SlideShare a Scribd company logo
1 of 36
Сэдэв 12. Хонь, ямааны өвчнүүд
• Дотрын халдварт хордлого
• Сохор догол,
• Шөвөг яр
Дотрын халдварт хордлого (ДХХ)
Энтеротоксемия
Enterotoxaemia
• Дотрын халдварт хордлого өвчин нь гэдэс, дотрын цусархаг
үрэвсэл, мэдрэлийн тогтолцооны эмгэг, бөөр зөөлрөх болон
ерөнхий хордлогын шинж тэмдэгээр илэрдэг хавьтлын бус хурц
халдварт өвчин.
• Glostridium perfringens бүлгийн С, Д хэвшлүүд үүсгэх бөгөөд
эдгээрийн ялгаруулсан хор хонь ямааны нарийн гэдэсний
ханаар шимэгдэн бүх биед тархан өвчлүүлдэг.
Өвчний тодорхойлолт, түүний онцлог
Үүсгэгч, түүний онцлог
• ДХХ өвчнийг үүсгэгч Glostridium perfringens гэх агааргүйтний бүлгийн С, Д
хэвшлийн нян нь дугуйдуу төгсгөлтэй, 4-8 мкм урт, 1-1.5 мкм өргөн
хэмжээтэй савханцар хэлбэрт бактер юм.
• Тэжээлт орчны найрлага, дулааны нөхцөл, рН зэргээс хамаарч дүрс
хувирах байдал үзүүлнэ. Дурдсан нөхцөлүүдээс болж бүдүүн байх ёстой
савханцар жижиг нарийн богино хэлбэрт орж болохын сацуу кокк хэлбэртэй
болж улмаар утаслаг хэлбэртэй ч үзэгдэж болно.
• Савханцар хөдөлгөөнгүй бөгөөд малын биед эсвэл өөртөө тохирсон
тэжээлт орчинд үрэнцэр болон бүрээс үүсгэнэ. Залуу өсгөвөр Грамын
аргаар эерэг, хуучирсан нь сөрөг будагддаг онцлогтой.
• Түүний хэвшлүүд нарны гэрэл, хуурай халуун, буцалгалтанд нилээд
тэсвэртэй боловч химийн ариутгагч бодисуудад амархан үхнэ. ДХХ-оор
лабораторийн амьтад амархан өвчилж богино хугацаанд үхнэ.
Эмгэг жамын хөгжил
• Gl. Perfringens өвсөн тэжээлт мал, амьтдын ходоод гэдсэнд тогтмол амьдрах
бөгөөд гэдэсний салст бүрхүүл гэмтэж түүний шүүрлийн болон хөдөлгөөний
үйл ажиллагаа суларч хямрах үед хүчтэй өсөж үржихийн хамт хороо
ялгаруулж өвчлүүлнэ.
• Ингэж үүсгэгчийн эрчимтэй өсөлтийн нөлөөгөөр протоксин, эпсилон, бета
хоруудын ялгаралт ихэсдэг байна.
• Хэвшлүүдийн дотроос Д хэвшлийн хор эд, эрхтэнүүдийг хордуулах чадал
маш ихтэй, ялангуяа элэг, бөөр, дэлүү мэт дотор эрхтэнүүд болон төв
мэдрэлийн системийн эсүүдийг бусдаас их хэмжээгээр хордуулж бүх
биемахбодид ерөнхий хордлого үүсгэдэг юм.
• Энэ өвчнөөр янз бүрийн нас хүйс, тарга хүчний мал өвчлөх боловч
ихэвчлэн 2-оос дээш насны эм хонь, ямаа өвчилдөг бас тарган хонь
олонтаа өвчилдөг нь ажиглагдсан байна.
• Өвчин 5 сараас 9 сар хүртлэх хугацаанд гардаг байна.
• Энэ өвчнийг анх “бөөр зөөлрүүлэгч өвчин” гэж нэрлэж байжээ.
• Манай оронд 1950-иад он хүртэл ДХХ өвчнийг янз бүрээр нэрлэж байв.
• Эрдэмтэн Г.Дашням, П.Шинжээ нар 1954 онд энэ өвчнийг цовхрого төст
өвчин гэж мэдээлсэн байна.
• Эрдэмтэн Л. Дашдаваа энэ өвчний талаар гүнзгий судалжээ.
Өвчний эпидемиологи
№ Байгалийн мужууд
Мужийн дундаж Бүсийн дундаж
Эрсдэлийн
зэрэг
ЭЧ*-ын
эерэг
100000
малд
ногдох
өвчлөл
өвчилсөн
малд
эзлэххувь
Үхсэн
малд
эзлэххувь
ЭЧ*-ын
эерэг
100000
малд
ногдох
өвчлөл
өвчилсөн
малд
эзлэххувь
Үхсэн
малд
эзлэххувь
1 Хөвсгөл нуур орчмын 0,23 1 7.5 6.6
0.23
0.95
48.4
32.3
өндөр
2 Хангайн уулт өндөрлөгийн 0.22 0.9 40.9 25.7
3 Говь-Алтайн 0.15 0.8 8.1 13.3
4 Монголын Төв хэсгийн 0.14 0.4 9 5.3
5 Алтайн өвөр говийн 0.14 0.4 1.2 0.6
0.14
0.5
30.4
37.2
дунд
6 Их нуурын хотгорын 0.12 0.4 12.1 18
7 Орхон-Сэлэнгийн сав газрын 0.1 0.3 10 12.4
8 Монголын зүүн өмнөд хэсгийн 0.1 0.2 1.7 0.2
0.08
0.2
20.6
29.9
нам
9 Монгол Алтайн 0.06 0.1 3.8 5.1
10 Монголын Дорнод хэсгийн 0.06 0.3 5.1 12.1
11 Онон – Улз голын сав газрын 0.03 0.1 0.3 0.3
0.02
0.03
0.6
0.6
эрсдэлгүй
12 Хэнтийн уулт өндөрлөгийн
13 Баруун хуурайн
ДХХ өвчин гардаг бүс нутгийн мужлал (Н.Батсуурь 1976-1995 он)
ДХХ өвчин гардаг бүс нутгийн зураглал
Н.Батсуурь 1976-1995 он
Өвчний эпидемиологи
• ДХХ өвчний явцыг агшин зуурын, хурц, хурцавтар, ужиг гэсэн 4 хэлбэрт
хувааж үздэг.
• Агшин зуурын хэлбэрээр өвчлөх явдал хэдхэн цагийн дотор явагдах
бөгөөд өвчилсөн малын гэдэс дүүрч таталдан унаж, тийчлэхийн зэрэгцээ
амьсгал боогддог. Өвчтэй мал шүдээ зогсолтгүй хавирч ам, хамраас нь
цустай шүлс, хөөс гоожиж үхдэг.
• Энэ хэлбэр бэлчээрийн маллагаанд байдаг мал сүрэгт үлэмж их
тохиолдоно. Сүргийн 30-40% үхэх удаа ч бий.
Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг
• Хурц хэлбэрээр өвчлөх үед эрүүл мал гэнэт өвс идэхгүй, ус уухгүй болж
хүчтэй халуурна. Цустай салслаг шингэн баас гаргахын хамт, шээс нь
хүрэн улаан өнгөтэй болсон байна. Ингэж өвчилсөн мал үргэж цочихгүй,
урагшаа унах, мод, чулуу, газар шороо мэрэх шинж тэмдэг үзүүлнэ. 24-48
цагийн дотор үхнэ.
• Хурцавтар хэлбэрээр ихэвчлэн бүдүүн хонь өвчилнө.Шинж тэмдэг нь хурц
хэлбэрийнхтэй адил боловч илрэл нь бүдэг ажиглагдана.Харин үс
зулгарах юмуу хээл зулбах, мэдрэл согогтой болж улангасах байдал илэрч
болно. Шинж тэмдэг илэрснээс хойш 4-5 хоногийн дараа үхнэ.
Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг
• Зарим мал 20-иод хоног өвчлөх ба үүнийг ужиг хэлбэр гэнэ. Ужиг
хэлбэрээр өвчилсөн малын бие ихэд доройтон өвс, тэжээл, ус унднаас
гарах, ходоод гэдэс хямарч, чацга гоожуулах буюу нүд, ам, хамрын салст
бүрхүүлүүдэд шаравтар туяа сууж цайрна.
• Манай оронд агшин зуурын, хурц, ужиг хэлбэрүүд тохиолддог. Бүх насны
хонь хурц хэлбэрээр өвчлөх ба 3 цагаас 3 хоногийн дотор үхдэг. Харин
агшин зуурын хэлбэрийн үед тодорхой шинж үзэгдэлгүй гэнэт үхдэг байна.
Өвчин гарсан суурийн дотор өвчин намжих үед ужиг хэлбэрээр цөөн тооны
туранхай мал өвчилж өвчин нь удаан үргэлжлэх удаа байдаг.
Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
• Агшин зуурын хэлбэрээр өвчилж үхсэн малын эрүү, хааны булчирхайнууд
томорсон байхаас гадна хүзүү, хоолой, цээжний арьсан дорхи эдүүдэд
цустай салсархаг шингэн нэвчсэн, судас цусаар дүүрч чинэрсэн байна.
• Сэмж гэдэс, цээжний хөндий, бүдүүн гэдэсний гадна талын бүрхүүлд цэг
маягийн цус харвалт илэрнэ. Сэмжний зарим хэсэгт 20 см хэмжээ бүхий
цус хурсан байдаг.
• Нарийн гэдэсний салст бүрхүүлд цус харваж хүчтэй улайсан, бөөр
зөөлөрсөн байна.
• Нэгтгэн дүгнэхэд ДХХ-оор үхсэн малын нарийн гэдсэнд хүчтэй цус харваж
хурахын зэрэгцээ элэг, бөөрний эд, эсүүд бие бүтцийн талаар онцгой
хувирч ондоошсон байх явдал энэ өвчний сонгомол шинж болно.
Оношлогоо, ялган оношлохуй
• ДХХ өвчний оношийг эпизоотологиын судалгаа, эмнэл зүйн шинж тэмдэг,
эмгэгт эрхтэний өөрчлөлт, бактери судлалын шинжилгээний дүнг нэгтгэж
тогтооно.
• Лабораторийн шинжилгээнд аль болох шинэ материал авна. Үүнд үхсэн
буюу нядалсан малын элэг, бөөр, чөмөг, гэдэсний хөндийн цусархаг
шингэн, мөн нарийн гэдэсний шингэн зэргээс авах бөгөөд нарийн
гэдэснээс дээж авахдаа уг гэдэснийхээ 2 үзүүр, дунд гэсэн 3 хэсгээс авах
шаардлагатай.
• ДХХ-ыг боом, цусан халдварт, брадзот болон өвс, тэжээлийн хордлогоос
ялган таних шаардлагатай.
• Брадзот өвчнөөр үхсэн малын гүзээнд голлох эмгэг өөрчлөлт явагдах
бөгөөд элгэнд өвөрмөц үхжилт гарна. Боомын үед дэлүү томорч үйрмэг
бутрамхай болно. Халдваргүй хордлогуудыг эрхтэний эмгэг өөрчлөлт,
шинж тэмдэг лабораторийн шинжилгээгээр ялгана.
Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
• ДХХ өвчин ихэвчлэн хурц хэлбэртэй явагддаг учраас тэр бүр эмчлэгддэггүй.
Хэрэв ужиг хэлбэрээр үргэлжлэвэл хэт дархлагдсан хос цэнэт ийлдсийг
өсгөн нэмэгдүүлэх тунгаар тарьж эмчлэхийн хамт антибиотикийн эмчилгээг
хавсран хийвэл сайн үр дүнд хүрнэ. Эмчилгээний өмнө өвчилсөн малд
туулга өгч ходоод гэдсийг цэвэрлэх, бүдүүн тэжээлээр тэжээх, нутаг
бэлчээрийг солих явдал онцгой шаардлагатай.
• ДХХ өвчнөөс урьдчилан сэргийлэх найдвартай арга бол үүсгэгчийн
хэвшлүүдийг бүгдийг оролцуулан бэлтгэсэн вакцинаар тарих явдал юм. ДХХ
- ээс сэргийлэх хөнгөн цагааны усан исэлт хос цэнэт өтгөрүүлсэн вакцин нь
Д, С хэвшлийн Сl. Perfringens-ийн цэвэр өсгөвөрийг формалинаар
хоргүйжүүлж, хөнгөн цагааны усан ислээр тунадасжуулж өтгөрүүлсэн
нутгийн омгийн бэлдмэл юм. Вакциныг өвчин гарахаас 1-2 сарын өмнө 14
хоногийн завсарлагатайгаар 2 удаа тарина. Вакциндсан малд 4-6 сарын
хугацаатай идэвхтэй дархлаа тогтоно.
• Жил бүр гарч олон тооны мал өвчилдөг бүс нутгийн малд 5-6 сарын дараа
дахин тарих замаар урьдчилан сэргийж болно.
Хонь ямааны халдварт сохор догол өвчин
Инфекционная агалактия овец и коз
Contagious agalactia
Өвчний тодорхойлолт, түүний онцлог
 Хонь ямааны дэлэн, хөлний үе, нүдний эмгэг, заримдаа хээл
хаях шинж тэмдэгээр илрэн гардаг микоплазмын хавьтал
халдварт өвчин болно.
 Манай малчид энэ өвчнийг “сохор догол, хар дэлэн” гэж
нэршиж ирсэн.
Үүсгэгч, түүний онцлог
 Сохор догол өвчний үүсгэгч нь Mycoplasma agalactiae бөгөөд
M.capricolium, M.mycoides, M.putrefaciens нь ямаанд ижил төстэй
шинж тэмдэг бүхий өвчнийг үүсгэх ба ихэвчлэн уушигны үрэвсэл
хавсарсан байна.
 Ерөнхий шинж чанараараа үхрийн цээж өвчний үүсгэгчтэй адил
төсөөтэй учир эдгээрийг нэг язгуурт багтаан үздэг.
 Энэ язгуурын микоплазмууд гадна талаараа эсийн ригид ханагүй
тул хэлбэр зүйн олон дүрст хувирдаг. Жнь: вибрион, савханцар,
кокк, бөөмөнцөр хэлбэртэй байхаас гадна цагираг хэлбэртэй бас
орооцолдож зангирсан утас хэлбэртэй ч ажиглагдана.
 Микоплазм нь бактерийн шүүрээр чөлөөтэй нэвчин шүүрч
агаартай нөхцөлд сайн ургадаг туйлбаргүй агаартан юм.
Хөдөлгөөнгүй бөгөөд аналин будгуудаар муу, Гимз
Романовскийн аргаар сайн будагддаг, 160- 250 миллимикрон
хэмжээтэй байдаг.
 Тэсвэр- Сохор доголын үүсгэгч нь 0-250С-д 4 сар амьдрах
чадвартай, сүүнд ердийн нөхцөлд 8 хоног, харанхуй орчинд
150С-д 3 сар идэвхээ алдахгүй.
 Усанд 40 хоног, хөрсөнд 15 хоног, бууцанд 10 хоног идэвхтэй
байдаг байна. Мөн 500С-д 90 минут, 600С-д 5 минут,
формалины 0.5-1 хувийн уусмалд 4 цагийн дараа, маргенц
хүчлийн калийн 1:250-1:500 уусмалд 2 цаг болоод үхнэ.
Үүсгэгч, түүний онцлог үргэлжлэл
Эмгэг жамын хөгжил
 БМБ –д халдварын үүсгэгч нэвтрэн орох үүд хаалга нь тэжээл
боловсруулах зам, арьсны шарх сорвитой хэсэг, ялангуяа хөхний
сүв болно.
 Ийм замаар нэвтрэн орсон нян цусны эргэлтээр эд, эрхтэнд
тархаж дэлэн хөх, нүд, үеүдэд шүүрдэс -идээт-үхжилт үрэвсэл
үүсгэдэг байна.
Өвчний эпидемиологи
 Өвчний эмгэгшилтийг өвөрмөц байдлаар нь дэлэнгийн, үе
мөчний, нүдний гэсэн 3 хэлбэрт хуваадаг боловч зарим үед
хавсарсан холимог хэлбэр тохиолдож болно.
 Саалийн хугацаанд хонь ямаа өвчлөхөд тэдгээрийн 50-85%-д
дэлэн, 20-75%-д үе мөч өвчилж байхад 10-18 % -н нүд өвчлөх
жишээтэй байна.
 Харин ихэнхи төлийн нүд, үе мөч хавсарч өвчлөх ба саалийн
бус хонь ямааны үе мөч ихэвчлэн өвчилдөг байна.
 Өвчилсөн мал эдгэрснээс хойш олон сараар биедээ
микоплазм тээж халдвар дамжуулдаг байна.
1. Сохор доголын хэлбэрийг онцолж үзвэл:
 Дэлэнгийн хэлбэр-саалийн малын дэлэн хавдаж үрэвсэнэ.
Гэхдээ дэлэн таллаж өвчлөх ба баруун зүүн 2 хэлтэр хамт өвчлөх
нь ховор байдаг.
 Эхлээд дэлэн хатуурч, улайж үрэвсэхийн сацуу сүү нь усан цэнхэр
туяатай болж цаашдаа өтгөрч зууралдсан цагаан лавсуудтай
болно. Дараагийн хоногуудад дэлэн бүхэлдээ хавдаж барихад
бижрүүтэн тэмтрэгдэнэ. Ийм дэлэнд идээт буглаа үүсч идээ
гоожих ба өвчин хүндэрч мал үхнэ.
Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг
Өвчний хэлбэр, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
 Үе мөчний хэлбэр – Энэ хэлбэрээр өвчилсөн мал явахдаа эмзэглэн
хүчтэй доголох шинж тэмдэг илэрч 2-3 хоногийн дараа үе мөч хавдаж
эмгэг 2 хөлийн өвдөг, борвины үеийг хамарна.
 Өвчтэй малд 10-14 хоногийн дараа үе мөчний идээт үрэвсэл үүснэ.Үүний
улмаас үений гэр, шөрмөсний хүүдий үрэвсэж үе хатуурах, хөдөлгөөнгүй
болох шинж илэрнэ.
 Өвчлөл 2-8 долоо хоног үргэлжилж өвчтэй мал үхэх буюу эдгэрсэн ч
цаашид заазлагдана.
 Хөнгөн хэлбэрээр өвчилбөл малын догололт 3-4 долоо хоног болоод
арилж эдгэрнэ.
 Нүдний хэлбэр – Ердийн байдлаар нулимс гоожих, зовхи наалдах,
харанхуйд шургалах, нүдээ маажих шинж илэрнэ.
 Малын нүдний эвэрлэг бүрхэвчийн өнгө 2-3 хоногийн дотор хувирч үүл сууж
зарим хэсгүүдэд цагаан толбо үүснэ.
 Үүл хуурч унавал оронд нь яр үлдэнэ. Хөнгөн өвчилбөл үүл, ярууд арилж
аажмаар хараа орно.
 Заримдаа нүд бүлтрэх удаа байна. Энэ хэлбэр удаан үргэлжилвэл мал турж
үхнэ.
Өвчний хэлбэр, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
Өвчний хэлбэр, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
 Холимог буюу хавсарсан хэлбэр - Өвчилсөн малын тарга хүч, арчилгаа
маллагаа, улирлын байдал, үүсгэгч микоплазмын эмгэгт хоруу чанараас
шалтгаалан дээрхи хэлбэрүүд хавсарч өвчлөх явдал тохиолддог ба энэ үед
хээлтэй малын хээл зулбалт хээлийн 2-р хагаст гарч бүх малын 10 гаруй
хувьд хүрдэг.
 Мөн малд тархи нугасны үрэвслийн шинж тэмдэг илэрч мал түргэн ядарч,
унаж таталдах шинж үзүүлнэ.
 Агалактигаар хонь, ямаа нас хүйс үүлдэр угсаа харгалзахгүй өвчлөх боловч
эдгээр мал ялангуяа хөхүүл үедээ илүү өвчлөмтгий байхаас гадна хурга, ишиг
мөн адил өвчилнө. Гадаадын зарим эрдэмтэд үхэр, гахай өвчилдөг тухай
тэмдэглэсэн байдаг.
Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
Эмгэг бие бүтцийн өөрчлөлт
 Агалактийн эмгэг өөрчлөлт өвчний хэлбэр хугацаанаас болж харилцан
адилгүй байна. Эмгэгшсэн эрхтэний арьсны доод эслэг булчин хавдаж
идээт буглаа үүснэ.
 Нүдний хэлбэрийн үед нүдний эвэрлэг бүрхүүл үрэвсэж үүл сууна, яршина.
 Дэлэн өвчлөхөд сүүний цүнхэл өргөсөж олон салбарласан нүх үүсэх ба
ногоон толбо бүхий сэвсгэр ээдэмцэрүүдээр дүүрсэн байна. Дэлэнгийн
цуллаг хатуурч заримдаа цөцгий мэт зууралдсан цагаан зүйл хөхний сүвээр
гоожно.
 Хэрэв үрэвсэл үе мөчийг бүхэлд нь хамарсан байвал бүх холбох эдүүдэд
цусархаг шингэн нэвчиж идээт буглаа үүснэ. Тархи нугасны эмгэгшлийн үед
цусны судсууд цусаар дүүрч тэлнэ.
Оношлох, ялган оношлогоо
 Агалакти өвчин бусад халдварт халдваргүй олон өвчинтэй шинж хувь
төсөөтэй тул уг өвчнийг эмнэл зүйн шинж тэмдэг, эпизоотологийн хүчин
зүйл, эрхтэний эмгэг өөрчлөлт зэргийг үндэслэн сайтар анхаарч оношлох
ёстой.
 Өвчин саалийн цагаар ихэнхдээ гардаг, олон малыг өвчлүүлдэг, саалийн
мал бараг нэг зэрэг олноороо дэлэн нь өвдөж сүү нь ус шиг цэхэр болж
хэд хэдээрээ доголох зэрэг шинж тэмдэг нь агалакти өвчний гол онцлог
шинж юм.
 Агалактийг хонины дэлэнгийн халдварт үрэвсэл, бурцеллёз мэтийн
халдварт өвчнөөс ялгаварлан оношлох шаардлагатай.
Эмчилгээ,урьдчилан сэргийлэлт
 Бүрэн эмчилж эдгэрүүлэх найдвартай арга хараахан боловсрогдоогүй
байна. Гэвч уротропин, салицилат натри, люгель, новарсенолийн
уусмалуудыг тодорхой хувиар найруулж судсаар тарихад сайн үр дүн өгдөг
явдал бий.
 Манай оронд Ч.Дамдинсүрэн, Ц.Цэндсүрэн нарын боловсруулсан МААХ-1,
МААХ-2 вакцин өргөн ашиглагдаж энэ өвчинтэй тэмцэх үндсэн хэрэглүүр
болж байна.
 Хөнгөн цагааны усан исэлт өтгөрүүлсэн формал вакцин нь 0.3% -ийн
фенол, эсвэл 0.2% -ийн формалинаар идэвхжүүлж хөнгөн цагааны усан
исэлтэй хольсон нутгийн омог юм. Вакцин тарьсан малд 1 жил орчим
идэвхтэй дархлаа тогтоно.
Хонь ямааны шөвөг яр өвчин
Контагиозный пустулезный дерматит (Эктима)
Contagious pustular dermatitis Orf, Sore mouth
Өвчний тодорхойлолт, түүний онцлог
Хурга ишигний амны хөндийн салст бүрхүүл, уруул, их бие, эх
малын дэлэнгийн арьсыг гэмтээн бэлцэн цэврүү, яр, товх үүсэх,
эд эс түрж ургах хэлбэрээр илэрдэг хавьтал халдварт өвчин юм.
Үүсгэгч, түүний онцлог
• Бог малын шөвөг яр өвчин нь поксвирусын язгуурт хамаарах ДНХ агуулсан
зуувандуу хэлбэртэй, том вирусээр үүсдэг.
• Морозовын аргаар будсан түрхцэнд вибрион нь гадна хэлбэрээрээ жижиг
кокктой төстэй зууван, бөөрөнхий хэлбэрийн биенцэр байдалтай
ажиглагддаг.
• Зарим судлаачид шөвөг ярын вирусын эгэл биенцрийн үзүүр нь мөлгөр,
богинохон савх хэлбэртэй байдгийг тодорхойлжээ.
• Үүсгэгчийн тэсвэрт чанар- бог малын шөвөг яр өвчний вирус маш их
тэсвэртэй бөгөөд цэврүүний хайрс, шархны хуурай таванд хоруу чанараа 4
жилийн турш,
• тасалгааны дулаанд жижиглэж нунтаглаагүй хайрс, таванд вирус 15 жил
илүү хугацаанд амьдрах чадвараа хадгалдаг болохыг тогтоожээ.
• Малын арьсны хуурай хогжруунд 6-10 жил, өтөг бууцанд 1-2 жил хүртэл
эмгэг төрүүлэх идэвхээ алдахгүй ба чийглэг, нойтон шингэн орчинд 30
хоногийн дотор идэвхээ алддаг байна.
Өвчний эмгэг жамын хөгжил
• Малын биед вирус нэвтрэн ороод тэр газрынхаа хучуур эдийн эсэнд
үржинэ. Үүний дүнд хэсэгхэн газрын орчны эдээс тод зааглагдсан гэмтэл
буй болно.
• Вирус бүх биеэр тархах үзэгдэл виреми ажиглагддаггүй. Гэмтсэн газар
эдийн хувиралт үхжил бий болно. Ингэхэд хучуур эдийн эсийн сийвэн
сөнөрөлд автана. Энэ сөнөрлийн зэрэгцээ хучуур эдийн өнгөц давхрын
эсүүдэд үржиж эвэрших процесс хүчтэй явагдана. Энэ нь арьсны гэмтсэн
тэр хэсэгт их хэмжээний хайрс, тав бий болох нөхцөлийг бүрдүүлдэг байна.
• Цэврүү бэлцрүүнүүд хоёрдогч халдвараар идээлүүлэгч нян болон
сөдрөгийн бактерээр бохирдсоноос шархны тавны дор идээт үхжилт
голомтууд үүсдэг. Ийм голомтууд дотор эрхтнүүдэд, бас үеийн хөндийд үүсч
гарна.
Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
• Арьсан дээр яр, яршил ажиглагдана. Энд үжилт, үхжилт процесс эд эсийг
гэмтээсэн байна.
• Яр, яршлууд улаан хоолой, хэрхнэг, сархинаг, гүзээ, ходоод, нарийн бүдүүн
гэдэсний салст бүрхүүлд мөн ажиглагдаж болно.
• Үүний зэрэгцээ уушги, элэг болон хөлний үенүүд, шар усавхит бүрхүүлүүдэд
үрэвсэлийн болон идээт үхжилт голомтууд ажиглагдана.
Өвчний эпидемиологи
• Энэ өвчнөөр 6-8 сарын настай хурга, ишиг олонтаа өвчилдөг.
• Нас гүйцсэн хонь ямаа өвчлөх нь ховор, өвчилсөн ч хөнгөн байна.
• Эрдэмтэн Ц.Дашцэрэн манай орны нөхцөлд шөвөг яраар хонийг бодвол
ямаа илүү өвчлөмтгий болохыг тогтоожээ.
• Малын биед вирус зөвхөн арьс салст бүрхүүлийн гэмтсэн хэсгээр нэвтрэн
эмгэг үүсгэх бөгөөд төлийн шүд ургах, хатуу өргөст ургамал идэх, хатуу зүйл
мэрэх үед арьс, салст бүрхүүл шалбарч, гэмтсэн хэсгээр вирус нэвтрэн орох
нөхцөл бүрдэнэ.
• Халдварын голомтыг устгахгүй бол нэг нутагт хэдэн ч жил дараалан шөвөг
яр өвчин гарах магадлал өндөр байдаг.
• Өвчний нууц үе 6-8 хоног. Цочмог, цочмогдуу, архаг явцтай байна. Эмгэгийн
процессийн байрлалаас хамаарч өвчний хэлбэрийг уруул их биеийн, амны
хөндийн, туурайн, бэлгийн эрхтэний гэж ялгаж болно.
Өвчний эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
• Өвчин эхлэхэд дундаа гүвдрүүтэй янз бүрийн хэмжээний улаан толбо
үүсэх ба цаашид цэврүү тэгээд идээт цэврүү болно.
• Идээт цэврүү хагарснаас шархлаа үүсч хурдан хатаж тав тогтоно. Энэ үед
мал номойрох, тэжээлдээ дургүй болох, биеийн халуун нэмэгдэх шинж
ажиглагдана.
• Амны хэлбэрийн үед уруул завьжинд цэврүү үүсч толгойн бусад хэсэг
болох чих хамар,хацар орчим болон биеийн арьсанд гарна.
• Хөл туруу орчимд цэврүү гарсан үед доголох, туруу сагагны орчмоор
эмзэглэх ба турууны болон бэрэвхийн арьсанд цэврүү, идээт цэврүү үүсэж
хагаран тав тогтоно.
• Биеийн арьсанд цэврүү гарч хагарсны дараа үс бөөгнөрч шөвгөрдүү
хэлбэртэй тууралтууд тэмтрэгдэнэ.
• Өвчилсөн малд мэдэгдэхүйц хямрал ажиглагдахгүй харин их турна. Хэрэв
өвчин хорт хэлбэрээр явагдвал толгойн хавь бүхэлдээ, заримдаа биеийн
бусад хэсэгт арьсны үлд маягийн их хэмжээний гэмтэл бий болно.
• Өвчин даамжирсан үед төлийн шүлс гоожих, уруул нь дорвойх, эхийгээ
хөхөхдөө мөн тэжээл идэхдээ эмзэглэх, өнгө зүс алдаж турах ба эмчлэхгүй
бол улам хүндэрч амнаас муухай үнэр гарах, идээтэй юмуу өтгөн шүлс
гоожих, төвөнх, багалзуур, улаан хоолойд эмгэг үсэрхийлж хүндэрнэ.
• Бэлгийн эрхтэний үед дэлэн хөх, гуяны дотор тал, үржлийн эрхтэний орчимд
бэлцэн, идээт цэврүү, шархлаа, тав үүснэ. Бэлгийн гадна уруул хавагнаж
үтрээнээс шингэн гоожно. Өвчин хэлбэр, явцаас хамаарч 1-5 долоо хоног
үргэлжлэнэ.
• Хоёрдогч халдвар орсон үед арьсны доорхи эдүүдийг хамарсан идээт
үхжилт гүн яршил үүсэж мал амархан эцэж тураал болон хоёрдогч
халдварын улмаас үхнэ.
Өвчний эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
Оношлогоо, ялган оношлохуй
• Хонь ямааны шөвөг ярын оношийг эпизоотологийн байдал, клиник шинж
тэмдэг, эмгэг анатоми, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн
тогтооно.
• Лабораторийн шинжилгээнд гэмтлийн шинэ голомтоос бэлтгэсэн
бэхжүүлээгүй түрхэц, мөн шингэнд хийгээгүй хуурай тав авч явуулна.
• Түрхэцийг Пашен ба Морозовын аргын аль нэгээр будаж гэрлийн
микроскопоор түрхцэнд үүсгэгчийг олж харах замаар оношлоно.
• Хурганд биосорил тавихад шархны тавыг ашиглана.
• Шөвөг ярыг цэцэг, шүлхий, сөдрөг өвчнүүдээс ялган оношлох шаардлагатай.
• Хонь ямааны цэцэг нь ерөнхий тууралтын шинж үзүүлэн хурц хэлбэртэй
тусч төл олноор хорогддог онцлогтой.
• Некробактериозын үед толгойн нүүрэн хэсэг, уруулын арьсанд үхжилт
гэмтэл ажиглагдахгүй. Сөдрөгийн үед амны хөндийн үхжил нь эдийн
үржил, өсөлтгүйгээр явагддагаас гадна бэрэвхий шивнүүрийн үеүүдэд үү
маягийн гэмтэл буй болдог онцлогтой. Неробактериозоор өвчилсөн малд
дархлаа үүсдэггүй учир мал дахин өвчлөх тохиолдол ажиглагдана.
Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга
• Амны хөндийн салст бүрхүүл, арьсны гэмтлийг мэс заслын аргаар эмчлэх ба
дараа нь халдаргүйжүүлэх уусмалуудыг ашиглан эмчилгээг үргэлжлүүлнэ.
• Хоёрдогч халдвараас сэргийлж антибиотикийн эмчилгээ хийнэ.
• Шөвөг яраар өвчилсөн малд дархлаа тогтдог.
• Манай оронд хонь ямаанаас сэргийлэхийн тулд Сонгинын Биоүйлдвэрт
бэлтгэсэн “Бог малыг шөвөг яр өвчнөөс сэргийлэх вирус вакцин, мөн бог
малыг шөвөг яр өвчнөөс сэргийлэх эсийн өсгөвөрт амьд хуурай вакцин”
гэсэн 2 төрлийн вакцин хэрэглэж байна. Зөвхөн өвчин байнга гардаг нутгийн
малд вакциныг хэрэглэх нь зохистой.

More Related Content

What's hot

лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэллекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэлbatsuuri nantsag
 
лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу batsuuri nantsag
 
лекц 1. энтеробактериозын халдварууд
лекц 1. энтеробактериозын халдваруудлекц 1. энтеробактериозын халдварууд
лекц 1. энтеробактериозын халдваруудbatsuuri nantsag
 
Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesbatsuuri nantsag
 
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаалекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглааbatsuuri nantsag
 
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон batsuuri nantsag
 
лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз
лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз
лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз batsuuri nantsag
 
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгалекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгаbatsuuri nantsag
 
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин batsuuri nantsag
 
Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsbatsuuri nantsag
 
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2batsuuri nantsag
 
Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesbatsuuri nantsag
 
лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдарлекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдарbatsuuri nantsag
 
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга batsuuri nantsag
 
Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesbatsuuri nantsag
 
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчинлекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчинbatsuuri nantsag
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesbatsuuri nantsag
 
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэллекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэлbatsuuri nantsag
 

What's hot (20)

лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэллекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
 
лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу
 
лекц 1. энтеробактериозын халдварууд
лекц 1. энтеробактериозын халдваруудлекц 1. энтеробактериозын халдварууд
лекц 1. энтеробактериозын халдварууд
 
Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseases
 
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаалекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
 
Presentation 1 fmd
Presentation 1 fmdPresentation 1 fmd
Presentation 1 fmd
 
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
 
лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз
лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз
лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз
 
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгалекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
 
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
 
Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahs
 
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
 
Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseases
 
лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдарлекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
 
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
 
Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseases
 
Presentation9 tratment
Presentation9 tratmentPresentation9 tratment
Presentation9 tratment
 
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчинлекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseases
 
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэллекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
 

Similar to Presentation 12 sheep goat diseases

лекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтлекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтbatsuuri nantsag
 
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,batsuuri nantsag
 
мал амьтаны гоц халдварт өвчин
мал амьтаны гоц халдварт өвчинмал амьтаны гоц халдварт өвчин
мал амьтаны гоц халдварт өвчинБ. Лхагваа
 
тарваган тахал
тарваган тахалтарваган тахал
тарваган тахалБ. Энжи
 
Animal disease etiology
Animal disease etiologyAnimal disease etiology
Animal disease etiologytamiraa88
 
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"GreengoldMongolia
 
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"GreengoldMongolia
 
Галзуу өвчин
Галзуу өвчинГалзуу өвчин
Галзуу өвчинUchral Kh
 
Адууны гастрофилёз (ходоодны гуурталт)
Адууны гастрофилёз (ходоодны гуурталт)Адууны гастрофилёз (ходоодны гуурталт)
Адууны гастрофилёз (ходоодны гуурталт)chemkab
 

Similar to Presentation 12 sheep goat diseases (14)

лекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтлекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
 
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
 
Cow deis
Cow deisCow deis
Cow deis
 
мал амьтаны гоц халдварт өвчин
мал амьтаны гоц халдварт өвчинмал амьтаны гоц халдварт өвчин
мал амьтаны гоц халдварт өвчин
 
тарваган тахал
тарваган тахалтарваган тахал
тарваган тахал
 
Боом өвчин Boom
Боом өвчин BoomБоом өвчин Boom
Боом өвчин Boom
 
Ppth7
Ppth7Ppth7
Ppth7
 
Animal disease etiology
Animal disease etiologyAnimal disease etiology
Animal disease etiology
 
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
 
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
 
Галзуу өвчин
Галзуу өвчинГалзуу өвчин
Галзуу өвчин
 
тарваган тахал
тарваган тахалтарваган тахал
тарваган тахал
 
Адууны гастрофилёз (ходоодны гуурталт)
Адууны гастрофилёз (ходоодны гуурталт)Адууны гастрофилёз (ходоодны гуурталт)
Адууны гастрофилёз (ходоодны гуурталт)
 
Ppth7
Ppth7Ppth7
Ppth7
 

More from batsuuri nantsag

Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesbatsuuri nantsag
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease controlbatsuuri nantsag
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiencybatsuuri nantsag
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesbatsuuri nantsag
 
Presentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesPresentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesbatsuuri nantsag
 
Presentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysisPresentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysisbatsuuri nantsag
 
Presentation10 desinfection
Presentation10 desinfectionPresentation10 desinfection
Presentation10 desinfectionbatsuuri nantsag
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesbatsuuri nantsag
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasebatsuuri nantsag
 
Presentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringPresentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringbatsuuri nantsag
 
Presentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasePresentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasebatsuuri nantsag
 
Presentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocyPresentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocybatsuuri nantsag
 
Presentation3 epizoot process
Presentation3 epizoot processPresentation3 epizoot process
Presentation3 epizoot processbatsuuri nantsag
 
Presentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious diseasePresentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious diseasebatsuuri nantsag
 
Presentation1 introduction
Presentation1 introductionPresentation1 introduction
Presentation1 introductionbatsuuri nantsag
 

More from batsuuri nantsag (16)

Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseases
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease control
 
Presentation16 b overview
Presentation16 b overviewPresentation16 b overview
Presentation16 b overview
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiency
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseases
 
Presentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesPresentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseases
 
Presentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysisPresentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysis
 
Presentation10 desinfection
Presentation10 desinfectionPresentation10 desinfection
Presentation10 desinfection
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseases
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_disease
 
Presentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringPresentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoring
 
Presentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasePresentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_disease
 
Presentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocyPresentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocy
 
Presentation3 epizoot process
Presentation3 epizoot processPresentation3 epizoot process
Presentation3 epizoot process
 
Presentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious diseasePresentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious disease
 
Presentation1 introduction
Presentation1 introductionPresentation1 introduction
Presentation1 introduction
 

Presentation 12 sheep goat diseases

  • 1. Сэдэв 12. Хонь, ямааны өвчнүүд • Дотрын халдварт хордлого • Сохор догол, • Шөвөг яр
  • 2. Дотрын халдварт хордлого (ДХХ) Энтеротоксемия Enterotoxaemia • Дотрын халдварт хордлого өвчин нь гэдэс, дотрын цусархаг үрэвсэл, мэдрэлийн тогтолцооны эмгэг, бөөр зөөлрөх болон ерөнхий хордлогын шинж тэмдэгээр илэрдэг хавьтлын бус хурц халдварт өвчин. • Glostridium perfringens бүлгийн С, Д хэвшлүүд үүсгэх бөгөөд эдгээрийн ялгаруулсан хор хонь ямааны нарийн гэдэсний ханаар шимэгдэн бүх биед тархан өвчлүүлдэг. Өвчний тодорхойлолт, түүний онцлог
  • 3. Үүсгэгч, түүний онцлог • ДХХ өвчнийг үүсгэгч Glostridium perfringens гэх агааргүйтний бүлгийн С, Д хэвшлийн нян нь дугуйдуу төгсгөлтэй, 4-8 мкм урт, 1-1.5 мкм өргөн хэмжээтэй савханцар хэлбэрт бактер юм. • Тэжээлт орчны найрлага, дулааны нөхцөл, рН зэргээс хамаарч дүрс хувирах байдал үзүүлнэ. Дурдсан нөхцөлүүдээс болж бүдүүн байх ёстой савханцар жижиг нарийн богино хэлбэрт орж болохын сацуу кокк хэлбэртэй болж улмаар утаслаг хэлбэртэй ч үзэгдэж болно. • Савханцар хөдөлгөөнгүй бөгөөд малын биед эсвэл өөртөө тохирсон тэжээлт орчинд үрэнцэр болон бүрээс үүсгэнэ. Залуу өсгөвөр Грамын аргаар эерэг, хуучирсан нь сөрөг будагддаг онцлогтой. • Түүний хэвшлүүд нарны гэрэл, хуурай халуун, буцалгалтанд нилээд тэсвэртэй боловч химийн ариутгагч бодисуудад амархан үхнэ. ДХХ-оор лабораторийн амьтад амархан өвчилж богино хугацаанд үхнэ.
  • 4. Эмгэг жамын хөгжил • Gl. Perfringens өвсөн тэжээлт мал, амьтдын ходоод гэдсэнд тогтмол амьдрах бөгөөд гэдэсний салст бүрхүүл гэмтэж түүний шүүрлийн болон хөдөлгөөний үйл ажиллагаа суларч хямрах үед хүчтэй өсөж үржихийн хамт хороо ялгаруулж өвчлүүлнэ. • Ингэж үүсгэгчийн эрчимтэй өсөлтийн нөлөөгөөр протоксин, эпсилон, бета хоруудын ялгаралт ихэсдэг байна. • Хэвшлүүдийн дотроос Д хэвшлийн хор эд, эрхтэнүүдийг хордуулах чадал маш ихтэй, ялангуяа элэг, бөөр, дэлүү мэт дотор эрхтэнүүд болон төв мэдрэлийн системийн эсүүдийг бусдаас их хэмжээгээр хордуулж бүх биемахбодид ерөнхий хордлого үүсгэдэг юм.
  • 5. • Энэ өвчнөөр янз бүрийн нас хүйс, тарга хүчний мал өвчлөх боловч ихэвчлэн 2-оос дээш насны эм хонь, ямаа өвчилдөг бас тарган хонь олонтаа өвчилдөг нь ажиглагдсан байна. • Өвчин 5 сараас 9 сар хүртлэх хугацаанд гардаг байна. • Энэ өвчнийг анх “бөөр зөөлрүүлэгч өвчин” гэж нэрлэж байжээ. • Манай оронд 1950-иад он хүртэл ДХХ өвчнийг янз бүрээр нэрлэж байв. • Эрдэмтэн Г.Дашням, П.Шинжээ нар 1954 онд энэ өвчнийг цовхрого төст өвчин гэж мэдээлсэн байна. • Эрдэмтэн Л. Дашдаваа энэ өвчний талаар гүнзгий судалжээ. Өвчний эпидемиологи
  • 6. № Байгалийн мужууд Мужийн дундаж Бүсийн дундаж Эрсдэлийн зэрэг ЭЧ*-ын эерэг 100000 малд ногдох өвчлөл өвчилсөн малд эзлэххувь Үхсэн малд эзлэххувь ЭЧ*-ын эерэг 100000 малд ногдох өвчлөл өвчилсөн малд эзлэххувь Үхсэн малд эзлэххувь 1 Хөвсгөл нуур орчмын 0,23 1 7.5 6.6 0.23 0.95 48.4 32.3 өндөр 2 Хангайн уулт өндөрлөгийн 0.22 0.9 40.9 25.7 3 Говь-Алтайн 0.15 0.8 8.1 13.3 4 Монголын Төв хэсгийн 0.14 0.4 9 5.3 5 Алтайн өвөр говийн 0.14 0.4 1.2 0.6 0.14 0.5 30.4 37.2 дунд 6 Их нуурын хотгорын 0.12 0.4 12.1 18 7 Орхон-Сэлэнгийн сав газрын 0.1 0.3 10 12.4 8 Монголын зүүн өмнөд хэсгийн 0.1 0.2 1.7 0.2 0.08 0.2 20.6 29.9 нам 9 Монгол Алтайн 0.06 0.1 3.8 5.1 10 Монголын Дорнод хэсгийн 0.06 0.3 5.1 12.1 11 Онон – Улз голын сав газрын 0.03 0.1 0.3 0.3 0.02 0.03 0.6 0.6 эрсдэлгүй 12 Хэнтийн уулт өндөрлөгийн 13 Баруун хуурайн ДХХ өвчин гардаг бүс нутгийн мужлал (Н.Батсуурь 1976-1995 он)
  • 7. ДХХ өвчин гардаг бүс нутгийн зураглал Н.Батсуурь 1976-1995 он
  • 8. Өвчний эпидемиологи • ДХХ өвчний явцыг агшин зуурын, хурц, хурцавтар, ужиг гэсэн 4 хэлбэрт хувааж үздэг. • Агшин зуурын хэлбэрээр өвчлөх явдал хэдхэн цагийн дотор явагдах бөгөөд өвчилсөн малын гэдэс дүүрч таталдан унаж, тийчлэхийн зэрэгцээ амьсгал боогддог. Өвчтэй мал шүдээ зогсолтгүй хавирч ам, хамраас нь цустай шүлс, хөөс гоожиж үхдэг. • Энэ хэлбэр бэлчээрийн маллагаанд байдаг мал сүрэгт үлэмж их тохиолдоно. Сүргийн 30-40% үхэх удаа ч бий.
  • 9. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг • Хурц хэлбэрээр өвчлөх үед эрүүл мал гэнэт өвс идэхгүй, ус уухгүй болж хүчтэй халуурна. Цустай салслаг шингэн баас гаргахын хамт, шээс нь хүрэн улаан өнгөтэй болсон байна. Ингэж өвчилсөн мал үргэж цочихгүй, урагшаа унах, мод, чулуу, газар шороо мэрэх шинж тэмдэг үзүүлнэ. 24-48 цагийн дотор үхнэ. • Хурцавтар хэлбэрээр ихэвчлэн бүдүүн хонь өвчилнө.Шинж тэмдэг нь хурц хэлбэрийнхтэй адил боловч илрэл нь бүдэг ажиглагдана.Харин үс зулгарах юмуу хээл зулбах, мэдрэл согогтой болж улангасах байдал илэрч болно. Шинж тэмдэг илэрснээс хойш 4-5 хоногийн дараа үхнэ.
  • 10. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг • Зарим мал 20-иод хоног өвчлөх ба үүнийг ужиг хэлбэр гэнэ. Ужиг хэлбэрээр өвчилсөн малын бие ихэд доройтон өвс, тэжээл, ус унднаас гарах, ходоод гэдэс хямарч, чацга гоожуулах буюу нүд, ам, хамрын салст бүрхүүлүүдэд шаравтар туяа сууж цайрна. • Манай оронд агшин зуурын, хурц, ужиг хэлбэрүүд тохиолддог. Бүх насны хонь хурц хэлбэрээр өвчлөх ба 3 цагаас 3 хоногийн дотор үхдэг. Харин агшин зуурын хэлбэрийн үед тодорхой шинж үзэгдэлгүй гэнэт үхдэг байна. Өвчин гарсан суурийн дотор өвчин намжих үед ужиг хэлбэрээр цөөн тооны туранхай мал өвчилж өвчин нь удаан үргэлжлэх удаа байдаг.
  • 11. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт • Агшин зуурын хэлбэрээр өвчилж үхсэн малын эрүү, хааны булчирхайнууд томорсон байхаас гадна хүзүү, хоолой, цээжний арьсан дорхи эдүүдэд цустай салсархаг шингэн нэвчсэн, судас цусаар дүүрч чинэрсэн байна. • Сэмж гэдэс, цээжний хөндий, бүдүүн гэдэсний гадна талын бүрхүүлд цэг маягийн цус харвалт илэрнэ. Сэмжний зарим хэсэгт 20 см хэмжээ бүхий цус хурсан байдаг. • Нарийн гэдэсний салст бүрхүүлд цус харваж хүчтэй улайсан, бөөр зөөлөрсөн байна. • Нэгтгэн дүгнэхэд ДХХ-оор үхсэн малын нарийн гэдсэнд хүчтэй цус харваж хурахын зэрэгцээ элэг, бөөрний эд, эсүүд бие бүтцийн талаар онцгой хувирч ондоошсон байх явдал энэ өвчний сонгомол шинж болно.
  • 12. Оношлогоо, ялган оношлохуй • ДХХ өвчний оношийг эпизоотологиын судалгаа, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэгт эрхтэний өөрчлөлт, бактери судлалын шинжилгээний дүнг нэгтгэж тогтооно. • Лабораторийн шинжилгээнд аль болох шинэ материал авна. Үүнд үхсэн буюу нядалсан малын элэг, бөөр, чөмөг, гэдэсний хөндийн цусархаг шингэн, мөн нарийн гэдэсний шингэн зэргээс авах бөгөөд нарийн гэдэснээс дээж авахдаа уг гэдэснийхээ 2 үзүүр, дунд гэсэн 3 хэсгээс авах шаардлагатай. • ДХХ-ыг боом, цусан халдварт, брадзот болон өвс, тэжээлийн хордлогоос ялган таних шаардлагатай. • Брадзот өвчнөөр үхсэн малын гүзээнд голлох эмгэг өөрчлөлт явагдах бөгөөд элгэнд өвөрмөц үхжилт гарна. Боомын үед дэлүү томорч үйрмэг бутрамхай болно. Халдваргүй хордлогуудыг эрхтэний эмгэг өөрчлөлт, шинж тэмдэг лабораторийн шинжилгээгээр ялгана.
  • 13. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт • ДХХ өвчин ихэвчлэн хурц хэлбэртэй явагддаг учраас тэр бүр эмчлэгддэггүй. Хэрэв ужиг хэлбэрээр үргэлжлэвэл хэт дархлагдсан хос цэнэт ийлдсийг өсгөн нэмэгдүүлэх тунгаар тарьж эмчлэхийн хамт антибиотикийн эмчилгээг хавсран хийвэл сайн үр дүнд хүрнэ. Эмчилгээний өмнө өвчилсөн малд туулга өгч ходоод гэдсийг цэвэрлэх, бүдүүн тэжээлээр тэжээх, нутаг бэлчээрийг солих явдал онцгой шаардлагатай. • ДХХ өвчнөөс урьдчилан сэргийлэх найдвартай арга бол үүсгэгчийн хэвшлүүдийг бүгдийг оролцуулан бэлтгэсэн вакцинаар тарих явдал юм. ДХХ - ээс сэргийлэх хөнгөн цагааны усан исэлт хос цэнэт өтгөрүүлсэн вакцин нь Д, С хэвшлийн Сl. Perfringens-ийн цэвэр өсгөвөрийг формалинаар хоргүйжүүлж, хөнгөн цагааны усан ислээр тунадасжуулж өтгөрүүлсэн нутгийн омгийн бэлдмэл юм. Вакциныг өвчин гарахаас 1-2 сарын өмнө 14 хоногийн завсарлагатайгаар 2 удаа тарина. Вакциндсан малд 4-6 сарын хугацаатай идэвхтэй дархлаа тогтоно. • Жил бүр гарч олон тооны мал өвчилдөг бүс нутгийн малд 5-6 сарын дараа дахин тарих замаар урьдчилан сэргийж болно.
  • 14. Хонь ямааны халдварт сохор догол өвчин Инфекционная агалактия овец и коз Contagious agalactia Өвчний тодорхойлолт, түүний онцлог  Хонь ямааны дэлэн, хөлний үе, нүдний эмгэг, заримдаа хээл хаях шинж тэмдэгээр илрэн гардаг микоплазмын хавьтал халдварт өвчин болно.  Манай малчид энэ өвчнийг “сохор догол, хар дэлэн” гэж нэршиж ирсэн.
  • 15. Үүсгэгч, түүний онцлог  Сохор догол өвчний үүсгэгч нь Mycoplasma agalactiae бөгөөд M.capricolium, M.mycoides, M.putrefaciens нь ямаанд ижил төстэй шинж тэмдэг бүхий өвчнийг үүсгэх ба ихэвчлэн уушигны үрэвсэл хавсарсан байна.  Ерөнхий шинж чанараараа үхрийн цээж өвчний үүсгэгчтэй адил төсөөтэй учир эдгээрийг нэг язгуурт багтаан үздэг.  Энэ язгуурын микоплазмууд гадна талаараа эсийн ригид ханагүй тул хэлбэр зүйн олон дүрст хувирдаг. Жнь: вибрион, савханцар, кокк, бөөмөнцөр хэлбэртэй байхаас гадна цагираг хэлбэртэй бас орооцолдож зангирсан утас хэлбэртэй ч ажиглагдана.
  • 16.  Микоплазм нь бактерийн шүүрээр чөлөөтэй нэвчин шүүрч агаартай нөхцөлд сайн ургадаг туйлбаргүй агаартан юм. Хөдөлгөөнгүй бөгөөд аналин будгуудаар муу, Гимз Романовскийн аргаар сайн будагддаг, 160- 250 миллимикрон хэмжээтэй байдаг.  Тэсвэр- Сохор доголын үүсгэгч нь 0-250С-д 4 сар амьдрах чадвартай, сүүнд ердийн нөхцөлд 8 хоног, харанхуй орчинд 150С-д 3 сар идэвхээ алдахгүй.  Усанд 40 хоног, хөрсөнд 15 хоног, бууцанд 10 хоног идэвхтэй байдаг байна. Мөн 500С-д 90 минут, 600С-д 5 минут, формалины 0.5-1 хувийн уусмалд 4 цагийн дараа, маргенц хүчлийн калийн 1:250-1:500 уусмалд 2 цаг болоод үхнэ. Үүсгэгч, түүний онцлог үргэлжлэл
  • 17. Эмгэг жамын хөгжил  БМБ –д халдварын үүсгэгч нэвтрэн орох үүд хаалга нь тэжээл боловсруулах зам, арьсны шарх сорвитой хэсэг, ялангуяа хөхний сүв болно.  Ийм замаар нэвтрэн орсон нян цусны эргэлтээр эд, эрхтэнд тархаж дэлэн хөх, нүд, үеүдэд шүүрдэс -идээт-үхжилт үрэвсэл үүсгэдэг байна.
  • 18. Өвчний эпидемиологи  Өвчний эмгэгшилтийг өвөрмөц байдлаар нь дэлэнгийн, үе мөчний, нүдний гэсэн 3 хэлбэрт хуваадаг боловч зарим үед хавсарсан холимог хэлбэр тохиолдож болно.  Саалийн хугацаанд хонь ямаа өвчлөхөд тэдгээрийн 50-85%-д дэлэн, 20-75%-д үе мөч өвчилж байхад 10-18 % -н нүд өвчлөх жишээтэй байна.  Харин ихэнхи төлийн нүд, үе мөч хавсарч өвчлөх ба саалийн бус хонь ямааны үе мөч ихэвчлэн өвчилдөг байна.  Өвчилсөн мал эдгэрснээс хойш олон сараар биедээ микоплазм тээж халдвар дамжуулдаг байна.
  • 19. 1. Сохор доголын хэлбэрийг онцолж үзвэл:  Дэлэнгийн хэлбэр-саалийн малын дэлэн хавдаж үрэвсэнэ. Гэхдээ дэлэн таллаж өвчлөх ба баруун зүүн 2 хэлтэр хамт өвчлөх нь ховор байдаг.  Эхлээд дэлэн хатуурч, улайж үрэвсэхийн сацуу сүү нь усан цэнхэр туяатай болж цаашдаа өтгөрч зууралдсан цагаан лавсуудтай болно. Дараагийн хоногуудад дэлэн бүхэлдээ хавдаж барихад бижрүүтэн тэмтрэгдэнэ. Ийм дэлэнд идээт буглаа үүсч идээ гоожих ба өвчин хүндэрч мал үхнэ. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг
  • 20. Өвчний хэлбэр, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл  Үе мөчний хэлбэр – Энэ хэлбэрээр өвчилсөн мал явахдаа эмзэглэн хүчтэй доголох шинж тэмдэг илэрч 2-3 хоногийн дараа үе мөч хавдаж эмгэг 2 хөлийн өвдөг, борвины үеийг хамарна.  Өвчтэй малд 10-14 хоногийн дараа үе мөчний идээт үрэвсэл үүснэ.Үүний улмаас үений гэр, шөрмөсний хүүдий үрэвсэж үе хатуурах, хөдөлгөөнгүй болох шинж илэрнэ.  Өвчлөл 2-8 долоо хоног үргэлжилж өвчтэй мал үхэх буюу эдгэрсэн ч цаашид заазлагдана.  Хөнгөн хэлбэрээр өвчилбөл малын догололт 3-4 долоо хоног болоод арилж эдгэрнэ.
  • 21.  Нүдний хэлбэр – Ердийн байдлаар нулимс гоожих, зовхи наалдах, харанхуйд шургалах, нүдээ маажих шинж илэрнэ.  Малын нүдний эвэрлэг бүрхэвчийн өнгө 2-3 хоногийн дотор хувирч үүл сууж зарим хэсгүүдэд цагаан толбо үүснэ.  Үүл хуурч унавал оронд нь яр үлдэнэ. Хөнгөн өвчилбөл үүл, ярууд арилж аажмаар хараа орно.  Заримдаа нүд бүлтрэх удаа байна. Энэ хэлбэр удаан үргэлжилвэл мал турж үхнэ. Өвчний хэлбэр, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
  • 22. Өвчний хэлбэр, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл  Холимог буюу хавсарсан хэлбэр - Өвчилсөн малын тарга хүч, арчилгаа маллагаа, улирлын байдал, үүсгэгч микоплазмын эмгэгт хоруу чанараас шалтгаалан дээрхи хэлбэрүүд хавсарч өвчлөх явдал тохиолддог ба энэ үед хээлтэй малын хээл зулбалт хээлийн 2-р хагаст гарч бүх малын 10 гаруй хувьд хүрдэг.  Мөн малд тархи нугасны үрэвслийн шинж тэмдэг илэрч мал түргэн ядарч, унаж таталдах шинж үзүүлнэ.  Агалактигаар хонь, ямаа нас хүйс үүлдэр угсаа харгалзахгүй өвчлөх боловч эдгээр мал ялангуяа хөхүүл үедээ илүү өвчлөмтгий байхаас гадна хурга, ишиг мөн адил өвчилнө. Гадаадын зарим эрдэмтэд үхэр, гахай өвчилдөг тухай тэмдэглэсэн байдаг.
  • 23. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
  • 24. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
  • 25. Эмгэг бие бүтцийн өөрчлөлт  Агалактийн эмгэг өөрчлөлт өвчний хэлбэр хугацаанаас болж харилцан адилгүй байна. Эмгэгшсэн эрхтэний арьсны доод эслэг булчин хавдаж идээт буглаа үүснэ.  Нүдний хэлбэрийн үед нүдний эвэрлэг бүрхүүл үрэвсэж үүл сууна, яршина.  Дэлэн өвчлөхөд сүүний цүнхэл өргөсөж олон салбарласан нүх үүсэх ба ногоон толбо бүхий сэвсгэр ээдэмцэрүүдээр дүүрсэн байна. Дэлэнгийн цуллаг хатуурч заримдаа цөцгий мэт зууралдсан цагаан зүйл хөхний сүвээр гоожно.  Хэрэв үрэвсэл үе мөчийг бүхэлд нь хамарсан байвал бүх холбох эдүүдэд цусархаг шингэн нэвчиж идээт буглаа үүснэ. Тархи нугасны эмгэгшлийн үед цусны судсууд цусаар дүүрч тэлнэ.
  • 26. Оношлох, ялган оношлогоо  Агалакти өвчин бусад халдварт халдваргүй олон өвчинтэй шинж хувь төсөөтэй тул уг өвчнийг эмнэл зүйн шинж тэмдэг, эпизоотологийн хүчин зүйл, эрхтэний эмгэг өөрчлөлт зэргийг үндэслэн сайтар анхаарч оношлох ёстой.  Өвчин саалийн цагаар ихэнхдээ гардаг, олон малыг өвчлүүлдэг, саалийн мал бараг нэг зэрэг олноороо дэлэн нь өвдөж сүү нь ус шиг цэхэр болж хэд хэдээрээ доголох зэрэг шинж тэмдэг нь агалакти өвчний гол онцлог шинж юм.  Агалактийг хонины дэлэнгийн халдварт үрэвсэл, бурцеллёз мэтийн халдварт өвчнөөс ялгаварлан оношлох шаардлагатай.
  • 27. Эмчилгээ,урьдчилан сэргийлэлт  Бүрэн эмчилж эдгэрүүлэх найдвартай арга хараахан боловсрогдоогүй байна. Гэвч уротропин, салицилат натри, люгель, новарсенолийн уусмалуудыг тодорхой хувиар найруулж судсаар тарихад сайн үр дүн өгдөг явдал бий.  Манай оронд Ч.Дамдинсүрэн, Ц.Цэндсүрэн нарын боловсруулсан МААХ-1, МААХ-2 вакцин өргөн ашиглагдаж энэ өвчинтэй тэмцэх үндсэн хэрэглүүр болж байна.  Хөнгөн цагааны усан исэлт өтгөрүүлсэн формал вакцин нь 0.3% -ийн фенол, эсвэл 0.2% -ийн формалинаар идэвхжүүлж хөнгөн цагааны усан исэлтэй хольсон нутгийн омог юм. Вакцин тарьсан малд 1 жил орчим идэвхтэй дархлаа тогтоно.
  • 28. Хонь ямааны шөвөг яр өвчин Контагиозный пустулезный дерматит (Эктима) Contagious pustular dermatitis Orf, Sore mouth Өвчний тодорхойлолт, түүний онцлог Хурга ишигний амны хөндийн салст бүрхүүл, уруул, их бие, эх малын дэлэнгийн арьсыг гэмтээн бэлцэн цэврүү, яр, товх үүсэх, эд эс түрж ургах хэлбэрээр илэрдэг хавьтал халдварт өвчин юм.
  • 29. Үүсгэгч, түүний онцлог • Бог малын шөвөг яр өвчин нь поксвирусын язгуурт хамаарах ДНХ агуулсан зуувандуу хэлбэртэй, том вирусээр үүсдэг. • Морозовын аргаар будсан түрхцэнд вибрион нь гадна хэлбэрээрээ жижиг кокктой төстэй зууван, бөөрөнхий хэлбэрийн биенцэр байдалтай ажиглагддаг. • Зарим судлаачид шөвөг ярын вирусын эгэл биенцрийн үзүүр нь мөлгөр, богинохон савх хэлбэртэй байдгийг тодорхойлжээ. • Үүсгэгчийн тэсвэрт чанар- бог малын шөвөг яр өвчний вирус маш их тэсвэртэй бөгөөд цэврүүний хайрс, шархны хуурай таванд хоруу чанараа 4 жилийн турш, • тасалгааны дулаанд жижиглэж нунтаглаагүй хайрс, таванд вирус 15 жил илүү хугацаанд амьдрах чадвараа хадгалдаг болохыг тогтоожээ. • Малын арьсны хуурай хогжруунд 6-10 жил, өтөг бууцанд 1-2 жил хүртэл эмгэг төрүүлэх идэвхээ алдахгүй ба чийглэг, нойтон шингэн орчинд 30 хоногийн дотор идэвхээ алддаг байна.
  • 30. Өвчний эмгэг жамын хөгжил • Малын биед вирус нэвтрэн ороод тэр газрынхаа хучуур эдийн эсэнд үржинэ. Үүний дүнд хэсэгхэн газрын орчны эдээс тод зааглагдсан гэмтэл буй болно. • Вирус бүх биеэр тархах үзэгдэл виреми ажиглагддаггүй. Гэмтсэн газар эдийн хувиралт үхжил бий болно. Ингэхэд хучуур эдийн эсийн сийвэн сөнөрөлд автана. Энэ сөнөрлийн зэрэгцээ хучуур эдийн өнгөц давхрын эсүүдэд үржиж эвэрших процесс хүчтэй явагдана. Энэ нь арьсны гэмтсэн тэр хэсэгт их хэмжээний хайрс, тав бий болох нөхцөлийг бүрдүүлдэг байна. • Цэврүү бэлцрүүнүүд хоёрдогч халдвараар идээлүүлэгч нян болон сөдрөгийн бактерээр бохирдсоноос шархны тавны дор идээт үхжилт голомтууд үүсдэг. Ийм голомтууд дотор эрхтнүүдэд, бас үеийн хөндийд үүсч гарна.
  • 31. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт • Арьсан дээр яр, яршил ажиглагдана. Энд үжилт, үхжилт процесс эд эсийг гэмтээсэн байна. • Яр, яршлууд улаан хоолой, хэрхнэг, сархинаг, гүзээ, ходоод, нарийн бүдүүн гэдэсний салст бүрхүүлд мөн ажиглагдаж болно. • Үүний зэрэгцээ уушги, элэг болон хөлний үенүүд, шар усавхит бүрхүүлүүдэд үрэвсэлийн болон идээт үхжилт голомтууд ажиглагдана.
  • 32. Өвчний эпидемиологи • Энэ өвчнөөр 6-8 сарын настай хурга, ишиг олонтаа өвчилдөг. • Нас гүйцсэн хонь ямаа өвчлөх нь ховор, өвчилсөн ч хөнгөн байна. • Эрдэмтэн Ц.Дашцэрэн манай орны нөхцөлд шөвөг яраар хонийг бодвол ямаа илүү өвчлөмтгий болохыг тогтоожээ. • Малын биед вирус зөвхөн арьс салст бүрхүүлийн гэмтсэн хэсгээр нэвтрэн эмгэг үүсгэх бөгөөд төлийн шүд ургах, хатуу өргөст ургамал идэх, хатуу зүйл мэрэх үед арьс, салст бүрхүүл шалбарч, гэмтсэн хэсгээр вирус нэвтрэн орох нөхцөл бүрдэнэ. • Халдварын голомтыг устгахгүй бол нэг нутагт хэдэн ч жил дараалан шөвөг яр өвчин гарах магадлал өндөр байдаг. • Өвчний нууц үе 6-8 хоног. Цочмог, цочмогдуу, архаг явцтай байна. Эмгэгийн процессийн байрлалаас хамаарч өвчний хэлбэрийг уруул их биеийн, амны хөндийн, туурайн, бэлгийн эрхтэний гэж ялгаж болно.
  • 33. Өвчний эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг • Өвчин эхлэхэд дундаа гүвдрүүтэй янз бүрийн хэмжээний улаан толбо үүсэх ба цаашид цэврүү тэгээд идээт цэврүү болно. • Идээт цэврүү хагарснаас шархлаа үүсч хурдан хатаж тав тогтоно. Энэ үед мал номойрох, тэжээлдээ дургүй болох, биеийн халуун нэмэгдэх шинж ажиглагдана. • Амны хэлбэрийн үед уруул завьжинд цэврүү үүсч толгойн бусад хэсэг болох чих хамар,хацар орчим болон биеийн арьсанд гарна. • Хөл туруу орчимд цэврүү гарсан үед доголох, туруу сагагны орчмоор эмзэглэх ба турууны болон бэрэвхийн арьсанд цэврүү, идээт цэврүү үүсэж хагаран тав тогтоно. • Биеийн арьсанд цэврүү гарч хагарсны дараа үс бөөгнөрч шөвгөрдүү хэлбэртэй тууралтууд тэмтрэгдэнэ.
  • 34. • Өвчилсөн малд мэдэгдэхүйц хямрал ажиглагдахгүй харин их турна. Хэрэв өвчин хорт хэлбэрээр явагдвал толгойн хавь бүхэлдээ, заримдаа биеийн бусад хэсэгт арьсны үлд маягийн их хэмжээний гэмтэл бий болно. • Өвчин даамжирсан үед төлийн шүлс гоожих, уруул нь дорвойх, эхийгээ хөхөхдөө мөн тэжээл идэхдээ эмзэглэх, өнгө зүс алдаж турах ба эмчлэхгүй бол улам хүндэрч амнаас муухай үнэр гарах, идээтэй юмуу өтгөн шүлс гоожих, төвөнх, багалзуур, улаан хоолойд эмгэг үсэрхийлж хүндэрнэ. • Бэлгийн эрхтэний үед дэлэн хөх, гуяны дотор тал, үржлийн эрхтэний орчимд бэлцэн, идээт цэврүү, шархлаа, тав үүснэ. Бэлгийн гадна уруул хавагнаж үтрээнээс шингэн гоожно. Өвчин хэлбэр, явцаас хамаарч 1-5 долоо хоног үргэлжлэнэ. • Хоёрдогч халдвар орсон үед арьсны доорхи эдүүдийг хамарсан идээт үхжилт гүн яршил үүсэж мал амархан эцэж тураал болон хоёрдогч халдварын улмаас үхнэ. Өвчний эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
  • 35. Оношлогоо, ялган оношлохуй • Хонь ямааны шөвөг ярын оношийг эпизоотологийн байдал, клиник шинж тэмдэг, эмгэг анатоми, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн тогтооно. • Лабораторийн шинжилгээнд гэмтлийн шинэ голомтоос бэлтгэсэн бэхжүүлээгүй түрхэц, мөн шингэнд хийгээгүй хуурай тав авч явуулна. • Түрхэцийг Пашен ба Морозовын аргын аль нэгээр будаж гэрлийн микроскопоор түрхцэнд үүсгэгчийг олж харах замаар оношлоно. • Хурганд биосорил тавихад шархны тавыг ашиглана. • Шөвөг ярыг цэцэг, шүлхий, сөдрөг өвчнүүдээс ялган оношлох шаардлагатай. • Хонь ямааны цэцэг нь ерөнхий тууралтын шинж үзүүлэн хурц хэлбэртэй тусч төл олноор хорогддог онцлогтой. • Некробактериозын үед толгойн нүүрэн хэсэг, уруулын арьсанд үхжилт гэмтэл ажиглагдахгүй. Сөдрөгийн үед амны хөндийн үхжил нь эдийн үржил, өсөлтгүйгээр явагддагаас гадна бэрэвхий шивнүүрийн үеүүдэд үү маягийн гэмтэл буй болдог онцлогтой. Неробактериозоор өвчилсөн малд дархлаа үүсдэггүй учир мал дахин өвчлөх тохиолдол ажиглагдана.
  • 36. Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга • Амны хөндийн салст бүрхүүл, арьсны гэмтлийг мэс заслын аргаар эмчлэх ба дараа нь халдаргүйжүүлэх уусмалуудыг ашиглан эмчилгээг үргэлжлүүлнэ. • Хоёрдогч халдвараас сэргийлж антибиотикийн эмчилгээ хийнэ. • Шөвөг яраар өвчилсөн малд дархлаа тогтдог. • Манай оронд хонь ямаанаас сэргийлэхийн тулд Сонгинын Биоүйлдвэрт бэлтгэсэн “Бог малыг шөвөг яр өвчнөөс сэргийлэх вирус вакцин, мөн бог малыг шөвөг яр өвчнөөс сэргийлэх эсийн өсгөвөрт амьд хуурай вакцин” гэсэн 2 төрлийн вакцин хэрэглэж байна. Зөвхөн өвчин байнга гардаг нутгийн малд вакциныг хэрэглэх нь зохистой.