SlideShare a Scribd company logo
1 of 30
Download to read offline
Малын халдварт паразиттах өвчин
-1-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2
НОГООН АЛТ-МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД ТӨСӨЛ
МАЛЧИН
ЭМХЭТГЭЛ
ЦУВРАЛ-2
“МАЛЫН ХАЛДВАРТ ПАРАЗИТТАХ ӨВЧИН”
Улаанбаатар хот
2019 он
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын халдварт паразиттах өвчин
-2-
	
Швейцарын хөгжлийн агентлагийн “НОГООН АЛТ-МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД”
төслийн санхүүжилтээр Мал эмнэлгийн чиглэлийн мэргэжлийн баг
хамтран боловсруулав.
1.	 С.Цэрэнчимэд УМЭЦТЛ-ийн ерөнхий эмч, доктор
2.	 П.Болормаа ХААИС-ийн МЭС-ийн багш, доктор /Sc.D/, профессор.
3.	 Б.Баяртогтох МЭС-ийн багш, докторант
4.	 А.Гомбожав ХААИС-ийн МЭС-ийн захирал, доктор /Ph.D/, профессор.
5.	 С.Бүрэнжаргал ХААИС-ийн МЭС-ийн багш, доктор /Ph.D/, дэд профессор
6.	 Я.Ганболд МЭХүрээлэнгийн тэргүүлэх проф. Доктор /Sc.D/, профессор
Редактор: 	 А.Гомбожав ХААИС-ийн МЭС-ийн захирал, доктор
			 /Ph.D/, профессор.
		 П.Болормаа ХААИС-ийн МЭС-ийн багш, доктор /Sc.D/,
			 профессор
Цаасны хэмжээ: 	 В5
Хэвлэлийн хуудас: 	 3хх
Хэвлэсэн тоо: 	 1000ш
Хэвлэсэн газар:	 “Цогтпринт” ХХК-нд эхийг бэлтгэж хэвлэв.
			Утас: 344597, 91921191
Малын халдварт паразиттах өвчин
-3-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2
МАЛЫН ПАРАЗИТТАХ ӨВЧИН
Паразит хэв маягийн амьдрал. Манай гариг дээр хамгийн өргөн тархсан
түгээмэл үзэгдлийн нэг бол паразит маягийн амьдрал юм. Тухайлбал амьд
байгальд 23 хүрээ 81 ангид хамаарагдах 1,5 сая зүйлийн амьтан оршдогийн
4-5 хувь буюу 60-65 мянган зүйлийнх нь паразит хэв маягийн амьдралтай
байдаг ажээ.
Паразит хэв маягийн амьдрал гэдэг нь
тухайн амьтан өөрийн биед хоол тэжээлээ
боловсруулахгүй өөр амьтны биед
байрлаж, тэр амьтныхаа боловсруулсан
бэлэн хоол, тэжээлээр хооллож улмаар
уг амьтандаа хор хөнөөл учруулдаг
амьдралын хэв маягийг хэлнэ.
Хоол тэжээлийг нь идэж шимэгчлэн байрлаж
байгаа амьтныг паразит амьтан, энэ амьтныг
байрлуулж боловсруулсан хоол тэжээлээ
идүүлж байгаа амьтныг нь эзэн амьтан гэнэ.
Паразит амьтнаас эзэн амьтны биед учруулж байгаа эмгэг өөрчлөлтүүд
тэдгээрийн гадна илрэлийг үндсэнд нь паразиттах өвчин гэж ойлгож
болно.
Манай орны мал амьтны паразиттах өвчин 1930-аад оноос судпагдаж эхэлсэн
ба одоогийн байдлаар монгол малд 230 гаруй зүйлийн паразит амьтан
бүртгэгдээд байна. Мал амьтанд шимэгчлэгч паразит амьтдыг байрлалаар
нь 2 том хүрээнд хувааж болно.
	 а. Цагаан хорхойн хүрээ /гельминит/ буюу дотно паразит тэдгээр
нь мал амьтны дотор эрхтнүүд голдуу тэжээл боловсруулах замд байрлаж
тэнд үржил хөгжил нь явагдаж
хооллож, амьдран улмаар
эзэн амьтныхаа биед эмгэг
өөрчлөлтүүд үзүүлдэг, голдуу
цагаан өнгөтэй бөөрөнхий
буюу урт туузан хэлбэртэй
хорхойнууд юм. Иймд малчид эдгээрийг цагаан хорхой, үүссэн өвчинийг нь
цагаан хорхойтох өвчин гэж нэрлэдэг.
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын халдварт паразиттах өвчин
-4-
	 б. Үе хөлтөн хачиг шавжны хүрээ буюу гадна
паразит эдгээр нь мал амьтны биеийн гадаргууд
голлон байрлаж, тэндээ эмгэг өөрчлөлт үүсгэдэг
болно.
Иймд гадна шимэгчдэд малын хамуу, ширх, арьсны
гуур зэргийн үүсгэгчид багтдаг.
Өвчний ерөнхий шинж тэмдэг
Паразиттах өвчин дээр дурьдсан онцлогоосоо хамаарч шинж тэмдэг нь өөр
өөр байдаг. Гэхдээ ямарч паразит амьтан эзэн амьтныхаа биед;
•	 Механик гэмтэл учруулах
•	 Бодисын солилцооныхоо явцдаа хорт бодис ялгаруулж эзэн амьтнаа
хордуулах
•	 Халдварт өвчин үүсгэгч нян, бичил биетнийг дамжуулан тараах зэрэг
үндсэн нөлөөлөл үзүүлнэ.
Энэ нь амьтны бие махбодид бодисын солилцоо хямарч, өсөлт хөгжилт нь
саатаж, зогсонги байдалд орсоноор эцэж, турна. Улмаар өвчин тэсвэрлэх
чадвар суларч халдварт өвчнөөр өвдөх нөхцөл бүрдэнэ.
Паразиттах өвчний шинж тэмдэг тухайн
паразитын байрлаж байгаа газраас болж
өвөрмөц байдлаар илэрдэг. Тухайлбал;
паразит амьтан хоол боловсруулах замд
байрлаж байгаа тохиолдолд эзэн амьтны
тэжээл боловсруулах ажиллагаа хямарч,
тэжээлийн шингэц муудан турж, эцэх,
чацга алдах шинж тэмдэг илэрнэ.
Амьсгалын замд байрласан тохиолдолд мал амьтан ханиах, найтаах, хамраас
шингэн нус, идээ, бээр гоожих амьсгаадах зэрэг шинж тэмдэг илрэнэ.
Паразит арьсанд байрласан үед малын арьс гэмтэж шархлах, үс, ноос
халцарч унах шинж тэмдэг гардаг. Паразиттах өвчнийг таниж мэдэхдээ
ерөнхий шинж тэмдгийг харгалзахын зэрэгцээ хамгийн гол нь тухайн өвчинг
үүсгэж байгаа паразит амьтныг эзний биеэс олж илрүүлэх хэрэгтэй юм.
Малын халдварт паразиттах өвчин
-5-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2
Паразиттах өвчний хор хөнөөл
Паразиттах өвчний хор хөнөөл асар их юм. Юуны өмнө паразит амьтны
нөлөөгөөр тухайн мал турж эцэн ашиг шим нь буурна. Өсвөр насны малын
өсөлт хөгжил зогсонги байдалд орж давжаарна.
Паразитын тоо, хоруу чанар ихсэх тусам үзүүлэх хөнөөл нь хүчтэй болж
мал амьтан хүндээр өвчилж, үхэж хорогдоход хүрнэ. Ингэснээр тухайн айл
өрхөөс эхлээд баг, сум, аймаг улсын хэмжээнд мал сүргийн тоо толгой, тарга
хүч ашиг шим багасаж, эдийн засгийн ихээхэн хохирол гарах болно.
Нөгөө талаар паразит амьтан
халдварт өвчний үүсгэгчийг
тараах хэрэгсэл, халдварт
өвчин үүсэхэд суурь дэвсгэр нь
болдог.
Түүнчлэн зарим паразит нь мал
амьтдаас хүнд дамжин халдаж
улмаар хүнийг өвчлүүлдэг
аюултай. Жишээлбэл хамуу,
бэтэг, арьсны гуур болон цагаан
хорхойн олон өвчин малаас хүнд дамжин халдварладаг байна.
Цагаан хорхойтох өвчнүүд
Энэ бүлэгт 50 гаруй зүйлээр үүсдэг 50 гаруй
өвчин багтана. Цагаан хорхой нь гол төлөв
малын ходоод гэдсэнд байрлаж үржил хөгжил нь
явагдаж байдаг. Цагаан хоройтох өвчнийг дотор
нь хавтгай хорхой, бөөрөнхий хорхой, туузан
хорхойгоор үүсдэг өвчнүүд гэж ангилна.
ХАВТГАЙ (ТРЕМАТОД) ХОРХОЙГООР ҮҮСДЭГ ӨВЧНҮҮД
Манай оронд мал, амьтан хавтгай хорхойгоор өвчлөх нь харьцангуй ховор
байдаг. Хэдхэдэнтөрөлзүйлийнтрематодоорүүсдэгөвчнийгпарамфистомоз
гэнэ. Үхэр, хонь, ямаа, буга зэрэг хивэгчдийн нарийн гэдэс, ходоод, гүзээнд
шимэгчилдэг. Бие гүйцсэн хорхой ихэвчлэн гүзээнд, хааяа хэрхнэгт, харин
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын халдварт паразиттах өвчин
-6-
авгалдай нь 12 хуруу гэдэс ходоодонд шимэгчлэн, хурц ба ужиг хэлбэрээр
өвчлүүлдэг. Өвчилсөн малын гэдэс дүүрч, чацга алдах, турж эцэх, эрүү
өвчүүний доод талаар хавагнах шинж тэмдэг илэрнэ.
Үүсгэгчийн хэлбэр зүй.
Гонзгой зууван хэлбэртэй, 5-20
мм урт, амны соруул байхгүй,
амны сүвийн цаад талд
фаринкс байна. Сайн хөгжсөн
хэвлийн соруул биеийн хойд
хэсэгт байрлана. Бүрхүүл нь
том хөхөнцөрөөр хучигдсан байна. Ихэвчлэн 12 хуруу гэдэс буюу нарийн
гэдэс, ходоодонд орж бие гүйцмэгц гүзээнд очиж шимэгчилнэ.
Үүсгэгчийн биологи. Өвчтэй малын баастай хамт гарсан өндөг гадаад
орчинд 20 хоноход авгалдай үүсч
улмаар завсрын эзэн дун хорхойд
халдварлан церкарий болно. Церкарий
дунгийн биеэс 1.5-3 сарын дараа гарч
ургамалд наалдан малд халдварлана.
Малын биед орсон авгалдай 2-3 сарын
дараа бие гүйцсэн хорхой болж 7-8 жил
амьдарна.
Эмнэл зүйн шинж тэмдэг. Хурц ба ужиг хэлбэрээр илэрнэ. Өвчнөөр тайван
бус бэлчээрийн малд 3-4 долоо хоногийн дараа өвчний шинж тэмдэг тод
илэрнэ.
Бие бүтцийн эмгэг хувирал. Ил үзэгдэх салст бүрхүүл цайна. Бие
гүйцээгүй хэлбэр нь яргах үед нарийн гэдэс, ходоодны нугалуурын хэсэг
үрэвсэж чацархайн тунгалгийн зангилаа томорно. Арьсан дор, эрүү омруунд
цэлцгэнэсэн нэвчдэс үүснэ. Гэдэсний салст бүрхүүлд цус харваж өвчин
ужиграхад гүзээний цэлмэн хатингартана.
Урьдчилан сэргийлэх. Өвчин гарсан суурийн бүх малыг 10 хоногийн
завсартайгаар 2 удаа туулгана. Уг өвчнөөр тайван бус нутгийн малыг
сэргийлэх зорилгоор бэлчээрийг 2 сар тутамд солино.
Малын халдварт паразиттах өвчин
-7-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2
ТУУЗАН (ЦИСТОД) ХОРХОЙГООР ҮҮСДЭГ ӨВЧНҮҮД
Одоогоор манай улсын мал, амьтанд шимэгчилж өвчин эмгэг үүсгэдэг 13
зүйлийн туузан хорхой бүртгэгдсэн байна.
Хивэгч малын анаплоцефалятоз
Хивэгч мал, амьтдын нарийн гэдсэнд
шимэгчилдэг нэг төрлийн туузан
хорхойгоор үүсдэг өвчин. Хивэгчдийн
туузан хорхойтох өвчнийг үүсгэгчийнх
нь төрлөөр мониезиоз, тизаниезиоз,
авителиноз гэж ангипдаг боловч өвчин
үүсгэгчийн биологи, эпизоотологи,
эмчлэх, сэргийлэх арга хэмжээ нь
адил учраас эдгээрийг нийтэд нь
анаплоцефалятоз гэж нэрлэдэг.
Мониезиоз
Мониезоор ихэвчлэн хурга, ишиг, тугал тизаниезоор голдуу төлөг,
авителинозоор ихэвчлэн нас гүйцсэн мал өвчлөх онцлогтой.
Үүсгэгчийн биологи. Мониезийн авгалдай цистоцеркоид нь хачгийн биед
шимэгчлэн хөгжих ба бөөрөнхий хэлбэртэй, нягт хальсан бүрхүүлтэй.
Өвс ногооны хамт цистицеркоидыг биедээ
агуулсан орибатид хачгийг залгисан мал
мониезээр халдварлана. Жинхэнэ эзний
бие мониезийн өсөлт хөгжилт маш түргэн,
хоногт дунджаар 8 см-т хүрнэ. Бие гүйцсэн
паразитын бөгсөн талаас бэлэг боловсорч
өндөг дүүрэн үенүүд тасран баастай хамт
гадаад орчинд хаягдана. Орибатид хачиг
паразитын өндөг буюу онкосферийг идэж
халдварлана. Орибатид хачиг 2 жилээс
доошгүй хугацаанд мониезийн авгалдайг
биедээ агуулж, халдварын эх уурхай болдог ажээ.
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын халдварт паразиттах өвчин
-8-
Адууны анаплоцефалятоз
Адуу болон битүү туурайтны бүдүүн, нарийн гэдсэнд шимэгчилдэг туузан
хорхойгоор үүсдэг өвчин.
Үүсгэгчийн хэлбэр зүй. Анаплоцефалятоз нь 52 мм урт, 25 мм өргөн, 2.8-
3.0 мм голчтой бөөрөнхий толгойтой,
дэгээгүй сайн хөгжсөн соруултай,
хүзүүгүй дан бэлэгтэй, бэлгийн сүв
нэг талдаа, өндөг 0.072-0.084 мм
хэмжээтэй сулавтар хөгжсөн лийр
маягийн аппараттай.
Завсрын эзэн нь орибатид хачиг юм.
Үүсгэгчийн биологи. Өвчтэй адууны баасаар
гарсан өндгийг бэлчээрийн орибатид хуягт
хачиг иднэ. Хачгийн гэдсэнд орсон өндөг 150
орчим хоногийн дараа цистицеркоид хэмээх
халдварлуулах чадалтай авгалдай болдог.
Ийм авгалдайг тээсэн хачгийг адуу өвстэй цуг
залгиж халдварлана. Адууны гэдсэнд орсон
цистицеркоид 1-1.5 сарын дараа бие гүйцэж
туузан хорхой болно.
Бэтэг
Хонь, ямаа, тэмээ, үхэр, адуу, гахай
болон бусад зэрлэг хивэгч амьтад болон
хүн өвчилнө. Бэтгийн уйланхай нь элэг,
уушги, хааяа зүрх, дэлүү, бөөр зэрэг
бусад эрхтэнд байрлан шимэгчилнэ. Бие
гүйцэж бэлэг боловсорсон хорхой нохой,
чоно, хааяа үнэгний нарийн гэдсэнд
шимэгчилнэ.
Үүсгэгчийн биологи. Бэтгээр
халдварласан нохой нь хүн ба малд бэтэг
өвчин тараагч гол уурхай юм. Бие гүйцсэн бөгөөд өндгөөр дүүрсэн үеүд их
Малын халдварт паразиттах өвчин
-9-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2
биеэс тасран салж нохойны баасны хамт гадаад орчинд унана. Нэг үенд
800-1000 хүртэл өндөг байна. Газарт тасарч ойчсон үеүд агшиж хөдлөхдөө
доторхи өндгөө шахан гаргаж байдаг.
Цистицеркоз / Сэмжний уйланхай/
Энэ нь махчин амьтны гэдсэнд
шимэгчилдэг туузан хорхойны авгалдай
юм.
Үүсгэгчийн хэлбэр зүй. Шингэн зүйлээр
сулавтар дүүргэгдсэн зууван хэлбэртэй,
буурцагнаас тахианы өндөгний чинээ
хэмжээтэй уйланхай юм. Толгой нь
уйланхайн ханаар энгийн нүдэнд нэвт
харагдана. Авгалдайн хошуу нь 26-44
ширхэг хоёр эгнээгээр байрласан дэгээтэй. Уйланхай урт хүзүүгээр өлгөгдөн
орших учир “нарийн хүзүүт” гэж нэрлэдэг.
Үүсгэгчийн биологи. Жинхэнэ
эзэн нохой бусад махчин
амьтад нарийн хүзүүт финнийн
уйланхай бүхий эд, эрхтэнг
идэж халдварлана. Бие гүйцсэн
паразитын олон мянган өндөг
агуулсан үе, хэсгүүд махчин
амьтны баасны хамт гарч өвс,
ургамал, ус, тэжээлд орж улмаар
малд залгигдана. Малын ходоод,
гэдсэнд өндөгний бүрхүүл
хайлахад онкосфер чөлөөлөгдөн гэдэсний ханыг нэвтрэн цусанд орж цусны
гүйдлээр дамжин элэг, сэмж, чацархайн бүрхэвчинд байрлан уйланхай болж
3 сарын дараа халдварлах чадалтай авгалдай болно.
 
БӨӨРӨНХИЙ /НЕМАТОД/ ХОРХОЙГООР ҮҮСДЭГ ӨВЧНҮҮД
Эдгээр нь цагаан хорхойтох өвчнүүдийн дотроос хамгийн их тархсан өвчин
юм. Монгол орны мал, амьтанд шимэгчилж өвчин эмгэг үүсгэдэг 170 гаруй
зүйлийн цагаан хорхойн 150 орчим нь бөөрөнхий хорхой байдаг.
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын халдварт паразиттах өвчин
-10-
Адууны параскаридоз
Адууны нарийн гэдсэнд шимэгчилдэг
бөөрөнхий хорхойгоор үүсдэг өвчин.
Параскаридозоор адуу, илжиг, луус
өвчилнө.
Үүсгэгчийн хэлбэр зүй. Эмэгчин нь 18-
37 см, эрэгчин нь 15-28 см урт. Эрэгчин
нь мухар сүүлтэй, хажуугийн жижиг
далавчинд 79-105 хос хөхөнцөртэй, хоёр
нарийн спикултай, эмэгчин 0.09-0.1 мм
голчтой, хүрэн өнгийн зузаан гялгар хальсаар хучигдсан, боловсроогүй өндөг
гаргана.
Үүсгэгчийн биологи. Өвчтэй адууны баасаар
гарсан өндөг гадаад орчны тохиромжтой
нөхцөлд 7-8 хоногт халдварт авгалдай
болж өвс тэжээлтэй цуг залгигдан адуунд
халдварлана. Малд халдварласан авгалдай
44-77 өдрийн дараа бие гүйцсэн хорхой
болно. Бие гүйцсэн хорхой адууны гэдсэнд
жил, түүнээс ч удаан хугацаагаар амьдарна.
Эмнэл зүйн шинж тэмдэг.
•	 Өвчний эхний үед унага 3-4 өдөр чацга
алдах,
•	 Ханиалгах, хамраас нь шингэн зүйл
гоожих,
•	 Үе үе халуурах,
•	 Тэжээлдээ дургүй болох зарим үед
мэдрэлийн гажиг ажиглагдах зэрэг
шинж тэмдэг халдварласнаас хойш 9-16
хоногоос эхлэн ажиглагдана.
•	 Салст бүрхүүл нь цайж цус багадан турна.
•	 Мэдрэлийн гажиг илэрч үе үе татагнах,
•	 Бөгсөн бие нь саа болох зарим үед сэргэн
галзуугийн шинж тэмдэг илэрнэ.
•	 Адууны цус багасч, эцэж турах, өсөлт
торнилт нь саатна.
Малын халдварт паразиттах өвчин
-11-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2
Хивэгч малын стронгилиодоз
Үүсгэгчийн хэлбэр зүй. Зарим үе
нь шимэгч маягаар, нөгөө нь чөлөөт
амьдралаар хөгжинө. Шимэгч
амьдралын шатны эрэгчин, эмэгчин
зүйлүүд хоорондоо ялгагдахгүй, хос
бэлэгт эмэгчин нь бэлгийн бус олон
хуваагдлаар үржинэ. Чөлөөт хөгжлийн
үед эрэгчин, эмэгчин маягаар амьдардаг.
Шимэгч амьдралын үед үүсгэгч утас
маягийн хэлбэртэй, ам нь гурван
уруулаар хүрээлэгдсэн байна. Энэ нь
цааш улаан хоолой болон хувирна.
Үүсгэгчийн биологи. Гадаад орчны
10-15 хэмийн дулаанд өндөгнөөс 24
цагийн дараа авгалдай гарч 2-3 хоногт
филяри маягийн халдварлах авгалдай
болон хувирна. Гэдсэнд 5-7 хоногийн
дараа бэлэг боловсрон бие гүйцнэ.
Иймд цагаан хорхойтой малд юуны
өмнө тэжээл боловсруулах эрхтэний
үйл ажиллагаа хямарна.
Шинж тэмдэг
•	 Малын тарга тэвээрэг муудаж, турж эцэх,
•	 Усархаг буюу цусан ялзмагтай салс, цусны холицтой чацга алдах,
•	 Гэдэс нь дүүрч түгжрэлт мушигралт үүсэх,
•	 Эмзэглэл ихтэй болон хордлогын шинж тэмдэгүүд бий болж үс ноос нь
бүрзийж өнгө алдах,
•	 Салст бүрхүүлүүд цайх,
•	 Зүрхний ажиллагаа суларснаас эрүү, омруу, хөл орчимд хавагнах,
•	 Мэдрэлийн үйл ажиллагаа өөрчлөгдөх, татаж унах, эргэх, тийчлэх,
•	 Амьсгал нь давхцах, ханиах, салст бүрхүүлүүд нь хөхрөх зэрэг болно.
Эдгээрээс цагаан хорхойтой байгаа гол шинж тэмдэг нь аажмаар турж эцэх,
тарга тэвээрэг авахгүй байх, чацга алдах, эрүү хооронд болон омруу, хөл
хавагнах, салст бүрхүүлүүд цайх явдал юм.
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын халдварт паразиттах өвчин
-12-
Цагаан хорхойтох өвчний оношийг мал амьтны баасанд шинжилгээ хийх,
эсвэл үхсэн малыг задалж ходоод гэдэс бусад эд эрхтнээс паразит амьтан
тэдгээрийн өндөг авгалдайг илрүүлэх замаар тогтооно.
Малын гууртах өвчнүүд
Энэ бүлэгт адуу, тэмээ, хонь, ямааны хамрын гуур адууны ходоодны
гуур өвчнүүд орно. Дээрх өвчнүүдийг шавжийн аймагт багтах хэдгэний
авгалдайнууд үүсгэх бөгөөд эдгээр авгалдайнууд нь гол төлөв хамрын болон
ходоодны хөндийд байрлаж үржиж хөгждөг учир хөндийн гуурууд гэж нэрлэж
байна.
ХОНИНЫ ХАМРЫН ХӨНДИЙ ГУУРТАХ
Хонины хамрын хөндий гууртах өвчин
хавар багалзуурын гуурын ялаагаар
үүснэ. Хамрын хөндийн гуур нь хамрын
хөндийд нэг сар юм уу, өвөлжиж
шимэгчилнэ.
Үүсгэгчийн хэлбэр зүй. Бие гүйцсэн
ялаа шар хүрэн, шар саарал өнгөтэй,
10-12 мм урт, бүдэг өнгийн богино үсэн
бүрхүүлтэй. Толгой том, цээжнээсээ өргөн, тал бөмбөрцөг хэлбэртэй.
Эмнэл зүйн шинж тэмдэг.
•	 Гуурын I үелбэрийн авгалдай
шимэгчлэх үед хонь тургиж,
толгойгоо сэгсчин, хамраа юманд
үрнэ.
•	 II, III үелбэрийн авгалдай
шимэгчлэхэд хамраас салсархаг,
хааяа цус, идээтэй шингэн гоожно.
•	 Өвчтэй хонины амьсгал давхцаж,
бүгшүүлэн ханиалгана.
•	 Хамрын хөндийн салст бүрхүүл
үрэвсэж, амаараа амьсгална,
•	 Өсөлт, бойжилт удааширч, ходоодны өвчнөөр өвчлөх нь ихэсдэг.
•	 Зарим тохиолдолд гуур тархины бүрхүүлийг гэмтээн, хуурамч эргүүгийн
шинж тэмдэг үзүүлнэ.
Малын халдварт паразиттах өвчин
-13-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2
Бие бүтцийн эмгэг хувирал. Хамрын
хөндий, мөгөөрсөн хоолой, элхэг ясны
салст бүрхүүл үрэвсэнэ. Дух эврийн
хөндий салс, идээгээр дүүрнэ. Үхсэн
авгалдайн байрлаж байсан хэсэгт
үхжлийн голомт үүснэ.
Эмчилгээ, сэргийлэлт: Намар
гуурын ялааны нислэг дууссаны
дараа 9-р сарын сүүлч 10 сарын эхээр ивомек, авермонмек, экомектин г.м
бэлдмэлээр зааврын дагуу боловсруулалт хийнэ. Хавар 4-5 сард өвчтэй малд
дээрх бэлдмэлийн аль нэгээр эмчилгээ хийнэ. Өвчтэй суурийн малыг эрүүл
суурийн малтай урьдчилан эмчилгээ хийлгүй нийлүүлж болохгүй. Өвчнөөр
үхсэн малын толгойг устгана.
МАЛЫН ХАМУУ ӨВЧИН
Малын арьсанд шимэгчилдэг маш жижигхэн
(0.3-0.7мм) хачгаар үүсдэг өвчин. Хачиг гадна
орчинд 21-30, өндөг 30-60 хоног хүртэл тус
тус амьд байж чаддаг. Хамууны хачиг өндөг,
авгалдай, хүүхэлдэй, бие гүйцсэн гэсэн үе
шатаар хөгжих бөгөөд тохиромжтой нөхцөлд
10-20 хоног, заримдаа 6 сар хүртэл хөгжил
нь удааширдаг. Манай орны мал сүрэгт 4
төрлийн хачиг хамуу өвчнийг үүсгэдэг.
1. Маагуу хамуу:	
Монголчууд энэ хамууг арьсны, маагуу,
нойтон, хондлойн гэж олон янзаар
нэрлэдэг. Малын арьсны өнгөн хэсэгээр
шимэгчилдэг хачгаар үүсдэг. Өвөл,
хаврын цагт хачгийн үржил, хөгжил
түргэсэж өвчний гаралт ихэсдэг тул
ноосоо гээж нүцгэрч, турж үхдэг.
Зуны улиралд хачгийн үржил зогсонги
байдалд орох боловч хамууны хачиг
нарны эгц гэрлээс халхлагдсан, чийг
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын халдварт паразиттах өвчин
-14-
ихтэй малын биеийн далд хэсгүүдэд байрлаж байгаад намар малыг хөөж
тууж хөлөргөснөөс, эрт өвөлжөөнд оруулж халууцуулснаас арьсны чийгшил
ихсэх, агаарын хэм буурсан үед дахин идэвхиждэг.
2. Арьс идэгч хамуу:
Малын сагаг, бэрэвхий, шилбэнд
байрлан хайрс, хуурай хаг,
хогжруугаар хооллодог учир малчид
“хөлний хамуу”, “арьс идэгч” хамуу
гэж нэрлэдэг.
Хөлний хамууны шинж тэмдэг:
Хүйтэн чийгтэй улиралд элбэгшиж,
зуны улиралд багасдаг онцлогтой.
Хонь, ямааны хойд хөлийн бэрэвхийнд, үхрийн сүүлний уг, дэлэнгийн
арьсанд, адууны сагагны үе, гуяны дотор талд шимэгчилнэ.
3. Хохь хамуу:
Хамуурсан хэсгийн арьсанд
дарайж товхойсон хуурай
саарал хаг, хогжруу уүсдэг учир
илрэх шинж тэмдгээр нь манай
малчид хохь хамуу, толгойн
хамуу, хуурай хамуу гэж олон
янзаар нэрлэдэг билээ.
Энэ хамуу өвлийн сүүл хаврын эхэн сараас эхэлж, зун намрын сар хүртэл
үргэлжилдэг тул монгол малд элбэг тохиолддог өвчин. Ялангуяа тарга
тэвээрэг муутай бага насны болон хөгшин мал, хээлтүүлэгч /хуц, ухна/ их
өвчлөмтгий байдаг.
Хохь хамууны шинж тэмдэг: Малын
нимгэн арьстай хэсгээс эхэлж хамуурдаг
онцлогтой. Тухайлбал: Хонь, ямааны
хамрын хянга, уруул, жавж, нүдний
эргэн тойрон, чихний уг, шанаа, эрүү,
суга, цавь, хуухнаг үхэрт шалан, хүзүү,
дал, сүүлний угнаас, тэмээнд хүзүүний
2 хажуу, өвчүүний хэсгээс эхлэн үс нь
халцарч, арьс нь тавхайсан зузаан
Малын халдварт паразиттах өвчин
-15-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2
хуурай, саарал хогжруугаар нилэнхүйдээ бүрхэгдэнэ.
Малын хөдөлгөөнөөр хамуутай хэсгийн арьс хагарч,
яршиж таталдаг ба зуны улиралд өтөж хүндэрдэг.
Бусад хамууны
хачгийг бодвол өт
хэлбэртэй. Арьсны
гүнд үсний уутанцар,
тосны булчирхайд
шимэгчилнэ. Гараар
тэмтэрэхэд мал маш
их хөндүүрлэнэ.
Энэ овгор дотор
булчирхайнд хамууны хачиг зайгүй байна.
Хамуу өвчнөөс үүсэх эдийн засгийн хор хөнөөл: Хамуутай малыг эрүүл
малтайхарьцуулахадтаргахүч30-40%,
арьсны чанар 50-80%, ноосны гарц
50-90%-иар тус тус бага байдаг. Мал
сүргээ угаалганд хамруулах нь маш их
ашигтай. Угаалганд орсон малын арьс
үсэнд эмийн бодис шингэсэн байдаг
учир цус сорогч шавж 1-2 сарын турш
дайжиж, мал тогтвортой идээшилснээр
угаагаагүй хониноос 3-5 кг-аар илүү
амьдын жинтэй болдогийг эрдэмтэд тогтоожээ.
Угаалгыг эмчилгээний ба урьдчилан сэргийлэх гэж 2 хуваана. Эмчилгээний
угаалгыг 2 удаа хийдэг нь хамууны амьдралын мөчлөгтэй холбоотой байдаг.
Аливаа угаалгын бэлдмэлд хамууны өндөг тэсвэртэй байдаг. Эхний угаалганд
өндөгний бүрхүүлээр эмийн бодис нэвтрэн орж үйлчилж чаддаггүй, харин 2
дахь угаалга хийх үед эхний угаалгаас хойш 7-14 хоногт өндөгнөөс авгалдай
гарсан байдаг учир эмийн бодис үйлчилж үхүүлдэг онцлогтой. Хамуутай
малыг эмчлэх, малын байр, тоног хэрэгслийг ариутгах, малын арчилгаа,
маллагааг сайжруулах зэрэг иж бүрэн арга хэмжээг малын эмчтэйгээ хамтарч
авч явуулах шаардлагатай.
 
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын халдварт паразиттах өвчин
-16-
Паразиттах өвчинтэй тэмцэх арга замууд
Паразиттах өвчинтэй тэмцэхдээ хэрэглэж болох ямар л бололцоотой арга
хэмжээ байна тэр бүгдийг хэрэглэх нь зүйтэй юм. Энэ үүднээс тэмцэх арга
замыг 2 хэсэгт хувааж болно.
1.	 Шинжлэх ухааны мал эмнэлгийн аргаар эмчлэх арга
2.	 Ардын уламжлалт мал эмнэлгийн аргаар эмчлэх арга
А. Шинжлэх ухааны мал эмнэлгийн аргад орчин үеийн химийн бодисууд
хэрэглэх
Паразитын байрлал, амьдралын хэв маягаас нь шалтгаалж химийн
бодисуудыг нь малд дотуур олголт /туулгалт/ тарих буюу дусаах
/боловсруулалт/ тусгай вананд угаах шүрших /угаалга/ байдлаар хэрэглэж
байна.
Цагаан хорхойтох өвчнийг туулгах замаар эмчилнэ. Учир нь цагаан хорхой
голдуу ходоод гэдэсний замд байрладаг. Туулгалтанд өнөө үед альбендазол,
экоментик, норомектин, абзол, ивомек болон хүхэр хүчлийн зэс агуулсан
туулгах үйлдэлтэй бодисыг хэрэглэж байна.
Гадна шимэгчдээс /хамуу, ширх, хүрд/ голдуу малыг угаах замаар эрүүлжүүлж
байна. Энэхүү угаалганд креолин, экомектин 100 зэрэг бодисыг хэрэглэж
байна. Мөн арьс үс ноосонд гадна паразит эсэргүүцэх үйлдэлтэй нунтаг, тосон
уусмал зэргийг цацах, дусаах замаар боловсруулалт хийж эрүүлжүүлдэг.
Тарих аргад гол нь авермектин, ивермектин агуулсан бэлдмэл болох бидний
өргөнөөр нэрлээд заншсан ивомек нэрийн дор хэрэглэж буй төрөл бүрийн
ижил төстэй бэлдмэлийг арьсан дор тарьж хэрэглэх арга орно. Ивомекийг
тарьснаар гадна дотно паразитуудын ихэнх нь үхэж устан мал эрүүлждэг.
Хэрвээ та малаа шинжлэх ухааны мал эмнэлгийн аргаар эрүүлжүүлье гэвэл
дээрхи чиглэлээр сумынхаа мал эмнэлгийн тасаг болон аж ахуйн нэгжид
хандаж тэдний хүч туслалцааг аваарай.
Б. Ардын уламжлалт мал эмнэлгийн аргууд; Эдгээр нь манай ард түмний
олон зуун жилийн хугацаанд хуримтлуулж ирсэн энгийн арга туршлага юм.
Заримаас нь товч дурьдвал:
•	 Хамуурсан малд хус нарсны холтсыг тогоонд хийж битүү нэрж хар өнгөтэй
тос гарган тэр тосоо халуун бүлээнээр нь малын загатнаж байгаа газарт
түрхэнэ.
•	 Тарвага, адууны тосны аль нэгийг сайн халаагаад халцарсан арьсанд
түрхэнэ
Малын халдварт паразиттах өвчин
-17-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2
•	 Нэг хувин усанд 1-2 шанага аргалын үнс хийж буцалгаад халуун бүлээнээр
нь загатнаж байгаа газар нь шавшина.
•	 Тэмээний халуун шээсээр шавшина.
•	 Креосин, креолин түрхэнэ.
•	 Арц, шилмүүсний хамт нэг шанагыг нэг тогоо усанд хийж буцалган
бүлээнээр нь малын биеийг шавшина.
•	 Цагааны шар усанд дарь хольж буцалгаад халуунаар нь шавшина.
•	 Адууны өөх түрхэнэ.
Эргүү өвчний үед;
•	 Эргүүгийн уйланхай байгаа хэсэгт халуун төмрөөр төөнөх эсвэл халуун
элсээр жин тавих
•	 Давсыг шар тосонд хуурч халуунаар нь жин тавих
Үхрийн арьсны гуур, хүрдтэх үед;
•	 Гуур хүрдийг нэг бүрчлэн шахаж түүж устгах нүхэнд нь хөөтэй тос түрхэх
Хонь, тэмээний хамрийн гуурталтын үед;
•	 Хужир шороотой ялангуяа шүүтэй газар салхи уруудуулан туух
•	 Хамраар нь тамхины утаа олон дахин үлээх, тэмээний хамрийн нүхээр
нунтаг давс пургиулж цацах
•	 Халаасан шар тос хийх зэрэг олон төрлийн арга хэрэглэдэг байна.
Түүнчлэн эмийн ургамал /хамуу, ширх зэрэгт арц, зээргэнэ цацах, бутаар
утах цагаан хорхойтоход баглуур, гоньд, цагаан агь, хандалж өгөх гэх мэт/
арга хэрэглэх, судас ханах, хатгах болон домийн заслуудыг амжилттай
хэрэглэж иржээ.
Малчин хүн өвчтэй малаа эмчлэхийн зэрэгцээ хамгийн гол нь паразиттах
өвчнөөс мал сүргээ урьдчилан сэргийлж чаддаг байх нь нэн чухал билээ.
Иймд малчин хүн малаа элдэв паразитаас эрүүл байлгая гэвэл юуны өмнө
хариулага, маллагааг тохируулж, намаг шавартай тогтоол ус бүхий нам дор
газар малаа бэлчээхгүй байх, тогтоол ус уулгахгүй байх, өдрийн халуунд
өндөрлөг сэрүүн газар байлгах, 10-14 хоноод бэлчээр сольж байх, 9-р сар
гараад хужирлах, өвөл, хавар өсвөр малд хужир шүү илүүтэй өгөх, хавар
5 сарын 30-ны дотор мал сүргээ мал эмнэлэгийн арга хэмжээнд хамруулж
туулгалт хийлгэн оторт гаргах, мөн намар 10 сарын 15-ны дотор туулгалт
боловсруулалт хийлгэж байх шаардлагатай юм.
Үүний зэрэгцээ малын хашаа байр, тоног хэрэгсэл, тоног төхөөрөмжийг
ариутган цэвэрлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын халдварт паразиттах өвчин
-18-
ОРОН НУТАГТ ЗОНХИЛОН ТОХИОЛДДОГ ХАЛДВАРТ ӨВЧНҮҮД
БООМ
Боом өвчнөөр 5 хошуу мал, гахай,
зээр, гөрөөс, илжиг, луус, хулан
тахь, хавтгай, аргаль, янгир, чоно,
нохой, үнэг, хярс, бар, арслан, хүн
өвчилдөг хурц халдварт малаас
хүнд дамжин халдварладаг өвчин
юм.
Боом өвчин юугаар үүсдэг вэ?
Боомыг савханцар хэлбэрт бактер үүсгэнэ. Савханцар өөртөө тавгүй нөхцөлд
биеийнхээ дотоод хэсэгт үр (спор), гадна талаараа бүрээс (капсул) үүсгэнэ.
Боом өвчин хэрхэн тархах вэ?
•	 Хурц ил өвчтэй мал, амьтад эдгээр мал, амьтны мах, сүү, арьс шир, ноос
ноолуур, хөөвөр хялгас, хөрзөн бууц, хэвтэр зэргийг бүхэлд нь халдвар
тараагч анхдагч эх булаг гэнэ.
•	 Хоёрдогч эх уурхайд газрын хөрс, өвс ургамал, ус намаг, тариа ногоо
болно.
•	 Дулааны улиралд хүн, мал, амьтны цус сорж амьдрагч ялаа, шумуулаар
шууд халдвар тархаж болно.
•	 Боомын халдвар мал, амьтны бие махбодид хоол тэжээл, ус унд, бусад
хүнс тэжээлийн зүйлтэй хамт ходоод гэдэсний замаар халдварлахаас
гадна биеийн шарх шалбархайгаар ч дамжин халдварлана.
Та ямар шинж тэмдгээр өвчилсөн эсэхийг таних вэ?
•	 Боом өвчнийг
урсгалын хувьд
агшин зуурын
(цахилгаан), хурц,
хурцавтар гэсэн
3 хэлбэрт хувааж
үздэг.
•	 Үүний дотроос хурц
хэлбэрээр өвчлөх хугацаа 1-2 хоног
Малын халдварт паразиттах өвчин
-19-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2
•	 Хурцавтрынх 2-3 хоног
•	 Цахилгаан боом ердөө л хэдхэн цагийн дотор явагдана.
Тэгэхдээ арьс, уушиг, гэдэсний
гэсэн 3 хэлбэрийн аль ч тохиолдож
болно.
•	 Арьсны хэлбэрээр өвчлөх
өвчлөлт өвөрмөц дарааллаар
явагдана.
•	 Нян анх нэвтрэн орсон биеийн
тэр хэсэгт хамгийн түрүүнд
хорсож загатнан дараа нь улаан
хүрэн өнгөтэй толбо үүсэж
удалгүй цэврүүтэж эцэстээ
идээт яр болно.
•	 Идээнцэр, идээт яр аяндаа хагарна.
•	 Хагарсан идээнцэр тавлан хар өнгөтэй болж томорно.
•	 Хүний арьсанд гарсан боомын онцлог бол хавдар, ярын орчинд дарахад
эмзэглэхгүй.
•	 Энэ үед 38-400
С хүртэл халуурч тунгалгийн булчирхай, судас үрэвсэнэ.
Хэрхэн оношлох бэ?
Боом өвчнийг оношлоход халдвар судлалын ерөнхий зүй тогтлууд, эмнэл
зүйн шинж тэмдэг, өвчний хэлбэр, явц, эд эрхтний эмгэгт хувиралт, өвчилсөн
мал, амьтны нас, хүйс, төрлийн ялгавар, тухайн нутагт урьд өмнө энэ өвчин
гарч байсан эсэх, газар зүйн онцлог зэргийг хамтатган дүгнэнэ.
Эмчилгээ.1кгмасстутамднь5-10мянганнэгжпенициллин,стрептомицинийг
булчинд тарьж хосолсон эмчилгээ хийх нь ашигтай бөгөөд тетрациклины
бүлэг антибиотикаар эмчлэхэд мөн сайн дүн өгдөг байна.
Урьдчилан сэргийлэх. Боом өвчнөөр тайван бус нутгийн мал сүргийг
урьдчилан сэргийлэх вакцинаар тарьж дархлаа тогтоох. Хэрэв боом өвчин
гарвал өвчтэйг эрүүлээс тусгаарлаж хэт дархлагдсан ийлдэс, бусад эмээр
тарьж сэргийлэхээс гадна эрүүлд нь вакцин тарьж урьдчилан сэргийлнэ.
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын халдварт паразиттах өвчин
-20-
БРУЦЕЛЛЁЗ
Бруцеллёз өвчин бруцелл төрлийн
нянгуудаар халдварлагдан 5 хошуу
мал, гахай, цаа буга, аргал, янгир,
нохой, бусад ан амьтад, цаашилбал хүн
өвчлүүлдэг ужиг халдварт малаас хүнд
дамжин халдварладаг өвчин юм.
Бруцеллёз өвчин хэрхэн тархах вэ?
•	 Өвчтэй мал, бусад
амьтад, эдгээрийн
хагас боловсруулсан
буюу түүхий эд
бүтээгдэхүүн, арьс
шир, ноос ноолуур,
мах, сүү, өрөм, тос,
бяслаг, хашаа саравч,
хөрзөн бууц, тоног
хэрэглэл, хувин сав, ус болно.
•	 Бруцеллёзын халдвартай мал, амьтныг эрүүлтэй нэг бэлчээр, хэвтэр
бууц, усанд байлгаснаас болон эдэлгээний малын тоног хэрэглэлийг
ариутгалгүй ашиглах, өвчтэй сэжигтэй эх, эцэг малыг хээлтүүлэгт оруулах
зэрэг аж ахуйг шинжлэх ухааны үндэслэл муутай хөтөлснөөс ихэвчлэн
дэлгэрдэг байна.
Та ямар шинж тэмдгээр өвчилсөн эсэхийг таних вэ?
•	 Хээл хаях, зулбах,
сувайрах, хаг саатах
•	 Хаг саатсаны дараа сав,
үтрээ сэлхэрч үе мөчүүд
хавдаж хөдөлгөөн нь
суларч турж эцэж ашиг
шим нь буурах
•	 Эцэг мал ялангуяа хуц,
ухна, бухын төмсөг хүчтэй
хавдаж үрэвсэх
Малын халдварт паразиттах өвчин
-21-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2
•	 Үхэр ихэвчлэн өвчний далд байдлаар өвчлөх бөгөөд мөн л хээл хаях,
сувайрах, хаг сааталтаар ажиглагдана.
Хэрхэн оношлох бэ?
Хүн, малын бруцеллёз өвчнийг богино хугацаанд үнэн зөв оношлох явдал
нийгэм, эдийн засгийн нэг чухал асуудал мөн. Бруцеллёзыг оношлох нь
дадлагажсан мэргэжилтэн, сайтар тоноглогдсон лаборатори, эм хэрэглэл,
багаж төхөөрөмж болон цаг хугацаа их шаарддаг юм.
Эмчилгээ. Одоогоор мал амьтны бруцеллёз өвчнийг эмчлэх сонгомол арга
хараахан боловсрогдож амжаагүй байгаа.
Урьдчилан сэргийлэх. Манай оронд мал, амьтны бруцеллёз тархан
дэлгэрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд дор дурьдсан арга хэмжээ авч
явуулна. Үүнд: бруцеллёзын шинж тэмдэг илрээгүй эрүүл аж ахуйн мал сүрэгт
гаднаас өвчин нэвтрэн орох бололцоог хаахын тулд нэгээс дээш насны бүх
хээлтэгч, хээлтүүлэгчдийг хээлтүүлэгт орохын өмнө зохих шинжилгээнүүдийг
жилд 1 удаа хийнэ.
Хээл зулбах, хаг саатах зэрэг бруцеллёзын шинж тэмдэг илэрвэл тэр мал
амьтныг бүртгэж, лабораторийн шинжилгээ хийж зулбадас, хээлийн ус,
зулбасан хээл, хагаар бохирдсон газрыг 2-3 удаа ариутгана.	
Бог малын мялзан төст өвчин
Хонь, ямааг голдуу өвчлүүлдэг
бог малын мялзан төст өвчин
(БММТӨ)-ийг гоц халдварт вирус
үүсгэнэ. Ялангуяа ямаанд их халтай
бөгөөд 80-100% өвчлүүлж, үхүүлэх
тохиолдол бий.
Хэрхэн халдвар дамжих вэ?
•	 Өвчний вирусийн халдвар
ихэвчлэнойрхавьтлаардамжина.
•	 Халдварын нууц үед вирус нус, нуух, шүлс, шээс, баасаар гадагшилна.
•	 Мөн сүүнд агуулагддаг гэж үздэг.
•	 Сэрүүн, харанхуй орчинд 10 метрийн хүрээнд тархдаг.
•	 Ус, тэжээл, хэвтэр бууцанд агуулагдсан вирус богино хугацаанд тархаж
болох ч хугацаа өнгөрөх тусам халдах чадвараа алддаг.
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын халдварт паразиттах өвчин
-22-
Та ямар шинж тэмдгээр өвчилсөн эсэхийг таних вэ?
•	 Өндөр халуурах, хэт
номойрох, үхэх шинж
илэрнэ.
•	 Тэжээлийн дуршилгүй
болж, илэрхий номойрно,
нойрмоглоно.
•	 Усавхит нус, нуух гоожиж,
яваандаа хоёрдогч
халдварын улмаас салст
идээт болж хувирна.
•	 Нүдний эргэн тойрон
биржийж, хамар битүүрнэ.
•	 Амны шархлаа өвдөлт өгдөг тул амаа хамхилгүй ангайна.
•	 Шүлсний ялгаралт нэмэгдэнэ.
•	 Уруул хавагнаж товхтоно, амны үрэвсэл нь хүндэрсэн тохиолдолд үмхий
үнэртэнэ.
•	 Хамрын хөндий, бэлгийн уруул, үтрээний салст бүрхүүл үхжинэ.
Эмчилгээ. Бог малын мялзан төст өвчинд өвөрмөц эмчилгээ байхгүй. Гэвч
бактер, шимэгчийн хавсарсан халдварыг эмчилж, тэтгэх сувилгаа хийх
замаар хорогдлыг бууруулж болно.
Урьдчилан сэргийлэх. Өвчин орогномол бус нутагт вирусийг устгахын тулд
импортын хяналт, хөдөлгөөний хязгаарлалт, оношлох шинжилгээ, хорио
цээрийн арга хэмжээ хэрэгжүүлнэ.
Бог малын мялзан төст өвчин орогномол бус нутагт өвчин гарвал хорио
цээр тогтоох, хөдөлгөөнд хяналт тавих, халдвартай болон халдвартай
хавьтсан малыг устгах, халдвартай мал байсан хашаа хороог цэвэрлэж
халдваргүйтгэх арга хэмжээг цогцоор нь авна. Бүсэлж эсвэл өндөр эрсдэлтэй
мал амьтныг вакциндаж болно.
Малын халдварт паразиттах өвчин
-23-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2
САХУУ
Сахуу өвчнөөр унага, бага насны адуу
өвчлөх бөгөөд хамрын хөндий, төвөнхийн
салст бүрхүүл, тунгалгийн булчирхайд идээт
үрэвсэлт үүсгэн өвчлүүлдэг хавьталт хурц
халдварт өвчин болно.
Сахуу өвчин хэрхэн тархах вэ?
•	 Өвчтэй мал, түүний нус, хамар, булчирхайн идээт гоождос
•	 Бохирлогдсон өвс тэжээл, хашаа саравч, хувин сав, онгоц, ховоо, хазаар
ногт, чөдөр тушаа, зэл аргамж зэрэг тоног хэрэгсэл
•	 Малын биед гарсан задгай яр шархаар халдвар нэвтрэн орох нэг зам нь
байдаг.
•	 Өвчтэй, хөхүүл унага эхдээ халдвар дамжуулж болно.
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын халдварт паразиттах өвчин
-24-
Та ямар шинж тэмдгээр өвчилсөн эсэхийг таних вэ?
•	 Өндөр халуурна. /40-410
С /
•	 Хамраас өтгөн салсархаг ногоон идээ гоожно.
•	 Эрүүний доод булчирхай хатуурч хавдах бөгөөд барихад халуун,
эмзэглэлтэй байна.
•	 Хавдар зөөлөрч зарим хэсэгтээ нимгэрч хуруугаар дарахад бэмбэлзэнэ.
Эмчилгээ. Сахуутсан малыг эрүүлээс тусгаарлан зөөлөн хэвтэр дулаан
байранд байлгаж нялх ногоо, зөөлөн өвс тэжээл өгч бүлээн усаар усална.
Хагд өвс, хүйтэн ус өгөхийг хориглоно. Идээ гоожиж буй хамрын нүхийг
хөвөн самбайд шингээсэн борын хүчил, иодын уусмалаар өдөрт 3 удаа
арчих бөгөөд биед гарсан буглаануудыг хагалж эмчилнэ. Хагараагүй байгаа
буглаанд халуун жин тавивал түргэн хагарна.
Урьдчилан сэргийлэх.
•	 Өвчтэй буюу сэжигтэй мал илэрвэл даруй эрүүлээс ялган тусгаарлаж
эмчилнэ.
•	 Сахуутсан адуу илэрсэн аж ахуйд тусгай нутаг бэлчээр зааж 15 хоногийн
хугацаатай хорио цээрийн хяналт тогтооно.
 
Малын халдварт паразиттах өвчин
-25-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2
АДУУНЫ ТОМУУ
Адууны томуу (грипп) нь түр зуур халуурч биеийн ерөнхий байдал доройтож
нүдний салст бүрхүүл, амьсгалын дээд зам, гэдэсний салст бүрхүүлийн
үрэвсэл үүсгэх шинж тэмдгээр илрэн гардаг хавьтал халдварт өвчин юм.
Халдварын эх уурхай, халдвар тархах зам.
•	 Адууны томуу өвчнөөр нас,
хүйс, үүлдэр угсаа ялгаагүй бүх
нас, үүлдрийн адуу өвчилдөг.
•	 Харин хөхүүл унага, нас гүйцсэн
адуу хөнгөн өвчилнө.
•	 Өвчний эх үүсвэр нь өвчтэй
адуу, түүнд эдэлж хэрэглэж
байсан тоног хэрэгсэл, тэжээл,
ус зэрэг болон өвчилсөн малын
хамар, амнаас гоожсон шүлс,
цус бусад зүйлээр бохирлогдсон
зүйлс юм.
Өвчний шинж тэмдэг.
•	 Өндөр халуурна /39-41.50
С
хүртэл/.
•	 Нүд, хамрын салст бүрхүүл
улайх
•	 Ширүүн хөөж туухад
зөөлөн бөгшүүлж ханиах
•	 Эрүүний доорхи
тунгалгийн зангилаа бага
зэрэг томорч мэдрэмтгий
болсон байх
•	 Энэ үед адуу идэш тэжээлд
дургүйцэх буюу зарим үед тэжээлээс бүрэн гарч тарга тэвээргээ алдаж
турах, ашиг шим нь татрах зэргээр хүндрэх бөгөөд энэ үед нь зохих
эмчилгээг цаг алдалгүй хийхгүй бол үхэлд хүргэдэг.
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын халдварт паразиттах өвчин
-26-
ХОНЬ, ЯМААНЫ ДОТРЫН ХАЛДВАРТ ХОРДЛОГО
Дотрын халдварт хордлогыг
агааргүйтэнбичилбиетэнүүсгэх
бөгөөд эдгээрийн ялгаруулсан
хор хонь ямааны нарийн гэдэсний
ханаар шимэгдэн бүх биед
тархан өвчлүүлдэг бактерийн
хурц халдварт өвчин юм. Энэ
өвчнөөр янз бүрийн нас, хүйс,
тарга хүчний ихэвчлэн 2-оос дээш
насны эм хонь, ямаа олонтаа
өвчилдөг.
Өвчин хэрхэн тархах вэ?
•	 Өвчтэй малын сэг хүүрээр бохирлогдсон газрын хөрс, өвс ургамал,
тэжээл, ус бэлчээр, хашаа саравч, хэвтэр бууц, тоног хэрэглэл
•	 Үүнээс гадна дотрын халдварт хордлогыг хөрсний халдварт өвчин гэж
үзэх удаа ч бас байдаг.
•	 Бактер малын ходоод гэдсэнд тогтмол байдаг нян бөгөөд эзэн малын
дархлаа суларч турж эцэх, өлсөж цангах зэргээс шалтгаалж ходоод
гэдэсний ажиллагаа хямрах
•	 Нарийн гэдэсний хананаас эхлэн элэг, бөөр, мэдрэлийн системээр
дамжин тархдаг.
Та ямар шинж тэмдгээр өвчилсөн эсэхийг таних вэ?
•	 Агшин зуурын хэлбэрээр өвчлөх явдал хэдхэн цагийн дотор явагдах
бөгөөд өвчилсөн малын гэдэс дүүрч таталдан унаж тийчлэхийн зэрэгцээ
амьсгал боогддог.
•	 Өвчтэй мал шүдээ зогсолтгүй хавирч ам хамраасаа цустай шүлс, хөөс
гоожуулж үхдэг.
•	 Хурц хэлбэрээр өвчлөх үед эрүүл мал гэнэт өвс идэж, ус уухгүй сул дорой
болж хүчтэй халуурна.
•	 Цустай салслаг шингэн баас гаргахын хамт сайтар ажиглахад шээс хүрэн
улаан өнгөтэй болсон байна.
Малын халдварт паразиттах өвчин
-27-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2
Та яаж эмчлэх вэ?
Бог малын дотрын халдварт хордлого өвчин ихэвчлэн хурц хэлбэртэй
явагддаг учраас өвчилсөн малыг эмчлэхэд эмчилгээний үр дүн тэр бүр сайн
байдаггүй. Гэвч малыг эмчлэн эдгэрүүлэх бололцоотой бүх арга хэмжээг авах
хэрэгтэй юм. Хэрэв ужиг хэлбэртэй өвчилсөн бол эмчлэгдэх бүрэн үндэстэй.
Антибиотикийн хосолсон эмчилгээг заавал хийнэ.
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын халдварт паразиттах өвчин
-28-
ТЭМДЭГЛЭЛ
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"

More Related Content

What's hot

Дадлага хийсэн тухай тодорхойлолт /формат/
Дадлага хийсэн тухай тодорхойлолт /формат/Дадлага хийсэн тухай тодорхойлолт /формат/
Дадлага хийсэн тухай тодорхойлолт /формат/Ulzii Helly
 
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2batsuuri nantsag
 
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”GreengoldMongolia
 
Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...
Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...
Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...Ankhbileg Luvsan
 
гахайн аж ахуйг амжилттай эрхлэхүй
гахайн аж ахуйг амжилттай эрхлэхүйгахайн аж ахуйг амжилттай эрхлэхүй
гахайн аж ахуйг амжилттай эрхлэхүйNoyon Zaraa
 
Presentation 8 (халдваргүйтгэл)
Presentation 8 (халдваргүйтгэл)Presentation 8 (халдваргүйтгэл)
Presentation 8 (халдваргүйтгэл)batsuuri nantsag
 
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиггүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичигaaaaaaaaaaaaaaaaaz
 
арьсны мөөгөнцөрт өвчний эмчилгээ.Uyangatsetseg
арьсны мөөгөнцөрт өвчний эмчилгээ.Uyangatsetsegарьсны мөөгөнцөрт өвчний эмчилгээ.Uyangatsetseg
арьсны мөөгөнцөрт өвчний эмчилгээ.UyangatsetsegSosoo Byambaa
 
Үнээний дэлэнгийн үрэвсэл
Үнээний дэлэнгийн үрэвсэл Үнээний дэлэнгийн үрэвсэл
Үнээний дэлэнгийн үрэвсэл dagvajamts
 
хоолны хордлого
хоолны хордлогохоолны хордлого
хоолны хордлогоSosoo Byambaa
 
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга batsuuri nantsag
 
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...GreengoldMongolia
 
тарваган тахал
тарваган тахалтарваган тахал
тарваган тахалБ. Энжи
 
Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж
Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламжОсол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж
Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламжE-Gazarchin Online University
 
цус алдалтийн үед үзүүлэ х анхны тусламж 1
цус алдалтийн үед үзүүлэ х анхны тусламж 1цус алдалтийн үед үзүүлэ х анхны тусламж 1
цус алдалтийн үед үзүүлэ х анхны тусламж 1Халиун
 
Амьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчинАмьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчинMunkhbaatar S. Uuld
 

What's hot (20)

Haldvart uvchin
Haldvart uvchinHaldvart uvchin
Haldvart uvchin
 
Дадлага хийсэн тухай тодорхойлолт /формат/
Дадлага хийсэн тухай тодорхойлолт /формат/Дадлага хийсэн тухай тодорхойлолт /формат/
Дадлага хийсэн тухай тодорхойлолт /формат/
 
галзуу өвчин
галзуу өвчингалзуу өвчин
галзуу өвчин
 
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
 
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
 
Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...
Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...
Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...
 
гахайн аж ахуйг амжилттай эрхлэхүй
гахайн аж ахуйг амжилттай эрхлэхүйгахайн аж ахуйг амжилттай эрхлэхүй
гахайн аж ахуйг амжилттай эрхлэхүй
 
Presentation 8 (халдваргүйтгэл)
Presentation 8 (халдваргүйтгэл)Presentation 8 (халдваргүйтгэл)
Presentation 8 (халдваргүйтгэл)
 
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиггүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
 
арьсны мөөгөнцөрт өвчний эмчилгээ.Uyangatsetseg
арьсны мөөгөнцөрт өвчний эмчилгээ.Uyangatsetsegарьсны мөөгөнцөрт өвчний эмчилгээ.Uyangatsetseg
арьсны мөөгөнцөрт өвчний эмчилгээ.Uyangatsetseg
 
Үнээний дэлэнгийн үрэвсэл
Үнээний дэлэнгийн үрэвсэл Үнээний дэлэнгийн үрэвсэл
Үнээний дэлэнгийн үрэвсэл
 
хоолны хордлого
хоолны хордлогохоолны хордлого
хоолны хордлого
 
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
 
сүрьеэ өвчин
сүрьеэ өвчин сүрьеэ өвчин
сүрьеэ өвчин
 
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
 
тарваган тахал
тарваган тахалтарваган тахал
тарваган тахал
 
Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж
Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламжОсол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж
Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж
 
цус алдалтийн үед үзүүлэ х анхны тусламж 1
цус алдалтийн үед үзүүлэ х анхны тусламж 1цус алдалтийн үед үзүүлэ х анхны тусламж 1
цус алдалтийн үед үзүүлэ х анхны тусламж 1
 
Амьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчинАмьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчин
 
Mb l3
Mb l3Mb l3
Mb l3
 

Similar to "Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"

лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэллекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэлbatsuuri nantsag
 
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэллекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэлbatsuuri nantsag
 
лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу batsuuri nantsag
 
Галзуу өвчин
Галзуу өвчинГалзуу өвчин
Галзуу өвчинUchral Kh
 
Animal disease etiology
Animal disease etiologyAnimal disease etiology
Animal disease etiologytamiraa88
 
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон batsuuri nantsag
 
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,batsuuri nantsag
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesbatsuuri nantsag
 
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтлекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтbatsuuri nantsag
 
Presentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasePresentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasebatsuuri nantsag
 
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин batsuuri nantsag
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfbatsuuri nantsag
 
Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesbatsuuri nantsag
 

Similar to "Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин" (20)

лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэллекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
 
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэллекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
 
Ppth7
Ppth7Ppth7
Ppth7
 
Galzuu
GalzuuGalzuu
Galzuu
 
лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу
 
Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2
 
Галзуу өвчин
Галзуу өвчинГалзуу өвчин
Галзуу өвчин
 
Animal disease etiology
Animal disease etiologyAnimal disease etiology
Animal disease etiology
 
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
 
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseases
 
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтлекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
 
Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1
 
Presentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasePresentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_disease
 
Боом өвчин Boom
Боом өвчин BoomБоом өвчин Boom
Боом өвчин Boom
 
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asf
 
Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseases
 
Ppth1
Ppth1Ppth1
Ppth1
 
Biol l 8
Biol l 8Biol l 8
Biol l 8
 

More from GreengoldMongolia

Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньХадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньGreengoldMongolia
 
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)GreengoldMongolia
 
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...GreengoldMongolia
 
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загваруудМонгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загваруудGreengoldMongolia
 
State and transition models of Mongolia's rangelands, 2018
State and transition models of Mongolia's rangelands, 2018State and transition models of Mongolia's rangelands, 2018
State and transition models of Mongolia's rangelands, 2018GreengoldMongolia
 
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...GreengoldMongolia
 
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг..."Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...GreengoldMongolia
 
GGAHP annual report 2019 MON
GGAHP annual report 2019 MONGGAHP annual report 2019 MON
GGAHP annual report 2019 MONGreengoldMongolia
 
GGAHP annual report 2019 ENG
GGAHP annual report 2019 ENGGGAHP annual report 2019 ENG
GGAHP annual report 2019 ENGGreengoldMongolia
 
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 monGGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 monGreengoldMongolia
 
GGAHP annual report 2018 eng
GGAHP annual report 2018 engGGAHP annual report 2018 eng
GGAHP annual report 2018 engGreengoldMongolia
 
Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программ
Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программБэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программ
Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программGreengoldMongolia
 
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршооХөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршооGreengoldMongolia
 
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол аргаМал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол аргаGreengoldMongolia
 
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)GreengoldMongolia
 
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээМалчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээGreengoldMongolia
 
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологиТэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологиGreengoldMongolia
 
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологиТэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологиGreengoldMongolia
 
Улаанбуудай тариалах агротехнологи
Улаанбуудай тариалах агротехнологиУлаанбуудай тариалах агротехнологи
Улаанбуудай тариалах агротехнологиGreengoldMongolia
 
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологи
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологиТэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологи
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологиGreengoldMongolia
 

More from GreengoldMongolia (20)

Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньХадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
 
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
 
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...
 
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загваруудМонгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
 
State and transition models of Mongolia's rangelands, 2018
State and transition models of Mongolia's rangelands, 2018State and transition models of Mongolia's rangelands, 2018
State and transition models of Mongolia's rangelands, 2018
 
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...
 
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг..."Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
 
GGAHP annual report 2019 MON
GGAHP annual report 2019 MONGGAHP annual report 2019 MON
GGAHP annual report 2019 MON
 
GGAHP annual report 2019 ENG
GGAHP annual report 2019 ENGGGAHP annual report 2019 ENG
GGAHP annual report 2019 ENG
 
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 monGGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
 
GGAHP annual report 2018 eng
GGAHP annual report 2018 engGGAHP annual report 2018 eng
GGAHP annual report 2018 eng
 
Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программ
Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программБэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программ
Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программ
 
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршооХөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
 
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол аргаМал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
 
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
 
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээМалчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
 
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологиТэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
 
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологиТэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
 
Улаанбуудай тариалах агротехнологи
Улаанбуудай тариалах агротехнологиУлаанбуудай тариалах агротехнологи
Улаанбуудай тариалах агротехнологи
 
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологи
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологиТэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологи
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологи
 

"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"

  • 1.
  • 2. Малын халдварт паразиттах өвчин -1- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 НОГООН АЛТ-МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД ТӨСӨЛ МАЛЧИН ЭМХЭТГЭЛ ЦУВРАЛ-2 “МАЛЫН ХАЛДВАРТ ПАРАЗИТТАХ ӨВЧИН” Улаанбаатар хот 2019 он
  • 3. “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын халдварт паразиттах өвчин -2- Швейцарын хөгжлийн агентлагийн “НОГООН АЛТ-МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД” төслийн санхүүжилтээр Мал эмнэлгийн чиглэлийн мэргэжлийн баг хамтран боловсруулав. 1. С.Цэрэнчимэд УМЭЦТЛ-ийн ерөнхий эмч, доктор 2. П.Болормаа ХААИС-ийн МЭС-ийн багш, доктор /Sc.D/, профессор. 3. Б.Баяртогтох МЭС-ийн багш, докторант 4. А.Гомбожав ХААИС-ийн МЭС-ийн захирал, доктор /Ph.D/, профессор. 5. С.Бүрэнжаргал ХААИС-ийн МЭС-ийн багш, доктор /Ph.D/, дэд профессор 6. Я.Ганболд МЭХүрээлэнгийн тэргүүлэх проф. Доктор /Sc.D/, профессор Редактор: А.Гомбожав ХААИС-ийн МЭС-ийн захирал, доктор /Ph.D/, профессор. П.Болормаа ХААИС-ийн МЭС-ийн багш, доктор /Sc.D/, профессор Цаасны хэмжээ: В5 Хэвлэлийн хуудас: 3хх Хэвлэсэн тоо: 1000ш Хэвлэсэн газар: “Цогтпринт” ХХК-нд эхийг бэлтгэж хэвлэв. Утас: 344597, 91921191
  • 4. Малын халдварт паразиттах өвчин -3- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 МАЛЫН ПАРАЗИТТАХ ӨВЧИН Паразит хэв маягийн амьдрал. Манай гариг дээр хамгийн өргөн тархсан түгээмэл үзэгдлийн нэг бол паразит маягийн амьдрал юм. Тухайлбал амьд байгальд 23 хүрээ 81 ангид хамаарагдах 1,5 сая зүйлийн амьтан оршдогийн 4-5 хувь буюу 60-65 мянган зүйлийнх нь паразит хэв маягийн амьдралтай байдаг ажээ. Паразит хэв маягийн амьдрал гэдэг нь тухайн амьтан өөрийн биед хоол тэжээлээ боловсруулахгүй өөр амьтны биед байрлаж, тэр амьтныхаа боловсруулсан бэлэн хоол, тэжээлээр хооллож улмаар уг амьтандаа хор хөнөөл учруулдаг амьдралын хэв маягийг хэлнэ. Хоол тэжээлийг нь идэж шимэгчлэн байрлаж байгаа амьтныг паразит амьтан, энэ амьтныг байрлуулж боловсруулсан хоол тэжээлээ идүүлж байгаа амьтныг нь эзэн амьтан гэнэ. Паразит амьтнаас эзэн амьтны биед учруулж байгаа эмгэг өөрчлөлтүүд тэдгээрийн гадна илрэлийг үндсэнд нь паразиттах өвчин гэж ойлгож болно. Манай орны мал амьтны паразиттах өвчин 1930-аад оноос судпагдаж эхэлсэн ба одоогийн байдлаар монгол малд 230 гаруй зүйлийн паразит амьтан бүртгэгдээд байна. Мал амьтанд шимэгчлэгч паразит амьтдыг байрлалаар нь 2 том хүрээнд хувааж болно. а. Цагаан хорхойн хүрээ /гельминит/ буюу дотно паразит тэдгээр нь мал амьтны дотор эрхтнүүд голдуу тэжээл боловсруулах замд байрлаж тэнд үржил хөгжил нь явагдаж хооллож, амьдран улмаар эзэн амьтныхаа биед эмгэг өөрчлөлтүүд үзүүлдэг, голдуу цагаан өнгөтэй бөөрөнхий буюу урт туузан хэлбэртэй хорхойнууд юм. Иймд малчид эдгээрийг цагаан хорхой, үүссэн өвчинийг нь цагаан хорхойтох өвчин гэж нэрлэдэг.
  • 5. “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын халдварт паразиттах өвчин -4- б. Үе хөлтөн хачиг шавжны хүрээ буюу гадна паразит эдгээр нь мал амьтны биеийн гадаргууд голлон байрлаж, тэндээ эмгэг өөрчлөлт үүсгэдэг болно. Иймд гадна шимэгчдэд малын хамуу, ширх, арьсны гуур зэргийн үүсгэгчид багтдаг. Өвчний ерөнхий шинж тэмдэг Паразиттах өвчин дээр дурьдсан онцлогоосоо хамаарч шинж тэмдэг нь өөр өөр байдаг. Гэхдээ ямарч паразит амьтан эзэн амьтныхаа биед; • Механик гэмтэл учруулах • Бодисын солилцооныхоо явцдаа хорт бодис ялгаруулж эзэн амьтнаа хордуулах • Халдварт өвчин үүсгэгч нян, бичил биетнийг дамжуулан тараах зэрэг үндсэн нөлөөлөл үзүүлнэ. Энэ нь амьтны бие махбодид бодисын солилцоо хямарч, өсөлт хөгжилт нь саатаж, зогсонги байдалд орсоноор эцэж, турна. Улмаар өвчин тэсвэрлэх чадвар суларч халдварт өвчнөөр өвдөх нөхцөл бүрдэнэ. Паразиттах өвчний шинж тэмдэг тухайн паразитын байрлаж байгаа газраас болж өвөрмөц байдлаар илэрдэг. Тухайлбал; паразит амьтан хоол боловсруулах замд байрлаж байгаа тохиолдолд эзэн амьтны тэжээл боловсруулах ажиллагаа хямарч, тэжээлийн шингэц муудан турж, эцэх, чацга алдах шинж тэмдэг илэрнэ. Амьсгалын замд байрласан тохиолдолд мал амьтан ханиах, найтаах, хамраас шингэн нус, идээ, бээр гоожих амьсгаадах зэрэг шинж тэмдэг илрэнэ. Паразит арьсанд байрласан үед малын арьс гэмтэж шархлах, үс, ноос халцарч унах шинж тэмдэг гардаг. Паразиттах өвчнийг таниж мэдэхдээ ерөнхий шинж тэмдгийг харгалзахын зэрэгцээ хамгийн гол нь тухайн өвчинг үүсгэж байгаа паразит амьтныг эзний биеэс олж илрүүлэх хэрэгтэй юм.
  • 6. Малын халдварт паразиттах өвчин -5- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Паразиттах өвчний хор хөнөөл Паразиттах өвчний хор хөнөөл асар их юм. Юуны өмнө паразит амьтны нөлөөгөөр тухайн мал турж эцэн ашиг шим нь буурна. Өсвөр насны малын өсөлт хөгжил зогсонги байдалд орж давжаарна. Паразитын тоо, хоруу чанар ихсэх тусам үзүүлэх хөнөөл нь хүчтэй болж мал амьтан хүндээр өвчилж, үхэж хорогдоход хүрнэ. Ингэснээр тухайн айл өрхөөс эхлээд баг, сум, аймаг улсын хэмжээнд мал сүргийн тоо толгой, тарга хүч ашиг шим багасаж, эдийн засгийн ихээхэн хохирол гарах болно. Нөгөө талаар паразит амьтан халдварт өвчний үүсгэгчийг тараах хэрэгсэл, халдварт өвчин үүсэхэд суурь дэвсгэр нь болдог. Түүнчлэн зарим паразит нь мал амьтдаас хүнд дамжин халдаж улмаар хүнийг өвчлүүлдэг аюултай. Жишээлбэл хамуу, бэтэг, арьсны гуур болон цагаан хорхойн олон өвчин малаас хүнд дамжин халдварладаг байна. Цагаан хорхойтох өвчнүүд Энэ бүлэгт 50 гаруй зүйлээр үүсдэг 50 гаруй өвчин багтана. Цагаан хорхой нь гол төлөв малын ходоод гэдсэнд байрлаж үржил хөгжил нь явагдаж байдаг. Цагаан хоройтох өвчнийг дотор нь хавтгай хорхой, бөөрөнхий хорхой, туузан хорхойгоор үүсдэг өвчнүүд гэж ангилна. ХАВТГАЙ (ТРЕМАТОД) ХОРХОЙГООР ҮҮСДЭГ ӨВЧНҮҮД Манай оронд мал, амьтан хавтгай хорхойгоор өвчлөх нь харьцангуй ховор байдаг. Хэдхэдэнтөрөлзүйлийнтрематодоорүүсдэгөвчнийгпарамфистомоз гэнэ. Үхэр, хонь, ямаа, буга зэрэг хивэгчдийн нарийн гэдэс, ходоод, гүзээнд шимэгчилдэг. Бие гүйцсэн хорхой ихэвчлэн гүзээнд, хааяа хэрхнэгт, харин
  • 7. “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын халдварт паразиттах өвчин -6- авгалдай нь 12 хуруу гэдэс ходоодонд шимэгчлэн, хурц ба ужиг хэлбэрээр өвчлүүлдэг. Өвчилсөн малын гэдэс дүүрч, чацга алдах, турж эцэх, эрүү өвчүүний доод талаар хавагнах шинж тэмдэг илэрнэ. Үүсгэгчийн хэлбэр зүй. Гонзгой зууван хэлбэртэй, 5-20 мм урт, амны соруул байхгүй, амны сүвийн цаад талд фаринкс байна. Сайн хөгжсөн хэвлийн соруул биеийн хойд хэсэгт байрлана. Бүрхүүл нь том хөхөнцөрөөр хучигдсан байна. Ихэвчлэн 12 хуруу гэдэс буюу нарийн гэдэс, ходоодонд орж бие гүйцмэгц гүзээнд очиж шимэгчилнэ. Үүсгэгчийн биологи. Өвчтэй малын баастай хамт гарсан өндөг гадаад орчинд 20 хоноход авгалдай үүсч улмаар завсрын эзэн дун хорхойд халдварлан церкарий болно. Церкарий дунгийн биеэс 1.5-3 сарын дараа гарч ургамалд наалдан малд халдварлана. Малын биед орсон авгалдай 2-3 сарын дараа бие гүйцсэн хорхой болж 7-8 жил амьдарна. Эмнэл зүйн шинж тэмдэг. Хурц ба ужиг хэлбэрээр илэрнэ. Өвчнөөр тайван бус бэлчээрийн малд 3-4 долоо хоногийн дараа өвчний шинж тэмдэг тод илэрнэ. Бие бүтцийн эмгэг хувирал. Ил үзэгдэх салст бүрхүүл цайна. Бие гүйцээгүй хэлбэр нь яргах үед нарийн гэдэс, ходоодны нугалуурын хэсэг үрэвсэж чацархайн тунгалгийн зангилаа томорно. Арьсан дор, эрүү омруунд цэлцгэнэсэн нэвчдэс үүснэ. Гэдэсний салст бүрхүүлд цус харваж өвчин ужиграхад гүзээний цэлмэн хатингартана. Урьдчилан сэргийлэх. Өвчин гарсан суурийн бүх малыг 10 хоногийн завсартайгаар 2 удаа туулгана. Уг өвчнөөр тайван бус нутгийн малыг сэргийлэх зорилгоор бэлчээрийг 2 сар тутамд солино.
  • 8. Малын халдварт паразиттах өвчин -7- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 ТУУЗАН (ЦИСТОД) ХОРХОЙГООР ҮҮСДЭГ ӨВЧНҮҮД Одоогоор манай улсын мал, амьтанд шимэгчилж өвчин эмгэг үүсгэдэг 13 зүйлийн туузан хорхой бүртгэгдсэн байна. Хивэгч малын анаплоцефалятоз Хивэгч мал, амьтдын нарийн гэдсэнд шимэгчилдэг нэг төрлийн туузан хорхойгоор үүсдэг өвчин. Хивэгчдийн туузан хорхойтох өвчнийг үүсгэгчийнх нь төрлөөр мониезиоз, тизаниезиоз, авителиноз гэж ангипдаг боловч өвчин үүсгэгчийн биологи, эпизоотологи, эмчлэх, сэргийлэх арга хэмжээ нь адил учраас эдгээрийг нийтэд нь анаплоцефалятоз гэж нэрлэдэг. Мониезиоз Мониезоор ихэвчлэн хурга, ишиг, тугал тизаниезоор голдуу төлөг, авителинозоор ихэвчлэн нас гүйцсэн мал өвчлөх онцлогтой. Үүсгэгчийн биологи. Мониезийн авгалдай цистоцеркоид нь хачгийн биед шимэгчлэн хөгжих ба бөөрөнхий хэлбэртэй, нягт хальсан бүрхүүлтэй. Өвс ногооны хамт цистицеркоидыг биедээ агуулсан орибатид хачгийг залгисан мал мониезээр халдварлана. Жинхэнэ эзний бие мониезийн өсөлт хөгжилт маш түргэн, хоногт дунджаар 8 см-т хүрнэ. Бие гүйцсэн паразитын бөгсөн талаас бэлэг боловсорч өндөг дүүрэн үенүүд тасран баастай хамт гадаад орчинд хаягдана. Орибатид хачиг паразитын өндөг буюу онкосферийг идэж халдварлана. Орибатид хачиг 2 жилээс доошгүй хугацаанд мониезийн авгалдайг биедээ агуулж, халдварын эх уурхай болдог ажээ.
  • 9. “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын халдварт паразиттах өвчин -8- Адууны анаплоцефалятоз Адуу болон битүү туурайтны бүдүүн, нарийн гэдсэнд шимэгчилдэг туузан хорхойгоор үүсдэг өвчин. Үүсгэгчийн хэлбэр зүй. Анаплоцефалятоз нь 52 мм урт, 25 мм өргөн, 2.8- 3.0 мм голчтой бөөрөнхий толгойтой, дэгээгүй сайн хөгжсөн соруултай, хүзүүгүй дан бэлэгтэй, бэлгийн сүв нэг талдаа, өндөг 0.072-0.084 мм хэмжээтэй сулавтар хөгжсөн лийр маягийн аппараттай. Завсрын эзэн нь орибатид хачиг юм. Үүсгэгчийн биологи. Өвчтэй адууны баасаар гарсан өндгийг бэлчээрийн орибатид хуягт хачиг иднэ. Хачгийн гэдсэнд орсон өндөг 150 орчим хоногийн дараа цистицеркоид хэмээх халдварлуулах чадалтай авгалдай болдог. Ийм авгалдайг тээсэн хачгийг адуу өвстэй цуг залгиж халдварлана. Адууны гэдсэнд орсон цистицеркоид 1-1.5 сарын дараа бие гүйцэж туузан хорхой болно. Бэтэг Хонь, ямаа, тэмээ, үхэр, адуу, гахай болон бусад зэрлэг хивэгч амьтад болон хүн өвчилнө. Бэтгийн уйланхай нь элэг, уушги, хааяа зүрх, дэлүү, бөөр зэрэг бусад эрхтэнд байрлан шимэгчилнэ. Бие гүйцэж бэлэг боловсорсон хорхой нохой, чоно, хааяа үнэгний нарийн гэдсэнд шимэгчилнэ. Үүсгэгчийн биологи. Бэтгээр халдварласан нохой нь хүн ба малд бэтэг өвчин тараагч гол уурхай юм. Бие гүйцсэн бөгөөд өндгөөр дүүрсэн үеүд их
  • 10. Малын халдварт паразиттах өвчин -9- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 биеэс тасран салж нохойны баасны хамт гадаад орчинд унана. Нэг үенд 800-1000 хүртэл өндөг байна. Газарт тасарч ойчсон үеүд агшиж хөдлөхдөө доторхи өндгөө шахан гаргаж байдаг. Цистицеркоз / Сэмжний уйланхай/ Энэ нь махчин амьтны гэдсэнд шимэгчилдэг туузан хорхойны авгалдай юм. Үүсгэгчийн хэлбэр зүй. Шингэн зүйлээр сулавтар дүүргэгдсэн зууван хэлбэртэй, буурцагнаас тахианы өндөгний чинээ хэмжээтэй уйланхай юм. Толгой нь уйланхайн ханаар энгийн нүдэнд нэвт харагдана. Авгалдайн хошуу нь 26-44 ширхэг хоёр эгнээгээр байрласан дэгээтэй. Уйланхай урт хүзүүгээр өлгөгдөн орших учир “нарийн хүзүүт” гэж нэрлэдэг. Үүсгэгчийн биологи. Жинхэнэ эзэн нохой бусад махчин амьтад нарийн хүзүүт финнийн уйланхай бүхий эд, эрхтэнг идэж халдварлана. Бие гүйцсэн паразитын олон мянган өндөг агуулсан үе, хэсгүүд махчин амьтны баасны хамт гарч өвс, ургамал, ус, тэжээлд орж улмаар малд залгигдана. Малын ходоод, гэдсэнд өндөгний бүрхүүл хайлахад онкосфер чөлөөлөгдөн гэдэсний ханыг нэвтрэн цусанд орж цусны гүйдлээр дамжин элэг, сэмж, чацархайн бүрхэвчинд байрлан уйланхай болж 3 сарын дараа халдварлах чадалтай авгалдай болно.   БӨӨРӨНХИЙ /НЕМАТОД/ ХОРХОЙГООР ҮҮСДЭГ ӨВЧНҮҮД Эдгээр нь цагаан хорхойтох өвчнүүдийн дотроос хамгийн их тархсан өвчин юм. Монгол орны мал, амьтанд шимэгчилж өвчин эмгэг үүсгэдэг 170 гаруй зүйлийн цагаан хорхойн 150 орчим нь бөөрөнхий хорхой байдаг.
  • 11. “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын халдварт паразиттах өвчин -10- Адууны параскаридоз Адууны нарийн гэдсэнд шимэгчилдэг бөөрөнхий хорхойгоор үүсдэг өвчин. Параскаридозоор адуу, илжиг, луус өвчилнө. Үүсгэгчийн хэлбэр зүй. Эмэгчин нь 18- 37 см, эрэгчин нь 15-28 см урт. Эрэгчин нь мухар сүүлтэй, хажуугийн жижиг далавчинд 79-105 хос хөхөнцөртэй, хоёр нарийн спикултай, эмэгчин 0.09-0.1 мм голчтой, хүрэн өнгийн зузаан гялгар хальсаар хучигдсан, боловсроогүй өндөг гаргана. Үүсгэгчийн биологи. Өвчтэй адууны баасаар гарсан өндөг гадаад орчны тохиромжтой нөхцөлд 7-8 хоногт халдварт авгалдай болж өвс тэжээлтэй цуг залгигдан адуунд халдварлана. Малд халдварласан авгалдай 44-77 өдрийн дараа бие гүйцсэн хорхой болно. Бие гүйцсэн хорхой адууны гэдсэнд жил, түүнээс ч удаан хугацаагаар амьдарна. Эмнэл зүйн шинж тэмдэг. • Өвчний эхний үед унага 3-4 өдөр чацга алдах, • Ханиалгах, хамраас нь шингэн зүйл гоожих, • Үе үе халуурах, • Тэжээлдээ дургүй болох зарим үед мэдрэлийн гажиг ажиглагдах зэрэг шинж тэмдэг халдварласнаас хойш 9-16 хоногоос эхлэн ажиглагдана. • Салст бүрхүүл нь цайж цус багадан турна. • Мэдрэлийн гажиг илэрч үе үе татагнах, • Бөгсөн бие нь саа болох зарим үед сэргэн галзуугийн шинж тэмдэг илэрнэ. • Адууны цус багасч, эцэж турах, өсөлт торнилт нь саатна.
  • 12. Малын халдварт паразиттах өвчин -11- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Хивэгч малын стронгилиодоз Үүсгэгчийн хэлбэр зүй. Зарим үе нь шимэгч маягаар, нөгөө нь чөлөөт амьдралаар хөгжинө. Шимэгч амьдралын шатны эрэгчин, эмэгчин зүйлүүд хоорондоо ялгагдахгүй, хос бэлэгт эмэгчин нь бэлгийн бус олон хуваагдлаар үржинэ. Чөлөөт хөгжлийн үед эрэгчин, эмэгчин маягаар амьдардаг. Шимэгч амьдралын үед үүсгэгч утас маягийн хэлбэртэй, ам нь гурван уруулаар хүрээлэгдсэн байна. Энэ нь цааш улаан хоолой болон хувирна. Үүсгэгчийн биологи. Гадаад орчны 10-15 хэмийн дулаанд өндөгнөөс 24 цагийн дараа авгалдай гарч 2-3 хоногт филяри маягийн халдварлах авгалдай болон хувирна. Гэдсэнд 5-7 хоногийн дараа бэлэг боловсрон бие гүйцнэ. Иймд цагаан хорхойтой малд юуны өмнө тэжээл боловсруулах эрхтэний үйл ажиллагаа хямарна. Шинж тэмдэг • Малын тарга тэвээрэг муудаж, турж эцэх, • Усархаг буюу цусан ялзмагтай салс, цусны холицтой чацга алдах, • Гэдэс нь дүүрч түгжрэлт мушигралт үүсэх, • Эмзэглэл ихтэй болон хордлогын шинж тэмдэгүүд бий болж үс ноос нь бүрзийж өнгө алдах, • Салст бүрхүүлүүд цайх, • Зүрхний ажиллагаа суларснаас эрүү, омруу, хөл орчимд хавагнах, • Мэдрэлийн үйл ажиллагаа өөрчлөгдөх, татаж унах, эргэх, тийчлэх, • Амьсгал нь давхцах, ханиах, салст бүрхүүлүүд нь хөхрөх зэрэг болно. Эдгээрээс цагаан хорхойтой байгаа гол шинж тэмдэг нь аажмаар турж эцэх, тарга тэвээрэг авахгүй байх, чацга алдах, эрүү хооронд болон омруу, хөл хавагнах, салст бүрхүүлүүд цайх явдал юм.
  • 13. “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын халдварт паразиттах өвчин -12- Цагаан хорхойтох өвчний оношийг мал амьтны баасанд шинжилгээ хийх, эсвэл үхсэн малыг задалж ходоод гэдэс бусад эд эрхтнээс паразит амьтан тэдгээрийн өндөг авгалдайг илрүүлэх замаар тогтооно. Малын гууртах өвчнүүд Энэ бүлэгт адуу, тэмээ, хонь, ямааны хамрын гуур адууны ходоодны гуур өвчнүүд орно. Дээрх өвчнүүдийг шавжийн аймагт багтах хэдгэний авгалдайнууд үүсгэх бөгөөд эдгээр авгалдайнууд нь гол төлөв хамрын болон ходоодны хөндийд байрлаж үржиж хөгждөг учир хөндийн гуурууд гэж нэрлэж байна. ХОНИНЫ ХАМРЫН ХӨНДИЙ ГУУРТАХ Хонины хамрын хөндий гууртах өвчин хавар багалзуурын гуурын ялаагаар үүснэ. Хамрын хөндийн гуур нь хамрын хөндийд нэг сар юм уу, өвөлжиж шимэгчилнэ. Үүсгэгчийн хэлбэр зүй. Бие гүйцсэн ялаа шар хүрэн, шар саарал өнгөтэй, 10-12 мм урт, бүдэг өнгийн богино үсэн бүрхүүлтэй. Толгой том, цээжнээсээ өргөн, тал бөмбөрцөг хэлбэртэй. Эмнэл зүйн шинж тэмдэг. • Гуурын I үелбэрийн авгалдай шимэгчлэх үед хонь тургиж, толгойгоо сэгсчин, хамраа юманд үрнэ. • II, III үелбэрийн авгалдай шимэгчлэхэд хамраас салсархаг, хааяа цус, идээтэй шингэн гоожно. • Өвчтэй хонины амьсгал давхцаж, бүгшүүлэн ханиалгана. • Хамрын хөндийн салст бүрхүүл үрэвсэж, амаараа амьсгална, • Өсөлт, бойжилт удааширч, ходоодны өвчнөөр өвчлөх нь ихэсдэг. • Зарим тохиолдолд гуур тархины бүрхүүлийг гэмтээн, хуурамч эргүүгийн шинж тэмдэг үзүүлнэ.
  • 14. Малын халдварт паразиттах өвчин -13- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Бие бүтцийн эмгэг хувирал. Хамрын хөндий, мөгөөрсөн хоолой, элхэг ясны салст бүрхүүл үрэвсэнэ. Дух эврийн хөндий салс, идээгээр дүүрнэ. Үхсэн авгалдайн байрлаж байсан хэсэгт үхжлийн голомт үүснэ. Эмчилгээ, сэргийлэлт: Намар гуурын ялааны нислэг дууссаны дараа 9-р сарын сүүлч 10 сарын эхээр ивомек, авермонмек, экомектин г.м бэлдмэлээр зааврын дагуу боловсруулалт хийнэ. Хавар 4-5 сард өвчтэй малд дээрх бэлдмэлийн аль нэгээр эмчилгээ хийнэ. Өвчтэй суурийн малыг эрүүл суурийн малтай урьдчилан эмчилгээ хийлгүй нийлүүлж болохгүй. Өвчнөөр үхсэн малын толгойг устгана. МАЛЫН ХАМУУ ӨВЧИН Малын арьсанд шимэгчилдэг маш жижигхэн (0.3-0.7мм) хачгаар үүсдэг өвчин. Хачиг гадна орчинд 21-30, өндөг 30-60 хоног хүртэл тус тус амьд байж чаддаг. Хамууны хачиг өндөг, авгалдай, хүүхэлдэй, бие гүйцсэн гэсэн үе шатаар хөгжих бөгөөд тохиромжтой нөхцөлд 10-20 хоног, заримдаа 6 сар хүртэл хөгжил нь удааширдаг. Манай орны мал сүрэгт 4 төрлийн хачиг хамуу өвчнийг үүсгэдэг. 1. Маагуу хамуу: Монголчууд энэ хамууг арьсны, маагуу, нойтон, хондлойн гэж олон янзаар нэрлэдэг. Малын арьсны өнгөн хэсэгээр шимэгчилдэг хачгаар үүсдэг. Өвөл, хаврын цагт хачгийн үржил, хөгжил түргэсэж өвчний гаралт ихэсдэг тул ноосоо гээж нүцгэрч, турж үхдэг. Зуны улиралд хачгийн үржил зогсонги байдалд орох боловч хамууны хачиг нарны эгц гэрлээс халхлагдсан, чийг
  • 15. “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын халдварт паразиттах өвчин -14- ихтэй малын биеийн далд хэсгүүдэд байрлаж байгаад намар малыг хөөж тууж хөлөргөснөөс, эрт өвөлжөөнд оруулж халууцуулснаас арьсны чийгшил ихсэх, агаарын хэм буурсан үед дахин идэвхиждэг. 2. Арьс идэгч хамуу: Малын сагаг, бэрэвхий, шилбэнд байрлан хайрс, хуурай хаг, хогжруугаар хооллодог учир малчид “хөлний хамуу”, “арьс идэгч” хамуу гэж нэрлэдэг. Хөлний хамууны шинж тэмдэг: Хүйтэн чийгтэй улиралд элбэгшиж, зуны улиралд багасдаг онцлогтой. Хонь, ямааны хойд хөлийн бэрэвхийнд, үхрийн сүүлний уг, дэлэнгийн арьсанд, адууны сагагны үе, гуяны дотор талд шимэгчилнэ. 3. Хохь хамуу: Хамуурсан хэсгийн арьсанд дарайж товхойсон хуурай саарал хаг, хогжруу уүсдэг учир илрэх шинж тэмдгээр нь манай малчид хохь хамуу, толгойн хамуу, хуурай хамуу гэж олон янзаар нэрлэдэг билээ. Энэ хамуу өвлийн сүүл хаврын эхэн сараас эхэлж, зун намрын сар хүртэл үргэлжилдэг тул монгол малд элбэг тохиолддог өвчин. Ялангуяа тарга тэвээрэг муутай бага насны болон хөгшин мал, хээлтүүлэгч /хуц, ухна/ их өвчлөмтгий байдаг. Хохь хамууны шинж тэмдэг: Малын нимгэн арьстай хэсгээс эхэлж хамуурдаг онцлогтой. Тухайлбал: Хонь, ямааны хамрын хянга, уруул, жавж, нүдний эргэн тойрон, чихний уг, шанаа, эрүү, суга, цавь, хуухнаг үхэрт шалан, хүзүү, дал, сүүлний угнаас, тэмээнд хүзүүний 2 хажуу, өвчүүний хэсгээс эхлэн үс нь халцарч, арьс нь тавхайсан зузаан
  • 16. Малын халдварт паразиттах өвчин -15- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 хуурай, саарал хогжруугаар нилэнхүйдээ бүрхэгдэнэ. Малын хөдөлгөөнөөр хамуутай хэсгийн арьс хагарч, яршиж таталдаг ба зуны улиралд өтөж хүндэрдэг. Бусад хамууны хачгийг бодвол өт хэлбэртэй. Арьсны гүнд үсний уутанцар, тосны булчирхайд шимэгчилнэ. Гараар тэмтэрэхэд мал маш их хөндүүрлэнэ. Энэ овгор дотор булчирхайнд хамууны хачиг зайгүй байна. Хамуу өвчнөөс үүсэх эдийн засгийн хор хөнөөл: Хамуутай малыг эрүүл малтайхарьцуулахадтаргахүч30-40%, арьсны чанар 50-80%, ноосны гарц 50-90%-иар тус тус бага байдаг. Мал сүргээ угаалганд хамруулах нь маш их ашигтай. Угаалганд орсон малын арьс үсэнд эмийн бодис шингэсэн байдаг учир цус сорогч шавж 1-2 сарын турш дайжиж, мал тогтвортой идээшилснээр угаагаагүй хониноос 3-5 кг-аар илүү амьдын жинтэй болдогийг эрдэмтэд тогтоожээ. Угаалгыг эмчилгээний ба урьдчилан сэргийлэх гэж 2 хуваана. Эмчилгээний угаалгыг 2 удаа хийдэг нь хамууны амьдралын мөчлөгтэй холбоотой байдаг. Аливаа угаалгын бэлдмэлд хамууны өндөг тэсвэртэй байдаг. Эхний угаалганд өндөгний бүрхүүлээр эмийн бодис нэвтрэн орж үйлчилж чаддаггүй, харин 2 дахь угаалга хийх үед эхний угаалгаас хойш 7-14 хоногт өндөгнөөс авгалдай гарсан байдаг учир эмийн бодис үйлчилж үхүүлдэг онцлогтой. Хамуутай малыг эмчлэх, малын байр, тоног хэрэгслийг ариутгах, малын арчилгаа, маллагааг сайжруулах зэрэг иж бүрэн арга хэмжээг малын эмчтэйгээ хамтарч авч явуулах шаардлагатай.  
  • 17. “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын халдварт паразиттах өвчин -16- Паразиттах өвчинтэй тэмцэх арга замууд Паразиттах өвчинтэй тэмцэхдээ хэрэглэж болох ямар л бололцоотой арга хэмжээ байна тэр бүгдийг хэрэглэх нь зүйтэй юм. Энэ үүднээс тэмцэх арга замыг 2 хэсэгт хувааж болно. 1. Шинжлэх ухааны мал эмнэлгийн аргаар эмчлэх арга 2. Ардын уламжлалт мал эмнэлгийн аргаар эмчлэх арга А. Шинжлэх ухааны мал эмнэлгийн аргад орчин үеийн химийн бодисууд хэрэглэх Паразитын байрлал, амьдралын хэв маягаас нь шалтгаалж химийн бодисуудыг нь малд дотуур олголт /туулгалт/ тарих буюу дусаах /боловсруулалт/ тусгай вананд угаах шүрших /угаалга/ байдлаар хэрэглэж байна. Цагаан хорхойтох өвчнийг туулгах замаар эмчилнэ. Учир нь цагаан хорхой голдуу ходоод гэдэсний замд байрладаг. Туулгалтанд өнөө үед альбендазол, экоментик, норомектин, абзол, ивомек болон хүхэр хүчлийн зэс агуулсан туулгах үйлдэлтэй бодисыг хэрэглэж байна. Гадна шимэгчдээс /хамуу, ширх, хүрд/ голдуу малыг угаах замаар эрүүлжүүлж байна. Энэхүү угаалганд креолин, экомектин 100 зэрэг бодисыг хэрэглэж байна. Мөн арьс үс ноосонд гадна паразит эсэргүүцэх үйлдэлтэй нунтаг, тосон уусмал зэргийг цацах, дусаах замаар боловсруулалт хийж эрүүлжүүлдэг. Тарих аргад гол нь авермектин, ивермектин агуулсан бэлдмэл болох бидний өргөнөөр нэрлээд заншсан ивомек нэрийн дор хэрэглэж буй төрөл бүрийн ижил төстэй бэлдмэлийг арьсан дор тарьж хэрэглэх арга орно. Ивомекийг тарьснаар гадна дотно паразитуудын ихэнх нь үхэж устан мал эрүүлждэг. Хэрвээ та малаа шинжлэх ухааны мал эмнэлгийн аргаар эрүүлжүүлье гэвэл дээрхи чиглэлээр сумынхаа мал эмнэлгийн тасаг болон аж ахуйн нэгжид хандаж тэдний хүч туслалцааг аваарай. Б. Ардын уламжлалт мал эмнэлгийн аргууд; Эдгээр нь манай ард түмний олон зуун жилийн хугацаанд хуримтлуулж ирсэн энгийн арга туршлага юм. Заримаас нь товч дурьдвал: • Хамуурсан малд хус нарсны холтсыг тогоонд хийж битүү нэрж хар өнгөтэй тос гарган тэр тосоо халуун бүлээнээр нь малын загатнаж байгаа газарт түрхэнэ. • Тарвага, адууны тосны аль нэгийг сайн халаагаад халцарсан арьсанд түрхэнэ
  • 18. Малын халдварт паразиттах өвчин -17- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 • Нэг хувин усанд 1-2 шанага аргалын үнс хийж буцалгаад халуун бүлээнээр нь загатнаж байгаа газар нь шавшина. • Тэмээний халуун шээсээр шавшина. • Креосин, креолин түрхэнэ. • Арц, шилмүүсний хамт нэг шанагыг нэг тогоо усанд хийж буцалган бүлээнээр нь малын биеийг шавшина. • Цагааны шар усанд дарь хольж буцалгаад халуунаар нь шавшина. • Адууны өөх түрхэнэ. Эргүү өвчний үед; • Эргүүгийн уйланхай байгаа хэсэгт халуун төмрөөр төөнөх эсвэл халуун элсээр жин тавих • Давсыг шар тосонд хуурч халуунаар нь жин тавих Үхрийн арьсны гуур, хүрдтэх үед; • Гуур хүрдийг нэг бүрчлэн шахаж түүж устгах нүхэнд нь хөөтэй тос түрхэх Хонь, тэмээний хамрийн гуурталтын үед; • Хужир шороотой ялангуяа шүүтэй газар салхи уруудуулан туух • Хамраар нь тамхины утаа олон дахин үлээх, тэмээний хамрийн нүхээр нунтаг давс пургиулж цацах • Халаасан шар тос хийх зэрэг олон төрлийн арга хэрэглэдэг байна. Түүнчлэн эмийн ургамал /хамуу, ширх зэрэгт арц, зээргэнэ цацах, бутаар утах цагаан хорхойтоход баглуур, гоньд, цагаан агь, хандалж өгөх гэх мэт/ арга хэрэглэх, судас ханах, хатгах болон домийн заслуудыг амжилттай хэрэглэж иржээ. Малчин хүн өвчтэй малаа эмчлэхийн зэрэгцээ хамгийн гол нь паразиттах өвчнөөс мал сүргээ урьдчилан сэргийлж чаддаг байх нь нэн чухал билээ. Иймд малчин хүн малаа элдэв паразитаас эрүүл байлгая гэвэл юуны өмнө хариулага, маллагааг тохируулж, намаг шавартай тогтоол ус бүхий нам дор газар малаа бэлчээхгүй байх, тогтоол ус уулгахгүй байх, өдрийн халуунд өндөрлөг сэрүүн газар байлгах, 10-14 хоноод бэлчээр сольж байх, 9-р сар гараад хужирлах, өвөл, хавар өсвөр малд хужир шүү илүүтэй өгөх, хавар 5 сарын 30-ны дотор мал сүргээ мал эмнэлэгийн арга хэмжээнд хамруулж туулгалт хийлгэн оторт гаргах, мөн намар 10 сарын 15-ны дотор туулгалт боловсруулалт хийлгэж байх шаардлагатай юм. Үүний зэрэгцээ малын хашаа байр, тоног хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ариутган цэвэрлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
  • 19. “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын халдварт паразиттах өвчин -18- ОРОН НУТАГТ ЗОНХИЛОН ТОХИОЛДДОГ ХАЛДВАРТ ӨВЧНҮҮД БООМ Боом өвчнөөр 5 хошуу мал, гахай, зээр, гөрөөс, илжиг, луус, хулан тахь, хавтгай, аргаль, янгир, чоно, нохой, үнэг, хярс, бар, арслан, хүн өвчилдөг хурц халдварт малаас хүнд дамжин халдварладаг өвчин юм. Боом өвчин юугаар үүсдэг вэ? Боомыг савханцар хэлбэрт бактер үүсгэнэ. Савханцар өөртөө тавгүй нөхцөлд биеийнхээ дотоод хэсэгт үр (спор), гадна талаараа бүрээс (капсул) үүсгэнэ. Боом өвчин хэрхэн тархах вэ? • Хурц ил өвчтэй мал, амьтад эдгээр мал, амьтны мах, сүү, арьс шир, ноос ноолуур, хөөвөр хялгас, хөрзөн бууц, хэвтэр зэргийг бүхэлд нь халдвар тараагч анхдагч эх булаг гэнэ. • Хоёрдогч эх уурхайд газрын хөрс, өвс ургамал, ус намаг, тариа ногоо болно. • Дулааны улиралд хүн, мал, амьтны цус сорж амьдрагч ялаа, шумуулаар шууд халдвар тархаж болно. • Боомын халдвар мал, амьтны бие махбодид хоол тэжээл, ус унд, бусад хүнс тэжээлийн зүйлтэй хамт ходоод гэдэсний замаар халдварлахаас гадна биеийн шарх шалбархайгаар ч дамжин халдварлана. Та ямар шинж тэмдгээр өвчилсөн эсэхийг таних вэ? • Боом өвчнийг урсгалын хувьд агшин зуурын (цахилгаан), хурц, хурцавтар гэсэн 3 хэлбэрт хувааж үздэг. • Үүний дотроос хурц хэлбэрээр өвчлөх хугацаа 1-2 хоног
  • 20. Малын халдварт паразиттах өвчин -19- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 • Хурцавтрынх 2-3 хоног • Цахилгаан боом ердөө л хэдхэн цагийн дотор явагдана. Тэгэхдээ арьс, уушиг, гэдэсний гэсэн 3 хэлбэрийн аль ч тохиолдож болно. • Арьсны хэлбэрээр өвчлөх өвчлөлт өвөрмөц дарааллаар явагдана. • Нян анх нэвтрэн орсон биеийн тэр хэсэгт хамгийн түрүүнд хорсож загатнан дараа нь улаан хүрэн өнгөтэй толбо үүсэж удалгүй цэврүүтэж эцэстээ идээт яр болно. • Идээнцэр, идээт яр аяндаа хагарна. • Хагарсан идээнцэр тавлан хар өнгөтэй болж томорно. • Хүний арьсанд гарсан боомын онцлог бол хавдар, ярын орчинд дарахад эмзэглэхгүй. • Энэ үед 38-400 С хүртэл халуурч тунгалгийн булчирхай, судас үрэвсэнэ. Хэрхэн оношлох бэ? Боом өвчнийг оношлоход халдвар судлалын ерөнхий зүй тогтлууд, эмнэл зүйн шинж тэмдэг, өвчний хэлбэр, явц, эд эрхтний эмгэгт хувиралт, өвчилсөн мал, амьтны нас, хүйс, төрлийн ялгавар, тухайн нутагт урьд өмнө энэ өвчин гарч байсан эсэх, газар зүйн онцлог зэргийг хамтатган дүгнэнэ. Эмчилгээ.1кгмасстутамднь5-10мянганнэгжпенициллин,стрептомицинийг булчинд тарьж хосолсон эмчилгээ хийх нь ашигтай бөгөөд тетрациклины бүлэг антибиотикаар эмчлэхэд мөн сайн дүн өгдөг байна. Урьдчилан сэргийлэх. Боом өвчнөөр тайван бус нутгийн мал сүргийг урьдчилан сэргийлэх вакцинаар тарьж дархлаа тогтоох. Хэрэв боом өвчин гарвал өвчтэйг эрүүлээс тусгаарлаж хэт дархлагдсан ийлдэс, бусад эмээр тарьж сэргийлэхээс гадна эрүүлд нь вакцин тарьж урьдчилан сэргийлнэ.
  • 21. “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын халдварт паразиттах өвчин -20- БРУЦЕЛЛЁЗ Бруцеллёз өвчин бруцелл төрлийн нянгуудаар халдварлагдан 5 хошуу мал, гахай, цаа буга, аргал, янгир, нохой, бусад ан амьтад, цаашилбал хүн өвчлүүлдэг ужиг халдварт малаас хүнд дамжин халдварладаг өвчин юм. Бруцеллёз өвчин хэрхэн тархах вэ? • Өвчтэй мал, бусад амьтад, эдгээрийн хагас боловсруулсан буюу түүхий эд бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур, мах, сүү, өрөм, тос, бяслаг, хашаа саравч, хөрзөн бууц, тоног хэрэглэл, хувин сав, ус болно. • Бруцеллёзын халдвартай мал, амьтныг эрүүлтэй нэг бэлчээр, хэвтэр бууц, усанд байлгаснаас болон эдэлгээний малын тоног хэрэглэлийг ариутгалгүй ашиглах, өвчтэй сэжигтэй эх, эцэг малыг хээлтүүлэгт оруулах зэрэг аж ахуйг шинжлэх ухааны үндэслэл муутай хөтөлснөөс ихэвчлэн дэлгэрдэг байна. Та ямар шинж тэмдгээр өвчилсөн эсэхийг таних вэ? • Хээл хаях, зулбах, сувайрах, хаг саатах • Хаг саатсаны дараа сав, үтрээ сэлхэрч үе мөчүүд хавдаж хөдөлгөөн нь суларч турж эцэж ашиг шим нь буурах • Эцэг мал ялангуяа хуц, ухна, бухын төмсөг хүчтэй хавдаж үрэвсэх
  • 22. Малын халдварт паразиттах өвчин -21- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 • Үхэр ихэвчлэн өвчний далд байдлаар өвчлөх бөгөөд мөн л хээл хаях, сувайрах, хаг сааталтаар ажиглагдана. Хэрхэн оношлох бэ? Хүн, малын бруцеллёз өвчнийг богино хугацаанд үнэн зөв оношлох явдал нийгэм, эдийн засгийн нэг чухал асуудал мөн. Бруцеллёзыг оношлох нь дадлагажсан мэргэжилтэн, сайтар тоноглогдсон лаборатори, эм хэрэглэл, багаж төхөөрөмж болон цаг хугацаа их шаарддаг юм. Эмчилгээ. Одоогоор мал амьтны бруцеллёз өвчнийг эмчлэх сонгомол арга хараахан боловсрогдож амжаагүй байгаа. Урьдчилан сэргийлэх. Манай оронд мал, амьтны бруцеллёз тархан дэлгэрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд дор дурьдсан арга хэмжээ авч явуулна. Үүнд: бруцеллёзын шинж тэмдэг илрээгүй эрүүл аж ахуйн мал сүрэгт гаднаас өвчин нэвтрэн орох бололцоог хаахын тулд нэгээс дээш насны бүх хээлтэгч, хээлтүүлэгчдийг хээлтүүлэгт орохын өмнө зохих шинжилгээнүүдийг жилд 1 удаа хийнэ. Хээл зулбах, хаг саатах зэрэг бруцеллёзын шинж тэмдэг илэрвэл тэр мал амьтныг бүртгэж, лабораторийн шинжилгээ хийж зулбадас, хээлийн ус, зулбасан хээл, хагаар бохирдсон газрыг 2-3 удаа ариутгана. Бог малын мялзан төст өвчин Хонь, ямааг голдуу өвчлүүлдэг бог малын мялзан төст өвчин (БММТӨ)-ийг гоц халдварт вирус үүсгэнэ. Ялангуяа ямаанд их халтай бөгөөд 80-100% өвчлүүлж, үхүүлэх тохиолдол бий. Хэрхэн халдвар дамжих вэ? • Өвчний вирусийн халдвар ихэвчлэнойрхавьтлаардамжина. • Халдварын нууц үед вирус нус, нуух, шүлс, шээс, баасаар гадагшилна. • Мөн сүүнд агуулагддаг гэж үздэг. • Сэрүүн, харанхуй орчинд 10 метрийн хүрээнд тархдаг. • Ус, тэжээл, хэвтэр бууцанд агуулагдсан вирус богино хугацаанд тархаж болох ч хугацаа өнгөрөх тусам халдах чадвараа алддаг.
  • 23. “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын халдварт паразиттах өвчин -22- Та ямар шинж тэмдгээр өвчилсөн эсэхийг таних вэ? • Өндөр халуурах, хэт номойрох, үхэх шинж илэрнэ. • Тэжээлийн дуршилгүй болж, илэрхий номойрно, нойрмоглоно. • Усавхит нус, нуух гоожиж, яваандаа хоёрдогч халдварын улмаас салст идээт болж хувирна. • Нүдний эргэн тойрон биржийж, хамар битүүрнэ. • Амны шархлаа өвдөлт өгдөг тул амаа хамхилгүй ангайна. • Шүлсний ялгаралт нэмэгдэнэ. • Уруул хавагнаж товхтоно, амны үрэвсэл нь хүндэрсэн тохиолдолд үмхий үнэртэнэ. • Хамрын хөндий, бэлгийн уруул, үтрээний салст бүрхүүл үхжинэ. Эмчилгээ. Бог малын мялзан төст өвчинд өвөрмөц эмчилгээ байхгүй. Гэвч бактер, шимэгчийн хавсарсан халдварыг эмчилж, тэтгэх сувилгаа хийх замаар хорогдлыг бууруулж болно. Урьдчилан сэргийлэх. Өвчин орогномол бус нутагт вирусийг устгахын тулд импортын хяналт, хөдөлгөөний хязгаарлалт, оношлох шинжилгээ, хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлнэ. Бог малын мялзан төст өвчин орогномол бус нутагт өвчин гарвал хорио цээр тогтоох, хөдөлгөөнд хяналт тавих, халдвартай болон халдвартай хавьтсан малыг устгах, халдвартай мал байсан хашаа хороог цэвэрлэж халдваргүйтгэх арга хэмжээг цогцоор нь авна. Бүсэлж эсвэл өндөр эрсдэлтэй мал амьтныг вакциндаж болно.
  • 24. Малын халдварт паразиттах өвчин -23- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 САХУУ Сахуу өвчнөөр унага, бага насны адуу өвчлөх бөгөөд хамрын хөндий, төвөнхийн салст бүрхүүл, тунгалгийн булчирхайд идээт үрэвсэлт үүсгэн өвчлүүлдэг хавьталт хурц халдварт өвчин болно. Сахуу өвчин хэрхэн тархах вэ? • Өвчтэй мал, түүний нус, хамар, булчирхайн идээт гоождос • Бохирлогдсон өвс тэжээл, хашаа саравч, хувин сав, онгоц, ховоо, хазаар ногт, чөдөр тушаа, зэл аргамж зэрэг тоног хэрэгсэл • Малын биед гарсан задгай яр шархаар халдвар нэвтрэн орох нэг зам нь байдаг. • Өвчтэй, хөхүүл унага эхдээ халдвар дамжуулж болно.
  • 25. “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын халдварт паразиттах өвчин -24- Та ямар шинж тэмдгээр өвчилсөн эсэхийг таних вэ? • Өндөр халуурна. /40-410 С / • Хамраас өтгөн салсархаг ногоон идээ гоожно. • Эрүүний доод булчирхай хатуурч хавдах бөгөөд барихад халуун, эмзэглэлтэй байна. • Хавдар зөөлөрч зарим хэсэгтээ нимгэрч хуруугаар дарахад бэмбэлзэнэ. Эмчилгээ. Сахуутсан малыг эрүүлээс тусгаарлан зөөлөн хэвтэр дулаан байранд байлгаж нялх ногоо, зөөлөн өвс тэжээл өгч бүлээн усаар усална. Хагд өвс, хүйтэн ус өгөхийг хориглоно. Идээ гоожиж буй хамрын нүхийг хөвөн самбайд шингээсэн борын хүчил, иодын уусмалаар өдөрт 3 удаа арчих бөгөөд биед гарсан буглаануудыг хагалж эмчилнэ. Хагараагүй байгаа буглаанд халуун жин тавивал түргэн хагарна. Урьдчилан сэргийлэх. • Өвчтэй буюу сэжигтэй мал илэрвэл даруй эрүүлээс ялган тусгаарлаж эмчилнэ. • Сахуутсан адуу илэрсэн аж ахуйд тусгай нутаг бэлчээр зааж 15 хоногийн хугацаатай хорио цээрийн хяналт тогтооно.  
  • 26. Малын халдварт паразиттах өвчин -25- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 АДУУНЫ ТОМУУ Адууны томуу (грипп) нь түр зуур халуурч биеийн ерөнхий байдал доройтож нүдний салст бүрхүүл, амьсгалын дээд зам, гэдэсний салст бүрхүүлийн үрэвсэл үүсгэх шинж тэмдгээр илрэн гардаг хавьтал халдварт өвчин юм. Халдварын эх уурхай, халдвар тархах зам. • Адууны томуу өвчнөөр нас, хүйс, үүлдэр угсаа ялгаагүй бүх нас, үүлдрийн адуу өвчилдөг. • Харин хөхүүл унага, нас гүйцсэн адуу хөнгөн өвчилнө. • Өвчний эх үүсвэр нь өвчтэй адуу, түүнд эдэлж хэрэглэж байсан тоног хэрэгсэл, тэжээл, ус зэрэг болон өвчилсөн малын хамар, амнаас гоожсон шүлс, цус бусад зүйлээр бохирлогдсон зүйлс юм. Өвчний шинж тэмдэг. • Өндөр халуурна /39-41.50 С хүртэл/. • Нүд, хамрын салст бүрхүүл улайх • Ширүүн хөөж туухад зөөлөн бөгшүүлж ханиах • Эрүүний доорхи тунгалгийн зангилаа бага зэрэг томорч мэдрэмтгий болсон байх • Энэ үед адуу идэш тэжээлд дургүйцэх буюу зарим үед тэжээлээс бүрэн гарч тарга тэвээргээ алдаж турах, ашиг шим нь татрах зэргээр хүндрэх бөгөөд энэ үед нь зохих эмчилгээг цаг алдалгүй хийхгүй бол үхэлд хүргэдэг.
  • 27. “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын халдварт паразиттах өвчин -26- ХОНЬ, ЯМААНЫ ДОТРЫН ХАЛДВАРТ ХОРДЛОГО Дотрын халдварт хордлогыг агааргүйтэнбичилбиетэнүүсгэх бөгөөд эдгээрийн ялгаруулсан хор хонь ямааны нарийн гэдэсний ханаар шимэгдэн бүх биед тархан өвчлүүлдэг бактерийн хурц халдварт өвчин юм. Энэ өвчнөөр янз бүрийн нас, хүйс, тарга хүчний ихэвчлэн 2-оос дээш насны эм хонь, ямаа олонтаа өвчилдөг. Өвчин хэрхэн тархах вэ? • Өвчтэй малын сэг хүүрээр бохирлогдсон газрын хөрс, өвс ургамал, тэжээл, ус бэлчээр, хашаа саравч, хэвтэр бууц, тоног хэрэглэл • Үүнээс гадна дотрын халдварт хордлогыг хөрсний халдварт өвчин гэж үзэх удаа ч бас байдаг. • Бактер малын ходоод гэдсэнд тогтмол байдаг нян бөгөөд эзэн малын дархлаа суларч турж эцэх, өлсөж цангах зэргээс шалтгаалж ходоод гэдэсний ажиллагаа хямрах • Нарийн гэдэсний хананаас эхлэн элэг, бөөр, мэдрэлийн системээр дамжин тархдаг. Та ямар шинж тэмдгээр өвчилсөн эсэхийг таних вэ? • Агшин зуурын хэлбэрээр өвчлөх явдал хэдхэн цагийн дотор явагдах бөгөөд өвчилсөн малын гэдэс дүүрч таталдан унаж тийчлэхийн зэрэгцээ амьсгал боогддог. • Өвчтэй мал шүдээ зогсолтгүй хавирч ам хамраасаа цустай шүлс, хөөс гоожуулж үхдэг. • Хурц хэлбэрээр өвчлөх үед эрүүл мал гэнэт өвс идэж, ус уухгүй сул дорой болж хүчтэй халуурна. • Цустай салслаг шингэн баас гаргахын хамт сайтар ажиглахад шээс хүрэн улаан өнгөтэй болсон байна.
  • 28. Малын халдварт паразиттах өвчин -27- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Та яаж эмчлэх вэ? Бог малын дотрын халдварт хордлого өвчин ихэвчлэн хурц хэлбэртэй явагддаг учраас өвчилсөн малыг эмчлэхэд эмчилгээний үр дүн тэр бүр сайн байдаггүй. Гэвч малыг эмчлэн эдгэрүүлэх бололцоотой бүх арга хэмжээг авах хэрэгтэй юм. Хэрэв ужиг хэлбэртэй өвчилсөн бол эмчлэгдэх бүрэн үндэстэй. Антибиотикийн хосолсон эмчилгээг заавал хийнэ.
  • 29. “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын халдварт паразиттах өвчин -28- ТЭМДЭГЛЭЛ .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. ..............................................................................................................................................