ОЮУТНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГЫН УДИРДАМЖ
НББ-ийн тэнхимийн 2014 оны 05 сарын 30-ны
өдрийн хурлаар хэлэлцэж батлав.
НЭГ. Үйлдвэрлэлийн дадлагын удирдамж
Дадлагын зорилго: “Нягтлан бодох бүртгэл”, “Банкны эдийн засаг, нябо”, “Санхүү эдийн засаг”,
“Даатгалын эдийн засаг” хөтөлбөрөөр суралцагч оюутнууд нь бүртгэлийн анхан шатны баримтуудыг
бүрдүүлж, улмаар санхүүгийн тайлан гаргах арга, ажиллагааг проктик дээр үзэж энэ талаар дадлага
эзэмшиж, танхимд олж авсан мэдлэгээ бататгахад оршино.
1. Ерөнхий зүйл
1. Дадлагын удирдамжинд заагдсан зүйлийг бүрэн хэмжээгээр үзэж танилцах боломж хангагдсан бааз
газар нь жижиг дунд үйлдвэрлэлийн болон үйлчилгээний бизнесийн байгууллага байх ба оюутан
өөрийн сонгон авч буй байгууллагыг дадлага удирдаж байгаа тэнхимийн багш нарт мэдэгдэн тухайн
байгууллагын захирлын тушаалаар дадлага хийснийг баталгаажуулах бөгөөд хүндэтгэх шалтгаангүй
бол анхны хуваарьт газрыг өөрчлөхгүйгээр дадлагыг гүйцэтгэнэ.
2. Оюутан удирдамжийн дагуу дадлагыг гүйцэтгэнэ. Дадлагад гарахын өмнө хичээлийн туслах
ажилтанд бүртгүүлж, удирдагч багшийг сонгох ба удирдагч багшаас тасралтгүй зөвлөгөө авна.
3. Оюутан хуваарьт газраа очмогц тухайн байгууллагын зүгээс дадлагын удирдагчийг томилуулан,
удирдамжийг үндэслэн дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргаж, удирдагчаар батлуулан мөрдлөг болгон
ажиллана.
4. Оюутан үйлдвэрлэлийн дадлага хийсэн тухай байгуулагын даргын тушаал, удирдагчийн
тодорхойлолтыг тайланд хавсаргана. Тодорхойлолт нь тухай байгууллагын албан бичгийн хуудсан
дээр бичигдэхээс гадна дарга, захирлын гарын үсэг, тамга тэмдэгтэй байна. Тодорхойлолтонд
дадлага удирдагчийн албан тушаал, овог нэрийг тодорхой бичүүлсэн байх шаардлагатай.
5. Дадлага хийх хугацаа 06-р сарын 01-нээс 08-р сарын 31-ны хоорондох хугацаанд 6 долоо хоног байна.
6. Оюутан хүндэтгэх шалтгааны улмаас дадлагад гарч чадаагүй бол нөхөн хийхийг зөвшөөрнө. Дадлага
хийсэн хоногийн тоо нийт хугацааны 1/3-ээс бага байвал нөхөн хийлгэх, нөхөн хийх боломжгүй бол
дадлага хийгээгүйд тооцно.
7. Оюутан байгууллагын баримт, материалтай танилцахдаа удирдагчийн мэдээллийн нууцийг
задруулахгүй байж, баримтыг алдаж үрэгдүүлэхээс болгоомжлон баримт, материалтай танилцахдаа
удирдагчийн болон эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлийг авч ажиллавал зохино. Мөн баримтыг
гадагш авч явах зэргээр байгууллагын ажилд хүндрэл учруулахгүй байхаас гадна ажилтнуудтай
харилцахдаа эелдэг, соёлч байдлыг эрхэмлэнэ.
ХОЁР. НББ-ийн үйлдвэрлэлийн дадлагын хүрээнд хийгдэх ажлууд
1. Үйлдвэрлэлийн дадлагыг 6 долоо хоног гүйцэтгэх бөгөөд дадлага хийхээр очсон газрынхаа бүтэц
зохион байгуулалттай танилцаж үйл ажиллагааны технологийн горим онцлогийн дагуу явагдаж буй
ажил гүйлгээг үе шат бүрээр, тэрчлэн тусгай юм уу онцлог учир шалтгаанаас үүдэж хэрэгжсэн ажил
гүйлгээний анхан шатны баримтуудыг бүрдүүлж байгаа болон НББ хөтөлж, улмаар санхүүгийн
тайлан гаргаж байгаа байдлыг практик дээр үзэж энэ талаар дадлага эзэмшиж, танхимд олж авсан
мэдлэгээ бататгах
2. Оюутан дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд:
А. Дадлага хийж буй газрынхаа тухайн эсвэл өмнөх оны аль нэг улирлын эцэст гаргаж
баталгаажуулсан санхүүгийн тайлангаас хөрөнгө ба эх үүсвэрийнх нь дансны эцсийн үлдэгдлээр
жагсаалт гарган авах (энэ нь оюутаны хөтлөх дансдын эхний үлдэгдэл болно)
Б. Мөн түүхий эд материал, хангамжийн материал, бэлэн бүтээгдэхүүний нэр төрлийн тайлангаас
тухайн дансны эхний үлдэгдэлтэй таарах нэр төрлийг сонгон авч нийт дүн болон тоо хэмжээ,
нэгжийн үнийг авч ашиглах.
В. Анхан шатны баримт нь дадлага хийж буй газрын 2016 оны үйл ажиллагааны аль нэг улирлынх
байвал зохино. Гэхдээ, уг газрын эрхэлдэг үйл ажиллагааны агуулга, бүтцийг бүх талаар хамруулсан
үзүүлэлттэй байна. Анхан шатны баримтын маягт нь тухайн байгууллагад хэрэглэж байгаагаар, эсвэл
өөр байж болох ба анхан шатны баримтанд тусгагдсан ажил гүйлгээний агуулга ба тоон үзүүлэлт
тухайн газарт гарсан бодит байдлаар байх албагүй.
Дадлага хийж буй байгууллагынхаа үйл ажиллагааны төрөл тус бүрийн анхан шатны баримтуудаас
загвар болгож хуулж авна.
Г. Дараах баримтуудыг бүрдүүлэн(доор заасан төрөл ба тооноос илүү байж ч болно) түүндээ үндэслэн
дараах тайлангуудыг бэлтгэнэ.
А Бүлэг. Материалтай холбоотой анхан шатны баримт бүрдүүлэлт болон тайлан
Тухайн байгууллагын бараа материалын бүртгэлийн системийг дагаж мөрдөх бөгөөд бараа материалын
зарцуулалтын ЭАЭЗ болон ДӨ-ийн аргын аль нэгийг нь мөрдлөгө болгоно
1. 3-аас дээшгүй бүтээгдэхүүний түүхий эд материалын орц нормын карт
2. Түүхий эд материалын орлогын баримт 5 хүртэл, зарлагын баримт болон шаардах хуудас тус тус 10-
аас доошгүй ширхэг (Зарлагын баримтууд нь А.1-д заасан орц нормд үндэслэгдэнэ)
3. Хангамжийн материалын орлогын баримт 3 ширхэг, шаардах хуудас 5-аас доошгүй
4. Бэлэн бүтээгдэхүүн гэх мэт худалдах зориулалттай зүйлсийн орлогын баримт 5-аас илүүгүй ширхэг
(үйлчилгээний байгууллага бол бусад байгууллагаас авсан барааны баримт 3-аас доошгүй ширхэг),
зарлагын баримт нь 10-аас дээшгүй ширхэг байна.
5. НӨАТ төлөгч байгууллага бол энэ бүлгийн 1-4-т заасан баримтуудад холбогдох НӨАТ-ын падааныг
бүрдүүлэх
6. Эд хариуцагчийн тооцоо бодсон акт 1 ширхэг, тооллогын бүртгэл 1 ширхэг
7. Энэ бүлгийн 2 дахь заалтын дагуу цуглуулсан баримтандаа үндэслэн түүхий эд материалын нэр
төрлийн тайлан болон үнийн дүнгийн тайланг бэлтгэнэ.
8. Энэ бүлгийн 3 дахь заалтын дагуу цуглуулсан баримтандаа үндэслэн хангамжийн материалын нэр
төрлийн тайлан болон үнийн дүнгийн тайланг бэлтгэнэ.
9. Энэ бүлгийн 4 дэхь заалтын дагуу цуглуулсан баримтандаа үндэслэн бараа, бэлэн бүтээгдэхүүний нэр
төрлийн тайлан болон үнийн дүнгийн тайланг бэлтгэнэ.
10. Энэ бүлгийн 7, 8-д заасан тайлангуудад үндэслэн өртгийн объект тус бүрт зардлыг хуримтлуулан
бүртгэнэ.
Б Бүлэг. Цалин хөлсний тооцоололтой холбоотой анхан шатны баримт бүрдүүлэлт болон
тайлан
1. Ажлын цагийн баланс, эмнэлгийн хуудас, амралтын цалин, шагнал цалингийн тооцоолол, цалингийн
тооцооны хүснэгт, цалингийн карт зэргийг заавал бүрдүүлсэн байна.
2. Сонгосон улирлын цалингийн цэснээс 10-аас доошгүй ажилтны 3 сарын цалингийн тооцоог давтан
хийнэ (энэ бүлгийн 1-д заасан баримтуудыг тусгавал зохино, эдгээр ажилчдад борлуулалт, удирдлага,
үйлдвэрлэлийн үндсэн болон туслах ажилтнуудыг хамааруулна)
3. Энэ бүлгийн 2 дахь заалтыг үндэслэн нийгмийн даатгалын хэвтээ босоо тайлан, ТТ-11 болон ТТ-11.1
тайланг бэлтгэнэ.
4. Энэ бүлгийн 2 дахь заалтын дагуу хийгдсэн цалингийн тооцооны хүснэгтийг үндэслэн хөдөлмөрийн
шууд болон шууд бус зардлыг тооцоолон хуримтлуулан бүртгэнэ.
В Бүлэг. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал, үйл ажиллагааны зардлын тооцоололтой холбоотой
анхан шатны баримт бүрдүүлэлт болон тайлан
1. Холбоотой талуудаас ирсэн зардлын нэхэмжлэл (шуудан, харилцаа холбоо, дулаан, цахилгаан, уур
усны зардал)
2. НӨАТ төлөгч энэ бүлгийн 1 дэх заалтыг үндэлсэн холбогдох НӨАТ-ын падааныг бүрдүүлэх
3. Аль нэг газартай тооцоо нийлсэн акт 1 ширхэг, өглөг авлагын дэлгэрэнгүй бүртгэл
4. Үндсэн хөрөнгийн тооллогын бүртгэл, үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл (Элэгдлийн зардлын
тооцоолол)
5. Үл хөдлөх хөрөнгийн татварын тооцоолол, тайлан
6. Бусад холбоотой талуудтай үүсэх ажил гүйлгээ (Түрээс, даатгалын гэрээ болон хөрөнгийн татварын
тооцоо)
7. Энэ бүлэгт хамаарах А бүлгийн материалын зардлын тооцоолол
8. Б.4 дэх заалтанд үндэслэн холбогдох тооцооллыг хийх
9. Энэ бүлгийн 1-8 дахь заалтуудыг үндэлсэн ҮНЗ, болон үйл ажиллагааны зардлын тайлан бэлтгэх
10. ҮНЗ-ийг гүйцэтгэлээр нь бүртгэн тухайн байгууллагад хэрэглэхэд оновчтой аль нэг суурийг сонгон
үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ажил үйлчилгээний төрөл тус бүрийн өртөгт шингээнэ.
Г бүлэг. Мөнгө түүнтэй адилтгах хөрөнгөтэй холбоотой анхан шатны баримт бүрдүүлэлт болон
тайлан
1. Кассын орлогын баримт 6-аас доошгүй, бэлэн мөнгө авахаар бичсэн хувь хүний өргөдөл, зарлагын
баримт 10-аас доошгүй ширхэг (өмнөх бүлгүүдэд сонгон авсан баримтуудтай уялдуулан орлого болон
зарлагын баримтуудыг бүрдүүлэх)
2. Харилцахын хуулгаас өмнөх бүлгүүдэд сонгон авсан баримтуудтай уялдуудан ажил гүйлгээг
түүвэрлэн хуулж, холбогдох анхан шатны баримтуудыг бүрдүүлэх.
3. Харилцахаас мөнгө авахаар бичсэн чек, төлбөрийн даалгавар, бусад (Г.2-д заасан баримтуудыг
тусгавал зохино)
4. Г.1 дэхь заалтын дагуу цуглуулсан баримтандаа үндэслэн кассын тайлан, мөнгөн орлого зардлын
журналыг бэлтгэнэ.
5. Г.2 дахь заалтын дагуу цуглуулсан баримтандаа үндэслэн харилцахын тайлан, мөнгөн орлого
зардлын журналыг бэлтгэнэ.
Д Бүлэг. Бусад тооцоололтой холбоотой анхан шатны баримт бүрдүүлэлт болон тайлан
1. А бүлэгт сонгон авсан үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлөөр зардлыг хуримтлуулан
(А-Г бүлэгт гаргасан тайлангуудыг үндэслэн) бүртгэж өртөг тооцож үйлдвэрлэсэн болон борлуулсан
бүтээгдэхүүний нийт болон нэгжийн өртгийг тодорхойлон гаргах хэрэгтэй. Бүтээгдэхүүний өртгийг
технологийн үе шатны арга болон ажлын захиалгын аргын аль тохиромжтойг нь ашиглан тооцоолно.
Е Бүлэг. Ерөнхий журнал, ерөнхий дэвтэр, ажлын хүснэгт, санхүүгийн тайлан, татварын
тайлангууд
1. Дээр бэлтгэсэн А-Д бүлгүүд дэхь тайлангуудад үндэслэн ерөнхий журналд бичилт хийнэ.
2. Ерөнхий журнал болон 2-р хэсгийн А-д заасныг үндэслэн ерөнхий дэвтрийг данс бүрээр бэлтгэнэ.
Бүрдүүлсэн мэдээллүүдээрээ дансуудын үлдэгдлийг хянан үзэх ба шаардлагатай гэж үзвэл холбогдох
зохицуулалт хийнэ. (дадлага хийж буй газрын Нягтлан бодогчийн зөвлөсөнөөр тохируулах бичилт
хийнэ, засварлах, эсвэл ажил гүйлгээ нэмэх гэх мэт)
3. Үүний дараа ажлын хүснэгт бэлтгэн гүйлгээ баланс гаргаж хаалтын бичилт хийх, санхүүгийн тайланг
бэлтгэж, дадлага хийж буй газрын нягтлан бодогчоороо хянуулж зөвлөгөө авах.
4. Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын тайлан болон бусад холбогдох тайлангуудыг
бэлтгэх (ТТ-1, ТТ-2 гэх мэт)
Ё Бүлэг. Санхүү эдийн засгийн шинжилгээ
Е бүлэгт бэлтгэсэн санхүүгийн тайлан болон холбогдох бусад материалд үндэслэн хөтөлбөрт заасны
дагуу шинжилгээ хийнэ. Шинжилгээний материалдаа тулгуурлан үйл ажиллагаанд нь үнэлэлт өгч эерэг
ба сөрөг дүнгийн шалтгааныг тодорхойлж сөрөг нөлөөллийг арилгахад тухайн байгууллагын хувьд юу
хийвэл зохих талаар тодорхой санал шүүмжлэл бичнэ. Үүнд :
1. Бүтээгдэхүүн гаргgлт болон борлуулалтын байдалд үнэлэлт өгөх: Үйлдвэрлэлт, борлуулалтын
динамикийг гаргаж бүтээгдэхүүний нэр төрөл, чанар жигд ажиллагааны үзүүлэлтээр судалж дүгнэлт
өгөх.
2. Балансын зүйл ангиудын бүрэлдэхүүн, харилцан уялдааг тодорхойлж, баланс цэвэрлэх тооцоог хийх:
Тухайн байгууллагын балансын зүйл ангиудын бүрэлдэхүүн, харилцан уялдааг эх үүсвэрийн болон,
хөрөнгийн бүтэц, эргэлтийн хөрөнгийн зохистой хэмжээ, өөрийн капиталын хэмжээ, хөрөнгө тус
бүрийн санхүүжилтийг харуулах замаар тодорхойлж дүгнэлт өгөх, баланс цэвэрлэх тооцоолол хийх.
3. Хөрөнгө, эх үүсвэрийн бүрэлдэхүүн, динамикийг судалж, шинжилж дүгнэлт өгөх: Хрөнгө эх үүсвэрийн
хувийн жин, хэлбэлзэл, хөрөнгийн байдалд гарсан чанарын өөрчлөлт, санхүүжилтийн эх үүсвэрийн
бүрэлдэхүүн, үйлдвэрлэлийн потенциалийн хэмжээ, эргэлтийн ба удаан гүйлгээт хөрөнгө,
тэдгээрийн дотоод бүрэлдэхүүнийг гаргах замаар тодорхойлж дүгнэлт өгөх.
4. Санхүүгийн тогтвортой байдлыг үнэлж дүгнэлт өгөх: Санхүүгийн бие даасан байдал, өөрийн
капиталийн бүрэлдэхүүн, нөлөөлсөн хүчин зүйлс, санхүүгийн хараат байдал, эргэлтийн хөрөнгийн
зохицуулалт, удаан гүйлгээт хөрөнгийн санхүүжилт, гадаад эх үүсвэрийн оролцоо, түүний бүтэц
зэргийг тодорхойлж дүгнэлт өгөх. Мөн тухайн компанийн хувьд хүндрэлд орж болзошгүй байдлыг
хүндүүр зүйл анги тус бүрээр үнэлж /хугацаа хэтэрсэн зээл, өр төлбөр, дампуурлын индекс гэх мэт/
дүгнэлт өгөх.
5. Төлбөрийн чадварыг үнэлж дүгнэлт өгөх: Эргэлтийн хөрөнгийн нөхөлтийн коэффициент, төлбөр
барагдуулах өнөөгийн ба ойрын боломж, богино хугацаат өр төлбөр ба авлагын өсөлтийн харьцаа
/төлбөрийн баланс гаргах/, төлбөр барагдуулах хэтийн боломж, эргэлтийн хөрөнгийн дотоод
бүрэлдэхүүн, түүнд гарсан чанарын өөрчлөлт, ажлын капитал, түүний зохицуулалтын коэффициент,
өөрийн эргэлтийн капитал, түүний хангамж зэрэг үзүүлэлтийг тодорхойлж дүгнэлт өгөх.
6. Оруулсан капиталын өгөөж, ашиглалтын эрчимжилт, ачаалалтын үзүүлэлүүдийг тооцох: Эдийн
засгийн үндсэн үзүүлэлтүүд /нийт болон борлуулалтын ашиг, борлуулалтын орлого, үйлдвэрлэлийн
хүчин чадал, хөдөлмөрийн бүтээмж, фонд өгөмж/- ийн өөрчлөлт, өсөлтийн тогтворжилтийн
коэффициент, түүнд нөлөөлсөн хүчин зүйлүүдийг тодорхойлж дүгнэлт өгөх Мөн эргэлтийн
хөрөнгийн ашиглалтыг түүний ашиглалтын гол үзүүлэлт болох эргэцийн үзүүлэлтээр төрөл тус бүр
дээр тооцож, эргэцийн өөрчлөлтөнд нөлөөлсөн хүчин зүйлүүд, эргэцээс чөлөөлөгдсөн болон
эргэлтэнд нэмж шаардлагатай хөрөнгийн хэмжээг тодорхойлж үнэлэлт дүгнэлт өгөх. Үлдвэрлэлийн
чадвахыг тодорхойлогч хөрөнгийн ачаалал, түүнд нөлөөлсөн хүчин зүйл, ашигласан капиталын
ачааллыг тодорхойлж дүгнэлт өгөх.
7. Орлогын бүтэц бүрэлдэхүүн, хуваарилалтын шинжилгээ: Борлуулалтын нийт орлого, үндсэн
ажиллагааны цэвэр орлого, татварын өмнөх болон татварын дараах цэвэр орлого, нэмэгдсэн орлогыг
тооцоолж, өсөлтийн харьцаанд үнэлэлт дүгнэлт өгөх. Борлуулалтын орлогын бүрэлдэхүүн, нэмэгдсэн
орлогын хуваарилалтыг судалж үнэлэх дүгнэх.
8. Ашигт ажиллагааны үзүүлэлтийг тооцоолж үнэлэлт дүгнэлт өгөх: Ашигт нөлөөлсөн хүчин
зүйлүүдийн абсолют хэмжээг тооцоолж, ашгийн нэмэгдүүлэх боломж, улмаар бүтээгдэхүүний болон
үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө, өөрийн капиталын ашигт ажиллагааны түвшинг тус бүрээр нь
тооцоолж дүгнэлт өгөх. Мөн ноогдол ашгийн хувь, хувьцааны нэгжид ногдох ашиг, бүтээгдэхүүний
ашиг олох чадвар зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлж балансаар байгаа цэвэр хөрөнгийн ашигт
ажиллагааны түвшинд нөлөөлсөн хүчин зүйлүүдийг тодорхойлж үнэлэлт өгөх.
9. Үйлдвэрлэлийн зардлыг шинжлэх: Өртгийн тооцооллыг холбогдох баримтанд тулгуурлан шалгаж
боловсруулсан бүтээгдэхүүний өртгийн тооцооллоос хамаарч татварын өмнөх ашгийн хэмжээ хэрхэн
өөрчлөгдөж болхыг харуулах. Зардлын төрөл тус бүрийн хэтрэлт хэмнэлтийг тооцож, шалтгааныг
тодорхойлох нэгж бүтээгдэхүүний өртгийн өөрчлөлт, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийг тодорхойлж
дүгнэлт өгөх.
ГУРАВ. Дадлагын тайланг бичиж хамгаалах журам
Оюутан нь дадлагаа дуусгасны дараа 2016 оны 09-р сарын 01 –наас/ээс 09 -р сарын 30 –ны/ний дотор
дадлагын тайлангаа доорх бүтцээр гаргаж удирдагч багшид тушаана. Үүнд:
 Дадлагын ажлыг хэрхэн гүйцэтгэсэн тухай албан тодорхойлолт ба үнэлэлтийг дадлага хийсэн
газраасаа авчирна.
 Бүрдүүлсэн анхан шатны баримт, тайлангууд, хавсаргах материалын хамт
 Ерөнхий журнал, дэвтэр
 Ажлын хүснэгт
 Санхүүгийн тайлангууд
 Татвар, нийгмийн даатгалын тайлангууд
 Санхүү эдийн засгийн шинжилгээ, түүний дүгнэлт
1. Үйлдвэрлэлийн дадлагын тайланг 2016 оны 09-р сарын 30-ны/ний дотор хураалган тэнхимээс
томилсон дадлагын тайлан хамгаалуулах комисс 2016 оны 10-р сарын 01-ны/ний өдөр
хамгаалуулна.
2. Дадлагын батлагдсан хугацаа нь хөтөлбөрт заагдсан зүйлтэй бүрэн танилцаж тайланг бичиж
бүрдүүлэх боломжтой тул тайланг зохих хугацаанд өгөхгүй байх нь дадлагын явцад гүйцэтгэвэл
зохих зүйлийг бүрэн хийгээгүйтэй адил гэж үзэн хөтөлбөрт заасан хугацаанд тайланг өгч
хамгаалаагүй бол асуудлыг дээрхийн нэгэн адил шийдвэрлэнэ.
3. Үйлдвэрлэлийн дадлагыг нэг байгууллагад хамтдаа хийх бол тэдний дадлагыг нэг багш
удирдана. Нэг байгууллагад хамтдаа хийх оюутнууд өөр хугацааны тайлангийн материалыг
ашиглах ба дадлагын бааз газарт очмогц удирдагч багштайгаа ямар хугацааны тайланг
ашиглахаа урьдчилан тохирох нь зүйтэй.
4. Дадлагын тайланг тэнхимээс шийдвэрлэсний дагуу багш нар хамтран хамгаалуулж болно.
Дадлагын ажлын тайланг үнэлэхдээ дадлагын хөтөлбөрийг бүрэн хамруулсан, өөрөө хийж
дадлагын бааз газрын үйл ажиллагааны болон бусад онцлогийг хэрхэн тусгаж танхимд үзсэн
онолын мэдлэгээ практик туршлагаар бататган дадлага, чадвар хэр эзэмшсэн байдлыг харгалзан
дүгнэнэ.
5. Дадлагын ажлын онооны хуваарилалт нь доорх бүтэцтэй байна. Үүнд:
 Байгууллагын удирдагчийн үнэлгээ 10 оноо
 Удирдагч багшийн үнэлгээ 10 оноо
 Хөтөлбөрийг бүрэн хамруулсан байдал 30 оноо
 Тайлангийн боловсруулалт ба бүрдүүлэлт 30 оноо
 Дадлага чадвар эзэмшилт ба хамгаалалт 20 оноо

үйлдвэрлэлийн дадлага 1

  • 1.
    ОЮУТНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГЫНУДИРДАМЖ НББ-ийн тэнхимийн 2014 оны 05 сарын 30-ны өдрийн хурлаар хэлэлцэж батлав. НЭГ. Үйлдвэрлэлийн дадлагын удирдамж Дадлагын зорилго: “Нягтлан бодох бүртгэл”, “Банкны эдийн засаг, нябо”, “Санхүү эдийн засаг”, “Даатгалын эдийн засаг” хөтөлбөрөөр суралцагч оюутнууд нь бүртгэлийн анхан шатны баримтуудыг бүрдүүлж, улмаар санхүүгийн тайлан гаргах арга, ажиллагааг проктик дээр үзэж энэ талаар дадлага эзэмшиж, танхимд олж авсан мэдлэгээ бататгахад оршино. 1. Ерөнхий зүйл 1. Дадлагын удирдамжинд заагдсан зүйлийг бүрэн хэмжээгээр үзэж танилцах боломж хангагдсан бааз газар нь жижиг дунд үйлдвэрлэлийн болон үйлчилгээний бизнесийн байгууллага байх ба оюутан өөрийн сонгон авч буй байгууллагыг дадлага удирдаж байгаа тэнхимийн багш нарт мэдэгдэн тухайн байгууллагын захирлын тушаалаар дадлага хийснийг баталгаажуулах бөгөөд хүндэтгэх шалтгаангүй бол анхны хуваарьт газрыг өөрчлөхгүйгээр дадлагыг гүйцэтгэнэ. 2. Оюутан удирдамжийн дагуу дадлагыг гүйцэтгэнэ. Дадлагад гарахын өмнө хичээлийн туслах ажилтанд бүртгүүлж, удирдагч багшийг сонгох ба удирдагч багшаас тасралтгүй зөвлөгөө авна. 3. Оюутан хуваарьт газраа очмогц тухайн байгууллагын зүгээс дадлагын удирдагчийг томилуулан, удирдамжийг үндэслэн дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргаж, удирдагчаар батлуулан мөрдлөг болгон ажиллана. 4. Оюутан үйлдвэрлэлийн дадлага хийсэн тухай байгуулагын даргын тушаал, удирдагчийн тодорхойлолтыг тайланд хавсаргана. Тодорхойлолт нь тухай байгууллагын албан бичгийн хуудсан дээр бичигдэхээс гадна дарга, захирлын гарын үсэг, тамга тэмдэгтэй байна. Тодорхойлолтонд дадлага удирдагчийн албан тушаал, овог нэрийг тодорхой бичүүлсэн байх шаардлагатай. 5. Дадлага хийх хугацаа 06-р сарын 01-нээс 08-р сарын 31-ны хоорондох хугацаанд 6 долоо хоног байна. 6. Оюутан хүндэтгэх шалтгааны улмаас дадлагад гарч чадаагүй бол нөхөн хийхийг зөвшөөрнө. Дадлага хийсэн хоногийн тоо нийт хугацааны 1/3-ээс бага байвал нөхөн хийлгэх, нөхөн хийх боломжгүй бол дадлага хийгээгүйд тооцно. 7. Оюутан байгууллагын баримт, материалтай танилцахдаа удирдагчийн мэдээллийн нууцийг задруулахгүй байж, баримтыг алдаж үрэгдүүлэхээс болгоомжлон баримт, материалтай танилцахдаа удирдагчийн болон эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлийг авч ажиллавал зохино. Мөн баримтыг гадагш авч явах зэргээр байгууллагын ажилд хүндрэл учруулахгүй байхаас гадна ажилтнуудтай харилцахдаа эелдэг, соёлч байдлыг эрхэмлэнэ. ХОЁР. НББ-ийн үйлдвэрлэлийн дадлагын хүрээнд хийгдэх ажлууд 1. Үйлдвэрлэлийн дадлагыг 6 долоо хоног гүйцэтгэх бөгөөд дадлага хийхээр очсон газрынхаа бүтэц зохион байгуулалттай танилцаж үйл ажиллагааны технологийн горим онцлогийн дагуу явагдаж буй ажил гүйлгээг үе шат бүрээр, тэрчлэн тусгай юм уу онцлог учир шалтгаанаас үүдэж хэрэгжсэн ажил гүйлгээний анхан шатны баримтуудыг бүрдүүлж байгаа болон НББ хөтөлж, улмаар санхүүгийн тайлан гаргаж байгаа байдлыг практик дээр үзэж энэ талаар дадлага эзэмшиж, танхимд олж авсан мэдлэгээ бататгах 2. Оюутан дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд: А. Дадлага хийж буй газрынхаа тухайн эсвэл өмнөх оны аль нэг улирлын эцэст гаргаж баталгаажуулсан санхүүгийн тайлангаас хөрөнгө ба эх үүсвэрийнх нь дансны эцсийн үлдэгдлээр жагсаалт гарган авах (энэ нь оюутаны хөтлөх дансдын эхний үлдэгдэл болно) Б. Мөн түүхий эд материал, хангамжийн материал, бэлэн бүтээгдэхүүний нэр төрлийн тайлангаас тухайн дансны эхний үлдэгдэлтэй таарах нэр төрлийг сонгон авч нийт дүн болон тоо хэмжээ, нэгжийн үнийг авч ашиглах. В. Анхан шатны баримт нь дадлага хийж буй газрын 2016 оны үйл ажиллагааны аль нэг улирлынх байвал зохино. Гэхдээ, уг газрын эрхэлдэг үйл ажиллагааны агуулга, бүтцийг бүх талаар хамруулсан үзүүлэлттэй байна. Анхан шатны баримтын маягт нь тухайн байгууллагад хэрэглэж байгаагаар, эсвэл өөр байж болох ба анхан шатны баримтанд тусгагдсан ажил гүйлгээний агуулга ба тоон үзүүлэлт тухайн газарт гарсан бодит байдлаар байх албагүй. Дадлага хийж буй байгууллагынхаа үйл ажиллагааны төрөл тус бүрийн анхан шатны баримтуудаас загвар болгож хуулж авна.
  • 2.
    Г. Дараах баримтуудыгбүрдүүлэн(доор заасан төрөл ба тооноос илүү байж ч болно) түүндээ үндэслэн дараах тайлангуудыг бэлтгэнэ. А Бүлэг. Материалтай холбоотой анхан шатны баримт бүрдүүлэлт болон тайлан Тухайн байгууллагын бараа материалын бүртгэлийн системийг дагаж мөрдөх бөгөөд бараа материалын зарцуулалтын ЭАЭЗ болон ДӨ-ийн аргын аль нэгийг нь мөрдлөгө болгоно 1. 3-аас дээшгүй бүтээгдэхүүний түүхий эд материалын орц нормын карт 2. Түүхий эд материалын орлогын баримт 5 хүртэл, зарлагын баримт болон шаардах хуудас тус тус 10- аас доошгүй ширхэг (Зарлагын баримтууд нь А.1-д заасан орц нормд үндэслэгдэнэ) 3. Хангамжийн материалын орлогын баримт 3 ширхэг, шаардах хуудас 5-аас доошгүй 4. Бэлэн бүтээгдэхүүн гэх мэт худалдах зориулалттай зүйлсийн орлогын баримт 5-аас илүүгүй ширхэг (үйлчилгээний байгууллага бол бусад байгууллагаас авсан барааны баримт 3-аас доошгүй ширхэг), зарлагын баримт нь 10-аас дээшгүй ширхэг байна. 5. НӨАТ төлөгч байгууллага бол энэ бүлгийн 1-4-т заасан баримтуудад холбогдох НӨАТ-ын падааныг бүрдүүлэх 6. Эд хариуцагчийн тооцоо бодсон акт 1 ширхэг, тооллогын бүртгэл 1 ширхэг 7. Энэ бүлгийн 2 дахь заалтын дагуу цуглуулсан баримтандаа үндэслэн түүхий эд материалын нэр төрлийн тайлан болон үнийн дүнгийн тайланг бэлтгэнэ. 8. Энэ бүлгийн 3 дахь заалтын дагуу цуглуулсан баримтандаа үндэслэн хангамжийн материалын нэр төрлийн тайлан болон үнийн дүнгийн тайланг бэлтгэнэ. 9. Энэ бүлгийн 4 дэхь заалтын дагуу цуглуулсан баримтандаа үндэслэн бараа, бэлэн бүтээгдэхүүний нэр төрлийн тайлан болон үнийн дүнгийн тайланг бэлтгэнэ. 10. Энэ бүлгийн 7, 8-д заасан тайлангуудад үндэслэн өртгийн объект тус бүрт зардлыг хуримтлуулан бүртгэнэ. Б Бүлэг. Цалин хөлсний тооцоололтой холбоотой анхан шатны баримт бүрдүүлэлт болон тайлан 1. Ажлын цагийн баланс, эмнэлгийн хуудас, амралтын цалин, шагнал цалингийн тооцоолол, цалингийн тооцооны хүснэгт, цалингийн карт зэргийг заавал бүрдүүлсэн байна. 2. Сонгосон улирлын цалингийн цэснээс 10-аас доошгүй ажилтны 3 сарын цалингийн тооцоог давтан хийнэ (энэ бүлгийн 1-д заасан баримтуудыг тусгавал зохино, эдгээр ажилчдад борлуулалт, удирдлага, үйлдвэрлэлийн үндсэн болон туслах ажилтнуудыг хамааруулна) 3. Энэ бүлгийн 2 дахь заалтыг үндэслэн нийгмийн даатгалын хэвтээ босоо тайлан, ТТ-11 болон ТТ-11.1 тайланг бэлтгэнэ. 4. Энэ бүлгийн 2 дахь заалтын дагуу хийгдсэн цалингийн тооцооны хүснэгтийг үндэслэн хөдөлмөрийн шууд болон шууд бус зардлыг тооцоолон хуримтлуулан бүртгэнэ. В Бүлэг. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал, үйл ажиллагааны зардлын тооцоололтой холбоотой анхан шатны баримт бүрдүүлэлт болон тайлан 1. Холбоотой талуудаас ирсэн зардлын нэхэмжлэл (шуудан, харилцаа холбоо, дулаан, цахилгаан, уур усны зардал) 2. НӨАТ төлөгч энэ бүлгийн 1 дэх заалтыг үндэлсэн холбогдох НӨАТ-ын падааныг бүрдүүлэх 3. Аль нэг газартай тооцоо нийлсэн акт 1 ширхэг, өглөг авлагын дэлгэрэнгүй бүртгэл 4. Үндсэн хөрөнгийн тооллогын бүртгэл, үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл (Элэгдлийн зардлын тооцоолол) 5. Үл хөдлөх хөрөнгийн татварын тооцоолол, тайлан 6. Бусад холбоотой талуудтай үүсэх ажил гүйлгээ (Түрээс, даатгалын гэрээ болон хөрөнгийн татварын тооцоо) 7. Энэ бүлэгт хамаарах А бүлгийн материалын зардлын тооцоолол 8. Б.4 дэх заалтанд үндэслэн холбогдох тооцооллыг хийх 9. Энэ бүлгийн 1-8 дахь заалтуудыг үндэлсэн ҮНЗ, болон үйл ажиллагааны зардлын тайлан бэлтгэх 10. ҮНЗ-ийг гүйцэтгэлээр нь бүртгэн тухайн байгууллагад хэрэглэхэд оновчтой аль нэг суурийг сонгон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ажил үйлчилгээний төрөл тус бүрийн өртөгт шингээнэ. Г бүлэг. Мөнгө түүнтэй адилтгах хөрөнгөтэй холбоотой анхан шатны баримт бүрдүүлэлт болон тайлан 1. Кассын орлогын баримт 6-аас доошгүй, бэлэн мөнгө авахаар бичсэн хувь хүний өргөдөл, зарлагын баримт 10-аас доошгүй ширхэг (өмнөх бүлгүүдэд сонгон авсан баримтуудтай уялдуулан орлого болон зарлагын баримтуудыг бүрдүүлэх)
  • 3.
    2. Харилцахын хуулгаасөмнөх бүлгүүдэд сонгон авсан баримтуудтай уялдуудан ажил гүйлгээг түүвэрлэн хуулж, холбогдох анхан шатны баримтуудыг бүрдүүлэх. 3. Харилцахаас мөнгө авахаар бичсэн чек, төлбөрийн даалгавар, бусад (Г.2-д заасан баримтуудыг тусгавал зохино) 4. Г.1 дэхь заалтын дагуу цуглуулсан баримтандаа үндэслэн кассын тайлан, мөнгөн орлого зардлын журналыг бэлтгэнэ. 5. Г.2 дахь заалтын дагуу цуглуулсан баримтандаа үндэслэн харилцахын тайлан, мөнгөн орлого зардлын журналыг бэлтгэнэ. Д Бүлэг. Бусад тооцоололтой холбоотой анхан шатны баримт бүрдүүлэлт болон тайлан 1. А бүлэгт сонгон авсан үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлөөр зардлыг хуримтлуулан (А-Г бүлэгт гаргасан тайлангуудыг үндэслэн) бүртгэж өртөг тооцож үйлдвэрлэсэн болон борлуулсан бүтээгдэхүүний нийт болон нэгжийн өртгийг тодорхойлон гаргах хэрэгтэй. Бүтээгдэхүүний өртгийг технологийн үе шатны арга болон ажлын захиалгын аргын аль тохиромжтойг нь ашиглан тооцоолно. Е Бүлэг. Ерөнхий журнал, ерөнхий дэвтэр, ажлын хүснэгт, санхүүгийн тайлан, татварын тайлангууд 1. Дээр бэлтгэсэн А-Д бүлгүүд дэхь тайлангуудад үндэслэн ерөнхий журналд бичилт хийнэ. 2. Ерөнхий журнал болон 2-р хэсгийн А-д заасныг үндэслэн ерөнхий дэвтрийг данс бүрээр бэлтгэнэ. Бүрдүүлсэн мэдээллүүдээрээ дансуудын үлдэгдлийг хянан үзэх ба шаардлагатай гэж үзвэл холбогдох зохицуулалт хийнэ. (дадлага хийж буй газрын Нягтлан бодогчийн зөвлөсөнөөр тохируулах бичилт хийнэ, засварлах, эсвэл ажил гүйлгээ нэмэх гэх мэт) 3. Үүний дараа ажлын хүснэгт бэлтгэн гүйлгээ баланс гаргаж хаалтын бичилт хийх, санхүүгийн тайланг бэлтгэж, дадлага хийж буй газрын нягтлан бодогчоороо хянуулж зөвлөгөө авах. 4. Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын тайлан болон бусад холбогдох тайлангуудыг бэлтгэх (ТТ-1, ТТ-2 гэх мэт) Ё Бүлэг. Санхүү эдийн засгийн шинжилгээ Е бүлэгт бэлтгэсэн санхүүгийн тайлан болон холбогдох бусад материалд үндэслэн хөтөлбөрт заасны дагуу шинжилгээ хийнэ. Шинжилгээний материалдаа тулгуурлан үйл ажиллагаанд нь үнэлэлт өгч эерэг ба сөрөг дүнгийн шалтгааныг тодорхойлж сөрөг нөлөөллийг арилгахад тухайн байгууллагын хувьд юу хийвэл зохих талаар тодорхой санал шүүмжлэл бичнэ. Үүнд : 1. Бүтээгдэхүүн гаргgлт болон борлуулалтын байдалд үнэлэлт өгөх: Үйлдвэрлэлт, борлуулалтын динамикийг гаргаж бүтээгдэхүүний нэр төрөл, чанар жигд ажиллагааны үзүүлэлтээр судалж дүгнэлт өгөх. 2. Балансын зүйл ангиудын бүрэлдэхүүн, харилцан уялдааг тодорхойлж, баланс цэвэрлэх тооцоог хийх: Тухайн байгууллагын балансын зүйл ангиудын бүрэлдэхүүн, харилцан уялдааг эх үүсвэрийн болон, хөрөнгийн бүтэц, эргэлтийн хөрөнгийн зохистой хэмжээ, өөрийн капиталын хэмжээ, хөрөнгө тус бүрийн санхүүжилтийг харуулах замаар тодорхойлж дүгнэлт өгөх, баланс цэвэрлэх тооцоолол хийх. 3. Хөрөнгө, эх үүсвэрийн бүрэлдэхүүн, динамикийг судалж, шинжилж дүгнэлт өгөх: Хрөнгө эх үүсвэрийн хувийн жин, хэлбэлзэл, хөрөнгийн байдалд гарсан чанарын өөрчлөлт, санхүүжилтийн эх үүсвэрийн бүрэлдэхүүн, үйлдвэрлэлийн потенциалийн хэмжээ, эргэлтийн ба удаан гүйлгээт хөрөнгө, тэдгээрийн дотоод бүрэлдэхүүнийг гаргах замаар тодорхойлж дүгнэлт өгөх. 4. Санхүүгийн тогтвортой байдлыг үнэлж дүгнэлт өгөх: Санхүүгийн бие даасан байдал, өөрийн капиталийн бүрэлдэхүүн, нөлөөлсөн хүчин зүйлс, санхүүгийн хараат байдал, эргэлтийн хөрөнгийн зохицуулалт, удаан гүйлгээт хөрөнгийн санхүүжилт, гадаад эх үүсвэрийн оролцоо, түүний бүтэц зэргийг тодорхойлж дүгнэлт өгөх. Мөн тухайн компанийн хувьд хүндрэлд орж болзошгүй байдлыг хүндүүр зүйл анги тус бүрээр үнэлж /хугацаа хэтэрсэн зээл, өр төлбөр, дампуурлын индекс гэх мэт/ дүгнэлт өгөх. 5. Төлбөрийн чадварыг үнэлж дүгнэлт өгөх: Эргэлтийн хөрөнгийн нөхөлтийн коэффициент, төлбөр барагдуулах өнөөгийн ба ойрын боломж, богино хугацаат өр төлбөр ба авлагын өсөлтийн харьцаа /төлбөрийн баланс гаргах/, төлбөр барагдуулах хэтийн боломж, эргэлтийн хөрөнгийн дотоод бүрэлдэхүүн, түүнд гарсан чанарын өөрчлөлт, ажлын капитал, түүний зохицуулалтын коэффициент, өөрийн эргэлтийн капитал, түүний хангамж зэрэг үзүүлэлтийг тодорхойлж дүгнэлт өгөх. 6. Оруулсан капиталын өгөөж, ашиглалтын эрчимжилт, ачаалалтын үзүүлэлүүдийг тооцох: Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд /нийт болон борлуулалтын ашиг, борлуулалтын орлого, үйлдвэрлэлийн хүчин чадал, хөдөлмөрийн бүтээмж, фонд өгөмж/- ийн өөрчлөлт, өсөлтийн тогтворжилтийн коэффициент, түүнд нөлөөлсөн хүчин зүйлүүдийг тодорхойлж дүгнэлт өгөх Мөн эргэлтийн хөрөнгийн ашиглалтыг түүний ашиглалтын гол үзүүлэлт болох эргэцийн үзүүлэлтээр төрөл тус бүр дээр тооцож, эргэцийн өөрчлөлтөнд нөлөөлсөн хүчин зүйлүүд, эргэцээс чөлөөлөгдсөн болон эргэлтэнд нэмж шаардлагатай хөрөнгийн хэмжээг тодорхойлж үнэлэлт дүгнэлт өгөх. Үлдвэрлэлийн
  • 4.
    чадвахыг тодорхойлогч хөрөнгийначаалал, түүнд нөлөөлсөн хүчин зүйл, ашигласан капиталын ачааллыг тодорхойлж дүгнэлт өгөх. 7. Орлогын бүтэц бүрэлдэхүүн, хуваарилалтын шинжилгээ: Борлуулалтын нийт орлого, үндсэн ажиллагааны цэвэр орлого, татварын өмнөх болон татварын дараах цэвэр орлого, нэмэгдсэн орлогыг тооцоолж, өсөлтийн харьцаанд үнэлэлт дүгнэлт өгөх. Борлуулалтын орлогын бүрэлдэхүүн, нэмэгдсэн орлогын хуваарилалтыг судалж үнэлэх дүгнэх. 8. Ашигт ажиллагааны үзүүлэлтийг тооцоолж үнэлэлт дүгнэлт өгөх: Ашигт нөлөөлсөн хүчин зүйлүүдийн абсолют хэмжээг тооцоолж, ашгийн нэмэгдүүлэх боломж, улмаар бүтээгдэхүүний болон үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө, өөрийн капиталын ашигт ажиллагааны түвшинг тус бүрээр нь тооцоолж дүгнэлт өгөх. Мөн ноогдол ашгийн хувь, хувьцааны нэгжид ногдох ашиг, бүтээгдэхүүний ашиг олох чадвар зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлж балансаар байгаа цэвэр хөрөнгийн ашигт ажиллагааны түвшинд нөлөөлсөн хүчин зүйлүүдийг тодорхойлж үнэлэлт өгөх. 9. Үйлдвэрлэлийн зардлыг шинжлэх: Өртгийн тооцооллыг холбогдох баримтанд тулгуурлан шалгаж боловсруулсан бүтээгдэхүүний өртгийн тооцооллоос хамаарч татварын өмнөх ашгийн хэмжээ хэрхэн өөрчлөгдөж болхыг харуулах. Зардлын төрөл тус бүрийн хэтрэлт хэмнэлтийг тооцож, шалтгааныг тодорхойлох нэгж бүтээгдэхүүний өртгийн өөрчлөлт, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийг тодорхойлж дүгнэлт өгөх. ГУРАВ. Дадлагын тайланг бичиж хамгаалах журам Оюутан нь дадлагаа дуусгасны дараа 2016 оны 09-р сарын 01 –наас/ээс 09 -р сарын 30 –ны/ний дотор дадлагын тайлангаа доорх бүтцээр гаргаж удирдагч багшид тушаана. Үүнд:  Дадлагын ажлыг хэрхэн гүйцэтгэсэн тухай албан тодорхойлолт ба үнэлэлтийг дадлага хийсэн газраасаа авчирна.  Бүрдүүлсэн анхан шатны баримт, тайлангууд, хавсаргах материалын хамт  Ерөнхий журнал, дэвтэр  Ажлын хүснэгт  Санхүүгийн тайлангууд  Татвар, нийгмийн даатгалын тайлангууд  Санхүү эдийн засгийн шинжилгээ, түүний дүгнэлт 1. Үйлдвэрлэлийн дадлагын тайланг 2016 оны 09-р сарын 30-ны/ний дотор хураалган тэнхимээс томилсон дадлагын тайлан хамгаалуулах комисс 2016 оны 10-р сарын 01-ны/ний өдөр хамгаалуулна. 2. Дадлагын батлагдсан хугацаа нь хөтөлбөрт заагдсан зүйлтэй бүрэн танилцаж тайланг бичиж бүрдүүлэх боломжтой тул тайланг зохих хугацаанд өгөхгүй байх нь дадлагын явцад гүйцэтгэвэл зохих зүйлийг бүрэн хийгээгүйтэй адил гэж үзэн хөтөлбөрт заасан хугацаанд тайланг өгч хамгаалаагүй бол асуудлыг дээрхийн нэгэн адил шийдвэрлэнэ. 3. Үйлдвэрлэлийн дадлагыг нэг байгууллагад хамтдаа хийх бол тэдний дадлагыг нэг багш удирдана. Нэг байгууллагад хамтдаа хийх оюутнууд өөр хугацааны тайлангийн материалыг ашиглах ба дадлагын бааз газарт очмогц удирдагч багштайгаа ямар хугацааны тайланг ашиглахаа урьдчилан тохирох нь зүйтэй. 4. Дадлагын тайланг тэнхимээс шийдвэрлэсний дагуу багш нар хамтран хамгаалуулж болно. Дадлагын ажлын тайланг үнэлэхдээ дадлагын хөтөлбөрийг бүрэн хамруулсан, өөрөө хийж дадлагын бааз газрын үйл ажиллагааны болон бусад онцлогийг хэрхэн тусгаж танхимд үзсэн онолын мэдлэгээ практик туршлагаар бататган дадлага, чадвар хэр эзэмшсэн байдлыг харгалзан дүгнэнэ. 5. Дадлагын ажлын онооны хуваарилалт нь доорх бүтэцтэй байна. Үүнд:  Байгууллагын удирдагчийн үнэлгээ 10 оноо  Удирдагч багшийн үнэлгээ 10 оноо  Хөтөлбөрийг бүрэн хамруулсан байдал 30 оноо  Тайлангийн боловсруулалт ба бүрдүүлэлт 30 оноо  Дадлага чадвар эзэмшилт ба хамгаалалт 20 оноо