SlideShare a Scribd company logo
1 of 45
Сэдэв 14. Шувууны өвчнүүд
Багш: Нанцагийн Батсуурь. PhD. DVM
• Шувууны сул хоруу чанартай томуу,
• Ньюкаслын өвчин,
• Халдварт бронхит,
Шувууны томуу өвчин
Шувууны томуу өвчин нь миксовирусийн овог,
ортомиксовирусийн язгуур, инфлюэнц вирусээр үүсгэгддэг
амьсгалын замын тогтолцооны цочмог явцтай халдварт өвчин
юм.
Өвчний тодорхойлолт, түүний онцлог
2. Үүсгэгч, түүний онцлог
oТомуугийн вирусын гадаргуугийн хоёр давхар липидэн бүрхүүл хэврэг тул
гадаад орчинд ерөнхийдөө тэсвэр муутай.
oВирус өвчтэй амьтныг ханиаж, найтаахад гадаад орчинд цацагдаж, халдвар
тархах нөхцөл бүрддэг.
oШувууны томуугийн вирус агуулсан сангасаар нуур, цөөрмийн ус ихээхэн
бохирдож, халдвар тараах хүчин зүйл болдог байна. 40С хэмтэй усанд
вирусийн халдварлах чадвар 50% мөн өвөл нуурын ус хөлдсөн үеэс хавар
гэсэх хүртэл халдварлах чадвар нь тодорхой хэмжээгээр хадгалагддаг
болохыг судалгаагаар тогтоосон байна.
oХарин вирус тасалгааны дулаанд 1 хоног, хэт ягаан цацрагийн нөлөөнд хэдхэн
минутад идэвхээ алддаг. 40С-д хэдэн 7 хоног, 600-750С-д 2-5 минут, хасах 200С-
д хэдэн сар, хасах 700С-ээс дээш хэмд хэдэн жил идэвхтэй байж чаддаг.
oАриутгагч бодис, уусмалд идэвхээ хурдан алддаг.
2. Үүсгэгч, түүний онцлог үргэлжлэл
2. Тэмээний томуу өвчний үүсгэгч
oУдаан хугацааны турш явуулсан судалгааны үр дүнд тэмээний
томуу өвчнийг үүсгэгч нь хүн, мал, амьтан, шувууны томуу
үүсгэгчийн нэгэн адил миксовирусын бүлэг, ортомиксовирусын
язгуурт багтах А хэвшлээр үүсгэгддэг болох нь тогтоогджээ.
oТэмээний томуугийн вирус бөмбөлөг хэлбэртэй, 80-120 нм
хэмжээтэй. Энэ вирус нь зохион байгуулалт бүтцээрээ хүн, мал
амьтан, шувууны томуугийн үүсгэгчтэй адил боловч антигент
чанар, эмгэг төрүүлэх байдлаараа бусад томуугийн вирусээс
ялгаатай.
8. Өвчний халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ
3. Өвчний эмгэг жамын хөгжил
oТомуугийн үүсгэгч их төлөв амьсгалын дээд замд агаар дуслын замаар
дамжин орж уушигны хучуур эдийн эсэнд хүрч тэндээ үржин, өвчтэй малын
амьсгал, шүлс, нусаар дамжин ялангуяа хүчтэй ханиах үед гадаад орчинд
цацагдан тархаж халдвар дамжих нөхцлийг бүрдүүлдэг.
oЗаримдаа нүд ба хамрын хөндийн салст бүрхүүлд үрждэг. Амьсгалын
замын хучуур эдэд вирус үржих явцдаа тэнд эмгэгийн процесс үхжил
үүсгэдэг.
oҮрэвссэн эдүүдэд задралын хорт бүтээгдэхүүнүүд хуримтлагдаж, цус,
тунгалагт орсноор янз бүрийн эрхтнүүдэд, тухайлбал зүрх, элэг, бөөр,
судасны эдүүдэд сөнөрлийн процесс үүсгэдэг.
oӨвчтэй мал, амьтан халуурч, амьсгалын дээд замын салст бүрхүүлд их
хэмжээний шингэн хуримтлагдсанаас тэнд орших элдэв нянгийн хоруу
чанарыг нэмэгдүүлж кокк, микоплазм, цусан халдвар зэрэг 2-догч халдварт
өртөх нөхцөл бүрддэг.
5. Бие бүтцийн эмгэгт хувирал
oХорогдсон адууг задлаж үзэхэд эмгэг өөрчлөлт уушгинд
ажиглагдана. Уушигны энд тэнд янз бүрийн хэмжээтэй үрэвслийн
голомт бий болно. Тэдгээр нь өөр өөр өнгөтэй байхаас гадна
уушигны гуурсанд идээт салслаг шингэн дүүрэн байна.
oӨвчнөөр үхсэн тэмээг задлаж үзэхэд амны хөндийн салст, залгиур,
төвөнх, мөгөөрсөн хоолойг дагаж хэсэг хэсэг цэг хэлбэрийн цус
харвалт ажиглагдахын зэрэгцээ, уушиг цайвар ягаан, элэг хар
хүрэвтэр өнгөтэй болсон байна.
oМөн цээжний хөндий цайвар шаргал болж, мөгөөрс төвөнхөд
салслаг шингэн хуралдсан байна.
oШувуунд цагаан мөгөөрсөн хоолой, гэдсэнд цус харвалт үүсч элэг
дэлүүний сөнөрөл, уушигны цусархаг үрэвсэл, гэдэсий салстын
цусархаг үрэвсэл харагдах ба ходоодонд агуулагдахуун бараг
байхгүй байна.
oӨндөр хоруу чанартай томуугийн үед үнхэлцэгний хальсны
завсарт шүүдэст үрэвсэл үүсэх, гэдэсний хана цусаар дүүрэх,
чацархай, ходоод, гэдэс болон зүрх, тархины бор хальсанд цэгэн
цус харвалт ажиглагдана.
oЦээж, хэвлийн хөндийд шингэн хуримтлагдах, уушиг хавагнах
шинж илэрдэг.
5. Бие бүтцийн эмгэгт хувирал үргэлжлэл
Шувуунд:
oНууц үе 3-5 хоног байна. Өвчин хурц, хурцавтар, ужиг хэлбэрээр
илэрнэ.
oТомуугаар өвчилсөн шувуу орчноо мэдрэх чадвар нь суларна.
Ерөнхийдээ ноомойрч үргэж цочих нь багасна. Халуурч, дагжин
чичрэх, хошуугаараа газар болон далавчаа цохих, усандаа
хажуугаараа эргэлдэх зэрэг мэдрэлийн шинж тэмдэг илэрнэ.
oМөн толгой хүзүүгээрээ хавагнах шинж илэрнэ. Чацга алдана.
Тэжээвэр шувууд онцын шинж тэмдэггүйгээр олноороо үхнэ.
oШувууны томуу нь нүүдлийн шувуудаар дамжин халдварладаг учир
нүүдлийн шувууд манай оронд ирдэг 3 сарын дундаас 5 сарын
дунд хүртэл онцгой анхаарвал зохино.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж
тэмдэг үргэлжлэл
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
Шувууны ньюкастлын өвчин
oШувууны Ньюкастлын өвчин нь парамиксовирусээр үүсгэгддэг хурц
халдварт өвчин бөгөөд бохирдсон ус, тэжээл болон салхиар
дамжин халдвар тархаж маш богино хугацаанд олон тооны шувуу
өвчлүүлдэг ОУ-ын А ангиллын өвчин юм.
oЭнэ өвчнөөр голдуу тахиа, цацагт хяруул, гургалдай, тогос
өвчилдөг. Ялангуяа 1-7 хоногийн настай дэгдээхэй илүү мэдрэг
байдаг. Өвчин гарвал нэг байрны тахиа толгой дараалан өвдөх
бөгөөд өвчилсөн шувууны үхэл 90-95 % - д хүрдэг.
oМанай улсад одоогоор оношлогдоогүй байна.
1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
2. Үүсгэгч, түүний онцлог
oӨвчний үүсгэгч нь Paramyxoviridae язгуурын Paramyxovirus –ын
төрөлд хамаарагддаг РНХ агуулсан вирус юм. Парамиксовирус нь
9 хэвшилд хуваагдах ба хэлбэр дүрсийн хувьд янз бүр бөөрөнхий
буюу лийр маягийн хэлбэртэй 150-300 нм хэмжээтэй байна.
oНьюкастлын вирус уушиг, мөгөөрсөн хоолойн салст бүрхүүл болон
тархины эд, эсэд үрждэг онцлогтой. Уг вирусыг дотор нь хоруу
чанарын хувьд лентогений, мезогений, велогений гэж 3 хувааж
үздэг. Эдгээрээс велогений төрөл нь хоруу чанар ихтэй омог
бөгөөд өвчний явц хурдан, өвчлөлт хүнд хэлбэртэй, амьсгалын
эрхтэнүүд хүчтэй гэмтэхээс гадна өвчилсөн шувуу мэдрэлийн саа
тусан татаж унана.
oЭнэ өвчний үүсгэгчийн хоруу чанараас хамруулан амьсгалын
замын, мэдрэлийн, дотор эрхтэний гэмтлийн гэж ялган үздэг тал ч
бий.
3. Өвчний эмгэг жамын хөгжил
oВирус агаар дусал, амьсгалын замаар дамжин биед орсны дараа
шувууны эд, эсэд сонгомол үйлчилгээтэйгээр үржих онцлогтой.
oНьюкастлын вирус нь улаан эсийг наалдуулах идэвхитэй тул
орсон вирус тахианы улаан эсэд наалдан богино хугацаанд бүх
биеэр тархдаг.
oАмьсгал, хоол боловсруулах эрхтний салст бүрхүүлд вирус үржиж
улмаар дэлүү тархинд ихээр хуримтлагдана.
oӨндөглөгч тахианы өндгөвч, өндөг дамжуулах сувгийн үйл
ажиллагааг алдагдуулдаг байна.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
oНууц үе нь 3-7 хоног үргэлжлэнэ. Энэ өвчин шувууны аж ахуйд
гарвал нас гүйцсэн тахианд тодорхой шинж тэмдэг илрэхгүй,
харин дэгдээхэй илүү өвчилдөг.
oӨвчилсөн дэгдээхэй ноомой болж амьсгалж чадахгүй амаа
ангайлгаж хүзүү нь унжина. Өвчний эхний 4-5 хоногт үхэл их,
харин цаашид үхлийн хувь буурдаг.
oӨвчин мэдрэлийн үйл ажиллагааг алдагдуулбал толгой нь
салгалах, хүзүүгээ нугалж, хөл далавч нь саажих шинж тэмдэг
илэрнэ.
oХодоод гэдэсний үрэвслийн үед шар ногоон чацга алдана. Тахиа
хурц, хурцавтар хэлбэрээр өвчлөх үедээ хоёрдогч халдвараар
(E.Coli) хүндрэх нь олонтоо тохиолдоно.
oШувууны булчирхайлаг ходоодны салст бүрхүүлд цус харвах ба
ходоодны уулзварт цусны судал тогтоно. Ходоодны хана зузаарч
хөхөлжүүд нь хөөж томрон хавагнадаг.
oНарийн гэдэсний хана зузаарч их хэмжээний цус харвалт
ажиглагдана.
oДэлүү болон өндгөвчний хөхөлжүүд нь томорно. Зүрхний булчин,
тархинд цус харвасан байна. Амьсгалын замын эрхтэн өвчилсөн
үед төвөнх, цагаан мөгөөрсөн хоолой салслаг шингэнээр дүүрч
уушиг, хийт цуух үрэвсэнэ.
oХоол боловсруулах эрхтэнийг өвчлүүлэх шинжээр илэрсэн бол
элэг үрэвсэж хэвлийн хөндийд шингэн хуримтлагдсан байна.
5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
6. Оношлогоо, ялган оношлохуй
oӨвчний тархалт, эмнэл зүй, эмгэг бие бүтцийн өөрчлөлт,
лабораторийн нөхцөлд вирус ялгах болон ийлдэс судлалын
аргуудаар онош тогтооно.
oЛабораторийн шинжилгээгээр хамгийн чухал нь вирус ялган авах,
хоруу чанарыг нь тодорхойлох явдал чухал.
oВирус судлалын шинжилгээнд ихэвчлэн цагаан мөгөөрсөн хоолой,
дэлүүний дээжийг ашиглана. Дээж сонгон авахдаа өвчний хэлбэр,
явц, шинж тэмдэгийг харгалзан үзэж үүсгэгч илүү хуримтлагдах
эмгэгт материалаас дээж авна.
oЭнэ өвчнийг оношлоход ЦНУ, ЦНСУ, ПГУ, Гистологийн болон орчин
үеийн өндөр мэдрэмжтэй шинжилгээний аргуудыг ашиглана.
7. Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга
oЭнэ өвчнөөс сэргийлэх хамгийн гол арга бол вакцинжуулалт юм.
Өвчний шинж тэмдэггүй эрүүл шувууг вакцинжуулалтанд
хамруулна. Өөр вакцинтай цуг хэрэглэхийг хориглоно.
oДэгдээхэйг 1 долоо хоногийн настай байхад амьд вакциныг
нүдэнд дусааж вакцинжуулна. Амьд вакцин хэрэглэсэн үед
дархлааны үргэлжлэх хугацаа 9-12 сар байна.
Шувууны халдварт бронхит
Өвчний тодорхойлолт
Шувууны халдварт бронхит /ШХБ/ нь бага насны шувууны
амьсгалын замын эрхтэнүүдийг, өндөглөгч тахианы үржлийн
эрхтэнг гэмтээж өндөг тээх чадварыг нь удаан хугацаанд
бууруулах байдлаар илэрдэг вирусын гоц халдварт өвчин болно.
Үүсгэгч, түүний онцлог
• Энэ өвчний үүсгэгч нь Coronaviridae-ийн язгуурын Coronavirus-ын
төрөл, Coronavirus avian бөгөөд олон янзын хэлбэр дүрстэй, 80-100
нм хэмжээтэй, РНХ агуулсан, липидэн бүрхүүлтэй вирус болно.
• Вирус эсийн сийвэнд нөхөн хуулбарлагддаг. 30 шахам ийлдсийн
хэвшилтэй болохыг судлаачид тогтоогоод байна.
• Тэсвэрт байдал: Вирус 56°С-ийн хэмд 10-15 минутын хугацаанд
идэвхгүй болдог. Хөлдөөж хадгалахад 500 гаруй хоног (4°
температурт), -20 ... -30°С-д 458 хоног амьд байна. Хэт ягаан
туяаны үйлчлэлд вирус задарна. 3%-ийн идэмхий натрийн халуун
уусмалд 3 цагийн дараа, 6,5 %-ийн идэвхит хлор бүхий хлорын
шохойн уусмалд 6 цаг, формальдегидын 0,5%-ийн уусмалд 3 часа,
5%-ийн Демпа-12-ын халуун уусмалд 6 цаг, 1%-ийн фенола,
формалины уусмалд 3 минутын дотор үхнэ.
Өвчний эмгэг жамын хөгжил
• Өвчний мөчлөг 18-20 хоног үргэлжилнэ. Вирус мөгөөрсөн хоолой, гуурсны
салст бүрхүүлд нэвтрэн орсны дараах 1-3 хоногт үрэвслийн процесс
явагдах ба 7 дахь хоногоос хучуур эд зузааран мэдэгдэхүйцээр
хавагнаснаас болж их хэмжээний салс, шүүрдэс ялгардаг.
• Дараачийн 12-18 хоногт дархлаа үүсэх шат эхлэх бөгөөд энэ үед гэмтсэн
хучуур эд нөхөн сэргэж, лимфойд эсийн нэвчрэлт явагдана. Өвчний явц
болон үе шатуудын солигдолт нь БМБ-д халдварлагдан орсон вирусын тун
хэмжээнээс хамаардаг.
• Өвчний вирус уушиг, мөгөөрсөн холойн агуулагдахуун, гэдснээс 10-21
хоногийн турш гадагш ялгарч болно. Харин цус, бөөр, тархинаас вирусыг
ялган авах боломж тэр бүр байдаггүй.
• ШХБ-ын эмгэг жамд өвчний явцыг үгдэрүүлдэг болзолт эмгэг төрүүлэгч
микробууд /микоплазм, колисептицеми, стретококкоз, халдварт ханиадын
үүсгэгч/ чухал холбогдолтой.
Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц
шинж тэмдэг
• Нууц үе 3-10 хоног.
• ШХБ-ын үед одоогоор эмнэл зүйн 3 хам шинж тогтоогдоод байна. Үүнд:
• Амьсгалын замын хам шинж /синдром/
• Үржлийн эрхтэний гэмтлийн хам шинж
• Нефрозонефритын хам шинж
• Амьсгалын замын хам шинж дэгдэхэйд ажиглагдах ба халдвар авснаас
хойш 18-36 цагийн дараа амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдэгүүд
дагалдан гарч ирнэ: номойрлын байдалд орох, мөгөөрсөн хоолойн
хэржигнүүр сонсогдох, найтаах, нус гоожих, коньюктивит, ринит үүсэх,
ухархайн дагавар хөндий хавагнах гэх мэт.
• Нас гүйцсэн шувуунд үржлийн эрхтэний гэмтлийн хам шинж явагдана:
• Ганц нэг шувуунд амьсгалахад төвөгтэй болсноос өөр амьсгалын замын
өвчлөлийн эмнэл зүйн шинж илрэхгүй.
• 7-14 дэх хоногт өндөглөлт мэдэгдэхүйц багасна.
• Өвчлөөд эдгэрсэн шувуунаас гэмтэлтэй өндөг гарна. Өндөг тээх чадвар нь
эдгэрсэн шувуунд ч бүрэн нөхөн сэргэхгүй.
• Дэгдэхэйн гаралт унана.
• ШХБ-ын вирусын зарим омгууд эхний 2 долоо хоногийн хугацаанд уг өвчнийг
үүсгэнэ.
• Нефрозонефритын хам шинж нь бөөр, шээс дамжуулах суваг гэмтэж, шээсний хүчлийн
давснууд хуралдах байдлаар илэрнэ.
• Энэ хам шинжийн үед өвчтэй шувуу сул дорой болж, шээсний хүчлийн давсны
хольцтой чацага алдана.
• Өвчин хурц хэлбэрийн явцтай илрэх ба амьсгалын замын хам шинж
ажиглагдахгүйгээр шувуу хорогдоно.
• Хэрэв аж ахуйд ШХБ анх удаа ийм хам шинжтэй гарсан бол хорогдол 70 хувьд
хүрдэг.
Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
• Дэгдээхэйн мөгөөрсөн хоолой, томоохон гуурсан хоолойнуудад цус харвалт,
шар уст, салст шүүрдэс ажиглагдана. Дэгдээхэйд цус харвалт нь өвөрмөц
хэлбэрийн зураасууд үүсгэдэг.
• Өвчтэй шувуунаас гарсан өндөгний 5-50 хувь нь шохойн өнгөр төдий
бүрхүүлтэй, 25%-д бүрхүүл нь зөөлөн, 12%-д нимгэн бүрхүүлтэй байдаг.
• 20% -д нь үр дамжуулах сувгийн үрэвсэлтээс улбаатай буглаа маягийн зүйл
өндөгний уурагт үүссэн байна.
• Өндөгийг дараад сунгачихсан юм шиг гонзгой хэлбэртэй болсон байх ба
гаднах шохойн бүрхүүлд өвөрцөц хуниралт үүснэ.
• Өндөг дамжуулах сувагт цэврүү үүсэх ба өндгөвчинд цус харвасан байж
болно.
• Нас гүйцсэн шувуунд өндгөвч болон өндөг дамжуулах суваг ямагт хөгжсөн,
өндгөвчний фолликулууд хатанхайрсан байна.
• Болзолт эмгэг төрүүлэгч микробуудаар үгдэрсэн хэв шинжит өөрчлөлт
амьсгалын замын эрхтэнүүд дээр ерөнхийдөө ажиглагдана*.
Оношлох, ялган оношлогоо
• Урьдчилсан оношийг эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг
анатомын хувиралд дээр үндэслэн тавина.
• Вирусыг ялган авч, ялган тодорхойлсны үндсэн дээр эцсийн оношийг
тогтооно.
• Вирусын төрөл зүйлийг ялган тогтоохын тулд өвөрмөц ийлдэстэй тахианы үр
хөврөл дээр вирус саармагжуулах урвал тавина, мөн агар-гельд
тундасжуулах урвал ашиглана.
• Иммунофлуоресценцийн урвал, өвөрмөц ийлдэстэй вирус саармагжуулах
урвал, ретроспектерийн оношлогоо- цусны ийлдсийн ИФА, РН, РНГА болон
ПЦР зэрэг молекул-биологийн арга ашигладаг. 10-20 хоногийн настай
тахианы дэгдээхэй, тахианы үр хөврөлд халдвар хийх нь шийдвэрлэх ач
холбогдолтой.
• Ларенготрахейт, цэцэг, шувууны хуурамч тахал, амьсгалын замын
микоплазмоз, халдварт ханиад, томуу, псевдочуму, респираторный
микоплазмоз, заразный насморк, грипп, гамбора, гемофилезоос ялган
оношлоно.
Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
• Тайван бус аж ахуйд хлорскипидар, йодит хөнгөн цагаан, Люголийн уусмал,
глютекс, виркон С зэрэг халдваргүйтгэгч бодисуудыг аэрозол хэлбэрээр
хэрэглэнэ.
• Эхийн дархлаа ач холбогдолгүй байдаг тул хоногийн настай дэгдээхэйд
ШХБ-ын эсрэг вакциныг хамарт нь дусаах, эсвэл мананцар үүсгэх замаар
дархлаажуулна.
• Өнөөгийн байдлаар шувууны аж ахуйнуудад АМ омгийн болон Н-120 гэсэн
2 төрлийн амьд вакциныг өргөн хэрэглэж байна.
• Эх сүргийн шувуудыг аж ахуйн нэгжүүд Халдварт бронхит, Гамбора,
Өндөглөлт буурах хам шинж өвчнийг хам эсэргүүцэх идэвхгүйжүүлсэн
вазциныг булчинд тарьж сэргийлж байна.
Өвчний халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ
• Хязгаарлалтын арга хэмжээ авна.
• Тайван бус аж ахуйн нэгжээс үржлийн зориулалтаар эмбрион, өндөг, дэгдээхэй
худалдах, гадагш гаргах, мөн эм бэлдмэл үйлдвэрлэх, судалгаа-шинжилгээний
зорилгоор дээрх зүйлүүдийг гаргахыг хориглоно.
• Өвчин гарсан аж ахуйгаас амьд шувууг өөр аж ахуйн нэгжид худалдах,
шилжүүлэх, иргэдэд худалдах, өгөхийг хатуу хориглоно.
• Өвчтэй шувуутай хамт байсан шувуу, өвчин гарсан шувууны байранд байгаа
тэжээл, ус, тоног хэрэгслийг тухайн аж ахуйн нэгжийн эрүүл шувуутай байранд
шилжүүлэн оруулах, хэрэглэхийг хориглоно.
• Мөн бусад аж ахуйн нэгжээс шувуу авахыг хориглоно.
• ШХБ өвчин гарсан байранд байгаа ил өвчтэй шувуу, өсөлт нь хүчтэй хоцорч
байгаа дэгдэхэйг устгана.
• Үлдсэн шувууны арчилгаа, тэжээллэгийг сайжруулж, байрны нүх цоорхойг
таглаж, агааржуулалтыг сайжруулна.
• Долоо хоногт 2 удаа шувууны байранд халдваргүйтгэл хийнэ.
Халдваргүйтгэл хийхдээ шувууг байранд нь байлгах ба халдваргүйтгэлд 2%-
ийн идэвхит хлор бүхий гипохлорт натрийн уусмалыг 1 м/кубэд 0.5 л-ээр
тооцож 15 минутын турш үйлчлүүлнэ.
• Шувууны байрны орчны дэвсгэр газар болон шувууны байр хоорондох замыг
7 хоногт 1 удаа 3%-ийн идэмхий натри, 1%-ийн формалины уусмалын аль
нэгээр халдваргүйтгэнэ.
• Хамгийн сүүлчийн өвчлөл илэрснээс хойш 2 сарын дараа хязгаарлалтыг
татан буулгаж, төгсгөлийн халдваргүйтгэл хийнэ.
Өвчний халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ
Тахианы халдварт ларинготрахейт
Өвчний тодорхойлолт
Тахианы халдварт ларинготрахейт өвчин (ТХЛТ) нь тахианы багийн
шувуунд мөгөөрсөн хоолой, хамрын хөндий, нүдний салст бүрхүүлийн
шүүрдэст-цусархаг үрэвсэлт үүсгэн, амьсгалахад төвөгтэй болох, цээж
хэржигнэх, ханиалгах шинж тэмдэгээр илэрдэг вирусээр үүсгэгддэг
амьсгалын замын хурц халдварт өвчин болно.
Үүсгэгч, түүний онцлог
• Үүсгэгч нь Herpesviridae язгуурт хамаардаг вирус бөгөөд тэр нь
амьсгалын дээд замын хучуур эдийн шүүрдэст олон тоотой байх
ба элэг, дэлүүнд цөөн тоотой илэрч болно.
• Вирусын хэмжээний талаар маргаантай байдаг. Нэг хэсэг
судлаачид тэдгээрийг 30-100 нм гэж байхад бусад нь 150-240 нм
гэж үздэг.
• Вирион бөмбөлөг хэлбэртэй. Вирионы бүтэц нь 3 хэсэгтэй:
нуклеоид, капсомерүүдээс тогтсон капсид, болон бүрхүүл.
• ТХЛТ-аар өвчлөөд өнгөрсөн шувууны ийлдсэнд вирус саармагжуулагч эсрэг
бием илэрнэ. Судлаачид хоруу чанартай, сул хоруу чанартай омгууд
байдгийг ялган тодорхойлсон боловч тэдгээр нь эмгэг төрүүлэхдээ ялгаагүй
байдаг.
• Вирус гадаад орчинд, ялангуяа хүйтэнд тэсвэртэй. Тахианы хөлдөөсөн
маханд 19 сар, зун 120 см гүн нүхэнд булсан хүүрэнд 47 хоног, ил байгаа /4-
5 сард/ хүүрэнд-30 өдөр, хатаахад 359 хоног хадгалагддаг байна.
• Өндөгний гадна талын шохойлог бүрхүүл дээр байгаа вирус 37 хэмийн
халуунд 12 цагийн дараа үхнэ, +55 хэм хүртэл халаахад 2 цагийн дараа,
буцалгахад тэр даруйдаа үхдэг байна.
• Шувууны байранд вирус 6-9 хүртэл өдөр хадгалагдна.
• Нарны гэрэлд 7 цагийн дотор үхнэ.
• Вирус халдваргүйтгэх бодисын үйлчлэлд тэсвэр муутай, 3%-ийн идэмхий
натри, 3%-ийн крезолын уусмалд 30 минутын дотор идвэхгүй болно.
Үүсгэгч, түүний онцлог
Өвчний эмгэг жамын хөгжил
• Төвөнх, мөгөөрсөн хоолой, клоакийн гэмтсэн салт бүрхүүл дээр
унасан вирус хучуур эдийн эсэд нэвтэрч бөөмөнд нь оршихуун
бий болгон, хурц үрэвслийн процесс үүсгэдэг.
• Вирус тахианы амьсгалын дээд замын хучуур эдэд сонгон
байрших чадвар эзэмшингээ тус эдийн дотор хаван, цагаан
цогцосын нэвчрэлт үүсгэн идэвхитэй үржиж эхэлдэг. Өвчний
эхний шатанд мөгөөрсөн хоолойн хөндийд салсархаг шүүрдэс
дайралдах ба цаашдаа цус харвалтын улмаас шүүрдэс цус,
фебринтэй холилдоно.
• Хучуур эдээс вирус цусны урсгалаар дамжин шувууны бүх биед
тарна. Гэвч эмгэгт өөрчлөлтүүд нэг их үүсдэггүй.
• Ларинготрахеитийн үед виреми удаан үргэлжилдэггүй, вирус
ихэнхдээ мөгөөрсөн хоолой, төвөнхийн салст бүрхүүлд удаан
хугацаагаар хадгалагдан үлддэг.
• Мөгөөрсөн хоолойн хөндийд ээдэмцэр маягийн бөглөө үүсэх нь
өвчний процесс болзолт эмгэг төрүүлэгчтэй хавсарсныг илтгэнэ.
Ийм нөхцөлд вирусыг ялган гаргаж авахад хүндрэлтэй.
• Эсийн тасархай, фибрин, цусны дүрст элемэнтүүд мөгөөрсөн
хоолойн хөндийг бөглөж, амьсгал боогдон, шувууг үхүүлэхэд
хүргэдэг бүлэнг үүсгэдэг.
• Өвчний нууц хугацаа 2-30 хоног.
• Вирус шувууны хоолойд орсноос хойш 3-7 өдрийн дараа анхны
клиник шинж тэмдэг илэрнэ.
Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц
шинж тэмдэг
• ТХЛТ-ын явц нь хурц, хурцавтар, ужиг, далд хэлбэртэй байж болно.
Шувуунд өвчний хэлбэрийг 3 янзаар авч үзнэ:
• Төвөнх-мөгөөрсөн хоолойн хэлбэр
• Нүдний хэлбэр
• Хэв шинжит бус хэлбэр гэж ангилж үздэг.
• Төвөнх-мөгөөрсөн хоолойн хурц хэлбэрийн үед эхлээд ганц нэг шувуу
өвчилж байснаа 7-10 хоногийн дараа өвчлөл тайван бус сүргийн бүх шувууг
хамардаг. Өвчилсөн шувуу номойрч, сульдан, тэжээлийн дуршилгүй болно.
Нүдээ аниад хөдөлгөөнгүй сууна. Орой үдшийн цагаар тайван сууж байгаа
шувуудыг анхааралтай сонсох юм бол шүгэлдэх, хэржигнэх, гуагалах мэт
дуу авиа сонсогдоно.
• Төвөнх, мөгөөрсөн хоолой цэрээр бөглөрснөөс амьсгал хямрахад хүргэнэ.
Шувуу амьсгалахдаа амаа ангайх ба амьсгал авах, гаргах үйлдэл
хүндрэлтэй болно. Шувууны төвөнх, мөгөөрсөн хоолойд гар хүрэхэд
ханиалгана.
Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц
шинж тэмдэг
• Хурцавтар явцтай үед өвчин 2-3 долоо хоног үргэлжлэх ба эмнэл
зүйн шинж тэмдэг сул илэрнэ. Шувуу эдгэрэх буюу эсвэл өвчин
ужиг хэлбэрт шилжинэ.
• Өвчтэй шувуунд ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох ба
залаа, молцог цайрах шинж тэмдэг ажиглагдана. Төвөнх,
залгиурт үзлэг хийхэд сааралдуу өнгөтэй, амархан хуулагдах
өнгөр тогтсон байгаа нь ажиглагдана. Өндөглөлт цөөрнө.
• Нүдний хэлбэр ихэвчлэн ужиг явцтай байх ба дэгдээхэйг
дамжилгын системээр эрчимтэй өсгөж байгаа үед янз бүрийн
насны шувуудын дунд халдвар дамжсанаас голчлон өвчин
тархдаг.
Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц
шинж тэмдэг
• Эхэндээ 10-15 хоногийн настай ганц нэг дэгдээхэй өвчилнө,
цаашдаа бүх шувууг өвчлүүлнэ. Эмнэл зүйн үндсэн шинж нь
нүдний салст бүрхүүл улайх, нүдний завсар өөрчлөгдөн
нарийсах, 3-дагч зовхи нүдний дотоод булан руу түрж бултайх,
зовхи хавагнах, гэрлээс дальдчих, нулимс гоожих зэрэг шинж
тэмдэг илэрнэ. Энэ үед дэгдээхэйн биеийн халуун 1-2 хэмээр
өснө.
• Үрэвсэлтийн явц нүдний доорх дагуур хөндий, хамрын хөндийн
салст бүрхэвчийг хамрах ба өвчний явц 20 хоногоос 2-3 сар
хүртэл үргэлжилж, шувуу турж эцнэ. Нүдний хэлбэр 60 хүртэл
хоногийн настай дэгдээхэйн 5-90 хувийг хамардаг.
• Өвчний хэв шинжит бус хэлбэрийг ийлдэс судлалын
шинжилгээгээр илрүүлнэ.
Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц
шинж тэмдэг
Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
• Төвөнх, мөгөөрсөн хоолойн хэлбэрийн үед гол өөрчлөлт төвөнх,
мөгөөрсөн хоолойд гарах ба тэдгээрийн салст бүрхэвч хүчтэй
улайсан, хавагнасан, жижиг цус харвалтууд үүссэн байна.
• Мөгөөрсөн хоолойн хөндийд янз бүрийн хэмжээтэй салс, шар ус,
цусархаг шүүрдэс агуулагдаж байдаг.
• Өвчний явц удаан үргэлжилсэн тохиолдолд төвөнхийн хөндийд
ээдэм маягийн бөглөө үүсч, нүхийг тагласан байна.
• Нүдний хэлбэрийн үед нэг талын нүдний, эсвэл хоёр нүдний
зовхи улайж хавагнасан, заримдаа нүдний эвэрлэг бүхүүл болон
алим гэмтсэн байна.
Оношлох, ялган оношлогоо
• Оношлогоог эпизоотологийн судалгаа, клиник үзлэг, эмгэг
анатомын задалгаа, лабораторийн шинжилгээний дүнг* үндэслэн
тогтооно.
• Лабораторийн шинжилгээгээр бактерийн халдвараас ялган
оношлосны дараа био сорил тавьж**, вирус ялган авна.
• Лабораторийн шинжилгээнд зориулж өвчний эмнэл зүйн шинж
тэмдэг эхний шатандаа илэрч байгаа 4-5 дэгдээхий юмуу хүүрийг
илгээнэ.
• Шувууны хуурамч тахал, Амьсгалын замын микоплазмоз, цэцэг,
пастереллез, авитаминоз А, халдварт ханиад, халдварт
бронхитоос ялган оношилно.
• Хуурамч тахал-булчирхайт ходоодны СБ дээр цагриган цус харвалт,
нарийн гэдсэнд яршилт үүснэ. Эпизоотологи нь өөр.
• Амьсгалын замын микоплазмоз-тархалт удаантай, хийт цуухуудыг
гэмтээнэ, үхэл цөөнтэй.
• Цэцэг-Клиник үзлэгээр цэцгийн тууралтыг илрүүлнэ. Цэцэгийн
сахуугийн болон нүдний хэлбэрийн клиник шинж адил байвал вирусыг
ялган авч, төрөл, зүйлийг нь тодорхойлно.
• А витамины дутлын үед амны хөндий дотор амархан хуулагддаг өнгөр
үүсэх ба амьсгал боогдолт ажиглагдахгүй.
Оношлох, ялган оношлогоо
Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
• Өвөрмөц эмчилгээний арга одоогоор боловсрогдоогүй байгаа.
• Дэгдээхэйний хорогдлыг багасгах, өндөглөлт буурахаас
урьдчилан сэргийлэх зорилгоор антибиотикууд, фурозолидон,
тривитамин, диоксидин (байранд), ниграс (агаарт дусал үүсгэх
хэлбэрээр) зэрэг бэлдмэлүүдийг хослуулж хэрэглэнэ.
• Аж ахуйд халдвар гаднаас орж ирэхээс хамгаалах хэрэгтэй.
Сүрэг сэлбэх зорилгоор дарах өндөг, хоногийн настай
дэгдээхэйг зөвхөн өвчнөөр бүрэн тайван болох нь баталгаатай
аж ахуйгаас авах ёстой.
Өвчний халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ
• Өвчний дэгдэлтийн үед хорио цээр тогтоож аж ахуйн дотор шувуудыг
хооронд нь нийлүүлэх, шилжүүлэхийг хориглоно.
• Бүх нас, хүйсний шувууг өвчин гарсан аж ахуйгаас гадагш гаргах, худалдах,
шилжүүлэх, мөн гаднаас шувуу оруулж ирэхийг хориглоно.
• Бусад аж ахуйд дарах өндөг өгөх, аж ахуйн дотор өвчин гарсан байрны
шувууны өндөгийг даралтад оруулахыг хориглоно.
• Тайван бус аж ахуйд шувууны тэжээл, тоног хэрэгслийг өвчин гарсан байр,
дэвсгэр нутгаас гадагш гаргахыг хориглоно.
• Өвчин гарсан шувууны байр, тасаг, бүсээс гаралтай өндгийг аж ахуйн өндөг
хадгалах байранд оруулах, хадгалахыг хориглоно.
• Тайван бус аж ахуйн нэгжийн нутаг дэвсгэрт хүмүүсийн гутал, хувцасыг
солиулж, ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээнд бүрэн оруулахгүйгээр
оруулж, гаргахыг хориглоно.
Ашигласан мэдээллийн эх сурвалж
1. Под редакцией проф. А.А. Конопаткина Эпизоотология и инфекционные
болезни сельскохозяйственных животных Москва “Колос” 1984;
2. Под редакцией проф. И.А.Бакулова. Руководство по общей эпизоотологии
Москва “Колос” 1979;
3. Б.Яримпил, М.Занаа, Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт өвчин судлал.
Улаанбаатар 1988;
4. Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт тахал өвчин Улаанбаатар. 2000;
5. А.Хөхөө. Мал, амьтны халдварт өвчин Улаанбаатар 2015;
6. Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавруудын эмхэтгэл. Улаанбаатар
2012;
7. Pedro N. Acha Boris Szyfres Zoonoses and Communicable Diseases
Common to Man and Animals Second Edition Washington, D.C. 20037, U.S.A.
1994.
8. https://vetvo.ru/infekcionnyj-laringotraxeit-ptic.html Ветеринарная служба
Владимирской области © www.vetvo.ru

More Related Content

What's hot

Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesbatsuuri nantsag
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesbatsuuri nantsag
 
Presentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesPresentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesbatsuuri nantsag
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesbatsuuri nantsag
 
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга batsuuri nantsag
 
лекц 1. энтеробактериозын халдварууд
лекц 1. энтеробактериозын халдваруудлекц 1. энтеробактериозын халдварууд
лекц 1. энтеробактериозын халдваруудbatsuuri nantsag
 
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаалекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглааbatsuuri nantsag
 
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,batsuuri nantsag
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease controlbatsuuri nantsag
 
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэллекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэлbatsuuri nantsag
 
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон batsuuri nantsag
 
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгалекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгаbatsuuri nantsag
 
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин batsuuri nantsag
 

What's hot (20)

Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseases
 
Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseases
 
Presentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesPresentation 13 pig diseases
Presentation 13 pig diseases
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseases
 
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
 
лекц 1. энтеробактериозын халдварууд
лекц 1. энтеробактериозын халдваруудлекц 1. энтеробактериозын халдварууд
лекц 1. энтеробактериозын халдварууд
 
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаалекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
 
Presentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp spPresentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp sp
 
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease control
 
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэллекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
 
галзуу өвчин
галзуу өвчингалзуу өвчин
галзуу өвчин
 
Боом өвчин Boom
Боом өвчин BoomБоом өвчин Boom
Боом өвчин Boom
 
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
 
Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1
 
Presentation9 tratment
Presentation9 tratmentPresentation9 tratment
Presentation9 tratment
 
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгалекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
 
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
 
Galzuu
GalzuuGalzuu
Galzuu
 

Similar to Presentation 14 fowel diseases

лекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтлекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтbatsuuri nantsag
 
Томуу
ТомууТомуу
Томууmd18b172
 
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэллекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэлbatsuuri nantsag
 
Галзуу өвчин
Галзуу өвчинГалзуу өвчин
Галзуу өвчинUchral Kh
 
лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу batsuuri nantsag
 
халдварт саа
халдварт саахалдварт саа
халдварт сааHongoroo Zayts
 
Эбола вирусын өвчин- Ebola virus disease
Эбола вирусын өвчин- Ebola virus disease Эбола вирусын өвчин- Ebola virus disease
Эбола вирусын өвчин- Ebola virus disease Ariunbayar Bazarvaani
 
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"GreengoldMongolia
 
Presentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesPresentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesbatsuuri nantsag
 
тарваган тахал
тарваган тахалтарваган тахал
тарваган тахалБ. Энжи
 

Similar to Presentation 14 fowel diseases (17)

Адуу, гахайны томуу
Адуу, гахайны томууАдуу, гахайны томуу
Адуу, гахайны томуу
 
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтлекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
 
Томуу
ТомууТомуу
Томуу
 
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэллекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
 
Шувууны томуу
Шувууны томууШувууны томуу
Шувууны томуу
 
Cow deis
Cow deisCow deis
Cow deis
 
Галзуу өвчин
Галзуу өвчинГалзуу өвчин
Галзуу өвчин
 
лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу
 
Ppth7
Ppth7Ppth7
Ppth7
 
халдварт саа
халдварт саахалдварт саа
халдварт саа
 
Sheep
SheepSheep
Sheep
 
Covid-19 /Хүүхдийн их эмч, хоол судлагч, АУ-ны доктор Ч.Өлзийбүрэн/
Covid-19 /Хүүхдийн их эмч, хоол судлагч, АУ-ны доктор Ч.Өлзийбүрэн/  Covid-19 /Хүүхдийн их эмч, хоол судлагч, АУ-ны доктор Ч.Өлзийбүрэн/
Covid-19 /Хүүхдийн их эмч, хоол судлагч, АУ-ны доктор Ч.Өлзийбүрэн/
 
Эбола вирусын өвчин- Ebola virus disease
Эбола вирусын өвчин- Ebola virus disease Эбола вирусын өвчин- Ebola virus disease
Эбола вирусын өвчин- Ebola virus disease
 
Ppth7
Ppth7Ppth7
Ppth7
 
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
 
Presentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesPresentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseases
 
тарваган тахал
тарваган тахалтарваган тахал
тарваган тахал
 

More from batsuuri nantsag

Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesbatsuuri nantsag
 
Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesbatsuuri nantsag
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiencybatsuuri nantsag
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesbatsuuri nantsag
 
Presentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesPresentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesbatsuuri nantsag
 
Presentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysisPresentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysisbatsuuri nantsag
 
Presentation10 desinfection
Presentation10 desinfectionPresentation10 desinfection
Presentation10 desinfectionbatsuuri nantsag
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesbatsuuri nantsag
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasebatsuuri nantsag
 
Presentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringPresentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringbatsuuri nantsag
 
Presentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasePresentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasebatsuuri nantsag
 
Presentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocyPresentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocybatsuuri nantsag
 
Presentation3 epizoot process
Presentation3 epizoot processPresentation3 epizoot process
Presentation3 epizoot processbatsuuri nantsag
 
Presentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious diseasePresentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious diseasebatsuuri nantsag
 
Presentation1 introduction
Presentation1 introductionPresentation1 introduction
Presentation1 introductionbatsuuri nantsag
 

More from batsuuri nantsag (17)

Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseases
 
Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseases
 
Presentation 1 fmd
Presentation 1 fmdPresentation 1 fmd
Presentation 1 fmd
 
Presentation16 b overview
Presentation16 b overviewPresentation16 b overview
Presentation16 b overview
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiency
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseases
 
Presentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesPresentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseases
 
Presentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysisPresentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysis
 
Presentation10 desinfection
Presentation10 desinfectionPresentation10 desinfection
Presentation10 desinfection
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseases
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_disease
 
Presentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringPresentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoring
 
Presentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasePresentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_disease
 
Presentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocyPresentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocy
 
Presentation3 epizoot process
Presentation3 epizoot processPresentation3 epizoot process
Presentation3 epizoot process
 
Presentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious diseasePresentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious disease
 
Presentation1 introduction
Presentation1 introductionPresentation1 introduction
Presentation1 introduction
 

Presentation 14 fowel diseases

  • 1. Сэдэв 14. Шувууны өвчнүүд Багш: Нанцагийн Батсуурь. PhD. DVM • Шувууны сул хоруу чанартай томуу, • Ньюкаслын өвчин, • Халдварт бронхит,
  • 2. Шувууны томуу өвчин Шувууны томуу өвчин нь миксовирусийн овог, ортомиксовирусийн язгуур, инфлюэнц вирусээр үүсгэгддэг амьсгалын замын тогтолцооны цочмог явцтай халдварт өвчин юм. Өвчний тодорхойлолт, түүний онцлог
  • 4. oТомуугийн вирусын гадаргуугийн хоёр давхар липидэн бүрхүүл хэврэг тул гадаад орчинд ерөнхийдөө тэсвэр муутай. oВирус өвчтэй амьтныг ханиаж, найтаахад гадаад орчинд цацагдаж, халдвар тархах нөхцөл бүрддэг. oШувууны томуугийн вирус агуулсан сангасаар нуур, цөөрмийн ус ихээхэн бохирдож, халдвар тараах хүчин зүйл болдог байна. 40С хэмтэй усанд вирусийн халдварлах чадвар 50% мөн өвөл нуурын ус хөлдсөн үеэс хавар гэсэх хүртэл халдварлах чадвар нь тодорхой хэмжээгээр хадгалагддаг болохыг судалгаагаар тогтоосон байна. oХарин вирус тасалгааны дулаанд 1 хоног, хэт ягаан цацрагийн нөлөөнд хэдхэн минутад идэвхээ алддаг. 40С-д хэдэн 7 хоног, 600-750С-д 2-5 минут, хасах 200С- д хэдэн сар, хасах 700С-ээс дээш хэмд хэдэн жил идэвхтэй байж чаддаг. oАриутгагч бодис, уусмалд идэвхээ хурдан алддаг. 2. Үүсгэгч, түүний онцлог үргэлжлэл
  • 5. 2. Тэмээний томуу өвчний үүсгэгч oУдаан хугацааны турш явуулсан судалгааны үр дүнд тэмээний томуу өвчнийг үүсгэгч нь хүн, мал, амьтан, шувууны томуу үүсгэгчийн нэгэн адил миксовирусын бүлэг, ортомиксовирусын язгуурт багтах А хэвшлээр үүсгэгддэг болох нь тогтоогджээ. oТэмээний томуугийн вирус бөмбөлөг хэлбэртэй, 80-120 нм хэмжээтэй. Энэ вирус нь зохион байгуулалт бүтцээрээ хүн, мал амьтан, шувууны томуугийн үүсгэгчтэй адил боловч антигент чанар, эмгэг төрүүлэх байдлаараа бусад томуугийн вирусээс ялгаатай.
  • 6.
  • 7. 8. Өвчний халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ
  • 8. 3. Өвчний эмгэг жамын хөгжил oТомуугийн үүсгэгч их төлөв амьсгалын дээд замд агаар дуслын замаар дамжин орж уушигны хучуур эдийн эсэнд хүрч тэндээ үржин, өвчтэй малын амьсгал, шүлс, нусаар дамжин ялангуяа хүчтэй ханиах үед гадаад орчинд цацагдан тархаж халдвар дамжих нөхцлийг бүрдүүлдэг. oЗаримдаа нүд ба хамрын хөндийн салст бүрхүүлд үрждэг. Амьсгалын замын хучуур эдэд вирус үржих явцдаа тэнд эмгэгийн процесс үхжил үүсгэдэг. oҮрэвссэн эдүүдэд задралын хорт бүтээгдэхүүнүүд хуримтлагдаж, цус, тунгалагт орсноор янз бүрийн эрхтнүүдэд, тухайлбал зүрх, элэг, бөөр, судасны эдүүдэд сөнөрлийн процесс үүсгэдэг. oӨвчтэй мал, амьтан халуурч, амьсгалын дээд замын салст бүрхүүлд их хэмжээний шингэн хуримтлагдсанаас тэнд орших элдэв нянгийн хоруу чанарыг нэмэгдүүлж кокк, микоплазм, цусан халдвар зэрэг 2-догч халдварт өртөх нөхцөл бүрддэг.
  • 9. 5. Бие бүтцийн эмгэгт хувирал oХорогдсон адууг задлаж үзэхэд эмгэг өөрчлөлт уушгинд ажиглагдана. Уушигны энд тэнд янз бүрийн хэмжээтэй үрэвслийн голомт бий болно. Тэдгээр нь өөр өөр өнгөтэй байхаас гадна уушигны гуурсанд идээт салслаг шингэн дүүрэн байна. oӨвчнөөр үхсэн тэмээг задлаж үзэхэд амны хөндийн салст, залгиур, төвөнх, мөгөөрсөн хоолойг дагаж хэсэг хэсэг цэг хэлбэрийн цус харвалт ажиглагдахын зэрэгцээ, уушиг цайвар ягаан, элэг хар хүрэвтэр өнгөтэй болсон байна. oМөн цээжний хөндий цайвар шаргал болж, мөгөөрс төвөнхөд салслаг шингэн хуралдсан байна.
  • 10. oШувуунд цагаан мөгөөрсөн хоолой, гэдсэнд цус харвалт үүсч элэг дэлүүний сөнөрөл, уушигны цусархаг үрэвсэл, гэдэсий салстын цусархаг үрэвсэл харагдах ба ходоодонд агуулагдахуун бараг байхгүй байна. oӨндөр хоруу чанартай томуугийн үед үнхэлцэгний хальсны завсарт шүүдэст үрэвсэл үүсэх, гэдэсний хана цусаар дүүрэх, чацархай, ходоод, гэдэс болон зүрх, тархины бор хальсанд цэгэн цус харвалт ажиглагдана. oЦээж, хэвлийн хөндийд шингэн хуримтлагдах, уушиг хавагнах шинж илэрдэг. 5. Бие бүтцийн эмгэгт хувирал үргэлжлэл
  • 11. Шувуунд: oНууц үе 3-5 хоног байна. Өвчин хурц, хурцавтар, ужиг хэлбэрээр илэрнэ. oТомуугаар өвчилсөн шувуу орчноо мэдрэх чадвар нь суларна. Ерөнхийдээ ноомойрч үргэж цочих нь багасна. Халуурч, дагжин чичрэх, хошуугаараа газар болон далавчаа цохих, усандаа хажуугаараа эргэлдэх зэрэг мэдрэлийн шинж тэмдэг илэрнэ. oМөн толгой хүзүүгээрээ хавагнах шинж илэрнэ. Чацга алдана. Тэжээвэр шувууд онцын шинж тэмдэггүйгээр олноороо үхнэ. oШувууны томуу нь нүүдлийн шувуудаар дамжин халдварладаг учир нүүдлийн шувууд манай оронд ирдэг 3 сарын дундаас 5 сарын дунд хүртэл онцгой анхаарвал зохино. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
  • 12. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
  • 13. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
  • 14. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
  • 15. Шувууны ньюкастлын өвчин oШувууны Ньюкастлын өвчин нь парамиксовирусээр үүсгэгддэг хурц халдварт өвчин бөгөөд бохирдсон ус, тэжээл болон салхиар дамжин халдвар тархаж маш богино хугацаанд олон тооны шувуу өвчлүүлдэг ОУ-ын А ангиллын өвчин юм. oЭнэ өвчнөөр голдуу тахиа, цацагт хяруул, гургалдай, тогос өвчилдөг. Ялангуяа 1-7 хоногийн настай дэгдээхэй илүү мэдрэг байдаг. Өвчин гарвал нэг байрны тахиа толгой дараалан өвдөх бөгөөд өвчилсөн шувууны үхэл 90-95 % - д хүрдэг. oМанай улсад одоогоор оношлогдоогүй байна. 1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
  • 16. 2. Үүсгэгч, түүний онцлог oӨвчний үүсгэгч нь Paramyxoviridae язгуурын Paramyxovirus –ын төрөлд хамаарагддаг РНХ агуулсан вирус юм. Парамиксовирус нь 9 хэвшилд хуваагдах ба хэлбэр дүрсийн хувьд янз бүр бөөрөнхий буюу лийр маягийн хэлбэртэй 150-300 нм хэмжээтэй байна. oНьюкастлын вирус уушиг, мөгөөрсөн хоолойн салст бүрхүүл болон тархины эд, эсэд үрждэг онцлогтой. Уг вирусыг дотор нь хоруу чанарын хувьд лентогений, мезогений, велогений гэж 3 хувааж үздэг. Эдгээрээс велогений төрөл нь хоруу чанар ихтэй омог бөгөөд өвчний явц хурдан, өвчлөлт хүнд хэлбэртэй, амьсгалын эрхтэнүүд хүчтэй гэмтэхээс гадна өвчилсөн шувуу мэдрэлийн саа тусан татаж унана. oЭнэ өвчний үүсгэгчийн хоруу чанараас хамруулан амьсгалын замын, мэдрэлийн, дотор эрхтэний гэмтлийн гэж ялган үздэг тал ч бий.
  • 17. 3. Өвчний эмгэг жамын хөгжил oВирус агаар дусал, амьсгалын замаар дамжин биед орсны дараа шувууны эд, эсэд сонгомол үйлчилгээтэйгээр үржих онцлогтой. oНьюкастлын вирус нь улаан эсийг наалдуулах идэвхитэй тул орсон вирус тахианы улаан эсэд наалдан богино хугацаанд бүх биеэр тархдаг. oАмьсгал, хоол боловсруулах эрхтний салст бүрхүүлд вирус үржиж улмаар дэлүү тархинд ихээр хуримтлагдана. oӨндөглөгч тахианы өндгөвч, өндөг дамжуулах сувгийн үйл ажиллагааг алдагдуулдаг байна.
  • 18. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг oНууц үе нь 3-7 хоног үргэлжлэнэ. Энэ өвчин шувууны аж ахуйд гарвал нас гүйцсэн тахианд тодорхой шинж тэмдэг илрэхгүй, харин дэгдээхэй илүү өвчилдөг. oӨвчилсөн дэгдээхэй ноомой болж амьсгалж чадахгүй амаа ангайлгаж хүзүү нь унжина. Өвчний эхний 4-5 хоногт үхэл их, харин цаашид үхлийн хувь буурдаг. oӨвчин мэдрэлийн үйл ажиллагааг алдагдуулбал толгой нь салгалах, хүзүүгээ нугалж, хөл далавч нь саажих шинж тэмдэг илэрнэ. oХодоод гэдэсний үрэвслийн үед шар ногоон чацга алдана. Тахиа хурц, хурцавтар хэлбэрээр өвчлөх үедээ хоёрдогч халдвараар (E.Coli) хүндрэх нь олонтоо тохиолдоно.
  • 19. oШувууны булчирхайлаг ходоодны салст бүрхүүлд цус харвах ба ходоодны уулзварт цусны судал тогтоно. Ходоодны хана зузаарч хөхөлжүүд нь хөөж томрон хавагнадаг. oНарийн гэдэсний хана зузаарч их хэмжээний цус харвалт ажиглагдана. oДэлүү болон өндгөвчний хөхөлжүүд нь томорно. Зүрхний булчин, тархинд цус харвасан байна. Амьсгалын замын эрхтэн өвчилсөн үед төвөнх, цагаан мөгөөрсөн хоолой салслаг шингэнээр дүүрч уушиг, хийт цуух үрэвсэнэ. oХоол боловсруулах эрхтэнийг өвчлүүлэх шинжээр илэрсэн бол элэг үрэвсэж хэвлийн хөндийд шингэн хуримтлагдсан байна. 5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
  • 20. 6. Оношлогоо, ялган оношлохуй oӨвчний тархалт, эмнэл зүй, эмгэг бие бүтцийн өөрчлөлт, лабораторийн нөхцөлд вирус ялгах болон ийлдэс судлалын аргуудаар онош тогтооно. oЛабораторийн шинжилгээгээр хамгийн чухал нь вирус ялган авах, хоруу чанарыг нь тодорхойлох явдал чухал. oВирус судлалын шинжилгээнд ихэвчлэн цагаан мөгөөрсөн хоолой, дэлүүний дээжийг ашиглана. Дээж сонгон авахдаа өвчний хэлбэр, явц, шинж тэмдэгийг харгалзан үзэж үүсгэгч илүү хуримтлагдах эмгэгт материалаас дээж авна. oЭнэ өвчнийг оношлоход ЦНУ, ЦНСУ, ПГУ, Гистологийн болон орчин үеийн өндөр мэдрэмжтэй шинжилгээний аргуудыг ашиглана.
  • 21. 7. Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга oЭнэ өвчнөөс сэргийлэх хамгийн гол арга бол вакцинжуулалт юм. Өвчний шинж тэмдэггүй эрүүл шувууг вакцинжуулалтанд хамруулна. Өөр вакцинтай цуг хэрэглэхийг хориглоно. oДэгдээхэйг 1 долоо хоногийн настай байхад амьд вакциныг нүдэнд дусааж вакцинжуулна. Амьд вакцин хэрэглэсэн үед дархлааны үргэлжлэх хугацаа 9-12 сар байна.
  • 22. Шувууны халдварт бронхит Өвчний тодорхойлолт Шувууны халдварт бронхит /ШХБ/ нь бага насны шувууны амьсгалын замын эрхтэнүүдийг, өндөглөгч тахианы үржлийн эрхтэнг гэмтээж өндөг тээх чадварыг нь удаан хугацаанд бууруулах байдлаар илэрдэг вирусын гоц халдварт өвчин болно.
  • 23. Үүсгэгч, түүний онцлог • Энэ өвчний үүсгэгч нь Coronaviridae-ийн язгуурын Coronavirus-ын төрөл, Coronavirus avian бөгөөд олон янзын хэлбэр дүрстэй, 80-100 нм хэмжээтэй, РНХ агуулсан, липидэн бүрхүүлтэй вирус болно. • Вирус эсийн сийвэнд нөхөн хуулбарлагддаг. 30 шахам ийлдсийн хэвшилтэй болохыг судлаачид тогтоогоод байна. • Тэсвэрт байдал: Вирус 56°С-ийн хэмд 10-15 минутын хугацаанд идэвхгүй болдог. Хөлдөөж хадгалахад 500 гаруй хоног (4° температурт), -20 ... -30°С-д 458 хоног амьд байна. Хэт ягаан туяаны үйлчлэлд вирус задарна. 3%-ийн идэмхий натрийн халуун уусмалд 3 цагийн дараа, 6,5 %-ийн идэвхит хлор бүхий хлорын шохойн уусмалд 6 цаг, формальдегидын 0,5%-ийн уусмалд 3 часа, 5%-ийн Демпа-12-ын халуун уусмалд 6 цаг, 1%-ийн фенола, формалины уусмалд 3 минутын дотор үхнэ.
  • 24. Өвчний эмгэг жамын хөгжил • Өвчний мөчлөг 18-20 хоног үргэлжилнэ. Вирус мөгөөрсөн хоолой, гуурсны салст бүрхүүлд нэвтрэн орсны дараах 1-3 хоногт үрэвслийн процесс явагдах ба 7 дахь хоногоос хучуур эд зузааран мэдэгдэхүйцээр хавагнаснаас болж их хэмжээний салс, шүүрдэс ялгардаг. • Дараачийн 12-18 хоногт дархлаа үүсэх шат эхлэх бөгөөд энэ үед гэмтсэн хучуур эд нөхөн сэргэж, лимфойд эсийн нэвчрэлт явагдана. Өвчний явц болон үе шатуудын солигдолт нь БМБ-д халдварлагдан орсон вирусын тун хэмжээнээс хамаардаг. • Өвчний вирус уушиг, мөгөөрсөн холойн агуулагдахуун, гэдснээс 10-21 хоногийн турш гадагш ялгарч болно. Харин цус, бөөр, тархинаас вирусыг ялган авах боломж тэр бүр байдаггүй. • ШХБ-ын эмгэг жамд өвчний явцыг үгдэрүүлдэг болзолт эмгэг төрүүлэгч микробууд /микоплазм, колисептицеми, стретококкоз, халдварт ханиадын үүсгэгч/ чухал холбогдолтой.
  • 25. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг • Нууц үе 3-10 хоног. • ШХБ-ын үед одоогоор эмнэл зүйн 3 хам шинж тогтоогдоод байна. Үүнд: • Амьсгалын замын хам шинж /синдром/ • Үржлийн эрхтэний гэмтлийн хам шинж • Нефрозонефритын хам шинж • Амьсгалын замын хам шинж дэгдэхэйд ажиглагдах ба халдвар авснаас хойш 18-36 цагийн дараа амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдэгүүд дагалдан гарч ирнэ: номойрлын байдалд орох, мөгөөрсөн хоолойн хэржигнүүр сонсогдох, найтаах, нус гоожих, коньюктивит, ринит үүсэх, ухархайн дагавар хөндий хавагнах гэх мэт.
  • 26. • Нас гүйцсэн шувуунд үржлийн эрхтэний гэмтлийн хам шинж явагдана: • Ганц нэг шувуунд амьсгалахад төвөгтэй болсноос өөр амьсгалын замын өвчлөлийн эмнэл зүйн шинж илрэхгүй. • 7-14 дэх хоногт өндөглөлт мэдэгдэхүйц багасна. • Өвчлөөд эдгэрсэн шувуунаас гэмтэлтэй өндөг гарна. Өндөг тээх чадвар нь эдгэрсэн шувуунд ч бүрэн нөхөн сэргэхгүй. • Дэгдэхэйн гаралт унана. • ШХБ-ын вирусын зарим омгууд эхний 2 долоо хоногийн хугацаанд уг өвчнийг үүсгэнэ. • Нефрозонефритын хам шинж нь бөөр, шээс дамжуулах суваг гэмтэж, шээсний хүчлийн давснууд хуралдах байдлаар илэрнэ. • Энэ хам шинжийн үед өвчтэй шувуу сул дорой болж, шээсний хүчлийн давсны хольцтой чацага алдана. • Өвчин хурц хэлбэрийн явцтай илрэх ба амьсгалын замын хам шинж ажиглагдахгүйгээр шувуу хорогдоно. • Хэрэв аж ахуйд ШХБ анх удаа ийм хам шинжтэй гарсан бол хорогдол 70 хувьд хүрдэг. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
  • 27. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт • Дэгдээхэйн мөгөөрсөн хоолой, томоохон гуурсан хоолойнуудад цус харвалт, шар уст, салст шүүрдэс ажиглагдана. Дэгдээхэйд цус харвалт нь өвөрмөц хэлбэрийн зураасууд үүсгэдэг. • Өвчтэй шувуунаас гарсан өндөгний 5-50 хувь нь шохойн өнгөр төдий бүрхүүлтэй, 25%-д бүрхүүл нь зөөлөн, 12%-д нимгэн бүрхүүлтэй байдаг. • 20% -д нь үр дамжуулах сувгийн үрэвсэлтээс улбаатай буглаа маягийн зүйл өндөгний уурагт үүссэн байна. • Өндөгийг дараад сунгачихсан юм шиг гонзгой хэлбэртэй болсон байх ба гаднах шохойн бүрхүүлд өвөрцөц хуниралт үүснэ. • Өндөг дамжуулах сувагт цэврүү үүсэх ба өндгөвчинд цус харвасан байж болно. • Нас гүйцсэн шувуунд өндгөвч болон өндөг дамжуулах суваг ямагт хөгжсөн, өндгөвчний фолликулууд хатанхайрсан байна. • Болзолт эмгэг төрүүлэгч микробуудаар үгдэрсэн хэв шинжит өөрчлөлт амьсгалын замын эрхтэнүүд дээр ерөнхийдөө ажиглагдана*.
  • 28. Оношлох, ялган оношлогоо • Урьдчилсан оношийг эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг анатомын хувиралд дээр үндэслэн тавина. • Вирусыг ялган авч, ялган тодорхойлсны үндсэн дээр эцсийн оношийг тогтооно. • Вирусын төрөл зүйлийг ялган тогтоохын тулд өвөрмөц ийлдэстэй тахианы үр хөврөл дээр вирус саармагжуулах урвал тавина, мөн агар-гельд тундасжуулах урвал ашиглана. • Иммунофлуоресценцийн урвал, өвөрмөц ийлдэстэй вирус саармагжуулах урвал, ретроспектерийн оношлогоо- цусны ийлдсийн ИФА, РН, РНГА болон ПЦР зэрэг молекул-биологийн арга ашигладаг. 10-20 хоногийн настай тахианы дэгдээхэй, тахианы үр хөврөлд халдвар хийх нь шийдвэрлэх ач холбогдолтой. • Ларенготрахейт, цэцэг, шувууны хуурамч тахал, амьсгалын замын микоплазмоз, халдварт ханиад, томуу, псевдочуму, респираторный микоплазмоз, заразный насморк, грипп, гамбора, гемофилезоос ялган оношлоно.
  • 29. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт • Тайван бус аж ахуйд хлорскипидар, йодит хөнгөн цагаан, Люголийн уусмал, глютекс, виркон С зэрэг халдваргүйтгэгч бодисуудыг аэрозол хэлбэрээр хэрэглэнэ. • Эхийн дархлаа ач холбогдолгүй байдаг тул хоногийн настай дэгдээхэйд ШХБ-ын эсрэг вакциныг хамарт нь дусаах, эсвэл мананцар үүсгэх замаар дархлаажуулна. • Өнөөгийн байдлаар шувууны аж ахуйнуудад АМ омгийн болон Н-120 гэсэн 2 төрлийн амьд вакциныг өргөн хэрэглэж байна. • Эх сүргийн шувуудыг аж ахуйн нэгжүүд Халдварт бронхит, Гамбора, Өндөглөлт буурах хам шинж өвчнийг хам эсэргүүцэх идэвхгүйжүүлсэн вазциныг булчинд тарьж сэргийлж байна.
  • 30. Өвчний халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ • Хязгаарлалтын арга хэмжээ авна. • Тайван бус аж ахуйн нэгжээс үржлийн зориулалтаар эмбрион, өндөг, дэгдээхэй худалдах, гадагш гаргах, мөн эм бэлдмэл үйлдвэрлэх, судалгаа-шинжилгээний зорилгоор дээрх зүйлүүдийг гаргахыг хориглоно. • Өвчин гарсан аж ахуйгаас амьд шувууг өөр аж ахуйн нэгжид худалдах, шилжүүлэх, иргэдэд худалдах, өгөхийг хатуу хориглоно. • Өвчтэй шувуутай хамт байсан шувуу, өвчин гарсан шувууны байранд байгаа тэжээл, ус, тоног хэрэгслийг тухайн аж ахуйн нэгжийн эрүүл шувуутай байранд шилжүүлэн оруулах, хэрэглэхийг хориглоно. • Мөн бусад аж ахуйн нэгжээс шувуу авахыг хориглоно.
  • 31. • ШХБ өвчин гарсан байранд байгаа ил өвчтэй шувуу, өсөлт нь хүчтэй хоцорч байгаа дэгдэхэйг устгана. • Үлдсэн шувууны арчилгаа, тэжээллэгийг сайжруулж, байрны нүх цоорхойг таглаж, агааржуулалтыг сайжруулна. • Долоо хоногт 2 удаа шувууны байранд халдваргүйтгэл хийнэ. Халдваргүйтгэл хийхдээ шувууг байранд нь байлгах ба халдваргүйтгэлд 2%- ийн идэвхит хлор бүхий гипохлорт натрийн уусмалыг 1 м/кубэд 0.5 л-ээр тооцож 15 минутын турш үйлчлүүлнэ. • Шувууны байрны орчны дэвсгэр газар болон шувууны байр хоорондох замыг 7 хоногт 1 удаа 3%-ийн идэмхий натри, 1%-ийн формалины уусмалын аль нэгээр халдваргүйтгэнэ. • Хамгийн сүүлчийн өвчлөл илэрснээс хойш 2 сарын дараа хязгаарлалтыг татан буулгаж, төгсгөлийн халдваргүйтгэл хийнэ. Өвчний халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ
  • 32. Тахианы халдварт ларинготрахейт Өвчний тодорхойлолт Тахианы халдварт ларинготрахейт өвчин (ТХЛТ) нь тахианы багийн шувуунд мөгөөрсөн хоолой, хамрын хөндий, нүдний салст бүрхүүлийн шүүрдэст-цусархаг үрэвсэлт үүсгэн, амьсгалахад төвөгтэй болох, цээж хэржигнэх, ханиалгах шинж тэмдэгээр илэрдэг вирусээр үүсгэгддэг амьсгалын замын хурц халдварт өвчин болно.
  • 33. Үүсгэгч, түүний онцлог • Үүсгэгч нь Herpesviridae язгуурт хамаардаг вирус бөгөөд тэр нь амьсгалын дээд замын хучуур эдийн шүүрдэст олон тоотой байх ба элэг, дэлүүнд цөөн тоотой илэрч болно. • Вирусын хэмжээний талаар маргаантай байдаг. Нэг хэсэг судлаачид тэдгээрийг 30-100 нм гэж байхад бусад нь 150-240 нм гэж үздэг. • Вирион бөмбөлөг хэлбэртэй. Вирионы бүтэц нь 3 хэсэгтэй: нуклеоид, капсомерүүдээс тогтсон капсид, болон бүрхүүл.
  • 34. • ТХЛТ-аар өвчлөөд өнгөрсөн шувууны ийлдсэнд вирус саармагжуулагч эсрэг бием илэрнэ. Судлаачид хоруу чанартай, сул хоруу чанартай омгууд байдгийг ялган тодорхойлсон боловч тэдгээр нь эмгэг төрүүлэхдээ ялгаагүй байдаг. • Вирус гадаад орчинд, ялангуяа хүйтэнд тэсвэртэй. Тахианы хөлдөөсөн маханд 19 сар, зун 120 см гүн нүхэнд булсан хүүрэнд 47 хоног, ил байгаа /4- 5 сард/ хүүрэнд-30 өдөр, хатаахад 359 хоног хадгалагддаг байна. • Өндөгний гадна талын шохойлог бүрхүүл дээр байгаа вирус 37 хэмийн халуунд 12 цагийн дараа үхнэ, +55 хэм хүртэл халаахад 2 цагийн дараа, буцалгахад тэр даруйдаа үхдэг байна. • Шувууны байранд вирус 6-9 хүртэл өдөр хадгалагдна. • Нарны гэрэлд 7 цагийн дотор үхнэ. • Вирус халдваргүйтгэх бодисын үйлчлэлд тэсвэр муутай, 3%-ийн идэмхий натри, 3%-ийн крезолын уусмалд 30 минутын дотор идвэхгүй болно. Үүсгэгч, түүний онцлог
  • 35. Өвчний эмгэг жамын хөгжил • Төвөнх, мөгөөрсөн хоолой, клоакийн гэмтсэн салт бүрхүүл дээр унасан вирус хучуур эдийн эсэд нэвтэрч бөөмөнд нь оршихуун бий болгон, хурц үрэвслийн процесс үүсгэдэг. • Вирус тахианы амьсгалын дээд замын хучуур эдэд сонгон байрших чадвар эзэмшингээ тус эдийн дотор хаван, цагаан цогцосын нэвчрэлт үүсгэн идэвхитэй үржиж эхэлдэг. Өвчний эхний шатанд мөгөөрсөн хоолойн хөндийд салсархаг шүүрдэс дайралдах ба цаашдаа цус харвалтын улмаас шүүрдэс цус, фебринтэй холилдоно. • Хучуур эдээс вирус цусны урсгалаар дамжин шувууны бүх биед тарна. Гэвч эмгэгт өөрчлөлтүүд нэг их үүсдэггүй.
  • 36. • Ларинготрахеитийн үед виреми удаан үргэлжилдэггүй, вирус ихэнхдээ мөгөөрсөн хоолой, төвөнхийн салст бүрхүүлд удаан хугацаагаар хадгалагдан үлддэг. • Мөгөөрсөн хоолойн хөндийд ээдэмцэр маягийн бөглөө үүсэх нь өвчний процесс болзолт эмгэг төрүүлэгчтэй хавсарсныг илтгэнэ. Ийм нөхцөлд вирусыг ялган гаргаж авахад хүндрэлтэй. • Эсийн тасархай, фибрин, цусны дүрст элемэнтүүд мөгөөрсөн хоолойн хөндийг бөглөж, амьсгал боогдон, шувууг үхүүлэхэд хүргэдэг бүлэнг үүсгэдэг. • Өвчний нууц хугацаа 2-30 хоног. • Вирус шувууны хоолойд орсноос хойш 3-7 өдрийн дараа анхны клиник шинж тэмдэг илэрнэ. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
  • 37. • ТХЛТ-ын явц нь хурц, хурцавтар, ужиг, далд хэлбэртэй байж болно. Шувуунд өвчний хэлбэрийг 3 янзаар авч үзнэ: • Төвөнх-мөгөөрсөн хоолойн хэлбэр • Нүдний хэлбэр • Хэв шинжит бус хэлбэр гэж ангилж үздэг. • Төвөнх-мөгөөрсөн хоолойн хурц хэлбэрийн үед эхлээд ганц нэг шувуу өвчилж байснаа 7-10 хоногийн дараа өвчлөл тайван бус сүргийн бүх шувууг хамардаг. Өвчилсөн шувуу номойрч, сульдан, тэжээлийн дуршилгүй болно. Нүдээ аниад хөдөлгөөнгүй сууна. Орой үдшийн цагаар тайван сууж байгаа шувуудыг анхааралтай сонсох юм бол шүгэлдэх, хэржигнэх, гуагалах мэт дуу авиа сонсогдоно. • Төвөнх, мөгөөрсөн хоолой цэрээр бөглөрснөөс амьсгал хямрахад хүргэнэ. Шувуу амьсгалахдаа амаа ангайх ба амьсгал авах, гаргах үйлдэл хүндрэлтэй болно. Шувууны төвөнх, мөгөөрсөн хоолойд гар хүрэхэд ханиалгана. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
  • 38. • Хурцавтар явцтай үед өвчин 2-3 долоо хоног үргэлжлэх ба эмнэл зүйн шинж тэмдэг сул илэрнэ. Шувуу эдгэрэх буюу эсвэл өвчин ужиг хэлбэрт шилжинэ. • Өвчтэй шувуунд ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох ба залаа, молцог цайрах шинж тэмдэг ажиглагдана. Төвөнх, залгиурт үзлэг хийхэд сааралдуу өнгөтэй, амархан хуулагдах өнгөр тогтсон байгаа нь ажиглагдана. Өндөглөлт цөөрнө. • Нүдний хэлбэр ихэвчлэн ужиг явцтай байх ба дэгдээхэйг дамжилгын системээр эрчимтэй өсгөж байгаа үед янз бүрийн насны шувуудын дунд халдвар дамжсанаас голчлон өвчин тархдаг. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
  • 39. • Эхэндээ 10-15 хоногийн настай ганц нэг дэгдээхэй өвчилнө, цаашдаа бүх шувууг өвчлүүлнэ. Эмнэл зүйн үндсэн шинж нь нүдний салст бүрхүүл улайх, нүдний завсар өөрчлөгдөн нарийсах, 3-дагч зовхи нүдний дотоод булан руу түрж бултайх, зовхи хавагнах, гэрлээс дальдчих, нулимс гоожих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэ үед дэгдээхэйн биеийн халуун 1-2 хэмээр өснө. • Үрэвсэлтийн явц нүдний доорх дагуур хөндий, хамрын хөндийн салст бүрхэвчийг хамрах ба өвчний явц 20 хоногоос 2-3 сар хүртэл үргэлжилж, шувуу турж эцнэ. Нүдний хэлбэр 60 хүртэл хоногийн настай дэгдээхэйн 5-90 хувийг хамардаг. • Өвчний хэв шинжит бус хэлбэрийг ийлдэс судлалын шинжилгээгээр илрүүлнэ. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
  • 40. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт • Төвөнх, мөгөөрсөн хоолойн хэлбэрийн үед гол өөрчлөлт төвөнх, мөгөөрсөн хоолойд гарах ба тэдгээрийн салст бүрхэвч хүчтэй улайсан, хавагнасан, жижиг цус харвалтууд үүссэн байна. • Мөгөөрсөн хоолойн хөндийд янз бүрийн хэмжээтэй салс, шар ус, цусархаг шүүрдэс агуулагдаж байдаг. • Өвчний явц удаан үргэлжилсэн тохиолдолд төвөнхийн хөндийд ээдэм маягийн бөглөө үүсч, нүхийг тагласан байна. • Нүдний хэлбэрийн үед нэг талын нүдний, эсвэл хоёр нүдний зовхи улайж хавагнасан, заримдаа нүдний эвэрлэг бүхүүл болон алим гэмтсэн байна.
  • 41. Оношлох, ялган оношлогоо • Оношлогоог эпизоотологийн судалгаа, клиник үзлэг, эмгэг анатомын задалгаа, лабораторийн шинжилгээний дүнг* үндэслэн тогтооно. • Лабораторийн шинжилгээгээр бактерийн халдвараас ялган оношлосны дараа био сорил тавьж**, вирус ялган авна. • Лабораторийн шинжилгээнд зориулж өвчний эмнэл зүйн шинж тэмдэг эхний шатандаа илэрч байгаа 4-5 дэгдээхий юмуу хүүрийг илгээнэ. • Шувууны хуурамч тахал, Амьсгалын замын микоплазмоз, цэцэг, пастереллез, авитаминоз А, халдварт ханиад, халдварт бронхитоос ялган оношилно.
  • 42. • Хуурамч тахал-булчирхайт ходоодны СБ дээр цагриган цус харвалт, нарийн гэдсэнд яршилт үүснэ. Эпизоотологи нь өөр. • Амьсгалын замын микоплазмоз-тархалт удаантай, хийт цуухуудыг гэмтээнэ, үхэл цөөнтэй. • Цэцэг-Клиник үзлэгээр цэцгийн тууралтыг илрүүлнэ. Цэцэгийн сахуугийн болон нүдний хэлбэрийн клиник шинж адил байвал вирусыг ялган авч, төрөл, зүйлийг нь тодорхойлно. • А витамины дутлын үед амны хөндий дотор амархан хуулагддаг өнгөр үүсэх ба амьсгал боогдолт ажиглагдахгүй. Оношлох, ялган оношлогоо
  • 43. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт • Өвөрмөц эмчилгээний арга одоогоор боловсрогдоогүй байгаа. • Дэгдээхэйний хорогдлыг багасгах, өндөглөлт буурахаас урьдчилан сэргийлэх зорилгоор антибиотикууд, фурозолидон, тривитамин, диоксидин (байранд), ниграс (агаарт дусал үүсгэх хэлбэрээр) зэрэг бэлдмэлүүдийг хослуулж хэрэглэнэ. • Аж ахуйд халдвар гаднаас орж ирэхээс хамгаалах хэрэгтэй. Сүрэг сэлбэх зорилгоор дарах өндөг, хоногийн настай дэгдээхэйг зөвхөн өвчнөөр бүрэн тайван болох нь баталгаатай аж ахуйгаас авах ёстой.
  • 44. Өвчний халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ • Өвчний дэгдэлтийн үед хорио цээр тогтоож аж ахуйн дотор шувуудыг хооронд нь нийлүүлэх, шилжүүлэхийг хориглоно. • Бүх нас, хүйсний шувууг өвчин гарсан аж ахуйгаас гадагш гаргах, худалдах, шилжүүлэх, мөн гаднаас шувуу оруулж ирэхийг хориглоно. • Бусад аж ахуйд дарах өндөг өгөх, аж ахуйн дотор өвчин гарсан байрны шувууны өндөгийг даралтад оруулахыг хориглоно. • Тайван бус аж ахуйд шувууны тэжээл, тоног хэрэгслийг өвчин гарсан байр, дэвсгэр нутгаас гадагш гаргахыг хориглоно. • Өвчин гарсан шувууны байр, тасаг, бүсээс гаралтай өндгийг аж ахуйн өндөг хадгалах байранд оруулах, хадгалахыг хориглоно. • Тайван бус аж ахуйн нэгжийн нутаг дэвсгэрт хүмүүсийн гутал, хувцасыг солиулж, ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээнд бүрэн оруулахгүйгээр оруулж, гаргахыг хориглоно.
  • 45. Ашигласан мэдээллийн эх сурвалж 1. Под редакцией проф. А.А. Конопаткина Эпизоотология и инфекционные болезни сельскохозяйственных животных Москва “Колос” 1984; 2. Под редакцией проф. И.А.Бакулова. Руководство по общей эпизоотологии Москва “Колос” 1979; 3. Б.Яримпил, М.Занаа, Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт өвчин судлал. Улаанбаатар 1988; 4. Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт тахал өвчин Улаанбаатар. 2000; 5. А.Хөхөө. Мал, амьтны халдварт өвчин Улаанбаатар 2015; 6. Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавруудын эмхэтгэл. Улаанбаатар 2012; 7. Pedro N. Acha Boris Szyfres Zoonoses and Communicable Diseases Common to Man and Animals Second Edition Washington, D.C. 20037, U.S.A. 1994. 8. https://vetvo.ru/infekcionnyj-laringotraxeit-ptic.html Ветеринарная служба Владимирской области © www.vetvo.ru

Editor's Notes

  1. PMV-1- ээс PMV -9 хүртэл 9 хэвшил байна.
  2. Источник: https://vetvo.ru/infekcionnyj-bronxit-kur.html Ветеринарная служба Владимирской области © www.vetvo.ru
  3. *-Хийт цуухуудын хана тунгалаг байдлаа алдаж, ширхэгэнцэр өнгөрөөр бүрэгдсэн, мөгөөрсөн хоолойн хана шар уст, салслаг шүүрдсээр хучигдсан байна. Шүүрдсийг арилгаад харахад салст бүрхүүлийн доорх эд хавагнасан, цус харвасан байна. Уушгинд ширхэгэнцэрт өтгөн зүйл хуралдсан байна. Элгэнд цус саатал үүсэж, цус ихэссэнээс ирмэг нь мохоо болно. Элэг, бөөрөнд үрлэгдсэн сөнөрөл үүснэ.
  4. Инфекционный ларинготрахеит в отличие от бронхита поражает взрослую птицу; у цыплят данное заболевание протекает обычно в виде серозного коньюктивита. Типичная оспа у птиц отличается от инфекционного бронхита по возникающим кожным поражениям, конъюнктивальная форма оспы сопровождается конъюнктивитами, положительной фолликулярной пробой. Псевдочума сопровождается поражением органов дыхания, расстройством кишечника, параличами и парезами конечностей. Вирус псевдочумы обладает способностью гемоагглютинировать эритроциты животных и птиц, что не отмечается у не обработанного трипсином вируса инфекционного бронхита. Некоторые трудности могут возникнуть при дифференциации инфекционного бронхита от респираторного микоплазмоза. В этом случае нужно сделать посевы на бульон и агар Эдварда для выделения культуры микоплазмы, которые затем проверяют на патогенность. В практических условиях инфекционный бронхит часто осложняется возбудителем респираторного микоплазмоза и заболевание у птиц протекает по типу ассоциированных инфекций.
  5. Источник: https://vetvo.ru/infekcionnyj-bronxit-kur.html Ветеринарная служба Владимирской области © www.vetvo.ru ШХБ-оор өвдөөд эдгэрсэн шувуу тухайн халдварыг үүсгэсэн омгийн вируст 4-6 сарын хугацаанд тэсвэртэй болно. Вакцина против ньюкаслской болезни (НБ), инфекционного бронхита кур (ИБК), инфекционной бурсальной болезни (ИББ), синдрома снижения яйценоскости (ССЯ-76), реовирусной инфекции (теносиновита птиц) (РЕО) инактивированная. 
  6. Источник: https://vetvo.ru/infekcionnyj-laringotraxeit-ptic.html Ветеринарная служба Владимирской области )
  7. Выделяющийся экссудат склеивает веки глаз, на слизистой оболочке конъюнктивы заметны кровоизлияния, под третьим веком скапливаются фибринозные массы, наступает кератит и панофтальмия с потерей зрения.
  8. На слизистой оболочке ротовой полости с одной или обеих сторон корня языка и на его уздечке иногда находим казеозно-фибринозные небольшие легко снимающиеся налеты; реже — казеозные очаги в легких. Иногда обнаруживаем катарально-геморрагическое воспаление клоаки, реже отдельных участков тонких кишок. В фабрициевой сумке часто наблюдают уплотненную творожисто-гнойную массу. На слизистой оболочке ротовой полости с одной или обеих сторон корня языка и на его уздечке иногда находим казеозно-фибринозные небольшие легко снимающиеся налеты; реже — казеозные очаги в легких. Иногда обнаруживаем катарально-геморрагическое воспаление клоаки, реже отдельных участков тонких кишок. В фабрициевой сумке часто наблюдают уплотненную творожисто-гнойную массу.
  9. *-обнаружение интрануклеарных включений в эпителии трахеи, вируса там же с помощью флуоресцирующих антител, РДП,РН **-ставят реакцию нейтрализации на эмбрионах, реакцию двойной диффузионной преципитации в агаровом геле, исследуют гистосрезы на наличие внутриядерных включений округлой или колбасовидной формы, окруженными ясно видимыми ободками.