Download free for 30 days
Sign in
Upload
Language (EN)
Support
Business
Mobile
Social Media
Marketing
Technology
Art & Photos
Career
Design
Education
Presentations & Public Speaking
Government & Nonprofit
Healthcare
Internet
Law
Leadership & Management
Automotive
Engineering
Software
Recruiting & HR
Retail
Sales
Services
Science
Small Business & Entrepreneurship
Food
Environment
Economy & Finance
Data & Analytics
Investor Relations
Sports
Spiritual
News & Politics
Travel
Self Improvement
Real Estate
Entertainment & Humor
Health & Medicine
Devices & Hardware
Lifestyle
Change Language
Language
English
Español
Português
Français
Deutsche
Cancel
Save
EN
Uploaded by
The National Defense University
4,196 views
Тѳсвийн Удирдлага
Тѳсвийн Удирдлага эмхэтгэсэн лекц
Education
◦
Read more
4
Save
Share
Embed
Embed presentation
Download
Downloaded 16 times
1
/ 112
2
/ 112
3
/ 112
4
/ 112
5
/ 112
6
/ 112
7
/ 112
8
/ 112
9
/ 112
10
/ 112
11
/ 112
12
/ 112
13
/ 112
14
/ 112
15
/ 112
16
/ 112
17
/ 112
18
/ 112
19
/ 112
20
/ 112
21
/ 112
22
/ 112
23
/ 112
24
/ 112
25
/ 112
26
/ 112
27
/ 112
28
/ 112
29
/ 112
30
/ 112
31
/ 112
32
/ 112
33
/ 112
34
/ 112
35
/ 112
36
/ 112
37
/ 112
38
/ 112
39
/ 112
40
/ 112
41
/ 112
42
/ 112
43
/ 112
44
/ 112
45
/ 112
Most read
46
/ 112
Most read
47
/ 112
Most read
48
/ 112
49
/ 112
50
/ 112
51
/ 112
52
/ 112
53
/ 112
54
/ 112
55
/ 112
56
/ 112
57
/ 112
58
/ 112
59
/ 112
60
/ 112
61
/ 112
62
/ 112
63
/ 112
64
/ 112
65
/ 112
66
/ 112
67
/ 112
68
/ 112
69
/ 112
70
/ 112
71
/ 112
72
/ 112
73
/ 112
74
/ 112
75
/ 112
76
/ 112
77
/ 112
78
/ 112
79
/ 112
80
/ 112
81
/ 112
82
/ 112
83
/ 112
84
/ 112
85
/ 112
86
/ 112
87
/ 112
88
/ 112
89
/ 112
90
/ 112
91
/ 112
92
/ 112
93
/ 112
94
/ 112
95
/ 112
96
/ 112
97
/ 112
98
/ 112
99
/ 112
100
/ 112
101
/ 112
102
/ 112
103
/ 112
104
/ 112
105
/ 112
106
/ 112
107
/ 112
108
/ 112
109
/ 112
110
/ 112
111
/ 112
112
/ 112
More Related Content
PPT
Lecture 16
by
Tj Crew
PDF
Financial management lecture 1
by
Bbujee
PDF
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
by
Adilbishiin Gelegjamts
PDF
Мөнгөний бодлого
by
Adilbishiin Gelegjamts
PPTX
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
by
Byambadrj Myagmar
PPTX
арилжааны банкууд
by
Nomin-Erdene Gantur
PPTX
Turiin sanhuu l7
by
Энхтамир Ш
DOCX
лекц 7
by
Dulguun Murun
Lecture 16
by
Tj Crew
Financial management lecture 1
by
Bbujee
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
by
Adilbishiin Gelegjamts
Мөнгөний бодлого
by
Adilbishiin Gelegjamts
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
by
Byambadrj Myagmar
арилжааны банкууд
by
Nomin-Erdene Gantur
Turiin sanhuu l7
by
Энхтамир Ш
лекц 7
by
Dulguun Murun
What's hot
PPTX
Капитал гэж вэ?
by
yanjika
PPTX
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДС
by
Chuluun Zulaa
PPT
Shuud ba shuud bus tatwar
by
Buka King
PDF
Зардлын бүртгэл Лекц 2
by
Bbujee
PDF
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
by
E-Gazarchin Online University
PPTX
үндсэн хөрөнгө
by
Davaa Davaa
PPTX
лекц №7
by
Dulguun Murun
PPTX
Turiin sanhuu l3
by
Энхтамир Ш
PPTX
Lecture 2
by
Bbujee
PPTX
банкны байгууллага
by
Nomin-Erdene Gantur
PPT
Lecture №5,6,7,8
by
ariunubu
PDF
A.pa631
by
Ochbayar
PPTX
лекц1
by
Pmunkh
PPT
лекц 8, 9, 10
by
ariunubu
PPTX
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
by
Enebish Vandandulam
PDF
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
by
E-Gazarchin Online University
PPTX
бараа материалын бүртгэл
by
Enebish Vandandulam
PDF
Санхүү үндэс Лекц 1
by
Gunjargal
PDF
Зардлын бүртгэл Лекц 3
by
Bbujee
PDF
Мөнгөний зах зээл ба арилжааны банкны үйл ажиллагаа
by
Adilbishiin Gelegjamts
Капитал гэж вэ?
by
yanjika
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДС
by
Chuluun Zulaa
Shuud ba shuud bus tatwar
by
Buka King
Зардлын бүртгэл Лекц 2
by
Bbujee
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
by
E-Gazarchin Online University
үндсэн хөрөнгө
by
Davaa Davaa
лекц №7
by
Dulguun Murun
Turiin sanhuu l3
by
Энхтамир Ш
Lecture 2
by
Bbujee
банкны байгууллага
by
Nomin-Erdene Gantur
Lecture №5,6,7,8
by
ariunubu
A.pa631
by
Ochbayar
лекц1
by
Pmunkh
лекц 8, 9, 10
by
ariunubu
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ
by
Enebish Vandandulam
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
by
E-Gazarchin Online University
бараа материалын бүртгэл
by
Enebish Vandandulam
Санхүү үндэс Лекц 1
by
Gunjargal
Зардлын бүртгэл Лекц 3
by
Bbujee
Мөнгөний зах зээл ба арилжааны банкны үйл ажиллагаа
by
Adilbishiin Gelegjamts
Similar to Тѳсвийн Удирдлага
DOCX
Toriin sanhuu hotolbor (1)
by
Б. Бямбацэцэг
PPTX
Turiin sanhuu l1
by
Энхтамир Ш
PDF
Macro L13
by
hicheel2020
PDF
Turuun sanhuu L2.2019 - 2020
by
hicheel2020
PPTX
Msu l8 2018
by
ИЗ-СЭЗС багш Б.Батжаргал
PDF
Turuun sanhuu L8.2019-2020
by
hicheel2020
PPTX
Turiin sanhuu l8
by
Энхтамир Ш
PDF
Turuun sanhuu L11.2019- 2020
by
hicheel2020
PDF
Turuun sanhuu L1.2019-2020
by
hicheel2020
PPTX
Turiin sanhuu l2
by
Энхтамир Ш
PDF
Санхүү үндэс Лекц 10
by
Gunjargal
PDF
Turuun sanhuu L9.2019- 2020
by
hicheel2020
PPT
Lecture 15
by
Battulga Jamsranjav
PDF
Turuun sanhuu L13.2019- 2020
by
hicheel2020
PDF
Turuun sanhuu L7. 2019-2020
by
hicheel2020
PDF
Turuun sanhuu L14.2019-2020
by
hicheel2020
PPTX
Turiin sanhuu l10
by
Энхтамир Ш
PPTX
Turiin sanhuu l12
by
Энхтамир Ш
PPTX
Turiin sanhuu l4
by
Энхтамир Ш
PPTX
Ts lekch 04
by
ИЗ-СЭЗС багш Б.Батжаргал
Toriin sanhuu hotolbor (1)
by
Б. Бямбацэцэг
Turiin sanhuu l1
by
Энхтамир Ш
Macro L13
by
hicheel2020
Turuun sanhuu L2.2019 - 2020
by
hicheel2020
Msu l8 2018
by
ИЗ-СЭЗС багш Б.Батжаргал
Turuun sanhuu L8.2019-2020
by
hicheel2020
Turiin sanhuu l8
by
Энхтамир Ш
Turuun sanhuu L11.2019- 2020
by
hicheel2020
Turuun sanhuu L1.2019-2020
by
hicheel2020
Turiin sanhuu l2
by
Энхтамир Ш
Санхүү үндэс Лекц 10
by
Gunjargal
Turuun sanhuu L9.2019- 2020
by
hicheel2020
Lecture 15
by
Battulga Jamsranjav
Turuun sanhuu L13.2019- 2020
by
hicheel2020
Turuun sanhuu L7. 2019-2020
by
hicheel2020
Turuun sanhuu L14.2019-2020
by
hicheel2020
Turiin sanhuu l10
by
Энхтамир Ш
Turiin sanhuu l12
by
Энхтамир Ш
Turiin sanhuu l4
by
Энхтамир Ш
Ts lekch 04
by
ИЗ-СЭЗС багш Б.Батжаргал
Тѳсвийн Удирдлага
1.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ ЛЕКЦ№1. ТӨСВИЙН УДИРДЛАГЫН ҮНДСЭН АСУУДАЛ, СУДЛАХ ЗҮЙЛ Төсөв бол budget- цүнх, түрүүвч гэсэн ангил үгнээс гаралтай үг бөгөөд төрийн санхүүд хамгийн өргөн ашиглагддаг ойлголт юм. Төсөв хэмээх ойлголт нь XVI-XVII зууны үеэс үүсэлтэй бөгөөд XVII-р зууны сүүлч гэхэд парламентаас баталдаг төрийн орлого ба зарлагын төлөвлөгөөг тусгасан баримт бичгийн төсөв гэж нэрлэх болсон байна. Төсөв гэдэг нь төр өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн их үүсвэрийг бий, болгох бүрдүүлэхийн тулд тухайн жилд төрийн мэдэлд хуримтлуулж, хуваарилан зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого болон зарлагын төлөвлөгөөг хэлнэ. Төсөв нь төр тодорхой хугацаанд орлого зарлагын төлөвлөгөө зохиох болсон үеэс бий болсон. Ийнхүү төсвийн төлөвлөгөөт чанар бүрэлдэн тогтсон энэ утгаараа төсөв нь ирээдүйд болох цаг хугацааны төрийн аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн нэг чухал төлөвлөгөө болно. Товчоор хэлбэл төсөв бол тухайн улсын санхүүгийн нэгдсэн төлөвлөгөөг тусгасан албан ёсны баримт бичиг юм. Өөрөөр хэлбэл төрийн санхүүгийн нэгдсэн зохион байгуулалттай систем болно. Төр өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах мөнгөн хөрөнгийн сан бүрдүүлж, түүнийгээ эргүүлж зарцуулах харилцааг илэрхийлсэн ойлголт болж байна. Иймд улс орны санхүүгийн үйл ажиллагааг системтэйгээр зохицуулагч, чухал чиглүүлэгч болохын дээр санхүүгийн зохион байгуулалтын хамгийн боловсронгуй хэлбэр юм. Төсөв нь төр өөрийн санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөж эхэлсэн буюу тодорхой хугацаанд орлого, зарлагын төлөвлөгөөг зохиох болсон үеэс бий болсон байна. Төлөвлөгөөт үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгсэл нь төрийн орлого зарлагийн дансны хэлбэрээр тоон дүнгээр илэрхийлэгдсэн улсын төсөв болж байв. Энэ үзэл санаагаар төсөв төрийн аж ахуйг хөгжүүлэх зайлшгүй нөхцөл болж хувирчээ. Ийнхүү төсвийн гол шинж нь түүний төлөвлөгөөт чанар болсон юм. Онол, практикаар төсөв гэдэг нь болох гэж байгаа үйл буюу тодорхой цаг хугацаанд хэрэгжих төрийн аж ахуйтай холбоотой санхүүгийн төлөвлөгөө болно. Аливаа төлөвлөгөөний нэгэн адил улсын төсвийг тодорхой хугацаанд зохиох ёстой. Олон улс оронд энэ үеийг санхүүгийн жил / Fiscal year/ гэж нэрлэгдэх нэг жийлийн хугацаагаар тооцдог. Ийнхүү төсвийн жилийг хугацаатай хэрэгжүүлж байдаг. Энэхүү санхүүгийн жил нь улс орнуудад харилцан адилгүй байдаг бөгөөд Монгол Улс, ОХУ хоёр өнөөг хүртэл хуучин уламжлалаа хадгалж санхүүгийн жил нь календарийн жилтэйгээ
2.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ давхцаж байна. Төсөв нь төрийн санхүүгийн байдлыг харуулсан энгийн төлөвлөгөө бөгөөд тодорхой арга хэрэгсэл байдлаар хэрэгжиж иржээ. Энэ нь ирээдүйн цаг хугацааны тодорхой үеийн туршид бий болох үйл явдлуудыг төлөвлөж харуулахын тулд бэлтгэсэн тоо хэмжээг заасан урьдчилсан тооцооллууд байх бөгөөд түүнийг зохицуулалтын болон хяналтын арга хэрэгсэл болгож ашигладаг. Төрийн санхүүгийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл Санхүү нь нийгмийн өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлд чухал үүрэг гүйцэтгэж байдаг, эдийн засгийн өргөн агуулгатай ухагдахуун бөгөөд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх, хуваарилахтай холбогдсон эдийн засгийн харилцаануудыг өөртөө багтааж байдаг. Түүний мөн чанар нь мөнгөтэй холбоотой буюу мөнгөөр дамжин илэрдэг, хуваарилалт болон дахин хуваарилалтын шинж чанартай бодит харилцаа байдагт оршино. Санхүүгийн харилцаа нь нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд үүсч бий болдог түгээмэл шинжтэй ухагдахуун юм. Төрийн санхүү нь санхүүгийн системийн чухал бүрэлдэхүүн, салшгүй нэг хэсэг болох бөгөөд эдийн засаг, нийгэм, улс төрийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай мөнгөн хөрөнгийн эх үүсвэрээр төрийг хангаж байдгаар тодорхойлогдоно. Хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн тодорхой шатанд төр үүсч бий болсон нь төрийн санхүүгийн систем бүрэлдэн тогтох гол нөхцөл болжээ. Энэ нь дараахи учир холбогдолтой. Төр үүссэн цагаасаа эхлэн нийгэм-эдийн засгийн хөгжлийн шат бүхэнд тодорхой үүргүүдийг гүйцэтгэж ирсэн ба өөрийн үүрэг зорилгоо биелүүлж, бодлогоо хэрэгжүүлэх явцад мөнгөн хөрөнгийн бодит нөөц зайлшгүй шаардлагатай болдог. Үйл ажиллагааных нь материаллаг үндэс болсон мөнгөн хөрөнгийн энэхүү нөөцийг бүрдүүлэх явцад төрийн санхүүгийн харилцаа анх үүсэн бий болжээ. Өөрөөр хэлбэл, төр нь улс төр, нийгэм-эдийн засгийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй хэрэгцээтэй мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг санхүүгийн тусламжтайгаар өөрийн мэдэлд төвлөрүүлж, үйл ажиллагааныхаа материаллаг үндсийг хангах болсон нь төрийн санхүүгийн үндэс суурь болсон байна. Эдийн засгийн агуулгаар нь авч үзвэл: Төрийн санхүү гэдэг нь нийгмийн гишүүдийн нийгэм соёлын хэрэгцээ, улсыг батлах хамгаалах болон удирдлагын үйл ажиллагааны зардал түүнчлэн өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл явуулах хөрөнгийн эх үүсвэрээр хангах зорилгоор мөнгөн хөрөнгийн нөөцийг төрийн мэдэлд төвлөрүүлэх, түүнийг ашиглахтай
3.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ холбогдон үүсч байгаа мөнгөн харилцаануудын нийлбэр цогц юм. Товчоор хэлбэл: Төрийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай мөнгөн хөрөнгийн нөөцийг бүрдүүлэх, зарцуулах явцад үүсч байгаа мөнгөн харилцаны ниéлбэр цогц юм. Энэ харилцаанд оролцогч субьектууд нь нэг талаас төр буюу Засгийн газар, нөгөө талаас аж ахуйн нэгж байгууллага, иргэд болж байдаг. Өөрөөр хэлбэл төр нь төрөл бүрийн арга механизмаар дамжуулан санхүүгийн нөөцийг өөрийн мэдэлд хуримтлуулж, үндэсний нийт бүтээгдэхүүн ба үндэсний орлогыг хуваарилах, дахин хуваарилах замаар түүнийг ашиглах явцдаа байгууллага болоод иргэдтэй мөнгөн харилцаанд ордог. Энэ нь төр зорилтот үүргээ биелүүлэхийн тулд санхүүгийн нөөцийг хуваарилах, дахин хуваарилах замаар улс орны эдийн засагт нөлөөлсөн гэсэн үг юм. Энэ утгаараа төрийн санхүү улсын эдийн засгийн бодлогын нэг чухал хэсэг болдог. Төрийн мэдэлд төвлөрсөн санхүүгийн нөөцийг 2 аргаар хуваарилдаг. Үүнд: • сангийн; • сангийн бус хэлбэр; Төсвийн нөөцийг сангийн хэлбэрээр хуваарилах нь дараахи давуу талуудтай байна. Үүнд: 1. Санхүүгийн нөөцийг хэрэгцээт газар нь төвлөрүүлж, íэн тэргүүний шаардлагатай салбарт хуваарилах; 2. Нөөцтэйгээ уялдаж хэрэгцээгээ хангах ; 3. Нийгмийн болон хувийн ашиг сонирхлыг хослуулсны үндсэн дээр нийгмийн нөхөн үйлдвэрлэлийн хөгжлийг хангах. Төрийн санхүү нь санхүүгийн системийн нэг бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд түүнтэй адил агуулга, мөн чанарыг илэрхийлэх боловч өөрийн өвөрмөц онцлогтой байна. Энэ нь: 1. Төрийн санхүүгийн харилцаа гагцхүү төр үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийн санг бүрдүүлэх, хуваарилах явцад үүсдэг; 2. Дахин хуваарилалтын шинж чанартай байна. Төсөв нь:
4.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ -Улсын төвлөрсөн төсөв; -Орон нутгийн төсөв гэх мэт удирдлагын төвшнөөр ангилагдана. Орон нутгийн төсөв нь эдийн засгийг тогтворжуулах болоод нийгмийн хүрээний хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа сүүлийн жилүүдэд орон нутгийн өөрөө удирдах байгууллагын өсөлт бэхжилттэй холбоотойгоор түүний үүрэг, ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж байна. ЛЕКЦ№2. ТӨСВИЙН БОДЛОГО ОНОЛ, АРГА ЗҮЙН АСУУДЛУУД Дэлхийн ихэнх улс орон зах зээлийн эдийн засгийн харилцааг сонгосон бөгөөд эдийн засгийн өсөлтийг хангах, түүнийгээ тогтвортой хадгалж, улс орноо хөгжүүлэхэд анхаарч, тодорхой бодлогыг хэрэгжүүлсээр ирсэн. Зах зээлийн эдийн засгийн харилцаа нь сайн дурын үндсэн дээр хийгддэг арилжаа, солилцоонд үндэслэгддэг. Гэтэл зах зээлийн энэхүү зарчимд хамааралгүй олон тохиолдол гарах бөгөөд тэдгээр нь эдийн засаг нийгэмд үй олон асуудал, зөрчлийг үүсгэдэг. Ийнхүү олон асуудал, зөрчилдөөнт байдлыг төрөөс зохицуулах нэг арга зам нь төрийн санхүүгийн бодлогыг авч хэрэгжүүлэх явдал юм. Төрийн санхүүгийн бодлогоор төсвийн бодлого тодорхойлогддог. Учир нь төсөв нь төрийн санхүүгийн чухал хэрэгсэл, зохион байгуулалттай систем билээ. Төсвийн бодлого бол төсвийн орлогыг төлөвлөсөн хэмжээнд бүрдүүлэх, төсвийг үр ашигтай хуваарилах, зарцуулах, төсвийн тэнцлийг хангах, төсвийн орлого санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хянах замаар төсвийн тогтвортой байдлыг хангах бодлого юм. Дэлхийн улс орнууд хөрөнгө нөөцийг үр ашигтай зарцуулах асуудалд онцгой анхаарч, өндөр ач холбогдол өгөх болсон. Энэ нь олон шалтгаантай бөгөөд хамгийн гол нь эдийн засгийн ямар ч нөхцөлд төсвийн тогтвортой байдлыг хангаж, шаардлагатай үед зардал гаргах, санхүүжилт олгох боломжтой байх ёстой. Мөн Засгийн Газар томоохон худалдан авагч, хэрэглэгч болох тул бараа үйлчилгээний эрэлт нийлүүлэлтэнд нөлөөлөх болно. Зах зээлийн эдийн засагт барааг ялгаатай байдлаар авч үзэж, хувийн бараа болон нийгмийн бараа гэж ангилдаг. Хувийн бараа нь хэд хэдэн ялгагдах шинжтэй.Зах зээлийн үнэ өртөгтэй, хэрэглэгч тус бүртээ худалдан авч хэрэглэж болно, нэг этгээд ашиглах үед нөгөө этгээд ашиглах боломжгүй, тухайн хэрэглэгч хэрэглэхээс татгалзах бүрэн боломжтой гэсэн үндсэн шинжүүдтэй. Харин нийгмийн бараа нь зах зээлийн үнэгүй, түүнийг худалдаж болохгүй, бүх нийтээрээ ашиглана, ашиглагч тус бүрийн ашиглалтын түвшинг хэмжих боломжгүй, нийгмийн барааг захиалагч нь ихэнхи тохиолдолд Засгийн Газар байна. Засгийн Газар төсвийн бодлогод нийгмийн барааны зардал, санхүүжилтийг тусгаж түүний хэмжээг нэмэгдүүлж байдаг. Төрийн санхүүгийн бодлого буюу төсвийн бодлогын онол аргазүйн үндэс нь макро эдийн засгийн бодлогын нэг бүрэлдэхүүн хэсэг болох бөгөөд цаг хугацаа, тухайн үеийн
5.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ эдийн засгийн нөхцөл байдлаас (economic scenario) хамаарч ялгаатай зорилтуудыг дэвшүүлж, тэдгээрийг хангахад чиглэгддэг. Төсвийн бодлогыг дэвшүүлж буй зорилтоос нь хамааруулж 3 ангилж авч үздэг. 1. Эдийн засаг өндөр өсөлттэй буюу тааламжтай (boom) байх үед авч хэрэгжүүлэх төсвийн бодлого 2. Эдийн засаг тогтвортой (normal ) байх үед авч хэрэгжүүлэх төсвийн бодлого 3. Эдийн засаг хямралтай ( recession) байх үед авч хэрэгжүүлэх төсвийн бодлого Эдийн засаг тааламжтай буюу өндөр өсөлттэй байх үед авч хэрэгжүүлэх санхүүгийн буюу төсвийн бодлого нь өндөр өсөлтийг урт хугацаанд хадгалах, инфляциас урьдчилан сэргийлэх, мөнгөний нийлүүлэлтийг зохистой түвшинд байлгах, хуримтлалын сан бүрдүүлэх, урт хугацаат хөрөнгө оруулалтыг дэмжих, томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, санхүүгийн нөөцийг үрашигтай зарцуулахад чиглэгддэг. Эдийн засаг тогтвортой байх үед авч хэрэгжүүлэх төсвийн бодлогын зорилт нь тогтвортой байдлыг урт хугацаанд хадгалж, улмаар эдийн засгийн өсөлтийг хангахаар дэвшүүлэгддэг. Эдийн засаг хямралтай байх үеийн төсвийн бодлого нь хямралт байдлыг зогсоож, түүнийг богино хугацаанд даван туулах, үүссэн сөрөг үр дагваруудыг арилгах замаар эдийн засгийн тогтворжилтыг хангах зорилтыг дэвшүүлдэг. Төрийн бодлого бол улс үндэстний иргэдийн дийлэнхи олонхид нөлөөлөх хэд хэдэн зорилтод хүрэхэд чиглэсэн Засгийн Газраас дэвшүүлсэн үйл ажиллагааны тодорхой нэг төлөвлөгөөг хэлдэг. Засгийн Газраас явуулах төрийн санхүүгийн үйл ажиллагаа нь олон нийтийн ашиг сонирхолд тулгуурлаж явагддаг. Тухайн улсын Засгийн Газрын үйл ажиллагаа нь төрийн бодлогын үндсэн элементүүдэд тулгуурладаг. Зураг1. Төрийн бодлогын элементүүд Төрийн бодлогоЗорилго Орц Үр дүн Арга хэрэгсэл
6.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ 1. Орц (Inputs): Орцууд нь төрийн бодлогын хөгжилд нөлөөлж байдаг. Орц гэдэгт хүмүүс, мэдлэг, төрийн бодлогын хөгжилд нөлөөлөх үнэт зүйл зэрэг ордог. 2. Зорилго (Goals) Засгийн Газрын үйл ажиллагааны чиг үүргүүд ба зорилгууд нь хоорондоо нягт уялддаг. Энэ бол зорилгыг хэрхэн мэдээлсэн, дахин тодорхойлох шаардлаг тай зорилго хооронд хэрхэн нөлөөлөх үр нөлөөг ойлгох нь маш чухал байдаг. 3. Арга хэрэгсэл (Instruments) Засгийн Газраас дэвшүүлсэн зорилго, зорилтодоо хүрэхэд ашигладаг арга хэрэгслүүд багтана. Эдгээрт төрөл бүрийн зохицуулалт, татварууд, шийтгэл, торгууль, дэмжлэг, дүрэм журам, заавар зэрэг багтана. 4. Үр дүнгүүд ( Effects) Үүнд төлөвлсөн болон төлөвлөөгүй үр дүнгүүд, төрийн бодлогын үйл ажиллагааны үр дагварууд, бодлогын нөлөөлөх үзүүлэлтүүд багтана. Төрийн санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэл Төсвийн бодлого нь төрийн санхүүгийн бодлогын дараах хэдэн чиглэлүүдээр дамжин хэрэгждэг. Үүнд: Албан татварын бодлого Мөнгө зээлийн бодлого Хөрөнгө оруулалтын бодлого Бүтцийн өөрчлөлтийн шинэчлэл Бизнест чиглэсэн нийгмийн бодлого Нийгэм эдийн засгийн шинэчлэлт зэрэг болно. Татварын бодлого:Төсвийн бодлогын зорилго нь зардлын зүй зохистой бүтцийг санхүүгийн эх үүсвэрээр хангахад оршдог. Төсвийн бодлогын хүрээнд төсвийн орлого, зарлагын чиглэл, алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг тодорхойлох, төсөв хоорондын харилцааны асуудал ордог. Татварын бодлогын зорилго нь хамгийн бага зардлаар илүү их татвар хурааж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэгдэнэ. Үүний тулд татварын хамгийн оновчтой түвшинг тогтоох хэрэгтэй юм. Төр нь татварын бодлогоор дамжуулан эрх үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийн эх үүсвэр олж авдаг. Татварын бодлого явуулахдаа: 1. Татвар төлсний дараа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх нөхцөлийг нь татвар төлөгчдөд хангах; 2. Татвараас зайлсхийх үзэгдэлтэй тэмцэх гэсэн зарчмыг баримтлах ёстой. Эдийн засгийн субьектуудын санхүүгийн байдлыг сайжруулахын тулд төрийн зүгээс татварын зохистой тогтолцоог бүрдүүлэх, татварын хувь хэмжээг оновчтой түвшинд тогтоож, татварын эрхзүйн орчныг боловсронгуй болгох ёстой. Энэ хүрээнд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлогыг нягталж үзэх, татвар төлөгчдийн мэдээллийн сан бүрдүүлэх, татварын албадыг чадавхжуулах, татвар хураалтыг оновчтой болгох, татвар
7.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ төлөгчдийг мэдээллээр шуурхай хангах, сургалт семинар зохион байгуулах, татварын байцаагчдыг мэргэжил дээшлүүлэх зэрэг олон чиглэлийн бодлого арга хэмжээг хэрэгжүүлдэг. Мөнгө зээлийн бодлого: Мөнгөний бодлого гэдэг нь мөнгөний урсгал хөдөлгөөнийг түүний нийлүүлэлтээр дамжуулан зохицуулах бодлогыг хэлнэ. Мөнгөний бодлогын гол зорилго нь инфляцийн түвшинг тогтвортой байлгаж, төгрөгийн худалдан авах чадварыг хадгалах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх замаар валютын ханшийг тогтвортой байлгахад чиглэдэг. Мөнгөний бодлого бол төрийн санхүүгийн болон төсвийн үйл ажиллагаатай нягт уялдаатай, харилцан хамааралтай хэрэгжих ёстой. Төрийн мөнгөний бодлого нь дотроо хоёр төрөлтэй1. 1. Мөнгөийн уян бодлого (easy money policy) 2. Мөнгөний хатуу бодлого (tight money policy) Мөнгөний уян бодлого нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулах чиглэлээр хэрэгждэг бодлого юм. Ө.х. мөнгөний нийлүүлэлтэд хязгаарлалт тавихгүй, мөнгөний хэмжээг өсгөдөг бодлого юм. Харин мөнгөний хатуу бодлого нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг хязгаарлаж, зээлийн хүүгийн хэмжээг нэмэгдүүлдэг бодлого юм. Зээлийн хүү өндөр байх бол эдийн засагт нийлүүлэгдэх мөнгө багасаж, эдийн засгийн өсөлт удааширдаг. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үндсэн 3 арга хэрэгсэл байдаг. Үүнд: 1. Заавал байлгах нөөцийн норм (Reserve requirement) 2. Нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа ( Open market operations) 3. Бодлогын хүү (Policy rate) Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эхний арга хэрэгсэл бол заавал байлгах нөөцийн юм. Энэхүү арга нь мөнгөний нийлүүлэлтийг зохистой түвшинд барих, санхүүгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, мөнгөний худалдан авах чадварыг хамгаалахад оршино. Нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа нь санхүүгийн зах зээл дээрээс ЗГ-ын үнэт цаасыг худалдах болон худалдан авах үйл ажиллагааг хэлдэг. Мөнгөний зах зээлийн үйл ажиллагаа нь Төв Банкнаас авч хэрэгжүүлдэг бодлогын нэг үндсэн төрөл болдог. Энэ нь богино хугацаат зээлийн хүүний түвшинд нөлөөлдөг. Бодлогын хүү бол Төв Банкнаас арилжааны банкуудад олгодог зээлийн хүүг харуулдаг. Бодлогын хүүгээр дамжуулан эдийн засагт нийлүүлэгдэх мөнгөний хэмжээнд нөлөөлөх бүрэн болмжтой. Мөнгөний нийлүүлэлтийг удирдан зохицуулах замаар төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, банкны системийн найдвартай байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг зээлийн бодлогоор урамшуулан дэмжих, санхүү, мөнгөн урсгалын эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн бодлого юм. Банкны системд хямрал гарвал түүнийг арилгах, иргэдийн банкинд итгэх итгэлийг сэргээх, бүтцийн өөрчлөлт хийх, хадгаламж ба зээлийн даатгалын үйл 1 Д.Намжил “ Төрийн санхүү ”2011 он 21х
8.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ ажиллагаанд хяналт тавих зэрэг чиглэлээр ажиллана. Мөнгө зээлийн бодлогыг хэрэгжүүлэгч нь тухайн улсын Төв Банк байна. Мөнгө зээлийн бодлогын хүрээнд банкны системийн шинэчлэлт, банкны шалгуур үзүүлэлтийг шинэчлэн тогтоох, түүнд хяналт тавих, валютын ханшны хэлбэлзлийг багасгах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, түүнийг зөв удирдах, экспортын үйлдвэрлэлийг дэмжих, гадаад валютын урсгалд хяналт тавих зэрэг асуудалд анхаарал хандуулдаг. Санхүүгийн бодлогын субъект нь төрийн байгууллагууд болдог бол объект нь нийгмийн харилцаанд оролцогчдын орлого зарлага болно. Санхүүгийн бодлого нь нийгмийн хэрэгцээг бүрэн дүүрэн хангахын тулд мөнгөн хөрөнгийг хамгийн оновчтойгоор хуваарилахад чиглэгддэг бөгөөд энэ нь эцсийн дүндээ улс орны эдийн засаг, хүн амын бодит орлогыг өсгөхөд чиглэгддэг. Шийдвэрлэж байгаа зорилт, хэрэгжүүлэх цаг хугацаанаас нь хамааруулан санхүүгийн бодлогыг: 1. Санхүүгийн стратеги; 2. Санхүүгийн тактик гэж 2 ангилна. Санхүүгийн стратеги нь эдийн засаг, нийгмийг тодорхой хөгжилд хүргэхийн тулд ирээдүйд шийдвэрлэх том хэмжээний хөтөлбөр төсөл юм. Харин нийгэм-эдийн засгийн тодорхой үе шатнаас богино хугацаанд шийдвэрлэх асуудлуудыг санхүүгийн тактик гэнэ. Төрийн санхүүгийн бодлогыг макро эдийн засгийн зорилтуудтай нягт уялдуулан зохицуулж төлөвлөлтийн хэлбэрээр хэрэгжүүлдэг. Манай улсын төрийн санхүүгийн бодлого нь өөртөө: - төрийн мөнгөний бодлого, - тусгай зориулалтай сангийн бодлого - төрийн сангийн бодлогыг багтааж байдаг. Санхүүгийн бодлогыг төр дараах гурван үе шатаар боловсруулж хэрэгжүүлдэг гэж үзэж болно. 1. Тухайн цаг үеийн болон ирээдүйн үндсэн чиглэлийг тодорхойлох 2. Шинжлэх ухааны үндэслэлтэй, санхүүгийн бодлого боловсруулах 3. Зорилгодоо хүрэх практик үйл ажиллагаа явуулах. Энэхүү бодлого нь санхүүгийн нөөцийг үр ашигтай ашиглах, түүнийг өсгөн нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байх ёстой. Мөн санхүүгийн бодлогын зорилт ,хэрэгжүүлэх арга хэрэгсэл нь нийгмийн ашиг сонирхолтой нягт уялдсан байхыг шаарддаг. Иймээс санхүүгийн бодлогын эцсийн үр дүнг дараах шалгууруудаар үнэлж болох юм. Үүнд:
9.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ 1. Эдийн засаг дахь санхүүгийн үүрэг, түүний бодит эдийн засаг болон материаллаг үйлдвэрлэлд үзүүлэх нөлөө. Энэ нь түүний гол шалгуур болдог; 2. Санхүүгийн механизмын бүтцийг тодорхойлогч суурь үзүүлэлт болох ашиг, цэвэр орлого, үндэсний нийт бүтээдэхүүний өсөлт; 3. Нийгэм-эдийн засгийн хөгжил дэх улсын төсвийн гүйцэтгэх үүрэг; 4. Нийгмийн гишүүдийн амьдралын баталгааг хангасан байдал 5. Санхүүгийн систем ба улсын төсвийн тогтвортой байдлын үндэс болсон үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдал буюу мөнгөний хүчин зүйл; 6. Улсын болоод дэлхийн санхүүгийн систем хоорондын харилцаа холбоо, гадаад ба дотоод хөрөнгө оруулалтын үр ашиг, төрийн санхүүгийн бодлогод гүйцэтгэх олон улсын санхүүгийн байгууллагуудын үүрэг зэрэг хамаарна. Иймээс санхүүгийн бодлогын эцсийн үр дүн нь зөвхөн санхүүгийн нөөцийн өсөлтөөр хязгаарлагдахгүй, бас нийт эдийн засаг, нийгмийн бодлогод нөлөөлдөг. Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх гол аргууд нь үнэт цаас, нөөц болон хүү, зээлийн зохицуулалт мөн. Төрийн мөнгөний бодлогын гол зорилго нь мөнгөн гүйлгээний тогтвортой байдлыг хангах явдал байдаг. Төрийн сангийн бодлого нь орлогын суурь, татварын төвшинтэй уялдуулан улсын зарлагыг тодорхой эх үүсвэрээр хангаж, төсвийн алдагдлыг багасгахад чиглэгддэг. Үүнтэй холбоотойгоор өөрийн мэдэлд төвлөрүүлбэл зохих хөрөнгө, буюу төрийн сангийн хэмжээ, түүгээр дамжин санхүүжигдэх зардлын бүтэц чиглэлийг урьдчилан тодорхойлж, түүндээ тохирсон төсвийн болон татварын бодлого төрөөс явуулна. Хөрөнгө оруулалтын бодлого: Санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа чухал үүрэгтэй. Иргэд, өрх гэрийн хуримтлал, хадгалмжийн өсөлтийг дэмжих, моргейжийн зах зээлийг хөгжүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, төсвийн хөрөнгөөр хийх санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлт: Бүтцийн шинж чанартай өөрчлөлт нь санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй байдаг. Энэ чиглэлээр тодорхой өөрчлөлт, шинэчлэлт, зохион байгуулалтын ажил хийх боломжтой. Тухайлбал, төрийн мэдлийн хувьцааны удирдлага, эрх мэдлийг шилжүүлэх, өмч хувьчлалыг эрчимжүүлэх, дуусаагүй үйлдвэрлэлийг эргэлтэд оруулах, дэд бүтэц, холбоо харилцааны салбарыг хөгжүүлэх, үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, санхүүгийн нөөц бүрдүүлэлт, түүний хяналтыг
10.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ сайжруулах, мөнгөн хөрөнгийн урсгалыг зөв удирдах зэргээр өөрчлөлт, шинэчлэлт хийх боломжтой2. Бизнест чиглэсэн нийгмийн бодлого: Хүмүүсийн бизнесийн үйл ажиллагааны үр дүн, түүний нийгэмд үзүүлж буй эерэг болон сөрөг үр дагваруудыг төрөөс хэрхэн зохицуулж, шийдвэрлэж байгаа арга замын талаар анхаарч, түүнд үнэлэлт дүгнэлт өгч байдаг. Нийгэмд үүссэн аливаа асуудлыг ашигтай хувилбараар шийдвэрлэхийн тулд төрөөс бизнест чиглэсэн нийгмийн бодлогыг авч хэрэгжүүлдэг. Бизнест чиглэсэн нийгмийн бодлого гэдэг нь нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд бизнесийн үйл ажиллагаанд төрөөс санхүүжилт олгох, хөнгөлөлт үзүүлэх үндсэн дээр дэмжих, урамшуулах замаар нийгмийн зорилтыг хангахад чиглэгдсэн бодлогыг хэлдэг. Бизнест чиглэсэн нийгмийн бодлогын үр дүнд улсын эдийн засаг бүхэлдээ хөгжиж, ажлын байр бий болох, бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжих, улмаар ажилгүйдэл ядуурлын түвшин буурах, хүн амын амжиргаа дээшлэх, хүний хөгжил хангагдах зэргээр нийгмийн асуудалд хувь нэмэр оруулдаг. Тухайлбал, Монголын Засгийн Газар үнэ тогтворжуулах хөтөлбөрийг баталж хэрэгжүүлсэн. Энэхүү хөтөлбөр нь төрөөс аж ахуйн нэгж байгууллагуудад хөнгөлөлттэй зээл олгож үнэ хэт өсөх эрсдлээс сэргийлж чадсан. Гэвч мөнгөний нийлүүлэтийг эрс өсгөсөн нь инфляци нэмэгдэх шалтгаан болсон.Ийм хөтөлбөрийн бас нэг хувилбар нь бараа бүтээгдэхүүний урамшуулал хэлбэрээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад санхүүгийн дэмжлэг үзүүлж бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого байна. Үүнийг шатахуун, улаан буудай, гурил, ноос, ноолуур зэрэг бүтээгдэхүүн дээр хэрэгжүүлсэн. Төр өөрийн санхүүгийн үйл ажиллагааг бэхжүүлэхийн тулд бизнесийн үйл ажиллагааг дэмжих, татварын орлогыг өсгөх, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх замаар төсвийн ачааллыг бууруулахад анхаарал хандуулах ёстой. Бизнесийн үйл ажиллагаа нь ажлын байрыг шинээр бий болгох, нийгэмд чанартай бүтээгдэхүүн болон үйлчилгээг нийлүүлэх, хүмүүст сэтгэлзүйн тааламжтай нөхцөл байдлыг бий болгож, нийгмийн үнэт зүйлийг бүрдүүлж өгөхөд үүрэг гүйцэтгэдэг. Нөгөө талаар бизнес амжилттай явагдах нь төсвийн бодлогыг хэрэгжүүлэх тааламжтай орчин болдог. Өнөөгийн бизнесийн үйл ажиллагаатай холбогдож гарч ирж буй тулгамдсан асуудал нь экологи, байгаль орчинтой шууд холбогдох болсон. Үүнтэй холбоотойгоор дэлхий нийтийн шинж чанартай томоохон 3 асуудал бол бизнес ба нийгэм, төрийн санхүүд сөрөг үр дагаваруудыг үүсгэж байна. Үүнд: 1. Озоны бууралт (Ozone depletion) 2. Дэлхийн дулаарал( Global warming) 3. Биологийн төрөл зүйл хомсдох ( Biodiversity) 2 Д.Намжил “ Төрийн санхүү ”2011 он 22х-24х
11.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Эдгээр нь дэлхийн хүн төрөлхтөнд шууд бус ч гэлээ аажмаар аюул занал учруулж, төрийн санхүүгийн дарамтыг нэмэгдүүлэх болоод байна. Дэлхий ертөнц XXI-р зуунд урьд өмнө тааварлаагүй экологийн асуудалтай тулгарсан нь дээрх асуудалтай нягт уялдаатай болно3. Улс төрийн хүрээнийхэн болон бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг ихэнхи лидерүүд нь хөгжил дэвшилд түлхэц өгөхүйц эдийн засгийн өсөлтийн сөрөг үр дагаварууд нь байгаль орчныг сүйтгэж, ирээдүй хойч үеийнхэнд хамааралтай нөөцийг хомсдуулж байгааг хүлээн зөвшөөрөх болсон. Энэхүү үзэл концепци нь маргаантай хэвээр байгаа бөгөөд хэрэгжүүлэхэд маш төвөгтэй болсон. Иймд улс төрийн бодлого тодорхойлогчид болон корпорацийн удирдлагууд нь олон арван жил эдийн засгийн өсөлтийг хангах ба хүрээлэн буй орчныг хамгаалах зорилтыг нэгэн зэрэг хангах арга замыг хайсаар ирсэн. Ийм ч учраас байгаль орчны асуудал нь олон улсын хамтын ажиллагаа шаардсан, төрөөс их хэмжээний зардал гаргах, санхүүжилтийн хэрэгцээг нэмэгдүүлэх болсон. Засгийн Газраас энэ бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд юуны өмнө байгаль орчны стандартуудыг батлах, зах зээлд суурилсан механизмыг ашиглах, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, татварын хөнгөлөлтийн бодлого хэрэгжүүлэх, нөөцийн төлбөр авах, байгаль орчныг хамгаалах сан байгуулж, түүнтэй холбоотой зардал санхүүжилтийг олгох зэргээр олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Дэлхийн улс орнууд олон арван жилийн туршид эдийн засгийн өсөлтийн тухай ярьж, түүнд анхаарал хандуулж ирсэн бөгөөд одоо ч энэхүү хандлага хэвээр үргэлжилж байна. Эдийн засгийн өсөлт нь сөрөг үр дагавартай хэдий ч хэд хэдэн ач холбогдолтой бөгөөд тэдгээр нь дараах үйл явц, үе шатны дарааллаар илрэн гардаг. 1. Иргэдийн амьжиргааны түвшин (standard of living) 2. Засгийн Газар зардлаа өсгөх боломжтой(Government spending) 3. Дотоод асуудлаа шийдвэрлэх (Solving domestic problems) 4. Бусад улс үндэстэнд туслах ( Helping other nations) 5. Дэлхий нийтэд үлгэр дуурайлал болох загвар (Global role model) болж өгнө. Нийгэм, эдийн засгийн шинэчлэлт: Санхүүгийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа авч явуулдаг. Төсөвт байгууллагын ажиллагсдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн халамж үйлчилгээний зардлыг өсгөх, үнийн өсөлтийг сааруулах, бараа ажил үйлчилгээний үнийн хөнгөлөлт үзүүлэх, ажил эрхлэлтийг дэмжих, өрхийн үйлдвэрлэлийг урамшуулах, хүн амын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, иргэдийн зээлийн нөхцөлийг хөнгөвчлөх зэргээр бодлого хэрэгжүүлнэ. Эдийн засаг нийгмийн салбарт ялангуяа санхүүгийн хямралтай байх хугацаанд төрийн зохицуулалтын үүргийг хүчтэй болгох шаардлага тулгардаг. Тухайлбал, татварын оновчтой систем бүрдүүлэх, татвар хураалтыг сайжруулах, далд эдийн засгийг бууруулах замаар татварын суурийг өргөтгөх, төсвийн төлөвлөлтийг сайжруулж, төсвийн орлого ба 3 Business and society C.Fredeick ( Keith Davis) James E.Post 6-th edition.
12.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ зарлагыг бодитой тооцох, валютын ханшийг тогтвортой байлгах, зээлийн хүүг бууруулж хөрөнгө оруулалтыг дэмжих, төрийн өмчийн ашиглалтыг сайжруулж үр ашгийг дээшлүүлэх, өмч хувьчлалыг үргэлжлүүлж хувийн секторыг нэмэгдүүлэх, санхүүгийн хяналт шалгалтыг үр өгөөжтэй явуулах үндсэн дээр төсвийн санхүүгийн хариуцлагыг бий болгох зэрэгт анхаарал хандуулж эдийн засгийн өсөлтийг бий болгохыг зорьдог. Төрийн санхүүгийн бодлогыг боловсруулж, эдийн засагт эрхзүйн шинэчлэлт хийх, санхүүгийн сайн тогтолцоо бүрдүүлэх нь бодлогын хэрэгжилтэнд сайнаар нөлөөлдөг. Ө.х. санхүүгийн нэгдсэн бодлого, цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь үр дүнтэй байдаг. Төрийн санхүүг зохицуулна гэдэг нь эдийн засаг нийгмийн салбарт санхүүгийн чиглэлээр үйлчилгээ үзүүлэх хийгээд төрийн мөнгөн орлого ба зарлагыг зохицуулахад чиглэсэн эрхзүйн албан ёсны баримт бичгээр баталгаажсан систем юм. Төрийн зохицуулалт нь санхүүгийн тодорхой онол дээр суурилдаг. Ө.х. төрийн зохицуулалт нь төсвийн бодлогоор хэрэгждэг билээ. Семинарын хичээлийн хяналтын асуултууд: 1. Төрийн санхүүгийн бодлогын төрлийг нэрлэж , тус бүрт онолын тайлбарыг бич. 2. Та санхүүгийн болон төсвийн ямар бодлого нь хамгийн богино хугацаанд үр дүнгээ өгнө гэж үзэж байна , яагаад? 3. Төсвийн бодлого төрийн санхүүгийн бодлогоор яагаад тайлбарлагддаг вэ? шалтгааныг хэлж, тодорхой жишээ авч тайлбарлана уу? ЛЕКЦ№3. ТӨСВИЙН ХАРИЛЦАА, ТӨСВИЙН ОЛОН ТАЛТ ШИНЖ, ҮҮРЭГ Төсөв гэдэг нь төр өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн их үүсвэрийг бий, болгох бүрдүүлэхийн тулд тухайн жилд төрийн мэдэлд хуримтлуулж, хуваарилан зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого болон зарлагын төлөвлөгөөг хэлнэ. Төсөв нь төр тодорхой хугацаанд орлого зарлагын төлөвлөгөө зохиох болсон үеэс бий болсон. Ийнхүү төсвийн төлөвлөгөөт чанар бүрэлдэн тогтсон энэ утгаараа төсөв нь ирээдүйд болох цаг хугацааны төрийн аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн нэг чухал төлөвлөгөө болно. Товчоор хэлбэл төсөв бол тухайн улсын санхүүгийн нэгдсэн төлөвлөгөөг тусгасан албан ёсны баримт бичиг юм. Өөрөөр хэлбэл төрийн санхүүгийн нэгдсэн зохион байгуулалттай систем болно. Төр өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах мөнгөн хөрөнгийн сан бүрдүүлж, түүнийгээ эргүүлж зарцуулах харилцааг илэрхийлсэн ойлголт болж байна. Иймд улс орны санхүүгийн үйл ажиллагааг системтэйгээр зохицуулагч, чухал чиглүүлэгч болохын дээр санхүүгийн зохион байгуулалтын хамгийн боловсронгуй хэлбэр юм. Төсөв нь төрийн санхүүгийн чухал хэрэгсэл, зохион байгуулалттай систем болохын хувьд хэд хэдэн үүргийг гүйцэтгэж байдаг. Үүнд: 1. Мөнгөн хөрөнгийн сан бүрдүүлэх 2. Хэрэгцээ хангах чиг үүрэг 3. Эрх зүйн чиг үүрэг
13.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ 4. Улс төрийн чиг үүрэг 5. Дахин хувиарллтын чиг үүрэг 6. Хяналтын чиг үүрэг Сан бүрдүүлнэ гэдэг нь төрийн мэдэлд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх үүрэг юм. Хэрэгцээ хангах үүрэг нь төр өөрийн үүрэг зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн нөөц, мөнгөн хөрөнгийн их үүсвэр гархад оршино. Өөрөөр хэлбэл төрийн үйл ажиллагааны зардлын хэрэгцээг хангахал гол үүрэг гүйцэтгэж байдаг. Төсөв нь төрийн санхүү эдийн засгийн үйл ажиллагааны эрх зүйн үндэс болж өгдөг. Засгийн газр, төрийн захиргааны байгууллагуудаас дэвшүүлсэн зорилт, санхүүгийн үүргээ хэрэгжүүлэх бүрэн эрхийг олгодог. Төсөв нь Засгийн газраас дэвшүүлэн тавьсан зорилт, тэргүүлэх ач холбогдол бүхий салбарыг хөгжүүлэхэд санхүүгийн гол эх үүсвэр нь болж өгдөг. Тодруулж хэлбэл эрх баригч улс төрийн хүчин сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд төсөв онцгой үүрэг гүйцэтгэдэг. Дахин хувиарлалтын чиг үүрэг нь төсвийн тусламжтайгаар үндэсний орлогын үйлдвэрлэлт, орлогын урсгал, хөрөнгийн хувиарлалтыг зохицуулж, өөрчлөх боломжтой. Хяналтын үүрэг нь төр эдийн засгийн бүхий л үйл ажиллагаанд үр дүнтэй нөлөөлөх боломжийг бүрдүүлж өгөх байдлаар илэрнэ. Өөрөөр хэлбэл төсөвт хэдий хэмжээний мөнгө орж ирэх, тэр нь хаана хэрхэн зарцуулагдах, ямар салбарт хэдий хэмжээгээр хувиарлагдаж байгааг хянаж зохицжуулалт хийх боломжийг олгодог. Төсвийн ангилал: Төсвийг тогтоосон ангилалын дагуу төлөвлөж гүйцэтгэлийг хэрэгжүүлж данс бүртгэлд тусган, тайлагнана. Төсвийг дараах байдлаар ангилахыг хуульд заасан. 1. Төсвийн шатлалаар 2. Төсвийн захирагчаар 3. Эдийн засгийн ангилалаар 4. Хөтөлбөрөөр 5. Арга хэмжээгээр 6. Санхүүжүүлэх эх үүсвэрээр ангилна. Үүнийг төсвийн анхдагч ангилал гэж тогтоосон. Төсвийн зарчим: Монгол Улсын төсвийн тухай хуулинд 5 үндсэн зарчмыг шинээр тогтоож, төсвийн үйл явц, субьектүүдийн эрх үүрэгтэй нь холбож өгсөн. 1. Төсвийн тогтвортой байдлыг хангасан байх зарчим 2. Төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх 3. Санхүү, төсвийн зохистой удирдлагаыг хэрэгжүүлэх 4. Ил тод байдлыг хангасан байх 5. Хариуцлагатй байх гэсэн 5 зарчим болно. Төсвийн тухай хуулиар эрх үүрэг нь зохицуулагдаж байгаа этгээд төсвийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүн, орлого зарлага, хөрөнгө, өр төлбөр, санхүүгийн
14.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ амлалт болон үүрэг хариуцлага, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагааг энэ хуулинд нийцүүлэх, түүнтэй холбогдсон үйлдэл, эс үйлдэлдээ хариуцлага хүлээнэ. Улсын төсөв бол санхүүгийн тогтолцооны хамгийн том хэсэг бөгөөд төр өөрийн мэдэлд ДНБ-ий тодорхой хэсгийг төвлөрүүлж, түүнийг улсын бүхий л үйл ажиллагааны хэрэгцээнд хуваарилаж зарцуулахтай холбогдсон харилцааг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл улсын төсөв нь төрийн үйл ажиллагаа, нийгмийн нийтлэг хэрэглээний зардлыг санхүүжүүлэх үүрэгтэй мөнгөн хөрөнгийн төвлөрсөн сан юм. Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн дагуу төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэр бий болох зорилгоор тухайн төсвийн жилд төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилаж зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын төлөвлөгөөг Монгол Улсын нэгдсэн төсөв гэнэ. Улсын төсөв гэж УИХ-аас баталсан ЗГ болон Улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуварилан зарцуулах төсвийг хэлнэ. Улсын төсөв нь төр засгаас үйл ажиллагаа явуулах чухал хэрэгсэл болохын хувьд дараах үүргийг гүйцэтгэнэ. 1. Үндэсний орлого болон ДНБ-ийг дахин хуваарилах 2. Төрөөс эдийн засгийн хөгжлийг дэмжих зохицуулалтын хэрэгсэл болох 3. Төрийн нийгмийн бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрээр хангах 4. Улсын төсвийг бүрдүүлэх, төсвийн хөрөнгийн зарцуулалтанд тавих хяналтыг хэрэгжүүлэх Өөрөөр хэлбэл төсөв нь төрийн санг бүрдүүлэх үүрэг, төсвийн хөрөнгийг хуваарилах зарцуулах, хяналтын үүрэг, зориулалтын гэсэн үүрэг гүйцэтгэнэ. Монгол улсын нэгдсэн төсөв нь улсын санхүүгийн үндсэн төлөвлөгөө бөгөөд түүнийг УИХ- ын чуулганаар батална. Төсөв зохиох түүнийг биелүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг засгийн газарт буюу Сангийн Яам, аймаг хотын засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтан хариуцах бөгөөд түүнийг төсвийн захирагч гэнэ. Улсын төсөвт тухайн жилд төр засгийн зүгээс хэрэгжүүлж эдийн засаг, нийгмийн бодлогын чанартай арга хэмжээнд тусгагдах бөгөөд түүнийг төсвийн бодлого гэнэ. Төсвийн зарлагын хэмжээ болон аж ахуй нэгж, иргэдийн төсөвт төлөх татварын хувийг өөочлөх замаар эдийн засаг дахь эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдалд зохицуулалт хийх явдал төсвийн бодлогод чухал байр эзэлдэг билээ.
15.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Монгол Улсын хувьд улсын төсөв нь дараах бүрэлдэхүүн хэсэгтэй байна. 1. Улсын төсөв 2. Орон нутгийн төсөв 3. Төсвийн гадуурх тусгай зориулалттай сангийн төсөв зэргээс бүрдэнэ. Улсын төсөв гэдэг нь УИХ-аас баталсан ЗГ-ын бүрдүүлж зарцуулах төсөв болон орон нутагт олгох санхүүгийн дэмжлэгийн нийлбэрийг хэлдэг. Орон нутгийн төсөв гэдэг нь орон нутгийн орлого улсын төсвөөс олох санхүүгийн дэмжлэг, улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах бүтээгдэхүүнд зарцуулах санхүүжилтийн нийлбэрийг хэлнэ. Төсвийн гадуурх тусгай зориулалттай төсөв гэдэг нь иргэдийн нийгмийн даатгал, нийгмийн хангамж, эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж, нийгмийн үйлчилгээг сайжруулах, Могол Улсын тө сө в Улсын төсөв Орон нутгийн төсөв Монгол Улсыг хөгжүүлэх сангийн төсөв Нийгмийн даатгалын сангийн төсөв УХИ-аас баталж ЗГ-ын мэдэлд төвлөрүүлэн зарцуулах төсөв Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг даргын мэдэлд төвлөрүүлэн зарцуулах улсын төвлөрсөн төсвиййн хэсэг Энэ нь УИХ-аас баталсан ЗГ-ын бүрдүүлэн зарцуулах төсөв юм. Ажил олгогч даатгуулагчийн хөдөлмөр хөлс, хөдөлмөр түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үйлчилгээнд зарцуулах нийгмийн үйл ажиллагааны зарлагыг нөхөх зорилгоор төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлнэ.
16.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ хүний хөгжлийг дэмжих, боловсрол, соёл, спорт, амралт сувилалын зардлыг санхүүжүүлэх зорилготой төсвөөс гадна байгуулагдан ажиллаж байгаа мөнгөн хөрөнгийн санг хэлнэ. Тухайлбал: тэтгэврийн даатгалын сан, тэтгэмжийн даатгалын сан, халамжийн сан, ажилгүйдлын даатгалын сан, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сан, хүний хөгжлийн сан зэрэг сангууд байна. Харин эдийн засаг нийгмийн хөгжлийн сан бол маш олон байна. Тухайлбал: сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, тариалан эрхлэлтийг хөгжүүлэх сан, шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх сан, агаарын бохирдолыг бууруулах сан, байгаль орчныг хамгаалах сан гэх мэт байна. Улсын санхүүгийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор мөнгөн хөрөнгийн нөөцийг бүрдүүлэх, түүнийг зарцуулахтай холбогдон санхүүгийн жилд тохируулсан санхүүгийн нөөцийг төвлөрсөн сан гэнэ. Улсын төсвийн хөрөнгөөр дамжин ДНБ-ий тодорхой хэсэг нь хуваарилагддаг. Монгол Улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв нь төсвийн тухай хуульд заасны дагуу зохиогдож, батлагдаж, улмаар зарцуулагдана. Төсөв нь нийгмийн бараа үйлчилгээг иргэдэд хүргэх үйл ажиллагаанд чухал үүргийг гүйцэтгэж байдаг. Өөрөөр хэлбэл төрөөс ямар үйлчилгээ үзүүлж тэдгээр үйлчилгээ нь хэрхэн санхүүжигдэх асуудлыг дамжуулан төлөвлөж, зохицуулдаг гэсэн үг. Монгол Улсын төсөв нь зохион байгуулалтын хувьд дараах зарчимд үндэслэнэ. Төсвийн нэгдмэл байдлыг хангах Төсөв хооронд орлого зарлагын хуваарилалт хийх Төсвийн бие даасан байдлыг хангах Төсвийн хөрөнгийг үр дүнтэй, хэмнэлттэй зарцуулах Төсвийн тэнцвэрт байдлыг хангах Ил тод байдлыг хангах Төсвийн хөрөнгийн зориулалтыг тодорхой болгож, түүнийг хангах Төсвийн бүрэлдэхүүн хэсэг бүр эрх зүйн үндэс, мөнгөний систем, төсвийн баримт бичиг, төсвийн үйл ажиллагаа, төсвийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээх хариуцлага, төсвийн зарлага санхүүжилтийн нэгдсэн журам, нягтлан бодох бүртгэл хөтлөх заавар зэрэг багтана. Төсөв хооронд орлого, зарлагын хуваарилалт нь төсөвт хамаарагдах орлогын эрх зүйн үүднээс тогтоон өгч, түүнийг хуваарилан зарцуулах эрхийг гүйцэтгэх төрийн захиргааны байгууллагад олгоно. Төсвийн бие даасан байдал нь өөрийн хамраалтай орлогыг бүрдүүлэх төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагыг төсвийн үйл ажиллагааг бие даан зохион байгуулах эрхээр бүрэн хаангасан байдлыг хэлнэ. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр болон төсвийн хөрөнгийн хувиалалтыг бие даан тодорхойлох эрхээр хангах орлогын төлөвлөгөөг тасалдуулахгүй байх төсвийн нэмэлт зардал гаргуулахгүй байх тал дээр анхаарч ажиллана. Төсвийн тэнцвэрт байдал нь төсвийн заралгыг төсвийн оролгын дүнтэй дүйцсэн байх ёстой. Хэрвээ орлого нь зарлагаа нөхөж хүрэлцэхгүй болох тохиолдолд алдаглыг нөхөх эх үүсвэр зайлшгүй тусгагдана.
17.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Төсвийн хөрөнгийн үр дүнтэй бөгөөд хэмнэлттэй байдлыг хангаж ажиллах ёстой. Тухайн жилийн төсвийг зохиох, зарцуулах, гүйцэтгэхдээ гүйцэтгэгч байгууллагууд төсвийн хөрөнгийг ашиглагч буюу төсөвт байгууллагууд нь бага зардлаар дэвшүүлсэн зорилтдоо хүрэх зарчим барьж ажиллана. Ил тод байдлыг хангах нь хамгийн чухал зарчим юм. Төсөв батлагдах хүртэлх үйл явц, батлагдсан төсөв, төсвийн гүйцэтгэлийн тайланг олон нийтэд нээлттэй хүргэх, төсвийн төслийн талаарх иргэдийн санал хүсэлт бүрийг ил тод болгож, нийтэд мэдээлэх ёстой. Төсвийн хөрөнгийн зориулалтыг хангах буюу түүнийг зориулалтын дагуу ашиглах ёстой. Хэрвээ зориулалтын бусаар ашигласан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх болно. Төсвийн хөрөнгийг хүлээн авагч талаас тодорхой зориулалтын дагуу хувиарлана. Түүнийг зөв зохистой зарцуулах ёстой. Улсын төсөв нь 3 үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. 1. Төсвийн орлого 2. Төсвийн зарлага 3. Төсвийн тэнцэл Улсын төсвийн орлого нь хууль тогтоомжийн дагуу улсын төсөв бүрдүүлэх орлого, төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны мөнгөн орлого бусад орлогоос бүрдэнэ. Улсын төсвийн зарлага гэдэг нь төсөв захирагчийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр батлагдсан төсвөөс хуваарилан зарцуулах хөрөнгийг хэлнэ. Улсын төсвийн тэнцэл улсын төсвийн нийт орлого ба төсвийн нийт орлогын хоорондох зөрүүг хэлнэ. Улсын төсвийн тэнцэл нь: 1. Төсвийн нийт орлого 2. Төсвийн нийт зарлага 3. Төсвийн тэнцэл Хэрвээ төсвийн орлого нь зарлагаасаа илүү байвал төсвийн тэнцэл нэмэх буюу төсөв ашигтай гарна. Харин төсвийн орлого нь зарлагаасаа бага байвал төсвийн тэнцэл хасах тэмдэгтэй буюу төсөв алдагдалтай гарна гэсэн үг. Улсын төсвийн орлого ба зарлагыг бүлэглэх, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг тодорхойлж өгөх төсвийг зохиох, түүнийг хэрэгжүүлэхэд бүх шатны төсвийн нэгдлийг хангахад чухал үүрэгтэй. Төсвийн зохион байгуулалт, төсвийн тогтолцооны шинэчлэлт, түүнийг бүрдүүлэх зарчмуудыг мөрдөх явдал юм. Төсвийн зохион байгуулалт нь төрийн байгууллага буюу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар тодорхойлогддог. Манай улсын хувьд төсөв бол төвлөрсөн төсөв, орон нутгийн төсөв гэсэн шаталсан зохион байгуулалттай. Харин Холбооны улсын төсөв нь дараах төсвөөс бүтнэ. Холбооны улсын төсөв нь: Холбооны төсөв Мужуудын төсөв
18.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Орон нутгийн төсөв Дэлхийн ямар ч улс оронд төв болон орон нутгийн төсвийн харилцааг боловсронгуу болгох асуудал чухлаар тавигдаж ирсэн. Энэ нь юуны өмнө төсөв тус бүрийн бие даасан байдлыг хангахад чиглэгдэнэ. Энэ хүрээнд төвлөрсөн төсвийн үүрэг, ролийг өндөрт тавихын зэрэгцээ орон нутгийн төсвийн бие даасан, хариат бус байдлыг арилгах замаар ашиг сонирхолыг тэгшитгэх, нэг түвшний төсвийн эрх ба үүрэг нь ижил байна, төвлөрсөн төсвөөс орон нутгийн хөгжлийг тэгшитгэх зорилгоор олгох татаас, санхүүгийн дэмжилгийн хөрөнгийн ижил шалгуур, нэг нөхцөлөөр тооцож олгох зэрэг зарчмыг баритлах бодлого хэрэгжүүлж байна. Орчин үед төсөв хоорондын харилцааны шинэчлэлийг хийхдээ орон нутгийн хөгжлийн ялгааг хангах үндсэн зорилтыг дэвшүүлж, санхүүгийн найдвартай системийг бий болгоход анхаарах болсон. Төсвийн харилцаа: Төсөв бол Засгийн газрын мэдлийн болон орон нутгын захиран зарцуулах эрх бүхий мөнгөн хөрөнгийн санг бүрдүүлэх, тэдгээрийг захиран зарцуулахтай холбогдсон санхүүгийн харилцааны нэг хэлбэр юм. Төсвийг захиран царцуулах онцгой эрх мэдэл бүхий этгээдийг төсвийн захирагч гэх бөгөөд тухайн эрх бүхий этгээд нь төсвийг хувиарлаж захиран зарцуулна. Шат шатны төсвийн захирагч нар төсвийн харилцааг зохицуулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Төсвийн захирагчдыг төсвийн эрх мэдэл, чиг үүрэг ажил үүргээс нь хамааруулан 3 ангилна. Төсвийн захирагчид: Монгол Улсын төсвийн тухай хуулинд төсвийн захирагчдыг доорх байдлаар тодорхойлж өгсөн. Үүнд: “Төсвийн захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг хэлнэ. “Төсвийн ерөнхийлөн захирагч” гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, баталсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг хэлнэ. “Төсвийн төвлөрүүлэн захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагчаас хууваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, төсвийн шууд захирагчид хуваарьлах, хяналт тавих, хууль 1. төсвийн ерөнхий захирагч 2. төсвийн төвлөрүүлэн захирагч 3. төсвийн шууд захирагч
19.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий эрх бүхий этгээдийг хэлнэ. “Төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнаийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогттоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг хэлнэ. Төсвийн ерөнхийлөн захирагчид Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагчид байна. 1. Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Монгол улсын ерөнхийлөгчийн төсвийн 2. УИХ-ын дарга УИХ-ын төсвийн 3. УИХ-д ажиллаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга тухайн байгууллагын төсвийн 4. Ерөнхий сайд түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын төсвийн 5. Тэргүүн шадар сайд түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын төсвийн 6. Шадар сайд түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын төсвийн 7. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдын төсөв, Тэргүүн Шадар сайд, Шадар сайдын ажлын албаны төсөв, ЗГ-ын хэрэг эрхлэх газрын төсөв болон түүнд харьяалуулсан бусад байгууллагын төсөв 8. ЗГ-ын гишүүн холбогдох төрийн байгууллагы болон хууль тогтоомжоор харьяалуулсан бусад байгууллагын төсөв 9. Үндсэн хуулийн цэцийн дарга Үндсэн хуулийн цэцийн төсвийн 10.Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч тухай шүүхийн төсвийн 11.Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, аймаг, нийслэл, сум, сум дундын, дүүргийн болон дагнасан шүүхийн төсвийн 12.Улсын ерөнхий прокурор, прокурорын байгууллагын төсвийн 13.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга тус зөвлөлийн 14.Авлигатай тэмцэх газрын дарга тухайн байгууллагын төсвийн 15.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвийн 16.Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хуралд ажиллаа хариуцан тайлагнадаг байууллагын дарга тухайн байгууллагын төсвийн 17.Аймаг нийслэл сум дүүргийн засаг дарга нар төсвийн ерөнхийлөн захирагч байна. Төсвийн ерөнхийлөн захирагчдын бүрэн эрх Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн хөрөнгийг төвлөрүүлэх, хувиарлах, зарцуулах үүргийг хэрэгжүүлнэ. Жилийн төсвийн хязгаарт багтаан төсвийн төслийг боловсруулах Хөтөлбөрийн үр дүнг, төсвийн гүйцэтгэлийн тайланг гарган ЗГ-ын хуралдаанд танилцуулах Хөрөнгө оруулалтын арга хэмжээний хэрэгжилтийг төсвийн гүйцэтгэлийн явцад хянаж, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад улирал тутамд тайлагнах
20.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд төсвиг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хянах Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд тухайн төсөв хэрэгжих жил болон дунд хугацаанд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын арга хэмжээнд жилийн төсвийн хязгаарт багтаан санхүүжилтийн бүхтөрлийн эх үүсвэртэй нь уялдуулан боловсруулах Өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах Өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн бусад байгууллага, ЗГ-ын тусгай сан, гадаадын зээл тусламжаар хэрэгжсэн төслийн тайлан бүхий хагас жилийн болон жилийн эцсийн санхүүгийн тайланг нэгтгэн, санхүү төсвийн суудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргэх Хөрөнгө оруулалтын арга хэмжээ хэрэгжиж дууссаны дараа хөрөнгө оруулалтын үр дүнгийн талаарх тайланг санхүү, төсвийн суудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргэх Төсвийн ерөнхий захирагч өөрийн эрхлэх асуудлын төсвийн орлого, зарлагын зүй зохистой үр ашигтай байдал үр дүнгийн гүйцэтгэлийг хянаж, өөрт хамаарах төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг санхүү төсвийн суудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага , тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчийн Хурал, ЗГ, УИХ-ын өмнө бүрэн хариуцна. Төсвийн ерөнхийлөн захирагч нь түүнд хамаарах төсвийн асуудлыг хариуцан гүйцэтгэх санхүүгийн нэгж нягтлан бодогч, ажилтантай байна. Төсвийн төвлөрүүлэн захирагчид Энэ нь төсвийн ерөнхийлөн захирагчийн зарим бүрэн эрх болон төсвийн шууд захирагчийн бүх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Салбарын сайдаас гэрээний дагуу тусгай зориулалтын шилжүүлэг хүлээн авч байгаа тохиолдолд аймаг, нийслэлийн засаг даргын төсвийн төвлөрүүлэн захирагч байна. Төсвийн ерөнхиййлөн захирагч нь өөрийн удирдлага дор төсвийн шууд захирагчийг харьяалах эрх бүхий төсвийн төвлөрүүлэн захирагчтай байж болно. Төсвийн төвлөрүүлэн захирагч, түүнд харьяалагдах төсвийн шууд захирагчийг ЗГ тогтооно. Төсвийн төвлөрүүлэн захирагчийн бүрэн эрх Төсвийн төвлөрүүлэн захирагч нь түүнд харьяалгдах төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг бодитой тодорхойлох Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хянах Өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хянах
21.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Хөрөнгө оруулалтын рга хэмжээний хэрэгжилтйг төсвийн гүйцэтгэлийн явцад хянаж, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад улирал тутамд тайлагнах Хөрөнгө оруулалтын арга хэмжээний хэрэгжилтийг төсвийн гүйцэтгэлийн тайланг нэгтгэн харьяа төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ. Төсвийн шууд захирагчийн бүх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Төсвийн шууд захирагчид Төсвийн шууд захирагч нь төсвийн хөрөнгийн хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах эрх бүхий этгээд юм. Төсвийн шууд захирагчид нь дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Дараах албан тушаалтаан нь төсвийн шууд захирагч байна: 1. Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дээд дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон түүний ТАмгын газрын төсвийн 2. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга УИХ-ын төсвийн 3. ЗГ-ын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ерөнхий сайдын төсвийн, Тэргүүн Шадар сайд болон Шадар сайдын ажлын албаны, ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын төсвийн 4. Төрийн захирагч төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга тус байгууллагын төсвийн 5. Агентлагийн дарга тус агентлагийн төсвийн 6. Үндсэн хуулийн цэцийн ажлын албаны дарга, Үндсэн хуулийн цэцийн төсвийн 7. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга тус зөвлөлийн төсвийн 8. Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга Улсын дээд шүүхийн төсвийн 9. Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны төсвийн 10.Авилгатай тэмцэх газрын Тамгын газрын дарга тус байгууллагын төсвийн 11.Аймаг, нийслэл, сум, сум дундын, дүүргийн болон дагнасан шүүхийн тамгын хэлтсийн дарга тухай шатны шүүхийн төсвийн 12.Улсын ерөнхий прокурорын Тамгын газрын дарга Улсын ерөнхий прокурорын газрын төсвийн 13.Аймаг, нийслэлийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга тухайн шатныпрокурорын газрын төсвийн 14.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн 15. Аймаг нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн 16.ЗГ-ын шугамаар авч буй хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслийн нэгжийн дарга тухайн төслийн төсвийн 17.ЗГ-ын тусгай сангийн захирагч тухайн сангийн төсвийн 18.Төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна. Төсвийн захирагчийн бүрэн эрх Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүнэ:
22.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ 1. Төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах 2. Батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтанд хяналт тавих 3. Батлагдсан цалингийн сан орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо ажиллагчдын цалин хөлсийг тогтоох 4. Төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх 5. Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах 6. Дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх 7. Байгууллагын санхүүгийн боллон төсвийн гүйцэтгэлийн мэдээ тайлан үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах тогтоосон хугацаанд тайлагнах 8. Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагаас шаардсан мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөх Төсвт байгууллагын үйл ажиллагаа: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу Сангийн Яаманд бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит ашгийн төлөө бус хуулийн этгээдийг төсөвт байгууллага гэж нэрлэдэг. Олон Улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол улсад олгож байгаа зээл болон тусламжаар хэрэгжүүлэх төслийн нэгж нь төсвийн байгууллага байна. Төсвийн захирагчийн нэг удаагийн шинж чанартай байнгын бус үйл ажиллагаа явуулах чиг үүргийг хэрэгжүүлэх нь түүнийг шууд харьяалах төсвийн захирагчид харьяалагдаж, төсвийн харилцаанд оролцоно. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу төсвийн байгууллагыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэнэ. Бүх шатны төсвийн захирагч төсвийн хэрэгжилтийн талаар дараах үүрэг хүлээнэ. Орлого бүрэн хэмжээгээр төвлөрүүлэх Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах Төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж тайлагнах Батлагдсан төсвийг хэрэгжүүлэх төсвийн сар улирлын хуваарийг баритлах Худалдан авах ажиллагааг бараа үйлчилгээ худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэх Хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих, хүрэх үр дүнг хангаж ажиллах, хэрвээ төсвийн жил эхлэхэд төсөв батлагдаагүй байх нөхцөл байдал үүсэх тохиолдолд төсөв батлагдах хүртэл төсвийн санхүүжилтийн түр горим тогтоож мөрдүүлэх ёстой. Хяналтын асуултууд: 1. Төсөв гэж юу вэ? түүний гүйцэтгэх үүрэг болон төсвийн үндсэн зарчмуудыг нэрлэ. 2. Улсын төсөв гэж юуг хэлэх вэ? Түүний бүрэлдэхүүнийг нэрлэ. 3. Улсын төсөв бүрэлдүүлэх үндсэн зорилго юу вэ? 4. Монгол Улсын төсөв нь зохион байгуулалтын ямар зарчимд үндэслэх вэ? 5. Улсын төсвийн тэнцэл юуг илэрхийлэх вэ? 6. Төсвийн захирагч гэж юу вэ? Тэдгээрийн ангилалыг нэрлэж, тус бүрийн бүрэн эрхийг тодорхойлж бич
23.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ 7. Төсөвт байгууллага гэж ямар байгууллагыг хэлэх вэ? Түүний санхүүжилтийн онцлогыг тайлбарлан бич ЛЕКЦ№4. ТӨСВИЙГ БОЛОВСРУУЛАХ БАТЛАХ ҮЙЛ ЯВЦ Төсөв бол төрийн мэдэлд бүтэн жилийнтуршид нэг талаас орж ирэх бүх орлого, нөгөө талаас түүнийг эргэж зарцуулах бүх зардлыг багтаасан хуул , эрх зүйн баримт бичиг билээ.Төсөв нь ирэх жилийн орлого ба зардлуудыг урьдчилан төсөвлөж, тухайн жилд төвлөрүүлж, зарцуулах төрийн албан ёсны бичиг баримт, хуулиар баталгаажсанэрх зүйн акт юм. Иймд төсвийг жил тутамд төлөвлөж, хэрэгжүүлэх бөгөөд тодорхой үе шатуудыг дамжиж хэрэгждэг.Монгол Улсын хувьд төсвийн жил нь тухайн жилийн 1-р сарын 1-ний өдрөөс эхэлж 12-р сарын 31- ний өдрөөр дуусгавар болно. Төсвийн үйл явц болон төрөөс хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэртэй холбоотойгоор бий болсон албан ёсны тогтсон дэг журам юм. Өөрөөр хэлбэл төрийн эрх барих дээд байгууллагаас төсвийг зохиох, түүнийг таниулах , хэлэлцэн батлах гүйцэтгэх, гүйцэтгэлд нь хяналт тавих бүхий л үйл ажиллагаа юм. Энэхүү үйл явц нь зах зээлийн эдийн засагтай адил төстэй үүрэг зорилтыг хэрэгжүүлдэг.Өөрөөр хэлбэл, төрөөс ясар үйлчилгээ үзүүлж,эдгээр үйлчилгээ нь хэрхэн санхүүжих асуудлыг зохицуулдаг.Засгийн газар бүр санхүүгийн шийдвэр гаргах өөрийн гэсэн арга зүйтэй байх бөгөөд түүнийг хэрэгжүүрэх маш олон арга зам байж болно. Төрийн зарлагын талаар цэгцтэй ойлголттой болохын тулд төсвийн үйл явцыг нарийн ойлох шаардлагатай болдог.Төсвийн байгууллагууд үр дүнтэй ажиллахын тулд төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн илүү сайн шийдвэр гаргахыг шаарддаг. Төрийн сайн шийдвэр нь иргэдэд тэдний хүсэн хүлээж буй тоо хэмжээ бүхий чанартай үйлчилгээг хүссэн газарт нь тохиромжит цаг хугацаанд хамгийн бага зардалтайгаар үзүүлэх нөхцөлийг хангасан байх ёстой.Хамгийн наад зах нь тухайн үйл явц нөөцийн өрсөлдөөнт шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх хэрэгтэй. Мөн иргэдийн шууд сонголтонд нь чиглэх ёстой.Энэхүү гол сонголь нь хувь хүмүүсийн төсвийн шийдвэр гаргалтанд маш нарийн нийцсэн, холбоо хамааралтай мэдээллийг өгсөн байх хэрэгтэй. Зах зээл нь хувийн нөөц, баялгийг хуваарилах, байршуулахад хөндлөнгөөс оролцох хэрэгцээг үгүйсгэдэг. Үнэ өөрчлөгдөх үйл явц нь нөөцийн урсгалын хувьд автомат дохиоллын байдлаар үйлчилдэг.Харин улсын салбарын хувьд нөөцийн хэрэглээ ашиглалттай холбоотой шийдвэрүүд автоматаар гарах аргагүй ю.Учир нь төрөөс хангадаг үйлчилгээнд дараах 4 онцлог байдагтай холбоотой.Үүнд:
24.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ 1.Төрийн үйлчилгээг худалдах аргагүй. Иймээс ашиг нь урамшуулал байдлаар үр нөлөөтэй үйлчлэх арга хэмжээ болж чаддагүй. 2. Төрийн болон хувийн нөөц баялгийн хоорондох ялгааг гаргах шаардлагатай болдог. Хувийн үйлдвэрүүдэд хувь хүмүүст цалин хөлс олгох боломж чадамжтай байхыг шаардлага тавьдаг.Төр , засгийн газар нь зөвхөн нийгмийн нөөц, баялгаар хязгаарлагдах ёстой.Тэдгээр нөөц баялгийг хувь хүмүүс эзэмшдэг бол төр татвар ногдуулах эрх мэдэлтэй байдаг. 3. Төр ,засгийн газар нь жинхэнэ монополийн адил онцгой үйл ажиллагаа явуулдаг. Хэрэглэгчид, нийлүүлэгчдийг сонгож худалдан авалт хийж чадахгүй гэсэн үг. Харин хэрэглэгч хангаж буй бараа үйлчилгээг хэрэглэсэн эсэхээс үл шалтгаалан төлбөр хийх ёстой. 4. Төр засгийн газар нь холимог үйл ажиллагаа явуулдаг.Жишээлбэл, зөвхөн үйлчилгээ үзүүлэгч биш харин үйлчилгээг хүлээн авагч болдог. Төсөв нь төрийн үйл ажиллагаа, мөн улсын болон хувийн хэрэглээнд шаарагдах нөөцийг хуваарилан байршуулдаг . Эдгээр хуваарилалт хийгдсэнээр, төсвийн үйл явц нь төрийн үйл ажиллагааны хяналт, бүртгэл , үнэлгээний хүрээнд явагддаг. Төсвийн үйл явц нь юу үйлдвэрлэх, хэрхэн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийг хэн явуулахыг тогтоож өгдөг.Орлого нэмэгдэх нь нөгөө талдаа хувь хүмүүс буюу хувийн хэвшилд ажиллагчид улсын салбарын зардлыг хэрхэн үүрч буйг тодорхойлдог. Төсвийн үйл явц нь дараах үе шаттай. 1. Төсвийн төслийг боловсруулах үйл ажиллагаа 2. Жилийн төсвийн төслийг өргөн мэдүүлэх 3. Төсвийг хэлэлцэн батлах үйл ажиллагаа 4. Төсвийг гүйцэтгэх үйл ажиллагаа 5. Төсвийн хяналт Төсвийн төслийг боловсруулах Төсвийн төсл гэдэг нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэн хуульд заасан шаардлагын дагуу төсвийг шатлал бүрээр , төсвийн ангилал ашиглан засгийн газараас улсын их хуралд бүх шатны засаг даргаас тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлсэн төсвийн саналыг хэлнэ. Төсвийн төслийг зохиохдоо төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомж эдийн засаг нийгмийн байдал засгийн газараас авч хэрэгжүүлэх арга хэмжээ бараа үйлчилгээний
25.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ үнэ тариф төсвийн норм норматив гадаадын зээл тусламжийн бодлого, улс орны гэрээ хэлэлцээр засгийн газрын мөрийн хөтөлбөр зэргийг иш үндэс болгоно. Төсөв зохиох буюу төсвийн төсөл боловсруулахад хэд хэдэн шаардлагууд тавигдана. - Төсвийн тогтвортой тухай хуульд заасан шаардлагуудыг хангах - Төсвийн зарчмыг мөрдөх мөрдлөгө болгох - Макро эдийн засгийн төлөв байдал, дүн шинжилгээ тооцоололт үндэслэсэн байх - Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж төсөвийн санхүүжилтийг үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн байх - Жилийн төсвийн хязгаарт үндэслэсэн байх - Төсвийн төслийн хөтөлбөр төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр тодорхойлсон байх - Төсвөөс санхүүжих бүх байгууллагын төсвийг төсвийн аль нэг ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөлд хамруулсан байх - Орлого, зарлагын дотоод гүйлгээнээс бусад нийт гүйлгээний дүнгээр төлөвлөж , бүртгэж тайлагнаж байх Байгууллагын төсвийн төлөвлөлтөнд дараах үйл явцыг хамааруулан авч үзнэ. 1. Байгууллагын төлөвлөгөө боловсруулах Энэ нь байгууллагын ажил үйлчилгээг тодорхойлж, түүнийг гүйцэтгэхэд шаардагдах нөөцийг тодорхойлох ажил юм. 2. Байгууллагын нэгжүүдийн төлөвлөгөөг байгууллагын төсөвт нэгтгэх Энэ нь байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийн нэгж буюу газар /хэлтэс/ тасаг/ албадын төлөвлөгөөг байгууллагын төсөвт нэтгэх үйл явц бөгөөд ингэхдээ удирдлагын болон үйлчилгээний нэгжүүдийн үйл ажиллагааг мөн адил төлөвлөнө.Байгууллагын доод, дунд шатны бүх менежер хүээн зөвшөөрсөн нөхцөлд л хамгийн үр дүнтэй төсөв болно.Доод дунд шатны удирлах албан тушаалтнууд төсвийн төлөвлөлтийн үйл явцад оролцох явдал нь тэрхүү төсвийг биелүүлэхэд түлхэц өгнө.иймээс байгууллагууд төсвийг зохион байгуулалтын бүтэц, нэгжүүдийн төлөвлөгөөнд үндэслэн боловсруулах бөгөөд төсвийн бууралт, дахин хуваарилалт зэрэг аливаа өөрчлөлт хийхийн өмнө санүүгийн ажилтнууд доод, дунд шатны менежрүүдтэй урьдчилан хэлэлцэж, санал бодлыг нь тусгах боломжийг бүрдүүлэх явдал чухал байдаг. 3. Үр дүнгийн нэгдсэн хэмжүүрийн боловсруулах Энэ нь байгууллагын төлөвлөгөө боловсруулах үйл ажиллагааны салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд бүтээгдэхүүн нийлүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгийн түвшинг хэрхэн хэмжих асуудлыг тодруулах үйл явц юм.Энд менежер бүрийн төдөвдөгөөгөө бмелүүлэх талаах хүлээх хариуцлаг буюу өөрөөр хэлбэл гүйцэтгэлийг хэрхэн үнэлж, дүгнэх нэгдсэн хэмжүүр, шалгуур үзүүлэлтүүдийг нариивчлан тогтоож, тодорхой болгох юм.
26.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ 4. Төсвийн сар, улирлын хуваарь боловсруулах Энэ нь төсвийг гүйцэтгэлтэй нь зэрэгцүүлэх боломжтой байхууцаар хугацааг үечлэх, тухайлбал жилийн зардлыг 12 сараар хуваарилна гэсэн үг. Энэ нь зөвхөн орлого, зардлын зүйл бүрийг 12-т хуваагаад байна гэсэн агуулгаар биш, харин орлого, зардлын гүйцэтгэл ямар байх логик үндэслэлийг авч үзнэ гэсэн үг. 5. Зардлын хэлбэлзэл болон мөнгөний үлдэгдлийг хянах Жилийн явцад төсвийн нөлөөлөл, урсгал зардлын хэлбэлзлүүд, төсвийн гүйцэтгэлийн жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэл болон бэлэн мөнгөний үлдэгдлийг байнга хянан, зайлшгүй харгалзан үзэх, шалтгааниай нөхцөлд төсвийн тодотголд тусгуулах санал тавина.Үүний тулд төсвийн сар, улирлын хуваарь, мөнгөн гүйлгээний төсөв болон төсвийн гүйцэтгэлийн сарын тайлангийн мэдээллийг бэлтгэн, ашиглана. Төсвийн төслийг өргөн мэдүүлэх Төсвийн төслийг өргөн мэдүүлнэ гэдэг бол төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн мэдүүлэхээс эхэлнэ гэсэн үг.Засгийн газар дараа жилийн төсвийн хүрээний мэдэгдлийг 5-р сарын 1-ний дотор Улсын Их Хуралд арган мэдүүлнэ.Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг нь дараа жилийн эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсвийг зохиоход засгийн газраас баримтлах үзүүлэлтүүдийн хязгаар , үндсэн тэнцвэрийг тодорхойлж Улсын Их Хурал төсвийн хүрээний мэдэгдлийг хаврын чуулганаар хэлэлцэж, 6-р сарын 1-ний дотор шийдвэрлэх ёстой.Төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсанаас хойш ажлын 7 өдрийн дотор хэвлэн нийтлэнэ. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг төслийг жил бүрийн 4-р сарын 1- ний дотор боловсруулж Засгийн газарт хүргэнэ. Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төрийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн хязгаарын саналыг нэгтгэн боловсруулж , жил бүрийн 6-р сарын 20-ний дотор Засгийн газарт хүргүүлэх ёстой. Засгийн газрын баталсан жилийн төсвийн хязгаарыг төсвийн удирдамжийн хамт жил бүрийн 7-р сарын 5-ний дотор төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ. Аймаг, нийслэлийн засаг дарга тухай шатны жилийн төсвийн төслийн жил бүрийн 11 сарын 25-ний дотор тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ. Аймаг, нийслэлийн засаг дарга тухайн шатны жилийн батлагдсан төсвийг 12 сарын 31- ний дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
27.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нэгдсэн төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээг сар бүрийн15-ний дотор нийтэд хэвлэн нийтэлнэ. Төсөв хэлэлцэн батлах үйл ажиллагаа Улсын Их Хурал жилийн төсвийн төслийг хэлэлцэн, жил бүрийн 11-р сарын 15-ний өдрийн дотор батална.УИХ-аас төсвийн төслийг батлахдаа УИХ-ын дэгийн тухай хуульд заасны дагуу 4 удаагийн хэлэлцүүлэг хийх ёстой. 1-р хэлэлцүүлэг: УИХ нь Засгийн газрын өргөн мэдүүлсэн Улсын төсвийн тухай хуулийн төслийг нэгдсэн чуулганаар авч хэлэлцээд дэмжсэн тохиолдолд байнгын хороодод шилжүүлнэ. 2-р хэлэлцүүлэг: Байнгын хороо тус бүрт төсвийн төслийг хэлэлцэнэ. 3-р хэлэлцүүлэг: Байнгын хорооноос дэмжсэн саналуудыг төсвийн төсөлд тусган УИХ- ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. 4-р хэлэлцүүлэг: УИХ Улсын төсвийн тухай хуулийг зүйл заалт нэг бүрээр хэлэлцэн, санал хураах замаар батална. Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн, жил бүрийн 12-р сарын 05-ний дотор батлах ёстой. Сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн, жил бүрийн 12-р сарын 20-ний дотор батална. Санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын төсөв, нийгмийн даатгалын сангийн төсөв, хүний хөгжил сангийн жилийн төсвийн хуваарийг жил бүрийн 1-р сарын 1-ний дотор батална. Аймаг нийслэлийн засаг дарга тухайн шатны жилийн төсвийн сар, улирлын хуваарыг жил бүрийн 12-р сарын 25-ний дотор батална. Төсвийн төслийг батлах онцгой эрхийг үндсэн хуулийр хуульчлан тогтоож өгсөн.Улсын Төвлөрсөн болон орон нутгийн төсвийг заавал тухайн шатны хурлаар баталсан байна. Төсвийн тодотголыг батлах Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж батлуулна. - Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлага хангахгүй болох тохиолдол
28.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ - Төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар өсөх - Батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах - Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулах хийх Засаг дарга мөн тухайн жилийн төсөвт тодотгол боловсруулж батлуулж болдог. - Дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас зайлшгүй тодотгол хийх шаардлага бий болох - Төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэх, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал үүссэн - Батлагдсан хөтөлбөр , төсөл арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах зэрэг тохиолдолд төсвийн тодотгол хийнэ. Төсвийг гүйцэтгэх үйл ажиллагаа Төсвийн гүйцэтгэл гэдэг нь урьдаас төлөвлөгдөж батлагдсан орлогыг заасан хэмжээгээр , зохих хугацаанд төсөвт төвлөрүүлэх болон төлөвлөгдсөн зардлыг зохих ёсоор зориулалтын дагуу зарцуулах үйл ажиллагаа юм.Улсын Их Хурлын өмнө, Орон нутгийн төсвийн гүйцэтгэлийг бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнө хариуцдаг. Төсвийн жил 1-р сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд үргэлжилдэг.Энэ хугацаанд байгууллага , сум аймаг төсвийн орлогын төлөвлөгөөний дагуу орлогын эх үүсвэрийг зохих шатны төсөвт төвлөрүүлж, харин зарлагыг ‘Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээ’ болон ’Үр дүнгийн гэрээ’-ний дагуу зарцуулж байна.Улсын төсвийг УИХ баталсны дараа салбарын сайд нь аймгийн Засаг даргатай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулна.Үүний дараа тухайн аймгийн төсвийг ИТХ баталсны дараа аймгийн Засаг дарга нь сумын Засаг дарга нартай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ харьяалах ерөнхий менежерүүдтэй үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг. Бүх шатны төсвийн захирагч төсвийн хэрэгжилтийн талаар дараах үүрэг хүлээнэ. - Орлогыг бүрэн төвлөрүүлэх - Батлагдсан төсвийн ххүрээнд зарлага гаргах - Төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тайлагнах - Батлагдсан төсвийг хэрэгжүүлэхтөсвийн сар, улирлын хуваарийг баоимталж ажиллах - Худалдан авах ажиллагааг зохион байгуулах - Хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих, хүрэх үр дүнг хангаж ажиллах Төсвийн гүйцэтгэлийг хангах хүрээнд төлөвлөгдсөн орлогыг цаг хугацаанд нь зохих төсөвт оруулах, төлөвлөгөөнд тусгагдсан зардлуудын санхүүжилтийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, тайлагнах үйл ажиллагаа явуулдаг. Төсвийн гүйцэтгэлийг
29.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ хангахад төрийн захиргааны байгууллагууд гол үүргийг гүйцэтгэж байдаг . Тэдгээрийг дотор нь 4 бүлэгт хувааж авч үздэг. 1.Ерөнхий эрх хэмжээ бүхий захиргааны байгууллага 2. Санхүүгийн байгууллага 3. Зээлийн байгууллага 4. Захиргааны бусад байгууллага Засгийн газар Улсын төсвийн гүйцэтгэлийг гаргаж, түүнд зохих дүн шижилгээ хийж, авах арга хэмжээний саналын хамт улирал тутамд Улсын Их Хуралд тайлагнана. Төсвийг зохион байгуулж байгаа байдлаао нь улс орнуудын өөр хоорондоо ялгаа бүхий 6 системд хуваагсан байдаг байна. 1. Англи, түүнтэй ижил төсөөтэй орнуудын систем. Энэ нь улсын бүх орлого, зарлагыг багтаасан нэгдсэн төсвийг баталдаг орнууд багтана.Манай улс энэ ангилалд орно 2. Франц, түүнтэй ижил төсөөтэй орнуудын систем.Санхүүгийн хяналтын системийг хүчтэй хэрэгжүүлдэг орнууд багтана. Засгийн газрын байгууллага нь зээл олгож, хадгаламж авах зэргээр банктай адилхан үйлчилгээ эрхэлдэг. 3. Европын систем. Төсвийн төлөвлөлт нь хувийн бизнес төлөвлөлтийн зарчимтай адил байна. Үүнд Герман, Итали, Голланд зэрэг орон багтана. 4. Америкийн систем. Ерөнхий төсвийг батлахын зэрэгцээ түүнээс гадна төсвийн гадуурх данснуудтай. 5. Алс Дорнодын систем. Ерөнхий төсвийг батлахаас гадна, тусгай төсвүүдийг баталдаг.Мөн төсөвийн гадуурх данснуудтай. Үүнд: Тайланд, Япон, Солонгос 6. Латин Америкийн систем. Энэ системийн гол онцлог шинж нь орлогын ихэнх хэсгийн тодорхой зориулалтаар хуваарилдаг.Тухайлбал Венесуэл энэ системийг хэрэгжүүлдэг. Төсвийн гүйцэтгэлийг хангах үе шат нь тайлан гаргах үйл явцаар дуусгавар болно. Төсвийн захирагчид төсвийн үйл ажиллагааны үр дүнг санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгийн хэлбэрээр гаргаж тайлагнана. Төсвийн хяналт үнэлгээ Улсын болон орон нутгийн төсөв, төсөвт байгууллагын төсвийн гүйцэтгэлд дотоодын болон гадаад хяналт тавьж, шалгалт хийх бөгөөд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, харуцлага хүлээлгэж арга хэмжээ авдаг. Төсвийн хяналт шалгалт хийх гол зорилго нь төсөвт байгууллагын үйл ажиллагаа, төсвийн санхүүжилт үнэн зөв явагдаж байгаа эсэхийг магадлан тогтоох явдал юм.
30.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Хяналт шалгалтын үр дүн нь төсвийн орлого төвлөрүүлэлт, төсвөөс хийх санхүүжилттэй холбоотой зөрчил дутагдлыг илрүүлэх, түүнийг таслан зогсоох, хохирлыг арилгах, нөхөн төлүүлэх, үүрэг даалгавар өгөх, шаардлагатай тохиолдолд хууль, шүүхийн байгууллагад шилжүүлэх, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх , орлогыг бүрэн төсөвт төвлөрүүлэх зэргээр илэрнэ. Төрийн сангийн нэгдсэн данс Санхүүгийн хөрөнгийн Монгол банкинд байрших, төрийн сангийн нэгдсэн дансаар дамжуулан удирдана. Төсвийн байгууллага төвлөрүүлсэн төсвийн орлого болон өөрийн үйл ажиллагааны орлогыг төрийн сангийн нэгдсэн дансанд саадгүй байршуулна. Тусдаа данс нээснээс бусад тохиолдолд төсөвт хамаарах бүх гүйлгээг төрийн сангийн нэгдсэн дансаар гүйцэтгэнэ. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй банк төсөвт байгууллагад данс нээхийг хориглоно. Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого ба зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад дотоод аудитын албыг байгуулдаг. Сангийн яам төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын албыг үйл ажиллагааны стандарт, арга зүйн удирдлагаар хангана. Дотоод аудитор нь санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй байна.Дотоод аудит албаны дүрмийг Засгийн газар батална.Хүлээлгэх хариуцлага нь - Огцруулах - Төрийн албанд 10 жилийн хугацаанд орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулна. - Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэн мөнгөн дүнгээр торгох - Тухайн албан тушаалтны 5-10 сарын цалинтай тэнцэх мөнгөн торгууль тавих - Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин, 10-15 дахин,5-8 дахин,3-5 дахин, 4-6 дахин нэмэгдүүлсэн мөнгөн дүнгээр торго арга хэмжээ авна. Сумын Засаг дарга нь улсын төсвөөс санхүүждэг байгууллагуудын төсвийн зарцуулалтанд хяналт тавих үүрэгтэй.Шаардлагатай тохиолдолд улсын төсвөөс санхүүждэг байгууллагын дарга нартайхариуцлага тооцох эрх мэдэлтэй, хуулийн дагуу сумын Засаг дарга нь сумын ИТХ-аас бусад өөрийн харъяалалд байдаг төсвийн байгууллагын шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй.Хариуцлага тооцох энэхүү арга хэмжээ нь сумын Засаг
31.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ даргаас улсын төсвөөс санхүүждэг байгууллагын дарга нарын цалинг 1-3 сарын хугацаатайгаар тодорхой хувиар хасах, ажлаас чөлөөлөхөөр санал оруулах зэрэг болно. Хяналтын асуултууд 1. Төсвийн хэрэгжилтийн үе шатуудыг нэрлэ. 2. Та төсвийн хэрэгжүүлэх үе шатуудын алийг нь хамгийн чухал гэж үзэж байна.Яагаад? 3. Төсвийн хяналт,үнэлгээ хийх үе шатын гол зорилгыг тодорхойлж бич. ЛЕКЦ№5. ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХЯНАХ ТАЙЛАГНАХ Төсвийн багцын тухай ойлголт • Салбарын төсвийн ерөнхийлөн захирагч (салбарын сайд) бүр төсвийн багцтай байна • Төсвийн багц – ТЕЗ эрхлэх асуудлын хүрээндээ чиг үүргээ хэрэгжүүлэх санхүүгийн баталгаа болно. • Салбаруудын төсвийг 2009 оноос эхлэн хөтөлбөрт суурилан төлөвлөж, хуваарилдаг болсон. Төсвийн гүйцэтгэлийг хянаж тайлагнахад нэгтгэсэн санхүүгийн тайлангийн бодлогыг авч үздэг. Засгийн Газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн зорилго нь ЗГ-ын хяналтанд байгаа бүх хөрөнгө, эх үүсвэр, өр төлбөрийг багтаасан санхүүгийн нэгдсэн дүр зургийг харуулан иргэд, сонгогчдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагын биелэлтийн талаарх үнэн зөв мэдээллийг сонсогчид, олон нийтэд хүргэх явдал юм. Санхүүгийн нэгтгэсэн тайлан гэдэг нь нэг байгууллага байдлаар толилуулах эдийн засгийн нэгдмэл байгууллагын санхүүгийн тайлан юм. ЗГ-ын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэгтгэлд ЗГ-ын хяналтанд байдаг бүх байгууллага хамрагдана. Үүнд: бүх төсөвт байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгж, хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагаас ЗГ-ын шугамаар авч ашиглаж буй зээлийн болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, сан орно. Санхүүгийн нэгтгэсэн тайлан гаргах субьектыг дараах 3 түвшинд хуваан авч үзэж болно. Үүнд: 1. Улсын төсвийн ерөнхийлөн захирагч /Салбарын Яамд/ 2. Орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч /аймаг, нийслэл/ 3. Засгийн Газар /ЗГ2ын санхүүгийн нэгтгэсэн тайланг Сангийн Яам бэлтгэнэ./
32.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан нь тухайн эдийн засгийн нэгдсэн байгууллагын санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө, өмчийн өөрчлөлт болон мөнгөн гүйлгээний үр дүнг илэрхийлэн ахруулна. Төсвийн байгуулага гэдэг нь төрийн чиг үүргийн дагуу ажил үйлчилгээг төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлдэг хөрөнгө эзэмшиж өр төлбөрөө хариуцдаг үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжилдэг байгууллагыг хэлнэ. Дотор нь 2 ангилдаг. Төсөвт байгуулага Улсын үйлдвэрлэл Улсын үйлдвэрлэл гэдэг нь тухайн улс оронд аливаа асуудал болсон тохиолдолд өөрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний өртгөө хамгийн бага утгад аваачиж чадах тухайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны алдагдлыг төрөөс санхүүжүүлдэг үйлдвэрийн газрыг хэлнэ. Төсөвт байгууллагын үйл ажиллагаа удирдлагын шинэчлэлт нь дараах дарааллаар явагдана. МУИХ-аас төсөвт байгуулагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийг 2002-06- 27нд баталсан бөгөөд уг шинэчлэлийг хийхэд хууль эрх зүйн таатай орчныг бий болгосон. МУ-н ЗГ-ын 2002оны 119-р тогтоолоор батлагдсан улсын төсвийн удирдлагын шинэчлэлийг хэрэгжүүлэх талаар засгийн газрын баримтлах чиглэлийг тогтоож өгсөн байна. Энэ хэрэгжүүлэх чиглэлийн дагуу төрийн албаны шинэчлэлийг боловсруулж зохион байгуулалт үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөд ажлын хэсгийг ерөнхий сайдын 2002-09-27ны 71-р тогтоолоор байгуулагдан ажиллаж эхэлсэн байна. Төсөвт байгууллага нь дараах хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль Иргэний хууль, үндсэн хууль Засгийн газрын тухай хууль Төрийн албаны тухай хууль НББ-н тухай хууль Төрийн аудитын тухай хууль Төрийн хяналт шалгалтын тухай хууль
33.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Нэгдсэн төсвийн тухай хууль Холбогдох бусад хууль тогтоомжоос бүрдэнэ. Төсвийн байгууллагын шинэчлэлийг хэрэгжүүлэх гол арга зам нь хувийн хэвшлийнхэнтэй адил дэлхийн хэд хэдэн орны төрийн салбарт хэвшмэл бөгөөд байгаа бүтээгдэхүүнд суурилсан аккруэль төсвийн төлөвлөлт бүртгэл, тайлагнал хяналт үнэлгээний зарчмыг баримтлах юм. Үүнээс үндэслэн төсвийн байгууллагын үйл ажиллагаа нь дараах дарааллаар явагдана. Үүнд: 1. Үйл ажиллагаагаа төлөвлөх 2. Бүртгэл хөтлөх 3. Тайлагнах 4. Хяналт хийх 5. Үнэлгээний зарчмыг бий болгох Төсөвт байгууллагын үйл ажиллагааны онцлог нь ашгийн бус байгууллага гэдэг утгаараа зөвхөн үр дүнгийн урамшуулал болдог. Төсөвт байгуулагын үйл ажиллагаа тайлагналыг 2 ангилдаг. 1. Төсөвт байгууллагын удирдлага санхүүжилтийн хуулиар хүлээж буй тайлагналын шаардлага өөрөөр хэлбэл хуулийн дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн байх ёстой. 2. ТЕЗ СХЭЗЯ гадны хэрэглэгч болон тэдгээрийн өмнөөс төсөвт байгууллагыг хянаж байгууллагын стратеги чиглэл санхүүгийн байдал болон байгууллагын бэрхшээлтэй асуудлыг шийдэх талаар магадлал хэрэгцээг нь тодорхойлно. Төсөвт байгууллага нь хуулийн дагуу дор дурьдсан тайлангуудыг бэлтгэнэ. Үүнд: Сар бүрийн төсвийн санхүүжилтээр тайлагнах сарын тайлан мэдээ гаргах Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлан гаргах Санхүүгийн тайлан гаргах Улсын орлого, зарлага хөрөнгө өр төлбөрийн тайлан гаргах 1. Сар бүрийн төсвийн санхүүжилтээр тайлагнах сарын тайлан мэдээ гаргах
34.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Сарын төсөвт байгуулага нь сар тутам төсвийн ерөнхий захиргаанд хүргэж төсөвт байгууллагын тайлан нь төсвийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад хяналтын зорилгоор өгөгдсөн төсвийн хуваарь гаргах шаардлагатай. Энэ хуваарьт үндэслэн төсвийн гүйцэтгэлийн ба төлөвлөсөн үзүүлэлтүүдийг харьцуулах замаар сар бүрийн төсвийн хэлбэлзлийг тайлагнаж шинжилгээ хийдэг. Тухайлбал сар бүрийн төсвийн гүйцэтгэлийн тайлангаас дараах мэдээллийг харах бололцоотой. a. Тухайн сард гарсан зардлыг зүйл тус бүрээр нь гүйцэтгэлболон батлагдсан төсөв тэдгээрийн хэлбэлзэл зөрүүг харж үздэг. b. Орлого, зардал зүйл тус бүрийг жилийн эхний өссөн дүнгээрх төсөв болон гүйцэтгэлд тэдгээрийн хоорондын зөрүүг харах c. Төсөв болон гүйцэтгэлийн зөрүүний шалтгаан, тайлбар цаашид авах арга хэмжээний талаарх асуудлыг авч үздэг. Төсвийн байгууллагын сарын тайлан мэдээ нь дараах үндсэн 3 хэсгээс бүтнэ. 1. Холбогдсон төсвийн хуваарийг бодит гүйцэтгэлтэй нь харцуулж үүссэн зөрүүг нь сарын хэлбэлзэл гэнэ. 2. Жилийн өссөн дүнгээрх төсөв, өссөн дүнгээрх бодит гүйцэтгэлийг харьцуулсан дүн. Үүнийг өссөн дүнийн хэлбэлзэл гэдэг. 3. Хэлбэлзэл нөлөөллийг хянаж үзээд жилийн эцсийн хүлээгдэж буй үр дүнг төсөвтэй нь харьцуулан үзэх жилийн эцсийн хүлээгдэж буй үр дүнгийн хэсэг. Төсвийн байгууллага бодит байгууллагад нийцүүлэх үүднээс дараа саруудад хүлээгдэж буй үр дүнг буюу өөрөөр хэлбэл жилийн эцэс хүртэлх үлдсэн хугацааны өссөн дүнгээрх прогнозыг сар бүр хийж байх ёстой. Сар бүр үүсч байгаа хэлбэлзэл нь зөвхөн урьдчилан таамагласан өөрчлөлт биш зарим нэг хэлбэлзэл нь жилийн эцсийн дүнд нөлөөлөхгүйгээр төсөвт жилийн хугацаанд шийдэгдэх асуудал байдаг. 2. Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлан гаргах
35.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Төсвийн байгууллага бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг хуульд зааснаар СЭЗЯ-д батлагдсан зааврын дагуу гаргана. Төсвийн ерөнхий захиргаа болон СЭЗЯ-д хүргүүлнэ. Төсвийн байгууллагын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлан гаргах журам нь тайлангийн үлгэрчилсэн загварыг СЭЗЯ-ын 2002-оны 364 тоот тушаалаар батлан бүрдүүлж байна. Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланд бүтээгдэхүүн гүйцэтгэлийн үр дүнг жилийн эхнээс өссөн дүнгээрх мэдээллийг төлөвлөгөөт үзүүлэлтээр зэрэгцүүлэн харьцуулдаг. 3. Санхүүгийн тайлан гаргах Төсвийн байгууллагын санхүүгийн тайланг НББ-н хуульд заасны дагуу төрийн ерөнхий захиргаа ба СЭЗЯ-д хүргүүлдэг. Төсвийн байгууллагын санхүүгийн тайлан гаргах маягт загварууд нь СЭЗЯ-ны 2002-09- 12-ны өдрийн 253тоот тушаалаар шинэчлэн батлагдаж 2003-01-01-с мөрдүүлж эхэлсэн байна. Төсвийн байгууллагын санхүүгийн тайлангийн бүтэц нь хэрэглэгчийн дараахь хэрэгцээ шаардлагыг заавал хангасан байх шаардлагатай. a. Санхүүгийн үйл ажиллагааны үр дүн ямар байгааг илтгэх. Төсвйин байгуулагын сарын мэдээ, төсвийн гүйцэтгэлийн зардлыг зүйл ангиар нь тайлагнадаг тул санхүүгийн үр дүн санхүүгийн тайланд бүтээгдэхүүний өртөг санхүүгийн үр дүн санхүүгийн байдалд илүү анхаарсан байна. b. Ямар нэг хэлбэлзэл гарсан бол тэдгээр хэлбэлзлийн талаар болон хэлбэлзлийг арилгахын тулд ямар арга хэмжээ авсан тухай тайлбар авсан байна. Энэ санхүүгийн мэдээлэл нь төсвийн ерөнхийлөн захирагч цаашид нөөцийг дахин хэрхэн хуваарилах болон нийлүүлж буй бүтээгдэхүүний эрсдэлд хяналт тавих сонголтуудыг хангаж өгдөг. c. Санхүүгийн тайланд ашгийн эхнээс өссөн дүнгээр мэдээллийг харуулна. Төсвийн байгууллагын санхүүгийн тайланг НББОУС-ын болон улсын секторын НББОУС-н дагуу нийцүүлэн хийх бөгөөд тайлангийн бүтээгдэхүүнийг хуулиар тогтоосон байна.
36.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ 4. Улсын орлого зардал хөрөнгө өр төлбөрийн тайлан Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хуулийн 15-р зүйлд заасны дагуу төсвийн байгууллага нь төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэж буй ажил үйлчилгээний орлого, зардал хөрөнгө өр төлбөрийн тайланд тусгана. Төсвийн байгууллага нь өөрсдийн ажил үйлчилгээг гүйцэтгэсний төлөө төсвөөс санхүүжүүлт авахын зэрэгцээ улсын нэрийн өмнөөс орлого цуглуулах зардал гаргах зэрэг үйл ажиллагаа явуулна. Жишээ нь: Улсын ТЕГ, бүх төрлийн татвар хураамжийг улсын нэрийн өмнөөс цуглуулж төсвийн дансанд хуримтлуулдаг. Энэхүү цуглуулсан ажил болон татварын хураамжийг цуглуулсантай холбогдон үүссэн өр авлагыг улсын орлого, зардал, хөрөнгө , өр төлбөрийн тайланд тусгадаг. Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд харъяа байгууллагуудаас улсын орлого, зардал хөрөнгө өр төлбөрийн тайланг хүлээн авч нэгтгээд засгийн газрын санхүүгийн тайланд нэгтгүүлнэ. Ингэснээр улсын нийт орлого зардал хөрөнгө өр төлбөрийг засгийн газрын нэгдсэн тайланд харуулах боломжийг олгож байдаг. Улсын төсвийн орлого, зардал хөрөнгө өр төлбөрийг СЭЗЯ нэгтгэн тодорхой дансанд бүртгэдэг. ТЕГ бүр өөрийн эрхлэх асуудлын хүрээнд байгууллагуудын хяналтанд буй улсын орлого, зардал өр төлбөрөө удирдахад хэрэгжүүлнэ. Хяналтын байгууллагад шаардагдаж болох тайлан СЭЗЯ, төрийн албаны зөвлөл зэрэг хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллагуудад тухайн төсвийн байгууллагатай холбоотой дараах мэдээлэл шаардлагатай болно. Үүнд: Санхүүгийн үйл ажиллагаа Бүтээгдэхүүн нийлүүлэлт Бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн нийлүүлэх чадвар
37.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Хяналтын байгууллага нь удирдлагын зорилгод ерөнхийдөө ашигладаггүй, тусгай зориулалтын тайлан эсвэл ямар нэг тусгай мэдээллийг зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд л шаардах ёстой. Хяналтын байгууллагууд дараахь 3 үндсэн зүйлийг сонирхож болно. Үүнд: 1. Байгууллагын үйл ажиллагаа- Энд дараах 2 зүйлийг сонирхоно. Санхүүгийн үйл ажиллагаа, жишээ нь байгууллагын зардал батлагдсан төсвийн хүрээнд байгаа эсэх, мөнгийг зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэх. Санхүүгийн бус үйл ажиллагаа, байгууллага, бүтээгдэхүүнээ нийлүүлэхдээ гэрээт тоо хэмжээ, чанар болон өртгийн үзүүлэлтийг хангаж байгаа эсэх гэх мэт 2. Бүтээгдэхүүний хослол- Хяналтын байгууллага төсвйин байгуулагын нийлүүлж буй бүтээгдэхүүн хүрэх үр дүнтэй яаж холбогдож байгаа талаар үнэлгээ хийх шаардлагатай байж болно. Тухайлбал: Худалдан авч байгаа бүтээгдэхүүн нь хүсэн хүлээж буй хүрэх үр дүнтэй холбоотой юу? Бүтээгдэхүүн нь өндөр ач холбогдолтой зүйл мөн үү? гэх мэт 3. Байгууллагын ижил төстэй үйл ажиллагаа- Удирдах дээд ба санхүүгийн хяналтын байгууллагууд түүнчлэн бусад байгууллагын, ялангуяа ижил төстэй үүрэг функц (жишээ нь татвар ба жилийн орлого бүрдүүлэх) бүхий байгууллагын харьцуулах боломжтой үйл ажиллагааг жиших шаардлагатай байж болно. Ингэх шалтгаан нь үйл ажиллагааг харьцуулан шинжлэх замаар ойлгож, дүгнэлт шийдвэр гаргах боломжтой болон, мөн ижил төстэй байгууллагууд дээр зохих “хамгийн сайн арга ажиллагаа”-г нэвтрүүлж байгаа эсэхийг нягтлахад оршино. Жилээлбэл: Удирдах албан тушаалтан болон хяналтын байгууллагад дараах мэдээлэл шаардагдаж болно. a. Харьцуулж болохуйц нэгж бүтээгдэхүүний өртөг b. Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн харьцуулж болохуйц цаг хугацааны үзүүлэлт c. Өмчлөлийн зорилтыг харьцуулж болохуйц үзүүлэлт Байгууллагын дотоод хяналтын систем
38.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Гадаад тайлагналын шаардлага болон гадаад хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн мэдээллийг байгууллагын дотоод хяналтын тогтолцоонд түшиглэн гаргана. Байгууллага гэрээт ажлын биелэлтэнд учирч болох аливаа саад тотгорыг цаг алдалгүй илрүүлж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломж бүхий удирдлагын тогтолцоо ба хяналтын зохистой механизмыг бий болгох шаардлагатай . Үр дүнгийн гэрээнд тусгасан ажлууд биелэгдэнэ. Гэрээт ажлыг гүйцэтгэхэд учирч болох аливаа эрсдлийг Ерөнхий менежерийн “хяналт”-ын хүрээнд үр дүнтэй удирдана. Гэрээт ажилд оруулах зайлшгүй шаардлагатай аливаа өөрчлөлтийн талаар аль болох хурдан хугацаанд ТЕЗ-нд мэдэгдэнэ. Аль нэг талын зүгээс санал болгож буй нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, түүнтэй уяалдан гарч болох бусад аливаа өөрчлөлтийг урьдчилан тооцож тайлагнана. Байгууллагын удирдлага нь үйл ажиллагаатай холбоотой “урьдчилсан анхааруулга буюу дохио” болон түүнийг сайжруулах талаар авсан арга хэмжээ, хүлээгдэж буй үр дүнгийн талаар мэдээлэлтэй байна. Бүтээгдэхүүн ба ЗГ-ын хүрэх үр дүнгийн хоорондын холбоо хүчинтэй хэвээр, өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн нь хүрэх үр дүнг хангахад чиглэсэн гэж анх тодорхойлсон хэвээр байгаа. Харилцагч байгууллагуудын гэрээт ажлын биелэлтэд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх үүднээс шаардлагатай арга хэмжээг цаг хугацаанд нь авахад шаардлагатай мэдээллээр хангаж байх зэрэг болно. Төсвийн байгууллагын хариуцлага нь тайлагналаараа тодорхойлдог, учир нь тайлагналын агуулагад хариуцлага нь илэрхийлэгддэг. Улсын салбарын чиг үүрэг нь тухайн жилийн бодлогодоо нийцсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл бодлогын макро эдийн засгийн дагуу салбаруудын үйл ажиллагааны чиг үүрэг тодорхойлогдоно. Төрийн захиргаа, төрийн албаны шинэчлэл нь ТБУС-ын тухай хууль гарсанаар тайлбарлагдана. Төсвийн байгууллагын тайлан, төрөл: 1) Сарын гүйцэтгэлийн тайлан: Агуулга бүтэц:
39.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ a. Төлөвлөгөө b. Гүйцэтгэл c. Хэлбэлзэл буюу зөрүү Процесс: ТБ-н менежер→ ТЕЗахирагч→ЗГ→УИХ нэгдсэн тайлан Энд хэлбэлзлийг чухалчлан авч үзэж хардаг сарын гүйцэтгэлийн тайланг зардлуудынх нь зүйл ангиар хийдэг. Материаллаг материаллаг бус гэдгийг нь тодорхойлж үздэг. Тайланг тухайн сарын 30-ны дотор хийж гүйцэтгэх ёстой. 2) Жилийн өссөн дүнгээрх тайлан : Энэ нь 1-12сараар хүлээгдэж буй бодит зардлыг гаргадаг. Тайланг тухайн хуулийн дагуу гаргана. 3) Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлан: Удирдлаг санхүүжилтийн хуулийн 15-р зүйл, санхүү эдийн засгийн сайдын үлгэрчилсэн загвараар хагас бүтэн жилээр хийнэ. Тухайн сарын 10-ны дотор хагас ба бүтэн жилээр тайланг гаргана. Бүтэц агуулга: a. Тухайн байгууллагын үйл ажиллагааг нийлүүлж буй бүтээгдэхүүн нь бүрэн илэрхийлэгдэх ёстой. b. Тоо хэмжээний хувьд хэмжигдэхүйц байх ёстой c. Хүрэлцэхүйц буюу үнэлэх боломжтойг үр дүн нь тодорхой байх ёстой. d. Үйл ажиллагаа нь тасралтгүй байх ёстой 4) R,C хөрөнгө, өр төлбөрийн тайлан: Аккурэль сууриар бүртгэдэг. Мөнгөн суурь нь орсон гарсан үед л бүртгэдэг. Харин аккурэль суурь нь орсон гарсанаас үл хамааран бүртгэдэг юм. Энд өр төлбөр авлагыг бүртгэдэг. Авлага гэдэг нь өөрийн хөрөнгө өөр байгууллага дээр байршихыг хэлнэ. ЗГ-ын хөрөнгө: a. Өөрийн хөрөнгө b. Зээл туслам Энэхүү тайлан нь ЗГ-ын өөрийн хөрөнгийг л авч үздэг. ЗГ-ын санхүүгийн нэгдсэн тайлан гарахад аккурэль суурь чухал ач холбогдолтой. Хөрөнгө өр төлбөрийн эх үүсвэрийг үнэн зөв мэдээлдэг.
40.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ 5) Санхүүгийн тайлан: Төсвийн байгууллагын санхүүгийн тайланг улирал болгоны 10-ны дотор, жилийн эцсийн тайланг 2 сарын 10-ны дотор өгдөг. Дээрх тайлангуудыг хуулиар заасан хугацааных нь дагуу тайлагнаж тушаана. ЛЕКЦ№6.ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН АРГУУД Аливаа төлөвлөгөөний нэгэн адил улсын төсвийг тодорхой хугацаанд зохиох ёстой. Олон улс оронд энэ үеийг санхүүгийн жил / Fiscal year/ гэж нэрлэгдэх нэг жийлийн хугацаагаар тооцдог. Ийнхүү төсвийн жилийг хугацаатай хэрэгжүүлж байдаг. Энэхүү санхүүгийн жил нь улс орнуудад харилцан адилгүй байдаг бөгөөд Монгол Улс, ОХУ хоёр өнөөг хүртэл хуучин уламжлалаа хадгалж санхүүгийн жил нь календарийн жилтэйгээ давхцаж байна. Төсөв нь төрийн санхүүгийн байдлыг харуулсан энгийн төлөвлөгөө бөгөөд тодорхой арга хэрэгсэл байдлаар хэрэгжиж иржээ. Энэ нь ирээдүйн цаг хугацааны тодорхой үеийн туршид бий болох үйл явдлуудыг төлөвлөж харуулахын тулд бэлтгэсэн тоо хэмжээг заасан урьдчилсан тооцооллууд байх бөгөөд түүнийг зохицуулалтын болон хяналтын арга хэрэгсэл болгож ашигладаг. Засгийн Газар, салбарын төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн байгууллагуудын ерөнхий менежер нь өөрийн үйл ажиллагааны үндсэн зорилго, ажлын чиг үүрэг, үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүгийн нөөцийг бүрдүүлж, зарцуулах төлөвлөгөөг жил бүр боловсруулах шаардлагатай болдог. Ингэж төлөвлөгөө боловсруулахад 3 янзын үзэл баримтлал байдаг. Үүнд: Төсөв нь нийгмийн гишүүдийн ашиг, сайн сайхныг сайжруулах зорилгоор нөөц баялагийг хуваарилж зарцуулах гэсэн шинжтэй үзэл Төрийн бодлого үйл ажиллагаа нь төрийн аппаратын хүчээр зах зээлийн зүй тогтлоор зохицуулагдаж санхүүжих гэсэн агуулгатай үзэл Төрөөс нийгэмд үзүүлэх үйлчилгээг санхүүжүүлэх боловч тухайн үйлчилгээний өртөг, зардал, эрэлт зэрэг эдийн засгийн хүчин зүйлийг харгалзан үзэх ёстой гэсэн үзэл. Эдгээр үзэл баримтлалд тулгуурлан зах зээлийн эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэн нийгмийн салбарт эдийн засгийн либералчлал хэрэгжүүлэх үүднээс төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийг 2002 онд баталж байсан. Төсвийн шинэчлэлийн үйд явц төсвийн төлөвлөлтийн аргуудын өөрчлөлттэй салшгүй холбоотой. Одоогоор дэлхийн улс орнууд төсвийн үйл ажиллагаандаа нийтлэг хэрэглэж ирсэн төсвийн зарлага төлөвлөлтийн аргууд, тэдгээрийн агуулга, давуу ба сул талыг харьцуулан авч үзье. Төсвийн төлөвлөлтөд нийтлэг хэрэглэгддэг дараах аргууд байна.
41.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Төсвийн зүйл- заалтаар нь буюу эдийн засгийн ангиллаар тогтоосон зардлыг төлөвлөх Гүйцэтгэлд суурилсан төсөв Хөтөлбөрт төсөв Төлөвлөгөө-хөтөлбөр-төсвийн тогтолцоо Тэнцвэрт төсөв Тэг суурьт төсөв Дунд хугацааны төлөвлөлт Төсвийн зарлагыг төлөвлөх аргууд, тэдгээрийн давуу ба сул тал Зүйл, заалтын төсөв нь цаг хугацааны хувьд нэлээд эрт XIX зууны сүүлч, XX зууны эхэн үед үүссэн, төсвийн байгууллагуудад төсвөө тайлагнах, хянах үйл ажиллагааг чангатгаж, энгийн, хялбар болгодог гэдгээрээ илүү нэрд гарсан арга юм. Гэхдээ удирдлагын арга хэрэгсэл болохын хувьд төсвийн төлөвлөлтийн энэхүү арга нь маш хязгаарлагдмал хүрээнд хэрэглэгддэг. Энэ аргыг ашиглаж төсвийн төлөвлөлт хийхэд төсвийн хөрөнгө нь зардлын тодорхой зүйл, заалтуудад хуваарилагддаг ба төсвийн байгууллага юм худалдан авахыг чухалчилдаг. Манай улсын хувьд 1921 оноос төсвөө бүрдүүлэн тооцож эхэлсэнээс хойш үндсэндээ 90 гаруй жилийн туршид зөвхөн зүйл, заалтын төсвийн аргыг хэрэглэж иржээ. Давуу тал Сул тал Төсвийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулдаг Зохиоход харьцангуй хялбар Төсөв зохиох, хянах, төлөвлөх үйл ажиллагааны нэгдлийг хангаж чаддаггүй Урт болон дунд хугацаанд төлөвлөх боломжгүй Зардал ба үр дүнг харьцуулах боломжгүй Хэрэгжүүлж буй бодлогын боломжит хувилбаруудыг үгүйсгэдэг Маш хязгаарлагдмал хэрэглэгддэг Өмнөх жилд ашигласан зардлаа дараа жилд өсгөх боломж бага Зарлагыг зорилготой нь шууд харьцуулах боломжгүй. Гүйцэтгэлд суурилсан төсөв нь төсвийн зарлага талыг нэмэгдүүлдэг зүйл заалтаар төлөвлөх аргын хязгаарлагдмал байдлаас шалтгаалан 1930-аад оны эхээр АНУ-ын холбооны Засгийн газраас удирдлагын шинэ хандлагыг сонгож, төсвийн талаар авч хэрэгжүүлсэн бодлого анхны үр дүнгээ өгч эхэлсэн нь “гүйцэтгэлийн төсөв” байлаа. Энэ арга нь мөнгийг үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаанд хуваарилан байршуулдаг, Засгийн газар юу худалсан авсныг бус, харин юу бүтээснийг голлон анхаарч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил үйлчилгээний тоо, чанарыг чухалчилдаг.
42.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Гүйцэтгэлийн төсөв нь зүйл – заалтаар төсөвлөх уламжлалт хяналтын аргаас төсвийн хөгжлийн дараагийн үе шат болох төлөвлөгөөт хандлага буюу хөтөлбөрт төсөв, төлөвлөгөө- хөтөлбөр-төсвийн тогтолцоонд шилжих үе шатны эхлэл болжээ. Давуу тал Сул тал Байгууллагын удирдлагын хяналт сайжирч, ажлын үр дүн дээшилдэг. Төсвийн зарцуулалтыг үр ашгийн шалгуур үзүүлтээр хянах боломжийг олгодог. Санхүүгийн хариуцлага нягтлан бодогчдоос менежерүүдэд шилждэг Нөөцийг үр ашигтай байршуулсан эсэхийг үнэлэх шалгуур тодорхой бус Хамгийн сайн сонголт хийх боломжит хувилбарууд байхгүй Санхүүгийн албаны ажилтнуудын хувьд ажлын чанарыг үнэлэхэд хүндрэл учирдаг Урт хугацааны асуудлыг шийдвэрлэх боломж муутай. Өмнөх үеийн гүйцэтгэлд тулгуурладаг. Хөтөлбөрт төсөв нь хэтийн ирээдүй, урт хугацааны үйл ажиллагаанд чиглэсэн байдаг. Гүйцэтгэлд суурилсан төсөв нь өнгөрсөн хугацааны ажлын туршлага, түүний амжилтанд тулгуурладаг бол хөтөлбөрт төсвийг ирээдүйн хүлээгдэж буй үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээтэй уялдуулан зохиодог. Давуу тал Сул тал Төсвийн зарлагын ирээдүйн үнэлгээний үндсийг бүрдүүлж өгдөг. Зорилго, ажлын эцсийн үр дүнд голлон анхаардаг Хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хөтөлбөрийн үр дүн, үр дагаврыг харгалзан үздэг. Төсвийн шийдвэр гаргахад төлөвлөлтийн гүйцэтгэх үүргийг тодотгож өгдөг. Төсөвтэй холбоо бүхий бусад олон салбарт нөлөөлдөг бодит өөрчлөлтүүдийг харгалзах хэрэгтэй болдог. Зардал-үр дүнгийн шинжилгээ нь хийхээр төлөвлөсөн үйл ажиллагааны үр нөлөө, шууд бус үр дагавруудыг тэр бүр тооцож чаддаггүй Хөтөлбөрийг янз бүрийн хүмүүс хэрэгжүүлж байдаг ч гэсэн энэ арга нь төвлөрсөн зохицуулалтыг шаарддаг. Иймээс хөтөлбөрт төсөв нь төрийн нийгэм-эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхтэй илүү холбогддог бөгөөд мөнгийг хөтөлбөр үйл ажиллагаанд хуваарилж байршуулдаг, үзүүлсэн үйлчилгээний өртгийг чухалчилдаг, зарцуулсан хөрөнгийг бус, харин эцсийн бүтээгдэхүүнийг онцолж үздэг, нийгэмд чиглэсэн зорилго, зорилттой уялддаг. Хэдийгээр
43.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ хөтөлбөрийг янз бүрийн хүмүүс хэрэгжүүлдэг хэдий ч энэ арга нь төвлөрсөн зохицуулалтыг шаарддаг онцлогтой. Төлөвлөгөө-хөтөлбөр- төсвийн тогтолцоо нь төлөвлөлтийн үйл явцыг хөтөлбөр, төсөв боловсруулахтай нэгтгэн хослуулах оновчтой тогтолцоо юм. Давуу тал Сул тал Төлөвлөх, зорилгыг тодорхойлох, төсөв боловсруулах, шийдвэр гаргах үйл явцыг нэгтгэж, төсөвлөлтийг сайжруулдаг. Тэргүүлэх чиглэлүүдийг зөв тодорхойлж, зорилтыг нарийвчлан авч үздэг. Төсвийн зарлагыг бууруулах бодит нөхцлийг бүрдүүлж өгдөг. Байгууллагаас үйл ажиллагаагаа үнэлэх системээ тогтмол сайжруулахыг шаарддаг. Бичиг цаасны ажлыг ихэсгэж, агуулгын ач холбогдлыг үгүйсгэх хандлагатай. Хөтөлбөрүүдийг харьцуулан тэргүүлэх ач холбогдлоор нь эрэмбэлэх шаардлага гардаг. Орон нутгийн түвшинд ашиглах боломж багатай. Хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгө их шаарддаг. Тэнцвэрт төсөв нь үйл ажиллагааны үр дүнг голлон анхаардаг хүн амын эрэлт хэрэгцээг тооцож, тэдний хэрэгцээг хангах өртөг зардлыг тодорхойлоход чиглэдэг. Давуу тал Сул тал Зорилгоо тодорхойлж, урт хугацааны төлөвлөлт хийх боломжтой Байгууллагын үйл ажиллагааг урьдчилан таамаглах боломжтой Тогтвортой байдлыг хангах баталгаа болж өгдөг. Зардал ашгийн үзүүлэлтүүдийг цэвэр мөнгөн дүнгээр илэрхийлэн хооронд нь харьцуулахад төвөгтэй байдаг Хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, цаг хугацаа, хүч хөдөлмөр их шаарддаг. Тэг суурьт төсөв нь өмнөх жил хэрэгжсэн төсөл, арга хэмжээ, хөтөлбөрийн санхүүжилтийг үл харгалзан шинээр хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг тооцож, төсвийн төлөвлөлт хийдэг арга юм. Давуу тал Сул тал Төлөвлөх ажлын уялдаа холбоог сайжруулдаг Төсвийн зарлагыг бууруулах бодит нөхцөлийг бүрдүүлдэг Үйл ажиллагааны зорилтыг нарийвчлан тогтоож өгдөг. Орон нутгийн төсвийн төлөвлөлтөд хүндрэл учруулдаг. Хөтөлбөрүүдийг заавал тэргүүлэх чиглэлээр нь зайлшгүй эрэмбэлдэг. Бичиг цаасны ажил ихтэй, цаг хугацаа их шаардана. Төсөвт байгууллага өөрийн үнэлгээний системээ шинэчлэх, сайжруулахыг шаарддаг.
44.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Харьцуулалтаас харахад төрөөс орлого, зарлагаа төлөвлөж эхлэх үед анх хэрэглэж байсан арга нь зүйл, заалтаар төлөвлөх арга байжээ. XX зууны эхэн үед дэлхийн улс орнууд парламентын зүгээс гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах зорилгоор зүйл, заалтын аргыг ашиглан төсвийн хөрөнгөө төлөвлөж байсан бол 1930-аад оноос гүйцэтгэж буй ажил, чиг үүрэгт нь нийцүүлж зарлагыг ангилдаг удирдлагын хандлага болох гүйцэтгэлийн төсвийг нэвтрүүлж, дараа нь төлөвлөлтийн хосолсон арга хэрэгсэл болох хөтөлбөрт төсөвт шилжсэн байна. Түүнчлэн өнгөрсөн зууны 70-аад оноос нөөцийг илүү үр ашигтай ашиглахад чиглэсэн тэг суурьт болон тэнцвэрт төсвийн аргуудыг ашиглах болсон бөгөөд төсвийн төлөвлөлтийн эдгээр арга нь улс орон бүрт иж бүрэн ба хэсэгчилсэн байдлаар өөрийн гэсэн онцлогтой, харилцан адилгүй хэрэгжиж иржээ. Төсвийн төлөвлөлтийн эдгээр аргыг чухалчлах зүйлээс харахад зүйл, заалтын төсөв нь богино хугацааны асуудал буюу зардлын зүйлийг, харин гүйцэтгэлийн төсөв зарцуулсан хөрөнгийн үр ашгийг, хөтөлбөрт төсөв илүү урт хугацааны нөлөөлөл буюу бодлого, арга хэмжээний үр нөлөөнд түлхүү анхаарал хандуулдаг байна. Зүйл, заалтын төсөв мэдээллийг зардлын нэр төрлөөр цуглуулж, байгууллага өөрийн шийдвэрээ гаргаж, төсөвлөлтөө хийж, дээд шатны төсвийн захирагчдад шилжүүлдэг, хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, тогтоомжийн хүрээнд төвлөрсөн бус зохицуулалттай хэлбэрээр зохиогддог. 1950-иад оноос хэрэглэгдэж эхэлсэн төсөв нь удирдлагын хандлага, чухам ямар бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг бусдад хүргэж буйг голлодог бөгөөд төвлөрсөн бус байдлаар дороос дээш чиглэсэн шийдвэр гаргах замаар үр ашгийг тооцож үнэлдэг. 1960-аад оны сүүлч үе буюу 1970-аад онд голлон хэрэглэгдсэн хөтөлбөрт төсвийн бусад төсвөөс ялгагдах онцлог нь бодлогын зорилго, зорилтод чиглэгдэн төвлөрсөн зохицуулалтаар дамжуулан төсвийг тооцон төлөвлөх явдал юм. Эдийн засагчид, санхүүчид төсвийг төлөвлөх, бодлогын үр нөлөөг үнэлэхэд чухал үүрэгтэй оролцдог. Дээр дурьдсан төсвийн төлөвлөлтийн аргуудыг гол төлөв АНУ-д анх боловсруулан хэрэглэж байсан бөгөөд 1970-аад оны сүүлч үеэс тэг суурьт төсвийн аргыг нэвтрүүлсэн байдаг. 1980-аад оноос бусад хөгжингүй орон болон хөгжиж буй орнууд төсвийн шинэчлэл хийхдээ хөтөлбөрт төсөв, төлөвлөгөө-хөтөлбөр-төсвийн тогтолцоо, тэг суурьт төсвийн аргуудыг дангаар нь болон хослуулсан байдлаар хэрэглэжээ. Төсвийн зарлагыг дунд хугацаанд төлөвлөх хандлага нь бодлого боловсруулах, төлөвлөх, төсөвлөх үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хөрөнгө нөөцийг төрийн бодлогын тэргүүлэх чиглэлд хуваарилахад чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, энэ нь зөвхөн улс орны хэмжээнд буюу макро түвшинд төдийгүй орон нутгийн төсөв, салбар, байгууллагын түвшинд ч хэрэгжих боломжтой хандлага юм. Төсвийн зарлагыг дунд хугацаанд төлөвлөх тогтолцооны зорилго нь дараах асуудлыг багтаадаг.
45.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Бодит нөөцийн ашиглалтыг сайжруулснаар макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангах Салбарын дотоодод болон салбар хоорондын стратегийн тэргүүлэх чиглэлд нөөцийг хуваарилах, байршуулах Төсвийн байгууллагуудын бие даасан байдлыг хангах, санхүүжилтийг үр ашигтай бөгөөд үр дүнтэй зарцуулах нөхцөлийг бүрдүүлэх явдал байна. Төрийн үйл ажиллагааг дунд хугацаанд төлөвлөх, нөөцийг удирдах болон хуваарилахдаа бодлогын шинж чанартай шийдвэр гаргах, үйл ажиллагааг төлөвлөх, төсөвлөх ажлын уялдааг сайтар хангах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл, удирдлагын түвшин бүрт стратегийн зорилгыг тодорхойлж, төсвийн хөрөнгийг хүрэх үр дүн, гарах үр ашигтай нь уялдуулан тооцож, хуваарилах шаардлагатай юм. Хяналтын асуултууд 1. Төсвийн төлөвлөлт гэж юу вэ. ямар аргуудаар төлөвлөлт хийдэг вэ? 2. Төсвийн төлөвлөлт хийдэг аргуудын давуу болон сул талуудыг тодорхойлж бич. 3. Та төсвийн төлөвлөлтийн ямар аргыг хамгийн сайн арга гэж үздэг вэ. Яагаад 4. Хөтөлбөрт суурилсан бусад орнуудын туршлагыг судлан товч тэмдэглэл хөтлөх ЛЕКЦ№7. УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО, ТҮҮНИЙ БҮТЭЦ Төр өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мөнгө, санхүүгийн нөөцийг төвлөрүүлэхтэй холбоотой төсвийн орлого гэсэн ойлголт гарч ирдэг. Төсвийн орлогын хүрээнд төсвийн төвшин бүрт үндэсний орлогын нэг хэсгийг төвлөрүүлэх асуудлыг авч үздэг. Төсвийн орлого гэдэг нь төсөвт төвлөрүүлж буй мөнгөн орлого, санхүүгийн нөөцийг хэлдэг. Төсвийн орлого гэдэгт зөвхөн төсвийн нэгдсэн дансанд орох орлого багтана. “Төсвийн орлого гэж хууль тогтоомжийн дагуу улсын болон орон нутгийн төсөв бүрдүүлэх орлого, төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг хэлнэ” хэмээн төсвийн тухай хуульд заасан. Төсвийн орлого нь нэг талаас нийгмийн нөхөн үйлдвэрлэлд оролцогчдын хооронд бүтээгдэхүүний өртгийн хуваарилалтын үр дүнд бий болдог, нөгөө талаас бий болсон орлого нь бусад салбаруудад дахин хуваарилагдах гол объект нь юм.
46.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Урсгал орлого нь татварын ба татварын бус орлогоос бүрдэх бөгөөд манай улсын хувьд төсвийн орлогын дийлэнх хувийг эзэлдэг. Урсгал орлого гэдэг нь төсвийн нэгдсэн дансанд өдөр тутамд орох орлогыг хэлнэ. Энэ нь дотроо татварын орлого, татварын бус орлого гэж хуваагдана. Татварын орлого гэдэг нь татварын ерөнхий хуульд заасан албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэх орлого болно. Татварын бус орлого гэдэг нь татварын хууль тогтоомжинд заасан татвар, хураамж, төлбөрөөс гадна бусад урсгал орлогыг хэлнэ. Хөрөнгийн орлого гэдэг нь үл хөдлөх хөрнгийг худалдан борлуулахтай холбоотой орлого, олз, нөөцийн барааны борлуулалттай холбогдон гарах орлого, олз зэргийг багтаасан орлогуудыг хэлнэ. Хөрөнгийн орлого нь ерөнхийдөө өмч хувьчлалын орлогоос бүрддэг бөгөөд дараах орлогуудаас бүрдэнэ. Төрийн мэдлийн өмч хөрөнгө ашигласны орлого Төрийн мэдлийн өмч борлуулсны орлого Төрийн мэдлийн үйлдвэрийн ногдол ашиг Тусламжийн орлого нь эргэж төлөгдөх нөхцөлгүй буюу шууд манай эдийн засагт орж ирж байгаа валют, тусламж юм. Өөрөөр хэлбэл олон улсын гэрээний дагуу авах хөгжлийн
47.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ тусламж, төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдээс авах тусламж болон хандивын орлого багтана. Тусламжийн орлого 3 хэлбэрээр орж ирдэг. Үүнд: 1. Бэлэн мөнгөн хэлбэрээр 2. Төслийн хэлбэрээр 3. Барааны хэлбэрээр Татвар бол төсвийн орлогыг бүрдүүлэгч томоохон эх үүсвэр болдог. Ийм учраас төсвийн орлого бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байдаг. Татвар нь төсвийн орлогыг бүрдүүлэгч томоохон эх үүсвэр болохын хувьд олон төрөл хэлбэртэй байдаг. Үүнд: 1. Орлогын албан татварууд 2. Бараа үйлчилгээний татварууд 3. Хөрөнгийн татварууд 4. Байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөрүүд 5. Гадаад худалдааны татварууд 6. Татвар хураамжийн бусад төрөл Орлогын албан татвар нь олсон орлогоос шууд суутган тооцох татвар юм. Иймд орлогын албан татвар нь шууд татварын төрөлд хамаардаг. Ажил эрхэлж олсон орлого болон бизнесийн аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогооос хуулиар зөвшөөрсөн хасагдах зардлуудыг хассан орлогод ногдуулдаг татвар юм. Орлогын албан татварыг анх 1799 онд Англид хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүнээс хойш дэлхийн бусад оронд нэвтэрч, хэрэгжүүлж ирсэн байна. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татвар нь тодорхой бүтээгдэхүүний зах зээлийн үнэ заасан хязгаараас илүү өсөх тохиолдолд ногдуулдаг татвар юм. Жишээ нь алт, зэс зэрэг эрдэс бүтээгдэхүүнд ногдуулж байсан. Орлогын албан татвар нь дараах үндсэн төрөлтэй. Үүнд: 1. Хүн амын орлогын албан татвар 2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 3. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татвар Бараа үйлчилгээний татвар нь хэрэглэсэн бараа, үзүүлсэн ажил үйлчилгээнд ногдуулдаг татвар юм. Бараа үйлчилгээний татвар нь дараах төрлийн татвараас бүрдэнэ. Нэмэгдсэн өртгийн албан татвар Онцгой албан татвар Хувиараа бизнес эрхлэгчдийн татвар Хөрөнгийн албан татвар нь эдийн засгийн эргэлтэд орж, эзэндээ ашиглагдаж орлого оруулах боломжтой хөрөнгөнд ногдуулах татварыг хэлнэ. Хөрөнгө бол эдийн засгийн харилцааны үндэс болохын дээр орлого олох нэг гол эх үүсвэр болдог. Мөн олон талт ашигт
48.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ байдлыг бий болгодог. Ийм учраас түүнд татвар ногддог. Хөрөнгийн татварт дараах төрөл багтана. Үүнд: 1. Үл хөдлөх хөрөнгийн албан татвар 2. Бууны албан татвар 3. Өв залгамжлал, бэлэглэлийн татвар 4. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татвар 5. Үл хөдлөх хөрөнгө борлуулсаны татвар 6. Хөрөнгийн бусад татвар Байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөрүүд нь төсвийн орлогод тодорхой хувь нэмэр оруулдаг. Ялангуяа байгалийн баялаг ихтэй аж үйлдвэр хөгжөөгүй орнуудад байгалийн баялгийн орлого нь төсөв, татварын орлогод өндөр хувь эзэлдэг. Татварын энэхүү төрөлд дараах татвар багтана. Ашигт малтмал ашигласны төлбөр Улсын нөөцийн төлбөр Газрын төлбөр Бэлчээрийн төлбөр Рашаан ашигласны төлбөр Усны төлбөр Түгээмэл тархалттай ашигт малтмал ашигласны төлбөр Хэрэглээний модны хураамж Ан агнуурын төлбөр Гадаад худалдаа хийхтэй холбоотой татварууд нь эдийн засагт орлого оруулаад зогсохгүй дотоодын бараа бүтээгдэхүүнийг хамгаалах, экспортыг дэмжих, урамшуулах гол хэрэгсэл болдог. Энэ нь гадаад худалдаанд хяналт тавих, түүнд тодорхой тохиолдолд хязгаарлалт хийх үндэсний аюулгүй байдлыг хангах, төсвийн орлогыг бүрдүүлэх үүрэг, зорилготой татвар юм. Нэг талаас бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулахад , нөгөө талаас бараа бүтээгдэхүүнийг улсын хилэээр гаргахад ногдуулдаг татвар юм. Үүнд: Экспортын татвар Импортын татвар Гаалийн хураамж Татвар хураамжийн бусад төрөл гэдэгт тэмдэгтийн хураамж, замын хураамж, төсвийн гадуурх сангийн шимтгэл зэрэг багтана. Татварын бус орлого: Татварын орлогоос гадна татварын бус урсгал орлогууд төсөвт төвлөрдөг. Татварын бус орлогын ихэнхи төрөл нь төсвийн орлогыг бүрдүүлэхэд байнгийн бус бус шинж чанартай өөрөөр хэлбэл тогтмол бус хэлбэртэй байдаг. Татварын бус орлогод
49.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ албан татварын тухай хууль тогтоомжид заагдаагүй улсын орлогод хамаарах урсгал орлогуудыг хамааруулна. Татварын бус орлогын дараах төрлүүд байна. Төрийн өмчит аж ахуйн нэгжийн ногдол ашиг Хүү торгуулийн орлого Хөрөнгө түрээслүүлсэний орлого Газрын тосны орлого Үнэт цаасны хүүний орлого Навигацийн орлого / агаарын зам ашиглуулсаны татвар/ Бусад орлого Хөрөнгийн орлого нь төрийн мэдээллийн үндсэн хөрөнгө, өмч хувьчлалын орлого, газар, хөрөнгө худалдсаны олз зэргээс бүрдэх орлогыг хэлнэ. Хөрөнгийн орлого нь дараах орлогын төрлөөс бүрдэнэ. Үндсэн хөрөнгө борлуулсаны орлого Өмч хувьчлалын орлого Газар худалдсаны орлого Барааны нөөцийн борлуулалтын орлого Улсын нөөцийн бараа борлуулсаны орлого Бусад Тусламжийн орлого: Гадаад орны Засгийн Газар болон олон улсын байгууллага, хувь хүмүүсээс хариу төлбөргүйгээр олгосон буцалтгүй тусламжийн мөнгөн орлого хамаарагдана. Олон улсын байгууллага, гадаад орны хөрөнгийн тусламж Олон улсын байгууллага, гадаад орны урсгал тусламж Төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдээс авах тусламж болон хандивын орлого багтана. Àëü ÷ óëñûí òàòâàðûí áîäëоãî òºñâèéн îðëîãûã çîõèñòîé õýìæýýíä õóðèìòëóóëàõ, íèéãìèéí îðëîãûã äàõèí õóâààðèëàõ ¿¿ðýã, çîðèëãîòîé. Îð÷èí ¿åèéí òàòâàðûí òîãòîëöîî íü äàðààõ çàð÷ìóóäàä ¿íäýñëýãäñýí áàéõ ¸ñòîé. ¯¿íä: 1. Òýãø áàéõ 2. Ýäèéí çàñãèéí ¿ð àøèãòàé áàéõ 3. Óäèðäàæ áîëîõóéö áàéõ /õóðààæ áîëîõóéö áàéõ/ 4. Á¿òýýìæ ñàéòàé óÿí õàòàí áàéõ Òºñâèéí àëäàãäëûã áóóðóóëàõ àðãóóäûí íýã íü òàòâàð þì. Татвар нь: Íèéòèéí õýðýãëýýíèé çàðäëûã áàãàñãàõ
50.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Òàòâàðûí áîëîí áóñàä îðëîãûã íýìýãä¿¿ëýõ Äîòîîäûí áîëîí ãàäààäûí çýýë Эìисс хийх инôлÿöийн аргууд áайдаг. Äээрх дºрвºн арга заìаар òàòâàðûã íýìýãä¿¿ëæ òºñâèéí àëäàãäëûã áóóðóóëàõ òóõàé àâ÷ ¿çüå. ßìàð ÷ îðîí òàòâàð òºëºõ ÷àäàìæèéí õóâüä õÿçãààðòàé áàéäàã. Òàòâàðûí õóâü õýìæýý ýíý õÿçãààðààñ äàâáàë ýäèéí çàñàãò ñºðºã íºëººòýé þì. Òèéìýýñ òàòâàðûí òîãòîëöîîã áîëîâñðîíãóé áîëãîõ àñóóäàë íýí òýðã¿¿íèé þì. Òàòâàðûí îðëîãûã íýìýãä¿¿ëýõ àðãóóä: 1. Òàòâàðûí ñóóðèéã ºðãºæ¿¿ëýõ 2. Òàòâàðûí õóâü õýìæýýã áîëîâñðîíãóé áîëãîõ 3. Òàòâàðûí õºíãºëºëò, ÷ºëººëºëòèéí àñóóäàë Òàòâàðûí ñóóðèéã ºðãºæ¿¿ëýõ: 1. Îäîî õýðýãëýæ áóé òàòâàðûí ñóóðèéã ºðãºòãºõ 2. Øèíý òàòâàð áèé áîëãîõ ãýñýí õî¸ð çàìààð ºðãºòãºäºã. Îäîî ¿éë÷èëæ áàéãàà òàòâàðûí ñóóðèéã ºðãºòãºõ íü òàòâàðûí ãàæóóäóóëàõ íºëººëëèéã áàãàñãàõ, ãîë íü òýãø áàéäëûã õàíãàõ ÷èãëýëýýð èë¿¿ áàéäàã. Øèíý òàòâàðûã áèé áîëãîõ íü òàòâàðûí òîãòîëöîîíû ãàæóóäóóëàõ íºëººëëèéã íýìýãä¿¿ëýõ òàòâàð õóðààõ øóóä çàðäëûã íýìýãä¿¿ëäýã Òàòâàðûí õóâü õýìæýýã áîëîâñðîíãóé áîëãîõ: Òàòâàðûí õóâü õýìæýýã îíîâ÷òîé áîëãîõ àñóóäëûí õ¿ðýýíä: À. Òàòâàðûí äîîä õýìæýýã ÿìàð õýìæýýíä áàéëãàõ âý? Á. Íýã òºðëèéí òàòâàðò îëîí õóâü õýìæýý õýðýãëýõ íü ÿìàð ¿ð äàãàâàðòàé âý ãýñýí 2 ÷èãëýëýýð àâ÷ ¿çäýã. Òàòâàðûí õºíãºëºëò, ÷ºëººëºëòºíä õàìðàãäàõ ýðìýëçýë àëèâàà áèçíåñ, ýðõëýã÷äèéí äóíä ò¿ãýýìýë áàéäàã. Òàòâàðààð ýäèéí çàñãèéí àëäààã çîõèöóóëàõ íü òàòâàðûí ¿íäñýí çîðèëòûí íýã áèëýý. Ýíý àñóóäàë íü òàòâàðûí íèéòëýã çàð÷ìóóäûí äîòðîîñ òàòâàðûí ¿ð àøãèéã äýýøë¿¿ëýõýä ÷èãëýãäýõ çàð÷èìä õàìààðíà. ЛЕКЦ№8. УЛСЫН ТӨСВИЙН ЗАРЛАГА, ТҮҮНИЙ БҮТЭЦ Төсвийн зарлага бол төрийн өдөр тутмын үйл ажиллагааг санхүүжүүлэх, төр өөрийн чиг үүргүүдийг хэрэгжүүлэх, төсвөөс хөрөнгө оруулалт хийх зэрэг үйл ажиллагаанд зарцуулагдаж буй хөрөнгийн хэмжээг хэлнэ. Төсвийн тухай хуулинд “төсвийн зарлага” гэж төсөв захирагчийн үйл
51.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр батлагдсан төсвөөс хуваарилан, зарцуулах хөрөнгийг хэлнэ гэж заасан. Батлагдсан төсвийн хүрээнд төсвийн эрх захирагчийн үйл ажиллагаа болон бусад гэрээт ажлын үр дүнг санхүүжүүлэхэд зарцуулсан мөнгөн зарлагыг төсвийн зарлага гэнэ. Төсвийн зардлын ангилал Төсвийн зарлагыг тодорхой хүчин зүйлсээс хамааруулан ангилалт хийх буюу зардлын төрөлд хуваах шаардлага гардаг. Түүхийн цаг хугацааны хувьд авч үзвэл төрийн зардал анх биет хэлбэртэй байснаа хожим нь мөнгөн хэлбэртэй болсон. Зардлыг маш олон талаас авч үзэж тодорхойлж болно. Харин эдийн засагч К.Д.Сакс төрийн зардлыг үндсэн 4 төрөлд хуваасан байдаг. 1. Улсын хэрэглээний зардал 2. Улсын хөрөнгө оруулалтын зардал 3. Хувийн секторт төлж буй шилжүүлэг 4. Улсын өр болон зээлийн хүүний зардал зэргээс бүрдэнэ гэж үзсэн. Төсвийн зарлагыг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж болон олон улсын валютын сангаас эрхлэн гаргадаг. Засгийн Газрын санхүүгийн статистикийн зааврын дагуух зардлын ангилал, төсөв төлөвлөлтийн өнөөгийн түвшин зэргийг үндэслэж ангилалт хийдэг. Манай улсын хувьд төсвийн зардлын хоёр үндсэн ангилал мөрддөг. 1. Төсвийн зардлын эдийн засгийн ангилал 2. Төсвийн зардлын зориулалтын ангилал Төсвийн зардлын энэхүү ангиллыг улсын төсөв болон орон нутгийн төсвийн үйл ажиллагаанд нэгэн адил мөрдөнө. Төсвийн зарлага гэдэг нь мөнгөн хөрөнгийн төвлөрсөн болон орон нутгийн санг дахин хуваарилах замаар тодорхой нэр заасан зориулалтаар ашиглах үйл явцад үүссэн эдийн засгийн мөнгөн харилцаа юм. Төсвийн зардлыг 2 ангилдаг. Үүнд: Төсвийн зориулалтын ангилал Төсвийн эдийн засгийн ангилал
52.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Урсгал зардал гэдэг нь төсвийн захиран зарцуулах хуулийн этгээдүүдийн урсгал хэрэглээг санхүүжүүлэхэд төсвийн хөрөнгийг ойлгохтой холбогдсон зардал юм. Хөрөнгийн зардал нь засгийн газрын мэдлийн өмч хөрөнгийг нэмэгдүүлэх, өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлтэй холбоотой төсвийн зарлагын нэг бүрэлдэхүүн хэсэг юм. 1. Хөрөнгө оруулалт 2. Их засвар 3. Хөрөнгө оруулалтын зориулалттай олгосон зээлийн хөрөнгө Үйлчилгээний зардлыг дараах байдлаар ангилдаг. Үүнд: Дотоодын зээл Засгийн газрын түвшинд олгох зээл Аж ахуйн нэгжид олгох зээл Гадаад зээл Төсвийн зардлын зориулалтын ангилал: Удирдлагын зардал Хөрөнгө оруулалтын зардал Боловсрол, соёл ШУ-ны зардал Эрүүл мэнд, биеийн тамирын зардал Батлан хамгаалах зардал Байгаль орчныг хамгаалах зардал
53.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Бүс нутгийн хэмжээний зардал Төсвийн зардлын зориулалтын ангилал: Төсвийн зардлыг нийгэм, эдийн засгийн салбаруудад зарцуулагдах байдлыг харгалзан зориулалтын ангиллыг гаргана. Төсвийн зардлыг зориулалтаар нь ангилах нь зардлыг хуваарлах болон зардалд тавих хяналтын үйл ажиллагааг хялбар, дөхөм болгоход чиглэдэг. Төсвийн зардалын эрдэмтэн, судлаачид олон янзаар ангилсан байдаг. Зориулалты ангиллыг одоо мөрдөж буй Сангийн яам болон Азийн Хөгжлийн Банкны төслийн хүрээнд гаргасан “Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн аргачлал, заавар ”-ыг ашиглаж байна. Нэг. Ажиллагсадын цалин Үндсэн цалин Нэмэгдэл цалин Бусад нэмэгдэл Нийгмийн хамгааллын шимтгэл Хоёр. Урсгал зардал Бараа үйлчилгээний урсгал зардал Үйл ажиллагааны үндсэн үзүүлэлттэй шууд холбоотой зардал Бусад бараа үйлчилгээний зардал Гурав. Хөтөлбөр, арга хэмжээний зардал Төсвийн эрх захирагчдын арга хэмжээний зардал ЗГ-н мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардал Хөтөлбөр төсөл, сан, арга хэмжээний зардал Гадаадын эх үүсвэрээр санхүүжүүлж буй төсөлд оруулах дотоодын хувь ЗГ-н нөөц хөрөнгө Орон нутгийн нөөц хөрөнгө Төсвийн хуваарилагдаагүй Болзошгүй эрсдэлийг нөхөх зардал Дөрөв. Хөрөнгө оруулалтын үндсэн хөрөнгийн ашиглалт Дотоодын эх үүсвэрийн Гадаадын эх үүсвэрийн Тав. Хүүний зардал Гадаадын байгууллагад төлөх хүү ЗГ-н бус дотоодын байгууллагад төлөх хүү ЗГ-н байгууллага, нэгжүүдэд төлөх хүү Бусад Зургаа. Татаас Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн татаас Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд
54.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Долоо. Тусламж шилжүүлэг Гадаадын улс орнуудад үзүүлсэн Олон улсын байгууллагуудад үзүүлсэн ЗГ-н бусад түвшний нэгжүүдэд олгосон Төсвийн ерөнхийлөн захирагчдад олгосон санхүүжилт, шилжүүлэг Орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчдад олгох татаас, санхүүжилт Төсөвт байгууллагад олгох санхүүжилт Нийгмийн даатгалын санд олгох татаас Тусгай зориулалтын сан болон бусад Төрийн сургалтын санд олгох татаас Соёл урлаг хөгжүүлэх санд олгох татаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд олгох татаас Замын санд олгох татаас Найм. Нийгмийн хамгааллын зардал Нийгмийн даатгалын зардал Тэтгэмжийн даатгалын сан ҮОМШӨ-ний тэтгэвэр, тэтгэмж Ажилгүйдлийн тэтгэмж Нийгмийн халамжийн зардал Ажил олгогчоооос өгөх бусад тэтгэмж Ес. Бусад зардал Бусадын өмчийг ашигласаны буюу түрээсийн зардал Байрны түрээс Суваг ашигласны түрээс Найдваргүй авлагын алдагдал Хөрөнгө худалсаны гарз Гадаад валютын ханшийн зөрүүний алдагдал Бусад зардал ба алдагдал гэж ангилсан. Энэ ангилал нь төсвийн зардлыг данс бүртгэлд хэрхэн туслах байдлаар нь буюу түүний зориулалтад үндэслэн тогтоосон ангилал юм. ЛЕКЦ№9. ТӨСВИЙН ЗАРДЛЫН УДИРДЛАГА Төрийн удирдлагын үйл ажиллагааны зардлын хэрэгцээг хангахад зориулж төр, Засгийн Газраас зарцуулж буй хөрөнгийг үр ашигтай хуваарилах, ашиглахтай холбоотойгоор төсвийн зардлын удирдлагын тухай асуудал урган гарч ирдэг. Өөрөөр хэлбэл төрийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх зорилгоор улсын төсвийн орлогыг хуваарилах, зарцуулах, тайлагнах, хяналт тавих явцад гарч буй харилцааг зохицуулна гэсэн үг. Иймд төсвийн зардлын удирдлагад 3 үндсэн зорилт дэвшигдэнэ. 1. Санхүүгийн нэгдсэн сахилга батыг хангах болон хангуулах
55.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ 2. Төрийн бодлогын тэргүүлэх чиглэлд хөрөнгө нөөцийг зохистой хувиарлах байршуулах 3. Санхүүжилтийн үйл ажиллагааны удирдлага зохион байгуултыг боловсронгуй болгох Санхүүгийн нэгдсэн сахилга батыг хангах, хангуулах гэдэг нь зардлыг хянаж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, хангуулах санхүүгийн чадавхийг бэхжүүлэх зорилгыг агуулдаг. Төрийн бодлогын тэргүүлэх чиглэлд нөөцийг хуваарилах гэдэг нь стратегийн чиглэлд хөрөнгө оруулалт хийх, нөөцийг үр ашигтай салыбарт хуваарилж, шилжүүлнэ гэсэн үг. Үйл ажиллагааны удирдлагыг боловсронгуй болгох, зардал санхүүжилтийг шуурхай олгох, төлбөр тооцоо гүйцэтгэх ажлыг хөнгөвчлөх, санхүүжилтийн үр ашгийг тооцох, ажлын үр дүнг үнэлэх аргыг боловсронгуй болгож хөгжүүлэх, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх зэрэг асуудал багтана. Улсын зардлыг үр ашигтай зарцуулах, төлөвлөх үүднээс улсын төсвөөс төлөх төлбөр, санхүүжилтийг хэд хэдэн төрөлд хувааж авч үздэг. a) Санхүүжилт Улсын төсвөөс үйлдвэр, аж ахуйн байгууллагад зориулж олгож буй мөнгөн хөрөнгө юм. b) Субсид- Мөнгөн тэтгэмж Төрийн өмчийн байгууллагад олгодог улсын мөнгөн тэтгэмжийн нэг төрөл юм. c) Субвенц- Санхүүгийн тэтгэмж Олон нийтийн байгууллага эсвэл салбарын аж ахуйн газрыг хөгжүүлэх зорилгоор төр, ЗГ-с өсч байгаа санхүүгийн тэтгэмжийн нэг төрөл юм. d) Татаас Үйлдвэр, аж ахуйн газрын үйл ажиллагааг дэмжих, алдагдалыг нөхөх зорилгоор өсч байгаа санхүүгийн тэтгэмжийн нэг төрөл юм. Олон улсын практикт 3 төрлийн татаасыг өргөн ашиглаж байна. 1. Зориулалтын татаас 2. Болзолт татаас 3. Тэгшитгэх татаас Зориулалтын татаас: Зориулалтын татаас бол тодорхой зориулалтаар өгдөг татаасын нэг төрөл юм. Нийгэм, олон нийтийн эрх ашгийн давуу зайлшгүй шаардлагатай үйлчилгээг орон нутгийн засаг захиргаа өөрт санхүүжүүлэх чадваргүй нөхцөлд зориулалтын татаасыг өгөх шаардлагатай болно. Болзолт татаас: Болзолт татаас гэдэг нь тодорхой нэг асуудлыг шийдвэрлэх тохиолдолд эсвэл эдийн засгийн байдал, төсвийн үзүүлэлтийг сайжруудах зорилготой тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөл олгодог татаас юм.
56.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Тэгшитгэх татаас: Тэгшитгэх татаас гэдэг нь хөгжлийн төвшин доогуур байгаа орж нутгийг хөгжүүлэхэд зориулж олгож буй санхүүгийн дэмжлэг буюу нэг татаасын нэг хэлбэрийг хэлнэ. Тэгшитгэх татаасын гол зорилго хөгжлийн түвшний ялгааг арилгахад чиглэгдэг. Төсвийн зардлын удирдлагыг хэрэгжүүлэх нь Улсын төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах асуудал сүүлийн жилүүдэд хүчтэй яригдах болсон. Энэ нь улсын зардлын удирдлагыг үр ашигтай хэрэгжүүлэх, албаны бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, тооцоолол судалгаатай, үндэслэл сайтай шийдвэр гаргахыг шаардах болсны илрэл юм. Төрийн мэдэлд төвлөрсөн орлогыг төрөөс үр ашигтай хуваарилж зарцуулах нь улс орны эдийн засгийн хөгжилт, төсвийн тогтвортой байдлыг хангах, төсвийн тэнцлийг зохистой байлгахад гол үүрэг гүйцэтгэж байдаг. Төсвийн зардлын удирдлага нь дараах асуудалд анхаарал хандуулдаг. 1. Төсвийн зардлыг оновчтой хэлбэрээр төлөвлөх 2. Төсвийн зардлыг үр ашигтай хуваарилж, зарцуулах 3. Төсвийн зардлын хяналт тавих, түүний үр өгөөжийг дээшлүүлэх 4. Төсвийн зардалд шинжилгээ хийж, үнэлгээ, өгөх, дүгнэлт гаргах 5. Зардлын ангилалыг зохистой болгох 6. Зардлын бүртгэл, судалгаа, тайлагналтыг боловсронгуй болгох Төсвийн зардлын удирдлага нь төсвийн зардлыг зохистой байдлаар төлөвлөж, зохих тооцоолол судалгаа хийж, үндэслэл бүхий мөнгөн дүнгээр төлөвлөлт хийхээс эхэлнэ. Төсвийн зардлыг төлөвлөхдөө зардлын зүйл заалтыг үндэслэн, эдийн засгийн одоо болон ирээдүйн төлөв төлөв байдалд нийцүүлэн, төлөвлөсөн зорилт, хүрэх үр дүнг харгалзан төсвийн төсөлд тусгаж өгдөг. Төсвийн зардлын төлөвлөлт нь зардлын удирдлагын хүрээнд хийгдэх үндсэн ажил, удирдлагын багийн үндсэн чиг үүрэг болдог. Төсвийн зардлыг үр ашигтай хуваарилж, зарцуулах нь зардлын удирдлагын анхаарах нэг асуудал юм. Төсвийн зардлыг төлөвлөсөний дагуу зардлын зүйл бүрээр хуваарилж, зүй зохистой зарцуулах ёстой. Төсвийн зардал хяналт тавих нь зардлын удирдлагад хэрэгжүүлэх нэг чиглэл юм. Энэ нь төсөв санхүүгийн нэгдсэн сахилга батыг хангах, төсвийн зарцуулалтын үр өгөөжийг дээшлүүлэх, зарлага санхүүжилтийн үйл ажиллагааг бүхэлд нь үр ашигтай болгоход чиглэнэ. Төсвийн зардалд шинэчлэлт хийж, үнэлгээ өгөх замаар дүгнэлт гаргах нь төсвийн зардлын үр ашгийг тооцох, зарцуулалтын байдалд дүгнэлт өгөх, зардлын хэтрэлт болон хэмнэлтийг тодорхойлох, зардлын данс бүртгэл тооцоололд хяналт тавих, дара жилийн төсвийн зардлын төлөвлөлтөд суурь мэдээлэл болгож ашиглана.
57.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Зардлын ангилалтыг оновчтой болгох нь зардлуудыг төлөвлөх, тэдгээрийг хуваарилж зарцуулах, данс бүртгэл, судалгаа шинжилгээг оновчтой зохион байгуулах, зардлын зарцуулалтын тайлагналыг боловсронгуй болгох зорилготой. Зардлын бүртгэл, судалгаа, тайлагналыг боловсронгуй болгох нь шат шатны төсвийн хүрээнд хийгдэх чухал ажил юм. Тухайн төсвийн жилд зардлыг зүйл тус бүрээр нь бүртгэж, судалгаа шинжилгээ хийхэд хялбар болгох, төсөв санхүүгийн ил тод байдлыг хангах зарчмын дагуу нийтэд мэдээлж, тайлагнаж байх ёстой. Дэлхийн улс орнууд хөрөнгө мөнгийг үр ашигтай зарцуулах асуудалд онцгой ач холбогдол өгч, анхаарал хандуулах болсон. Энэ нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямрал, зах зээлийн өрсөлдөөн хөрөнгө нөөцийн байршуулалт, баялгийн хуваарилалт, төсвийн алдагдал, санхүүжилтийн хэрэгцээ зэрэг хүчин зүйлсээс хамаарч байна. Үр дүнд суурилсан менежмент бол 21-р зууны шаардлага, орчин үеийн менежментийн хөгжлийн чиг хандлага болсон. Иймд манай улс төсвийн захирагчидтай үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг. Төсвийн тухай хуулийн 40-р зүйл. Үр дүнгийн гэрээ. 40.1 Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна. 40.2 Энэ хуулийн 40.1-д заасан үр дүнгийн гэрээнд байгууллагын төсвийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, тэдгээрийн төсөв хүрэх үр дүн, түүнийг дүгнэх талаар тусгасан байна. 40.3 Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ. 40.4 Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээг авна. 40.4.1 Төсвийн үр дүнг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар үүрэг өгч, хяналт тавьж ажиллах 40.4.2 хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох Хамтын шийдвэр гаргалт ба Эрроугийн дүрэм АНУ-ын эдийн засагч Харвордын их сургуулийн профессор Кеннет Эрроу “Бүх хүний хүсэл сонирхолыг нэгэн зэрэг хангах шийдвэр хэзээ ч гардаггүй” гэсэн дүрэм буюу боломжгүйн теоромыг боловсруулсан.
58.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Кеннет Эрроу нь 1972 онд эдийн засгийн салбарын нобелийн шагнал хүртсэн нэрт эдийн засагч, эрдэмтэн хүн юм. К.Эрроуг шийдвэр гаргалтын онолд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг. Санал нэгтэй шийдвэр гаргах зарчмаар бол бүх хүн санал нэгдэж байж л шийдвэр гардаг. Энэ нь хэнийг ч гомдоохгүй хувилбар мөн боловч хэрэгжихэд хэцүү, зардал өндөртэйн дээр сонголтод оролцогчид жинхэнэ сонирхлоо нуух , үнэд орох, бусдыг хясах боох оролдлого хийх боломжтой. Иймд бусад хувилбар нь ямар нэг хэмжээгээр цөөнхийг зайлшгүй хохирооход хүргэдэг. К.Эрроугийн боловсруулсан дүрэм нь “хувь хүн сонгогч нь төрөөс үр дүнтэй, хэрэгжих боломжтой шийдвэр хүсэн хүлээж байдаг бол төр нь хувь хүн бүрийн үр дүнтэй саналыг хүлээж авах боломжгүй байдаг” гэсэн дүрэм юм. Төр бол нэг бие даасан хувь хүн сонгогчийн төсөөлөл биш бөгөөд энэ нь олон арван мянган сонгогчийн төлөөлөл болж байдаг. Тухайн нэг хувь хүн, сонгогч нь төрөөс өөрийн хүсэл сонирхолд тохируулан шийдвэр гаргахыг хүлээх шаардлагагүй бөгөөд энэ нь төрийн зүгээс ямар ч боломжгүй гэдгийг нотлон харуулж байгаа юм. Хяналтын асуултууд 1. Төсвийн зардлыг ангилж авч үздэг үндсэн шалтгаан, түүний ач холбогдлыг тайлбарлан бич. 2. Татаас гэж юу вэ? Түүний төрлийг нэрлэж, тус бүрт тайлбарыг бич. ЛЕКЦ№10.ТӨСВИЙН АЛДАГДЛЫН УДИРДЛАГА Төсөвт төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг сан нь төсвөөс хийх санхүүжилтэд хүрэлцэхгүй болох тохиолдолд төсвийн алдагдал хэмээх ойлголт гарч ирдэг. Төсвийн алдагдал бол төсвийн нийт зарлага нь нийт орлогоосоо их болж,хэтрэх үзэгдэл юм. Төсвийн алдагдлын хэмжээ бол аливаа улсын эдийн засгийн тогтвортой байдлыг тодорхойлох,макро эдийн төлөвийг үнэлэхэд ашиглагддаг нэг чухал үзүүлэлт болдог. Төсвийн алдагдал нь ихэнхи улсхд тохиолдох бөгөөд харин түүнийг тодорхой түвшинд барьж түүнээс хэтрүүлэхгүй байх бодлого,арга хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой түвшинд барьж түүнээс хэтрүүлэхгүй байх бодлого,арга хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой түвшинд барьж, түүнээс хэтрүүлэхгүй байхыг чухалчилдаг. Тухайлбал төсвийн алдагдлын хэмжээг ихэнхи тохиолдолд ДНБ-ний 2%-5% тооцож,түүнээс хэтрүүлэхгүй байх хэмжээнд барьдаг. Анх төсвийн орлого нь зарлагатайгаа тэнцүү буюу баланслагдаж байх ёстой гэсэн үзэл баримтлал давамгайлж энэхүү хандлага хүчтэй байсан. Өөрөөр хэлбэл төсвийн зарлага нь орлогоосоо хэтрэх ёсгүй гэж үзэж байсан. Харин эдийн засагч Ж.Д.Кейнс болон П.Самуэлсан нар төсвийн алдагдлыг байж болох асуудал гэдгийг бүх нийтээр хүлээн зөвшөөрөхөд голлох нөлөө үзүүлсэн. Эдгээр эдийн засагчийн "Эдийн засаг дахь төрийн оролцооны тухай", "Нийгмийн барааны тухай" зэрэг бүтээл гарснаар санхүү эдийн засагт гүйцэтгэх төрийх шинэ үүргүүдийг тодорхойлж өгсөн. Энэ үеэс төрийн санхүүд төсвийн алдагдлын тухай асуудал нь судалгааны нэг томоохон бөгөөд сонирхолтой чиглэл болон
59.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ гарч ирсэн байдаг. Төсвийн алдагдал нь эх үүсвэргүй болсон зарлагын хэмжээгээр бий болох тул түүнийг нөхөхөд нэмэлт эх үүсвэр ашиглах бөгөөд тэр нь ихэвчлэн зээлийн эх үүсвэр байдаг.Тухайн жилийн төсөв алдагдалтай байгаа эсэхийг нийт эрэлтийг бий болгох үндэсний орлого, нийт хэрэглээ,хуримтлал,хөрөнгө оруулалттай холбож үзэх нь зүйтэй. Үүнийг нийт эрэлтийн тэгшитгэлд үндэслэн гарган авч тайлбарлаж болно. AD=Y=C+I+G+(E-IM) Энд, AD-Aggregate demandбуюу нийт эрэлт Y-National income буюу үндэсний орлого C-Consumption буюу хэрглээ I-Investment буюу хөрөнгө оруулалт G-Government буюу засгийн газрын зардал E-Export буюу экспорт IM-Import буюу импорт I=Y-G-C-(E-IM) Энд татварыг нэмж хасаж тэнцүүлбэл I=(Y-C-(E-IM)-T)+(T-G) T-G>0 төсөв алдагдалгүй. T-G<0 төсөв алдагдалтай. Алдагдлын үндсэн шалтгаан нь татварыг нэмэгдүүлэх улс төрийн сонирхол бага байх тул Засгийн газар татварыг бага ногдуулдаг,мөн төсвөөс хийх зарлага санхүүжилтийн хэрэгцээ ямагт их байдагтай холбоотой. Төсвийн алдагдал нь хэд хэдэн шалтгааны улмаас бий болно. 1. Урсгал тооцооны гарах алдагдал: Гол нөхцөл нь урсгал зарлага хэт их өссөний улмаас орлого нь түүнийг нөхөх боломжгүй болох үед төсөв алдагдалд ордог. Энэхүү шалтгааны улмаас үүсэх алдагдал нь ихэвчлэн хөгжиж буй улс орнуудад тохиолддог. 2. Гадаад хүчин зүйлийн алдагдал: Өр төлбөр, засгийн газрын зардал огцом өсөх, их хэмжээний гадаад зээлийн өр төлбөрийг төлөх үед төсвийн зарлагын нилээд хэсэг нь зарцуулагддаг. Энэ үед бусад төрлийн зарлага санхүүжилтгүй болж алдагдлын хэмжээг нэмэгдүүлдэг. Мөн тухайн улсын гадаад зах зээл дээрх экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ буурахад төсвийн алдагдлын хэмжээ өсдөг.
60.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ 3. Урсгал зардлын өсөлтийн алдагдал: Урсгал зардал-өдр тутмын хэрэглээнд дахин ашиглагдахгүйнэг удаа л зарцуулаад өнгөрөх буюу хамгийн идэвхигүй зардал. Ийм урсгал зардал өсөх нь урсгал тэнцлийг бууруулж энэхүү бууралт нь урсгал зардал өсөх нь урсгал тэнцлийн тодорхой хувиас хэтэрсэн нөхцөлд алдагдал болно. Ийм алдагдалд нийгмийн баталгаа сайтай, өндөр хөгжилтэй орнуудад их гардаг учраас тэдгээр орны засгийн газар уг зардлын өсөлтийг хуулиар тогтоож өгсөн байдаг. 4. Мөнгө зээлийн бодлогын алдагдал: Үүнд нөлөөлөх гол хүчин зүйл нь инфляци юм. Онолын хувьд инфляци нь төсвийн алдагдлыг бий болгох, нэмэгдүүлдэг гэсэн үр нөлөөтэй. Эдийн засгийн хямрал бий болж, мөнгөний ханш унаж инфляци өндөр болсноор зарлагын өсөлт нь орлогын өсөлтөөс давдаг. Бий болсон алдагдлыг эмиссийн аргаар багасгах боломжтой ч инфляцийг улам хөөрөгдөж алдагдлыг нэмэгдүүлэх шалтгаан болдог. 5. Хөрөнгө оруулалтын алдагдал: Тухайн улсын Засгийн газар дангаар санхүүжүүлж чадахааргүй том хөрөнгө оруулалт, төслийг хэрэгжүүлэхэд санхүүжилт шаардагддаг. Монгол орны хувьд хуримтлал бага учир зах зээлийн эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага байнга тулгардаг. Үүний улмаас төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх замаар дээрх санхүүжилтийг шийдвэрлэх үе гардаг. 6. Санхүүгийн бодлогын алдаанаас үүсэх алдагдал: Засгийн газраас санхүү, төсөв мөнгөний бодлогын хүрээнд зохицуулалтын буруу арга хэрэглэснээр алдагдал нэмэгддэг. Засгийн газраас ямар нөхцөлд ямар арга хэрэглэх нь чухал асуудал байдаг. Онолын хувьд санхүү, төсөв, мөнгөний бодлогыг өөр хооронд нь зөв уялдуулах нь эдийн засгийн уналтаас гарах арга замуудын нэг юм. Эдийн засгийн рөгжлийн гол түлхэц нь улсын хөрөнгө оруулалт байдаг. Иймээс улс орнууд өөрийн төсвийн зарлагыг хөрөнгө оруулалтад голлон чиглүүлдэг. Энэ үед зарлага нь эдийн засгийн нөөц боломжоос давж төсвийн алдагдал үүснэ. Энэ алдагдал нь элс орны хэмжээг бууруулбал төсөв алдагдахгүй болох боловч эдийн засгийн ирээдүйг хөгжлийг хязгаарлахад хүргэдэг. Төрийн зүгээс авч явуулж байгаа санхүү, эдийн засгийн бодлого нь тухайн цаг үедээ тохироогүй, үр ашиггүй байх тохиолдолд, эдийн засгийн тогтвортой байдал алдагдан, үйлдвэрлэл үйлчилгээ, хүн амын ажил эрхлэлт буурч, мөнгөний ханш унаснаар төсвийн орлого багасдаг. Мөн зарлагын нэрлэсэн дүн өснө. Энэ бүхний тусгал нь төсвийн аллагдалд үүсэх үндсэн шалтгаан болдог. Ийм нөхцөлд санхүүгийн зөв бодлогыг боловсруулан авч хэрэгжүүлэхгүй бол эцсийн дүнд эдийн засгийн гүн хямралд хүргэж болзошгүй. Дотоод хүчин зүйл Татварын зохистой бус бодлого Үйлдвэрлэлийн уналт буюу зогсонги байдал Төсвийн хөрөнгийн үр ашиггүй зарцуулалт Улсын дотоод өрийн өсөлт Улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал
61.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Зардлын оновчтой биш бүтэц Улс төрийн намууд болон бизнесийн томоохон байгуулагуудын үйл ажиллагаа Мөнгөн гүйлгээ, төлбөр тооцооны тогтворгүй байдал Үндэсний валютын ханшгүйтэл Байгалын гамшиг Цэрэг дайны үйл ажиллагаа Гадаад хүчин зүйл Олон улсын улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал Санхүүгийн зах зээл дээрх валютын хахшны өөрчлөлт Дэлхийн зах зээл дээрх гол нэрийн бүтээгдэхүүний үнэ ханшийн өөрчлөлт Улсын гадаад өрийн өсөлт, түүний дарамт Харилцагч улсуудын хандлага Олон улсын байгууллагуудын баримталж байгаа бодлогын нөлөө Татварын зохистой бус бодлого нь татварын ачааллын түвшинг алдагдуулж, татвар төлөгчдийн аж ахуйн үйл ажиллагаа, бизнесийг хязгаарлах ба төсөвт орох татварын хувь хэмжээг бууруулах байдлаар сөрөг нөлөөг үзүүлдэг. Ингэснээр төсвийн орлого багасаж, зарлагын эх үүсвэр дутагдалтай болоход нөлөөлнө. Энэ нь төсвийн алдагдлыгнэмэгдүүлэх шалтгаан болно. Үндэсний нийт бүтээгдэхүүн, үндэсний орлого нь татварын хэмжээтэй шууд хамаарөлиай байна. Иймээс үйлдвэрлэл, үйлчилгээний уналт нь үндэсний орлогын хэмжээг бууруулж, төсөвт орох татварын орлогыг багсгадаг. Төсвийн хөрөнгийн үр ашиггүй буюу үрэлгэн зарцуулалт болон зардлын онвочтой бус бүтэц нь түүнийг санхүүжүүлэх орлогыг хүрэлцэхгүйд хүргэж алдагдал үүсэх нөхцөлийг бүрдүүлнэ. Тухайн орны улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал нь нийт эдийн засаг хүн амын амжиргааны түвшин, бодит орлого инфляцийн хэмжээнд сөргөөр нөлөөлж төсвийн орлогын дутагдлыг бий болгон, зардлыг нэмэгдүүлснээр алдагдал үүсэх шалтгаан нөхцөл болдог. Мөнгөн гүйлгээ болон үндэсний валютын ханшны тогтвортой байдал нь төрөөс явуулах мөнгөний бодлогоос хамаардаг. Хэрэв төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг буруу тодорхойлох нь дараах үр дагавартай. Үндэсний валютын ханш хэт сулрах Эдийн засаг дахь мөнгөний эрэлт огцом өсөх Бартерийн үйл ажиллагаа нэмэгдүүлэх Хуурамч мөнгө үүсэх нөхцөлийг бүрдүүлж, эрсдэлийг нэмэгдүүлэх Төлбөр тооцооны норм, нормативыг эвдэх гэх мэт сөрөг нөлөөг үзүүлдэг. Энэ нь эцсийн дүндээ төсвийн орлогын үнэгүйдлийг бий болгон зарлагын өсөлтийг бий болгосноор төсвийн алдагдал хүргэж байна. Энэ бүхнээс дүгнэж үзвэл төсвийн алдагдал үүсэх үндсэн шалтгаан бол 2 үндсэн асуудал дээр төвлөрч байна.
62.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ 1. Төсвийн орлогын бууралт 2. Төсвийн зарлагын өсөлт болж байна. Төсвийн алдагдлыг зохистой түвшинд байж болох асуудал гэж дэлхий нийтээр үзэх болсноос хойш ихэнх улс орон төсвийн алдагдалтай явж ирсэн. Энэхүү хандлага нь цаашдаа ч хөгжиж хадгалагдах төлөвтэй байгаа гэж судлаачид дүгнэдэг. Харин сүүлийн үед дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралтай холбоотой түүнийг зохицуулах, хянах, удирдах тухай хүчтэй яригдах болсон. Зарим эдийн засагч судлаачид эдийн засаг санхүүгийн хямралын нөлөө улсын өр, төсвийн алдагдлын хэмжээ өссөнтэй холбон тайлбарлана. Засгийн газраас төсвийн бодлогоо шинэчлэхийг шаардах болсон. Төсвийн алдагдал нь эх үүсвэргүй болсон зардлын хэмжээгээр тодорхойлогддог. Төсвийн алдагдлыг байж болох асуудал хэмээн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөх болсон билээ. Иймд түүнийг зохистой хэмжээнд хэрхэн байлгах, ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх асуудлыг төрийн санхүүгийн бодлогын түвшинд авч үзэх болсныг өмнө тэмдэглэсэн. Иймд төсвийн алдагдлыг нөхөх гэдэг бол зарлагыг санхүүжүүлэх арга хэлбэр нь ялгаатай байдаг. Алдагдлыг санхүүжүүлэхдээ нэг эх үүсвэр эсвэл хэд хэдэн эх үүсвэрийг зэрэг ашиглах боломжтой. Энэ нь 2 үндсэн арга замаар хэрэгжинэ. Үүнтэй холбоотойгоор Эдийн засгийн хөгжлийг тогтворжуулж өөрийгөө тэтгэх бүтцийг бий болгох Зарлагын бүтцэд өөрчлөлт гаргах Төсвийн алдагдлыг нөхөх оновчтой аргыг сонгож хэрэглэх зэрэг асуудлыг шийдвэрлэхийг шаарддаг. Төсвийн орлого бол үндэсний эдийн засгийн хөгжлийн түвшин, бүтцээс хамаарч байдаг. Ялангуяа үндэсний үйлдвэрлэл үйлчилгээний хөгжил, түүний үр ашиг бол төсвийн орлого бүрдэлтэд эдийн засгийн гол хөшүүрэг болж өгдөг. Түүнчлэн бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааны эцсийн үр дүн нь төсвийн орлогын хэмжээнд нөлөөлнө. Иймээс төсвийн алдагдлыг бууруулахын тулд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, аж ахуйн нэгж байгууллагуудын эрх ашгийг дээшлүүлэх мөн эдийн засгийн тогтворуулахтай холбогдсон макро эдийн засгийн зорилтуудыг хангахуйц бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай болдог. Зах зээлийн эдийн засгийн харилцааны нөхцөлд төсвийн зардлын оновчтой бүтцийг бий болгож, үр ашиггүй зардлыг хасахгүйгээр төсвийн алдагдлыг багасгах боломж багатай юм. Гэхдээ төсвийн санхүүжилтийн хэмжээг багасгах замаар биш харин зардлыг аль болох оновчтой, үр ашигтайгаар хуваарилаж ирээдүйн эдийн засгийн өгөөжид анхаарал хандуулах хэлбэрээр түүнийг хэрэгжүүлэх нь тохиромжтой. Дэлхийн улс орнууд төсвийн алдагдлыг нөхөх дараах аргуудыг нийтлэг ашиглагддаг. Үүнд: Татварын орлогыг нэмэгдүүлэх Улсын зээллэг төсвийн зарлагыг багасгах
63.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Эмисс Сүүдрийн эдийн засгийг багасгах Эдгээр үндсэн аргаас гадна төсвийн татварын бус орлогыг нэмэгдүүлэхэд хэд хэдэн арга замыг ашиглах боломжтой. Өмч хувьчлал явуулах Төрийн өмчит байгуудагуудын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх Гадаад орны болон олон улсын байгууллагуудаас үзүүлэх тусламж дэмжлэгийн хөрөнгийг зохистой ашиглах Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд зэрэг нь тухайн үеийн төсвийн алдагдлыг багасгахад нөлөөлнө. Манай орны хувьд зах зээлийн зохицуулалттай эдийн засаг шилжих шилжилтийн үедээ орсноор өмч хувьчлалыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж, түүнээс орох орлого нь төсвийн татварын бус орлогын зохих хувийг бүрдүүлж ирсэн. Татварын орлогыг нэмэгдүүлэх арга Татварын орлогыг нэмэгдүүлэх арга зам нь дараах боломжуудаас бүрдэнэ. Татварын хувь хэмжээг өсгөх Татварын суурийг өргөтгөх Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг зохистойгоор багасгах Татвар төлөлтийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагаа багтана. Татварын хувь хэмжээг өсгөх гэдэг нь хууль тогтломжийн дагуу төсөвт төвлөрүүлж байгаа татварын батлагдсан хувь хэмжээг ихэсгэх талаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх нь татварын орлого өсөх үндсэн нөхцөл болох учиртай. Дэлхийн улс орнуудад хэрэглэгдэж буй татварын төрлийн орны нөхцөлд тохируулан сонгон авч хэрэглэх, татварын шинэ эх үүсвэр бий болгох замаар хамрах хүрээг өргөтгөж олох орлогын хэмжээг нэмэгдүүлэх аргыг татварын суурийн өргөтгөл гэдэг. Төсвийн орлогыг өсгөх арга замуудын нэг нь татвар төлөлтийг нэмэгдүүлэх явдал мөн. Учир нь татварын тайланд тодорхойлогдсон орлогыг цуглуулах зохих татварыг бүрэн хурааж чадахгүй бол төсвийн татварын орлогыг бууруулахад хүргэдэг. Иймд татварын бодлого нь дараах асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй. Татвар ногдуулалт төлөлтөнд тавих хяналтыг сайжруулах Татварын албаны бүтэц, зохион байгуулалттыг боловсронгуй болгох Татвар төлөгчдийг татвараа төлдөг болох дадал зуршилд сургах Татварын хууль тогтоомж, тэдгээртэй холбоотой заавар журмыг аль болох ойлгомжтой болгох
64.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Татварын албаны санхүүгийн нөхцөлийг сайжруулах Татвар төлөгчдийн бүртгэл, тайлан хөтлөлтийн үйл хжиллагааг сайжруулах Татварын холбогдолтой зөвлөмж, зааварчилгаа, сургалтын ажлыг зохион байгуулах нь эцсийн үр дүнд татвар төлөлтийг сайжруулж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг олгоно. Улсын зээллэг Хөгжингүй эдийн засагтай орнуудад төсвийн алдагдлыг нөхөх гол арга нь улсын зээллэг байдаг. Энэ нь иргэд, байгууллагын хувьд чөлөөтэй мөнгөн хөрөнгөөр улсын зарлагыг санхүүжүүлэх явцад үүсч байгаа санхүүгийн харилцаа юм. Өөрөөр хэлбэл Улсын зээллэг гэдэг нь аж ахуйн нэгж байгууллага болон хүн амын гар эрх ашиглагдаагүй байгаа хөрөнгийг эргэж төлөх нөхцөлтэйгээр засгийн газраам авч ашиглах хэлбэр юм. Засгийн газрын төлөгдөөгүй зээллэгийн үлдэгдлийг улмын өр гэнэ. Улсын зээллэгийг эх үүсвэрийнх нь хувьд 2 ангилж авч үздэг. Гадаад зээл Дотоод зээл гэж ангилдаг. Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор зээллэгийн үнэт цаас гаргах мөнгөн гүйлгээний байдалд бодит нөлөөш үзүүлдэг. Тухайдбал улсын зээллэгт хүн амыг татан оролцуулах нь төлбөрийн чадварыг бууруулна. Уг хөрөнгийг үйлдвэрлэл болон хөрөнгө оруулалтанд зориулсан тохиолдолд гүйлгээнд байгаа мөнгөний нийлүүлэлтийг багасгадаг. Харин цалин, тэтгэвэр, тэтгэмжид зориулбал мөнгөн гүйлгээнд нөлөөлөхгүй. Улсын дотоод зээллэгийн хэмжээнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Хүн амын бодит орлого Аж ахуйн нэгжийн төлбөрийн чадвар Улс орны эдийн засгийн байдал Зээлийн хүүний дундаж түвшин Банкны системийн найдвартай байдал зэрэг багтана. Ялангуяа хүн ам,аж ахуйн нэгж байгууллагын мөнгөн хуримтлал бага байх нөхцөлд дотоод эх үүсвэр хязгаардагддаг. Гадаад зээллэг гэдэг нь төсвийн алдагдлыг нөхөх зорилгын үндсэн дээр гадаад орны засгийн газар, олон улсын байгууллагуудаас гадаад валютаар эргэн төлөгдөх нөхцөлтэй байгаа хөрөнгийн эх үүсвэр юм. Гадаад зээл авахдаа юуны өмнө түүнийг эргүүлэн төлөх эх үүсвэр нөөц боломжийг урьдчилан нарийвчлан тооцох шаардлагатай. Зардлыг бууруулах арга: Төсвийн алдагдлыг бууруулах үр дүнтэй арга бол зардлыг багасгах явдал юм. Төсвийн зардлыг бууруулах арга зам нь дараах чиглэлээр хэрэгждэг.
65.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Зардлыг хасах /тухайн зардлын зүйлийг байхгүй болгох/ Зардлыг танах /зардлын хэмжээг багасгах/ Хэмнэлттэй бөгөөд үр ашигтай зарцуулах / зардлын хэмнэлт гаргах/ Зардлын бүтцийг зохистой болгож, шинэчлэх үндсэн дор хэрэгжинэ. Төсвийн байгууллагуудын орон тоо, төсвөөс санхүүжигдвэл зохих зардлуудыг хасах замаар төсвийн зарцуулалтыг бууруулж болох боловч энэ нь төдийлөн зохимжтой арга биш юм. Харин нийь эдийн засгийн тогтолцооны болон зардлын бүтцийн шинэчлэлтийг хийх замаар зардлыг багасгах нь илүү үр дүнтэй байна. Түүнээс гадна төсвийн хөрөнгийг хэмнэлттэй үр ашигтай зарцуулах зарчимыг хэрэгжүүлж чадвал үргүй зардал багасах боломжтой. Төсвийх орлогын төлөвлөгөөний биелэлтээс хамаарч, зарлагыг зохии хэмжээнд санхүүжүүлэх нь алдагдлыг багасгахад иөн нөлөөлдөг. Иймээс төсвийхн зардлыг бууруулахын тулд дараах чиглэлийг баримтлан тайлбарлавал илүү үр дүнтэй. Үүнд : Батлан хамгаалах үйл ажиллагааны зардлыг багасгах Төрийн удирдах байгууллагын зардлыг бууруулах Төсвийн хөрөнгийн зарцуулалтын чиглэлийг зөв тодорхойлно Төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх Үйлдвэрлэлийн бус салбарт өгөх татаас, зарлагын хэмжээг багасгах Төсвийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах Улсын өрийн дарамтын зардлын хэмжээг бууруулах Эмиссийн арга: Үндэсний мөнгөн тэмдэгтийг шинээр гүйлгээнд гаргах үйл ажиллагааг мөнгөний эмисс гэж нэрлэдэг. Мөнгөний эмиссийн аргыг хуучин мөнгөн тэмдэгтийн солих, эдийн засагт бий болсон мөнгөний эрэлт хэрэгцээг хангах үүднээс ихэвчлэн хэрэгжүүлдэг боловч зарим тохиолдолд түүнийг төсвийн алдагдлыг нөхөх нэг арга болгон ашигладаг. Энэ нь хамгийн энгийн, хялбар арга мэт боловч сөрөг үр дагавар ихтэй байдаг. Иймээс төсвийн алдагдлыг нөхөх бусад аргын хүрээнд санхүүжилтийн хангалттай эх үүсвэр олох болмжгүй болсон тохиолдолд мөн цэрэг дайны байдалтай байх юмуу, эсвэл эдийн засгийн хувьд уналтад орсон улс орнууд түүнийг авч хэрэглэдэг. Эмисс нь бэлэн мөнгөгтй болон зээллэгийн гэсэн 2 хэлбэртэй байна. Бэлэн мөнгөний эмиссийг гүйлгээнд шинэ мөнгөн тэмдэгт машинаас мөнгөн зээл авах замаар гүйцэтгэдэг. Эдийн засагт үзүүлэх нөлөө нь инфляцийг нэмэгдүүлж, бараа бүтээгдэхүүний үнийг өсгөснөөр хүн амын амьжиргааны түвшинг сайжруулах байдлаар илэрнэ. Иймд эдийн засгийн өнөдр хөгжилтэй улсууд уг аргыг хэрэглэхээс ихэнхдээ татгалздаг байна. Сүүдрийн эдийн засаг : Сүүдрийн эдийн засаг гэдгийг янз бүрээр тодорхойлж хэлсэн байдаг. Хамгийн түгээмэл тодорхойлолт буюу ойлголт нь татварыг далдлахтай холбоотой гардаг. Сүүдрийн эдийн засаг гэдэг нь төсвийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нь татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийж, түүнийг дарагдуулах, эсвэл хэрэглэгчийн эрх ашиг болон аюулгүй ажиллах нөхцөлтэй холбоотой хууль эрх зүйн
66.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ зардлаас зайлсхийх үзэгдлийг хэлдэг. Хамгийн энгийнээр тодорхойлох юм бол татвар ногдох ёстой орлогыг татвар төлөхгүйгээр далд хэлбэрээр олох үзэгдэл юм. Бизнесийн буюу орлого олж буй аж ахуйн нэгжүүд нь бизнесийн орлогоо бүрэн буюу хэсэгчлэн нууж, төлөх ёстой бодит татвараа статистикийн байгууллага болон татварын албанд дутуу тайлагнадаг гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор сүүдрийн буюу далд эдийн засаг гэсэн ойлголт гарч ирдэг. Английн эрдэмтэн Ж.Томас эдийн засаг 2 хэсэгтэй болохыг тодорхойлсон бөгөөд түүнийгээ дараах байдлаар дүрслэн харуулжээ. Албан бус сектор гэдэгт хуулиар зөвшөөрөгдсөн боловч албан ёсны бүртгэл байхгүй, тайлан гаргадаггүй бизнесийн үйл ажиллагаа хамаарна. Тухайлбал тодорхой бизнес эрхэлж байгаа боловч нийгмийн даатгалд хамрагдахгүй ажил эрхлэлтийн зах зээлийг бий болгодог салбар болно. Хууль бус сектор нь тайлан бүртгэлээс санаатай зайлсхийдэг, хуулиар хориотой үйл ажиллагаанууд хамаарна. Жишээлбэл хүний наймаа, хар тамхи, мансууруулах бодисын худалдаа, авлига, хууль бус зэвсгийн наймаа зэрэг хамаарна. Далд буюу сүүдрийн эдийн засаг нь улс орны үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг тул түүнээс урьдчилан сэргийлэх, тууштай тэмцэх бодлого, арга хэмжээг хэрэгжүүлдэг. Сүүдрийн эдийн засаг нь улс орон бүрт харилцан адилгүй байдаг. Энэ нь тухайн улсын авлигын түвшнээс ихэвчлэн шалтгаалдаг бөгөөд нягтлан бодох бүртгэлийн систем, түүний хөгжил, татварын тогтолцооны шударга байдалд нийгмийн халамж, олон нийтэд хүрэх үйлчилгээ, дэд бүтцээр хангах зэрэгт сөргөөр нөлөөлөх дутагдалтай талууд болох татвараас зайлсхийх, хууль өргөн боломжийг бүрдүүлдэг байна. Иймд татварын орлого нийгмийн халамжийг хүртэх, дэд бүтцийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй гэдгийг олон нийтэд ойлгуулах, сайн дураар татварын үүргээ биелүүлэх ажиллагааг дэмжих, бизнесийн далд үйл ажиллагаа эрхлэгчидтэй харилцах нь ямар аюултай болохыг таниулах, энн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, жижиг бизнес эрхлэгчдийг таних улмаар харилцаанд оролцохоос татгалзах, зэрэгт олон нийтийг татан оролцуулах татварын албадын сүүдрийн эдийн засаг дахь үйл ажиллагааг илрүүлж хариуцлага тооцох чадвар нэмэгдэж байгааг олон нийтэд мэдээлэх зэрэг олон талт бодлого, үйл ажиллагаа явуулах шаардлагатай хэмээн Олон Улсын валютын сангийн зөвлөмжид бичсэн байна. Бодит эдийн засаг Зохицуулалтын эдийн засаг Далд эдийн засаг Албан бус сектор Хууль бус сектор
67.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Зорилтот хүрээнд тусламж үзүүлэх : Хууль зөрчих нь санаатайгаар хийгдэхээс илүүтэй тухай хууль дүрмийг сайтар ойлгоогүй ур чадвар багатай байх зэргээс ихээхэн хамаардаг. Ялангуяа жижиг бизнес эрхлэгчид мэргэжлийн зөвлөгөө тусламжавч чадахгүй байгаа тохиолдолд энэ байдал ихээхэн ажиглагддаг байна. Ийм учраас татварын албад жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, арга хэмжээг олон хэлбэр, боломжит нөхцөлөөр зохион байгуулж тэднийг сайн дураар татвараа төлөхийг мэдээлэл авах бололцоог бүрдүүлсэн чанартай үйлчилгээгээр хангах, Засгийн газрын мэргэжлийн чиг үүргийн агентлагуудтай хамтран жижиг бизнес эрхлэгчдийн үүрэг хариуцлага, эрхийг нь ойлгуулах, үнэ төлбөргүй сургалт семинар зохион байгуулах, жижиг бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоож, ямар саад бэрхшээл тулгарч байгааг сонсох, тэдгээртэй холбоотой зөвлөгөө өгөх,гарын авлага материал хэвлэж тараах, мэдээллийн сан бүрдүүлэх онлайн тогтолцоо бий болгох зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлбэл зохино. Бие даасан зохицуулалтыг дэмжих: Сайн дураар татвар төлөх үүргээ биелүүлэгчдийг тодорхой байдлаар урамшуулж дэмжих нь зүйтэй. Урамшуулал нь дараах хэлбэртэй байж болно. Хүү, торгуулиас чөлөөлөх гарын авлага боловсруулж, татвар сайн төлөгчдийг таних, тэднийг бүртгэсэн байх, Тайланд тавих шалгуурыг дарамт багатай болгох, улмаар бичиг баримт бүрдүүлж татвар тайлагнах хугацааг сунгах, татвар төлөгчийн төлбөр төлөх таатай нөхцөл бүрдүүлэх Ажилтны ажил эрхлэлтийн байдлыг тодорхойлох, шийдвэр гаргах тогтолцоог дэмжих гэх мэт илүү нарийн төвөгтэй асуудлыг тайлагнах түүнийг дэмжих онлайн буюу зайнаас хийж болох арга хэрэгслийг нэвтрүүлэх; Гуравдагч талаас олж авсан татварын эргэн төлөлт, буцаалтын тухай тоон мэдээллийг урьдчилан бүртгэх байж болно. Жишээ нь: ногдол ашиг төлсөн хувьцаат компаниас мэдээлэл авч ногдол ашиг хүртсэн хувьцаа эзэмшигчийн мэдээллийг авч болно. Татварын тогтолцлоонд зуучлагч байгууллагууд, гадны хувь нийлүүлэгчид, татварын албад, татварын мэргэжилтнүүд, банк болон бусад санхүүгийн байгууллагууд , үйлдвэр эрхлэгч бизнес мэргэжлийн нийгэмлэг ба бизнес үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай хамтран ажиллах замаар бие даасан зохицуулалтыг дэмжих болгомжтой юм. Татвараас зайлсхийх гэсэн оролдлогыг илрүүлэх болон хууль сахиулах чадавхийг олон нийтэд таниулах: Сүүдрийн эдийн засагтай тэмцэх стратеги болгож татвараас зайлсхийх гэсэн гэсэн оролдлогыг найдвартай олж илрүүлэх, хууль сахиулах ажиллагааг дэмжих, түүнд туслах үүднээс татварын ажилтнуудын боловсрол мэдлэгийг дээшлүүлэх сургалт семинар зорион байгуулах хэрэгтэй. Энэ нь үр дүнтэй мэдээлэл цугдуулах эрсдэлийг тодорхойлох, түүнд дүн шинжилгээ хийх, тухайн хууль бус үйлдэл илрүүлэх чадварлаг ажиллах хүчийг бий болгох шаардлагатай. Үүний тулд хэрэгжүүлэх хөтөлбөрийг
68.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ боловсруулж шаардлагатай. Үүний тулд хэрэгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж түүндээ дараах злрилгыг тодорхойлсон байна. Системээс гадуур үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийг тодорхойлох Бүртгэлийг шинээр хийж, татварын хуулийг дагаж мөрдөх байдалд хяналт тавих Бүртгэлийн системийг боловсронгуй болгож, түүнийг тасрлтгүй сайжруулах Байнга алдагдалтай эсвэл орлого багатай хэмээн бодит бус тайланг удаа дараа мэдүүлж байгаа бизнес эрхлэгчийг тодорхойлох Эрсдэл өндөртэй салбарын үйл ажиллагаанд анхаарлаа хандуулах; Татвараас зайлсхийх явдал өргөн тархсан салбар, худалдаа арилжаанд зориулсан тусгай тайлагнах тогтолцоог бий болгон танилцуулах ; Илт тансаг хэрэглээний байдалд үндэслэн илрүүлэх Бодит орлогоо нуун дарагдуулж,улмаар Засгийн шазрын дэмжлэг, давуу тал эдэлсэн аливаа хууль бус үйлдэл хийсэн татвар төлөрчдийг илрүүлэх зэрэг болно. Төсвийн алдагдлын удирдлага нь 2 үндсэн чиглэлд анхаарал хандуулах учиртай. 1. Орлогыг нэмэгдүүлэх чиглэл 2. Зарлагыг бууруулах чиглэл Орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр эдийн засгийн өсөлтийг бий болгох, стратегийн ач холбогдол бүхий экспртын баримжаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах мөнгө зээлийн бодлогыг зохистой хэрэгжүүлэх замаар санхүүгийн тогтвортой байдлыг хангах мөнгөний ханш сулрах үзэгдлээс сэргийлэх дэд бүтцийг хөгжүүлэх, аялал жуулчлал үйлчилгээний салбарыг өргөтгөх, татварын тогтолцоог шинэчлэх зэрэг бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Төсвийн зарлагыг бууруулах чиглэлээр Засгийн газар хэрэглээний зардлыг багасгах төсвийн зардлыг хэмнэлттэй зарцуудах, хуваарилалтын тогтолцоог боловсронгуй болгох, зардлын хяналтыг схйжруудлах төсвийн зардлын бүртгэл, тайлагналтыг болвсронгуй, ил тод болгох, хэмнэлтийн тогтолцоог урамшуулах зэрэг бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой. Хяналтын асуултууд 1. Төсвийн алдагдлыг нөхөх эх үүсвэрүүдийг нэрлэнэ. 2. Төвийн алдагдлыг бууруулах арга замуудыг тодорхойлж, тус бүрт тайлбарыг бич. 3. Төсвийн алдагдалд сөргөөр нөлөөлдөг далд эдийн засгийг хэрхэн бууруулах нь үр дүнтэй гэж үзэж байна. Өөрийн тайлбарыг бичиж, дүгнэлт гаргах.
69.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ ЛЕКЦ№11. ТӨРИЙН САНХҮҮГИЙН ӨРИЙН УДИРДЛАГА Өр гэдэг нь өрийн хэрэгслээр дамжуулан тухайн этгээдээс бусад этгээдийн өмнө ирээдүйд эргэн төлөх төлбөрийн үүргийг хэлдэг. Өөрөөр хэлбэл тодорхой болзол нөхцөлийн дагуу эргүүлж төлөх үүрэг хүлээж бусдаас авсан мөнгөний хэмжээ. Өр үүсгэхдээ зээлийн гэрээ байгуулах бөгөөд түүнд төлбөр хийх хугацаа, зээлийн хүү, хөнгөлөлтийн нөхцөлийг тусгасан байдаг. Мөн зээлийн гэрээнд зээлдүүлэгч болон зээлдэгч талын эрх болон үүргийг тодорхойлсон байх бөгөөд шаардлагатай бол нэмэлт нөхцөл, тусгай заалтыг тусгаж болдог. Өр нь тооцооны өглөг болон өрийн хэрэгслээр дамжиж бий болдог. Өрийн хэрэгсэл гэдэг нь бүх төрлийн зээл, үнэт цаас болон өр үүсэх аливаа гэрээ, хэлцлийг хэлнэ. Улс орнуудын засгийн газар хэд хэдэн шалтгааны улмаас зээл авах, бусад үйл ажиллагааны нөлөөгөөр өр төлбөр үүсдэг. Улсын өр үүсэх үндсэн шалтгаан гэвэл: 1. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх 2. Томоохон төсөл, хөтөлбөр, арга хэмжээг зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх 3. Төрөөс хөрөнгө оруулалт хийх үед зээл авах 4. Эдийн засгийн хямралын улмаас зээл авах зайлшгүй шаардлага бий болох 5. Төсвийн зардлын богино хугацааны санхүүжилтийн хэрэгцээг нөхөх 6. Засгийн газраас гаргасан өрийн баталгааны санхүүжилтийг гаргах 7. Санхүүгийн түрээсээр хөрөнгө ашиглах 8. Хугацаа хэтэрсэн хүү, алданги, торгууль төлөх 9. Төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжий санхүүгийн үүрэг буюу өр төлбөр, үйл ажиллагааны алдагдал нөхөх 10.Өрийг дахин санхүүжүүлэх 11.Бусад шалтгааны улмаас улсын өр үүсдэг. Улсын өр гэдэг нь засгийн газрын дотоод, гадаад зээл, санхүүгийн түрээс, засгийн газрын гаргасан баталгаа, өрийн бичиг, төрийн болон орон нутгийн өмчит тэдгээр өмч давамгайлсан хуулийн этгээдийн ирээдүйд эргэн төлөх үүрэг хүлээсэн санхүүгийн бүх төрлийн төлбөрийн үүргийн мөнгөн дүн, түүнд ногдох хугацаа хэтэрсэн хүү, алданги, торгуулийн нийлбэрийн хэлдэг. Улсын өрийн төрөл 1. Гадаад Гадаад орон, засгийн газрын өр Гадаад бондын өр Олон улсын байгууллагын өр 2. Дотоод Монгол банкны зээл Засгийн газрын үнэт цаасны өр Болзошгүй өр төлбөр Гадаад орны засгийн газраас авах өр нь хандивлагч орнуудаас авах, засгийн газар хоорондох гэрээ, хэлэлцээрийн хүрээнд хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор авах зээл юм. Гадаад бондын өр нь олон улсын санхүүгийн зах зээлд гаргаж
70.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ арилжаалсан бондын өр юм. Тухайлбал Хөгжлийн банкны зургаан зуун сая америк долларын үээл, 1,5 тэрбум америк долларын “ Чингис бонд” өр гэсэн үг. Олон улсын байгууллагын өр нь олон улсын банк санхүүгийн байгууллагаас авсан хөнгөлөлттэй зээл юм. Манай улсын хувьд дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банкнаас урт хугацаатай, хөнгөлэлттэй зээл авч ашигладаг бөгөөд тус байгууллагуудын гишүүн орон юм. Болозошгүй өр төлбөр гэдэг нь заасгийн газрын гаргасан баталгааг хангах, эсвэл үндэсний аюулгүй байдал, улс төр, нийгэм, эдийн засаг, санхүү, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор төрөөс хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээтэй холбогдон төсөвт үүсч болзошгйүй эрсдэлийн мөнгөн дүнгээр тооцож илэрхийлснийг хэлнэ. Болзошгүй өр төлбөр Засгийн газрын болзошгүй өр төлбөрийн талаарх мэдээллийг УИХ болон нийтэд мэдээлнэ Засгийн газрын болзошгүй өр төлбөрийн талаарх мэдээллийг жилийн болон тодотгосон төсвийн төсөл, төсвийн хагас болон бүтэн жилийн гүйцэтгэлийн тайланд бүрэн тусгана. Болзошгүй өр төлбөр, өрийн баталгаа, тэдгээртэй холбогдсон мэдээлэлд төриын аудитын төв байгууллага хяналт тавьж, дүгнэлт гаргана. Болзошгүй өр төлбөр, зээлийн баталгаа эдгээрээс учирч болзошгүй эрсдэл, төлбөрийн хэмжээг тооцон мэдээлснийг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг өглөг үүсгэсэнд тооцохгүй. Улсын өр (гадаад) 1. Засгийн газрын өр 2. Хувийн хэвшлийн өр Засгийн газрын өр нь засгийн газар болон орон нутгийн засаг захиргаанаас хариуцан төлөх гадаад валютаар авсан зээлийг хэлнэ. Хувийн хэвшлийн өр гэдэг нь хувийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын олон улсын банк санхүүгийн байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчдад төлөх өр төлбөр юм. Улсын гадаад өр бол гадаад валютаар авсан зээлийн хэмжээгээр тодорхойлогддог. Улсын өр нэмэгдэх нь өрийн дарамтыг бий болгох хандлагатай болдог. Өрийн дарамт нь зээлдүүлэгчдийн төлбөрийг төлж чадахуйц хүрсэн эсвэл санхүүгийн хүндрэл тодорхой хэмжээгээр учирч эхэлсэн бөгөөд тэр хэрээр эрсдэлийг нэмэгдүүлсэн, өр төлөхөд эдийн засагт бодитой хүндрэл гарах зэрэг нөхцөл байдал тулгарсныг хэлнэ. Улс орнууд өрийн дарамтаас урьдчилан сэргийлж байх ёстой. Үүний тулд хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой. Үүнд: Өрийн тооцооллыг сайн хийж түүнтэй холбоотой төлөвлөлтийг сайжруулах Өрийн хэмжээг аль болох нэмэгдүүлэхгүй байх Төсвийн алдагдлыг бууруулж, хуримтлалыг бүрдүүлэхэд анхаарах Өрийг хугацааны үеүүдэд хуваарилаж, урт хугацаанд бага хэмжээгээр цувуулан төлөх хуваарь гаргах
71.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Өрийн төлбөрийг өгөхдөө өрийн санхүүжилт ашиглахгүй байх Эдийн засгийн өсөлтийн үр дүнд бий болсон ашгийг өрийг төлөхөд зарцуулах Экспортын баримжаатай үйлдвэрлэлийг дэмжих замаар гадаад вальютын нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх Төсвийн зардлыг танах замаар зардлыг зохистой түвшинд байлгах зэргээр бодлого арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой. Засгийн газрын өрийн удирдлага:“ Засгийн газрын өрийн удирдлага “ гэж Засгийн газрын дунд болон богино хугацааны санхүүгийн зардал, эрсдэлийн түвшинг тодорхойлох стратеги боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлнэ. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, засгийн газрын өрийн удирдлагыг дараах байдлаар хэрэгжүүлнэ. 1. Засгийн газрын санхүүгийн хэрэгцээ, эрсдэлийн үнэлгээг үндэслэн өрийн удирдлагын стратеги боловсруулж хэрэгжүүлэх 2. Засгийн газрын өрийн удирдлагын зорилт, өрийн хэмжээ, бүтэц, эрсдэлийг богино, дунд хугацаагаар тодорхойлж, удирдан зохицуулах 3. Тухайн жилийн төсвийн хуулиар Засгийн газрын шинээр үүсгэх өр, баталгааны дээд хязгаарыг батлуулж, мөрдөх 4. Төрийн өмчит болон төрийн өмчийн 51, түүнээс дээш хувийн оролцоотой хуулийн этгээдийн авах зээлийн хэмжээний дээд хязгаарыг тогтоох 5. Аймаг, нийслэлийн засаг даргын улсын төсвөөс авах өрийн хэмжээний дээд хязгаарыг тогтоох 6. Засгийн газрын өр болон өрийн баталгааны мэдээллийн санг бүрдүүлэх 7. Засгийн газрын мэдээллийн ил тод байдлыг хангах 8. Зээлдүүлэгчийн эрх тэгш байдлыг хангах Хөрөнгө, өр төлбөрийн удирдлага, засгийн газрын зээл авах , зээл олгох, дамжуулан зээлдүүлэх, өрийн баталгаа гаргах, тэдгээрт тавигдах шаардлага, нөхцөл, хязгаарлалт, болзошгүй өр төлбөрийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна. Засгийн газрын зээл авахад тодорхой шалгуур, шаардлага тавигддаг. Юуны өмнө өрийн харицааг авч үзье. Өрийн харьцаа= өр төлбөрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүн × 100 Монгол Улсын хувьд өрийн дээд хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 40%-иас хэтрүүлэхгүй байхаар анх 2010 онд хуульчилж өгсөн. Засгийн газрын өрийг хянах чухал нэг арга зам бол түүний дээд хязгаарыг тогтоож өгөх явдал юмаа. Тэр ч үүднээсээ манай улс өрийн дээд хэмжээг ДНБ-40% байхаар тогтоож байсан. Харин 2015 онд өрийн дээд хязгаарыг 58,3% болгож өөрчилсөн. Энэ нь засгийн газрын гадаад өр өсч, өрийн хязгаарыг давсантай холбоотой. Засгийн газар дотоод болон гадаад зээл авах нь хэд хэдэн давуу болон сул талтай. Давуу тал: 1. Төсвийн санхүүжилтийн хэрэгцээг нөхдөг 2. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх нэг чухал эх үүсвэр болдог 3. Төрийн санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх боломж олгодог
72.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ 4. Эдийн засаг, санхүүгийн хүндрэлээс гарах нэг арга зам болдог. 5. Томоохон төсөл, хөтөлбөр санхүүжигдэх боломжтой 6. Засгийн газраас бусад орон, хуулийн этгээдтэй хамтран ажиллах, харилцаа тогтоох нэг чиглэл болно 7. Хүүгийн хэмжээ болон санхүүжилтийн өртгийг бууруулах боломжтой 8. Бусад Сул тал: 1. Улс орны эдийн засагт тодорхой хэмжээгээр дарамт учруулдаг 2. Төсвийн зардлын ачааллыг нэмэгдүүлэх 3. Санхүүгийн эрсдэлийг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдал, болоод төдбөрийн чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй 4. Санхүүгийн хараат байдалд оруулж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй 5. Өрийн хэмжээ нэмэгдэх нь улсын зээлжих зэрэглэлийг бууруулдаг 6. Өрийн хямралд оруулах үндсэн шалтгаан болдог 7. Төлбөрийн балансын алдагдалд нөлөөлнө. Сангийн Яамны өрийн удиртгалын хэлтэс: Өрийн удирдлагын хэлтэс нь төсвийн алдагдал болон төсөл хөтөлбөрийг хамгийн бага зардлаар, төлбөрийн чадвартай уялдуулан санхүүжүүлэх, засгийн газрын өрийн удирдлагын стратегийг тодорхойлж, хэрэгжүүлэх, засгийн газрын дотоод гадаад өрийг удирдах хэлтэс юм. Сангийн яамны төрийн сангийн газрын харьяа өрийн удирдлагын хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь: 1. Засгийн газрын гадаад өрийн удирдлага 2. Засгийн газрын дотоод өрийн удирдлага 3. Бэлэн мөнгөний удирдлага 4. Дамжуулан зээлсэн зээлийн удирдлага 5. Төсвийн зээлийн удирдлага 6. Өмнөх тогтолцоонд бий болсон өрийн асуудлыг шийдвэрлэх 7. Маргаантай бусад зээлийн асуудлыг шийдвэрлэх 8. Мөнгөн удирдлагын баг: мөнгөн хөрөнгийн төлөвлөлт 9. Мөнгөний урсгал 10.Үр дүнтэй богино хугацааны санхүүгийн хөрөнгө оруулалтыг хийх, мөнгөн хөрөнгийн удирдлагаар ханган ажиллах үүрэгтэй. Засгийн газар дараах зорилгоор өр үүсгэж болно. 1. Засгийн газрын төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх 2. Улсын төлбөрийн тэнцлийг дэмжих зорилгоор Монгол банкны гадаад цэвэр албан нөөцийг нэмэгдүүлэх 3. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх 4. Хүүгийн хэмжээ болон зардлыг бууруулах зорилгоор өрийг дахин санхүүжүүлэх 5. Улсын төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх
73.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг зөвхөн төсөвт тусган, баталсан, хөтөлбөр,төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна. Засгийн газар зээл олгох: Тухайн жилийн төслийн хуулиар эх үүсвэр нь батлагдсан тохиолдолд улсын төсвөөс дараах зорилгоор зээл авч болно. Аймаг, нийслэлийн төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх Засгийн газрын тусгай сангаас хуульд заасан зориулалтаар олгох Гадаад улс, олон улсын байгууллагаас авсан зээлийг зориулалтын дагуу дамжуулан зээлдүүлэх зэрэг болно. Өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг зөвхөн төсөвт тусган, баталсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд санхүүжүүлнэ. Засгийн газрын баталгаа Засгийн газрын хуульд заасан үндэслэлээр өрийн баталгаа гаргаж болно Эх үүсвэр нь тухайн жилийн хуулиар батлагдсан тохиолдолд тус хуульд заасны дагуу баталгааг олгоно Засгийн газрын баталгаа нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна Тухайн жилийн төсөвт тусган баталсан хүрээнд засгийн газраас гаргах өрийн баталгааг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ хэлэлцэн батална. Өрийн удирдлагын хүрээнд хэд хэдэн бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлдэг, Улсын өрийн хэмжээг зохистой түшинд барих, өрөөр хийсэн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх, урьд авсан зээлийг хугацаанд нь төлж барагдуулах, дахин зээл авах, зээлийн гэрээний нөхцөлийг хөнгөвчлөх замаар санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангана. Экспортыг дэмжих замаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, ханшийг тогтвортой байлгаж, төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах, үйлдвэрлэлээр дамжуулан эдийн засгийн өсөлтийг урамшуулах зэргээр олон талт бодлогыг авч хэрэгжүүлэх ёстой. Эдгээр үйл ажиллагаа, бодлогын уялдаа холбоог хангаж, бүтээмжийг дээшлүүлэх замаар өрсөлдөх чадварыг сайжруулж чадвал улс орны хэмжээнд бий болох өрийн дарамтаас урьдчилан сэргийлэх юм. Өрийн динамик түүнийг тооцох Хугацаатай өрийн ерөнхий динамик нь өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцаагаар хэмжиж тодорхойлсон судлагдахуун болдог. Энэ нь өрийн түвшинг хэрхэн тодорхойлоход ач холбогдолтой, өнгөрсөн хугацаатай холбоотой ирээдүйн төлөвийг үр ашигтай байна гэж үздэг. Өрийн хандлага нь улс орнууд эхний удаа өрийг хуваарилах нөхцөл байдал тулгарах тохиолдолд өрийн асуудлаар өөрийгөө олж мэдэхэд нь тусалдаг. Мөн түүнчлэн улс орнууд өрийн асуудлыг дахин шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх асуудлаар зөвшилцдөг. Өрийн хандлага нь засгийн газрын санхүүгийн тогтворгүй байдал бий болон эрсдэлийн эх сурвалжийг гаргах ач холбогдолтой. Өрийг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцаанд гарсан өөрчлөлт нь гурван бүрэлдэхүүн хэсэгтэй.
74.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ 1. Хүүний төлбөр 2. Эхний үлдэгдэл 3. Сеньюраж орлого Өрийн хэмжээ, сеньюраж орлогын өсөлт, бодит зээлийн хүү болон бодит өсөлтийн хэмжээ зэргийг авч үзсэн. Энэхүү аргыг сайжруулсны дараа засгийн газрын төсвийн зорилтыг тодорхойлох данс бүртгэлийн баримтыг илүү тогтвортой байдалд шилжүүлэхээр тооцсон. Хамилтон болон Флавин нар өрийн хандлагын шинжилгээнд төсвийн хязгаарлалтын статистик тестүүдийн хазайлтыг тооцсон байдаг. Тэг бус инфляци :Инфляцийн нөлөө гэж чухам юу юм бэ? Гэсэн асуулт гарч ирнэ. Үүнийг өөрөөр хэлбэл бүх өрийг өөрийн орны мөнгөөр гаргасан бөгөөд тэр нь тогтмол хүүний түвшинд байна. Өрийг ДНБ-д харьцуулсан харьцаанд гарсан өөрчлөлт нь өсөлтийн нөлөөтэй нэгэн адил нөхцөлийг багтаадаг. Энэхүү өсөлтийн үр дүн нь үнэн хэрэгтээ өөрийн ДНБ-ийг илүү том болгодог. Өмнө хуримтлагдсан байсан ямар нэг өрийг ДНБ-д харьцуулах замаар түүнийг арай бага хэмжээтэй болгодог. Индексжүүлсэн өр: Засгийн Газрын өрийн зарим хэсэг нь үнийн түвшингээр индексжүүсэн гэж тооцогдоно. Ялангуяа t гэсэн ямар нэгэн хугацаанд Засгийн гэзрааёс гаргасан индексжүүлсэн өр тодорхой хэмжээтэй байх бөгөөд энэ нь t+1 хугацаанд Засгийн газрын зээлийн эргэн төлөлтөнд дарамт учруулдаг. Өрийг индексжүүлснээр энэхүү шинжилгээнд нөлөө үзүүлэхгүй бол ийнхүү үр дүн гарна. Инфляцийг нөхөн төлөхдөө хөрөнгө оруулагчдад индексжүүлсэн бондоор төлбөрийг хийдэг. Товчоор дүгнэвэл индексжүүлсэн бонд Засгийн газраас инфляцийн данс бүртгэлийг өөрийн данс бүртгэлээр хэрхэн анхаарч үзэхээс шатгаалан бидний хийх шинжилгээнд нөлөөлнө.Хэрвээ хүүгийн төлбөрийг багтаасан бүх нөхөн төлбөр өрийн динамикийн тооцоололд үр нөлөө үзүүлэхгүй. Өөрөөр хэлбэл нэг шаардлага нь шинжилгээ хийхэд инфляцийн төлбөрийг нөхөх дансыг тодорхой болгоход чиглэдэг. Хөвөгч хүүтэй өр: Хөвөгч хүүтэй өр бол уян хатан хүүгийн түвшинд гаргасан бонд юм. Ерөнхийдөө хөвөгч хүүтэй бонд нь дунд буюу урт хугацаатай гаргасан бонд бөгөөд хүүгийн төлбөр нь банкны хугацаатай хадгаламжийн зах зээлийн хүүгийн түвшинтэй ямар нэгэн байдлаар уялдсан байдаг. Индексжүүлсэн бондод харуулснаар нягтлан бодох бүртгэл нь хэрхэн хийгдэх засгийн газар хүүний төлбөрийг хэрхэн тооцохоос хамаарч түүнд нөлөө үзүүлдэг. Үүнээс хойш засгийн газар хүүний төлбөрийг бүхэлдээ хөрөнгө оруулагчдад төлөх бодит хүүний дүнгээр хийх тохируулгын дүнд нөлөөлдөг. Өрийн динамикийг өөрчлөх шаардлагатай нэг арга нь хөвөгч хүүтэй бонд гэсэн дансыг ашиглах явдал юм. Гадаад валют давамгайлсан өр :Хэрвээ засгийн газраас өрийг гаргахдаа дотоод болон гадаад валютаар гаргахаар бол энэ нь тооцоолол хийхэд нөлөөлдөг. Дотоодын болон гадаадын валютын солилцооны ханш хөдлөхөд өрийн үнэлгээнд нөлөө үзүүлдэг. Энэ нь инфляци болон өсөлтийнхтэй адилхан нөлөө үзүүлнэ. Өр бол ерөнхийдөө жилийн эцэст хэмжигдэх бөгөөд гадаадыхныг дотоодын валютад хөрвүүлэхэд тухайн хугацааны тодорхой нэг агшинд тэнцүү хэмжээтэй байна.
75.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Энэхүү шинжилгээ нь бүх бондыг нэг хугацаанд гаргасан хэмээн үздэг. Энэ нь гадаад өрийг тооцоход илүү нийцдэг арга юм. Хэдийгээр өрийг ДНБ-д харьцуулсан харьцаа, түүнд гарах өөрчлөлтийн зарим тодорхойлогч нь түүнээс ялгардаг. Нэрлэсэн дахин үнэлгээний нөлөө нь тэгтэй тэнцүү биш байх бөгөөд зөвхөн хугацааны турш дах нэрлэсэн валютын ханш нь өөрчлөгдөнө гэж үздэг. Хэрвээ дотоодын валютын нэгж нь тодорхой хугацааны туршид түүнийг элэгдүүлнэ. Дахин үнэлгээний нөлөө нь эерэг нөлөөтэй байх бол валютын нэгжийн хорогдол нь засгийн газрын бодит өрийг нэмэгдүүлэх хандлагатай. Засгийн Газрын бий болгосон өрийн бүтэц, өрийн хөрөнгийг хэрхэн тодорхойлох зэрэг нь шинжилгээ хийхэд хамааралтай. Энэхүү үндсэн асуудал нь хүүний түвшин өөрчлөгдөхөд урт хугацаатай өрийн зах зээийн үнэ цэнэ дагаж өөрчлөгддөг. Тиймээс зах зээлийн үнэ эсвэл дансны өртгийн алийг нь ашиглан тооцох вэ? Гэсэн асуудал гарч ирнэ. Хоёр хугацаатай бонд :Анх удаа хоёр хугацаатай өрийг танилцуулсан нь нягтлан бодох бүртгэлийн асуудлыг илүү нарийн төвөгтэй болгосон. Аль эртнээс энэ нь нягтлан бодох бүртгэлийн асуудлыг анхааралдаа авч үзэхийг харуулсан. Ижил хугацаатай хүүгүй болон ижил хугацаатай хүүтэй бонд хоёрын хооронд ялгаатай. Хоёр хугацаатай бондын тод жишээ бол Монгол улсын засгийн газраас олон улсын хөрөнгийн зэх зээлд гаргасан “Чингис бонд” юм. Бондын нийт өртөг 1,5 тэрбум америк доллар, үүний нэг тэрбум долларын бонд 10 жилийн хугацаатай үлдсэн 500 сая америк долларын бонд 5 жилийн хугацаатай юм. Олон хугацаатай өр: Засгийн Газар t хугацааны үеүдэд бонд гарган n гэсэн хугацааны эцэст тэдгээрийн нэрлэсэн үнийг төлнө гэж үздэг. Хоёр хугацаатай бонд нь олон хугацаатай бондын нэг хувилбар буюу төрөлд багтах юм. Монгол улсын засгийн газрын Олон улсын санхүүгийн зах зээлд гаргасан “ Чингис бонд “ бол хоёр хугацаатай бондын төрөлд багтана. Тус бондын эргэж төлөгдөх хугацааг 5 жил болон 10 жил байхаар санал болгосон. Доорх таамаглалуудыг үүнд дэвшүүлсэн. 1. Өр бол тодорхой нэг хугацаанд гардаг 2. Бүх өрийг нэрлэсэн хүүний түвшинд өөрийн орны валютын нэгжээр гаргасан, нэг хугацаанаас нөгөө хугацааг хүртэл өөрчлөгдөж болно гэж үзсэн. Өр нь богино хугацаанд их хэмжээгээр бий болох боломжтой. Өрийн хэмжээ нэмэгдэх нь дараах эрсдэлийг араасаа дагуулдаг. Үүнд: Инфляцийн түвшинг өсгөдөг Татварын хэмжээ өсдөг Зээлийн хүү өснө Улс орны хөгжилд сөргөөр нөлөөлнө Хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулдаг Улс орны хэмжээнд өсөлтийн бэрхшээл тулгардаг Валютын ханшийн эрсдэлийг нэмэгдүүлдэг Улсын гадаад валютын нөөцийг бууруулдаг Тухайн улсын зээлжих зэрэглэлийг бууруулдаг
76.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Ажилгүйдлийн түвшинг өсгөж, улмаар хүн амын доторх ядуурлыг нэмэгдүүлдэг. Хяналтын асуултууд: 1. Улсын өрийн төрлийг нэрлэ. Улс орнуудын Засгийн газар яагаад өр үүсгэдэг вэ? 2. Засгийн газар зээл авахын давуу болон сул талуудыг тайлбарлаж бич. 3. Өрийн харьцааг хэрхэн тооцдог вэ? Түүнийг тооцох гол ач холбогдол нь юу вэ? 4. Хоёр хугацаатай бонд гэж ямар бондыг хэлэх вэ? 5. Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өрийн удирдлагыг хэрхэн хэрэгжүүлдэг вэ? ЛЕКЦ№12. ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ, ТҮҮНИЙГ ХАНГАХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН Төсвийн тогтвортой байдал хангагдаж байж ЭЗАБ хангагдана. ЭЗАБ-ын дотооддоо аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлэгч төсвийн хууль эрхзүй акт нь дараах байдлаар өөрчлөгдөн шинэчлэгдэж ирсэн болно. ЭЗАБ-ыг хангахуйц төсвийн бодлогын шинэчлэл, үр дүн Д/д Хууль эрхзүйн нэр томьёолол хугацаа Хуулийн шинэчлэлийн агуулга 1 Үндэсний аюулгүй байдлын тухай хууль ба түүний үзэл баримтлал 2001он, 2010он Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нь Үндсэн хуулийн дараа орохуйц чухал ач холбогдолтой, төрийн нэгдмэл бодлого, үндэсний зөвшилцлийн чухал эрх зүйн баримт бичиг мөн. Монгол Улсын дотоод, гадаад аюулгүй байдлаа тодорхойлж, түүнийг хэрхэн хангах цогц асуудлуудыг тусган өгсөн болно. “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичигт голчлон зэвсэгт түрэмгийллээс сэрэмжлэх, түүнийг няцаахад улс орон, зэвсэгт хүчнийг бэлтгэх чиглэлийг тодорхойлсон байсан бол “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн төсөлд улс орны батлан хамгаалах асуудлыг тогтолцоогоор нь авч үзэж, бодлогын чиглэл, үйл ажиллагааг нарийвчлан тодорхойлсон онцлогтой байна. Хоёрдугаарт, Батлан хамгаалах тогтолцооны асуудлыг тусгай бүлэг болгон авч үзэж бүх нийтийн оролцоонд тулгуурласан улс төр, эдийн засаг, нийгэм, цэргийн арга хэмжээний цогц болохыг тодорхойлж, удирдлагын зохицуулалтыг оруулж өгсөн. Гуравдугаарт, батлан хамгаалах тогтолцооны
77.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ 2 Монгол Улсын төрийн цэргийн бодлогын үндэс ба Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс 1998 он, 2015 он үндэс болох орон нутгийн хамгаалалт, зэвсэгт хүчин, дайчилгааны эрх зүйн үндсийг тодорхойлсон. Үүнд, Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд болон нийт иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэшсэн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа болно гэдгийг нь тодруулсан. Нөгөө талаас Батлан хамгаалах цэргийн чиглэлийг нарийвчлан тодорхойлж, цэргийн байгуулалын тогтолцоо, түүний бүрэлдэхүүн дэх байгууллагуудын эрх зүйн үндсийг тодорхойлсон. Монгол Улсын цэргийн байгуулал нэгдмэл байх нь үндэсний язгуур эрх ашигт нийцнэ гэж үзэн хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагыг цэргийн байгуулалын тогтолцоонд хамааруулж, эдгээр байгууллага тайван цагт мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа явуулах, дайны байдал зарламагц Зэвсэгт хүчний бүтцэд шилжих асуудлыг тусгасан. Манай зэвсэгт хүчний хувьд агаарын цэрэг болон хуурай замын цэрэг хоёр төрөлтэй болно. 3 Төсвийн тухай хууль 1992 он Төвлөрсөн болон орон нутгийн төсвийн шинэ тогтолцоог хуульчлан, төсвийн орлого, зарлагын ангилалыг шинэчлэн тогтоож өгөв. Мөн өмчийн олон хэлбэрт суурилан төсвийн орлогыг бүрдүүлэх болсон байна. 4 Төсвийн Байгууллагын Удирдлага Санхүүжилтын Тухай хууль 2002 он Төсвийн шинэчлэлийн бодлого нь үндсэндээ үр дүнд чиглэсэн ба 4 том өөрчлөлтийн үзэл санаа тусгагдсаныг Д. Дуламсүрэн тодорхойлов. Үүнд: 1. Төсвийн удирдлагын тогтолцоог өөрчлөх 2. Төсвийн үйл ажиллагааг бүтээгдэхүүн хэлбэрээр санхүүжүүлэх 3. Төсвийн байгууллагууд төсвийн эрх захирагчидтай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үндсэн дээр санхүүжилт авах 4. Төрийн Сангийн Нэгдсэн Дансдын Тогтолцоонд шилжих Нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсвийн удирдлагын зарчим, төсвийн тусгай шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх, түүнд хяналт тавихад төрийн байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, эрдэс баялгийн орлогоор нөхөн
78.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ 5 Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010-6- 24 өдөр сэргээгдэх баялаг бүтээх, эдийн засгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт хийх / ЭЗАБ-ыг хангахуйц /, санхүүгийн хуримтлал бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой хууль болно. 6 Нэгдсэн төсвийн тухай хууль 2011 - 12-23 өдөр Төсөв, түүний зарчим, тогтолцоо, бүрэлдэхүүн, ангиллыг тогтоон, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг энэхүү хуулиар зохицуулах юм. 7 Өрийн удирдлагын тухай хууль 2015-2- 18 өдөр Өрийн удирдлагын бодлого, зохицуулалтын хүрээнд өрийн зохистой түвшинг хангах, дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх, Засгийн газар, орон нутаг зээллэг хийх замаар өр үүсгэх, дамжуулан зээлдүүлэх, ЗГ-ын өрийн баталгаа гаргах, тэдгээрийг бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулна. 8 Шилэн дансны тухай хууль 2015он Төсвийн ил тод байдлыг хангаж вэб хуудаснаа төсвийн ангиллын нарийвчилсан заавар болон маягтын дагуу төсвийн ерөнхийлөн захирагч мэдээллийг оруулна. “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”, “ХО-ын тухай хууль”, “Өрийн удирдлагын тухай хууль” “ НӨАТ-ын буцаан олголтын тухай хууль” зэрэг хуулиудын хүрээнд төсөв санхүүгийн салбарын ҮЭЗАБ-ыг хангахын тулд 2016-2020 онуудад төсвийн алдагдалгүй байж өрөө төлөх юм. Төсвийн нэгдсэн сахилга батыг хангах, төсвийн хөрөнгийг стратегийн тэргүүлэх чиглэлд оновчтой хуваарилан төлөвлөх, түүний үр ашгийг дээшлүүлэх, төсвийн тогтвортой байдлыг хангах зэрэг төсвийн бодлогын өмнө тулгамдаж буй асуудлуудыг цогц байдлаар хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд хууль тогтоох байгууллага анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн танилцуулгад “Төсвийн хууль эрх зүйн орчны өөрчлөлттэй холбоотойгоор төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргахдаа төсвийн орлоготой уялдуулан авч үзэхгүйгээр шийдвэрлэх нь төсвийн бодлогын хэрэгжилтийн үр дүнд эрсдэл учруулж болзошгүй”4 хэмээн дурьджээ. Энэ нь хууль эрх зүйн болон төсвийн баримт бичиг, Засгийн Газрын бодлого шийдвэрүүдийн харилцан уялдааг хангаагүйгээс төсвийн бодлогын хэрэгжилтийн үр дүн хангалтгүй болох нэг шалтгаан нөхцөл 4 Төсвийн Ерөнхийлөн Захирагч нарын 2016 оны төсвийн төсөл, 2017-2018 оны төсвийн төсөөлөл бэлтгэх удирдамж, УБ хот 2015он
79.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ болж болзошгүйг илтгэн харуулж байгаа юм. Иймд бодлогын баримт бичгүүд болон төсвийн уялдаа холбоог хангахад чиглэсэн шинэчлэлийг хэрэгжүүлэх нь төсвийн бодлогын үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээний нэг хэсэг байх ёстой. Шилэн дансны тухай хуулиар улсын áолон орон нутгийн тө свийн áайгууллагууд нийтдээ 28 тө рлийн ìэдээллийг тодорхой хугаöааны давтаìжтайгаар нийтэд ил áолгох сётой. Бодит байдалд 2015 оны 3 сарын байдлаар нийт 52 засаг даргын тамгын газраас 36 нь дор хаяж нэгээс таван төрлийн мэдээллийг ил тод болгожээ. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл төрийн эдийн засгийн зохицуулалт, удирдлагын чадавхыг сайжруулах, ард иргэд болон олон нийтийн байгууллагын оролцоог хангах эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээг авах шаардлагатай байна. ЛЕКЦ№13.ТӨРИЙН САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ Төрийн санхүү бол тухайн улс орны санхүүгийн системд томоохон байр суурь эзэлдэг хамгийн чухал салбар болохыг өмнө нь тодорхойлсон байна. Энэ үүднээсээ төрийн санхүү бол улс орны эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд шууд нөлөөлж байдаг. Иймд макро эдийн засгийн тогтворжилт болон санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, төсөвт болон төрийн байгууллагуудын төлбөр тооцоо, мөнгөн гүйлгээг зохицуулах, тэдгээрт хяналт тавих үүднээс төрийн санхүүгийн хяналтыг тогтолцоог хэрэгжүүлдэг. Төрийн санхүүгийн үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл бол санхүүгийн хяналт, шалгалтын хэрэгжүүлэх явдал байдаг. Төрийн санхүүгийн хяналт нь төрийн удирдлагын үйл ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг. Төрийн санхүүгийн хяналт нь улсын эдийн засгийн макро түвшинд төлөвлөх, төсөвлөх, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, удирдах, судалж шинжлэх, ажлын үр дүнг тооцож үнэлэх системтэй үйл ажиллагаа юм. Хяналт бол хариуцлага, эрх мэдэл гэдэг ойлголттой салшгүй холбоотой байдаг. Шийдвэр гаргах эрх мэдлийг дагаж хариуцлага хяналтын тогтолцоо орших ёстой. Хяналтын систем нь гадаад болон дотоод орчин хууль эрх зүйн хяналтын орчин ерөнхий болон тусгайлсан стандартууд зайлшгүй шаардлагатай нэмэлт нөхцөлөөр хангагдсан байх учиртай. Төрийн санхүүгийн хяналтын үйл ажиллагаа нь санхүүгийн нэгдсэн сахилга батыг хангуулах, төрийн өмч хөрөнгө ба түүний ашиглалтад хяналт тавих, санхүүгийн зөрчил, алдаа дутагдлыг илрүүлэх, хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх, төрийн санхүүгийн тогтсон дэг журам, горимыг мөрдүүлэх, санхүүгийн ажилтнуудын хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтэд хяналт тавихад чиглэдэг. Төрийн санхүүгийн хяналт нь ерөнхийдөө 2 үндсэн чиглэлээр хэрэгждэг. Нэгдүгээрт, төсвийн орлого бүрдэлтэд тавих хяналт байна. Хоёрдугаарт, төсвийн хөрөнгийн зарцуулалт буюу төсвийн зардлын хяналтыг хэрэгжүүлдэг. Төсвийн орлого бүрдүүлэлтэд тавих хяналтын чиглэл нь төсөвт орох ёстой орлого цаг хугацаандаа, төсөвлөсөн хэмжээгээр, хуулийн дагуу төвлөрч буйд хяналт тавина гэсэн үг. Төсвийн хөрөнгийн зарцуулалт буюу зардалд тавих хяналт бол төсвийн хөрөнгө зориулалтын дагуу зарцуулагдаж байгаад хяналт тавих үйл ажиллагааг хамрах юм. Төрийн хяналт бол төрийн эрх мэдлийн хуваарилалт, засаглалын эрх мэдэлд хязгаарлалт хийх, шалгуур горим тогтоох, албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, төрийн үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах, төрийн байгууллагуудын санхүүгийн хэвийн үйл ажиллагааг хангах чухал арга хэрэгсэл болдог. Санхүүгийн хяналт шалгалт нь дараах зорилгыг агуулдаг. 1. Санхүүгийн сахилга батыг хангах нөхцөлийг бүрдүүлэх 2. Санхүүгийн нөөц, төсвийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалтыг үр ашигтай болгох
80.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ 3. Санхүүгийн зөрчил, хөрөнгө мөнгөний шамшигдлаас урьдчилан сэргийлэх 4. Санхүү мөнгөн гүйлгээний аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх 5. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсөвт байгууллагын санхүүгийн тогтвортой байдлыг хангах Санхүүгийн хяналт нь олон төрөл, хэлбэрүүд, чиглэлтэй байдаг. Санхүүгийн хяналтыг үйл ажиллагааны цар хүрээ, чиглэлээс нь хамааруулан 3 ангилж авч үзнэ. 1. Мэргэжлийн хяналт 2. Тусгайлсан хяналт 3. Ерөнхий хяналт Мэргэжлийн хяналт нь эрх бүхий мэргэжлийн байгууллагаас хийх хяналт юм. Тухайлбал санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаас гаргагчид, брокер дилерийн компани, хадгаламж зээлийн хоршоо, валютын бирж зэрэг байгууллагад тавих хяналт юм. Тусгайлсан хяналт нь тусгай зорилго, чиг үүрэг, төрийн байгууллагын захиалгаар гүйцэтгэх хяналт юм. Энэ нь ихэвчлэн шалгалт хийх зорилгоор тавигддаг хяналт юм. Ерөнхий хяналт нь хууль эрх зүйн кохицуулалтын хүрээнд тавигдах хяналт юм. Энэ нь хамгийн ерөнхий хүрээнд тавих хяналт бөгөөд хууль, дүрэм, журам, заавраар дамжуулан тавих хяналт юм. Хяналт шалгалт гэдэг нь иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэгдсэн хянан шалгах арга хэмжээний нийлбэр цогцыг хэлдэг. Хяналтын шалгалтыг арга, хэлбэр гэж тухайн хяналт шалгалтанд хамаарах баримт бичгийг хянан үзэх, шалгуулагч этгээдийн үйл ажиллагаагаа явуулдаг нутаг дэвсгэр, байр, барилга байгууламж, өрөө тасалгаа, тоног төхөөрөмж, бусад объект, тээврийн хэрэгсэл, ачаа бараанд үзлэг хийх, бүтээгдэхүүн болон тухайн үйлдвэрлэл үйлчилгээ, худалдааны орчноос дээж авч шинжлэх, турших, учирсан хор хохирол болон гаргасан зөрчил хоорондын уялдаа холбоог тогтоох зорилгоор шинжилгээ явуулах зэрэг хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллагын албан тушаалтан, түүнчлэн хууль тогтоомжинд заасан журмын дагуу хяналт шалгалтад татагдан оролцож байгаа шинжээч, шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг хэлнэ. Төрийн хяналт шалгалтын төрөл: Төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаа нь олон төрөл, хэлбэрүүдтэй байдаг. Тухайлбал 1. Төлөвлөгөөт хяналт, шалгалт 2. Төлөвлөгөөт бус хяналт, шалгалт 3. Гүйцэтгэлийн хяналь шалгалт Төлөвлөгөөт хяналт шалгалт: Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагаас дараа жилд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөг эрсдэлийн үнэлгээг харгалзан мэргэжлийн хяналтын төв байгууллага өмнөх жилийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор баталж, олон нийтэд мэдээлнэ. Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар эсвэл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана. Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект дээр хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 15 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа болон санхүүгийн хяналт шалгалт хамаарахгүй. Төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд тухайн
81.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтныг байлцуулах бөгөөд тухайн албан тушаалтнаар ирээгүй нь уг шалгалтыг хойшлуулах үндэслэл болохгүй. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт:Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийх ёстой. Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект дээр хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа хамаарахгүй. Гүйцэтгэлийн хяналт шалгалт:Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хяналт шалгалтын байгууллагаас өгсөн албан шаардлагын биелэлтийг хянах зорилгоор явуулна. Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтаар илэрсэн зөрчил, түүний шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар өгсөн албан шаардлагын хүрээнд хийнэ. Гүйцэтгэлийн шалгалт хийхдээ шалгуулагч этгээдэд ажлын хоёроос доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдэх ёстой. Төрийн хяналт шалгалтын зарчим:Төрийн хяналт шалгалт хийхдээ дараах зарчимыг баримтлана. 1. Хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн болон орчны аюулгүй байдал нь бусад аливаа сонирхол,зорилгоос илүүд байх 2. Хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх 3. Хяналт шалгалттай холбоотой зардлыг улсын төсвөөс санхүүуүүлэх бөгөөд хуульд зааснаас бусад тохиолдолд хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотой аливаа төлбөрийг шалгуулагч этгээдээс шаардахгүй байх 4. Шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах 5. Хяналт шалгалтыг төлөвлөхдөө тухайн объектын эрсдэлийн ангиллыг үндэслэх 6. Хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх 7. Хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх Хяналт шалгалтын талаарх байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг Байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч нь холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, ЗГ, түүний байгууллага, тухайн хурал, Засаг даргын болон өөрийн шийдвэрийг байгууллагынхаа хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн дотоодын хяналт шалгалтын журам тогтоож ажиллана.
82.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан нь хяналт шалгалтын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж, хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн зүйл ажиллагааг зогсоох, холбогдох арга хэмжээ авах талаар тависан шаардлагыг биелүүлж, дүнг тогтоосон хугацаанд нь албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй. Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд улсын ерөнхий байцаагч, салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч болон улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна. Хяналт шалгалтаас зайлсхийсэн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөөс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох Хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн албан даалгавар, шаардлага, акт, дүгнэлтийг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эсвэл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох Дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй, хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, гаргах дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг оролдсон этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох Хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс зайлсхийсэн, гэмтээсэн, засвараласан, устгасан, хуурамч баримт бичиг гаргаж өгсөн иргэн, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эсвэл түүнигй хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох. Төрийн санхүүгийн хяналтыг хэрэгжүүлэх тогтолцоо Төрийн аудит:Төрийн аудит үйл ажиллагааг хэрэгжүүлэгч төв байгууллага нь үндэсний аудитын газар байна. Төрийн аудитын байгууллагын тогтолцоо нь төрийн аудитын дээд байгууллага, түүний харьяа төрөлжсөн болон орон нутаг дах салбар байгууллагаас бүрдэнэ. Төрийн аудитын дээд байгууллага нь үндэсний аудитын газар, төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллага нь аудитын төрөл болон нутаг дэвсгэрийн зарчимаар зохион байгуулагдсан аудитын байгууллага байна. Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг Монгол улсын ерөнхий аудиторын өргөн мэдүүлснээр УИХ-ын Төсвийн байнгын хороо батална. Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг Монгол Улсын Ерөнхий аудитор шийдвэрлэнэ.
83.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Үндэсний аудитын газар нь Монгол Улсын Ерөнхий аудитор, тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээч болон бусад ажилтнаас бүрдэнэ. Монгол Улсын Ерөнхий аудитор, тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээч нь төрийн тусгай албан хаагч байна. Төрийн аудитын зарчим Хууль дээдлэх зарчим Шударга ёсыг хангах зарчим Ил тод байх зарчим Бодитой байх зарчим Төрийн аудитын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, стандартад нийцсэн Төрийн аудитын төрөл: Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийнэ. Аудитын арга хэлбэрийг санхүүгийн удирдлага, шинжлэх ухаан, техник технологийн дэвшилттэй уялдуулан байнга боловсронгуй болгож, үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. Төрийн аудит хийх үйл ажиллагаа нь үндсэн 3 төрөлтэй байна. 1. Санхүүгийн тайлангийн аудит 2. Гүйцэтгэлийн аудит 3. Нийцлийн аудит Санхүүгийн тайлангийн аудит нь аудит хийлгэсэн байгууллагын санхүүгийн тайлан санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн болон мөнгөн гүйлгээг нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн үнэн зөв гаргасан эсэх талаар дүгнэлт гаргаж баталгаажуулна. Гүйцэтгэлийн аудит нь шалгагдаж буй байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн нөөцийг хэрхэн арвич хямгач, үр ашигтай бөгөөд үр нөлөөтэй ашиглаж байгааг шалгаж, дүгнэлт, зөвлөмж гаргана. Нийцлийн аудит нь аудит хийлгэсэн байгууллага үйл ажиллагаандаа хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актаар тогтоосон шаардлагыг сахин биелүүлж байгаа байдлыг шалгаж дүгнэлт, зөвлөмж гаргана. Төрийн аудитын байгууллагын ажилтнууд нь тангараг өргөх ёстой. Төрийн аудитын байгууллагын ажилтан нь “Төрийн аудитын байгууллагын ажилтан би хөндлөнгийн аливаа нөлөөнд үл автан, гагцхүү хуульд захирагдан үйл ажиллагаагаа явуулж, аудиторын ёс суртахууны хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.” Хэмээн тангараг өргөнө. Төрийн аудитын байгууллагын ажилтны албан тушаалын ангилал, зэрэг дэв Төрийн аудитын байгууллагын албан тушаалыг дор дурдсанаар ангилна. Төрийн аудитын тэргүүн түшээ Төрийн аудитын итгэмжит түшээ Төрийн аудитын зөвлөх түшээ Төрийн аудитын ахлах түшээ Төрийн аудитын түшээ Төрийн аудитын тэргүүн түшээ, итгэмжит түшээ, зөвлөх түшээ, ахлах түшээ, түшээ нь тус бүртээ тэргүүн зэрэг, дэд зэрэг, гутгаар зэрэг, дөтгөөр зэрэг гэсэн зэрэг дэвийн ангилалтай байна.
84.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Төрийн аудитын байгууллагын дараах албан хаагчид дор дурдсан зэрэг дэвв олгоно. Монгол Улсын Ерөнхий аудиторт-төрийн аудитын тэргүүн түшээ Төрийн аудитын байгууллагын тэргүүлэх аудиторт төрийн аудитын итгэмжит түшээ Төрийн аудитын байгууллагын аудитын менежерт төрийн аудитын зөвлөх түшээ Төрийн аудитын байгууллагын ахлах аудитор, ахлах шинжээчид төрийн аудитын ахлах түшээ Төрийн аудитын байгууллагын аудитор, шинжээчид төрийн аудитын түшээ Төрийн аудитын байгууллагын албан тушаалын зэрэг дэв, нэмэгдэл олгор журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор тогтооно. Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхийлөгч олгоно. Төрийн аудитын байгууллагын албан тушаалын зэрэг дэвийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно. Дотоод аудит: Дотоод аудитын үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого ба зардал, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж тухайн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ. Төсөвт байгууллагын үйл ажиллагааг сайжруулах замаар түүний үнэ цэнийг хадгалах, бие даасан байдлыг хангах, хараат бус бодитой баталгаа өгөх ба зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Энэ хүрээнд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, төсвийн хөрөнгийг зүй зохистой бөгөөд үр ашигтай зарцуулж буй байдал, төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, түүний зарцуулалт, төрийн сангийн үйл ажиллагаа, төсвийн нягтлан бодох бүртгэл хөтлөлт үнэн зөв явагдаж байгаа эсэхийг магадлан тогтоох, мөнгөн гүйлгээ, данс бүртгэл тооцоонд тусгагдсан санхүүгийн мэдээллүүд үнэн зөв эсэх, байгууллагын хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, шилжилт хөдөлгөөн зэрэгт тооллого, шинжилгээ хийж үнэлэлт өгөх үндсэн дээр дүгнэлт гаргана. Төсвийн дотоод аудит нь: 1. Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна. 2. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын албыг үйл ажиллагааны стандарт, арга зүйн удирдлагаар хангана. 3. Дотоод аудитын төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна. 4. Дотоод аудитор нь санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй 5. Дотоод аудитын албаны дүрмийг ЗГ батална. Төрийн санхүүгийн хяналтыг хэрэгжүүлэгч дээд байгууллага нь төсвийн хөрөнгийн зарцуулалт, түүний үр ашигт байдал, удирдлагын шийдвэрийн үр дүн, үйл ажиллагааг эргэж тайлагнах үйл явц зэргийг бүхэлд нь хянадаг. Санхүүгийн зохицуулах хорооноос тавих хяналт: УИХ Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийг 2005 онд баталж, улмаар 2006 онд УИХ-ын 46-р тогтоолоор санхүүгийн зохицуулах хорооны дүрмийг баталснаар хороо анх байгуулагдсан. Үүнээс өмнө үнэт
85.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ цаасны хороо гэсэн нэртэй байсан. Санхүүгийн зохицуулах хороо нь арилжааны банкнаас бусад санхүүгийн үйлчилгээг хянаж зохицуулах үүрэгтэй.Иймд өөрийн харьяа байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, тэдэнд зөвөлгөө өгөх, хяналт шалгалт хийх үндсэн дээр илэрсэн зөрчлийг арилгуулах, хуулийн дагуу хэмжээ авах, үүрэг даалгавар өгөх замаар санхүүгийн тогтвортой байдлыг хангахад үйл ажилгаагаа чиглүүлнэ. Санхүүгийн зохицуулах хороо бол санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, санхүүгийн зах зээлд оролцогчид, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн. Хорооны үйл ажиллагааны зарчим 1. Бие даасан байх 2. Ил тод байх 3. Бусдын нөлөөнд үл автах 4. Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах 5. Нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах Санхүүгийн зохицуулах хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд: Санхүүгийн үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих Бүрэн эрхийнхээ хүрээнд дүрэм, журам, заавар баталж, хэрэгжилтэд нь хяналт шалгалт тавих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор шаардлагатай шалгуур үзүүлэлт, бусад хэм хэмжээ тогтоох Санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түүнийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг шалгах Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох Тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч хооронд гарсан маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэх Хорооны ажилтны ёс зүйн дүрмийг баталж, биелэлтэд нь хяналт тавих Даатгалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн дүрмийн сан буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, түүнд тавих шаардлагыг тогтоох Хяналтын асуултууд 1. Төрийн санхүүгийн хяналт, шалгалтын гол зорилго юу вэ? 2. Төрийн хяналт шалгалтын төрлийг нэрлэ 3. Төрийн хяналт шалгалтын зарчмуудыг тодорхойл 4. Аудит гэж юу вэ? Түүний төрлийг нэрлэ 5. Төрийн аудитын үйл ажиллагааны зарчмуудыг нэрлэ.
86.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ ЛЕКЦ№14. САЛБАР ЯАМДЫН ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЙЛ ЯВЦ Хөтөлбөрт суурилсан төсвийн тогтолцооны ач холбогдол нь зөвхөн төсвийн асуудлаар зогсохгүй төрийн удирдлагын бүх системийг зорилтот хөтөлбөрийн тогтолцоонд шилжүүлэх асуудлыг авч үзсэнд оршиж байгаа юм. Зураг 1.1 Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх загвар: Зорилго, зардлын дээд хязгаар 1. 2. Зорилго,зорилтууд Төсвийн хуваарилалт Хөтөлбөрт суурилсан төсвийн онцлог нь Засгийн газраас хэрэгжүүлэх хөтөлбөрүүд, тэдгээрийн санхүүжилт нь улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх урт хугацааны стратегийн зорилт, хөтөлбөрүүдтэй уялдсан5 байдагт оршдог (Зураг1.1.) Салбарын стратеги, мастер төлөвлөгөө нь урт болон дунд хугацааны төлөв, зорилтыг агуулж байдаг ба тэдгээр нь нэг жилийн хугацаанд биелэгдэх зорилт биш билээ. Иймд салбарын бодлого, зорилтыг бүрэн биелүүлэх нөхцөлийг хангах үүднээс шаардагдах хөрөнгийн нөөцийг дунд хугацаагаар төсөвлөж тооцоолох нь чухал. Энэ зарчмыг ‘хөрөнгийг урьдчилан таамаглах’ гэж нэрлэнэ. Монгол Улсын төрийн захиргаанд гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлээд нилээд хэдэн жил болж байгаа ч гүйцэтгэлийг төсөвтэй уялдуулах хэсэг нь орхигдож ирсэн 5 Лавров, А.М. (2011). О реализации Программы Правительства Российской Федерации по повышению эффиктивности бюджетных расходов. Минфин России, Москва. 2030 он хүртэлх урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал 2030 он хүртэлх төсвийн урт хугацааны таамаглал Салбарын стратеги 2030 он хүртэлх урт хугацааны төсвийн стратеги- ЗГ-ын хөтөлбөрт зориулсан хөрөнгийн дээд хэмжээ 2030 он хүртэлх засгийн газрын хөтөлбөрүүд
87.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ билээ. Нөөцийг үр өгөөжтэй, үр ашигтай зарцуулж байж сая гүйцэтгэлийн үр дүнг хангаж чадна. Энэ зарчмыг ‘мөнгөний үнэ цэнэ’ гэж нэрлэнэ. Төсөв бэлтгэхэд мөрдөж буй одоогийн дүрмээр төсвийг бодлогын тэргүүлэх чиглэлтэй уялдуулах нөхцөлийг хангаж чадахгүй байна. Төсвийн хуваарилалт нь үр дүнд чиглэгддэггүй. Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн зардалд зохих ёсоор үнэлгээ өгдөггүй. Төсөв бэлтгэж буй өнөөгийн практик нь ихэнхи тохиолдолд салбарын яамдын бэлтгэсэн урт ‘хүслийн жагсаалт’-аас бүрдсэн төсвийн төслийн саналыг Сангийн яам хянахдаа төсвийн хязгаарт багтаахын тулд нилээд хэмжээгээр танадаг. Энэ нь төлөвлөлт сул, бодитой бус болох нөхцлийг бүрдүүлж, салбарын яамдын хувьд горьдлого тасрах байдлыг бий болгож байна. Хөтөлбөрийг салбарын яамдын эрхлэх чиг үүрэг гэж ойлгож болох ба түүгээр дамжуулан засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн ажил үйлчилгээ буюу бүтээгдэхүүнийг нийлүүлнэ. Хөтөлбөр ба бүтээгдэхүүний ангийг тодруулахдаа: Холбогдох хууль эрх зүйн баримт бичигт тусгагдсан чиг үүргийг үндэслэх
88.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Яамны зохион байгуулалтын бүтцийг ашиглах Салбарын мастер төлөвлөгөө, стратегийн баримт бичгийг ашиглах. Тухайн яамны хариуцаж буй салбарыг зарим яамдын хувьд хөтөлбөр болгон авч болно. Жишээ нь: БСШУЯ-ны хувьд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан гэсэн 3 хөтөлбөр нь тус бүрдээ нэг нэг салбарыг төлөөлж байгаа. Төсөв хуваарилах зорилгоор ангилж гаргасан хөтөлбөрийг Засгийн газар, УИХ-аар батлагддаг Үндэсний хөтөлбөрүүдээс ялгаж ойлгох хэрэгтэй. Бүтээгдэхүүний анги: Хөтөлбөрийг дотор нь дэд хөтөлбөр буюу бүтээгдэхүүний ангиудад хуваана. Тухайн хөтөлбөрийн бодлогын зорилго, зорилтыг хангахад чиглэгдсэн шинж чанараараа ижил төстэй бүтээгдэхүүний ангиудаас хөтөлбөр бүрдэнэ. Зарим яамдын хувьд дэд салбар нь бүтээгдэхүүний анги байж болно. Жишээ нь БСШУЯ-ны хувьд Боловсролын хөтөлбөр нь Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсрол, Мэргэжлийн боловсрол, Дээд боловсрол гэсэн бүтээгдэхүүний ангиас бүрдэнэ. Хөтөлбөр буюу бүтээгдэхүүнд суурилсан төсөвлөлт нь бодлогыг төсөвтэй уялдуулахад чиглэгддэг учир төсөв зохиох ажил нь зөвхөн төсвийн нэгжийн үүрэг биш холбогдох газрууд хамтран оролцох ёстой байдаг. Тийм учраас хөтөлбөр бүрээр холбогдох газар болон төсвийн нэгжийн мэргэжилтнээс бүрдсэн баг байгуулж ажиллах хэрэгтэй. Стратегийн төсөв ба төлөвлөлтийн зөвлөл: ÄÕÒ-ийг áэлтгэж áоловсруулахад удирдлагын дээд түâøíèé äýìæëýã çàéëøã¿é øààðäëàãàòàé áºãººä ñàéäûí òóøààëààð Ñòðàòåãèéí òºñºâ áà òºëºâëºëòèéí çºâëºë á¿õ ÿàìäàä áàéãóóëàãäàõ ¸ñòîé. Ǻâëºë áîë ñàëáàðûí ñàéäàä áîäëîãî áîëîí òºñâèéí ãîë øèéäâýð ãàðãàõàä стратегийн зºвлºгºº ºгºх ¿¿рэг á¿хий удирдах зөвлөл þì. Ǻâëºë íü Òºðèéí íàðèéí áè÷ãèéí äàðãà áîëîí á¿õ ãàçðûí äàðãà íàðààñ á¿ðäýíý. Ñайд дор өгүүлсэн 1, 3, 4 áîëîí 6 äóãààð àæèë ¿¿ðýãò õàìààðàõ асуудлыг хэлэлöэх óóëçàëòóóäûã өөрөө удирдан ÿвуулах шийдвэр гаргаж áîëíî.
89.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Энэ Ǻвлºл нь салáарын төлөвлөлтийг зохион áайгуулах, зохиöуулах талаар өìнө нь áайгуулагдаж áайсан ажлын хэсгийг орлох юì. ßаìны тºлºвлºлтийн газар нь тºсвийн газраасаа тусдаа тохиолдолд тºлºвлºлтийн газар нь Ǻвлºлийн ажлын алáаны ¿йл ажиллагааг г¿йöэтгэнэ. ªºð íýã õóâèëáàð íü òºëºâëºëòèéí ãàçðûã òºñâèéí ãàçàðòàé íýãòãýæ áîëîõ þì. Төлөвлөлтийн үйл явц l үе шат – ДХТ-ийн хязгаар тогтооход шаардлагатай стратегийн өгөгдлүүд: Ажил үүрэг 1: Хөтөлбөр, бүтээгдэхүүний ангийг тодорхойлох: ДХТ бэлтгэхэд газар, х:элтсүүдийн гүйцэтгэх үүргийг тодорхойлсон ажлын төлөвлөгөөг Стратегийн төсөв ба төлөвлөлтийн зөвлөл батална. Зөвлөл нь хөтөлбөр, бүтээгдэхүүний анги (дэд хөтөлбөр)-ийн бүтцийг батлах ба түүнд үндэслэн төлөвлөлт, төсөвлөлтийн баримт бичгийг бэлтгэнэ.
90.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Ямар хөтөлбөр, бүтээгдэхүүний ангитай байх талаарх эхний төслийг Төсвийн газар боловсруулна. Ажил үүрэг 2: Бодлогын мэдэгдэл бэлтгэх: Өөрсдийн хариуцсан чиг үүргийн дагуу бодлогын газрууд (жишээ нь, БСШУЯ-ны Бага, дунд боловсролын газар) холбогдох хөтөлбөрийн ДХТ-ийн Бодлогын мэдэгдлийг боловсруулах үүрэг хүлээнэ. Бодлогын мэдэгдэлд тусгагдах бодлогын зорилго, зорилтыг салбарын мастер төлөвлөгөө, стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг үндэслэн тодорхойлно. Түүнчлэн бодлогын газар нь хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан болон хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүгнэлт зэрэг бусад холбогдох тайланг ашиглана. Ажил үүрэг 3: Гурван жилийн төсвийн төсөөллийн хувилбаруудыг боловсруулах: Төсвийн газар төсвийн төсөөллийн хувилбаруудыг боловсруулж, Зөвлөлд танилцуулна. Зөвлөл нь түүнийг баталж, бодлогын мэдэгдлийн хамт СЯ-нд хүргүүлнэ. Төсвийн төсөөллийн гурван (зарлагын түвшин бага, дунд зэрэг, өндөр гэсэн) хувилбарыг боловсруулна. Хувилбаруудыг бодлогын таамаглалд үндэслэн тооцоолно. II үе шат – ДХТ-ийн хязгаарт багтаан ДХТ-ийг бэлтгэх: Ажил үүрэг 4: Багцын төсвийн хязгаарыг хөтөлбөр, бүтээгдэхүүний ангиудад хуваарилах: Бодлогын газрууд тус тусын Зарлагын төлөвлөлтийн мэдэгдлийг зөвшөөрсний дараа Төсвийн газар тэдгээрийг ТЕЗ-ийн түвшинд нэгтгэнэ. Зөвлөл зарлагын хуваарилалтын сонголтыг хэлэлцээд Зарлагын төлөвлөлтийн мэдэгдлийг хөтөлбөр бүрийн болон нийт багцын түвшинд эцэслэн батална.
91.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ II үе шат – ‘Бүтээгдэхүүнийг тодорхойлж, зарлагын хэмжээг тогтоох’ 5-р ажил үүргийг хийж гүйцэтгэх хөтөлбөрийн ажлын хэсгийн хурлаар хэлэлцэх асуудал: Эхний хурлын хэлэлцэх асуудал: А. Бүтээгдэхүүн ба холбогдох арга хэмжээг тодорхойлох Б. Бүтээгдэхүүн бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, тоон ба чанарын үзүүлэлтээр хүрэх түвшинг тогтох. Хоёр дахь хурлын хэлэлцэх асуудал: a. Арга хэмжээий өртөгийг тооцсоны үндсэн дээр бүтээгдэхүүн бүрт зарлагыг хуваарилах. b. Нэгжийн өртөг хэр бодитой вэ гэдгийг шалгах (нэгжийн өртөг гэдэг нь хуваарилсан зардлыг хүрэх түвшинд харьцуулсан харьцаа); нэгжийн өртөгийг буруу тооцсон тохиолдолд хүрэх түвшинг бууруулах/эсхүл бүтээгдэхүүнд хуваарилагдах зардлыг өсгөх. c. Хөтөлбөрийн бүтээгдэхүүн бүрээрх зардлыг нэгтгэж, хөтөлбөрийн нийт зардлыг тооцоолж хязгаараас хэтэрсэн эсэхийг шалгах. Хөтөлбөрийн нийт зардлын дүн нь түүнд хуваарилсан төсвийн хязгаараас давж болохгүй (хэтэрсэн тохиолдолд дахин шалгаж төсвийн зөрүүг хаах хэрэгтэй). d. Төсвийн хязгаараас +/-5% зөрүүтэй байх 2 хувилбарыг бэлтгэх. Ингэхдээ зөвхөн ямар бүтээгдэхүүн өсөх (буурах вэ?) гэдгийг тухайн бүтээгдэхүүний зарлагын хуваарилалт болон тоон үзүүлэлтийн хүрэх түвшингээр харуулах. III үе шат – Хэлэлцүүлэгийн үйл явц: Ажил үүрэг 7: СЯ-тай ДХТ-ийн хэлэлцүүлэг өрнүүлэх: Сангийн яамтай хийх төсвийн албан хэлэлцүүлэг нь ТЕЗ-дад төсвийн саналаа хамгаалах, төсвийн зарлагын үндэслэл нь болох бодлогын асуудлуудыг хэлэлцэх боломжийг олгоно. Хэлэлцүүлэг нь салбарын яамдаас Сангийн яаманд ирүүлсэн хөтөлбөр болон бүтээгдэхүүний ангиар харуулсан Бодлогын төлөвлөлтийн мэдэгдэл болон Зарлагын төлөвлөлтийн
92.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ мэдэгдлийг багтаасан Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийн мэдэгдэл дээр үндэслэгдэнэ. Хэлэлцүүлэгт СЯ ба салбарын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар холбогдох газрын дарга нартайгаа оролцоно. Хэлэлцүүлгийн төгсгөлд СЯ салбарын яамдын ирүүлсэн төсвийн төслийн мэдэгдэл, хэлэлцүүлгийн үеэр хийсэн ярилцлага болон бусад ТЕЗ-дын бодлогын тэргүүлэх чиглэлийг тооцон үзэх хэрэгцээ шаардлага зэрэгт үндэслэн ДХТ-ийн хязгаарыг өөрчлөх эрх нь Сангийн яаманд байна. Ажил үүрэг 8: ТЕЗ-ийн Төсвийн төслийн мэдэгдэл бэлтгэх: Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн төслийн мэдэгдэл нь УИХ-д өргөн мэдүүлэх ДХТ/төсвийн баримт бичигт тус тусдаа бүлгүүд болж орно. Өөрөөр хэлбэл ТЕЗ бүрийн төсөв төсвийн баримт бичгийн нэг бүлгийг бүрдүүлнэ. Төсвийн төслийн мэдэгдэл нь салбарын яамны ДХТ-ийн дээр дурдсан 7 ажил үүргийг гүйцэтгэх явцад бэлтгэсэн бүх л мэдээлэл болон тоон үзүүлэлтийн тойм юм. Төсвийн газар Төсвийн төслийн мэдэгдэлийн эхний төслийг бэлтгэнэ. Зөвлөл мэдэгдлийн эцсийн хувилбарыг батална. Хяналтын асуултууд: 1. Хөтөлбөрийг тодорхойлох: Нэг хөтөлбөрийг сонгон авч, тухай хөтөлбөрийн хамрах хүрээг тодорхойлох 2. Төлөвлөлтийн үйл явцыг тайлбарлаж тодорхой нэг салбарын жишээн дээр хэлэлцэх. Тухайлбал, эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах салбар гэх мэт.
93.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ ЛЕКЦ№15. НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРТ ТӨСВИЙН САНХҮҮЖИЛТЫГ ОНОВЧТОЙ БОЛГОХ НЬ Төрийн нийгмийн үйлчилгээ гэдэг нь төрийн болон төсвийн байгуулагуудаар дамжин иргэд хууль ёсны этгээдэд үзүүлж буй үйлчилгээ , нийгмийн үр ашигтай хэрэглээг илэрхийлсэн харилцаа юм. Төрийн нийгмийн үйлчилгээний стандарт нь улсын төсвийн төлөвлөгөө боловсруулж санхүүгийн норматив ашиглах үед илэрнэ. Нийгмийн гишүүдийн хүсэж байгаа хэрэглээг нь нэмэгдүүлэхийн тулд өөр аль нэг хэрэглээг нь багасгах (парето үр ашиг) шаардлагатай гэдгийг ухамсарлуулах хэрэгтэй болдог. Нийгмийн сонголтын механизмуудыг харьцуулахад: 1. Олонхийн саналаар шийдэх арга -Тэнцвэр тогтохгүй байж болно. -Тэнцвэр тогтсон ч ерөнхийдөө паретто үр ашиггүй байж болдог. - Нийгмийн бараа бүтээгдэхүүний үйлчилгээний хуваарлалтыг улс төрийн тодорхой бүлгийн ашиг сонирхлоор явуулах уу? - Ардчилалын үндсэн дээр шударга журмаар явуулах уу? гэдгийг шийдвэрлэх хэрэгтэй болно. 2. Линдаллийн тэнцвэр -Тэнцвэр заавал олдог -Тэнцвэрийн цэг заавал парето үр ашигтай байдаг. -Хувь хүмүүс өөрсдийн сонирхлыг үнэнээр нь илэрхийлэх сонирхолгүй. ТНҮ-ний салбарын урсгал зардлын өнөөгийн төлөв байдал Үзүүлэлт 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 Улсын төсвийн урсгал зардал (тэрбум төг) 1778,2 2366,2 3621,7 4379,5 4683,04 5229,1 4996,9 7394,2 7420,6 Боловсрол (тэрбум төг) 388,9 470,9 558,1 603,5 770,3 763,5 778,9 903,5 1107,5 Эрүүл мэнд (тэрбум төг) 185,8 207,8 244,5 425,0 415,8 579,7 7982,6 8442,6 8982,6 Батлан хамгаалах (тэрбум төг) 63,4 63,4 83,3 128,9 132,9 143,4 154,7 173,4 176,5 Эх сурвалж: Салбаруудын тайлан мэдээлэл, ҮСЕГ, 2017 он.
94.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ
95.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ
96.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ .
97.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ 2. Монголын эрүүл мэндийн санхүүжилтийн өнөөгийн төлөв байдал Эрүүл мэндийн сайдын багцын урсгал зардлын төсөв 2017 онд нийт 520,5 тэрбум төгрөг.Үүнээс: урсгал зардал -410,1 тэрбум төг хөрөнгийн зардал- 77,8 тэрбум төг байна.Эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа нийт зардал болон нэг хүнд ногдох зардлын судалгааг авч үзвэл Монгол Улсын хувьд нэг хүнд ногдох зардал 2008 онд жилд 73.4 мянган төгрөг буюу 63 ам.доллар ногдож байсан бол 2017 оны хувьд 105.8 мянган төгрөг болсон байна. Эрүүл мэндийн салбарын урсгал зардлын өсөлт Эх сурвалж: Эрүүл мэндийн тайлан 2011 он Нэг хүнд ноогдох эрүүл мэндийн зардал (ам доллар) Улс 2005 2006 2007 2008 Энэтхэг 4,7 5,2 6,8 7,6 Бангладеш 3,6 3,6 4,1 4,3 Сингапур 235,6 252,2 290,8 354,6 Филиппин 29,1 36,1 44,5 71,6 Малайз 88,1 102,2 120,6 143,0 103.9 103 111 130.3 28.2 32.3 41.5 46.247.7 34.6 34.4 42.8 17 15.7 20.9 25.2 0 20 40 60 80 100 120 140 2008 2009 2010 2011 Цалин хөлс ба НДШ ЭМ,Хоол Бусад зардал
98.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Монгол 26,6 32,5 45,4 63,0 Япон 2046,0 2097,0 2234,0 2729,0 БНСУ 680,0 821,0 930,0 997,0 Эх сурвалж: Дэлхийн эрүүл мэндийн атлас 2008 он Эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд хийгдэж буй шинэчлэлүүд Төсвийн төлөвлөлт, санхүүжилт, тайлагналтад шат дараалсан шинэчлэлүүдийг авч хэрэгжүүлж байна. Үүнд: Хөтөлбөрт суурилсан төсвийн төлөвлөлтийг хэрэгжүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлэх ЭМД-ийн сангаас санхүүжих тусламж үйлчилгээний оношийн хамааралтай бүлэгт холбогдох өртөг болон төлбөрийн арга, зардлын хэмжээ болон даатгуулагчдад үзүүлэх тусламж үйлчилгээний хувьсах зардлын хэмжээг шинэчилсэн. Төсвийн программ Гүйцэтгэлийн хөтөлбөрт суурилсан төлөвлөлттэй уялдуулах Төсвийн ил тод байдал Цалин хүний нөөцийн программ Манай улс нь эдийн засгийн шилжилтийн бууралттай зах зээлийн үед эрүүл мэндийн салбарт хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх үүднээс эрүүл мэндээс үүдэлтэй бүх зардлыг улсын төсөвт оруулж, тэднийг санхүүгийн эрсдлээс хамгаалах, тусламж, үйлчилгээг тэгш хүргэхийн тулд 1994 онд эрүүл мэндийн даатгалын хуулийг нэвтрүүлсэн нь эрүүл мэндийн салбарын тогтолцоонд гарсан томоохон шинэчлэл болсон. Нийгмийн даатгалд 3516.4 мянган даатгуулагч хамрагдсан нь МУ-ын идвэхитэй хүн амын 81%-ийг, үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ын 60 орчим хувийг хамруулсан байна. Үүнээс заавал даатгуулагч 820 мянган, сайн дураар даатгуулагч 158,1 мянган даатгуулагч нийгмийн даатгалд хамрагджээ. /2014 онд/ Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн санхүүжилт нь гүйцэтгэлээрээ 2014 онд 18002.9 сая төгрөг ба өмнөх оноосоо 1658.5 сая төгрөгөөр нэмэгджээ. Өөрийн орлогоороо 2014 онд 2341.1 сая төгрөг ба өмнөх оноосоо 2038.3 сая төгрөг буюу 302.8 сая төгрөгөөр нэмэгджээ. Энэхүү өөрийн орлого өсөлт нь эрхтэн шилжүүлэх үйл ажилгаатай холбоотой байна. Анх 2006 оноос эрхтэн шилжүүлэх мэс ажилбарыг нэвтрүүлжээ. Элэг шилжүүлэн суулгах
99.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ хагалгаа нь 60-75 сая төгрөгний өртөгтэй ба ЭМДГ нь даатгуулагч даатгал төлсөн, төлөөгүй хөнгөлөлт үзүүлдэггүй байна. Бөөр шилжүүлэн суулгах хагалгааны зардал нь 12 сая төгрөг ба ЭМДГ-аас даатгалтай иргэнд 8 сая орчим төгрөгийг олгодог байна. Харин цус болон ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээний зардал нь 70-200 сая төгрөгний үнэтэй байгаа боловч манай улсын хувьд энэхүү өндөр хагалгааг тэр болгон хийлгэх хүн ховор юм. Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн зардал нь цалин хөлс 42%, тогтмол зардал 3%, хоолны зардал 3%, бусад зардал 6%, эмийн зардал 46% гэсэн бүтэцтэй. Дээрх зардлын бүтцээс харахад эмийн зардал 46%, цалин хөлс 42% гэсэн зардлууд өндөр хувийг эзэлж байна. Цалин хөлсийг бүтцээр нь авч үзвэл үндсэн цалин 63%, илүү цаг 9%, актны мөнгө 3%, нөхөн олговор 11%, нэмэгдлийн дүн 7% тус бүр эзэлдэг байна. Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн орлогыг гүйцэтгэлээр 2014 оныг харахад 17837.8 сая төгрөг ба өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад 1546.3 сая төгрөг буюу 0.5%-иар өссөн байна. Үндсэн үйл ажиллагааны орлого нь өндөр өртөгтэй мэс заслын орлого, хэвтэн эмчлүүлэгчдийн платны орлого ба 2014 онд 2333.8 сая төгрөгийг төлөвлөсөн бол гүйцэтгэлээр 2114.6 сая төгрөгийн үндсэн үйл ажиллагааны орлого оржээ. Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь ашиг олох байгууллага биш учир олсон бүх орлогоо үйл ажиллагаандаа зарцуулдаг байна. Үүнээс дүгнэн үзэхэд улсын клиникийн төв эмнэлэгийн санхүүжилт дутмаг байгаа нь эрүүл мэндийн даатгалын хууль өнөөгийн цаг үедээ тохирсон асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна. Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд оновчтой тогтолцоог бий болгох ба 2015 оны шинэчилсэн хууль энэхүү тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болох болно. Мөн эрүүл мэндийн даатгалыг илүү боловсронгуй, хөгжүүлж чадсан олон улсын эрүүл мэндийн даатгалын эрх зүйн орчинг судлан өөрийн улсад тохирсон эрх зүйн орчинг хэрэгжүүлвэл манай улс эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэн, хүн амд эрүүл мэндийн даатгалын зөв механизмтай, үр ашигтай, хүртээмжтэй байдлыг бий болгож чадахаар байна. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд арга дараах арга замыг хэрэгжүүлж байна. 1) Эрүүл мэндийн даатгалын сангийн бие даасан тогтолцоог бий болгосон. Дэлхийн олон улсын жишээгээр ЭМДС-г нийгмийн даатгалын сангаас тусад нь бие даасан тогтолцоо манай улсад нэн шаардлагатай байсан. Бие даасан тогтолцоог бий болгосноор нэг захиран зарцуулагчтай, нэг худалдан авагчийн тогтолцоонд бүрэн шилжих боломжтой болсон юм.
100.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ 2) Нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлсэн. Манай улсын хувьд улсын төсөв, ЭМДС гэсэн хоёр худалдан авагчийн системтэй байсныг нэг худалдан авагчийн системд нэвтрүүлснээр ЭМ-ийн тусламж, үйлчилгээний нөөцийг нэг удирдлагад төвлөрүүлж, үйлчилгээний санхүүжилтыг шуурхай, давхардалгүй, хүнд сурталгүй тогтолцоо бий болгоход чиглэгдсэн. 3) Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцыг өргөтгөсөн. ЭМД нь хүмүүст бүх үйлчилгээг хүргэх боломжгүй тул даатгалаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний багцыг төр засгаас тодорхойлдог. 2015 оны 07-р сарын 1-ний өдрөөс эхлэн ЭМД-ын тухай хуулийн шинэчилсэн найруулагад ЭМД-ын багцыг өргөтсөн байна. Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл. Өрх, сум, баг, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт. Зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл. Хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ 4) НДЕГ болон эмнэлэгийн байгууллагын хоорондын харилцааг сайжруулсан. НДЕГ нь эмнэлэгийн байгууллагатай нягт хамтын харилцаа муу байсныг сажруулахын тулд хоорондын харилцааг цахим картаар бий болгох буюу энэхүү цахим карт нь даатгуулагчийн шимтгэл төлсөн байдал, ЭМ-ийн хувийн мэдээллийг агуулсан учир эмнэлэгийн байгууллагаар үйлчлүүлэхэд ямар нэгэн саад бэрхшээл гарахгүй болсон. 2015 оны 07-р сарын 1-нд хэрэгжих ЭМД-ын тухай шинэчилсэн найруулагад даатгуулагч бүр цахим карт олгох тухай тусгасан билээ. 5) ЭМ-ийн байгууллага болон хувийн ЭМ-ийн байгууллагын хамтын харилцааг сайжруулсан. Манай улсын хувьд улсын эмнэлэгийн хүрэлцээ бага байдаг. Учир нь хэвтэн эмчлүүлэхэд ор хоногийн тоо цөөн, тусламж, үйлчилгээ авахад очерь их байдаг тул иргэд амар хялбараар нь хувийн эмнэлэгт очиж үзүүлдэг. Ийм нөхцөлөөс болж манай улсын хувийн эмнэлэгийн тоо олширчээ. Улсын эмнэлэгийн тоо цөөн учир 2015 оны 07-р сарын 1-нд хэрэгжих ЭМД-ын тухай шинэчилсэн найруулагад хувийн эмнэлэгтэй гэрээ ба байгуулан, гэрээ байгуулсан хувийн эмнэлэгээр даатгуулагч ЭМ-ийн тусламж, үйлчилгээ авах бүрэн эрхтэй болж байгаа юм. 6) Хөнгөлөлттэй үнээр эм худалдан авахад эмийн сангийн хүрэлцээг хангасан.
101.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Зайлшгүй шаардлагатай 127 нэрийн эмийг даатгуулагч хөнгөлөлттэй худалдан авах, эмчийн бичсэн жороор эмийн хөнгөлөлт авахад улсын эмийн сангийн хүрэлцээ хомс учир хувийн эмийн сангуудтай гэрээ байгуулан ажиллахыг 2015 оны 07-р сарын 1-нд хэрэгжих ЭМД-ын тухай шинэчилсэн найруулагад тусгасан байна. 7) Хувийн эрүүл мэндийн тогтолцоог бий болгох. ЭМД-ын багцад ороогүй тусламж, үйлчилгээг хувийн эрүүл мэндийн даатгалаар авах ба манай улсад хувийн даатгалын газрууд энэхүү даатгалын үйлчилгээг явуулж, ЭМД-ын тухай хуулийн ерөнхий заалтаас өөрөөр хэлбэл энэхүү үйл ажиллагааг тодорхой зохицуулсан хууль тогтоомж, бодлогын баримт бичиг хараахан гараагүй байна. 8) Төлбөрийн аргыг илүү боловсронгуй болгох. Манай улсын хувьд төлбөрийн хоёр арга байдаг. Урьдчилан төлбөрөө хийх, дараа нь төлбөрөө хийх гэсэн төлбөрийн арга байдаг. Даатгуулагч ЭМ-ийн тусламж, үйлчилгээ авсныхаа дараа төлбөрөө төлж, гарсан зардлаа ЭМДБ-аар бүрэн төлүүлэх боломжтой. Энэхүү асуудлыг 2015 оны 07- р сарын 1-нд хэрэгжих ЭМД-ын тухай шинэчилсэн найруулагад тусгасан байна. 9) Улсын эмнэлэгийн тоног төхөөрөмж хуучирсан, хүрэлцээ хомс. Манай улсын улсын эмнэлэгийн санхүүжилтын хүрэлцээ муу, шинээр тоног төхөөрөмж авах чадваргүй, нэгээс нөгөөг нөхөх хэлбэрээр явагддаг ба олон улсын буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалт, зээллэг хэлбэрээр тоног төхөөрөмж худалдаг авдаг байна. 10)Төр хариуцах иргэдийн шимтгэлийн хэмжээ бага. 18 нас хүртлэх хүүхдийн болон оюутан, сурагчдын шимтгэлийн хэмжээ ЭМ-ийн тусламж, үйлчилгээ авах, даатгалын хөнгөлөлт эдлэх , эмийн хөнгөлөлт авах зэрэгт харилцан уялдаагүй байна. Энэ талаар 2015 оны 07-р сарын 1-нд хэрэгжих ЭМД-ын тухай шинэчилсэн найруулагад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2%-иар тооцно хэмээн тусгасан байна. 11)Өндөр өртөг бүхий мэс засал хийлгэхэд ЭМДГ хөнгөлөлт үзүүлэх систем дутагдалтай. Өндөр өртөгтэй мэс засал хийхэд ЭМДГ нь даатгалтай ба даатгалгүй иргэнд ямар нэгэн хөнгөлөлт байдаггүй байна. Энэ талаар эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд мэс заслын хөнгөлөлтийн тухай нэмэлт зүйл оруулах нь зүйтэй.
102.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Төрийн үйлчилгээний төсвийн санхүүжилтыг оновчтой болгох нь Хөтөлбөрт суурилсан төсвийг нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгч байна. Энэ нь юунд?, яах гэж? төсвийг зарцуулж байгаа ,яагаад эдгээр үйлчилгээг иргэдэд хүргэж байна вэ? гэдгийг тодорхойлж ,хуваарилалтыг оновчтой , үр ашигтай болгох юм. Хөтөлбөрийн төсөвлөлт нь төрийн үйлчилгээний өгөөж ба өртгийг тодорхойлохыг чухалчилдаг. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүргийн хуваарилалтыг тодорхой болгох замаар хариуцлагын тогтолцоог бий болгож байна.Ингэснээр төсвийн үр ашиг, эцсийн үр дүнг шууд холбон үзэх боломжийг бүрдүүлэв. Хөтөлбөрийн хэрэгжилтийг төсвийн зарцуулалттай уялдуулан тайлагнах замаар ард иргэдэд төр засгийн бодлогын хэрэгжилтийн биелэлтийг ил тод болгосноор, тэдний төрийн үйл ажиллагаанд оролцоог сайжруулж тэднээс төрийн үйл ажиллагааг үнэлэх, санал бодлоо илэрхийлэх боломжийг бүрдүүлэх эхний алхам өнөөдөр тавигдаж байна. Диаграм 1. Төрийн нийгмийн үйлчилгээ , санхүүжилт ТНҮ-ний төсвийн санхүүжилтын оновчтой сонголтын арга зам 1. Төрийн үйлчилгээ үзүүлдэг салбарууд дахь өнөөгийн тогтолцоо үр ашиг муутай байна. Учир нь байгууллагын бүтэц сул, тэдгээрийн үйлчилгээ иргэдийн хэрэгцээнд нийцдэггүй( тухайлбал ЭМ ба боловсролын үйлчилгээ), өрсөлдөх орчин тааруу тул хөгжил саармаг байна. 2. Ажиллагсдын цалинг бодит үр дүнд тулгуурлаж, урамшууллын механизмыг эрчимжүүлэх ( дээрх салбаруудад) Нийгмийн ерөнхий үйлчилгээний тэгш хүртээмжтэй зорилт Үйлчилгээг тэгш хүртээмжтэй байлгах Санхүүгийн эрсдлээс хамгаалах,санхүүгийн тэгш хүртээмжтэй байдлын бүрдүүлэх Тэгш хүртээмжтэй үйлчилгээг авах Үр дүн Чанар Цаашид авах арга хэмжээ Ил тод байдал хариуцлага
103.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ 3. ТНҮ-г иргэнд чиглэсэн санхүүжилтын оновчтой сонголтыг дээрх диаграмм- 1 –аар тодорхойлов. Ингэхдээ жишээ нь ЭМ-ийн салбарт төлбөр, даатгал, төсөв хосолсон тогтолцоо бүрдүүлэх, боловсролын салбарт тогтмол зардалдаа хэмнэлт гаргах хөшүүрэг бий болгох, жилээс жилд суралцагчдын тоо өссөн мөртлөө түүнд ноогдох боловсон хүчний сургалт бэлтгэлийн зардал хэвээрээ байгаа нь төсвийн хөтөлбөрийн хэрэгжилт, гүйцэтгэл биелэхгүйн үндэс суурь болно. Иймд ТНҮ-ний санхүүжилтын сонголтоо бодитой тооцоололтой тодорхой арга замаар төсөвлөх нь зүйтэй гэж санал дэвшүүлж байна. Жишээ нь: Боловсролын салбарт төсвийн санхүүжилтийн оновчтой сонголтын дараах арга замыг сонгох. Үүнд : Тэгш байдлыг сайжруулах Микрокоеффициент (итгэлцүүр)-ийг аймгийн хэмжээнд бус улсын хэмжээнд ашиглах. Сургуулийн санхүүжилтийн томьёо болон реформуудыг нийт улсын хэмжээнд (бүх аймаг, хотуудад) жигд хэрэгжүүлэх. Ил тод байдлыг дээшлүүлэх Багш нарын цалин, нэмэгдлийн хасалтыг сургууль, аймаг болн нийт улсын хэмжээнд ил тод хийдэг болох. Сургуулиудыг төсвийн мэдээллээ эцэг эх, орон нутгийн байгууллага, хүмүүст ил тод болгох. Өртөг тооцоололтыг нарийвчлах Өртөг тооцоололтыг нарийвчлан тооцоолж олон хувилбараар хийж хамгийн боломжит хувилбарыг сонговол төсвийн зарцуулалтын үр өгөөж бодитой болно. ЛЕКЦ№16. ТӨСВИЙН ТОГТОЛЦООНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОНОЛ АРГАЗҮЙН ЗАРИМ ОЙЛГОЛТЫГ ТАЙЛБАРЛАХ НЬ Сүүлийн үед төрийн зохицуулалтын арга хэрэгслүүдийг тусгасан эдийн засгийн аюулгүй байдал (ЭЗАБ) -ыг хангах хандлагууд гарч, дэлхий дахины төрийн удирдлагын индикаторыг Дэлхийн Банк (ДБ)-аас гаргаж6, улс орнуудын шинээр боловсрогдсон үндэсний аюулгүй байдал (ҮАБ) -ын үзэл баримтлал, стратегийн баримтуудад төрийн зохицуулалтын зарим элементүүд орсон боловч ЭЗАБ-ыг системтэй томъёолсон онол бүрэн тогтоогүй байна. Монгол Улсад ч ЭЗАБ-ын онолын цэгцтэй судалгаа орчин үед эхэлж байна. ЭЗАБ-ын тогтолцоонд аюулгүй байдлын дэд системийг хамааруулан авч үзнэ. Тэдгээрийн хүрээнд улс орны ЭЗАБ-ыг хангахад санхүүгийн аюулгүй байдлыг хангах явдал чухал юм. 6 Дэлхийн Банк, “ Өрсөлдөх чадварын тайлан “ 2015 он.
104.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ 1. дүгээр зураг. Эдийн засгийн аюулгүй байдлын системийн санхүүгийн аюулгүй байдлыг ойлгох үндсэн категори. Санхүүгийн аюулгүй байдал нь төсөв-татварын аюулгүй байдал, мөнгө, зээлийн аюулгүй байдал, корпорацуудын аюулгүй байдал болон даатгалын хязгаар, хөрөнгө оруулалт, хүн амын санхүүгийн аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдлаас бүрдэнэ. Санхүүгийн аюулгүй байдал гэдэг нь тухайн улсын эдийн засаг, бүс нутаг, салбарын аюулгүй байдлын үйл ажиллагааны бүх нөхцөл дэхь төсөв, санхүүг хамгаалах арга ухаан буюу аргуудын иж бүрэн цогц ойлголт юм. Иймд санхүү-төсвийн бодлогын үр нөлөөг дээшлүүлж, эдийн засгийн бүтцийн оновчтой, үр ашигтай тогтолцоо бүрдүүлж, хүчин чадлыг зүй зохистой ашиглах замаар ЭЗАБ-ыг хангана. ЭЗАБ-ыг хангах нь олон талт асуудлыг хамарсан цогц ажиллагаанаас бүрдэх ба түүнийг шуурхай , тасралтгүй, цаг үеэ олж оновчтой явуулж чадсанаар гадаад, дотоод орчинд болж буй өөрчлөлтүүдэд зөв хариу үйлдэл үзүүлж, аюул заналыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх боломжтой болох юм. Өнөө үед эдийн засаг, нийгмийн бүхий л асуудлууд санхүү, мөнгөний бодлоготой холбоотойгоор шийдвэрлэгдэж байна. Иймд санхүүгийн тогтолцоо нь улсын эдийн засгийн бие даасан байдал, тогтвортой өсөлт, ЭЗАБ, улмаар үндэсний тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах чухал хүчин зүйл болно. Төрийн санхүүгийн бодлогын зорилго нь нийгэм, эдийн засгийн өсөлт хөгжил, үйлдвэрлэлийг дэмжих, стратегийн ач холбогдолтой салбарыг санхүүжүүлэх, төрийн ба төрийн бус байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, урамшуулах, нийгмийн хамгааллын тогтолцоо бүрдүүлэх явдал мөн. Өнөөдөр аль ч улс орны нэгдсэн төсвийн нийт орлогын ихэнхи хэсгийг албан татварын орлогоор бүрдүүлдэг бөгөөд энэ нь санхүүгийн аюулгүй байдлын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болно. Аливаа улс орны нийгэм эдийн засгийн тогтвортой байдлыг зохицуулах хамгийн зохистой хүчирхэг хэрэгсэл нь албан татвар төдийгүй эдийн засаг, Үндэсний аюулгүй байдал Эдийн засгийн аюулгүй байдал Санхүүгийн аюулгүй байдал Даатгалын хязгаарын аюулгүй байдал Хөрөнгө оруулалтын аюулгүй байдал Хүн амын санхүүгийн аюулгүй байдал Мэдээллийн аюулгүй байдал Төсөв-татварын аюулгүй байдал Мөнгө, зээлийн аюулгүй байдал Корпорациудын (нэгдлийн) аюулгүй байдал Төсвийн аюулгүй байдал Татварын аюулгүй байдал
105.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ санхүү төсвийн систем, орон нутгийн өөрөө удирдах төрийн байгууллага зэрэгт шууд нөлөө үзүүлдэг. Төсөв – татварын аюулгүй байдлын мөн чанарыг дараах байдлаар тодорхойлдог7. 2. дугаар зураг. Төсөв-татварын аюулгүй байдлын мөн чанар. Төсөв-татварын аюулгүй байдал нь санхүүгийн аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн билээ. Үндэснийхээ эрх ашигт нийцүүлэн нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлоготой нягт уялдсан жил бүрийн улсын төсвийн төлөвлөлт, төсвийн төлөвлөгөөг хуульчлан батлах үйл явц суурь үндэслэл тооцоо сайтай, шаардлагын хэмжээнд хяналт шалгалт хийгддэг хийгээд улс орны санхүүгийн аюулгүй байдлыг дотоод болон гадаадын аливаа нэгэн дарамт, дайралт, аюул заналаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бүхий л асуудлыг шүүн тунгаадаг байх хэрэгтэй. Төсвийн хяналт суларсны улмаас жил бүр тодотгодог сахилга батгүй төсвийн бодлоготой болсон. Төсвийн алдагдал 2010-2015 оны хооронд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хувь хэмжээнд гүйцэтгэлээр хүрсэн нь зөвхөн 2013 он юм. 2015 оны хувьд 2 удаа тодотгосон, мөн Төсвийн тогтвортой байдлын хуулийг шинэчлэн найруулж төсвийн нийт алдагдлыг ДНБ-ий 5%-д хүргэсэн. Төсвийн гадуурх санхүүжилтийг оруулж тооцвол өнөөдөр төсвийн нийт алдагдал 10%-д хүрчихээд байна. Хөгжлийн Банкны төсвийн гадуурх санхүүжилтийг 2012 оноос эхлэн нэгдсэн төсвөөс тусдаа тооцож байсан нь төсвийн сахилга бат сулрах нэг шалтгаан болсон. Төсвөөс эргэн төлөгдөх зардлуудыг 2015 оноос эхлэн төсөвт багтаадаг болсон. Мөн өмнөх жилүүдийн уул уурхайн баялгаас олсон их хэмжээний орлого нь төсвийн хяналтыг сулруулсан гол шалтгаан юм. Төсөвт тавих хяналтыг эрс нэмэгдүүлэх, баталсан түвшнээс илүү алдагдал бий болгохыг зөвшөөрөхгүй байх, төсвийн зарцуулалтын үр ашиг, ил тод байдалд өндөр 7 Минаков.А.В. “ Методология управления бюджетно-налоговой системой Россий в условиях изменения макроэкоэомической среды”: автореф.дис....докт.экон.найук, 2011год, стр 52 . Төсөв-татварын тогтвортой байдал -Төсөв-татварын параметрыг прогнозчилох -Төсөв-татварыг зохицуулах ( хууль эрхзүйгээр журамлах ) -Потенциаль төсвийг төлөвлөх -Төсвийн бодлогын нийгмийн хамгаалал -Төсвийн нөөцийн шинжилгээ -Татварын өрийн хяналт -Төсөв-татварын босго үзүүлэлтэнд үндэслэлтэй хяналт тавих Төсөв –татварын аюулгүй байдал Төсөв-татварын хөгжилТөсөв-татварын дотоод, гадаад эрсдэл *Төсвийн орлого *Төсвийн зарлага *Төсвийн тэнцэл
106.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ шаардлага тавих хэрэгтэй. ЗГ-ын зүгээс 2012-2015 онд УИХ-аар батлуулсан төсвийн алдагдлын хэмжээнээс даруй 2.1 их наядаар буюу 1.02 тэрбум долларыг хяналтгүй зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл, 2012 оноос хойш төсвийн алдагдлын нэрлэсэн тоо хэмжээг жил бүр өсгөн баталж, түүнээсээ илүү хэмжээний алдагдлыг хэтрүүлэн бий болгосон байна. Баталсан түвшнээс төсвийн алдагдлыг хэтрүүлсэн тохиолдолд хариуцлага тооцдог бодит механизм бий болгох шаардлагатай.Төсвийн он дараалсан дараах алдагдлууд хувийн хэвшлийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн билээ. Эх сурвалж: Улсын бүртгэл, Статистикийн Ерөнхий Газар, 2016 он. 3. дугаар зураг. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл, жил бүрийн эхний хагас жилийн байдлаар. Төсвийн хэт тэлэлт, хяналтгүй төсвийн алдагдал, түүнийг санхүүжүүлэх эх үүсвэр нь хувийн хэвшлийн өрсөлдөөнийг бууруулж, шахан гаргах үзэгдэл бий болгосон. Арилжааны банкуудын зүгээс 2014 оны 1-р улирлаас эхлэн актив хөрөнгөө ЗГ-ын болон Монгол Банкны үнэт цаасанд байршуулан төсвийн алдагдлыг санхүүжүүлж улмаар хувийн секторын өсөлтийг хязгаарласан юм. Өөрөөр хэлбэл, ЗГ-ын хэт тэлэлт нь хувийн секторын өсөлтийг бууруулах гол хүчин зүйл болсон юм. Тиймээс ч дээр дурдсанаар төсвийн орлогын бууралтын нэг шалтгаан нь болоод байгаа билээ. Түүхий эдийн үнэ ба Монгол Улсын төсвийн төлөвлөлт хоорондын хамаарлыг авч үзвэл 2004-2012 онд түүхий эдийн үнэ ба төсвийн орлогын хооронд хүчтэй хамаарал ажиглагдаж байв. 2011-2016 онд түүхий эдийн үнийн уналт, гадаадын хөрөнгө оруулалтын бууралт, төгрөгийн ханшийн уналт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан төсвийн орлогын тасалдал бий болсон бөгөөд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор ЗГ-ын гадаад ба дотоод үнэт цаасыг их хэмжээгээр гаргаж, өрийн дарамт нэмэгдсэн. Цаашид 2017-2022 онд олон улсын эдийн засгийн тодорхой бус байдал, Монгол Улсын эдийн засгийн төлөв, гадаад бондуудын эргэн төлөлт зэргээс шалтгаалан төсвийн эмзэг байдал үргэлжлэх төлөвтэй байна. 2005.I- VI. 2006.I- VI. 2007.I- VI. 2008.I- VI. 2009.I- VI. 2010.I- VI. 2011.I- VI. 2012.I- VI. 2013.I- VI. 2014.I- VI. 2015.I- VI. 2016.I- VI. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл (тэрбум төг) -9.6 133.8 97.9 -4.8 -261.3 -167.5 57.8 -574.6 -133.0 -240.6 -534.9 -1123.9 -1200 -1000 -800 -600 -400 -200 0 200
107.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ 4. дүгээр зураг. Монгол Улсын төсвийн төлөвлөлтийн төлөв байдал8 Валютын ханшийн өөрчлөлт нь төсөвт эерэг ба сөрөг байдлаар нөлөөлнө. Валютын ханшийн өсөлт нь уул уурхайн экспортын орлогын татвар, импортын барааны гаалийн татварын төгрөгөөр илэрхийлэгдэх дүнг өсгөх эерэг нөлөөтэй бол худалдан авах чадварын бууралттай холбоотойгоор төлөвлөсөн импортын орлого буурах, төсвийн он дамжсан хөрөнгө оруулалтын төслүүд ханшийн зөрүүний алдагдалд орох, улсын төсвөөр санхүүжих бараа, үйлчилгээний зардал өсөх, хөрөнгө оруулалтын зардал өсөх, хүүний зардал өсөх, гадаад өрийн төгрөгөөр илэрхийлэгдэх дүн өсч, ханшийн алдагдалд орох зэрэг сөрөг үр дагаварыг бий болгодог. Энэхүү сөрөг үр дагавар манайд үүсээд байна. Үүнийг дараах схемээр харуулъя. 8 Татварын шинжээч Б.Батжаргал, ОУВС тайлан, Монголын эдийн засгийн талаарх судалгаанууд, багийн дүн шинжилгээнд үндэслэв. 2006 - 2010 2011 - 2016 2017 - 2022 Төсвийн тэнцлийн илүүдэл Түүхий эдийн үнийн огцом өсөлт Хөрөнгө оруулалтын идэвхи Түүхий эдийн үнийн жил дараалсан бууралт Гадаад хөрөнгө оруулалтын бууралт Төгрөгийн ханш уналт Дэлхийн эдийн засгийн тодорхой бус төлөв байдал Дотоодын ЗГ- ын бонд Төсвийн байнгийн алдагдал Төсвийн гадуурх санхүүжилт Төсвийн нэмэлт орлого Орлогын тасалдал Төсвийн эмзэг байдал Гадаад бондын санхүүжилт Улс төрчдийн сонгуулийн амлалт, халамжийн хөтөлбөрүүд Монгол Банкны үнэ тогтворжуулах хөтөлбөр Засаглалын дархлаа суларсан Хямарсан эдийн засаг
108.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ 5. дугаар зураг. Валютын ханшийн төсөвт үзүүлэх нөлөөлөл. Эндээс харахад төсвийн орлогын бууралт, зардлын өсөлтийн улмаас улсын төсвийн алдагдал хурдацтай тэлж байна. Манай улсын төсвийн хөрөнгийн зардал өмнөх оныхоос ийнхүү огцом өссөн ч, хөрөнгийн зардлын гүйцэтгэл төлөвлөгөөнөөсөө 53%-иар буурсан дүнтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад төсвийн хөрөнгийн зардал хоёр дахин өссөн ч, төсөвлөсөн төлөвлөгөөнөөсөө 50 хувийн бууралттай гарчээ. Монголын хувьд урт хугацааны өсөлтийн төлөв сайн байгаа ч, доройтож буй гадаад нөхцөл байдал нь тус улсын эдийн засагт хүндрэл учруулж байна. Хэдийгээр сүүлийн үед гадаадаас авсан зээл нь Монголын төлбөрийн тэнцлийн дарамтыг зөөллөж, дотоодын санхүүжилтийн хэрэгцээг багасгаж буй ч гадаад зээлийн хүү өндөр, валютын ханшийн эрсдэл зэрэг асуудал эдийн засгийн хямралыг бий болгож, улмаар төсвийн тогтолцооны аюулгүй байдал алдагдах магадлал өндөр байна. Төсвийн тэнцвэртэй байдлыг хангах, зарлагын өсөлтийг хязгаарлахтай холбогдуулан төсвийн урсгал зарлагад шинэчлэл, зохицуулалтыг хийх шаардлагатай байна. Үүнд: 1. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг төсвийн орлогын бодит өсөлттэй уялдуулан тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх; 2. ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүнийг цомхон, чадварлаг, үр ашигтай ажиллуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, хэрэгжүүлэх; 3. Төсөвт байгууллагуудын чиг үүргийг давхардалгүй, оновчтой, үр ашигтай хуваарилах, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн сайжруулах, зарим чиг үүргийг төрийн бус
109.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ байгууллага, хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх; 4. Хүн ам зүй, статистик, хөрөнгө оруулалт, үнэ ханшийн өөрчлөлтийн улмаас төсөвт нэмэгдэх зардлыг тусгах; 5. Шинээр батлагдсан хууль тогтоомжийг төсвийн орлогын боломжтой уялдуулан үе шаттай хэрэгжүүлэх; 6. Төрөөс олгож буй татаас, урамшууллын үр дүнг тооцож, үйлдвэрлэлийн салбарыг татвар, санхүүгийн таатай орчин бүрдүүлэх байдлаар бодлогоор дэмжиж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх; 7. Нийгмийн хамгаалал, халамжийн зарим хөтөлбөр, арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлэх; 8. Нийгэм-эдийн засгийн голлох хөтөлбөрүүдийн зардлыг дунд хугацаанд тогтвортой санхүүжүүлэх; Манай улсын эдийн засаг эмзэг байгаа нь дараах схемээс илэрхий харагдаж байна9. Санхүүгийн секторын эмзэг байдал Дунд -> Өндөр байна. Үзүүлэлт Утга Эмзэг байдал Гадаад валютын өр/Нийт өр төлбөр 20.9 % Дунд Өөрийн хөрөнгө/ Нийт актив 11.2% Бага Чанаргүй зээл/Нийт зээл 9% Өндөр 9 Монгол Банк, “ Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний бодлогын асуудлууд” илтгэлүүд, УБ хот,2016 он, 20х. Эдийн засгийн эмзэг байдал Санхүүгийн сектор Мөнгө, валютын ханш НийгэмГадаад сектор Төсөв 2016 онд
110.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Зээл/Хадгаламж 154% Өндөр Зээл/ДНБ харьцааны өсөлт -2.7% Дунд Мөнгө, валютын ханшийн эмзэг байдал бага -> дунд байна. Үзүүлэлт Утга Эмзэг байдал Инфляци -0.06% Бага Инфляцийн хүлээлт -0.6% Бага Бодит хүү 15.06% Бага ГВАН/ДНБ 23.2% Дунд Валютын уян хатан байдал Зохицуулалттай хөвөгч Дунд Нийгмийн салбарын эмзэг байдал дунд -> өндөр байна. Үзүүлэлт Утга Эмзэг байдал Ядуурлын мэдрэмж 1.9 Өндөр Ажилгүйдлийн түвшин 10.4% Өндөр Өдрийн $ 1.9-аас бага орлоготой хүн ам/ Нийт хүн ам 21.6% Дунд Жини индекс 0.32 Гадаад секторын эмзэг байдал өндөр байна. Үзүүлэлт Утга Эмзэг байдал Түүхий эдийн экспорт/Нийт экспорт 84% Өндөр Экспорт/ДНБ 39.2% Өндөр Худалдааны тэнцэл/ДНБ 12.4% Бага ГВАН/Импорт 4 сар Өндөр Мөнгөн гуйвуулга/ДНБ 2.9% Дунд Төсвийн эмзэг байдал өндөр байна.
111.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ Үзүүлэлт Утга Эмзэг байдал Төсвийн тэнцэл/ДНБ -10.2% Өндөр ЗГ-ын өр/ДНБ 84% Өндөр Санхүүжилтийн эх үүсвэрийн хэрэгцээ/ДНБ 12.2% Өндөр Зайлшгүй шаардлагатай зардал/Нийт зардал 76.5% Өндөр Түүхий эдийн орлого/Нийт орлого 15% Дунд Өнөөдөр ЗГ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хүрээнд тогтоосон хязгааруудыг баримтлах бодлогоо бэхжүүлж ажиллах шаардлагатай. Учир нь төсөв эргэн төлөлтийн дарамтанд орчихоод байна. Мөн дотоод нөөц бололцоогоо ашиглан төсөвт өр төлөх хуримтлалын сан бий болгох хэрэгтэй. Төсвийн хариуцлагыг дээшлүүлэхийн тулд төсвийн орлого төлөвлөлтийг сайжруулж, төлөвлөснөөс илүү гарсан орлогын зарцуулалтыг хууль тогтоох байгууллагаар батлуулдаг болох шаардлагатай байна. Ингэснээр санхүүгийн аюулгүй байдал хангагдах нэг нөхцөл бүрдэх боломжтой. Цаашилбал улс, байгууллага, хувь хүний санхүүгийн аюулгүй байдал бүрэлдэх явдал юм. Төсвийн эмзэг байдлын шалгуур үзүүлэлтүүдийг төсөв бүрдүүлэлт болон зарцуулалтаар нь үнэлье. 1. дүгээр хүснэгт. Төсвийн эмзэг байдлын шалгуур үзүүлэлтүүд, үнэлгээний үр дүн Д/д Шалгуур үзүүлэлт Эмзэг байдал бага Эмзэг байдал дунд Эмзэг байдал өндөр Үнэлгээ 1 Үндсэн тэнцэл / ДНБ >1.5% 1.5% ба -1% <-1% Эмзэг байдал өндөр: 2014 онд ( -1,9%), 2015 онд (-2%), 2016 онд (-2,5%) 2 Улсын өр / ДНБ <25% 25%-60% >60% Эмзэг байдал өндөр: 2015 онд 52.3%, 2016 онд 88%. 3 Санхүүжилтийн эх үүсвэрийн хэрэгцээ <5% 5%-12% >12% Эмзэг байдал дунд: 2014 онд 4,9 %, 2015 онд 5,5%, 2016 онд 8-10%, 4 Урсгал зардал / нийт зардал <50% 50%-70% >70% Эмзэг байдал өндөр: 2014 онд 70%, 2015 онд 74%, 2016 онд 80%-88%
112.
БОЛОВСРУУЛСАН ПРОФЕССОР БАГШ,
ДОКТОР (PH.D) Д.ЭНХЧИМЭГ 2018 ОН “ТӨСВИЙН УДИРДЛАГА”ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН ЭМХЭТГЭЛ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ 5 Түүхий эдийн орлого / нийт орлого <10% 10%-20% >20% Эмзэг байдал дундаас өндөр болох эрсдэлтэй.: 2014 онд 10%, 2015 онд 11%, 2016 онд 15%-17%. Эх сурвалж: Судлаачийн тооцоолол. Дээрх хүснэгтээс үзэхэд төсвийн эмзэг байдлын 5 шалгуур үзүүлэлтийн 3 буюу 60% нь өндөр, 2 буюу 40% нь дунд зэргийн эмзэг байдалтай байна гэсэн үр дүн гарч байгаа нь ЭЗАБ-д төсөв сөрөг нөлөөлөх хандлага илэрч байгаагийн нэг хэлбэр юм. ДҮГНЭЛТ Монгол Улсын төсвийн тогтолцооны аюулгүй байдлыг хангахын тулд санхүүгийн бодлогын үр ашгийг дээшлүүлэхүйц дараах арга хэмээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд: -улсын төсвийн орлого бүрдүүлэлтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд төсвийн төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй болгож, төсвийн орлого, зарлага, санхүүжилтийн нормын үндэслэлийг сайжруулах, -ашигт малтмалын төлбөрийн хувь хэмжээг боловсруулалтын түвшингээс хамаарсан шатлалтай тогтоох, анхан шатны боловсруулалттай тохиолдолд өндөр татвар, харин эцсийн бүтээгдэхүүний борлуулалтын орлогод харьцангуй бага татвар тогтоох, гадаад улсын туршлага болон ашигт малтмалын эрэлт хэрэгцээний хэтийн төлвийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт гаргасны үндсэн дээр рояалти, хайгуулын болон ашиглалтын лицензийн төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох, -боловсруулах үйлдвэрлэл, стратегийн ач холбогдолтой, экспортын чиглэлийн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих, импортын татварын бодлогоор үндэсний үйлдвэрлэгчдийг хамгаалах, -татварын тогтолцоог боловсронгуй болгож, татварын бааз суурийг өргөтгөх, орлогын шинэ эх үүсвэрийг бий болгох, далд эдийн засгийн хүрээг хумих, хяналт шалгалтыг сайжруулах, -мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулах зорилгоор экспортод гаргаж буй боловсруулаагүй түүхий эдийн татварыг өсгөх, -гадаадын хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор зөвхөн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг татварын хөнгөлөлт үзүүлэх, -төсвийн зарлагын зориулалтыг оновчтой болгох, зарцуулалтын чиглэлийг үр ашигтай тодорхойлох, үрэлгэн зардлыг бууруулах, төсөв хэмнэх, -хүний хөгжлийг өндөр түвшинд хүргэх, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарыг орчин үеийн өндөр хөгжилтэй орны түвшинд хүрэхэд чиглүүлэх, -ЗГ-ын бондын бодлогыг оновчтой хэрэгжүүлэх, гадаадын зээл, тусламжийн ашиглалтын үр өгөөжийг дээшлүүлж, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх шаардлагатай байна.
Download