SlideShare a Scribd company logo
1 of 17
МУИС-ББС
Биологи-1
М.Оюун-Эрдэнэ
Малын галзуу
өвчин
Галзуу өвчин гэж юу вэ?
 ДЭМБ–ын тодорхойлсноор галзуу нь хүн, мал, амьтанд байнгын
аюул болон эдийн засгийн хохирол учруулдаг мал амьтнаас хүнд
халдварладаг гол таван өвчний нэг юм. Дэлхийд энэ өвчнөөр жилд
55000 гаруй хүн нас барж 1 сая шахам мал, амьтан үхэж байна.
Галзуу өвчин дэлхийн 110 гаруй оронд тархсан байдаг.
 Галзуу өвчин бүх төрлийн бүлээн цуст амьтдын төв мэдрэлийн
системийг гэмтээгч вирусээр үүсгэгддэг, үхлээр төгсдөг, цочмог
явцтай халдварт өвчин юм.
 Галзуугийн үүсгэгч нь вирус бөгөөд тархины эсэд үрждэг байна.
 Галзуу өвчний үүсгэгч РНХ агуулсан харьцангуй том 100-150 мкм
хэмжээтэй, Rhabdoviridae овгийн Lyssavirus юм. Вирусийн химийн
найрлагын 74% уураг, 1% РНХ, 22% өөх тос, 3% нүүрс ус эзэлдэг.
Галзуугийн вирус мэдрэлийн тогтолцоог гэмтээж, тархи, нугас,
шүлсний булчирхайд хуримтлагддаг.
Галзуу өвчний үүсгэгч нь юу вэ?
Галзуу өвчний тархалт
 1960–аад оны эхэн үед Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Хэнтий, Төв,
Дундговь, Булган зэрэг аймагт тархсан мэдээ байгаа бөгөөд зөвхөн
1965 онд гэхэд 2175 мал, 232 нохой, махчин амьтад өвчилж үхсэн
байна. 1966 оноос галзуу өвчний голомт баруун тийш шилжиж
Дундговь, Булган, Өвөрхангай, Архангай, Баянхонгор зэрэг аймагт
өвчлөл нэмэгдсэн байна. 1968 оноос Баян Өлгий, Ховд, Говь Алтай
аймагт мэдээлэгдэх болжээ. 1970 оны эхээр галзуугийн голомт ахиад
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт идэвхжиж 1970–2005 оны хооронд
улсын хэмжээнд 21302 мал галзуугаар өвчилж үхсний 40.9% үхэр, 27.2
% тэмээ, 17 % хонь, 12.1 % ямаа, 2.9 % адуу байсан бөгөөд энэ
өвчлөлийн 71.7 % нь 1970–1979 оны хооронд гарчээ. 1980–аад оноос
мал, амьтны галзуу өвчний гаралт эрс буурч голомт нь баруун болон
хангай бүсийн аймгуудад байх болсон юм. 1966–2005 онд 1311 мал,
нохой өвчилж үхсний 25.4 % нь 2001 онд Говь Алтай, Ховд, Увс, Баян
Өлгий аймагт оногдож байна.
Галзуу өвчний илрэх байдал
 Галзуугаар өвчилсөн мал, амьтан нь цочромтгой ууртай болж аажмаар ноомой болон саа
тусах маягаар өвчилнө.
 Манай монголчууд ч эрт дээр үеэс энэ өвчний шинж тэмдгийн талаар тодорхой мэддэг,
өвчний явцаар нь чөдөр болон улаан галзуу гэж хувааж үздэг, нууц үеийн хугацааг хаана
хазуулснаас хамаардгийг хүртэл тооцсон байдаг. Малчид галзуу өвчнийг бусад мэдрэлийн
шинж тэмдэг бүхий өвчнөөс ялгахын тулд аргалын утаагаар утахад галзуурсан бол шууд
үхдэг ажээ. Манай орон галзуу өвчний эрсдэлтэй орнуудын нэг юм.
 Хариуцан маллаж байгаа мал, амьтан, нохой, муур нь зэрлэг махчин амьтдад юм уу нохой,
мууранд уруулж хазуулсан тохиолдолд харъяалагдах мал эмнэлгийн алба, малын эмчид
даруй мэдэгдэж өвчний сэжигтэй юм уу уруулж хазуулсан мал, амьтныг найдвартай ялгаж
тусгаарлах ба эрүүл мал, амьтанд сэргийлэх вакцин тариулна.
 Биед орсон вирус орсон газартаа хэсэг зуур байгаад нервийн ширхэгээр дамжиж нугасанд
хүрч цаашдаа уураг тархинд очно. Эндээ үржиж эмгэг үүсгэнэ. Дараа нь гадагшилж шүлсний
булчирхайд хүрч шүлсэнд орно. Өвчний нууц үе нь 3-8 долоо хоногоос нэг жил хүртэл
үргэлжилнэ.
 Вирус нь мал амьтан галзуурахаас 3-10 хоногийн өмнө шүлсэнд гарч илэрдэг.
 Малын эмч галзуу өвчний сэжигтэй зэрлэг махчин амьтан, нохойд уруулсан малд нэг
бүрчлэн үзлэг хийж сэжигтэй мал бүрийг тусгаарлана. Галзуу хавьтал халдваргүй зөвхөн
уруулж хазуулсан мал, амьтан өвчилдөг учир үзлэгийн ач холбогдол их. Үзлэг муу хийж
уруулж хазуулсан малыг бүрэн ялгаж чадаагүйгээс өвчин олон сараар үргэлжлэн гарах
нөхцөл бүрдэнэ. Өвчний шинж тэмдэг илэрсэн мал, амьтныг шууд устгана.
 Галзуугийн гаралт намар махчин амьтдын үр төл томорч сүрэг шинээр бий болох, тэжээлийн
хомсдол бий болсон өвөл хаврын улиралд ороо нь орж олноороо бөөгнөрөн сүрэглэх үед
ихэснэ. Харин суурин газрын хувьд өвчний эпизоот нь золбин нохой, муурны дунд явагддаг.
 Мал эмнэлгийн албаны сүүлийн 10 жилийн мэдээнээс дүгнэлт хийхэд манай орны хувьд
галзуу өвчний илрэл 3–6 дугаар сард дээд хэмжээнд хүрч байгаа бөгөөд 3 дугаар сард бүх
тохиолдлын 30.9 %, 6 дугаар сард 17.5 % гарсан байна. Ер нь өвөл эхлэж хавар болтол
үргэлжилж байгаа бөгөөд энэ үе нь зэрлэг махчин амьтдын ороотой давхцаж байгаа юм.
Улсын мал эмнэлгийн албаны 1996–2005 оны галзуу өвчний мэдээгээр өвчилж үхсэн зэрлэг
махчин амьтдын 41,9% нь 3 дугаар сард, 25,8% нь 5 дугаар сард байжээ.
 Халдвар авсанаас хойш өвчний шинж тэмдэг илрэх хугацаа нь 12-100 хоног байх бөгөөд энэ
нь уруулсан шархны байрлал, шархны хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байна. Толгой,
хүзүүний хавьд бол эхний 10 хоногийн дотор, гар, цээж, их биеийн хэсэгт бол 14-30 хоногийн
дотор, хөл, гуяны хэсэгт уруулсан тохиолдолд 1-3 сарын дотор галзуу өвчний анхны шинж
тэмдэг илэрнэ.
 Амьтанд хазуулсан болон уруулсан шархны орчмоор улайж хөндүүрлэн үрэвсэж, мэдрэлийн
ширхэгийн дагуу хөндүүрлэх, дотор муухайрч бөөлжих, гэрэл, чимээнд цочромтгой болох,
хөлрөх, шүлс гоожих, хэл яриа нь тасалдах, хүнээс зугтах, уснаас айх зэрэг шинж тэмдгээр
илэрнэ. Галзуугийн сэжигтэй амьтанд хазуулсан, уруулсан үед цаг алдалгүй эмнэлгийн
тусламж авч уг өвчний эсрэг вакцин, ийлдэс зэргийг тариулах нь өвчин төв мэдрэлийн
системд нөлөөлөхөөс өмнөзогсоож халдвар авсан хүний амь насыг аврах боломжтой. Харин
ийлдэс, вакцин зэргийг тариулаагүй буюу дутуу тариулсан, эмнэлгийн тусламж
оройтсон үед тухайн хүний амь насыг аврах боломжгүй юм.
Галзуу өвчний тохиолдол ихсэх үе
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
 Галзуутай тэмцэх ажилд хүн, мал эмнэлэг, төр захиргааны байгуулагтай хамтран арга хэмжээ
авах ёстой. Иймд галзуу өвчинтэй тэмцэх зааврын дагуу урьдчилан сэргийлэх вакциныг жил
бүр тогтмол хийлгэх шаардлагатай.
 Галзуу өвчний сэжигтэй мал, амьтанд ажиглалт хийх хугацаанд тэдгээртэй харьцаж байгаа
хүмүүс халад, хормогч, бээлий, нүдний шил хэрэглэх;
 Галзуу өвчнөөс сэргийлэх талаар эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа явуулж, иргэдийн эрүүл
мэндийн боловсролыг дээшлүүлэх. Аймаг, хот, сумдын засаг захиргаа мал эмнэлгийн
байгууллага, хяналтын алба, хууль хяналтын байгууллага харъяа нутаг дэвсгэрийн голомтыг
эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах болон нохой, муур эзэмшигчдэд хяналт тавина.
 Зэрлэг амьтдын дунд галзуугийн өвчлөл явагдаж байгаа үед уг өвчлөлийг таслан зогсоох
талаар (агналт зохион байгуулж тоо толгойг цөөрүүлэх, өгөөш хаяж /дархлаажуулах/ өгөх) г.м .
 Аймаг, сум, орон нутгийн байнгын онцгой комисс нь дайчлах төлөвлөгөөнд галзуу өвчин гарч
буй үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгай бүлэг болгон оруулж, хүн малын өвчлөл гарсан
үед уг төлөвлөгөөг хэрэгжүүлж байна.
 Орон нутгийн эрүүл мэндийн газар, байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газар нь
мал, амьтны галзуу өвчний эпизоотологийн судалгаа, өвчлөлийн мэдээг улирал тутам авч
цаашид зохиох ажлыг төлөвлөнө.
 Орон нутгийн эрүүл мэндийн газар өвчлөлийн тохиолдол гарсан үед өвчлөлийн түүхийн нэг
хувийг, галзуу өвчнөөс сэргийлэх вакцины дархлаажуулалтын мэдээг улирал, хагас, бүтэн
жилээр нэгтгэн БГХ0ЭС Төвд хүргүүлнэ.
 Орон нутгийн эрүүл мэндийн газар, байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газар нь
галзуу өвчнөөс сэргийлэх талаар хун амын дунд эрүүл мэндийн сургалт сурталчилгааг тогтмол
зохион байгуулж, галзуугийн голомт идэвхжсэн (зэрлэг амьтан, мал өвчилсөн тохиолдолд ) үед,
нийтэд мэдээлэн сэрэмжлүүлэг явуулна.
Халдваргүйтгэл:
 Шүлс болон шүлсээр бохирдсон зүйлийг хлорын шохой, 3%-ийн хлорамин, 0,1%-ийн
жавелион, 2%-ийн Виркон, 3%-ийн устөрөгчийн хэт исэл зэрэг уусмалуудын аль нэгээр
халдваргүйтгэнэ.
 Гэр ахуйд болон галзуу өвчний шинж тэмдэгтэй мал, амьтны байр хэвтэр, бохирлогдсон өвс
тэжээл, өтөг бууц, газрын хөрсөнд халдваргүйтгэл хийнэ.
 Галзуугаар үхсэн мал, амьтны сэгийг шатааж эсвэл халдваргүйтгэж устгана.
 Хөл хорио: шаардлагагүй.
 Малын эмч нар галзуу өвчин оношлогдсон болон мал, амьтан уруулж хазуулсан тохиолдол
бүрт тухайн орон нутгийн хүн эмнэлэг юм уу байгалийн голомтот өвчинтэй тэмцэх газарт
мэдэгдэнэ. Малчид, иргэдийн дунд вирусээр үүсгэгддэг галзуу өвчнийг сэтгэцийн өвчинтэй
хольж хутгах явдал байдаг бөгөөд вирусийн галзуугаар өвчлөөд өвчний шинж тэмдэг
илэрсэн бол ямар ч авралгүй, ямар ч эм тариа хэрэг болохгүй гэдгийг онцгой анхаарвал
зохино.
 Зэрлэг амьтдын сэжигтэй өвчлөл, үхлийн талаархи малчид, иргэдийн мэдээлэл галзуу
өвчинтэй тэмцэх, хугацаа алдалгүй илрүүлэхэд чухал үүрэгтэйн дээр байгаль орчин, онцгой
байдлын байгууллагууд ч өвчний тархалтыг таслан зогсооход үүрэг гүйцэтгэнэ. Зэрлэг
махчин амьтад хүнээс айхгүй, хүн, мал руу дайрч довтлох юм уу үхсэн байвал мал
эмнэлгийн байгууллагад мэдэгдэнэ. Зэрлэг махчин амьтдын дунд галзуу гарч байгаагийн
илрэл нь махчин амьтдын хүүр, сэг таарах, өвчтэй юм уу сэжигтэй амьтад айлын хот юм уу
мал руу дайрах, хүнээс айхгүй болох мөн мал өвчлөх байдлаар ажиглагдах бөгөөд тухай
бүрд нь галзуу мөн эсэхийг магадлаж лабораторийн шинжилгээ хийлгэнэ.
 Үхсэн амьтны хүүр сэгтэй харьцахдаа маш хянуур, болгоомжтой харьцана. Зарим гадаадын
оронд байгалийн голомттой нутгийн зэрлэг махчин амьтдад өгөөш вакцин байнга хэрэглэж
байна. Энэ талаар ч манай эрдэмтэд судлаачид, вакцин үйлдвэрлэгч нар анхаарах
хэрэгтэй байгаа юм.
Халдваргүйжүүлэлтэнд дараах нэр томъёог түгээмэл ашиглана.
 Нянгийн эсрэг – Бичил биетнийг үхүүлэх юм уу өсөлт ба үржлийг нь саатуулах хүчин зүйл ;
 Үжлийн эсрэг бэлдмэл – Бичил биетнийг үхүүлэхгүй ч өсөлт, үржлийг саатуулах бодис.
Үжлийн эсрэг бодисыг ихэвчлэн биеийн гадаргад хэрэглэнэ.
 Биоцид – Бичил биетнийг үхүүлэх ямар нэгэн бэлдмэлийн ерөнхий нэр ;
 Химийн гермицид – Бичил биетнийг үхүүлэхэд хэрэглэдэг химийн бодис юм уу химийн
бодисын холимог ;
 Халдваргүй болгох – Бичил биетнийг үхүүлэх юм уу устгах ямар нэгэн ажиллагаа. Энэ нэр
томъёог мөн химийн аюултай бодис ба цацраг идэвхит материалыг саармагжуулах юм уу
устгахад хэрэглэнэ.
 Халдваргүйжүүлэх бодис – Үрэнцэрийг үхүүлэхгүй ч бичил биетнийг үхүүлэхэд хэрэглэдэг
химийн бодис юм уу химийн бодисын холимог. Халдваргүйжүүлэх бодисыг ихэвчлэн амьгүй
зүйлийн гадарга юм уу байгууламжид хэрэглэнэ.
 Халдваргүйжүүлэлт – Үрэнцрийг үхүүлэхгүй ч бичил биетнийг үхүүлдэг физикийн юм уу
химийн арга хэрэгсэл.
 Бактерицид – Бичил биетнийг үхүүлдэг химийн бодис юм уу химийн бодисын холимог. Энэ
нэр томъёог голчлон “Биоцид”, “Химийн гермицид”, “Нянгийн эсрэг”–ийн оронд хэрэглэнэ.
 Спороцид – Бичил биетэн ба үрэнцрийг үхүүлдэг химийн бодис юм уу химийн бодисын
холимог ;
Мал, амьтны байрыг халдваргүйжүүлэх
 Үйлдвэрлэлийн явцын онцлогтой холбоотойгоор урьдчилсан цэвэрлэгээ, урьдчилан сэргийлэх
халдваргүйжүүлэлтийг байнга зохион байгуулж хийнэ. Халдваргүйжүүлэлтийг утах,
мананцаржуулах, шүрших аргаар гүйцэтгэнэ.
 Аж ахуй руу нэвтрэх хэсэгт байнгын халдваргүйжүүлэх цэг ажиллана.
 Малын байрны ус, тэжээлийн онгоц, хэвтэр, шал, таславч, тоног хэрэгсэл, баас, шээсний суваг
зэргийг онцгой анхаарч урьдчилан сайтар цэвэрлэнэ.
 Урьдчилсан цэвэрлэгээ хийж ус нь урсаж гадарга нь хатсны дараа 20–30 минут болоод
халдваргүйжүүлнэ.
 Халдваргүйжүүлэлтийг шал, хэвтэр, баас, шээсний суваг, таславч, хананы доод хэсгээс эхлэж
дээшлэх ба дуусгахдаа дахин шал, мал, амьтны бие хүрдэг хэсгүүдийг халдваргүйжүүлнэ.
 Халдваргүйжүүлэлт хийсний дараа байрыг 2–3 цаг хаалттай байлгах ба халдваргүйжүүлэх
бодисын хэрэглэх зааварт заасан хугацааг баримтлана.
 Халдваргүйжүүлэлт дууссаны дараа малын байрны хаалга салхивчийг нээж агааржуулах ба
шаардлагатай бол саармагжуулах арга хэмжээ авна.
 Халдваргүйжүүлэлт хийхийн өмнө мал, амьтныг байрнаас гаргаж сулласан байна.
 Халдваргүйжүүлэлтэнд байрны орц, хонгил, гудмыг мөн хамруулна.
 Шувууны аж ахуйн байрыг сар бүр цэвэрлэж суларсан үед халдваргүйжүүлнэ.
 Ямар нэгэн халдварт өвчин гарсан юм уу сэжиг илэрсэн үед явцын халдваргүйжүүлэлт хийнэ.
 Хорио цээр, хязгаарлалтын дэглэм татан буулгах үед эцсийн халдваргүйжүүлэлтийг гүйцэтгэнэ.
Байр модон шал, хэвтэртэй бол хуулж аваад доорхи хөрсийг сайтар халдваргүйжүүлэхийн дээр
шаардлага хангахгүй болсон шал, хэвтрийг шатаана.
Өвчнөөр үхсэн малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх
 Өвчнөөр үхсэн мал, амьтны хүүрийг ялзарч муудах, хөлдөх, нохой, шувуу идэхээс
хамгаалах ба мал үхсэн тухай албан ёсоор харъяалсан баг, малын эмч нарт
мэдэгдэнэ.
 Малчин өрх болон мал бүхий аж ахуйн нэгж бүр үхсэн малын хүүр хадгалах, устгах
зориулалтын нүхтэй байна. Энэ нүх нь малын хашаа, хороо, малын байрнаас 100–аас
доошгүй метрийн зайд үерийн усанд автагдахааргүй өндөрлөг газарт байрласан
тагтай, хашаа хамгаалалттай байна.
 Өвчнөөр үхсэн мал, амьтны хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэхдээ улсын мал
эмнэлгийн эмийн бүртгэлд бүртгэгдсэн, тухайн өвчний үүсгэгчид сайн үйлчлэх
халдваргүйжүүлэх бодисыг сонгож хэрэглэнэ.
 Хүүрийн гадна талыг сайтар нортол шүршихийн дээр хүүр байсан газрын хөрсийг энэ
зааврын 15 дугаар зүйлд заасны дагуу халдваргүйжүүлнэ.
 Хүүр сэг, зэмийг зөөх, устгахад хэрэглэсэн багаж хэрэгслийг урьдчилан цэвэрлээд
халдваргүйжүүлэх уусмалаар шүршиж халдваргүйжүүлнэ.
 Хүүр сэг, зэмийг зөөвөрлөх бол тусгайлан бэлтгэсэн тээврийн хэрэгслийг ашиглана.
 Ямар нэгэн халдварт өвчнөөр нэг дор олноор үхсэн юм уу зориуд устгасан
тохиолдолд устгалын нэг цэгт булшилж халдваргүйжүүлнэ.
 Өвчнөөр үхсэн мал амьтны хүүр, сэг, зэмийг зөөх, халдваргүйжүүлэхэд ажиллаж буй
хүмүүс хамгаалалтын хэрэгслээр бүрэн хангагдсан байх ба ажил дууссны дараа
хамгаалах хэрэгслийг халдваргүйжүүлэх юм уу устгана.
Галзуугийн хэв шинжит хэлбэр
 Номойрлын үед мал, амьтны зан авир өөрчлөгдөж тодорхой шалтгаангүйгээр тогтворгүй
байдалд орно. Заримдаа гэрэл, дуу чимээнд мэдрэг болж нүдний хүүхэн хараа өөрчлөгдөх,
хоол тэжээлдээ дургүй болох, биеийн халуун нэмэгдэх шинж ажиглагдана.
 Хөөрлийн үед догшин, түрэмгий, ууртай болох, биеийн халуун нэмэгдэх, олдмол
рефлексүүд өөрчлөгдөх, мэдрэл алдах, зажуурын болон залгиурын булчингийн саа, гариг
саа болно. Өвчилсөн мал, амьтны шүлс их гоожих ба хүүхэн хараа нарийсах, байн байн
шээс алдах, баах ба заримдаа бөөлжих шинж илэрнэ. Эхэндээ амьтны бэлгийн сэрэл
өдөөгдөнө. Өвчний шинж тэмдгийн үргэлжлэх хугацаа, тоо нэмэгдэж мэдрэх чадвар нь
муудан сульдана.
 Саажилтын үед өвдөлт мэдрэхгүй болж залгиур, төвөнх, хэл, нүд, зажуурын булчин
саажна. Биеийн халуун буурна. Дараа нь хөлний болон их биеийн булчин саажна. Цусны
эргэлтийн болон амьсгалын төв саажснаас болж үхнэ.
Оношилгоо
Лабораторийн оношилгоо:
 Сорьц дээжлэх:
 Бичил харах шинжилгээ:
 Дархан туяарах (FA) урвал
 Биологийн шинжилгээ
 Удам зүйн шинжилгээ
Эмчилгээ
 Өвөрмөц эмчилгээ байхгүй учир зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ
хийнэ. Биед үүссэн шарханд мэс заслын анхдагч цэгцлэлт хийж
хоёрдогч халдвараас сэргийлнэ. Сэтгэл хөөрлийн хам шинжийг
багасгах зорилгоор 10%-ийн оксибутират натри 10 мл /ГОМК/,
седуксин, 25%-ийн хүхэр хүчлийн магнезийг зохих тунгаар булчинд
тарих, тайвшруулах эм, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих
эмчилгээ хийнэ. Галзуугийн эсрэг вакцин, ийлдсийг үйлдвэрлэгчийн
зааврыг баримтлан хэрэглэнэ.

More Related Content

What's hot

Presentation 2. халдварын хэлхээ
Presentation 2. халдварын хэлхээPresentation 2. халдварын хэлхээ
Presentation 2. халдварын хэлхээbatsuuri nantsag
 
Бие даалтын стандарт
Бие даалтын стандартБие даалтын стандарт
Бие даалтын стандартAdilbishiin Gelegjamts
 
анхны тусламжийн тухай үндсэн ойлголт
анхны тусламжийн тухай үндсэн ойлголтанхны тусламжийн тухай үндсэн ойлголт
анхны тусламжийн тухай үндсэн ойлголтSosoo Byambaa
 
Нарийн гэдэсний гистологи
Нарийн гэдэсний гистологиНарийн гэдэсний гистологи
Нарийн гэдэсний гистологиGunJee Gj
 
зүрх судасны физиологи
зүрх судасны физиологизүрх судасны физиологи
зүрх судасны физиологиYerbolat Mushyelkhan
 
зөвлөгөө өгөх үндсэн зарчим
зөвлөгөө  өгөх үндсэн зарчимзөвлөгөө  өгөх үндсэн зарчим
зөвлөгөө өгөх үндсэн зарчимBayar Be
 
темпрамент зан төлөв Copy
темпрамент зан төлөв   Copyтемпрамент зан төлөв   Copy
темпрамент зан төлөв CopySiner AG
 
Presentation 8 (халдваргүйтгэл)
Presentation 8 (халдваргүйтгэл)Presentation 8 (халдваргүйтгэл)
Presentation 8 (халдваргүйтгэл)batsuuri nantsag
 
лекц 6. осол гэмтэл, анхн ы тусламж урьдчилан сэрг ийлэлт 2012
лекц   6. осол гэмтэл, анхн ы тусламж урьдчилан сэрг ийлэлт 2012лекц   6. осол гэмтэл, анхн ы тусламж урьдчилан сэрг ийлэлт 2012
лекц 6. осол гэмтэл, анхн ы тусламж урьдчилан сэрг ийлэлт 2012serkaubuns
 
хоолны хордлого
хоолны хордлогохоолны хордлого
хоолны хордлогоSosoo Byambaa
 
цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин
цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчинцанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин
цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчинTugsuu Tugsuu
 
"Малын эмч" эмхэтгэл
"Малын эмч" эмхэтгэл"Малын эмч" эмхэтгэл
"Малын эмч" эмхэтгэлGreengoldMongolia
 
12 хос мэдрэл
12 хос мэдрэл12 хос мэдрэл
12 хос мэдрэлХалиун
 
Nursing in infectious diseses lection 7-8
Nursing in infectious diseses lection 7-8Nursing in infectious diseses lection 7-8
Nursing in infectious diseses lection 7-8bayarmagnaiubuns
 

What's hot (20)

Presentation 2. халдварын хэлхээ
Presentation 2. халдварын хэлхээPresentation 2. халдварын хэлхээ
Presentation 2. халдварын хэлхээ
 
Hepatitis
HepatitisHepatitis
Hepatitis
 
тарваган тахал
тарваган тахалтарваган тахал
тарваган тахал
 
шокын үеийн яаралтай тусламж
шокын үеийн яаралтай тусламжшокын үеийн яаралтай тусламж
шокын үеийн яаралтай тусламж
 
Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4
 
Бие даалтын стандарт
Бие даалтын стандартБие даалтын стандарт
Бие даалтын стандарт
 
анхны тусламжийн тухай үндсэн ойлголт
анхны тусламжийн тухай үндсэн ойлголтанхны тусламжийн тухай үндсэн ойлголт
анхны тусламжийн тухай үндсэн ойлголт
 
Нарийн гэдэсний гистологи
Нарийн гэдэсний гистологиНарийн гэдэсний гистологи
Нарийн гэдэсний гистологи
 
зүрх судасны физиологи
зүрх судасны физиологизүрх судасны физиологи
зүрх судасны физиологи
 
зөвлөгөө өгөх үндсэн зарчим
зөвлөгөө  өгөх үндсэн зарчимзөвлөгөө  өгөх үндсэн зарчим
зөвлөгөө өгөх үндсэн зарчим
 
темпрамент зан төлөв Copy
темпрамент зан төлөв   Copyтемпрамент зан төлөв   Copy
темпрамент зан төлөв Copy
 
Presentation 8 (халдваргүйтгэл)
Presentation 8 (халдваргүйтгэл)Presentation 8 (халдваргүйтгэл)
Presentation 8 (халдваргүйтгэл)
 
лекц 6. осол гэмтэл, анхн ы тусламж урьдчилан сэрг ийлэлт 2012
лекц   6. осол гэмтэл, анхн ы тусламж урьдчилан сэрг ийлэлт 2012лекц   6. осол гэмтэл, анхн ы тусламж урьдчилан сэрг ийлэлт 2012
лекц 6. осол гэмтэл, анхн ы тусламж урьдчилан сэрг ийлэлт 2012
 
гар, хөл, амны өвчин
гар, хөл, амны өвчингар, хөл, амны өвчин
гар, хөл, амны өвчин
 
Боом өвчин Boom
Боом өвчин BoomБоом өвчин Boom
Боом өвчин Boom
 
хоолны хордлого
хоолны хордлогохоолны хордлого
хоолны хордлого
 
цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин
цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчинцанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин
цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин
 
"Малын эмч" эмхэтгэл
"Малын эмч" эмхэтгэл"Малын эмч" эмхэтгэл
"Малын эмч" эмхэтгэл
 
12 хос мэдрэл
12 хос мэдрэл12 хос мэдрэл
12 хос мэдрэл
 
Nursing in infectious diseses lection 7-8
Nursing in infectious diseses lection 7-8Nursing in infectious diseses lection 7-8
Nursing in infectious diseses lection 7-8
 

Viewers also liked

мал амьтаны гоц халдварт өвчин
мал амьтаны гоц халдварт өвчинмал амьтаны гоц халдварт өвчин
мал амьтаны гоц халдварт өвчинБ. Лхагваа
 
нийгмийн ажил, философи гарын авлага
нийгмийн ажил, философи гарын авлаганийгмийн ажил, философи гарын авлага
нийгмийн ажил, философи гарын авлагаE-Gazarchin Online University
 
тохиолдол
тохиолдолтохиолдол
тохиолдолHost Hannah
 
Zoonotic desseasis 2011.08.16
Zoonotic desseasis 2011.08.16Zoonotic desseasis 2011.08.16
Zoonotic desseasis 2011.08.16Sosoo Byambaa
 
1. Сэргээн засах эмчилгээ 1
1. Сэргээн засах эмчилгээ 11. Сэргээн засах эмчилгээ 1
1. Сэргээн засах эмчилгээ 1Orgio Ekho
 
Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр
Анхны тусламж үзүүлэх семинар О.БатбаярАнхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр
Анхны тусламж үзүүлэх семинар О.БатбаярThe Institute of Social Sciences
 
оршил нямаа
оршил нямааоршил нямаа
оршил нямааtsetsgeeee
 

Viewers also liked (9)

мал амьтаны гоц халдварт өвчин
мал амьтаны гоц халдварт өвчинмал амьтаны гоц халдварт өвчин
мал амьтаны гоц халдварт өвчин
 
нийгмийн ажил, философи гарын авлага
нийгмийн ажил, философи гарын авлаганийгмийн ажил, философи гарын авлага
нийгмийн ажил, философи гарын авлага
 
тохиолдол
тохиолдолтохиолдол
тохиолдол
 
Zoonotic desseasis 2011.08.16
Zoonotic desseasis 2011.08.16Zoonotic desseasis 2011.08.16
Zoonotic desseasis 2011.08.16
 
Lekts mb 1
Lekts mb 1Lekts mb 1
Lekts mb 1
 
1. Сэргээн засах эмчилгээ 1
1. Сэргээн засах эмчилгээ 11. Сэргээн засах эмчилгээ 1
1. Сэргээн засах эмчилгээ 1
 
Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр
Анхны тусламж үзүүлэх семинар О.БатбаярАнхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр
Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр
 
оршил нямаа
оршил нямааоршил нямаа
оршил нямаа
 
Биологийн төрөл зүйл
Биологийн төрөл зүйлБиологийн төрөл зүйл
Биологийн төрөл зүйл
 

Similar to Galzuu

лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдарлекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдарbatsuuri nantsag
 
Animal disease etiology
Animal disease etiologyAnimal disease etiology
Animal disease etiologytamiraa88
 
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2batsuuri nantsag
 
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"GreengoldMongolia
 
Presentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэл
Presentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэлPresentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэл
Presentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэлbatsuuri nantsag
 
Presentation 7. 21.05.2017
Presentation 7.  21.05.2017Presentation 7.  21.05.2017
Presentation 7. 21.05.2017batsuuri nantsag
 
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэллекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэлbatsuuri nantsag
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfbatsuuri nantsag
 
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,batsuuri nantsag
 
Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesbatsuuri nantsag
 
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин batsuuri nantsag
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesbatsuuri nantsag
 
Brucellosis
BrucellosisBrucellosis
BrucellosisTsatsral
 

Similar to Galzuu (20)

Ppth7
Ppth7Ppth7
Ppth7
 
лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдарлекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
 
Animal disease etiology
Animal disease etiologyAnimal disease etiology
Animal disease etiology
 
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
 
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
 
Presentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэл
Presentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэлPresentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэл
Presentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэл
 
Presentation 7. 21.05.2017
Presentation 7.  21.05.2017Presentation 7.  21.05.2017
Presentation 7. 21.05.2017
 
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэллекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
 
Ppth1
Ppth1Ppth1
Ppth1
 
Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asf
 
Ppth6
Ppth6Ppth6
Ppth6
 
Адуу, гахайны томуу
Адуу, гахайны томууАдуу, гахайны томуу
Адуу, гахайны томуу
 
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
 
Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseases
 
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseases
 
Presentation 6
Presentation 6Presentation 6
Presentation 6
 
бздх, хдхв, дох
бздх, хдхв, дохбздх, хдхв, дох
бздх, хдхв, дох
 
Brucellosis
BrucellosisBrucellosis
Brucellosis
 

More from Oyuka Oyu

электрофорезийн арга
электрофорезийн аргаэлектрофорезийн арга
электрофорезийн аргаOyuka Oyu
 
ургамлын өсөлт хөгжлийн механизм
ургамлын өсөлт хөгжлийн механизмургамлын өсөлт хөгжлийн механизм
ургамлын өсөлт хөгжлийн механизмOyuka Oyu
 
мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд
мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргуудмөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд
мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргуудOyuka Oyu
 
монгол оронд байгаа ураны ордууд
монгол оронд байгаа ураны ордуудмонгол оронд байгаа ураны ордууд
монгол оронд байгаа ураны ордуудOyuka Oyu
 
бэлгийн эсийн үүсэл
бэлгийн эсийн үүсэлбэлгийн эсийн үүсэл
бэлгийн эсийн үүсэлOyuka Oyu
 
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшинамьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшинOyuka Oyu
 
ой тогтоолт
ой тогтоолтой тогтоолт
ой тогтоолтOyuka Oyu
 
Enzyme bie daalt
Enzyme bie daaltEnzyme bie daalt
Enzyme bie daaltOyuka Oyu
 
бага тархи1
бага тархи1бага тархи1
бага тархи1Oyuka Oyu
 
фермент биологийн хурдасгуур
фермент биологийн хурдасгуурфермент биологийн хурдасгуур
фермент биологийн хурдасгуурOyuka Oyu
 
Нойрны тухай
Нойрны тухайНойрны тухай
Нойрны тухайOyuka Oyu
 
setgel sudlal дотуур байранд орох оюутнуудын бүрдүүлэх материал
setgel sudlal дотуур байранд орох оюутнуудын бүрдүүлэх материалsetgel sudlal дотуур байранд орох оюутнуудын бүрдүүлэх материал
setgel sudlal дотуур байранд орох оюутнуудын бүрдүүлэх материалOyuka Oyu
 

More from Oyuka Oyu (12)

электрофорезийн арга
электрофорезийн аргаэлектрофорезийн арга
электрофорезийн арга
 
ургамлын өсөлт хөгжлийн механизм
ургамлын өсөлт хөгжлийн механизмургамлын өсөлт хөгжлийн механизм
ургамлын өсөлт хөгжлийн механизм
 
мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд
мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргуудмөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд
мөнгөн усны хор хөнөөл, түүнээс хамгаалах аргууд
 
монгол оронд байгаа ураны ордууд
монгол оронд байгаа ураны ордуудмонгол оронд байгаа ураны ордууд
монгол оронд байгаа ураны ордууд
 
бэлгийн эсийн үүсэл
бэлгийн эсийн үүсэлбэлгийн эсийн үүсэл
бэлгийн эсийн үүсэл
 
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшинамьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
 
ой тогтоолт
ой тогтоолтой тогтоолт
ой тогтоолт
 
Enzyme bie daalt
Enzyme bie daaltEnzyme bie daalt
Enzyme bie daalt
 
бага тархи1
бага тархи1бага тархи1
бага тархи1
 
фермент биологийн хурдасгуур
фермент биологийн хурдасгуурфермент биологийн хурдасгуур
фермент биологийн хурдасгуур
 
Нойрны тухай
Нойрны тухайНойрны тухай
Нойрны тухай
 
setgel sudlal дотуур байранд орох оюутнуудын бүрдүүлэх материал
setgel sudlal дотуур байранд орох оюутнуудын бүрдүүлэх материалsetgel sudlal дотуур байранд орох оюутнуудын бүрдүүлэх материал
setgel sudlal дотуур байранд орох оюутнуудын бүрдүүлэх материал
 

Galzuu

  • 2. Галзуу өвчин гэж юу вэ?  ДЭМБ–ын тодорхойлсноор галзуу нь хүн, мал, амьтанд байнгын аюул болон эдийн засгийн хохирол учруулдаг мал амьтнаас хүнд халдварладаг гол таван өвчний нэг юм. Дэлхийд энэ өвчнөөр жилд 55000 гаруй хүн нас барж 1 сая шахам мал, амьтан үхэж байна. Галзуу өвчин дэлхийн 110 гаруй оронд тархсан байдаг.  Галзуу өвчин бүх төрлийн бүлээн цуст амьтдын төв мэдрэлийн системийг гэмтээгч вирусээр үүсгэгддэг, үхлээр төгсдөг, цочмог явцтай халдварт өвчин юм.
  • 3.  Галзуугийн үүсгэгч нь вирус бөгөөд тархины эсэд үрждэг байна.  Галзуу өвчний үүсгэгч РНХ агуулсан харьцангуй том 100-150 мкм хэмжээтэй, Rhabdoviridae овгийн Lyssavirus юм. Вирусийн химийн найрлагын 74% уураг, 1% РНХ, 22% өөх тос, 3% нүүрс ус эзэлдэг. Галзуугийн вирус мэдрэлийн тогтолцоог гэмтээж, тархи, нугас, шүлсний булчирхайд хуримтлагддаг. Галзуу өвчний үүсгэгч нь юу вэ?
  • 4. Галзуу өвчний тархалт  1960–аад оны эхэн үед Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Хэнтий, Төв, Дундговь, Булган зэрэг аймагт тархсан мэдээ байгаа бөгөөд зөвхөн 1965 онд гэхэд 2175 мал, 232 нохой, махчин амьтад өвчилж үхсэн байна. 1966 оноос галзуу өвчний голомт баруун тийш шилжиж Дундговь, Булган, Өвөрхангай, Архангай, Баянхонгор зэрэг аймагт өвчлөл нэмэгдсэн байна. 1968 оноос Баян Өлгий, Ховд, Говь Алтай аймагт мэдээлэгдэх болжээ. 1970 оны эхээр галзуугийн голомт ахиад Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт идэвхжиж 1970–2005 оны хооронд улсын хэмжээнд 21302 мал галзуугаар өвчилж үхсний 40.9% үхэр, 27.2 % тэмээ, 17 % хонь, 12.1 % ямаа, 2.9 % адуу байсан бөгөөд энэ өвчлөлийн 71.7 % нь 1970–1979 оны хооронд гарчээ. 1980–аад оноос мал, амьтны галзуу өвчний гаралт эрс буурч голомт нь баруун болон хангай бүсийн аймгуудад байх болсон юм. 1966–2005 онд 1311 мал, нохой өвчилж үхсний 25.4 % нь 2001 онд Говь Алтай, Ховд, Увс, Баян Өлгий аймагт оногдож байна.
  • 5.
  • 6. Галзуу өвчний илрэх байдал  Галзуугаар өвчилсөн мал, амьтан нь цочромтгой ууртай болж аажмаар ноомой болон саа тусах маягаар өвчилнө.  Манай монголчууд ч эрт дээр үеэс энэ өвчний шинж тэмдгийн талаар тодорхой мэддэг, өвчний явцаар нь чөдөр болон улаан галзуу гэж хувааж үздэг, нууц үеийн хугацааг хаана хазуулснаас хамаардгийг хүртэл тооцсон байдаг. Малчид галзуу өвчнийг бусад мэдрэлийн шинж тэмдэг бүхий өвчнөөс ялгахын тулд аргалын утаагаар утахад галзуурсан бол шууд үхдэг ажээ. Манай орон галзуу өвчний эрсдэлтэй орнуудын нэг юм.  Хариуцан маллаж байгаа мал, амьтан, нохой, муур нь зэрлэг махчин амьтдад юм уу нохой, мууранд уруулж хазуулсан тохиолдолд харъяалагдах мал эмнэлгийн алба, малын эмчид даруй мэдэгдэж өвчний сэжигтэй юм уу уруулж хазуулсан мал, амьтныг найдвартай ялгаж тусгаарлах ба эрүүл мал, амьтанд сэргийлэх вакцин тариулна.  Биед орсон вирус орсон газартаа хэсэг зуур байгаад нервийн ширхэгээр дамжиж нугасанд хүрч цаашдаа уураг тархинд очно. Эндээ үржиж эмгэг үүсгэнэ. Дараа нь гадагшилж шүлсний булчирхайд хүрч шүлсэнд орно. Өвчний нууц үе нь 3-8 долоо хоногоос нэг жил хүртэл үргэлжилнэ.  Вирус нь мал амьтан галзуурахаас 3-10 хоногийн өмнө шүлсэнд гарч илэрдэг.  Малын эмч галзуу өвчний сэжигтэй зэрлэг махчин амьтан, нохойд уруулсан малд нэг бүрчлэн үзлэг хийж сэжигтэй мал бүрийг тусгаарлана. Галзуу хавьтал халдваргүй зөвхөн уруулж хазуулсан мал, амьтан өвчилдөг учир үзлэгийн ач холбогдол их. Үзлэг муу хийж уруулж хазуулсан малыг бүрэн ялгаж чадаагүйгээс өвчин олон сараар үргэлжлэн гарах нөхцөл бүрдэнэ. Өвчний шинж тэмдэг илэрсэн мал, амьтныг шууд устгана.
  • 7.  Галзуугийн гаралт намар махчин амьтдын үр төл томорч сүрэг шинээр бий болох, тэжээлийн хомсдол бий болсон өвөл хаврын улиралд ороо нь орж олноороо бөөгнөрөн сүрэглэх үед ихэснэ. Харин суурин газрын хувьд өвчний эпизоот нь золбин нохой, муурны дунд явагддаг.  Мал эмнэлгийн албаны сүүлийн 10 жилийн мэдээнээс дүгнэлт хийхэд манай орны хувьд галзуу өвчний илрэл 3–6 дугаар сард дээд хэмжээнд хүрч байгаа бөгөөд 3 дугаар сард бүх тохиолдлын 30.9 %, 6 дугаар сард 17.5 % гарсан байна. Ер нь өвөл эхлэж хавар болтол үргэлжилж байгаа бөгөөд энэ үе нь зэрлэг махчин амьтдын ороотой давхцаж байгаа юм. Улсын мал эмнэлгийн албаны 1996–2005 оны галзуу өвчний мэдээгээр өвчилж үхсэн зэрлэг махчин амьтдын 41,9% нь 3 дугаар сард, 25,8% нь 5 дугаар сард байжээ.  Халдвар авсанаас хойш өвчний шинж тэмдэг илрэх хугацаа нь 12-100 хоног байх бөгөөд энэ нь уруулсан шархны байрлал, шархны хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байна. Толгой, хүзүүний хавьд бол эхний 10 хоногийн дотор, гар, цээж, их биеийн хэсэгт бол 14-30 хоногийн дотор, хөл, гуяны хэсэгт уруулсан тохиолдолд 1-3 сарын дотор галзуу өвчний анхны шинж тэмдэг илэрнэ.  Амьтанд хазуулсан болон уруулсан шархны орчмоор улайж хөндүүрлэн үрэвсэж, мэдрэлийн ширхэгийн дагуу хөндүүрлэх, дотор муухайрч бөөлжих, гэрэл, чимээнд цочромтгой болох, хөлрөх, шүлс гоожих, хэл яриа нь тасалдах, хүнээс зугтах, уснаас айх зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Галзуугийн сэжигтэй амьтанд хазуулсан, уруулсан үед цаг алдалгүй эмнэлгийн тусламж авч уг өвчний эсрэг вакцин, ийлдэс зэргийг тариулах нь өвчин төв мэдрэлийн системд нөлөөлөхөөс өмнөзогсоож халдвар авсан хүний амь насыг аврах боломжтой. Харин ийлдэс, вакцин зэргийг тариулаагүй буюу дутуу тариулсан, эмнэлгийн тусламж оройтсон үед тухайн хүний амь насыг аврах боломжгүй юм. Галзуу өвчний тохиолдол ихсэх үе
  • 8. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:  Галзуутай тэмцэх ажилд хүн, мал эмнэлэг, төр захиргааны байгуулагтай хамтран арга хэмжээ авах ёстой. Иймд галзуу өвчинтэй тэмцэх зааврын дагуу урьдчилан сэргийлэх вакциныг жил бүр тогтмол хийлгэх шаардлагатай.  Галзуу өвчний сэжигтэй мал, амьтанд ажиглалт хийх хугацаанд тэдгээртэй харьцаж байгаа хүмүүс халад, хормогч, бээлий, нүдний шил хэрэглэх;  Галзуу өвчнөөс сэргийлэх талаар эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа явуулж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх. Аймаг, хот, сумдын засаг захиргаа мал эмнэлгийн байгууллага, хяналтын алба, хууль хяналтын байгууллага харъяа нутаг дэвсгэрийн голомтыг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах болон нохой, муур эзэмшигчдэд хяналт тавина.  Зэрлэг амьтдын дунд галзуугийн өвчлөл явагдаж байгаа үед уг өвчлөлийг таслан зогсоох талаар (агналт зохион байгуулж тоо толгойг цөөрүүлэх, өгөөш хаяж /дархлаажуулах/ өгөх) г.м .  Аймаг, сум, орон нутгийн байнгын онцгой комисс нь дайчлах төлөвлөгөөнд галзуу өвчин гарч буй үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгай бүлэг болгон оруулж, хүн малын өвчлөл гарсан үед уг төлөвлөгөөг хэрэгжүүлж байна.  Орон нутгийн эрүүл мэндийн газар, байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газар нь мал, амьтны галзуу өвчний эпизоотологийн судалгаа, өвчлөлийн мэдээг улирал тутам авч цаашид зохиох ажлыг төлөвлөнө.  Орон нутгийн эрүүл мэндийн газар өвчлөлийн тохиолдол гарсан үед өвчлөлийн түүхийн нэг хувийг, галзуу өвчнөөс сэргийлэх вакцины дархлаажуулалтын мэдээг улирал, хагас, бүтэн жилээр нэгтгэн БГХ0ЭС Төвд хүргүүлнэ.  Орон нутгийн эрүүл мэндийн газар, байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газар нь галзуу өвчнөөс сэргийлэх талаар хун амын дунд эрүүл мэндийн сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулж, галзуугийн голомт идэвхжсэн (зэрлэг амьтан, мал өвчилсөн тохиолдолд ) үед, нийтэд мэдээлэн сэрэмжлүүлэг явуулна.
  • 9.
  • 10. Халдваргүйтгэл:  Шүлс болон шүлсээр бохирдсон зүйлийг хлорын шохой, 3%-ийн хлорамин, 0,1%-ийн жавелион, 2%-ийн Виркон, 3%-ийн устөрөгчийн хэт исэл зэрэг уусмалуудын аль нэгээр халдваргүйтгэнэ.  Гэр ахуйд болон галзуу өвчний шинж тэмдэгтэй мал, амьтны байр хэвтэр, бохирлогдсон өвс тэжээл, өтөг бууц, газрын хөрсөнд халдваргүйтгэл хийнэ.  Галзуугаар үхсэн мал, амьтны сэгийг шатааж эсвэл халдваргүйтгэж устгана.  Хөл хорио: шаардлагагүй.  Малын эмч нар галзуу өвчин оношлогдсон болон мал, амьтан уруулж хазуулсан тохиолдол бүрт тухайн орон нутгийн хүн эмнэлэг юм уу байгалийн голомтот өвчинтэй тэмцэх газарт мэдэгдэнэ. Малчид, иргэдийн дунд вирусээр үүсгэгддэг галзуу өвчнийг сэтгэцийн өвчинтэй хольж хутгах явдал байдаг бөгөөд вирусийн галзуугаар өвчлөөд өвчний шинж тэмдэг илэрсэн бол ямар ч авралгүй, ямар ч эм тариа хэрэг болохгүй гэдгийг онцгой анхаарвал зохино.  Зэрлэг амьтдын сэжигтэй өвчлөл, үхлийн талаархи малчид, иргэдийн мэдээлэл галзуу өвчинтэй тэмцэх, хугацаа алдалгүй илрүүлэхэд чухал үүрэгтэйн дээр байгаль орчин, онцгой байдлын байгууллагууд ч өвчний тархалтыг таслан зогсооход үүрэг гүйцэтгэнэ. Зэрлэг махчин амьтад хүнээс айхгүй, хүн, мал руу дайрч довтлох юм уу үхсэн байвал мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэнэ. Зэрлэг махчин амьтдын дунд галзуу гарч байгаагийн илрэл нь махчин амьтдын хүүр, сэг таарах, өвчтэй юм уу сэжигтэй амьтад айлын хот юм уу мал руу дайрах, хүнээс айхгүй болох мөн мал өвчлөх байдлаар ажиглагдах бөгөөд тухай бүрд нь галзуу мөн эсэхийг магадлаж лабораторийн шинжилгээ хийлгэнэ.  Үхсэн амьтны хүүр сэгтэй харьцахдаа маш хянуур, болгоомжтой харьцана. Зарим гадаадын оронд байгалийн голомттой нутгийн зэрлэг махчин амьтдад өгөөш вакцин байнга хэрэглэж байна. Энэ талаар ч манай эрдэмтэд судлаачид, вакцин үйлдвэрлэгч нар анхаарах хэрэгтэй байгаа юм.
  • 11. Халдваргүйжүүлэлтэнд дараах нэр томъёог түгээмэл ашиглана.  Нянгийн эсрэг – Бичил биетнийг үхүүлэх юм уу өсөлт ба үржлийг нь саатуулах хүчин зүйл ;  Үжлийн эсрэг бэлдмэл – Бичил биетнийг үхүүлэхгүй ч өсөлт, үржлийг саатуулах бодис. Үжлийн эсрэг бодисыг ихэвчлэн биеийн гадаргад хэрэглэнэ.  Биоцид – Бичил биетнийг үхүүлэх ямар нэгэн бэлдмэлийн ерөнхий нэр ;  Химийн гермицид – Бичил биетнийг үхүүлэхэд хэрэглэдэг химийн бодис юм уу химийн бодисын холимог ;  Халдваргүй болгох – Бичил биетнийг үхүүлэх юм уу устгах ямар нэгэн ажиллагаа. Энэ нэр томъёог мөн химийн аюултай бодис ба цацраг идэвхит материалыг саармагжуулах юм уу устгахад хэрэглэнэ.  Халдваргүйжүүлэх бодис – Үрэнцэрийг үхүүлэхгүй ч бичил биетнийг үхүүлэхэд хэрэглэдэг химийн бодис юм уу химийн бодисын холимог. Халдваргүйжүүлэх бодисыг ихэвчлэн амьгүй зүйлийн гадарга юм уу байгууламжид хэрэглэнэ.  Халдваргүйжүүлэлт – Үрэнцрийг үхүүлэхгүй ч бичил биетнийг үхүүлдэг физикийн юм уу химийн арга хэрэгсэл.  Бактерицид – Бичил биетнийг үхүүлдэг химийн бодис юм уу химийн бодисын холимог. Энэ нэр томъёог голчлон “Биоцид”, “Химийн гермицид”, “Нянгийн эсрэг”–ийн оронд хэрэглэнэ.  Спороцид – Бичил биетэн ба үрэнцрийг үхүүлдэг химийн бодис юм уу химийн бодисын холимог ;
  • 12. Мал, амьтны байрыг халдваргүйжүүлэх  Үйлдвэрлэлийн явцын онцлогтой холбоотойгоор урьдчилсан цэвэрлэгээ, урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг байнга зохион байгуулж хийнэ. Халдваргүйжүүлэлтийг утах, мананцаржуулах, шүрших аргаар гүйцэтгэнэ.  Аж ахуй руу нэвтрэх хэсэгт байнгын халдваргүйжүүлэх цэг ажиллана.  Малын байрны ус, тэжээлийн онгоц, хэвтэр, шал, таславч, тоног хэрэгсэл, баас, шээсний суваг зэргийг онцгой анхаарч урьдчилан сайтар цэвэрлэнэ.  Урьдчилсан цэвэрлэгээ хийж ус нь урсаж гадарга нь хатсны дараа 20–30 минут болоод халдваргүйжүүлнэ.  Халдваргүйжүүлэлтийг шал, хэвтэр, баас, шээсний суваг, таславч, хананы доод хэсгээс эхлэж дээшлэх ба дуусгахдаа дахин шал, мал, амьтны бие хүрдэг хэсгүүдийг халдваргүйжүүлнэ.  Халдваргүйжүүлэлт хийсний дараа байрыг 2–3 цаг хаалттай байлгах ба халдваргүйжүүлэх бодисын хэрэглэх зааварт заасан хугацааг баримтлана.  Халдваргүйжүүлэлт дууссаны дараа малын байрны хаалга салхивчийг нээж агааржуулах ба шаардлагатай бол саармагжуулах арга хэмжээ авна.  Халдваргүйжүүлэлт хийхийн өмнө мал, амьтныг байрнаас гаргаж сулласан байна.  Халдваргүйжүүлэлтэнд байрны орц, хонгил, гудмыг мөн хамруулна.  Шувууны аж ахуйн байрыг сар бүр цэвэрлэж суларсан үед халдваргүйжүүлнэ.  Ямар нэгэн халдварт өвчин гарсан юм уу сэжиг илэрсэн үед явцын халдваргүйжүүлэлт хийнэ.  Хорио цээр, хязгаарлалтын дэглэм татан буулгах үед эцсийн халдваргүйжүүлэлтийг гүйцэтгэнэ. Байр модон шал, хэвтэртэй бол хуулж аваад доорхи хөрсийг сайтар халдваргүйжүүлэхийн дээр шаардлага хангахгүй болсон шал, хэвтрийг шатаана.
  • 13. Өвчнөөр үхсэн малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх  Өвчнөөр үхсэн мал, амьтны хүүрийг ялзарч муудах, хөлдөх, нохой, шувуу идэхээс хамгаалах ба мал үхсэн тухай албан ёсоор харъяалсан баг, малын эмч нарт мэдэгдэнэ.  Малчин өрх болон мал бүхий аж ахуйн нэгж бүр үхсэн малын хүүр хадгалах, устгах зориулалтын нүхтэй байна. Энэ нүх нь малын хашаа, хороо, малын байрнаас 100–аас доошгүй метрийн зайд үерийн усанд автагдахааргүй өндөрлөг газарт байрласан тагтай, хашаа хамгаалалттай байна.  Өвчнөөр үхсэн мал, амьтны хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэхдээ улсын мал эмнэлгийн эмийн бүртгэлд бүртгэгдсэн, тухайн өвчний үүсгэгчид сайн үйлчлэх халдваргүйжүүлэх бодисыг сонгож хэрэглэнэ.  Хүүрийн гадна талыг сайтар нортол шүршихийн дээр хүүр байсан газрын хөрсийг энэ зааврын 15 дугаар зүйлд заасны дагуу халдваргүйжүүлнэ.  Хүүр сэг, зэмийг зөөх, устгахад хэрэглэсэн багаж хэрэгслийг урьдчилан цэвэрлээд халдваргүйжүүлэх уусмалаар шүршиж халдваргүйжүүлнэ.  Хүүр сэг, зэмийг зөөвөрлөх бол тусгайлан бэлтгэсэн тээврийн хэрэгслийг ашиглана.  Ямар нэгэн халдварт өвчнөөр нэг дор олноор үхсэн юм уу зориуд устгасан тохиолдолд устгалын нэг цэгт булшилж халдваргүйжүүлнэ.  Өвчнөөр үхсэн мал амьтны хүүр, сэг, зэмийг зөөх, халдваргүйжүүлэхэд ажиллаж буй хүмүүс хамгаалалтын хэрэгслээр бүрэн хангагдсан байх ба ажил дууссны дараа хамгаалах хэрэгслийг халдваргүйжүүлэх юм уу устгана.
  • 14.
  • 15. Галзуугийн хэв шинжит хэлбэр  Номойрлын үед мал, амьтны зан авир өөрчлөгдөж тодорхой шалтгаангүйгээр тогтворгүй байдалд орно. Заримдаа гэрэл, дуу чимээнд мэдрэг болж нүдний хүүхэн хараа өөрчлөгдөх, хоол тэжээлдээ дургүй болох, биеийн халуун нэмэгдэх шинж ажиглагдана.  Хөөрлийн үед догшин, түрэмгий, ууртай болох, биеийн халуун нэмэгдэх, олдмол рефлексүүд өөрчлөгдөх, мэдрэл алдах, зажуурын болон залгиурын булчингийн саа, гариг саа болно. Өвчилсөн мал, амьтны шүлс их гоожих ба хүүхэн хараа нарийсах, байн байн шээс алдах, баах ба заримдаа бөөлжих шинж илэрнэ. Эхэндээ амьтны бэлгийн сэрэл өдөөгдөнө. Өвчний шинж тэмдгийн үргэлжлэх хугацаа, тоо нэмэгдэж мэдрэх чадвар нь муудан сульдана.  Саажилтын үед өвдөлт мэдрэхгүй болж залгиур, төвөнх, хэл, нүд, зажуурын булчин саажна. Биеийн халуун буурна. Дараа нь хөлний болон их биеийн булчин саажна. Цусны эргэлтийн болон амьсгалын төв саажснаас болж үхнэ.
  • 16. Оношилгоо Лабораторийн оношилгоо:  Сорьц дээжлэх:  Бичил харах шинжилгээ:  Дархан туяарах (FA) урвал  Биологийн шинжилгээ  Удам зүйн шинжилгээ
  • 17. Эмчилгээ  Өвөрмөц эмчилгээ байхгүй учир зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Биед үүссэн шарханд мэс заслын анхдагч цэгцлэлт хийж хоёрдогч халдвараас сэргийлнэ. Сэтгэл хөөрлийн хам шинжийг багасгах зорилгоор 10%-ийн оксибутират натри 10 мл /ГОМК/, седуксин, 25%-ийн хүхэр хүчлийн магнезийг зохих тунгаар булчинд тарих, тайвшруулах эм, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих эмчилгээ хийнэ. Галзуугийн эсрэг вакцин, ийлдсийг үйлдвэрлэгчийн зааврыг баримтлан хэрэглэнэ.