SlideShare a Scribd company logo
1 of 72
Шүлхий, Адууны халдварт цус багадалт,
Лейкоз, Хөх хэлтэх
Лекц № 14. Багш: Нанцагийн Батсуурь Мал эмнэлгийн ухааны доктор
Дэд сэдэв:
1. Өвчний тодорхойлолт, түүний онцлог
2. Үүсгэгч, түүний онцлог
3. Өвчний эмгэг жамын хөгжил
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
5. Оношлогоо, ялган оношлохуй
6. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
7. Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга
8. Өвчний халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ
 Шүлхий өвчин нь богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран
тархаж, хавьтлын замаар салаа туурайтан мал, зэрлэг ан
амьтдад халдварлаж амны хөндийн салст бүрхүүл, дэлэнгийн
арьс, хөлийн салаанд салслаг үлхий (афт) үүсгэж огцом
халууралтаар илэрдэг вирусын гоц халдварт өвчин юм.
 Шүлхий өвчнийг олон улсын хэмжээнд хил дамжин
халдварладаг, худалдаанд өндөр нөлөөтэй өвчин учир ДАХӨБ-д
заавал мэдээлэх өвчний жагсаалтад оруулсан байдаг.
Шүлхий өвчин
1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
2. Үүсгэгч, түүний онцлог
 Шүлхий үүсгэгч нь Picornaviridae ангийн
афтовирусын бүлэгт хамаардаг.
 Уг вирус нь нийлмэл уурагт эсрэгтөрөгчөөс тогтох
бөгөөд эсрэгтөрөгчийн шинж чанараараа ийлдэс
судлалын 7 хэвшилд ( О, А, С, САТ-1, САТ-2, САТ-3,
Ази 1) хуваагдана. Эдгээр хэвшлүүд дор бүрдээ
дараах дэд хэвшилтэй байна. О-13, А-32, С-5, САТ-
1-7, САТ -2-3, САТ-3-4, Ази- 1-2 гэх мэт. Вирионы
хэмжээ дунджаар 20-25 нм байна.
 Шүлхийн вирион нь халдвар үүсгэх, эсрэгбием бий
болгох, хавсрага холбох, тундасжуулах урвалын
үйлчилгээтэйн гадна дархлаа үүсгэх идэвхтэй болно.
 Өвчин үүсгэгч нь үлхий, тунгалгийн шингэнд
өвчлөлтийн эхний 24-48 цагийн хугацаанд хамгийн
их хуримтлалтай байх ба шүлс, цус, шээс баасанд
маш бага байна.
 Одоо болтол шүлхийн үед эмгэгийн процесс үүсэн хөгжих
механизмыг судлаачид бүрэн тайлбарлаж чадаагүй байна.
 Зарим судлаач үүнийг үүсгэгчийн онцгой хоруу чанартай
холбон үздэг байхад нөгөө нэг хэсэг нь мэдрэмтгий мал,
амьтны биеийн эсэргүүцэл суларч муудсантай холбон
тайлбарладаг.
3. Өвчний эмгэг жамын хөгжил
 Үхэр шүлхийгээр хамгийн их мэдрэмтгий амьтан боловч гахай, хонь,
ямаа болон салаа туурайтан зэрлэг амьтад өвчилдөг. Тэмээ, одос
үхэр, хандгай, цаа болон халиун буга, бөхөн, зээр гөрөөс, аргаль,
янгир мөн зэрлэг гахай өвчилж байсан тохиолдол бий.
 Мэдрэмтгий амьтад нас хүйс ялгаваргүй халдварлах боловч 2-3
сарын бойжилттой төл илүү өвчилдөг байна.
 Адуу, шувуу шүлхий өвчнөөр өвчилдөггүй.
 Шүлхий өвчин монгол оронд 1930-1945, 1960-1965, 1967-1974 онд
гарч байсан бөгөөд 2000-2005, 2013 оноос хойш тасралтгүй гарч
байна.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
 Доктор А.Хөхөө (1977) “Монгол малын зарим вируст өвчний
эпизоотологийн онцлог” шинжлэх ухааны бүтээлдээ: монгол үхэр
шүлхийн вируст маш мэдрэмтгий учраас ил тод шинж тэмдэгтэй бараг
100 хувь халдварлаж, өвчлөхийн зэрэгцээ өвчлөлтийн хувьд үхрийн
дараа гахай, ялангуяа зулзага, торой хүнд, хорт хэлбэртэй өвчилж,
үхлийн хувь нь ч өндөр байдаг” харин хонь, ямаа тийм ч өргөн хүрээтэй
шүлхийрдэггүй гэсэн байна.
 Монгол хонь, ямаа шүлхийрсэн ч эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүй
өвчлөх явдал олонтаа бөгөөд энэ нь онош, онош зүйн асуудлыг
хүндрүүлдэг гэжээ.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
Нууц үе 1-14 хоног, ихэвчлэн 2-5 хоног байна. Халдвар дамжих гол зам нь
амьсгал, тэжээл боловсруулах зам. Амьсгалын замд тэжээл боловсруулах
замыг бодвол харьцангуй цөөн тооны вирус байдаг боловч өвчин үүсгэхэд
хангалттай байдаг аж.
Гахай хивэгч малыг бодвол тэжээл боловсруулах замаар илүү халдвар авдаг.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
Бүх төрлийн шүүрэл, биеэс ялгаруулж буй зүйлд вирус
агуулагддаг. Клиник шинж тэмдэг илрэхээс 2 хоногийн өмнөөс
вирус ялгарч эхэлдэг. (сүүгээр 4 өдрийн өмнөөс гадагшилна ).
Гахай маш олон тооны вирусыг амьсгалын замаар гадагшлуулж
вирус үйлдвэрлэгч эх уурхай болдог байна.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
• Халуурах, номойрох,сүүний гарц муудах
• Доголох
• Үхрийн шүлс тасалдалгүй унжралдан гоожих
• Хэл, ам, уруул, туруунд үлхий үүсэх
• Зарим тохиолдолд ам хамар, нүүрний орчим,
дэлэн хөхний арьсанд үлхий үүсэх
• Өсвөр насны мал гэнэт үхэх
• Хээл хаях
• Архаг өвчлөл (мастит, доголох)
• Өвчний хэлбэр нь эзэн амьтан, вирусийн тун,
дархлааны байдлаас ихээхэн шалтгаална
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
Шүлхий өвчин амьтан бүрд өөр өөрийн өвөрмөц
шинж тэмдэгтэйгээр илэрнэ.
 Үхрийн шүлхий - өвчний нууц хугацаа 1-3 өдөр
үргэлжлэх боловч 1- цаг хүртэл богиносох 7-21
хоног хүртэл уртсах ч тохиолдол байна.
 Өвчлөлийн эхний үед мал идэш тэжээлдээ
дургүй болж, шүлс нь унжралдан гоождог.
Биеийн халуун 40.5-41.5 хэм хүрч биеийн байдал
ноомой болно.
 Өвчлөөд 2-3 хоносны дараа амны хөндийн дотор
талын салст бүрхэвч, хэлний үзүүр, уг, дээд,
доод буйл, завьжны дотор талд үлхий бий болно.
Үлхийн нас
Клиник өвчлөлийн өдөр Эмнэл зүйн шинж тэмдэг
Өдөр 1 Хучуур эд цайвар болох , шингэнээр дүүрсэн цэврүү үүсэх
Өдөр 2 Хэлбэржээгүй хучуур эдээр үүсгэгдсэн шинэ хагарсан
цэврүүнүүд, шарх нь хурц ирмэгтэй, ширхэнцэрт эдийн
давхарга үүсээгүй
Өдөр 3 Цэврүүний хурц ирмэг байхгүй болсон,цайвар улаан өнгөтэй
ууссан шарх. Ширхэнцэрт эдийн давхарга үүсэж эхэлсэн
Өдөр 4 Ширхэнцэрт эдийн давхарга бүрэн үүссэн, захын хэсгээр
хучуур эдийн давхарга дахин бий болсон нь тодорхой харагдах
Өдөр 7 Шархлаа хүрээгээ тэлсэн, зарим хэсгээрээ тав тогтож,
эдгэрсэн. Ширхэнцэрт эдийн бүрхүүл хэвээр
Дээрхи хүснэгтийн дүн үхэр, бог малд илүү харагдана. Аманд үүссэн шархыг үнэлж
болох ба харин туурайнд үүссэн шархыг үнэлэх боломж муу байдаг. Учир нь ихэвчлэн
хоёрдогч халдвар явагдаж байдаг.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
Өдөр 1 Хучуур эд цайвар болох , шингэнээр дүүрсэн цэврүү үүсэх
(ЕХ-ны Шүлхийн сургалтын төвийн материалаас авав).
Өдөр 2 Хэлбэржээгүй хучуур эдээр үүсгэгдсэн шинэ хагарсан цэврүүнүүд, шарх
нь хурц ирмэгтэй, ширхэнцэрт эдийн давхрага үүсээгүй
(ЕХ-ны Шүлхийн сургалтын төвийн материалаас авав).
(Schematic representations – courtesy of Jenny Maud, EuFMD)
Өдөр 3 Цэврүүний хурц ирмэг байхгүй болж, цайвар улаан өнгөтэй ууссан
шарх харагдана. Ширхэнцэрт эдийн давхрага үүсэж эхэлсэн
(ЕХ-ны Шүлхийн сургалтын төвийн материалаас авав).
Өдөр 4 Ширхэнцэрт эдийн давхрага бүрэн үүссэн, захын хэсгээр
хучуур эд дахин бий болсон нь тодорхой харагдана.
(ЕХ-ны Шүлхийн сургалтын төвийн материалаас авав).
Өдөр 7 Шархлаа хүрээгээ тэлсэн, зарим хэсгээрээ тав тогтож,
эдгэрсэн. Ширхэнцэрт эдийн бүрхүүл хэвээр байна.
(ЕХ-ны Шүлхийн сургалтын төвийн материалаас авав).
Өдөр 10+ Үлхий үүссэн хэсгийн тав, хагарал, ширхэнцэрт эдийн
өсөлт, товчин хэлбэрээ алдсан байдал
(ЕХ-ны Шүлхийн сургалтын төвийн материалаас авав).
 Шүлхийгээр өвчилсөн мал амьтны туурайн
салаа, бэрэвхий, турууны зөөлөн хэсэгт эхлээд
бага зэрэг хавдар үүсч яваандаа үлхий үүснэ.
Туруу гэмтэж мултарч унах ч тохиолдол бий.
 Мөн үнээний дэлэн хөхөн дээр үлхий гарч
удалгүй хагарч шархална.
 Шүлхийн үед идээлүүлэгч нянгууд шарханд
орсноос өвчлөлт хүндрэх тал бий.
 Хоргүй явцтай шүлхий өвчин 8-10 хоног, хорт
хэлбэрийнх 25 ба түүнээс дээш хоног
үргэлжлэнэ.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
 Хонины шүлхий-Нууц хугацаа 2-3 хоног.
• Хонины шүлхийн үед хонь тодорхой шинж тэмдэггүйгээр олноороо
доголдог. Өвчилсөн хонины туурайн салаа титэм гэмтэнэ.
• Халуун нь ихсэж голдуу хэвтэнэ. Өвс тэжээлд дургүй болж хивэхээ
больдог.
• Өвчтэй хонины догол 2-3 өдөр үргэлжлээд аажмаар эмзэглэхээ больж
доголохоо зогсоно.
• Нялх хурганы үхэл их байна. Өвчлөлт 7-10 хоног үргэлжлэнэ.
 Ямааны шүлхий –Нууц хугацаа 2-8 хоног.
• Халуурна. Амны хөндийн салст бүрхэвч, хэл, буйланд үлхий гардаг.
• Өвчтэй ямаа доголох, шүдээ хавирах, шүлс гоожуулах шинж үзэгдэнэ.
• Мөн дэлэн гэмтэнэ.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
 Тэмээний шүлхий- Үхрийнхтэй
адил шинж тэмдэг үзэгдэнэ. Тэмээ
шүлхийгээр өвчилсөн үед үзэгдэх
нэг онцлог шинж тэмдэг бол ямар
нэг сарьс нь гэмтэх явдал бөгөөд
заримдаа хөлийн тавагны сарьс
хөндийрч гутлын ханзарсан ул шиг
далбайн унжиж байдаг ба алтан
хумс нь мултарч унаж ч болно
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
 Гахайн шүлхий- нууц үе нь ихэнхдээ 24-48 цаг .
• Өвчтэй гахайн халуун ихсэж туурайн салаа,
өсгий, титэм зэрэг газар улаан өнгөтэй, эмзэглэл
бүхий хавдар үүсч улмаар үлхий болон хувирна.
Үлхий хагарч шарх үүснэ.
• Гахай доголж хэвтэмхий болох ба туруу мултарч
унах явдал ч бий, мөн хамрын хоншоорт үлхий
гарч хагарч шархалдаг.
• Мэгжний дэлэн дээр үлхий гарна.
• Харин амны хөндийн салст бүрхэвч, хэлэнд
үлхий гарах нь цөөн байдаг.
• Торой хүнд хэлбэрээр өвчилж 60-80 % нь 2-3
хоногийн дотор үхдэг.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
Шүлхий өвчний хөгжил гахайн туурайнд харагдах байдал
(ЕХ-ны Шүлхийн сургалтын төвийн материалаас авав).
3 дахь өдөр
9 дэх өдөр
20 өдрийн дараа
5. Эмгэгт бие бүтцийн өөрчлөлт
 Шүлхийгээр үхсэн малын эмгэгт өөрчлөлт бол амны хөндийн салст
бүрхэвч, хэлний хучуур эд, тагнай, завьж, дээд, доод шүдний буйланд
үлхий үүссэн байх, эсвэл үлхий хагарч шархалсан байх, шарх нь
эдгэрч байгаа бол сорви үүсэх зэрэг өөрчлөлт ажиглагдана.
 Шүлхийн үед зүрхний булчин өөрчлөгдөнө. Ялангуяа хорт хэлбэрийн
шүлхийгээр үхсэн малын зүрхний гадна дотор талд цус хурсан байдаг.
Зүрхний булчин эрээн цоохор болсон байх ба үүнийг “баран зүрх”
гэдэг.
 Мөн биеийн мах, булчин, бөөр, элэгний гадрага дээр цус хурж, эрээн
цоохор болсон байдаг. Гүзээний сэвсийг усаар угаасны дараа харахад
дотор талд нь үлхий юмуу түүний хагарсан шарх үзэгдэнэ.
5. Эмгэгт бие бүтцийн өөрчлөлт
5. Эмгэгт бие бүтцийн өөрчлөлт
Гахайн зүрх :
Тархмал үхжил,
үнхэлцэгний
үрэвсэл
6. Оношлогоо, ялган оношлохуй
 Эпизоотологийн байдал, шинж тэмдэг, эмгэг анатомийн өөрчлөлт зэргийг
үндэслэн онош тогтоохоос гадна эмгэгт материалаас дээж авч лабораторийн
шинжилгээ хийж оношлоно.
 Хэд хэдэн хүчин зүйлийг анхаарвал зохино. Өвчин богино хугацаанд олон
тооны мал хамран гардаг, шүлхийгээр өвчилсөн малын үхэл хорогдол бага
байдаг, ихэвчлэн хүйтэн сэрүүний улиралд гардаг зэргийг харгалзан үзвэл
зохино.
 Шүлхий өвчний шинж тэмдэг тод илэрдэг боловч зарим малд ялангуяа хонинд
доголохоос өөр шинж тэмдэг тодорхойгүй байдгийг анхаар.
 Одоо манай улсад шүлхий өвчнийг оношлохдоо ОУ-ын түвшинд хүрсэн
найдвартай аргаар шинжилж байна.
 Малын шүлхий өвчнийг үхрийн мялзан, тэжээлийн хордлогоос үүссэн амны
хөндийн салстын үрэвсэл, зарим үед цэцэг өвчин, үхрийн салстын хорт
халуурал, амны хөндийн цэврүүт үрэвсэл зэрэг өвчнөөс ялгаварлан оношлох
шаардлагатай.
6. Оношлогоо, ялган оношлохуй
Лабораторийн шинжилгээ –
 Түргэн тест (20 мин)
 ELISA (4 цаг) бүтцийн болон
бүтцийн бус уураг илрүүлэх мөн
эсрэгтөрөгч илрүүлэх
 PCR
 RT-PCR (4-5 цаг)
 Вирус өсгөвөрлөх (1-4 хоног)
FMD антиген илрүүлэх дээж -
• Цэврүүний шингэн
• Шинэ шархны хучуур эд
( хучуур эдийг ширхэнцэрт эдтэй
андуурахгүй байх хэрэгтэй)
• Эсрэгбием илрүүлэхийн тулд
өвчилсөн болон ойр байгаа мал
амьтны цусыг авч ийлдсэнд
шинжилгээ хийнэ.
Цэврүүний шингэнийг дээжийн цодонд авна. Хучуур эдийг вирус тээвэрлэх орчинд
авна.Үүнд: глицерин ба 0.04 M фосфат буферийн давслаг уусмал pH 7.2-7.6
Дээрх дээж авах боломжгүй бол:
• Төвөнх,залгиурын арчдас эсвэл хамрын арчдас
• Шүлс
• Цус
• Зүрхний булчинг дээж болгон авна.
6. Оношлогоо, ялган оношлохуй
6. Ялган оношлох
 Мялзангийн үед өвчний явц хүнд, үлхий үүсдэггүй, өвчтэй үхэр 2-3 хоногоосоо цустай чацга
алддаг, хөл нь гэмтэж доголдоггүй, үхлийн хувь өндөр байхаас гадна үхсэн малын нарийн
бүдүүн гэдсэнд заавал өөрчлөлт ажиглагддаг зэрэг нь шүлхийгээс ялгаварлах үндэслэл
болно.
 Тэжээлийн хордлогын үед амны хөндийд үлхий гардаггүй, халуун хэвийн байна. Олон
тооны үхэр, бусад мал нэгэн зэрэг өвчилдөг.
 Үхрийн цэцэг өвчний үед хөнгөн, үлхий гардаггүй, харин арьсанд нь цэцгийн үед үзэгдэх
хувиралт тусгай үе шатаар хөгжин илэрдэг.
 Үхрийн салстын хорт халуурлын үед ганц нэг үхэр өвчлөх ба өвчин цааш тархах төлөвгүй
байна. Энэ өвчний үед үлхий гардаггүй харин өвчилсөн үхрийн нүд гэмтдэг.
 Хонь ямааны шөвөг яр өвчний үед хурга ишиг голдуу өвчилж уруул биеийн арьс гэмтдэг,
доголдоггүй, өвчний явц хөнгөн байдаг нь шүлхийгээс ялгагдах онцлог шинж тэмдэг болно.
 Өнөөдөр малын шүлхий түүнтэй төст өвчнийг ялгаварлан оношлох лабораторийн
шинжилгээний төрөл бүрийн цомог ашиглаж эдгээр өвчнийг хурдан хугацаанд зөв оношлох
бүрэн нөхцөл бүрджээ.
7. Урьдчилан сэргийлэлт
 Мал амьтан, үржлийн бүтээгдэхүүн, түүхий
эдийн импортын хяналт
 Хот айл, ферм, сум, аймаг хоорондын малын
шилжилт, хөдөлгөөнийг хянах
 Бүтээгдэхүүн бэлтгэх, тээвэрлэх,
худалдаалаах үйл ажиллагааг хянах
 Малын тэжээл өвс хадлан, тэжээл бэлтгэлийг
хянах
 Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг
сахиулах
 Тандан судалгаа
 Дархлаажуулалт
8. Өвчний халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ
 Хорио цээрийн арга хэмжээ
 Голомтыг устгах арга хэмжээ
 Вирус тээгчийг илрүүлэх
шинжилгээ
 Ариутгал, халдваргүйтгэлийн
арга хэмжээ
 Малын хариулга, маллагаа,
арчилгааг сайжруулах
 Адууны цус багадах халдварт өвчин (АХЦБӨ) нь вирусээр
үүсгэгддэг бөгөөд өвчилсөн адууны зүрх судас, эрхтэн системийн
үйл ажиллагаа хямарч, цус төлжүүлэх эрхтнүүд гэмтсэнээс цусан
дахь улаан эсийн тоо эрс цөөрөх, аажмаар турах шинж тэмдгээр
илрэн гардаг ужиг явцтай халдварт өвчин юм. Өвчний тавилан
ихэнхдээ үхлээр төгсдөг.
 Байгалийн нөхцөлд энэ өвчнөөр адуу, илжиг, луус нас хүйс
харгалзахгүй өвчилдөг бөгөөд ялангуяа унага олноор өвчилж үхнэ.
Адууны цус багадах халдварт өвчин
1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
2. Үүсгэгч, түүний онцлог
 Үүсгэгч вирион нь Lentivirinae төрөл, Retroviridae язгуурын вирус бөгөөд РНХ
агуулахын зэрэгцээ маш их дүрс хувирамтгай. Вирусын хэмжээ дунджаар 30
миллимикрон. Үүсгэгч нь биеийн бүх эд эрхтний цусанд оршино.
 Вирусыг унаганы дэлүү, бөөр, тунгалгийн булчирхайн эдээр бэлтгэсэн амьд
орчинд өсгөвөрлөдөг. Харин тахианы үр хөврөлд үрждэггүй.
 Уг өвчнөөр өвчилсөн адууны цусанд саармагжуулагч, нэвчин тундасжуулагч
болон хавсрага холбох зэрэг эсрэгбием үүсдэг байна.
 АХЦБӨ-үүсгэгч вирионоос ийлдэс судлалын холбогдол бүхий уусамтгай, нөгөө
нь эс –хамслын гэсэн 2 эсрэгтөрөгч илрэнэ. Энэ вирус халуунд тэсвэр муутай.
 Тэсвэр - Бэлчээр, хадсан өвс, газрын хөрсөнд 9 сар, цэвэр усанд 160 хоног,
нарны гэрэлд 2-3 цаг, бууцанд 2.5 сар, 0-ээс доош хэмийн хүйтэнд 2-оос дээш
жил хоруу чанараа хадгална.
3. Эмгэг жамын хөгжил
 Өвчний үүсгэгч вирион энгийн буюу ходоод гэдэснээс бусад замаар дамжин
халдварлана.Үүсгэгч биед ормогц бүх эрхтэн, эдэд тарж байрлах ба цус,
чөмгөнд үлэмж үржинэ.
 Вирус биед орсны дараа мэдрэлийн системийг цочроож түүний хариуд БМБ
хариу урвал үзүүлнэ. Үүний дүнд адуу хүчтэй халуурдаг байна. Үүний зэрэгцээ
вирусээр хучигдсан улаан эсүүд хүчтэй гэмтэж 5-6 хоногийн дотор тоо нь 1 мл
цусанд 1.5- 3 сая хүртэл буурна. Энэ үеэс гемоглобины хэмжээ 50% хүртэл
багасдаг байна. Үүнийг халдварт цус багадах өвчнөөр өвчилсөн клиникийн
онцлог шинж гэнэ.
 Харин халдварласны дараахь 24 цагаас улаан эс тунах хурд түргэсхийн хамт
элэг, дэлүү гэх мэт цусны эрхтэнүүдэд гемосидерин (төмөрт нөсөө)
хуримтлагддаг байна. Ийнхүү цусны эсүүд болон цус төлжүүлэгч бусад эрхтний
цусанд эдийн эсрэгтөрөгч гэгддэг ангид төрлийн уургууд илэрч эхлэх бөгөөд энэ
нь эдийн эсрэгтөрөгчийн эсрэг үйлчлэх эсрэгбием үүсгэх биологи процесс
болдог гэж ойлгож болно.
 Өвчний явц ихэнхдээ хурцавтар ба архаг хэлбэрээр тохиолдоно.
 Адууны цус багадах халдварт өвчний халдвар дамжих гол зам бол цус
сорогч ялаа шумуул болно. Иймээс энэ өвчин ой мод, гол, ус намаг
ихтэй нутагт жилийн жилд гардаг нь тэр нутагт цус сорогч ялаа,
шумуул, хөхтүрүү элбэг байдагтай холбоотой.
 Манай улсад энэ өвчин Сэлэнгэ аймгийн Хушаат суманд анх гарч Орхон
Сэлэнгийн сав нутгийн адуунд тархсаныг 1952 онд оношилсон байна.
 Өвчний нууц хугацаа 10-30 хоног. Энэ өвчний гол шинж тэмдэг гэвэл
өвчтэй адуу хэдэн өдөр халуурч байгаад халуун нь буурч хэвийн
байдалд ордог боловч цаашдаа янз бүрийн хугацаанд дахин халуурна.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
 Өвчний явцыг хурц, хурцавтар, архаг, нууц гэж хуваана.
 Хурц хэлбэрийн үед адууны ходоод, нарийн гэдсэнд цусархаг үрэвсэл
үүсч, зүрх судасны үйл ажиллагаа суларч, амьсгал давхцана. Заримдаа
хойт хөл нь саажна. Өвчин эхэлснээс хойш цөөн цагийн дараа, заримдаа
1-2 хоноод үхнэ.
 Хурц хэлбэрийн үед цус эрс багасна. Өвчин хүндэрхэд хамар, ам, нүдний
салст бүрхүүл цайрна. Гүүний үтрээ цайж хавагнах ба налих мөн хэлний
хөвчинд цус харвасан байна. Энэ нь онцлог өөрчлөлт болохыг анхаарвал
зохино.
 Өвчтэй адууны хэвлий тээрхий хавагнана.
 Адууны хөдөлгөөн хэвийн биш болж гуйвж дайвна. Амьсгаа нь давхцана.
Хэрэв өвчлөлт 15-30 хоног үргэлжилбэл өвчилсөн адууны 70-80% үхдэг.
Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
 Өвчлөлт хурцавтар хэлбэрээр тохиолдвол энэ нь бие даасан хэлбэртэй
илэрнэ. Зонхилох шинж нь 2-7 хоног халуурч байгаад халуун нь буурч
хэвийн болоод 3-15 хоноод дахин халуурах явдал юм.
 Энэ хэлбэр өвчний эхэнд элбэг тохиолддог бөгөөд улмаар архаг хэлбэрт
шилжих нөхцөл болно.
 Өвчний архаг явц уг өвчин урд нь гарч байсан нутагт хурцавтар хэлбэрийн
үргэлжлэл байдлаар тохиолдоно. Өвчилсөн адуу тэр бүр халуурдаггүй
халуурсан ч хугацаа богино байна. Өвчтэй адуу сараар халуурахгүй байж
байгаад эргэж халуурах явдал бий.
 Биеийн ерөнхий байдал сул дорой болж амархан эцэж туралтын шинж
тэмдэг илэрнэ. Ийм хэлбэрээр өвчилсөн адуу халдвар тараах аюултай.
 Зүрхний ажиллагаа аажмаар хямарч өвчний сүүлийн хоромд зүрхний
цохилт 100 ба түүнээс дээш болно.
5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
 АХЦБӨ-өөр үхсэн малын хүүрэнд өвөрмөц шинж тэмдэг байдаггүй. Хурц
хэлбэртэй өвчилж үхсэн адууны хүүрэнд үжилтийн шинж харагдана.
 Салст бүрхүүл, цулын эрхтэн, зүрхний булчингууд, ба арьсан дорхи эслэгт
цус харвасан байна.
 Элэг, дэлүү үлэмж томорч, тунгалагийн зангилаа хөөж улайж хавдсан байна.
Элгийг зүсэхэд хүрэн улаан өнгөтэй болж цусаар дүүрсэн байна.
 Адуу архаг хэлбэрээр удаан өвчилж үхсэн үед дээрхи шинж тэмдэг тод биш
илрэхийн хамт цусгүйжих шинж харин тод ажиглагдана. Цусгүйжсэнээс
болж салст бүрхэвчүүд цагаавтар буюу бүр цагаан болсон байна.
 Дэлүүний төмөрт нөсөө(гемосидерин) бага болсноос түүний өнгө цайвар
улаан болж хатуурна.
 Эмгэг гистологийн шинжилгээгээр торлог эдэд гемосидерин хуримтлагдсан
нь илэрнэ.
 Элэгний хялгасан судасны ханын купферийн эс гемосидеринээр хомсдох
бөгөөд өвчний архаг хэлбэрийн үед заримдаа элэгний эсэд үжилт явагдах
онцлогтой.
6. Оношлогоо, ялган оношлохуй
 АХЦБӨ-ний онош тогтооход төвөгтэй. Нарийн нямбай ажиллагаа
шаардана.
 Эпизоот судалгаа явуулна. Гол нь байгаль, орон нутгийн онцлог, өвчний
хөдлөл зүй, үхэл хорогдлыг сайн анхаарна.
 Клиник үзлэгээр өвчтэй адууны халууралтын байдлыг хянана. Гэдэс,
хэвлийн хавагналт, ил үзэгдэх салст бүрхүүл ялангуяа зовхинд цус
харвалт үүссэн эсэхийг илрүүлнэ. Нүдний зовхи хавагнаж, салст бүрхүүл
тосорхог болдог нь оношийн ач холбогдолтой ба энэ шинжийг “ Тосон
нүд” гэж нэрлэдэг.
 Зүрх судасны ажиллагаа доголдоно. Энэ шинж тэмдэгийг илрүүлэх
зорилгоор өвчтэй адууг 50-100 метрийн зайнд шогшуулж үзээд зүрхийг
чагнахад зүрхний цохилт үлэмж хурдсаж байснаа буурдаг.
 Өвчилсөн адуу маш хурдан ядарч цуцдаг онцлогтой.
 Биохимийн шинжилгээ хийвэл улаан эсийн тоо цөөрч, ЦУЭ-ийн тунах
урвал эрс хурдасч, лимфоцитын тоо хэд дахин олшрох шинж илрэх ба энэ
шинжилгээг халуурч байгаа адуунд хийнэ.
 Биосорилын шинжилгээ хийнэ. Биосорилд 6 сар хүртэл насны унагыг
хэрэглэнэ. Өвчтэй адууны цус буюу ийлдсээр унагыг халдварлуулахад 3
сарын дотор шинж тэмдэг илэрвэл өвчин мөн болохыг батална.
 Лабораторийн шинжилгээгээр оношлоно. АХЦБӨ-ийг уг өвчинтэй төстэй
паразитын өвчнүүдээс ялган оношлох шаардлагатай. Цусны паразитын
өвчин энзоот хэлбэрээр жилийн тодорхой улиралд гарна.
6. Оношлогоо, ялган оношлохуй
7. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
 АХЦБӨвчтэй адууг эмчлэх талаар олон тооны судалгаа туршилт
хийгдсэн боловч өнөөдрийг хүртэл амжилт олоогүй байна. Адууг уг
өвчнөөс сэргийлэхийн тулд сүрэгт гаднаас шинээр адуу авахдаа
онцгой анхаарч халдвар оруулахаас сэргийлэх нь зүйтэй.
 Адуун сүрэгт эмнэл зүйн үзлэг, цусны шинжилгээ хийж түүний дүнг
харгалзан авах арга хэмжээг сонгоно.
 Ил өвчтэй адууг устгана. Өвчилсөн байж болзошгүй адууг дахин дахин
шинжилж өвчтэй нь тогтоогдвол мөн устгана.
 Халдварлагдсан байж болзошгүй адууг хяналтанд байлгаж эмнэл зүйн
үзлэг, цусны шинжилгээг үе үе хийнэ. Үзлэг шинжилгээний дүнд өвчтэй
адуу илэрвэл яаралтай арга хэмжээ авч устгана.
 Адууг цус сорогчоос хамгаалах хэрэгтэй. Өвчтэй ба сэжигтэй адуу
байсан байр жүчээг сайтар халдваргүйжүүлнэ.
 Лейкоз өвчин бол цус төлжүүлэх эрхтэн, түүний эд эсийг
эмгэгшүүлж, улмаар хорт хавдар үүсгэдэг онцлогтой бөгөөд чөмөг,
дэлүү, тунгалагийн зангилааны эс хэт олшрохын зэрэгцээ цус
төлжих эрхтэнд эмгэгийн голомт бий болгож хямруулдаг, вирусээр
үүсдэг, архаг явцтай, цусны халдварт өвчин юм.
Лейкоз өвчин
1. Өвчний тодорхойлолт, түүний онцлог
2. Үүсгэгч түүний онцлог
 Үхрийн лейкоз өвчний үүсгэгч нь ретровирусын язгуурын, РНХ агуулсан
вирус бөгөөд түүнийг хэлбэр зүйн шинжээр нь сүүн тэжээлтэн амьтдын С
хүрээний онковируст хамааруулан ангилжээ. Вирусын бүтцэнд 60-70%
уураг, 2 хувь РНХ агуулагддаг байна.
 Үхрийн лейкоз үүсгэгчийг эсийн ямар ч орчинд өсгөвөрлөхөд түүний
вирионы хэлбэр зүй ерөнхий нэг зүй тогтолтой байсан байна. Үүсгэгч
вирионы хэлбэр зүй, хэмжээ, бүтэц, дотоод зохион байгуулалтын хувьд
олон янз байдаг.
 Ихэнх вирион дугариг хэлбэртэй, диаметр нь 90-120 нм. Зарим нь 150-220
нм хэмжээтэй, өрөөсөн талдаа нуклойд нь байрласан ч байдаг.
 Давхар хальстай вирион бас байдаг. Заримдаа 6-8 нм завсрын вирионы
давхар хальснуудын хоорондох зай нь 6-8 нм байдаг байна.
2. Үүсгэгч түүний онцлог
3. Өвчний эмгэг жамын хөгжил
 Лейкоз өвчний гол хувиралт нь цус төлжүүлэх эрхтэнд үүсч түүний бүрэлдэхүүний
бүтэц ялгаран үүсэх хэвийн явц алдагддагийг сүүлийн үеийн шинжилгээний дүн
харуулж байна.
 Харин цус төлжих процессын хэм алдагдаж, эрхтэнд хорт хавдар үүсч байгаа
шалтгааныг одоогоор бүрэн тайлбарлаж чадаагүй байна.
 Янз бүрийн омгийн вирус хавдар үүсгэдэг. Зарим үед вирус эрхтэн, эдэд өсч
үржихэд тодорхой мэдэгдэхүйц хувирал ажиглагддаггүй.
 Вирус удаан хугацаагаар биед байхад түүний эсрэг эсрэгбием үүсэх ба харин түр
хугацаагаар байхад эсрэгбием бий болдоггүй.
 Лейкозын эмгэгийн гарал үүслийг зөв тодорхойлоход өвчин үүсгэх хүчин зүйл,
организм хоёрын хооронд харилцан явагдах процессыг нарийн мэдэх шаардлага
гарна.
 Орчин үеийн судалгаа туршилтын үр дүнд лейкоз болон хавдрын үед биохимийн
үйл ажиллагаа ерөнхий нэгэн хэвшилтэй болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь
лейкоз хавдрын гаралтай болохыг баталж байгаа юм.
 Лейкоз өвчнөөр үхэр, хонь, адуу, гахай, нохой зэрэг олон төрлийн
мал амьтан нас хүйсний ялгаагүй өвчилдөг боловч нас гүйцсэн мал
өвчлөх нь илүү байдаг.
 Лейкоз өвчин манай улсын Сэлэнгэ, Төв аймгийн сүүний аж ахуйд
1981 оноос бүртгэгдсэн бөгөөд энэ өвчний судалгааг эрдэмтэн
Ц.Базарцэрэн хийж Монголоос бусад төрөл бүрийн үүлдрийн үхэрт
халдварладагийг тогтоосон байна.
 Лейкоз өвчин нь аж ахуйд эдийн засгийн маш их алдагдал учруулдаг
өвчин.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
 Лейкоз өвчний онцлог бол мал, амьтны биед өвчний явц ямар ч шинж
тэмдэггүйгээр сар, жилээр удаан үргэлжилдэгт оршино.
 Хамгийн тодорхой мэдэгдэх шинж бол дэлүү болон нэг буюу хэд хэдэн
тунгалагийн булчирхай томордог. Хамраас цус гоожих явдал цөөн биш
ажиглагддаг.
 Үхрийн аарцаг нурууны лимфийн булчирхай ихэвчлэн, мөн далны өмнөх,
дэлэнгийн дээрхи булчирхай хааяа томорно.
 Үхэр турах ба тэжээл боловсруулах эрхтэн, зүрхний үйл ажиллагаа хямрана.
Хавагнах шинж илэрнэ.
 Лейкозоор өвчилсөн адуунд үхрийнхтэй адил шинж илрэхээс гадна амьсгал нь
давхцаж, цусны өнгө нь өөрчлөгддөг.
 Харин гахай энэ өвчнөөр өвчилбөл дээрхи шинж илрэхийн зэрэгцээ ханиалгаж
доголох шинж нэмэгдэнэ.
 Бог малд цус багадах, турах, булчирхай томорч хавагнах зэрэг шинж илрэнэ.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
 Лейкоз өвчнөөр үхсэн малын хүүрийг задлахад цус төлжүүлэх эрхтэн,
шар усавхи бүрхүүл, тэжээл боловсруулах эрхтэн, зүрх, бөөр, сав зэрэг
эрхтэнд эмгэгт хувиралт ажиглагдана.
 Дотор эрхтэн ба хүзүү, нурууны тунгалагийн зангилааны доторхи голомт
зөөлөрч цөцгий мэт шингэнтэй болдог. Дэлүү хэт томорсноос түүний
хальс хагарсан байж болно.Үхэл үүнээс шалтгаантай байх явдал бий.
Шар усавхи бүрхүүлд (сэмж ба гялтангийн) овгор товгор өөр маягийн
эсийн эмгэгт ургалт үүсдэг. Ийм ургалт ходоодны салст бүрхүүлд
харагдана. Зарим үед шарх бий болдог.
 Гэмтэлтэй дэлүүг зүсэхэд тод зааг бүхий дугариг хэлбэрийн гүвдрүүнүүд
үүссэн харагдах ба тунгалагийн зангилаанууд эсийн эмгэгт ургалтаас
болж гадар, дотор давхрагын зааг арилсан байна.
5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
6. Оношлогоо, ялган оношлохуй
 Өвчний шинж тэмдэг бүрэн илрээгүй үед цусны шинжилгээний дүнг ийлдэс
судлалын шинжилгээний дүнтэй харьцуулж онош тогтоодог.
 Цусны шинжилгээний дүнг гаргахдаа Германы эрдэмтэн Р.Гейтцийн зөвлөсөн
“түлхүүр” гэж нэрлэгддэг аргыг хэрэглэнэ. Энэ хүний боловсруулсан “лейкозын
түлхүүр” гэдэг нь 1мм3 цусанд байгаа цагаан эс ба лимфоцитын тоог харьцуулан
тодорхойлох арга юм.
 Ер нь лейкозын сэжигтэй малын өвчний оношийг тогтооход төвөгтэй байдаг.
Ойролцоо шинж тэмдэгтэй бусад өвчнүүдээс ялган таних хэрэгтэй. Сүрьеэ,
элэгний үрэвсэл, хэрхэгний бэртэнгэт үрэвсэл ба паразитын зарим өвчин
лейкозтой төстэй шинж тэмдэгтэй байна. Эдгээр өвчнүүдээс шинж тэмдэг,
халдвар судлал болон лабораторийн шинжилгээний дүнгүүдийг нэгтгэн судалж
ялгана.
 Лейкозтой үхрийн цусанд эхлээд IgM, дараа нь IgG үүсдэг. Харин тугаллах дөхсөн
үедээ цусан дахь иммуноглобулинууд багасч сүүндээ ихсэх ба тугалласны дараа
цусандаа ихэсдэг байна
7. Эмчилгээ, тэмцэх арга хэмжээ
 Лейкоз өвчнийг оношлох эмчлэх үр дүнтэй арга одоогоор
боловсрогдоогүй байна.
 Тэмцэх арга хэмжээ –Эмнэл зүй, эмгэг бие бүтцийн өөрчлөлт, цусны
биохимийн болон ийлдэс судлалын шинжилгээгээр нэг ч үхэр илрээгүй
нөхцөлд тухайн аж ахуйг лейкозоор тайван гэж үзнэ. Харин дээрх
үзлэг шинжилгээгээр нэг л үхэр лейкоз өвчтэй гэж гарвал уг аж ахуйг
тайван бус гэж үзнэ.
 Лейкозоор тайван бус аж ахуйд зарим хориглолт тогтооно. Үүнд:
1. Лейкозын ил шинж тэмдэгтэй мал байлгах.
2. Малын шилжилт, хөдөлгөөн хийх.
3. Лейкозтой байсан удмын үхрийг үржилд ашиглах.
4. Үхрийг үүлдэр дотор нь үржүүлэх.
5. Лейкозын ил шинж тэмдэгтэй малын сүүг хүнсэнд хэрэглэхийг тус тус
хориглоно.
 Хонины салстын халдварт халуурал нь хэл хавдаж, амны хөндий,
ходоод гэдэсний салст бүрхүүл үрэвсэж мал амьтан ихээр халуурдаг,
турууны титмийн үеийн арьс, хучуур эд үрэвсэж, их биеийн булчинд
үрэвсэлт үүсэх, доголох, амьсгалын замын эрхтэнүүд үрэвсэж
амьсгалах нь төвөгтэй болох зэрэг шинж тэмдгээр илэрдэг, цус сорогч
шавьжаар дамждаг вирусын хурц халдварт өвчин юм.
 Энэ өвчин олон тооны мал өвчлүүлж үхэл ихтэй байдаг тул эдийн
засгийн үлэмж хохирол учруулдаг.
Хонины салстын халдварт халууралт
(хэл хөхрөх)
1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
2. Үүсгэгч түүний онцлог
 Өвчний үүсгэгч нь реовирусын
язгуурын орбивирус бөгөөд РНХ
агуулсан байдаг. Вирионы хэмжээ
нь 68 нм.
 Өвчтэй хонины цусанд өвчний
эхний үед вирус элбэг тохиолдоно.
 Вирион нь эдийн шингэн, дотор
эрхтэнд хадгалагдана.
 Вирусыг тахианы үр хөврөлд
өсгөвөрлөж болно. Хэдэн удаа
зорчуулсны дараа түүний хоруу
чанар суларна.
 Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд дархлаа үүсгэх идэвхтэй 4 янзын
хүрээг нээжээ. Нэг хүрээгээр өвчилж эдгэрсэн малд зөвхөн тэр
хүрээний эсрэг дархлаа үүсдэг байна. Нэг удаа өвчилсөн хонь дахиад
энэ өвчнөөр 3 удаа өвчлөх боломжтой гэсэн үг.
 Үүсгэгчийн тэсвэр- Орбивирус гадаад орчинд нилээд тэсвэртэй.
Тасалгааны нөхцөлд удаан хугацаагаар (25 жил) идэвхээ алдахгүй
хадгалагдаж чаддаг. Сулхан найруулсан фенолын уусмал вирусыг алж
чаддагүй, цусанд хинозилийг 1:2000–ын харьцаатай хийхэд вирусыг 10
минутын дараа үхүүлнэ. + 60 хэмийн халуун вирионыг 15 минутын
дотор үхүүлнэ. рН 6.5-8.0-д нилээн тэсвэртэй. 370С-д 6.0-аас доош рН-д
амархан үхнэ.
2. Үүсгэгч түүний онцлог
3. Өвчний эмгэг жамын хөгжил
 Өвчин үүсгэгч БМБ-д нэвтрэн орсны дараа дотор эрхтэн, тэжээл
боловсруулах эрхтэний салст бүрхүүлийн хучуур эд, эсэд үрждэг. Үүний
улмаас бүх биеийн бодисын солилцоо эрс хямардаг.
 Амны хөндий, тэжээл боловсруулах замд үрэвсэл үүссэнээс мал эмзэглэх,
тэжээлдээ дургүй болж улмаар турж доройтдог.
 Нөгөө талаар вирус араг ясны булчингийн ширхгийг бас гэмтээдэг. Вирусын
нөлөөгөөр цусны хялгасан судсууд нарийсч арьс тэжээлээр дутагдаж, үс
ноос унах юмуу, арьс хатуурч хагарна.
 2-дахь халдвар БМБ-ыг улам доройтуулж өвчнийг хүндрүүлдэг байна.
Уушиг үрэвсэж, амны хөндийд идээт процесс явагдана. Вирус удаан
хугацаагаар биед хадгалагддагаас өвчний эдгэрэлт туйлын удаан явагдах
онцлогтой.
 Энэ өвчнөөр хонь, үхэр, ямаа, зээр өвчилнө. Хамгийн мэдрэмтгий нь
хонь юм. Бага насны хонь илүү өвчилнө.
 Энэ өвчин улирлын шинжтэй. Зуны улиралд бороо хур ихтэй, нам дор
намагтай нутагт гардаг. Өвчин үүсгэгч вирусыг шавьж дамжуулдаг.
 Байгалийн халдварын голомт нь гөрөөс, зээр, мэрэгчид гэж үздэг бөгөөд
дээрхи амьтдын биед өвчний үүсгэгч гэм хоргүй өсөн үржиж амьдралаа
үргэлжлүүлдэг байна.
 Халдварын гол эх булаг нь өвчтэй ба өвчлөөд эдгэрсэн мал болно.
 Өвчний нууц үе зохиомлоор халдварлуулахад 2-4 өдөр болох ба ердийн
нөхцөлд хэдэн хоног үргэлжлэх боловч дунджаар 7 хоног гэж үзнэ.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
ӨӨвчин үүсгэгчийг дамжуулагч шавьж
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
 Өвчний хэлбэрийг хурц, хурцавтар болон аль нэгэн шинж тэмдэггүй өвчлөл
гэж хуваадаг.
 Өвчлөлтийн эхний шинж нь өвчтэй малын халуун 40.5-42 хэм хүртэл
нэмэгдэж долоо хоног үргэлжлэнэ. Заримдаа 2-11 хоног хэлбэлзэнэ. Мөн
халуурахгүй тохиолдол ч бас байдаг.
 Хурц хэлбэр –эхний шинж маш их халуурч идэш тэжээлд дургуй болно.
Амны хөндийн салст бүрхүүл улайж, уруул, буйл, хэл, тагнай хавагнана.
Амны салст бүрхүүл хууран оронд нь яр, шарх бий болж хөөс, цустай шүлс
гоожно. Хэлний өнгө мэдэгдэхүйц өөр болно.Эхний үед хүрэн улаан байгаад
дараа нь хөх болно. Хэл томорч амандаа багтахаа больж унжина. Өвчтэй
мал ус ууж чадахгүй усанд хошуугаа дүрж зогсоно.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
 Мөн хамрын хөндий үрэвсэнэ. Хамарт байгаа цус, шингэн хатаж амьсгалхад
түвэгтэй болно. Үрэвслийн хаван тэлж хамар, чихний уг, эрүү, багалзуур орчмыг
хамарна.
 Сул дорой биетэй хурга цустай чацга алддаг. Зарим үед уушиг үрэвсэх, хөлний
арьс гэмтэж доголох шинж үзэгдэнэ. Хурц хэлбэрийн өвчлөлтийн үед мал хэдхэн
хоноод үхнэ. Заримдаа хэд хоногийн дараа тэнхэрч эдгэрэх ч тохиолдол бий.
 Хурцавтар хэлбэр- Энэ үед хурц хэлбэрийн үед илэрдэг шинж тэмдэг үзэгдэнэ.
Өвчтэй мал маш их турж хөл нь гэмтэнэ. Туурайн орчимд идээт үрэвсэл
явагдсанаас заримдаа туруу нь мултарч унана. Энэ үед зогсож чадахгүй болж
үргэлж хэвтэх буюу өвдгөөрөө мөлхөж явна. Өвчний үргэлжлэх хугацаа дунджаар
сар орчим байна.
 Аль нэгэн шинж тэмдэггүй өвчлөл – ийн үед шинж тэмдэг маш бүдэг, хөнгөн
хэлбэртэй байна. Үе үе бага зэрэг халуурах, амны хөндий хөнгөвтөр үрэвсэх
шинж илрэх ба богино хугацаанд эдгэрдэг. Ийм хэлбэрийн өвчлөлт голдуу үхэрт
тохиолдоно.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
 Өвчний гол өөрчлөлт тэжээл боловсруулах замд тохиолдоно. Амны
хөндийн салст бүрхүүл үрэвсэж улайх ба цус хурж, яршилт үүсч хэл нь
үхжинэ.
 Толгой, хүзүү, дал, нурууны арьсан доорхи эслэгт цус харваж нэвчсэн
байна.
 Булчингийн холбогч эд улаавтар өнгөтэй, шар уст шингэнээр дүүрдэг.
 Түүнчлэн гүзээ, ходоод, нарийн гэдэс зэрэг эрхтэний салст бүрхүүл улайж
цус хурахаас гадна зүрхний эндо, эпикардад цус харвалт явагдах ба
булчинд цус харваж улмаар сөнөрөл үүссэн байна.
5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
6. Оношлогоо, ялган оношлохуй
 Хонины салстын халуурал өвчний онош тогтооход халдвар судлалын
хүчин зүйлс, өвчний шинж тэмдэг, бие бүтцийн эмгэгт өөрчлөлтийг
анхаарна.
 Мөн лабораторийн шинжилгээг зайлшгүй хийх шаардлагатай.
Лабораторийн шинжилгээгээр шинжлэгдэж буй эмгэгт материалд вирус
буй эсэх, цусны ийлдсэнд эсрэгбием буй эсэхийг тодорхойлно.
 Вирус байгаа үгүйг шалгахын тулд тахианы үр хөврөлд халдвар хийж
туршина. Шаардлагатай бол мэдрэмтгий амьтанд биосорил тавина.
 Хонины салстын халуурал өвчнийг юуны өмнө шүлхийгээс ялган таних
шаардлагатай. Мөн ойролцоо шинж тэмдэгтэй шөвөг яр, үхрийн салстын
хорт халуурал, балцруу өвчнөөс ялган оношилбол зохино.
7. Эмчилгээ, халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ
 Өвчтэй малыг эрүүлээс тусгаарлаж амны
хөндийг сулхан найруулсан марганц хүчлийн
калийн уусмалаар угааж бага тунгаар туулгах
эм өгч болно. Бусад шинж тэмдгийн эмчилгээг
хийнэ.
 Дархлаа- Өвчилж эдгэрсэн хонинд удаан
хугацааны идэвхтэй дархлаа тогтоно. Өвчилж
эдгэрсэн хониноос гарсан хурга 3 сарын
хугацаанд дархлаатай байна.
Тэмцэх арга хэмжээ - Тайван бус нутгийн мал сүргийг цус сорогч үе хөлтнөөс аль
болох хол байлгах, хамгаалахыг хичээ. Малаа шөнийн цагт битүү байранд байлгах,
эсвэл өндөр сэрүүн газар бэлчээвэл зохино. Ер нь тайван бус нутгийн малыг
вакциндаж хамгаалах нь хамгийн сайн арга юм. Энэ өвчин гарсан үед өвчтэй
сүргийн малыг бүгдийг нь нядлах нь зүйтэй гэж зарим хэвлэлд тэмдэглэсэн байна.
Ашигласан мэдээллийн эх сурвалж
1. Под редакцией проф. А.А. Конопаткина Эпизоотология и
инфекционные болезни сельскохозяйственных животных Москва
“Колос” 1984;
2. Под редакцией проф. И.А.Бакулова. Руководство по общей
эпизоотологии Москва “Колос” 1979;
3. Б.Яримпил, М.Занаа, Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт өвчин судлал.
Улаанбаатар 1988;
4. Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт тахал өвчин Улаанбаатар. 2000;
5. А.Хөхөө. Мал, амьтны халдварт өвчин Улаанбаатар 2015;
6. Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавруудын эмхэтгэл. Улаанбаатар
2012;
7. Pedro N. Acha Boris Szyfres Zoonoses and Communicable Diseases
Common to Man and Animals Second Edition Washington, D.C. 20037,
U.S.A. 1994.
8. ЕХ-ны Шүлхийн сургалтын төвийн материал

More Related Content

What's hot

хүний дархлал хомсдлын вирус (Hiv)
хүний дархлал хомсдлын вирус (Hiv)хүний дархлал хомсдлын вирус (Hiv)
хүний дархлал хомсдлын вирус (Hiv)Altanzul Bayarsaikhan
 
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэглекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэгbatsuuri nantsag
 
эрүүл мэнд гэж юу вэ
эрүүл мэнд гэж юу вээрүүл мэнд гэж юу вэ
эрүүл мэнд гэж юу вэGantsetseg Ganbat
 
сээр нуруутан
сээр нуруутансээр нуруутан
сээр нуруутанMind Moba
 
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,batsuuri nantsag
 
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/Tuvshinsanaa Baasanjav
 
Физиологий судалгааны аргууд Lkhagva
Физиологий судалгааны  аргууд LkhagvaФизиологий судалгааны  аргууд Lkhagva
Физиологий судалгааны аргууд LkhagvaNurdaulet Kupjasar
 
дотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхайдотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхайbyamba-1
 
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийнбулчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийнEnhjargal Banzragch
 
тогооч нарын мөрдөх хөдөлмөр хамгаалал
тогооч нарын мөрдөх хөдөлмөр хамгаалалтогооч нарын мөрдөх хөдөлмөр хамгаалал
тогооч нарын мөрдөх хөдөлмөр хамгаалалHumen Resource
 
холбогч эд, булчингийн эд , мэдрэлийн эд
холбогч эд, булчингийн эд , мэдрэлийн эдхолбогч эд, булчингийн эд , мэдрэлийн эд
холбогч эд, булчингийн эд , мэдрэлийн эдShagaiubuns
 
Амьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчинАмьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчинMunkhbaatar S. Uuld
 
темпрамент зан төлөв Copy
темпрамент зан төлөв   Copyтемпрамент зан төлөв   Copy
темпрамент зан төлөв CopySiner AG
 
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"GreengoldMongolia
 
Амьсгал
АмьсгалАмьсгал
Амьсгалnight owl
 
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"GreengoldMongolia
 

What's hot (20)

хүний дархлал хомсдлын вирус (Hiv)
хүний дархлал хомсдлын вирус (Hiv)хүний дархлал хомсдлын вирус (Hiv)
хүний дархлал хомсдлын вирус (Hiv)
 
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэглекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
 
эрүүл мэнд гэж юу вэ
эрүүл мэнд гэж юу вээрүүл мэнд гэж юу вэ
эрүүл мэнд гэж юу вэ
 
Боом өвчин Boom
Боом өвчин BoomБоом өвчин Boom
Боом өвчин Boom
 
сээр нуруутан
сээр нуруутансээр нуруутан
сээр нуруутан
 
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
 
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
 
Физиологий судалгааны аргууд Lkhagva
Физиологий судалгааны  аргууд LkhagvaФизиологий судалгааны  аргууд Lkhagva
Физиологий судалгааны аргууд Lkhagva
 
дотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхайдотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхай
 
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийнбулчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
 
тогооч нарын мөрдөх хөдөлмөр хамгаалал
тогооч нарын мөрдөх хөдөлмөр хамгаалалтогооч нарын мөрдөх хөдөлмөр хамгаалал
тогооч нарын мөрдөх хөдөлмөр хамгаалал
 
холбогч эд, булчингийн эд , мэдрэлийн эд
холбогч эд, булчингийн эд , мэдрэлийн эдхолбогч эд, булчингийн эд , мэдрэлийн эд
холбогч эд, булчингийн эд , мэдрэлийн эд
 
Biochemistry l 4
Biochemistry l 4Biochemistry l 4
Biochemistry l 4
 
Амьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчинАмьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчин
 
Meningit
MeningitMeningit
Meningit
 
ТМТ
ТМТТМТ
ТМТ
 
темпрамент зан төлөв Copy
темпрамент зан төлөв   Copyтемпрамент зан төлөв   Copy
темпрамент зан төлөв Copy
 
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
 
Амьсгал
АмьсгалАмьсгал
Амьсгал
 
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
 

Similar to лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл

лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2batsuuri nantsag
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfbatsuuri nantsag
 
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчинлекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчинbatsuuri nantsag
 
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин batsuuri nantsag
 
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаалекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглааbatsuuri nantsag
 
Presentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcPresentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcbatsuuri nantsag
 
лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу batsuuri nantsag
 
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэллекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэлbatsuuri nantsag
 
Presentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesPresentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesbatsuuri nantsag
 
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга batsuuri nantsag
 
Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesbatsuuri nantsag
 
Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesbatsuuri nantsag
 
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгалекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгаbatsuuri nantsag
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesbatsuuri nantsag
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesbatsuuri nantsag
 
Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsbatsuuri nantsag
 
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтлекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтbatsuuri nantsag
 

Similar to лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл (20)

Presentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp spPresentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp sp
 
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asf
 
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчинлекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
 
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
 
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаалекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
 
Presentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcPresentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etc
 
лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу
 
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэллекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
 
Presentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesPresentation 13 pig diseases
Presentation 13 pig diseases
 
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
 
Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseases
 
Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseases
 
Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2
 
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгалекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
 
Ppth7
Ppth7Ppth7
Ppth7
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseases
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseases
 
Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahs
 
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтлекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
 

More from batsuuri nantsag

Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesbatsuuri nantsag
 
Presentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesPresentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesbatsuuri nantsag
 
Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesbatsuuri nantsag
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease controlbatsuuri nantsag
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiencybatsuuri nantsag
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesbatsuuri nantsag
 
Presentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesPresentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesbatsuuri nantsag
 
Presentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysisPresentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysisbatsuuri nantsag
 
Presentation10 desinfection
Presentation10 desinfectionPresentation10 desinfection
Presentation10 desinfectionbatsuuri nantsag
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesbatsuuri nantsag
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasebatsuuri nantsag
 
Presentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringPresentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringbatsuuri nantsag
 
Presentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasePresentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasebatsuuri nantsag
 
Presentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocyPresentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocybatsuuri nantsag
 
Presentation3 epizoot process
Presentation3 epizoot processPresentation3 epizoot process
Presentation3 epizoot processbatsuuri nantsag
 
Presentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious diseasePresentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious diseasebatsuuri nantsag
 

More from batsuuri nantsag (19)

Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseases
 
Presentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesPresentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseases
 
Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1
 
Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseases
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease control
 
Presentation9 tratment
Presentation9 tratmentPresentation9 tratment
Presentation9 tratment
 
Presentation16 b overview
Presentation16 b overviewPresentation16 b overview
Presentation16 b overview
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiency
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseases
 
Presentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesPresentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseases
 
Presentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysisPresentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysis
 
Presentation10 desinfection
Presentation10 desinfectionPresentation10 desinfection
Presentation10 desinfection
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseases
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_disease
 
Presentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringPresentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoring
 
Presentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasePresentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_disease
 
Presentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocyPresentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocy
 
Presentation3 epizoot process
Presentation3 epizoot processPresentation3 epizoot process
Presentation3 epizoot process
 
Presentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious diseasePresentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious disease
 

лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл

  • 1. Шүлхий, Адууны халдварт цус багадалт, Лейкоз, Хөх хэлтэх Лекц № 14. Багш: Нанцагийн Батсуурь Мал эмнэлгийн ухааны доктор
  • 2. Дэд сэдэв: 1. Өвчний тодорхойлолт, түүний онцлог 2. Үүсгэгч, түүний онцлог 3. Өвчний эмгэг жамын хөгжил 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг 5. Оношлогоо, ялган оношлохуй 6. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт 7. Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга 8. Өвчний халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ
  • 3.  Шүлхий өвчин нь богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, хавьтлын замаар салаа туурайтан мал, зэрлэг ан амьтдад халдварлаж амны хөндийн салст бүрхүүл, дэлэнгийн арьс, хөлийн салаанд салслаг үлхий (афт) үүсгэж огцом халууралтаар илэрдэг вирусын гоц халдварт өвчин юм.  Шүлхий өвчнийг олон улсын хэмжээнд хил дамжин халдварладаг, худалдаанд өндөр нөлөөтэй өвчин учир ДАХӨБ-д заавал мэдээлэх өвчний жагсаалтад оруулсан байдаг. Шүлхий өвчин 1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
  • 4. 2. Үүсгэгч, түүний онцлог  Шүлхий үүсгэгч нь Picornaviridae ангийн афтовирусын бүлэгт хамаардаг.  Уг вирус нь нийлмэл уурагт эсрэгтөрөгчөөс тогтох бөгөөд эсрэгтөрөгчийн шинж чанараараа ийлдэс судлалын 7 хэвшилд ( О, А, С, САТ-1, САТ-2, САТ-3, Ази 1) хуваагдана. Эдгээр хэвшлүүд дор бүрдээ дараах дэд хэвшилтэй байна. О-13, А-32, С-5, САТ- 1-7, САТ -2-3, САТ-3-4, Ази- 1-2 гэх мэт. Вирионы хэмжээ дунджаар 20-25 нм байна.  Шүлхийн вирион нь халдвар үүсгэх, эсрэгбием бий болгох, хавсрага холбох, тундасжуулах урвалын үйлчилгээтэйн гадна дархлаа үүсгэх идэвхтэй болно.  Өвчин үүсгэгч нь үлхий, тунгалгийн шингэнд өвчлөлтийн эхний 24-48 цагийн хугацаанд хамгийн их хуримтлалтай байх ба шүлс, цус, шээс баасанд маш бага байна.
  • 5.  Одоо болтол шүлхийн үед эмгэгийн процесс үүсэн хөгжих механизмыг судлаачид бүрэн тайлбарлаж чадаагүй байна.  Зарим судлаач үүнийг үүсгэгчийн онцгой хоруу чанартай холбон үздэг байхад нөгөө нэг хэсэг нь мэдрэмтгий мал, амьтны биеийн эсэргүүцэл суларч муудсантай холбон тайлбарладаг. 3. Өвчний эмгэг жамын хөгжил
  • 6.  Үхэр шүлхийгээр хамгийн их мэдрэмтгий амьтан боловч гахай, хонь, ямаа болон салаа туурайтан зэрлэг амьтад өвчилдөг. Тэмээ, одос үхэр, хандгай, цаа болон халиун буга, бөхөн, зээр гөрөөс, аргаль, янгир мөн зэрлэг гахай өвчилж байсан тохиолдол бий.  Мэдрэмтгий амьтад нас хүйс ялгаваргүй халдварлах боловч 2-3 сарын бойжилттой төл илүү өвчилдөг байна.  Адуу, шувуу шүлхий өвчнөөр өвчилдөггүй.  Шүлхий өвчин монгол оронд 1930-1945, 1960-1965, 1967-1974 онд гарч байсан бөгөөд 2000-2005, 2013 оноос хойш тасралтгүй гарч байна. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
  • 7.  Доктор А.Хөхөө (1977) “Монгол малын зарим вируст өвчний эпизоотологийн онцлог” шинжлэх ухааны бүтээлдээ: монгол үхэр шүлхийн вируст маш мэдрэмтгий учраас ил тод шинж тэмдэгтэй бараг 100 хувь халдварлаж, өвчлөхийн зэрэгцээ өвчлөлтийн хувьд үхрийн дараа гахай, ялангуяа зулзага, торой хүнд, хорт хэлбэртэй өвчилж, үхлийн хувь нь ч өндөр байдаг” харин хонь, ямаа тийм ч өргөн хүрээтэй шүлхийрдэггүй гэсэн байна.  Монгол хонь, ямаа шүлхийрсэн ч эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүй өвчлөх явдал олонтаа бөгөөд энэ нь онош, онош зүйн асуудлыг хүндрүүлдэг гэжээ. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
  • 8. Нууц үе 1-14 хоног, ихэвчлэн 2-5 хоног байна. Халдвар дамжих гол зам нь амьсгал, тэжээл боловсруулах зам. Амьсгалын замд тэжээл боловсруулах замыг бодвол харьцангуй цөөн тооны вирус байдаг боловч өвчин үүсгэхэд хангалттай байдаг аж. Гахай хивэгч малыг бодвол тэжээл боловсруулах замаар илүү халдвар авдаг. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
  • 9. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
  • 10. Бүх төрлийн шүүрэл, биеэс ялгаруулж буй зүйлд вирус агуулагддаг. Клиник шинж тэмдэг илрэхээс 2 хоногийн өмнөөс вирус ялгарч эхэлдэг. (сүүгээр 4 өдрийн өмнөөс гадагшилна ). Гахай маш олон тооны вирусыг амьсгалын замаар гадагшлуулж вирус үйлдвэрлэгч эх уурхай болдог байна. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
  • 11. • Халуурах, номойрох,сүүний гарц муудах • Доголох • Үхрийн шүлс тасалдалгүй унжралдан гоожих • Хэл, ам, уруул, туруунд үлхий үүсэх • Зарим тохиолдолд ам хамар, нүүрний орчим, дэлэн хөхний арьсанд үлхий үүсэх • Өсвөр насны мал гэнэт үхэх • Хээл хаях • Архаг өвчлөл (мастит, доголох) • Өвчний хэлбэр нь эзэн амьтан, вирусийн тун, дархлааны байдлаас ихээхэн шалтгаална 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
  • 12. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг Шүлхий өвчин амьтан бүрд өөр өөрийн өвөрмөц шинж тэмдэгтэйгээр илэрнэ.  Үхрийн шүлхий - өвчний нууц хугацаа 1-3 өдөр үргэлжлэх боловч 1- цаг хүртэл богиносох 7-21 хоног хүртэл уртсах ч тохиолдол байна.  Өвчлөлийн эхний үед мал идэш тэжээлдээ дургүй болж, шүлс нь унжралдан гоождог. Биеийн халуун 40.5-41.5 хэм хүрч биеийн байдал ноомой болно.  Өвчлөөд 2-3 хоносны дараа амны хөндийн дотор талын салст бүрхэвч, хэлний үзүүр, уг, дээд, доод буйл, завьжны дотор талд үлхий бий болно.
  • 13. Үлхийн нас Клиник өвчлөлийн өдөр Эмнэл зүйн шинж тэмдэг Өдөр 1 Хучуур эд цайвар болох , шингэнээр дүүрсэн цэврүү үүсэх Өдөр 2 Хэлбэржээгүй хучуур эдээр үүсгэгдсэн шинэ хагарсан цэврүүнүүд, шарх нь хурц ирмэгтэй, ширхэнцэрт эдийн давхарга үүсээгүй Өдөр 3 Цэврүүний хурц ирмэг байхгүй болсон,цайвар улаан өнгөтэй ууссан шарх. Ширхэнцэрт эдийн давхарга үүсэж эхэлсэн Өдөр 4 Ширхэнцэрт эдийн давхарга бүрэн үүссэн, захын хэсгээр хучуур эдийн давхарга дахин бий болсон нь тодорхой харагдах Өдөр 7 Шархлаа хүрээгээ тэлсэн, зарим хэсгээрээ тав тогтож, эдгэрсэн. Ширхэнцэрт эдийн бүрхүүл хэвээр Дээрхи хүснэгтийн дүн үхэр, бог малд илүү харагдана. Аманд үүссэн шархыг үнэлж болох ба харин туурайнд үүссэн шархыг үнэлэх боломж муу байдаг. Учир нь ихэвчлэн хоёрдогч халдвар явагдаж байдаг. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
  • 14. Өдөр 1 Хучуур эд цайвар болох , шингэнээр дүүрсэн цэврүү үүсэх (ЕХ-ны Шүлхийн сургалтын төвийн материалаас авав).
  • 15. Өдөр 2 Хэлбэржээгүй хучуур эдээр үүсгэгдсэн шинэ хагарсан цэврүүнүүд, шарх нь хурц ирмэгтэй, ширхэнцэрт эдийн давхрага үүсээгүй (ЕХ-ны Шүлхийн сургалтын төвийн материалаас авав). (Schematic representations – courtesy of Jenny Maud, EuFMD)
  • 16. Өдөр 3 Цэврүүний хурц ирмэг байхгүй болж, цайвар улаан өнгөтэй ууссан шарх харагдана. Ширхэнцэрт эдийн давхрага үүсэж эхэлсэн (ЕХ-ны Шүлхийн сургалтын төвийн материалаас авав).
  • 17. Өдөр 4 Ширхэнцэрт эдийн давхрага бүрэн үүссэн, захын хэсгээр хучуур эд дахин бий болсон нь тодорхой харагдана. (ЕХ-ны Шүлхийн сургалтын төвийн материалаас авав).
  • 18. Өдөр 7 Шархлаа хүрээгээ тэлсэн, зарим хэсгээрээ тав тогтож, эдгэрсэн. Ширхэнцэрт эдийн бүрхүүл хэвээр байна. (ЕХ-ны Шүлхийн сургалтын төвийн материалаас авав).
  • 19. Өдөр 10+ Үлхий үүссэн хэсгийн тав, хагарал, ширхэнцэрт эдийн өсөлт, товчин хэлбэрээ алдсан байдал (ЕХ-ны Шүлхийн сургалтын төвийн материалаас авав).
  • 20.  Шүлхийгээр өвчилсөн мал амьтны туурайн салаа, бэрэвхий, турууны зөөлөн хэсэгт эхлээд бага зэрэг хавдар үүсч яваандаа үлхий үүснэ. Туруу гэмтэж мултарч унах ч тохиолдол бий.  Мөн үнээний дэлэн хөхөн дээр үлхий гарч удалгүй хагарч шархална.  Шүлхийн үед идээлүүлэгч нянгууд шарханд орсноос өвчлөлт хүндрэх тал бий.  Хоргүй явцтай шүлхий өвчин 8-10 хоног, хорт хэлбэрийнх 25 ба түүнээс дээш хоног үргэлжлэнэ. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
  • 21.  Хонины шүлхий-Нууц хугацаа 2-3 хоног. • Хонины шүлхийн үед хонь тодорхой шинж тэмдэггүйгээр олноороо доголдог. Өвчилсөн хонины туурайн салаа титэм гэмтэнэ. • Халуун нь ихсэж голдуу хэвтэнэ. Өвс тэжээлд дургүй болж хивэхээ больдог. • Өвчтэй хонины догол 2-3 өдөр үргэлжлээд аажмаар эмзэглэхээ больж доголохоо зогсоно. • Нялх хурганы үхэл их байна. Өвчлөлт 7-10 хоног үргэлжлэнэ.  Ямааны шүлхий –Нууц хугацаа 2-8 хоног. • Халуурна. Амны хөндийн салст бүрхэвч, хэл, буйланд үлхий гардаг. • Өвчтэй ямаа доголох, шүдээ хавирах, шүлс гоожуулах шинж үзэгдэнэ. • Мөн дэлэн гэмтэнэ. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
  • 22.  Тэмээний шүлхий- Үхрийнхтэй адил шинж тэмдэг үзэгдэнэ. Тэмээ шүлхийгээр өвчилсөн үед үзэгдэх нэг онцлог шинж тэмдэг бол ямар нэг сарьс нь гэмтэх явдал бөгөөд заримдаа хөлийн тавагны сарьс хөндийрч гутлын ханзарсан ул шиг далбайн унжиж байдаг ба алтан хумс нь мултарч унаж ч болно 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
  • 23.  Гахайн шүлхий- нууц үе нь ихэнхдээ 24-48 цаг . • Өвчтэй гахайн халуун ихсэж туурайн салаа, өсгий, титэм зэрэг газар улаан өнгөтэй, эмзэглэл бүхий хавдар үүсч улмаар үлхий болон хувирна. Үлхий хагарч шарх үүснэ. • Гахай доголж хэвтэмхий болох ба туруу мултарч унах явдал ч бий, мөн хамрын хоншоорт үлхий гарч хагарч шархалдаг. • Мэгжний дэлэн дээр үлхий гарна. • Харин амны хөндийн салст бүрхэвч, хэлэнд үлхий гарах нь цөөн байдаг. • Торой хүнд хэлбэрээр өвчилж 60-80 % нь 2-3 хоногийн дотор үхдэг. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
  • 24. Шүлхий өвчний хөгжил гахайн туурайнд харагдах байдал (ЕХ-ны Шүлхийн сургалтын төвийн материалаас авав). 3 дахь өдөр 9 дэх өдөр 20 өдрийн дараа
  • 25. 5. Эмгэгт бие бүтцийн өөрчлөлт  Шүлхийгээр үхсэн малын эмгэгт өөрчлөлт бол амны хөндийн салст бүрхэвч, хэлний хучуур эд, тагнай, завьж, дээд, доод шүдний буйланд үлхий үүссэн байх, эсвэл үлхий хагарч шархалсан байх, шарх нь эдгэрч байгаа бол сорви үүсэх зэрэг өөрчлөлт ажиглагдана.  Шүлхийн үед зүрхний булчин өөрчлөгдөнө. Ялангуяа хорт хэлбэрийн шүлхийгээр үхсэн малын зүрхний гадна дотор талд цус хурсан байдаг. Зүрхний булчин эрээн цоохор болсон байх ба үүнийг “баран зүрх” гэдэг.  Мөн биеийн мах, булчин, бөөр, элэгний гадрага дээр цус хурж, эрээн цоохор болсон байдаг. Гүзээний сэвсийг усаар угаасны дараа харахад дотор талд нь үлхий юмуу түүний хагарсан шарх үзэгдэнэ.
  • 26. 5. Эмгэгт бие бүтцийн өөрчлөлт
  • 27. 5. Эмгэгт бие бүтцийн өөрчлөлт
  • 28. Гахайн зүрх : Тархмал үхжил, үнхэлцэгний үрэвсэл
  • 29. 6. Оношлогоо, ялган оношлохуй  Эпизоотологийн байдал, шинж тэмдэг, эмгэг анатомийн өөрчлөлт зэргийг үндэслэн онош тогтоохоос гадна эмгэгт материалаас дээж авч лабораторийн шинжилгээ хийж оношлоно.  Хэд хэдэн хүчин зүйлийг анхаарвал зохино. Өвчин богино хугацаанд олон тооны мал хамран гардаг, шүлхийгээр өвчилсөн малын үхэл хорогдол бага байдаг, ихэвчлэн хүйтэн сэрүүний улиралд гардаг зэргийг харгалзан үзвэл зохино.  Шүлхий өвчний шинж тэмдэг тод илэрдэг боловч зарим малд ялангуяа хонинд доголохоос өөр шинж тэмдэг тодорхойгүй байдгийг анхаар.  Одоо манай улсад шүлхий өвчнийг оношлохдоо ОУ-ын түвшинд хүрсэн найдвартай аргаар шинжилж байна.  Малын шүлхий өвчнийг үхрийн мялзан, тэжээлийн хордлогоос үүссэн амны хөндийн салстын үрэвсэл, зарим үед цэцэг өвчин, үхрийн салстын хорт халуурал, амны хөндийн цэврүүт үрэвсэл зэрэг өвчнөөс ялгаварлан оношлох шаардлагатай.
  • 30. 6. Оношлогоо, ялган оношлохуй Лабораторийн шинжилгээ –  Түргэн тест (20 мин)  ELISA (4 цаг) бүтцийн болон бүтцийн бус уураг илрүүлэх мөн эсрэгтөрөгч илрүүлэх  PCR  RT-PCR (4-5 цаг)  Вирус өсгөвөрлөх (1-4 хоног)
  • 31. FMD антиген илрүүлэх дээж - • Цэврүүний шингэн • Шинэ шархны хучуур эд ( хучуур эдийг ширхэнцэрт эдтэй андуурахгүй байх хэрэгтэй) • Эсрэгбием илрүүлэхийн тулд өвчилсөн болон ойр байгаа мал амьтны цусыг авч ийлдсэнд шинжилгээ хийнэ. Цэврүүний шингэнийг дээжийн цодонд авна. Хучуур эдийг вирус тээвэрлэх орчинд авна.Үүнд: глицерин ба 0.04 M фосфат буферийн давслаг уусмал pH 7.2-7.6 Дээрх дээж авах боломжгүй бол: • Төвөнх,залгиурын арчдас эсвэл хамрын арчдас • Шүлс • Цус • Зүрхний булчинг дээж болгон авна. 6. Оношлогоо, ялган оношлохуй
  • 32. 6. Ялган оношлох  Мялзангийн үед өвчний явц хүнд, үлхий үүсдэггүй, өвчтэй үхэр 2-3 хоногоосоо цустай чацга алддаг, хөл нь гэмтэж доголдоггүй, үхлийн хувь өндөр байхаас гадна үхсэн малын нарийн бүдүүн гэдсэнд заавал өөрчлөлт ажиглагддаг зэрэг нь шүлхийгээс ялгаварлах үндэслэл болно.  Тэжээлийн хордлогын үед амны хөндийд үлхий гардаггүй, халуун хэвийн байна. Олон тооны үхэр, бусад мал нэгэн зэрэг өвчилдөг.  Үхрийн цэцэг өвчний үед хөнгөн, үлхий гардаггүй, харин арьсанд нь цэцгийн үед үзэгдэх хувиралт тусгай үе шатаар хөгжин илэрдэг.  Үхрийн салстын хорт халуурлын үед ганц нэг үхэр өвчлөх ба өвчин цааш тархах төлөвгүй байна. Энэ өвчний үед үлхий гардаггүй харин өвчилсөн үхрийн нүд гэмтдэг.  Хонь ямааны шөвөг яр өвчний үед хурга ишиг голдуу өвчилж уруул биеийн арьс гэмтдэг, доголдоггүй, өвчний явц хөнгөн байдаг нь шүлхийгээс ялгагдах онцлог шинж тэмдэг болно.  Өнөөдөр малын шүлхий түүнтэй төст өвчнийг ялгаварлан оношлох лабораторийн шинжилгээний төрөл бүрийн цомог ашиглаж эдгээр өвчнийг хурдан хугацаанд зөв оношлох бүрэн нөхцөл бүрджээ.
  • 33. 7. Урьдчилан сэргийлэлт  Мал амьтан, үржлийн бүтээгдэхүүн, түүхий эдийн импортын хяналт  Хот айл, ферм, сум, аймаг хоорондын малын шилжилт, хөдөлгөөнийг хянах  Бүтээгдэхүүн бэлтгэх, тээвэрлэх, худалдаалаах үйл ажиллагааг хянах  Малын тэжээл өвс хадлан, тэжээл бэлтгэлийг хянах  Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг сахиулах  Тандан судалгаа  Дархлаажуулалт
  • 34. 8. Өвчний халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ  Хорио цээрийн арга хэмжээ  Голомтыг устгах арга хэмжээ  Вирус тээгчийг илрүүлэх шинжилгээ  Ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээ  Малын хариулга, маллагаа, арчилгааг сайжруулах
  • 35.  Адууны цус багадах халдварт өвчин (АХЦБӨ) нь вирусээр үүсгэгддэг бөгөөд өвчилсөн адууны зүрх судас, эрхтэн системийн үйл ажиллагаа хямарч, цус төлжүүлэх эрхтнүүд гэмтсэнээс цусан дахь улаан эсийн тоо эрс цөөрөх, аажмаар турах шинж тэмдгээр илрэн гардаг ужиг явцтай халдварт өвчин юм. Өвчний тавилан ихэнхдээ үхлээр төгсдөг.  Байгалийн нөхцөлд энэ өвчнөөр адуу, илжиг, луус нас хүйс харгалзахгүй өвчилдөг бөгөөд ялангуяа унага олноор өвчилж үхнэ. Адууны цус багадах халдварт өвчин 1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
  • 36. 2. Үүсгэгч, түүний онцлог  Үүсгэгч вирион нь Lentivirinae төрөл, Retroviridae язгуурын вирус бөгөөд РНХ агуулахын зэрэгцээ маш их дүрс хувирамтгай. Вирусын хэмжээ дунджаар 30 миллимикрон. Үүсгэгч нь биеийн бүх эд эрхтний цусанд оршино.  Вирусыг унаганы дэлүү, бөөр, тунгалгийн булчирхайн эдээр бэлтгэсэн амьд орчинд өсгөвөрлөдөг. Харин тахианы үр хөврөлд үрждэггүй.  Уг өвчнөөр өвчилсөн адууны цусанд саармагжуулагч, нэвчин тундасжуулагч болон хавсрага холбох зэрэг эсрэгбием үүсдэг байна.  АХЦБӨ-үүсгэгч вирионоос ийлдэс судлалын холбогдол бүхий уусамтгай, нөгөө нь эс –хамслын гэсэн 2 эсрэгтөрөгч илрэнэ. Энэ вирус халуунд тэсвэр муутай.  Тэсвэр - Бэлчээр, хадсан өвс, газрын хөрсөнд 9 сар, цэвэр усанд 160 хоног, нарны гэрэлд 2-3 цаг, бууцанд 2.5 сар, 0-ээс доош хэмийн хүйтэнд 2-оос дээш жил хоруу чанараа хадгална.
  • 37. 3. Эмгэг жамын хөгжил  Өвчний үүсгэгч вирион энгийн буюу ходоод гэдэснээс бусад замаар дамжин халдварлана.Үүсгэгч биед ормогц бүх эрхтэн, эдэд тарж байрлах ба цус, чөмгөнд үлэмж үржинэ.  Вирус биед орсны дараа мэдрэлийн системийг цочроож түүний хариуд БМБ хариу урвал үзүүлнэ. Үүний дүнд адуу хүчтэй халуурдаг байна. Үүний зэрэгцээ вирусээр хучигдсан улаан эсүүд хүчтэй гэмтэж 5-6 хоногийн дотор тоо нь 1 мл цусанд 1.5- 3 сая хүртэл буурна. Энэ үеэс гемоглобины хэмжээ 50% хүртэл багасдаг байна. Үүнийг халдварт цус багадах өвчнөөр өвчилсөн клиникийн онцлог шинж гэнэ.  Харин халдварласны дараахь 24 цагаас улаан эс тунах хурд түргэсхийн хамт элэг, дэлүү гэх мэт цусны эрхтэнүүдэд гемосидерин (төмөрт нөсөө) хуримтлагддаг байна. Ийнхүү цусны эсүүд болон цус төлжүүлэгч бусад эрхтний цусанд эдийн эсрэгтөрөгч гэгддэг ангид төрлийн уургууд илэрч эхлэх бөгөөд энэ нь эдийн эсрэгтөрөгчийн эсрэг үйлчлэх эсрэгбием үүсгэх биологи процесс болдог гэж ойлгож болно.
  • 38.  Өвчний явц ихэнхдээ хурцавтар ба архаг хэлбэрээр тохиолдоно.  Адууны цус багадах халдварт өвчний халдвар дамжих гол зам бол цус сорогч ялаа шумуул болно. Иймээс энэ өвчин ой мод, гол, ус намаг ихтэй нутагт жилийн жилд гардаг нь тэр нутагт цус сорогч ялаа, шумуул, хөхтүрүү элбэг байдагтай холбоотой.  Манай улсад энэ өвчин Сэлэнгэ аймгийн Хушаат суманд анх гарч Орхон Сэлэнгийн сав нутгийн адуунд тархсаныг 1952 онд оношилсон байна.  Өвчний нууц хугацаа 10-30 хоног. Энэ өвчний гол шинж тэмдэг гэвэл өвчтэй адуу хэдэн өдөр халуурч байгаад халуун нь буурч хэвийн байдалд ордог боловч цаашдаа янз бүрийн хугацаанд дахин халуурна. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
  • 39. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл  Өвчний явцыг хурц, хурцавтар, архаг, нууц гэж хуваана.  Хурц хэлбэрийн үед адууны ходоод, нарийн гэдсэнд цусархаг үрэвсэл үүсч, зүрх судасны үйл ажиллагаа суларч, амьсгал давхцана. Заримдаа хойт хөл нь саажна. Өвчин эхэлснээс хойш цөөн цагийн дараа, заримдаа 1-2 хоноод үхнэ.  Хурц хэлбэрийн үед цус эрс багасна. Өвчин хүндэрхэд хамар, ам, нүдний салст бүрхүүл цайрна. Гүүний үтрээ цайж хавагнах ба налих мөн хэлний хөвчинд цус харвасан байна. Энэ нь онцлог өөрчлөлт болохыг анхаарвал зохино.  Өвчтэй адууны хэвлий тээрхий хавагнана.  Адууны хөдөлгөөн хэвийн биш болж гуйвж дайвна. Амьсгаа нь давхцана. Хэрэв өвчлөлт 15-30 хоног үргэлжилбэл өвчилсөн адууны 70-80% үхдэг.
  • 40. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл  Өвчлөлт хурцавтар хэлбэрээр тохиолдвол энэ нь бие даасан хэлбэртэй илэрнэ. Зонхилох шинж нь 2-7 хоног халуурч байгаад халуун нь буурч хэвийн болоод 3-15 хоноод дахин халуурах явдал юм.  Энэ хэлбэр өвчний эхэнд элбэг тохиолддог бөгөөд улмаар архаг хэлбэрт шилжих нөхцөл болно.  Өвчний архаг явц уг өвчин урд нь гарч байсан нутагт хурцавтар хэлбэрийн үргэлжлэл байдлаар тохиолдоно. Өвчилсөн адуу тэр бүр халуурдаггүй халуурсан ч хугацаа богино байна. Өвчтэй адуу сараар халуурахгүй байж байгаад эргэж халуурах явдал бий.  Биеийн ерөнхий байдал сул дорой болж амархан эцэж туралтын шинж тэмдэг илэрнэ. Ийм хэлбэрээр өвчилсөн адуу халдвар тараах аюултай.  Зүрхний ажиллагаа аажмаар хямарч өвчний сүүлийн хоромд зүрхний цохилт 100 ба түүнээс дээш болно.
  • 41. 5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт  АХЦБӨ-өөр үхсэн малын хүүрэнд өвөрмөц шинж тэмдэг байдаггүй. Хурц хэлбэртэй өвчилж үхсэн адууны хүүрэнд үжилтийн шинж харагдана.  Салст бүрхүүл, цулын эрхтэн, зүрхний булчингууд, ба арьсан дорхи эслэгт цус харвасан байна.  Элэг, дэлүү үлэмж томорч, тунгалагийн зангилаа хөөж улайж хавдсан байна. Элгийг зүсэхэд хүрэн улаан өнгөтэй болж цусаар дүүрсэн байна.  Адуу архаг хэлбэрээр удаан өвчилж үхсэн үед дээрхи шинж тэмдэг тод биш илрэхийн хамт цусгүйжих шинж харин тод ажиглагдана. Цусгүйжсэнээс болж салст бүрхэвчүүд цагаавтар буюу бүр цагаан болсон байна.  Дэлүүний төмөрт нөсөө(гемосидерин) бага болсноос түүний өнгө цайвар улаан болж хатуурна.  Эмгэг гистологийн шинжилгээгээр торлог эдэд гемосидерин хуримтлагдсан нь илэрнэ.  Элэгний хялгасан судасны ханын купферийн эс гемосидеринээр хомсдох бөгөөд өвчний архаг хэлбэрийн үед заримдаа элэгний эсэд үжилт явагдах онцлогтой.
  • 42. 6. Оношлогоо, ялган оношлохуй  АХЦБӨ-ний онош тогтооход төвөгтэй. Нарийн нямбай ажиллагаа шаардана.  Эпизоот судалгаа явуулна. Гол нь байгаль, орон нутгийн онцлог, өвчний хөдлөл зүй, үхэл хорогдлыг сайн анхаарна.  Клиник үзлэгээр өвчтэй адууны халууралтын байдлыг хянана. Гэдэс, хэвлийн хавагналт, ил үзэгдэх салст бүрхүүл ялангуяа зовхинд цус харвалт үүссэн эсэхийг илрүүлнэ. Нүдний зовхи хавагнаж, салст бүрхүүл тосорхог болдог нь оношийн ач холбогдолтой ба энэ шинжийг “ Тосон нүд” гэж нэрлэдэг.  Зүрх судасны ажиллагаа доголдоно. Энэ шинж тэмдэгийг илрүүлэх зорилгоор өвчтэй адууг 50-100 метрийн зайнд шогшуулж үзээд зүрхийг чагнахад зүрхний цохилт үлэмж хурдсаж байснаа буурдаг.
  • 43.  Өвчилсөн адуу маш хурдан ядарч цуцдаг онцлогтой.  Биохимийн шинжилгээ хийвэл улаан эсийн тоо цөөрч, ЦУЭ-ийн тунах урвал эрс хурдасч, лимфоцитын тоо хэд дахин олшрох шинж илрэх ба энэ шинжилгээг халуурч байгаа адуунд хийнэ.  Биосорилын шинжилгээ хийнэ. Биосорилд 6 сар хүртэл насны унагыг хэрэглэнэ. Өвчтэй адууны цус буюу ийлдсээр унагыг халдварлуулахад 3 сарын дотор шинж тэмдэг илэрвэл өвчин мөн болохыг батална.  Лабораторийн шинжилгээгээр оношлоно. АХЦБӨ-ийг уг өвчинтэй төстэй паразитын өвчнүүдээс ялган оношлох шаардлагатай. Цусны паразитын өвчин энзоот хэлбэрээр жилийн тодорхой улиралд гарна. 6. Оношлогоо, ялган оношлохуй
  • 44. 7. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт  АХЦБӨвчтэй адууг эмчлэх талаар олон тооны судалгаа туршилт хийгдсэн боловч өнөөдрийг хүртэл амжилт олоогүй байна. Адууг уг өвчнөөс сэргийлэхийн тулд сүрэгт гаднаас шинээр адуу авахдаа онцгой анхаарч халдвар оруулахаас сэргийлэх нь зүйтэй.  Адуун сүрэгт эмнэл зүйн үзлэг, цусны шинжилгээ хийж түүний дүнг харгалзан авах арга хэмжээг сонгоно.  Ил өвчтэй адууг устгана. Өвчилсөн байж болзошгүй адууг дахин дахин шинжилж өвчтэй нь тогтоогдвол мөн устгана.  Халдварлагдсан байж болзошгүй адууг хяналтанд байлгаж эмнэл зүйн үзлэг, цусны шинжилгээг үе үе хийнэ. Үзлэг шинжилгээний дүнд өвчтэй адуу илэрвэл яаралтай арга хэмжээ авч устгана.  Адууг цус сорогчоос хамгаалах хэрэгтэй. Өвчтэй ба сэжигтэй адуу байсан байр жүчээг сайтар халдваргүйжүүлнэ.
  • 45.  Лейкоз өвчин бол цус төлжүүлэх эрхтэн, түүний эд эсийг эмгэгшүүлж, улмаар хорт хавдар үүсгэдэг онцлогтой бөгөөд чөмөг, дэлүү, тунгалагийн зангилааны эс хэт олшрохын зэрэгцээ цус төлжих эрхтэнд эмгэгийн голомт бий болгож хямруулдаг, вирусээр үүсдэг, архаг явцтай, цусны халдварт өвчин юм. Лейкоз өвчин 1. Өвчний тодорхойлолт, түүний онцлог
  • 46. 2. Үүсгэгч түүний онцлог  Үхрийн лейкоз өвчний үүсгэгч нь ретровирусын язгуурын, РНХ агуулсан вирус бөгөөд түүнийг хэлбэр зүйн шинжээр нь сүүн тэжээлтэн амьтдын С хүрээний онковируст хамааруулан ангилжээ. Вирусын бүтцэнд 60-70% уураг, 2 хувь РНХ агуулагддаг байна.  Үхрийн лейкоз үүсгэгчийг эсийн ямар ч орчинд өсгөвөрлөхөд түүний вирионы хэлбэр зүй ерөнхий нэг зүй тогтолтой байсан байна. Үүсгэгч вирионы хэлбэр зүй, хэмжээ, бүтэц, дотоод зохион байгуулалтын хувьд олон янз байдаг.  Ихэнх вирион дугариг хэлбэртэй, диаметр нь 90-120 нм. Зарим нь 150-220 нм хэмжээтэй, өрөөсөн талдаа нуклойд нь байрласан ч байдаг.  Давхар хальстай вирион бас байдаг. Заримдаа 6-8 нм завсрын вирионы давхар хальснуудын хоорондох зай нь 6-8 нм байдаг байна.
  • 48. 3. Өвчний эмгэг жамын хөгжил  Лейкоз өвчний гол хувиралт нь цус төлжүүлэх эрхтэнд үүсч түүний бүрэлдэхүүний бүтэц ялгаран үүсэх хэвийн явц алдагддагийг сүүлийн үеийн шинжилгээний дүн харуулж байна.  Харин цус төлжих процессын хэм алдагдаж, эрхтэнд хорт хавдар үүсч байгаа шалтгааныг одоогоор бүрэн тайлбарлаж чадаагүй байна.  Янз бүрийн омгийн вирус хавдар үүсгэдэг. Зарим үед вирус эрхтэн, эдэд өсч үржихэд тодорхой мэдэгдэхүйц хувирал ажиглагддаггүй.  Вирус удаан хугацаагаар биед байхад түүний эсрэг эсрэгбием үүсэх ба харин түр хугацаагаар байхад эсрэгбием бий болдоггүй.  Лейкозын эмгэгийн гарал үүслийг зөв тодорхойлоход өвчин үүсгэх хүчин зүйл, организм хоёрын хооронд харилцан явагдах процессыг нарийн мэдэх шаардлага гарна.  Орчин үеийн судалгаа туршилтын үр дүнд лейкоз болон хавдрын үед биохимийн үйл ажиллагаа ерөнхий нэгэн хэвшилтэй болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь лейкоз хавдрын гаралтай болохыг баталж байгаа юм.
  • 49.  Лейкоз өвчнөөр үхэр, хонь, адуу, гахай, нохой зэрэг олон төрлийн мал амьтан нас хүйсний ялгаагүй өвчилдөг боловч нас гүйцсэн мал өвчлөх нь илүү байдаг.  Лейкоз өвчин манай улсын Сэлэнгэ, Төв аймгийн сүүний аж ахуйд 1981 оноос бүртгэгдсэн бөгөөд энэ өвчний судалгааг эрдэмтэн Ц.Базарцэрэн хийж Монголоос бусад төрөл бүрийн үүлдрийн үхэрт халдварладагийг тогтоосон байна.  Лейкоз өвчин нь аж ахуйд эдийн засгийн маш их алдагдал учруулдаг өвчин. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
  • 50. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг  Лейкоз өвчний онцлог бол мал, амьтны биед өвчний явц ямар ч шинж тэмдэггүйгээр сар, жилээр удаан үргэлжилдэгт оршино.  Хамгийн тодорхой мэдэгдэх шинж бол дэлүү болон нэг буюу хэд хэдэн тунгалагийн булчирхай томордог. Хамраас цус гоожих явдал цөөн биш ажиглагддаг.  Үхрийн аарцаг нурууны лимфийн булчирхай ихэвчлэн, мөн далны өмнөх, дэлэнгийн дээрхи булчирхай хааяа томорно.  Үхэр турах ба тэжээл боловсруулах эрхтэн, зүрхний үйл ажиллагаа хямрана. Хавагнах шинж илэрнэ.  Лейкозоор өвчилсөн адуунд үхрийнхтэй адил шинж илрэхээс гадна амьсгал нь давхцаж, цусны өнгө нь өөрчлөгддөг.  Харин гахай энэ өвчнөөр өвчилбөл дээрхи шинж илрэхийн зэрэгцээ ханиалгаж доголох шинж нэмэгдэнэ.  Бог малд цус багадах, турах, булчирхай томорч хавагнах зэрэг шинж илрэнэ.
  • 51. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
  • 52. 5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт  Лейкоз өвчнөөр үхсэн малын хүүрийг задлахад цус төлжүүлэх эрхтэн, шар усавхи бүрхүүл, тэжээл боловсруулах эрхтэн, зүрх, бөөр, сав зэрэг эрхтэнд эмгэгт хувиралт ажиглагдана.  Дотор эрхтэн ба хүзүү, нурууны тунгалагийн зангилааны доторхи голомт зөөлөрч цөцгий мэт шингэнтэй болдог. Дэлүү хэт томорсноос түүний хальс хагарсан байж болно.Үхэл үүнээс шалтгаантай байх явдал бий. Шар усавхи бүрхүүлд (сэмж ба гялтангийн) овгор товгор өөр маягийн эсийн эмгэгт ургалт үүсдэг. Ийм ургалт ходоодны салст бүрхүүлд харагдана. Зарим үед шарх бий болдог.  Гэмтэлтэй дэлүүг зүсэхэд тод зааг бүхий дугариг хэлбэрийн гүвдрүүнүүд үүссэн харагдах ба тунгалагийн зангилаанууд эсийн эмгэгт ургалтаас болж гадар, дотор давхрагын зааг арилсан байна.
  • 53. 5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
  • 54. 6. Оношлогоо, ялган оношлохуй  Өвчний шинж тэмдэг бүрэн илрээгүй үед цусны шинжилгээний дүнг ийлдэс судлалын шинжилгээний дүнтэй харьцуулж онош тогтоодог.  Цусны шинжилгээний дүнг гаргахдаа Германы эрдэмтэн Р.Гейтцийн зөвлөсөн “түлхүүр” гэж нэрлэгддэг аргыг хэрэглэнэ. Энэ хүний боловсруулсан “лейкозын түлхүүр” гэдэг нь 1мм3 цусанд байгаа цагаан эс ба лимфоцитын тоог харьцуулан тодорхойлох арга юм.  Ер нь лейкозын сэжигтэй малын өвчний оношийг тогтооход төвөгтэй байдаг. Ойролцоо шинж тэмдэгтэй бусад өвчнүүдээс ялган таних хэрэгтэй. Сүрьеэ, элэгний үрэвсэл, хэрхэгний бэртэнгэт үрэвсэл ба паразитын зарим өвчин лейкозтой төстэй шинж тэмдэгтэй байна. Эдгээр өвчнүүдээс шинж тэмдэг, халдвар судлал болон лабораторийн шинжилгээний дүнгүүдийг нэгтгэн судалж ялгана.  Лейкозтой үхрийн цусанд эхлээд IgM, дараа нь IgG үүсдэг. Харин тугаллах дөхсөн үедээ цусан дахь иммуноглобулинууд багасч сүүндээ ихсэх ба тугалласны дараа цусандаа ихэсдэг байна
  • 55. 7. Эмчилгээ, тэмцэх арга хэмжээ  Лейкоз өвчнийг оношлох эмчлэх үр дүнтэй арга одоогоор боловсрогдоогүй байна.  Тэмцэх арга хэмжээ –Эмнэл зүй, эмгэг бие бүтцийн өөрчлөлт, цусны биохимийн болон ийлдэс судлалын шинжилгээгээр нэг ч үхэр илрээгүй нөхцөлд тухайн аж ахуйг лейкозоор тайван гэж үзнэ. Харин дээрх үзлэг шинжилгээгээр нэг л үхэр лейкоз өвчтэй гэж гарвал уг аж ахуйг тайван бус гэж үзнэ.  Лейкозоор тайван бус аж ахуйд зарим хориглолт тогтооно. Үүнд: 1. Лейкозын ил шинж тэмдэгтэй мал байлгах. 2. Малын шилжилт, хөдөлгөөн хийх. 3. Лейкозтой байсан удмын үхрийг үржилд ашиглах. 4. Үхрийг үүлдэр дотор нь үржүүлэх. 5. Лейкозын ил шинж тэмдэгтэй малын сүүг хүнсэнд хэрэглэхийг тус тус хориглоно.
  • 56.  Хонины салстын халдварт халуурал нь хэл хавдаж, амны хөндий, ходоод гэдэсний салст бүрхүүл үрэвсэж мал амьтан ихээр халуурдаг, турууны титмийн үеийн арьс, хучуур эд үрэвсэж, их биеийн булчинд үрэвсэлт үүсэх, доголох, амьсгалын замын эрхтэнүүд үрэвсэж амьсгалах нь төвөгтэй болох зэрэг шинж тэмдгээр илэрдэг, цус сорогч шавьжаар дамждаг вирусын хурц халдварт өвчин юм.  Энэ өвчин олон тооны мал өвчлүүлж үхэл ихтэй байдаг тул эдийн засгийн үлэмж хохирол учруулдаг. Хонины салстын халдварт халууралт (хэл хөхрөх) 1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
  • 57. 2. Үүсгэгч түүний онцлог  Өвчний үүсгэгч нь реовирусын язгуурын орбивирус бөгөөд РНХ агуулсан байдаг. Вирионы хэмжээ нь 68 нм.  Өвчтэй хонины цусанд өвчний эхний үед вирус элбэг тохиолдоно.  Вирион нь эдийн шингэн, дотор эрхтэнд хадгалагдана.  Вирусыг тахианы үр хөврөлд өсгөвөрлөж болно. Хэдэн удаа зорчуулсны дараа түүний хоруу чанар суларна.
  • 58.  Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд дархлаа үүсгэх идэвхтэй 4 янзын хүрээг нээжээ. Нэг хүрээгээр өвчилж эдгэрсэн малд зөвхөн тэр хүрээний эсрэг дархлаа үүсдэг байна. Нэг удаа өвчилсөн хонь дахиад энэ өвчнөөр 3 удаа өвчлөх боломжтой гэсэн үг.  Үүсгэгчийн тэсвэр- Орбивирус гадаад орчинд нилээд тэсвэртэй. Тасалгааны нөхцөлд удаан хугацаагаар (25 жил) идэвхээ алдахгүй хадгалагдаж чаддаг. Сулхан найруулсан фенолын уусмал вирусыг алж чаддагүй, цусанд хинозилийг 1:2000–ын харьцаатай хийхэд вирусыг 10 минутын дараа үхүүлнэ. + 60 хэмийн халуун вирионыг 15 минутын дотор үхүүлнэ. рН 6.5-8.0-д нилээн тэсвэртэй. 370С-д 6.0-аас доош рН-д амархан үхнэ. 2. Үүсгэгч түүний онцлог
  • 59. 3. Өвчний эмгэг жамын хөгжил  Өвчин үүсгэгч БМБ-д нэвтрэн орсны дараа дотор эрхтэн, тэжээл боловсруулах эрхтэний салст бүрхүүлийн хучуур эд, эсэд үрждэг. Үүний улмаас бүх биеийн бодисын солилцоо эрс хямардаг.  Амны хөндий, тэжээл боловсруулах замд үрэвсэл үүссэнээс мал эмзэглэх, тэжээлдээ дургүй болж улмаар турж доройтдог.  Нөгөө талаар вирус араг ясны булчингийн ширхгийг бас гэмтээдэг. Вирусын нөлөөгөөр цусны хялгасан судсууд нарийсч арьс тэжээлээр дутагдаж, үс ноос унах юмуу, арьс хатуурч хагарна.  2-дахь халдвар БМБ-ыг улам доройтуулж өвчнийг хүндрүүлдэг байна. Уушиг үрэвсэж, амны хөндийд идээт процесс явагдана. Вирус удаан хугацаагаар биед хадгалагддагаас өвчний эдгэрэлт туйлын удаан явагдах онцлогтой.
  • 60.  Энэ өвчнөөр хонь, үхэр, ямаа, зээр өвчилнө. Хамгийн мэдрэмтгий нь хонь юм. Бага насны хонь илүү өвчилнө.  Энэ өвчин улирлын шинжтэй. Зуны улиралд бороо хур ихтэй, нам дор намагтай нутагт гардаг. Өвчин үүсгэгч вирусыг шавьж дамжуулдаг.  Байгалийн халдварын голомт нь гөрөөс, зээр, мэрэгчид гэж үздэг бөгөөд дээрхи амьтдын биед өвчний үүсгэгч гэм хоргүй өсөн үржиж амьдралаа үргэлжлүүлдэг байна.  Халдварын гол эх булаг нь өвчтэй ба өвчлөөд эдгэрсэн мал болно.  Өвчний нууц үе зохиомлоор халдварлуулахад 2-4 өдөр болох ба ердийн нөхцөлд хэдэн хоног үргэлжлэх боловч дунджаар 7 хоног гэж үзнэ. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
  • 62. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
  • 63. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
  • 64. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг  Өвчний хэлбэрийг хурц, хурцавтар болон аль нэгэн шинж тэмдэггүй өвчлөл гэж хуваадаг.  Өвчлөлтийн эхний шинж нь өвчтэй малын халуун 40.5-42 хэм хүртэл нэмэгдэж долоо хоног үргэлжлэнэ. Заримдаа 2-11 хоног хэлбэлзэнэ. Мөн халуурахгүй тохиолдол ч бас байдаг.  Хурц хэлбэр –эхний шинж маш их халуурч идэш тэжээлд дургуй болно. Амны хөндийн салст бүрхүүл улайж, уруул, буйл, хэл, тагнай хавагнана. Амны салст бүрхүүл хууран оронд нь яр, шарх бий болж хөөс, цустай шүлс гоожно. Хэлний өнгө мэдэгдэхүйц өөр болно.Эхний үед хүрэн улаан байгаад дараа нь хөх болно. Хэл томорч амандаа багтахаа больж унжина. Өвчтэй мал ус ууж чадахгүй усанд хошуугаа дүрж зогсоно.
  • 65. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
  • 66. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
  • 67.  Мөн хамрын хөндий үрэвсэнэ. Хамарт байгаа цус, шингэн хатаж амьсгалхад түвэгтэй болно. Үрэвслийн хаван тэлж хамар, чихний уг, эрүү, багалзуур орчмыг хамарна.  Сул дорой биетэй хурга цустай чацга алддаг. Зарим үед уушиг үрэвсэх, хөлний арьс гэмтэж доголох шинж үзэгдэнэ. Хурц хэлбэрийн өвчлөлтийн үед мал хэдхэн хоноод үхнэ. Заримдаа хэд хоногийн дараа тэнхэрч эдгэрэх ч тохиолдол бий.  Хурцавтар хэлбэр- Энэ үед хурц хэлбэрийн үед илэрдэг шинж тэмдэг үзэгдэнэ. Өвчтэй мал маш их турж хөл нь гэмтэнэ. Туурайн орчимд идээт үрэвсэл явагдсанаас заримдаа туруу нь мултарч унана. Энэ үед зогсож чадахгүй болж үргэлж хэвтэх буюу өвдгөөрөө мөлхөж явна. Өвчний үргэлжлэх хугацаа дунджаар сар орчим байна.  Аль нэгэн шинж тэмдэггүй өвчлөл – ийн үед шинж тэмдэг маш бүдэг, хөнгөн хэлбэртэй байна. Үе үе бага зэрэг халуурах, амны хөндий хөнгөвтөр үрэвсэх шинж илрэх ба богино хугацаанд эдгэрдэг. Ийм хэлбэрийн өвчлөлт голдуу үхэрт тохиолдоно. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
  • 68. 5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт  Өвчний гол өөрчлөлт тэжээл боловсруулах замд тохиолдоно. Амны хөндийн салст бүрхүүл үрэвсэж улайх ба цус хурж, яршилт үүсч хэл нь үхжинэ.  Толгой, хүзүү, дал, нурууны арьсан доорхи эслэгт цус харваж нэвчсэн байна.  Булчингийн холбогч эд улаавтар өнгөтэй, шар уст шингэнээр дүүрдэг.  Түүнчлэн гүзээ, ходоод, нарийн гэдэс зэрэг эрхтэний салст бүрхүүл улайж цус хурахаас гадна зүрхний эндо, эпикардад цус харвалт явагдах ба булчинд цус харваж улмаар сөнөрөл үүссэн байна.
  • 69. 5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
  • 70. 6. Оношлогоо, ялган оношлохуй  Хонины салстын халуурал өвчний онош тогтооход халдвар судлалын хүчин зүйлс, өвчний шинж тэмдэг, бие бүтцийн эмгэгт өөрчлөлтийг анхаарна.  Мөн лабораторийн шинжилгээг зайлшгүй хийх шаардлагатай. Лабораторийн шинжилгээгээр шинжлэгдэж буй эмгэгт материалд вирус буй эсэх, цусны ийлдсэнд эсрэгбием буй эсэхийг тодорхойлно.  Вирус байгаа үгүйг шалгахын тулд тахианы үр хөврөлд халдвар хийж туршина. Шаардлагатай бол мэдрэмтгий амьтанд биосорил тавина.  Хонины салстын халуурал өвчнийг юуны өмнө шүлхийгээс ялган таних шаардлагатай. Мөн ойролцоо шинж тэмдэгтэй шөвөг яр, үхрийн салстын хорт халуурал, балцруу өвчнөөс ялган оношилбол зохино.
  • 71. 7. Эмчилгээ, халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ  Өвчтэй малыг эрүүлээс тусгаарлаж амны хөндийг сулхан найруулсан марганц хүчлийн калийн уусмалаар угааж бага тунгаар туулгах эм өгч болно. Бусад шинж тэмдгийн эмчилгээг хийнэ.  Дархлаа- Өвчилж эдгэрсэн хонинд удаан хугацааны идэвхтэй дархлаа тогтоно. Өвчилж эдгэрсэн хониноос гарсан хурга 3 сарын хугацаанд дархлаатай байна. Тэмцэх арга хэмжээ - Тайван бус нутгийн мал сүргийг цус сорогч үе хөлтнөөс аль болох хол байлгах, хамгаалахыг хичээ. Малаа шөнийн цагт битүү байранд байлгах, эсвэл өндөр сэрүүн газар бэлчээвэл зохино. Ер нь тайван бус нутгийн малыг вакциндаж хамгаалах нь хамгийн сайн арга юм. Энэ өвчин гарсан үед өвчтэй сүргийн малыг бүгдийг нь нядлах нь зүйтэй гэж зарим хэвлэлд тэмдэглэсэн байна.
  • 72. Ашигласан мэдээллийн эх сурвалж 1. Под редакцией проф. А.А. Конопаткина Эпизоотология и инфекционные болезни сельскохозяйственных животных Москва “Колос” 1984; 2. Под редакцией проф. И.А.Бакулова. Руководство по общей эпизоотологии Москва “Колос” 1979; 3. Б.Яримпил, М.Занаа, Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт өвчин судлал. Улаанбаатар 1988; 4. Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт тахал өвчин Улаанбаатар. 2000; 5. А.Хөхөө. Мал, амьтны халдварт өвчин Улаанбаатар 2015; 6. Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавруудын эмхэтгэл. Улаанбаатар 2012; 7. Pedro N. Acha Boris Szyfres Zoonoses and Communicable Diseases Common to Man and Animals Second Edition Washington, D.C. 20037, U.S.A. 1994. 8. ЕХ-ны Шүлхийн сургалтын төвийн материал