SlideShare a Scribd company logo
ХАДГАЛАМЖИЙН БАЙГУУЛАГА:
АРИЛЖААНЫ БАНК
АРИЛЖААНЫ БАНК
1. Банк ,түүний бүтэц зохион байгуулалт
2. Банкны хөрөнгө
3. Банкны хөрөнгийн эх үүсвэр
4. Банкны тайлан тэнцэл, түүний үзүүлэлтүүд
5. Банкны ашиг
1. Банк ,түүний бүтэц зохион байгуулалт
“Банк” гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн
хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй,
хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны
хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн
хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн
өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг
санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг
Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг,
ашгийн төлөө хуулийн этгээд юм.
Банкны төрөл
Банк нь:
1.Хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлөөр
төрийн, хувийн болон холимог
2.Үүсгэн байгуулагдсан хэлбэрээр
хязгаарлагдмал хариуцлагатай, хувьцаат
3.Үйл ажиллагаа явуулах хэлбэрээр нийтлэг ба
төрөлжсөн байж болно.
Банк Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр дараахь
үйл ажиллагаа эрхэлнэ:
Үүнд:
• Мөнгөн хадгаламж татах
• Зээл олгох
• Төлбөр тооцоо хийх
• Өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа,
батлан даалт гаргах
• Гадаад валют худалдан авах, худалдах, хадгалах,
хадгалуулах
• Үнэт металл, эрдэнийн чулуу худалдан авах,
худалдах, хадгалах, хадгалуулах
• Үнэт зүйлс хадгалах
• Гадаад төлбөр тооцоо хийх
• Үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах
• Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа явуулах
• Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө
өгөх, мэдээлэл өгөх
• Хууль тогтоомжоор хориглоогүй бөгөөд төв банкнаас
зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээ
явуулах
Банк санхүүгийн зохицуулах хорооны тусгай
зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:
1.Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө ,
мэдээлэл өгөх
2.Итгэлцлийн үйлчилгээ
3.Даатгалын зуучлагч
4.Андеррайтерын үйлчилгээ
5.Кастодиан
6.Факторингийн үйлчилгээ
7.Харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар
гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил,үйлчилгээ.
Банкны удирдлага зохион байгуулалтын бүтэц,
бүрэлдэхүүн
Банк нь нэгэн төрлийн бизнесийн байгууллага
боловч компаний болон хоршооны хуулиар
байгуулагдаж үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр аж
ахуйн газруудаас өвөрмөц онцлогтой.
Банк байгуулахын тулд “Банкны тухай хууль”д
зааснаар тусгай зөвшөөрөл авна.
Хүссэн хуулийн бүх этгээд банк байгуулахад хувь
хөрөнгө нийлүүлэх буюу банкны хувьцааг худалдан
авах эрхгүй байдаг.
Төсвөөс санхүүждэг хуулийн этгээд, шашны
байгууллага, энэрэнгүй үйлсийн гэх мэт ашгийн бус
байгууллагууд банк байгуулахад хувь хөрөнгө
оруулахыг хуулиар хориглоно.
Банк байгуулах эрх бүхий хуулийн этгээд, иргэд
банк үүсгэж байгуулахын тулд доорх материалыг
бүрдүүлнэ.
Үүнд:
• Банк үүсгэн байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг
хүссэн өргөдөл
• Банкийг үүсгэн байгуулагчдын гэрээ
• Үүсгэн байгуулах банкны дүрэм
• Банк байгуулах эдийн засгийн үндэслэл
• Үүсгэн байгуулагч, нөлөө бүхий хувь
нийлүүлэгчдийн нэр, хаяг тэдгээрийн болон
холбогдох этгээдийн үйл ажиллагааны сүүлийн 3
жилийн санхүүгийн тайлан.
• Банкны удирдлага, боловсон хүчин, техник тоног
төхөөрөмж, программ хангамж, ажлын байрны
тодорхойлолт
• Банкинд хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээ, түүний
эх үүсвэрийн гарал, үүсэл зэргийг нотлох баримт
Монгол банк, банкийг үүсгэн байгуулагчдаас
бүрдүүлж ирүүлсэн баримт материалыг зохих
журмын дагуу хянан шалгаж шаардлага хангасан
гэж үзвэл Ерөнхийлөгчийн дэргэдэх зөвлөлийн
хуралдаанаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг
Ерөнхийлөгчийн тушаалаар гаргана
Банк дараахь шаардлагыг хангаж ажиллана:
1.Заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх
чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу
зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж
эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн
байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх,
шилжүүлэх
2. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээл төлөгдөхөд учирч
болзошгүй алдагдлаас хамгаалах сан, гадаад валютын
болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг
Монголбанкнаас тогтоосон журмын дагуу биелүүлэх
3.Харилцагч хэд хэдэн банкаар үйлчлүүлэхэд
хязгаарлалт тавихгүй байх
4.Харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцах данснаас
нь зарлагын гүйлгээ хийхгүй байх
5. Тухайн банкнаас үзүүлэх үйлчилгээний урьдчилсан
нөхцөл болгож өөрийн хараат болон охин компани,
салбар, төлөөлөгчийн газар болон бусад
үйлчилгээгээр үйлчлүүлэхийг харилцагчаас
шаардахгүй байх
Банк нь нэгжүүдээр дамжуулан үйл ажиллагаа
явуулна.
Банкууд нь салбар, тооцооны төв, валютын
арилжааны төв, хадгаламжийн касс, төлөөлөгчийн
газар гэсэн нэгжүүдтэй байж болно.
Монгол банкнаас зөвшөөрсөн үйл ажиллагаануудыг
эрхлэхээр зохион байгуулагдсан банкны нэгжийг
салбар гэнэ.
Манай арилжааны банкууд үйл ажиллагааны
хүрээгээ тэлэх зорилгоор үйлчлэх зах зээлээ олж
аймгийн төвүүд болон Улаанбаатар хотын дүүргүүдэд
салбар нээж ажиллуулж байна.
Монгол банкнаас тогтоосон шалгуур
үзүүлэлтүүдийг ханган ажиллаж байгаа банкуудад
салбар байгуулах зөвшөөрөл олгоно.
Тооцооны төв:
Хязгаарлагдмал хүрээнд зээлийн болон
зөвшөөрөгдсөн бусад үйл ажиллагаа явуулдаг банкны
нэгжийг тооцооны төв гэнэ.
Тооцооны төв байгуулах асуудлыг банк өөрөө
шийдвэрлэнэ.
Хадгаламжийн касс:
Иргэдийн хадгаламжийн үйлчилгээг эрхлэх бэлэн
мөнгөний орлого төвлөрүүлэх үйлчилгээ,
хязгаарлагдмал хүрээнд бэлэн бус тооцоо эрхлэхээр
зохион байгуулагдсан банкны нэгжийг хадгаламжийн
касс гэнэ
Хадгаламжийн касс байгуулах асуудлыг банкны
удирдлага өөрөө шийдвэрлэнэ.
Валют худалдан авах ,худалдах үйлчилгээг эрхэлдэг
банкны нэгжийг валютын касс буюу валютын
арилжааны цэг гэнэ.
Валютын орлого төвлөрүүлэх, валютын арилжаагаар
орлого олох зорилгоор энэ нэгжийг нээх шийдвэрийг
банк өөрөө гаргаж ажиллуулна.
Банкны ямар нэг үйл ажиллагаа эрхэлдэггүй зөвхөн
банкны төлөөллийг хэрэгжүүлэх гэрээ хэлэлцээр
байгуулах сурталчилгаа явуулж харилцагч татах зэрэг
ажилбарыг тодорхой бүс нутагт зохион байгуулдаг
банкны нэгжийг төлөөлөгчийн газар гэнэ.
Монгол банктай урьдчилан тохиролцож гэрээ
хэлэлцээр байгуулсны үндсэн дээр төлөөлөгчийн
газрыг ажиллуулна.
Банкны удирдлага зохион байгуулалтын оновчтой
бүтцийг бүрдүүлэх нь банк амьдрах чадвартай байх,
хөгжиж дэвшихэд чухал нөхцөл болно.
Банкны дээд удирдлага түүнд тавигдах шаардлагыг
“Банкны тухай ” хуулиар тодорхойлно.
Банкны эрх барих дээд байгууллага нь Хувь
нийлүүлэгчдийн хурал юм
Энэ хуралаар доорх асуудлыг хэлэлцэж
шийдвэрлэнэ.
Үүнд:
•Банкны дүрэм батлах, дүрэмд өөрчлөлт оруулах
•Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх
•Жилийн үйл ажиллагааны талаарх ТУЗ-ийн тайланг
хэлэлцэж батлах
•ТУЗ-ийн дарга, гишүүдийг сонгох, чөлөөлөх, цалин
хөлс, үйл ажиллагааны ерөнхий журмыг тогтоох
•Банкийг өөрчлөх, татан буулгах
Банкны удирдлагын зохион байгуулалтын нийтлэг
чиглэлийг доорх байдлаар ангилж болно. Үүнд:
• Удирдлагын зөвлөл - Төлөөлөн удирдах зөвлөл
• Гүйцэтгэх зөвлөл - Ерөнхий (гүйцэтгэх) захирлаар
толгойлуулсан захирлуудын зөвлөл
• Удирдлагын ерөнхий асуудлын
• Бизнес, үйлчилгээний чиглэлийн
• Санхүүгийн удирдлагын чиглэлийн
• Мэдээлэл, техник технологийн
• Захиргааны
Банкны удирдлага зохион байгуулалт ерөнхий
бүтэц/Схем/
2. Банкны хөрөнгө
Банкны активын бүтэц, бүрэлдхүүн
Банкны хөрөнгө байршуулах үйл ажиллагааны үр
дүнд активууд бий болно.
Өөрөөр хэлбэл бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө
болон өөрийн хөрөнгийг орлого олж авах зорилгоор,
хөрвөх чадвараа хангаж чадахуйцаар байршуулна.
Манай арилжааны банкны тайлан балансад
активуудыг дараах төрөл зүйлээр ангилан үзүүлнэ.
Үүнд:
• Мөнгөн хөрөнгө түүнтэй адилтгах хөрөнгө
• Богино хугацаат хөрөнгө оруулалт
• Зээл
• Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө
• Бусад хөрөнгө
• Үндсэн хөрөнгө
• Урт хугацаат хөрөнгө оруулалт
Мөнгөн хөрөнгөд: Касст байгаа бэлэн мөнгө, валютын
чек, Монгол банк болон бусад банк дахь харилцах,
хадгаламжийн дансанд байгаа мөнгөн хөрөнгө, замд
яваа мөнгө, алт, мөнгө болон бусад үнэт металл тус тус
хамрагдана.
Богино хугацаат хөрөнгө оруулалтад зах зээлийн
үнэлгээний зөрүү болон хүүгээр ашиг олох зорилгоор
худалдан авсан арилжааны болон богино хугацаат
хөрөнгө оруулалтын үнэт цаас хамрагдана.
Энд дээрхи шинжийг агуулсан засгийн газрын болон
төв банкны үнэт цаас орно.
Эдгээр үнэт цаасууд нь банкны хөрвөх чадварыг
хангахад чухал нөлөөтэй хэсэг бөгөөд эрсдэл багатай
Банкны зээл.
Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол,
нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн
хүүг өөрөө тогтооно.
Банкны зээл нь харьцангуй эрсдэлтэй боловч орлого
оруулах гол актив юм.
Зээлийн нөхцлүүд:
• Эргэн төлөгдөх тодорхой хугацаатай
• Хүүтэй
• Барьцаа, баталгаатай
• Тодорхой зориулалттай
• Тодорхой хэмжээтэй
• Хөнгөлөлттэй (давтан зээлдэгчийн хувьд)
Зээлийн ангилалт. Зээлийг дотор нь дараах байдлаар
ангилдаг. Үүнд:
- Хугацаагаар нь
- Салбараар нь
- Зориулалтаар нь
- Хүүгээр нь
- Зээлдэгчээр нь
- Барьцаагаар нь
- Хэмжээгээр нь
- Эргэн төлөгдөх графикаар нь
- Эргэн төлөгдөх хугацаа хэтрэлтээр нь
- Валютаар нь тус тус ангилна.
Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө гэдэг нь зээл
төлөлтийн тооцоогоор банкны өмчлөлд шилжсэн,
банкны үндсэн үйл ажиллагаа явуулахад
ашиглагддаггүй үл хөдлөх хөрөнгийг хэлнэ.
Өөрөөр хэлбэл зээл эргэн төлөгдөх магадлал
багассан үед зээл олгоход анх барьцаалсан хөрөнгийг
зээлдэгч банк эзэмшилдээ авснаар өмчлөлийн эрх нь
зээлдэгчээс банкинд шилжинэ.
Бусад хөрөнгөнд:
• Хуримтлуулж тооцсон хүүгийн авлага
• Урьдчилгаа
• Материал үнэ бүхий зүйл
• Салбар хоорондын тооцоогоор үүссэн авлага
• Бусад авлага орно.
Үндсэн хөрөнгө:
Банкны ажиллах нөхцлийг бүрдүүлдэг харьцангуй
урт хугацаанд шаардагдах хөрөнгийг үндсэн хөрөнгө
гэнэ
Үндсэн хөрөнгийг биет ба биет бус гэж ангилна.
Биет үндсэн хөрөнгө нь ажил гүйлгээнд ашиглах,
бусдад түрээслүүлэх, удирдлагын зорилгоор ашиглах
үүднээс банкны эзэмшиж буй хөрөнгө нэгээс дээш
тайлангийн хугацаанд ашиглах биет үндсэн хөрөнгө
орно.
Биет бус үндсэн хөрөнгө нь ажил гүйлгээнд ашиглах,
бусдад түрээслүүлэх удирдлагын зориулалтаар
эзэмшиж буй биет оршин байдалгүй бөгөөд
харьцангуй удаан хугацаанд ашиглаж болох мөнгөн
бус хөрөнгө.
Урт хугацаат хөрөнгө оруулалт
Урт хугацаанд хүүгийн болон ноогдол ашгийн
хэлбэрээр орлого олох зориулалтаар худалдан авсан
хөрөнгө оруулалтын үнэт цаасыг урт хугацааны
хөрөнгө оруулалт гэнэ.
Энд хөрөнгө байршуулахдаа эрсдлийн
диверсификаци хийх, ирээдүйд орох орлогыг
нэмэгдүүлэх, банкны нөлөөлөх хүрээг өргөтгөх
зорилтуудтай уялдуулна.
Банкны баланс дахь активийн төрөл зүйлийн
харьцаа нь түүний бүтцийг илэрхийлж байдаг.
3 . Банкны хөрөнгийн эх үүсвэр
Банкны хөрөнгийн эх үүсвэрийг татан
төвлөрүүлсэн хөрөнгө, өөрийн хөрөнгө 2 хэсэгт
хуваана.
Банкны хөрөнгийн эх үүсвэрийн дийлэнхийг татан
төвлөрүүлсэн хөрөнгө эзэлдэг.
I.Татан төвлөрүүлсэн хөрөнгө, түүний бүрэлдэхүүн
Хөрөнгийн татан төвлөрүүлсэн аргаар нь:
• Үндсэн депозит
• Депозитын бус эх үүсвэр буюу удирдлагатай пассив
гэж ангилна.
Үндсэн депозит гэдэг нь банкинд харилцах болон
хадгаламжийн данс нээж үйлчлэх үйл ажиллагааны үр
дүнд бий болсон мөнгөн хөрөнгө юм.
Харилцах данс дахь хөрөнгө нь харилцагч
байгууллага, хувь хүмүүсийн мөнгөн хөрөнгийг
хадгалж, өдөр тутмын төлбөр тооцоог нь түргэн
шуурхай гүйцэтгэж байх зориулалттай.
Харилцах дансны үлдэгдэлд ихэвчлэн хүү
төлдөггүй, төлсөн ч хүү нь хадгаламж шиг өндөр
байдаггүй.
Харин банкны хувьд харилцахаар татсан хөрөнгө нь
хамгийн хямд эх үүсвэр болдог .
Хадгаламж гэдэг нь банк харилцагчдын мөнгөн
хөрөнгийг тохиролцсон тодорхой хүүтэйгээр аюулгүй
найдвартай хадгалах явдал юм.
Хадгаламж нь хугацаатай болон хугацаагүй гэсэн
хэлбэртэй.
Банк тодорхой хугацаа, хүү зааж, гэрээ байгуулан
мөнгөн хадгалж буй хэлбэрийг хугацаатай хадгаламж
гэнэ.
Харин хадгалуулах тодорхой хугацаа заахгүйгээр
зөвхөн хүүг тохиролцон, данснаасаа хэзээ ч авч
болохоор хадгалуулсан хадгаламжийг хугацаагүй
хадгаламж гэдэг.
Харин депозитын бус эх үүсвэр нь зээлийн шинж
чанартай гол нь банк хоорондын зах зээл дэх үйл
ажиллагааны үр дүнд бий болно.
Банкны татан төвлөрүүлсэн хөрөнгийн дийлэнх
хэсгийг үндсэн депозит, бага хэсгийг нь зээл эзэлдэг.
Депозитын бус эх үүсвэр нь:
1.Банкны тодорхой харилцагчид хамаардаггүй
(Зах зээл дэхь өрсөлдөөний үндсэн дээр бий болдог)
2.Тухайн банкны хөрөнгө төвлөрүүлэх санаачлагын үр
дүнд бий болдог шинжүүдээр депозитын эх
үүсвэрээс ялгагдана.
Депозитын бус эх үүсвэрт : банкны өрийн бичгээр
татсан хөрөнгө, Төв банкны зээл, Арилжааны банк
хоорондын зээл зэрэг хамаарагдана.
Банкны хөрөнгө татан төвлөрүүлэх нэг арга нь
сертификат, вексель ,бонд зэрэг өөрийн өрийн бичиг
гаргах явдал юм.
Банкны сертификат
Сертификатыг гол төлөв томоохон банкуудаас
гаргадаг бөгөөд банкны томоохон найдвартай эх үүсвэр
болно.
Сертификат нь тодорхой хугацааны дараа
сертификат эзэмшигчид төлөх хүү болон мөнгөн
хөрөнгийн хэмжээг тодорхойлсон өрийн бичиг юм.
Банкны вексель
Банкны хөрөнгө татан төвлөрүүлэх нэг хэлбэр нь
банкны вексель бөгөөд энэ нь тодорхой хугацааны
дараа вексель эзэмшигчид банк тодорхой хэмжээний
мөнгө төлөхийг баталж бичсэн өрийн бичиг юм.
Банкны вексель нь үзүүлсэн ажил үйлчилгээ,
ачуулсан барааны үнэ төлөх хэрэгсэл, зээлийн барьцаа
болох чадвар сайтай нэг төрлийн үнэт цаас юм
Төв банкны зээл
Энэ нь үнэн чанартаа барьцаатай хугацаатай зээлийн
нэг хэлбэр бөгөөд нэг хоногоос хэдэн сарын хугацаатай
байж болно.
Арилжааны банк нь хөрөнгийн түр зуурын нэмэгдэл
хэрэгцээ үүссэн үед төв банкаас зээл авна.
Гэхдээ энэхүү зээлийн нийт хэмжээ нь мөнгөний
нийлүүлэлтийн хэмжээтэй уялдан хязгаартай байхын
зэрэгцээ байршуулсан үнэт цаас, мөнгөн хөрөнгөө
барьцаална.
Банк хоорондын зээл
Зарим арилжааны банкуудад заавал байх
нөөцөөсөө илүүдэл нөөц бий болсон байхад зарим
банкинд хөрөнгийн нэмэгдэл хэрэгцээ бий болж,
илүүдэлтэй банкнаас дутагдалтай банк зээл авах
шаардлага гарна.
Гэхдээ энэ зээл нь харьцангуй богино хугацаатай,
банкны хөрвөх чадварыг шуурхай зохицуулах
хэрэгсэл болно.
Бусад эх үүсвэрийг бодвол хүү өндөртэй учраас
болгоомжтой хандвал зохино.
II.Банкны өөрийн хөрөнгө
Банкны өөрийн хөрөнгө нь банкны эх үүсвэрийн
онцгой хэлбэр бөгөөд байнгын тогтвортой, буцалтгүй
байх шинжүүдээрээ бусдаас ялгарна.
Банк өөрийн хөрөнгөнд: дүрмийн сан /энгийн ба
давуу эрхтэй хувьцаа/ ашиг, нөөцийн болон тусгай
сан, эрсдлийн сангууд, нэмж төлөгдсөн капитал,
хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл, хоёрдогч өглөг
тус тус орно.
Дүрмийн сан нь энгийн болон давуу эрхтэй
хувьцаанд хувь нийлүүлэгчдээс оруулсан хөрөнгө
бөгөөд өөрийн хөрөнгийн дийлэнх хэсгийг эзэлнэ.
Банкны тогтвортой байдлыг хангах үүднээс төв
банкнаас арилжааны банкуудын дүрмийн сангийн доод
хэмжээг тогтоож мөрдүүлдэг билээ.
Нэмэлт хөрөнгө оруулалт хийх, болзошгүй алдагдлыг
нөхөх зорилгоор ноогдол ашиг төлөөд банкны мэдэлд
үлдээж буй ашгаас тусгай сангуудад хуваарилна.
Үүнд: нийгмийн хөгжлийн сан, ерөнхий эрсдлийн сан
буюу нөөцийн сан, банк хөгжүүлэх сан гэх мэт сангууд
хамрагдана.
Нэмж төлөгдсөн капитал гэдэг нь хувьцааны
нэрлэсэн үнэ, зах зээлийн үнийн зөрүүг хувьцааны
тоогоор үржүүлсэнтэй тэнцүү.
Тиймээс зах зээл дээрх хувьцааны үнийн өсөлт нь
өөрийн хөрөнгийг өсгөдөг бол зах зээлийн үнийн
бууралт нь өөрийн хөрөнгийг бууруулах хүчин зүйл
болно.
Үндсэн хөрөнгийн баланс дахь бүртгэлийн үнээс
зах зээлийн үнэ өссөн үед хөрөнгийн дахин үнэлгээ
хийж, үнийн зөрүүгээр хөрөнгийн үнэлгээний
нэмэгдэл гэсэн дансанд бичилт хийснээр өөрийн
хөрөнгө тэр хэмжээгээр өснө. Харин эсрэг тохиолдолд
өөрийн хөрөнгийн хэмжээ буурна.
Хоёрдогч өглөг нь харилцагч хадгаламж
эзэмшигчдийн өмнө хүлээсэн өр төлбөрийг бодвол
хоёрдугаарт хувь нийлүүлэгчдийн өмнө хүлээсэн
үүргийг бодвол нэгдүгээрт тавигддаг, тодорхой
хугацааны дараа хувьцаагаар солих нөхцөлтэйгээр
бусдаас урт хугацаагаар зээлдэн авсан хөрөнгө юм
4. Банкны тайлан тэнцэл,түүний үзүүлэлтүүд
АКТИВ
1.Банкны нөөц
- Бэлэн мөнгө
- ТБ дахь харилцах данс
2.ААНэгжүүдэд олгосон зээлийн үлдэгдэл:
- Ердийн зээл
- Хугацаа хэтэрсэн зээл
3.Хуримтлуулж тооцсон хүүгийн авлага
4.Найдваргүй зээлийн нөөцийн сан
5.ЗГ-ын үнэт цаас
6.ТБ-ны үнэт цаас
7.СЯ-нд олгосон ашгийн урьдчилгаа
8.Дотоодын банкуудаас авах авлага
9.Гадаад актив:
- Бэлэн валют, чек
- Гадаадын банкууд дахь харилцах данс
- Гадаадын банкууд дахь хадгаламж
-Гадаадын үнэт цаас гэх мэт
10.Үндсэн хөрөнгө
11.ЗГ-аас авах авлага:
- Урьдчилж төлсөн татвар
- ЗГ-ын үнэт цаас
- Хуримтлуулж тооцсон хүүгийн авлага
- ЗГ-аас авах бусад авлага
12.Өмчлөх болон үл хөдлөх хөрөнгийн
эрсдлийн сан
13.Зээл төлөгдөхөд учирч болзошгүй
алдагдлаас хамгаалах сан
14.Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө
15.Авлагын болзошгүй эрсдлийн сан
16.Биет бус хөрөнгө
17.Урт хугацаат хөрөнгө оруулалт
18.Бусад актив
НИЙТ АКТИВ
ПАССИВ БА ӨӨРИЙН ХӨРӨНГӨ
ПАССИВ:
1.Төгрөгийн харилцах данс:
- Улсын байгууллага
- Хоршоолол, компани
- Хувийн үйлдвэр
- Хамтын үйлдвэрийн
- Гадаадын байгууллагын
- Иргэдийн
- Бусад
2.Чөлөөт валютын харилцах данс:
- Улсын байгууллага
- Хоршоолол, компани
- Хувийн үйлдвэр
- Хамтын үйлдвэрийн
- Гадаадын байгууллагын
- Иргэдийн
- Бусад
3.Хадгаламжууд:
Төгрөгийн хадгаламж
- Байгууллагын
- Иргэдийн
Валютын хадгаламж
- Байгууллагын
- Иргэдийн
4. Дотоодын банкуудад өгөх өглөг
5. Банк хоорондын тооцооны өглөг
6.Бусад арилжааны банкны нээсэн харилцах,
хадгаламж
7.Гаргасан өрийн бичиг ба бусад зээлсэн эх
үүсвэр
8.Татварын өглөг
9.Мөнгөний зах зээлийн хэрэгслүүд
- Хадгаламжийн сертификат
- Банкнаас гаргасан өрийн бичиг
10.МБ-аас авсан зээл
11.ЗГ-ын хадгаламж
12.Бусад банкнаас авсан эх үүсвэр
13.Гадаад пассив:
- Гадаадын банкны валютын харилцах
- Гадаадын банкны валютын хадгаламж
- Гадаадын банкнаас авсан валютын зээл
- Гадаадын байгууллагын харилцах данс
- Гадаадын байгууллагын хадгаламжийн
данс
- Бусад гадаад пассив
14.Бусад пассив:
- Бусад тооцоо
- Салбар хоорондын тооцооны өглөг
- Хүүний хуримтлуулж тооцсон өглөг
- Валют арилжааны эх үүсвэрийн данс
- Гадаадаас ирсэн гуйвуулгын өглөг
- Банкны үйл ажиллагаанд зарцуулагдах
хөрөнгө
- Клирингийн дамжуулалтын саатал
- Хоёрдогч өглөг
НИЙТ ПАССИВ
Өөрийн хөрөнгө:
-Энгийн хувьцаа
-Давуу эрхтэй хувьцаа
-Дүрмийн сан
-Нэмж төлөгдсөн капитал
- Ашиг
• Тухайн оны сарын ашиг
• Ханшны зөрүү ашиг
• Өнгөрөгч оны ашиг
- Тусгай зориулалтын нөөц сан
- Бусад сан
НИЙТ ӨӨРИЙН ХӨРӨНГӨ
НИЙТ ПАССИВ БА ӨӨРИЙН ХӨРӨНГӨ
Арилжааны банкны тэнцлийн гадуурх үйл ажиллагаа
Тэнцлийн гадуурх үйл ажиллагаа гэдэг нь тайлан тэнцэлд
тусгагддаггүй боловч тодорхой хэмжээний ашиг олдог
банкны үйл ажиллагааг хэлнэ. Эдгээр үйл ажиллагаанууд
нь хүүний бус орлогыг бүрдүүлж байдаг ба зарим
тохиолдолд их хэмжээний эрсдлийг дагуулдаг. Үүнд:
Аккредитив: Гадаад төлбөр тооцооны хэрэгсэл, банк
харилцагчийн өмнөөс үүрэг хүлээдэг.
Зээлийн шугам: Тодорхой хугацааны дотор зээл олгохыг
баталсан зээлийн амлалт
Үүсмэл гэрээ, хэлцэл : Фьючерс, опцион, форвард , своп гэх
зэрэг үүсмэл гэрээ хэлцлүүд нь гэрээ хийгдэх өдөр
тэнцлийн гадуур бүртгэгдэх ба арилжаа хийгдэх өдөр
тайлан тэнцэлд бодит ашиг, алдагдал нь бүртгэгдэнэ.
5.Банкны ашиг.
Банкны үйл ажиллагааны үндсэн зорилго бол урт
хугацаанд тогтвортой үйл ажиллагаагаа хангах замаар
их хэмжээний ашиг олоход оршино.
Юуны өмнө ашгийн хэмжээ нь олсон орлого , гарсан
зардлын хэмжээнээс хамаарна.
Тайлангаар гарсан бүх орлогыг нийт орлого гэнэ. Нийт
орлогыг дараах байдлаар ангилна. Үүнд:
1.Үндсэн үйл ажиллагааны орлого
1.1 Хүүгийн орлого
1.2 Шимтгэлийн орлого
1.3 Санхүүгийн зах зээл дээрхи үйл
ажиллагаанаас орох орлого
1.4 Үндсэн үйл ажиллагааны бусад орлого
2.Үндсэн бус үйл ажиллагааны орлого
3.Ердийн бус орлого
Банкны зардал нь үндсэн болон үндсэн бус үйл
ажиллагаа явуулахад гарах мөнгөн зардал юм.
Банкны зардлын ангилал нь орлогын
ангилалтайгаа уялдаж банкны үйл ажиллагааны
чиглэл тус бүрийн ашигт байдлын түвшин,
санхүүгийн үр дүнг үнэлэхэд чиглэсэн байх
шаардлагатай.
Банкны зардлыг дараах байдлаар ангилна.
Үүнд:
1. Үндсэн үйл ажиллагааны зардал
1.1 Хүүний зардал
1.2 Шимтгэлийн зардал
1.3 Санхүүгийн зах дээрхи үйл ажиллагааны
зардал
2. Үндсэн үйл ажиллагааны бусад зардал
3. Банкны үйл ажиллагааг явуулах нөхцөлийг
хангах зардал.
4.Бусад зардал
Ашиг нь банкны үйл ажиллагааны санхүүгийн үр
дүн бөгөөд зардлаас давсан орлого юм.
Банкны ашиг = Банкны орлого - Банкны зардал
Энэ үр дүн сөрөг гарсан бол түүнийг алдагдал гэж
нэрлэдэг.
Банкны олсон ашиг нь ноогдол ашгийн хэмжээг
өсгөх, банкны үйлчилгээний чанарыг дээшлүүлж
хөгжүүлэх , балансын хөрвөх чадвар болон
санхүүгийн тогтвортой байдлыг бататгах, өөрийн
хөрөнгийг өсгөх, үндсэн хөрөнгийг нэмэгдүүлэх бааз
суурь болж байдаг
Арилжааны банкны хориглох үйл ажиллагаа
1. Банк ашиг олох зорилгоор банкны бус үйл
ажиллагаа эрхэлхийг хориглно.
2. Банк түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц
гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад
тохиолдолд бусдад гаргаж өгөх задлах. ашиглахыг
банкны хувь нийлүүлэгч төлөөлөн удирдах
зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал
ажилтанд хориглоно.
a. Тухайн этгээд өөрийн нууцийг задруулахыг бичгээр
зөвшөөрсөн
b. Монгол банк шаардсан
c. Шүүх, прокүрор, цагдаагийн байгууллгын ажлын
шаардлагаар тэдгээр байгууллагын удирдлага
хүсэлг гаргасан.
d. Монгол Улсын хуулийг зөрчсөн нь нотлогдсон бол
олон улсын хуулийп байгууллага Монгол Улстай
эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан
гадаад орны Засгийн газрын гаргасан хүсэлтээр
e. Санхүүгийн зохицуулах хороо өөрийн олгосон
тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаанд хяналт
тавих зорилгоор шаардсан.
3. Банкнаас олгосон зээлийн талаархи банк
хоорондын мэдээлэл зээлийн мэдээлэлийн санд
холбогдох хууль, гэрээнд заасны дагуу мэдээлэл
өгөх
4. Дангаараа буюу бусадтай хамтран санхүүгийн зах
зээл дээр ноёрхох өөр хоорондоо, эсхүл гуравдагч
этгээдэд шударга бусаар давуу байдал бий болгоход
чиглэсэн үйл ажиллагаа явуулах, ийм үйл
ажиллагаанд оролцох
5. Банк, банкны нэгдлийн оролцогчийн өмнө зээл
болон бусад хэлбэрээр хүлээсэн санхүүгийн үүрэг
нь анх тохиролцсон гэрээнээс хугацаа хэтэрсэн
тохиолдолд тухайн санхүүгийн үүрэг хүлээгч,
түүнтэй холбогдох этгээдэд андеррайтерийн
үйлчилгээ үзүүлэх
6. Андеррайтерын үйлчилгээ үзүүлэхдээ үнэт цаас
гаргагч болон түүнтэй холбогдох этгээдэд зээл,
түүнтэи адилтгах санхүүгийн үйлчилгээ үзүүлэх
баталгаа, батлан даалт гаргах
7. Банкны нэгдлийн оролцогчийн андеррайтер хийж
байгаа үнэт цаасыг худалдан авах
8. Андеррайтер хийж байгаа үнэт цаасаа банкны
нэгдлийн оролцогчид шууд буюу шууд бус
хэлбэрээр худалдах, түүнтэй холбогдсон аливаа
үйл ажиллагаа явуулах
9. Банк болон банк бус санхүүгийн байгууллагад
хугацаа хэтэрсэн зээлтэй хуулийн этгээдэд
андеррайтрын үйлчилгээ үзүүлэх
10.Шаардлагыг хангаагүй хуулийн этгээд, иргэн
тухайн банкинд хүлээсэн санхүүгийн өр төлбөрөө
барагдуулахаас өөрөөр аливаа гүйлгээг Монголбанк
зөвшөөрснөөс бусад тохиолдолд хийх
11. Өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар
сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх
12. Улс төрийн аливаа нам, эвсэлд хандив өгөх зэрэг
үйл ажиллагаанууд орно.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжAdilbishiin Gelegjamts
 
Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2
Bbujee
 
Sanhuugiin tailangiin shinjilgee 2
Sanhuugiin tailangiin shinjilgee 2Sanhuugiin tailangiin shinjilgee 2
Sanhuugiin tailangiin shinjilgee 2
E-Gazarchin Online University
 
даатгалын үүсэл хөгжил
даатгалын үүсэл хөгжилдаатгалын үүсэл хөгжил
даатгалын үүсэл хөгжил
Болд Энхтөр
 
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidal
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidalLekts 6 sanhuugiin togtwortoi baidal
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidalByambadrj Myagmar
 
Lecture11
Lecture11Lecture11
Lecture11Bbujee
 
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл Bachkana Enhbat
 
стандарт өртгийн бүртгэл
стандарт өртгийн бүртгэлстандарт өртгийн бүртгэл
стандарт өртгийн бүртгэл
Enebish Vandandulam
 
Санхүү менежментийн тулгуур ойлголтууд
Санхүү менежментийн тулгуур ойлголтуудСанхүү менежментийн тулгуур ойлголтууд
Санхүү менежментийн тулгуур ойлголтууд
ИЗ-СЭЗС багш А.Бибиш
 
Хувьцаа, хувьцааны үнэлгээ
Хувьцаа, хувьцааны үнэлгээХувьцаа, хувьцааны үнэлгээ
Хувьцаа, хувьцааны үнэлгээ
Adilbishiin Gelegjamts
 
Lecture2
Lecture2Lecture2
Lecture2Bbujee
 
Lekts 5 tulburiin chadwar [repaired]
Lekts 5 tulburiin chadwar [repaired]Lekts 5 tulburiin chadwar [repaired]
Lekts 5 tulburiin chadwar [repaired]Byambadrj Myagmar
 
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээМөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээByambadrj Myagmar
 
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onSanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
hicheel2020
 
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээЗардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
erdenesoyol duudgai
 
зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин
Mr Nyak
 
Бүлэг6
Бүлэг6Бүлэг6
Бүлэг6
Burnee Oogii
 
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээХувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Энхтамир Ш
 

What's hot (20)

Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
 
Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2
 
Sanhuugiin tailangiin shinjilgee 2
Sanhuugiin tailangiin shinjilgee 2Sanhuugiin tailangiin shinjilgee 2
Sanhuugiin tailangiin shinjilgee 2
 
даатгалын үүсэл хөгжил
даатгалын үүсэл хөгжилдаатгалын үүсэл хөгжил
даатгалын үүсэл хөгжил
 
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidal
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidalLekts 6 sanhuugiin togtwortoi baidal
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidal
 
Lecture11
Lecture11Lecture11
Lecture11
 
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
 
стандарт өртгийн бүртгэл
стандарт өртгийн бүртгэлстандарт өртгийн бүртгэл
стандарт өртгийн бүртгэл
 
Санхүү менежментийн тулгуур ойлголтууд
Санхүү менежментийн тулгуур ойлголтуудСанхүү менежментийн тулгуур ойлголтууд
Санхүү менежментийн тулгуур ойлголтууд
 
Хувьцаа, хувьцааны үнэлгээ
Хувьцаа, хувьцааны үнэлгээХувьцаа, хувьцааны үнэлгээ
Хувьцаа, хувьцааны үнэлгээ
 
Lecture2
Lecture2Lecture2
Lecture2
 
Lekts 5 tulburiin chadwar [repaired]
Lekts 5 tulburiin chadwar [repaired]Lekts 5 tulburiin chadwar [repaired]
Lekts 5 tulburiin chadwar [repaired]
 
Fm 06
Fm 06Fm 06
Fm 06
 
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээМөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
 
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onSanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
 
Sm3 1
Sm3 1Sm3 1
Sm3 1
 
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээЗардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
 
зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин
 
Бүлэг6
Бүлэг6Бүлэг6
Бүлэг6
 
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээХувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
 

Similar to Sbeul3.2019 2020on

Sbeul3 2.2019 -2020on
Sbeul3 2.2019 -2020onSbeul3 2.2019 -2020on
Sbeul3 2.2019 -2020on
hicheel2020
 
Sanhuugiin undes L8.2019- 2020 on
Sanhuugiin undes L8.2019- 2020 onSanhuugiin undes L8.2019- 2020 on
Sanhuugiin undes L8.2019- 2020 on
hicheel2020
 
Sbeul6.2021 2022
Sbeul6.2021  2022Sbeul6.2021  2022
Sbeul6.2021 2022
ssuserca5598
 
Банкны хяналт шинжилгээ power point-3
Банкны хяналт шинжилгээ power point-3Банкны хяналт шинжилгээ power point-3
Банкны хяналт шинжилгээ power point-3
Ikhzasag SEZS
 
Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?2011_2013
 
Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8
Ikhzasag SEZS
 
Зээлийн шинжилгээ power point-7
Зээлийн шинжилгээ power point-7Зээлийн шинжилгээ power point-7
Зээлийн шинжилгээ power point-7
Ikhzasag SEZS
 
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Umguullin Mongol Umguulugch
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
hicheel2020
 
Sanhuugiin undes L6.2019 - 2020on
Sanhuugiin undes L6.2019 - 2020onSanhuugiin undes L6.2019 - 2020on
Sanhuugiin undes L6.2019 - 2020on
hicheel2020
 
банкны эрх зүйн зохицуул алт
банкны эрх зүйн зохицуул алтбанкны эрх зүйн зохицуул алт
банкны эрх зүйн зохицуул алтСолонго Радуга
 
Зээлийн шинжилгээ power point-2
Зээлийн шинжилгээ power point-2Зээлийн шинжилгээ power point-2
Зээлийн шинжилгээ power point-2
Ikhzasag SEZS
 
MacroL12
MacroL12MacroL12
MacroL12
hicheel2020
 
банкны байгууллага
банкны байгууллагабанкны байгууллага
банкны байгууллага
Nomin-Erdene Gantur
 
FCON
FCONFCON
SbeuL5.2019*- 2020on
SbeuL5.2019*- 2020onSbeuL5.2019*- 2020on
SbeuL5.2019*- 2020on
hicheel2020
 
Sbeul5.2019 2020on
Sbeul5.2019   2020onSbeul5.2019   2020on
Sbeul5.2019 2020on
hicheel2020
 
лекц 5, 6, 7
лекц 5, 6, 7лекц 5, 6, 7
лекц 5, 6, 7ariunubu
 

Similar to Sbeul3.2019 2020on (20)

Sbeul3 2.2019 -2020on
Sbeul3 2.2019 -2020onSbeul3 2.2019 -2020on
Sbeul3 2.2019 -2020on
 
Sanhuugiin undes L8.2019- 2020 on
Sanhuugiin undes L8.2019- 2020 onSanhuugiin undes L8.2019- 2020 on
Sanhuugiin undes L8.2019- 2020 on
 
Sbeul6.2021 2022
Sbeul6.2021  2022Sbeul6.2021  2022
Sbeul6.2021 2022
 
Банкны хяналт шинжилгээ power point-3
Банкны хяналт шинжилгээ power point-3Банкны хяналт шинжилгээ power point-3
Банкны хяналт шинжилгээ power point-3
 
Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?
 
оршил
оршилоршил
оршил
 
Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8
 
Зээлийн шинжилгээ power point-7
Зээлийн шинжилгээ power point-7Зээлийн шинжилгээ power point-7
Зээлийн шинжилгээ power point-7
 
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sanhuugiin undes L6.2019 - 2020on
Sanhuugiin undes L6.2019 - 2020onSanhuugiin undes L6.2019 - 2020on
Sanhuugiin undes L6.2019 - 2020on
 
банкны эрх зүйн зохицуул алт
банкны эрх зүйн зохицуул алтбанкны эрх зүйн зохицуул алт
банкны эрх зүйн зохицуул алт
 
Зээлийн шинжилгээ power point-2
Зээлийн шинжилгээ power point-2Зээлийн шинжилгээ power point-2
Зээлийн шинжилгээ power point-2
 
MacroL12
MacroL12MacroL12
MacroL12
 
банкны байгууллага
банкны байгууллагабанкны байгууллага
банкны байгууллага
 
FCON
FCONFCON
FCON
 
SbeuL5.2019*- 2020on
SbeuL5.2019*- 2020onSbeuL5.2019*- 2020on
SbeuL5.2019*- 2020on
 
Банкны эрх зүйн зочицуулалт
Банкны эрх зүйн зочицуулалтБанкны эрх зүйн зочицуулалт
Банкны эрх зүйн зочицуулалт
 
Sbeul5.2019 2020on
Sbeul5.2019   2020onSbeul5.2019   2020on
Sbeul5.2019 2020on
 
лекц 5, 6, 7
лекц 5, 6, 7лекц 5, 6, 7
лекц 5, 6, 7
 

More from hicheel2020

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
hicheel2020
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
hicheel2020
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
hicheel2020
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
hicheel2020
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
hicheel2020
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
hicheel2020
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
hicheel2020
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
hicheel2020
 
S11a
S11aS11a
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
hicheel2020
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
hicheel2020
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
hicheel2020
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
hicheel2020
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
hicheel2020
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
hicheel2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
hicheel2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
hicheel2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
hicheel2020
 
Sbeul2.2019 2020
Sbeul2.2019   2020Sbeul2.2019   2020
Sbeul2.2019 2020
hicheel2020
 

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul2.2019 2020
Sbeul2.2019   2020Sbeul2.2019   2020
Sbeul2.2019 2020
 

Sbeul3.2019 2020on

  • 2. АРИЛЖААНЫ БАНК 1. Банк ,түүний бүтэц зохион байгуулалт 2. Банкны хөрөнгө 3. Банкны хөрөнгийн эх үүсвэр 4. Банкны тайлан тэнцэл, түүний үзүүлэлтүүд 5. Банкны ашиг
  • 3. 1. Банк ,түүний бүтэц зохион байгуулалт “Банк” гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээд юм.
  • 4. Банкны төрөл Банк нь: 1.Хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлөөр төрийн, хувийн болон холимог 2.Үүсгэн байгуулагдсан хэлбэрээр хязгаарлагдмал хариуцлагатай, хувьцаат 3.Үйл ажиллагаа явуулах хэлбэрээр нийтлэг ба төрөлжсөн байж болно. Банк Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:
  • 5. Үүнд: • Мөнгөн хадгаламж татах • Зээл олгох • Төлбөр тооцоо хийх • Өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах • Гадаад валют худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах • Үнэт металл, эрдэнийн чулуу худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах
  • 6. • Үнэт зүйлс хадгалах • Гадаад төлбөр тооцоо хийх • Үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах • Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа явуулах • Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө өгөх, мэдээлэл өгөх • Хууль тогтоомжоор хориглоогүй бөгөөд төв банкнаас зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээ явуулах
  • 7. Банк санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа эрхэлнэ: 1.Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө , мэдээлэл өгөх 2.Итгэлцлийн үйлчилгээ 3.Даатгалын зуучлагч 4.Андеррайтерын үйлчилгээ 5.Кастодиан 6.Факторингийн үйлчилгээ 7.Харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил,үйлчилгээ.
  • 8. Банкны удирдлага зохион байгуулалтын бүтэц, бүрэлдэхүүн Банк нь нэгэн төрлийн бизнесийн байгууллага боловч компаний болон хоршооны хуулиар байгуулагдаж үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр аж ахуйн газруудаас өвөрмөц онцлогтой. Банк байгуулахын тулд “Банкны тухай хууль”д зааснаар тусгай зөвшөөрөл авна.
  • 9. Хүссэн хуулийн бүх этгээд банк байгуулахад хувь хөрөнгө нийлүүлэх буюу банкны хувьцааг худалдан авах эрхгүй байдаг. Төсвөөс санхүүждэг хуулийн этгээд, шашны байгууллага, энэрэнгүй үйлсийн гэх мэт ашгийн бус байгууллагууд банк байгуулахад хувь хөрөнгө оруулахыг хуулиар хориглоно.
  • 10. Банк байгуулах эрх бүхий хуулийн этгээд, иргэд банк үүсгэж байгуулахын тулд доорх материалыг бүрдүүлнэ. Үүнд: • Банк үүсгэн байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл • Банкийг үүсгэн байгуулагчдын гэрээ • Үүсгэн байгуулах банкны дүрэм • Банк байгуулах эдийн засгийн үндэслэл
  • 11. • Үүсгэн байгуулагч, нөлөө бүхий хувь нийлүүлэгчдийн нэр, хаяг тэдгээрийн болон холбогдох этгээдийн үйл ажиллагааны сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан. • Банкны удирдлага, боловсон хүчин, техник тоног төхөөрөмж, программ хангамж, ажлын байрны тодорхойлолт • Банкинд хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээ, түүний эх үүсвэрийн гарал, үүсэл зэргийг нотлох баримт
  • 12. Монгол банк, банкийг үүсгэн байгуулагчдаас бүрдүүлж ирүүлсэн баримт материалыг зохих журмын дагуу хянан шалгаж шаардлага хангасан гэж үзвэл Ерөнхийлөгчийн дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгчийн тушаалаар гаргана
  • 13. Банк дараахь шаардлагыг хангаж ажиллана: 1.Заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх 2. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу биелүүлэх
  • 14. 3.Харилцагч хэд хэдэн банкаар үйлчлүүлэхэд хязгаарлалт тавихгүй байх 4.Харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцах данснаас нь зарлагын гүйлгээ хийхгүй байх 5. Тухайн банкнаас үзүүлэх үйлчилгээний урьдчилсан нөхцөл болгож өөрийн хараат болон охин компани, салбар, төлөөлөгчийн газар болон бусад үйлчилгээгээр үйлчлүүлэхийг харилцагчаас шаардахгүй байх
  • 15. Банк нь нэгжүүдээр дамжуулан үйл ажиллагаа явуулна. Банкууд нь салбар, тооцооны төв, валютын арилжааны төв, хадгаламжийн касс, төлөөлөгчийн газар гэсэн нэгжүүдтэй байж болно. Монгол банкнаас зөвшөөрсөн үйл ажиллагаануудыг эрхлэхээр зохион байгуулагдсан банкны нэгжийг салбар гэнэ.
  • 16. Манай арилжааны банкууд үйл ажиллагааны хүрээгээ тэлэх зорилгоор үйлчлэх зах зээлээ олж аймгийн төвүүд болон Улаанбаатар хотын дүүргүүдэд салбар нээж ажиллуулж байна. Монгол банкнаас тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийг ханган ажиллаж байгаа банкуудад салбар байгуулах зөвшөөрөл олгоно.
  • 17. Тооцооны төв: Хязгаарлагдмал хүрээнд зээлийн болон зөвшөөрөгдсөн бусад үйл ажиллагаа явуулдаг банкны нэгжийг тооцооны төв гэнэ. Тооцооны төв байгуулах асуудлыг банк өөрөө шийдвэрлэнэ. Хадгаламжийн касс: Иргэдийн хадгаламжийн үйлчилгээг эрхлэх бэлэн мөнгөний орлого төвлөрүүлэх үйлчилгээ, хязгаарлагдмал хүрээнд бэлэн бус тооцоо эрхлэхээр зохион байгуулагдсан банкны нэгжийг хадгаламжийн касс гэнэ
  • 18. Хадгаламжийн касс байгуулах асуудлыг банкны удирдлага өөрөө шийдвэрлэнэ. Валют худалдан авах ,худалдах үйлчилгээг эрхэлдэг банкны нэгжийг валютын касс буюу валютын арилжааны цэг гэнэ. Валютын орлого төвлөрүүлэх, валютын арилжаагаар орлого олох зорилгоор энэ нэгжийг нээх шийдвэрийг банк өөрөө гаргаж ажиллуулна.
  • 19. Банкны ямар нэг үйл ажиллагаа эрхэлдэггүй зөвхөн банкны төлөөллийг хэрэгжүүлэх гэрээ хэлэлцээр байгуулах сурталчилгаа явуулж харилцагч татах зэрэг ажилбарыг тодорхой бүс нутагт зохион байгуулдаг банкны нэгжийг төлөөлөгчийн газар гэнэ. Монгол банктай урьдчилан тохиролцож гэрээ хэлэлцээр байгуулсны үндсэн дээр төлөөлөгчийн газрыг ажиллуулна.
  • 20. Банкны удирдлага зохион байгуулалтын оновчтой бүтцийг бүрдүүлэх нь банк амьдрах чадвартай байх, хөгжиж дэвшихэд чухал нөхцөл болно. Банкны дээд удирдлага түүнд тавигдах шаардлагыг “Банкны тухай ” хуулиар тодорхойлно. Банкны эрх барих дээд байгууллага нь Хувь нийлүүлэгчдийн хурал юм
  • 21. Энэ хуралаар доорх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд: •Банкны дүрэм батлах, дүрэмд өөрчлөлт оруулах •Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх •Жилийн үйл ажиллагааны талаарх ТУЗ-ийн тайланг хэлэлцэж батлах •ТУЗ-ийн дарга, гишүүдийг сонгох, чөлөөлөх, цалин хөлс, үйл ажиллагааны ерөнхий журмыг тогтоох •Банкийг өөрчлөх, татан буулгах
  • 22. Банкны удирдлагын зохион байгуулалтын нийтлэг чиглэлийг доорх байдлаар ангилж болно. Үүнд: • Удирдлагын зөвлөл - Төлөөлөн удирдах зөвлөл • Гүйцэтгэх зөвлөл - Ерөнхий (гүйцэтгэх) захирлаар толгойлуулсан захирлуудын зөвлөл • Удирдлагын ерөнхий асуудлын • Бизнес, үйлчилгээний чиглэлийн • Санхүүгийн удирдлагын чиглэлийн • Мэдээлэл, техник технологийн • Захиргааны Банкны удирдлага зохион байгуулалт ерөнхий бүтэц/Схем/
  • 23.
  • 24. 2. Банкны хөрөнгө Банкны активын бүтэц, бүрэлдхүүн Банкны хөрөнгө байршуулах үйл ажиллагааны үр дүнд активууд бий болно. Өөрөөр хэлбэл бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө болон өөрийн хөрөнгийг орлого олж авах зорилгоор, хөрвөх чадвараа хангаж чадахуйцаар байршуулна. Манай арилжааны банкны тайлан балансад активуудыг дараах төрөл зүйлээр ангилан үзүүлнэ. Үүнд:
  • 25. • Мөнгөн хөрөнгө түүнтэй адилтгах хөрөнгө • Богино хугацаат хөрөнгө оруулалт • Зээл • Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө • Бусад хөрөнгө • Үндсэн хөрөнгө • Урт хугацаат хөрөнгө оруулалт Мөнгөн хөрөнгөд: Касст байгаа бэлэн мөнгө, валютын чек, Монгол банк болон бусад банк дахь харилцах, хадгаламжийн дансанд байгаа мөнгөн хөрөнгө, замд яваа мөнгө, алт, мөнгө болон бусад үнэт металл тус тус хамрагдана.
  • 26. Богино хугацаат хөрөнгө оруулалтад зах зээлийн үнэлгээний зөрүү болон хүүгээр ашиг олох зорилгоор худалдан авсан арилжааны болон богино хугацаат хөрөнгө оруулалтын үнэт цаас хамрагдана. Энд дээрхи шинжийг агуулсан засгийн газрын болон төв банкны үнэт цаас орно. Эдгээр үнэт цаасууд нь банкны хөрвөх чадварыг хангахад чухал нөлөөтэй хэсэг бөгөөд эрсдэл багатай
  • 27. Банкны зээл. Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно. Банкны зээл нь харьцангуй эрсдэлтэй боловч орлого оруулах гол актив юм. Зээлийн нөхцлүүд: • Эргэн төлөгдөх тодорхой хугацаатай • Хүүтэй • Барьцаа, баталгаатай • Тодорхой зориулалттай • Тодорхой хэмжээтэй • Хөнгөлөлттэй (давтан зээлдэгчийн хувьд)
  • 28. Зээлийн ангилалт. Зээлийг дотор нь дараах байдлаар ангилдаг. Үүнд: - Хугацаагаар нь - Салбараар нь - Зориулалтаар нь - Хүүгээр нь - Зээлдэгчээр нь - Барьцаагаар нь - Хэмжээгээр нь - Эргэн төлөгдөх графикаар нь - Эргэн төлөгдөх хугацаа хэтрэлтээр нь - Валютаар нь тус тус ангилна.
  • 29. Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө гэдэг нь зээл төлөлтийн тооцоогоор банкны өмчлөлд шилжсэн, банкны үндсэн үйл ажиллагаа явуулахад ашиглагддаггүй үл хөдлөх хөрөнгийг хэлнэ. Өөрөөр хэлбэл зээл эргэн төлөгдөх магадлал багассан үед зээл олгоход анх барьцаалсан хөрөнгийг зээлдэгч банк эзэмшилдээ авснаар өмчлөлийн эрх нь зээлдэгчээс банкинд шилжинэ.
  • 30. Бусад хөрөнгөнд: • Хуримтлуулж тооцсон хүүгийн авлага • Урьдчилгаа • Материал үнэ бүхий зүйл • Салбар хоорондын тооцоогоор үүссэн авлага • Бусад авлага орно. Үндсэн хөрөнгө: Банкны ажиллах нөхцлийг бүрдүүлдэг харьцангуй урт хугацаанд шаардагдах хөрөнгийг үндсэн хөрөнгө гэнэ
  • 31. Үндсэн хөрөнгийг биет ба биет бус гэж ангилна. Биет үндсэн хөрөнгө нь ажил гүйлгээнд ашиглах, бусдад түрээслүүлэх, удирдлагын зорилгоор ашиглах үүднээс банкны эзэмшиж буй хөрөнгө нэгээс дээш тайлангийн хугацаанд ашиглах биет үндсэн хөрөнгө орно. Биет бус үндсэн хөрөнгө нь ажил гүйлгээнд ашиглах, бусдад түрээслүүлэх удирдлагын зориулалтаар эзэмшиж буй биет оршин байдалгүй бөгөөд харьцангуй удаан хугацаанд ашиглаж болох мөнгөн бус хөрөнгө.
  • 32. Урт хугацаат хөрөнгө оруулалт Урт хугацаанд хүүгийн болон ноогдол ашгийн хэлбэрээр орлого олох зориулалтаар худалдан авсан хөрөнгө оруулалтын үнэт цаасыг урт хугацааны хөрөнгө оруулалт гэнэ. Энд хөрөнгө байршуулахдаа эрсдлийн диверсификаци хийх, ирээдүйд орох орлогыг нэмэгдүүлэх, банкны нөлөөлөх хүрээг өргөтгөх зорилтуудтай уялдуулна. Банкны баланс дахь активийн төрөл зүйлийн харьцаа нь түүний бүтцийг илэрхийлж байдаг.
  • 33. 3 . Банкны хөрөнгийн эх үүсвэр Банкны хөрөнгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлсэн хөрөнгө, өөрийн хөрөнгө 2 хэсэгт хуваана. Банкны хөрөнгийн эх үүсвэрийн дийлэнхийг татан төвлөрүүлсэн хөрөнгө эзэлдэг.
  • 34. I.Татан төвлөрүүлсэн хөрөнгө, түүний бүрэлдэхүүн Хөрөнгийн татан төвлөрүүлсэн аргаар нь: • Үндсэн депозит • Депозитын бус эх үүсвэр буюу удирдлагатай пассив гэж ангилна. Үндсэн депозит гэдэг нь банкинд харилцах болон хадгаламжийн данс нээж үйлчлэх үйл ажиллагааны үр дүнд бий болсон мөнгөн хөрөнгө юм.
  • 35. Харилцах данс дахь хөрөнгө нь харилцагч байгууллага, хувь хүмүүсийн мөнгөн хөрөнгийг хадгалж, өдөр тутмын төлбөр тооцоог нь түргэн шуурхай гүйцэтгэж байх зориулалттай. Харилцах дансны үлдэгдэлд ихэвчлэн хүү төлдөггүй, төлсөн ч хүү нь хадгаламж шиг өндөр байдаггүй. Харин банкны хувьд харилцахаар татсан хөрөнгө нь хамгийн хямд эх үүсвэр болдог .
  • 36. Хадгаламж гэдэг нь банк харилцагчдын мөнгөн хөрөнгийг тохиролцсон тодорхой хүүтэйгээр аюулгүй найдвартай хадгалах явдал юм. Хадгаламж нь хугацаатай болон хугацаагүй гэсэн хэлбэртэй. Банк тодорхой хугацаа, хүү зааж, гэрээ байгуулан мөнгөн хадгалж буй хэлбэрийг хугацаатай хадгаламж гэнэ.
  • 37. Харин хадгалуулах тодорхой хугацаа заахгүйгээр зөвхөн хүүг тохиролцон, данснаасаа хэзээ ч авч болохоор хадгалуулсан хадгаламжийг хугацаагүй хадгаламж гэдэг. Харин депозитын бус эх үүсвэр нь зээлийн шинж чанартай гол нь банк хоорондын зах зээл дэх үйл ажиллагааны үр дүнд бий болно. Банкны татан төвлөрүүлсэн хөрөнгийн дийлэнх хэсгийг үндсэн депозит, бага хэсгийг нь зээл эзэлдэг.
  • 38. Депозитын бус эх үүсвэр нь: 1.Банкны тодорхой харилцагчид хамаардаггүй (Зах зээл дэхь өрсөлдөөний үндсэн дээр бий болдог) 2.Тухайн банкны хөрөнгө төвлөрүүлэх санаачлагын үр дүнд бий болдог шинжүүдээр депозитын эх үүсвэрээс ялгагдана.
  • 39. Депозитын бус эх үүсвэрт : банкны өрийн бичгээр татсан хөрөнгө, Төв банкны зээл, Арилжааны банк хоорондын зээл зэрэг хамаарагдана. Банкны хөрөнгө татан төвлөрүүлэх нэг арга нь сертификат, вексель ,бонд зэрэг өөрийн өрийн бичиг гаргах явдал юм.
  • 40. Банкны сертификат Сертификатыг гол төлөв томоохон банкуудаас гаргадаг бөгөөд банкны томоохон найдвартай эх үүсвэр болно. Сертификат нь тодорхой хугацааны дараа сертификат эзэмшигчид төлөх хүү болон мөнгөн хөрөнгийн хэмжээг тодорхойлсон өрийн бичиг юм.
  • 41. Банкны вексель Банкны хөрөнгө татан төвлөрүүлэх нэг хэлбэр нь банкны вексель бөгөөд энэ нь тодорхой хугацааны дараа вексель эзэмшигчид банк тодорхой хэмжээний мөнгө төлөхийг баталж бичсэн өрийн бичиг юм. Банкны вексель нь үзүүлсэн ажил үйлчилгээ, ачуулсан барааны үнэ төлөх хэрэгсэл, зээлийн барьцаа болох чадвар сайтай нэг төрлийн үнэт цаас юм
  • 42. Төв банкны зээл Энэ нь үнэн чанартаа барьцаатай хугацаатай зээлийн нэг хэлбэр бөгөөд нэг хоногоос хэдэн сарын хугацаатай байж болно. Арилжааны банк нь хөрөнгийн түр зуурын нэмэгдэл хэрэгцээ үүссэн үед төв банкаас зээл авна. Гэхдээ энэхүү зээлийн нийт хэмжээ нь мөнгөний нийлүүлэлтийн хэмжээтэй уялдан хязгаартай байхын зэрэгцээ байршуулсан үнэт цаас, мөнгөн хөрөнгөө барьцаална.
  • 43. Банк хоорондын зээл Зарим арилжааны банкуудад заавал байх нөөцөөсөө илүүдэл нөөц бий болсон байхад зарим банкинд хөрөнгийн нэмэгдэл хэрэгцээ бий болж, илүүдэлтэй банкнаас дутагдалтай банк зээл авах шаардлага гарна. Гэхдээ энэ зээл нь харьцангуй богино хугацаатай, банкны хөрвөх чадварыг шуурхай зохицуулах хэрэгсэл болно. Бусад эх үүсвэрийг бодвол хүү өндөртэй учраас болгоомжтой хандвал зохино.
  • 44. II.Банкны өөрийн хөрөнгө Банкны өөрийн хөрөнгө нь банкны эх үүсвэрийн онцгой хэлбэр бөгөөд байнгын тогтвортой, буцалтгүй байх шинжүүдээрээ бусдаас ялгарна. Банк өөрийн хөрөнгөнд: дүрмийн сан /энгийн ба давуу эрхтэй хувьцаа/ ашиг, нөөцийн болон тусгай сан, эрсдлийн сангууд, нэмж төлөгдсөн капитал, хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл, хоёрдогч өглөг тус тус орно.
  • 45. Дүрмийн сан нь энгийн болон давуу эрхтэй хувьцаанд хувь нийлүүлэгчдээс оруулсан хөрөнгө бөгөөд өөрийн хөрөнгийн дийлэнх хэсгийг эзэлнэ. Банкны тогтвортой байдлыг хангах үүднээс төв банкнаас арилжааны банкуудын дүрмийн сангийн доод хэмжээг тогтоож мөрдүүлдэг билээ. Нэмэлт хөрөнгө оруулалт хийх, болзошгүй алдагдлыг нөхөх зорилгоор ноогдол ашиг төлөөд банкны мэдэлд үлдээж буй ашгаас тусгай сангуудад хуваарилна.
  • 46. Үүнд: нийгмийн хөгжлийн сан, ерөнхий эрсдлийн сан буюу нөөцийн сан, банк хөгжүүлэх сан гэх мэт сангууд хамрагдана. Нэмж төлөгдсөн капитал гэдэг нь хувьцааны нэрлэсэн үнэ, зах зээлийн үнийн зөрүүг хувьцааны тоогоор үржүүлсэнтэй тэнцүү. Тиймээс зах зээл дээрх хувьцааны үнийн өсөлт нь өөрийн хөрөнгийг өсгөдөг бол зах зээлийн үнийн бууралт нь өөрийн хөрөнгийг бууруулах хүчин зүйл болно.
  • 47. Үндсэн хөрөнгийн баланс дахь бүртгэлийн үнээс зах зээлийн үнэ өссөн үед хөрөнгийн дахин үнэлгээ хийж, үнийн зөрүүгээр хөрөнгийн үнэлгээний нэмэгдэл гэсэн дансанд бичилт хийснээр өөрийн хөрөнгө тэр хэмжээгээр өснө. Харин эсрэг тохиолдолд өөрийн хөрөнгийн хэмжээ буурна. Хоёрдогч өглөг нь харилцагч хадгаламж эзэмшигчдийн өмнө хүлээсэн өр төлбөрийг бодвол хоёрдугаарт хувь нийлүүлэгчдийн өмнө хүлээсэн үүргийг бодвол нэгдүгээрт тавигддаг, тодорхой хугацааны дараа хувьцаагаар солих нөхцөлтэйгээр бусдаас урт хугацаагаар зээлдэн авсан хөрөнгө юм
  • 48. 4. Банкны тайлан тэнцэл,түүний үзүүлэлтүүд АКТИВ 1.Банкны нөөц - Бэлэн мөнгө - ТБ дахь харилцах данс 2.ААНэгжүүдэд олгосон зээлийн үлдэгдэл: - Ердийн зээл - Хугацаа хэтэрсэн зээл 3.Хуримтлуулж тооцсон хүүгийн авлага
  • 49. 4.Найдваргүй зээлийн нөөцийн сан 5.ЗГ-ын үнэт цаас 6.ТБ-ны үнэт цаас 7.СЯ-нд олгосон ашгийн урьдчилгаа 8.Дотоодын банкуудаас авах авлага 9.Гадаад актив: - Бэлэн валют, чек - Гадаадын банкууд дахь харилцах данс - Гадаадын банкууд дахь хадгаламж -Гадаадын үнэт цаас гэх мэт
  • 50. 10.Үндсэн хөрөнгө 11.ЗГ-аас авах авлага: - Урьдчилж төлсөн татвар - ЗГ-ын үнэт цаас - Хуримтлуулж тооцсон хүүгийн авлага - ЗГ-аас авах бусад авлага 12.Өмчлөх болон үл хөдлөх хөрөнгийн эрсдлийн сан
  • 51. 13.Зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан 14.Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө 15.Авлагын болзошгүй эрсдлийн сан 16.Биет бус хөрөнгө 17.Урт хугацаат хөрөнгө оруулалт 18.Бусад актив НИЙТ АКТИВ
  • 52. ПАССИВ БА ӨӨРИЙН ХӨРӨНГӨ ПАССИВ: 1.Төгрөгийн харилцах данс: - Улсын байгууллага - Хоршоолол, компани - Хувийн үйлдвэр - Хамтын үйлдвэрийн - Гадаадын байгууллагын - Иргэдийн - Бусад
  • 53. 2.Чөлөөт валютын харилцах данс: - Улсын байгууллага - Хоршоолол, компани - Хувийн үйлдвэр - Хамтын үйлдвэрийн - Гадаадын байгууллагын - Иргэдийн - Бусад 3.Хадгаламжууд: Төгрөгийн хадгаламж - Байгууллагын
  • 54. - Иргэдийн Валютын хадгаламж - Байгууллагын - Иргэдийн 4. Дотоодын банкуудад өгөх өглөг 5. Банк хоорондын тооцооны өглөг 6.Бусад арилжааны банкны нээсэн харилцах, хадгаламж 7.Гаргасан өрийн бичиг ба бусад зээлсэн эх үүсвэр
  • 55. 8.Татварын өглөг 9.Мөнгөний зах зээлийн хэрэгслүүд - Хадгаламжийн сертификат - Банкнаас гаргасан өрийн бичиг 10.МБ-аас авсан зээл 11.ЗГ-ын хадгаламж 12.Бусад банкнаас авсан эх үүсвэр 13.Гадаад пассив: - Гадаадын банкны валютын харилцах - Гадаадын банкны валютын хадгаламж
  • 56. - Гадаадын банкнаас авсан валютын зээл - Гадаадын байгууллагын харилцах данс - Гадаадын байгууллагын хадгаламжийн данс - Бусад гадаад пассив 14.Бусад пассив: - Бусад тооцоо - Салбар хоорондын тооцооны өглөг - Хүүний хуримтлуулж тооцсон өглөг - Валют арилжааны эх үүсвэрийн данс
  • 57. - Гадаадаас ирсэн гуйвуулгын өглөг - Банкны үйл ажиллагаанд зарцуулагдах хөрөнгө - Клирингийн дамжуулалтын саатал - Хоёрдогч өглөг НИЙТ ПАССИВ Өөрийн хөрөнгө: -Энгийн хувьцаа -Давуу эрхтэй хувьцаа -Дүрмийн сан -Нэмж төлөгдсөн капитал
  • 58. - Ашиг • Тухайн оны сарын ашиг • Ханшны зөрүү ашиг • Өнгөрөгч оны ашиг - Тусгай зориулалтын нөөц сан - Бусад сан НИЙТ ӨӨРИЙН ХӨРӨНГӨ НИЙТ ПАССИВ БА ӨӨРИЙН ХӨРӨНГӨ
  • 59.
  • 60. Арилжааны банкны тэнцлийн гадуурх үйл ажиллагаа Тэнцлийн гадуурх үйл ажиллагаа гэдэг нь тайлан тэнцэлд тусгагддаггүй боловч тодорхой хэмжээний ашиг олдог банкны үйл ажиллагааг хэлнэ. Эдгээр үйл ажиллагаанууд нь хүүний бус орлогыг бүрдүүлж байдаг ба зарим тохиолдолд их хэмжээний эрсдлийг дагуулдаг. Үүнд: Аккредитив: Гадаад төлбөр тооцооны хэрэгсэл, банк харилцагчийн өмнөөс үүрэг хүлээдэг. Зээлийн шугам: Тодорхой хугацааны дотор зээл олгохыг баталсан зээлийн амлалт Үүсмэл гэрээ, хэлцэл : Фьючерс, опцион, форвард , своп гэх зэрэг үүсмэл гэрээ хэлцлүүд нь гэрээ хийгдэх өдөр тэнцлийн гадуур бүртгэгдэх ба арилжаа хийгдэх өдөр тайлан тэнцэлд бодит ашиг, алдагдал нь бүртгэгдэнэ.
  • 61. 5.Банкны ашиг. Банкны үйл ажиллагааны үндсэн зорилго бол урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаагаа хангах замаар их хэмжээний ашиг олоход оршино. Юуны өмнө ашгийн хэмжээ нь олсон орлого , гарсан зардлын хэмжээнээс хамаарна. Тайлангаар гарсан бүх орлогыг нийт орлого гэнэ. Нийт орлогыг дараах байдлаар ангилна. Үүнд:
  • 62. 1.Үндсэн үйл ажиллагааны орлого 1.1 Хүүгийн орлого 1.2 Шимтгэлийн орлого 1.3 Санхүүгийн зах зээл дээрхи үйл ажиллагаанаас орох орлого 1.4 Үндсэн үйл ажиллагааны бусад орлого 2.Үндсэн бус үйл ажиллагааны орлого 3.Ердийн бус орлого
  • 63. Банкны зардал нь үндсэн болон үндсэн бус үйл ажиллагаа явуулахад гарах мөнгөн зардал юм. Банкны зардлын ангилал нь орлогын ангилалтайгаа уялдаж банкны үйл ажиллагааны чиглэл тус бүрийн ашигт байдлын түвшин, санхүүгийн үр дүнг үнэлэхэд чиглэсэн байх шаардлагатай.
  • 64. Банкны зардлыг дараах байдлаар ангилна. Үүнд: 1. Үндсэн үйл ажиллагааны зардал 1.1 Хүүний зардал 1.2 Шимтгэлийн зардал 1.3 Санхүүгийн зах дээрхи үйл ажиллагааны зардал 2. Үндсэн үйл ажиллагааны бусад зардал 3. Банкны үйл ажиллагааг явуулах нөхцөлийг хангах зардал. 4.Бусад зардал
  • 65. Ашиг нь банкны үйл ажиллагааны санхүүгийн үр дүн бөгөөд зардлаас давсан орлого юм. Банкны ашиг = Банкны орлого - Банкны зардал Энэ үр дүн сөрөг гарсан бол түүнийг алдагдал гэж нэрлэдэг.
  • 66. Банкны олсон ашиг нь ноогдол ашгийн хэмжээг өсгөх, банкны үйлчилгээний чанарыг дээшлүүлж хөгжүүлэх , балансын хөрвөх чадвар болон санхүүгийн тогтвортой байдлыг бататгах, өөрийн хөрөнгийг өсгөх, үндсэн хөрөнгийг нэмэгдүүлэх бааз суурь болж байдаг
  • 67. Арилжааны банкны хориглох үйл ажиллагаа 1. Банк ашиг олох зорилгоор банкны бус үйл ажиллагаа эрхэлхийг хориглно. 2. Банк түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх задлах. ашиглахыг банкны хувь нийлүүлэгч төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал ажилтанд хориглоно. a. Тухайн этгээд өөрийн нууцийг задруулахыг бичгээр зөвшөөрсөн b. Монгол банк шаардсан
  • 68. c. Шүүх, прокүрор, цагдаагийн байгууллгын ажлын шаардлагаар тэдгээр байгууллагын удирдлага хүсэлг гаргасан. d. Монгол Улсын хуулийг зөрчсөн нь нотлогдсон бол олон улсын хуулийп байгууллага Монгол Улстай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан гадаад орны Засгийн газрын гаргасан хүсэлтээр e. Санхүүгийн зохицуулах хороо өөрийн олгосон тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор шаардсан.
  • 69. 3. Банкнаас олгосон зээлийн талаархи банк хоорондын мэдээлэл зээлийн мэдээлэлийн санд холбогдох хууль, гэрээнд заасны дагуу мэдээлэл өгөх 4. Дангаараа буюу бусадтай хамтран санхүүгийн зах зээл дээр ноёрхох өөр хоорондоо, эсхүл гуравдагч этгээдэд шударга бусаар давуу байдал бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулах, ийм үйл ажиллагаанд оролцох
  • 70. 5. Банк, банкны нэгдлийн оролцогчийн өмнө зээл болон бусад хэлбэрээр хүлээсэн санхүүгийн үүрэг нь анх тохиролцсон гэрээнээс хугацаа хэтэрсэн тохиолдолд тухайн санхүүгийн үүрэг хүлээгч, түүнтэй холбогдох этгээдэд андеррайтерийн үйлчилгээ үзүүлэх
  • 71. 6. Андеррайтерын үйлчилгээ үзүүлэхдээ үнэт цаас гаргагч болон түүнтэй холбогдох этгээдэд зээл, түүнтэи адилтгах санхүүгийн үйлчилгээ үзүүлэх баталгаа, батлан даалт гаргах 7. Банкны нэгдлийн оролцогчийн андеррайтер хийж байгаа үнэт цаасыг худалдан авах
  • 72. 8. Андеррайтер хийж байгаа үнэт цаасаа банкны нэгдлийн оролцогчид шууд буюу шууд бус хэлбэрээр худалдах, түүнтэй холбогдсон аливаа үйл ажиллагаа явуулах 9. Банк болон банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлтэй хуулийн этгээдэд андеррайтрын үйлчилгээ үзүүлэх
  • 73. 10.Шаардлагыг хангаагүй хуулийн этгээд, иргэн тухайн банкинд хүлээсэн санхүүгийн өр төлбөрөө барагдуулахаас өөрөөр аливаа гүйлгээг Монголбанк зөвшөөрснөөс бусад тохиолдолд хийх 11. Өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх 12. Улс төрийн аливаа нам, эвсэлд хандив өгөх зэрэг үйл ажиллагаанууд орно.