More Related Content
DOC
DOC
ҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлага PPTX
аудитийн мэргэжлийн стандартууд PPT
PPTX
PPTX
PPTX
DOCX
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин What's hot
PPTX
Aудитын тухай ойлголт, мөн чанар PPTX
DOC
Санхүүгийн тайлангийн аудит-Гарын Авлага PPTX
PPTX
зардлын ангилал, зардлын динамик шинжилгээ PPT
Бараа материал ба нөөцийн удирдлага-Үйл ажиллагааны менежмент /Хураангуй/ PDF
Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ... PPTX
Санхүүгийн тайланг унших аргууд PPTX
PPTX
PPTX
3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt PPTX
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ PPTX
PPTX
PPTX
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 10 ШИДС PDF
PPTX
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС PPTX
байгууллагын хөгжил үнэт зүйлс ба ёс зүй Copy PPTX
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 9 ШИДС PDF
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт Viewers also liked
PPTX
Internal Audit - AIESEC Mongolia PPTX
DOCX
PPTX
Арилжааны банк гэж юу вэ? DOC
монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зVйн дvрэм DOC
DOCX
PDF
Санхүүгийн тайланд-шинжилгээ-хийх-үлгэрчилсэн-загвар-сангийн-сайдын-2013-№277 PDF
PDF
DOC
Similar to дотоод аудитын-гарын-авлага
PDF
PPTX
PPTX
New book on Internal Audit PDF
PDF
DOCX
PPTX
PPTX
5 dotood hyanaltiin butets, zohion baiguulalt PPTX
Дотоод аудитын ОУСтандарт, бүтэц агуулга, нэр томьёоны тайлбар DOCX
PDF
1.audit hiij duussan tuhai nbg etsec DOCX
DOCX
PPTX
PPTX
PDF
ИССАИ 1 - Лимагийн тунхаглал PDF
PPTX
PPTX
PPTX
5 auditiinajliinehlelzohionbaiguulalt More from Byambadrj Myagmar
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPT
PPTX
PPTX
PDF
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PDF
PDF
PDF
дотоод аудитын-гарын-авлага
- 1.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
БҮЛЭГ 1. ТАНИЛЦУУЛГА
1.1 Өмнөх үг
Монгол Улсын Их Хурлаар 2011 оны 12-р сарын 23-ны өдөр батлагдсан Төсвийн тухай
хуулийн 69.1-д:“Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэнд
хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ,
хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах,
эрсдлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод
аудитор ажиллуулна” гэж заасан.
Мөн хуулийн 69.2-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын албаны үйл ажиллагааны
стандарт, арга зүйн удирдлагаар хангана” гэж заасан.
Эдгээр заалтуудтай уялдан Сангийн Яамны Дотоод Аудит, Хяналт шинжилгээ,
Үнэлгээний Газар (ДАХШҮГ)-т хэрэгжиж байгаа Дэлхийн Банкны санхүүжилттэй “Олон
Салбарыг хамарсан Техник Туслалцааны Төсөл”-ийн Сангийн Яамны Дотоод Аудитын
чадавхийг сайжруулах дэд бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд энэхүү гарын авлагыг
боловсрууллаа.
1.2 Гарын авлагын зорилго ба цар хүрээ
Төсвийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн Газраас баталсан Дотоод
Аудитын Дүрэм-ийн 4.1 дэх хэсэгт дотоод аудитын албаны үйл ажиллагаанд ТЕЗ-ийн
эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн
өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн болон харъяа
төсөл, хөтөлбөрийн төсөв, санхүүгийн үйл ажиллагаа хамаарахаар заасан.
Иймд Дотоод аудитын гарын авлагыг бүх төсвийн ерөнхийлөн захирагчдын болон
төрийн өмчит компани, орон нутгийн засаг захиргааны дотоод аудитын алба, тэдгээрийн
харьяа байгууллагын дотоод аудитын ажилтнуудад дотоод аудитын үйл ажиллагааг
хэрэгжүүлэхэд нь зориулан бэлтгэсэн. Энэхүү гарын авлагад суурилан аливаа
байгууллага нь өөрийн дотоод аудитын гарын авлагыг боловсруулан ашиглаж болно.
Гарын авлагад дотоод аудитын албаны үйл ажиллагааг удирдах, дотоод аудитын дунд
хугацааны болон жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө бэлтгэх, тухайлсан дотоод
аудитын ажлыг төлөвлөх, гүйцэтгэх ба тайлагнахад шаардлагатай практик аргачлал, арга
зүйг багтаасан.
1
- 2.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
БҮЛЭГ 2. ДОТООД АУДИТЫН ТОДОРХОЙЛОЛТ
2.1Дотоод аудит гэж юу вэ?
Дотоод Аудиторуудын Олон Улсын Институт (ДАОУИ)-ээс гаргасан Дотоод Аудитын
Мэргэжлийн Практикийн Олон Улсын Стандарт(ДАМПОУС)-д “Дотоод аудит”-ыг дараах
байдлаар тодорхойлсон.
“Дотоод аудит нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, түүний
үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хараат бус, бодитой баталгаа өгөх
ба зөвлөх үйл ажиллагаа юм. Энэ нь системтэй, оновчтой арга
хандлагаар байгууллагын эрсдлийн удирдлага, засаглал ба дотоод
хяналтын үйл явцыг үнэлэх ба сайжруулахад тусладаг.
Мөн стандартаар “баталгаа өгөх гэдэг нь байгууллагын эрсдлийн удирдлага, засаглал ба
дотоод хяналтын үйл явцад хараат бус үнэлгээ өгөх зорилгоор зохих нотолгоонд хийгдэж
байгаа бодитой шалгалт бөгөөд санхүүгийн, нийцлийн, системийн аюулгүй байдлын
шалгалт зэрэг багтана” гэж заасан. Засаглал, эрсдлийн удирдлага ба дотоод хяналтын
системийн талаар дотоод аудитын нэгж хэрхэн авч үзэхийг стандартад дараах байдлаар
заасан байдаг.
2110-Засаглал - Дотоод аудитын нэгж байгууллагын
засаглалын үйл явцыг үнэлэн, сайжруулах зөвлөмжийг
өгөх ѐстой.
2120-Эрсдлийн удирдлага - Дотоод аудитын нэгж
байгууллагын эрсдлийн удирдлагын үйл явцын үр
нөлөөтэй байдлыг үнэлэн, сайжруулахад хувь нэмэр
оруулах ѐстой.
2130-Дотоод хяналт - Дотоод аудитын нэгж дотоод
хяналтын үр нөлөөтэй ба үр ашигт байдалд үнэлгээ
хийх, тэдгээрийн байнгын сайжруулалтад дэмжлэг
үзүүлэх замаар үр нөлөөтэй дотоод хяналтын
системийг бий болгоход байгууллагад туслалцаа
үзүүлэх ѐстой.
2
- 3.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
2.2 Дотоод аудитын үүрэг ба цар хүрээ
Дотоод аудит нь оршин байгаа алдаа зөрчлүүдийг тайлагнахаас илүүтэй байгууллагын
үнэ цэнийг нэмэгдүүлэх, гарч болох алдаанаас сэргийлэх, дотоод хяналтын сул талыг
сайжруулахад чиглэдэг. Дотоод аудитыг улсын секторт хэрэгжүүлсэнээр дараах давуу
талтай.
Холбогдох хууль тогтоомжийг мөрдөх, үйл ажиллагааны үр дүнтэй, хэмнэлттэй,
үр ашигтай байдлыг хангах, дотоод хяналтыг зохистой байдлаар хэрэгжүүлэх
талаар хүлээх засгийн газрын хариуцлагыг нэмэгдүүлэх
Удирдлагын бэлтгэсэн санхүүгийн болон гүйцэтгэлийн тайлангуудын үнэн зөв ба
найдвартай байдлын талаар эрх бүхий талуудад бодитой баталгаагаар хангах
Байгууллагын явуулж байгаа үйл ажиллагаа болон ашиглаж байгаа системийг
сайжруулахад туслах
Залилан,зүй бус ашиглалт, шамшигдал зэргийг зогсоох замаар нийтийн өмчийг
хамгаалах
Ажилтнуудын ажил үүргийн биелэлтийг сайжруулах, удирдлагаас тавьсан
хяналтуудыг дагаж мөрдөхөд нөлөөлөх
Дотоод аудитын ажил нь дараах үндсэн үйл ажиллагаануудаас бүрддэг.
Эрсдлүүдийг тодорхойлж үнэлэх, эрсдлийн удирдлага ба хяналтын системийг
сайжруулахад туслах
Эрсдлийн үнэлгээний үр дүнд суурилан байгууллагын засаглал, үйл ажиллагаа,
мэдээллийн системд ашиглагддаг дотоод хяналтын зохистой ба үр дүнтэй
байдлыг үнэлэх
Санхүү ба үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн итгэлтэй, шударга байдал,
үйл ажиллагааны үр дүнтэй ба үр ашигтай байдал, хөрөнгийн хамгаалалт, хууль
тогтоомж, гэрээний хэрэгжилтийг хангах байдал зэргийг үнэлэх
Байгууллага дотооддоо ѐс зүй, үнэ цэнийг дээдлэх, үр дүнтэй гүйцэтгэлийн
удирдлага ба хариуцлагатай байдлыг хангах, бүх түвшинд эрсдэл ба хяналтын
талаар мэдээлэх байдал зэргийг багтаасанзасаглалын процессийг үнэлж,
сайжруулах талаар зөвлөмж өгөх
Дотоод аудитаар удирдлагаас хэрэгжүүлж байгаа хяналтын системийн үр нөлөөтэй
байдлыг шалгаж үнэлэн, байгууллагын үйл ажиллагаа нь холбогдох бодлого, процедур,
төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхийг авч үздэг. Мөн дотоод аудитаар эрсдлийн
удирдлага ба засаглалын бусад асуудлуудаар зөвлөх ажлыг хийж гүйцэтгэдэг.
Дотоод аудитын нэгж нь байгууллагын бүх үйл ажиллагаа, мэдээлэл, бүртгэл, өмч
хөрөнгө, ажиллах бүрэлдэхүүн зэрэгт аливаа үнэ хөлс ба хязгаарлалтгүйгээр хүрэх
эрхтэй байдаг. Мөн дотоод аудитын үйл ажиллагаанд хэрэгцээтэй бүх төрлийн
мэдээллийг холбогдох эх сурвалжаас иж бүрэн байдлаар олж авахыг зөвшөөрсөн байдаг.
Иймд аудит хийгдэж байгаа байгууллагын бүх ажилтнууд дотоод аудитын нэгжид
шаардлагатай бүх материал ба мэдээллийг бүрэн хангах үүрэгтэй.
3
- 4.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
2.3 Дотоод аудит бусад хяналт, шалгалт, үнэлгээний ажлаас ялгагдах нь
Дотоод аудит ба Дотоод хяналт
Засгийн газрын хариуцлагатай, ил тод, үр дүнтэй удирдлага нь байгууллагын бүхий л үйл
ажиллагааг хамарсан дотоод хяналтын тогтолцоог хэрхэн бүрдүүлж байгаагаас шууд
хамаардаг. Дотоод хяналтын тогтолцоо нь “хяналт” ба “дотоод аудит” гэсэн үндсэн
ойлголтуудыг дотроо агуулдаг. Хэдий тийм боловч зарим орнуудад энэхүү ойлголтуудыг
ижил мэтээр ойлгож, хэрэглэж ирсэн байна. Учир нь хэл зүйн хувьд энэхүү ойлголтууд
нь нэг нэр томъѐогоор ашигладаг, харин энэ нь англи хэлний хувьд хоѐр өөр ялгаатай
тусдаа үйл ажиллагааг тодорхойлдог. Ихэнх улсуудад энэхүү хоѐр ялгаатай ойлголтыг
илүү зардлын хяналт гэдэг утгаар ойлгож ирсэн байна.
Гэтэл хяналт ба дотоод аудитын хооронд нилээд чухал ялгаанууд бий. Хяналт нь дотоод
аудитыг гүйцэтгэх үүргийг хүлээхгүй, мөн дотоод аудит нь хяналтын гүйцэтгэх үүргийг
хангадаггүй болно.Хяналт гэдэг нь хууль, тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан
дүрэм, журмын нийцэл, батлагдсан төсөв, санхүүгийн үнэн зөв, байдал, зөвшөөрөгдсөн
эрх хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй эсэх үйл ажиллагаа юм. Хяналт нь
урсгал шинж чанартай байнга тасралтгүй үргэлжлэх гүйлгээнд эсвэл тухай үйл
ажиллагаанд тулгуурладаг процесс юм. Хяналтыг хувь хүн ч хийж болно, технологи
ашиглан гүйцэтгэж болно. Харин дотоод аудитыг зөвхөн технологиор орлуулан
гүйцэтгэж болохгүй. Дотоод хяналт нь хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг
хангахын тулд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа бол дотоод аудит нь энэхүү дотоод
хяналтын систем нь зөв, найдвартай ажиллаж байгаа эсэхэд дүгнэлт өгч, баталгаа гаргах
үйл ажиллагаа юм.
Дотоод аудит нь тухайн байгууллага дахь хяналтын үйл ажиллагааг үнэлэх,
байгууллагын удирдлагад хяналтын тогтолцоо, байгууллагын зохион байгуулалтын
болон захиргааны тогтолцоог оролцуулан, эрсдлийн удирдлагыг хангах зорилгоор
мэргэжлийн түвшинд хийгдэж буй бие даасан хараат бус баталгаажуулах, зөвлөх
үйлчилгээ юм. Ихэвчлэн эдийн засгийн хэмнэлт, үр дүн, үр ашигт түлхүү анхаарч,
тухайн байгууллагын тавьсан зорилгодоо хамгийн үр дүнтэйгээр хүрэх арга замыг
тодорхойлоход тус дөхөм болдог байна. Энэ нь байгууллагын өдөр тутмын үйл
ажиллагаанд оролцдоггүй хөндлөнгөөс харж бие даасан хараат бусаар тайлагнадагаараа
хяналтын үйл ажиллагаанаас ялгаатай. Мөн стандартын хүрээнд үйл ажиллагаа явуулж,
аудитын горимыг хэрэгжүүлэн тайлагнадаг.
Дотоод аудит ба Хяналт шинжилгээ, үнэлгээ
Хяналт-шинжилгээ нь шалгуур үзүүлэлтийн талаарх мэдээллийг системтэйгээр
цуглуулах замаар хуваарилагдсан төсвийн хүрээнд хэрэгжүүлж буй хөгжлийн арга
хэмжээний дүнд гарах ахиц өөрчлөлт, зорилтын хэрэгжилтийн талаар удирдлага болон
оролцогч талуудад мэдээлж байх тасралтгүй үйл ажиллагаа юм.
4
- 5.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Үнэлгээ нь хэрэгжиж буй болон хэрэгжсэн төсөл, хөтөлбөр эсвэл бодлого , түүний
загвар, хэрэгжилт, үр дүнг системтэй, бодитой үнэлж дүгнэн төсөл, хөтөлбөрийн
зорилгын уялдаа холбоо, хэрэгжилт, үр ашиг, үр дүнтэй байдал, үр нөлөө болон цаашид
тогтвортой байх эсэхийг тодорхойлох үйл ажиллагаа юм.
Хяналт, шинжилгээ, үнэлгээ нь дотоод аудитын үйл ажиллагааны нэг салшгүй хэсэг
болдог. Дотоод аудитыг хийж гүйцэтгэх эхний шатанд хяналт-шинжилгээтэй адил
системтэй мэдээллийг цуглуулж дүн шинжилгээ хийж цаашид ямар горим, арга зүйг
хэрэгжүүлэхийг шийдэх нэг алхамын нэг болдог. Харин үнэлгээ нь дотоод аудитын
сүүлийн шатанд буюу өгсөн зөвлөмжийн мөрөөр мөршгих зөвлөмжийн хэрэгжилтийн
үнэлж, дүгнэхэд ашигладаг үйл ажиллагаа юм. Тэгэхээр эдгээр үйл ажиллагааны нэгдэл
нь үр дүнтэй хяналтын системийг бүрдүүлэх нарийн уялдаа холбоо бүхий үйл
ажиллагаанууд юм.
Дотоод аудит ба Төрийн Хяналт шалгалт
Төрийн хяналт шалгалт гэж төрийн болон төрийн өмчийн байгууллагуудын үйл
ажиллагаа хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд
чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолбор юм.
Дотоод аудитын үйл ажиллагааны нэг хэсэг нь энэхүү хууль тогтоомжийн нийцэлд
дүгнэлт гаргаж, тухайн удирдлагыг баталгаагаар хангахад чиглэдэг. Харин төрийн хяналт
шалгалт нь тухай байгууллагын үйл ажиллагаа хууль тогтоомжийн хүрээнд байгаа эсэхэд
чиглэсэн хянан шалгах үйл ажиллагаа бөгөөд гадаад болон дээд шатны байгууллагыг
мэдэллээр хангах, тэдгээрийн дүнд хэрэв захиргааны хариуцлага хүлээлгэхээр бол уг
арга хэмжээг гүйцэтгүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан байдаг байна.
Дотоод аудит ба Санхүүгийн тайлангийн (Хөндлөнгийн) аудит
Аудитыг тухайн байгууллагын хувьд хамаарал бүхий байгууллагын дотоод нэгжийн
этгээд гүйцэтгэж байна уу хөндлөнгийн байгууллагаас гүйцэтгэж байгаагаас шалтгаалан
дотоод ба хөндлөнгийн гэж ангиладаг. Ерөнхийдөө аудитыг хийж гүйцэтгэх үе шат,
хэрэглэх горим, үйл ажиллагааны цикл, зорилго, хамрах хүрээний хувьд ижил төстэй,
Хөндөнгийн аудит нь дотоод аудитын нэгжийн үйл ажиллагаанд чанарын
баталгаажуулалт хийх мөн тухай байгуулллагын
5
- 6.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
БҮЛЭГ 3. ДОТООД АУДИТЫН НЭГЖИЙГ УДИРДАХ
3.1Дотоод аудитын нэгж, түүний үйл ажиллагаа
ДАМПОУС-д дотоод аудитын нэгжийг хэрхэн удирдах талаар дараах заалтууд байдаг.
2000-Дотоод аудитын нэгжийг удирдах – Байгууллагын үнэ цэнийг
нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс дотоод аудитын нэгжийн
гол удирдлага тус нэгжийг үр дүнтэйгээр удирдах ѐстой.
2030-Нөөцийн удирдлага – Дотоод аудитын нэгжийн гол удирдлага
дотоод аудитын нэгж нь зохистой ба хангалттай нөөцтэй эсэх,
нөөцийг батлагдсан төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зориулан үр нөлөөтэй
байдлаар хуваарилсан эсэх талаар батлах ѐстой. .
Дотоод аудитын үйл ажиллагааг “дотоод аудитын нэгж” хэрэгжүүлнэ. Дотоод аудитын
нэгж нь “дотоод аудитын дүрэм”-ийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна. Дотоод
аудитын дүрэм нь дотоод аудитын нэгжийн зорилго, эрх ба үүргийг тодорхойлсон
байдаг.
2011 оны 11 сарын 17-ны өдрийн МУ-ын Засгийн Газрын тогтоолоор Дотоод Аудитын
Дүрэм баталсан ба энэ дүрэм нь ТЕЗ бүрийн дотоод аудитын үйл ажиллагааны зорилго,
хамрах хүрээ, зарчим, зохион байгуулалт болон дотоод аудиторын эрх, үүргийг
тодорхойлж, дотоод аудитын үйл ажиллагааг явуулах, хөндлөнгийн аудитын
байгууллагатай хамтран ажиллах харилцааг зохицуулах зорилготой юм.
Дотоод Аудитын Дүрэмд зааснаар ТЕЗ-ийн дотоод аудитын үйл ажиллагаа нь хууль
тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага,
хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтанд санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт,
дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдлийн удирдлагаар хангах чиглэлээр тухайн байгууллагын
үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ. Мөн дүрэмд ТЕЗ нь
өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх дотоод аудитын
нэгжтэй байхаар заасан. Дотоод аудитын нэгж нь ТЕЗ-ийн харьяанд ажиллах ба дотоод
аудитын нэгжийн дарга болон аудитор нь зөвхөн ТЕЗ-д ажлаа тайлагнахаар заасан.
6
- 7.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
3.2Дотоод аудитын нэгжийн бүтэц
Дотоод аудитын нэгжийн үйл ажиллагааг Дотоод аудитын нэгжийн дарга удирдана.
Дотоод аудитыг хараат бус хөндлөнгийн аудиттай адил багийн бүтцээр хэрэгжүүлдэг.
Дотоод аудитын баг нь багийн ахлагч болон аудиторуудаас бүрдэнэ. Дотоод аудитын
нэгжийн дарга болон дотоод аудитын багийн гишүүдийн нийтлэг үүрэг хариуцлагуудыг
дор дурдав.
Дотоод аудитын нэгжийн дарга
Дотоод аудитын нэгжийн дарга нь дотоод аудитын нэгжийн удирдлагын үүргийг
хүлээхээс гадна дараах зорилгуудыг хангаж байхаар үйл ажиллагааг удирдан зохион
байгуулна.
Дотоод аудитын ажил нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу хийгдсэн
байх
Дотоод аудитын нэгжийн нөөцийг үр дүнтэй ба үр ашигтайгаар бүрдүүлсэн байх
Дотоод аудитын ажлыг ДАМПОУС-ын дагуу хийсэн байх
Дотоод аудитын нэгжийн дарга нь дараах үүргийг хэрэгжүүлнэ.
Дотоод аудитын нэгжийн үйл ажиллагаа ба ажилтнуудыг удирдах, хянах, нөөцийг үр
дүнтэй, үр ашигтай ба хэмнэлттэйгээр ашиглах
Дотоод аудитын нэгжийн үйл ажиллагааг чиглүүлэх зохистой бодлого, процедураар
хангах
Дотоод аудитын нэгжийнүйл ажиллагааны нэн тэргүүнд хандах асуудлуудыг гаргаж
ирэхийн тулд эрсдэлд суурилсан дотоод аудитын дунд хугацааны төлөвлөгөө бэлтгэх
Дотоод аудитын үйл ажиллагааны төлөвлөгөө ба нөөцтэй холбоотой асуудлаар
Дотоод Аудитын Хороотой харилцах
Дотоод аудитын нэгжийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хангалттай, зохистой
нөөцтэй эсэхийг батлах, батлагдсан төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нөөцийг үр дүнтэй
байдлаар хуваарилах
Тухайлсан дотоод аудитын ажлыг мэргэжлийн стандартын дагуу цаг хугацаанд нь
дуусгаж, тайлагнах явцыг хянаж удирдах
Дотоод Аудитын Хороо болон байгууллагын шийдвэрээр тодорхой үйл ажиллагаанд
тусгайлсан аудит хийх
Удирдлагад өгсөн зөвлөмж хэрэгжсэн эсэх, үр нөлөөтэй хариу арга хэмжээ авсан эсэх
талаар Дотоод Аудитын Хороонд тогтмол тайлагнах
Дотоод аудитын нэгжийн үйл ажиллагаанд чанарын баталгаажуулалтын системийг
бий болгох, байнгын сайжруулалт хийх
Дотоод аудитын нэгж нь дотоод аудитын мэргэжлийн стандартын дагуу үйл
ажиллагаагаа явуулж байгаа талаар Дотоод Аудитын Хороонд жил бүр тайлагнадаг
байх
7
- 8.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Байгууллагын засаглал, эрсдлийн удирдлага ба хяналтын үйл явцын үр нөлөөтэй ба
зохистой байдлын талаар нэгдсэн дүгнэлтийг жил тутам Дотоод Аудитын Хороонд
гаргадаг байх
Дотоод Аудитын Хороонд шууд хандах боломжийг бүрдүүлэх
Дотоод Аудитын Хороогоор дамжуулан аливаа чухал нөлөө бүхий эрсдэл, хяналтын
үйл явцын талаар ТЕЗ-ийг мэдээллээр хангах
Дотоод аудитын үйл ажиллагаанд чанарын баталгаажуулалтын хөтөлбөр
хэрэгжүүлэх
Дотоод аудитын багийн ахлагч
Аудитын багийн ахлагч нь тухайлсан аудитын ажлыг төлөвлөлтийг хийх, дотоод аудитыг
хэрэгжүүлэх болон дотоод аудитын тайланг бэлтгэх гол үүргийг гүйцэтгэдэг. Дараах
ажлуудыг хийж үүргийг хүлээдэг.
Аудит хийгдэх нэгжийн үйл ажиллагаанд эрсдлийн удирдлага, хяналт ба засаглалын
үйл явцыг үнэлэх
Дотоод хяналтын үр нөлөөтэй ба үр ашигтай байдлыг үнэлэх
Санхүүгийн болон үйл ажиллагааны мэдээллийн итгэлтэй байдал, шударга ба
хэрэгцээтэй байдлыг шалгах
Аудит хийгдэх нэгжийн нөөцийн хуваарилалт нь хэмнэлттэй ба үр ашигтай эсэхийг
үнэлэх
Хууль, тогтоол, шийдвэр, дүрэм, журам, бодлого зэргийг дагаж мөрдөж байгаа
эсэхийг үнэлэх
Дотоод аудитын нэгжийнүйл ажиллагааны хүрээнд Дотоод аудитын нэгжийн дарга
ба Дотоод Аудитын Хороог үүргээ биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх
Дотоод аудитын жилийн төлөвлөгөө, гүйцэтгэл, аудитаар илэрсэн зүйлстэй
холбоотой Дотоод Аудитын Хороотой харилцах
Дотоод аудитын жилийн төлөвлөгөөнд тусгасан дотоод аудитын ажлыг хэрэгжүүлэх
Тухайлсан аудитын ажил бүрийн хувьд төлөвлөлтийг хийж гүйцэтгэх
Тухайлсан аудитын ажил бүрийн хувьд аудитын гүйцэтгэл ба тайлагналын үр
нөлөөтэй ба үр дүнтэй эсэхийг батлах
Тухайлсан аудитын ажлын аудитын төлөвлөлтийн баримт бичиг, аудитын
хөтөлбөрийг бэлтгэх, аудит эдгээр баримт бичгийн дагуу хэрэгжиж байгаа эсэхэд
хяналт тавих
Аудитаар илэрсэн гол зүйлүүдийг олж тодорхойлох, тэдгээрийг танилцуулах
Батлагдсан аудитын хөтөлбөрийн хүрээнд тухайлсан аудитын ажлын гүйцэтгэлд
багийн гишүүдийг хянан удирдах
Тухайлсан аудитын ажлын төлөвлөлтийн баримт бичиг, аудитын хөтөлбөрийг
боловсруулахад оролцох
Аудитын нотолгоо баримтууд нь аудитаар олж илэрсэн зүйлс ба дүгнэлтийг дэмжиж
байгаа эсэхэд баталгаа өгөх
Аудитын ажлын эцэст аудит хийгдсэн нэгжийн удирдлагыг товч мэдээллээр хангах
8
- 9.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Аудитор
Дотоод аудитын ажлыг хэрэгжүүлэх ба дуусгах
Багийн ахлагчаас өгөгдсөн зааварчилгааны дагуу аудитын хөтөлбөрийн
холбогдох хэсгүүдийг хэрэгжүүлэх
Аудитын ажлыг мэргэжлийн стандартын дагуу хийж гүйцэтгэх
Аудитаар олж илрүүлсэн асуудлуудыг багийн ахлагчид цаг тухайд нь тайлагнах
3.3Дотоод аудитад баримтлах үндсэн зарчимууд
ДАМПОУС-д зааснаар дотоод аудитын нэгж болон дотоод аудиторууд нь дараах
зарчимуудыг баримталж ажилладаг.
Үндсэн зарчимууд
Дотоод аудиторын шударга байдал нь “итгэл”-ийг бий болгох ба
Шударга байх
тэдний гаргасан дүгнэлтэнд тулгуурлах үндэслэл болно.
Дотоод аудитор мэдээлэл цуглуулах, үнэлэх, таницуулахдаа бодитой
Бодитой байх
байх хандлагыг баримтална. Шийдэл гаргахдаа гадны нөлөө болон
өөрийн ашиг сонирхлын нөлөөг оруулахгүйгээр холбогдох нөхцөл
байдлыг тэнцвэртэй үнэлнэ.
Дотоод аудитор олж авсан мэдээллийн үнэ цэнэ, өмчлөлд
Нууцыг
хүндэтгэлтэй хандан, хуулиар хүлээсэн эсвэл мэргэжлийн хувьд
хадгалах
хүлээсэн үүрэг хариуцлагаас бусад тохиолдолд зөвшөөрөлгүйгээр
бусдад дэлгэхгүй.
Ур чадвартай Дотоод аудитор ажлаа гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар,
туршлагатай байна.
байх
Дотоод аудитын ажилтан шударга байх зарчимыг хэрхэн хангах вэ?
1. Ажлаа шударга, хичээнгүй, хариуцлагатайгаар хийж гүйцэтгэх
2. Хуулийг мөрдөж, хууль болон мэргэжлийн хувьд тавьсан шаардлагын хүрээнд
нийтэд мэдээллийг дэлгэх
3. Аливаа хууль бус үйл ажиллагаанд болон дотоод аудитын мэргэжил,
байгууллагын нэр хүндэд харшлах үйлдэлд оролцохгүй байх
4. Байгууллагын хууль ѐсны болон ѐс зүйн зорилгуудыг хүндэтгэлтэй хандаж, зохих
хувь нэмрээ оруулах
Дотоод аудитын ажилтан бодитой байх зарчимыг хэрхэн хангах вэ?
1. Бодитой байх хандлагыг алдагдуулж болзошгүй буюу алдагдуулсан гэж
ойлгогдох аливаа үйл ажиллагаа буюу харилцаанд оролцохгүй байх. Үүнд
байгууллагын ашиг сонирхолтой зөрчилдөж болох үйл ажиллагаа ба харилцааг
хамааруулж ойлгоно.
2. Мэргэжлийн дүгнэлтийг алдагдуулж болзошгүй буюу алдагдуулсан гэж
ойлгогдох аливаа зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байх
3. Дэлгэхгүй байснаар шалгаж байгаа үйл ажиллагааг тайлагнах байдлыг
гажуудуулж болзошгүй бүх материаллаг зүйлсийг дэлгэх
9
- 10.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Дотоод аудитын ажилтан нууцыг хадгалах зарчимыг хэрхэн хангах вэ?
1. Ажлаа гүйцэтгэх явцад олж авсан мэдээллийг хамгаалах, ашиглахдаа хашир
болгоомжтой байх
2. Мэдээллийг хувийн ашиг сонирхлын төлөө, эсвэл аль нэг хуульд харш буюу
байгууллагын хууль ѐсны ба ѐс зүйн зорилгуудад хор учруулахуйц байдлаар
ашиглахгүй байх
Дотоод аудитын ажилтан ур чадвартай зарчимыг хэрхэн хангах вэ?
1. Шаардлагатай мэдлэг, ур чадвар, туршлагыг нь эзэмшсэн үйлчилгээнд зөвхөн
оролцох
2. Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандартуудын дагуу
дотоод аудитын үйлчилгээг үзүүлэх
3. Өөрсдийн мэдлэг чадвар, үйлчилгээний үр нөлөө, чанарыг тасралтгүй
сайжруулах
3.4Дотоод аудиторын хараат бус байдал ба бодитой хандлага
ДАМПОУС-д дотоод аудитын нэгж ба аудиторын хараат бус байдал ба бодитой
хандлагын талаар дараах заалтууд байдаг.
1100 -Хараат бус байдал ба бодитой хандлага – Дотоод аудитын нэгж
хараат бус байх байх, дотоод аудиторууд ажлаа гүйцэтгэхдээ бодитой
хандах ѐстой
1110-Байгууллага дотоод дахь хараат бус байдал – Дотоод аудитын
нэгжид үйл ажиллагааны хариуцлагаа хэрэгжүүлэх боломжийг олгодог
удирдлагын түвшинд дотоод аудитын удирдлага тайлагнадаг байх ѐстой.
1120-Хувь хүний бодитой байх хандлага – Дотоод аудиторууд төв голч,
үнэнч шударга хандлагатай байж, аливаа сонирхлын зөрчилөөс ангид
байх ѐстой. Хэрэв хараат бус байдал эсвэл бодитой хандлага алдагдсан
эсвэл алдагдсан гэж харагдахаар бол үүнийг холбогдох талуудад
дэлгэрэнгүйгээр мэдээлэх ѐстой.
Дотоод аудитын нэгжийн ажилтан бүр өөрийн хараат бус байдал ба бодитой хандлагын
талаар мэдэгдлийг албан ѐсоор гаргахдаа ажлын баримт 1018-д гарын үзэг зурж
баталгаажуулна.
Ажлын баримт 1018– Аудиторын Мэдэгдэл
10
- 11.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
3.5Сургалт ба хөгжүүлэлт
Дотоод аудитын олон улсын стандартад дотоод аудитын ажлын ур чадвартай байх,
мэргэжлээ тасралтгүйгээр хөгжүүлэх талаар дараах заалтууд байдаг.
1210- Ур чадвар - Дотоод аудитор өөрийн үүргээ биелүүлэхэд шаардагдах
мэдлэг, ур чадвар, бусад чадварыг эзэмшсэн байх ѐстой.
1220- Мэргэжлийн ур дүй- Хашир, чадварлаг дотоод аудиторт байвал зохих
анхаарал болгоомж ба ур чадварыг дотоод аудитор гаргах ѐстой.
1230- Мэргэжлийн тасралтгүй хөгжил-Дотоод аудитор мэргэжлээ
тасралтгүйгээр хөгжүүлэх замаар мэдлэг, ур чадвар, бусад чадвараа
сайжруулах ѐстой.
Дотоод аудитор бүр өөрт шаардлагатай мэдлэг, ур чадвар, туршлагаас гадна дотоод
аудитын мэргэжлийн хүрээний хамгийн сүүлийн үеийн хөгжил дэвшлийг даган хөгжиж
байх ѐстой. Дотоод аудитын нэгжийн нийт ажилтнуудын мэдлэг, ур чадварыг
дээшлүүлэхийн тулд нэгжийн удирдлага жил бүр сургалт хөгжүүлэлтийн төлөвлөгөө
гаргах нь зүйтэй. Мөн уг төлөвлөгөөнд дотоод аудитын ажилтнуудыг ажилд авах, сургах,
хөгжүүлэх талаар бодлогуудыг багтаана. Ажилтнуудыг сургах, хөгжүүлэхдээ албан ѐсны
эсвэл ажил дээрх сургалтын хэлбэрийг ашиглаж болох ба дотоод аудитын ажлыг
гүйцэтгэх, эрсдлийн удирдлага, аудитын төлөвлөлт гэх мэт чиглэлээр шаардлагатай үед
нь нэмэлт мэдлэг ба чадвар эзэмшүүлэх зорилгоор хийгдэхээр төлөвлөх нь зүйтэй. Мөн
дотоод аудитын нэгжийн ажилтануудыг албан тушаал дэвшихэд шаардлагатай мэдлэг, ур
чадвараар хангах, шинэ аудитын хандлага, арга техникээр хангахад чиглэгдсэн
сургалтаар хангах талаар анхаарах нь зүйтэй.
Америкийн Флорида мужид байрладаг Дотоод Аудиторуудын Институт нь дэлхий
дахинд дотоод аудитын мэргэжлийн гол дуу хоолой нь болж байдаг гол байгууллага юм.
Энэ байгууллагаас Дотоод Аудитын Мэргэжлийн Практикийн Олон Улсын Стандартыг
боловсруулан нийтэд гаргасан ба жил тутам эдгээр стандартуудад шаардлагатай
өөрчлөлтүүдийг хийж албан ѐсоор дэлхий нийтэд зарлаж байдаг. Тус институтээс олон
улсад хүлээн зөвшөөрөгдсөн Мэргэшсэн Дотоод Аудитор( “Certified Internal Auditor
(CIA)”), Мэргэшсэн Засгийн Газрын Аудитор (“Certified Government Auditing Professional
(CGAP)”), Мэргэшсэн Санхүүгийн Үйлчилгээний Аудитор (“Certified Financial Services
Auditor (CFSA)”)зэрэг олон төрлийн мэргэшлийн сертификатуудыг олгодог. Энэ
мэргэшлийн сертификатыг авахын тулд зарим улс орнуудад байрладаг Дотоод
Аудиторуудын Институтээс эрх авсан шалгалтын төвүүд дээр очиж, олон улсын зэрэг
олгох мэргэшлийн шалгалтуудыг өгдөг.
11
- 12.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
БҮЛЭГ 4. ЭРСДЭЛД СУУРИЛСАН АУДИТЫНТӨЛӨВЛӨЛТ БА ТАЙЛАГНАЛ
4.1 Аудитын төлөвлөлтийн зорилго
Улсын болон хувийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аль ч байгууллага нь тавьсан
зорилгоо биелүүлэхийн тулд оршин байдаг. Байгууллага нь газар, нэгж, хэлтэсээр үйл
ажиллагаагаа явуулдаг бол эдгээр газар, нэгж, хэлтэс тус бүрийн стратегийн зорилго,
зорилт, төлөвлөгөө нь байгууллагын үндсэн зорилгыг биелүүлэхэд чиглэж байдаг.
Дотоод аудитыг төлөвлөж гүйцэтгэх талаар ДАМПОУС-д дараах байдлаар заасан байдаг.
2010 - Төлөвлөлт - Дотоод аудитын нэгжийн нэн тэргүүнд хандах чиглэлийг
тодорхойлохын тулд дотоод аудитын гол удирдлага байгууллагын зорилго,
зорилттой уялдуулан эрсдэлд суурилсан төлөвлөгөөг бэлтгэх ѐстой.
2020 - Мэдээлэх ба батлах - Аудитын гүйцэтгэх удирдлага дотоод аудитын
нэгжийн төлөвлөгөө болон нөөцийн хэрэгцээ шаардлага, түүний дотор
завсрын томоохон өөрчлөлтүүдийг хянуулж, батлуулахаар ахлах удирдлага
ба зөвлөлд танилцуулах ѐстой.
2030 - Нөөцийн удирдлага - Аудитын гүйцэтгэх удирдлага батлагдсан
төлөвлөгөөг биелүүлэхэд дотоод аудитын нөөцийг зохистой, хангалттай
бөгөөд үр нөлөөтэй хуваарилах ѐстой.
Дотоод аудитын ажлыг заавал төлөвлөж гүйцэтгэхийн ач холбогдол нь:
Дотоод аудитын нэгж үйл ажиллагааны зорилго ба нэн тэргүүнд хандах
чиглэлүүдийг тодорхойлно
Дотоод аудитын нэгж зорилгоо биелүүлэхийн тулд нөөцөө хэмнэлттэй ба үр
нөлөөтэй ашиглах
Дотоод аудитад ашиглах нөөцийг тодорхойлох
Аудиторуудын ажлыг чиглүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргах
Дотоод аудитын ажил үүргийг удирдах арга замыг тодорхойлох
Байгууллагын хамгийн эрсдэлтэй нэгж ба үйл ажиллагаанд аудитын ажлыг чиглүүлэх
Анхаарах: Төлөвлөлт нь дотоод аудитын хамгийн чухал хэсэг юм. Учир нь төлөвлөлтөнд
суурилан аудитын үйл ажиллагааг явуулдаг. Муу төлөвлөлт нь үр дүнгүй, үрэлгэн, чанар
муутай аудит хийгдэхэд хүргэдэг.
12
- 13.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
4.2 Аудитын төлөвлөгөөний төрөл
Дотоод аудитын үйл ажиллагааны төлөвлөлтийн үе шатанд нийтлэг хэрэглэгддэг,
хоорондоо ялгаатай зорилго бүхий дараах 3 төрлийн төлөвлөгөөг ашигладаг.
1. Аудитын Дунд Хугацааны Төлөвлөгөө
Энэ төлөвлөгөө нь эхлээд бэлтгэгдэх ба дотоод аудитын зорилго ба цар хүрээг
дараагийн гурваас таван жилийн хугацаанд урьдчилан төлөвлөдөг. Энэ
төлөвлөгөөнд байгууллагын стратегийн зорилго, ирээдүйн чиг хандлагыг
харуулахаас гадна учирч болох эрсдэлд дүн шинжилгээ хийснээр нэн тэргүүнд
хандах чиглэлийг тодорхойлдог.
2. Аудитын Жилийн Төлөвлөгөө
Аудитын Дунд Хугацааны Төлөвлөгөөнд суурилан Аудитын Жилийн Төлөвлөгөөг
бэлтгэнэ. Аудитын жилийн төлөвлөгөө нь дараагийн 12 сард хийгдэх аудитын
ажлуудыг тодорхойлдог.
3. Аудитын ажлын төлөвлөгөө
Аудитын ажлыг эхлэхийн өмнө аудитын ажлын зорилго, цар хэмжээ, зарцуулах
хугацаа, ашиглах нөөц зэргийг харуулсан төлөвлөгөөг бэлтгэнэ.
Дотоод аудитад ашиглах эдгээр төлөвлөгөөнүүдийг бэлтгэхдээ дараах шаардлагуудыг
хангасан байна.
Эрсдлийн
үнэлгээнд
суурилсан байх
Байгууллагын
стратеги
зорилготой
уялдсан байх
Баримтжуулагдсан
байх
Хангалттай,
зохистой мэдээлэлд
үндэслэгдсэн байх
Мэдээллийг байнга
цуглуулах
Аудитын дунд хугацааны төлөвлөгөө, аудитын жилийн төлөвлөгөөг
бэлтгэхдээ эрсдлийн үнэлгээг хамгийн багадаа жилдээ нэг удаа хийнэ.
Уг эрсдлийн үнэлгээ нь байгууллагын стратегийн зорилго, зорилтод
хүрэхэд учирч болох эрсдлүүдийг голчлон авч үздэг. Тухайлсан
аудитын ажлын төлөвлөгөөг бэлтгэхэд тухайн аудит хийгдэх процесс
эсвэл үйл ажиллагааны зорилгыг хангахад учирч болох эрсдлүүдийг
авч үзнэ.
Аудитын төлөвлөсөн үйл ажиллагаа нь байгууллагын зорилго
зорилттой нийцэж байх ѐстой. Байгууллагын зорилго нь урт
хугацааны стратегийн зорилго, дунд ба богино хугацааны үйл
ажиллагааны зорилгоос бүрдэх ба аудитыг эдгээр зорилгуудтай
уялдаатай байдлаар бэлтгэнэ. Дотоод аудитаар байгууллагын
зорилгын хангахын төлөө хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа ба
процесс, эрсдлийн удирдлага ба дотоод хяналт зэрэг нь үр дүнтэй
байгаа эсэхийг үнэлэхээс гадна тэдгээрийг сайжруулахтай холбоотой
зөвлөмжийг өгдөг.
Төлөвлөгөөг дэмжиж байгаа төлөвлөлтийн процесс ба холбогдох
мэдээллийг зохистойгоор баримтжуулсан байна. Учир нь дотоод
аудитаас гарч байгаа асуудлууд нь байгууллагын удирдлагын шийдвэр
гаргалтанд чухал байр суурийг эзэлдэг.
Төлөвлөгөөг хийхэд хамааралтай, итгэлтэй, хэрэгцээтэй мэдээлэлийг
ашигласан байна. Эдгээр мэдээллийг шийдвэр гаргалтанд ашиглахын
тулд дүгнэн шинжилж, үнэлсэн байна.
Шинэ систем нэвтрүүлсэн, удирдах ажилтаны нэр хүндэд нөлөөлөх
мэдээлэл нийтэд түгээгдсэн гэх мэт тухайн жилийн туршид эрсдэл
үүсгэх асуудлуудыг цуглуулж, шинжилнэ.
13
- 14.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
4.3 Аудитын Дунд Хугацааны Төлөвлөгөө
Эрсдэлд суурилсан аудит нь орчин үеийн аудитын шинэ арга хандлага болоод байна.
Өмнөх үеийн уламжлалт аргаар аудитын тогтсон үе шатуудыг дагаж хийдэг байсан бол
орчин үеийн шинэ аргаар эрсдлийг авч үзсэнээр их эрсдэлтэй хэсгүүдэд аудитыг
чиглүүлдэг болсон.
Аудитын Дунд Хугацааны Төлөвлөгөө нь дараагийн гурваас таван жилийн хугацааг
хамарсан байдлаар бэлтгэгдсэн гэж өмнө дурьдсан. Уг төлөвлөгөөг бэлтгэхийн тулд
нэлээд хэмжээний цаг хугацаа шаардах боловч дараах ач холбогдол бүхий давуу
талуудтай байдаг.
Аудитын баг байгууллагын зорилго, үйл ажиллагаа, эрсдэл ба хяналтын талаар
цогц ойлголттой болдог.
Байгууллагын зорилгыг хангахад учирч байгаа болон учирч болох эрсдлүүдийг
тодорхойлдог.
Аудитад ашиглах шаардлагатай нөөцүүдийг тодорхойлдог.
Төлөвлөсөн аудит нь байгууллагын хувьд өндөр эрсдэлтэй, хамгийн чухал
хэсгүүдэд чиглэдэг.
Байгууллагын талаар маш үнэ цэнэтэй мэдээллүүдийг олж цуглуулдаг ба
ирээдүйн төлөвлөлтөнд тэдгээрийн зөвхөн өөрчлөлтүүдийг авч үздэг.
Аудитын нөөцийг илүү хэмнэлттэй ашиглахын тулд аудитад зарцуулах цаг
хугацааг багасгах боломжтой.
Дотоод аудитын үүрэг функцыг удирдах боломжтой.
Аудитын чанарыг хангах боломжтой.
Аудитын Дунд Хугацааны Төлөвлөгөө нь байгууллагын зорилго зорилт, нэн тэргүүний
хандах чиглэл, эрсдлийн үнэлгээний үр дүн зэргийг харуулдаг. Уг төлөвлөгөөг эрсдлийн
үнэлгээнд суурилан дотоод аудитын нэгжийн дарга бэлтгэх ба голдуу гурван жилийн
хугацааг хамарсан байдаг. Аудитын Дунд Хугацааны Төлөвлөгөөнд харуулсан нэн
тэргүүний хандах чиглэлүүд нь байгууллагын зорилго зорилттой уялдсан байх ѐстой. Энэ
төлөвлөгөөг байгууллагын удирдлагатай хэлэлцсэний үндсэн дээр эцэслэн бэлтгэх ба
Дотоод Аудитын Хороогоор заавал батлуулсан байна. Мөн жил тутам хийгдэх эрсдлийн
үнэлгээ ба томоохон өөрчлөлтүүдийн үр дүнд Аудитын Дунд хугацааны Төлөвлөгөөг
байнга шинэчилнэ.
14
- 15.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Аудитын Дунд Хугацааны Төлөвлөгөө бэлтгэх үе шат
Аудитын Дунд
Хугацааны
Төлөвлөгөө
5. Аудитын нөөцийг
тодорхойлох
4. Аудитын аргачлыг
тодорхойлох
3. Эрсдлийг тодорхойлж,
үнэлгээ хийх
2. Аудитын хамрах хүрээг
тодорхойлох
1. Байгууллагын талаар
ойлголт олж авах
Аудитын Дунд Хугацааны Төлөвлөгөөг бэлтгэх үе шатыг дэлгэрэнгүйгээр авч үзье.
1. Байгууллагын талаар ойлголт олж авах
Аудитын Дунд хугацааны Төлөвлөгөө бэлтгэх үйл явц нь байгууллагын зорилго, явуулж
байгаа үйл ажиллагааны талаар ойлголт олж авахаас эхэлнэ. Энэ үе шатанд дараах
ойлголтуудыг сайтар олж авсан байх шаардлагатай.
Байгууллагын гол стратегийн зорилго ба үйл ажиллагааны талаарх мэдээлэл
Байгууллагын үйл ажиллагаанд гол мөрдлөг болгодог хууль тогтоомж, тогтоол,
тушаал шийдвэр, дүрэм журамууд
Байгууллагын бүтэц, дотоод газар, нэгж хэлтэсүүд, тэдгээрийн үүрэг функц, үйл
ажиллагаа, хоорондын хамтын ажиллагаа
Удирдлагын шийдвэр гаргалтын процесс
Өмнөх аудитын файл ба үр дүн
Байгууллагын зорилго ба үйл ажиллагааны талаар мэдээллийг олж авахын тулд дотоод
аудитын нэгжийн дарга ба аудиторууд тухайн байгууллагаас гаргасан стратегийн баримт
бичиг, удирдлагын бодлого, стратегийн ба жилийн төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдийг
олж авч танилцах, гол удирдлагатай уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг хийнэ. Уулзалт,
ярилцлага, хэлэлцүүлэгт авч үзэх асуудлуудыг аудиторууд урьдчилан тодорхойлж,
дотоод аудитын нэгжийн удирдлагатай заавал хэлэлцэж тохирсон байна. Уулзалт,
хэлэлцүүлэг, ярилцлагыг заавал тэмдэглэл хөтлөн баримтжуулна. Гол хэлэлцэх
шаардлагатай дараах асуудлууд байдаг.
Удирдлагын зүгээс хяналтыг авч үзэх байдал
Байгууллагын түвшинд хэрэгждэг хяналтын ерөнхий түвшин
Байгууллагын удирдлагын эрсдэл даах түвшин
Өөрчлөлт, шинэ санаачлагыг удирдлагаас дэмжих байдал
15
- 16.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Аудитын Дунд Хугацааны Төлөвлөгөөнд Дотоод аудитын нэгж нь
дараагийн гурван жилд ямар зорилгод хүрэхийг зорьж байгаагаа
тусгадаг. Жишээлбэл: дараах зорилгыг дэвшүүлж болно.
- Бодит үнэлгээг хийж,сайжруулах зөвлөмж өгсөнөөр байгууллагын
дотоод хяналтыг улам сайн болгох
- Дотоод хяналтын үүрэг функцын талаар ойлголтыг нэмэгдүүлэх
- Байгууллагын эрсдлийн удирдлагын процессийг улам боловсронгуй
болгоход туслах
- Байгууллагын дотор эрсдэл ба хяналтын талаар мэдээлэл
түгээлтийг нэмэгдүүлэх
- Байгууллагын мониторингин үйл явцыг сайжруулахад туслах гм
Хавсралт: Дотоод Аудитын Дунд Хугацааны Төлөвлөгөөний загвар
2. Аудитын хамрах хүрээг тодорхойлох
Аудитын хамрах хүрээ гэдэгт дотоод аудитад хамруулж болох бүх зүйлсийг багтаадаг.
Тухайлбал,газар, нэгж хэлтэс, үйл ажиллагаа, хөтөлбөр, систем, үүрэг даалгавар,
процесс, хөрөнгө гэх мэт.
Гэхдээ дараах хүчин зүйлсийг харгалзан үзсэнээр аудитын хамрах хүрээг хязгаарлаж
болно.
Аудит хийгдэх зүйл нь байгууллагын зорилго зорилтыг хангахад чухлаар нөлөө
үзүүлж байгаа бол аудитын хамрах хүрээнд заавал багтана.
Аудит хийгдэх зүйл нь байгууллагад чухлаар нөлөөлөх мөнгөн дүнг агуулж
байгаа бол аудитын хамрах хүрээнд заавал багтана.
Аудит хийгдэх зүйл нь их эрсдэлтэй хүчин зүйлээс хамаарч байгаа гэж
удирдлагаас үзсэн бол аудитын хамрах хүрээнд багтаана.
Дотоод аудитын нэгжийн дарга аудитын хамрах хүрээнд багтах газар, нэгж хэлтэс, үйл
ажиллагаа, хөтөлбөр, систем, үүрэг даалгавар, процесс, хөрөнгө зэргийн жагсаалтыг
бэлтгэж гаргах ба байгууллагын үйл ажиллагаа, систем болон процессд өөрчлөлт гарах
үед шинэчлэнэ. Аудитын хамрах хүрээнд багтаасан зүйлсийг харьцуулах, удирдах
боломжтой байхын тулд дараах аргуудын аль нэгийг ашиглан бүлэглэнэ.
Дотоод хяналтын үүрэг функцтэй уялдуулах арга–Тухайлбал, мониторингийн систем,
үйл ажиллагааны систем, удирдлагын систем гэх мэт.
Байгууллагын бүтэцтэй уялдуулах арга – Тухайлбал, газар, хэлтэс нэгж, захиргааны
нэгж гэх мэт.
Холимог арга – Байгууллагын бүтэц ба дотоод хяналтын үүрэг функцүүдийг уялдуулна.
16
- 17.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
3. Эрсдлийг тодорхойлж, үнэлгээ хийх
Аудитын хамрах хүрээнд багтсан зүйлс (газар, нэгж хэлтэс, үйл ажиллагаа, процесс,
хөтөлбөр, төсөл гэх мэт)-ийн хувьд учирч болох эрсдлүүдийг тодорхойлж, үнэлэх үе шат
юм.
COSO-ийн Байгууллагын Эрсдлийн Удирдлагын загвар
Эрсдлийг “ ирээдүйд тохиолдох тодорхой бус байдал”, эсвэл “ хүлээгдэж байгаагүй сөрөг
үр дагавар”, “хүлээж байгаагүй гарз хохирол” гэх зэргээр тодорхойлсон байдаг.
Байгууллагын хувьд эрсдэл гэдэг нь зорилго зорилтдоо хүрэхийн тулд зайлсхийх
шаардлагатай тодорхой бус байдал, үр дагавар, гарз хохирол гэж ойлгож болно.
Байгууллагыг удирдах явцад удирдлага олон төрлийн эрсдэлтэй тулгарч байдаг.
Удирдлага тэдгээр эрсдлийг (а) хүлээн зөвшөөрөх, (б)зайлсхийх, (в)бусдад шилжүүлэх
эсвэл (г)хяналтыг хэрэгжүүлэх замаар эрсдлийг бууруулах зэрэг нийтлэг арга замаар
удирддаг. Дотоод хяналт сайн байснаар эрсдэл ба тодорхой бус зүйлсийн тохиолдох
магадлал болон сөрөг нөлөөллийг бууруулах бүрэн боломжтой.
COSO буюу Ивээн тэтгэгч байгууллагуудын Хороо гэж байгууллагын эрсдлийн удирдах,
дотоод хяналтыг хэрэгжүүлэх, залилан илрүүлэх талаар дэлхий нийтэд ашиглаж болох
хүрээ ба аргачлалыг гаргахад гол үйл ажиллагаагаа чиглүүлдэг олон улсын байгууллага
байдаг. Дотоод Аудиторуудын Институт (Institute of Internal Auditors “IIA”), Америкийн
Нягтлан бодогчдын Холбоо (American Accounting Association “AAA”), Америкийн
Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институт (American Insitute of Certified Public
Accountants “AICPA”)зэрэг байгууллагууд нь COSO-ийн дэмжигч байгууллагаар
ажилладаг. COSO-оос гаргасан Байгууллагын Эрсдлийн Удирдлага (Enterprise Risk
Management “ERM”) загварыг байгууллагууд нийтлэг ашигладаг. Энэ загвар нь
байгууллагын зорилго зорилтод нөлөөлөх эрсдлүүдийг тодорхойлж, тэдгээрийн
тохиолдох магадлал ба нөлөөллийг үнэлсэнээр эрсдэлд хариу өгөх арга хэмжээг
тодорхойлох, эрсдлийг үнэлэх процессд мониторинг хийх зэрэг асуудлуудыг багтаасан
эрсдлийн удирдлагын хүрээг тодорхойлоход чиглэсэн байдаг.
COSO-ийн Эрсдлийн Удирдлагын Процесс
Эрсдлийг үнэлэх
Эрсдлийг
тодорхойлох
Шалгуурыг
тодорхойлох
Эрсдлийг
хэмжих
Эрсдлийн
харилцааг
үнэлэх
Эрсдлийг
зэрэглэх
Эрсдэлд
хариу өгөх
17
- 18.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Эрсдлийг тодорхойлох:
Эрсдлийг тодорхойлох гэдэг нь эрсдлийн дэлгэрэнгүй жагсаалтыг гаргана гэсэн үг юм.
Дэлгэрэнгүй жагсаалтыг гаргахдаа санхүүгийн эрсдэл, үйл ажиллагааны эрсдэл,
стратегийн эрсдэл, нийцлийн эрсдэл гэсэн үндсэн төрөлд ангилахаас гадна зах зээлийн,
хуулийн, технологийн, төлбөрийн чадварын гэх мэт дэд ангилалаар харуулж болно.
Эрсдлийг тодорхойлоход дараах шинж чанаруудыг анхаарна.
Байгууллагын зорилгыг хангахад саад учруулах үйл явц эсвэл шалтгаан
Үйл явц эсвэл шалтгаан нь тохиолдох боломжтой эсвэл магадлалтай байх
Үйл явц эсвэл шалтгаан нь байгууллагын зорилгыг хангахгүйд хүргэх сөрөг
нөлөөтэй
Эрсдлийг тодорхойлдог дараах нийтлэг аргууд байдаг.
Баримт бичгийг Хамаарал бүхий баримт бичгийг шалгах замаар тэдгээрт тусгагдсан
шаардлага, заалт, нөхцөл зэрэгтэй холбоотой эрсдэл учирч болохыг
шалгах
шинжилж үзнэ. Жишээлбэл: байгууллагын хууль тогтоомжуудыг судлах
замаар хууль тогтоомжийг дагаж мөрдөөгүйгээс учирч болох эрсдлийг
тодорхойлох гм. Энэ аргыг ашиглахад тоо ба чанарын шинжилгээ хийх
шаардлагагүй байдаг учраас эрсдлийг тодорхойлох хялбар аргад
тооцогддог.
Мэдээлэл цуглуулахад ашигладаг Хамтран шийдвэрлэх буюу
Мэдээлэл
Brainstorming, Хөндлөнгөөс магадлах үнэлгээний арга буюу Delphi
цуглуулах
Technique, Ярилцлага хийх буюу Interviewing, Учир шалтгааны
шинжилгээ буюу Root Cause Analysis, давуу ба сул тал, боломж аюулын
шинжилгээ буюу SWOT Analysis зэрэг аргууд байдаг. Хамтран
шийдвэрлэх ба ярилцлага хийх аргаар эрсдлийг тодорхойлоход
шаардлагатай асар их хэмжээний мэдээлэл, санал зэргийг олж авдагаас
гадна дотоод ба хөндлөнгийн олон талыг хамардаг учраас хамгийн үр
дүнтэй аргад тооцогддог. Хөндлөнгөөс магадлах үнэлгээний аргыг
сүүлийн үед үр дүнтэй гэж үзэхгүй байгаа. Учир шалтгааны шинжилгээ
ба SWOT шинжилгээний аргууд нь маш нийтлэг хэрэглэдэг аргууд
бөгөөд хамтран шийдвэрлэх ба ярилцлага хийх аргыг хэрэгжүүлсэний
дараа ашиглавал илүү үр дүнтэй байдаг.
Ижил төстэй үйл явцуудаас эрсдлийг тодорхойлохдоо тодорхой асуулт
Чеклист буюу
бүхий шалгах хуудсыг бэлтгэж, тэдгээр үйл явцуудад нэгэн зэрэг
шалгах хуудсыг
ашиглаж, үр дүнг нэгтгэх байдлаар ашиглахад оновчтой арга байдаг.
ашиглах
Урьдач нөхцлийг Энэ нь баримт бичгийг шалгах аргатай төстэй бөгөөд үнэн зөв, нийцтэй,
иж бүрэн байгаа эсэх талаар урьдач нөхцөлүүдийг гарган баримт
ашиглан
бичгийг шалгах арга юм.
шинжлэх
Шалтгаан ба үр дагаврыг урсгал диаграм ашиглан эрсдлийн учир
Диаграм
шалтгааныг баримтжуулах арга юм.
ашиглах
18
- 19.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Эрсдлийн шалгуурыг тодорхойлох:
Эрсдлийг үнэлэхийнтулд эрсдлийн үнэлгээний шалгууруудыг тодорхойлно. Эрсдлийн
үнэлгээний шалгуурыг байгууллагын түвшинд, дотоод нэгжийн түвшинд, үйл
ажиллагааны түвшинд тодорхойлох нь зүйтэй. Эрсдлийг гол төлөв түүний тохиолдох
магадлал ба үзүүлэх нөлөөллийн хувьд үнэлдэг. Мөн зарим байгууллагууд эрсдэлд
өртөмтгий байдал болон эрсдлийн тархалтын хурд зэргийг нэмэлт байдлаар үнэлгээний
шалгуур болгон ашигладаг.
Эрсдлийг хэмжих:
Эрсдлийн шалгууруудад үндэслэн эрсдэл нэг бүрийг хэмжинэ. Ингэхдээ эрсдэл бүрийг
чанарын ба тоон үзүүлэлтээр хэмжинэ.
Эрсдэл хоорондын харилцааг үнэлэх:
Эрсдэл нь дангаараа оршин байдаггүй. Иймд эрсдэл хоорондын харилцааг үнэлж үзнэ.
Зарим эрсдэл нь дангаараа чухал биш боловч өөр бусад үйл явц, нөхцөлтэй холбоотой
байдлаараа чухал нөлөө бүхий эрсдэл болж болно. Иймд эрсдэл хоорондын харилцааг
үнэлэхэд эрсдлийн харилцан хамаарлын матриц (Risk interaction matrix)-ийг ашигладаг.
Эрсдлийг ач холбогдлоор нь зэрэглэх:
Эрсдлийн түвшинг зорилтот эрсдлийг түвшин болон хүлээн зөвшөөрөх хязгаартай
харьцуулан эрсдлийг ач холбогдлоор нь зэрэглэдэг. Эрсдлийг ач холбогдлоор нь
зэрэглэхдээ тохиолдох магадлал, үзүүлэх нөлөөлөл зэргийг авч үзэхээс гадна нэр хүндэд
үзүүлэх нөлөөлөл, эрсдэлд өртөмтгий байдал, эрсдлийн хурд зэргийг авч үздэг.
Эрсдэлд хариу арга хэмжээ авах:
Эрсдлийн үнэлгээний үр дүнд эрсдэлд үзүүлэх хариу арга хэмжээг тодорхойлох ба эдгээр
арга хэмжээ нь оновчтой, үр дүнтэй эсэхийг шалгаж, хариу арга хэмжээний төлөвлөгөөг
гаргана.
Дотоод аудитын төлөвлөлтөнд эрсдлийн үнэлгээг ашиглах
Эрсдлийн үнэлгээг Аудитын Дунд хугацааны ба Жилийн Төлөвлөлт, тухайлсан аудитын
төлөвлөлтийн аль алинд нь хийх ба дараа шинж чанараараа ялгаатай байдаг.
Аудитын Дунд хугацааны ба
Тухайлсан аудитын
Жилийн Төлөвлөлт
төлөвлөлт
Байгууллагыг бүхэлд нь хамарна.
Аудит хийгдэх газар, хэлтэс нэгж, үйл
ажиллагаа, процессийг хамарна.
Эрсдлийн талаар ерөнхий мэдээллийг Эрсдлийн
талаар
илүү
дэлгэрэнгүй
ашигладаг.
мэдээллийг ашигладаг.
Эрсдлийн
талаар
хамгийн
сүүлийн Эрсдлийн талаар хамгийн сүүлийн үеийн
мэдээллийг ашиглах албагүй.
мэдээллийг ашиглана.
Эрсдлийг
аудитор
дангаараа
эсвэл Эрсдлийг аудитор дангаараа үнэлнэ.
удирдлагатай хамтран үнэлнэ.
19
- 20.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
(үргэлжлэл)
Аудитын Дунд хугацааны ба
Жилийн Төлөвлөлт
Тухайлсан аудитын
Төлөвлөлт
Аудитор дээд түвшний үйл ажиллагаа,
процесстой хамааралтай стратегийн түвшний
эрсдэлд анхаарлаа хандуулна.
Эрсдлийн үнэлгээг хийх явцад дотоод
хяналтыг харгалзан үзэхгүйгээр зөвхөн
уламжлалт эрсдлүүдийг авч үзнэ.
Аудитор доод түвшний үйл ажиллагаа эсвэл
үйл ажиллагааны процесс зэрэгтэй холбоотой
эрсдэлд анхаарна.
Эрсдлийн үнэлгээ хийх явцад аудит хийгдэх
үйл ажиллагаа эсвэл процессд ашигладаг
дотоод хяналтын системийг мөн үнэлж үздэг.
Эрсдлүүдийг тодорхойлсоны дараа тэдгээрийн тохиолдох магадлал ба үзүүлэх
нөлөөллийг авч үзнэ. Үүний тулд тохиолдох магадлал ба нөлөөллийг ямар үзүүлэлтээр
хэмжихээ дотоод аудитын нэгжийн удирдлага шийдэх хэрэгтэй. Практикт эрсдлийг
хэмжих үзүүлэлтийг гурав (их, дунд, бага гм) эсвэл таван түвшин (маш их, их, дунд, бага,
маш бага гм)-ээр тодорхойлдог. Хэтэрхий олон хэмжих түвшин ашиглахгүй байх нь
зүйтэй. Учир нь тэдгээр түвшин хоорондын ялгааг нарийвчлан тодорхойлоход төвөгтэй
байхаас түвшин бүрээр үнэлгээ хийхэд цаг хугацаа их зарцуулдаг сул талтай.
Тохиолдох магадлал ба хэмжилтийн түвшин
Эрсдэл тохиолдох боломж хэр байгааг харуулдаг шалгуур үзүүлэлт юм. Тохиолдох
магадлалыг чанарын талаас нь (байнга, боломжтой, заримдаа, боломж бага, ховор гм)
хэмжихээр харуулж болно. Мөн хувь процентоор эсвэл давтамжаар буюу тоон
үзүүлэлтээр нарийвчлан хэмжиж болно. Хэрэв хувь процент эсвэл давтамж зэрэг тоон
үзүүлэлт ашиглаж байгаа бол хугацааны хамаарлыг дараах хүснэгтэнд харуулсантай
адилаар маш тодорхой заах хэрэгтэй.
Тоон
хэмжээс
5
4
3
2
1
Тохиолдох магадлалыг хэмжих үзүүлэлтийн жишээ
Жилийн давтамж
Боломжийн хүрээ
Чанарын
Тайлбар
Чанарын
Тайлбар
хэмжээс
хэмжээс
Байнга
Жилд
заавал Бүрэн
Нийт хугацааны 90%
тохиолдох
нэгээс дээш удаа
боломжтой
ба түүнээс дээш хувьд
тохиолдох
Тохиолдох бүрэн Жилд заавал нэг Боломжтой
Нийт хугацааны 65% боломжтой
удаа
90% тохиолдох
Заримдаа
Жилд нэг удаа Заримдаа
Нийт хугацааны 35% тохиолдох
байх магадлалтай боломжтой
65% тохиолдох
Тохиолдох
Жилд нэг удаа Боломж багатай Нийт хугацааны 10% боломж бага
байх
магадлал
35% тохиолдох
бага
Маш
ховор Жилд нэг удаа Бараг
Нийт хугацааны 10%
тохиолдор
байх нь ховор
боломжгүй
хүртэл тохиолдох
20
- 21.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Нөлөөлөл ба хэмжилтийн түвшин
Эрсдэл нь байгууллагад ямар нөлөө ба үр дагавар үзүүлэхийг харуулдаг шалгуур
үзүүлэлт юм. Нөлөөллийн шалгуур үзүүлэлтийг санхүүгийн, хууль зүйн, нэр хүндийн,
эрүүл ахуй аюулгүй байдлын, байгаль орчны, харилцагчийн, үйл ажиллагааны зэргээр
ангилж авч үзэж болно. Учир нь зарим эрсдэл байгууллагын санхүүгийн хувьд нөлөөлөл
ихтэй байхад, зарим эрсдэл нь хууль зүйн хувьд нөлөөлөл ихтэй байж болно.
Тоон
хэмжээс
5
Чанарын
хэмжээс
Маш их
4
Их
3
Дунд
2
Бага
1
Маш бага
Нөлөөлөлийг хэмжих үзүүлэлтийн жишээ
Тайлбар
Төсвийн хэмжээ 10 тэрбум төгрөгөөс дээш
Үйл ажиллагаанд ашиглагдах хуулиудад байнга өөрчлөлт ордог
Байгууллагын гол үйл ажиллагаанууд үндсээрээ өөрчлөгдсөн
Гол удирдлагын ажилтан солигдсон
Төсвийн хэмжээ 5-10 тэрбум төгрөгийн хооронд
Үйл ажиллагаанд ашиглагдах хуулиуд голдуу өөрчлөгдөж
байдаг
Байгууллагын дийлэнх гол үйл ажиллагаанд өөрчлөлтүүд гарсан
Ажилтануудын халаа сэлгээ маш их
Төсвийн хэмжээ 1-4 тэрбум төгрөгийн хооронд
Үйл ажиллагаанд ашиглагдах хуулиуд олон боловч тэр болгон
өөрчлөлт ороод байдаггүй
Байгууллагын зарим гол үйл ажиллагаанд бага зэргийн
өөрчлөлтүүд гарсан
Ажилтануудын халаа сэлгээ их, ѐс зүйгүй үйлдэл их гардаг
Төсвийн хэмжээ 0.5-1 тэрбум төгрөгийн хооронд
Үйл ажиллагаанд ашиглагдах хуулиуд цөөхөн боловч заримдаа
өөрчлөлтүүд гардаг
Байгууллагын үйл ажиллагаа эсвэл бүтцэд сүүлийн 3 жилийн
туршид бага зэргийн өөрчлөлтүүд гарсан
Ажилтануудын халаа сэлгээ нэмэгдэж байгаа, зарим ажилтнууд
ѐс зүйгүй үйлдэл гаргадаг
Төсвийн хэмжээ 0.5 тэрбум төгрөгөөс доош
Байгууллагын үйл ажиллагаа эсвэл бүтцэд сүүлийн 3 жилийн
туршид томоохон өөрчлөлт гараагүй
Үйл
ажиллагаанд
ашиглагдах
хуулиуд
цөөн,
бараг
өөрчлөгдөггүй
Ажилтануудын халаа сэлгээ бага
Дотоодаудитын нэгж нь эрсдлийн шалгуурын үзүүлэлтүүдийг тодорхойлохдоо
байгууллагын цар хэмжээ, үйл ажиллагаа, нарийн төвөгтэй байдал зэрэг хүчин зүйлсийг
харгалзан үзэх шаардлагатай
21
- 22.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Эрсдэл тус бүрийн хувьд тохиолдох магадлал ба нөлөөлөлийн оноог хооронд нь
үржүүлж эрсдлийн нийт оноог гаргана. Эрсдлийн оноонуудыг нэмж аудит хийгдэх хэсэг
бүрийн эрсдлийг нийт оноог тодорхойлно.
Тодорхойлсон эрсдэл бүрийн хувьд тохиолдох магадлал ба нөлөөллийн
хэмжээг тус бүрийг хооронд нь үржүүлж, тухайн эрсдлийн нийт
хэмжээсийг гаргана.
Тухайн эрсдлийн
Эрсдлийн тохиолдох
Эрсдлийн нөлөөллийн
нийт тоон хэмжээс = магадлалын хэмжээс Х хэмжээс
Эрсдэл бүрийн нийт тоон хэмжээсүүдийг нэмж аудит хийгдэх газар, нэгж
хэлтэс, үйл ажиллагаа эсвэл процессийн хувьд эрсдлийн нийт тоон
хэмжээсийг тодорхойлно.
Аудит хийгдэх зүйлийн Тухайн эрсдлийн
Тухайн эрсдлийн
нийт тоон хэмжээс = нийт тоон хэмжээс Х нийт тоон хэмжээс
Эрсдлийг хэмжих хүснэгт (жишээ)
Эрсдэл 1
Эрсдэл 2
Эрсдэл 3
Эрсдэл 4
Эрсдэл 5
Аудит
хийгдэх
хэсгүүд
Төсвийн цар
хүрээ/хэмжээ
(тэрбум төг)
Ажил
гүйлгээний
хэмжээ ба
ажилтнуудын
тоо
Үйл
ажиллагааны
нарийн
төвөгтэй
байдал
Бүтцийн,
үйл
ажиллагааны
өөрчлөлт
Мэдээллийн
системийн
ашиглалт
А үйл
ажиллагаа
Б үйл
ажиллагаа
В үйл
ажиллагаа
Г үйл
ажиллагаа
5х5=25
4х4=16
4х3=12
2х3=6
4х3=12
4х4=16
3х4=12
3x4=12
4x4=16
3x2=6
4x5=20
4x4=16
2x3=6
2x3=6
4x3=12
3x2=6
4x2=8
2x2=4
3x3=9
2x2=4
Тодорхойлсон эрсдлүүдийн нийт тоон хэмжээсийг ашиглан аудит хийгдэх газар, нэгж
хэлтэс, үйл ажиллагаа эсвэл процессийн нийт эрсдлийн хэмжээг гаргана. Эрсдлийн
үнэлгээг хийхийн гол ач холбогдол нь аудит хийгдэх хэсгүүдээс алийг нэн тэргүүнд
аудитад хамруулах шаардлагатайг тодорхойлох юм.
22
- 23.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Дотоод аудитын практикт „risk heat map‟ буюу эрсдлийн дулааны
зураглалыг өргөн ашигладаг. Энэ зураглалыг эрсдлийг хэмжих хүснэгтийг
ашиглан бэлтгэдэг. Босоо тэнхлэгт эрсдлийн тохиолдох магадлалын тоон
хэмжээсүүдийг, хэвтээ тэнхлэгт эрсдлийн нөлөөллийн тоон хэмжээсүүдийг
авч үзнэ. Эрсдлийн нийт тоон хэмжээсийг зураглалд тэмдэглэх замаар
эрсдлийн дулааныг хэмждэг. Зураглалын баруун дээд булан буюу улаанаар их
эрсдэлтэй хэсгүүдийг, шараар дунд эрсдэлтэй хэсгүүдийг, цэнхэрээр бага
эрсдэлтэй хэсгүүдийг, ногооноор хүлээн зөвшөөрөх эрсдэлтэй хэсгүүдийг
харуулна.
Эрсдлийн дулааны зураглал
(эрсдлийг хэмжих хүснэгтийн жишээг ашиглав)
ТОХИОЛДОХ МАГАДЛАЛ
5
10
15
20
25
A1
4
8Г2
12A3,A5,В5
16A2,Б1,Б4,В2
20
В1
3
6Г1,Б5
9Г4
12Б2,Б3
15
2
4Г3,Г5
6A4,В3,В4
8
10
1
2
3
4
5
НӨЛӨӨЛӨЛ
Эрсдлийн дулааны зураглалаас харвал ИХ ба ДУНД эрсдэлтэй хэсгүүдийг нэн тэргүүнд
аудитад хамруулна. Харин БАГА эрсдэлтэй хэсгийн хувьд аудитын нөөц хангалттай
байгаа нөхцөлд аудитад хамруулж болно. Хүлээн зөвшөөрөх эрсдлийн түвшинд байгаа
хэсгүүдийг аудитад хамруулах шаардлагагүй. Үүнийг аудит эрсдлийг ач холбогдлоор нь
зэрэглэх гэж үзнэ.
Эрсдлийн дулааны зураглалыг эрсдлийг хэмжих хүснэгттэй холбон авч үзвэл, А үйл
ажиллагааны 1-рэрсдэл буюу Төсвийн цар хүрээ/хэмжээ нь хамгийн их эрсдлийг агуулж
байгаа учраас үүнд хамгийн нэн тэргүүнд аудит хийх шаардлагатай гэж үзнэ. Мөн улаан
тэмдэглэлийн бүсэд байгаа В үйл ажиллагааны 1-р эрсдэл буюу Төсвийн цар
хүрээ/хэмжээ, А үйл ажиллагааны 2-р эрсдэл буюу ажил гүйлгээ ба ажилтнуудын тоо, Б
үйл ажиллагааны 1-р эрсдэл буюу Төсвийн цар хүрээ/хэмжээ,4-р эрсдэл буюу бүтцийн ба
үйл ажиллагааны өөрчлөлт, В үйл ажиллагааны 2-р эрсдэл буюу ажил гүйлгээ ба
ажилтнуудын тоо гэсэн хэсгүүдэд нэн тэргүүнд аудит хийх шаардлагатай гэж үзнэ.
23
- 24.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Харин үйл ажиллагааг бүхэлд нь авч үзвэл эрсдлийг хэмжих хүснэгтэнд авч үзсэн 5
төрлийн эрсдлийн хувьд А ба Б үйл ажиллагаа нь ИХ ба ДУНД эрсдэлтэй хэсгүүдийг, В
үйл ажиллагаа нь зарим нь ДУНД, зарим нь БАГА эрсдэлтэй хэсгүүдийг агуулж байхад Г
үйл ажиллагаа нь ихэвчлэн БАГА болон ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ эрсдлүүдийг агуулж
байна. Иймд үйл ажиллагаа тус бүрийн хувьд А ба Б үйл ажиллагааг заавал аудит
хийгдэх, В үйл ажиллагаанд нөөц боломжтой үед аудит хийхээр, Г үйл ажиллагаанд
аудит хийх шаардлагагүй гэж үзэж болно.
Эрсдлийг ач холбогдлоор нь зэрэглэх хүснэгт
Аудит хийгдэх
хэсгүүд
Эрсдлийн нийт
тоо хэмжээс
Ач холбогдлын
зэрэг
Аудит хийгдэх эсэх
A1
25
1
В1
20
1
A2,Б1,Б4,В2
16
1
A3,A5,В5,Б2,Б3
12
2
Г4
9
2
Г2
8
3
A4,В3,В4,Г1,Б5
6
3
Г3,Г5
4
4
Хамгийн их баталгаа өгөхөөр
аудит хийх
Хамгийн их баталгаа өгөхөөр
аудит хийх
Хамгийн их баталгаа өгөхөөр
аудит хийх
Ердийн баталгаа өгөхөөр аудит
хийх
Ердийн баталгаа өгөхөөр аудит
хийх
Нөөц боломжтой үед аудит
хийх
Нөөц боломжтой үед аудит
хийх
Аудит хийгдэхгүй
Аудит хийгдэх байгууллагын эрсдлийг тодорхойлж, хэмжих ба эрсдлийн дулааны
зураглалыг ашиглан ямар үйл ажиллагааг эсвэл эрсдэлтэй хэсгийг аудитад хамруулах
шаардлагатайг тодорхойлох талаар авч үзлээ.
Энэхүү аргачлал нь эрсдлийг хооронд нь харьцуулах, аль эрсдэлд илүү анхаарлаа
хандуулах шаардлагатайг харах боломжийг олгодог боловчэрсдлийн үнэлгээг илүү
бодитой болгохын тулд аудит хийгдэх байгууллагын удирдлага, холбогдох ажилтнуудыг
өргөнөөр хамруулж, хэлэлцүүлгийн аргыг хамт ашиглах нь зохистой байдаг.
Мөн эрсдлийн үнэлгээний үр дүнгийн зохистой байдалд байнга дүн шинжилгээ хийж
байх, шинэ төрлийн эрсдэл, тодорхой бус зүйлс гарсан тохиолдолд эрсдлийн үнэлгээг
байнга шинэчилдэг байх нь зүйтэй.
24
- 25.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
4. Аудитын аргачлалыг тодорхойлох
Эрсдлийг тодорхойлж, үнэлсэний дараа дотоод аудит хийх аргачлалаа тодорхойлно.
Байгууллагын үйл ажиллагаа, эрсдлийн удирдлага, засаглал, дотоод хяналт зэрэг бүхий л
асуудлуудыг иж бүрэн байдлаар хамрахын тулд аудитыг ямар давтамжтайгаар, ямар
хугацаанд хийхээ тодорхойлно.
Давтамж
Жил бүр дотоод хяналтын системийн бүх талуудыг авч үзэж аудитад хамруулах
боломжгүй юм. Иймд дотоод аудитын нэгжийн дарга Дотоод Аудитын Дунд Хугацааны
Төлөвлөгөөнд аудитын ямар хүрээ (газар, нэгж хэлтэс, үйл ажиллагаа, процесс, систем
эсвэл хөрөнгө)-г багтаахаа шийднэ. Аудит хийх давтамжийг тогтоохдоо, ИХ эрсдэлтэй
хэсгүүдийг жил тутам аудит хийгдэхээр, ДУНД эрсдэлтэй хэсгүүдийг хоѐр жил тутамд
нэг удаа, БАГА эрсдэлтэй хэсгүүдийг гурван жил тутамд нэг удаа дотоод аудитад
хамруулахаар төлөвлөж болно.
Их эрсдэлтэй хэсгийг дотоод аудитад хамруулж байгаа эхний жилд дотоод хяналтыг
дэлгэрэнгүй байдлаар шалгах ба гол хяналтуудыг тодорхойлох, тэдгээр нь бодитой ба үр
дүнтэйгээр хэрэгжиж байгаа эсэхийг авч үзэх шаардлагатай. Их эрсдэлтэй хэсгийн
дараагийн аудитаар арай хязгаарлагдмал түвшинд дотоод аудитыг хийж болно. Учир нь
хамрах хүрээний аливаа зүйлийн зорилго, хяналтын зорилго, эрсдэл ба хяналтын үйл
ажиллагаанууд нь адилхан байдаг учраас гол хяналтууд нь бодитойгоор хэрэгжиж байгаа
эсэх, хяналтыг дагаж мөрдөж байгаа эсэхийг шалгах ажлаар хязгаарлагдаж болно.
Зарцуулах хугацаа
Дотоод аудитын нэгжийн дарга аудит хийгдэх зүйл бүрийн хувьд хэдэн ажлын өдөр
зарцуулахыг тодорхойлно. Үүнийг тодорхойлохдоо аудит хийгдэх зүйлийн эрсдлийн
түвшинг харгалзан үзэх нь зүйтэй. Аудитад зарцуулах хүн-өдөрийн тооноос хамааран
аудитын ажилтны шаардлагатай нөөцийн хэмжээг гаргадаг.
5. Аудитын нөөцийг тодорхойлох
Аудитад зарцуулах хугацаатайгаа уялдуулан уг хугацааг бүрэн хангаж ажиллах
шаардлагатай аудитын ажилтны тоог гаргана. Аудитад шаардлагатай ажилтны тоог одоо
бодитойгоор ажиллаж байгаа ажилтнытоотой харьцуулан, ажилтан нэмж авах
шаардлагыг тодорхойлох боломжтой. Дотоод Аудитын Дунд Хугацааны Төлөвлөгөөнд
тусгагдсан дотоод аудитын нийт ажлуудыг бүрэн хэмжээнд хийж дуусгахад хангалттай
аудитын ажиллах хүчний нөөцтэй байхаар зохион байгуулалт хийх нь дотоод аудитын
нэгжийн даргын үүрэг юм.
25
- 26.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
4.4 Аудитын Жилийн Төлөвлөгөө
Дотоод Аудитын Жилийн Төлөвлөгөөг Дотоод АудитынДунд Хугацааны Төлөвлөгөө
болон жил тутам хийгдэх эрсдлийн үнэлгээнд үндэслэн жил бүр бэлтгэнэ. Тухайлсан
нэг жилийн төлөвлөгөө учраас дунд хугацааны төлөвлөгөөнөөс тухайн жилд хамаарах
ажлуудыг тусгасан байна. Жилийн төлөвлөгөөнд тухайн жилд хийгдэх аудитын
ажлууд, тэдгээрт хамаарах эрсдлүүдээс гадна аудитын ажил бүрт зарцуулах хугацаа,
шаардлагатай нөөцүүдийг харуулна.
Дотоод Аудитын Жилийн Төлөвлөгөөг бэлтгэхдээ дараах зүйлсийг анхаарч үзнэ.
Батлагдсан Аудитын Дунд Хугацааны Төлөвлөгөө
Өмнөх жилийн аудитын үр дүн ба зарцуулсан хугацаа
Өмнөх аудитын зөвлөмжийн хэрэгжилтийн байдал
Эрсдлийн үнэлгээний үр дүн, эрсдлийн удирдлага ба хяналтын процессийн үр
дүнтэй байдал
Байгууллагын удирдлагаас тусгайлан аудит хийлгэх хүсэлт, гаргасан санал
Байгууллагын засаглалын асуудлууд
Байгууллагын үйл ажиллагаа, хөтөлбөр, систем болон хяналтад гарсан
томоохон өөрчлөлтүүд
Аудитын ажилтны нөөц
Аудитын удирдлагын үйл ажиллагаанд ашиглах нөөц: Дотоод аудитын
дунд хугацааны төлөвлөгөө, жилийн төлөвлөгөө бэлтгэх, аудитын үйл
ажиллагааг зохицуулах, аудитын тайлангийн үр дүн, зөвлөмжийн дагуу
удирдлагаас авсан арга хэмжээг мөшгих үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд
ашиглах нөөц
Аудитын үйл ажиллагаанд ашиглах нөөц: Эрсдлийн үнэлгээнд
үндэслэн өндөр эрсдэлтэй, ач холбогдол бүхий хэсгүүдэд дотоод аудит
хийхэд ашиглах нөөц
Сургалтын үйл ажиллагаанд ашиглах нөөц: Дотоод аудитын нэгжийн
ажилтнуудад холбогдох хууль тогтоомж, стандартын талаар сургалт
явуулахад ашиглах нөөц
Гэнэтийн тохиолдолд ашиглах нөөц: Дотоод Аудитын Хороо болон
тухайн байгууллагын даргын шийдвэрээр тусгайлан явуулах аудитад
ашиглах нөөц
Хавсралт: Дотоод Аудитын Жилийн Төлөвлөгөөний загвар
26
- 27.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Жилийн Төлөвлөгөө бэлтгэхдээ дараах үе шатыг хэрэгжүүлнэ.
Үе шат 1. Мэдээлэл
цугуулах
Үе шат 2. Аудитыг
тодорхойлох
• Аудит хийгдэх зүйлс (газар, нэгж
хэлтэс, үйл ажиллагаа, процесс,
хөрөнгө эсвэл систем гэх мэт ) -ийн
жагсаалтыг гаргах
• Аудит хийгдэх зүйлсд учирч болох
эрсдлүүдийн жагсаалтыг гаргах
• Тухайн жилд ажиллах ажлын хоногийг
тодорхойлох
• Аудитын ажилтны тоог тодорхойлох
• Эрсдлийн ач холбогдлын зэрэглэлийн
хувьд нэн тэргүүнд аудит хийгдэх
шаардлагатай зүйлсийг тодорхойлох
• Ач холбогдлын зэрэглэл өндөртэй зүйлс
бүрт хийгдэх аудитын төрлийг
тодорхойлох (нийцлийн аудит,
системийн аудит, санхүүгийн аудит, МТ
аудит гэх мэт)
•Удирдлагаас жилийн төлөвлөгөөнд
зориулсан саналыг авах
• Аудитын ажил бүрийн хувьд зарцуулах
нийт хүн-өдрийг тооцоолох
• Аудитын ажилтнуудыг аудитын ажилд
хуваарилах
• Шаардлагатай нэмэлт нөөцийг
тооцоолох
• Аудитын жилийн төлөвлөгөөг эцэслэж
батлуулах
Дотоод Аудитын Жилийн
Төлөвлөгөө
27
- 28.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
БҮЛЭГ 5. ДОТООД АУДИТЫН АЖЛЫН ПРОЦЕСС
5.1 Аудитын ажлын зорилго ба үе шатууд
Дотоод аудитын ажлын гол зорилго нь эрсдлийг тодорхойлж, үнэлэхэд удирдлагад туслах,
байгууллагын дотоод хяналтын системийг сайжруулахад хувь нэмэр оруулах юм. Иймд
байгууллагын үйл ажиллагаа, процесс эсвэл системийг аудитад хамруулан эрсдлийн
үнэлгээ хийж, дотоод хяналт зохистойгоор ажиллаж байгаа эсэхийг тодорхойлоход дотоод
аудитын үйл ажиллагаа чиглэнэ. Дотоод аудит хийгдэх үйл ажиллагаа, процесс эсвэл
систем бүрийн зорилгыг дотоод аудиторууд ойлгосон байх ѐстой. Ингэснээр хамгийн их
эрсдэлтэй хэсгүүдэд аудитаа чиглүүлэх, аудитын ажлын цар хэмжээг тодорхойлох,
аудитын нөөцийг чухал эрсдэлтэй хэсгүүдэд түлхүү чиглүүлнэ.
Тухайлсан дотоод аудитын ажлын процесс нь дараах үндсэн үе шатуудаас бүрддэг.
ТӨЛӨВЛӨХ
ГҮЙЦЭТГЭХ
• Төлөвлөлтийн
дагуу аудитыг
хийх, ажлын
баримт
бүрдүүлэх
• Аудитын
зорилго, цар
хэмжээ,
аудитын
аргачлалыг
тодорхойлох
ТАЙЛАГНАХ
• Аудитын үр
дүнг
танилцуулах
4.2 Аудитын ажлын төлөвлөлт
Тухайлсан аудитын ажил ньаудитыг төлөвлөхөөс эхэлнэ. Аудитын ажлыг хэмнэлттэй ба
үр ашигтайгаар хэрэгжүүлж дуусах нь хэр үр дүнтэй төлөвлөхөөс хамаардаг. Аудитын
ажлын төлөвлөлт нь дараах алхамуудаас бүрдэнэ.
Аудитад бэлтгэх
Аудитын үйл ажиллагааг
төлөвлөх
Нөөцийг
хуваарилах
Дотоод Аудитын Жилийн Төлөвлөгөөнд тусгагдсан аудитын ажил бүрийн хувьд
төлөвлөлтийг хийнэ. Аудитын ажлын төлөвлөгөөнд тухайлсан аудитын ажлын зорилго,
цар хэмжээ, хугацаа болон нөөцийн хуваарилалт зэргийг харуулна.
28
- 29.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Аудитын ажлын төлөвлөлтийн диаграмм
Дотоод Аудитын
Аудитын зорилго ба
цар хүрээг
тодорхойлох
Жилийн
Төлөвлөгөө
Аудит хийгдэх үйл
ажиллагаа/процесс/систем
-ийн талаар ойлгох
Мэдээллийг
цуглуулах
Эрсдлийг тодорхойлж
үнэлэх
Хяналтын зорилгыг
тодорхойлох
Хяналтын орчин, дотоод
хяналтуудыг үнэлэх
Хүчтэй/ДундСул
Сул
(а) Мэдээлэл ба
харилцааг үнэлэх
(б) Гол хяналтуудыг
үнэлэх
Аудитын биет
тестийг сонгох
(хяналтанд итгэхгүй)
Аудитын аргыг сонгох
Хүчтэй/Дунд
Аудитын төлөвлөлтийн
баримт бичгийг бэлтгэх
(аудитын горимуудыг
багтаана)
29
- 30.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Аудитын ажлын процесс удирдлагын процесс хоорондын уялдаа
Удирдлагын процессАудитын ажлын процесс
Аудитын цар
хэмжээг шийдэх
Үйл ажиллагаа /
процесс/систем
Зорилго
Эрсдэл
Эрсдлийг
тодорхойлох
Мэдээлэл
ба
харилцаа
Эрсдэлд
хариулах
Удирдлагын зорилго/эрсдлийг
ойлгож, аудитын зорилгыг шийдэх
Хяналтын
зорилго
Хяналт ба
холбогдох
баримтжуулалт
DICE
Аудитын
талбарын
ажил
Аудитын
Сайжруулах
арга хэмжээ
Мониторинг
Хяналтыг
аудитаар
тестлэх
тайлан
Аудитын ажлын төлөвлөлт нь тухайлсан аудитын ажлыг хэрхэн гүйцэтгэхийг харуулдаг.
Төлөвлөлтийг сайн хийснээр аудитын ажлыг үр дүнтэйгээр дуусгах бүрэн боломжтой
бөгөөд үр дүнтэй аудит нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад чухал ач
холбогдолтой байдаг. Иймд дотоод аудитын нэгж нь тухайлсан аудитын ажил бүрийн
хувьд төлөвлөлтийг хангалттай цаг хугацаа зарцуулан, мэргэжлийн ур чадвар, туршлагаа
ашиглан хийх хэрэгтэй. Мөн төлөвлөлтийг хийхдээ байгууллагын үйл ажиллагаа,
процесс, хяналтын орчин, эрсдлийн талаар хангалттай мэдлэгтэй байх ѐстой.
30
- 31.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Алхам 1. Аудит хийгдэх байгууллагын газар, нэгж хэлтэс, үйл ажиллагаа, процесс
эсвэл системийн талаар ойлголт олж авах
Дотоод Аудитын Жилийн Төлөвлөгөөнд тусгагдсан тухайн жилд хийгдэх аудитын
ажлуудад аудитын багийг хуваарилна. Аудитын багийн ахлагч аудитын багийн бусад
гишүүдтэй хамтран тухайлсан аудитын ажлын төлөвлөлтийг хийнэ. Дотоод аудитын баг
аудит хийгдэх байгууллагын талаар хангалттай ойлголт олж авахын үйл ажиллагааны
процесс, бодлого ба журмууд, удирдлагын үйл ажиллагааны практик, гадаад ба дотоод
орчны талаар мэдээллүүд, эрсдлийн удирдлага, хяналт ба засаглалын процессийн талаар
гол чухал ойлголтуудыг олж авна.
Дотоод аудитад шаардлагатай мэдээлэл олж авдаг дараах гол баримт бичгүүд байдаг.
Байгууллагын зорилго зорилтууд
Холбогдох хууль тогтоомж, тогтоол шийдвэр
Бодлого, процедур, стандарт, дүрэм журам, зааварчилгаа, гарын авлага
Өмнөх аудит эсвэл үнэлгээний үр дүн, ажлын баримт
Хараат бус аудиторын тайлан
Байгууллагын бүтэц зохион байгуулалт, дотоод хэлтэс нэгжүүдийн ажил үүрэг
Үйл ажиллагааны урсгал процесс, гол үйл ажиллагаа
Ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарилалт
Гол ажилтнуудын жагсаалт, ажилтнуудын хөдөлгөөн
Процесс ба системийн схем зураглал
Үйл ажиллагааны ба санхүүгийн тоо дүн, тайлан
Төлөвлөлтийн ба гүйцэтгэлийн тайлан
Удирдлагатай хийсэн уулзалтын тэмдэглэл, тайлан
Удирдлагын хяналтын тогтолцоо (жиш: үр дүнд суурилсан удирдлага ба
хариуцлагын тогтолцоо эсвэл эрсдэлд суурилсан аудитын тогтолцоо)
Эрсдлийн үнэлгээ хийдэг арга аргачлал, эрсдлийн үнэлгээний тайлан
Удирдлагын хийсэн судалгаа эсвэл тайлан
Удирдлагын хариуцлагын тайлан
Нягтлан бодох бүртгэлийн орчин, бүртгэлийн бодлого
Эдгээр баримт бичиг, мэдээлэл нь дотоод аудит хийхэд ашиглагдах суурь мэдээллүүд
байдаг учраас Аудитын Байнгын Файл-гбүрдүүлнэ.
Аудитор аудитын ажлыг дараах 2 үндсэн төрлөөр баримтжуулдаг.
Аудитын Байнгын Файл
Аудитын Ажлын Файл
Аудитын Байнгын Файлд байгууллагын орчны талаарх үндсэн мэдээллийг
агуулсан баримт бичгүүдийг, Аудитын Ажлын Файлд тухайн хугацааны
аудиттай холбоотой баримт бичгүүдийг оруулна.
31
- 32.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Аудитын баг олж авсан мэдээлэлд анализ хийж, аудит хийгдэх байгууллага эсвэл газар,
нэгжийн удирдлагатай уулзалт хийнэ. Олж авсан мэдээллүүд дээр анализ хийх явцад
нэмж авах шаардлагатай мэдээлэл байгаа эсэх, аудит хийгдэх газар, нэгжийн талаар
хангалттай ойлголтыг авч чадаж байгаа эсэхэд аудитын багийн ахлагч дүн шинжилгээ
хийнэ.
Олж авсан мэдээлэлд үндэслэн аудитын зорилго, цар хүрээ зэргийг тодорхойлж
байгууллагын удирдлагатай эхлэлийн уулзалтыг хийнэ. Эхлэлийн уулзалтаар аудитын
зорилго, цар хүрээг танилцуулах ба аудит хийгдэх талын хүлээх үүргийн талаар
тайлбарлана. Мөн аудит нэмж авах шаардлагатай баримт бичгүүдийг хүсэх нь зүйтэй.
Эхлэлийн уулзалтын үр дүнд аудитын зорилго, цар хүрээнд өөрчлөлт оруулах
шаардлагатай бол байгууллагын удирдлагатай энэ талаар хэлэлцэнэ. Тухайлсан аудитын
ажлын төлөвлөлтийн баримт бичигт аудитын зорилго, цар хүрээг илүү тодорхой,
дэлгэрэнгүйгээр харуулах шаардлагатай учраас эхлэлийн уулзалтын үеээр энэ талаар
маш сайтар хэлэлцэх ѐстой. Эхлэлийн уулзалт хийх тухай хүсэлтийг гаргахдаа ажлын
баримт 1002-ийг ашиглаж болно.
Ажлын баримт 1002 (A)– Уулзалт хийх тухай хүсэлт
Дотоод аудит хийгдэх байгууллагын удирдлага нь байгууллагын үйл ажиллагааны болон
санхүүгийн хяналтыг бий болгох, дагаж мөрдөх, хяналтын үйл ажиллагаанд мониторинг
хийх хариуцлагыг хүлээдэг. Иймд ажлын баримт 1003- Аудит хийгдэж байгаа нэгжээс
авах асуулгын дагуу авсан хариултууд нь дотоод Аудитын нэгжийн аудитаа чиглүүлэх
гол хэсгүүдийг тодорхойлох, тэдгээр хэсгүүдэд зориулсан аудитын горимуудыг
нарийвчлан тодорхойлоход ихээхэн ач холбогдолтой юм.
Ажлын баримт 1003– Аудит хийгдэж байгаа нэгжээс авах асуулга
Аудит хийгдэх байгууллага, газар нэгж, үйл ажиллагаа, процесс эсвэл системийн талаар
ерөнхий ойлголтыг олж авсаны дараа Аудитын Байнгын Файл, өмнөх аудитын ажлын үр
дүн, удирдлагатай хийсэн эхлэлийн уулзалтаар хэлэлцсэн асуудал зэрэгт үндэслэн
байгууллага, газар нэгжийн удирдлага эсвэл хариуцсан ажилтнаар Ажлын баримт 1004
Дотоод Хяналтын Асуулга-ыг бөглүүлж авна.
Ажлын баримт 1004– Дотоод Хяналтын Асуулга
Дотоод Хяналтын Асуулга нь аудитад нийтлэг хэрэглэгддэг аудитын
баримт бичиг бөгөөд байгууллагын дотоод хяналтын орчин, дотоод
хяналтын систем, хяналтын арга хэрэгслүүдийн талаар ерөнхий
ойлголтыг олж авахад аудиторт тусладаг. Дотоод Хяналтын Асуулгад
тавигдах асуултуудыг аудитор урьдчилан тодорхойлж, байгууллагын
удирдлага эсвэл хариуцсан ажилтнаар бөглүүлж авдаг. Энэ асуулгын
хуудас нь зөвхөн мэдээлэл цуглуулах зорилгоор ашиглагдаж байгаа
учраас аливаа байдлаар үнэлэлт дүгнэлтийг өгөхгүй.
32
- 33.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Аудит хийгдэх байгууллагын талаар ерөнхий ойлголтыг олж авахад Ажлын баримт 1006г ашиглана. Байгууллагын орчны талаар ерөнхий ойлголтыг олж авахын тулд аудитын
багийн ахлагч ба хариуцсан аудитор шаардлагатай асуултуудыг нэмж оруулан ашиглаж
болно. Хариуцсан аудиторын бөглөсөн ажлын баримттай аудитын багийн ахлагч эсвэл
дотоод аудитын нэгжийн дарга танилцаж батална.
Ажлын баримт 1006– Ерөнхий ойлголт авах
Аудитын ажлын төлөвлөлтийн эхний алхамд хийгдсэн удирдлагатай хийсэн уулзалт,
аудитын байнгын файл, баримт бичгүүдэд хийсэн дүн шинжилгээ, асуулга, процессийн
зураглал, байгууллагын бүтэц, үйл ажиллагааны урсгал, өмнөх аудитын ажлын баримт,
аудитын байнгын файл гэх мэт олон эх сурвалжаас олон тооны мэдээллийг олж
цуглуулсан байдаг. Эдгээрмэдээллийг хэрхэн шалгах аргыг тодорхойлсон ажлын баримт
1005- Аудитаар шалгагдах мэдээллийн бүртгэл-г ашиглана.
Ажлын баримт 1005– Аудитаар шалгагдах мэдээллийн бүртгэл
Аудит хийгдэх үйл ажиллагаа, процесс эсвэл системийн талаар аудитын баг сайн ойлголт
олж авсанаар тухайн үйл ажиллагаа, процесс эсвэл системд хийх аудитын зорилго, цар
хүрээг тодорхойлох боломжтой. Энэ зорилгоор ажлын баримт 1011- Үйл
ажиллагаа/процесс/системийн Эрсдлийн Шинжилгээ-г ашиглана. Энэ ажлын баримтыг
тестлэн шалгах үйл ажиллагаа/процесс/системийг тодорхойлоход мөн ашиглана. Ажлын
баримтанд аудит хийгдэх үйл ажиллагаа/процесс/систем, тэдгээрийн зорилго, холбогдох
эрсдлийн үнэлгээ зэргийг харуулдаг.
Ажлын баримт 1011– Үйл ажиллагаа/процесс/системийн Эрсдлийн Шинжилгээ
Аудитын ажилд хамаарах эрсдэл ба удирдлагаас хэрэгжүүлж байгаа дотоод хяналтын
үнэлгээг хэрхэн хийх талаар ажлын баримт 1012- Эрсдэл ба Хяналтын үнэлгээ-г
ашиглана.
Ажлын баримт 1012– Эрсдэл ба Хяналтын үнэлгээ
Аудитын ажилд хамаарах эрсдлүүдээс гол эрсдлийг авч үзэх ба үүнийг ажлыг баримт
1013- Гол эрсдлийн хүснэгт-д дэлгэрэнгүй байдлаар тусгана.
Ажлын баримт 1013– Гол эрсдлийн хүснэгт
Гол эрсдлүүдийг нэгтгэн бүртгэж, эрсдлийн хариу арга хэмжээтэй уялдуулан ажлын
баримт 1014-Эрсдлийн бүртгэл ба Хэрэгжүүлэх арга хэмжээ-г бэлтгэнэ.
Ажлын баримт 1014– Эрсдлийн бүртгэл ба Хэрэгжүүлэх арга хэмжээ
33
- 34.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Алхам 2. Аудитын ажлын зорилго, цар хүрээг тодорхойлох
ДАМПОУС-ийн дараах заалтуудыг авч үзье.
2110-Аудитын ажлын зорилго- Аудитын ажил бүрийн
хувьд зорилгыг тодорхойлох ѐстой.
2110.A1-Дотоод аудиторууд шалгагдаж байгаа нэгжид
холбогдох эрсдлүүдийн урьдчилсан үнэлгээг хийх ѐстой.
Аудитын ажлын зорилго нь энэ үнэлгээний үр дүнг
харуулах ѐстой.
2220-Ажлын цар хүрээ -Аудитын ажлын зорилгыг
хангахын тулд ажлын цар хүрээг хангалттай байдлаар
тогтоосон байх ѐстой.
Аудитын ажлын зорилго нь тухайлсан аудитын ажил нь ямар үр дүнд хүрэхийн тулд
хийгдэж байгааг харуулах ба аудитын ажлын төлөвлөгөөнд тусгана. Аудитын ажлын
зорилгыг ерөнхий эсвэл тусгай байдлаар тодорхойлж болно. Ингэхдээ эрсдэл ба
хяналтын орчны үнэлгээнд үндэслэнэ. Дотоод аудитын нэгжийн удирдлага аудит
хийгдэж байгаа байгууллага, газар нэгж хэлтэсийн удирдлагатай эхлэлийн уулзалт хийх
үедээ аудитын ажлын ерөнхий зорилго, цар хүрээг хэлэлцдэг.
Аудитын ажлын ерөнхий зорилгыг маш ойлгомжтой байдлаар, хамгийн чухал үйл
ажиллагаа/процесс/систем, тэдгээрийн эрсдэлд чиглүүлэн, аудит хийгдсэнээр үйл
ажиллагаа/процесс/системийг сайжруулахыг зорьж байгааг харуулсан байдлаар
тодорхойлно.
Аудитын ажлын зорилгыг тодорхойлохын хамт хяналтын зорилгыг мөн тодорхойлно.
Хяналтын зорилго нь аудитын процессийн зорилготой нягт уялдаатай байна.
Анхаарах: Хэрэв дотоод аудит нь байгууллагын нягтлан бодох бүртгэл ба санхүүгийн
үйл ажиллагаанд чиглэж байгаа бол аудитын зорилго нь санхүүгийн мэдээллийн итгэлтэй
ба үнэн зөв байдал, нягтлан бодох бүртгэл хөтлөлт ба санхүүгийн тайлангуудын
холбогдох хууль тогтоомж, бодлого, дүрэм, журам, заавартай нийцэж байгаа байдал,
хөрөнгийн хадгалалт хамгаалалт зэрэгтэй холбоотойгоор тодорхойлогдоно.
34
- 35.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Аудитын ажлын зорилго ба хяналтын зорилгыг хамтад нь тодорхойлно.
Аудитын ажлын зорилго нь тухайн аудитын ажил нь юунд хүрэхийг
харуулж байдаг бол хяналтын зорилго нь аудит хийгдэж байгаа үйл
ажиллагаа/процесс/системд байгаа эрсдлүүдийг тодорхойлох, эрсдлийг
удирдах дотоод хяналтуудын зохистой байдлыг үнэлэхэд чиглэгдсэн
байдаг.
Аудитын ажлын зорилго ба хяналтын зорилгыг ялгааг дараах жишээнээс харна уу.
Жишээ: Яамны цалинг тодорхойлох, тооцоолох, төлөх процессд аудит хийх
Аудитын зорилго
Цалинг тодорхойлох, тооцоолох, төлөх процесс нь холбогдох хууль тогтоомжийн
дагуу хийгдэж байгаа эсэхийг үнэлэх
Ажилтнуудад цалинг зөв тооцож, цаг хугацаанд нь төлж байгаа эсэхийг шалгах
Цалин хөлсний процедур нь үр дүнтэй ба хэмнэлттэй эсэхийг шалгах
Аудитын цар хүрээ
Аудитад 2012 оны санхүүгийн жилийн цалингийн тодорхойлолт, тооцоололт, төлөлт
хамрагдана.
Хяналтын зорилго
Бүх ажилтнуудын хувьд удирдлагаас өгсөн зөвшөөрлийг үндэслэн ажилласан цагийг
тодорхойлох, чөлөө олгох, урамшуулал олгох, цалин ба цалингийн шимтгэл тооцох
процесс явагддаг эсэхийг шалгах
Ажилнуудын цагийн бүртгэлийг хянаж батласны дагуу нягтлан бодох бүртгэлд
бичилт хийдэг эсэхийг шалгах
Нийт тооцсон цалин, шимтгэл, гарт олгох цэвэр цалингийн дүн нь үнэн зөв
тооцоологдсон ба хянаж зөвшөөрөгдсөн ажлын цаг болон дүнд үндэслэгдсэн
эсэхийг шалгах
Цалингаас татвар, нийгмийн даатгалыг үнэн зөв тооцоолж суутган, тайлагнасан
эсэхийг шалгах
Цалингаас тооцож суутгасан татвар, нийгмийн даатгалыг зөв бүртгэж, холбогдох
татвар, нийгмийн даатгалын байгууллагуудад шилжүүлсэн эсэхийг шалгах
Цалинтай холбоотой мэдээлэл нь нууц байдлаар хадгалагдаж байгаа эсэхийг шалгах
35
- 36.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Аудитын ажлын зорилго ба хяналтын зорилгыг тодорхойлохдоо дараах аргачлалыг
ашиглаж болно.
Аудитын зорилго
Хяналтын зорилго
Аудитын зорилгыг тодорхойлоход дараах гол
асуудлуудыг авч үздэг.
Байгууллагын бодлого, процедур нь
аудитын
процессийн
зорилгыг
тодорхойлоход
хангалттай
эсэхийг
үнэлэх
Аудит
хийгдэх
үйл
ажиллагаа/
процесс/системийн бодлого, процедур
нь холбогдох хууль тогтоомж, дүрэм
журмын шаардлагатай нийцэж байгаа
эсэхийг авч үзэх
Биет хөрөнгүүдийн оршин байдал,
нөхцөл,
хадгалалт
хамгаалалт,
хөрөнгийг хамгаалах хяналтын систем
байгаа эсэхийг баталгаажуулах
Мэдээллийн системийн иж бүрэн,
хамааралтай, үнэн зөв ба хүрэх
боломжтой байдлыг үнэлэх
Санхүүгийн мэдээллийн үнэн зөв, цаг
хугацаандаа бэлтгэгдэх байдлыг авч
үзэх
Хяналтын зорилгыг тодорхойлоход дараах
асуултуудыг ашигладаг.
Аудит
хийгдэх
үйл
ажиллагаа/
процесс/системд хангалттай хяналтын
процедур
хэрэгждэг
үү?
Үйл
ажиллагаа/процесс/системтэй холбоотой
удирдлагаас гаргасан шийдвэр нь хууль
тогтоомжийн
холбогдох
шаардлагуудтай нийцэж байна уу?
Шийдвэрийг бүрэн баримтжуулсан уу?
Аудит
хийгдэх
үйл
ажиллагаа/
процесс/системтэй холбоотой мэдээлэл
нь иж бүрэн ба үнэн зөв үү?
Хөрөнгийн бүрэн хамгаалсан уу?
Аливаа төлбөр нь цаг хугацаандаа, зөв
дүнгээр хийгддэг үү?
Нягтлан бодох бүртгэлд бүх хөрөнгө, өр
төлбөр, орлого ба зарлага нь зөв
тусгагдсан уу?
Гэрээг
хийхдээ
хуульд
заасан
шаардлагыг дагаж мөрддөг үү?
Аудитын цар хүрээг тодорхойлохдоо дараах үзүүлэлтүүдийг авч үзнэ.
Аудитад хамрагдах үйл ажиллагаа/процесс/системийн нэр
Аудитад хамрагдах үйл ажиллагаа/процесс/системийн хугацаа
Шалгагдах баримт материалууд
Тусгайлсан шалгалт хийгдэх газар байршил (салбар нэгж, орон нутгийн
байгууллага гм)
Аудитын цар хүрээг хязгаарлах нөхцөл, хүчин зүйлс байж болно. Тухайлбал, дотоод
аудитын багийг тодорхой баримт мэдээлэл, хөрөнгөнд хүрэхийг хязгаарлах, эсвэл зөвхөн
аудитын гол ажилтнуудыг хүрэх боломжийг заах, аудитын ажилд зарцуулах боломжтой
нөөц, цаг хугацаа зэргээс шалтгаалан аудитын цар хүрээ хязгаарлагдаж болно.
Өмнөх бүлэгт дотоод аудитын баг аудит хийгдэх байгууллага, газар нэгж хэлтэсийн
удирдлагатай эхлэлийн уулзалт хийх талаар дурьдсан. Эхлэлийн уулзалтын үеэр аудитын
ажлын зорилго, цар хүрээ, аудитын ажлын үргэлжлэх хугацаа, дотоод аудитын багийн
бүрэлдэхүүн, аудитыг хийх явцад харилцах хүмүүс, шалгалт хийгдэх үйл
ажиллагаа/процесс/систем, тайлагналын талаар удирдлагад танилцуулж, холбогдох
асуудлуудыг хэлэлцэнэ.
Ажлын баримт 1002 (Б)– Уулзалтаар хэлэлцэх асуудлын жагсаалт
36
- 37.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Алхам 3. Аудитын ажлын эрсдэл ба хяналтыг үнэлэх
Аудитын ажлын төлөвлөлтийн үе шатанд дараах процедуруудыг заавал баримтжуулсан
байна.
Аудит хийгдэх үйл ажиллагаа/процесс/системийн талаар мэдээллийг нэгтгэж,
төлөвлөлтийн үе шатны гол асуудлуудыг баримтжуулах
Аудитын зорилгыг тодорхойлох
Аудитын зорилготой холбоотой эрсдлүүдийг тодорхойлох
Гол эрсдлүүдийг тодорхойлж үнэлэн, эрсдэлтэй уялдуулан хяналтын зорилгыг
тодорхойлох, холбогдох ажлын баримтыг ашиглан баримтжуулах (Ажлын баримт
1011 – Үйл ажиллагаа/процесс/системийн Эрсдлийн Шинжилгээ)
Гол эрсдлүүдтэй холбоотой хяналтуудыг тодорхойлж, холбогдох ажлын
баримтыг ашиглан баримтжуулах
(Ажлын баримт 1011 – Үйл
ажиллагаа/процесс/системийн Эрсдлийн Шинжилгээ)
Байгууллагын эрсдлийн удирдлагын процессийн талаар ерөнхий ойлголтыг олж авахад
ажлын баримт 1009-Эрсдлийн удирдлагыг үнэлэх шалгах хуудас-г ашиглана.
Ажлын баримт 1009– Эрсдлийн удирдлагыг үнэлэх шалгах хуудас
Аудитын төлөвлөлтийн үе шатанд дотоодаудиторууд байгууллагын удирдлагын бий
болгосон дотоод хяналтын системийн талаар ойлголт олж авсан байх ѐстой. Дотоод
хяналтын системийн үнэлгээг дараах байдлаар хийнэ.
1. Аудит хийгдэх үйл ажиллагаа/процесс/системийн зорилго ба шинж чанарын
талаар ойлголт олж авч, холбоотой гарах эрсдлүүдийг тодорхойлж, үнэлэх
2. Хяналтын орчныг үнэлэх
3. Удирдлагаас хэрэгжүүлдэг хяналтууд болон хяналтын үр дүнтэй байдалд
мониторинг хийдэг процессийг үнэлэх
4. Хэрэв аудитор хяналтын орчинг сул гэж үнэлсэнээс удирдлагаас хэрэгжүүлдэг
хяналтуудад итгэлтэй бус байгаа бол хяналтыг тестлэх шаардлагагүй.
5. Хэрэв аудитор хяналтын орчны хүчтэй талыг дунд зэрэг гэж үнэлсэн бол гол
хяналтуудыг тодорхойлж үнэлнэ. Гол хяналтуудыг тодорхойлохдоо нэгээс дээш
тооны эрсдлүүдийг бууруулахад чиглэж байгаа хяналтуудыг авч үзнэ.
6. Мэдээлэл ба харилцааны үр дүнтэй байдлыг үнэлж, аудит хийх арга аргачлалыг
тодорхойлох
Хяналтын орчинг аудит хийгдэх байгууллагын бүхий л хүрээнд авч үздэг. Хяналтын
орчныг үнэлж, баримтжуулахдаа ажлын баримт 1007-Хяналтын орчныг үнэлэх шалгах
хуудас-г ашиглана.
Ажлын баримт 1007– Хяналтын орчныг үнэлэх шалгах хуудас
37
- 38.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Байгууллагын зорилго зорилтдоо хүрэх боломжийг нэмэгдүүлэх, эрсдлийн тохиолдох
магадлал, нөлөөлөлийг бууруулах, мөнгө, нэр хүнд, биет хөрөнгө ба хүний нөөц зэрэг
хөрөнгүүдийг хамгаалахын тулд удирдлагаас хэрэгжүүлж байгаа үйл явцуудыг “
удирдлагын хяналт” гэж тодорхойлдог.
Хяналтуудыгдараах 4 төрөлд авч үздэг.
• Хүсээгүй үр дүн тохиолдохоос сэргийлэхийн
Сэргийлэхэд чиглэсэн хяналтууд тулд тавьж байгаа хяналтууд (жиш: ажил
үүргийг зааглах, зөвшөөрөх, батлах,
баталгаажуулах)
Илрүүлэхэд чиглэсэн хяналтууд
• Тохиолдсоны дараа гарсан хүсээгүй үр дүнг
илрүүлэхэд чиглэсэн хяналтууд (жиш: нягтлан
шалгах, үлдэгдлийг тооцох, дүн шинжилгээ
хийх, тооллого хийх)
Засварлах хяналтууд
•Хүсээгүй үр дүнг засварлахын тулд тавьж
байгаа хяналтууд (жиш: нягтлан бодох
бүртгэлийн засварлах бичилт, урьдчилан төлбөр
хийх)
Чиглүүлэх хяналтууд
• Хүсээгүй үр дүнг ээс зайлсхийхийн тулд тавьж
байгаа хяналтууд (жиш: хязгаарлалт хийх)
Хяналтыг үнэлэх процесс нь дараах үе шатаар хэрэгжинэ.
Удирдлагын хяналтыг
тодорхойлох
Гол хяналтыг
тодорхойлох
Гол хяналтыг
тестлэх
38
- 39.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Удирдлагын хяналтыг тодорхойлох диаграмм
Хяналт нь
автоматжуулагдсан эсэх
Үгүй
Тийм
Сэргийлэх хяналт уу?
Тийм
Хэрэглээний хяналт
Үгүй
Тийм
Хэрэглээний хяналтын
хэрэгжилтийг шалгах
Үгүй
Магадгүй хяналт биш!
Үгүй
Хяналт нь удирдлагад
туслах зорилготой юу?
Тийм
Удирдлагын Хяналт
Удирдлагын хяналтыг үнэлэхдээ ажлын баримт 1008-Удирдлагын хяналтыг үнэлэх
шалгах хуудас-г ашиглана.
Ажлын баримт 1008– Удирдлагын хяналтыг үнэлэх шалгах хуудас
Хэрэглэээний хяналт гэдэг нь удирдлагын хяналтаас ялгаатай ойлголт юм. Хэрэглээний
хяналт нь бие даасан ажил гүйлгээнд тавигддаг хяналт бөгөөд гараар буюу ажилтанаар
эсвэл мэдээллийн технологи ашиглан хяналт тавидаг. Хэрэв аудитор байгууллагын
хяналтанд итгэлтэй бус байгаа бол хэрэглээний хяналтыг тестлэн шалгахшаардлагагүй.
Ажлын баримт 1011-Үйл ажиллагаа/процесс/системийн эрсдлийн шинжилгээ-г ашиглан
үйл ажиллагааны түвшний эрсдлүүдийг тодорхойлох ба хэрэглээний гол хяналтуудыг
мөн баримтжуулна. Харин мэдээлэл ба харилцааны зохистой ба хангалттай байдал, цаг
хугацаатай уялдаатай байдал зэргийг ажлын баримт 1010-Мэдээлэл ба харилцааг үнэлэх
шалгах хуудас-г ашиглан үнэлнэ.
Ажлын баримт 1010– Мэдээлэл ба харилцааг үнэлэх шалгах хуудас
39
- 40.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Алхам 4. Аудитын ажлын төлөвлөгөө бэлтгэх
Аудитын төлөвлөлтийн үе шатны эцэст аудитын ажлын төлөвлөгөө бэлтгэгдэнэ.
Аудитын ажлын төлөвлөгөөний агуулга нь тухайлсан аудитын ажлын зорилго, цар хүрээ,
нарийн төвөгтэй байдал зэргээс хамааран янз бүр байж болно.
Аудитын ажлын төлөвлөгөөний баримт бичигт дараах мэдээллүүдийг заавал багтаана.
Энэ хэсэгт аудит хийгдэх байгууллага ба үйл ажиллагаа, процесс, системийн
Хэсэг 1
талаар аудитын багийн олж авсан ойлголтыг харуулна. Мөн байгууллагад
Ерөнхий
мэдээлэл нийтлэг ашиглагддаг хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, заавар журам зэргээс
тухайн аудиттай холбоотой заалт, шаардлагуудыг тодорхойлно. Аудитад
материаллаг нөлөө үзүүлж болохуйц хүчин зүйлсийг тусгаж өгнө.
Аудитын зорилгыг дэлгэрэнгүй байдлаар харуулна. Аудитын зорилго нь
Хэсэг2
Аудитын ойлгомжтой бөгөөд хангагдах боломжтой байдлаар тодорхойлогдсон байх нь
зүйтэй.
зорилго
Аудитад юуг хамруулахыг тусгаж өгнө. Аудитад хамрагдах байгууллагын нэгж
Хэсэг 3
Аудитын хэсгүүд, процесс, үйл ажиллагаа, систем зэргийг дэлгэрэнгүй байдлаар оруулна.
цар хүрээ Мөн эдгээр үйл ажиллагаа, процесс, системийн оршин байгаа байршлыг
дурьдана. Аудитын хамрах хүрээг хязгаарлах нөхцөл байдал оршиж байгаа бол
түүнийг заавал энэ хэсэгт бичнэ.
Аудит хийгдэж байгаа байгууллагын ашиглаж байгаа эрсдлийн удирдлагын арга
Хэсэг 4
аргачлал, эрсдлийн үнэлгээний үр дүн зэргийг энэ хэсэгт нэгтгэн дүгнэнэ.
Эрсдэл
Аудитын зорилгод хүрэхийн тулд ямар аудитын горим, тестүүдийг хэрэглэхийг
Хэсэг 5
Аудитын бичнэ. Аудитын хөтөлбөрийг аудитын зорилго, эрсдлийн үнэлгээ, хяналт зэрэгт
хөтөлбөр үндэслэн бэлтгэнэ. Аудитын хөтөлбөрийг ажлын баримт 1016-Аудитын
хөтөлбөр-т тусгайлан баримтжуулна.
Ажлын баримт 1016– Аудитын хөтөлбөр
Хэсэг 6
Аудитын
нөөц
Тухайн аудитыг хийж гүйцэтгэх аудитын багийн гишүүдийг жагсаах ба
тэдгээрийн хараат бус байдал, ажиллах боломжтой байдал зэргийг дурьдана.
Мөн аудитын ажлын чанарын хяналтыг хэн баталгаажуулахыг энэ хэсэгт заавал
багтаана. Хэрэв тусгай шинжээчид (жиш: мэдээллийн технологийн ажилтан,
хөрөнгийн үнэлгээчин) тухайн аудитын ажилд шаардлагатай бол тэдгээрийг энэ
хэсэгт мөн оруулна.
Ажлын баримт 1017– Аудитын нөөцийн төлөвлөлтийн хуудас
Хэсэг 7
Ажлын
хуваарь
Хэсэг 8
Харилцаа
Хэсэг 9
Гарын
үсэг
Аудитын нөөцийн төлөвлөлт дээр үндэслэн аудитын ажлын дэлгэрэнгүй
хуваарийг гаргана.
Аудитын явцад харилцааг хэрхэн үүсгэх талаар энд дурьдана. Аудитын
төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналын явцад болон гэнэтийн шаардлагаар харилцах
хүмүүсийг дурьдахаас гадна харилцаа үүсгэх асуудлууд болон аргуудыг
багтаана.
Аудитын багийн ахлагч аудитын ажлын төлөвлөгөөнд гарын үсэг зурж
баталгаажуулсан огноог бичнэ. Аудитын ажлын төлөвлөгөө нь мөн дотоод
аудитын нэгжийн даргаар батлагдана.
40
- 41.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Гарын авлагын хавсралт хэсэгт ажлын баримт 1019- Аудитын ажлын төлөвлөгөөний
загварыг харуулсан.
Ажлын баримт 1019– Аудитын ажлын төлөвлөгөө
Аудитын ажлын төлөвлөгөөний дагуу аудит хийгдэж байгаа эсэхийг аудитын багийн
ахлагч байнга хянаж байна. Тухайлбал, аудитын ажил нь зорилгыг хүрээнд хийгдэж
байгаа эсэх, аудитын хөтөлбөрт харуулсан аудитын горим ба тестүүдийг аудитын баг
хэрэгжүүлж байгаа эсэх, аудитын ажил нь төлөвлөсөн цаг хугацааны дагуу хийгдэж
байгаа эсэхийг хянаж байх шаардлагатай. Энэ нь тухайлсан аудитыг хийх явцад
мониторинг хийх, дараагийн аудитад шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулах зэрэгт ач
холбогдолтой байдаг.
5.3Аудитынажлын гүйцэтгэл
ДАМПОУС-д аудитын ажлыг гүйцэтгэхтэй холбоотой дараах гол стандартууд байдаг.
2300-Аудитын ажлыг гүйцэтгэх – Дотоод аудиторууд аудитын ажлын
зорилгыг хангахын тулд хангалттай мэдээллийг олж тодорхойлон дүн
шинжилгээ хийж, үнэлж, баримтжуулах ѐстой.
2310-Мэдээллийг олж тодорхойлох–Дотоод аудиторууд аудитын ажлын
зорилгыг хангахуйц хангалттай, итгэлтэй, хамааралтай ба хэрэгцээтэй
мэдээллийг олж тодорхойлох ѐстой.
2320-Дүн шинжилгээ ба үнэлгээ – Дотоод аудиторууд зохих дүн
шинжилгээ ба үнэлгээ хийсний үр дүнд аудитын ажлын үр дүн ба суурь
дүгнэлтээ хийх ѐстой.
2330-Мэдээллийг баримтжуулах–Дотоод аудитор тухайлсан ажлын үр дүн
ба дүгнэлтийг дэмжихүйц хамааралтай мэдээллийг баримтжуулах ѐстой.
2340-Аудитын ажлыг хянан удирдах– Тухайлсан ажлын зорилгыг хангах,
чанарыг хангах ба ажилтнуудыг хөгжүүлэх үүднээс тухайлсан ажлыг сайтар
хянан удирдах ѐстой .
41
- 42.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Аудитын ажлын төлөвлөлтийн үе шатанд тодорхойлсон аудитын зорилгыг хангахуйц
дүгнэлт гаргахад хангалттай нотолгоог олж авах нь аудитын гүйцэтгэлийн үе шатны гол
зорилго юм.Аудитын гүйцэтгэлийн үе шат нь аудит хийгдэх нэгжийн байршилд аудитын
баг аудитын ажлын төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээс эхлэх ба үүнийг “талбарт хийх ажил”
гэж нэрлэдэг. Аудитын ажлын гүйцэтгэлийг ажлын баримт 1015-Хяналтын тестийн
процедур ба үр дүн-д баримтжуулна. Энэ ажлын баримтын эхний А хэсэг нь хяналтын
тестийн төлөвлөлтийг, Б хэсэг нь хяналтын тестийн үр дүнг баримтжуулна.
Ажлын баримт 1015– Хяналтын тестийн процедур ба үр дүн
Аудитын багийн гишүүд аудитын ажлын хөтөлбөрт тусгагдсан аудитын горим,
тестүүдийг хэрэгжүүлнэ.
Аудитад нийтлэг хэрэглэгддэг дараах төрлийн горимууд байдаг.
Дотоод аудитын ажилтан аудит хийгдэх нэгжийн ажилтны хийсэн
Дахин тооцоолох
тооцооллыг давтан гүйцэтгэж ижил үр дүн гарч байгаа эсэхийг шалгах
тест юм. Энэ тестийг хэрэгжүүлсэнээр аудит хийгдэх нэгжийн
ажилтны хийсэн ажил гүйлгээний итгэлтэй байдалд дүгнэлт гаргах
боломжтой.
Дотоод аудитын ажилтан аудит хийгдэх нэгж дээр биеэр очиж
Ажиглалт хийх
хийгдсэн ажил гүйлгээ эсвэл үйл ажиллагааг ажиглаж, мэдээлэл
цуглуулах тест юм.
Дотоод аудитын ажилтан олж авсан мэдээллээ бусад эх сурвалжаас
Батлах
олж авсан мэдээлэлтэй харьцуулан үнэн зөв, итгэлтэй эсэхийг батлах
тест юм.
Дотоод аудитын ажилтан аудит хийгдэх нэгжийн холбогдох
Ярилцлага хийх
ажилтантай уулзаж ярилцах замаар ажил гүйлгээ эсвэл үйл
ажиллагааны талаар мэдээлэл олж авах тест юм. Энэ нь эрсдэлтэй
эсвэл асуудалтай зүйлсийн талаар мэдээллийг хамгийн хурдан олж
авах арга байдаг. Ийм байдлаар нэг эх сурвалжаас олж авсан мэдээлэл
нь өөр бусад эх сурвалжийн мэдээллээр батлагдаж байх ѐстой.
Тайлан эсвэл судалгааг Аудитад хамааралтай тайлан эсвэл судалгааг хянаж шалгах тест юм.
үнэлэх
Тодорхой асуудлуудын хүрээнд нөхцөл байдлыг тодорхойлох
Асуулга авах
зорилгоор дэлгэрэнгүй асуулгын хуудас ашиглан асуулга авах горим
юм.
Өгөгдсөн мэдээллэлд харьцааны шинжилгээ хийж хамаарлыг
Шинжилгээний горим
тодорхойлох замаар мэдээлэлд үнэлгээ хийх, шинжилгээний үр дүнд
гарсан аливаа зөрүү, хэлбэлзлийн шалтгааныг тодорхойлох горим юм.
42
- 43.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Аудитын тестийн горимуудыг баримтжуулахдаа ажлын баримт 2002-Нэг үе шат бүхий
тестийн горимын хуудас, ажлын баримт 2003- Иж бүрэн процессд ашиглах тестийн
горимын хуудас-д баримтжуулна.
Ажлын баримт 2002– Нэг үе шат бүхий тестийн горимын хуудас
Ажлын баримт 2003– Иж бүрэн процессд ашиглах тестийн горимын хуудас
Аудитын тестийн дараах 2 үндсэн төрөл байдаг.
Нэг алхам бүхий нэг процесс дах олон тохиолдол бүрийг тестлэх
Олон алхам бүхий нэг процесс дахь бие даасан нэг үйл явцыг мөшгиж тестлэх
(„walkthrough tests‟)
Ажлын баримт 2002-Нэг үе шат бүхий тестийн горимын хуудас нь эхний төрөл буюу нэг
үе шат бүхий процессд ашиглагдана. Ажлын баримт 1015-Хяналтын тестийн процедур
ба үр дүн-д тусгагдсан хяналтууд нь хэрэгжиж байгаа эсэх, үр дүнтэй эсэхийг
тодорхойлж, баримтжуулахад ажлын баримт 2002-Нэг үе шат бүхий тестийн горимын
хуудас-г ашиглана.
Ажлын баримт 2003-Иж бүрэн процессд ашиглах тестийн горимын хуудас нь дараагийн
төрөл буюу олон алхам бүхий процессд ашиглагдана. Эдгээр ажлын баримтуудад
тестийг гүйцэтгэж байгаа аудитор нэр, огноог тэмдэглэх ба аудитын багийн ахлагч
гарын үсэг зурж баталгаажуулна.
Аудитын нотолгооны зохистой байдал
Дотоод аудитаар аудитын явцад олж авсан нотолгоонд үндэслэн асуудалтай зүйлсийг
олж тодорхойлох ба санал зөвлөмжийг гаргадаг. Аудитын нотолгоо гэдэг нь аудитаар
илэрсэн асуудлуудыг дэмжих эсвэл нотлохын тулд олж цуглуулсан баримт мэдээлэлээс
бүрддэг. Ямар төрлийн нотолгоог хэдий хэмжээгээр цуглуулах вэ гэдэгт аудитын баг,
аудитын ажилтны мэргэжлийн шийдлийг ашиглана.
Нотолгоо нь дараах шинж чанаруудыг агуулсанаар зохистой нотолгоо болох ба дотоод
аудитын ажилтан олж авсан нотолгоо нь эдгээр шинж чанарыг агуулж байгаа эсэхийг
анхаарч байх ѐстой.
43
- 44.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Аудитын нотолгооны зохистой байдал
Хамаарал
байх
Итгэлтэй
байх
Хангалттай
байх
•Олж авсан нотолгоо нь аудит зорилго ба
шалгуурт нийцсэн байх, нотлох гэж байгаа
зүйлтэйгээ логик холбоотой байх
•Нотолгоог зохистой, найдвартай эх сурвалжаас
олж авсан байх
•Дотоод аудитаар илэрсэн асуудал ба үр дүнг бүрэн
нотлох хэмжээтэй байх
Нотолгооны итгэлтэй байдлыг авч үзэхдээ аудитын нотолгоо нь гадаад болон
дотоод эх үүсвэрээс олж авсан эсэх, нотолгоо нь бичгээр, амаар эсвэл электрон
хэлбэрээр эсэх, нотолгоо нь оригиналь эсвэл хуулбар эсэх, иж бүрэн гарын үсэг ба
тамга тэмдэгтэй хүчин төгөлдөр эсэх зэргийг авч үзнэ. Мөн нотолгоонд дараах
зарчимуудыг баримтална.
Бичгэн эсвэл баримт бүхий нотолгоо нь аман нотолгооноос илүү итгэлтэй
Хараат бус эх сурвалжаас олж авсан нотолгоо нь дотоод эх сурвалжаас олж
авсан нотолгооноос илүү итгэлтэй
Аудитын ажилтны өөрийн олж авсан нотолгоо нь аудит хийгдэж байгаа
нэгжийн олж авсан нотолгооноос илүү итгэлтэй
Эх баримт нотолгоо нь хуулбарласан нотолгооноос илүү итгэлтэй
Мөн аудитын зорилгод шууд хамааралтай асуудалд хариулт өгөхүйц нотолгоо нь
шууд зохистой нотолгоо байх боломжтой. Мөн өөр аудитын ажилтны хийсэн
аудитын тестийн үр дүнтэй тухайн аудитын ажилтны гаргасан үр дүнтэй ижил
байгаа бол нотолгоог бодитой ба зохистой гэж үзэж болно. Аудитын нотолгооны
зохистой эсэхийг авч үзэхдээ дотоод аудитын ажилтан дараах хандлагуудыг
анхаарч байх нь зүйтэй.
Аудитаар эцсийн зөв дүгнэлт биш харин хамгийн боломжит дүгнэлтийг
хайж байдаг
Дутуу мэдээлэл ашиглан хамгийн боломжит дүгнэлтэнд хүрэх боломжгүй
Хэтэрхий их мэдээллийг шалгах нь аудитыг үр ашиггүй ба үр нөлөөгүй,
хэмнэлтгүй болгодог
Нотолгоонд бүх зүйлсийг бус тухайн бүлэг зүйлсийг хамгийн боломжит
хэмжээнд төлөөлж байх зүйлсийг хамруулдаг.
44
- 45.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Аудитын нотолгооны төрөл
Аудитын нотолгоог дараах төрлүүдэд ангилдаг.
Биет нотолгоо
Аудит хийгдэж байгаа нэгжид ажиглалт хийх, хөрөнгө ба үйл ажиллагааг биетээр
шалгах зэрэг горимын үр дүнд олж авсан нотолгоо юм. Ажиглалт хийж олж авсан
нотолгоог баримтжуулах шаардлагатай байдаг. Хөрөнгө ба үйл ажиллагааг биетээр
шалгахад аудит хийгдэх нэгжийн удирдлага, холбогдох ажилтантай хамтран
гүйцэтгэж болно. Энэ төрлийн нотолгоонд фото зураг, дүрслэл зураг, аудио бичлэг,
видео бичлэг багтаж болно.
Аман нотолгоо
Аудит хийгдэж байгаа нэгжийн удирдлага ба холбогдох ажилтнуудаас ярилцлага,
асуулга авах замаар олж авсан нотолгоо юм. Ярилцлага ба асуулга нь богино
хугацаанд нотолгоо олж авах арга бөгөөд өөр бусад аудитын арга техникийг
ашигласан ч олж авах боломжгүй чухал асуудлуудыг ч гаргаж ирэх боломжтой
байдаг. Аман нотолгоог аудитын зорилгоо хангахад ашиглах зохистой нотолгоо
болгохын тулд холбогдох баримтаар нотлох нь зүйтэй. Аман нотолгоог холбогдох
баримтаар бүрэн дэмжсэнээр итгэлтэй ба зохистой нотолгоо болгон ашиглаж болно.
Ярилцлага хийж байгаа ажилтны албан тушаалын зэрэг, мэдлэг, ур чадвар, туршлага,
хариуцлагатай ба шударга байдал зэргийг харгалзан үзсэнээр ярилцлагаар олж авсан
мэдээлэлд итгэлтэй хандах эсэхийг шийдэх нь зүйтэй. Аман нотолгоо нь аудитын үр
дүнд маш их нөлөө үзүүлэхээр байгаа бол уг нотолгоог бичгэн нотолгоо болгох
хэрэгтэй.
Баримтан нотолгоо
Энэ нь хамгийн элбэг ашиглагддаг аудитын нотолгоо юм. Баримтан нотолгоог гэрээ,
хэлэлцээр, тайлан, нэхэмжлэл, бүртгэл, худалдан авах захиалга, меморандум,
процедурын гарын авлага, хурлын тэмдэглэл, захидал гм янз бүрийн эх үүсвэрээс олж
авч болно. Баримтан нотолгооны хамааралтай ба итгэлтэй байдал нь уг нотолгооны
эх сурвалж нь аудитын зорилготойгоо хэр хамааралтай байгаа эсэхээс хамаарна.
Аудит хийгдэж байгаа нэгж нь дотоод хяналтын сайн системтэй бол олж авсан
нотолгоо нь илүү итгэлтэй байх боломжтой.
Шинжилгээний үр дүнд олж авсан нотолгоо
Санхүүгийн ба санхүүгийн бус мэдээллийн хоорондын харилцааг шалгах, тооцоолох,
харьцуулах замаар олж авсан нотолгоо юм. Шинжилгээний горимоор олж авсан
нотолгоо нь голдуу тоон мэдээлэл байдаг ч зарим тохиолдолд тоон бус мэдээлэл ч
нотолгоо болж байдаг. Мөн энэ төрлийн нотолгоонд нийцэл ба үл нийцэл, тогтвортой
байдал ба тогтвортой бус байдал, эсвэл шалтгаан ба үр нөлөө хоорондын харилцаанд
хийсэн дүн шинжилгээ, үнэлгээ зэрэг нь багтдаг.
45
- 46.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Аудитын нотолгоог олж цуглуулах аргууд
Аудитын нотолгоог олж цуглуулах олон төрлийн арга техникүүд байдаг. Зарим хамгийн
нийтлэг хэрэглэдэг арга техникүүдийг дор дурдсан.
Ярилцлага авах
Ярилцлага нь аудитын нотолгоог олж авахад байнга хэрэглэгддэг арга юм. Ярилцлага
хийснээр оршин байгаа асуудлуудыг тодорхойлох, илэрсэн асуудлуудыг дэмжих
нотолгоог олж авах, аудитаар илэрсэн асуудал болон өгч байгаа зөвлөмжийн хүрээнд
дотоод аудитор ба аудит хийгдэж байгаа нэгжийн удирдлага хоорондын харилцааг илүү
тодорхой болгох зэрэгт илүү тус дөхөм болж байдаг. Ярилцлагыг үр дүнтэйгээр хийхийн
тулд ярилцах зүйлсийнхээ талаар хангалттай бэлтгэл хангах, ярилцлагыг удирдан
явуулах чадвар маш чухал байдаг. Ярилцлага хийхийн өмнө ярилцах асуудлын хүрээг
тодорхойлж, ярилцлага тавих асуултуудыг урьдчилан бэлтгэх нь зүйтэй байдаг.
Аудитын тест хэрэгжүүлэх
Аудитын тестийг сонгон авсан ажил гүйлгээ эсвэл үйл ажиллагаанд хийх ба аудит
хийгдэж байгаа нэгжийн ажил гүйлгээ эсвэл үйл ажиллагааны уламжлалт шинж чанарыг
тодорхойлоход чиглэсэн байдаг. Аудитын тестийг нийцэл эсвэл дэлгэрэнгүй биет
баталгаажуулалтын аль алинд нь хэрэглэж болно.
Нийцлийн зорилгоор хийж байгаа тестийг “нийцлийн тест” гэх ба хяналт зохистой ба үр
дүнтэй байгаа эсэхийг үнэлэхэд чиглэсэн байдаг. Жишээлбэл: бэлэн мөнгөний нэг
удаагийн зарцуулалтанд хязгаар буюу лимит тавьж байгаа нь хяналтын нэг арга юм.
Бэлэн мөнгөний нэг удаагийн зарцуулалтуудыг уг хязгаар буюу лимиттэй харьцуулан
хязгаараас хэтэрсэн зарцуулалтанд анхаарал хандуулах шаардлагатай. Иймд бэлэн
мөнгөний нэг удаагийн зарцуулалт бүр холбогдох хязгаарын дотор байгаа эсэхийг бэлэн
мөнгөний зарцуулалтын ажил гүйлгээнээс сонгон авсан хэсэгт тестлэн шалгаж байгаа нь
“нийцлийн тест”-ийг хийж байна гэсэн үг юм.
Сонгон авсан ажил гүйлгээнүүдэд дэлгэрэнгүй шалгалт хийхийг “дэлгэрэнгүй биет
баталгаажуулалтын тест” гэнэ. Жишээлбэл, сонгогдсон төлбөрийн ажил гүйлгээнүүдийг
холбогдох гэрээнүүдтэй тулган шалгаж, тэдгээр төлбөрүүд нь гэрээний нөхцөлийн дагуу
төлөгдсөн эсэхийг баталж байгаа нь “дэлгэрэнгүй биет баталгаажуулалтын тест” хийж
байна гэсэн үг юм.
Практик ашиглагддаг олон төрлийн аудитын тестүүд нь нийцлийн ба дэлгэрэнгүй биет
баталгаажуулалтын аль алиных нь шинж чанарыг зэрэг агуулж байдаг. Жишээлбэл, аудит
хийгдэж байгаа нэгжийн ажилтны хийсэн тооцооллыг давтан гүйцэтгэснээр аливаа
тооцооллыг шалгадаг дотоод хяналтын арга байгаа эсэхийг тестлэн шалгах (нийцлийн
тест), тооцооллын үр дүнд гарсан тоо дүн нь үнэн зөв бүртгэгдсэн эсэх (дэлгэрэнгүй биет
баталгаажуулалтын тест)-ийг шалгах процесс зэрэг хийгдэж байна.
46
- 47.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Хэрэгжүүлэх аудитын тестийг сонгосны дараа уг тестийг хэрхэн хэрэглэхээ
тодорхойлохдоо дараах нөхцлийг анхаарна.
Тусгайлсан зүйлсийг тестлэх– Тоо дүн, ач холбогдол эсвэл бусад шинж чанарыг
харгалзан үзсэний үндсэн дээр тухайлсан зүйлсийг сонгон аваад тэдгээрт тест
хэрэгжүүлэн гарсан үр дүнг дүгнэх
Төлөөлөх зүйлсийг тестлэх– Статистик түүврийн арга ашиглан шалгах зүйлсээ сонгон
аваад тэдгээрт тест хэрэгжүүлэх ба шалгагдсан түүврийн үр дүнд үндэслэн нийт
олонлогийн түвшинд дүгнэх
Түүвэрлэх
Түүвэрлэх гэдэг нь нийт олонлогийн шинж чанар ба параметруудыг тодорхойлж, уг
олонлогийг төлөөлж чадах хэсгийг сонгон авах процесс юм. Нийт олонлогийг бүрдүүлж
байгаа бүх ажил гүйлгээ, процесс, систем, баримт бичиг эсвэл үйл ажиллагааг шалгах
боломжгүй учраас тэдгээрээс түүвэрлэн авч шалгалтанд хамруулах нь зүйтэй.
Түүврийг санамсаргүй эсвэл зорилготойгоор гэсэн 2 байдлаар хийж болно. Санамсаргүй
түүврийг батлах зорилгоор, харин зорилготойгоор хийж байгаа түүврийг шинжлэх
зорилгоор хийдгээрээ ялгаатай.
Аудитын тестийн хувьд, тусгайлсан зүйлсийг тестлэхдээ зорилготойгоор түүвэрлэдэг бол
харин харин төлөөлөх зүйлсийг тестлэхэд санамсаргүйгээр түүвэрлэдэг. Аль ч түүврийн
үр дүнг хувиар эсвэл мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжтой.
Санамсаргүй түүврийг хийхдээ санамсаргүй тооны хүснэгтийг Microsoft Excel-ийн
RAND математик функцыг ашиглан гаргаж болно. Бичлэгийн хэлбэр болох =RAND ()
гэж оруулахад [0,1] завсарт орших санамсаргүй тоонуудыг гаргана. Эдгээр санамсаргүй
тоонуудыг ашиглан түүврийг санамсаргүй аргаар сонгодог.
Судалгаа хийх
Маш том олонлогоос мэдээлэл цуглуулахад судалгааны аргыг ашигладаг. Судалгаанд
олон тооны оролцогчдыг багтаах боломжтой байдаг. Судалгааг биеэр, утсаар,
интернетээр эсвэл имэйлээр авч болно. Судалгааны асуулгуудыг урьдчилан зохистой
байдлаар бэлтгэсэн байх нь зүйтэй.
47
- 48.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Нягтлан шалгах
Данс, бүртгэл, баримт эсвэл биет хөрөнгө зэрэг нь бодитойгоор оршин байгаа эсэхийг
батлахын тулд нягтлан шалгах аргыг хэрэглэдэг. Биет хөрөнгийг шалгаснаарр уг
хөрөнгийн оршин байдлыг шалгахаас гадна уг хөрөнгийн нөхцөл байдлыг (жишээлбэл:
хуучирсан эсэх) батлах боломжтой. Данс, бүртгэл, баримтыг нягтлан шалгаснаар эх
сурвалж болох баримтууд оршин байгаа эсэхийг батална.
Блок схемийг ашиглах
Процесс эсвэл системийг график дүрслэлээр харуулах нь блок схемийн арга юм.
Процессийг дүрслэн харуулсаныг процессийн блок схем, системийг дүрслэн харуулсаныг
системийн блок схем, баримтуудыг дүрслэн харуулсаныг баримтын блок схем гэх
мэтчилэн нэрлэдэг. Илүү нарийн төвөгтэй үйл ажиллагаанд шинжилгээ хийхэд блок
схемийн ашигладаг. Системийн блок схемээр системийн орц, үйл явц, гарц зэргийг
дэлгэрэнгүйгээр харах боломжтой. Баримтын блок схемээр чухал үйл ажиллагаанууд ба
тэдгээрт тавих гол хяналтуудыг харуулна.
Ажиглалт хийх
Нягтлан шалгах аргатай адил ажиглалт нь процесс эсвэл процедурыг биетээр батлах
эсвэл баталгаажуулах арга юм. Олон ажил гүйлгээ ба тэдгээр тавьдаг ердийн
хяналтуудыг ажиглалт хийх замаар үнэлж болно. Ажиглалтыг илүү үр дүнтэй явуулахын
тулд нэгээс дээш тооны аудитын ажилтан хамтран ажиглалт хийж болно.
Батлах
Аудит хийгдэж байгаа нэгжээс өгсөн бүртгэл, мэдээлэл зэргийг батлах зорилготой арга
юм. Баталгааг голдуу бичгээр авдаг.
Дүн шинжилгээ хийх
Дүн шинжилгээ хийнэ гэдэг нь олж авсан мэдээллийг шалгаж гарсан үр дүнгээр өөр
бусад илэрсэн зүйлсийг батлах эсвэл аудитлагдсан нэгжийн гүйцэтгэлийг гүйцэтгэлийн
холбогдох үзүүлэлт, бодлого, өнгөрсөн үйл ажиллагаа, бусад байгууллагын ижил төстэй
үйл ажиллагаа, хууль тогтоомж зэрэгтэй харьцуулах зэрэг багтана.
48
- 49.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
5.4Аудитынажлын тайлагнал
ДАМПОУС-д аудитын ажлыг тайлагнахтай холбоотой дараах гол стандартууд байдаг.
2400-Үр дүнг мэдээлэх – Дотоод аудиторууд аудитын ажлын үр дүнг
мэдээлэх ѐстой.
2410-Мэдээлэлд тавигдах шалгуурууд – Мэдээлэлд аудитын ажлын
зорилго, цар хүрээ, холбогдох дүгнэлт, зөвлөмж, хариу арга хэмжээний
төлөвлөгөө зэргийг багтаах ѐстой.
2420-Мэдээллийн чанартай байдал – Мэдээлэл нь үнэн зөв, бодитой, товч
тодорхой, бүтээлч, иж бүрэн, цагаа олсон байх ѐстой.
Дотоод аудит нь байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулахад чиглэсэн
үйл ажиллагаа гэж гарын авлагын эхэнд дурьдсан. Иймд дотоод аудитын ажлын үр дүнг
мэдээлэх дараах үндсэн харилцаанууд хийгдэнэ.
Аудитын ажлын явцад аудитын багийн ахлагч аудит хийгдэж байгаа нэгжийн
удирдлагатай аудитын ажлын явц, аудитаар илэрсэн томоохон асуудлуудын
талаар ярилцлага хийх
Аудитын ажлын үр дүн, тайлагнал, зөвлөмжийн талаар аудитын баг дотоод
аудитын нэгжийн даргатай хэлэлцэх
Аудитын ажлын эцэст аудитын тайланд тусгагдсан томоохон асуудлууд,
дүгнэлтийн талаар албан ѐсоор хэлэлцэх
Аудитын ажлын тайланд тусгагдсан асуудлуудад удирдлагаас хариулт авч,
эцсийн тайланд тусгах
Аудитаар илэрсэн асуудлуудыг ангилах
Аудитын гүйцэтгэлийн үе шатанд хэрэгжүүлсэн тест бүрийн хувьд олж илэрсэн
асуудлуудад тэдгээрийг сайжруулахтай холбоотой зөвлөмжийг гаргана. Байгууллагыг
эрсдэлд оруулж болох томоохон сөрөг талуудыг олж илэрсэн асуудлууд гэж үзэн
аудитын тайланд тусгах ба эдгээр асуудлуудад холбоотой зөвлөмжүүдийг мөн харуулна.
Хэрэв алдаа зөрчил дангаараа үйл ажиллагаа/процесс/системийг бүхэлд нь хамарсан сул
талыг үүсгэхгүй бол үүнийг аудитын тайланд тусгах шаардлагагүй. Аудитын тайланд
тусгаагүй алдаа зөрчил, сул талуудын хувьд аудитын багийн ахлагч тайланд тусгагдаагүй
шалтгааныг заавал тодорхойлно.
49
- 50.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Аудитаар илэрсэн алдаа зөрчил бүрийн хувьд дараах алхамуудыг гүйцэтгэнэ.
Алдаа зөрчил нь үйл ажиллагаа/процесс/системийг бүхэлд нь хамарсан сул талыг
үүсгэж байгаа эсэхэд анализ хийх
Алдаа зөрчлийн үндсэн шалтгааныг тодорхойлох
Ижил төстэй алдаа зөрчил гарахаас хамгаалах хяналт байгаа эсэхийг тодорхойлох
Хэрэв хамгаалах хяналт байгаа бол энэ алдаа зөрчил нь хүний алдаанаас шалтгаалсан
байдлаар эсвэл санамсаргүй тохиолдлоо үүссэн эсэхийг тодорхойлох
Аудитаар олж илэрсэн асуудал бүрийг ажлын баримтаар баримтжуулах ба тэдгээрийн
хэр ач холбогдолтой асуудлууд болохыг авч үзэхдээ дараах асуултуудыг ашигладаг.
Аудитаар илэрсэн асуудлуудыг ойлгохын тулд анализ хийх
- Асуудал нь байгууллагад ямар нөлөө үзүүлэх вэ?
- Хэр чухал ач холбогдолтой асуудал вэ?
- Асуудлын шалтгаан нь юу вэ?
- Асуудалд хэн хариуцлага хүлээх ѐстой вэ?
- Тухайн асуудалд хамаарах хяналт зөрчигдсөн үү?
- Тухайн асуудалд хамаарах хяналт байгаа юу?
- Асуудал нь хууль бус үйл үйл ажиллагаа, хуулийг зөрчсөн үйлдэл, залилан зэрэгт
хамаарах уу?
- Асуудалтай холбоотой нөхцөл байдлыг зөв болгож засах боломжтой юу?
- Биет хамгаалалттай холбоотой юу?
- Аудит хийгдэхээс өмнө удирдлага энэ асуудлыг тодорхойлсон байсан уу? Хэрэв
тийм бол, түүнийг засах талаар удирдлагаа төлөвлөсөн зүйл байгаа юу?
Илэрсэн асуудлыг хяналттай уялдуулан ойлгох
- Асуудлыг зөв болгож засах үйлдэл хийгдсэн үү?
- Одоо байгаа хяналт нь алдаа зөрчлийг илрүүлж чаддаг уу?
- Эрсдлийг бууруулахад чиглэгдсэн хяналтууд байгаа юу?
- Одоо ашиглаж байгаа заавар журмыг илүү ойлгомжтой болгох шаардлага байгаа
юу?
- Хяналтын сул тал мөн үү?
- Үйл ажиллагаа/процесс/cистемд өөрчлөлт хийх шаардлагатай юу?
Асуудлыг зөв болгож засах үйл явцыг авч үзэх
- Засах үйл явцыг хэн хийх вэ?
- Засах үйл явцыг хэрхэн хийх вэ?
Асуудлыг дэмжих нотолгооны хувьд авч үзэх
- Дэмжих нотолгоо нь асуудал оршин байгааг батлаж байна уу?
- Дэмжих нотолгоог авч үзэхэд асуудал нь “материаллаг” алдаанд хамаарах уу?
- Дэмжих нотолгоо нь удирдлагын хариу арга хэмжээний үндэслэл болж чадах уу?
50
- 51.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Аудитаар илэрсэн асуудлуудыг дараах байдлаар ангилж болно.
Ангилал
Тайлбар
Тайлагнах шаардлагатай Байгууллагын зорилгыг хангах, үйл ажиллагааг зохистойгоор
асуудлууд
(их
ач хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж болох чухал ач холбогдолтой,
холбогдолтой)
удирдлагад заавал тайлагнах шаардлагатай асуудлууд бөгөөд
хууль бус үйлдлүүд энэ бүлэгт шууд хамаарагдана.
Тайлагнавал зохих
Тайланд тусгагдах шаардлагатай асуудлууд бөгөөд зөв болгож
асуудлууд (дунд зэргийн
засахгүйгээр сөрөг үр нөлөө нь арилах боломжгүй асуудлуудыг
ач холбогдолтой)
энэ бүлэгт хамааруулна.
Ажиглагдсан асуудлууд Тайланд заавал тусгагдах шаардлагагүй бөгөөд санамсаргүй
(бага
зэргийн
ач байдлаар үүссэн алдаа зэрэг нь энэ бүлэгт хамаарагдана.
холбогдолтой)
Аудитаар илэрсэн гол чухал, томоохон асуудлууд (удирдлагын шийдвэр гаргалтанд
нөлөө үзүүлэх материаллаг шинж чанартай, тайланд тусгаж харуулах шаардлагатай гэж
аудитын баг үзсэн)-ыг удирдлагад заавал тайлагнах ѐстой. Эдгээрийг удирдлагад
тайлагнахгүйгээр эдгээр асуудлын ард байгаа эрсдлүүд нь байгууллагын зорилго
зорилтыг хангахгүйд хүргэх нөлөөлнө.
Аудитаар илэрсэн асуудлуудтай холбоотой дэмжих ажлын баримтуудад дараах
шаардлагуудыг тавьдаг.
Аудитаар илэрсэн асуудлуудыг дэмжих хангалттай зохистой баримтуудыг ажлын
баримтанд оруулсан эсэх
Ажлын баримт нь аудитын тайлантай шууд холбоос байгаа эсэх
Аудитын тайланд тусгагдсан илэрсэн асуудлууд нь ажлын баримттайгаа шууд
холбоос байгаа эсэх
Дотоод Аудитын Тайлангийн бүтэц
Дотоод Аудитын Тайлангаар аудитын ажлын зорилго ба цар хүрээг баталгаажуулахаас
гадна аудитаар илэрсэн асуудлууд, аудитын багийн хийсэн дүгнэлт ба зөвлөмжийг
харуулна. Аудитын тайланг маш тодорхой, ойлгомжтой байдлаар бичиж бэлтгэх
шаардлагатай ба ингэснээр тайланг уншигч аудитын багийн илрүүлсэн асуудлууд болон
тэдгээрт санал болгосон зөвлөмжүүдийг сайтар ойлгох юм.
Аудит хийгдсэн нэгжийн удирдлага аудитын тайлангийн драфттай танилцсанаар
аудитаар илэрсэн асуудлуудыг авч үзэж, зөвлөмжүүдтэй санал нэгтэй байгаа эсэхээ
шийднэ. Удирдлагаас зөвлөмжийн дагуу өгсөн хариултыг авсан драфт тайланд
“удирдлагын хариу арга хэмжээ” хэсгийг нэмж оруулна.
Дотоод аудитын тайлан нь байгууллагын онцлог, аудитын төрөл зэргээс хамааран
ялгаатай загвартай байж болох чажлын баримт 3001- Дотоод Аудитын Ажлын Тайлан-д
нийтлэг ашиглагддаг загварыг харуулсан.
Ажлын баримт 3001– Дотоод Аудитын Ажлын Тайлан
51
- 52.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Аудитын ажлын үр дүнг дараах байдлаар үнэлнэ.
Үнэлгээ
Үнэлгээний тайлбар
Гол чухал эсвэл томоохон гэж үзэх
1- Хангалттай
алдаа зөрчил эсвэл асуудал илрээгүй.
Хяналтын
орчин
сайн
бөгөөд
эрсдэлтэй хэсгүүдэд хяналт сайн
тавигддаг.
2- Сайжруулалт Хэдийгээр хяналтын орчин зохистой
боловч зарим хяналттай холбоотой
хэрэгтэй
алдаа зөрчил, асуудал илэрсэн
3- Их хэмжээний Материаллаг* алдаа зөрчил, эрсдлийг
үүсгэх хяналтын сул талууд илэрсэн.
сайжруулалт
Эрсдлийг бууруулах хяналтууд оршин
хэрэгтэй
байгаа боловч, тэдгээрт их хэмжээний
сайжруулалт хэрэгтэй
Материаллаг алдаа зөрчил, эрсдлийг
4- Хангалттай
үүсгэх хяналтын сул талууд илэрсэн.
бус
Эрсдлийг бууруулах аливаа хяналт
байхгүй эсвэл байгаа хяналт нь
хангалттай бус. Эрсдлээс хамгаалахын
тулд шуурхай арга хэмжээ авах
шаардлагатай.
Анхаарах зүйлс
Байхгүй эсвэл
хязгаарлагдмал төвшинд авч
үзэх
Хэрхэн сайжруулах талаар
авч үзэх
Шалтгааныг ерөнхийд нь авч
үзэх
Шалтгааныг тусгайлан илүү
анхааралтай авч үзэх
*Материаллаг алдаа зөрчил, эрсдэл гэдэгт санхүүгийн алдагдал, нэр хүндэд учирсан хор хохирол,
хууль зүйн эрсдэл, мэдээллийн системд учирсан саад бэрхшээл, нийцлийн эрсдэл гэх мэт сөрөг
нөхцөл байдлуудыг ойлгодог.
Аудитаар илэрсэн асуудлуудыг ажлын баримт 3002-Аудитаар илэрсэн асуудлын бүртгэл
ба 3003-Аудитаар илэрсэн асуудлын жагсаалт-д харуулна.
Ажлын баримт 3002– Аудитаар илэрсэн асуудлын бүртгэл
Ажлын баримт 3003– Аудитаар илэрсэн асуудлын жагсаалт
Аудитын багийн ахлагч ажлын баримт 3004-Удирдлагын хариу арга хэмжээний
төлөвлөгөө-ний загварыг удирдлагад өгч бэлтгүүлэх ба холбогдох ажилтны гарын үсгээр
баталгаажуулна.
Ажлын баримт 3004– Удирдлагын хариу арга хэмжээний төлөвлөгөө
Аудитаар илэрсэн асуудлуудын хүрээнд авах арга хэмжээг тодорхойлохын тулд аудитын
тайланг гол удирдлагуудад тараахад ажлын баримт 3005-Аудитын тайланг тараах хуудасг ашиглана.
Ажлын баримт 3005– Аудитын тайланг тараах хуудас
Аудитын тайланд аудитын багийн ахлагч гарын үсэг зурж баталгаажуулах ба тайланг
дотоод аудитын нэгжийн даргаар хянуулж батлуулна. Батлагдсан аудитын ажлын
тайлангийн зохих хувийг аудит хийгдсэн нэгжийн удирдлагад хүргүүлнэ.
52
- 53.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
БҮЛЭГ 6. АУДИТЫН ЗӨВЛӨМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ МӨШГИХ
6.1. Аудитыг эцэслэх уулзалт
Аудитын тайланг бэлтгэсний дараа аудитыг эцэслэх уулзалт дотоод аудитын нэгжийн
дарга, аудитын багийн ахлагч болон аудит хийгдсэн байгууллагын удирдлагын хооронд
хийгдэнэ. Энэ уулзалтын зорилго нь аудитаар илэрсэн асуудлууд ба холбогдох
зөвлөмжүүдийг хэлэлцэж, учирч болох эрсдлүүдийг бууруулахын тулд байгууллагын
удирдлагаас шуурхай хийх шаардлагатай арга хэмжээнд анхаарлаа хандуулахад оршино.
Мөн уулзалтаар аудитаар өгөгдсөн зөвлөмжүүдийн ач холбогдолтой байдал, хэрэв
байгууллага зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байснаар учирч болох эрсдэлтэй үр
дагавруудын талаар голчлон хэлэлцдэг.
Аудит хийгдсэн байгууллагын удирдлага аудитын тайланд бичигдсэн илэрсэн
асуудлуудын талаар хариултаа бэлтгэхдээ дараах зүйлсийг заавал багтаасан байна.
Зөвлөмжийг биелүүлэхийн тулд хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүд
Хариу арга хэмжээг хариуцан хэрэгжүүлэх ажилтнуудын нэрс
Хариу арга хэмжээг хэрэгжүүлж дуусах хугацаа
Хэрэв байгууллагын удирдлага аудитаар өгөгдсөн зөвлөмжтэй санал нийлэхгүй байгаа
бол шалтгааныг тодорхойлж, холбогдох дэмжих нотолгоонуудыг хавсаргана. Аудитыг
эцэслэх уулзалтаар байгууллагын удирдлагаас өгч байгаа хариултуудыг албан ѐсны
хариулт гэж үзнэ.
6.2 Аудитыг зөвлөмжийн хэрэгжилтийг мөшгих
Дотоод аудит нь тайланг эцэслэх бэлтгэх, зөвлөмжүүдийг хэлэлцэх болон удирдлагаас
хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг бэлтгэснээр дуусахгүй. Дотоод аудитын
нэгжийн дарга болон аудитын багийн ахлагч нь аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг
мөшгих шаардлагатай.
Аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг мөшгих гэдэг нь аудитаар өгсөн зөвлөмж бүрийг
биелүүлэхийн тулд удирдлагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний зохистой, үр дүнтэй ба
цаг хугацаандаа хийгдсэн эсэхийг шалгахыг хэлнэ.
Аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг мөшгих ажлыг төлөвлөхдөө дараах хүчин зүйлсийг
харгалзан үзнэ.
Аудитаар илэрсэн алдаа зөрчил, сул талын чухал ач холбогдолтой байдал
Хэрэв залруулах арга хэмжээг авахгүй тохиолдолд учир болох эрсдэл
Удирдлагын хариу арга хэмжээний цар хүрээ, тэдгээр нь байгууллагын холбогдох
нэгжүүдийг үйл ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн байдал
Хариу арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хугацаа
53
- 54.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг мөшгихийн тулд дараах горимуудыг хэрэгжүүлнэ.
Аудитаар илэрсэн асуудал ба зөвлөмжид удирдлагаас өгсөн хариултыг аудитын
багаас тодорхойлсон хугацааны дотор хүлээн авсан эсэхийг шалгах
Удирдлагаас өгсөн хариултыг үнэлэх, шаардлагатай хэсгийг нотлох
Хэрэв удирдагаас өгсөн хариултыг хангалттай гэж үзэхгүй байгаа бол дараагийн
дээд шатны удирдлагад хандах
Мөшгих горимыг ажлын баримт 4001-Мөшгих горимын хуудас-аар баримтжуулна.
Ажлын баримт 4001– Мөшгих горимын хуудас
Аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг дараах 2 байдлаар мөшгиж болно:
(а) Мөшгих мониторинг хийх
(б) Мөшгих аудит хийх
Мөшгих мониторинг
- Аудит
хийгдсэн
үйл
Хэзээ хийх
ажиллагаа, процесс эсвэл
вэ?
систем
нь
байгууллагын
зорилго, үйл ажиллагаанд
хувьд чухал ач холбогдолтой
биш
- Илэрсэн алдаа, зөрчил, сул
тал нь чухал биш
- Аудитын
зөвлөмжийг
хэрэгжүүлэхэд хялбар
- Хариу арга хэмжээ нь
төвөгтэй биш
Хэрхэн хийх
вэ?
-
-
-
-
Удирдлагаас
хариу
арга
хэмжээний
төлөвлөгөөг
хүлээн авч, үнэлэх
Залруулах
арга
хэмжээг
хэрхэн хэрэгжүүлсэн талаар
удирдлагаас нотолгоо авах
Залруулах
арга
хэмжээг
гүйцэтгэх
үүрэг
бүхий
нэгжээс мэдээлэл авах
Аудитаар
илэрсэн
асуудлуудад өгсөн хариултын
хэрэгжилтийн
байдлыг
харуулсан тайланг бэлтгэх
-
-
-
-
-
-
-
Мөшгих аудит
Өмнөх аудитаар ноцтой алдаа,
зөрчил, сул талууд илэрсэн
Аудитын зөвлөмжийг биелүүлэх
арга хэмжээг удирдлага авч
хэрэгжүүлэхгүй байх эрсдэл
байгаа
Аудитаар удирдлага дотоод дүрэм
журмаа сайжруулан боловсруулах
шаардлагатай талаар зөвлөмж
өгсөн
Нэг эсвэл хэд хэдэн нэгжийн үйл
ажиллагаанд өөрчлөлт оруулах
шаардлагатай
Мөшгих
аудитын
зорилгыг
тодорхойлохын тулд аудитаар
илэрсэн асуудлуудыг нягтлан авч
үзэх
Аудитаар илэрсэн асуудлуудыг
засах арга хэмжээг үнэлэхийн
тулд
хэрэгжүүлэх
тест
ба
горимуудыг тодорхойлох
Мөшгих аудитыг хэрэгжүүлж,
аудитын үр дүнг баримтжуулах
Удирдлагаас авч хэрэгжүүлсэн
арга хэмжээг цаг хугацааны хувьд
нотлох
Мөшгих аудитын тайланг бэлтгэх
54
- 55.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
БҮЛЭГ 7. АУДИТЫН АЖЛЫН БАРИМТЖУУЛАЛТ
7.1. Аудитын ажлыг баримтжуулах
Аудитын ажлыг баримтжуулах гэдэг нь аудитаар хийгдсэн ажлын баримтыг бүрдүүлнэ
гэсэн үг юм. Дотоод аудитын ажлыг бүхэлд нь дэмжиж байгаа баримтуудыг ажлын
баримт гэж ойлгох нь зүйтэй. Ажлын баримт нь дараах байдлаар аудитын ажлыг
дэмждэг.
- Аудитын ажлыг хэрхэн гүйцэтгэснийг нотлон харуулах
- Гарсан тайлан ба хийгдсэн аудитын ажил хоорондын хамаарлыг харуулах
- Илэрсэн алдаа зөрчил, асуудлууд, гаргасан дүгнэлт, өгсөн зөвлөмж зэргийг
дэмжих
- Аудитын ажлын цар хүрээ ба үр дүнгийн талаарх асуултанд аудитын ажилтан
хариулт өгөхөд туслах
- Аудитын ажлын чанарыг баталгаажуулахад ашиглах
- Гадаад аудитор эсвэл бусад эрх бүхий талуудад шаардлагатай мэдээлэл өгөх
Ажлын баримтыг цаасан эсвэл комьпютерийн файл хэлбэрээр бэлтгэж болох ч иж бүрдэл
болсон ажлын баримтыг соронзон хальс, диск, зургийн хальс эсвэл бусад төрлийн
мэдээлэл хадгалах хэрэгсэлд хадгалах нь зүйтэй.
7.2. Аудитын файлын төрөл
Аудитын ажлын баримтыг дараах 2 төрлийн файлд ангилдаг:
(а) Аудитын байнгын файл
(б) Аудитын тухайн ажлын файл
Байнгын файлд аудит хийгдэж байгаа байгууллага, хэлтэс нэгж, үйл
ажиллагаа, процесс эсвэл системийн талаар ерөнхий ойлголтуудыг олж
авахын тулд олж цуглуулсан мэдээлэл, ажлын багтаана. Байнгын файлд
байгаа ажлын баримт, мэдээллийг жил бүр шинэчилж байх
шаардлагатай ба хамгийн сүүлийн үеийн мэдээллээр баяжигдсан байх
ѐстой.
Ажлын файлд тухайн аудитын төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагнал ба
аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг мөшгих үе шатанд олж цуглуулсан
ажлын баримтуудыг багтаана.
55
- 56.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Аудитын байнгын ба ажлын файлд багтах ажлын баримтуудын жишээг дор харуулав.
БАЙНГЫН ФАЙЛ
А. Аудитын төлөвлөлт
Аудитын Дунд Хугацааны Төлөвлөгөө
Аудитын Жилийн төлөвлөгөө
Б.Ерөнхий орчны талаар мэдээлэл
Холбогдох хууль тогтоомж, тогтоол
шийдвэр, дүрэм журам, заавар
Дотоод бодлого, процедур, үйл
ажиллагааны гарын авлага
Нэгж хэлтэсийн үйл ажиллагаа, үүрэг
хариуцлага, ажилтнуудын тоо, ажлын
байрны тодорхойлолт, байгууллагын
бүтэц
Санхүүгийн мэдээлэл, нягтлан бодох
бүртгэл
Үйл ажиллагаа, процесс эсвэл системийн
зураглал
Гол үйл ажиллагаа, процесс эсвэл
системийн бүтэц
Дотоод хяналтын системийн талаар
мэдээлэл
В.Аудитын тайлан
Өмнөх жилийн аудитын тайлан
Удирдлагын хариу арга хэмжээний
төлөвлөгөө
АЖЛЫН ФАЙЛ
А. Тайлагнал
Хараат бус байдлын тухай мэдэгдэл
Аудитын тайлан (драфт, эцсийн тайлан)
Аудитаар илэрсэн асуудлын жагсаалт
Аудитын зөвлөмжийн хэрэгжилтийн
хуудас
Удирдлагын хариу арга хэмжээний
төлөвлөгөө
Б. Ажлыг удирдах
Аудитыг эхлүүлэх, дуусгах уулзалтын
тэмдэглэл
Аудит хийгдсэн нэгжийн удирдлагатай
хийсэн харилцааны тэмдэглэл, захидал
В.Ажлын төлөвлөлт
Тухайн аудитын ажлын төлөвлөгөө
Дотоод хяналтын асуулга, ерөнхий
ойлголт, хяналтын орчныг үнэлэх,
удирдлагын хяналтыг үнэлэх, эрсдлийн
удирдлагыг үнэлэх хуудас
Г. Ажлын гүйцэтгэл
Аудитын хөтөлбөр
Хяналтын тестийн горимын хуудас
56
- 57.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
7.3 Аудитын ажлын баримтыг бэлтгэх
Аудитын ажлын баримтын тоо, иж бүрдэл нь аудитын ажлын шинж чанараас хамааран
янз бүр байж болно. Аудитын ажлын баримтанд аудитын процессийн бүх үе шатанд олж
цуглуулсан ба бэлтгэгдсэн ажлын баримтуудаас гадна аудит хийгдсэн байгууллагын
ажилтнуудтай хийсэн уулзалтын тэмдэглэл зэргийг багтаасан байна. Иж бүрэн ажлын
баримт нь эмх цэгцтэй байдлаар бэлтгэгдсэн байхаас дараах зүйлсийг багтаасан байна.
- Агуулгын индекс
- Товчлол ба тэмдэглэлийн тайлбар
- Тухайн ажлын баримтын зорилго
Ажлын баримтын хуудас бүрт гарчиг, аудитын ажилтны нэр, ажлын баримтыг бэлтгэсэн
огноо, ишлэл, санал зөвлөмж зэргийг харуулах хэсгүүдтэй байна. Ажлын баримтыг
индексжүүлэх нь өөр бусад хэрэглэгч шаардлагатай мэдээлэл, нотолгоо, эх сурвалж
зэргийг төвөггүй олж авахад тустай байдаг. Баримтыг индексжүүлэх албан ѐсны систем
ашиглахгүй ч гэсэн хамгийн энгийн хэрэглэдэг арга болох үсгэн тэмдэгтээр ажлын
баримтын үндсэн хэсгүүдийг, харин тоон тэмдэгтээр хэсэг дотрох зүйлсийг илэрхийлж
болно. Жишээ нь: Байнгын файл дах Аудитын төлөвлөлтийн хэсэг дэх Аудитын Дунд
Хугацааны Төлөвлөгөөнд БФ-А-1 гэж дугаарлах
Ажлын баримт ба нотолгоо хоорондын холбоосыг харуулах нь зүйтэй. Баримт
нотолгооны хоорондын холбоосыг ашиглан эцсийн дүгнэлтийг нотлох баримтууд,
хийгдсэн аудитын тестүүдийг олж үзэх, эсвэл эсрэгээр тухайн нотолгоо баримт, хийгдсэн
тестээс гарсан үр дүн нь эцсийн дүгнэлтэнд нөлөөлсөн эсэхийг шууд олж харах
боломжтой.
Баримт нотолгооны хоорондын холбоосыг ямар ч байдлаар хийж болох ба хамгийн чухал
болох дараах зүйлсийг анхаарах нь зүйтэй.
Аудитын тайлан дахь тухайн зүйлсийг ажиглалт хийсэн хуудас руу холбох
Аудитын ажиглалтын хуудсыг дэмжих нотолгоо баримт руу холбох
Нотолгоо нь бусад өөр нотолгоонууд руу холбогдох
Аудитын хөтөлбөрийг дэмжих нотолгоонууд руу холбох
Аудитаар олж цуглуулсан мэдээллүүд нь хамааралтай, аудитын тайлан ба аудитын
горимуудын хэрэгжилтийг дэмжих чадахуйц байх ѐстой. Ийм шинж чанар бүхий
мэдээллүүдийг аудитын ажлын баримтанд оруулна. Ажлын баримт нь аудитын нэгжид
албан ѐсоор хадгалагдах учраас ажлын баримтыг хадгалах бодлоготой байх нь зүйтэй.
57
- 58.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Аудитын үе шат, ерөнхий процедур ба
ажлын баримтжуулалтын диаграм
Аудитын процедур
Үе шат
Ажлын баримтжуулалт (гарын авлагын
хавсралтуудыг ашиглав)
(БФ) Аудитын Дунд Хугацааны
Төлөвлөгөө
---> (БФ)Аудитын Жилийн
Төлөвлөгөө
Аудитын
Төлөвлөлт
Аудиторын хараат бус байдал
Аудитын эхлэлийн уулзалт хийх
Асуулга авах
Ойлголт олж авах
Эрсдэл ба хяналтыг үнэлэх
OP09
Аудитын
Гүйцэтгэл
Хөтөлбөр төлөвлөгөө бэлтгэх
Аудитын ажлыг гүйцэтгэх
(АФ)Хяналтын тестийн процедур ба үр дүн АБ-1015
(АФ)Нэг үе шат бүхий тестийн горимын хуудас АБ-2002
(АФ)Иж бүрэн процессд ашиглах тестийн горимын хуудас
АБ-2003
OP08
Аудитын ажлыг тайлагнах
Аудитын
Дуусгалт
(АФ)Аудиторын мэдэгдэлАБ-1018
(АФ)Уулзалт хийх тухай хүсэлт АБ-1002 (А)
(АФ)Уулзалтаар хэлэлцэх асуудлын жагсаалт АБ-1002 (Б)
(АФ)Аудит хийгдэж байгаа нэгжээс авах асуулга АБ-1003
(АФ)Дотоод хяналтын асуулга АБ-1004
(АФ)Ерөнхий ойлголт олж авах АБ-1006
(АФ)Аудитаар шалгагдах мэдээллийн бүртгэл АБ-1005
(АФ)Эрсдлийн удирдлагыг үнэлэх шалгах хуудас АБ-1009
(АФ)Хяналтын орчныг үнэлэх шалгах хуудас АБ-1007
(АФ)Удирдлагын хяналтын үнэлэх шалгах хуудас АБ-1008
(АФ)Мэдээлэл ба харилцааг үнэлэх шалгах хуудас АБ-1010
(АФ)Үйл ажиллагаа/процесс/системийн эрсдлийн
шинжилгээ АБ-1011
(АФ)Эрсдэл ба хяналтын үнэлгээ АБ-1012
(АФ)Гол эрсдлийн хүснэгт АБ-1013
(АФ)Эрсдлийн бүртгэл, хэрэгжүүлэх арга хэмжээ АБ-1014
(АФ)Хяналтын тестийн процедур ба үр дүн АБ-1015
(АФ)Аудитын хөтөлбөр АБ-1016
(АФ)Аудитын нөөцийн төлөвлөлтийн хуудас АБ-1017
(АФ)Аудитын ажлын төлөвлөгөө АБ-1019
Зөвлөмжийн хэрэгжилтийг мөшгих
Аудитын ажлыг хянах
БФ-Байнгын файл
(АФ)Дотоод Аудитын Ажлын Тайлан АБ-3001
(АФ)Аудитаар илэрсэн асуудлын бүртгэл АБ-3002
(АФ)Аудитаар илэрсэн асуудлын жагсаалт АБ-3003
(АФ) Удирдлагынарга хэмжээний төлөвлөгөө АБ-3004
(АФ)Аудитаар тайланг тараах хуудас АБ-3005
(АФ)Мөшгих горимын хуудас АБ-4001
(АФ) Аудитын төлөвлөлтийн шалгах хуудас АБ-1001
(АФ) Аудитын гүйцэтгэлийн шалгах хуудас АБ-2001
(АФ) Аудитын дуусгалтын шалгах хуудас АБ-4002
(АФ)Дотоод аудитын ажлын тайлан ба баримтжуулалыг
шалгах хуудас АБ-4003
(АФ)Аудитын гүйцэтгэлийг үнэлэх хуудас АБ-4004
(АФ)Аудиторын гүйцэтгэлийг үнэлэх хуудас АБ-4005
АФ-ажлын файл
58
- 59.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
БҮЛЭГ 8. АУДИТЫН АЖЛЫГ ХЯНАХ
Аудитын ажлыг хянах
Дотоод аудитын нэгжийн дарга аудитын ажлыг зохистойгоор хянаж удирдах үүргийг
хүлээнэ.
Аудитын ажлыг хянаж удирдах процесс нь аудитын ажлын төлөвлөлт,
гүйцэтгэл ба тайлагнал, аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг мөшгих
зэрэг аудитын бүх үе шатанд хэрэгжинэ.
Аудитын ажлыг хянаж удирдах процессд дараах үйл ажиллагаа багтана.
Аудиторууд нь тухайн аудитын ажлыг гүйцэтгэх мэдлэг, ур чадвар, бусад
чадвартай эсэхийг харгалзан үзэх
Аудитын ажлын төлөвлөлтийн үе шатанд зохих зааварчилгаагаар хангах
Аудитын ажлын төлөвлөгөөг хянаж батлах
Аудитын ажил нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхийг
хянах
Аудитын ажлын баримт нь аудитаар илэрсэн асуудлууд, дүгнэлт ба зөвлөмжийг
хангалттай байдлаар дэмжиж байгаа эсэхийг шалгах
Аудитын ажлын эхэнд, явцад болон эцэст аудит хийгдсэн байгууллагын
удирдлага ба аудитын багийн хоорондын харилцаа зүй зохистойгоор явагдсан
эсэхийг авч үзэх
Аудитын зорилго нь хангагдсан эсэхийг хянах
Аудитын ажлыг хянаж удирдах процессийг баримтжуулсан байх нь зүйтэй. Аудитын
ажлын төлөвлөлт, гүйцэтгэл ба дуусгалтын үе шатыг шалгах хуудсаар баримтжуулна.
Эдгээр хуудас нь үе шат бүрт хийгдэх ѐстой аудитын процедурууд хийгдсэн эсэхийг
шалгахад ашиглагдана.
Ажлын баримт 1001– Аудитын төлөвлөлтийн шалгах хуудас
Ажлын баримт 2001– Аудитын гүйцэтгэлийн шалгах хуудас
Ажлын баримт 4002– Аудитын дуусгалтын шалгах хуудас
59
- 60.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Дотоод аудитын ажлын тайланг бэлтгэсэн байдал болон баримтжуулалтыг шалгахад
4003-Дотоод Аудитын Ажлын Тайлан ба аудитын баримтжуулалтыг шалгах хуудас-г
ашиглана.
Ажлын баримт 4003– Дотоод Аудитын Ажлын Тайлан ба аудитын баримтжуулалтыг
шалгах хуудас
Тухайн аудитын ажилд хяналт тавих цар хэмжээ нь дотоод аудиторуудын мэдлэг, ур
чадвар, туршлага болон аудитын ажлын нарийн төвөгтэй байдал зэргээс хамаардаг.
Дотоод аудитын нэгжийн дарга аудитын ажлыг хянах ерөнхий үүргийг хүлээж байгаа ч
уг үүргийг аудитын багийн ахлагчаар гүйцэтгүүлж болно.
Аудитын ажил бүрийн эцэст ажлын баримт 4004-Аудитын гүйцэтгэлийг үнэлэх хуудас
болон 4005- Аудиторын ажлын гүйцэтгэлийг үнэлэх хуудас ашиглан дотоод аудитын
ажлыг үнэлэх ба эдгээр үнэлгээг аудитын ажлын чанарын хяналтын үнэлгээнд ашиглана.
Ажлын баримт 4004– Аудитын гүйцэтгэлийг үнэлэх хуудас
Ажлын баримт 4005– Аудиторын гүйцэтгэлийг үнэлэх хуудас
60
- 61.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
БҮЛЭГ 9. НИЙЦЛИЙН АУДИТ
Нийцлийн аудитаар байгууллага нь хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, дүрэм, журам,
бодлого, гэрээний нөхцөл зэргийг дагаж мөрдсөн эсэхийг шалгадаг учраас илүү өргөн
хүрээг хамарч үздэг.
ДАМПОУС-д “нийцэл”-ийг Бодлого, төлөвлөгөө, горим, хууль
тогтоомж, дүрэм журам, гэрээ ба бусад шаардлагуудыг мөрдөх гэж
тодорхойлсон.
Нийцлийн аудитыг дараах үндсэн үе шатуудаар хэрэгжүүлдэг.
Нийцлийн аудитын зорилго ба цар хүрээг
тодорхойлох
Төлөвлөлт
- Аудитын хууль зүйн үндэслэл, тайлангийн
хэрэглэгчийг тодорхойлох
- Аудит хийгдэх хэсэг ба шалгуурыг тодорхойлох
- Байгууллага, түүний орчны талаар ойлгох
- Эрсдлийг үнэлэх
- Дотоод хяналтыг ойлгож үнэлэх
- Төлөвлөлтийн зорилгоор материаллаг
тодорхойлох
Аудитын төлөвлөгөө гаргах
Гүйцэтгэл
- Нотолгоо цуглуулах
- Төлөвлөлт ба эрсдлийн үнэлгээг шинэчлэх
- Баримтжуулах
- Хууль бус үйл ажиллагааг харуулах үл нийцлийг
авч үзэх
Дүгнэлт
- Хангалттай ба зохистой нотолгоо ол ж авсан
эсэхийг үнэлэх
- Тайлагнах зорилгоор материаллагыг гаргах
- Дүгнэлтийг сонгох
Тайлагнал
- Тайланг бэлтгэх
- Зөвлөмж бэлтгэх
- Өмнөх зөвлөмжийг мөшгих
61
- 62.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Нийцлийн аудитын зорилго
Улсын секторт нийцлийн аудитын ерөнхий зорилгыг дараах байдлаар тодорхойлдог.
а) Аудит хийгдэх зүйлс нь материаллаг байдлын хувьд тодорхой шалгууруудад нийцэж
байгаа эсэхэд дүгнэлт өгөх үүднээс хангалттай зохистой нотолгоог олж авах
б) Хууль тогтоогч байгууллага эсвэл эрх бүхий байгууллагад аудитаар илэрсэн асуудлууд
ба зөвлөмжийг тайлагнах
Нийцлийн аудитыг төлөвлөх
Нийцлийн аудитыг бусад төрлийн аудитын адил төлөвлөж гүйцэтгэнэ.Нийцлийн
аудитын төлөвлөлтийн голүе шатуудыг авч үзье.
Аудитын хууль зүйн үндэслэл, тайлангийн хэрэглэгчийг тодорхойлох
Нийцлийн аудитыг хийх хууль зүйн үндэслэлийг тодорхойлно гэдэг нь уг аудитыг хийж
гүйцэтгэх нэгж болон аудит хийгдэж байгаа байгууллагын үүрэг хариуцлагыг тодорхой
болгохыг хэлнэ. Мөн нийцлийн аудитын тайлангийн хэрэглэгчийг тодорхойлох нь
зүйтэй. Учир нь нийцлийн аудитын тайлангийн загвар, агуулга нь тухайн аудитын
зорилго, цар хүрээ, хийх болсон шаардлага зэргээс хамаардаг.
Аудит хийгдэх хэсэг ба шалгуурыг тодорхойлох
Нийцлийн аудит хийгдэх хэсгийг тодорхойлох нь төлөвлөлтийн үе шатны хамгийн эхний
алхам юм. Аудит хийгдэх хэсгийг тодорхойлохдоо эрсдлийн үнэлгээ ба аудиторын
мэргэжлийн шийдэл дээр голчлон суурилна. Аудит хийгдэх хэсэг нь тоо ба чанарын
шинж чанартай байж болно. Жишээлбэл, санхүүгийн гүйцэтгэлд хийх нийцлийн аудит нь
тоон шинж чанартай учраас хэмжихэд хялбар байдаг. Харин хууль тогтоомжийн нийцэлд
хийх аудит нь чанарын шинж чанартай байдаг.
Тоон ба чанарын шинж чанарын аль нь ч байсан аудит хийгдэх хэсэг нь дараах
шаардлагуудыг хангасан байна.
Тодорхойлох боломжтой байх
Шалгууртай харьцуулан үнэлэх боломжтой байх
Хамаарах нотолгоог олж цуглуулах боломжтой байх
Нотолгоо нь дүгнэлтийг дэмжиж байх
Зарим тохиолдолд аудит хийгдэх хэсэг нь тодорхой нэг хууль тогтоомж, дүрэм журам
өөрөө байж болно. Жишээлбэл, нийцлийн аудит хийх хэсэг нь“төсвийн хууль” бол
байгууллагын орлого ба зарцуулалтыг нийцлийн аудитаар авч үзэх шаардлагатай болно.
62
- 63.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Аудит хийгдэх хэсгийг холбогдох аудитын шалгууртай харьцуулдаг гэж өмнө нь
дурдсан. Аудитын шалгуурт хууль тогтоомж, сайдын тушаал, гэрээний заалтууд гэх мэт
албан ѐсны удирдах, зохицуулах баримт бичгүүдээс гадна зарчим, заавар журмууд байж
болно.
Аудитын шалгуур нь “тохиромжтой байх” зарчимыг баримтална. Тохиромжтой байх
зарчим нь дараах шинж чанаруудыг хангасан байна.
Аудитын шалгуурыг тодорхойлох нь ерөнхийдөө хялбар ч зарим тохиолдолд
бэрхшээлтэй байж болно. Бэрхшээлтэй тохиолдолд зарим тодорхой эх үүсвэрүүдийг
ашиглан аудитын шалгуурыг гаргаж ирэх бүрэн боломжтой. Тухайлбал, дараах эх
үүсвэрүүд нь аудитын шалгуурыг тодорхойлоход нийтлэг байдлаар ашиглагддаг.
а) Гол хууль тогтоомж, салбарын болон бусад холбогдох хууль
б) Төсөвтэй холбоотой хууль эрх зүйн акт, батлагдсан төсөв
в) Хууль тогтоомжийн хүрээнд эрх бүхий байгууллагаас гаргасан баримт бичгүүд
г) Хууль тогтоох байгууллагын эсвэл сайдын тушаал, шийдвэр
д) Эрх бүхий байгууллагаас гаргасан мэдээлэл, албан ѐсны хурлын тэмдэглэл
е) Хуулийн зарчим, урьдач нөхцөл
ж) Мэргэжлийн ѐс зүйн дүрэм, зарчим
з) Бодлого, стратеги ба үйл ажиллагааны төлөвлөгөө, процедур, гарын авлага, заавар
и) Албан ѐсны гэрээ, хэлэлцээр, зээлийн эсвэл тусламжийн гэрээ
к) Нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчимууд, стандартууд, нийтлэг практик
л) Салбарын статистик, дундач үзүүлэлтүүд
м) Аудитын тайлан, зөвлөмж, байгууллагын жилийн тайлан
63
- 64.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Дараах хүснэгтэнд аудит хийгдэх хэсгүүд, холбогдох мэдээлэл болон аудитын
шалгууруудын жишээг харуулав. Тухайлсан нийцлийн аудитын зорилгоос
хамааран аудит хийгдэх хэсгүүд, холбогдох мэдээлэл ба шалгууруудыг
нарийвчлан тодорхойлох нь зүйтэй.
1
2
3
Аудит хийгдэх
хэсэг
Санхүүгийн
гүйцэтгэл ба
санхүүжилтийн
зохистой ашиглалт
Холбогдох
мэдээлэл
Санхүүгийн тайлан,
санхүүгийн мэдээлэл
Татварын орлого,
татвар төлөгчийн
үүрэг хариуцлага
Аж ахуйн нэгж, хувь хүний
орлогын албан татварын
тайлан, нэмэгдсэн өртгийн
албан татвар зэрэг бусад
татварын тайлангууд
Холбогдох татварын хуулиуд
Нийцлийн тайлан
COSO,CoCo зэрэг дотоод
хяналтын хүрээг заасан баримт
бичиг, журам, зааварт
тусгагдсан шаардлагууд
Бодлого, процедур, гарын
авлага, заавар
Дотоод хяналтын
процесс
Санхүүгийн ажил
гүйлгээнүүд
4
Худалдан авалт
Худалдан авалтын мэдээлэл,
баримт
Холбогдох аудитын шалгуур
Холбогдох хуулийн заалт,
батлагдсан төсөв
Худалдан авалтын тухай
хуулийн заалтууд, бэлтгэн
нийлүүлэгчтэй хийсэн гэрээний
нөхцөлүүд
5
Төсвийн зарцуулалт
Төсвийн зарцуулалтын
тайлан, үйл ажиллагааны
тайлан, төсөв
Холбогдох төсвийн хууль
тогтоомжийн заалтууд, бусад
холбогдох хуулийн заалтууд,
сайдын тушаал шийдвэр,
засгийн газрын бодлого, эрх
бүхий байгууллагын шийдвэр,
гэрээний нөхцөл
6
Төслийн үйл
ажиллагаа
Төслийн үйл ажиллагааны
тайлан, төслийн хүрэх
түвшний үзүүлэлтүүд
Холбогдох зээл эсвэл
тусламжийн гэрээ, сайдын
тушаал шийдвэр, төслийн
зорилго, үйл ажиллагааны
батлагдсан чиглэл ба төсөв
Хэрэв тухайн нийцлийн аудитын ажлын зорилгоос хамааран аль нэг хууль тогтоомжийн
зөвхөн тодорхой хэсгийн нийцэлд аудит хийх зэрэг маш хязгаарлагдмал хүрээнд
нийцлийн аудитыг гүйцэтгэх бол энэ тухай аудитын тайландаа заавал дурдаж өгнө.
64
- 65.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Эрсдлийг үнэлэх
Дараах уламжлалт эрсдлүүдийн улмаас нийцлийн аудитаар бүх үл нийцлийг илрүүлнэ
гэсэн баталгааг өгдөггүй. Харин үл нийцлийг илрүүлэх хамгийн боломжит түвшний
баталгаа өгөхийг зорьдог.
А) Хууль тогтоомжийг тайлбарлахад удирдлагын шийдвэрийг ашигладаг
Б) Хувь хүнээс хамаарсан алдаа гарах боломжтой
В) Системийг буруу бүрдүүлсэн эсвэл системийн үүрэг функц нь үр дүнгүй байх
Г) Хяналтыг төөрөгдүүлдэгэсвэл нотолгоог нуун дарагдуулдаг
Мөн бусад төрлийн аудитын адил аудитор нийцлийн эрсдэлийн үнэлгээ хийж, аудитаар
ямар тест горимууд хэрэгжүүлэхээ тодорхойлдог.Эрсдлийн үнэлгээг хийх явцад
залилантай холбоотой эрсдлийг олж тодорхойлох, үнэлэх ажлыг хийх ба үүнтэй
холбоотой мэдээллийг олж цуглуулна. Улсын секторт дараах хэсгүүдэд залилан үүсэх
эрсдэл их байдаг гэсэн нийтлэг ойлголт байдгийг эрсдлийн үнэлгээ хийхдээ анхаарах нь
зүйтэй.
- Худалдан авалтын үйл ажиллагаа
- Төрийн албан тушаалтнуудын эрх мэдэл ба үүрэг хариуцлагын хэрэгжилт
- Санаатайгаар буруу мэдүүлэх эсвэл мэдээлэл ба үр дүнг буруу тайлагнах
- Төрийн өмчийн байгууллагыг хувийн өмчид шилжүүлэх
- Төрийн албан тушаалтнууд хоорондын харилцаа
Нийцлийн аудитаар эрсдлийн үнэлгээг хийхэд харгалзан үзэх шаардлагатай хүчин
зүйлсийн жишээг дор харуулав.
Эрсдлийн хүчин зүйлс
Байгууллагын зорилго зорилт
Байгууллагын зорилго зорилт, үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа хөтөлбөр нь
хууль эрх зүйн байдалтайгаа зохицож байгаа эсэх
Зорилго зорилго, үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа хөтөлбөр зэрэгт өөрчлөлт
гарсан эсэх
Хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсгүүд нь шууд тодорхойлогдох
боломжтой эсэх
Хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсгүүд нь өөр бусад байгууллагын
үйл ажиллагаатай давхцах зэрэг эрсдэл байгаа эсэх
Байгууллагын бүтэц зохион байгуулалт
Эрх мэдлийг хаанаас олгодог эсэх
Албан тушаал, ажил үүрэг, хариуцлага, эрх мэдэл зэргийг нарийвчлан
тодорхойлсон эсэх, эдгээрийг байгууллагын түвшинд бүрэн ойлгосон эсэх
Дээрээс нь хянадаг тогтолцоо байгаа эсэх, хэрэв тийм бол энэ хяналт нь
бодитойгоор хэрэгждэг эсэх
Үйл ажиллагаандаа эрсдлийн үнэлгээ (ялангуяа нийцлийн эрсдэл) эрсдлийн
удирдлагын талаар анхаарч авч үздэг эсэх
Бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орсон эсэх
Бүтэц зохион байгуулалтаас шалтгаалан залилангийн эрсдэл гарах боломж байгаа
эсэх
65
- 66.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Эрсдлийн хүчин зүйлс
Улс төрийн орчны нөлөөлөл
Байгууллага нь засгийн газрын аль түвшинд хамаардаг болох, засгийн газрын үйл
ажиллагаатай ямар хэмжээнд холбоотой байдаг болох
Сайд эсвэл байгууллагын удирдлага нь хуулийн хүрээнд ямар үүрэг хариуцлагыг хүлээдэг
болох
Байгууллага улс төрийн орчны нөлөөлөл болон байгууллагын үйл ажиллагааны удирдлага
зэргийг хэрхэн зохистойгоор уялдуулдаг болох
Байгууллагын хэрэгжүүлж байгаа хөтөлбөр нь улс төрийн нөлөөнд өртөх боломжтой эсэх
Нийтийн ашиг сонирхолд нөлөөлөх асуудлууд гардаг эсэх
Өөр бусад байгууллагаас зохисгүйгээр нөлөө үзүүлэх тохиолдол гарч байсан эсэх
Улс төрийн орчны нөлөөнөөс шалтгаалсан залилангийн эрсдэл үүсэх боломжтой
эсэх
Аливаа санхүүжилтэнд улс төрийн орчны нөлөөлөл үүсгэх хуулийн заалт,
шаардлага байдаг эсэх, энэ тохиолдолд хэрхэн шийдэж байсан болох
Дагаж мөрддөг хууль тогтоомж ба бусад эрх мэдэл
Байгууллагын үйл ажиллагаанд ямар хууль тогтоомж, эрх зүйн акт баримтууд, эрх мэдэл
ашиглагддаг нь тодорхой эсэх
Хууль тогтоомжийн заалтууд хоорондоо нийцэхгүй байх, давхцах тохиолдлууд байдаг эсэх
Хэрэв байгууллага нь хуулийг боловсруулахад оролцоотой бол зөв хүмүүс энэ процессд
оролцдог эсэх
Үйл ажиллагаатай холбоотой шинээр хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгүүд гарсан эсэх,
тэдгээрийн агуулга ба хэлбэр нь ойлгомжтой эсэх
Хуульд урьдчилан биелүүлэх шаардлагатай нөхцөлүүд байгаа бол тэдгээр нь хоорондоо
зохицож байгаа эсэх, ойлгомжтой эсэх
Чухал ажил гүйлгээ ба үйл явдал
Залиланд өртөх боломжтой ажил гүйлгээ ба үйл явдал гардаг эсэх (жишээлбэл: томоохон
худалдан авалтын гэрээ, урт хугацааны баримлгын гэрээ, том дүнтэй зээл)
Томоохон чухал ажил гүйлгээ ба үйл явдлыг хэрэгжүүлэхэд байгууллага нь шаардлагатай
эрх мэдэлтэй эсэх
Байгууллагын удирдлага
Удирдлагын багийн бүтцэд байнга өөрчлөлт ордог эсэх, гол удирдлагын ажилтан
солигдсон эсэх
Удирдлагын ажилтнуудыг ажилд авах процесс нь нээлттэй, өрсөлдөөнтэй, албан ѐсоор
хийгддэг эсэх
Удирдлага эрсдлийн үнэлгээний процессд идэвхтэйгээр оролцдог эсэх
Удирдлага өөрийн арга барилаа өөрчлөхийг хүсэхгүйгээр уламжлалт хандлагаа хадгалахыг
хүсдэг эсэх эсвэл илүү эрсдэл хүлээх чадвартай эсэх
Байгууллагад сөргөөр нөлөөлөх томоохон эрсдлүүдийг тодорхойлох, тэдгээр эрсдлүүдээс
сэргийлэхэд удирдлага санаачлага гаргадаг эсэх
Байгууллагын түвшинд хийгдсэн эрсдлийн үнэлгээ нь зохистой түвшинд хийгдсэн эсэх,
эрсдлийн үнэлгээний үр дүнг удирдлагын түвшинд танилцуулсан эсэх
Удирдлага өөрийн гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг байнга хянадаг эсэх
Өмнөх аудитаар үл нийцэл, залилан, хууль бус үйл ажиллагаа, ѐс суртахуунгүй үйлдэл,
удирдлагын дарамт шахалт зэрэг илэрч байсан эсэх
Байгууллагын үйл ажиллагааны зорилгыг хангах, эрсдлийн удирдах, хууль эрх
зүйн акт баримт бичгийг дагаж мөрдөх зэргийг нэгэн зэрэг хангах талаар удирдлага
зөв ажилладаг эсэх
66
- 67.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Худалдан авалтын үйл ажиллагаа нь нийцлийн аудит хийгддэг хамгийн чухал хэсэг юм.
Дараах хүснэгтэнд худалдан авалтын нийцлийн аудиттай холбоотой эрсдлийн хүчин
зүйлсийн зарим жишээг харуулав.
Худалдан авалтын нийцлийн аудиттай холбоотой
эрсдлийн хүчин зүйлсийн жишээ
Уламжлалт эрсдэл
1
Худалдан авалтын хуульд гарсан өөрчлөлтийг авч үзэхгүй байх
4
Худалдан авалтын хуульд шинээр өөрчлөлтүүд гарсан нь байгууллагын
худалдан авалтын процессд том өөрчлөлт оруулахад хүргэх
Худалдан авалтын хууль нь хэт нарийн төвөгтэй, ойлгомжтой бус, янз бүрээр
тайлбарлах боломжтой
Том мөнгөн дүн бүхий худалдан авалтын үйл ажиллагаа
5
Өмнөх аудитаар худалдан авалтын хуулийг зөрчсөн тохиолдлууд илэрч байсан
6
Өмнө нь удирдлага ба гол ажилтнуудтай холбоотой залилан ба авилгалын
хэрэг гарч байсан
Эрх бүхий байгууллагын шалгалтаар худалдан авалтын үйл ажиллагаанд байгаа
зөрчилүүд илэрч байсан
Тендерийн процесс, тендерийн үр дүн, гэрээлэгчийн талаар тендерт
оролцогчдоос гомдол гарч байсан
Сонирхлын зөрчил
2
3
7
8
9
Хяналтын эрсдэл
1
Худалдан авалтын гарын авлага, заавар ашигладаггүй, эсвэл тэдгээр нь
худалдан авалтын үйл ажиллагааг нарийвчлан зааж чадаагүй
2
Худалдан авалтын мэдээллийн системд өөрчлөлт хийгдсэн
3
Бэлтгэн нийлүүлэгчид тавих хяналт бага, мониторингийн үйл ажиллагаа сул
4
Бэлтгэн нийлүүлэгч нь гэрээгээ дагаж мөрдөж байгаа талаар хяналт тавьдаггүй
5
Худалдан авалтын хуулийг дагаж мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьдаггүй
Материаллаг түвшин
Нийцлийн аудит хийгдэх хэсэг нь холбогдох шалгууртайгаа хэр нийцэж байгааг
тодорхойлохын тулд материаллаг түвшинг авч үзэх ѐстой. Материаллаг түвшинг голдуу
мөнгөн дүнгээр илэрхийлдэг боловч, аудит хийгдэх хэсгийн уламжлалт шинж чанар нь
материаллаг түвшинг илэрхийлж болно. Иймд санхүүгийн тайлангийн аудитад
материаллаг түвшинг тодорхойлоход мөнгөн дүнг авч үздэг бол нийцлийн аудитад аудит
хийгдэх хэсгийн шинж чанарыг авч үздэг.
67
- 68.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Мөн нийцлийн аудит нь гүйцэтгэлийн аудиттай холбогддог учраас материаллаг түвшинг
тоогоор илэрхийлэхээс илүүтэй шинж чанарыг авч үздэг.
Аудитын төлөвлөлтийн үе шатанд байгууллагын талаар ойлголтыг олж авсаны дараа
эрсдлийг үнэлж, материаллаг түвшинг тодорхойлдог. Ингэснээр аудитад хэрэгжүүлэх
тест горимуудыг тодорхойлох юм. Төлөвлөлтийн үе шатанд материаллаг түвшинг
тодорхойлох хялбар байдаг. Учир нь хууль тогтоомж, эрх зүйн акт баримтууд, гэрээ
хэлэлцээрүүд нь нийцлийн гарцаагүй шаардлагыг бий болгож байдаг. Жишээлбэл,
төсвийн хуулиар төсвөөс хэтэрсэн зарцуулалт гаргахыг хориглодог.
Материаллаг түвшинг тодорхойлоход дараах хүчин зүйлсийг заавал харгалзан үзэх
ѐстой.
- Залилан
- Санаатай хийгдсэн хууль бус үйл ажиллагаа эсвэл үл нийцэл
- Хууль тогтоох байгууллага, аудитор, бусад байгууллагын удирдлагад буруу
ташаа, иж бүрэн бус мэдээлэл өгөх
- Хууль тогтоох байгууллага, аудитор, бусад байгууллагаас өгсөн шийдвэр,
зөвлөмж, санал зөвлөмжийг санаатайгаар хэрэгжүүлэхгүй байх
- Хууль зүйн үндэслэлийг харгалзан үзэхгүйгээр тодорхой ажил гүйлгээ эсвэл үйл
ажиллагааг явуулах
Дотоод хяналтыг ойлгож үнэлэх
Дотоод хяналтыг ойлгох үйл явц нь байгууллагын талаар ойлголт олж авах процедуртай
хамт хийгдэнэ. Байгууллагын дотоод хяналтын системийг ойлгох, түүний итгэлтэй
байдлыг үнэлэх нь аудитыг хэрэгжүүлэх цар хүрээг тодорхойлоход маш чухал ач
холбогдолтой юм. Нийцлийн аудитын хувьд дотоод хяналтын талаар ойлголтыг олж
авахдаа байгууллагын удирдлага хууль тогтоомж, эрх зүйн акт баримтуудыг дагаж мөрдөж
байгаа эсэхийг удирдлага байнга хянаж байхын тулд ямар дотоод хяналтуудыг ашиглаж
байна вэ гэдгийг олж тодорхойлж, үнэлнэ гэсэн утга юм.
Дотоод хяналтын ямар арга хэрэгсэл ашиглаж байгааг тодорхойлохдоо нийцлийн аудит
хийгдэх хэсэг болон нийцлийн аудитын шинж чанар, цар хүрээг анхаарч үзэх хэрэгтэй.
Дотоод хяналтыг үнэлэхдээ уг дотоод хяналт нь материаллаг үл нийцлийг илрүүлж
чадахгүй байх, эсвэл түүнээс сэргийлж чадахгүй байх эрсдэл байгаа эсэхийг авч үздэг.
Нийцлийн аудитаар байгууллагын дотоод хяналтын систем, сэргийлэх, илрүүлэх ба
засварлах дотоод хяналтын арга хэрэгслүүдийн итгэлтэй байдлыг авч үзэх шаардлагатай
ба үүний тулд тестлэх аргыг ашиглаж болно. Ингэснээр дотоод хяналтын систем, арга
хэрэгсэлд итгэлтэй байгаа нөхцөлд цаашид хэрэгжүүлэх аудитын горимуудыг цөөрүүлж
болно. Харин дотоод хяналтын систем нь сул, дотоод хяналтын арга хэрэгсэл нь бодит
байдалд зохистойгоор эрсдлийг бууруулах, сэргийлэх эсвэл илрүүлж чадахгүй нөхцөлд
аудитын хэрэгжүүлэх горимуудыг илүү өргөн хүрээнд төлөвлөнө.
68
- 69.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Нийцлийн аудитын төлөвлөгөө
Нийцлийн аудитын төлөвлөлтийн үе шатны эцэст аудитын төлөвлөгөөний баримт
бичгийг бэлтгэнэ. Аудитын төлөвлөгөө нь аудитын багийн гишүүдийг удирдан
чиглүүлэх, хянах, шалгахад чухал баримт бичиг учраас бичгээр бэлтгэж, аудитын явцад
байнга шинэчлэн сайжруулж байх хэрэгтэй.
Аудитын төлөвлөгөөг бэлтгэхэд дараах зүйлсийг аудитор анхаарна.
- Нийцлийн аудитын зорилго, талуудын хүлээх үүрэг хариуцлага, тайлангийн
хэрэглэгч
- Нийцлийн аудитын цар хүрээ, аудит хийгдэх хэсгүүд, аудитын шалгуурууд
- Хууль эрх зүйн орчин, удирдлагын хууль эрх зүйн орчны талаар мэдлэгтэй
байдал, хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандартын мөрдөлтөнд тавих
хяналт
- Байгууллагын түвшинд хэрэглэгддэг хууль эрх зүйн акт, бодлого, зарчим, ѐс
зүйн хэм хэмжээ, гол чухал том гэрээ хэлэлцээрүүд
- Материаллаг болон эрсдлийн үнэлгээ
- Өмнөх аудитаас олж авсан мэдээлэл
- Аудитын багийн гишүүдийн хуваарилалт, аудитад зарцуулах хугацаа
Нийцлийн аудитын төлөвлөгөөнд дараах зүйлс заавал багтсан байна.
Нийцлийн аудитын зорилго, цар хүрээ, аудит хийгдэх асуудлууд, аудитын
шалгуурууд, хамаарах хууль эрх зүйн орчин, хүрээ
Аудитын эрсдлийн (үл нийцэл үүсэх эрсдэл) үнэлгээнд ашигласан
процедуруудын шинж чанар, цар хэмжээ, хугацаа
Нийцлийн аудитын шалгуурууд, эрсдлийн үнэлгээ зэрэгт үндэслэн төлөвлөсөн
аудитын горимуудын шинж чанар, цар хэмжээ, хугацаа
Нийцлийн аудитын хэрэгжүүлэх ба нотолгоо цуглуулах
Аудитын тест горимуудыг тодорхойлохдоо аудитаас гарах дүгнэлтийн үндэслэл болж
чадах хангалттай, зохистой, хамааралтай аудитын нотолгоонуудыг олж цуглуулахад
чиглэсэн байхыг шаарддаг. Хэрэгжүүлэх аудитын тест горимууд нь нийцлийн аудит хэсэг,
аудитын шалгуураас хамаарахаас гадна аудиторын мэргэжлийн шийдэл чухал нөлөөтэй
байдаг.
Хэрэв нийцлийн эрсдэл их, дотоод аудитор байгууллагын дотоод хяналтын систем,
хяналтын арга хэрэгсэлд итгэлтэй байгаа бол холбогдох дотоод хяналтыг тестлэн шалгана.
Харин эсрэгээр дотоод хяналтын систем, хяналтын арга хэрэгсэлд итгэлтэй байх
боломжгүй бол аудитор илүү дэлгэрэнгүй горимуудыг хэрэгжүүлнэ.
69
- 70.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Дараах жишээнд байгаль орчны нийцлийн аудитад нийтлэг ашиглагддаг горимуудыг
харуулав.
Нийцлийн аудит хийгдэх хэсэг:Байгаль орчны хууль тогтоомж
1
2
Байгууллагын дагаж мөрдөх ѐстой байгаль орчны хууль, бусад эрх зүйн
баримтуудыг олж авах
Байгаль орчны хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгүүдийг хэрхэн мөрдөж байгаа
талаар удирдлагатай ярилцлага хийх
3
Хууль тогтоомжийн нийцэлд хяналт тавьдаг процесс, хяналтын арга хэрэгслийн
талаар гарын авлага ба системийг нь судлах, процессийг баримтжуулж, гол
хяналтуудыг олж тодорхойлох, гол хяналтуудыг тестлэх
4
Өмнөх аудитын үр дүнтэй танилцаж, хууль тогтоомжийг дагаж мөрдөхгүй байх
тохиолдол ба үл нийцэл гарсан эсэхийг олж мэдэх
5
Өөр бусад байгууллагаас гаргасан шалгалтын тайлантай танилцаж, байгаль орчны
хуулийн мөрдөлтийн байдалд эрсдэл байгаа эсэхийг тодорхойлох, шалгалтын үр
дүнгээр хариу арга хэмжээ авсан эсэхийг мөшгих
6
Удирдлагын хурлын тэмдэглэлтэй олж авч, байгаль орчин эсвэл эрүүл ахуй,
аюулгүй байдлыг хангах талаар гаргасан аливаа шийдвэртэй танилцах,
шаардлагатай бол хэрэгжилтийг мөшгих
Холбогдох хуулийн хүрээнд сонгон авсан ажилтнуудтай ярилцлага хийх, тэдний
сургалтанд хамрагдсан байдал, үйл ажиллагаандаа хуулийг дагаж мөрдөж байгаа
байдлын талаар ярилцлага хийх
7
8
Байгаль орчны хуулийг мөрдөөгүйгээс аливаа өр төлбөрийн нэхэмжлэл хүлээн авч
байсан эсвэл одоо авсан байгаа эсэх талаар удирдлагатай ярилцах, тэдгээр
нэхэмжлэлийн шалтгаан, үр дагавар, үр нөлөө зэргийг анхаарч үзэх
9
Практикт байгаль орчны хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой хийгдэж байгаа
ажлуудын талаар олж мэдэх(жишээлбэл, хог хаягдлын асуудал), баримтжуулах
Нийцлийн аудитын төлөвлөлтийн үе шатанд аудитын зорилго, шалгуур, ажлын цар
хүрээний хязгаарлалт, аудитын цар хэмжээ, зарцуулах хугацаа, аудитын горимуудын
талаар байгууллагын аудит хийгдэж байгаа байгууллагын удирдлагад мэдээлнэ. Мөн
аудитын гүйцэтгэлийн үе шатанд олж авсан нотолгоо, холбогдох хүмүүстэй хийсэн
ярилцлагын үр дүн, аудитын явцад учирсан бэрхшээл, материаллаг үл нийцлийн талаар
мэдээлж байх нь зүйтэй. Эдгээр харилцаа нь нийцлийн аудитыг илүү үр дүнтэй болгодог.
Нийцлийн аудитаар илэрсэн хууль бус үйл ажиллагаа, залилантай холбоотой үйл
ажиллагааны талаар аудит хийгдэж байгаа байгууллагын дээд удирдлагад шуурхай
мэдээлэх нь зүйтэй. Хууль бус үйл ажиллагаа болон залиланг илрүүлэх нь нийцлийн
аудитын гол зорилго биш боловч аудитын төлөвлөлтийн үе шатанд эрсдлийн үнэлгээг
хийхдээ хууль бус үйл ажиллагаа, залилангийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлсийг
харгалзан үзнэ.
70
- 71.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Материаллаг үл нийцэл байгаа эсэхийг тодорхойлохын тулд аудитаар олж авсан
нотолгоонуудыг материаллаг түвшинтэй уялдуулан үнэлнэ. Мөн илрүүлсэн алдаа нь том
хэмжээний алдаа эсэхийг тодорхойлохын тулд материаллаг түвшинг авч үзнэ. Гэхдээ
өмнө дурдсан уламжлалт хязгаарлалтуудын улмаас аудитор бүх үл нийцлийг олж
илрүүлэх боломжгүй байдгийг анхаарах нь зүйтэй.
Аудитаар олж илэрсэн үл нийцэлтэй холбоотой асуудлууд нь материаллаг эсэхийг
тодорхойлохдоо дараах хүчин зүйлсийг харгалзан үзэх шаардлагатай.
Тоо дүнгийн чухал нөлөөтэй байдал
Оршин байгаа нөхцөл байдал
Үл нийцлийн шинж чанар
Үл нийцлийг үүсгэсэн шалтгаан
Үл нийцлийн үзүүлэх нөлөөлөл, үр дагавар
Үл нийцлийн цар хэмжээ
Нийцлийн аудитын тайлагнал
Нийцлийн аудитын тайланг иж бүрэн байх, бодитой байх, цаг хугацаандаа байх гэсэн
зарчмыг баримтлан бэлтгэгдэнэ. Тайлангийн бүтэц, агуулга нь тухайн аудитын нөхцөл
байдлаас хамааран янз бүр байж болно.
Практик нийтлэг ашиглагддаг нийцлийн аудитын тайлангийн загвар, агуулгыг дор
харуулав.
Нийцлийн Аудитын ажлын тайлан
Тайлангийн
нүүр
хуудас, агуулга, нэр
томъѐоны тайлбар
Нэгдсэн дүгнэлт хэсэг
Танилцуулга,
аудитын зорилго ба
цар хэмжээ
Тайлангийн нүүр хуудсанд нийцлийн тайлангийн нэр ба хэрэглэгч,
тайланг бэлтгэсэн нэгж, огноо зэргийг харуулна. Тайлангийн
агуулгад тайлангийн үндсэн бүтцийг хуудсаар дугаарласан байна.
Хэрэв тайланд мэргэжлийн нэр томъѐо, товчлол зэргийг ашигласан
бол эдгээрийг тайлбарлаж болно.
Тайлангийн хамгийн чухал хэсгүүдийг багтаан уншигчдад иж
бүрэн, үнэн зөв мэдээллийг товч тодорхой байдлаар харуулна.
Нэгдсэн дүгнэлт хэсэгт аудитын шалгууруудаас гадна тэдгээр
шалгуурт нийцүүлэн аудитын дүгнэлт болон зөвлөмжийг товч
байдлаар оруулна.
Танилцуулгын хэсэгт аудит хийгдсэн байгууллага болон аудит
хийх болсон шалтгаан зэргийг бичнэ. Мөн энэ хэсэгт аудитын
зорилго ба цар хэмжээг харуулна. Нийцлийн аудит хийгдэх
обьектууд, тэдгээртэй холбоотой мэдээлэл, аудитын шалгуур,
аудиттай холбогдож байгаа талуудыг энэ хэсэгт харуулахаас гадна
аудитад дагаж мөрдсөн стандартуудыг дурдана. Танилцуулгын
хэсгийг хэтэрхий нуршуу байдлаар бэлтгэхээс зайлсхийх хэрэгтэй
ба зарим шаардлагатай мэдээллийг хавсралт байдлаар харуулж
болно.
71
- 72.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Аудитаар
асуудлууд
илэрсэн
Энэ хэсэгт нь нийцлийн аудитын хамгийн үндсэн хэсэг бөгөөд
хийсэн аудитын ажил ба олж илэрсэн асуудлуудыг харуулна.
Аудитаар
илэрсэн
асуудлуудыг
тайлагнахдаа
аудитын
шалгууруудтай нийцсэн байхыг анхаарах нь зүйтэй. Илэрсэн
асуудлуудыг харуулахдаа дараах бүтцээр задлан харуулна.
Шалгуур–Бодитоор хийгдсэн зүйлсийг харьцуулах бенчмарк буюу
шалгуур үзүүлэлт
Нөхцөл байдал- Аудитын явцад ажиглагдсан нөхцөл байдал
Шалтгаан– Нөхцөл байдлын үүсэх болсон шалтгаан ба эх сурвалж
Нөлөө-Нөхцөл байдлын үзүүлэх нөлөө, үр дагавар
Аудитаар илэрсэн асуудлуудлыг тоо дүнгээр дэмжих шаардлагатай
бол тэдгээрийг хавсралтаар харуулж болно.
Дүгнэлт ба зөвлөмж
Нийцлийн аудитын дүгнэлт ба зөвлөмжийн хэсэг нь дараах
зорилгуудыг хангахад чиглэсэн байна.
А) Аудитын шалгууртай уялдуулан дүгнэлт өгөх
Б) Хэрэгжих боломжтой, үр дүнтэй зөвлөмжийг өгөх
Зөвлөмжийг үр дүнд суурилсан байдлаар, ойлгомжтой, хэн хэзээ
хэрхэн хийхийг заасан байдлаар харуулах нь илүү үр дүнтэй
байдаг.
Удирдлагын хариулт
Аудитын зөвлөмжид удирдлагын өгсөн хариултыг үгчлэн
буулгасан байдлаар эсвэл нэгтгэн дүгнэсэн байдлаар харуулж
болно. Удирдлагын хариултыг аудитын тайланд оруулсанаар
удирдлага зөвлөмжийн дагуу хариу арга хэмжээ авах байдлаа албан
ѐсны болгож байгаа юм.
72
- 73.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
БҮЛЭГ 10. ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТ
INTOSAI-аас гаргасан аудитын стандартад гүйцэтгэлийн аудитыг дараах байдлаар
тодорхойлсон.
Гүйцэтгэлийн аудит гэдэг нь байгууллагын үйл ажиллагаанд
ашиглагдаж байгаа нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай ба үр дүнтэй
байдалд хийж байгаа аудит юм.
Энэ тодорхойлолттой уялдан гүйцэтгэлийн аудитын хүрээнд дараах асуудлуудыг
багтаадаг.
a) Байгууллагын сайн зарчим, практик, удирдлагын зөв бодлогын дагуу байгууллагын
үйл ажиллагааны хэмнэлттэй байдалд аудит хийх
b) Гүйцэтгэлийг хэмжих зарчим, мэдээллийн систем, мониторингийн үйл ажиллагаа,
аудитаар илэрсэн зөрчлийг засах талаар мөрдөж байгаа процедур зэргийг шалгах
ажлыг багтаан, байгууллагын ашиглаж байгаа хүний, санхүүгийн болон бусад
нөөцүүдийн үр ашигтай байдалд аудит хийх
c) Байгууллагын зорилго зорилтыг хангахад чиглэсэн гүйцэтгэлийн үр дүнтэй
байдалд хийх аудит, үйл ажиллагааны бодит үр дүнг хүлээгдэж байгаа үр дүнтэй
харьцуулан аудит хийх
Гүйцэтгэлийн аудитаар дараах асуултуудад хариулахын зорьдог.
Тухайн зүйлийг
зөв арга замаар
хийсэн үү?
Гүйцэтгэлийн
аудит
Зөв зүйлийг
хийсэн үү?
Гүйцэтгэлийн аудит нь бусад төрлийн аудиттай харьцуулахад дараах шинж
чанараараа ялгагдана.
Өртөг зардал, бүртгэлийг бус, харин гүйцэтгэлийг илүү анхаарч үздэг
Тогтмол бус нэг удаагийн шалгалт байдаг
Албан ѐсны дүгнэлт өгөгдөхгүй
73
- 74.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Төрөл бүрийн асуудлыг хамааруулдаг учраас тухайлсан шаардлага ба хүлээлт
байдаггүй
Аудитад хамруулах зүйлс, аудитын зорилго, арга аргачлал ба санал
дүгнэлтийг сонгох боломжтой
Гүйцэтгэлийн аудитыг улсын салбарын түвшинд, засгийн газрын түвшинд
болон тухайн байгууллагын түвшинд хийж болно
Гүйцэтгэлийн аудитаар тавигдсан зорилгыг хангахын тулд тодорхой арга
хэрэгслүүдийг ашиглан нэг асуудлаас нөгөө асуудал руу шилжин орох
байдлаар хийгддэг
Гүйцэтгэлийн аудитыг хийхэд асуудалд уян хатан хандах, төсөөлөх болон дүн
шинжилгээ хийх чадварыг аудитораас шаарддаг
Гүйцэтгэлийн аудитын нийтлэг зорилго
Гүйцэтгэлийн аудитад ямар асуудлуудыг хамруулахаас шалтгаалан аудитын зорилгыг
тодорхойлдог. Нийтлэг байдлаар тавигддаг дараах зорилгууд байдаг.
Засгийн газрын тодорхой хөтөлбөрийн хэрэгжилтийн хэмнэлттэй, үр дүнтэй ба
үр ашигтай байдал, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд ашиглаж байгаа арга
хэрэгслийн хэмнэлттэй, үр дүнтэй ба үр ашигтай байдалд хараат бус шалгалт
хийж үр дүнг аудит хийгдсэн байгууллага болон хууль тогтоох байгууллагад
өгөх
Засгийн газрын хөтөлбөрийн хэмнэлттэй, үр ашигтай ба үр дүнтэй байдалд
аливаа бэрхшээлтэй асуудлууд болон хангалтгүй гүйцэтгэл байгаа эсэхийг
тодорхойлж, дүн шинжилгээ хийх, удирдлагыг зөв шийдвэр гаргахад нь туслах
Хөтөлбөрийн зорилгыг хангасан эсэхэд дүн шинжилгээ хийж, үр дүнг
тайлагнах, хэрэв зорилго нь бүхэлдээ эсвэл хэсэгчлэн хангагдаагүй бол
шалтгааныг тодорхойлох
Гүйцэтгэлийн үзүүлэлтийн найдвартай байдал ба түвшинд хараат бус дүн
шинжилгээ хийж, үр дүнг аудит хийгдсэн байгууллага болон хууль тогтоох
байгууллагад өгөх, төрийн санхүүжилтийг удирдахад чиглэсэн хөтөлбөрийг
хэрэгжүүлж байгаа байгууллагаас гаргасан өөрийгөө үнэлэх үзүүлэлтийн
түвшинд үнэлгээ хийх
Аудитаар илэрсэн зүйлс ба үр дүнд үндэслэн аудит хийгдсэн байгууллага болон
хууль тогтоох байгууллагад зориулан зөвлөмжийг боловсруулах
74
- 75.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Гүйцэтгэлийн аудитын гол зарчимууд
Гүйцэтгэлийн аудит нь дараах үндсэн гурван зарчимд суурилдаг.
Хэмнэлттэй
байх
Үр дүнтэй
байх
Үр
ашигтай
байх
Хэмнэлттэй байх- Чанарын зохистой түвшинд үйл ажиллагаанд ашиглах нөөцийн өртөг
зардлыг хамгийн бага хэмжээнд болтол бууруулах буюу хамгийн зохистой орцыг
хамгийн боломжит сайн үнээр олж авах зарчим юм.Аудитор хэмнэлттэй байдалд
анхаарна гэдэг нь зарцуулалтыг үнэн зөв тодорхойлно гэсэн үг юм. Энэ хүрээнд
хариулт өгөхийг зорьдог зарим асуултуудын жишээг дор харуулав.
- Түүхий эд материал, тоног төхөөрөмж гэх зэрэг хэр олон нөөцүүдийг хамгийн
боломжит үнээр олж авсан бэ?, Тэдгээр олж авсан нөөцүүд нь зөв зохистой
нөөцүүд мөн үү?
- Бодит зарцуулалтыг төсөвтэй хэрхэн харьцуулдаг вэ?
- Бүх нөөцүүдийг бүрэн ашиглаж чадсан уу?
- Ажилтнууд байнга сул чөлөөтэй байдаг уу эсвэл байнга ажилтай байдаг уу?
- Байгууллага орцын хамгийн оновчтой хослолыг ашигладагуу ? (жиш: цөөн
тооны ажилтантай байж, ихэнх мөнгөө компьютер худалдан авахад зарцуулах
гм)
Үр ашигтай байх – Орцын тогтсон хэмжээнд чанарын зохистой түвшинг хадгалан
хамгийн боломжит их тооны бараа эсвэл үйлчилгээ нийлүүлэх эсвэл нийлүүлэх бараа
эсвэл үйлчилгээний тогтсон тоонд чанарын зохистой түвшинг хадгалан хамгийн
боломжит бага хэмжээний орцыг ашиглах зарчим юм.Аудитор үр ашигтай байдлыг
хэмжихийн тулд эхлээд аудит хийгдэж байгаа байгууллага эсвэл нэгжийн төрөл
бүрийн гарцуудад дүн шинжилгээ хийнэ. Энэ хүрээнд хариулт өгөхийг зорьдог
зарим асуултуудын жишээг дор харуулав.
- Төсөл нь илүү бага өртөг зардалтайгаар хийгдэх боломжтой юу?
- Ашиглаж байгаа арга нь хамгийн оновчтой арга мөн үү?
- Зайлсхийх шаардлагатай дутагдалтай талууд байгаа юу?
- Шаардлагагүй үүрэг хариуцлагыг ногдуулдаг уу?
- Зорилгыг хангахын тулд дотооднэгжүүд хоорондоо хэр сайн харилцдаг вэ?
- Өртөг зардлыг бууруулсан, ажлыг цаг хугацаанд нь хийж дуусгасан үед тухайн
ажилтанд урамшуулал тооцдог уу?
75
- 76.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Үр дүнтэй байх – Үр дүнг зорилго болон зорилгыг хангахын тулд ашигласан нөөцүүдтэй
харьцуулахзарчим юм. Аудитор хөтөлбөрийн үр дүнтэй байдлыг анхаарч байгаа үед
тухайн хөтөлбөрийн зорилго ба үр дүнг хэмжих зорилгыг авч үзэхээс эхэлнэ.
Хөтөлбөрийн хувьд зорилтот бүлгийг тодорхойлж дараах асуултуудад хариулахыг
зорьдог.
- Зорилго нь боломжит өртөгөөр, тогтоосон цаг хугацаанд багтаж биелэгдсэн
эсэх?
- Зорилтот бүлгийг зөв тодорхойлсон эсэх?
- Хүлээгдэж байсан үр дүндээ хүрсэн эсэх?
- Хүрсэн үр дүн нь удирдлагын тавьсан зорилготой нийцэж байгаа эсэх?
- Хүлээгдэж байгаа үр дүн нь удирдлагын тавьсан зорилгын үр дүнг бүрэн
дүүрэн харуулж байгаа юу?
Гүйцэтгэлийн аудитын хийх аргачлал
Гүйцэтгэлийн аудитад дараах арга хандлагууд нийтлэг ашиглагддаг.
1)Үр дүнд чиглэсэн арга
Үр дүнд чиглэсэн арга хандлагаар дараах үзүүлэлтүүдэд голлон анхаарна.
Гүйцэтгэлийн үр дүн
Хүрсэн үр дүн
Зорилгыг хангасан байдал
Шаардлагыг мөрдсөн байдал
Энэ аргын үед аудитор илрүүлсэн асуудлуудаа зорилго зорилт, хууль тогтоомж,
стандарт зэрэгтэй харьцуулах замаар гүйцэтгэлийн хэмнэлттэй байдал, үр ашигтай
ба үр дүнтэй байдалд дүн шинжилгээ хийдэг. Иж бүрэн судалгааг хийхийн өмнө
аудитын шалгуурыг тодорхойлно.
2)Асуудалд чиглэсэн арга
Энэ аргаар асуудлуудыг байнга шинэчлэн тодорхойлж, тэдгээрийг хэрхэн
шийдвэрлэх талаар авч үздэг.
Аудитын шалгуурыг урьдчилан тодорхойлохгүйгээр харин оршин байгаа
асуудлуудыг тодорхойлж, дүн шинжилгээ хийнэ.
Асуудалтай зүйлс, зөрчил дутагдалыг тодорхойлно.
Тодорхойлсон асуудлууд нь үнэхээр оршин байна уу, тэдгээр асуудлуудлыг
хэрхэн ойлгох вэ, шалтгаан нь юу вэ гэх зэрэг асуултуудад хариулахыг зорьдог.
Аудитаар тэдгээр асуудлуудын шалтгааныг таамаглах ба боломжит үр дүнг
тодорхойлж, тестээр шалгаж үзнэ.
76
- 77.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Гүйцэтгэлийн аудит хийх үе шатууд
Гүйцэтгэлийн аудитыг хэрэгжүүлэх нь төрийн байгууллагын хариуцлагын системийг
хүчтэй болгох, төрийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, төлөвлөлт ба хяналтын үйл
ажиллагааг сайжруулах, нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ба үр дүнтэй ашиглах
боломжийг нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм. Гүйцэтгэлийн аудитын
эдгээр онцлог шинж байдлаас хамааран бусад төрлийн аудитаас ялгагдах зарим үе
шатуудыг дор дурдав.
Байгууллага ба үйл ажиллагааны талаар ойлголт олж авах
Аудитор байгууллага, түүний үйл ажиллагааны талаар ойлголт олж авахын тулд
дараах гол мэдээллүүдийг цуглуулдаг.
Байгууллагын зорилго зорилт, стратеги
Үндсэн үйл ажиллагаа
Байгууллагын бүтэц, дотоод нэгжүүд, тэдгээрийн чигүүрэг
Удирдлагын гол бодлогууд
Нөөц ба хөрөнгүүд
Орлого ба зарцуулалт
Хүний нөөц (тоо ба чадвар)
Байгууллагын хууль зүйн хүрээ ба үйл ажиллагаа явуулж байгаа орчин
Гүйцэтгэлийн зорилго ба хэмжих үзүүлэлтүүд
Үйл ажиллагаа явуулж байгаа орчин
Тайлагнах үүрэг
Газар зүйн хувьд харгалзан үзэх зүйлс
Үйлчилгээний хэрэглэгчид буюу үр шимийг хүртэгчид
Аудитын тайлан, гүйцэтгэлийн тайлан
Ажлын төлөвлөгөө
Эдгээр мэдээллийг гүйцэтгэлийн аудит хийгдэж байгаа байгууллага буюу дотоод эх
сурвалжаас гадна хөндлөнгийн оролцогч талууд, холбогдох хяналтын шалгалтын
байгууллагуудаас олж авч болно.
Аудитор олж авсан мэдээллүүдийг ашиглан дараах ажлуудыг гүйцэтгэнэ:
Хүрэхийг зорьж байгаа байгууллагын үр дүнг тодорхойлох
Тухайлан хэмжих боломжтой зорилго зорилтуудыг тодорхойлох
Ажилтнуудтай зорилго зорилтуудын талаар хэлэлцэх
Тодорхойлогдоогүй байсан зорилго зорилтуудыг тодорхойлох
Байгууллагын орцууд болон зарцуулалтуудын талаарх мэдээлэлд дүн
шинжилгээ хийх
Анхаарч шалгах шаардлагатай асуудлууд, үйл ажиллагаа зэргийг тодорхойлох
77
- 78.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Эрсдлийг тодорхойлж үнэлэх
Гүйцэтгэлийн аудитад эрсдэлд суурилсан аудитын арга хандлагыг ашигласнаар гол
эрсдэлтэй хэсгүүд рүү аудитын нөөцөө хандуулах боломжтой юм. Гүйцэтгэлийн аудит нь
байгууллагын үйл ажиллагааны хэмнэлттэй, үр ашигтай ба үр дүнтэй байдалд чиглэдэг
учраас эдгээрт учирч болох эрсдлүүдийг тодорхойлохыг зорьдог.
Байгууллагын үйл ажиллагааны хэмнэлттэй, үр ашигтай ба үр дүнтэй байдалд нөлөөлж
болох уламжлалт эрсдлүүд агуулж байгаа үйл ажиллагаануудад аудитор анхаарлаа
хандуулна.
Төрийн байгууллагуудад нийтлэг байдаг эрсдлүүд нь:
Төсөвлөснөөс хэтэрсэн тайлбарлагдаагүй зарцуулалтууд гарах
Тухайн үйл ажиллагааг хугацаанд нь хэрэгжүүлж чадахгүй байх, өртөг зардал
нэмэгдэх
Үйлчилгээний чанар муудсан талаар хэрэглэгчээс гомдол хүлээн авах, зарга үүсэх
Гүйцэтгэл нь тавьсан зорилгодоо хүрч чадахгүй байх
Шинэ үйл ажиллагааг буруу хэрэгжүүлэх
Нягтлан бодох бүртгэл ба хяналтын системийг зөв зохион байгуулж удирдаагүй
Байгалийн гамшиг, хулгай эсвэл үрэлгэн байдлын улмаас томоохон хэмжээний
алдагдал хүлээх
Өрсөлдөөнгүйгээр гэрээлэгчийг сонгох
Дотоод хяналтын систем сул
Удирдлагын процесс нь ойлгомжгүй байх
Эрх мэдэл ба хариуцлага хоорондын холбоо тодорхойл бус
Зарим үйл ажиллагаа нь ямар нэг хяналтад өртөхгүй байх
Төслийн үйл ажиллагаа амжилтгүй болох, өртөг зардал их хэмжээгээр өсөх
Гүйцэтгэлийн аудит хийгдэх асуудлуудыг тодорхойлох
Гүйцэтгэлийн аудитын зорилго нь маш өргөн хүрээг хамардаг учраас гүйцэтгэлийн
аудит хийгдэх асуудлуудыг нарийвчлан тодорхойлох шаардлагатай байдаг.
Гүйцэтгэлийн аудит хийгдэх асуудлуудыг тодорхойлохын тулд аудитор дараах
асуултуудад хариулахыг зорих нь зүйтэй.
- Хөтөлбөр нь сайн хэрэгжсэн үү?
- Зорилго нь биелэгдсэн үү?
- Хэмнэлтэй байдал, үр дүнтэй ба үр ашигтай байдалд эрсдэл оршин байна уу?
- Аудитыг гүйцэтгэх зохистой цаг хугацаа мөн үү?
- Асуудлын шинжилгээ хийх боломжтой юу?
- Асуудлын шинжилгээ хийснээр гүйцэтгэлийг сайжруулах боломжтой юу?
78
- 79.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Гүйцэтгэлийн аудит хийгдэх асуудлуудыг тодорхойлоход дараах гол шалгууруудыг авч
үзнэ.
Байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй асуудлууд
Хэмнэлттэй байдал, үр дүнтэй ба үр ашигтай байдалд сөрөг үр дагавар авчрах
эрсдэлтэй асуудлууд
Стратеги шинж чанарыг агуулж байгаа асуудлууд
Олон нийтэд чиглэсэн үүрэг хариуцлагатай холбоотой асуудлууд
Залилан эсвэл хууль бус үйл ажиллагааны тохиолдлуудтай холбоотой асуудлууд
Шинэ санаачилгууд
Аудит хийгдэх асуудалд шинжилгээ хийх
Гүйцэтгэлийн аудит хийгдэх асуудлуудыг тодорхойлсоны дараа тэдгээр асуудлуудад
шинжилгээ хийнэ. Асуудлын шинжилгээг хийхдээ “нөхцөл байдал болон хүндрэл
бэрхшээлийг тодорхойлох” аргыг ашиглана.
Нөхцөл байдал гэдэг нь шинжилгээ хийх асуудлыг товчоор тодорхойлсоныг хэлнэ.
Хүндрэл бэрхшээл гэдэг нь нөхцөл байдлаас урган гарч байгаа бэрхшээлтэй асуудлуудыг
тодорхойлсоныг хэлнэ.
Нөхцөл байдал болон хүндрэл бэрхшээлд тулгуурлан асуудалд шинжилгээ хийх “гол
асуулт”-ыг гаргаж авна. Энэ асуулт нь гүйцэтгэлийн аудитын зорилгыг тодорхойлж
өгнө. Гол асуултын хүрээнд аудитын нотолгоог цуглуулж зохих “хариулт”-ыг олох ба
уг хариултыг гүйцэтгэлийн аудитын тайланд харуулна
Жишээ: “Шинэ компьютер системийг нэвтрүүлэх”асуудалд шинжилгээ хийх
Нөхцөл
байдал
Хүндрэл
Бэрхшээл
Гол асуулт
Хариулт
Мэдээллийн үр ашигтай байдлыг сайжруулахын тулд ААА нэгж
2013 онд шинээр компьютер системийг нэвтрүүлэхээр болсон. Уг
системийг ашигласнаар нэг удаагийн процессоор 600 ажил
гүйлгээг боловсруулдаг байсныг дараагийн жилээс эхлэн 100 ажил
гүйлгээгээр нэмэгдүүлэхээр тооцоолсон.
Шинэ системийг тооцоолж байснаас хоѐр дахин өндөр үнээр
худалдан авсан. Системийг төлөвлөж байснаас 5 сарын дараа
бүрэн ашиглалтанд оруулсан. Үр ашгийн түвшин хүлээгдэж
байснаас доогуур түвшинд буюу 20 ажил гүйлгээгээр нэмэгдсэн.
Шинэ комьпютерийн системийн худалдан авалт нь хэмнэлттэй, үр
дүнтэй ба үр ашигтай байдлыг хангаж байгаа юу?
??? (асуудалд шинжилгээ хийж байгаа учраас хариулт өгөхгүй.
Хариултыг аудитын гүйцэтгэлийн үе шатанд тодорхойлно)
79
- 80.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Жишээ: “Шинэ компьютер системийг нэвтрүүлэх” асуудлын дэд асуултуудыг
тодорхойлох – “Асуудлын мод” үүсгэх
Гол асуулт
Анхдагч
түвшний дэд
асуултууд
Шинэ комьпютерийн системийн худалдан авалт нь хэмнэлттэй,
үр дүнтэй ба үр ашигтай байдлыг хангаж байгаа юу?
1. Байгууллага худалдан авалтыг хийхдээ холбогдох хуулийн
дагуу хийсэн үү?
2. Байгууллагын хийсэн худалдан авалтын гэрээнд бэлтгэн
нийлүүлэгчид хамаарах заалтыг шалгаж үзсэн үү?
3. Системийг бусад хэрэгцээтэй талуудад адил боломжтой
өртөгөөр худалдаж авсан уу?
3.Системийг бусад хэрэгцээтэй талуудад адил боломжтой
өртөгөөр худалдаж авсан уу?
3.1 Системд тавигдах шаардлага нь анхнаасаа ойлгомжтой
байсан уу?
3.2 Системийг суурилуулах үйлчилгээ нь холбогдох гэрээний
заалтын шаардлагын дагуу хийгдсэн үү?
3.3 Хамгийн зохистой үнээр олж авсан уу?
2-догч
түвшний дэд
асуултууд:
(жиш: 3-р
асуултын
хувьд)
3-дагч
3.3Хамгийн зохистой үнээр олж авсан уу?
түвшний дэд
3.3.1 Гэрээнд өөрчлөлт оруулахдаа зохих өрсөлдөөний үр
асуултууд:
дүнд хийсэн үү?
(жиш:3.3-р
3.3.2 Гэрээний бүхий л процессийн туршид өрсөлдөөн
асуултын
явагдсан уу?
хувьд)
3.3.3 Өөр бусад худалдан авалтын хэлбэрийг харгалзан
үзсэн үү?
Гол асуултаас дэд асуултуудыг тодорхойлохдоо дараах зарчимуудыг баримтална.
Логик дараалалтай байх
Асуулт нь логик утгыг агуулсан байх
Асуулт нь зөв бүтцийг агуулсан байх
Чухал бус асуултуудыг оруулахгүй байх
Зорилготой нийцсэн байх
Гол асуулт болгоноос 3-5 дэд асуултуудыг гаргах ба хэтэрхий олон дэд асуулт гаргах нь
гол асуултаар илэрхийлэгдэж байгаа гол асуудлыг үндсэн агуулгаас нь халихад
хүргэдгийг анхаарах хэрэгтэй. “Тийм” эсвэл “Үгүй”, эсвэл “Тийм, гэвч .....”, “Үгүй,
гэвч ....” гэсэн хариулт өгөгдөхөөр бодож асуултыг боловсруулна. Мөн асуултаар
тодорхой болсон хэсгүүдэд гүйцэтгэлийн аудит хийгдэнэ гэж тооцоолно.
Аудитын шалгуурыг тодорхойлох
Асуудлын шинжилгээгээр гаргасан гол асуулт болон дэд асуултууд дээр үндэслэн
гүйцэтгэлийн аудитын шалгуурыг тодорхойлно. Гүйцэтгэлийн аудитын шалгуур нь
үйл ажиллагааны хэмнэлттэй, үр ашигтай ба үр дүнтэй байдлыг үнэлэхэд
ашиглагддаг гүйцэтгэлийн ба хяналтын стандартууд юм.
80
- 81.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Гүйцэтгэлийн аудитын шалгуурыг дараах эх сурвалжуудаас тодорхойлж болно.
Хууль тогтоомж, стандарт, бодлогууд
Үйл ажиллагааны нэгжийн мөрдөх журам, заавар
Үйл ажиллагааны нэгжийн удирдлагын практик
Гэрээний заалт, шаардлага
Салбарын стандартууд болон үзүүлэлтүүд
Гүйцэтгэлийн аудитын шалгуурыг тодорхойлоход дараахгол үзүүлэлтүүдийг ашиглана.
Гарц
(хийж дуусан үйл
ажиллагаа)
Орц
(ашигласан
нөөцүүд)
Үр дүн
(хүрсэн үр дүн)
Үр ашиг
(нөөц ашиглалт)
Гүйцэтгэлийн аудитын төлөвлөгөө бэлтгэх
Төлөвлөлтийн үе шатны эцэст дотоод аудитор гүйцэтгэлийн аудитын ажлын төлөвлөгөөг
бэлтгэнэ.Аудитын ажлын зорилго, цар хүрээ, шалгуур, аудитын горим зэргийг гол ба дэд
асуултуудын хүрээнд дараах байдлаар тодорхойлно.
Гол асуулт
Гүйцэтгэлийн
аудитын
зорилго
Гол асуулт
Дэд асуулт
Гүйцэтгэлийн
аудитын цар
хүрээ, шалгуур,
тест, нөөц
Дэд асуулт
81
- 82.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Гүйцэтгэлийн аудитаар хэрэгжүүлэх горимын төрөл, олж цуглуулах аудитын нотолгооны
цар хэмжээг асуудлын шинжилгээний үр дүнд гарч ирсэн гол ба дэд асуултууд, түүний
хүрээнд тодорхойлсон аудитын шалгууруудыг ашиглан нарийвчлан тодорхойлно.
Гүйцэтгэлийн аудитыг хэрэгжүүлэх
Өмнөх хэсэгт дурдсан асуудлын шинжилгээний үр дүнд гарч ирсэн гол ба дэд
асуултуудад аудитын шалгуурын хүрээнд бүрэн төгс хариултуудыг өгөхийн тулд
хангалттай ба зохистой аудитын нотолгоонуудыг олж авах нь гүйцэтгэлийн аудитын
хэрэгжилтийн үе шатны гол зорилго юм.
Гол ба дэд асуултуудад өгөх хариултуудыг дэмжих хангалттай ба зохистой аудитын
нотолгоонуудыг олж авсанаар аудит хийгдэж байгаа байгууллага, нэгж эсвэл үйл
ажиллагааг хэмнэлттэй, үр дүнтэй ба үр ашигтай байдлаар удирдаж байгаа эсэхийг
үнэлж, энэ нь цаашлаад байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах юм.
Гүйцэтгэлийн аудит нь орц(ашиглагдах нөөц), процесс(үйл явц), гарц(бараа, үйлчилгээ)
ба үр дүн(зорилгын биелэлт)-ийн байдалд хийгдэж байгаа аудит учраас аудитор эдгээрт
чиглэсэн аудитын нотолгоонуудыг олж цуглуулан, дүн шинжилгээ хийнэ. Мөн олж
цуглуулсан аудитын нотолгоонууд нь асуудлын шинжилгээний үр дүн тавигдсан дэд
асуулт бүрт хариулт өгөхөд чиглэсэн байх байх хэрэгтэй.
INTOSAI-аас гаргасан аудитын стандартаар байгууллага, нэгж, үйл ажиллагааны талаар
аудиторын гаргасан шийдвэр, нэгдсэн дүгнэлтийг дэмжиж чадах зохистой, хамааралтай,
иж бүрэн нотолгоог аудитаар олж авах ѐстойг заасан байдаг. Иймд аудитор гаргаж байгаа
тайланд тусгагдсан нэгдсэн дүгнэлт, илэрсэн асуудал болон зөвлөмжийг дэмжиж
чадахуйц аудитын нотолгоог олж цуглуулж, дүн шинжилгээ хийсэн байх нь чухал юм.
Аудитын нотолгоог нэгтгэн дүгнэх, дүн шинжилгээ хийх ба тайлбарлах
Аудитор олж авсан тоо дүн ба мэдээллийг нэгтгэн дүгнэхдээ статистик тоо мэдээ,
ажиглалтын үр дүн, зөвхөн тийм эсвэл үгүй гэж хариулах асуулт зэргийг “хүснэгтэн
арга” ашиглан, тайлбар мэдээлэл, баримтанд хийсэн дүн шинжилгээний үр дүн,
ярилцлагын тэмдэглэл, дэлгэрэнгүй хариулт өгөх нээлттэй асуултын хариултууд зэргийг
“кодлох арга буюу гарч ирсэн асуудлаар нь ангилах” аргаар нэгтгэн дүгнэж болно.
Аудитын нотолгоонуудыг нэгтгэн дүгнэсний дараа эдгээр нь хэр нийцтэй байгаа талаар
үнэлгээ хийх, харьцуулан шинжлэх, бусад шинжилгээний аргаар дүн шинжилгээ хийж
болно.
82
- 83.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Тоо мэдээ, мэдээллийг нэгтгэн дүгнэхэд матриц ба диаграммын аргыг ашиглаж болно.
Жишээнь:
Асуултууд
Оролцогчдод тендерийн урилга өгсөн үү?
Тавигдах шаардлагыг урьдчилан гаргасан уу?
Хийгдсэн гэрээнүүд
№1 №2 №3 №4 №5 №6
X
X
X
Оролцогчдод гарсан өөрчлөлтийг мэдэгдсэн
үү?
Оролцогчдоор гарын үсэг зуруулсан уу?
X
Аудитын нотолгоог нэгтгэн дүгнэж, дүн шинжилгээ хийсний дараа дараах
асуултуудын хүрээнд шалтгаан ба үр дүнг тодорхойлно.
Шалгуур: Ямар байх ѐстой байсан бэ?
Нөхцөл:
Ямар байдалд байна вэ?
Шалтгааныг судлахдаа “процесс ба үр дүн”-гийн матрицийг ашиглаж болно. Энэ
матрицаар тухайн процесс нь үр дүнг хэрхэн тодорхойлж, хэрхэн нөлөө үзүүлсэнийг
харуулна. Мөн процессийн нөлөөг дэмжих аудитын нотолгоонуудыг харуулна. Хэрэв
олж авсан зарим нотолгоо нь процессийн нөлөөг дэмжихгүй байна гэж үзвэл
“процесс ба үр дүн” хоорондын харилцааг тестлэн шалгана.
Аудитаар хамгийн чухал нөлөөг тодорхойлохын тулд гүйцэтгэлийн аудит хийгдэж
байгаа үйл ажиллагаа, хөтөлбөрийн “өртөг зардал ба өгөөжийн судалгаа”-г хийдэг.
Хэрэв үйл ажиллагаа эсвэл процессийг хэрэгжүүлэх үед шалтгаан ба үр дүн нь дахин
давтан гарч ирж байгаа бол аудитын нэгтгэсэн дүгнэлтийг гаргаж болно. Нэг эсвэл
хэд хэдэн илэрсэн асуудлуудыг нэгтгэн нэг дүгнэлт гаргах ба нэг эсвэл хэд хэдэн
дүгнэлт нь нэг зөвлөмжийн үндэслэл болдог. Хэрэв шалтгаан ба үр дүн нь дахин
давтан гарч байгаа бол нэгдсэн дүгнэлт ба зөвлөмжийг гаргана.
Аудитор нэгдсэн дүгнэлтийг гаргах, аудитыг холбогдох гүйцэтгэлийн аудитын
стандартын дагуу хийгдсэн гэдгийг баталгаажуулахын тулд аудитын нотолгоог
хангалттай байдлаар баримтжуулах ѐстой. Мөн аудитор төлөвлөсний дагуу аудитын
нотолгоог цуглуулсан эсэх, асуудлын шинжилгээнээс гаргасан асуултуудын дагуу
хангалттай хариултуудыг олж авсан эсэх, хариултуудыг бүрэн нотлох аудитын
нотолгоонуудыг цуглуулсан эсэхийг аудитын нэгжийн удирдлага хянана.
Гүйцэтгэлийн аудитыг тайлагнах
Гүйцэтгэлийн аудитын тайланд аудитын зорилго, цар хүрээ, аргачлал, аудитаар илэрсэн
зөрчилтэй асуудлууд болон нэгдсэн дүгнэлт, зөвлөмжүүдийг багтаахаас гадна ажлын цар
хүрээнд хязгаарлалт хийгдсэн бол энэ тухай заавал дурдана.
83
- 84.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООДАУДИТЫН ГАРЫН АВЛАГА
Тайланд аудитын зорилгыг илүү тодорхой харуулахын тулд шаардлагатай бүх мэдээлэл,
анхаарах асуудлууд зэргийг дурьдах нь зүйтэй. Ингэснээр гүйцэтгэлийн аудитын
тайлангийн хэрэглэгчид ямар зорилгын хүрээнд аудитын ажил хийгдсэн болох, аудитын
зорилгыг хангасан нэгдсэн дүгнэлт, зөвлөмж гарсан эсэхийг харьцуулан харах
боломжтой юм.
Тайланд тусгагдсан аудитын зорилго, шалгуур, илэрсэн асуудлууд, нэгдсэн дүгнэлтийн
хоорондын хамаарлыг иж бүрэн, ойлгомжтой байдлаар тусгагдсан байх ѐстой. Мөн
зөвлөмжийг багтаасан бол нэгдсэн дүгнэлт ба зөвлөмж хоорондоо нягт уялдсан байна.
Олж илэрсэн асуудлуудыг дэмжих тоо дүн, мэдээлэл нь хангалттай ба зохистой
нотолгооны үр дүнд тодорхойлогдсон байна. Аудитын цар хэмжээ ба арга аргачлал нь
олж илэрсэн асуудал болон нэгдсэн дүгнэлттэйгээ уялдаатай байхыг анхаарах нь зүйтэй.
Гүйцэтгэлийн аудитын ажлын тайлан
Танилцуулга
Гүйцэтгэлийн аудит хийсэн байгууллага, нэгж, үйл ажиллагаа,
хөтөлбөрийн талаар товч танилцуулна. Гүйцэтгэлийн аудит хийх
болсон шалтгааныг дотоод аудитын дунд хугацааны төлөвлөлт,
жилийн төлөвлөлттэй уялдуулан тайлбарлана.
Аудит хийгдсэн тухай
Гүйцэтгэлийн аудитын зорилго, цар хүрээ, ашигласан арга
аргачлал, эрсдлийн үнэлгээ, аудитад ашигласан гол ба дэд
асуултууд зэргийг харуулна. Аудитаар ярилцсан ажилтнууд болон
аудитад хамруулсан баримт материалуудын жагсаалт зэргийг
харуулж болно.
Аудитын чиглэсэн
гол асуудлуудын
тодорхойлолт
Гүйцэтгэлийн аудит хийгдсэн асуудлуудыг тодорхойлно. Эдгээр
асуудлуудтай холбоотой тодорхойлсон аудитын шалгууруудыг мөн
дурьдана.
Аудитаар илэрсэн
зөрчилтэй асуудлууд
ба хийгдсэн дүн
шинжилгээ
Гүйцэтгэлийн аудитын үр дүнд илэрсэн асуудлуудыг дэлгэрэнгүй
байдлаар тусгаж, тэдгээрт хийсэн дүн шинжилгээний үр дүнг
харуулна.
Нэгдсэн дүгнэлт ба
үнэлгээ
Гүйцэтгэлийн аудитын нэгдсэн үр дүнг харуулах ба нөөцийг
хэмнэлттэй, үр ашигтай ба үр дүнтэй байдлаар ашигласан эсэх
талаар дурьдана.
Зөвлөмж ба
удирдлагын хариулт
Гүйцэтгэлийн аудитын эцэст нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ба үр
дүнтэй байдлаар ашиглах талаар байгууллагын удирдлагад өгч
байгаа зөвлөмжүүдийг харуулна. Удирдлагаас зөвлөмжид өгсөн
хариу саналыг багтааж болно.
84