Skip to main content
Багш ямар
хөтөлбөр
төлөвлөлтүүд хийх
бэ?
Багш нарт зөвлөмж
Нийслэлийн 117 дугаар сургууль
Сургалтын менежер : Э.Оюунтуяа 2025-2026 оны
хичээлийн жил
Багш та ямар
хөтөлбөр, төлөвлөлт
хийх бэ?
0
1
0
2
0
3
Х гжс н багш- Х гжс н
ө ө ө ө
сурагч
Сургуулийн
сургалтын хөтөлбөр
Хичээлийн хөтөлбөр
• Жилийн төлөвлөлт
• Нэгж хичээлийн хөтөлбөр
• Ээлжит хичээлийн төлөвлөлт
Багш хөгжлийн
төлөвлөгөө
Багш ямар хөтөлбөр,
төлөвлөлтүүд хийх вэ?
Боловсролын (боловсролын түвшин бүрийн
зорилго, цөм хөтөлбөрийн) зорилго, зорилтууд нь
сургуулийн зорилго, зорилтуудтай уялдаатайгаар
судлагдахуун, ээлжит хичээл тус бүрээр дамжин
хэрэгжинэ. Нэгж хичээл, ээлжит хичээлийн
зорилтод хүрэх үр дүн, хүүхэд хөгжүүлэх зорилтоо
тусгана
• Ээлжит хичээлийн зорилт ба дидактик алхмуудыг
хүрэх үр дүн, хөгжүүлэх зорилтод дэмжлэг үзүүлэх
байдлаар эрэмбэлэн тодорхойлно.
Сургалтын хөтөлбөрийг төлөвлөхдөө зорилгоо
тодорхойлохоос эхэлнэ. Ингэхдээ боловсролын
болон орон нутаг, сургуулийн хувьд, сурагчдад
төлөвшүүлэх, хөгжүүлэхийг зорьж буй чадвар,
сурагчдын өмнөх мэдлэг, төсөөлөл, сонирхол
хэрэгцээнд үндэслэн мэдлэг бүтээх үйл ажиллагааг
дэмжих, хандлага төлөвшилд хувь нэмэр
оруулахаар тооцно.
“Хичээлийн хөтөлбөр нь тухайн хичээлийг хөтлөхөд
зориулагдсан төлөвлөгөө бөгөөд хичээлийн бүхий л
элемент, үйл ажиллагааг багтаасан баримт бичиг юм.”
(Allan A.Glatthorn and others, 2012)
Ямар хөтөлбөрийг сайн
хөтөлбөр гэх бэ?
Боловсролын бодлого, зорилтуудтай уялдсан
Хүүхдийн бодит хэрэгцээ, тулгамд сан асуудалд
суурилсан
Үйл ажиллагааны зорилго, зорилтоо ойлгомжтой,
хүрэхүйц тодорхойлсон
Залгамж холбоог нарийн гаргасан
Сурагчдын үүрэг хариуцлагыг тодорхойлсон
 Агуулгаа элментарчилсан
 Сурагчдад гарч болох ташаа ойл голтуудыг
тодорхойлж, сэргийлсэн
 Үнэлгээг урьдчилан төлөвлөсөн
 Үнэлгээний шалгуураа гаргаж тодорхой болсон
 Сурагчдад юуг, хэзээ, яаж сурахыг мэдээлсэн
Нэгж хичээлийн хөтөлбөрийг
хэрхэн боловсруулах бэ?
Нэгж хичээл гэдэг нь хүүхдийн суралцах явцад
гүйцэтгэх үйл ажиллагааны дарааллын “нэгдэл”
гэсэн утгатай. Нэгж хичээлийн хөтөлбөр
боловсруулах нь багшийн бие даасан, бүтээлч үйл
ажиллагаа бөгөөд багш хүсэл эрмэлзэл,
зорилготойгоор дээрх “нэгдэл”-ийг бий болгосон
зохистой хөдөлмөрийн үр дүн юм. Сургууль
хангалттай туршлага хуримтлуулж, жил бүр
хэрэгжүүлж болохуйц нэгж хичээлийн төлөвлөлттэй
болдог ч хүүхдийн бодит байдлаас шалтгаалан
дахин хийх, сайжруулах шаардлага үргэлж гардаг.
• Тухайн сургууль өмнөх
жилийн үнэлгээ, асуудалдаа
үндэслэн суралцагчийн ямар
чадварыг хөгжүүлэхээ зорилго
зорилтдоо тусган тодорхойлно.
• Сургуулийн зорилго, зорилт
судлагдахуун, хичээл, үйл
ажиллагаа бүрээр дамжин
хэрэгжих боломжийг
сургуулийн сургалтын
хөтөлбөрт тусгасан байна
• “Хүүхдийн сонирхол, хэрэгцээ,
өмнөх төлөв байдал”-ыг чухал
чилбал тэдний хийж гүйцэтгэх
идэвхтэй үйл ажиллагааг оновчтой
тусган хэрэгжүүлэх боломжтой.
• “Багшийн хүсэл зорилго”-ыг
чухалчилбал эзэмшүүлэхийг зорьж
буй мэдлэг, чадвар,
төлөвшүүлэхийг хүсэж буй зан
чанар, хандлагыг тодорхой болгох
боломжтой.
• Хэрэглэгдэхүүн нь хүүхдийг
сэдэлжүүлэх, чиглүүлэх, сурал
цахуйд дэмжлэг үзүүлэх материал
юм. “Хэрэглэгдэхүүний онцлог,
шинж чанар”-ыг чухал чилбал
асуудал шийдвэрлэх болон
шинжлэн судлах үйл ажиллагааг
хэрхэн гүйцэтгэхийг таамаглах
боломжтой.
• Агуулгын хамгийн гол амин сүнс нь юу вэ?
Ямар суурь ойлгол,т суурь зарчим, гол
хууль ямар шалгуур, арга барил чадварыг
тухайн агуулгаар төлөөлүүлэн дэвшүүлж
байгаа вэ?
• Сонгосон агуулгын чухам юу нь хүүхдэд
чухал, амьдралд нь хэрэгцээтэй вэ?
• Хэрэгцээ ба агуулгын амин сүнсдээ
тулгуурласан агуулгын бүтэц нь ямар байх
вэ?
• Агуулгаа хэрхэн бүтэцчилбэл сурагчдад
энгийн, ойлгомжтой, сонирхолтой, гол
зүйлдээ анхаарлыг нь хандуулсан,
мэтгэлцээн үүсгэсэн, мэдлэг бүтээх үйлийн
орчныг бүрдүүлж чадах вэ? Сурагчдын
сонирхол хэрэгцээ, өмнөх мэдлэг
төсөөллийг тооцож, сурагчдад ойлгомжтой,
болгохын тулд агуулгыг элментарчилж
бүтэцчилэх хэрэгтэй.
.
Сургуулийн хөтөлбөр, жилийн
сургалтын төлөвлөгөөг
харгалзан үзэх
“Хүүхдийн сонирхол, хэрэгцээ”,
“Багшийн хүсэл зорилго”, “Хэрэглэг
дэхүүний онцлог, шинж чанар”-ыг
тооцон төлөвлөх
Суралцахуйн зорилгодоо уялдуулан
агуулгын хүрээг сонгоно. Дидактик
анализ хийж агуулгаа сонгохдоо
дараах зүйлсийг анхаараарай.
Нэгж хичээлийн бүтцийг гаргахдаа:
Хүүхэд төвтэй, асуудал шийдвэрлэх
болон шинжлэн судлах хэлбэрийн
сургалтыг төлөвлөхөд дараах хоёр
зүйлийг анхаарна.
0
1
0
2
0
3
0
4
• Хүүхдийн идэвхтэй бөгөөд
шантралгүйгээр асуудлыг
шийдвэрлэх, шинжлэн судлах
үйл явцыг өрнүүлэхийн тулд
тэдний хүсэл эрмэлзэл болон
эргэлзээг мэдэрч, оновчтой
зохион байгуулах
• Асуудал шийдвэрлэх, шинжлэн
судлах үйл ажиллагаагаар
дамжуулан багш сургалтын
зорилгоо биелүүлэх:
Academic journals Random blogs without citations
Official institutions Social media rants or clickbait
News from major outlets News from major outlets
Багш хичээлээ төлөвлөхдөө дараах асуултад хариулах
шаардлагатай.
Ээлжит хичээлээ
хэрхэн төлөвлөх
бэ?
Сургагч:
• Ангийн сурагчдын мэдлэг, чадварын түвшин ямар байна?
• Ямар нэгэн тусгай дэмжлэг, тусламж шаардлагатай сурагч
байна уу?
• Энэ сэдвийн талаар сурагчдийн өмнөх мэдлэг, өмнөх
төсөөлөл нь ямар байна вэ?
• Сурагчдыг бүлгээр хуваарилахад бүлгийн хүүхдүүдийн
харилцаа ямар байна, сурга лтын явцад тусалж байна уу эсвэл
саад болж байна уу?
Сэдэв:
• Энэ сэдвийг ойлгоход ямар үндсэн мэдлэг шаардлагатай вэ?
• Ямар чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг болох хичээл вэ?
• Хичээлээс тодорхой ямар үр дүн гарах ёстой вэ?
• Энэ сэдвийн холбоотой ямар ташаа ойлголтууд байдаг вэ?
• Энэ хичээл жил ба улирлын төлөвлөгөөний аль хэсэгт
хамаарах вэ?
Ээлжит хичээлээ
хэрхэн төлөвлөх
бэ?
Бүтэц:
• Хичээлийн эхэнд, дунд болон төгсгөлд ямар үйлийг төлөвлөх вэ?
• Сурагчид бие дааж ажиллахад, хосоороо болон бүлгээр
ажиллахад ямар боломжууд өгөгдсөн байна?
• Хариулт авах шаардлагатай ямар түлхүүр асуултууд /холбох,
гол, / байна? • Ямар хэрэглэгдэхүүн шаардлагатай вэ?
• Хичээлийн ялгарах гол онцлог юу вэ?
Үнэлгээ:
• Өмнөх мэдлэг чадварыг хэрхэн илрүүлэх вэ?
• Явцын үнэлгээний ямар арга, техник, ашиглах вэ?
• Хичээлийн аль хэсэгт суралцагчдад илүү дэмжлэг хэрэгтэй
вэ?
• Эцсийн үнэлгээнд бэлтгэх ямар боломжууд байх вэ?
Ээлжит хичээлээ
хэрхэн төлөвлөх
бэ?
Багш:
• Хичээлийн чанарыг сайжруулахад багшид ямар мэдлэг чадвар
хэрэгтэй вэ?
• Багш хичээлийг заахдад болон төлөвлөсөн бүх ажлуудыг хийхдээ
(өөрийнхөө мэдлэг чадварт) хэр итгэлтэй байна вэ?
• Багш ангийн сурагчидтай ямар харилцаатай вэ?
• Өмнөх хичээлүүд дээр болж байсан уг сэдэвтэй болон тухайн
ангийн сурагчидтай холбоотой ямар онцлог зүйлүүдийг багш
хичээлдээ оруулсан байна?
Хичээлийг бэлтгэхдээ жил, улирлын төлөвлөгөө, суралцахуйн
зорилттой уялдуулж бэлтгэнэ. Ээлжит хичээлийн төлөвлөлт нь
улирал, нэгжийн төлөвлөгөөнөөс гарч ирсэн байх шаардлагатай
бөгөөд тухайн үеийн сургалт, заах арга, ангийн онцлогтой
уялдуулан зарим өөрчлөлтүүдийг хийнэ.
Хичээлийн явцад төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах
• Багш хичээлийг цааш үргэлжлүүлэхээс өмнө сурагчид зааж
байгаа зүйлсийн гол утгыг ойлгож мэдсэн байх шаардлагатай.
Үүний тулд энэхүү гол ойлголтуудыг шалгах түлхүүр
асуултуудыг багш төлөвлөн бэлтгэх нь хичээлээ үнэлэх үндсэн
хэлбэр юм.
• Явцын үнэлгээ хийхэд төлөвлөсөн асуултуудад сурагчид
хэрхэн хариулж байгаа нь хичээл дээр хийгдэх дараа дараагийн
алхам, даалгавар, үйл ажиллагаанд чухал нөлөөтэй.
Суралцагчид явцын үнэлгээнийн даалгавар, асуултад хариулж
буй байдал, тэдний оролцоо, мэдлэг бүтээх үйл явцад үндэслэн
шаардлагатай бол багш хичээлийн явц, төлөвлөгөөг өөрчилнө.
Иймд шаардлагатай үед хичээлийн төлөвлөгөөг өөрчлөхөд
бэлэн уян хатан боловсруулах шаардлагатай.
https://online.pubhtml5.com/bwws/tdrk/#p=
https://www.youtube.com/watch?
v=gvG1RHP9mZQ
Самбар
төлөвлөлтийн
давуу тал
1. Хичээлийн зорилго, зорилт тодорхой харагддаг
 Самбар дээр хичээлийн зорилго, суралцахуйн
зорилт энгийн, ойлгомжтой үгээр бичигдсэнээр бага
ангийн сурагчид хичээлийн чиглэлийг ойлгоно.
 Ажиглалтын шалгуур:
Хичээлийн зорилго самбар дээр тодорхой, нас
сэтгэхүйн онцлогт тохирсон байна.
2. Хичээлийн бүтэц, үе шат тодорхой ялгардаг
 Оршил, шинэ мэдлэг, дадлага, бататгал, дүгнэлт хэсгийг
самбар дээр урьдчилан төлөвлөснөөр хичээл логик
дараалалтай явагдана.
 Ажиглалтын шалгуур:
Хичээлийн үе шат самбарын зохион байгуулалтаар
илэрхийлэгдсэн байна.
https://www.youtube.com/watch?v=K0zGXPiClIE
Самбар
төлөвлөлтийн
давуу тал
3. Сурагчдын анхаарал төвлөрөл нэмэгддэг
 Том, цэгцтэй бичвэр, зураг, тэмдэглэгээ нь бага
ангийн сурагчдын анхаарлыг тогтвортой байлгахад
тусалдаг.
 Ажиглалтын шалгуур:
Самбарын бичвэр, зураг нь сурагчдын анхаарлыг
татахуйц, ойлгомжтой байна.
4. Ойлголтыг дэмжсэн харааны хэрэглэгдэхүүн болдог
 Үг, зураг, схем, жишээг хослуулан ашигласнаар сурагчид
ойлголтоо илүү сайн тогтооно.
 Ажиглалтын шалгуур:
Самбарын мэдээлэл нь сурагчдын ойлголтыг дэмжсэн харааны
хэрэглэгдэхүүн болж байна.
5. Ялгаатай хэрэгцээтэй сурагчдад хүртээмжтэй
 Өнгө, дүрс, тэмдэглэгээг зөв ашигласнаар
суралцах хурд, чадвар өөр сурагчдад
ойлгомжтой, хүртээмжтэй болдог.
 Ажиглалтын шалгуур:
Самбарын зохион байгуулалт нь ялгаатай
хэрэгцээтэй сурагчдад тохирсон байна.
6. Багшийн заах арга зүйн ур чадвар илэрхий
харагддаг
 Самбарын төлөвлөлт нь багшийн хичээлээ
урьдчилан төлөвлөсөн байдал, заах арга зүй,
эмх цэгцийг харуулна.
 Ажиглалтын шалгуур:
Багш самбарыг төлөвлөгөөтэй, зорилготой
ашигласан байна.
7. Бататгал, дүгнэлт хийхэд дөхөм
 Хичээлийн төгсгөлд дүгнэлт, түлхүүр үг, асуултыг
самбар дээр тодорхой үлдээх нь сурагчдын мэдлэгийг
бататгана.
 Ажиглалтын шалгуур:
Хичээлийн дүгнэлт, бататгал самбараар дамжин
тодорхой хийгдсэн байна.
8. Цагийн менежмент сайжирдаг
 Самбарын урьдчилсан төлөвлөлт нь илүү
дутуу бичих, арилгах үйлдлийг багасгаж,
хичээлийн цагийг үр ашигтай ашиглах
нөхцөлийг бүрдүүлдэг.
 Ажиглалтын шалгуур:
Самбар ашиглалт нь хичээлийн цагийн
зохистой менежментэд нийцсэн байна.
Хичээлийн хэрэглэгдэхүүн
гэж юу бэ?
Хичээлийн хэрэглэгдэхүүн гэдэг нь сургалтын зорилго,
агуулгыг сурагчдад ойлгомжтой, сонирхолтой, үр дүнтэйгээр
хүргэхэд багшийн ашигладаг материал, хэрэгсэл, техник,
дижитал нөөцүүдийн нийлбэр юм.
Хичээлийн хэрэглэгдэхүүний төрөл
📘 Ном, сурах бичиг, гарын авлага
🧩 Үзүүлэн таниулах материал (зурагт самбар, постер, карт,
макет)
🧪 Туршилтын багаж, бодит эд зүйл
💻 Дижитал хэрэглэгдэхүүн (презентаци, видео, интерактив
програм, самбар)
️
🖍️ Дасгалын хуудас, тараах материал, тоглоомт
хэрэглэгдэхүүн
Хичээлийн хэрэглэгдэхүүн
давуу тал
1. Ойлголтыг хялбаршуулна
•Хийсвэр ойлголтыг бодит, харагдахуйц болгож тайлбарлах
боломжтой.
•Сурагч илүү хурдан, зөв ойлгоно.
2. Сонирхол, идэвхийг нэмэгдүүлнэ
•Хичээл уйтгартай бус, сонирхолтой, оролцоотой болно.
•Сурагч идэвхтэй асуулт асууж, оролцоно.
3. Суралцах үр дүнг дээшлүүлнэ
•Харах, сонсох, хийх зэрэг олон мэдрэхүйг ашигласнаар
мэдлэг тогтвортой тогтоно.
•Санах ой сайжирна.
4. Бие даан суралцах чадварыг дэмжинэ
•Сурагч өөрөө туршиж, судалж, дүгнэлт хийх боломж бүрдэнэ.
5. Ялгаатай сурагчдад тохиромжтой
•Суралцах хурд, хэв маяг өөр сурагчдад ялгавартай,
хүртээмжтэй сургалтыг бий болгоно.
6. Багшийн ажлыг хялбарчилна
•Тайлбарлах цаг хэмнэнэ.
•Хичээлийн зохион байгуулалт сайжирна.
Багш хөгжил
төлөвлөгөө хэрхэн
боловсруулах бэ?
FINAL TAKEAWAYS
Digital information literacy helps you become a
smarter student and responsible digital citizen.
Be curious, be critical, and be ethical always.
“ Don’t believe everything
you see online think before
you share. ”
www.reallygreatsite.co
m
hello@reallygreatsite.co
m
+123-456-
7890