More Related Content
PDF
PPTX
PPTX
DOCX
дотоод аудитын-гарын-авлага PDF
PPTX
6 tuuverlelt, togsgold guitsetgeh gorimuud PDF
Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ... PPTX
What's hot
PPTX
3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt PPTX
PPTX
Дотоод аудитын ОУСтандарт, бүтэц агуулга, нэр томьёоны тайлбар PPTX
PPTX
аудитийн мэргэжлийн стандартууд DOC
PPTX
PPTX
Aудитын тухай ойлголт, мөн чанар PPTX
5 dotood hyanaltiin butets, zohion baiguulalt PPTX
PPTX
DOCX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
аудитын мэдээлэл цуглуулж аудитын технологийг хэрэгжүүлэх арга зүй DOCX
DOC
монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зVйн дvрэм PDF
Similar to 2
PPTX
PDF
DOC
Санхүүгийн тайлангийн аудит-Гарын Авлага PPTX
DOC
ҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлага PDF
ИССАИ 1 - Лимагийн тунхаглал PDF
PPTX
New book on Internal Audit PPTX
Банкны хяналт шинжилгээ power point-4 PPTX
DOCX
DOCX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
DOCX
PDF
More from Munkh Orgil
PDF
PPT
шилэн дансны хууль журмын танилцуулга PDF
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай PDF
PDF
PDF
PDF
нийгмийн даатгалын-тухай-хууль PDF
PPTX
PDF
1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл PDF
PDF
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай PDF
2014 state budget toim dugnelt osf PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
2
- 1.
Helping the nationspend wisely
Их Британийн Засгийн газрын дотоод
аудитын үр ашигтай байдал
Монгол Улсын Үндэсний аудитын газар
болон Сангийн яамны төлөөлөгчдөд
зориулсан танилцуулга
M J Popplewell, UK National Audit Office, 2-р сарын 4, 2013
- 2.
Helping the nationspend wisely
Танилцуулгын агуулга
• Оршил
• Үндсэн 5 асуудал
• What good looks like
• Дүгнэлт ба саналууд
• Дараагийн алхмууд
- 3.
Helping the nationspend wisely
Дотоод аудитын үйл ажиллагаа яагаад
чухал байдаг вэ?
• Засгийн газрын дотоод аудитын алба нь төрийн байгууллагуудын дээд удирдлагад төрийн
систем болон хяналт нь зорилготойгоо нийцэж буй эсэх талаар бие даасан, обьектив
баталгаа гаргах үүрэгтэй
• Тухайн гаргаж буй баталгаа нь үндсэн бүтцүүдийн талаарх хяналт, засаглал ба эрсдлийн
удирдлагын үйл явц, санхүүгийн болон үйл ажиллагааны хяналт зэрэг хэсгүүдийг
хамардаг.
• Засаглалын ажлын хамгийн гол чухал асуудал нь нягтлан бодох бүртгэлийн ажилтан, ТУЗ
болон бизнесийн бусад хэсгүүдэд шийдвэр гаргахаар хэрэглэж буй мэдээлэлийн чанарын
талаарх удирдлагын хийж буй хяналтад баталгаа гаргах явдал юм.
• Дотоод аудитын алба сайн ажиллах нь байгууллагад тулгарч буй бэрхшээл, асуудлуудын
гол цөмийг олж тогтоодог.
• Нягтлан бодох бүртгэлийн ажилтанд ажилаа шууд тайлагнаснаар дотоод аудит нь
шударга, тодорхой мэдээлэлээр хангах боломжтой байдаг.
• Ажилаа гүйцэтгэхдээ, дотоод аудит нь нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтний “нүд чих”
болж ажиллах хариуцлага үүрэх ба эрсдлийн удирдлагыг аль талбарт сайжруулах нь
байгууллагын үр дүн, чадавхийг дээшлүүлж болох талаар бие даасан санал бодлоо
оруулдаг.
- 4.
Helping the nationspend wisely
Бид яагаад дотоод аудитын үйл
ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлдэг вэ?
• Сангийн яам дотоод аудитын албаны чанарыг сайжруулахыг хүссэн.
• Засгийн газрын дотоод аудитын албаны чадавхийг сайжруулж,
дахин зохион байгуулалтад оруулах шаардлагатай хэмээн Сангийн
яамнаас дүгнэлт гаргасан.( Дотоод Аудитын албаны
өөрчлөлтийн хөтөлбөр)
• Шинэ зохион байгуулалтын хүрээнд хэд хэдэн байгууллагууд дээр
хянан шалгалт хийж буй дотоод аудитын албуудыг бүлэглэн
хуваасан.
• Аудит хийж буй байгууллагуудын хүрээнд хамтран ажиллах, нөөц
бололцоогоо хуваалцах боломж нээгдсэн.
• Шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Засгийн газрын дотоод
аудитын үйлчилгээ хир үр дүнтэй байгаа талаар бид өөрсдийн санал
бодлыг хуваалцах боломжтой болсон
- 5.
Helping the nationspend wisely
Хатан хааны сангаас дотоод аудитын албаны
чадавхийг сайжруулах үйл ажиллагаануудыг
санал болгосон
• Ажилд элсүүлэхдээ нийтлэг зарчим баримтлах
• Дотоод аудитын үйл ажиллагааны ашиг тусын талаарх
байгууллагын бусад гишүүдийн үзэл бодлыг дээшлүүлэх
• Чадварлаг боловсон хүчнийг чадавхжуулах процессийг
хурдасгах системийг сонгож, нэвтрүүлэх
• Мэргэшсэн дотоод аудитын мэргэжилтнүүдийн тоог
нэмэгдүүлэх
• Мэдээллийн дүн шинжилгээг түлхүү ашиглах
• Аудитын менежментэд ашиглах программыг түлхүү
ашиглах
• Цогц ур чадварыг бүрдүүлэх
- 6.
Helping the nationspend wisely
Бидний нотлох баримтын нөөц
• Үйлчлүүлэгчид (Санхүүгийн албаны дарга, Аудитын
хорооны дарга, ТУЗ-ийн гишүүд), Дотоод аудитын дарга
нар болон тухайн салбарын мэргэжилтнүүдтэй ярилцаж,
зөвшилцсөн
• Дотоод аудитын жишиг төлөвлөгөө болон тайлангуудтай
танилцаж, хянасан
• Дотоод аудитын үйл ажиллагааг үнэлсэн санхүүгийн
аудитын багийн үнэлгээнд дүн шинжилгээ хийсэн
• Санхүүгийн аудитын захирлуудтай ярилцлага хийсэн
• Шилдэг туршлага, салбарын удирдамжийг ажлын бүтээмж,
чадвартай харьцуулсан
- 7.
Helping the nationspend wisely
Дүгнэлт
• Дотоод аудит нь Засгийн газрын дотоод хяналтыг
хэрэгжүүлэх гол механизм юм.
• Дотоод аудит нь нягтлан бодох бүртгэлийн
мэргэжилтнүүд болон ТУЗ-д дотоод хяналтын ашиг
тустай байдлын талаар мөн түүнчлэн байгууллагад болж
буй үйл ажиллагааны талаар үр дүнтэй дүгнэлт, санал
бодлоор хангах үүрэгтэй
• Гэхдээ, Засгийн газар нь дотоод аудитын үйлчилгээнээс
ямар нэгэн мөнгөн, үр ашиг олж авдаггүй.
• Дотоод аудитын чанар нь хувирамтгай ба гол эрсдлүүдэд
байнга анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй.
• Дотоод аудитын үр дүнтэй үйлчилгээнээс ямар үр дүн
гарах талаар удирдлагын багийнхан тодорхой ойлголтгүй
байдаг
- 8.
Helping the nationspend wisely
Үндсэн 5 зүйл
• Дээд түвшний удирдлага нь дотоод аудитын үйлчилгээнээс
илүү үр дүн хүлээх нь зүйтэй
• Дотоод аудитын стандартуудыг хэрэгжүүлэх олон төрлийн
хувилбаруудтай
• Чанар болон хамрах хүрээ нь харилцан адилгүй байх явдал
нь хөндлөнгийн аудит, дотоод аудитын үйл ажиллагаанд
байнга найдах боломжгүй байдлыг илэрхийлж байна
• Дотоод аудитын удирдлага сул байгаа ба төрийн
байгууллага хоорондын дотоод аудитын гүйцэтгэлийн
талаарх мэдээлэл бага байна
• Дотоод аудитын албаны өөрчлөлтийн хөтөлбөр нь асуудлыг
шийдвэрлэх арга хэмжээнүүдийн нэг хэсэг юм
- 9.
Helping the nationspend wisely
Зөвлөмжүүд
1. Дотоод аудитын үүрэг, ажил үйлчилгээний хамрах хүрээ болон
ажлын хүлээгдэж буй үр дүн, чанарын талаар Сангийн яамнаас маш
тодорхой стратеги, бодлого боловсруулах нь зүйтэй
2. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн болон бусад дээд шатны
удирдлага нь Сангийн яамнаас дотоод аудитын үүргийн талаар
гаргасан стратеги, бодлого дээр үндэслэн, дотоод аудитын үйл
ажиллагаанаас гарах үр дүнгийн хүлээлт болон тэдгээрийн
гүйцэтгэлийг хянах механизмийг бий болгох нь зүйтэй.
3. Сангийн яамны зүгээс дотоод аудитын ахлах мэргэжилтнүүдэд
тухайн мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх мэдэл олгож,
мэргэшлийг сайжруулах удирдамж өгч, дотоод аудитын чадамжийг
дээшлүүлж, гүйцэтгэлийг хянах эрх олгох нь зүйтэй
4. Дотоод аудитын үйлчилгээнүүд нь Сангийн яамны “Засгийн газрын
дотоод аудитын стандартууд”-ыг дагахаас гадна үйл ажиллагааны
нарийвчилсан стандартуудыг ашиглах нь зүйтэй.
5. Дотоод аудит нь гүйцэтгэлийг тайлагнаж, нягтлан бодох бүртгэлийн
мэргэжилтэн болон аудитын хороотой зөвшилцөн, гүйцэтгэлийг
хэмжих багц хэмжигдэхүүнийг хариуцна
- 10.
Helping the nationspend wisely
Сайн дотоод аудитын систем ямар
байвал зохистой вэ?
• Үр дүнтэй дотоод аудитын үйлчилгээ дараах
чиглэлүүдийн хувьд ямар байвал зохистой талаар
хэд хэдэн гол шинж чанаруудыг тодорхойлсон.
Үүнд:
• Ажлын фокус болон чанар,
• Ажлын чадвар
• Гүйцэтгэлийн үнэлгээ
• Тэдгээр чанарууд нь экспертүүдийн зөвлөгөө,
хувийн хэвшил дахь шилдэг туршлага, Сангийн яам
болон Дотоод аудитын тусгай эрх бүхий
байгууллагуудын удирдамж, туршлага зэрэг дээр
үндэслэсэн
- 11.
Helping the nationspend wisely
Шинж чанарууд – Ажлын фокус
Үр дүнтэй дотоод аудитын үйлчилгээ нь:
a) Дотоод аудитын зорилго нь байгууллагын зорилготой яв цав нийцэх ба байгууллагын
бусад гол оролцогч талууд тус зорилгуудын талаар маш тодорхой ойлголттой байх;
b) Дотоод аудитын үйл ажиллагаа нь удирдлагын ерөнхий баталгааг баталгаажуулахын
зэрэгцээ баталгааны зөрүү, дутагдалтай талыг олж тогтооно;
c) Байгууллагад тулгарч буй гол эрсдлүүдийн талаар удирдлагын авч буй арга хэмжээг
нотлох баримтын үндсэн дээр маргах боломжтой ба үүнийг нь байгууллага үнэлж,
хүндлэнэ;
d) Гол оролцогч талууд дотоод аудитын ажил, саналд анхаарлаа хандуулах явдлыг
баталгаажуулах ба гол эрсдэлтэй хэсгүүдэд обьектив баталгаа гаргахыг байгууллагын
зүгээс шаардах;
e) Үндсэн мэдээлэл болон системийн хяналтын талаар мөн одоогийн болон ирээдүйн
эрсдлийн хяналтын талаар баталгаа гаргах – үр дүнтэй тайлагнах;
f) Өөрчлөлтийн хөтөлбөрийн гол үе шатуудад батламж гаргах, эрсдлийн удирдлага ба
дотоод хяналтыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, баталгаажуулах;
g) Нийтлэг тохиолдох, засгийн газар хоорондын эрсдлийн хяналтад хэрхэн баталгаа
гаргаж болох талаар анхаарах;
h) Цаашид хөгжүүлэх, сурах талаар нээлттэй ярилцаж, бусад гол оролцогч талуудтай
нээлттэй харилцах;
- 12.
Helping the nationspend wisely
Шинж чанарууд– Тохиромжтой чадварууд
Үр ашигтай дотоод аудитын үйлчилгээ нь хөндлөнгийн гэрээлэгч болон ажилчдыг авахдаа
дараах зүйлүүдийг анхаарах нь зүйтэй:
a) Удирдлагаас хараат бус бодит батлагаа гаргаж, дээд удирдлагад тайлагнан нөлөөлөх
ба байгууллагын бусад хэлтэс, газрууд ажилтны чадварыг үнэлэх;
b) Үр дүнтэй хяналтыг сайжруулж, түүнийг цаг тухайд нь хэрэгжүүлэхэд удирдлагын авч
хэрэгжүүлэх арга хэмжээг санал болгож, байгууллагын өөрчлөлтөд нөлөөлөх;
c) Мэргэжлийн өндөр түвшинд чанартай дотоод аудит хийх ур чадвартай байх ба
шаардлагатай тохиолдолд мэргэжилтний дэмжлэг авах
Мөн түүнчлэн, үр дүнтэй дотоод аудитын үйлчилгээ нь дараах шаардлагыг хангасан
удирдлагатай байна:
d) Байгууллагын зорилтуудад дотоод аудитын үйлчилгээ нийцэж буй эсэхийн гүйцэтгэлийг
удирдах, гэрээлэгч болон ажилтанд тодорхой, зөвшилцсөн гүйцэтгэлийн зорилтуудыг
тавьж, ажилтан тус бүрийн гүйцэтгэл, үйлчилгээг нийитэд нь хянах, тайлагнах, үнэлэх бат
бөх системийг ашиглах;
e) Ажилтны ахих дэмжих боломжийг хангах зорилгоор өргөн хүрээний мэргэжлийн
сургалтуудаар дамжуулж ур чадварыг хөгжүүлэх;
f) Дотоод аудитын мэргэжлийн удирдлагаар хангах, зорилтод нийцсэн аудитын төлөвлөгөө
боловсруулахад шаардагдах тодорхой бизнесийн модел болон үйл ажиллагааны
стандартууд боловсруулах
g) Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэнд мэдээлэл, дэмжлэг үзүүлж, байгууллагын нүд
чих мэт ажиллах
- 13.
Helping the nationspend wisely
Шинж чанарууд – Гүйцэтгэлийг
үнэлэх
Үр ашигтай дотоод аудитын үйл ажиллагаа нь:
a) Ажлын гүйцэтгэлийг тайлагнах нягтлан бодох бүртгэлийн ажилтан ба аудитын хороотой
байх;
b) Байгууллагад авчирч буй үнэ цэнийг тодорхойлох, хэмжих ба харилцах;
c) Чанарын баталгааны болон чанарын хяналтын системтэй байх ба хөндлөнгийн
мэргэжлийн ажилтнууд тогтмол хянах;
d) Дотоод аудитын гаргасан баталгаа мөн тус баталгаа нь байгууллагын удирдлагад бий
болсон баталгаатай нийцэж буй эсэх болон түүний зардал болон үр дүнгийн талаар
тодорхой харуулах гол гүйцэтгэлийн хэмжигдэхүүн болон гүйцэтгэлийн тайланг
тодорхойлох;
e) Удирдлагын авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа үр дүнтэй хэрэгжсэн эсвэл ямар нэгэн
арга хэмжээ авахгүй байх эрсдлийг удирдлага хүлээн зөвшөөрсөн эсэх талаар удирдлагын
арга хэмжээний төлөв байдлыг хянах системтэй байх;
f) Ирээдүйн аудитын үйл ажиллагаанд ашиглах зорилгоор тухайн аудитын ажлыг үнэлж,
сургамж болон сайн туршлагыг байгууллагын бүх хэлтсүүдэд мэдээлэх; ба
g) Засгийн газрын Дотоод аудитын стандарт, Дотоод аудитын институтын болон бусад
мэргэжлийн стандартуудтай нийцэх ба тус нийцлийг цаг тухайд нь үнэлж, тайлагнаж байх
- 14.
Helping the nationspend wisely
Асуулт…?
Төв засгийн газар дахь дотоод аудитын үйл ажиллагааны үр
ашигтай байдлын талаар дараахь хуудаснаас танилцана
уу:
http://www.nao.org.uk/publications/1213/internal_audit.aspx
Дотоод аудиторуудын тусгай эрх бүхий институудтэй бид
хамтарч ажилласан ба төрийн салбарын дотоод аудитын
хөгжлийг дэмжих зорилгоор хэд хэдэн бодит жишээ
ашигласан сургалтыг хамтран санаачилж, боловсруулсан.
http://www.iia.org.uk/casestudies