SlideShare a Scribd company logo
1 of 49
СЭДЭВ 10. МАЛ, АМЬТНЫ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ҮЕД
ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭМНЭЛЭГ-АРИУН ЦЭВРИЙН АРГА
ХЭМЖЭЭНИЙ ҮНДЭС
(мал эмнэлэг-ариун цэврийн тухай сургааль, халдваргүйтгэл,
шавьж устгал, мэрэгч устгал)
СЭДЭВИЙН АГУУЛГА
1. МЭ-ийн ариутгал, халдваргүйтгэл, уг арга хэмжээг хэрэгжүүлэх
зарчим, үндсэн шаардлага, онцлог
2. Био хамгаалал ба халдваргүйтгэл
3. Шавьж, мэргэчид устгах
1. МЭ-ИЙН АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛ,
ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
ЗАРЧИМ, ҮНДСЭН ШААРДЛАГА, ОНЦЛОГ
ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН ЯЛГАА
Халдваргүйтгэлийг:
1. Эпизоотын голомтод орох, голомтоос гарах үеийн болон
зорчигч тээврийн хөдөлгөөнтэй холбоотой халдваргүйгэл
2. Объектын халдваргүйтгэл гэж ялган үзэж болно.
 Зорилго: Халдварын эх уурхайгаас гадагш ялгаран гарсан өвчин
үүсгэгчийн тоог цөөрүүлэх;
 Үр дүн:
 Гадаад орчин, эд юмс өвчин үүсгэгчээр бохирдох аюулыг багасгах;
•Халдваргүйтгэлийн ямар аргыг сонгох нь эмгэг төрөгчийн шинж
чанараас хамаарна.
•Халдваргүйтгэл: Амьгүй биет дээрх бичил биетнийг үхүүлэх, арилгах үйл
ажиллагаа
•Ариутгал: Бичил биетэнг үгүй болгох буюу бүрээстэй, бүрээсгүй бичил
биетнийг үхүүлэх хими, физикийн аргыг хэрэглэх
АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛ
Аргууд Хэрэглэх техник
1. Нойтон
• Даралтаар шүрших
• олгойдуулан цацах
• Шүрших
• Уусмалд умбуулах
2. хуурай
• Нунтаг байдлаар гоожуулан асгах
• Эргэн тойронд цацах
• давстай хольсон халдваргүйтгэлийн
нунтаг
3. Агаарт манан үүсгэх
• Аппраттай
• аппратгүй
4. Хийн
• Камертай
• хучлагатай
халдваргүйтгэл
Халдваргүйтгэлийн хэлбэрүүд
Урьдчилан сэргийлэх Шаардлагаар хийх
Өвчин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор
тайван аж ахуйн нэгж дээр хийнэ.
Халдварт өвчин гарсан газарт хийнэ.
Нэвтрүүлэхийн өмнөх технологийн явцын төгсгөлийн
Байрыг барьж дуусгаад мал,
амьтныг авч ирж оруулахын
өмнө, эсвэл тэжээл авч
ирэхийн өмнө
Үйлдвэрийн
технологитойгоор
холбоотой хийгднэ.
Өвчнийг устах хүртэл
системтэй
хэрэгжүүлнэ.
Хорио цээрийг
татан буулгахын
өмнө
хэрэгжүүлнэ.
• Халдваргүйтгэл –физикийн юм уу химийн арга ашиглан бичил биетнийг
үхүүлэхийн тулд хэрэгжүүлж байгаа ажиллагаа. Халдваргүйтгэл нянгийн
үрэнцэр хэлбэрт (спор) үйлчилдэггүй.
• Бактерицид – Бичил биетнийг үхүүлдэг химийн бодис юм уу химийн бодисын
холимог. Энэ нэр томъёог голчлон “Биоцид”, “Химийн гермицид”, “Нянгийн
эсрэг” гэсэн нэршлийн оронд хэрэглэнэ.
• Спороцид – Бичил биетэн ба үрэнцэрийг үхүүлдэг химийн бодис юм уу
химийн бодисын холимог ;
халдваргүйтгэл
МАЛ ЭМНЭЛГИЙН ХАЛДВАРГҮЙТГЭЛ
• Вирус, нян, микоплазм, мөөгөнцөр, риккетси, хламид, паразит зэрэг
эмгэг төрүүлэгч биетнээр халдварлагдсан юм уу халдварын сэжигтэй
мал, амьтан байсан байр сав, тоног хэрэгсэл, гутул хувцас,
буудал бууцыг өвчний халдварыг таслах зорилгоор цацраг туяа,
химийн төрөл бүрийн бодисын зохих өтгөрүүлэг бүхий уусмал,
бэлдмэлээр тодорхой хугацаанд үйлчлүүлж халдваргүй болгохыг “мал
эмнэлгийн халдваргүйтгэл” гэнэ.
• Өвчний үүсгэгчээр бохирлогдсон орчин, хашаа байр, тоног хэрэгсэл, эд
зүйлийг цаг алдалгүй халдваргүйтгэх нь халдварт өвчинтэй тэмцэх
ажлын салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг байдаг.
ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙГ ЗОРИЛГООР НЬ
• урьдчилан сэргийлэх, зориудын гэж ангилна.
• Зориудын халдваргүйтгэлийг явцын, эцсийн гэж хувааж үзнэ.
• Урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл нь үүсэж бий болох аюулаас
сэргийлэх, гадаад орчинд эмгэг төрүүлэгч бичил биетнүүд
хуримтлагдахаас сэргийлэх зорилготой.
• Зориудын халдваргүйтгэл нь халдварт өвчин гарсан юм уу
сэжиг илэрсэн тохиолдолд халдварын тархалтаас сэргийлэх,
таслан зогсооход чиглэгдэнэ.
• Халдваргүйтгэл нь тухайн эмгэг төрүүлэгч бичил биетний тэсвэрт
чанар, биологийн онцлог, халдваргүйтгэл хийх объектийн бүтэц,
хийц, эдэлгээ зэргээс шалтгаалж өөр өөр аргаар, хэд хэдэн үе
шаттайгаар явагдана.
• Мал эмнэлгийн халдваргүйтгэлийг зөвхөн малын эмч зохион
байгуулж хяналт тавьж гүйцэтгэнэ.
ЗОРИУДЫН ХАЛДВАРГҮЙТГЭЛ
ХАЛДВАРГҮЙТГЭХ ОБЬЕКТ
• Мал, амьтны хашаа, байр, төлийн пүнз, хэвтэр бууц, тэжээлийн хашаа,
өвс, тэжээлийн үлдэгдэл, агуулах, саравч, хайс, хашлага гэх мэт;
• Арчилгаа, маллагааны тоног хэрэгсэл (ус, тэжээлийн онгоц, ховоо,
татуурга, тэжээлийн тоног хэрэгсэл, зэл, төлийн элгэвч, нэмнээ, хазаар, ногт,
чөдөр, тохом, буйл, бурантаг, бугуйл, аргамж, уяа, татлага гэх мэт);
• Ажлын багаж, хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын хувцас
(тэргэнцэр, хүрз, малтуур, жоотуу зээтүү, савар, хавчаар, гох дэгээ, халад,
бээлий, ажлын гутал, комбинзон гэх мэт).
• Мал, амьтан болон үхсэн мал, амьтны хүүр, сэг зэм ачсан тээврийн
хэрэгсэл, дэвгэр, олс, татлага, хашлагад ашигласан мод, банз
гэм мэт
ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН ХЭРЭГСЛҮҮД
Физик зүйлс
• Механик
цэвэрлэгээ
• Нарны гэрэл
• УФЛ
• Халуун агаар
• Хэт халуун уур
• Буцалгах
• Хатаах
• Гамма туяа
• Хэт нам авиа
Химийн зүйлс
• хүчил
• Шүлт
• Хлор агуулсан
бэлдмэлүүд
• Фенол, креоны
бэлдмэлүүд
• Формальдегид
• Хүнд металын
давсууд
• Бусад төрлийн
бодис
• Угаалгын бодис
Биологийн зүйлс
• Антогонист
микробууд
• Дулаанд дуртай
бактерүүд
• *Formulated Broad Spectrum Disinfectant – The broad spectrum
efficacy of Virkon™ S has been proven effective against: 61
strains of virus, 33 strains of bacteria, and 6 strains of
fungi.
• Versatility – Effective for non-porous hard surfaces,
agricultural production equipment, vehicles, wheels,
boot disinfection and day-to-day farm disinfection.
ХИМИЙН ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭГЧ
1) Хүчил: давсны, сүүний, цууны, шоргоолжны, дезоксан г.м.
2) Шүлт: идэмхий натр, кали, болсон шохой-пушонк, кальцжуулсан сод,
корбонат кали-поташ, ДЕМП г.м.
3) Хлор агуулсан бэлдмэлүүд: 25%-иас доошгүй идэвхт хлор агуулсан хлорын
шохой, гипохлорт кальци, хлорамин, гидантионы бэлдмэл, изоцианурын
хүчлийн давс, нэг хлорт иод г.м.
4) Фенол, крезол: фенол, крезол, феносмолин, креолин
5) (Форм)альдегид: формалин, пароформ, метафор, паросод, фоспар г.м.
6) Хүнд металын давсууд: зэсийн цэнхэр
7) Бусад: спирт, иодформ, оксид, бромын нэгдлүүд:
8) Угаалгын бэлдмэлүүд
Нэр томьёо тодорхойлолт
Бактерийн тоог
багасгах хүчин зүйл
цэвэрлэгээ
Механик үйлдэл бөгөөд зөвхөн
бохирдсон зүйлийг угаах, зарим
тохиолдолд өндөр даралттай
усаар шүршиж угаахыг хэлнэ.
10 - 100
халдваргүйтгэл
Эмгэг үүсгэгч бичил биетний тоог
зөвшөөрөгдөх хэмжээ хүртэл
бууруулахыг хэлнэ.
1000- 100000
ариутгал
Бүх нянг устгаж (бүрхүүлтэй
бактери, хөгц, мөөгөнцөр)
идэвхигүйжүүлдэг.
Ариун байх ёстой бүх
зүйлүүд ариутгагдсан
байх ёстой.
ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН БОДИСЫГ СОНГОХ, ХАДГАЛАХ,
АШИГЛАХ
• Халдваргүйтгэлд ашиглах бэлдмэл нь Монгол Улсын малын эм,
бэлдмэлийн бүртгэлд бүртгэгдсэн, Байгаль орчны болон Хүнс, хөдөө
аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын
хамтарсан шийдвэрээр хэрэглэхийг зөвшөөрсөн байна.
• Халдваргүйтгэлд бактерийн эсрэг үйлчлэх хүрээ өргөнтэй, хүн, мал,
хүрээлэн буй орчинд хор нөлөө багатай бодис бэлдмэлийг сонгоно.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй,
хөнгөн, үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 9 дүгээр
сарын 3-ны А/319, А-147, А/353 өдрийн дугаар тушаалын хавсралт
ПЕСТИЦИД, ХИМИЙН БОРДОО, АХУЙН ХОРТОН ШАВЖ, МЭРЭГЧ
УСТГАЛЫН БОЛОН АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН
БОДИСЫГ ТУРШИХ, АШИГЛАХ ЖУРАМ
ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН БОДИСЫГ СОНГОХ, ХАДГАЛАХ,
АШИГЛАХ
Дөрөв. Пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын
болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг ашиглах
4.1.Тухайн жилд ашиглаж болох пестицид, химийн бордоо, ахуйн хортон
шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисын
жагсаалтыг байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон эрүүл мэндийн
асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтарсан
тушаалаар батлуулж, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагад хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн
санд бүртгүүлж, хэвлэн нийтлүүлснээр ашиглахыг зөвшөөрнө.
ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН БОДИСЫГ СОНГОХ, ХАДГАЛАХ,
АШИГЛАХ
АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН БОДИСЫН ЖАГСААЛТ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 2 дугаар сарын 26-
ны өдрийн А/59,А-45,А/81 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралт
МОНГОЛ УЛСАД 2019 ОНД МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР
АШИГЛАЖ БОЛОХ АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН
БОДИСЫН ЖАГСААЛТ
Д/д
Худалдааны нэр,
хэлбэр
Үйлчлэх бодисын нэр Зориулалт
1 Киллса, нунтаг
Гурван хлорт цианурат
натрийн хүчил
Бэлчээр, хашаа, байр, мал, амьтан, тоног
төхөөрөмж
2
Ксиао Ду
Жи, нунтаг
Хоёр хлорт изоцианит
натри хлор
Мал, амьтны байр, хашаа саравч, өтөг
бууц, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж
3
Хлорын шохой,
нунтаг
Идэвхт хлор
Мал, амьтны байр, хашаа саравч, өтөг
бууц, тээврийн хэрэгсэл
4
Повидон
иод, шингэн
1 винил 2 пирролидон
иод (0.7-10% )
Малын гаралтай түүхий эдийн агуулах,
ахуйн хэрэглээний зүйл, багаж
хэрэгсэл, ус ариутгана.
5
Сипладине,
түрхлэг
Повидон иод
Малын гаралтай түүхий эдийн агуулах,
ахуйн хэрэглээний зүйл, багаж хэрэгсэл, ус
ариутгана.
6
Дексид 200, 400,
шингэн
Аммоны 4 суурьт нэгдэл,
глутарель альдегид
Мал, амьтны байр, хашаа саравч, өтөг
бууц, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж,
байрны хана, шалны ариутгалд
7 Si Chlor-T, шахмал Дихлор изоцианурат натри
Мал, амьтны байр, хашаа саравч, өтөг
бууц, тээврийн хэрэгсэл, тоног
төхөөрөмж
8 Hi-cop,
Калийн 3 төрлийн давс,
алим, нимбэг, лимоны хүчлийн
холимог
Мал, амьтны байр, хашаа саравч, өтөг
бууц, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж,
бактери, вирус, мөөгөнцөрийн ариутгалд
9 Экоцид С, нунтаг
Натрийн хлорид,
Натридодецилбезин, натри
гексаметафосфат, сульфамины
хүчил
Мал, амьтны байр, хашаа саравч, өтөг
бууц, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж,
бактери, вирус, мөөгөнцөрийн ариутгалд
10 Иодофор
Иод, иодот кали, фосфорын
хүчил, хүхрийн хүчил,
Малын гаралтай түүхий эдийн агуулах,
ахуйн хэрэглээний зүйл, багаж хэрэгсэл, ус
ариутгана.
11 Мат-Шинэ-1, шингэн Диоксид хлор
Хашаа, хот бууц, тоног хэрэгсэл, ахуйн
зүйл, түүхий эдийг ариутгах
12 Циперметрин, шингэн Циперметрин-пиретройд
Бүх төрлийн хамууны хачиг, бөөс, ширх,
өт, ялаа, шалз, хувалз, хачиг болон гадны
паразитуудыг устгах
13
формальдегид (фо
рмалин) 37 %
Формальдегид
Гадаад орчин болон лабораторийн
агаар орчныг ариутгах
15
Натрийн шүлт, 3
%
Натрийн гидроксид Гадаад орчин халдваргүйтгэх
16
Веркон С
(Verkon S)
Пероксимоно- сульфат
кали
Лабораторийн багаж хэрэглсэл ариутгах
17 Нимбэгний хүчил Нимбэгний хүчил Лабораторийн агаар, ширээ, ариутгах
18
Натрийн шүлтийн
уусмал
Натрийн шүлт
Лаборатори, шинжилгээ судалгааныажлын
зориулалтаар
19 Нео-К7 Параформальдегид
Мал эмнэлгийн лабораторийн ариутгал
халдваргүйжүүлэлт
20
Калийн шүлтийн
уусмал
Калийн шүлт
Лаборатори, шинжилгээ судалгааны ажлын
зориулалтаар
21 Содын уусмал Натрийн карбонат
Лаборатори, шинжилгээ судалгааны ажлын
зориулалтаар
22 Давсны хүчил Давсны хүчил
Лаборатори, шинжилгээ судалгааны ажлын
зориулалтаар
23
Цууны хүчлийн
уусмал
Цууны хүчил
Лаборатори, шинжилгээ судалгааны
ажлын зориулалтаар
24
Хүхрийн хүчлийн
уусмал
Хүхрийн хүчил
Лаборатори, шинжилгээ судалгааны
ажлын зориулалтаар
25
Фенол буюу
карболын
хүчлийн уусмал
Фенол
Лаборатори, шинжилгээ судалгааны
ажлын зориулалтаар
26
Устөрөгчийн хэт
исэл
Ус төрөгчийн хэт исэл Бокс шил савны ариутгал
27
Кальцийн
гипохлорид
Кальцийн гипохлорид Багаж хэрэгсэл халдваргүйжүүлэх
28
Натрийн
гипохлорид
Натрийн гипохлорид Багаж хэрэгсэл халдваргүйжүүлэх
39 Этилийн спирт Этанол
Бактер устгах, гар ариутгах, микробын
будаг болон индикатор найруулах
30 Санитол Спирт Гар ариутгах
31
Фторт цахиур
хүчлийн натрийн
уусмал
Фторт цахиур хүчлийн
натри
Лаборатори, шинжилгээ судалгааны
ажлын зориулалтаар
32 Экомин форте
Алкилдиметил
бензиламмонийн хлорид
Грамм сөрөг, грамм эерэг бактер,
мөөгөнцөрийг устгах
33 Фенол уусмал Карболын хүчил Халдваргүйжүүлэлт
34
Натрийн шүлт,
42% уусмал
Натрийн гидроксид
Орчны pH тохируулах, , лаборатори,
шинжилгээ судалгааны ажлын
зориулалтаар
35
Mobedco power
аэрозол
Имипротрин
Грамм сөрөг, грамм эерэг бактер,
мөөгөнцөрийг устгах
36
Good cleaner
нунтаг
Benzalkonium Chloride
Citric Acid
Phosphoric acid
Мал, амьтны байр, хашаа саравч, өтөг
бууц, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж,
бактери, вирус, мөөгөнцөрийн ариутгалд
37 Super kill нунтаг
Sodium dichloroiso
cyanutare, Sodium
hexametaphosphate
Sodium
dodecylbenzenesulfonat
es
Мал, амьтны байр, хашаа саравч, өтөг
бууц, тээврийн хэрэгсэл, тоног
төхөөрөмж, бактери, вирус,
мөөгөнцөрийн ариутгалд
38 Vimekon нунтаг
Potassium monopersulfate
Sodium dodecyl benzene
sulphonate, Sodium
hexameta phosphate
Мал, амьтны байр, хашаа саравч, өтөг
бууц, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж,
бактери, вирус, мөөгөнцөрийн ариутгалд
40 Triple-Can
Potassium monopersulfate
Apple acid
Мал, амьтны байр, хашаа саравч, өтөг
бууц, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж,
бактери, вирус, мөөгөнцөрийн ариутгалд
ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙХ ҮЕД АНХААРАХ ЗҮЙЛ
• Ажиллагсад халдварын үүсгэгч болон химийн хортой, аюултай бодистой
харьцаж ажиллах учир хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны
журмыг сахиж, хувийн хамгаалах хэрэгсэлийг бүрэн өмсөж
ажиллана.
• Халдваргүйтгэлийн бодисыг ашиглахдаа тухайн бодисын үйлдвэрлэгчээс
гаргасан зааврыг чанд мөрдөх ба бодисын үйлчлэх хугацааг нарийн
тооцож тухайн өдөрт нь хэрэглэх хэмжээгээр найруулж бэлтгэнэ.
• Халдваргүйтгэлийн бодис нүдэнд орсон, арьсанд хүрсэн тохиолдолд
цэвэр усаар сайтар угаана.
• Бодисын тун хэмжээ, хэрэглэх аргыг халдваргүйтгэх объект, тухай
үеийн цаг агаарын байдалтай уялдуулан урьдчилан тооцож
гаргана.
• Нянгаар хамгийн их бохирлогдсон обьектийг онцгой анхаарна.
• Химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх,
ашиглахтай холбоотой хууль тогтоомжийг сахиж мөрдөнө.
ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙХ ҮЕД АНХААРАХ ЗҮЙЛ
ХАЛДВАРГҮЙТГЭЛД ШААРДАГДАХ БАГАЖ
ТӨХӨӨРӨМЖ
• Зориулалтын машин (дук) юмуу мананцар үүсгэх генератор
эсвэл автомакс
• Тэргэнцэр (бохирлогдсон өтөг бууц, өвс, тэжээлийн үлдэгдэл,
зулбадас, мал, амьтны сэг, зэм зөөх зориулалттай, цэвэрлэж,
ариутгахад хялбар материалаар хийсэн байвал зохино)
• Хүрз, жоотуу, царил,савар малтуур,хувин, сав
• Хог хаягдал түүж авах хавчаар, дэгээ.
УРЬДЧИЛСАН ЦЭВЭРЛЭГЭЭ
• Урьдчилсан цэвэрлэгээ нь халдваргүйтгэлийн арга хэмжээний салшгүй
нэг хэсэг байдаг.
• Цэвэрлэгээ гэдэг нь халдваргүйтгэх обьектын гадаргуу дээр
наалдсан шороо, шавар, бууц шавхай, баас, малын элдэв ялгадас,
үс ноос, бусад органик бодисыг арилгаж, цэвэрлэх үйл ажиллагаа
юм.
• Цэвэрлэгээг хүрз, малтуур, шүүр, сойз, тоос сорогч, хуурай алчуур
ашиглан гүйцэтгэх ба саван эсвэл угаалгын бодистой усаар норгосон
нойтон алчуураар арчих юм уу шүршигч төхөөрөмжөөр шүршиж хийнэ.
• Тоос шороо, шавар, органик бодис нь бичил биетэнд хамгаалалт
болж халдваргүйтгэх бодисын үйлчлэлийг бууруулдаг.
• Урьдчилсан цэвэрлэгээ нь халдваргүйтгэлийн үр нөлөөг
сайжруулахад ихээхэн ач холбогдолтой. Олонх
халдваргүйтгэлийн бэлдмэл нь зөвхөн урьдчилсан цэвэрлэгээ
хийсэн нөхцөлд идэвхтэй үйлчилнэ.
УРЬДЧИЛСАН ЦЭВЭРЛЭГЭЭ
• Урьдчилсан цэвэрлэгээг хийхдээ халдвар үүсгэгчийг тараан
хамрах талбайг ихэсгэх, хүмүүс халдвар авахаас сэргийлэн
болгоомжтой хийнэ.
• Ажиллаж байгаа хүмүүсийг халдвараас сэргийлэх зорилгоор
халдваргүйтгэх бодис, бэлдмэлийг урьдчилсан цэвэрлэгээнд
хэрэглэж болно.
• Цэвэрлэгээгээр гарсан хог, хаягдал, өтөг, бууц, шавхай,
тэжээлийн үлдэгдэл зэрэг зүйлсийг халдвартай гэж үзэж
устгалын нүхэнд булах юм уу шатааж устгана.
УРЬДЧИЛСАН ЦЭВЭРЛЭГЭЭ
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАЛДВАРГҮЙТГЭЛ
• Зорилго нь мал амьтны байр, хашаа болон бусад обьектэд эмгэг
төрүүлэгч төдийгүй нөхцөлт эмгэг төрүүлэгч бичил биетнүүд
хуримтлагдах, хашаа, байр, тээврийн хэрэгсэл, ажиллагсад,
малчдын хувцас болон бусад зүйлсээр халдвар дамжих, мал,
амьтнаас шууд бус замаар халдвар тархах зэргээс хамгаалахад
чиглэгдэнэ.
• Ус халдваргүйтгэлийг тухайн өвчний гаралттай уялдуулан
аймаг, сум, баг, аж ахуйн нэгж, ферм, айл өрхийн түвшинд
урьдчилан төлөвлөсөн байна.
• Мал, амьтны байр, хашаа, саравч, бууц, тоног хэрэгслийг жилд
хоёроос доошгүй удаа буюу хавар мал, амьтан зусланд гарсны
дараа, намар өвөлжөөнд буухаас өмнө халдваргүйтгэнэ.
• Халдваргүйтгэх обьектод урьдчилан сайтар цэвэрлэгээ хийсний
дараа халдваргүйтгэх бөгөөд битүү байранд мананцаржуулах, утах
аргыг хэрэглэж болно. Мөн тухайн байр, хашаанд байгаа усны
болон тэжээлийн онгоц, бусад тоног хэрэгслийг халдваргүйтгэлд
хамруулна.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАЛДВАРГҮЙТГЭЛ
• Мал, амьтны байр, шувууны инкубатор зэргийг утах зорилгоор
формалины уур үүсгэхийн тулд 1 м3–д 45 мл формалин дээр
30 г пермангат кали, 20 мл ус нэмэхээр тооцох ба байрны
агаарын хэм 35–370С, чийгшил 60–80 хувь байна.
• Байрнаас мал, амьтан, шувууг гаргаж, сулласны дараа юм уу
тухайн байр бүрэн суларч шинэ сүрэг авахаас өмнө
халдваргүйтгэх ба 2–оос доошгүй хоног мал, амьтан, шувуу
оруулахгүй.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАЛДВАРГҮЙТГЭЛ
• Малын үзэсгэлэн худалдаа явуулах, мал амьтан сургах газар,
мал бэлтгэлийн хашааг өдөр бүр халдваргүйтгэнэ.
• МАА–н түүхий эдийн агуулах, махны зоорь болон боловсруулах
газрыг жилд 2–оос доошгүй удаа хоосон байх юм уу ачаалал
бага үед нь халдваргүйтгэнэ.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАЛДВАРГҮЙТГЭЛ
ЗОРИУДЫН ХАЛДВАРГҮЙТГЭЛ
• Зориудын халдваргүйтгэлийг явцын ба эцсийн гэж 2 хувааж болно
гэж дээр дурдсан.
• Явцын халдваргүйтгэл гэж халдварт өвчин гарсан юм уу халдварт
өвчнөөр тайван бус болон сэргийлэх оновчтой арга
боловсруулагдаагүй нөхцөлд өвчинтэй тэмцэх зааврын дагуу
үүсгэгчийн биологийн онцлог, тэсвэрт чанар, голомт үүсгэх байдлыг
харгалзан өвчнөөс эрүүлжүүлэх арга хэмжээний хугацаанд өвчтэй,
сэжигтэй мал байсан болон өвчтэй, сэжигтэй малыг
ялгаж тусгаарласан байр, хашаа, тоног хэрэгслийг
халдваргүйтгэхийг хэлнэ.
• Явцын халдваргүйтгэлийг оновчтой зөв хэрэгжүүлж чадвал халдварын
тархалтыг богино хугацаанд таслан зогсоож чадна.
• Өвчтэй, сэжигтэй мал, амьтан байгаа байр, хашааны үүдэнд
халдваргүйтгэх уусмал бүхий дэвсгэр юм уу хөл онгоц байрлуулсан
байна. Хүйтний улиралд халдваргүйтгэх уусмал дээр хоолны давс 10
%–иар тооцож нэмнэ.
• Өвчтэй малыг ялгаж тусгаарласан байр, хашааг өдөр бүр
халдваргүйтгэнэ.
• Халдваргүйтгэлийг өвчтэй болон үхсэн мал, амьтан байсан хэсгээс
эхлэн хийнэ.
ЯВЦЫН ХАЛДВАРГҮЙТГЭЛ
• Төгсгөлийн халдваргүйтгэлийг өвчний дэгдэлтийг бүрэн
зогсоосны дараа хорио цээр, хязгаарлалтыг татан буулгахын
өмнө эпизоотын голомт дахь эмгэг төрүүлэгч бичил биетнийг
бүрэн найдвартай устгах зорилгоор явуулна.
• Мал, амьтны байр, хашааг урьдчилан цэвэрлэхдээ
халдваргүйтгэх уусмал хэрэглэх ба тухайн өвчний үүсгэгчид
тохирох халдваргүйтгэх бодис, бэлдмэлийг сонгож хэрэглэнэ.
• Төгсгөлийн халдваргүйтгэл хийхдээ зөвхөн малын байр хашаа,
тоног хэрэгсэл төдийгүй орчин тойрны газар, хөрс, хэвтэр,
бууцыг хамруулна.
ТӨГСГӨЛИЙН ХАЛДВАРГҮЙТГЭЛ
ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙХ АРГА
• Халдваргүйтгэлд бодис, бэлдмэлийг уусмал мөн нунтаг хуурай
хэлбэрээр ашиглана.
• Халдваргүйтгэх уусмалыг зориулалтын шүршигч машин болон
багаж техник ашиглан шүршиж обьектын гадаргыг норгох аргаар
хийнэ.
• Бүрэн норгож шүршихийн тулд дүнз, гуалин, банз, чулуун болон
тоосгон эдлэлийн гадаргын нэг м2 талбайд 1 л, хөрзөн, бууц,
шавар, шороон хөрсний нэг м2 талбайд 2 л уусмал ноогдохоор
тооцно. Харин тосон будгаар будагдсан материалын нэг м2
талбайд нэг литр орчим уусмал зарцуулна.
• Халдваргүйтгэх уусмалыг тусгай төхөөрөмж юм уу генераторын
тусламжтайгаар 0.1–0.5 мм голчтой маш нарийн ширхэгтэйгээр
цацруулж шүршихийг мананцаржуулах арга гэнэ.
• Дусал жижиг байх тусам материалд жигд нэвтрэх бөгөөд мал,
амьтны битүү байр, тахианы өндөг дарагч зэргийг
халдваргүйтгэхэд тохиромжтой.
• Мананцаржуулсан уусмал обьектэд жигд тархдаг бөгөөд байрыг
сайтар битүүмжилсэн байна.
• Энэ аргаар халдваргүйтгэх байрны доторхи дулаан 15°С-аас
багагүй, харьцангүй чийгшилт 60-65% байвал зохино.
ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙХ АРГА
• Халдваргүйтгэх хугацаа нь хэрэглэж буй бодисын
өтгөрүүлэг, эмгэг төрүүлэгч бичил биетнүүдэд үйлчлэх
идэвх, бичил биетний биологийн онцлог зэргээс хамаарч
харилцан адилгүй байна.
• Халдваргүйтгэх хугацаа дуусмагц байрны үүд хаалга,
салхивчийг нээж салхилуулах ба тэжээлийн онгоц, усан
сан, бусад тоног хэрэглэлийг усаар угааж цэвэрлэнэ.
ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙХ АРГА
• Мал, амьтны битүү байр, лабораторид халдваргүйтгэл хийх болон
мал, амьтны арьс, шир, үс, ноос, машин тэрэг, тоног хэрэгсэл, хувцас
хунар зэргийг халдваргүйтгэхдээ тэдгээрийг тусгайлан бэлтгэсэн
битүү байранд дэлгэн тавьж химийн бодисыг халааж ууршуулан утах
аргыг хэрэглэж болно.
• Утахын өмнө мал амьтны байр, өрөө, тасалгааны бүх цонх, хаалгыг
нягт хааж битүүлэх бөгөөд хаалганд "Халдваргүйтгэл хийж байна"
гэсэн анхааруулга бичиг байрлуулна. Утах аргад формалин,
устөрөгчийн хэт исэл зэргийг хэрэглэнэ.
ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙХ АРГА
БИОХАМГААЛАЛ
• Хүмүүсийн санамсаргүй болон санаатай үйл ажиллагааны улмаас био
аюултай зүйлс оршин байгаа газраасаа гадагш тархах, алдагдахаас
хамгаалах зориудын үйл ажиллагааг био хамгаалал гэж хэлж болно.
• Био хамгааллын тухай ойлголт нь халдварт өвчний үед хэрэгжүүлдэг
ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээнээс илүү өргөн ойлголт.
• ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээ нь био хамгааллын арга
хэмжээний нэг хэсэг юм.
• Халдвар гадагш тараахгүй байх
• Эрсдэл үүсэхээс сэргийлэх
• Халдвар тархахаас хэрхэн
сэргийлэхийг малчинд үлгэрлэн
харуулах
• Малчинд итгэл төрүүлэх
Биохамгаалал яагаад чухал вэ?
Малын эмч болон холбогдох мэргэжилтнүүд халдварт өвчний дэгдэлтийн
үед биохамгаалалын зарчимыг яагаад баримтлах хэрэгтэй вэ?
Биохамгаалалтын 3 зарчим
Тусгаарлалт
Цэвэрлэгээ
Халдваргүйжүүлэлт
МЭРЭГЧИД УСТГАЛЫН АРГА ХЭМЖЭЭ
Мэрэгч устгах аргууд
Өгөөш
хэрэглэхгүй
устгах:
• Нүхэнд нь
хор цацах
• Зам дээр нь
хор цацах Өгөөш хэрэглэх:
• Хүнсний зүйл ашиглах-
каш, талх, татсан мах,
• Шингэн өгөөш-ус, сүү,
шөл;
Утах (угаартуулах)
2. Тэмцэх аргаа сонгох
МЭРЭГЧИД УСТГАЛЫГ ЯВУУЛАХ ДАРААЛАЛ
3.Өгөөш байршуулах газрыг сонгох
4. Өгөөшийг байршуулах
5. Үр дүнг нь хянах
6. Магадлан судлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ
1. Үүрлэлтийн зэргийг тодорхойлох
Ном, сурах бичиг:
1. А. А. Конопаткин “Эпизоотология и инфекционные болезни
сельскохозяйственных животных” М. 1984;
2. Г.Цэвэгмэд “Мал, амьтны халдварт өвчин” УБ. 2000;
3. А.Хөхөө “Мал эмнэлгийн ерөнхий халдвар судлал” УБ. 2011;
4. И.А. Бакулов и др. “Руководство по общей эпизоотологии” М. “Колос” 1979;
5. B.Toma .. ect Applied Veterinary Epidemiology;
6. Micheal Thrusfield Veterinary Epidemiology;
7. С.Төгсдэлгэр, С.Эвлэгсүрэн Тархварзүйн үндэс;
8. Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавруудын эмхэтгэл Улаанбаатар-
2012 он

More Related Content

What's hot

халдварт бус өвчин
халдварт бус өвчинхалдварт бус өвчин
халдварт бус өвчинtuya0507
 
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2batsuuri nantsag
 
шээсний ерөнхий шинжилгээ
шээсний ерөнхий шинжилгээшээсний ерөнхий шинжилгээ
шээсний ерөнхий шинжилгээБ. Лхагваа
 
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухай
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухайхүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухай
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухайSosoo Byambaa
 
хоолны газрын ариун цэвэр
хоолны газрын ариун цэвэрхоолны газрын ариун цэвэр
хоолны газрын ариун цэвэрOyundari Nyamsuren
 
Brucellosis
BrucellosisBrucellosis
BrucellosisTsatsral
 
хоолны хордлого
хоолны хордлогохоолны хордлого
хоолны хордлогоSosoo Byambaa
 
лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу batsuuri nantsag
 
халдварт өвчнөөс сэргийлэх аргууд
халдварт өвчнөөс сэргийлэх аргуудхалдварт өвчнөөс сэргийлэх аргууд
халдварт өвчнөөс сэргийлэх аргуудMunkhnasan Jijgee
 
Tumur dutal lekts 2
Tumur dutal lekts 2Tumur dutal lekts 2
Tumur dutal lekts 2bulgaaubuns
 
Галзуу өвчин
Галзуу өвчинГалзуу өвчин
Галзуу өвчинUchral Kh
 
Эмнэлгийн хог хаягдалын менежмент
Эмнэлгийн хог хаягдалын менежментЭмнэлгийн хог хаягдалын менежмент
Эмнэлгийн хог хаягдалын менежментnight owl
 
хичээлийн хэрэглэгдэхүүн 1
хичээлийн хэрэглэгдэхүүн 1хичээлийн хэрэглэгдэхүүн 1
хичээлийн хэрэглэгдэхүүн 1Erka3d
 
арьс салстаар хордох
арьс салстаар хордохарьс салстаар хордох
арьс салстаар хордохHaliunaa Battulga
 
Эритроцит
ЭритроцитЭритроцит
Эритроцитnight owl
 

What's hot (20)

халдварт бус өвчин
халдварт бус өвчинхалдварт бус өвчин
халдварт бус өвчин
 
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
 
Нян
НянНян
Нян
 
шээсний ерөнхий шинжилгээ
шээсний ерөнхий шинжилгээшээсний ерөнхий шинжилгээ
шээсний ерөнхий шинжилгээ
 
Hamar daivar hondiin arhag urevsel
Hamar daivar hondiin  arhag urevselHamar daivar hondiin  arhag urevsel
Hamar daivar hondiin arhag urevsel
 
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухай
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухайхүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухай
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухай
 
Haldvart uvchin
Haldvart uvchinHaldvart uvchin
Haldvart uvchin
 
Lecture 16
Lecture 16Lecture 16
Lecture 16
 
хоолны газрын ариун цэвэр
хоолны газрын ариун цэвэрхоолны газрын ариун цэвэр
хоолны газрын ариун цэвэр
 
Brucellosis
BrucellosisBrucellosis
Brucellosis
 
хоолны хордлого
хоолны хордлогохоолны хордлого
хоолны хордлого
 
лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу
 
халдварт өвчнөөс сэргийлэх аргууд
халдварт өвчнөөс сэргийлэх аргуудхалдварт өвчнөөс сэргийлэх аргууд
халдварт өвчнөөс сэргийлэх аргууд
 
Tumur dutal lekts 2
Tumur dutal lekts 2Tumur dutal lekts 2
Tumur dutal lekts 2
 
Salmonella, E.coli
Salmonella, E.coliSalmonella, E.coli
Salmonella, E.coli
 
Галзуу өвчин
Галзуу өвчинГалзуу өвчин
Галзуу өвчин
 
Эмнэлгийн хог хаягдалын менежмент
Эмнэлгийн хог хаягдалын менежментЭмнэлгийн хог хаягдалын менежмент
Эмнэлгийн хог хаягдалын менежмент
 
хичээлийн хэрэглэгдэхүүн 1
хичээлийн хэрэглэгдэхүүн 1хичээлийн хэрэглэгдэхүүн 1
хичээлийн хэрэглэгдэхүүн 1
 
арьс салстаар хордох
арьс салстаар хордохарьс салстаар хордох
арьс салстаар хордох
 
Эритроцит
ЭритроцитЭритроцит
Эритроцит
 

Similar to Presentation10 desinfection

"Экологи байгаль хамгаалал" Хичээл-9
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-9"Экологи байгаль хамгаалал" Хичээл-9
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-9E-Gazarchin Online University
 
Presentation 7. 21.05.2017
Presentation 7.  21.05.2017Presentation 7.  21.05.2017
Presentation 7. 21.05.2017batsuuri nantsag
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasebatsuuri nantsag
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesbatsuuri nantsag
 
Ариутгал эмнэлгийн төвлөрсөн ариутгал
Ариутгал эмнэлгийн төвлөрсөн ариутгалАриутгал эмнэлгийн төвлөрсөн ариутгал
Ариутгал эмнэлгийн төвлөрсөн ариутгалБатхүү Батдорж
 
эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлын менежмент
эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлын менежментэрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлын менежмент
эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлын менежментEnkhdemberel Radnaa
 
Animal disease etiology
Animal disease etiologyAnimal disease etiology
Animal disease etiologytamiraa88
 
хог хаягдэлын менежмент
хог хаягдэлын менежментхог хаягдэлын менежмент
хог хаягдэлын менежментTuul Tula
 
Хорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагааХорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагааOyunsaikhan Tsagaankhuu
 
Томуугийн ерөнхий ойлголт
Томуугийн ерөнхий ойлголтТомуугийн ерөнхий ойлголт
Томуугийн ерөнхий ойлголтOyunsaikhan Tsagaankhuu
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesbatsuuri nantsag
 
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,batsuuri nantsag
 
Milk safety workshop
Milk safety workshopMilk safety workshop
Milk safety workshopnoonii
 
Hamriin hondiin vrewsel
Hamriin hondiin vrewselHamriin hondiin vrewsel
Hamriin hondiin vrewselchemkab
 
лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдарлекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдарbatsuuri nantsag
 

Similar to Presentation10 desinfection (20)

Boom
BoomBoom
Boom
 
2013 mod urjuuleg 06
2013 mod urjuuleg  062013 mod urjuuleg  06
2013 mod urjuuleg 06
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-9
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-9"Экологи байгаль хамгаалал" Хичээл-9
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-9
 
Presentation 7. 21.05.2017
Presentation 7.  21.05.2017Presentation 7.  21.05.2017
Presentation 7. 21.05.2017
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_disease
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseases
 
Ариутгал эмнэлгийн төвлөрсөн ариутгал
Ариутгал эмнэлгийн төвлөрсөн ариутгалАриутгал эмнэлгийн төвлөрсөн ариутгал
Ариутгал эмнэлгийн төвлөрсөн ариутгал
 
эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлын менежмент
эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлын менежментэрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлын менежмент
эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлын менежмент
 
Animal disease etiology
Animal disease etiologyAnimal disease etiology
Animal disease etiology
 
хог хаягдэлын менежмент
хог хаягдэлын менежментхог хаягдэлын менежмент
хог хаягдэлын менежмент
 
лекц № 13
лекц № 13лекц № 13
лекц № 13
 
лекц 10 энто
лекц 10 энтолекц 10 энто
лекц 10 энто
 
Хорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагааХорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагаа
 
Томуугийн ерөнхий ойлголт
Томуугийн ерөнхий ойлголтТомуугийн ерөнхий ойлголт
Томуугийн ерөнхий ойлголт
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseases
 
лекц 10 энто
лекц 10 энтолекц 10 энто
лекц 10 энто
 
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
 
Milk safety workshop
Milk safety workshopMilk safety workshop
Milk safety workshop
 
Hamriin hondiin vrewsel
Hamriin hondiin vrewselHamriin hondiin vrewsel
Hamriin hondiin vrewsel
 
лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдарлекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
 

More from batsuuri nantsag

Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesbatsuuri nantsag
 
Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesbatsuuri nantsag
 
Presentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesPresentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesbatsuuri nantsag
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesbatsuuri nantsag
 
Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesbatsuuri nantsag
 
Presentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesPresentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesbatsuuri nantsag
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesbatsuuri nantsag
 
Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesbatsuuri nantsag
 
Presentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcPresentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcbatsuuri nantsag
 
Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsbatsuuri nantsag
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfbatsuuri nantsag
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease controlbatsuuri nantsag
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiencybatsuuri nantsag
 
Presentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesPresentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesbatsuuri nantsag
 

More from batsuuri nantsag (20)

Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseases
 
Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseases
 
Presentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesPresentation 13 pig diseases
Presentation 13 pig diseases
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseases
 
Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseases
 
Presentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesPresentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseases
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseases
 
Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2
 
Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1
 
Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseases
 
Presentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcPresentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etc
 
Presentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp spPresentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp sp
 
Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahs
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asf
 
Presentation 1 fmd
Presentation 1 fmdPresentation 1 fmd
Presentation 1 fmd
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease control
 
Presentation9 tratment
Presentation9 tratmentPresentation9 tratment
Presentation9 tratment
 
Presentation16 b overview
Presentation16 b overviewPresentation16 b overview
Presentation16 b overview
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiency
 
Presentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesPresentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseases
 

Presentation10 desinfection

  • 1. СЭДЭВ 10. МАЛ, АМЬТНЫ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ҮЕД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭМНЭЛЭГ-АРИУН ЦЭВРИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮНДЭС (мал эмнэлэг-ариун цэврийн тухай сургааль, халдваргүйтгэл, шавьж устгал, мэрэгч устгал)
  • 2. СЭДЭВИЙН АГУУЛГА 1. МЭ-ийн ариутгал, халдваргүйтгэл, уг арга хэмжээг хэрэгжүүлэх зарчим, үндсэн шаардлага, онцлог 2. Био хамгаалал ба халдваргүйтгэл 3. Шавьж, мэргэчид устгах
  • 3. 1. МЭ-ИЙН АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРЧИМ, ҮНДСЭН ШААРДЛАГА, ОНЦЛОГ
  • 4. ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН ЯЛГАА Халдваргүйтгэлийг: 1. Эпизоотын голомтод орох, голомтоос гарах үеийн болон зорчигч тээврийн хөдөлгөөнтэй холбоотой халдваргүйгэл 2. Объектын халдваргүйтгэл гэж ялган үзэж болно.
  • 5.  Зорилго: Халдварын эх уурхайгаас гадагш ялгаран гарсан өвчин үүсгэгчийн тоог цөөрүүлэх;  Үр дүн:  Гадаад орчин, эд юмс өвчин үүсгэгчээр бохирдох аюулыг багасгах; •Халдваргүйтгэлийн ямар аргыг сонгох нь эмгэг төрөгчийн шинж чанараас хамаарна. •Халдваргүйтгэл: Амьгүй биет дээрх бичил биетнийг үхүүлэх, арилгах үйл ажиллагаа •Ариутгал: Бичил биетэнг үгүй болгох буюу бүрээстэй, бүрээсгүй бичил биетнийг үхүүлэх хими, физикийн аргыг хэрэглэх АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛ
  • 6. Аргууд Хэрэглэх техник 1. Нойтон • Даралтаар шүрших • олгойдуулан цацах • Шүрших • Уусмалд умбуулах 2. хуурай • Нунтаг байдлаар гоожуулан асгах • Эргэн тойронд цацах • давстай хольсон халдваргүйтгэлийн нунтаг 3. Агаарт манан үүсгэх • Аппраттай • аппратгүй 4. Хийн • Камертай • хучлагатай халдваргүйтгэл
  • 7. Халдваргүйтгэлийн хэлбэрүүд Урьдчилан сэргийлэх Шаардлагаар хийх Өвчин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тайван аж ахуйн нэгж дээр хийнэ. Халдварт өвчин гарсан газарт хийнэ. Нэвтрүүлэхийн өмнөх технологийн явцын төгсгөлийн Байрыг барьж дуусгаад мал, амьтныг авч ирж оруулахын өмнө, эсвэл тэжээл авч ирэхийн өмнө Үйлдвэрийн технологитойгоор холбоотой хийгднэ. Өвчнийг устах хүртэл системтэй хэрэгжүүлнэ. Хорио цээрийг татан буулгахын өмнө хэрэгжүүлнэ.
  • 8. • Халдваргүйтгэл –физикийн юм уу химийн арга ашиглан бичил биетнийг үхүүлэхийн тулд хэрэгжүүлж байгаа ажиллагаа. Халдваргүйтгэл нянгийн үрэнцэр хэлбэрт (спор) үйлчилдэггүй. • Бактерицид – Бичил биетнийг үхүүлдэг химийн бодис юм уу химийн бодисын холимог. Энэ нэр томъёог голчлон “Биоцид”, “Химийн гермицид”, “Нянгийн эсрэг” гэсэн нэршлийн оронд хэрэглэнэ. • Спороцид – Бичил биетэн ба үрэнцэрийг үхүүлдэг химийн бодис юм уу химийн бодисын холимог ; халдваргүйтгэл
  • 9. МАЛ ЭМНЭЛГИЙН ХАЛДВАРГҮЙТГЭЛ • Вирус, нян, микоплазм, мөөгөнцөр, риккетси, хламид, паразит зэрэг эмгэг төрүүлэгч биетнээр халдварлагдсан юм уу халдварын сэжигтэй мал, амьтан байсан байр сав, тоног хэрэгсэл, гутул хувцас, буудал бууцыг өвчний халдварыг таслах зорилгоор цацраг туяа, химийн төрөл бүрийн бодисын зохих өтгөрүүлэг бүхий уусмал, бэлдмэлээр тодорхой хугацаанд үйлчлүүлж халдваргүй болгохыг “мал эмнэлгийн халдваргүйтгэл” гэнэ. • Өвчний үүсгэгчээр бохирлогдсон орчин, хашаа байр, тоног хэрэгсэл, эд зүйлийг цаг алдалгүй халдваргүйтгэх нь халдварт өвчинтэй тэмцэх ажлын салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг байдаг.
  • 10. ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙГ ЗОРИЛГООР НЬ • урьдчилан сэргийлэх, зориудын гэж ангилна. • Зориудын халдваргүйтгэлийг явцын, эцсийн гэж хувааж үзнэ. • Урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл нь үүсэж бий болох аюулаас сэргийлэх, гадаад орчинд эмгэг төрүүлэгч бичил биетнүүд хуримтлагдахаас сэргийлэх зорилготой.
  • 11. • Зориудын халдваргүйтгэл нь халдварт өвчин гарсан юм уу сэжиг илэрсэн тохиолдолд халдварын тархалтаас сэргийлэх, таслан зогсооход чиглэгдэнэ. • Халдваргүйтгэл нь тухайн эмгэг төрүүлэгч бичил биетний тэсвэрт чанар, биологийн онцлог, халдваргүйтгэл хийх объектийн бүтэц, хийц, эдэлгээ зэргээс шалтгаалж өөр өөр аргаар, хэд хэдэн үе шаттайгаар явагдана. • Мал эмнэлгийн халдваргүйтгэлийг зөвхөн малын эмч зохион байгуулж хяналт тавьж гүйцэтгэнэ. ЗОРИУДЫН ХАЛДВАРГҮЙТГЭЛ
  • 12. ХАЛДВАРГҮЙТГЭХ ОБЬЕКТ • Мал, амьтны хашаа, байр, төлийн пүнз, хэвтэр бууц, тэжээлийн хашаа, өвс, тэжээлийн үлдэгдэл, агуулах, саравч, хайс, хашлага гэх мэт; • Арчилгаа, маллагааны тоног хэрэгсэл (ус, тэжээлийн онгоц, ховоо, татуурга, тэжээлийн тоног хэрэгсэл, зэл, төлийн элгэвч, нэмнээ, хазаар, ногт, чөдөр, тохом, буйл, бурантаг, бугуйл, аргамж, уяа, татлага гэх мэт); • Ажлын багаж, хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын хувцас (тэргэнцэр, хүрз, малтуур, жоотуу зээтүү, савар, хавчаар, гох дэгээ, халад, бээлий, ажлын гутал, комбинзон гэх мэт). • Мал, амьтан болон үхсэн мал, амьтны хүүр, сэг зэм ачсан тээврийн хэрэгсэл, дэвгэр, олс, татлага, хашлагад ашигласан мод, банз гэм мэт
  • 13. ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН ХЭРЭГСЛҮҮД Физик зүйлс • Механик цэвэрлэгээ • Нарны гэрэл • УФЛ • Халуун агаар • Хэт халуун уур • Буцалгах • Хатаах • Гамма туяа • Хэт нам авиа Химийн зүйлс • хүчил • Шүлт • Хлор агуулсан бэлдмэлүүд • Фенол, креоны бэлдмэлүүд • Формальдегид • Хүнд металын давсууд • Бусад төрлийн бодис • Угаалгын бодис Биологийн зүйлс • Антогонист микробууд • Дулаанд дуртай бактерүүд
  • 14. • *Formulated Broad Spectrum Disinfectant – The broad spectrum efficacy of Virkon™ S has been proven effective against: 61 strains of virus, 33 strains of bacteria, and 6 strains of fungi. • Versatility – Effective for non-porous hard surfaces, agricultural production equipment, vehicles, wheels, boot disinfection and day-to-day farm disinfection.
  • 15. ХИМИЙН ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭГЧ 1) Хүчил: давсны, сүүний, цууны, шоргоолжны, дезоксан г.м. 2) Шүлт: идэмхий натр, кали, болсон шохой-пушонк, кальцжуулсан сод, корбонат кали-поташ, ДЕМП г.м. 3) Хлор агуулсан бэлдмэлүүд: 25%-иас доошгүй идэвхт хлор агуулсан хлорын шохой, гипохлорт кальци, хлорамин, гидантионы бэлдмэл, изоцианурын хүчлийн давс, нэг хлорт иод г.м. 4) Фенол, крезол: фенол, крезол, феносмолин, креолин 5) (Форм)альдегид: формалин, пароформ, метафор, паросод, фоспар г.м. 6) Хүнд металын давсууд: зэсийн цэнхэр 7) Бусад: спирт, иодформ, оксид, бромын нэгдлүүд: 8) Угаалгын бэлдмэлүүд
  • 16. Нэр томьёо тодорхойлолт Бактерийн тоог багасгах хүчин зүйл цэвэрлэгээ Механик үйлдэл бөгөөд зөвхөн бохирдсон зүйлийг угаах, зарим тохиолдолд өндөр даралттай усаар шүршиж угаахыг хэлнэ. 10 - 100 халдваргүйтгэл Эмгэг үүсгэгч бичил биетний тоог зөвшөөрөгдөх хэмжээ хүртэл бууруулахыг хэлнэ. 1000- 100000 ариутгал Бүх нянг устгаж (бүрхүүлтэй бактери, хөгц, мөөгөнцөр) идэвхигүйжүүлдэг. Ариун байх ёстой бүх зүйлүүд ариутгагдсан байх ёстой.
  • 17. ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН БОДИСЫГ СОНГОХ, ХАДГАЛАХ, АШИГЛАХ • Халдваргүйтгэлд ашиглах бэлдмэл нь Монгол Улсын малын эм, бэлдмэлийн бүртгэлд бүртгэгдсэн, Байгаль орчны болон Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтарсан шийдвэрээр хэрэглэхийг зөвшөөрсөн байна. • Халдваргүйтгэлд бактерийн эсрэг үйлчлэх хүрээ өргөнтэй, хүн, мал, хүрээлэн буй орчинд хор нөлөө багатай бодис бэлдмэлийг сонгоно.
  • 18. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн, үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 9 дүгээр сарын 3-ны А/319, А-147, А/353 өдрийн дугаар тушаалын хавсралт ПЕСТИЦИД, ХИМИЙН БОРДОО, АХУЙН ХОРТОН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАЛЫН БОЛОН АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН БОДИСЫГ ТУРШИХ, АШИГЛАХ ЖУРАМ ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН БОДИСЫГ СОНГОХ, ХАДГАЛАХ, АШИГЛАХ
  • 19. Дөрөв. Пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг ашиглах 4.1.Тухайн жилд ашиглаж болох пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисын жагсаалтыг байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтарсан тушаалаар батлуулж, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, хэвлэн нийтлүүлснээр ашиглахыг зөвшөөрнө. ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН БОДИСЫГ СОНГОХ, ХАДГАЛАХ, АШИГЛАХ
  • 20. АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН БОДИСЫН ЖАГСААЛТ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 2 дугаар сарын 26- ны өдрийн А/59,А-45,А/81 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралт МОНГОЛ УЛСАД 2019 ОНД МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАЖ БОЛОХ АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН БОДИСЫН ЖАГСААЛТ
  • 21. Д/д Худалдааны нэр, хэлбэр Үйлчлэх бодисын нэр Зориулалт 1 Киллса, нунтаг Гурван хлорт цианурат натрийн хүчил Бэлчээр, хашаа, байр, мал, амьтан, тоног төхөөрөмж 2 Ксиао Ду Жи, нунтаг Хоёр хлорт изоцианит натри хлор Мал, амьтны байр, хашаа саравч, өтөг бууц, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж 3 Хлорын шохой, нунтаг Идэвхт хлор Мал, амьтны байр, хашаа саравч, өтөг бууц, тээврийн хэрэгсэл 4 Повидон иод, шингэн 1 винил 2 пирролидон иод (0.7-10% ) Малын гаралтай түүхий эдийн агуулах, ахуйн хэрэглээний зүйл, багаж хэрэгсэл, ус ариутгана. 5 Сипладине, түрхлэг Повидон иод Малын гаралтай түүхий эдийн агуулах, ахуйн хэрэглээний зүйл, багаж хэрэгсэл, ус ариутгана. 6 Дексид 200, 400, шингэн Аммоны 4 суурьт нэгдэл, глутарель альдегид Мал, амьтны байр, хашаа саравч, өтөг бууц, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, байрны хана, шалны ариутгалд
  • 22. 7 Si Chlor-T, шахмал Дихлор изоцианурат натри Мал, амьтны байр, хашаа саравч, өтөг бууц, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж 8 Hi-cop, Калийн 3 төрлийн давс, алим, нимбэг, лимоны хүчлийн холимог Мал, амьтны байр, хашаа саравч, өтөг бууц, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, бактери, вирус, мөөгөнцөрийн ариутгалд 9 Экоцид С, нунтаг Натрийн хлорид, Натридодецилбезин, натри гексаметафосфат, сульфамины хүчил Мал, амьтны байр, хашаа саравч, өтөг бууц, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, бактери, вирус, мөөгөнцөрийн ариутгалд 10 Иодофор Иод, иодот кали, фосфорын хүчил, хүхрийн хүчил, Малын гаралтай түүхий эдийн агуулах, ахуйн хэрэглээний зүйл, багаж хэрэгсэл, ус ариутгана. 11 Мат-Шинэ-1, шингэн Диоксид хлор Хашаа, хот бууц, тоног хэрэгсэл, ахуйн зүйл, түүхий эдийг ариутгах 12 Циперметрин, шингэн Циперметрин-пиретройд Бүх төрлийн хамууны хачиг, бөөс, ширх, өт, ялаа, шалз, хувалз, хачиг болон гадны паразитуудыг устгах 13 формальдегид (фо рмалин) 37 % Формальдегид Гадаад орчин болон лабораторийн агаар орчныг ариутгах
  • 23. 15 Натрийн шүлт, 3 % Натрийн гидроксид Гадаад орчин халдваргүйтгэх 16 Веркон С (Verkon S) Пероксимоно- сульфат кали Лабораторийн багаж хэрэглсэл ариутгах 17 Нимбэгний хүчил Нимбэгний хүчил Лабораторийн агаар, ширээ, ариутгах 18 Натрийн шүлтийн уусмал Натрийн шүлт Лаборатори, шинжилгээ судалгааныажлын зориулалтаар 19 Нео-К7 Параформальдегид Мал эмнэлгийн лабораторийн ариутгал халдваргүйжүүлэлт 20 Калийн шүлтийн уусмал Калийн шүлт Лаборатори, шинжилгээ судалгааны ажлын зориулалтаар 21 Содын уусмал Натрийн карбонат Лаборатори, шинжилгээ судалгааны ажлын зориулалтаар 22 Давсны хүчил Давсны хүчил Лаборатори, шинжилгээ судалгааны ажлын зориулалтаар
  • 24. 23 Цууны хүчлийн уусмал Цууны хүчил Лаборатори, шинжилгээ судалгааны ажлын зориулалтаар 24 Хүхрийн хүчлийн уусмал Хүхрийн хүчил Лаборатори, шинжилгээ судалгааны ажлын зориулалтаар 25 Фенол буюу карболын хүчлийн уусмал Фенол Лаборатори, шинжилгээ судалгааны ажлын зориулалтаар 26 Устөрөгчийн хэт исэл Ус төрөгчийн хэт исэл Бокс шил савны ариутгал 27 Кальцийн гипохлорид Кальцийн гипохлорид Багаж хэрэгсэл халдваргүйжүүлэх 28 Натрийн гипохлорид Натрийн гипохлорид Багаж хэрэгсэл халдваргүйжүүлэх 39 Этилийн спирт Этанол Бактер устгах, гар ариутгах, микробын будаг болон индикатор найруулах
  • 25. 30 Санитол Спирт Гар ариутгах 31 Фторт цахиур хүчлийн натрийн уусмал Фторт цахиур хүчлийн натри Лаборатори, шинжилгээ судалгааны ажлын зориулалтаар 32 Экомин форте Алкилдиметил бензиламмонийн хлорид Грамм сөрөг, грамм эерэг бактер, мөөгөнцөрийг устгах 33 Фенол уусмал Карболын хүчил Халдваргүйжүүлэлт 34 Натрийн шүлт, 42% уусмал Натрийн гидроксид Орчны pH тохируулах, , лаборатори, шинжилгээ судалгааны ажлын зориулалтаар 35 Mobedco power аэрозол Имипротрин Грамм сөрөг, грамм эерэг бактер, мөөгөнцөрийг устгах 36 Good cleaner нунтаг Benzalkonium Chloride Citric Acid Phosphoric acid Мал, амьтны байр, хашаа саравч, өтөг бууц, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, бактери, вирус, мөөгөнцөрийн ариутгалд
  • 26. 37 Super kill нунтаг Sodium dichloroiso cyanutare, Sodium hexametaphosphate Sodium dodecylbenzenesulfonat es Мал, амьтны байр, хашаа саравч, өтөг бууц, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, бактери, вирус, мөөгөнцөрийн ариутгалд 38 Vimekon нунтаг Potassium monopersulfate Sodium dodecyl benzene sulphonate, Sodium hexameta phosphate Мал, амьтны байр, хашаа саравч, өтөг бууц, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, бактери, вирус, мөөгөнцөрийн ариутгалд 40 Triple-Can Potassium monopersulfate Apple acid Мал, амьтны байр, хашаа саравч, өтөг бууц, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, бактери, вирус, мөөгөнцөрийн ариутгалд
  • 27. ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙХ ҮЕД АНХААРАХ ЗҮЙЛ • Ажиллагсад халдварын үүсгэгч болон химийн хортой, аюултай бодистой харьцаж ажиллах учир хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахиж, хувийн хамгаалах хэрэгсэлийг бүрэн өмсөж ажиллана. • Халдваргүйтгэлийн бодисыг ашиглахдаа тухайн бодисын үйлдвэрлэгчээс гаргасан зааврыг чанд мөрдөх ба бодисын үйлчлэх хугацааг нарийн тооцож тухайн өдөрт нь хэрэглэх хэмжээгээр найруулж бэлтгэнэ. • Халдваргүйтгэлийн бодис нүдэнд орсон, арьсанд хүрсэн тохиолдолд цэвэр усаар сайтар угаана.
  • 28. • Бодисын тун хэмжээ, хэрэглэх аргыг халдваргүйтгэх объект, тухай үеийн цаг агаарын байдалтай уялдуулан урьдчилан тооцож гаргана. • Нянгаар хамгийн их бохирлогдсон обьектийг онцгой анхаарна. • Химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, ашиглахтай холбоотой хууль тогтоомжийг сахиж мөрдөнө. ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙХ ҮЕД АНХААРАХ ЗҮЙЛ
  • 29. ХАЛДВАРГҮЙТГЭЛД ШААРДАГДАХ БАГАЖ ТӨХӨӨРӨМЖ • Зориулалтын машин (дук) юмуу мананцар үүсгэх генератор эсвэл автомакс • Тэргэнцэр (бохирлогдсон өтөг бууц, өвс, тэжээлийн үлдэгдэл, зулбадас, мал, амьтны сэг, зэм зөөх зориулалттай, цэвэрлэж, ариутгахад хялбар материалаар хийсэн байвал зохино) • Хүрз, жоотуу, царил,савар малтуур,хувин, сав • Хог хаягдал түүж авах хавчаар, дэгээ.
  • 30. УРЬДЧИЛСАН ЦЭВЭРЛЭГЭЭ • Урьдчилсан цэвэрлэгээ нь халдваргүйтгэлийн арга хэмжээний салшгүй нэг хэсэг байдаг. • Цэвэрлэгээ гэдэг нь халдваргүйтгэх обьектын гадаргуу дээр наалдсан шороо, шавар, бууц шавхай, баас, малын элдэв ялгадас, үс ноос, бусад органик бодисыг арилгаж, цэвэрлэх үйл ажиллагаа юм. • Цэвэрлэгээг хүрз, малтуур, шүүр, сойз, тоос сорогч, хуурай алчуур ашиглан гүйцэтгэх ба саван эсвэл угаалгын бодистой усаар норгосон нойтон алчуураар арчих юм уу шүршигч төхөөрөмжөөр шүршиж хийнэ.
  • 31. • Тоос шороо, шавар, органик бодис нь бичил биетэнд хамгаалалт болж халдваргүйтгэх бодисын үйлчлэлийг бууруулдаг. • Урьдчилсан цэвэрлэгээ нь халдваргүйтгэлийн үр нөлөөг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой. Олонх халдваргүйтгэлийн бэлдмэл нь зөвхөн урьдчилсан цэвэрлэгээ хийсэн нөхцөлд идэвхтэй үйлчилнэ. УРЬДЧИЛСАН ЦЭВЭРЛЭГЭЭ
  • 32. • Урьдчилсан цэвэрлэгээг хийхдээ халдвар үүсгэгчийг тараан хамрах талбайг ихэсгэх, хүмүүс халдвар авахаас сэргийлэн болгоомжтой хийнэ. • Ажиллаж байгаа хүмүүсийг халдвараас сэргийлэх зорилгоор халдваргүйтгэх бодис, бэлдмэлийг урьдчилсан цэвэрлэгээнд хэрэглэж болно. • Цэвэрлэгээгээр гарсан хог, хаягдал, өтөг, бууц, шавхай, тэжээлийн үлдэгдэл зэрэг зүйлсийг халдвартай гэж үзэж устгалын нүхэнд булах юм уу шатааж устгана. УРЬДЧИЛСАН ЦЭВЭРЛЭГЭЭ
  • 33. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАЛДВАРГҮЙТГЭЛ • Зорилго нь мал амьтны байр, хашаа болон бусад обьектэд эмгэг төрүүлэгч төдийгүй нөхцөлт эмгэг төрүүлэгч бичил биетнүүд хуримтлагдах, хашаа, байр, тээврийн хэрэгсэл, ажиллагсад, малчдын хувцас болон бусад зүйлсээр халдвар дамжих, мал, амьтнаас шууд бус замаар халдвар тархах зэргээс хамгаалахад чиглэгдэнэ. • Ус халдваргүйтгэлийг тухайн өвчний гаралттай уялдуулан аймаг, сум, баг, аж ахуйн нэгж, ферм, айл өрхийн түвшинд урьдчилан төлөвлөсөн байна.
  • 34. • Мал, амьтны байр, хашаа, саравч, бууц, тоног хэрэгслийг жилд хоёроос доошгүй удаа буюу хавар мал, амьтан зусланд гарсны дараа, намар өвөлжөөнд буухаас өмнө халдваргүйтгэнэ. • Халдваргүйтгэх обьектод урьдчилан сайтар цэвэрлэгээ хийсний дараа халдваргүйтгэх бөгөөд битүү байранд мананцаржуулах, утах аргыг хэрэглэж болно. Мөн тухайн байр, хашаанд байгаа усны болон тэжээлийн онгоц, бусад тоног хэрэгслийг халдваргүйтгэлд хамруулна. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАЛДВАРГҮЙТГЭЛ
  • 35. • Мал, амьтны байр, шувууны инкубатор зэргийг утах зорилгоор формалины уур үүсгэхийн тулд 1 м3–д 45 мл формалин дээр 30 г пермангат кали, 20 мл ус нэмэхээр тооцох ба байрны агаарын хэм 35–370С, чийгшил 60–80 хувь байна. • Байрнаас мал, амьтан, шувууг гаргаж, сулласны дараа юм уу тухайн байр бүрэн суларч шинэ сүрэг авахаас өмнө халдваргүйтгэх ба 2–оос доошгүй хоног мал, амьтан, шувуу оруулахгүй. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАЛДВАРГҮЙТГЭЛ
  • 36. • Малын үзэсгэлэн худалдаа явуулах, мал амьтан сургах газар, мал бэлтгэлийн хашааг өдөр бүр халдваргүйтгэнэ. • МАА–н түүхий эдийн агуулах, махны зоорь болон боловсруулах газрыг жилд 2–оос доошгүй удаа хоосон байх юм уу ачаалал бага үед нь халдваргүйтгэнэ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАЛДВАРГҮЙТГЭЛ
  • 37. ЗОРИУДЫН ХАЛДВАРГҮЙТГЭЛ • Зориудын халдваргүйтгэлийг явцын ба эцсийн гэж 2 хувааж болно гэж дээр дурдсан. • Явцын халдваргүйтгэл гэж халдварт өвчин гарсан юм уу халдварт өвчнөөр тайван бус болон сэргийлэх оновчтой арга боловсруулагдаагүй нөхцөлд өвчинтэй тэмцэх зааврын дагуу үүсгэгчийн биологийн онцлог, тэсвэрт чанар, голомт үүсгэх байдлыг харгалзан өвчнөөс эрүүлжүүлэх арга хэмжээний хугацаанд өвчтэй, сэжигтэй мал байсан болон өвчтэй, сэжигтэй малыг ялгаж тусгаарласан байр, хашаа, тоног хэрэгслийг халдваргүйтгэхийг хэлнэ.
  • 38. • Явцын халдваргүйтгэлийг оновчтой зөв хэрэгжүүлж чадвал халдварын тархалтыг богино хугацаанд таслан зогсоож чадна. • Өвчтэй, сэжигтэй мал, амьтан байгаа байр, хашааны үүдэнд халдваргүйтгэх уусмал бүхий дэвсгэр юм уу хөл онгоц байрлуулсан байна. Хүйтний улиралд халдваргүйтгэх уусмал дээр хоолны давс 10 %–иар тооцож нэмнэ. • Өвчтэй малыг ялгаж тусгаарласан байр, хашааг өдөр бүр халдваргүйтгэнэ. • Халдваргүйтгэлийг өвчтэй болон үхсэн мал, амьтан байсан хэсгээс эхлэн хийнэ. ЯВЦЫН ХАЛДВАРГҮЙТГЭЛ
  • 39. • Төгсгөлийн халдваргүйтгэлийг өвчний дэгдэлтийг бүрэн зогсоосны дараа хорио цээр, хязгаарлалтыг татан буулгахын өмнө эпизоотын голомт дахь эмгэг төрүүлэгч бичил биетнийг бүрэн найдвартай устгах зорилгоор явуулна. • Мал, амьтны байр, хашааг урьдчилан цэвэрлэхдээ халдваргүйтгэх уусмал хэрэглэх ба тухайн өвчний үүсгэгчид тохирох халдваргүйтгэх бодис, бэлдмэлийг сонгож хэрэглэнэ. • Төгсгөлийн халдваргүйтгэл хийхдээ зөвхөн малын байр хашаа, тоног хэрэгсэл төдийгүй орчин тойрны газар, хөрс, хэвтэр, бууцыг хамруулна. ТӨГСГӨЛИЙН ХАЛДВАРГҮЙТГЭЛ
  • 40. ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙХ АРГА • Халдваргүйтгэлд бодис, бэлдмэлийг уусмал мөн нунтаг хуурай хэлбэрээр ашиглана. • Халдваргүйтгэх уусмалыг зориулалтын шүршигч машин болон багаж техник ашиглан шүршиж обьектын гадаргыг норгох аргаар хийнэ. • Бүрэн норгож шүршихийн тулд дүнз, гуалин, банз, чулуун болон тоосгон эдлэлийн гадаргын нэг м2 талбайд 1 л, хөрзөн, бууц, шавар, шороон хөрсний нэг м2 талбайд 2 л уусмал ноогдохоор тооцно. Харин тосон будгаар будагдсан материалын нэг м2 талбайд нэг литр орчим уусмал зарцуулна.
  • 41. • Халдваргүйтгэх уусмалыг тусгай төхөөрөмж юм уу генераторын тусламжтайгаар 0.1–0.5 мм голчтой маш нарийн ширхэгтэйгээр цацруулж шүршихийг мананцаржуулах арга гэнэ. • Дусал жижиг байх тусам материалд жигд нэвтрэх бөгөөд мал, амьтны битүү байр, тахианы өндөг дарагч зэргийг халдваргүйтгэхэд тохиромжтой. • Мананцаржуулсан уусмал обьектэд жигд тархдаг бөгөөд байрыг сайтар битүүмжилсэн байна. • Энэ аргаар халдваргүйтгэх байрны доторхи дулаан 15°С-аас багагүй, харьцангүй чийгшилт 60-65% байвал зохино. ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙХ АРГА
  • 42. • Халдваргүйтгэх хугацаа нь хэрэглэж буй бодисын өтгөрүүлэг, эмгэг төрүүлэгч бичил биетнүүдэд үйлчлэх идэвх, бичил биетний биологийн онцлог зэргээс хамаарч харилцан адилгүй байна. • Халдваргүйтгэх хугацаа дуусмагц байрны үүд хаалга, салхивчийг нээж салхилуулах ба тэжээлийн онгоц, усан сан, бусад тоног хэрэглэлийг усаар угааж цэвэрлэнэ. ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙХ АРГА
  • 43. • Мал, амьтны битүү байр, лабораторид халдваргүйтгэл хийх болон мал, амьтны арьс, шир, үс, ноос, машин тэрэг, тоног хэрэгсэл, хувцас хунар зэргийг халдваргүйтгэхдээ тэдгээрийг тусгайлан бэлтгэсэн битүү байранд дэлгэн тавьж химийн бодисыг халааж ууршуулан утах аргыг хэрэглэж болно. • Утахын өмнө мал амьтны байр, өрөө, тасалгааны бүх цонх, хаалгыг нягт хааж битүүлэх бөгөөд хаалганд "Халдваргүйтгэл хийж байна" гэсэн анхааруулга бичиг байрлуулна. Утах аргад формалин, устөрөгчийн хэт исэл зэргийг хэрэглэнэ. ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙХ АРГА
  • 44. БИОХАМГААЛАЛ • Хүмүүсийн санамсаргүй болон санаатай үйл ажиллагааны улмаас био аюултай зүйлс оршин байгаа газраасаа гадагш тархах, алдагдахаас хамгаалах зориудын үйл ажиллагааг био хамгаалал гэж хэлж болно. • Био хамгааллын тухай ойлголт нь халдварт өвчний үед хэрэгжүүлдэг ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээнээс илүү өргөн ойлголт. • ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээ нь био хамгааллын арга хэмжээний нэг хэсэг юм.
  • 45. • Халдвар гадагш тараахгүй байх • Эрсдэл үүсэхээс сэргийлэх • Халдвар тархахаас хэрхэн сэргийлэхийг малчинд үлгэрлэн харуулах • Малчинд итгэл төрүүлэх Биохамгаалал яагаад чухал вэ? Малын эмч болон холбогдох мэргэжилтнүүд халдварт өвчний дэгдэлтийн үед биохамгаалалын зарчимыг яагаад баримтлах хэрэгтэй вэ?
  • 47. МЭРЭГЧИД УСТГАЛЫН АРГА ХЭМЖЭЭ Мэрэгч устгах аргууд Өгөөш хэрэглэхгүй устгах: • Нүхэнд нь хор цацах • Зам дээр нь хор цацах Өгөөш хэрэглэх: • Хүнсний зүйл ашиглах- каш, талх, татсан мах, • Шингэн өгөөш-ус, сүү, шөл; Утах (угаартуулах)
  • 48. 2. Тэмцэх аргаа сонгох МЭРЭГЧИД УСТГАЛЫГ ЯВУУЛАХ ДАРААЛАЛ 3.Өгөөш байршуулах газрыг сонгох 4. Өгөөшийг байршуулах 5. Үр дүнг нь хянах 6. Магадлан судлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ 1. Үүрлэлтийн зэргийг тодорхойлох
  • 49. Ном, сурах бичиг: 1. А. А. Конопаткин “Эпизоотология и инфекционные болезни сельскохозяйственных животных” М. 1984; 2. Г.Цэвэгмэд “Мал, амьтны халдварт өвчин” УБ. 2000; 3. А.Хөхөө “Мал эмнэлгийн ерөнхий халдвар судлал” УБ. 2011; 4. И.А. Бакулов и др. “Руководство по общей эпизоотологии” М. “Колос” 1979; 5. B.Toma .. ect Applied Veterinary Epidemiology; 6. Micheal Thrusfield Veterinary Epidemiology; 7. С.Төгсдэлгэр, С.Эвлэгсүрэн Тархварзүйн үндэс; 8. Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавруудын эмхэтгэл Улаанбаатар- 2012 он