More Related Content
Similar to Seminar 11. 2020 2021on -h
Similar to Seminar 11. 2020 2021on -h (20)
More from hicheel2020 (20)
Seminar 11. 2020 2021on -h
- 1. Семинар
I.Үнэн/ Худал
Дараах асуултуудад үнэн эсвэл худал гэж хариулна.
1. Гадаад валютын актив, пассивын зөрүүгээр цэвэр ханшийн эрсдэлд өртөх хэмжээг тодорхойлно.
2. Гадаад валют арилжаа 7 хоногийн 24 цагийн турш тасралтгүй явагддаг.
3. Валютын ханшийн өөрчлөлтөөс хүлээх алдагдалаа бууруулахын тулд гадаад валютын нээлттэй
позицийн хэмжээг багасгах, тэг болгох хэрэгтэй.
3. Зах зээлийн эрсдэл нь санхүүгийн зуучлагчийн үйл ажиллагаанаас шалтгаалан бий болдог эрсдэл
юм.
5. Валютын ханшийн өөрчлөлт нь зах зээлийн эрсдлийн нэг юм.
6. VaR нь хүлээх алдагдлын доод хэмжээг тооцдог арга юм.
7. Тэнцлийн гадуурх үйл ажиллагаанууд нь санхүүгийн байгууллагын орлогыг нэмэгдүүлэх
зорилготой үйл ажиллагаанууд юм.
8. Тэнцлийн гадуурх үйл ажиллагаанууд нь санхүүгийн байгууллагын ашгийг бууруулж, зардлыг
нэмэгдүүлж байдаг.
9. Банкны өөрийн хөрөнгийг бодитоор үнэлэхийн тулд тэнцлийн ба тэнцлийн гадуурх актив,
пассивуудын үнэлгээг аль алийг нь ашиглана.
10. Гадаад улсын аж ахуйн нэгжид зээл олгохдоо тухайн улсын эрсдэлийг давхар авч үзэх хэрэгтэй.
11. Улсын эрсдэлийг тооцох дотоод үнэлгээний загвар нь олон тооны статистик мэдээлэл шаарддаг.
12. Үйл ажиллагааны эрсдэл үүсгэгч гол хүчин зүйл нь хүн байна.
13. Үйл ажиллагааны эрсдэлийг тооцох нь маш хялбар.
14. Харилцагч хадгаламж эзэмшигчид данснаасаа мөнгө татахад хөрвөх чадварын эрсдэл үүсдэг.
15. Тэнцлийн гадуурх бүртгэгддэг зарим үйл ажиллагаанууд хөрвөх чадварын эрсдэлийг үүсгэдэг
II. Тест
1. Гадаад валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйл нь аль вэ?
- 2. a) Мөнгөний нийлүүлэлт
b) Инфляци
c) Гадаад худалдаа (экспорт)
d) Бүгд
2. Санхүүгийн байгууллага ямар шалтгааны улмаас гадаад валют арилжаанд оролцдог вэ ?
a) Хедж хийх
b) Спекуляци
c) Төлбөр тооцоо гүйцэтгэх
d) Бүгд
3. Ямар тохиолдолд санхүүгийн байгууллага ханшийн эрсдэлд өртөхгүй вэ ?
a) Гадаад валютын нээлттэй позицитой үед
b) Гадаад валютын хаалттай позицитой үед
c) Гадаад валютын арилжаа форвард хэлцэл хийсэн үед
d) Аль нь ч биш
4. Санхүүгийн байгууллага гадаад валютын нээлттэй урт позицитой байгаа бол аль тохиолдолд
ханшийн өөрчлөлтөөс алдагдал хүлээх вэ ?
a) Ханш өсөх
b) Ханш буурах
c) Ханш тогтвортой байх
d) Аль нь биш
5. Санхүүгийн байгууллага зах зээлийн эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэхийн тулд дараах арга
хэмжээнээс хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
a) Удирдлагыг мэдээллээр хангах
b) Хязгаарлалт тогтоох
c) Тараан байршуулах
d) Бүгд
6. Санхүүгийн зуучлагчийн хувьд зах зээлийн эрсдэлд дараах зүйлсийн аль нь багтахгүй вэ?
a) Ханшийн өөрчлөлт
b) Хүүний өөрчлөлт
c) Мөнгөний нийлүүлэлтийн өөрчлөлт
d) Алтны ханшийн өөрчлөлт
7 . Аль нь тэнцлийн гадуур бүртгэгдэхгүй үйл ажиллагаа вэ?
a) Баталгаа
b) Фьючерсийн гэрээ
c) Цэвэр зээл
d) Аккредитив
8. Аль нь тэнцлийн гадуурх актив бэ?
a) Батлан даалт
b) Зээлийн шугам
c) Аккредитив
d) Бүгд
- 3. 9.Тэнцлийн гадуурх үйл ажиллагааны эрсдэлээ бууруулахын тулд ямар арга хэмжээ авах вэ?
a) Хязгаар тогтоох
b) Тараан байршуулалт хийх
c) a) ба b)
d) Аль нь ч биш
10. Улсын эрсдэлийг үнэлдэг дотоод үнэлгээний загвар ямар харьцаа үзүүлэлтийг ашигладаг вэ?
a) Зээлийн үйлчилгээний харьцаа
b) Эргэлтийн харьцаа
c) Активын өгөөж
d) Бүгд
11.Улсын эрсдэлийг үнэлдэг мэргэжлийн зэрэглэл тогтоодог байгууллагууд аль нь вэ?
a) Fitch rating
b) World bank
c) Basel Committee
d) Аль нь ч биш
12. Үйл ажиллагааны эрсдэл үүсгэгч хүчин зүйлс аль нь вэ?
a) Хүн
b) Гадаад орчны нөлөөлөл
c) Техник, технологи
d) Бүгд
13.Санхүүгийн байгууллагын нэг үйлчилгээнд хийсэн хөрөнгө оруулалт нь бусад үйлчилгээний
зардлыг бууруулж байгааг...........гэнэ.
a) Машстабын хэмнэлт
b) Машстабын хэтрэлт
c) Далайцын хэмнэлт
d) Далайцын хэтрэлт
14. Халуун мөнгөнд аль эх үүсвэр орох вэ?
a) Харилцах
b) Хугацаагүй хадгаламж
c) Хугацаатай хадгаламж
d ) a) ба b)
15. Бэлэн мөнгөний нөөцийг илүү байршуулахын давуу тал аль нь вэ
a) Хөрвөх чадварьш эрсдэлийг бууруулна
b) Ашигт ажиллагааг бууруулна
c) Мөнгөний нийлүүлэлтийг бууруулна
d) Бүгд