SlideShare a Scribd company logo
1 of 37
Сэдэв 9. Мал, амьтныг олон тоогоор өвчлүүлдэг
факторт халдварууд
• Сальмонеллез,
• Некробактериоз,
• Пастереллез)
Иж балнад - сальмонеллёз
• Иж балнад өвчин нь төллөх эх малд - хээл хаяулах, хаг саатах, төлд -
чацга алдах, халуурах шинж тэмдгээр илрэн гардаг бактерийн хурц
халдварт өвчин юм.
• Олон улсын микробиологчдын нийгэмлэгийн нэр зүйн комиссоос анх иж
балнад өвчний үүсгэгчийг нээсэн судлаач Сальмоны нэрээр Сальмонелл
хэмээн нэрлэх шийдвэр гарсан байдаг. Сүүлд латин үсгийн төгсгөл залган
салмонеллёз гэх болжээ.
Үүсгэгч
• Иж балнад үүсгэгч савханцрууд өөр хоорондоо харилцан адилгүй өвөрмөц
ялгаатай бүлэг нян юм.
• Мал амьтны иж балнадыг үүсгэгч нь малын төрөл тус бүрд онож цохсон нэр
хүрээтэй байна. Тухайлбал:
• үхэр тугалынхыг Salmonella dublin заримдаа Salm.tyрhimurium;
• хонь ямаа, хурга ишигнийхийг Salm.abortus ovis;
• гахай тооройнхыг Salm.cholerae suis;
• унаганых Salm.abortus equi;
• шувууных Salm.gallinarium буюу salm.pullorum гэдэг.
• Салмонелл мөлүү захтай бас хөдөлгөөнтэй бөгөөд аналин будгуудаар
сайн будагддаг;
• Грам сөрөг будагддаг богинохон савханцар бөгөөд энгийн тэжээлт
орчинд сайн ургана.
• Салмонелл нь дүрс хувирамтгай нянгийн бүлэгт багтана.
Үүсгэгч
Өвчний эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
Явц:
• хурц,
• хурцавтар,
• Ужиг
• Хээлтэй хонь ямааны ихэнхид нь хээл хаях эсвэл амьдрах чадваргүй төл
гаргах шинж тэмдэг ажиглагдана.
• Гэвч үүнийг үндсэн шинж тэмдэг гэж үзэж болохгүй. Бусад халдварт
халдваргүй өвчний улмаас хээл хаях тохиолдол олон бий.
• Иж балнадын үед хээл хаяснаас зарим малд үжилт хордлого илэрч 3-5
хоноод үхнэ.
• 10-15 хоносон тугал,
• 4 хүртэл сартай тоорой,
• 3 сарын настай унага,
• 3-5 хоногийн настай хурга, ишиг өвчилнө.
• Өвчилсөн мал халуурч,чацга алдахын зэрэгцээ зүрх амьсгалын
ажиллагаа хямарна.
• Өвчин ужиг хэлбэртэй үргэлжилсэн үед төл малд уушигны хатгалгаа
тусна.
Өвчний эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
• Ужиг хэлбэрээр өвчилсөн торойн өсөлт зогсож тэжээлээс гарах ба
өмхий үнэртэй цусархаг чацга алдана. Ингэснээр богино хугацаанд
турна.
• Иж балнадаар өвчилсөн хонь ямаа өндөр халуурч өвс уснаас гарч,
чацга алдах, үс зулгарч гуяны дотор тал, хэвлий, дэлэн хавдаж, хаг
саатаж, бор хүрэн өнгөөр буртаглах шинж тэмдэг үзүүлнэ.
Өвчний эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
Өвчний эмгэг жам
• Иж балнадын үүсгэгч эрүүл малын ходоод гэдсэнд орж нарийн гэдэсний
шүлтлэг орчинтой хэсэгт өсч үржихийн хамт ялгаруулсан хороороо
гэдэсний салст бүрхүүлийг хүчтэй цочроож үрэвсүүлнэ.
• Хэрэв биеийн эсэргүүцэл сул дорой мал халдварлавал сальмонелл БМБ –
ийн эсэргүүцлийг давж тунгалагийн урсгалаар цусанд очиж эрчимтэй өсч
үржин үжил үүсгэнэ.
• Үүнээс болж мал хүчтэй халуурах, хоол тэжээлээс гарах шинж тэмдгүүд
ажиглагдана.
• Үжил үүсэлтийн явцад өвчний үүсгэгч болон тэдгээрийн хор цусны судсаар
дамжин хээлтэй малын сав, эхсийг үрэвсүүлснээс хээлийн тэжээл
дутагдаж эх дотроо үхэж зулбах явдал тохиолдоно.
• Бас хээлийн цэлмэнт бүрхүүл савны ханатай наалдсанаас эндометрит
үүсгэнэ.
• Савны үрэвслийн нөлөөгөөр хээл зулбах, сав нээгдэн идээлүүлэгч нян
саванд нэвтрэн орох боломж үүсдэг байна
Өвчний эмгэг жам
Эмгэг бие бүтцийн өөрчлөлт
• Иж балнадаар үхсэн хурга ишгийг задлаж үзэхэд хүзүү цээжний дорхи эслэг
хөөж хавдсан, цээж хэвлийн хөндийд цусархаг шингэн хуралдсан, мөгөөрсөн
хоолойн салст бүрхүүл, уушиг үрэвсэж цэг маягийн цус харавсан,
• зүрхний булчин хатуурч эндокард, эпикард болж томорч шаравтар
өнгөтэй болсон, бөөр зөөлөрч бүрхүүл хальс нь хөндийрсөн эмгэг
ажиглагдана.
• Ходоод гэдэсний салст бүрхүүлд цус харваж салслаг зүйлээр хучигдсан
байна.
• Үхсэн унагыг задлахад цээжинд нь алтлаг өнгийн шингэн хуралдсан, зүрх
тэлж булчингийн эсүүд цайрсан, элэг цусаар дүүрч томорсон, дэлүү 2-3
дахин томорч зөөлөрсөн байна.
• Хурц өвчилж үхсэн тугалд эмгэгийн гол өөрчлөлт ходоод гэдсэнд
ажиглагдана. Ходоод гэдэс хийгээр дүүрч идсэн тэжээл нь ягаан улаан
өнгөтэй болсон, бөөр, дэлүү томрон цус харвалт ажиглагдана.
Эмгэг бие бүтцийн өөрчлөлт үргэлжлэл
Иж балнадаар хурц өвчилж үхсэн торойн бүх биед үжил явагддаг:
• Дотоод бүх эрхтэнд цус харвалт ажиглагдана.
• Гэдэс ходоодны салст бүрхүүл зузаарч саарал өнгийн үхэжлийн голомт
ажиглагдана.
• Ужиг хэлбэрээр өвчилж үхсэн торойн хүүр маш туранхай, арьсанд хөх ягаан
өнгийн толбууд гарсан, бүдүүн гэдэсний салст бүрхүүл үрэвсэж
үхэжсэн, барзгар цагаан өнгийн ээдэмцэр мэт болсон байна.
• Гэдэс чацархайн булчирхай томорч үхжил харагдана.
• Ужиг хэлбэрээр өвчилж үхсэн тугалын хүүр маш туранхай, салст бүрхүүлүүд
цайрсан, уушигны урд дунд хэсэг бэржийж хатуурсан байх ба ийм
уушгийг зүсэхэд үхжил идээт голомт олноор ажиглагдана.
• Үхсэн ангаахайн элэг томорч, шар болсон, дэлүү гэдэсний салст бүрхүүл
улайж үрэвссэн, олгойд бутарч хатуурсан цагаан зүйл хуримтлагдсан
байна.
Оношлогоо
• Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эрхтний эмгэг
өөрчлөлтөөр онош тогтоох боловч лабораторийн оношлогоо шийдвэрлэх
ач холбогдолтой.
• Лабораторын шинжилгээнд үхсэн мал амьтны шинэхэн хүүр, эсвэл зүрхний
цус, элэг, дэлүү, бөөр, уушиг, чацархайн булчирхай, үеийн шингэнээс
материал авч түрхэц бэлтгэн Грамын аргаар будаж микроскопын
шинжилгээ хийж болохоос гадна энгийн тэжээлт орчинд ургуулж цэвэр
өсгөвөр гарган авч оношлох бүрэн боломжтой.
• Иж балнадыг бруцеллёз, цусан суулга, кампилобактериоз,
колибактериоз, диплококк, стрептококк, тэрчлэн вирусын
халдваруудаас ялгаварлан оношлох шаардлагатай.
Эмчилгээ, урдчилан сэргийлэлт
• Иж балнад өвчтэй малын эмчилгээнд сульфаниламид, антибиотик
хослуулах, мөн бактериофаг, ийлдсүүдийг антибиотиктэй хослуулан
хэрэглэж үр дүнд хүрч болох юм. Гэвч гол нь сэргийлэх явдал чухал.
• Тугалыг иж балнадаас сэргийлэх зорилгоор формал вакцин тарьдаг.
Вакциныг эхээс төрөөд 1-2 хоносон тугалд 3-5 өдрийн зайтайгаар 2 удаа
тарина. 2 дахь тарилгаас хойш 10 хоносны дараа 5 сарын хугацаанд
дархлаа тогтоно.
• Өвчин байнга гардаг нутгийн үнээг тугаллахаас 50-60 хоногийн өмнө
формал вакцинаар 8-10 хоногийн зайтайгаар 3 удаа давтан тарьж
сэргийлнэ.
• Хурга ишгийг эхээс гарснаас хойш 6 дахь хоногт багтаан тарина.
• Хээлтэй мэгжийг зулзагалахаас 35-40 хоногийн өмнө формал вакцинаар 2-
3 удаа давтан тарина. Тооройг 20 хоногоос дээш насанд 2 удаа 5-8
хоногийн зайтайгаар вакциндана.
Эмчилгээ, урдчилан сэргийлэлт
• Цусан халдвар нь пастереллийн нянгийн үйлчлэл дор мал, амьтны эд,
эрхтэнд цусархаг болон үжилт үрэвсэл үүсгэдэг халдварт өвчин юм. Энэ
өвчнөөр таван хошуу мал,гахай, шувуу, усны үхэр, одос үхэр, туулай, хандгай,
янгир ямаа, аргаль угалз, усны болоод уулын булга, бүх төрлийн үнэг гэх мэт
олон төрлийн амьтан өвчилдөг.
• Энэ өвчин дэлхийн өнцөг булан бүрт тархан дэлгэрчээ.
• Халдварласан малын дийлэнх хувийг бяруу, шүдлэн, хурга төлөг эзэлдэг ба
сарлаг, түүний эрлийз үхрүүд туйлын хялбархан өвчилдөг онцлогтой.
• Энэ өвчнийг манай оронд дэд доктор Ц.Лундаа судалсан байна.
Мал амьтны цусан халдвар
Үүсгэгч, түүний онцлог онцлог
• Цусан халдвар өвчний үүсгэгч нь пастереллийн бүлгийн Pasteurella
multocida юм.
• Энэ бүлэгт мөн P.heamolytica, P.pseudomonos, P. pheimotropica, P.gallinarium
хамаарагддаг байна.
• Pasteurella multocida зуувандуу хэлбэртэй, богинохон жижиг савханцар
бөгөөд дунджаар 0,5-2 мкм урт, 0.25-0.5 мкм өргөн, тэмтрүүлгүй учраас
хөдөлгөөнгүй, үр спор үүсгэдэггүй, дүрс хувирамтгай савханцар юм.
• Тэжээлт орчинд амархан ургах ба Грам сөрөг будагдана.
• Гадаад орчин хими физикийн хүчин зүйлийн нөлөөнд тэсвэр муутай.
Өвчний эмгэг жам
• Өвчний үүсгэгч эрүүл мал амьтны амьсгалын зам болон арьсны гэмтэл, яр,
шархаар дамжин биед орж халдвар үүсгэнэ.
• Өвчний эмгэг жам нь үүсгэгчийн хоруу чанар, амьтны биеийн эсэргүүцлээс
ихээхэн шалтгаална.
• Пастереллууд богино хугацаанд тунгалагийн ба цусны судсаар дамжин
дотоод цуллаг эрхтэнүүдэд хурц, агшин зуурын үжил үүсгэн өвчлүүлнэ.
• Пастереллийн ялгаруулсан хорын нөлөөгөөр салст бүрхүүлүүд хүчтэй
үрэвсэж судасны хана гэмтэхэд түүгээр сийвэн-плазм, цусны дүрст
элементүүд нэвчин шүүрэх бөгөөд шар уст салслаг шингэнд фибрин ихээр
хуримтлагддаг.
• Үүний зэрэгцээ уушиг, мөгөөрсөн хоолойд нэвчин орсон пастереллүүд
хороо ялгаруулан уушгинд цус ихдэл (гипереми), усан хаван (отёк) хоёр
зэрэг үүсэх шалтгаан болохын хамт цусан хатгалгаа үүсгэж уушигны эд
эсүүдэд голомтолсон үжилт, элэгжилт явагддаг байна.
Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
• Үхэр цусан халдвараар өвчлөхдөө:
 агшин зуур,
 хурц,
 хурцавтар хэлбэрээр өвчлөнө.
• Агшин зуурын хэлбэрээр өвчилбөл үхрийн халуун 41-42 хэм хүрч богино
хугацаанд гэдэс ходоодны хурц үрэвсэлийн шинж тэмдэг үзүүлж 12 цагийн
дотор үхнэ.
• Харин хурцавтар хэлбэрээр өвчилсөн үхэрт хавагнах, цээжний, гэдэсний
гэсэн 3 хэлбэр илэрдэг.
• Хавагнах хэлбэрийн үед үхрийн хүзүү, толгой, багалзуур орчим, мөн хэл
тагнай уруул хөөж хавагнана. Нүд хурц үрэвсэж улайн, нуух, нулимс гоожно.
Өвчтэй үхэр амьсгалахад цээжин биенээс нь хэрчигнэсэн дуу сонсогдоно.
Ийм хэлбэрээр өвчилбөл ихэнхдээ 1 хоногийн дотор үхнэ.
• Цээжний хэлбэрийн үед уушги, цээжний гялтан үрэвсэнэ. Амьсгал нь
давхцаж, хүчтэй огцом ханиалгана. Ханиахад хаа, гуя, нурууны булчин
мах дагжин чичирхийлнэ. Эцэстээ цустай чацга гоожуулан тамир
тэнхээгээ алдаж үхдэг.
• Гэдэсний хэлбэрийн үед эхлээд бага багаар чацга алдана. Ихэнхдээ бяруу
шүдлэнд энэ хэлбэр тохиолдоно. Цаашдаа чацга алдалт ихсэж чацга нь
өмхий, ногоон болно.
• Маш түргэн турж, шүдээ зогсолтгүй хавирна.
• Арьс үс нь өнгө зүсээ алдаж үе мөч сэрвээ нуруугаар хавдах боловч өвс
тэжээлээ идсээр 3-4 долоо хоногийн дотор үхнэ.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж
тэмдэг
• Ужиг хэлбэр нилээд ховор тохиолдоно. Ужиг хэлбэрийн эхний үед халуурч,
зовиуртай амьсгалж, ханиалгах ба ханиалгах үед хамраас нь салслаг
идээт шингэн гоожно. Өвчилсөн мал аажмаар турж эцээд үхнэ.
• Гахай 41 хэмээс дээш халуурч эрүү, хүзүүний булчирхайнууд хавдаж
хавагнан фарингит өгч амьсгал хаагдана. Өвчилсөн гахай ихэвчлэн 1-2
хоногийн дотор үхэх боловч 5-8 хоног үргэлжлэх тохиолдол бас элбэг
тохиолдоно.
• Цусан халдвар шувуунд голдуу агшин зуурын хэлбэрээр тохиолдох ба
өвчилсөн шувуу 44 хэмээс дээш халуурч молцог залаанууд нь цайрч
хөхрөх ба шувууны нүд, хөл таталдсаар агшин зуурт үхнэ.
• Хонь ихэвчлэн хурц, хурцавтар хэлбэрээр өвчилнө. 41-42 хэм хүрч
халуурна. Амьсгал түргэснэ, уушиг, цээжний гялтан үрэвсэнэ. Нүд үрэвсэж
улайна. Улмаар хараагүй болж болно. Ам, хамраас нь салслаг идээт шингэн
гоожно. Эм хонины дэлэн цочиж үрэвсэнэ. Өвчилсөн хонь ихэвчлэн 2-5
хоногийн дотор үхнэ.
Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
4. Өвчний эпидемиологи
 Үхсэн мал амьтны хүүрийг задлахад бүх биеэр үжил болсон байх ба салст
бүрхүүлүүдэд цус харваж, уушиг хэлэнд улаан толбо ажиглагдана. Дэлүү
зарим үед хэсэгчилсэн улаан толботой байна. Бүдүүн гэдэсний чацархайн
булчирхайнууд томорно. Ужиг хэлбэрийн үед уушиг хатуурч нягтаршин
уушигны эд голомтолж үхэжсэн байна.
 Арьсны дорхи эслэг булчинд цус хурж нэвчсэн байна. Элэг дэлүү бөөр
бараг хэвийн харин ходоодны салст бүрхүүлд цус харвалт илэрч үе мөч
хавдсан байна.
Үхсэн хонины арьсан дорхи эслэгүүд нийтдээ хүрэн улаан өнгөтэй
болж цус хурсан байна. Цус харвалт зүрхний дотно, гадна давхарт их
хэмжээтэйгээр тод харагдана.
Уг өвчнөөр өвчилж үхсэн амьтдын цээжний хөндийд шар ус хуралдаж
дотор эрхтэнүүд ихэвчлэн цус харвалтууд тод харагдана.
Эмгэг бие бүтцийн хувирал
Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
Оношлогоо, ялган оношлох
 Цусан халдварт өвчнийг эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн онцлог,
эпизоотологийн хүчин зүйлүүдийг нэгтгэн дүгнэж онош тогтоохоос гадна
бактери судлалын шинжилгээ хийж оношлоно.
 Эмнэл зүйн шт – ээр оношлохдоо бусад халдварт өвчнөөс ялгаварлан таних
шаардлагатай. Тухайлбал: цусан халдвараар үхсэн үхрийн дэлүү томрохгүй
харин боомоор үхсэн бол дэлүү маш их томорно. Дуут хавдраар үхсэн
үхрийн биед гарсан хавдар чихарч шаагисан дуутай байхад цусан
халдвартын үеийн хавдар дуу байхгүй.
 Цусан халдварын уушигны хэлбэрийг үхрийн цээж өвчнөөс ялгах ялгаа бий.
Үүнд:
1.Цээжийн үед уушгинд элэгжилт илрэхгүй харин мөгөөрсөн хоолой,
уушигны салбангуудын холбогч эдүүд улайж хавдсан байна.
2. Цусан халдварын үед уушиг элгэнд олон тооны үхжлийн голомт
илэрдэг бол цээжийн үед ийм өөрчлөлт харагдахгүй.
 Мөн иж балнад, цагаан чацга өвчнүүдээс ялган таних шаардлагатай.
Эмчилгээ урьдчилан сэргийлэлт
 Цусан халдвар өвчтэй малыг янз бүрийн эмийн бодис ашиглан эмчилж
болно. Үүний дотроос антибиотикийн эмчилгээ илүү үр дүнтэй байдаг.
 Мөн өвчтэй мал, амьтныг эмчлэх, сэжигтэйг уг өвчнөөс сэгийлэх зорилгоор
цусан халдвартын хэт дархлаат ийлдсийг насны байдалд тохируулан 20-250
мл хүртэл тарьж болно.
 Өвчин тогтмол гардаг нутгийн мал амьтдад жил бүр урьдчилан сэргийлэх
вакцин тарьж уг өвчнөөс сэргийлнэ.
 Хөнгөн цагааны усан ислийн гельд шингээж тундасжуулсны дараа 0.2-0.3
хувь формалин нэмж хоргүйжүүлсэн формал вакциныг Биокомбинатад
бэлтгэдэг.
 Вакциныг өвчин гарахаас 30-45 хоногийн өмнө 12-15 хоногийн зайтайгаар 2
удаа өвчлөмтгий мал амьтанд тарина. Вакцин таригдсан малд 6 сарын
хугацаатай дархлаа тогтоно
Некробактериоз өвчин:
• Некробактериоз өвчнөөр таван хошуу малаас гадна гахай, буга, туулай,
шувуу болон хүн өвчилдөг.
• Өвчилсөн амьтны хөлийн туруу, туурайн орчмын арьс, арьсан доорхи эслэг,
холбогч болон булчингийн эд, шөрмөс, ам, ходоод гэдэсний салст бүрхүүлд
идээт, үхжилт үрэвслийн шинж тэмдэгээр илэрдэг, цочмог явцтай хавьталт
халдварт өвчин юм.
• Малчид бог малын хөлийнхийг балцруу, ам, хамар орчимд гэмтэл
үүссэнийг амруу, адууныхыг сөдрөг, тэмээнийхийг хар тавхайтах,
зээрийнхийг догол гэж нэрлэдэг.
• Нэг төрлийн амьтнаас нөгөөд шилжин халдварлах явдал
цөөнгүй.Тухайлбал хонь ямаа, гахай, үхэр нэгэн зэрэг өвчилж болно.
• Манай оронд малын некробактериоз өвчнийг дэд эрдэмтэн Бадамын
Баатар өргөн хүрээтэй судалж хонины балцрууг оношлох, эмчлэх оновчтой
аргыг боловсруулан томоохон бүтээл туурвижээ.
Некробактериоз өвчин:
эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
Үүсгэгч, түүний онцлог
• Некробактериозын савханцар нь Грам- сөрөг
будагддаг агааргүйтэн бактери Bacterium necrophorum
юм. Үүсгэгч нь хөдөлгөөнгүй харагдахаас гадна үр
(спор) , бүрээс (капсул) үүсгэдэггүй.
• Савханцар дунджаар 100 мкм урт, 0.75-1 мкм
өргөнтэй.
• Малын биед гарч үхжиж эмгэгшсэн голомтоос утаслаг
буюу нилээд уртавтар савханцрууд олдох бөгөөд
хуучирч үхэжсэн голомтоос богиновтор савханцрууд
илэрнэ.
• Леффлер, Муромцев нарын будгаар хялбар
будагдана.
• Некробактериозын үүсгэгч нь нар салхи, агаарын
халуун хүйтэн, хими физикийн хүчин зүйлс, эмийн
ариутгагч бодисуудад тэсвэр муутай савханцар юм.
Өвчний эмгэг жамын хөгжил
• Bacterium necrophorum нь нэвтрэн орсон даруйдаа биеийн эд эрхтэнүүдэд
өсөж үржих онцлогтой. Үүсгэгч анх нэвтрэн орсон эд эрхтэндээ зааглах
хүрээ бүхий үрэвсэл үүсгэнэ.
• Нянгийн идэвхтэй үржил эрхтэний эрүүл эмгэгтэй хоёрын заагт явагдана.
• Өвчилсөн малын биеийн эсэргүүцэл сайн бол өвчлөлт хязгаарлагдмал
байдалд явагдаж эргэн тойрныхоо бүх эд эрхтэнийг хамарч чадалгүй
аажмаар яржин соривжино.
• Хэрэв эцэнхий муу мал өвчилбөл богино хугацаанд хүнд өвчилж нян нь
цусаар бүх эд эрхтэнд тархана.
• Өвчилсөн эдүүдэд тэгш бус захтай дугуйрсан яр үүсэх ба судасны хананд
үхжилт явагдсаны улмаас судсанд фибрин хуримтлагдаж цусны судас
бөглөснөөс биеийн өвчтэй хэсэгт цусан хангамж мууддаг.
• Заримдаа цусаар дамжин зүрх тархинд хүрнэ. Үүнээс шалтгаалан өвчин
хүндэрнэ. Үүнийг өвчний хорт шинж гэнэ.
Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
• Неробактериозоор мал амьтан харилцан адилгүй өвчилдөг. Тухайлбал:
бага насны үхрийн амны хөндийн салст бүрхүүл гэмтэх хэлбэрээр өвчлөх
учраас зарим үед түүнийг тугалын дифтери гэж нэрлэж байжээ.
• Гахай ихэнхдээ амны хөндийн үрэвсэл хэлбэрээр өвчилдөг бол адуу, хонь,
цаа бугад туурайн хэлбэртэй тусдаг байна.
• Некробактериозын хэлбэрүүдийг үе мөчний, амны хөндийн, сэрвээн,
үржлийн эрхтэний гэж хуваадаг.
• Манай оронд бог малд тохиолдох некробактериозын үндсэн хэлбэр нь
туурайнх юм. Гэвч сэрвээ, үе мөч, амны хөндий мөн ямаанд үтрээ
өвчилсөн байсан нь тогтоогдож байжээ.
Эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
• Бүдүүн үхэр ихэвчлэн туурайн хэлбэрээр өвчлөх бөгөөд заримдаа биеийн
янз бүрийн хэсэгт идээт буглаа гарна.
• Гахайн некробактериоз өвөрмөц шинж тэмдэгтэй. Өвчилсөн гахай хоолноос
гарч олон дахин хүчтэй ханиана. Уруулын доод тал, хэл, тагнай, завьж,
гүйлсэн булчирхайд гүн яршилт илэрнэ. Мөн хамрын үзүүр, завьж, хоолой
багалзуурын гадна талын арьс ходоод гэдэсний салст бүрхүүлд яршилт гарч
болно. Өвчилсөн гахай 5-20 хоногийн дотор үхнэ.
• Адууны сөдрөг өвчний сонгомол шинж тэмдэг нь догололт юм. Хөнгөн
өвчилсөн үед хөлийн бэрэвхий, сагаг орчмын арьс түүний дорхи эслэгт
үхжилт үрэвсэл явагдана. Өвчин хүндэрвэл үхжил туурай бэрэвхийнээс
өвдөг, борви хүртэл хавтгайрсан байдалтай явагдаж тэр орчмын шөрмөс,
булчин эмгэгт нэрвэгдэнэ. Мөн уушги, элэг, дэлүүнд үсэрхийлж судсанд
тромбот үрэвсэл явагдаж тунгалагийн судсууд яршиж улмаар үхдэг байна.
Эмгэг бие бүтцийн хувиралт
• Некробактериозоор үхсэн ямарч мал амьтны туурай сунаж, салаа, сагаг,
бэрэвхийн арьсанд идээт үрэвсэл илрээд зогсохгүй тэр орчмын шөрмөс,
булчин өөрчлөгдөж ондоошсон байна.
• Үхсэн амьтны хүүр маш туранхай, амны хөндийд хавтгайрсан яршилт
харагдана.
• Уушгинд цагаан, шар өнгөтэй, харилцан адилгүй хэмжээ, нягтрал бүхий
үхэжлийн голомтууд нэгэн адил илэрч гарна.
• Уушигны тунгалгийн булчирхайнууд томорч зүсэхэд ямарч чийггүй, хатаж
хуурайшсан байна.
• Ийм голомтууд элэг, бүдүүн гэдсэнд ажиглагдаж болно. Дэлүүнд өөрчлөлт
харагдахгүй.
• Хэрэв охин мал амьтан өвчилбөл үтрээний хананд өнгөрт яршилт илэрнэ.
Эмгэг бие бүтцийн хувиралт
Оношлогоо, ялган оношлохуй
• Эмнэл зүй, бактери судлал, ийлдэс судлалын шинжилгээ болон
биосорилоор оношлоно.
• Үхэр хонины некробактериозыг туурайн ялзралт, хавьталт экзим, шүлхий,
мялзан, үлхийт амтас, үтрээ савны ужиг идээт үрэвсэл, халдварт хээл
хаялт, бэтэг, цээж, сүрьеэ дифтери өвчнүүдээс ялгах шаардлагатай.
• Адууны некробактериозыг ям, хулгана яр, сахуу өвчнүүдээс ялгаварлан
оношлох шаардлагатай.
• Өвчтэй арьс, туурай, туурайн салааг сайн цэвэрлээд дараа нь үхэжсэн ба
эрүүл эдийн заагаас материал авч микроскопын шинжилгээ хийнэ. Бактер
судлалын шинжилгээг эмгэгт материалаас үүсгэгчийн цэвэр өсгөвөр
гарган авах зорилгоор хийнэ.
Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
• Өвчтэй мал, амьтныг эмчлэх асуудал өвчний хэлбэр явцаас ихээхэн
шалтгаална.
• Эмчилгээ мэс заслын аргаар хийгдэнэ. Үхэжсэн хэсгийн гадна хэсгийг сайтар
цэвэрлээд огтолж авна. Дараа нь ариутгалын уусмалаар шавшаад антибиотик
цацаж өгнө.
• 7-10 хоног эмчилнэ. Нэг дор олон мал өвчилсөн бол 10-30%-ийн зэсийн
цэнхэр, эсвэл 10%-ийн формалины уусмалыг цемент буюу модоор бэлтгэсэн
онгоцонд хийгээд өвчтэй малаа 1-2 цагаар өдөр бүр зогсоож эмчилнэ. Энэ
эмчилгээний дараа заавал хуурай хэвтэрт байлгана.
• Зэрэгцүүлээд антибиотикийн эмчилгээ хийж болно.
• Өвчтэй малын үхжилт эмгэгшил толгойн хэсэгт байгаа бол тийм малыг нядалж
гулууз махыг хүнсэнд ашиглаж болно. Хэрэв өвчин хүндэрч дотор эрхтэнд
үхжилт явагдсан бол махыг устгана.
• Мал амьтныг некробактериозоос урьдчилан сэргийлэх өвөрмөц вакцин,
ийлдэс одоогоор гараагүй байна.
Ашигласан мэдээллийн эх сурвалж
1. Под редакцией проф. А.А. Конопаткина Эпизоотология и
инфекционные болезни сельскохозяйственных животных Москва
“Колос” 1984;
2. Под редакцией проф. И.А.Бакулова. Руководство по общей
эпизоотологии Москва “Колос” 1979;
3. Б.Яримпил, М.Занаа, Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт өвчин судлал.
Улаанбаатар 1988;
4. Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт тахал өвчин Улаанбаатар. 2000;
5. А.Хөхөө. Мал, амьтны халдварт өвчин Улаанбаатар 2015;
6. Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавруудын эмхэтгэл. Улаанбаатар
2012;
7. Pedro N. Acha Boris Szyfres Zoonoses and Communicable Diseases
Common to Man and Animals Second Edition Washington, D.C. 20037,
U.S.A. 1994.

More Related Content

What's hot

Нарийн гэдэсний гистологи
Нарийн гэдэсний гистологиНарийн гэдэсний гистологи
Нарийн гэдэсний гистологиGunJee Gj
 
шээс ялгаруулах 2 6
шээс ялгаруулах  2 6шээс ялгаруулах  2 6
шээс ялгаруулах 2 6otgonburenubuns
 
Shingenselbekh
ShingenselbekhShingenselbekh
ShingenselbekhSh Mikah
 
салхин цэцэг
салхин цэцэгсалхин цэцэг
салхин цэцэгХалиун
 
Амьсгал
АмьсгалАмьсгал
Амьсгалnight owl
 
Эритроцит
ЭритроцитЭритроцит
Эритроцитnight owl
 
Төмсөг түүний үүсэл хөгжил, макро микро бүтэц
Төмсөг түүний үүсэл хөгжил, макро микро бүтэцТөмсөг түүний үүсэл хөгжил, макро микро бүтэц
Төмсөг түүний үүсэл хөгжил, макро микро бүтэцНаранчимэг Г.
 
Леополдын 4 арга- Leopold maneur
Леополдын 4 арга- Leopold maneur Леополдын 4 арга- Leopold maneur
Леополдын 4 арга- Leopold maneur Erdenebileg
 
лекц 1. энтеробактериозын халдварууд
лекц 1. энтеробактериозын халдваруудлекц 1. энтеробактериозын халдварууд
лекц 1. энтеробактериозын халдваруудbatsuuri nantsag
 
Туузан хорхой (Tapeworm)
Туузан хорхой (Tapeworm)Туузан хорхой (Tapeworm)
Туузан хорхой (Tapeworm)iGamer Gamer
 
Артерийн даралт ихсэлт
Артерийн даралт ихсэлтАртерийн даралт ихсэлт
Артерийн даралт ихсэлтЦахим Эмч
 
хүнс ба биеийн жин№№
хүнс ба биеийн жин№№хүнс ба биеийн жин№№
хүнс ба биеийн жин№№Nasankhishig
 
гиповолемийн щок 1
гиповолемийн щок 1гиповолемийн щок 1
гиповолемийн щок 1Sosoo Byambaa
 
АРТЕРИЙН ДАРАЛТ ИХДЭХ ӨВЧИН.pptx
АРТЕРИЙН ДАРАЛТ ИХДЭХ ӨВЧИН.pptxАРТЕРИЙН ДАРАЛТ ИХДЭХ ӨВЧИН.pptx
АРТЕРИЙН ДАРАЛТ ИХДЭХ ӨВЧИН.pptxMaaruu Angel
 

What's hot (20)

Нарийн гэдэсний гистологи
Нарийн гэдэсний гистологиНарийн гэдэсний гистологи
Нарийн гэдэсний гистологи
 
шээс ялгаруулах 2 6
шээс ялгаруулах  2 6шээс ялгаруулах  2 6
шээс ялгаруулах 2 6
 
Shingenselbekh
ShingenselbekhShingenselbekh
Shingenselbekh
 
салхин цэцэг
салхин цэцэгсалхин цэцэг
салхин цэцэг
 
Амьсгал
АмьсгалАмьсгал
Амьсгал
 
Эритроцит
ЭритроцитЭритроцит
Эритроцит
 
Төмсөг түүний үүсэл хөгжил, макро микро бүтэц
Төмсөг түүний үүсэл хөгжил, макро микро бүтэцТөмсөг түүний үүсэл хөгжил, макро микро бүтэц
Төмсөг түүний үүсэл хөгжил, макро микро бүтэц
 
Леополдын 4 арга- Leopold maneur
Леополдын 4 арга- Leopold maneur Леополдын 4 арга- Leopold maneur
Леополдын 4 арга- Leopold maneur
 
Mb l6
Mb l6Mb l6
Mb l6
 
лекц 1. энтеробактериозын халдварууд
лекц 1. энтеробактериозын халдваруудлекц 1. энтеробактериозын халдварууд
лекц 1. энтеробактериозын халдварууд
 
Туузан хорхой (Tapeworm)
Туузан хорхой (Tapeworm)Туузан хорхой (Tapeworm)
Туузан хорхой (Tapeworm)
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 
Артерийн даралт ихсэлт
Артерийн даралт ихсэлтАртерийн даралт ихсэлт
Артерийн даралт ихсэлт
 
хүнс ба биеийн жин№№
хүнс ба биеийн жин№№хүнс ба биеийн жин№№
хүнс ба биеийн жин№№
 
Дотор чихний эмгэг
Дотор чихний эмгэгДотор чихний эмгэг
Дотор чихний эмгэг
 
Mb l7
Mb l7Mb l7
Mb l7
 
гиповолемийн щок 1
гиповолемийн щок 1гиповолемийн щок 1
гиповолемийн щок 1
 
эм лекц 2015-09-21
эм лекц  2015-09-21эм лекц  2015-09-21
эм лекц 2015-09-21
 
АРТЕРИЙН ДАРАЛТ ИХДЭХ ӨВЧИН.pptx
АРТЕРИЙН ДАРАЛТ ИХДЭХ ӨВЧИН.pptxАРТЕРИЙН ДАРАЛТ ИХДЭХ ӨВЧИН.pptx
АРТЕРИЙН ДАРАЛТ ИХДЭХ ӨВЧИН.pptx
 
шокын үеийн яаралтай тусламж
шокын үеийн яаралтай тусламжшокын үеийн яаралтай тусламж
шокын үеийн яаралтай тусламж
 

Similar to Presentation 9 factoral diseases

Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsbatsuuri nantsag
 
Presentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesPresentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesbatsuuri nantsag
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesbatsuuri nantsag
 
Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesbatsuuri nantsag
 
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2batsuuri nantsag
 
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгалекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгаbatsuuri nantsag
 
Presentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcPresentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcbatsuuri nantsag
 
тарваган тахал
тарваган тахалтарваган тахал
тарваган тахалБ. Энжи
 
Presentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesPresentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesbatsuuri nantsag
 
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаалекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглааbatsuuri nantsag
 
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэллекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэлbatsuuri nantsag
 
Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesbatsuuri nantsag
 
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтлекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтbatsuuri nantsag
 
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга batsuuri nantsag
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfbatsuuri nantsag
 
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин batsuuri nantsag
 
лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу batsuuri nantsag
 
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчинлекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчинbatsuuri nantsag
 

Similar to Presentation 9 factoral diseases (20)

Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahs
 
Presentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp spPresentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp sp
 
Presentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesPresentation 13 pig diseases
Presentation 13 pig diseases
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseases
 
Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseases
 
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
 
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгалекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
 
Presentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcPresentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etc
 
тарваган тахал
тарваган тахалтарваган тахал
тарваган тахал
 
Presentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesPresentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseases
 
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаалекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
 
Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1
 
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэллекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
 
Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseases
 
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтлекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
 
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asf
 
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
 
лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу
 
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчинлекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
 

More from batsuuri nantsag

Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesbatsuuri nantsag
 
Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesbatsuuri nantsag
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease controlbatsuuri nantsag
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiencybatsuuri nantsag
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesbatsuuri nantsag
 
Presentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesPresentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesbatsuuri nantsag
 
Presentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysisPresentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysisbatsuuri nantsag
 
Presentation10 desinfection
Presentation10 desinfectionPresentation10 desinfection
Presentation10 desinfectionbatsuuri nantsag
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesbatsuuri nantsag
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasebatsuuri nantsag
 
Presentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringPresentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringbatsuuri nantsag
 
Presentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasePresentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasebatsuuri nantsag
 
Presentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocyPresentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocybatsuuri nantsag
 
Presentation3 epizoot process
Presentation3 epizoot processPresentation3 epizoot process
Presentation3 epizoot processbatsuuri nantsag
 
Presentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious diseasePresentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious diseasebatsuuri nantsag
 
Presentation1 introduction
Presentation1 introductionPresentation1 introduction
Presentation1 introductionbatsuuri nantsag
 

More from batsuuri nantsag (20)

Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseases
 
Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2
 
Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseases
 
Presentation 1 fmd
Presentation 1 fmdPresentation 1 fmd
Presentation 1 fmd
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease control
 
Presentation9 tratment
Presentation9 tratmentPresentation9 tratment
Presentation9 tratment
 
Presentation16 b overview
Presentation16 b overviewPresentation16 b overview
Presentation16 b overview
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiency
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseases
 
Presentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesPresentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseases
 
Presentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysisPresentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysis
 
Presentation10 desinfection
Presentation10 desinfectionPresentation10 desinfection
Presentation10 desinfection
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseases
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_disease
 
Presentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringPresentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoring
 
Presentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasePresentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_disease
 
Presentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocyPresentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocy
 
Presentation3 epizoot process
Presentation3 epizoot processPresentation3 epizoot process
Presentation3 epizoot process
 
Presentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious diseasePresentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious disease
 
Presentation1 introduction
Presentation1 introductionPresentation1 introduction
Presentation1 introduction
 

Presentation 9 factoral diseases

  • 1. Сэдэв 9. Мал, амьтныг олон тоогоор өвчлүүлдэг факторт халдварууд • Сальмонеллез, • Некробактериоз, • Пастереллез)
  • 2. Иж балнад - сальмонеллёз • Иж балнад өвчин нь төллөх эх малд - хээл хаяулах, хаг саатах, төлд - чацга алдах, халуурах шинж тэмдгээр илрэн гардаг бактерийн хурц халдварт өвчин юм. • Олон улсын микробиологчдын нийгэмлэгийн нэр зүйн комиссоос анх иж балнад өвчний үүсгэгчийг нээсэн судлаач Сальмоны нэрээр Сальмонелл хэмээн нэрлэх шийдвэр гарсан байдаг. Сүүлд латин үсгийн төгсгөл залган салмонеллёз гэх болжээ.
  • 3. Үүсгэгч • Иж балнад үүсгэгч савханцрууд өөр хоорондоо харилцан адилгүй өвөрмөц ялгаатай бүлэг нян юм. • Мал амьтны иж балнадыг үүсгэгч нь малын төрөл тус бүрд онож цохсон нэр хүрээтэй байна. Тухайлбал: • үхэр тугалынхыг Salmonella dublin заримдаа Salm.tyрhimurium; • хонь ямаа, хурга ишигнийхийг Salm.abortus ovis; • гахай тооройнхыг Salm.cholerae suis; • унаганых Salm.abortus equi; • шувууных Salm.gallinarium буюу salm.pullorum гэдэг.
  • 4. • Салмонелл мөлүү захтай бас хөдөлгөөнтэй бөгөөд аналин будгуудаар сайн будагддаг; • Грам сөрөг будагддаг богинохон савханцар бөгөөд энгийн тэжээлт орчинд сайн ургана. • Салмонелл нь дүрс хувирамтгай нянгийн бүлэгт багтана. Үүсгэгч
  • 5. Өвчний эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг Явц: • хурц, • хурцавтар, • Ужиг • Хээлтэй хонь ямааны ихэнхид нь хээл хаях эсвэл амьдрах чадваргүй төл гаргах шинж тэмдэг ажиглагдана. • Гэвч үүнийг үндсэн шинж тэмдэг гэж үзэж болохгүй. Бусад халдварт халдваргүй өвчний улмаас хээл хаях тохиолдол олон бий. • Иж балнадын үед хээл хаяснаас зарим малд үжилт хордлого илэрч 3-5 хоноод үхнэ.
  • 6. • 10-15 хоносон тугал, • 4 хүртэл сартай тоорой, • 3 сарын настай унага, • 3-5 хоногийн настай хурга, ишиг өвчилнө. • Өвчилсөн мал халуурч,чацга алдахын зэрэгцээ зүрх амьсгалын ажиллагаа хямарна. • Өвчин ужиг хэлбэртэй үргэлжилсэн үед төл малд уушигны хатгалгаа тусна. Өвчний эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
  • 7. • Ужиг хэлбэрээр өвчилсөн торойн өсөлт зогсож тэжээлээс гарах ба өмхий үнэртэй цусархаг чацга алдана. Ингэснээр богино хугацаанд турна. • Иж балнадаар өвчилсөн хонь ямаа өндөр халуурч өвс уснаас гарч, чацга алдах, үс зулгарч гуяны дотор тал, хэвлий, дэлэн хавдаж, хаг саатаж, бор хүрэн өнгөөр буртаглах шинж тэмдэг үзүүлнэ. Өвчний эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
  • 8. Өвчний эмгэг жам • Иж балнадын үүсгэгч эрүүл малын ходоод гэдсэнд орж нарийн гэдэсний шүлтлэг орчинтой хэсэгт өсч үржихийн хамт ялгаруулсан хороороо гэдэсний салст бүрхүүлийг хүчтэй цочроож үрэвсүүлнэ. • Хэрэв биеийн эсэргүүцэл сул дорой мал халдварлавал сальмонелл БМБ – ийн эсэргүүцлийг давж тунгалагийн урсгалаар цусанд очиж эрчимтэй өсч үржин үжил үүсгэнэ. • Үүнээс болж мал хүчтэй халуурах, хоол тэжээлээс гарах шинж тэмдгүүд ажиглагдана.
  • 9. • Үжил үүсэлтийн явцад өвчний үүсгэгч болон тэдгээрийн хор цусны судсаар дамжин хээлтэй малын сав, эхсийг үрэвсүүлснээс хээлийн тэжээл дутагдаж эх дотроо үхэж зулбах явдал тохиолдоно. • Бас хээлийн цэлмэнт бүрхүүл савны ханатай наалдсанаас эндометрит үүсгэнэ. • Савны үрэвслийн нөлөөгөөр хээл зулбах, сав нээгдэн идээлүүлэгч нян саванд нэвтрэн орох боломж үүсдэг байна Өвчний эмгэг жам
  • 10. Эмгэг бие бүтцийн өөрчлөлт • Иж балнадаар үхсэн хурга ишгийг задлаж үзэхэд хүзүү цээжний дорхи эслэг хөөж хавдсан, цээж хэвлийн хөндийд цусархаг шингэн хуралдсан, мөгөөрсөн хоолойн салст бүрхүүл, уушиг үрэвсэж цэг маягийн цус харавсан, • зүрхний булчин хатуурч эндокард, эпикард болж томорч шаравтар өнгөтэй болсон, бөөр зөөлөрч бүрхүүл хальс нь хөндийрсөн эмгэг ажиглагдана. • Ходоод гэдэсний салст бүрхүүлд цус харваж салслаг зүйлээр хучигдсан байна. • Үхсэн унагыг задлахад цээжинд нь алтлаг өнгийн шингэн хуралдсан, зүрх тэлж булчингийн эсүүд цайрсан, элэг цусаар дүүрч томорсон, дэлүү 2-3 дахин томорч зөөлөрсөн байна. • Хурц өвчилж үхсэн тугалд эмгэгийн гол өөрчлөлт ходоод гэдсэнд ажиглагдана. Ходоод гэдэс хийгээр дүүрч идсэн тэжээл нь ягаан улаан өнгөтэй болсон, бөөр, дэлүү томрон цус харвалт ажиглагдана.
  • 11. Эмгэг бие бүтцийн өөрчлөлт үргэлжлэл Иж балнадаар хурц өвчилж үхсэн торойн бүх биед үжил явагддаг: • Дотоод бүх эрхтэнд цус харвалт ажиглагдана. • Гэдэс ходоодны салст бүрхүүл зузаарч саарал өнгийн үхэжлийн голомт ажиглагдана. • Ужиг хэлбэрээр өвчилж үхсэн торойн хүүр маш туранхай, арьсанд хөх ягаан өнгийн толбууд гарсан, бүдүүн гэдэсний салст бүрхүүл үрэвсэж үхэжсэн, барзгар цагаан өнгийн ээдэмцэр мэт болсон байна. • Гэдэс чацархайн булчирхай томорч үхжил харагдана. • Ужиг хэлбэрээр өвчилж үхсэн тугалын хүүр маш туранхай, салст бүрхүүлүүд цайрсан, уушигны урд дунд хэсэг бэржийж хатуурсан байх ба ийм уушгийг зүсэхэд үхжил идээт голомт олноор ажиглагдана. • Үхсэн ангаахайн элэг томорч, шар болсон, дэлүү гэдэсний салст бүрхүүл улайж үрэвссэн, олгойд бутарч хатуурсан цагаан зүйл хуримтлагдсан байна.
  • 12. Оношлогоо • Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эрхтний эмгэг өөрчлөлтөөр онош тогтоох боловч лабораторийн оношлогоо шийдвэрлэх ач холбогдолтой. • Лабораторын шинжилгээнд үхсэн мал амьтны шинэхэн хүүр, эсвэл зүрхний цус, элэг, дэлүү, бөөр, уушиг, чацархайн булчирхай, үеийн шингэнээс материал авч түрхэц бэлтгэн Грамын аргаар будаж микроскопын шинжилгээ хийж болохоос гадна энгийн тэжээлт орчинд ургуулж цэвэр өсгөвөр гарган авч оношлох бүрэн боломжтой. • Иж балнадыг бруцеллёз, цусан суулга, кампилобактериоз, колибактериоз, диплококк, стрептококк, тэрчлэн вирусын халдваруудаас ялгаварлан оношлох шаардлагатай.
  • 13. Эмчилгээ, урдчилан сэргийлэлт • Иж балнад өвчтэй малын эмчилгээнд сульфаниламид, антибиотик хослуулах, мөн бактериофаг, ийлдсүүдийг антибиотиктэй хослуулан хэрэглэж үр дүнд хүрч болох юм. Гэвч гол нь сэргийлэх явдал чухал. • Тугалыг иж балнадаас сэргийлэх зорилгоор формал вакцин тарьдаг. Вакциныг эхээс төрөөд 1-2 хоносон тугалд 3-5 өдрийн зайтайгаар 2 удаа тарина. 2 дахь тарилгаас хойш 10 хоносны дараа 5 сарын хугацаанд дархлаа тогтоно.
  • 14. • Өвчин байнга гардаг нутгийн үнээг тугаллахаас 50-60 хоногийн өмнө формал вакцинаар 8-10 хоногийн зайтайгаар 3 удаа давтан тарьж сэргийлнэ. • Хурга ишгийг эхээс гарснаас хойш 6 дахь хоногт багтаан тарина. • Хээлтэй мэгжийг зулзагалахаас 35-40 хоногийн өмнө формал вакцинаар 2- 3 удаа давтан тарина. Тооройг 20 хоногоос дээш насанд 2 удаа 5-8 хоногийн зайтайгаар вакциндана. Эмчилгээ, урдчилан сэргийлэлт
  • 15. • Цусан халдвар нь пастереллийн нянгийн үйлчлэл дор мал, амьтны эд, эрхтэнд цусархаг болон үжилт үрэвсэл үүсгэдэг халдварт өвчин юм. Энэ өвчнөөр таван хошуу мал,гахай, шувуу, усны үхэр, одос үхэр, туулай, хандгай, янгир ямаа, аргаль угалз, усны болоод уулын булга, бүх төрлийн үнэг гэх мэт олон төрлийн амьтан өвчилдөг. • Энэ өвчин дэлхийн өнцөг булан бүрт тархан дэлгэрчээ. • Халдварласан малын дийлэнх хувийг бяруу, шүдлэн, хурга төлөг эзэлдэг ба сарлаг, түүний эрлийз үхрүүд туйлын хялбархан өвчилдөг онцлогтой. • Энэ өвчнийг манай оронд дэд доктор Ц.Лундаа судалсан байна. Мал амьтны цусан халдвар
  • 16. Үүсгэгч, түүний онцлог онцлог • Цусан халдвар өвчний үүсгэгч нь пастереллийн бүлгийн Pasteurella multocida юм. • Энэ бүлэгт мөн P.heamolytica, P.pseudomonos, P. pheimotropica, P.gallinarium хамаарагддаг байна. • Pasteurella multocida зуувандуу хэлбэртэй, богинохон жижиг савханцар бөгөөд дунджаар 0,5-2 мкм урт, 0.25-0.5 мкм өргөн, тэмтрүүлгүй учраас хөдөлгөөнгүй, үр спор үүсгэдэггүй, дүрс хувирамтгай савханцар юм. • Тэжээлт орчинд амархан ургах ба Грам сөрөг будагдана. • Гадаад орчин хими физикийн хүчин зүйлийн нөлөөнд тэсвэр муутай.
  • 17. Өвчний эмгэг жам • Өвчний үүсгэгч эрүүл мал амьтны амьсгалын зам болон арьсны гэмтэл, яр, шархаар дамжин биед орж халдвар үүсгэнэ. • Өвчний эмгэг жам нь үүсгэгчийн хоруу чанар, амьтны биеийн эсэргүүцлээс ихээхэн шалтгаална. • Пастереллууд богино хугацаанд тунгалагийн ба цусны судсаар дамжин дотоод цуллаг эрхтэнүүдэд хурц, агшин зуурын үжил үүсгэн өвчлүүлнэ. • Пастереллийн ялгаруулсан хорын нөлөөгөөр салст бүрхүүлүүд хүчтэй үрэвсэж судасны хана гэмтэхэд түүгээр сийвэн-плазм, цусны дүрст элементүүд нэвчин шүүрэх бөгөөд шар уст салслаг шингэнд фибрин ихээр хуримтлагддаг. • Үүний зэрэгцээ уушиг, мөгөөрсөн хоолойд нэвчин орсон пастереллүүд хороо ялгаруулан уушгинд цус ихдэл (гипереми), усан хаван (отёк) хоёр зэрэг үүсэх шалтгаан болохын хамт цусан хатгалгаа үүсгэж уушигны эд эсүүдэд голомтолсон үжилт, элэгжилт явагддаг байна.
  • 18. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг • Үхэр цусан халдвараар өвчлөхдөө:  агшин зуур,  хурц,  хурцавтар хэлбэрээр өвчлөнө. • Агшин зуурын хэлбэрээр өвчилбөл үхрийн халуун 41-42 хэм хүрч богино хугацаанд гэдэс ходоодны хурц үрэвсэлийн шинж тэмдэг үзүүлж 12 цагийн дотор үхнэ. • Харин хурцавтар хэлбэрээр өвчилсөн үхэрт хавагнах, цээжний, гэдэсний гэсэн 3 хэлбэр илэрдэг. • Хавагнах хэлбэрийн үед үхрийн хүзүү, толгой, багалзуур орчим, мөн хэл тагнай уруул хөөж хавагнана. Нүд хурц үрэвсэж улайн, нуух, нулимс гоожно. Өвчтэй үхэр амьсгалахад цээжин биенээс нь хэрчигнэсэн дуу сонсогдоно. Ийм хэлбэрээр өвчилбөл ихэнхдээ 1 хоногийн дотор үхнэ.
  • 19. • Цээжний хэлбэрийн үед уушги, цээжний гялтан үрэвсэнэ. Амьсгал нь давхцаж, хүчтэй огцом ханиалгана. Ханиахад хаа, гуя, нурууны булчин мах дагжин чичирхийлнэ. Эцэстээ цустай чацга гоожуулан тамир тэнхээгээ алдаж үхдэг. • Гэдэсний хэлбэрийн үед эхлээд бага багаар чацга алдана. Ихэнхдээ бяруу шүдлэнд энэ хэлбэр тохиолдоно. Цаашдаа чацга алдалт ихсэж чацга нь өмхий, ногоон болно. • Маш түргэн турж, шүдээ зогсолтгүй хавирна. • Арьс үс нь өнгө зүсээ алдаж үе мөч сэрвээ нуруугаар хавдах боловч өвс тэжээлээ идсээр 3-4 долоо хоногийн дотор үхнэ. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
  • 20. • Ужиг хэлбэр нилээд ховор тохиолдоно. Ужиг хэлбэрийн эхний үед халуурч, зовиуртай амьсгалж, ханиалгах ба ханиалгах үед хамраас нь салслаг идээт шингэн гоожно. Өвчилсөн мал аажмаар турж эцээд үхнэ. • Гахай 41 хэмээс дээш халуурч эрүү, хүзүүний булчирхайнууд хавдаж хавагнан фарингит өгч амьсгал хаагдана. Өвчилсөн гахай ихэвчлэн 1-2 хоногийн дотор үхэх боловч 5-8 хоног үргэлжлэх тохиолдол бас элбэг тохиолдоно. • Цусан халдвар шувуунд голдуу агшин зуурын хэлбэрээр тохиолдох ба өвчилсөн шувуу 44 хэмээс дээш халуурч молцог залаанууд нь цайрч хөхрөх ба шувууны нүд, хөл таталдсаар агшин зуурт үхнэ. • Хонь ихэвчлэн хурц, хурцавтар хэлбэрээр өвчилнө. 41-42 хэм хүрч халуурна. Амьсгал түргэснэ, уушиг, цээжний гялтан үрэвсэнэ. Нүд үрэвсэж улайна. Улмаар хараагүй болж болно. Ам, хамраас нь салслаг идээт шингэн гоожно. Эм хонины дэлэн цочиж үрэвсэнэ. Өвчилсөн хонь ихэвчлэн 2-5 хоногийн дотор үхнэ. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
  • 22.  Үхсэн мал амьтны хүүрийг задлахад бүх биеэр үжил болсон байх ба салст бүрхүүлүүдэд цус харваж, уушиг хэлэнд улаан толбо ажиглагдана. Дэлүү зарим үед хэсэгчилсэн улаан толботой байна. Бүдүүн гэдэсний чацархайн булчирхайнууд томорно. Ужиг хэлбэрийн үед уушиг хатуурч нягтаршин уушигны эд голомтолж үхэжсэн байна.  Арьсны дорхи эслэг булчинд цус хурж нэвчсэн байна. Элэг дэлүү бөөр бараг хэвийн харин ходоодны салст бүрхүүлд цус харвалт илэрч үе мөч хавдсан байна. Үхсэн хонины арьсан дорхи эслэгүүд нийтдээ хүрэн улаан өнгөтэй болж цус хурсан байна. Цус харвалт зүрхний дотно, гадна давхарт их хэмжээтэйгээр тод харагдана. Уг өвчнөөр өвчилж үхсэн амьтдын цээжний хөндийд шар ус хуралдаж дотор эрхтэнүүд ихэвчлэн цус харвалтууд тод харагдана. Эмгэг бие бүтцийн хувирал
  • 24. Оношлогоо, ялган оношлох  Цусан халдварт өвчнийг эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн онцлог, эпизоотологийн хүчин зүйлүүдийг нэгтгэн дүгнэж онош тогтоохоос гадна бактери судлалын шинжилгээ хийж оношлоно.  Эмнэл зүйн шт – ээр оношлохдоо бусад халдварт өвчнөөс ялгаварлан таних шаардлагатай. Тухайлбал: цусан халдвараар үхсэн үхрийн дэлүү томрохгүй харин боомоор үхсэн бол дэлүү маш их томорно. Дуут хавдраар үхсэн үхрийн биед гарсан хавдар чихарч шаагисан дуутай байхад цусан халдвартын үеийн хавдар дуу байхгүй.  Цусан халдварын уушигны хэлбэрийг үхрийн цээж өвчнөөс ялгах ялгаа бий. Үүнд: 1.Цээжийн үед уушгинд элэгжилт илрэхгүй харин мөгөөрсөн хоолой, уушигны салбангуудын холбогч эдүүд улайж хавдсан байна. 2. Цусан халдварын үед уушиг элгэнд олон тооны үхжлийн голомт илэрдэг бол цээжийн үед ийм өөрчлөлт харагдахгүй.  Мөн иж балнад, цагаан чацга өвчнүүдээс ялган таних шаардлагатай.
  • 25. Эмчилгээ урьдчилан сэргийлэлт  Цусан халдвар өвчтэй малыг янз бүрийн эмийн бодис ашиглан эмчилж болно. Үүний дотроос антибиотикийн эмчилгээ илүү үр дүнтэй байдаг.  Мөн өвчтэй мал, амьтныг эмчлэх, сэжигтэйг уг өвчнөөс сэгийлэх зорилгоор цусан халдвартын хэт дархлаат ийлдсийг насны байдалд тохируулан 20-250 мл хүртэл тарьж болно.  Өвчин тогтмол гардаг нутгийн мал амьтдад жил бүр урьдчилан сэргийлэх вакцин тарьж уг өвчнөөс сэргийлнэ.  Хөнгөн цагааны усан ислийн гельд шингээж тундасжуулсны дараа 0.2-0.3 хувь формалин нэмж хоргүйжүүлсэн формал вакциныг Биокомбинатад бэлтгэдэг.  Вакциныг өвчин гарахаас 30-45 хоногийн өмнө 12-15 хоногийн зайтайгаар 2 удаа өвчлөмтгий мал амьтанд тарина. Вакцин таригдсан малд 6 сарын хугацаатай дархлаа тогтоно
  • 26. Некробактериоз өвчин: • Некробактериоз өвчнөөр таван хошуу малаас гадна гахай, буга, туулай, шувуу болон хүн өвчилдөг. • Өвчилсөн амьтны хөлийн туруу, туурайн орчмын арьс, арьсан доорхи эслэг, холбогч болон булчингийн эд, шөрмөс, ам, ходоод гэдэсний салст бүрхүүлд идээт, үхжилт үрэвслийн шинж тэмдэгээр илэрдэг, цочмог явцтай хавьталт халдварт өвчин юм. • Малчид бог малын хөлийнхийг балцруу, ам, хамар орчимд гэмтэл үүссэнийг амруу, адууныхыг сөдрөг, тэмээнийхийг хар тавхайтах, зээрийнхийг догол гэж нэрлэдэг.
  • 27. • Нэг төрлийн амьтнаас нөгөөд шилжин халдварлах явдал цөөнгүй.Тухайлбал хонь ямаа, гахай, үхэр нэгэн зэрэг өвчилж болно. • Манай оронд малын некробактериоз өвчнийг дэд эрдэмтэн Бадамын Баатар өргөн хүрээтэй судалж хонины балцрууг оношлох, эмчлэх оновчтой аргыг боловсруулан томоохон бүтээл туурвижээ. Некробактериоз өвчин:
  • 28. эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
  • 29. Үүсгэгч, түүний онцлог • Некробактериозын савханцар нь Грам- сөрөг будагддаг агааргүйтэн бактери Bacterium necrophorum юм. Үүсгэгч нь хөдөлгөөнгүй харагдахаас гадна үр (спор) , бүрээс (капсул) үүсгэдэггүй. • Савханцар дунджаар 100 мкм урт, 0.75-1 мкм өргөнтэй. • Малын биед гарч үхжиж эмгэгшсэн голомтоос утаслаг буюу нилээд уртавтар савханцрууд олдох бөгөөд хуучирч үхэжсэн голомтоос богиновтор савханцрууд илэрнэ. • Леффлер, Муромцев нарын будгаар хялбар будагдана. • Некробактериозын үүсгэгч нь нар салхи, агаарын халуун хүйтэн, хими физикийн хүчин зүйлс, эмийн ариутгагч бодисуудад тэсвэр муутай савханцар юм.
  • 30. Өвчний эмгэг жамын хөгжил • Bacterium necrophorum нь нэвтрэн орсон даруйдаа биеийн эд эрхтэнүүдэд өсөж үржих онцлогтой. Үүсгэгч анх нэвтрэн орсон эд эрхтэндээ зааглах хүрээ бүхий үрэвсэл үүсгэнэ. • Нянгийн идэвхтэй үржил эрхтэний эрүүл эмгэгтэй хоёрын заагт явагдана. • Өвчилсөн малын биеийн эсэргүүцэл сайн бол өвчлөлт хязгаарлагдмал байдалд явагдаж эргэн тойрныхоо бүх эд эрхтэнийг хамарч чадалгүй аажмаар яржин соривжино. • Хэрэв эцэнхий муу мал өвчилбөл богино хугацаанд хүнд өвчилж нян нь цусаар бүх эд эрхтэнд тархана. • Өвчилсөн эдүүдэд тэгш бус захтай дугуйрсан яр үүсэх ба судасны хананд үхжилт явагдсаны улмаас судсанд фибрин хуримтлагдаж цусны судас бөглөснөөс биеийн өвчтэй хэсэгт цусан хангамж мууддаг. • Заримдаа цусаар дамжин зүрх тархинд хүрнэ. Үүнээс шалтгаалан өвчин хүндэрнэ. Үүнийг өвчний хорт шинж гэнэ.
  • 31. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг • Неробактериозоор мал амьтан харилцан адилгүй өвчилдөг. Тухайлбал: бага насны үхрийн амны хөндийн салст бүрхүүл гэмтэх хэлбэрээр өвчлөх учраас зарим үед түүнийг тугалын дифтери гэж нэрлэж байжээ. • Гахай ихэнхдээ амны хөндийн үрэвсэл хэлбэрээр өвчилдөг бол адуу, хонь, цаа бугад туурайн хэлбэртэй тусдаг байна. • Некробактериозын хэлбэрүүдийг үе мөчний, амны хөндийн, сэрвээн, үржлийн эрхтэний гэж хуваадаг. • Манай оронд бог малд тохиолдох некробактериозын үндсэн хэлбэр нь туурайнх юм. Гэвч сэрвээ, үе мөч, амны хөндий мөн ямаанд үтрээ өвчилсөн байсан нь тогтоогдож байжээ.
  • 32. Эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл • Бүдүүн үхэр ихэвчлэн туурайн хэлбэрээр өвчлөх бөгөөд заримдаа биеийн янз бүрийн хэсэгт идээт буглаа гарна. • Гахайн некробактериоз өвөрмөц шинж тэмдэгтэй. Өвчилсөн гахай хоолноос гарч олон дахин хүчтэй ханиана. Уруулын доод тал, хэл, тагнай, завьж, гүйлсэн булчирхайд гүн яршилт илэрнэ. Мөн хамрын үзүүр, завьж, хоолой багалзуурын гадна талын арьс ходоод гэдэсний салст бүрхүүлд яршилт гарч болно. Өвчилсөн гахай 5-20 хоногийн дотор үхнэ. • Адууны сөдрөг өвчний сонгомол шинж тэмдэг нь догололт юм. Хөнгөн өвчилсөн үед хөлийн бэрэвхий, сагаг орчмын арьс түүний дорхи эслэгт үхжилт үрэвсэл явагдана. Өвчин хүндэрвэл үхжил туурай бэрэвхийнээс өвдөг, борви хүртэл хавтгайрсан байдалтай явагдаж тэр орчмын шөрмөс, булчин эмгэгт нэрвэгдэнэ. Мөн уушги, элэг, дэлүүнд үсэрхийлж судсанд тромбот үрэвсэл явагдаж тунгалагийн судсууд яршиж улмаар үхдэг байна.
  • 33. Эмгэг бие бүтцийн хувиралт • Некробактериозоор үхсэн ямарч мал амьтны туурай сунаж, салаа, сагаг, бэрэвхийн арьсанд идээт үрэвсэл илрээд зогсохгүй тэр орчмын шөрмөс, булчин өөрчлөгдөж ондоошсон байна. • Үхсэн амьтны хүүр маш туранхай, амны хөндийд хавтгайрсан яршилт харагдана. • Уушгинд цагаан, шар өнгөтэй, харилцан адилгүй хэмжээ, нягтрал бүхий үхэжлийн голомтууд нэгэн адил илэрч гарна. • Уушигны тунгалгийн булчирхайнууд томорч зүсэхэд ямарч чийггүй, хатаж хуурайшсан байна. • Ийм голомтууд элэг, бүдүүн гэдсэнд ажиглагдаж болно. Дэлүүнд өөрчлөлт харагдахгүй. • Хэрэв охин мал амьтан өвчилбөл үтрээний хананд өнгөрт яршилт илэрнэ.
  • 35. Оношлогоо, ялган оношлохуй • Эмнэл зүй, бактери судлал, ийлдэс судлалын шинжилгээ болон биосорилоор оношлоно. • Үхэр хонины некробактериозыг туурайн ялзралт, хавьталт экзим, шүлхий, мялзан, үлхийт амтас, үтрээ савны ужиг идээт үрэвсэл, халдварт хээл хаялт, бэтэг, цээж, сүрьеэ дифтери өвчнүүдээс ялгах шаардлагатай. • Адууны некробактериозыг ям, хулгана яр, сахуу өвчнүүдээс ялгаварлан оношлох шаардлагатай. • Өвчтэй арьс, туурай, туурайн салааг сайн цэвэрлээд дараа нь үхэжсэн ба эрүүл эдийн заагаас материал авч микроскопын шинжилгээ хийнэ. Бактер судлалын шинжилгээг эмгэгт материалаас үүсгэгчийн цэвэр өсгөвөр гарган авах зорилгоор хийнэ.
  • 36. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт • Өвчтэй мал, амьтныг эмчлэх асуудал өвчний хэлбэр явцаас ихээхэн шалтгаална. • Эмчилгээ мэс заслын аргаар хийгдэнэ. Үхэжсэн хэсгийн гадна хэсгийг сайтар цэвэрлээд огтолж авна. Дараа нь ариутгалын уусмалаар шавшаад антибиотик цацаж өгнө. • 7-10 хоног эмчилнэ. Нэг дор олон мал өвчилсөн бол 10-30%-ийн зэсийн цэнхэр, эсвэл 10%-ийн формалины уусмалыг цемент буюу модоор бэлтгэсэн онгоцонд хийгээд өвчтэй малаа 1-2 цагаар өдөр бүр зогсоож эмчилнэ. Энэ эмчилгээний дараа заавал хуурай хэвтэрт байлгана. • Зэрэгцүүлээд антибиотикийн эмчилгээ хийж болно. • Өвчтэй малын үхжилт эмгэгшил толгойн хэсэгт байгаа бол тийм малыг нядалж гулууз махыг хүнсэнд ашиглаж болно. Хэрэв өвчин хүндэрч дотор эрхтэнд үхжилт явагдсан бол махыг устгана. • Мал амьтныг некробактериозоос урьдчилан сэргийлэх өвөрмөц вакцин, ийлдэс одоогоор гараагүй байна.
  • 37. Ашигласан мэдээллийн эх сурвалж 1. Под редакцией проф. А.А. Конопаткина Эпизоотология и инфекционные болезни сельскохозяйственных животных Москва “Колос” 1984; 2. Под редакцией проф. И.А.Бакулова. Руководство по общей эпизоотологии Москва “Колос” 1979; 3. Б.Яримпил, М.Занаа, Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт өвчин судлал. Улаанбаатар 1988; 4. Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт тахал өвчин Улаанбаатар. 2000; 5. А.Хөхөө. Мал, амьтны халдварт өвчин Улаанбаатар 2015; 6. Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавруудын эмхэтгэл. Улаанбаатар 2012; 7. Pedro N. Acha Boris Szyfres Zoonoses and Communicable Diseases Common to Man and Animals Second Edition Washington, D.C. 20037, U.S.A. 1994.

Editor's Notes

  1. Эх дотроо иж балнадаар халдварласан унага хурц хэлбэрийн өвчтэй гарна. Ийм унага 40-41 хэм халуурч чацга алдахын хамт үе мөч нь хавдах ба 2-4 хоногийн дотор үхнэ.
  2. Колибактериозтой хурга тугалын халуун 40 хэмээс хэтрэхгүй ба удахгүй хэвийн хэмжээнд орно. Уг өвчнөөр эхээс гараад 1-3 хоносон хурга, тугал өвчилнө. Ийм тугал хурганы дэлүү томорч үхжилт процесст автагддаггүй байхад иж балнадын хувьд эсрэг байдалтай байна. Торойн иж балнад нь цусан суулга, колибактериозтой олон талаар төсөөтэй боловч цусан суулгын үед чацархайн булчирхай, гэдсэнд ээдэмцэр маягийн үхжилт процесс ажиглагддаггүй.Харин иж балнадын үед яршилт илрэхгүй гэдгийг бүү март.