SlideShare a Scribd company logo
1 of 48
Мал, амьтны томуу, Галзуу, Ньюкаслын
өвчин
Лекц № 13. Багш: Нанцагийн Батсуурь Мал эмнэлгийн ухааны доктор
Дэд сэдэв:
1. Өвчний тодорхойлолт, түүний онцлог
2. Үүсгэгч, түүний онцлог
3. Өвчний эмгэг жамын хөгжил
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
6. Оношлогоо, ялган оношлохуй
7. Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга
8. Өвчний халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ
Хүн, мал, амьтны томуу өвчин
Хүн, мал, амьтны томуу өвчин нь миксовирусийн овог,
ортомиксовирусийн язгуур, инфлюэнц вирусээр үүсгэгддэг
амьсгалын замын тогтолцооны цочмог явцтай халдварт өвчин юм.
1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
2. Үүсгэгч, түүний онцлог
o Томуугийн вирусын гадаргуугийн хоёр давхар липидэн бүрхүүл хэврэг тул
гадаад орчинд ерөнхийдөө тэсвэр муутай.
o Вирус өвчтэй амьтныг ханиаж, найтаахад гадаад орчинд цацагдаж, халдвар
тархах нөхцөл бүрддэг.
o Шувууны томуугийн вирус агуулсан сангасаар нуур, цөөрмийн ус ихээхэн
бохирдож, халдвар тараах хүчин зүйл болдог байна. 40С хэмтэй усанд
вирусийн халдварлах чадвар 50% мөн өвөл нуурын ус хөлдсөн үеэс хавар
гэсэх хүртэл халдварлах чадвар нь тодорхой хэмжээгээр хадгалагддаг
болохыг судалгаагаар тогтоосон байна.
o Харин вирус тасалгааны дулаанд 1 хоног, хэт ягаан цацрагийн нөлөөнд
хэдхэн минутад идэвхээ алддаг. 40С-д хэдэн 7 хоног, 600-750С-д 2-5 минут,
хасах 200С-д хэдэн сар, хасах 700С-ээс дээш хэмд хэдэн жил идэвхтэй байж
чаддаг.
o Ариутгагч бодис, уусмалд идэвхээ хурдан алддаг.
2. Үүсгэгч, түүний онцлог үргэлжлэл
2. Тэмээний томуу өвчний үүсгэгч
o Удаан хугацааны турш явуулсан судалгааны үр дүнд тэмээний томуу
өвчнийг үүсгэгч нь хүн, мал, амьтан, шувууны томуу үүсгэгчийн нэгэн
адил миксовирусын бүлэг, ортомиксовирусын язгуурт багтах А
хэвшлээр үүсгэгддэг болох нь тогтоогджээ.
o Тэмээний томуугийн вирус бөмбөлөг хэлбэртэй, 80-120 нм хэмжээтэй.
Энэ вирус нь зохион байгуулалт бүтцээрээ хүн, мал амьтан, шувууны
томуугийн үүсгэгчтэй адил боловч антигент чанар, эмгэг төрүүлэх
байдлаараа бусад томуугийн вирусээс ялгаатай.
3. Өвчний эмгэг жамын хөгжил
o Томуугийн үүсгэгч их төлөв амьсгалын дээд замд агаар дуслын замаар
дамжин орж уушигны хучуур эдийн эсэнд хүрч тэндээ үржин, өвчтэй
малын амьсгал, шүлс, нусаар дамжин ялангуяа хүчтэй ханиах үед гадаад
орчинд цацагдан тархаж халдвар дамжих нөхцлийг бүрдүүлдэг.
o Заримдаа нүд ба хамрын хөндийн салст бүрхүүлд үрждэг. Амьсгалын
замын хучуур эдэд вирус үржих явцдаа тэнд эмгэгийн процесс үхжил
үүсгэдэг.
o Үрэвссэн эдүүдэд задралын хорт бүтээгдэхүүнүүд хуримтлагдаж, цус,
тунгалагт орсноор янз бүрийн эрхтнүүдэд, тухайлбал зүрх, элэг, бөөр,
судасны эдүүдэд сөнөрлийн процесс үүсгэдэг.
o Өвчтэй мал, амьтан халуурч, амьсгалын дээд замын салст бүрхүүлд их
хэмжээний шингэн хуримтлагдсанаас тэнд орших элдэв нянгийн хоруу
чанарыг нэмэгдүүлж кокк, микоплазм, цусан халдвар зэрэг 2- догч
халдварт өртөх нөхцөл бүрддэг.
3. Өвчний эмгэг жамын хөгжил
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
Адуунд:
o Өвчний нууц үе 3-10 хоног байна. Эхний шинж тэмдэг нь өвчилсөн
адуу 39-41.5 хэм хүртэл халуурч, нүд хамрын салст бүрхүүл улайх ба
туухад зөөлөн бөгшүүлж ханиана. Өвчилсөн адуу 1-6 өдрийн турш
халуурч болно. Хааяа 2-5 хоног халуун нь буураад дахин халуурах
явдал байдаг.
o Хөнгөн явцтай үедээ хуурай ханиадаг. Энэ үед төвөнхийг дарж
үзэхэд бага зэрэг эмзэглэдэг. Адуу ус тэжээлээс гардаггүй.
o Өвчин хурц хэлбэрээр явагдвал шинж тэмдэг тод илэрч адуу
тасралтгүй хуурай бөгшүүлж ханиах ба эрүүний дорхи булчирхай
бага зэрэг томорч мэдрэмтгий болсон байна.
Адуунд:
o Адуу гэрлээс дальдрамтгай болж хамраас нь эхлээд салсархаг
дараа нь ногоон идээ гоожно.
o Адууны томуу дангаараа тохиолдох үед адуу үхэх нь тун ховор.
o Харин хээлтэй гүүг хээл хаяулах явдал элбэг байна. Адуун сүргийн
арчилгаа маллагаа муу, байгалийн хүнд нөхцөлд хоёрдох халдварын
хүндрэлээс болж адуу олноороо хорогдох явдал байдаг.
o Хоёрдох халдварын улмаас адуу дахин хүчтэй халуурах ба энэ
үеийн халдвар голдуу стрептококкийн гаралтай байна. Адуу идэш
тэжээлээс гарч турж эцэн эмчлэхгүй бол өвчин хүндэрч үхэлд
хүргэнэ.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
Тэмээнд:
o Тэмээний томуу нь 9-р сараас дараа оны 3, 4-р сард гардаг улирлын
чанартай байх ба өвчин хүндрэхгүй бол 10-14 хоногт эдгэрэх боловч
цаг агаарын тааламжгүй нөхцөлийн үед хоёрдахь халдварт хялбар
өртөж өвчин хэдэн долоо хоногоос хэдэн сар үргэлжилдэг байна.
o Өвчний нууц үе 2-3 хоног байна. Өвчилсөн тэмээ гэнэт халуурч
биеийн халуун 38.5- 39.5 хүрч хөлрөх, чичрэх, үе үе бугшуулан
ханиах, хөдөлгөөнгүй хэвтэж сүргээс хоцрох, нүд хамрын салст
бүрхүүл улайж, цайвар нус гоожих шинж ажиглагдана. Зарим үед
хээлтэй ингэ хээл хаяна.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
Шувуунд:
o Нууц үе 3-5 хоног байна. Өвчин хурц, хурцавтар, ужиг хэлбэрээр
илэрнэ.
o Томуугаар өвчилсөн шувуу орчноо мэдрэх чадвар нь суларна.
Ерөнхийдээ ноомойрч үргэж цочих нь багасна. Халуурч, дагжин
чичрэх, хошуугаараа газар болон далавчаа цохих, усандаа
хажуугаараа эргэлдэх зэрэг мэдрэлийн шинж тэмдэг илэрнэ.
o Мөн толгой хүзүүгээрээ хавагнах шинж илэрнэ. Чацга алдана.
Тэжээвэр шувууд онцын шинж тэмдэггүйгээр олноороо үхнэ.
o Шувууны томуу нь нүүдлийн шувуудаар дамжин халдварладаг учир
нүүдлийн шувууд манай оронд ирдэг 3 сарын дундаас 5 сарын дунд
хүртэл онцгой анхаарвал зохино.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
Гахайд:
o Нууц үе 1-2 хоног, хааяа 6-7 хоног байна. Хурц хэлбэрээр илэрнэ. Хэв
шинжит хэлбэрийн үед 41-420С хүрч халуурна.
o Амьсгал нь түвэгтэй болно. Хөдлөхөөрөө ханиаж, найтаана. Хамраас
нус ихээр гоожино. Амьсгалахад хүндрэлтэй болсноос гахай ихэвчлэн
нохой суудлаар сууна.
o Хөхүүл тооройн үхэл 60-70% хүрнэ. Хурц явцтай томуу 7-10 хоног
үргэлжлээд эдгэрэх шатруу шилжинэ.
o Ужиг явцтай үед өвчин хэдэн 7 хоног үргэлжилнэ. Цагаан мөгөөрсөн
хоолойн үрэвсэл, хатгаа, плеврит болж хүндэрч болзошгүй. Мөн
заримдаа арьсны үрэвсэл үүсдэг.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
5. Бие бүтцийн эмгэгт хувирал
o Хорогдсон адууг задлаж үзэхэд эмгэг өөрчлөлт уушгинд ажиглагдана.
Уушигны энд тэнд янз бүрийн хэмжээтэй үрэвслийн голомт бий
болно. Тэдгээр нь өөр өөр өнгөтэй байхаас гадна уушигны гуурсанд
идээт салслаг шингэн дүүрэн байна.
o Өвчнөөр үхсэн тэмээг задлаж үзэхэд амны хөндийн салст, залгиур,
төвөнх, мөгөөрсөн хоолойг дагаж хэсэг хэсэг цэг хэлбэрийн цус
харвалт ажиглагдахын зэрэгцээ, уушиг цайвар ягаан, элэг хар
хүрэвтэр өнгөтэй болсон байна. Мөн цээжний хөндий цайвар шаргал
болж, мөгөөрс төвөнхөд салслаг шингэн хуралдсан байна.
o Шувуунд цагаан мөгөөрсөн хоолой, гэдсэнд цус харвалт үүсч элэг
дэлүүний сөнөрөл, уушигны цусархаг үрэвсэл, гэдэсий салстын
цусархаг үрэвсэл харагдах ба ходоодонд агуулагдахуун бараг байхгүй
байна.
o Өндөр хоруу чанартай томуугийн үед үнхэлцэгний хальсны завсарт
шүүдэст үрэвсэл үүсэх, гэдэсний хана цусаар дүүрэх, чацархай,
ходоод, гэдэс болон зүрх, тархины бор хальсанд цэгэн цус харвалт
ажиглагдана.
o Цээж, хэвлийн хөндийд шингэн хуримтлагдах, уушиг хавагнах шинж
илэрдэг.
5. Бие бүтцийн эмгэгт хувирал үргэлжлэл
6. Оношлогоо, ялган оношлохуй
o Шинж тэмдэг эпизоотологийн байдлыг харгалзахаас гадна эмгэгт
материалд вирус судлалын, цусанд ийлдэс судлалын шинжилгээ
хийж оношлоно.
o Лабораторийн шинжилгээний аргаар оношлож вирусыг
тодорхойлоход Солонгос, АНУ, Хятад, Францад үйлдвэрлэсэн төрөл
бүрийн оношлогооны цомгийн иж бүрдлийг манайд ашиглаж байна.
o Томуу өвчнийг адууны амьсгалын зам, уушиг, гялтангийн үрэвсэл,
вирусын гаралтай хээл хаях өвчин зэргээс ялгаварлан оношлох
шаардлагатай.
7. Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга
Адууны томуу:
o Адууны томуу өвчний үед зохих зааврын дагуу шинж тэмдгийн болон өвөрмөц
эмчилгээг хийнэ.
o Томуугаар өвчилсөн адууг эмчлэх арга нь адууны томуу өвчинтэй тэмцэх,
урьдчилан сэргийлэх, эмчлэх зааварт тодорхой бичигдсэн байдаг.
o Харин адууны томуугаас сэргийлэх үр хөврөлт формал вакциныг манай
биоүйлдвэрт орон нутгийн захиалгаар үйлдвэрлэдэг тул түүнийг зохих
зааврын дагуу өвчин ихэвчлэн гардаг улирлуудыг угтуулан тарина.
Тэмээний томуу:
o Томуугаар өвчилсөн тэмээг эмчлэх арга нь адуу эмчлэхтэй адил. Тэмцэх арга
хэмжээ ч гэсэн адууны томуутай адил байна. Тэмээний томуугаас урьдчилан
сэргийлэх өвөрмөц арга хэмжээ одоогоор боловсрогдоогүй байна.
o Туршлагаас хархад нутгийн омгоор хөнгөн цагааны усан исэлт формал
вакцины загвар бэлтгэн нэг аж ахуйн тэмээнд 3 жил дараалан тарихад өвчин
гараагүй байна.
8. Өвчний халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ
8. Өвчний халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ
o Өвчтэй шувууг устгана. Өвчин гарсан сүргийг ч устгахыг шаарддаг.
o Хорио цээр, хязгаарлалтын арга хэмжээ авна.
o Ариутгал, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн арга хэмжээг авч явуулах ба
энэ арга хэмжээг мэргэжлийн баг хэрэгжүүлнэ.
o Мэргэжлийн багийн гишүүд нэг бүрийн хамгаалах хэрэгслийг бүрэн
өмсөж зааварт заасан бодис, уусмалаар халдваргүйтгэлийг хийнэ.
Шувууны томуутай тэмцэх, устгах арга хэмжээ
Шувууны ньюкастлын өвчин
o Шувууны Ньюкастлын өвчин нь парамиксовирусээр үүсгэгддэг хурц
халдварт өвчин бөгөөд бохирдсон ус, тэжээл болон салхиар дамжин
халдвар тархаж маш богино хугацаанд олон тооны шувуу өвчлүүлдэг
ОУ-ын А ангиллын өвчин юм.
o Энэ өвчнөөр голдуу тахиа, цацагт хяруул, гургалдай, тогос өвчилдөг.
Ялангуяа 1-7 хоногийн настай дэгдээхэй илүү мэдрэг байдаг. Өвчин
гарвал нэг байрны тахиа толгой дараалан өвдөх бөгөөд өвчилсөн
шувууны үхэл 90-95 % - д хүрдэг.
o Манай улсад одоогоор оношлогдоогүй байна.
1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
2. Үүсгэгч, түүний онцлог
o Өвчний үүсгэгч нь Paramyxoviridae язгуурын Paramyxovirus –ын
төрөлд хамаарагддаг РНХ агуулсан вирус юм. Парамиксовирус нь 9
хэвшилд хуваагдах ба хэлбэр дүрсийн хувьд янз бүр бөөрөнхий буюу
лийр маягийн хэлбэртэй 150-300 нм хэмжээтэй байна.
o Ньюкастлынн вирус уушиг, мөгөөрсөн хоолойн салст бүрхүүл болон
тархины эд, эсэд үрждэг онцлогтой. Уг вирусыг дотор нь хоруу
чанарын хувьд лентогений, мезогений, велогений гэж 3 хувааж үздэг.
Эдгээрээс велогений төрөл нь хоруу чанар ихтэй омог бөгөөд өвчний
явц хурдан, өвчлөлт хүнд хэлбэртэй, амьсгалын эрхтэнүүд хүчтэй
гэмтэхээс гадна өвчилсөн шувуу мэдрэлийн саа тусан татаж унана.
o Энэ өвчний үүсгэгчийн хоруу чанараас хамруулан амьсгалын замын,
мэдрэлийн, дотор эрхтэний гэмтлийн гэж ялган үздэг тал ч бий.
3. Өвчний эмгэг жамын хөгжил
o Вирус агаар дусал, амьсгалын замаар дамжин биед орсны дараа
шувууны эд, эсэд сонгомол үйлчилгээтэйгээр үржих онцлогтой.
o Ньюкастлын вирус нь улаан эсийг наалдуулах идэвхитэй тул орсон
вирус тахианы улаан эсэд наалдан богино хугацаанд бүх биеэр
тархдаг.
o Амьсгал, хоол боловсруулах эрхтний салст бүрхүүлд вирус үржиж
улмаар дэлүү тархинд ихээр хуримтлагдана.
o Өндөглөгч тахианы өндгөвч, өндөг дамжуулах сувгийн үйл
ажиллагааг алдагдуулдаг байна.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
o Нууц үе нь 3-7 хоног үргэлжлэнэ. Энэ өвчин шувууны аж ахуйд гарвал
нас гүйцсэн тахианд тодорхой шинж тэмдэг илрэхгүй, харин дэгдээхэй
илүү өвчилдөг.
o Өвчилсөн дэгдээхэй ноомой болж амьсгалж чадахгүй амаа ангайлгаж
хүзүү нь унжина. Өвчний эхний 4-5 хоногт үхэл их, харин цаашид үхлийн
хувь буурдаг.
o Өвчин мэдрэлийн үйл ажиллагааг алдагдуулбал толгой нь салгалах,
хүзүүгээ нугалж, хөл далавч нь саажих шинж тэмдэг илэрнэ.
o Ходоод гэдэсний үрэвслийн үед шар ногоон чацга алдана. Тахиа хурц,
хурцавтар хэлбэрээр өвчлөх үедээ хоёрдогч халдвараар (E.Coli) хүндрэх
нь олонтоо тохиолдоно.
o Шувууны булчирхайлаг ходоодны салст бүрхүүлд цус харвах ба
ходоодны уулзварт цусны судал тогтоно. Ходоодны хана зузаарч
хөхөлжүүд нь хөөж томрон хавагнадаг.
o Нарийн гэдэсний хана зузаарч их хэмжээний цус харвалт ажиглагдана.
o Дэлүү болон өндгөвчний хөхөлжүүд нь томорно. Зүрхний булчин,
тархинд цус харвасан байна. Амьсгалын замын эрхтэн өвчилсөн үед
төвөнх, цагаан мөгөөрсөн хоолой салслаг шингэнээр дүүрч уушиг, хийт
цуух үрэвсэнэ.
o Хоол боловсруулах эрхтэнийг өвчлүүлэх шинжээр илэрсэн бол элэг
үрэвсэж хэвлийн хөндийд шингэн хуримтлагдсан байна.
5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
6. Оношлогоо, ялган оношлохуй
o Өвчний тархалт, эмнэл зүй, эмгэг бие бүтцийн өөрчлөлт, лабораторийн
нөхцөлд вирус ялгах болон ийлдэс судлалын аргуудаар онош тогтооно.
o Лабораторийн шинжилгээгээр хамгийн чухал нь вирус ялган авах, хоруу
чанарыг нь тодорхойлох явдал чухал.
o Вирус судлалын шинжилгээнд ихэвчлэн цагаан мөгөөрсөн хоолой,
дэлүүний дээжийг ашиглана. Дээж сонгон авахдаа өвчний хэлбэр, явц,
шинж тэмдэгийг харгалзан үзэж үүсгэгч илүү хуримтлагдах эмгэгт
материалаас дээж авна.
o Энэ өвчнийг оношлоход ЦНУ, ЦНСУ, ПГУ, Гистологийн болон орчин үеийн
өндөр мэдрэмжтэй шинжилгээний аргуудыг ашиглана.
7. Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга
o Энэ өвчнөөс сэргийлэх хамгийн гол арга бол вакцинжуулалт юм.
Өвчний шинж тэмдэггүй эрүүл шувууг вакцинжуулалтанд
хамруулна. Өөр вакцинтай цуг хэрэглэхийг хориглоно.
o Дэгдээхэйг 1 долоо хоногийн настай байхад амьд вакциныг нүдэнд
дусааж вакцинжуулна. Амьд вакцин хэрэглэсэн үед дархлааны
үргэлжлэх хугацаа 9-12 сар байна.
Галзуу өвчин
Галзуу өвчин хүн, мал, бусад халуун цуст амьтдын төв мэдрэлийн
тогтолцоонд нейротроп гэмтэл үүсгэж өвчлүүлдэг вирусын хурц
халдварт зооантропоноз өвчин юм.
Энэ өвчинд нохой, үхэр, хонь, адуу, гахай болон зэрлэг амьтад
үлэмж мэдрэмтгий бөгөөд чоно, үнэг, хярс, мануул нь байгалийн
голомтыг бий болгож байдаг.
1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
Галзуу өвчин
2. Үүсгэгч, түүний онцлог
o Галзуугийн вирус вирион нь рабдо
вирусын омог, лисса вирусын төрөлд
багтах бөгөөд их бууны сум хэлбэртэй,
дунджаар урт нь 180 нм, голч нь 75-80
нм хэмжээтэй болно.
o Вирион нь халдварласан амьтдын
уураг тархины аммоны эвэр, их
тархины бор хальс, бага болон
уртавтар тархинд хамгийн их
хэмжээгээр хуримтлагддаг байна.
o Галзуу үүсгэгч вирион нь өвчтэй мал,
амьтны шүлс, нулимсны булчирхайд ч
өндөр таньцтай байна.
2. Үүсгэгч, түүний онцлог
o Галзуугийн вирион эсрэгтөрөгчийн хоёр
шинжийг хадгална. Уусамтгай S-
эсрэгтөрөгч, мөн уг вирионы V-эсрэгтөрөгч
болно. V-эсрэгтөрөгч нь вирионыг
саармагжуулагч эсрэгбием, дархлаа
тогтоох өвөрмөц үйлчилгээтэй байдаг.
o Галзуугийн вирион мал амьтны тархинд
богино хугацаанд очиж хүчтэй эмгэгшүүлэх
боловч нууц хугацааны эцэст саажилтанд
шилжинэ. Энэ үед “Бабеш-Негри” хоёр
эрдэмтний нэрт биенцэр “тельца” илрэхгүй
байх нэгэн онцлогтойг мартаж үл болно.
o Галзуугийн үүсгэгч байгалд тэсвэр сайтай.
3. Өвчний эмгэг жамын хөгжил
o Галзуугийн вирус БМБ-д шархаар дамжин орсны дараа мэдрэлийн судсаар
дамжиж халдварт эмгэг үүсгэдэг. Улмаар уураг тархийг гэмтээнэ.
o Уураг тархинд вирус өсөн үржиж мэдрэлийн уруудах салаагаар дамжин
биеийн бусад эрхтэн болон мэдрэлийн системийн захын тогтолцоог гэмтээнэ.
o Мэдрэлийн судас өвчин дамжих гол зам боловч үүсгэгч цус, тунгалгийн
замаар мөн дамждаг.
o Өвчин үүсгэгч тархины эсийн дотор нэвтрэн орж үржих бөгөөд тэндээс эс
хоорондох зайд орших эд болон зэргэлдээ эсийг гэмтээж өвчлүүлдэг байна.
o Өвчтэй мал, амьтны мэдрэлийн эдийн тодорхой хэсэгт галзуугийн үүсгэгч
үржин төлжиж мэдрэлийн тогтолцооны гажиг шинж тэмдэг үзүүлнэ. Галзуу
өвчтэй мал амьтнаас өвчний үүсгэгч шархаар дамжин БМБ-д нэвтрэн ордог.
o Шарх, мэдрэлийн судас, төв мэдрэлийн системд(тархинд) хэдий ойр байна
өвчний нууц хугацаа төдийчинээ богино байна. Галзуугийн үүсгэгч амны
хөндийн гэмтээгүй салст бүрхүүлээр нэвтрэн орох ч тал бий.
3. Өвчний эмгэг жамын хөгжил
o Манай тооллоос өмнө 5-р зууны үед Демократ, Ксенофонт нар галзуу өвчний
талаар анх мэдээлсэн ажээ. 1887 онд Румыний судлаач В.Бабеш галзуугийн
үед төв мэдрэлийн систем түүний янз бүрийн хэсгийн эсийн дотор өвөрмөц
оршихуун бий болдгийг ажигласан байна.
o 1903 онд Унгарын судлаач А.Негри энэхүү оршихуун онош зүйн ач
холбогдолтой болохыг тогтоожээ. 1950 онд Прагад болсон нян судлаачдын
ОУ-ын их хурлаар энэхүү оршихууныг Бабеш-Негрийн биенцэр гэж нэрлэхээр
тогтсон байна.
o Манай улсад Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт Л.Пэрэнлэй
галзуу өвчний талаар олон жил судалгаа явуулж эсийн өсгөврийн аргыг вакцин
үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд доктор,Ц.Пүрэвхүү,
Б.Болдбаатар нар галзуугийн оношлогоо, тэмцэх арга хэмжээний талаар
судалж судалгааны үр дүнгээ үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
o Өвчний нууц хугацаа 3 долоо хоногоос 3
сар хүртэл байна. Төл амьтанд галзуу
туссан нууц хугацаа богино, шинж тэмдэг
хурц байна.
o Нохойн галзууг дотор нь түрэмгийлэн
довтлох ширүүн, ноомой номхон гэж 2
хэлбэрт хуваана.
o Нэг дэх хэлбэр нь гурван үед хуваагдана.
Үүнд: 1-галзуугийн сонгомол шинж тэмдэг
илрэхийн урьдал үе буюу гунигт дүнсгэр
үе, 2-дайрч довтлох үе, 3-ноомой номхон
болох үе.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
o Нохой галзуурсан анхны шинж тэмдэг бол хэвийн
байдал нь өөрчлөгдөнө. Хэт зөөлөн зантай болж
эрхлэх, эсвэл ганцаараа байхыг оролдох, нэрээр
нь дуудахад дуулгаваргүй болох зэрэг шинж
илэрнэ. Мөн тогтворгүйтэж их цочимтгой болно.
Энэ үед халдвар орсон биеийн шарх загатнаж
эхэлнэ.
o Нохой ямар нэг шалтгаан гараагүй байхад хуцах,
амнаас нь шүлс гоожих, юм үмхэлж зуух
байдалтай болно. Өвчний явц 2-3 хоног
үргэлжилсний дараа улам хүндэрч 2-р үед
шилжинэ. Энэ үеэс дайрч довтлох үе ирнэ. Зан
байдал нь эрс ширүүн болно. Газар ухах, юм
хазах, орон байраа орхин хандсан зүг рүүгээ
тэнэдэг. Ийм үедээ нохой юмнаас айхаа больж
хүн, мал руу дайрдаг.
o Галзуугийн шинж тэмдэг илрэх дундаж
хугацаа 6-8 хоног байна.
o Бас галзуугийн хэв шинжит бус хэлбэр гэж
байдаг. Ийм үед булчин мах хатанхайрч
эцэж турах шинжээр илрэх ба тод шинж
тэмдэггүй боловч хурц явцтай байдаг.
o Хөнгөн хэлбэрийн галзуугийн үед хөгжлийн
2-р үед өвчлөлт зогсдог. Шинж тэмдэг нь
арилан эдгэрэх төлөв орж байснаа дахин
өвчлөх тохиолдол ажиглагдана.
o Муур галзуурвал нохойноос илүү догшин
ширүүн болж хүн болон бусад юмруу
дайрч үсчин халдвар тараах аюултай.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
o Биеийн халуун бага зэрэг нэмэгдэнэ.
Уяатай нохой бол уяагаа хазах, хөрвөөх,
улих шинж үзүүлнэ. Галзуурсан нохойн
өвчний явц улам хүндэрч таталдаж унах,
саа тусах шинж илэрнэ. Саа тусах нь
хөлний булчин, залгиур хоолой,
төвөнхийн булчингаас эхэлнэ. Нүд нь
солиртож, доод эрүү, хэл нь унжиж, шүлс
нь гоожно.
o Өвчний хөгжлийн сүүлийн шатанд ноомой
номхон байдал илэрч саагийн улмаас
нохой босож чадахгүй болно.Ноомой
байдал улам гүнзгийрч өвчний төгсгөл рүү
биеийн халуун эрс буурна.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
o Галзуурсан үхэр хүн мал амьтан руу дайрч мөргөхийг оролдоно. Булчин мах нь
таталдаж, их хэмжээний шүлс гоожуулах, ойр ойрхон шээх шинж үзүүлнэ.
Мэдрэлийн саажилт явагдаж урд хоёр хөлөөрөө самрах, амаа ангайлган хэлээ
унжуулж, шүлс нь гоожих шинж илэрсээр 1-2 хононо. Үхэр галзуурсан үед хойт 2
хөл саажих нь элбэг ажиглагдана.
o Хонь галзуурсан үед үхрийнхтэй адил шинж тэмдэг үзүүлнэ. Шинж тэмдэг нь 5-7
хоног үргэлжлэнэ. Галзуурсан хонь юм мөргөх, урд хөлөөрөө газар самардах,
шүлсээ гоожуулж гөлрөн зогсох бэлгийн сэрэл нь ихдэх шинж илэрч мэдрэлийн
саажилт түргэн явагдах онцлогтой. Хонины галзуугийн онцлог нь хүн рүү урд
хөлөөрөө мөлхөн ойртохыг оролдох, эрүүл хонь, хуцруу дайрч довтлох нь элбэг
байна.
o Адуу галзуурвал хандсан зүгрүүгээ давхина. Хүн мал руу дайрч учир зүггүй
янцгаана. Биеийнхээ шархадсан газрыг маажихыг оролдох, шүлс нь гоожиж элдэв
юм хазлах, хоолой нь сөөнгөтөх ба улмаар бүх бие нь саажиж үхдэг байна.
o Гахай , тэмээний галзуу ихэвчлэн хүнд догшин хэлбэрээр явагдана.
5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
o Галзуурч үхсэн нохойны хүүр их туранхай байна. Толгойн үс, хүзүү,
цээж, урд хөл нь шүлсэнд норсноос хойтон байдаг.
o Амны хөндийн салст бүрхүүл улайж шархалсан, уралцаж арьсаа
гэмтээсэн байх нь элбэг. Арьсны дорхи эслэг, булчингийн эд
хуурайшна. Дотор эрхтэн улайж жижиг жижиг цус харвасан байхын
гадна цуллагийн эрхтэнд сөнөрөх процесс ажиглагдана.
o Ходоод нь хоосон байх боловч чулуу, мод зэрэг гаднын биет
хуралдсан байна. Энэ бол галзуу өвчний үед тохиолддог онцлог
шинж юм.
o Ходоодны салст бүрхүүлд цус харваж цус тогтнох процесс
ажиглагдана.
o Уураг тархинд идээгүй хурц үрэвсэл-энцефалит үүссэн байдаг.
6. Оношлогоо, ялган оношлохуй
Галзуугийн онош тогтоох аргыг өвөрмөц, өвөрмөц бус гэж хуваана.
o Өвөрмөц бус аргад эпизоотологийн хүчин зүйлс, эмгэгт анатомийн өөрчлөлт,
цагаан хулгана, туулайд биосорил тавих зэрэг болно.
o Өвөрмөц аргад иммунолюминесцентийн аргаас гадна НТУ, үүсгэгчийг бусад
вирусээс ялгахын тулд өвөрмөц эсрэгтөрөгчтэй саармагжуулах аргууд орно.
o Нохойн чөдөр, саат галзууг мэдрэлийн хэлбэрийн гударгаас, үхрийн галзууг
үхрийн хорт салст халуурлаас, адууны галзууг мэдрэлийн халдварт бусад
өвчнүүдээс ялган таних шаардлагатай.
o Галзуу өвчин аяндаа гардаггүй. Галзуу өвчтэй мал амьтан, араатнаар дамжин
хүн, малд галзуу гардаг гэдгийг онцлон анхаарвал зохино.
o Нөгөө талаар халдвар судлал ба өвчний шинж тэмдэг, лабораторийн
шинжилгээний дүнгээр галзуутай зарим шинж тэмдгээр төсөөтэй Ауескийн өвчин
гэх мэт өөр төрлийн халдварт өвчнүүдээс ялгаварлан таних хэрэгтэй.
7. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
o Галзуу өвчнийг эмчлэх арга одоогоор боловсрогдоогүй бөгөөд өвчтэй
мал амьтдыг алж устгах заавартай.
o Галзуугаас сэргийлхийн тулд улс орнууд янз бүрийн вакцин тарилга
бэлтгэж ашигласаар байна.
o Манай оронд мал, амьтнаа галзуу өвчнөөс сэргийлэх эсийн өсгөвөрт
вирус вакцин хэрэглэдэг.
o Уг вакцин нь галзуугийн ондоошуулсан “ЭРА” омгийг гахайн торойн
бөөрний эсийн анхдагч өсгөвөрт үржүүлж хамгаалах орчинтой хольж
лиофил аргаар хатаасан цагаан шаргалдуу өнгөтэй хуурай бэлдмэл юм.
o Вакциныг зөвхөн эрүүл мал, амьтныг тарьж дархлаажуулна. Вакцин
таригдсан мал, амьтанд 3-4 долоо хоногийн дараа идэвхт дархлаа тогтож
үхэрт 2, адуу, хонь, ямаанд 1, нохой, мууранд 2 жил хадгалагдана.
o Вакцин таригдсан эхээс төрсөн төл эхний 4 сар дархлаатай байна.
Иймээс төлийг 4-6 сар, муур, нохойн зулзагыг 3-4 сар болмогц тарьж
сэргийлнэ.
o Вакциныг тарихдаа үйлдвэрлэгчээс өгсөн зааварыг чанд мөрдөх ёстой.
o Бас галзуугийн вирусээр хэт дархлагдсан ийлдсийг өвчин гарсан нутаг,
бэлчээрийн мал амьтанд идэвхгүй дархлаа тогтоох зорилгоор тарьж
хэрэглэнэ.
o Үүнээс гадна вакцин, ийлдэс 2-ыг хослуулан хэрэглэх удаа ч бий.
7. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
Ашигласан мэдээллийн эх сурвалж
1. Под редакцией проф. А.А. Конопаткина Эпизоотология и инфекционные
болезни сельскохозяйственных животных Москва “Колос” 1984;
2. Под редакцией проф. И.А.Бакулова. Руководство по общей эпизоотологии
Москва “Колос” 1979;
3. Б.Яримпил, М.Занаа, Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт өвчин судлал.
Улаанбаатар 1988;
4. Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт тахал өвчин Улаанбаатар. 2000;
5. А.Хөхөө. Мал, амьтны халдварт өвчин Улаанбаатар 2015;
6. Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавруудын эмхэтгэл. Улаанбаатар 2012;
7. Pedro N. Acha Boris Szyfres Zoonoses and Communicable Diseases Common
to Man and Animals Second Edition Washington, D.C. 20037, U.S.A. 1994.

More Related Content

What's hot

халдварт өвчнөөс сэргийлэх аргууд
халдварт өвчнөөс сэргийлэх аргуудхалдварт өвчнөөс сэргийлэх аргууд
халдварт өвчнөөс сэргийлэх аргуудMunkhnasan Jijgee
 
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэглекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэгbatsuuri nantsag
 
Presentation 2. халдварын хэлхээ
Presentation 2. халдварын хэлхээPresentation 2. халдварын хэлхээ
Presentation 2. халдварын хэлхээbatsuuri nantsag
 
гавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэлгавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэлLkhagvajav Munkhtumur
 
Nursing in infectious diseses lection 7-8
Nursing in infectious diseses lection 7-8Nursing in infectious diseses lection 7-8
Nursing in infectious diseses lection 7-8bayarmagnaiubuns
 
баасны шинжилгээ зассан
баасны шинжилгээ зассанбаасны шинжилгээ зассан
баасны шинжилгээ зассанnight owl
 
хүний дархлал хомсдлын вирус (Hiv)
хүний дархлал хомсдлын вирус (Hiv)хүний дархлал хомсдлын вирус (Hiv)
хүний дархлал хомсдлын вирус (Hiv)Altanzul Bayarsaikhan
 
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,batsuuri nantsag
 
хачигт энцефалит
хачигт энцефалитхачигт энцефалит
хачигт энцефалитAaronAagii
 
Presentation 8 (халдваргүйтгэл)
Presentation 8 (халдваргүйтгэл)Presentation 8 (халдваргүйтгэл)
Presentation 8 (халдваргүйтгэл)batsuuri nantsag
 
12 хос мэдрэл
12 хос мэдрэл12 хос мэдрэл
12 хос мэдрэлХалиун
 
лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз
лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз
лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз batsuuri nantsag
 
гавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэлгавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэлДоржханд Б.
 
Амьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчинАмьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчинMunkhbaatar S. Uuld
 
Физиологий судалгааны аргууд Lkhagva
Физиологий судалгааны  аргууд LkhagvaФизиологий судалгааны  аргууд Lkhagva
Физиологий судалгааны аргууд LkhagvaNurdaulet Kupjasar
 

What's hot (20)

халдварт өвчнөөс сэргийлэх аргууд
халдварт өвчнөөс сэргийлэх аргуудхалдварт өвчнөөс сэргийлэх аргууд
халдварт өвчнөөс сэргийлэх аргууд
 
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэглекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
 
Galzuu
GalzuuGalzuu
Galzuu
 
Presentation 2. халдварын хэлхээ
Presentation 2. халдварын хэлхээPresentation 2. халдварын хэлхээ
Presentation 2. халдварын хэлхээ
 
гавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэлгавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэл
 
сүрьеэ өвчин
сүрьеэ өвчин сүрьеэ өвчин
сүрьеэ өвчин
 
Nursing in infectious diseses lection 7-8
Nursing in infectious diseses lection 7-8Nursing in infectious diseses lection 7-8
Nursing in infectious diseses lection 7-8
 
баасны шинжилгээ зассан
баасны шинжилгээ зассанбаасны шинжилгээ зассан
баасны шинжилгээ зассан
 
хүний дархлал хомсдлын вирус (Hiv)
хүний дархлал хомсдлын вирус (Hiv)хүний дархлал хомсдлын вирус (Hiv)
хүний дархлал хомсдлын вирус (Hiv)
 
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
 
хачигт энцефалит
хачигт энцефалитхачигт энцефалит
хачигт энцефалит
 
Presentation 8 (халдваргүйтгэл)
Presentation 8 (халдваргүйтгэл)Presentation 8 (халдваргүйтгэл)
Presentation 8 (халдваргүйтгэл)
 
12 хос мэдрэл
12 хос мэдрэл12 хос мэдрэл
12 хос мэдрэл
 
лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз
лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз
лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз
 
Mb l7
Mb l7Mb l7
Mb l7
 
гавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэлгавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэл
 
Mb l5
Mb l5Mb l5
Mb l5
 
278 havsralt
278 havsralt278 havsralt
278 havsralt
 
Амьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчинАмьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчин
 
Физиологий судалгааны аргууд Lkhagva
Физиологий судалгааны  аргууд LkhagvaФизиологий судалгааны  аргууд Lkhagva
Физиологий судалгааны аргууд Lkhagva
 

Similar to лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин

Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesbatsuuri nantsag
 
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэллекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэлbatsuuri nantsag
 
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаалекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглааbatsuuri nantsag
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfbatsuuri nantsag
 
Presentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesPresentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesbatsuuri nantsag
 
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтлекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтbatsuuri nantsag
 
Presentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcPresentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcbatsuuri nantsag
 
Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsbatsuuri nantsag
 
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон batsuuri nantsag
 
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгалекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгаbatsuuri nantsag
 
Presentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesPresentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesbatsuuri nantsag
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesbatsuuri nantsag
 
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэллекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэлbatsuuri nantsag
 
лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдарлекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдарbatsuuri nantsag
 
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин batsuuri nantsag
 
Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesbatsuuri nantsag
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesbatsuuri nantsag
 

Similar to лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин (20)

Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseases
 
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэллекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
 
Presentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp spPresentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp sp
 
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаалекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asf
 
Presentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesPresentation 13 pig diseases
Presentation 13 pig diseases
 
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтлекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
 
Presentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcPresentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etc
 
Cow deis
Cow deisCow deis
Cow deis
 
Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahs
 
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
 
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгалекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
 
Presentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesPresentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseases
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseases
 
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэллекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
 
Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2
 
лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдарлекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
 
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
 
Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseases
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseases
 

More from batsuuri nantsag

Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesbatsuuri nantsag
 
Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesbatsuuri nantsag
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease controlbatsuuri nantsag
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiencybatsuuri nantsag
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesbatsuuri nantsag
 
Presentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesPresentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesbatsuuri nantsag
 
Presentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysisPresentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysisbatsuuri nantsag
 
Presentation10 desinfection
Presentation10 desinfectionPresentation10 desinfection
Presentation10 desinfectionbatsuuri nantsag
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesbatsuuri nantsag
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasebatsuuri nantsag
 
Presentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringPresentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringbatsuuri nantsag
 
Presentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasePresentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasebatsuuri nantsag
 
Presentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocyPresentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocybatsuuri nantsag
 
Presentation3 epizoot process
Presentation3 epizoot processPresentation3 epizoot process
Presentation3 epizoot processbatsuuri nantsag
 
Presentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious diseasePresentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious diseasebatsuuri nantsag
 

More from batsuuri nantsag (19)

Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseases
 
Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1
 
Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseases
 
Presentation 1 fmd
Presentation 1 fmdPresentation 1 fmd
Presentation 1 fmd
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease control
 
Presentation9 tratment
Presentation9 tratmentPresentation9 tratment
Presentation9 tratment
 
Presentation16 b overview
Presentation16 b overviewPresentation16 b overview
Presentation16 b overview
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiency
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseases
 
Presentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesPresentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseases
 
Presentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysisPresentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysis
 
Presentation10 desinfection
Presentation10 desinfectionPresentation10 desinfection
Presentation10 desinfection
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseases
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_disease
 
Presentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringPresentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoring
 
Presentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasePresentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_disease
 
Presentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocyPresentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocy
 
Presentation3 epizoot process
Presentation3 epizoot processPresentation3 epizoot process
Presentation3 epizoot process
 
Presentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious diseasePresentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious disease
 

лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин

  • 1. Мал, амьтны томуу, Галзуу, Ньюкаслын өвчин Лекц № 13. Багш: Нанцагийн Батсуурь Мал эмнэлгийн ухааны доктор
  • 2. Дэд сэдэв: 1. Өвчний тодорхойлолт, түүний онцлог 2. Үүсгэгч, түүний онцлог 3. Өвчний эмгэг жамын хөгжил 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг 5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт 6. Оношлогоо, ялган оношлохуй 7. Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга 8. Өвчний халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ
  • 3. Хүн, мал, амьтны томуу өвчин Хүн, мал, амьтны томуу өвчин нь миксовирусийн овог, ортомиксовирусийн язгуур, инфлюэнц вирусээр үүсгэгддэг амьсгалын замын тогтолцооны цочмог явцтай халдварт өвчин юм. 1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
  • 5. o Томуугийн вирусын гадаргуугийн хоёр давхар липидэн бүрхүүл хэврэг тул гадаад орчинд ерөнхийдөө тэсвэр муутай. o Вирус өвчтэй амьтныг ханиаж, найтаахад гадаад орчинд цацагдаж, халдвар тархах нөхцөл бүрддэг. o Шувууны томуугийн вирус агуулсан сангасаар нуур, цөөрмийн ус ихээхэн бохирдож, халдвар тараах хүчин зүйл болдог байна. 40С хэмтэй усанд вирусийн халдварлах чадвар 50% мөн өвөл нуурын ус хөлдсөн үеэс хавар гэсэх хүртэл халдварлах чадвар нь тодорхой хэмжээгээр хадгалагддаг болохыг судалгаагаар тогтоосон байна. o Харин вирус тасалгааны дулаанд 1 хоног, хэт ягаан цацрагийн нөлөөнд хэдхэн минутад идэвхээ алддаг. 40С-д хэдэн 7 хоног, 600-750С-д 2-5 минут, хасах 200С-д хэдэн сар, хасах 700С-ээс дээш хэмд хэдэн жил идэвхтэй байж чаддаг. o Ариутгагч бодис, уусмалд идэвхээ хурдан алддаг. 2. Үүсгэгч, түүний онцлог үргэлжлэл
  • 6. 2. Тэмээний томуу өвчний үүсгэгч o Удаан хугацааны турш явуулсан судалгааны үр дүнд тэмээний томуу өвчнийг үүсгэгч нь хүн, мал, амьтан, шувууны томуу үүсгэгчийн нэгэн адил миксовирусын бүлэг, ортомиксовирусын язгуурт багтах А хэвшлээр үүсгэгддэг болох нь тогтоогджээ. o Тэмээний томуугийн вирус бөмбөлөг хэлбэртэй, 80-120 нм хэмжээтэй. Энэ вирус нь зохион байгуулалт бүтцээрээ хүн, мал амьтан, шувууны томуугийн үүсгэгчтэй адил боловч антигент чанар, эмгэг төрүүлэх байдлаараа бусад томуугийн вирусээс ялгаатай.
  • 7. 3. Өвчний эмгэг жамын хөгжил o Томуугийн үүсгэгч их төлөв амьсгалын дээд замд агаар дуслын замаар дамжин орж уушигны хучуур эдийн эсэнд хүрч тэндээ үржин, өвчтэй малын амьсгал, шүлс, нусаар дамжин ялангуяа хүчтэй ханиах үед гадаад орчинд цацагдан тархаж халдвар дамжих нөхцлийг бүрдүүлдэг. o Заримдаа нүд ба хамрын хөндийн салст бүрхүүлд үрждэг. Амьсгалын замын хучуур эдэд вирус үржих явцдаа тэнд эмгэгийн процесс үхжил үүсгэдэг. o Үрэвссэн эдүүдэд задралын хорт бүтээгдэхүүнүүд хуримтлагдаж, цус, тунгалагт орсноор янз бүрийн эрхтнүүдэд, тухайлбал зүрх, элэг, бөөр, судасны эдүүдэд сөнөрлийн процесс үүсгэдэг. o Өвчтэй мал, амьтан халуурч, амьсгалын дээд замын салст бүрхүүлд их хэмжээний шингэн хуримтлагдсанаас тэнд орших элдэв нянгийн хоруу чанарыг нэмэгдүүлж кокк, микоплазм, цусан халдвар зэрэг 2- догч халдварт өртөх нөхцөл бүрддэг.
  • 8. 3. Өвчний эмгэг жамын хөгжил
  • 9. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг Адуунд: o Өвчний нууц үе 3-10 хоног байна. Эхний шинж тэмдэг нь өвчилсөн адуу 39-41.5 хэм хүртэл халуурч, нүд хамрын салст бүрхүүл улайх ба туухад зөөлөн бөгшүүлж ханиана. Өвчилсөн адуу 1-6 өдрийн турш халуурч болно. Хааяа 2-5 хоног халуун нь буураад дахин халуурах явдал байдаг. o Хөнгөн явцтай үедээ хуурай ханиадаг. Энэ үед төвөнхийг дарж үзэхэд бага зэрэг эмзэглэдэг. Адуу ус тэжээлээс гардаггүй. o Өвчин хурц хэлбэрээр явагдвал шинж тэмдэг тод илэрч адуу тасралтгүй хуурай бөгшүүлж ханиах ба эрүүний дорхи булчирхай бага зэрэг томорч мэдрэмтгий болсон байна.
  • 10. Адуунд: o Адуу гэрлээс дальдрамтгай болж хамраас нь эхлээд салсархаг дараа нь ногоон идээ гоожно. o Адууны томуу дангаараа тохиолдох үед адуу үхэх нь тун ховор. o Харин хээлтэй гүүг хээл хаяулах явдал элбэг байна. Адуун сүргийн арчилгаа маллагаа муу, байгалийн хүнд нөхцөлд хоёрдох халдварын хүндрэлээс болж адуу олноороо хорогдох явдал байдаг. o Хоёрдох халдварын улмаас адуу дахин хүчтэй халуурах ба энэ үеийн халдвар голдуу стрептококкийн гаралтай байна. Адуу идэш тэжээлээс гарч турж эцэн эмчлэхгүй бол өвчин хүндэрч үхэлд хүргэнэ. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
  • 11. Тэмээнд: o Тэмээний томуу нь 9-р сараас дараа оны 3, 4-р сард гардаг улирлын чанартай байх ба өвчин хүндрэхгүй бол 10-14 хоногт эдгэрэх боловч цаг агаарын тааламжгүй нөхцөлийн үед хоёрдахь халдварт хялбар өртөж өвчин хэдэн долоо хоногоос хэдэн сар үргэлжилдэг байна. o Өвчний нууц үе 2-3 хоног байна. Өвчилсөн тэмээ гэнэт халуурч биеийн халуун 38.5- 39.5 хүрч хөлрөх, чичрэх, үе үе бугшуулан ханиах, хөдөлгөөнгүй хэвтэж сүргээс хоцрох, нүд хамрын салст бүрхүүл улайж, цайвар нус гоожих шинж ажиглагдана. Зарим үед хээлтэй ингэ хээл хаяна. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
  • 12. Шувуунд: o Нууц үе 3-5 хоног байна. Өвчин хурц, хурцавтар, ужиг хэлбэрээр илэрнэ. o Томуугаар өвчилсөн шувуу орчноо мэдрэх чадвар нь суларна. Ерөнхийдээ ноомойрч үргэж цочих нь багасна. Халуурч, дагжин чичрэх, хошуугаараа газар болон далавчаа цохих, усандаа хажуугаараа эргэлдэх зэрэг мэдрэлийн шинж тэмдэг илэрнэ. o Мөн толгой хүзүүгээрээ хавагнах шинж илэрнэ. Чацга алдана. Тэжээвэр шувууд онцын шинж тэмдэггүйгээр олноороо үхнэ. o Шувууны томуу нь нүүдлийн шувуудаар дамжин халдварладаг учир нүүдлийн шувууд манай оронд ирдэг 3 сарын дундаас 5 сарын дунд хүртэл онцгой анхаарвал зохино. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
  • 13. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
  • 14. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
  • 15. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
  • 16. Гахайд: o Нууц үе 1-2 хоног, хааяа 6-7 хоног байна. Хурц хэлбэрээр илэрнэ. Хэв шинжит хэлбэрийн үед 41-420С хүрч халуурна. o Амьсгал нь түвэгтэй болно. Хөдлөхөөрөө ханиаж, найтаана. Хамраас нус ихээр гоожино. Амьсгалахад хүндрэлтэй болсноос гахай ихэвчлэн нохой суудлаар сууна. o Хөхүүл тооройн үхэл 60-70% хүрнэ. Хурц явцтай томуу 7-10 хоног үргэлжлээд эдгэрэх шатруу шилжинэ. o Ужиг явцтай үед өвчин хэдэн 7 хоног үргэлжилнэ. Цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, хатгаа, плеврит болж хүндэрч болзошгүй. Мөн заримдаа арьсны үрэвсэл үүсдэг. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
  • 17. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
  • 18. 5. Бие бүтцийн эмгэгт хувирал o Хорогдсон адууг задлаж үзэхэд эмгэг өөрчлөлт уушгинд ажиглагдана. Уушигны энд тэнд янз бүрийн хэмжээтэй үрэвслийн голомт бий болно. Тэдгээр нь өөр өөр өнгөтэй байхаас гадна уушигны гуурсанд идээт салслаг шингэн дүүрэн байна. o Өвчнөөр үхсэн тэмээг задлаж үзэхэд амны хөндийн салст, залгиур, төвөнх, мөгөөрсөн хоолойг дагаж хэсэг хэсэг цэг хэлбэрийн цус харвалт ажиглагдахын зэрэгцээ, уушиг цайвар ягаан, элэг хар хүрэвтэр өнгөтэй болсон байна. Мөн цээжний хөндий цайвар шаргал болж, мөгөөрс төвөнхөд салслаг шингэн хуралдсан байна.
  • 19. o Шувуунд цагаан мөгөөрсөн хоолой, гэдсэнд цус харвалт үүсч элэг дэлүүний сөнөрөл, уушигны цусархаг үрэвсэл, гэдэсий салстын цусархаг үрэвсэл харагдах ба ходоодонд агуулагдахуун бараг байхгүй байна. o Өндөр хоруу чанартай томуугийн үед үнхэлцэгний хальсны завсарт шүүдэст үрэвсэл үүсэх, гэдэсний хана цусаар дүүрэх, чацархай, ходоод, гэдэс болон зүрх, тархины бор хальсанд цэгэн цус харвалт ажиглагдана. o Цээж, хэвлийн хөндийд шингэн хуримтлагдах, уушиг хавагнах шинж илэрдэг. 5. Бие бүтцийн эмгэгт хувирал үргэлжлэл
  • 20. 6. Оношлогоо, ялган оношлохуй o Шинж тэмдэг эпизоотологийн байдлыг харгалзахаас гадна эмгэгт материалд вирус судлалын, цусанд ийлдэс судлалын шинжилгээ хийж оношлоно. o Лабораторийн шинжилгээний аргаар оношлож вирусыг тодорхойлоход Солонгос, АНУ, Хятад, Францад үйлдвэрлэсэн төрөл бүрийн оношлогооны цомгийн иж бүрдлийг манайд ашиглаж байна. o Томуу өвчнийг адууны амьсгалын зам, уушиг, гялтангийн үрэвсэл, вирусын гаралтай хээл хаях өвчин зэргээс ялгаварлан оношлох шаардлагатай.
  • 21. 7. Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга Адууны томуу: o Адууны томуу өвчний үед зохих зааврын дагуу шинж тэмдгийн болон өвөрмөц эмчилгээг хийнэ. o Томуугаар өвчилсөн адууг эмчлэх арга нь адууны томуу өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эмчлэх зааварт тодорхой бичигдсэн байдаг. o Харин адууны томуугаас сэргийлэх үр хөврөлт формал вакциныг манай биоүйлдвэрт орон нутгийн захиалгаар үйлдвэрлэдэг тул түүнийг зохих зааврын дагуу өвчин ихэвчлэн гардаг улирлуудыг угтуулан тарина. Тэмээний томуу: o Томуугаар өвчилсөн тэмээг эмчлэх арга нь адуу эмчлэхтэй адил. Тэмцэх арга хэмжээ ч гэсэн адууны томуутай адил байна. Тэмээний томуугаас урьдчилан сэргийлэх өвөрмөц арга хэмжээ одоогоор боловсрогдоогүй байна. o Туршлагаас хархад нутгийн омгоор хөнгөн цагааны усан исэлт формал вакцины загвар бэлтгэн нэг аж ахуйн тэмээнд 3 жил дараалан тарихад өвчин гараагүй байна.
  • 22. 8. Өвчний халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ
  • 23. 8. Өвчний халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ
  • 24. o Өвчтэй шувууг устгана. Өвчин гарсан сүргийг ч устгахыг шаарддаг. o Хорио цээр, хязгаарлалтын арга хэмжээ авна. o Ариутгал, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн арга хэмжээг авч явуулах ба энэ арга хэмжээг мэргэжлийн баг хэрэгжүүлнэ. o Мэргэжлийн багийн гишүүд нэг бүрийн хамгаалах хэрэгслийг бүрэн өмсөж зааварт заасан бодис, уусмалаар халдваргүйтгэлийг хийнэ. Шувууны томуутай тэмцэх, устгах арга хэмжээ
  • 25. Шувууны ньюкастлын өвчин o Шувууны Ньюкастлын өвчин нь парамиксовирусээр үүсгэгддэг хурц халдварт өвчин бөгөөд бохирдсон ус, тэжээл болон салхиар дамжин халдвар тархаж маш богино хугацаанд олон тооны шувуу өвчлүүлдэг ОУ-ын А ангиллын өвчин юм. o Энэ өвчнөөр голдуу тахиа, цацагт хяруул, гургалдай, тогос өвчилдөг. Ялангуяа 1-7 хоногийн настай дэгдээхэй илүү мэдрэг байдаг. Өвчин гарвал нэг байрны тахиа толгой дараалан өвдөх бөгөөд өвчилсөн шувууны үхэл 90-95 % - д хүрдэг. o Манай улсад одоогоор оношлогдоогүй байна. 1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
  • 26. 2. Үүсгэгч, түүний онцлог o Өвчний үүсгэгч нь Paramyxoviridae язгуурын Paramyxovirus –ын төрөлд хамаарагддаг РНХ агуулсан вирус юм. Парамиксовирус нь 9 хэвшилд хуваагдах ба хэлбэр дүрсийн хувьд янз бүр бөөрөнхий буюу лийр маягийн хэлбэртэй 150-300 нм хэмжээтэй байна. o Ньюкастлынн вирус уушиг, мөгөөрсөн хоолойн салст бүрхүүл болон тархины эд, эсэд үрждэг онцлогтой. Уг вирусыг дотор нь хоруу чанарын хувьд лентогений, мезогений, велогений гэж 3 хувааж үздэг. Эдгээрээс велогений төрөл нь хоруу чанар ихтэй омог бөгөөд өвчний явц хурдан, өвчлөлт хүнд хэлбэртэй, амьсгалын эрхтэнүүд хүчтэй гэмтэхээс гадна өвчилсөн шувуу мэдрэлийн саа тусан татаж унана. o Энэ өвчний үүсгэгчийн хоруу чанараас хамруулан амьсгалын замын, мэдрэлийн, дотор эрхтэний гэмтлийн гэж ялган үздэг тал ч бий.
  • 27. 3. Өвчний эмгэг жамын хөгжил o Вирус агаар дусал, амьсгалын замаар дамжин биед орсны дараа шувууны эд, эсэд сонгомол үйлчилгээтэйгээр үржих онцлогтой. o Ньюкастлын вирус нь улаан эсийг наалдуулах идэвхитэй тул орсон вирус тахианы улаан эсэд наалдан богино хугацаанд бүх биеэр тархдаг. o Амьсгал, хоол боловсруулах эрхтний салст бүрхүүлд вирус үржиж улмаар дэлүү тархинд ихээр хуримтлагдана. o Өндөглөгч тахианы өндгөвч, өндөг дамжуулах сувгийн үйл ажиллагааг алдагдуулдаг байна.
  • 28. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг o Нууц үе нь 3-7 хоног үргэлжлэнэ. Энэ өвчин шувууны аж ахуйд гарвал нас гүйцсэн тахианд тодорхой шинж тэмдэг илрэхгүй, харин дэгдээхэй илүү өвчилдөг. o Өвчилсөн дэгдээхэй ноомой болж амьсгалж чадахгүй амаа ангайлгаж хүзүү нь унжина. Өвчний эхний 4-5 хоногт үхэл их, харин цаашид үхлийн хувь буурдаг. o Өвчин мэдрэлийн үйл ажиллагааг алдагдуулбал толгой нь салгалах, хүзүүгээ нугалж, хөл далавч нь саажих шинж тэмдэг илэрнэ. o Ходоод гэдэсний үрэвслийн үед шар ногоон чацга алдана. Тахиа хурц, хурцавтар хэлбэрээр өвчлөх үедээ хоёрдогч халдвараар (E.Coli) хүндрэх нь олонтоо тохиолдоно.
  • 29. o Шувууны булчирхайлаг ходоодны салст бүрхүүлд цус харвах ба ходоодны уулзварт цусны судал тогтоно. Ходоодны хана зузаарч хөхөлжүүд нь хөөж томрон хавагнадаг. o Нарийн гэдэсний хана зузаарч их хэмжээний цус харвалт ажиглагдана. o Дэлүү болон өндгөвчний хөхөлжүүд нь томорно. Зүрхний булчин, тархинд цус харвасан байна. Амьсгалын замын эрхтэн өвчилсөн үед төвөнх, цагаан мөгөөрсөн хоолой салслаг шингэнээр дүүрч уушиг, хийт цуух үрэвсэнэ. o Хоол боловсруулах эрхтэнийг өвчлүүлэх шинжээр илэрсэн бол элэг үрэвсэж хэвлийн хөндийд шингэн хуримтлагдсан байна. 5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
  • 30. 6. Оношлогоо, ялган оношлохуй o Өвчний тархалт, эмнэл зүй, эмгэг бие бүтцийн өөрчлөлт, лабораторийн нөхцөлд вирус ялгах болон ийлдэс судлалын аргуудаар онош тогтооно. o Лабораторийн шинжилгээгээр хамгийн чухал нь вирус ялган авах, хоруу чанарыг нь тодорхойлох явдал чухал. o Вирус судлалын шинжилгээнд ихэвчлэн цагаан мөгөөрсөн хоолой, дэлүүний дээжийг ашиглана. Дээж сонгон авахдаа өвчний хэлбэр, явц, шинж тэмдэгийг харгалзан үзэж үүсгэгч илүү хуримтлагдах эмгэгт материалаас дээж авна. o Энэ өвчнийг оношлоход ЦНУ, ЦНСУ, ПГУ, Гистологийн болон орчин үеийн өндөр мэдрэмжтэй шинжилгээний аргуудыг ашиглана.
  • 31. 7. Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга o Энэ өвчнөөс сэргийлэх хамгийн гол арга бол вакцинжуулалт юм. Өвчний шинж тэмдэггүй эрүүл шувууг вакцинжуулалтанд хамруулна. Өөр вакцинтай цуг хэрэглэхийг хориглоно. o Дэгдээхэйг 1 долоо хоногийн настай байхад амьд вакциныг нүдэнд дусааж вакцинжуулна. Амьд вакцин хэрэглэсэн үед дархлааны үргэлжлэх хугацаа 9-12 сар байна.
  • 32. Галзуу өвчин Галзуу өвчин хүн, мал, бусад халуун цуст амьтдын төв мэдрэлийн тогтолцоонд нейротроп гэмтэл үүсгэж өвчлүүлдэг вирусын хурц халдварт зооантропоноз өвчин юм. Энэ өвчинд нохой, үхэр, хонь, адуу, гахай болон зэрлэг амьтад үлэмж мэдрэмтгий бөгөөд чоно, үнэг, хярс, мануул нь байгалийн голомтыг бий болгож байдаг. 1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
  • 34. 2. Үүсгэгч, түүний онцлог o Галзуугийн вирус вирион нь рабдо вирусын омог, лисса вирусын төрөлд багтах бөгөөд их бууны сум хэлбэртэй, дунджаар урт нь 180 нм, голч нь 75-80 нм хэмжээтэй болно. o Вирион нь халдварласан амьтдын уураг тархины аммоны эвэр, их тархины бор хальс, бага болон уртавтар тархинд хамгийн их хэмжээгээр хуримтлагддаг байна. o Галзуу үүсгэгч вирион нь өвчтэй мал, амьтны шүлс, нулимсны булчирхайд ч өндөр таньцтай байна.
  • 35. 2. Үүсгэгч, түүний онцлог o Галзуугийн вирион эсрэгтөрөгчийн хоёр шинжийг хадгална. Уусамтгай S- эсрэгтөрөгч, мөн уг вирионы V-эсрэгтөрөгч болно. V-эсрэгтөрөгч нь вирионыг саармагжуулагч эсрэгбием, дархлаа тогтоох өвөрмөц үйлчилгээтэй байдаг. o Галзуугийн вирион мал амьтны тархинд богино хугацаанд очиж хүчтэй эмгэгшүүлэх боловч нууц хугацааны эцэст саажилтанд шилжинэ. Энэ үед “Бабеш-Негри” хоёр эрдэмтний нэрт биенцэр “тельца” илрэхгүй байх нэгэн онцлогтойг мартаж үл болно. o Галзуугийн үүсгэгч байгалд тэсвэр сайтай.
  • 36. 3. Өвчний эмгэг жамын хөгжил o Галзуугийн вирус БМБ-д шархаар дамжин орсны дараа мэдрэлийн судсаар дамжиж халдварт эмгэг үүсгэдэг. Улмаар уураг тархийг гэмтээнэ. o Уураг тархинд вирус өсөн үржиж мэдрэлийн уруудах салаагаар дамжин биеийн бусад эрхтэн болон мэдрэлийн системийн захын тогтолцоог гэмтээнэ. o Мэдрэлийн судас өвчин дамжих гол зам боловч үүсгэгч цус, тунгалгийн замаар мөн дамждаг. o Өвчин үүсгэгч тархины эсийн дотор нэвтрэн орж үржих бөгөөд тэндээс эс хоорондох зайд орших эд болон зэргэлдээ эсийг гэмтээж өвчлүүлдэг байна. o Өвчтэй мал, амьтны мэдрэлийн эдийн тодорхой хэсэгт галзуугийн үүсгэгч үржин төлжиж мэдрэлийн тогтолцооны гажиг шинж тэмдэг үзүүлнэ. Галзуу өвчтэй мал амьтнаас өвчний үүсгэгч шархаар дамжин БМБ-д нэвтрэн ордог. o Шарх, мэдрэлийн судас, төв мэдрэлийн системд(тархинд) хэдий ойр байна өвчний нууц хугацаа төдийчинээ богино байна. Галзуугийн үүсгэгч амны хөндийн гэмтээгүй салст бүрхүүлээр нэвтрэн орох ч тал бий.
  • 37. 3. Өвчний эмгэг жамын хөгжил
  • 38. o Манай тооллоос өмнө 5-р зууны үед Демократ, Ксенофонт нар галзуу өвчний талаар анх мэдээлсэн ажээ. 1887 онд Румыний судлаач В.Бабеш галзуугийн үед төв мэдрэлийн систем түүний янз бүрийн хэсгийн эсийн дотор өвөрмөц оршихуун бий болдгийг ажигласан байна. o 1903 онд Унгарын судлаач А.Негри энэхүү оршихуун онош зүйн ач холбогдолтой болохыг тогтоожээ. 1950 онд Прагад болсон нян судлаачдын ОУ-ын их хурлаар энэхүү оршихууныг Бабеш-Негрийн биенцэр гэж нэрлэхээр тогтсон байна. o Манай улсад Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт Л.Пэрэнлэй галзуу өвчний талаар олон жил судалгаа явуулж эсийн өсгөврийн аргыг вакцин үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд доктор,Ц.Пүрэвхүү, Б.Болдбаатар нар галзуугийн оношлогоо, тэмцэх арга хэмжээний талаар судалж судалгааны үр дүнгээ үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
  • 39. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг o Өвчний нууц хугацаа 3 долоо хоногоос 3 сар хүртэл байна. Төл амьтанд галзуу туссан нууц хугацаа богино, шинж тэмдэг хурц байна. o Нохойн галзууг дотор нь түрэмгийлэн довтлох ширүүн, ноомой номхон гэж 2 хэлбэрт хуваана. o Нэг дэх хэлбэр нь гурван үед хуваагдана. Үүнд: 1-галзуугийн сонгомол шинж тэмдэг илрэхийн урьдал үе буюу гунигт дүнсгэр үе, 2-дайрч довтлох үе, 3-ноомой номхон болох үе.
  • 40. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг o Нохой галзуурсан анхны шинж тэмдэг бол хэвийн байдал нь өөрчлөгдөнө. Хэт зөөлөн зантай болж эрхлэх, эсвэл ганцаараа байхыг оролдох, нэрээр нь дуудахад дуулгаваргүй болох зэрэг шинж илэрнэ. Мөн тогтворгүйтэж их цочимтгой болно. Энэ үед халдвар орсон биеийн шарх загатнаж эхэлнэ. o Нохой ямар нэг шалтгаан гараагүй байхад хуцах, амнаас нь шүлс гоожих, юм үмхэлж зуух байдалтай болно. Өвчний явц 2-3 хоног үргэлжилсний дараа улам хүндэрч 2-р үед шилжинэ. Энэ үеэс дайрч довтлох үе ирнэ. Зан байдал нь эрс ширүүн болно. Газар ухах, юм хазах, орон байраа орхин хандсан зүг рүүгээ тэнэдэг. Ийм үедээ нохой юмнаас айхаа больж хүн, мал руу дайрдаг.
  • 41. o Галзуугийн шинж тэмдэг илрэх дундаж хугацаа 6-8 хоног байна. o Бас галзуугийн хэв шинжит бус хэлбэр гэж байдаг. Ийм үед булчин мах хатанхайрч эцэж турах шинжээр илрэх ба тод шинж тэмдэггүй боловч хурц явцтай байдаг. o Хөнгөн хэлбэрийн галзуугийн үед хөгжлийн 2-р үед өвчлөлт зогсдог. Шинж тэмдэг нь арилан эдгэрэх төлөв орж байснаа дахин өвчлөх тохиолдол ажиглагдана. o Муур галзуурвал нохойноос илүү догшин ширүүн болж хүн болон бусад юмруу дайрч үсчин халдвар тараах аюултай. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
  • 42. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл o Биеийн халуун бага зэрэг нэмэгдэнэ. Уяатай нохой бол уяагаа хазах, хөрвөөх, улих шинж үзүүлнэ. Галзуурсан нохойн өвчний явц улам хүндэрч таталдаж унах, саа тусах шинж илэрнэ. Саа тусах нь хөлний булчин, залгиур хоолой, төвөнхийн булчингаас эхэлнэ. Нүд нь солиртож, доод эрүү, хэл нь унжиж, шүлс нь гоожно. o Өвчний хөгжлийн сүүлийн шатанд ноомой номхон байдал илэрч саагийн улмаас нохой босож чадахгүй болно.Ноомой байдал улам гүнзгийрч өвчний төгсгөл рүү биеийн халуун эрс буурна.
  • 43. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл o Галзуурсан үхэр хүн мал амьтан руу дайрч мөргөхийг оролдоно. Булчин мах нь таталдаж, их хэмжээний шүлс гоожуулах, ойр ойрхон шээх шинж үзүүлнэ. Мэдрэлийн саажилт явагдаж урд хоёр хөлөөрөө самрах, амаа ангайлган хэлээ унжуулж, шүлс нь гоожих шинж илэрсээр 1-2 хононо. Үхэр галзуурсан үед хойт 2 хөл саажих нь элбэг ажиглагдана. o Хонь галзуурсан үед үхрийнхтэй адил шинж тэмдэг үзүүлнэ. Шинж тэмдэг нь 5-7 хоног үргэлжлэнэ. Галзуурсан хонь юм мөргөх, урд хөлөөрөө газар самардах, шүлсээ гоожуулж гөлрөн зогсох бэлгийн сэрэл нь ихдэх шинж илэрч мэдрэлийн саажилт түргэн явагдах онцлогтой. Хонины галзуугийн онцлог нь хүн рүү урд хөлөөрөө мөлхөн ойртохыг оролдох, эрүүл хонь, хуцруу дайрч довтлох нь элбэг байна. o Адуу галзуурвал хандсан зүгрүүгээ давхина. Хүн мал руу дайрч учир зүггүй янцгаана. Биеийнхээ шархадсан газрыг маажихыг оролдох, шүлс нь гоожиж элдэв юм хазлах, хоолой нь сөөнгөтөх ба улмаар бүх бие нь саажиж үхдэг байна. o Гахай , тэмээний галзуу ихэвчлэн хүнд догшин хэлбэрээр явагдана.
  • 44. 5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт o Галзуурч үхсэн нохойны хүүр их туранхай байна. Толгойн үс, хүзүү, цээж, урд хөл нь шүлсэнд норсноос хойтон байдаг. o Амны хөндийн салст бүрхүүл улайж шархалсан, уралцаж арьсаа гэмтээсэн байх нь элбэг. Арьсны дорхи эслэг, булчингийн эд хуурайшна. Дотор эрхтэн улайж жижиг жижиг цус харвасан байхын гадна цуллагийн эрхтэнд сөнөрөх процесс ажиглагдана. o Ходоод нь хоосон байх боловч чулуу, мод зэрэг гаднын биет хуралдсан байна. Энэ бол галзуу өвчний үед тохиолддог онцлог шинж юм. o Ходоодны салст бүрхүүлд цус харваж цус тогтнох процесс ажиглагдана. o Уураг тархинд идээгүй хурц үрэвсэл-энцефалит үүссэн байдаг.
  • 45. 6. Оношлогоо, ялган оношлохуй Галзуугийн онош тогтоох аргыг өвөрмөц, өвөрмөц бус гэж хуваана. o Өвөрмөц бус аргад эпизоотологийн хүчин зүйлс, эмгэгт анатомийн өөрчлөлт, цагаан хулгана, туулайд биосорил тавих зэрэг болно. o Өвөрмөц аргад иммунолюминесцентийн аргаас гадна НТУ, үүсгэгчийг бусад вирусээс ялгахын тулд өвөрмөц эсрэгтөрөгчтэй саармагжуулах аргууд орно. o Нохойн чөдөр, саат галзууг мэдрэлийн хэлбэрийн гударгаас, үхрийн галзууг үхрийн хорт салст халуурлаас, адууны галзууг мэдрэлийн халдварт бусад өвчнүүдээс ялган таних шаардлагатай. o Галзуу өвчин аяндаа гардаггүй. Галзуу өвчтэй мал амьтан, араатнаар дамжин хүн, малд галзуу гардаг гэдгийг онцлон анхаарвал зохино. o Нөгөө талаар халдвар судлал ба өвчний шинж тэмдэг, лабораторийн шинжилгээний дүнгээр галзуутай зарим шинж тэмдгээр төсөөтэй Ауескийн өвчин гэх мэт өөр төрлийн халдварт өвчнүүдээс ялгаварлан таних хэрэгтэй.
  • 46. 7. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт o Галзуу өвчнийг эмчлэх арга одоогоор боловсрогдоогүй бөгөөд өвчтэй мал амьтдыг алж устгах заавартай. o Галзуугаас сэргийлхийн тулд улс орнууд янз бүрийн вакцин тарилга бэлтгэж ашигласаар байна. o Манай оронд мал, амьтнаа галзуу өвчнөөс сэргийлэх эсийн өсгөвөрт вирус вакцин хэрэглэдэг. o Уг вакцин нь галзуугийн ондоошуулсан “ЭРА” омгийг гахайн торойн бөөрний эсийн анхдагч өсгөвөрт үржүүлж хамгаалах орчинтой хольж лиофил аргаар хатаасан цагаан шаргалдуу өнгөтэй хуурай бэлдмэл юм.
  • 47. o Вакциныг зөвхөн эрүүл мал, амьтныг тарьж дархлаажуулна. Вакцин таригдсан мал, амьтанд 3-4 долоо хоногийн дараа идэвхт дархлаа тогтож үхэрт 2, адуу, хонь, ямаанд 1, нохой, мууранд 2 жил хадгалагдана. o Вакцин таригдсан эхээс төрсөн төл эхний 4 сар дархлаатай байна. Иймээс төлийг 4-6 сар, муур, нохойн зулзагыг 3-4 сар болмогц тарьж сэргийлнэ. o Вакциныг тарихдаа үйлдвэрлэгчээс өгсөн зааварыг чанд мөрдөх ёстой. o Бас галзуугийн вирусээр хэт дархлагдсан ийлдсийг өвчин гарсан нутаг, бэлчээрийн мал амьтанд идэвхгүй дархлаа тогтоох зорилгоор тарьж хэрэглэнэ. o Үүнээс гадна вакцин, ийлдэс 2-ыг хослуулан хэрэглэх удаа ч бий. 7. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
  • 48. Ашигласан мэдээллийн эх сурвалж 1. Под редакцией проф. А.А. Конопаткина Эпизоотология и инфекционные болезни сельскохозяйственных животных Москва “Колос” 1984; 2. Под редакцией проф. И.А.Бакулова. Руководство по общей эпизоотологии Москва “Колос” 1979; 3. Б.Яримпил, М.Занаа, Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт өвчин судлал. Улаанбаатар 1988; 4. Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт тахал өвчин Улаанбаатар. 2000; 5. А.Хөхөө. Мал, амьтны халдварт өвчин Улаанбаатар 2015; 6. Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавруудын эмхэтгэл. Улаанбаатар 2012; 7. Pedro N. Acha Boris Szyfres Zoonoses and Communicable Diseases Common to Man and Animals Second Edition Washington, D.C. 20037, U.S.A. 1994.

Editor's Notes

  1. PMV-1- ээс PMV -9 хүртэл 9 хэвшил байна.