SlideShare a Scribd company logo
1 of 43
Боом, Зогсоо, Дуут хавдар
Лекц № 8. Багш: Нанцагийн Батсуурь Мал эмнэлгийн ухааны доктор
Дэд сэдэв:
1. Өвчний тодорхойлолт, түүний онцлог
2. Үүсгэгч, түүний онцлог
3. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
4. Өвчний эмгэг жамын хөгжил
5. Оношлогоо, ялган оношлохуй
6. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
7. Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга
8. Өвчний халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ
Боом
Боом өвчин нь үжил болох, хатиг, хаван үүсэх, усавхи болон
цусархаг үрэвсэл үүсэх шинж тэмдэгтэйгээр 5 хошуу мал,
гахай, зээр гөрөөс, илжиг, луус, хулан, тахь, хавтгай, аргаль,
янгир, чоно, үнэг, хярс, бар, арслан болоод хүн өвчлүүлдэг
хурц явцтай, онц аюултай зооантропоноз өвчин юм.
1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
2. Үүсгэгч, түүний онцлог
 Боомын үүсгэгч B. аnthrax нь шулуун, Грам- эерэг, нэгээр, хосоор, эсвэл
гинжилсэн байрлалтай, 5-8 микрон урт, 1-1.5 микрон өргөнтэй, эс хоорондын
нийлсэн хэсэг нь тэгш өнцөгт хэлбэртэй, чөлөөт төгсгөл нь мөлүү савханцар
хэлбэрт бактер юм.
 Савханцар өөртөө таагүй нөхцөлд биеийнхээ дотоод хэсэгт үр (спор), гадна
талаараа бүрээс(капсул) үүсгэнэ. Үрэнцэр нь зууван хэлбэртэй, төвдөө
байрласан байдаг. Бүрээс нь БМБ-д байх үед бий болно.
 B. аnthrax-ийн ургал болон үрэнцэрт хэлбэр нь харилцан адилгүй тэсвэрт
чанартай. Ургал хэлбэр нь тэсвэр муутай бол үрэнцэр нь маш тэсвэртэй.
 B. аnthrax-ийн ургал хэлбэр нь уураг задлагч ферментүүдийн үйлчлэлээр 2-4
хоногийн дотор задардаг бол харин чөмгөнд 7 хоног амьдрах чадвараа
хадгалдаг.
 Ургал хэлбэр нь нарны шууд гэрэлд хэдхэн цагийн дотор, 500С-550С-д 1
цагийн, 750С-д 1 минутын дотор, буцалгахад тэр даруйдаа үхнэ.
2. Үүсгэгч, түүний онцлог
2. Үүсгэгч, түүний онцлог
2. Үүсгэгч, түүний онцлог үргэлжлэл
 Зун цагт мал амьтны задлаагүй бүтэн хүүрэнд байгаа савханцар агаар
дутагдсанаас 1-3 хоногийн дотор үхнэ.
 Хүүрийг задлавал үүсгэгч үрэнцэр үүсгэж газрын хөрсөнд 20-50 жил
хоруу чанараа хадгалж үлддэг байна.
 Боомын үрэнцэрийн амьдрах чадварт арьс шир, ноос ноолуурыг
идээлэх, махыг давслах явдал ямар ч сөрөг нөлөө үзүүлж чаддаггүй
байна.
 Боомын үрэнцэрийг 25%-аас дээш өтгөрүүлэгтэй этилийн спирт 50
хоногийн дараа, 5%-ийн фенол, 5-10%-ийн хлорамины уусмал 2 цагийн
дотор үхүүлдэг.
 Гипохлорт кальци, формальдегид, омносепт, ус төрөгчийн хэт эсэл,
киллса зэрэг халдваргүйтгэх бодис, бэлдмэл нь богино хугацаанд
үхүүлнэ.
3. Эмгэг жамын хөгжил
 Bac.Anthrax эрүүл мал амьтны биед гарсан шарх, салст
бүрхүүлийн гэмтлээр биед орж өвчлүүлэх боловч нянгийн хоруу
чанар, амьтны биеийн эсэргүүцэл зэргээс шалтгаалан өвчний
хэлбэр, шинж тэмдэг харилцан адилгүй байна.
 Сул хоруу чанартай нянгаар халдварлахад биед үүсэх хавангийн
хэмжээ их байх боловч өвчилсөн малын үхэл бага байх жишээтэй.
 Боомтсон мал амьтны өвчлөл 2 үе шаттай явагдана.
 Үүсгэгч БМБ-д нэвтрэн орсон даруйдаа хор ялгаруулах ба энэ нь
тухайн амьтны биеийн эсэргүүцэлтэй тулгарч саармагжина. Хэрэв
эсэргүүцэл нь хорыг саармагжуулж дийлэхгүй бол нян эд эрхтэн,
тунгалагийн булчирхайд эрчимтэй өсөж үржинэ.
3. Эмгэг жамын хөгжил үргэлжлэл
 Боомоор халдварласны дараа богино хугацаанд үүсгэгч нэг дор
олноороо хуралдаж өсөн үржиж буй биеийн тэр хэсэгт
эсрэгбием 2-4 цагийн дараа үүсэж эхлэнэ.
 Ингэж өвчлөлийн 2-р шат явагдаж эхлэх бөгөөд мал амьтны
эсэргүүцэл сайн байвал биед үүссэн хаван намжиж эмнэл зүйн
хувьд эдгэрч эхлэнэ.
 Харин үүсгэгчийн хоруу чанар их байгаад тэр БМБ-д түргэн өсөж
үржвэл биед үүссэн эсрэгбиемийн идэвхи дарагдаж бүх биед
үжил үүсэж мал үхнэ.
 Боом эрт дээр үеэс дэлхийн аль ч оронд гардаг хүн, мал, амьтны гоц
халдварт өвчин байсан.
 Феодалын Монгол оронд боом түгээмэл гарч байсан нэгэн баримт дурдвал:
Зүүн хязгаарын харуул цэргийн захирагчаас Сэцэн хаанд өргөсөн (1803)
бичигтээ “Манай нутагт хүн, малын боом, олонтаа гарч үхэл тахал дэлгэрч
байна. Зөвхөн Баянтүмэн хошуунаас 20 гаруй мянган хонь үхлээ” гээд мөнгөн
тусламж гуйсан байдаг.
 Боом өвчнөөр хүн өвчлөх нь хүмүүсийн ажил мэргэжилтэй ихээхэн
холбоотой байдгийг судлаачид тогтоосон. Ийм ажил мэргэжилд МАА-н
салбарын мэргэжилтэн, малчид, худалдаа түүхий эд бэлтгэлийн ажилчид,
малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн ажилчид багтана.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
Боом өвчний тархалтыг байгалийн мужуудаар ангилж бүсчилсэн байдал (1976-1995)
№ Байгалийн мужууд
Мужийн дундаж Бүсийн дундаж
Эрсдэлийн
зэрэг
ЭЧ*-ын
эерэг
100000
малдногдох
өвчлөл
өвчилсөн
малдэзлэх
хувь
Үхсэнмалд
эзлэххувь
ЭЧ*-ын
эерэг
100000
малдногдох
өвчлөл
өвчилсөн
малдэзлэх
хувь
Үхсэнмалд
эзлэххувь
1 Хөвсгөл нуур орчмын 0,29 4.8 19.8 18.3
0.13
1.59
91.4
90.5
өндөр
2 Хангайн уулт өндөрлөгийн 0.1 1.7 47 44.3
3 Орхон-Сэлэнгийн сав газрын 0.07 0.8 20.8 23.3
4 Монголын Дорнод хэсгийн 0.07 0.5 3.8 4.6
5 Онон – Улз голын сав газрын 0.04 0.3 0.1 0.1
0.04
0.2
6.5
6.9
дунд
6 Хэнтийн уулт өндөрлөгийн 0.04 0.2 0.3 0.2
7 Их нуурын хотгорын 0.03 0.2 6.1 6.6
8 Монгол Алтайн 0.02 0 1.1 1.3
0.01
0.03
2
2.5
нам
9 Монголын Төв хэсгийн 0.02 0.1 0.8 1.1
10 Монголын зүүн өмнөд хэсгийн 0.01 0 0.1 0.1
11 Говь-Алтайн 0 0 0.1 0.1
0
0
0.1
0.1
эрсдэ
лгүй
12 Алтайн өвөр говийн 0 0 0 0
13 Баруун хуурайн 0 0 0 0
Боом өвчний голомт бүхий нутгийн мужлал
Н.Батсуурь 1976-1995 он
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
 Өвчний нууц хугацаа 1-3 өдөр үргэлжлэнэ. Боом өвчний явцыг агшин
зуурын (цахилгаан), хурц, хурцавтар гэж 3 хэлбэрт хувааж үздэг. Хурц
хэлбэрээр өвчлөх хугацаа 1-2, хурцавтарынх 2-3 хоног байх ба
цахилгаан боом ердөө л хэдхэн цагийн дотор явагдана.
 Аль ч хэлбэрийн боомын үед мал, амьтанд хавдар ажиглагдана.
Өвчлөлийн сүүлийн хэсэгт хавдар хүйтэн болж хатуурна. Зарим үед
үхрийн хэл, тагнай, завьж, уруулын салст бүрхүүл цэврүүтэж,
хагалахад улаан хүрэн өнгөтэй шингэн гоожно. Цэврүүтсэн эрхтэн
хүчтэй хавдаж өмөрч унадаг.
 Үхсэн мал амьтны нүд, ам, бусад салст бүрхүүлүүд хөхөрч хамар ам,
бөгснөөс цустай шингэн гоожсон байдаг. Хүн өвчилсөн үед өвчний нууц
хугацаа 2-3 өдөр, хааяа 7 өдөр байна. Хүний өвчлөл өвчин үүсгэгч
БМБ-д нэвтэрсэн замаас шалтгаалан хэлбэр, явц өөр өөр байх ба
арьс, уушиг, гэдэсний гэсэн 3-н хэлбэрээр тохиолдоно.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
 Боомоор үхсэн мал амьтны хүүрийг гадна талаас нь ажиглахад хүүрийн
хөшилт муу буюу огт хөшөөгүй, түргэн хөөж, төрөлхийн сүвүүдээр
гялалзсан хар хүрэн өнгөтэй бүлэгнээгүй цустай шингэн гарсан байдаг.
Энэ бол боомын онцгой шинж тэмдэг юм.
 Үхсэн малын хүүрийг гаднаас нь харж боом өвчнөөр сэжиглэж байгаа бол
хүүрийг задлаж хагалахыг хатуу хориглоно.
 Малын хүүр битүү орчинд боомын савханцар хэдхэн хоноод үхдэг бол
задлаж агаарт ил гаргавал спор үүсгэж олон жилээр газрын хөрсөнд
хадгалагдан халдварын голомт үүсгэх эрсдэлтэй гэдгийг маш сайн
анхаарах хэрэгтэй.
5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
6. Оношлогоо, ялган оношлохуй
 Өвчнийг оношлоход эмнэл зүйн шинж тэмдэг, өвчний явц, хэлбэр,
эпизоотологийн байдал, өвчилсөн малын нас, хүйс, төрлийн ялгавар,
тухайн нутагт энэ өвчин өмнө гарч байсан эсэх, газар зүйн онцлог
зэргийг хамтатган дүгнэнэ.
 Боомоор сэжиглэвэл энэ өвчинтэй тэмцэх зааврын дагуу ажиллана.
 Үхсэн мал амьтны хэвтэж байгаа талын чих, сүүлний өнгөн талын
судаснаас дусал цус авч бодисын шилэнд түрхэц бэлтгэн бактер
судлалын шинжилгээнд явуулна.
 Мөн хүүрнээс бүтэн чих авч шинжилгээнд явуулж болно.Хүүрэнд
үлдсэн хэсгийн шархыг улайссан төмрөөр хайрч битүүмжлэх ёстой.
 Түрхэцийг Грамын аргаар будаж үүсгэгчийг илрүүлнэ. Мөн ийлдэс
судлалын шинжилгээгээр Асколын урвалаар онош тавьж болно.
7. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
 Мал эмнэлгийн албаны дүрмийг үндэс болгон боом өвчинтэй
тэмцэх зааврыг ягштал баримтлан ажиллах ёстой. Боомтож үхсэн
мал амьтны сэг болон хүүрийг бүтнээр нь шатааж устгана.
 Боом өвчнөөр тайван бус нутгийн мал сүргийг урьдчилан сэргийлэх
вакцинаар тарина.
 Өвчтэй мал амьтанд хэт дархлагдсан ийлдэс тарьж эмчилсний
дараа 7-14 хоноод вакциндана. Хэт дархлагдсан ийлдсээр тарихад
мал амьтанд хагас сарын хугацаатай идэвхгүй дархлаа тогтоно.
Зогсоо буюу татран
 Зогсоо өвчин нь таван хошуу мал, хүн болон бусад амьтны булчин
татаж агших хэлбэрээр үүсэн гардаг шархны хурц халдварт зооноз,
зооантропоноз өвчин юм.
 Зогсоо өвчин дэлхийн газар зүйн бүсийн өвөрмөц онцлогоос
шалтгаалан мал амьтанд харилцан адилгүй хэмжээтэй тархан
дэлгэрсэн байна.
 Монгол малд зогсоо энзоот, эпизоот хэлбэртэй илэрч байсан бүдэг
баримт байдаг боловч 1960-аад оны дундуур Улаанбаатар хотод хүн
өвчилж нас барсан тохиолдол тэмдэглэгдэн үлдсэн байна.
1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
2.Үүсгэгч, түүний онцлог
 Зогсоо өвчнийг савханцар хэлбэрт Bacillus tetani хэмээгч бактер
үүсгэнэ. Сүүлийн үед Сlostridium tetani гэж нэрлэх болсон.
 Сl.tetani 4-8 микрон урт, 0.4-0.8 микрон өргөнтэй бөгөөд биеийнхээ
үзүүрт зууван дугуй үрэнцэр үүсгэнэ. Харин бүрээс үүсгэхгүй.
Үрэнцэрийн өргөн нь савханцрын өргөнөөс 2-3 дахин их байдаг учир
савханцрын дүрс шанаган хорхой шиг харагдана.
 Энэ үүсгэгч хөдөлгөөнт бактерт багтах ба энгийн мөн нийлэг тэжээлт
орчинд хэв шинжит ургалт үзүүлнэ.
 Зогсоогийн савханцар аналин будгуудаар сайн будагдана. Залуу
өсгөвөрүүд Грам-эерэг, хуучирсан нь Грам-сөрөг будагддаг
агааргүйтэн юм.
 Зогсоогийн савханцар, түүний үрэнцэр гадаад орчин, хими физикийн
янз бүрийн хүчин зүйлд нэлээд тэсвэртэй.
2.Үүсгэгч, түүний онцлог
3. Эмгэг жамын хөгжил
 Зогсоо үүсгэгчийн үрэнцэр арьс, биеийн ил задгай яр шархаар дамжин
БМБ-д орж өөртөө тохиромжтой нөхцөлд өсөж үржихийн хамт хороо гаргаж
өвчлүүлнэ. Ялгаруулсан хороороо арьс, булчингийн мэдрэлийн эсүүдийн
үйл ажиллагаа хордож цочроох нөлөө үзүүлнэ.
 Ингэж хорын цочроох дохио төв мэдрэлийн системийн сэрлийг ихэсгэж
булчин, шөрмөс, дотоод эрхтэнүүдийг удаан хугацаагаар агшаан
таталдуулж өвчлүүлдэг юм.
 Завсарлагагүй удаан хугацаагаар янз бүрийн эрхтэний булчин, шөрмөс
агшиж таталдсанаас тэжээл, ус, ундаа залгиж чадахгүй болж зүрхний
саа(паралич), мөн төвөнх, төгөөрсөн гуурсуудын агчлаас-спазм болж
амьсгал хаагдаж үхнэ.
 Өвчлөлт удаашрах үед цусан дахь сүүн хүчлийн хэмжээ хэвийнхээс 50
буюу түүнээс дээш хувиар ихсэхэд тархины хаван үүсэж үхэх хоёрдогч
шалтгаан болдог байна.
 Ялангуяа дэлхийн өмнөд бүсийн орнуудад энзоот байдлаар, Европын
дунд бүсэнд үе үе гардаг байна.
 Зогсоогийн тархалтыг тухайн улс орны газрын хар шороон хөрс, түүнийг
услах системийн онцлог, бордооны төрөл зүйлээс хамаарна гэж үзвэл
зохино.
 Өвчний нууц хугацаа 1-3 долоо хоног, өвчилсөн төл малынх 24 цаг байна.
Өвчилсөн малын шинж тэмдгийг адуугаар төлөөлүүлье.
 Зогсоогоор өвчилсөн адуу маш зовиуртай, хүчилж алхах, тэжээлээ ихээхэн
болгоомжилсон байдлаар зажилж залгих шинж тэмдэг үзүүлнэ.
 Зажлуурын болон хүзүүний булчингууд татаж агшина.
 Өвчтэй адуу 4 хөлөө тэлж хүзүү толгойгоо сунгаж нэг дор удаан зогсоно.
Ийм адууны 2 чих босож нүдээ хагас аньсан байдаг.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
 Эрүүний булчин агшсанаас ам нь ангайхгүй, шүдээ зуурсан,
толгойгоо ар тийш гэдийсэн байдаг.
 Сүүлээ хагас босгон, гэдсээ эвхийлгэж хөвчлөн татна.
 Биеийн гадна талаас барьж үзэхэд 4 мөч, хүзүү, нурууны булчин
мод шиг хатуурч таталдсан байна.
 Өвчлөлийн эхэн, дунд үед биеийн халуун хэвийн байх боловч
үхэхийн өмнө 42-43 хэм хүрч халуурна.
 Өвчлөлт 2-12 хоног үргэлжилж өвчилсөн малын 50-90 % үхнэ.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
 Үхсэн малын хүүр богино хугацаанд хүчтэй хөшнө.
 Задлан шинжилхэд бүх биеийн булчин, маханд цус нэвт харваж
чанасан махны өнгөтэй болсон байна.
 Амьсгал боогдсоноос цус бүлэгнэхгүй болно.
 Уушиг хавагнаж томорсон буюу үхжлийн өмхийрч ялзарсан
голомтуудтай болдог.
 Бас амьсгалын зам боогдсоноос мөгөөрсөн хоолой, уушигны хавсарсан
үрэвсэлт илэрнэ.
 Дотор цуллаг эрхтэнүүдэд бага зэрэг цус харвалт ажиглагдахаас гадна
элэг ондоошиж, зүрхний булчингуудад цус нэвт хурж томорсон байх ба
эпикард, үнхэлцэг зэрэгт цус харвасан байна.
6. Оношлогоо, ялган оношлохуй
 Зогсоогийн оношийг эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдгүүд, үүнээс булчин удаан
хугацаагаар агшиж таталдах, эрүү шүд зуурах, ихэнхи нөхцөлд халуурахгүй
бөгөөд мэдрэлийн системийн үйл ажиллагаа өөрчлөгдөхгүй хэвийн байх
зэргийг эрхтэний эмгэгт өөрчлөлттэй хамтатган үзэж тогтооно.
 Оношийг батжуулахын тулд өвчтэй булчин мах, яр шархны шүүсэрхэг
шингэнээс авч бактер судлалын шинжилгээ хийнэ.
 Зогсоо өвчнийг галзуу, булчингийн хэрх өвчин, халдварт энцофаломиелит,
ботулизм болон өвс тэжээлийн хордлогоос ялган таних шаардлагатай.
 Галзуугийн үед эрүү зажлуурын булчин агшихгүй харин ч доод эрүү
суларч унжих ба хүн рүү дайрч давшлах шинж үзүүлнэ.
 Хэрэх өвчний үед булчингийн мэдэрц ихсэх боловч татаж агшихгүй.
 Энцофаломиелитын үед арьсны рефлексүүд багассан, урагшаа зүтгэж
тэмүүлсэн, салст бүрхүүлүүд улайж үрэвссэн байна.
 Ботулизмын үед бүх биеийн булчин шөрмөс сулрахын зэрэгцээ доод
эрүү унжиж шүлсээ гоожуулна.
 Тэжээлийн хордлогын үед олон мал нэг дор өвчилдөг онцлогтой.
6. Оношлогоо, ялган оношлохуй
Дуут хавдар нь үхэр, бог малын биеийн янз бүрийн хэсгийн
булчинд түргэн томрох, дуутай хавдар үүсэх, халуурах
шинжээр илэрдэг цочмог явцтай халдварт өвчин юм.
1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
Дуут хавдар
2. Үүсгэгч, түүний онцлог
 Дуут хавдар үүсгэгч нь савханцар хэлбэртэй, үрэнцэр үүсгэдэг,
агааргүйтэн бактер юм.
 Энэ бактерийг Bacillus chauvoei хэмээн нэрлэдэг байснаа сүүлийн үед
Сlostridium chauvoei гэж нэрлэх болсон байна. 0.5-0.6 микрон өргөн,
2-8 микрон урт савханцар бөгөөд Грам- эерэг будагдана.
 Үхсэн малын сэг, тэжээлт орчны аль алинд үрэнцэр үүсгэдэг
онцлогтой.
 Дуут хавдрын үүсгэгч нойтон хөрс, шалбааг, нуур цөөрөмд удаан
хугацаагаар амьдарч өвчин үүсгэх чадвараа олон жилээр хадгалдаг
учраас хөрсний халдвар үүсгэгч бактерийн бүлэгт багтдаг.
 Нарны хурц гэрэлд 1 хоногоос хэтрэхгүй үхнэ.
2. Үүсгэгч, түүний онцлог
3. Эмгэг жамын хөгжил
 Сl. chauvoei малын ходоод гэдэсний замаар биед нэвтрэн орж цусаар
дамжин булчин мах, арьсны доорхи эслэг, ялангуяа няцарч гэмтсэн
булчингийн хэсэгт очиж байрлана.
 Энд үүсгэгч хороо ялгаруулахын хамт цусны судсуудыг гэмтээж үхжилт
хаван үүсгэдэг.
 Үүнээс гадна БМБ-д орсон нян хий ялгаруулах бөгөөд чухам иймээс
гэмтэлд автсан биеийн тэр хэсгийг дарахад шуугиж шаагисан дуу гардагаас
дуут хавдар гэж нэрлэсэн байдаг.
 Биед орсон нянгуудын үржил идэвхитэй явагдаж ялгаруулсан хор нь эд
эрхтэнд нөлөөлсний улмаас мал халуурч, зүрхний ажиллагаа сулрах,
амьсгаадах зэрэг эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрнэ. Заримдаа тодорхой
мэдэгдэх хавдар үүсгэхгүй, зөвхөн махбодь суларч үжлийн хэлбэрээр
өвчлөх явдал тохиолдоно.
 3.5 сартай тугалаас 4 хүртлэх насны үхрийг өвчлүүлдэг хурц халдварт
өвчин бөгөөд буга, хандгай, одос, хонинд тохиолдож болно.
 Дуут хавдар дэлхийн бүх улс гүрэнд түгэн дэлгэрсэн байна. Энэтхэг,
Пакистанд хамгийн их тохиолддог.
 Манай оронд бүх аймаг сумд тохиолдох боловч жил бүр урьдчилан
сэргийлэх тарилга хийсний үр дүнд гаралт тогтвортой буурч байгаа
өвчин юм.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
 Өвчний нууц хугацаа 1-5 өдөр. Өвчилсөн мал эхлээд хивэхээ больж
гүлдийн зогсоно. 41-42 хэм хүртэл халуурна.
 Ажиглавал гуя, нуруу, хондлой, дал мөрний зузаан мах булчин овойж
хавдсан байна.Хавдсан овгорыг барьж үзэхэд халуун, хатуу,
эмзэглэлтэй, байна. Гараар дарахад хавдсан хэсэгт шуугиж
шаржигнасан дуу гарна. Тогшиход хөндий чанга авиатай байна.
 Мөн хаа гуя, хүзүү, хоолойн булчирхайнууд хавдаж томрон хатуурна.
 Хавдсан булчинг зүсэж үзэхэд хар хүрэн өнгөтэй, хөөсөрхөг шингэн
гоожих ба өвчний төгсгөл рүү шингэн нь хүрэн өнгөтэй болно. Ингэж
өвчилсөн мал 12-48 цагийн дотор үхнэ. Өвчин хаааяа 3-4 хоног
үргэлжлэх явдал байх боловч эдгэрэх нь туйлын ховор байдаг.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
 Хүүрийн хөшилт сул, ам, хамар, хошногоноос хөөсөрхөг шингэн гоожсон
байна. Хүүрийг 6-8 цагийн дотор задлаж үзэхэд элгэнд шар өнгийн хатсан,
самрын хэмжээний голомт үзэгддэг. Энэ голомтыг мал үхсэнээс хойш 20-26
цагийн дотор хагалахад хийгээр дүүрсэн байхын хамт бутрамтгай зөөлөн
болсон байдаг. Энэ нь голомтонд үүсгэгч өсөн үржиж байгаагийн шинж
бөгөөд ийм өөрчлөлт дулааны улиралд ихэвчлэн тохиолдоно.
 Булчин маханд гарсан хавдрыг зүсэхэд зүсэлтийн гадарга хар хүрэн,
харавтар өнгөтэй болсон ба хийгээр дүүрсэн байна. Хавдсан хэсгийн арьсны
доор цус хурж нэвчсэн байхын гадна хийтэй жижигхэн цэврүүнүүд
ажиглагдана.
 Тунгалгийн булчирхайнууд хавдаж цусархаг шингэн нэвчсэн байна. Цээжний
хөндийд хар хүрэн шингэн дүүрч, зүрх тэлж бүлэгнэсэн, цус хуралдсан байна.
Нарийн гэдэсний сбүрхүүл үрэвссэн зарим хэсэгт үхжлийн голомт харагдана.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
6. Оношлогоо, ялган оношлохуй
 Юуны өмнө тухайн нутагт энэ өвчин урьд нь гарч байсан эсэхийг судлах,
малын нас, шинж тэмдэг, эрхтэний эмгэг хувирал зэргийг нэгтгэн дүгнэж
онош тогтооно.
 Хамгийн найдвартай онош нь бактер судлалын шинжилгээ юм. Эмгэгт
мах булчингаас дээж авч лабораторид явуулна. Хүүрийг задлах нь
эрсдэлтэй санагдвал (магадгүй давхар боомоор сэжиглэж байвал)
төрөлх сүвүүдээс гоожсон цусархаг шингэнээс шинжилгээнд зориулан
материал авч болно.
 Дуут хавдрыг боом өвчнөөс ялган таних шаардлагатай. Боомоор
өвчилсөн малын биед гарсан хавдар их халуун, эмзэг, барьж үзэхэд
зуурсан гурил шиг байх ба элдвийн дуу шуугиангүй, сүвүүдээс гоожсон
шингэн бүлэгнэхгүй шингэн хэвээр байна.
7. Эмчилгээ урьдчилан сэргийлэлт
 Дуут хавдар нь хурц халдварт өвчин учраас эмчилгээ төдийлөн үр
дүнд хүрдэггүй. Гэвч эмчилгээг өвчний шинж тэмдэг эхлэнгүүт хүчтэй
антибиотик болон хэт дархлаат ийлдсийг судсаар тарих замаар хийвэл
сайн үр дүнд хүрч болох юм.
 Манай оронд дуут хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор хөнгөн
цагааны усан исэлт өтгөрүүлсэн формал вакциныг өргөн ашиглаж
байна. Энэ вакцинаар тарихад малд 14 хоногийн дараа идэвхтэй
дархлаа тогтож 6 сараас доошгүй хугацаагаар үргэлжлэнэ.
 Тарилгыг 3 сартай тугалаас 4 хүртлэх насны бүх үхэрт өвчин гардаг
хугацаанаас 14-30 хоногийн өмнө дарина. Хэрэв өвчин намар орой,
хавар эрт гардаг бол вакциныг хаврын тарилтаас хойш 6-8 сар
өнгөрөөд давтан хийнэ.
 Сүүлийн үед дуут хавдар, боом өвчнөөс хам эсэргүүцэх вакцин гарч
байгаа.
Ашигласан мэдээллийн эх сурвалж
1. Под редакцией проф. А.А. Конопаткина Эпизоотология и инфекционные
болезни сельскохозяйственных животных Москва “Колос” 1984;
2. Под редакцией проф. И.А.Бакулова. Руководство по общей эпизоотологии
Москва “Колос” 1979;
3. Б.Яримпил, М.Занаа, Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт өвчин судлал.
Улаанбаатар 1988;
4. Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт тахал өвчин Улаанбаатар. 2000;
5. А.Хөхөө. Мал, амьтны халдварт өвчин Улаанбаатар 2015;
6. Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавруудын эмхэтгэл. Улаанбаатар 2012;
7. Pedro N. Acha Boris Szyfres Zoonoses and Communicable Diseases Common
to Man and Animals Second Edition Washington, D.C. 20037, U.S.A. 1994.

More Related Content

What's hot

лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,batsuuri nantsag
 
Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesbatsuuri nantsag
 
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэглекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэгbatsuuri nantsag
 
мал амьтаны гоц халдварт өвчин
мал амьтаны гоц халдварт өвчинмал амьтаны гоц халдварт өвчин
мал амьтаны гоц халдварт өвчинБ. Лхагваа
 
Presentation 8 (халдваргүйтгэл)
Presentation 8 (халдваргүйтгэл)Presentation 8 (халдваргүйтгэл)
Presentation 8 (халдваргүйтгэл)batsuuri nantsag
 
халдварт өвчнөөс сэргийлэх аргууд
халдварт өвчнөөс сэргийлэх аргуудхалдварт өвчнөөс сэргийлэх аргууд
халдварт өвчнөөс сэргийлэх аргуудMunkhnasan Jijgee
 
менингит - -мэдрэл судлал
менингит - -мэдрэл судлалменингит - -мэдрэл судлал
менингит - -мэдрэл судлалМөнхтуул Г
 
онтогенез-нэгэн биеийн хөгжил
онтогенез-нэгэн биеийн хөгжилонтогенез-нэгэн биеийн хөгжил
онтогенез-нэгэн биеийн хөгжилМандухай Г.
 
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...GreengoldMongolia
 
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/Tuvshinsanaa Baasanjav
 
Дархан цаазат амьтад
Дархан цаазат амьтадДархан цаазат амьтад
Дархан цаазат амьтадoyunerdene_gansukh
 
хүний дархлал хомсдлын вирус (Hiv)
хүний дархлал хомсдлын вирус (Hiv)хүний дархлал хомсдлын вирус (Hiv)
хүний дархлал хомсдлын вирус (Hiv)Altanzul Bayarsaikhan
 
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2batsuuri nantsag
 
хромосомын тоо
хромосомын тоохромосомын тоо
хромосомын тооOidov Tungaa
 

What's hot (20)

лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
 
Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseases
 
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэглекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
 
Mb l3
Mb l3Mb l3
Mb l3
 
тарваган тахал
тарваган тахалтарваган тахал
тарваган тахал
 
мал амьтаны гоц халдварт өвчин
мал амьтаны гоц халдварт өвчинмал амьтаны гоц халдварт өвчин
мал амьтаны гоц халдварт өвчин
 
Presentation 8 (халдваргүйтгэл)
Presentation 8 (халдваргүйтгэл)Presentation 8 (халдваргүйтгэл)
Presentation 8 (халдваргүйтгэл)
 
халдварт өвчнөөс сэргийлэх аргууд
халдварт өвчнөөс сэргийлэх аргуудхалдварт өвчнөөс сэргийлэх аргууд
халдварт өвчнөөс сэргийлэх аргууд
 
менингит - -мэдрэл судлал
менингит - -мэдрэл судлалменингит - -мэдрэл судлал
менингит - -мэдрэл судлал
 
онтогенез-нэгэн биеийн хөгжил
онтогенез-нэгэн биеийн хөгжилонтогенез-нэгэн биеийн хөгжил
онтогенез-нэгэн биеийн хөгжил
 
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
 
Amitnii aimag
Amitnii aimagAmitnii aimag
Amitnii aimag
 
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
 
арьс
арьсарьс
арьс
 
Дархан цаазат амьтад
Дархан цаазат амьтадДархан цаазат амьтад
Дархан цаазат амьтад
 
галзуу өвчин
галзуу өвчингалзуу өвчин
галзуу өвчин
 
Дипломын ажил
Дипломын ажилДипломын ажил
Дипломын ажил
 
хүний дархлал хомсдлын вирус (Hiv)
хүний дархлал хомсдлын вирус (Hiv)хүний дархлал хомсдлын вирус (Hiv)
хүний дархлал хомсдлын вирус (Hiv)
 
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
 
хромосомын тоо
хромосомын тоохромосомын тоо
хромосомын тоо
 

Similar to лекц 8. боом, зогсоо, дуут хавдар

лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга batsuuri nantsag
 
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэллекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэлbatsuuri nantsag
 
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон batsuuri nantsag
 
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтлекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтbatsuuri nantsag
 
Галзуу өвчин
Галзуу өвчинГалзуу өвчин
Галзуу өвчинUchral Kh
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfbatsuuri nantsag
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesbatsuuri nantsag
 
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчинлекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчинbatsuuri nantsag
 
Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesbatsuuri nantsag
 
Animal disease etiology
Animal disease etiologyAnimal disease etiology
Animal disease etiologytamiraa88
 
Presentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasePresentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasebatsuuri nantsag
 
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгалекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгаbatsuuri nantsag
 
Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsbatsuuri nantsag
 

Similar to лекц 8. боом, зогсоо, дуут хавдар (20)

лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
 
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэллекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
 
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
 
Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1
 
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтлекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
 
Боом өвчин Boom
Боом өвчин BoomБоом өвчин Boom
Боом өвчин Boom
 
Галзуу өвчин
Галзуу өвчинГалзуу өвчин
Галзуу өвчин
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asf
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseases
 
Galzuu
GalzuuGalzuu
Galzuu
 
Ppth7
Ppth7Ppth7
Ppth7
 
Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2
 
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчинлекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
 
Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseases
 
Animal disease etiology
Animal disease etiologyAnimal disease etiology
Animal disease etiology
 
Presentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp spPresentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp sp
 
Presentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasePresentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_disease
 
Cow deis
Cow deisCow deis
Cow deis
 
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгалекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
 
Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahs
 

More from batsuuri nantsag

Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesbatsuuri nantsag
 
Presentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesPresentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesbatsuuri nantsag
 
Presentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesPresentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesbatsuuri nantsag
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesbatsuuri nantsag
 
Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesbatsuuri nantsag
 
Presentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcPresentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcbatsuuri nantsag
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease controlbatsuuri nantsag
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiencybatsuuri nantsag
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesbatsuuri nantsag
 
Presentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesPresentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesbatsuuri nantsag
 
Presentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysisPresentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysisbatsuuri nantsag
 
Presentation10 desinfection
Presentation10 desinfectionPresentation10 desinfection
Presentation10 desinfectionbatsuuri nantsag
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesbatsuuri nantsag
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasebatsuuri nantsag
 
Presentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringPresentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringbatsuuri nantsag
 
Presentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocyPresentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocybatsuuri nantsag
 
Presentation3 epizoot process
Presentation3 epizoot processPresentation3 epizoot process
Presentation3 epizoot processbatsuuri nantsag
 

More from batsuuri nantsag (20)

Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseases
 
Presentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesPresentation 13 pig diseases
Presentation 13 pig diseases
 
Presentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesPresentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseases
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseases
 
Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseases
 
Presentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcPresentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etc
 
Presentation 1 fmd
Presentation 1 fmdPresentation 1 fmd
Presentation 1 fmd
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease control
 
Presentation9 tratment
Presentation9 tratmentPresentation9 tratment
Presentation9 tratment
 
Presentation16 b overview
Presentation16 b overviewPresentation16 b overview
Presentation16 b overview
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiency
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseases
 
Presentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesPresentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseases
 
Presentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysisPresentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysis
 
Presentation10 desinfection
Presentation10 desinfectionPresentation10 desinfection
Presentation10 desinfection
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseases
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_disease
 
Presentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringPresentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoring
 
Presentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocyPresentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocy
 
Presentation3 epizoot process
Presentation3 epizoot processPresentation3 epizoot process
Presentation3 epizoot process
 

лекц 8. боом, зогсоо, дуут хавдар

  • 1. Боом, Зогсоо, Дуут хавдар Лекц № 8. Багш: Нанцагийн Батсуурь Мал эмнэлгийн ухааны доктор
  • 2. Дэд сэдэв: 1. Өвчний тодорхойлолт, түүний онцлог 2. Үүсгэгч, түүний онцлог 3. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг 4. Өвчний эмгэг жамын хөгжил 5. Оношлогоо, ялган оношлохуй 6. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт 7. Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга 8. Өвчний халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ
  • 3. Боом Боом өвчин нь үжил болох, хатиг, хаван үүсэх, усавхи болон цусархаг үрэвсэл үүсэх шинж тэмдэгтэйгээр 5 хошуу мал, гахай, зээр гөрөөс, илжиг, луус, хулан, тахь, хавтгай, аргаль, янгир, чоно, үнэг, хярс, бар, арслан болоод хүн өвчлүүлдэг хурц явцтай, онц аюултай зооантропоноз өвчин юм. 1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
  • 4. 2. Үүсгэгч, түүний онцлог  Боомын үүсгэгч B. аnthrax нь шулуун, Грам- эерэг, нэгээр, хосоор, эсвэл гинжилсэн байрлалтай, 5-8 микрон урт, 1-1.5 микрон өргөнтэй, эс хоорондын нийлсэн хэсэг нь тэгш өнцөгт хэлбэртэй, чөлөөт төгсгөл нь мөлүү савханцар хэлбэрт бактер юм.  Савханцар өөртөө таагүй нөхцөлд биеийнхээ дотоод хэсэгт үр (спор), гадна талаараа бүрээс(капсул) үүсгэнэ. Үрэнцэр нь зууван хэлбэртэй, төвдөө байрласан байдаг. Бүрээс нь БМБ-д байх үед бий болно.  B. аnthrax-ийн ургал болон үрэнцэрт хэлбэр нь харилцан адилгүй тэсвэрт чанартай. Ургал хэлбэр нь тэсвэр муутай бол үрэнцэр нь маш тэсвэртэй.  B. аnthrax-ийн ургал хэлбэр нь уураг задлагч ферментүүдийн үйлчлэлээр 2-4 хоногийн дотор задардаг бол харин чөмгөнд 7 хоног амьдрах чадвараа хадгалдаг.  Ургал хэлбэр нь нарны шууд гэрэлд хэдхэн цагийн дотор, 500С-550С-д 1 цагийн, 750С-д 1 минутын дотор, буцалгахад тэр даруйдаа үхнэ.
  • 7. 2. Үүсгэгч, түүний онцлог үргэлжлэл  Зун цагт мал амьтны задлаагүй бүтэн хүүрэнд байгаа савханцар агаар дутагдсанаас 1-3 хоногийн дотор үхнэ.  Хүүрийг задлавал үүсгэгч үрэнцэр үүсгэж газрын хөрсөнд 20-50 жил хоруу чанараа хадгалж үлддэг байна.  Боомын үрэнцэрийн амьдрах чадварт арьс шир, ноос ноолуурыг идээлэх, махыг давслах явдал ямар ч сөрөг нөлөө үзүүлж чаддаггүй байна.  Боомын үрэнцэрийг 25%-аас дээш өтгөрүүлэгтэй этилийн спирт 50 хоногийн дараа, 5%-ийн фенол, 5-10%-ийн хлорамины уусмал 2 цагийн дотор үхүүлдэг.  Гипохлорт кальци, формальдегид, омносепт, ус төрөгчийн хэт эсэл, киллса зэрэг халдваргүйтгэх бодис, бэлдмэл нь богино хугацаанд үхүүлнэ.
  • 8. 3. Эмгэг жамын хөгжил  Bac.Anthrax эрүүл мал амьтны биед гарсан шарх, салст бүрхүүлийн гэмтлээр биед орж өвчлүүлэх боловч нянгийн хоруу чанар, амьтны биеийн эсэргүүцэл зэргээс шалтгаалан өвчний хэлбэр, шинж тэмдэг харилцан адилгүй байна.  Сул хоруу чанартай нянгаар халдварлахад биед үүсэх хавангийн хэмжээ их байх боловч өвчилсөн малын үхэл бага байх жишээтэй.  Боомтсон мал амьтны өвчлөл 2 үе шаттай явагдана.  Үүсгэгч БМБ-д нэвтрэн орсон даруйдаа хор ялгаруулах ба энэ нь тухайн амьтны биеийн эсэргүүцэлтэй тулгарч саармагжина. Хэрэв эсэргүүцэл нь хорыг саармагжуулж дийлэхгүй бол нян эд эрхтэн, тунгалагийн булчирхайд эрчимтэй өсөж үржинэ.
  • 9. 3. Эмгэг жамын хөгжил үргэлжлэл  Боомоор халдварласны дараа богино хугацаанд үүсгэгч нэг дор олноороо хуралдаж өсөн үржиж буй биеийн тэр хэсэгт эсрэгбием 2-4 цагийн дараа үүсэж эхлэнэ.  Ингэж өвчлөлийн 2-р шат явагдаж эхлэх бөгөөд мал амьтны эсэргүүцэл сайн байвал биед үүссэн хаван намжиж эмнэл зүйн хувьд эдгэрч эхлэнэ.  Харин үүсгэгчийн хоруу чанар их байгаад тэр БМБ-д түргэн өсөж үржвэл биед үүссэн эсрэгбиемийн идэвхи дарагдаж бүх биед үжил үүсэж мал үхнэ.
  • 10.  Боом эрт дээр үеэс дэлхийн аль ч оронд гардаг хүн, мал, амьтны гоц халдварт өвчин байсан.  Феодалын Монгол оронд боом түгээмэл гарч байсан нэгэн баримт дурдвал: Зүүн хязгаарын харуул цэргийн захирагчаас Сэцэн хаанд өргөсөн (1803) бичигтээ “Манай нутагт хүн, малын боом, олонтаа гарч үхэл тахал дэлгэрч байна. Зөвхөн Баянтүмэн хошуунаас 20 гаруй мянган хонь үхлээ” гээд мөнгөн тусламж гуйсан байдаг.  Боом өвчнөөр хүн өвчлөх нь хүмүүсийн ажил мэргэжилтэй ихээхэн холбоотой байдгийг судлаачид тогтоосон. Ийм ажил мэргэжилд МАА-н салбарын мэргэжилтэн, малчид, худалдаа түүхий эд бэлтгэлийн ажилчид, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн ажилчид багтана. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
  • 11. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг Боом өвчний тархалтыг байгалийн мужуудаар ангилж бүсчилсэн байдал (1976-1995) № Байгалийн мужууд Мужийн дундаж Бүсийн дундаж Эрсдэлийн зэрэг ЭЧ*-ын эерэг 100000 малдногдох өвчлөл өвчилсөн малдэзлэх хувь Үхсэнмалд эзлэххувь ЭЧ*-ын эерэг 100000 малдногдох өвчлөл өвчилсөн малдэзлэх хувь Үхсэнмалд эзлэххувь 1 Хөвсгөл нуур орчмын 0,29 4.8 19.8 18.3 0.13 1.59 91.4 90.5 өндөр 2 Хангайн уулт өндөрлөгийн 0.1 1.7 47 44.3 3 Орхон-Сэлэнгийн сав газрын 0.07 0.8 20.8 23.3 4 Монголын Дорнод хэсгийн 0.07 0.5 3.8 4.6 5 Онон – Улз голын сав газрын 0.04 0.3 0.1 0.1 0.04 0.2 6.5 6.9 дунд 6 Хэнтийн уулт өндөрлөгийн 0.04 0.2 0.3 0.2 7 Их нуурын хотгорын 0.03 0.2 6.1 6.6 8 Монгол Алтайн 0.02 0 1.1 1.3 0.01 0.03 2 2.5 нам 9 Монголын Төв хэсгийн 0.02 0.1 0.8 1.1 10 Монголын зүүн өмнөд хэсгийн 0.01 0 0.1 0.1 11 Говь-Алтайн 0 0 0.1 0.1 0 0 0.1 0.1 эрсдэ лгүй 12 Алтайн өвөр говийн 0 0 0 0 13 Баруун хуурайн 0 0 0 0
  • 12. Боом өвчний голомт бүхий нутгийн мужлал Н.Батсуурь 1976-1995 он
  • 13. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг  Өвчний нууц хугацаа 1-3 өдөр үргэлжлэнэ. Боом өвчний явцыг агшин зуурын (цахилгаан), хурц, хурцавтар гэж 3 хэлбэрт хувааж үздэг. Хурц хэлбэрээр өвчлөх хугацаа 1-2, хурцавтарынх 2-3 хоног байх ба цахилгаан боом ердөө л хэдхэн цагийн дотор явагдана.  Аль ч хэлбэрийн боомын үед мал, амьтанд хавдар ажиглагдана. Өвчлөлийн сүүлийн хэсэгт хавдар хүйтэн болж хатуурна. Зарим үед үхрийн хэл, тагнай, завьж, уруулын салст бүрхүүл цэврүүтэж, хагалахад улаан хүрэн өнгөтэй шингэн гоожно. Цэврүүтсэн эрхтэн хүчтэй хавдаж өмөрч унадаг.  Үхсэн мал амьтны нүд, ам, бусад салст бүрхүүлүүд хөхөрч хамар ам, бөгснөөс цустай шингэн гоожсон байдаг. Хүн өвчилсөн үед өвчний нууц хугацаа 2-3 өдөр, хааяа 7 өдөр байна. Хүний өвчлөл өвчин үүсгэгч БМБ-д нэвтэрсэн замаас шалтгаалан хэлбэр, явц өөр өөр байх ба арьс, уушиг, гэдэсний гэсэн 3-н хэлбэрээр тохиолдоно.
  • 14. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
  • 15. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
  • 16. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
  • 17. 5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт  Боомоор үхсэн мал амьтны хүүрийг гадна талаас нь ажиглахад хүүрийн хөшилт муу буюу огт хөшөөгүй, түргэн хөөж, төрөлхийн сүвүүдээр гялалзсан хар хүрэн өнгөтэй бүлэгнээгүй цустай шингэн гарсан байдаг. Энэ бол боомын онцгой шинж тэмдэг юм.  Үхсэн малын хүүрийг гаднаас нь харж боом өвчнөөр сэжиглэж байгаа бол хүүрийг задлаж хагалахыг хатуу хориглоно.  Малын хүүр битүү орчинд боомын савханцар хэдхэн хоноод үхдэг бол задлаж агаарт ил гаргавал спор үүсгэж олон жилээр газрын хөрсөнд хадгалагдан халдварын голомт үүсгэх эрсдэлтэй гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй.
  • 18. 5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
  • 19. 5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
  • 20. 6. Оношлогоо, ялган оношлохуй  Өвчнийг оношлоход эмнэл зүйн шинж тэмдэг, өвчний явц, хэлбэр, эпизоотологийн байдал, өвчилсөн малын нас, хүйс, төрлийн ялгавар, тухайн нутагт энэ өвчин өмнө гарч байсан эсэх, газар зүйн онцлог зэргийг хамтатган дүгнэнэ.  Боомоор сэжиглэвэл энэ өвчинтэй тэмцэх зааврын дагуу ажиллана.  Үхсэн мал амьтны хэвтэж байгаа талын чих, сүүлний өнгөн талын судаснаас дусал цус авч бодисын шилэнд түрхэц бэлтгэн бактер судлалын шинжилгээнд явуулна.  Мөн хүүрнээс бүтэн чих авч шинжилгээнд явуулж болно.Хүүрэнд үлдсэн хэсгийн шархыг улайссан төмрөөр хайрч битүүмжлэх ёстой.  Түрхэцийг Грамын аргаар будаж үүсгэгчийг илрүүлнэ. Мөн ийлдэс судлалын шинжилгээгээр Асколын урвалаар онош тавьж болно.
  • 21. 7. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт  Мал эмнэлгийн албаны дүрмийг үндэс болгон боом өвчинтэй тэмцэх зааврыг ягштал баримтлан ажиллах ёстой. Боомтож үхсэн мал амьтны сэг болон хүүрийг бүтнээр нь шатааж устгана.  Боом өвчнөөр тайван бус нутгийн мал сүргийг урьдчилан сэргийлэх вакцинаар тарина.  Өвчтэй мал амьтанд хэт дархлагдсан ийлдэс тарьж эмчилсний дараа 7-14 хоноод вакциндана. Хэт дархлагдсан ийлдсээр тарихад мал амьтанд хагас сарын хугацаатай идэвхгүй дархлаа тогтоно.
  • 22. Зогсоо буюу татран  Зогсоо өвчин нь таван хошуу мал, хүн болон бусад амьтны булчин татаж агших хэлбэрээр үүсэн гардаг шархны хурц халдварт зооноз, зооантропоноз өвчин юм.  Зогсоо өвчин дэлхийн газар зүйн бүсийн өвөрмөц онцлогоос шалтгаалан мал амьтанд харилцан адилгүй хэмжээтэй тархан дэлгэрсэн байна.  Монгол малд зогсоо энзоот, эпизоот хэлбэртэй илэрч байсан бүдэг баримт байдаг боловч 1960-аад оны дундуур Улаанбаатар хотод хүн өвчилж нас барсан тохиолдол тэмдэглэгдэн үлдсэн байна. 1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
  • 23. 2.Үүсгэгч, түүний онцлог  Зогсоо өвчнийг савханцар хэлбэрт Bacillus tetani хэмээгч бактер үүсгэнэ. Сүүлийн үед Сlostridium tetani гэж нэрлэх болсон.  Сl.tetani 4-8 микрон урт, 0.4-0.8 микрон өргөнтэй бөгөөд биеийнхээ үзүүрт зууван дугуй үрэнцэр үүсгэнэ. Харин бүрээс үүсгэхгүй. Үрэнцэрийн өргөн нь савханцрын өргөнөөс 2-3 дахин их байдаг учир савханцрын дүрс шанаган хорхой шиг харагдана.  Энэ үүсгэгч хөдөлгөөнт бактерт багтах ба энгийн мөн нийлэг тэжээлт орчинд хэв шинжит ургалт үзүүлнэ.  Зогсоогийн савханцар аналин будгуудаар сайн будагдана. Залуу өсгөвөрүүд Грам-эерэг, хуучирсан нь Грам-сөрөг будагддаг агааргүйтэн юм.  Зогсоогийн савханцар, түүний үрэнцэр гадаад орчин, хими физикийн янз бүрийн хүчин зүйлд нэлээд тэсвэртэй.
  • 25. 3. Эмгэг жамын хөгжил  Зогсоо үүсгэгчийн үрэнцэр арьс, биеийн ил задгай яр шархаар дамжин БМБ-д орж өөртөө тохиромжтой нөхцөлд өсөж үржихийн хамт хороо гаргаж өвчлүүлнэ. Ялгаруулсан хороороо арьс, булчингийн мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагаа хордож цочроох нөлөө үзүүлнэ.  Ингэж хорын цочроох дохио төв мэдрэлийн системийн сэрлийг ихэсгэж булчин, шөрмөс, дотоод эрхтэнүүдийг удаан хугацаагаар агшаан таталдуулж өвчлүүлдэг юм.  Завсарлагагүй удаан хугацаагаар янз бүрийн эрхтэний булчин, шөрмөс агшиж таталдсанаас тэжээл, ус, ундаа залгиж чадахгүй болж зүрхний саа(паралич), мөн төвөнх, төгөөрсөн гуурсуудын агчлаас-спазм болж амьсгал хаагдаж үхнэ.  Өвчлөлт удаашрах үед цусан дахь сүүн хүчлийн хэмжээ хэвийнхээс 50 буюу түүнээс дээш хувиар ихсэхэд тархины хаван үүсэж үхэх хоёрдогч шалтгаан болдог байна.
  • 26.  Ялангуяа дэлхийн өмнөд бүсийн орнуудад энзоот байдлаар, Европын дунд бүсэнд үе үе гардаг байна.  Зогсоогийн тархалтыг тухайн улс орны газрын хар шороон хөрс, түүнийг услах системийн онцлог, бордооны төрөл зүйлээс хамаарна гэж үзвэл зохино.  Өвчний нууц хугацаа 1-3 долоо хоног, өвчилсөн төл малынх 24 цаг байна. Өвчилсөн малын шинж тэмдгийг адуугаар төлөөлүүлье.  Зогсоогоор өвчилсөн адуу маш зовиуртай, хүчилж алхах, тэжээлээ ихээхэн болгоомжилсон байдлаар зажилж залгих шинж тэмдэг үзүүлнэ.  Зажлуурын болон хүзүүний булчингууд татаж агшина.  Өвчтэй адуу 4 хөлөө тэлж хүзүү толгойгоо сунгаж нэг дор удаан зогсоно. Ийм адууны 2 чих босож нүдээ хагас аньсан байдаг. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
  • 27. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл  Эрүүний булчин агшсанаас ам нь ангайхгүй, шүдээ зуурсан, толгойгоо ар тийш гэдийсэн байдаг.  Сүүлээ хагас босгон, гэдсээ эвхийлгэж хөвчлөн татна.  Биеийн гадна талаас барьж үзэхэд 4 мөч, хүзүү, нурууны булчин мод шиг хатуурч таталдсан байна.  Өвчлөлийн эхэн, дунд үед биеийн халуун хэвийн байх боловч үхэхийн өмнө 42-43 хэм хүрч халуурна.  Өвчлөлт 2-12 хоног үргэлжилж өвчилсөн малын 50-90 % үхнэ.
  • 28. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
  • 29. 5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт  Үхсэн малын хүүр богино хугацаанд хүчтэй хөшнө.  Задлан шинжилхэд бүх биеийн булчин, маханд цус нэвт харваж чанасан махны өнгөтэй болсон байна.  Амьсгал боогдсоноос цус бүлэгнэхгүй болно.  Уушиг хавагнаж томорсон буюу үхжлийн өмхийрч ялзарсан голомтуудтай болдог.  Бас амьсгалын зам боогдсоноос мөгөөрсөн хоолой, уушигны хавсарсан үрэвсэлт илэрнэ.  Дотор цуллаг эрхтэнүүдэд бага зэрэг цус харвалт ажиглагдахаас гадна элэг ондоошиж, зүрхний булчингуудад цус нэвт хурж томорсон байх ба эпикард, үнхэлцэг зэрэгт цус харвасан байна.
  • 30. 6. Оношлогоо, ялган оношлохуй  Зогсоогийн оношийг эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдгүүд, үүнээс булчин удаан хугацаагаар агшиж таталдах, эрүү шүд зуурах, ихэнхи нөхцөлд халуурахгүй бөгөөд мэдрэлийн системийн үйл ажиллагаа өөрчлөгдөхгүй хэвийн байх зэргийг эрхтэний эмгэгт өөрчлөлттэй хамтатган үзэж тогтооно.  Оношийг батжуулахын тулд өвчтэй булчин мах, яр шархны шүүсэрхэг шингэнээс авч бактер судлалын шинжилгээ хийнэ.  Зогсоо өвчнийг галзуу, булчингийн хэрх өвчин, халдварт энцофаломиелит, ботулизм болон өвс тэжээлийн хордлогоос ялган таних шаардлагатай.
  • 31.  Галзуугийн үед эрүү зажлуурын булчин агшихгүй харин ч доод эрүү суларч унжих ба хүн рүү дайрч давшлах шинж үзүүлнэ.  Хэрэх өвчний үед булчингийн мэдэрц ихсэх боловч татаж агшихгүй.  Энцофаломиелитын үед арьсны рефлексүүд багассан, урагшаа зүтгэж тэмүүлсэн, салст бүрхүүлүүд улайж үрэвссэн байна.  Ботулизмын үед бүх биеийн булчин шөрмөс сулрахын зэрэгцээ доод эрүү унжиж шүлсээ гоожуулна.  Тэжээлийн хордлогын үед олон мал нэг дор өвчилдөг онцлогтой. 6. Оношлогоо, ялган оношлохуй
  • 32. Дуут хавдар нь үхэр, бог малын биеийн янз бүрийн хэсгийн булчинд түргэн томрох, дуутай хавдар үүсэх, халуурах шинжээр илэрдэг цочмог явцтай халдварт өвчин юм. 1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог Дуут хавдар
  • 33. 2. Үүсгэгч, түүний онцлог  Дуут хавдар үүсгэгч нь савханцар хэлбэртэй, үрэнцэр үүсгэдэг, агааргүйтэн бактер юм.  Энэ бактерийг Bacillus chauvoei хэмээн нэрлэдэг байснаа сүүлийн үед Сlostridium chauvoei гэж нэрлэх болсон байна. 0.5-0.6 микрон өргөн, 2-8 микрон урт савханцар бөгөөд Грам- эерэг будагдана.  Үхсэн малын сэг, тэжээлт орчны аль алинд үрэнцэр үүсгэдэг онцлогтой.  Дуут хавдрын үүсгэгч нойтон хөрс, шалбааг, нуур цөөрөмд удаан хугацаагаар амьдарч өвчин үүсгэх чадвараа олон жилээр хадгалдаг учраас хөрсний халдвар үүсгэгч бактерийн бүлэгт багтдаг.  Нарны хурц гэрэлд 1 хоногоос хэтрэхгүй үхнэ.
  • 35. 3. Эмгэг жамын хөгжил  Сl. chauvoei малын ходоод гэдэсний замаар биед нэвтрэн орж цусаар дамжин булчин мах, арьсны доорхи эслэг, ялангуяа няцарч гэмтсэн булчингийн хэсэгт очиж байрлана.  Энд үүсгэгч хороо ялгаруулахын хамт цусны судсуудыг гэмтээж үхжилт хаван үүсгэдэг.  Үүнээс гадна БМБ-д орсон нян хий ялгаруулах бөгөөд чухам иймээс гэмтэлд автсан биеийн тэр хэсгийг дарахад шуугиж шаагисан дуу гардагаас дуут хавдар гэж нэрлэсэн байдаг.  Биед орсон нянгуудын үржил идэвхитэй явагдаж ялгаруулсан хор нь эд эрхтэнд нөлөөлсний улмаас мал халуурч, зүрхний ажиллагаа сулрах, амьсгаадах зэрэг эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрнэ. Заримдаа тодорхой мэдэгдэх хавдар үүсгэхгүй, зөвхөн махбодь суларч үжлийн хэлбэрээр өвчлөх явдал тохиолдоно.
  • 36.  3.5 сартай тугалаас 4 хүртлэх насны үхрийг өвчлүүлдэг хурц халдварт өвчин бөгөөд буга, хандгай, одос, хонинд тохиолдож болно.  Дуут хавдар дэлхийн бүх улс гүрэнд түгэн дэлгэрсэн байна. Энэтхэг, Пакистанд хамгийн их тохиолддог.  Манай оронд бүх аймаг сумд тохиолдох боловч жил бүр урьдчилан сэргийлэх тарилга хийсний үр дүнд гаралт тогтвортой буурч байгаа өвчин юм. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
  • 37. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг  Өвчний нууц хугацаа 1-5 өдөр. Өвчилсөн мал эхлээд хивэхээ больж гүлдийн зогсоно. 41-42 хэм хүртэл халуурна.  Ажиглавал гуя, нуруу, хондлой, дал мөрний зузаан мах булчин овойж хавдсан байна.Хавдсан овгорыг барьж үзэхэд халуун, хатуу, эмзэглэлтэй, байна. Гараар дарахад хавдсан хэсэгт шуугиж шаржигнасан дуу гарна. Тогшиход хөндий чанга авиатай байна.  Мөн хаа гуя, хүзүү, хоолойн булчирхайнууд хавдаж томрон хатуурна.  Хавдсан булчинг зүсэж үзэхэд хар хүрэн өнгөтэй, хөөсөрхөг шингэн гоожих ба өвчний төгсгөл рүү шингэн нь хүрэн өнгөтэй болно. Ингэж өвчилсөн мал 12-48 цагийн дотор үхнэ. Өвчин хаааяа 3-4 хоног үргэлжлэх явдал байх боловч эдгэрэх нь туйлын ховор байдаг.
  • 38. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
  • 39. 5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт  Хүүрийн хөшилт сул, ам, хамар, хошногоноос хөөсөрхөг шингэн гоожсон байна. Хүүрийг 6-8 цагийн дотор задлаж үзэхэд элгэнд шар өнгийн хатсан, самрын хэмжээний голомт үзэгддэг. Энэ голомтыг мал үхсэнээс хойш 20-26 цагийн дотор хагалахад хийгээр дүүрсэн байхын хамт бутрамтгай зөөлөн болсон байдаг. Энэ нь голомтонд үүсгэгч өсөн үржиж байгаагийн шинж бөгөөд ийм өөрчлөлт дулааны улиралд ихэвчлэн тохиолдоно.  Булчин маханд гарсан хавдрыг зүсэхэд зүсэлтийн гадарга хар хүрэн, харавтар өнгөтэй болсон ба хийгээр дүүрсэн байна. Хавдсан хэсгийн арьсны доор цус хурж нэвчсэн байхын гадна хийтэй жижигхэн цэврүүнүүд ажиглагдана.  Тунгалгийн булчирхайнууд хавдаж цусархаг шингэн нэвчсэн байна. Цээжний хөндийд хар хүрэн шингэн дүүрч, зүрх тэлж бүлэгнэсэн, цус хуралдсан байна. Нарийн гэдэсний сбүрхүүл үрэвссэн зарим хэсэгт үхжлийн голомт харагдана.
  • 40. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
  • 41. 6. Оношлогоо, ялган оношлохуй  Юуны өмнө тухайн нутагт энэ өвчин урьд нь гарч байсан эсэхийг судлах, малын нас, шинж тэмдэг, эрхтэний эмгэг хувирал зэргийг нэгтгэн дүгнэж онош тогтооно.  Хамгийн найдвартай онош нь бактер судлалын шинжилгээ юм. Эмгэгт мах булчингаас дээж авч лабораторид явуулна. Хүүрийг задлах нь эрсдэлтэй санагдвал (магадгүй давхар боомоор сэжиглэж байвал) төрөлх сүвүүдээс гоожсон цусархаг шингэнээс шинжилгээнд зориулан материал авч болно.  Дуут хавдрыг боом өвчнөөс ялган таних шаардлагатай. Боомоор өвчилсөн малын биед гарсан хавдар их халуун, эмзэг, барьж үзэхэд зуурсан гурил шиг байх ба элдвийн дуу шуугиангүй, сүвүүдээс гоожсон шингэн бүлэгнэхгүй шингэн хэвээр байна.
  • 42. 7. Эмчилгээ урьдчилан сэргийлэлт  Дуут хавдар нь хурц халдварт өвчин учраас эмчилгээ төдийлөн үр дүнд хүрдэггүй. Гэвч эмчилгээг өвчний шинж тэмдэг эхлэнгүүт хүчтэй антибиотик болон хэт дархлаат ийлдсийг судсаар тарих замаар хийвэл сайн үр дүнд хүрч болох юм.  Манай оронд дуут хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор хөнгөн цагааны усан исэлт өтгөрүүлсэн формал вакциныг өргөн ашиглаж байна. Энэ вакцинаар тарихад малд 14 хоногийн дараа идэвхтэй дархлаа тогтож 6 сараас доошгүй хугацаагаар үргэлжлэнэ.  Тарилгыг 3 сартай тугалаас 4 хүртлэх насны бүх үхэрт өвчин гардаг хугацаанаас 14-30 хоногийн өмнө дарина. Хэрэв өвчин намар орой, хавар эрт гардаг бол вакциныг хаврын тарилтаас хойш 6-8 сар өнгөрөөд давтан хийнэ.  Сүүлийн үед дуут хавдар, боом өвчнөөс хам эсэргүүцэх вакцин гарч байгаа.
  • 43. Ашигласан мэдээллийн эх сурвалж 1. Под редакцией проф. А.А. Конопаткина Эпизоотология и инфекционные болезни сельскохозяйственных животных Москва “Колос” 1984; 2. Под редакцией проф. И.А.Бакулова. Руководство по общей эпизоотологии Москва “Колос” 1979; 3. Б.Яримпил, М.Занаа, Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт өвчин судлал. Улаанбаатар 1988; 4. Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт тахал өвчин Улаанбаатар. 2000; 5. А.Хөхөө. Мал, амьтны халдварт өвчин Улаанбаатар 2015; 6. Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавруудын эмхэтгэл. Улаанбаатар 2012; 7. Pedro N. Acha Boris Szyfres Zoonoses and Communicable Diseases Common to Man and Animals Second Edition Washington, D.C. 20037, U.S.A. 1994.