хлорформ, эфир, трипсин, хэт ягаан туяанд тэсвэр муутай.  56 хэмд 20 минут халаахад идэвхгүй болдог. -40 хэмд хадгалхад 3 жил хүртэл идэвхтэй байна гэдгийг эрдэмтэн Б.Пүрэвцэрэн тогтоож байсан. Мөн нэмэх 40 хэмд нэг жил хадгалсны дараа малд халдаахад өвчний шинж тэмдэг үзүүлж байсан байна.
  • 13. Өвчний эмгэг жамын хөгжил  Өвчин үүсгэгч вирус бие организмд цус сорогч ялаагаар дамжин нэвтэрч судасны дотор талын бүрхүүл, цагаан эсийн дотор хананд үржинэ.  Энэ үедээ судасны ханыг гэмтээж биед хаван үүсгэх, булчин сөрөх, биеийн халуун нэмэгдэх, үе мөч үрэвсүүлэх, доголуулах, мэдээгүй болгох зэрэг эмгэг үүсгэнэ.
  • 14. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг  Өвчний нууц үе 2-7 хоногт илэрч биеийн халуун цочир нэмэгдэж 40.1- 42.2 хүрнэ. Энэ үед үхэр ноомойрч, тэжээл усандаа дургүйлхэж, ам хамар, нүдний салст бүрхүүл үрэвсэж, шүлс, нус, нулимс, нуух гоожно. Өвчтэй үхрийн амьсгал 1 минутанд 32-36 удаа, зүрхний цохилт 86-94 болж хурдсах ба ходоод гэдэсний хөдөлгөөн суларч цус залхагтай чацга алдана.  Өвчтэй үхрийн биеийн халуун нэмэгдэх тусам гоожиж буй шингэний хэмжээ ихсэж , үе мөчийг барьж үзэхэд эмзэглэх ба явж чадахгүй доголж, 1-3 хоног хэвтэнэ. Хэвтэж байгаа үхрийг зориуд босгоход урд хөл нь доголох, дал бугалганы ба өгзөг, хондлой, гуяны булчин чичирч, хойд хөл нь мэдээ муутай болж саажих – дайвах хөдөлгөөн үзүүлнэ.  Зарим нэг үхрийн нүдний эвэрлэг бүрхүүл үрэвсэж улайна. Ердийн нөхцөлд өвчтэй үхэр 1-3 хоноод ихэвчлэн эдгэрэх боловч заримдөө өвчин удаан үргэлжилдэг байна.
  • 15. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт Үхсэн ба өвчтэй үхрийг нядалж үзэхэд -  Төвөнх, цагаан мөгөөрсөн хоолойн салст бүрхүүлд цус харвасан,  Уушиг тэлэгдэж эмфизем болсон  Нарийн гэдэсний салст бүрхүүл зузаарч цус харвасан,  Дэлүү, тунгалгийн зангилаанууд хөөж томорсон,  Бөөр, элгэнд бор шаргал өнгийн үхжлийн голомт ажиглагдана.
  • 16. Оношлогоо, ялган оношлохуй  Эпизоотологийн хүчин зүйлс, клиник шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралтанд тулгуурлан оношлоно.  Өвчилж үхсэн үхрийн цуллаг эрхтэний эмгэгжсэн хэсгээс дээж авч түүнээс үхэр, хонины хээлийн бөөрний эсийн өсгөвөр, тахианы үр хөврөлийн шарын уут, цагаан хулганы гөлчгийд тарьж халдаах аргаар вирионыг гаргаж авна.  Мөн өвчлөөд эдгэрсэн үхрийн ийлдсэнд ХХУ тавих ба вирус саармагжуулах урвалыг эсийн өсгөвөрт тавих аргуудаар онош баталгаажуулна.  Эфимер чичрэг өвчнийг шүлхий, мялзан, салстын хорт халууралт өвчнүүдээс ялгаварлан оношлох шаардлагатай.  Өвчилсөн үхрийн дархлааны асуудал төгс шийдэгдээгүй. Ердийн нөхцөлд өвчилсөн үхэрт 2 жилийн турш өвчний эсрэгбием үүсдэг байна.
  • 17. Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга  Халуун бууруулах болон ходоод гэдэсний үйл ажилллагааг сайжруулах эм дотуур олгох, судсаар глюкоз тарих зэрэг шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.  Үхэрт хэт дархлаа хийж гарган авсан ийлдсийг урьдчилан сэргийлэх зорилгоор тарьдаг байна.  Мөн хөнгөн цагааны усан исэлт формалинаар идэвхгүйжүүлсэн вирус вакцин тарьж өвчнөөс урьдчилан сэргийлдэг тухай гадаадын судлаачид мэдээлжээ.  Уг өвчнөөс сэргийлэхийн тулд хил дагуу бүсэд нутаглаж байгаа үхрийг байнгын хяналтанд байлгавал зохино.
  • 18. Цэцэг өвчин нь өндөр халуурал, арьс, салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг цочмог явцтай халдварт өвчин юм. Хонь, ямааны цэцэг өвчин 1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
  • 19. Үүсгэгч, түүний онцлог  Поксвирусийн язгуурын Каприпокс төрлийн үүсгэгчээр үүсгэгдэнэ. Хонь, ямааны цэцэг өвчний үүсгэгч нь ийлдсийн нэг хэвшилтэй, бусад төрлийн амьтдыг өвчлүүлдэггүй. Уг вирус нь тоосгон, гонзгой дөрвөлжин буюу зууван хэлбэртэй, ДНХ агуулсан, 300х270х200 нм хэмжээтэй байдаг.  Тэсвэрт чанар: Цэцэг өвчний үүсгэгч бусад вирусыг бодвол гадаад орчин, малын биемахбодь, түүхий эдэд удаан хугацаагаар идэвхээ хадгалдаг. Тухайлбал: 2-4 0С-д 2 жил хүртэл, өвчилж эдгэрсэн малын бие дэх хуурай тав хогжруу, тунгалагийн булчирхайд -5-100С-д 4-5 жилийн турш халдварлах чанараа алдахгүй хадгалах ба өвчилж эдгэрсэн малын үс ноосонд 2 сар хүртэл, гадаад орчинд 2-6 сарын турш идэвхээ алдахгүй байж чаддаг.  Харин 1 хувийн карболийн хүчлийн уусмалд хэдхэн минутад идэвхээ алддаг байна.
  • 20. Өвчний эмгэг жамын хөгжил  Малын биед вирус нэвтрэн орсноос хойш дунджаар 4 хоногийн дараа цус, цуллагийн эрхтэнд очих ба энэ хугацаа 2-3 хоногоос үл хэтэрнэ.Дараа нь вирус хучуур эд, салст бүрхүүлд эрчимтэй үржинэ. Үржиж байгаа эрхтэндээ эхлээд салст үрэвсэл үүсгэж, энэ нь цэврүүт биржрүү болж идээлэх процесс явагдана. Малын цэцэг өвчний жам дараах үе шатыг дамжин хөгждөг: Stadium prodromorium-халуурч, салст үрэвсэл үүсэх ба 1-2 хоног үргэлжилнэ. Эхлээд улаан өнгөтэй цэврүүт эсэргэнэ бий болно. Улайсан хэсгийг дарахад цайрна.Энэ нь 1-2 хоног үргэлжилнэ. Stadium papulosum-арьсан дээр гарсан дотроо шингэн бүхий цэврүүт туурдас нь толбот зангилаа болж 1-3 хоног хөгжинө.
  • 21. 4. Stadium visiculosum- хэд хоносны дараа улаан өнгөтэй зангилаанууд үүсч цэврүүтнэ. Цэврүү тунгалаг, шар өнгөтэй шингэнээр дүүрдэг. Цэврүү дотроо олон өрөө, тасалгаатай мэт болно. 5. Stadium pustгlosum-цэврүүний дотор байгаа шингэн булингартаж, идээлхийн хамт цэврүүг тойрч улайж, бага зэрэг хавдар үүсэх бөгөөд энэ нь 3 хоног үргэлжилнэ. 6. Stadium cruslosum-цэврүү хагарч, идээ нь гарч, хүрэн өнгөтэй тав үүснэ. Тавны доор хучуур эд шинээр нөхөгдөн буй болж эхэлнэ. Хэрэв арьсны гэмтэл гүнзгий явагдсан бол холбогч эдээс бүрдсэн сорви тогтоно. 5-6 хоногийн дараа тав ховхорч унана.  мэт Өвчний эмгэг жамын хөгжил
  • 22. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг  Халдварын эх үүсвэр нь өвчилсөн болон нууц үедээ байгаа хонь, ямаа бөгөөд тэдгээрийн нус, нулимс, баас, шээс, шарх, тавны хогжруу зэргээр гадаад орчныг бохирдуулна.  Мөн өвчтэй мал, амьтныг гардан эмчлэх, тэжээх явцад хувцас, малын тоног хэрэгсэл, ноос, ноолуур, арьс, вирусээр бохирлогдсон хашаа, хороо, тэжээл, хэвтэр, бууцаар дамжин халдвар тархана.  Цэцэг өвчнөөр хонь ямаа нас, хүйс, үүлдэр харгалзахгүй өвчлөх ба өсвөр насны болон эрлийз мал илүү мэдрэмтгий байдаг.  Нас гүйцсэн малын өвчлөл, үхэл хорогдол өсвөр малынхаас харьцангуй бага байдаг.
  • 23.  Өвчний нууц үе 21 хүртэл хоног байна.  Цэцэг өвчнөөр өвчилж буй хонь ямааны биеийн халуун 410С хүрч 1-5 өдрийн турш үргэлжилнэ.  Нүд, ам, хамраас нулимс, салст идээт нус, нуух гоожих, зовхи хавагнах, судасны лугшилт олшрох, амьсгал түргэсэх шинж тэмдэг үзүүлнэ.  Мөн цэврүүт гүвдрүү, тууралт ихэвчлэн толгой, уруул, хамрын самсаа, шанаа, нүдний орчим болон цавь, суга, дэлэн, хуухнаг, гуя, сүүлний дотор талын үсгүй хэсэгт гарч, ус, тэжээлд дургүй болох шинж илэрнэ.  Булдруу нь эхлээд бага зэрэг хавагнасан ягаан өнгөтэй, дугуй хэлбэртэй тууралт байх ба 1-2 хоногийн дараа улаан хүрээтэй, хатуу гүвдрүү болно. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
  • 25.  Гүвдрүү нь хэмжээний хувьд амархан томрох бөгөөд энэ үед малын халуун нэмэгдэнэ. 1-3 хоногийн дараа гүвдрүүний дотор тунгалаг, шаравтар өнгөтэй шингэн буй болно.  Гүвдрүүний өнгөн хөрс нимгэн тав 5-6 хоноод хуурна. Өвчилсөн хонь, ямааны нуруун дээр дарахад маш эмзэглэлтэй байна.  Өвчин хүндэрсэн үед тууралт, гүвдрүүнүүд хоорондоо нийлж арьсыг ихээхэн хэмжээгээр гэмтээдэг ба идээт үрэвсэл болж хавсрана.  Гүвдрүү орчмын арьс үхжиж яршаад эдгэрэхдээ сорви үлдээнэ. Үүнийг Монголчууд хар цэцэг гэж нэрлэдэг ба ихэвчлэн хурга, ишгэнд тохиолдоно. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
  • 26.  Хоёрдогч халдвараар хүндэрвэл үхлийн хувь өндөр байна. Хээлтэй мал өвчилсөн үед халдвар ихсээр дамжин хээл хаях, үхсэн төл гарах шинж илэрнэ.  Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрвэл үхэл, хорогдол 5-10 хувиас хэтрэхгүй.  Өвчний шинж тэмдэг богино хугацаанд олон малд илрэх үед вирусийн хоруу чанар нэмэгдэж өвчилсөн хонь, ямаа олноор хорогдохоос гадна 4 сараас доош төлийн үхэл 100 хувьд хүрч болно. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
  • 27. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт  Цэцэг өвчнөөр өвчилж үхсэн мал, амьтны бие бүтцийн эмэгт өөрчлөлтийн зонхилох дүр зураг нь цус маш их хурж харвасан байхад оршино.  Салст бүрхүүлд таран түгж байрласан цус харвалт олон тоотой байна.  Ходоод, гэдэс, амьсгалын замын салст бүрхүүлд цус харвасан, заримдаа яршилт үүссэн байна.  Уушгинд цусан хатгалгаа үүсэж, ялзралт явагдсан байна.  Тунгалагийн булчирхай томорч, улайсан, элэг, зүрх, бөөрний дотоод цуллагт сөнөрөл явагдсан шинж тэмдэг илэрнэ.  Шувууны цагаан мөгөөрсөн хоолой, гүеэнд дифтерийн шинжит үрэвсэл үүснэ. Мөн нулимсны суваг, нүдний аяганд цусархаг шүүдэст шингэн хуримтлагдсан байхаас гадна нүд хатаж хонхойсон байна.
  • 28.  Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна.  Лабораторид эмгэгт материалыг "Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын" дагуу авч хүргүүлнэ.  Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжинд нян судлал болон ПГУ, ЭЛИЗА зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ.  Ялгаварлан оношлох: Үхэр, хонины цусан халдвар өвчнийг брадзот, боом, дуут, дотрын халдварт хордлого, иж балнад, ургамлын хордлого зэргээс ялгаварлан оношлох шаардлагатай. Оношлогоо, ялган оношлохуй
  • 29. Тэмцэх, урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга Тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ: 1. Хорио цээр тогтоож холбогдох арга хэмжээ авах, 2. Өвчний ил шинж тэмдэгтэй малыг ялгаж тусгаарлах, устгах, 3. Вакцинжуулах, 4. Малын хашаа хороо, өтөг бууц, тоног хэрэгслийг халдваргүйжүүлэх, 5. Малын шилжилт хөдөлгөөнийг хориглох зэрэг арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлнэ.
  • 30. Малчин, мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад дараах зөвлөмжийг өгнө:  Малд өвчний шинж тэмдэг илэрсэн үед харьяа сум, дүүрэг, багийн мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх, дуудлага өгөх,  Өвчний шинж тэмдэгтэй малыг ялгаж тусгаарлах, бэлчээрт явуулахгүй байх,  Малаа хоньчлон хариулах, өөр айлын малтай нийлүүлэхгүй байх,  Малын шилжилт хөдөлгөөнийг хориглох, /худалдан борлуулах, отор нүүдэл хийх гэх мэт/  Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хот, сууринаас гаргахгүй байх. Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга