SlideShare a Scribd company logo
1 of 8
МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД
1. Макроэдийн засгийн ухааны үүсэл, судлах зүйл
Макроэдийн засгийн ухааны үүсэл. Эдийн засгийн нөөцийг үр ашигтай ашиглах тухай асуудал
эдийн засгийн аль ч тогтолцооны үед байнга үүсч байдаг билээ. Эдийн засгийн харилцаанд
оролцогч үй олон субъектуудын үйл ажиллагааг хувийн эрх ашиг хэмээгч “үл үзэгдэгч гар”
зохицуулж байдаг талаар одоогоос 230 гаруй жилийн тэртээ Шотландын эдийн засагч А. Смит
“Үндэстний түмний баялаг” хэмээх алдарт бүтээлдээ өгүүлсэн байдаг юм. Хувийн эрх ашиг нь
ашиг орлого олох замаар баялагаа арвижуулах гэсэн хувь хүний хүсэл эрмэлзэлээр илэрдэг аж.
Үнэхээр ч хүн бүр хөрөнгө зоорио арвижуулах замаар аж амьдралаа дээшлүүлэхийг байнга зорьж
байдаг билээ. Гэхдээ үүний тулд заавал бусдад хэрэгтэй зүйлс бүтээж, арилжаанд оролцох
шаардлагатай болдог. Харин нийгэмд юу хэрэгцээтэй байгаа талаарх мэдээллийг бүтээгдэхүүн,
үйлчилгээний үнэ, тарифын өөрчлөлтөөс олж авдаг аж. Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ эрэлт,
нийлүүлэлтээр тодорхойлогддог болохоор үнийн өсөлт нь тухайн бүтээгдэхүүний хангамж тааруу
байгааг, үнийн бууралт нь тухайн бүтээгдэхүүн зах зээл дээр илүүдэлтэй байгааг, харин үнэ
тогтвортой байвал тухайн бүтээгдэхүүний зах зээл тэнцвэртэй байгааг тус тус илэрхийлдэг. Ийм
учраас хүмүүс хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд зах зээл дээр хомсдолтой байгаа тэр
бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээн бий болгоход хөрөнгө хүчээ зориулан боломжийнхоо дээд
хязгаарт үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү үйл ажиллагааны үр дүнд хувь хүний болон нийгмийн
аж байдал нэгэн зэрэг дээшилдэг аж. Ингэхлээр “үл үзэгдэгч гар”-ын зохицуулалт нь эдийн
засгийн хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай хуваарилдаг байна. Эндээс зах зээлийн зохицуулалт
л эдийн засгийн хязгаарлагдмал нөөцийн ашиглалтын үр ашгийг хангадаг гэсэн дүгнэлт гарч ирж
байгаа юм. Өөрөөр хэлбэл, зах зээлийн зохицуулалтын механизм нь төрийн оролцоогүйгээр эдийн
засгийн нөөцийн үр ашгийг хангадаг гэсэн үг юм. Ийм онол 1920-оод оны сүүл үе хүртэл
давамгайлж байсан билээ. Гэвч 1929-1933 оны Их хямрал уг онолыг мухардалд оруулж эдийн
засгийн гүн гүнзгий уналтын учир шалтгааныг нээн илрүүлж, гарах арга замыг эрж хайх зорилтыг
судлаачдын өмнө дэвшүүлсэн юм. Энэ нь орчин үеийн макроэдийн засгийн ухааныг үүсэн
хөгжихөд ихээхэн түлхэц болжээ. Тэр үеийн судлаачдын дотроос Английн алдарт эдийн засагч
Дж. М. Кейнс зах зээлийн зохицуулалтын механизмын согогийг илрүүлж, улмаар түүнийг төрийн
зохицуулалттай зөв хослуулбал эдийн засаг улам үр ашигтай болж, эдийн засгийн өсөлт хангагдах
боломжтой болохыг 1936 онд нийтлүүлсэн “ Ажил эрхлэлт, зээлийн хүү, мөнгөний ерөнхий онол”
хэмээх алдарт бүтээлдээ нотолсон юм. Ийм ч учраас Дж. М. Кейнсийг орчин цагийн макроэдийн
засгийн ухааныг үндэслэгч хэмээн өргөмжилдэг юм билээ.
Макроэдийн засгийн ухааны судлах зүйл. Хамгийн ерөнхий утгаар нь авч үзвэл, макроэдийн
засгийн ухаан нь эдийн засгийг бүхэлд нь судалдаг юм. Энэ нь юуны өмнө эдийн засгийн
харилцаанд оролцогчдын гаргаж байгаа шийдвэрүүдийг харилцан үйлчлэлд нь авч үзнэ гэсэн үг
аж. Эдийн засаг нь бие биенээсээ үл хамаарсан үй олон нэгжээс бүрддэг бөгөөд тэдгээрийг
гүйцэтгэх үүргээр нь юуны өмнө өрх гэрүүд, пүүсүүд гэсэн үндсэн хоёр бүлэгт хуваан авч үздэг
билээ. Өрх гэрүүд нь худалдан авах бүтээгдэхүүн, үйлчилгээ болон хөлслүүлэх хөдөлмөрийн
талаар, харин өрхүүдийн өмчинд байдаг пүүсүүд нь хичнээн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хичнээн
хүнийг хөлслөх талаар тус тус бие даасан шийдвэр гаргадаг. Иймд өрхүүдийн шийдвэр нь
нийлбэрээрээ нийт төлөвлөгдсөн зардлыг буюу нийт эрэлтийг тодорхойлдог бол пүүсүүдийн
шийдвэр нь гарцын нийт хэмжээ буюу нийт нийлүүлэлт болон хувирдаг байна. Ингэхлээр
өрхүүдийн болон пүүсүүдийн шийдвэр нь эцсийн дүндээ ажил эрхлэлтийн түвшин, үнийн
түвшин, инфляцийн түвшин, үйлдвэрлэгдэх бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээ, түүнчлэн
үйлдвэрлэлийн өсөлтийн хурдац зэргийг тодорхойлдог аж. Ийм учраас бүрэн ажил эрхлэлт, эдийн
засгийн өсөлт, үнийн тогтвортой байдлыг хангахуйц байдлаар дээрх шийдвэрүүд уялдан
зохицоогүй тохиолдолд ажилгүйдэл, инфляци, эдийн засгийн уналт, хэт халалт зэрэг макро эдийн
засгийн асуудлууд үүсдэг байна. Өөрөөр хэлбэл, өрхүүд, пүүсүүдийн үл хамаарсан шийдвэрүүд
хоорондоо авцалдсан эсэх нь макроэдийн засгийн асуудлууд үүсэх шалтгаан болдог аж. Пүүсүүд
болон өрх гэрүүд нь бие биенээсээ үл хамаарсан үйл ажиллагаа явуулдаг хэдий ч харилцан
үйлчлэлээр дамжин бие биендээ заавал нөлөөлдөг бөгөөд энэхүү харилцан үйлчлэл нь Засгийн
газрын шийдвэрүүдийн нөлөөнд мөн автдаг. Нийт эдийн засгийн хувьд үйлдвэрлэлийн
хэмжээний талаарх пүүсүүдийн шийдвэр нь өрхүүдийн орлогыг, тэгэхлээр мөн тэдний зарлагын
хэмжээг тодорхойлдог. Харин бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах талаарх өрх гэрүүдийн
шийдвэр нь пүүсүүдийн орлогыг, тэгэхлээр тэдний үйлдвэрлэлийн хүчин зүйлс дэх эрэлтийг мөн
тодорхойлдлог байна. Үүнийг Зураг 1-д дүрсэлсэн орчлын бүдүүвчээс харж болно.
Зураг 1.Орлого, зарлагын орчил
Одоо өрхүүд болон пүүсүүдийн шийдвэр хоорондоо авцалдаагүйн улмаас макроэдийн засгийн
асуудлууд хэрхэн үүсч болохыг дэлгэрүүлэн авч үзье.
Ажилгүйдэл. Өрхүүд орлоготой болохын тулд үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг хүчин зүйлийн зах
зээлд нийлүүлдэг бол пүүсүүд ашиг олохын тулд үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг өрх гэрүүдээс
худалдан (түрээсэлж) авч, үйлдвэрлэл зохион байгуулж, бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэн
өрхүүдэд худалддан борлуулдаг болох нь Зураг 1.-ээс харагдаж байна.
Ажиллахыг хүссэн хүмүүс ажил олж чадахгүй болсон тохиолдолд л ажилгүйдэл үүсэх нь
ойлгомжтой. Гэхдээ ийм байдал хэзээ үүсч болох вэ? гэсэн асуулт зүй ёсоор урган гардаг.
Хэрэв үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн борлогдохоо байгаад агуулах сав зай завсаргүй болчихвол
пүүсүүд үйлдвэрлэлээ хумиж, ажлын байраа хорогдуулж, харин цомхотгогдсон хүмүүс
ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг. Энэ нь нийт орлогын хэмжээг бууруулна. Үүнтэй уялдаад
нийт эрэлт хорогдож, пүүсүүдийн нийлүүлэлт багасах болно. Энэ нь ажилгүйдлийн асуудлыг
улам бүр хурцадгадаг аж.
Пүүсүүдийн бүтээгдэхүүн борлогдохгүй болохоор үйлдвэрлэл хумигдаж, энэ нь ажилгүйдэл
үүсэхэд хүргэж байгаа бол юу эдийн засгийг анхных нь төлөв байдалд буцаан оруулж чадах вэ?
гэсэн асуулт зүй ёсоор тавигддаг. Энэ нь тасралтгүй буурах үйлдвэрлэл болон ажил эрхлэлтийн
асуудлыг хэрхэн даван туулах вэ? гэсэн үг юм. Эдгээр асуултуудад макроэдийн засгийн ухаан
хариулдаг. Ажилгүйдэл нь ажилгүй байгаа тухайн хүний хувийн асуудал мэт боловч хөдөлмөр
хэмээх хязгаарлагдмал тоо хэмжээтэй эдийн засгийн нөөцийн нэг хэсэг нь үрэгдэж, боломжит
бүтээгдэхүүний тодорхой хэсгийг алдаж байгаа болохоор зөвхөн ажилгүй хүн төдийгүй, нийт
иргэд хохироход хүрдэг. Иймд ажилгүйдэл нь нийт нийгмийн эрх ашгийг хөндсөн асуудал мөн
болох нь тодорхой байна. Ажилгүйдлийн тухай бид тав дугаар бүлэгт дэлгэрүүлэн үзэх болно.
Инфляци. Инфляци нь үнийн ерөнхий түвшний өсөлтөөр илэрдэг. Одоо энэхүү үзэгдэл хэрхэн
үүсдэг юм бэ?, инфляци нийт нийгмийн эрх ашгийг хөндсөн асуудал мөн үү? гэсэн асуултуудад
хариулъя. Эдийн засаг бүрэн ажил эрхлэлтийн түвшинд ажиллаж байна гэж бодъё. Энэ нь
ажиллахыг хүссэн бүх хүн ажилтай байна гэсэн үг юм. Гэтэл хэрэглэгчид өмнөхөөсөө илүү их
хэрэглэхээр гэнэт шийджээ гээд төсөөлье. Ийм тохиолдолд хэрэглээг дагаад нийт эрэлт өсөх нь
ойлгомжтой. Үүний хариуд пүүсүүд нийлүүлэлтээ нэмэгдүүлэх учиртай. Гэвч ашиглагдаагүй
нөөц байхгүй, эдийн засаг бүхэлдээ үйлдвэрлэлийн боломжийн хязгаар дээр ажиллаж байгаа
болохоор пүүсүүд нийлүүлэлтээ нэмэгдүүлж чадахгүй. Гэхдээ л ямар нэгэн зүйл хийх
шаардлагатай болох нь мэдээж. Эхлээд пүүсүүд “Бүх бараа зарагдсан” гэсэн зарлал өлгөх ч юм
уу, эсвэл бүтээгдэхүүн худалдан авахыг хүсч байгаа хүмүүсийг дараалалд оруулан үйлчлэх гэх
мэтийн арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Дараа нь аргаа барж нийлүүлэлтээс давсан эрэлтийг
зохицуулахын тулд үнээ нэмэхэд хүрдэг. Энэ нь инфляци үүсэх шалтгаан болдог байна.
Инфляциас тодорхой хувь хүн ч юм уу, эсвэл хэсэг бүлэг хүмүүс хохироод өнгөрдөггүй. Үндэсний
мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар буурах үзэгдлийг инфляци гэж нэрлэдэг. Инфляци
үүссэнээр нийт эдийн засгийн хэмжээнд үнийн ерөнхий түвшин өсдөг учраас нийт иргэдийн
худалдан авах чадвар өмнөхөөсөө буурдаг. Иймд инфляци нь нийт нийгмийн эрх ашгийг хөндсөн
асуудал мөн бөгөөд түүнтэй хүмүүс ганц нэгээрээ тэмцээд үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой байна.
Инфляцийн тухай асуудлыг дөрөв дүгээр бүлэгт тусгайлан судлах болно.
Эдийн засгийн өсөлт. Хүн бүрийн туйлын зорилго нь өнгөрүүлсэн амьдралдаа харамсахгүйгээр
өөрийн хүсэл, мөрөөдлийг ханган амьдрахад оршдог. Гэхдээ үүний тулд эдийн засаг байнга,
тасралтгүйгээр хөгжин дэвшиж байх учиртай. Энэ нь нийгмийн бүтээж байгаа бялуу жилээс жилд
байнга томорч байх учиртай гэсэн үг юм. Ингэснээр энэ бялуунаас хүн бүрт ногдох хэсэг ч мөн
томорч, аж байдал нь дээшилдэг. Гэвч төрөл бүрийн шалтгааны улмаас эдийн засгийн өсөлт нь
нэг чигийн биш, харин уналт, өрнөлтийг агуулсан хэлбэлзэлт үйл явц байдаг. Үүнтэй уялдаад
эдийн засгийн байнгын, давшингуй өсөлтийг хангахтай холбогдсон макроэдийн засгийн асуудал
үүсдэг юм. Даяарчлалын үйл явц гүнзгийрч, дэлхийн аж ахуйн нэгдсэн тогтолцоо үүсч хөгжих
үйл явц өрнөж байгаа өнөөгийн нөхцөлд үндэсний эдийн засаг улам бүр нээлттэй болсоор байна.
Ийм учраас эдийн засгийг бүхэлд нь судлахын тулд гадаад эдийн засгийн харилцааны төвлөрсөн
илэрхийлэл болох төлбөрийн тэнцэлийн асуудлыг авч үзэх зайлшгүй шаардлагатай болдог.
Төлбөрийн тэнцэл. Улс орнууд үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүнийхээ нэг хэсгийг гадаад
орнуудад худалдан борлуулдгийн зэрэгцээгээр өөрсдөө хийдэггүй буюу хийсэн ч өртөг зардал
ихтэй бүтээгдэх тийм бүтээгдэхүүнийг гадаадаас худалдан авч дотоодын хэрэгцээнийхээ нэг
хэсгийг хангадаг. Түүнчлэн улс орнуудын хооронд төрөл бүрийн тусламж, шилжүүлгүүд байнга
хийгдэж байдгаас гадна зээлэх, зээлдүүлэх үйл явц тасралтгүй өрнөж байдаг юм. Улс орнуудын
хооронд хийгдэж байдаг эдгээр ажилбаруудын үр дүн нь төлбөрийн тэнцэлд тусгалаа олдог аж.
Төлбөрийн тэнцэл нь урсгал тооцоо, капиталын тооцоо гэсэн 2 үндсэн хэсгээс бүрддэг.
Урсгал тооцоонд бараа, үйлчилгээний экспортын орлого, импортын төлбөр, бусдад зээлдүүлсэн
хөрөнгийн зээлийн хүүгийн орлого, бусдаас зээлсэн хөрөнгийн зээлийн хүүгийн төлөлттэй
холбогдсон зардал, төрөл бүрийн тусламж, шилжүүлгүүдийг тус тус бүртгэдэг. Хэрэв экспортын
орлого, бусдаас авсан зээлийн хүүгийн орлого, хүлээж авсан тусламж, шилжүүлгүүдийн нийлбэр
нь импортын төлбөр, бусад улсад төлсөн зээлийн хүү, шилжүүлгүүдийн нийлбэрээс давж байвал
урсгал тооцоо ашигтай, харин дээрхийн эсрэг тохиолдолд бол алдагдалтай байдаг аж.
Капиталын тооцоо нь хоёр улсын хооронд хийгдсэн хөрөнгө оруулалт, зээлийн хөрөнгийн
урсгалыг тусгадаг юм. Урсгал тооцооны алдагдлыг бусад улсаас зээл авах юм уу, эсвэл бусад
улсуудад өөрийн баялгаасаа заримыг нь худалдах замаар хаадаг аж. Харин урсгал тооцоо ашигтай
үед илүүдлээ бусад улсуудад зээлдүүлэх, эсвэл тэдний баялгийн зарим хэсгийг худалдан авах
боломжтой болдог байна. Эндээс харахад урсгал тооцооны алдагдал нь капитал тооцооны
илүүдлийг, харин илүүдэл нь капитал тооцооны алдагдлыг тус тус бий болгодог байна.
Урсгал тооцооны алдагдал нь бусад улсаас зээл авах, бүтээгдсэн баялгийнхаа нэг хэсгийг
харийнханд худалдан борлуулах зэрэг асуудалтай холбоотой учраас тухайн улсын нийт иргэдийн
эрх ашгийг хөнддөг. Иймд урсгал тооцооны алдагдлын учир шалтгаан, үр дагаварыг нээн
харуулах асуудал нь макроэдийн засгийн ухааны судлах зүйлд хамаардаг юм.
2. Макроэдийн засгийн бодлого, түүний арга хэрэгслүүд
Ажилгүйдэл, үнийн ерөнхий түвшний өсөлт, эдийн засгийн мөчлөгт хөгжил, төлбөрийн
тэнцэлийн алдагдал зэрэг нь тухайн улсын нийт иргэдийн эрх ашгийг хөндөж байдгийн
зэрэгцээгээр дан ганц зах зээлийн зохицуулалтын механизмаар шийдвэрлэгдэх бололцоогүй гэдэг
нь өнгөрсөн зууны 20-оод оны сүүл үеэс тодорхой болсон билээ. Үүнтэй уялдаад эдгээр
асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ? гэсэн жам ёсны асуулт үүсдэг. Энэ нь эдийн засаг дахь
төрийн үүрэг, ролийг “шөнийн манаач”-аас арай өөрөөр авч үзэх шаардлагыг бий болгосон байна.
Энд Дж. М. Кейнс түүхэн үүрэг гүйоэтгэсэн билээ. Тэрээр төр эдийн засгийн бодлогоороо
дамжуулан бүрэн ажил эрхлэлтийг хангах бололцоотой гэдгийг хүлээн зөвшөөрсөн төдийгүй
нотолсон юм. Эдийн засагт бүхэлд нь нөлөөлөхөд чиглэсэн үйл ажиллагааг төрийн макроэдийн
засгийн бодлого гэж нэрлэдэг. Ийм учраас төрийн макроэдийн засгийн бодлого нь:
 Бүрэн ажил эрхлэлтийг хангах
 Инфляцийг хор хөнөөлгүй түвшинд хязгаарлан барих
 Эдийн засгийн мөчлөгийг тогтворжуулах
 Урсгал тооцооны их хэмжээний алдагдлаас урьдчилан сэргийлэх
 Улсын төсвийн алдагдлыг бууруулах
 Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах гэсэн зорилтуудыг шийдвэрлэхэд
чилэгддэг байна.
Макроэдийн засгийн дээрх зорилтуудыг ханган биелүүлэхийн тулд төр:
 Сангийн бодлого
 Мөнгөний бодлого зэрэг арга хэрэгслүүдийг ашиглан чиглэсэн зорилготой тодорхой үйл
ажиллагаа явуулдаг аж. Үйлдвэрлэл болон ажил эрхлэлтийн өндөр түвшнийг ханган
ажилгүйдлийг жам ёсны түвшинд, инфляцийг хор хөнөөлгүй хэмжээнд тус тус хязгаарлан
барьж, улмаар эдийн засгийн давшингуй өсөлтийг хангах зорилгоор татвар, төсвийн
зарлагын өөрчлөлтөөр дамжуулан төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн
нийлбэр цогцыг сангийн бодлого гэж нэрлэдэг. Энэхүү тодорхойлолтоос харахад
татварын болон төсвийн зарлагын өөрчлөлт гэсэн параметрүүд нь сангийн бодлогын
үндсэн арга хэрэгсэлүүд болдог нь тодорхой байна. Иймд сангийн бодлогыг явуулахдаа
эдгээр арга хэрэгслүүдийг хослуулах, угсруулах зэргээр төр эдийн засгийн төлөв байдалд
нөлөөлж чаддаг байна. Гэхдээ сангийн ямар бодлого явуулах нь эдийн засгийн тухайн
үеийн төлөв байдлаас шалтгаалдаг. Тухайлбал, эдийн засгийн идэвхижил саарах зэргээр
уналтын шинж тэмдгүүд илэрч байвал засгийн газар татварын ачааллыг хорогдуулах,
төсвийн зарлагаа нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авдаг байна. Харин эдийн засаг сэргээд
цаашид хэт халалт бий болох хандлагатай байвал татвар, төсвийн зарлагад дээрхийн эсрэг
өөрчлөлтийг оруулдаг аж.
Сангийн бодлоготой ижил зорилготой боловч мөнгөний нийлүүлэлтийн болон зээлийн
өөрчлөлтөөр дамжин хэрэгждэг бодлогыг төрийн мөнгөний бодлого гэж нэрлэдэг. Ийм болохоор
мөнгөний нийлүүлэлт, зээл гэсэн параметрүүд нь мөнгө- зээлийн бодлогын үнэдсэн арга
хэрэгсэлүүд болдог байна. Төрийн энэхүү бодлогыг тухайн улсын Төв банк хэрэгжүүлдэг. Үндсэн
параметрүүдийг хэрхэн өөрчлөх нь эдийн засгийн тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарна.
Тухайлбал, эдийн засгийн уналтын үед мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэн, зээлийн хүүг
бууруулдаг байхад, хэт халалтын үед эсрэгээр гүйлгээн дэх мөнгөний тоо хэмжээг багасгаж, харин
зээлийн хүүг өсгөдөг аж. Эдгээр арга хэмжээний үр дүнд эдийн засаг ерөнхий хандлагынхаа дагуу
өсөх боломжтой болдогийн зэрэгцээгээр үнийн ерөнхий түвшин тогтворждог.
Төрийн сангийн болон мөнгө-зээлийн бодлогын талаар холбогдох бүлгүүдэд нь дэлгэрүүлэн
тайлбарлах болно.
3. Макроэдийн засгийн онолын урсгалууд
Эдийн засаг гэдэг нь бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэн бүтээх, хуваарилах, солилцох,
хэрэглэх явцад хүмүүсийн хооронд үүсдэг харилцааны нийлбэр цогц юм. Энэхүү харилцаанд маш
олон тооны субъект оролцдог ч гэсэн тэдгээрийг өрх гэр, пүүс, төр, гадаадын оролцогч гэсэн том
бүлгүүдэд хуваан авч үздэг. Энэ нь эдийн засгийн харилцаанд оролцогч субъектуудын үйл
хөдлөлийг судлахад ихээхэн тус дэм үзүүлдэг.
Эдийн засгийн онол нь анх үүсэхдээ эдийн засгийн хязгаарлагдмал нөөцийг өрсөлдөгч
пүүсүүдийн хооронд хэрхэн оновчтой хуваарилах тухай сургаалын хэлбэрээр үүсч хөгжсөн
түүхтэй. Энд Шотландын эдийн засагч А. Смит түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм билээ. Тэрээр 1776
онд бичиж нийтлүүлсэн “Үндэстний баялаг” хэмээх алдарт бүтээлдээ эдийн засаг нь баялагаа
арвижуулах гэсэн хувь хүний эрх ашиг хэмээх үл үзэгдэгч гараар зохицуулагдаж байдаг бөгөөд
энэ нь эдийн засгийн хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай хуваарилдаг гэсэн дүгнэлтийг хийсэн
байдаг юм. Зах зээлийн эдийн засгийн үйл ажиллагааны тухай энэхүү сургаал нь Д. Рикардо, А.
Маршалл, Пигу, Ж. Б. Сей, Хикс зэрэг судлаачдын бүтээлээр баяжигдан эдийн засгийн сонгодог
онол гэж нэрлэгдэх болжээ.
Сонгодог онол. Сонгодог эдийн засгийн онол нь :
 Бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ, тариф, цалин хөлс, зээлийн хүү, рент зэрэг нь уян хатан
байдаг учир тэдгээр нь зах зээлийн өөрчлөлттэй уялдаж маш түргэн өөрчлөгдөх чадвартай
байдаг;
 Цалин, үнийн өөрчлөлт нь шаардлагатай мэдээллийг байнга өгч байдаг учраас пүүсүүд
юуг, ямар хэмжээгээр үйлдвэрлэхээ төрийн оролцоогүйгээр өөрсдөө зохицуулах бүрэн
бололцоотой байдаг;
 Баялагаа арвижуулах гэсэн хувийн эрх ашиг нь эдийн засгийн нөөцийг үр ашигтай
хуваарилан боломжит дээд хязгаарт үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг бүрдүүлдэг зэрэг
зарчмуудыг удирдлага болгодог.
Дээрх зарчмуудаас харахад сонгодог эдийн засагчид нь эдийн засгийг өөрөө өөрийгээ
зохицуулагч тогтолцоо гэж үзэж байсан нь тодорхой байна. Иймээс ч тэд эдийн засаг дахь төрийн
оролцоог шөнийн манаачтай зүйрлэн хязгаарлаж байсан биз ээ. Энэхүү номлол өнгөрсөн зууны
20- оод оны сүүл хүртэл давамгайлж байсан юм. Гэвч 1929-1933 оны Их хямрал капиталист
системийг бүхэлд нь хамарч бараг бүх орны эдийн засаг уналт, ажилгүйдэлд нэрвэгдсэн билээ.
Энэ нь сонгодог онолыг мухардалд оруулж онолын шинэ урсгал гарч ирэхэд түлхэц болсон юм.
Макроэдийн засгийн онолын энэхүү урсгалыг Кейнсийн онол гэж нэрлэдэг.
Кейнсийн онол. Энэхүү онолын үндсэн зарчмуудыг Дж. М. Кейнс 1936 онд хэвлүүлсэн “ Ажил
эрхлэлт, зээлийн хүү, мөнгөний ерөнхий онол” хэмээх алдарт бүтээлдээ томъёолсон байдаг юм.
Кейнсийнхээр бол цалин, үнэ, зээлийн хүү зэрэг нь сонгодгуудын үзэж байсан шиг тийм уян хатан
зүйл биш аж. Ийм учраас тэд зах зээлийн өөрчлөлтийг мэдэрч, түүнд маш хурдан дасан зохицох
бололцоогүй байдаг байна. Үүний улмаас эдийн засаг боломжит түвшиндээ байнга тэнцвэржиж
чаддаггүй аж. Ийм учраас ажилгүйдэл их, үйлдвэрлэлийн хүчин чадал дутуу ашиглагдаж байх үед
ч гэсэн эдийн засаг тэнцвэрт оршин байж болдог гэсэн дүгнэлтийг хийжээ. Өөрөөр хэлбэл, эдийн
засаг өөрөө өөрийгээ бүрэн зохицуулж чаддаггүй аж.
Ажилгүйдлийн шалтгааныг Дж. М. Кейнс хөдөлмөрийн эрэлт буурмагц түүнийг дагаад цалин тэр
дариудаа буурч чаддаггүйтэй холбон авч үзсэн байдаг. Иймд ажилгүйдлийг бууруулахын тулд
засгийн газар зардлаа нэмэгдүүлэх замаар нийт эрэлтийг урамшуулах хэрэгтэй гэж сургасан
байдаг юм. Ийнхүү нийт эрэлт нэмэгдсэний хариуд пүүсүүд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн
ажлын байруудыг бий болгох учир ажилгүйдэл хорогдон, эдийн засаг бүхэлдээ өсдөг байна.
Ингэхлээр эдийн засаг дахь төрийн оролцоо нь бүрэн ажил эрхлэлтийг ханган эдийн засгийг
өсгөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Энэ бол Кейнсийн онолын сонгодог онолоос ялгагдах нэг
онцлог нь билээ. Кейнсийн онол өнгөрсөн зууны 70- аад оныг хүртэл давамгайлж, улс орнуудын
макроэдийн засгийн бодлогын үндэс нь болж байсан билээ. Гэтэл 1970-аад оны үеэс эхлэн
ажилгүйдэл, инфляци хоёр нэгэн зэрэг нэмэгдэх болсон нь эдийн засаг дахь төрийн үүргийг эргэн
харах шаардлагыг бий болгожээ. Энэ нь сонгодог онол шинэ нөхцөлд дахин сэргэх боломжийг
бүрдүүлсэн юм. Үүнийг шинэ сонгодог онол гэж нэрлэдэг аж.
Шинэ сонгодог онол. Шинэ сонгодог онол нь өнгөрсөн зууны 70-аад онд үүсэн бий болж 1980-
аад оныг хүртэл нөлөө бүхий байжээ. Энэхүү онолын гол төлөөлөгчдөөр R. Barro, R. Lucas, T.
Sargent, E. Prescott, N. Wallace нарыг нэрлэж болох юм.
Шинэ сонгодог онол нь хувь хүмүүс байнга рациональ хөдлөлтэй байдаг учраас нөхцөл байдал
өөрчлөгдөхөд түүнд тэр дороо дасан зохицох чадвартай байдаг хэмээн үздэг. Иймд төрөөс эдийн
засагт оролцох нь түүний үйл ажиллагаанд садаа болж муутгадаг аж.
Шинэ сонгодгуудын үзэж байснаар бол цалин, үнэ, зээлийн хүү зэрэг нь уян хатан боловч зах
зээлийн өөрчлөлтөд агшин зуур дасан зохицоход нь мэдээллийн тархалтын хурд, зан заншил,
тухайн нийгмийн байдал зэрэг хүчин зүйлс саад болдог байна. Гэхдээ л хэрэглэгчид ханамжаа,
пүүсүүд ашгаа хамгийн их болгохыг зорихдоо тухайн үед байгаа мэдээллийг дээд зэргээр
ашиглаад ирээдүйн талаарх таамаглалаа гаргадаг аж. Ийм учраас эдийн засгийн харилцаанд
оролцогч субъектуудын ирээдүйн талаарх хүлээлт нь ямагт оновчтой байдаг хэмээн үздэг. Үүнтэй
холбоотойгоор шинэ сонгодог онолын энэ урсгалыг оновчтой хүлээлтийн онол ч гэж бас нэрлэх
нь бий. Шинэ сонгодог онолын үзэл санааг АНУ, Их британийн засгийн эрхийг 1980-аад онд
барьж байсан Р. Рейган, М. Тетчер нар өөрсдийн явуулж байсан эдийн засгийн бодлогодоо өргөн
ашигласан нь уг онол түгэн дэлгэрэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм билээ.
Эдийн засагт төрийн гүйцэтгэх үүрэг, ролийн талаарх онолын маргаан ийнхүү шинэ
сонгодгуудын үзэл баримтлалын дагуу шийдэгдчихээгүй бөгөөд 1980-аад оноос төр эдийн засагт
идэвхитэй оролцох хэрэгтэй гэсэн үзэл санааг дэмжсэн онолын урсгал үүссэн бөгөөд үүнийг
Шинэ Кейнсийн онол гэж нэрлэдэг аж.
Шинэ Кейнсийн онол. Энэхүү онолын гол төлөөлөгчид нь George Akerlot, Janet Yellen, David
Romer, Oliver Blanchard, George Mankiw, Larry Summers, Ben Bernanke нар юм.
Шинэ Кейнсчүүд Кейнсийн үзэл баримтлалыг яг хуулбарладаггүй ч төр эдийн засагт оролцсоноор
түүнийг үр ашигтай ажиллуулж чадна хэмээн үздэг байна.
Шинэ Кейнсчүүдийн үзэж байгаагаар бол эдийн засаг нь өөрөө өөрийгээ бүрэн зохицуулж
чаддаггүй аж. Учир нь зах зээлийн нөхцөл байдлыг дагаад цалин, үнэ өөрчлөгдөхөд багагүй
хугацаа зайлшгүй шаардагддаг байна. Үүний улмаас эдийн засгийн тэнцвэр алдагдаж, улмаар
хэлбэлзэл үүсдэг аж. Энэхүү хэлбэлзэлийг зах зээлийн зохицуулалтын механизмаар шийдвэрлэх
бололцоогүй учраас төрийн оролцоо зайлшгүй болдог байна.

More Related Content

What's hot

Лекц 1
Лекц 1Лекц 1
Лекц 1Etugen
 
Lec 1 edin zasag gej yu be
Lec 1 edin zasag gej yu beLec 1 edin zasag gej yu be
Lec 1 edin zasag gej yu beOnobold Odgerel
 
MacroL.9.2019 2020
MacroL.9.2019 2020MacroL.9.2019 2020
MacroL.9.2019 2020hicheel2020
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагErdenee Chimed
 
эдий засгийн сонгох тест
эдий засгийн сонгох тестэдий засгийн сонгох тест
эдий засгийн сонгох тестediinzasag
 
Макро эдийн засаг лекц
Макро эдийн засаг лекцМакро эдийн засаг лекц
Макро эдийн засаг лекцJust Burnee
 
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал Adilbishiin Gelegjamts
 
Micro l1.2019 2020
Micro l1.2019 2020Micro l1.2019 2020
Micro l1.2019 2020hicheel2020
 
микро эдийн засаг бие даалтын сэдэв
микро эдийн засаг бие даалтын сэдэвмикро эдийн засаг бие даалтын сэдэв
микро эдийн засаг бие даалтын сэдэвJust Burnee
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргаГончигжавын Болдбаатар
 
Микро эдийн засаг-1
Микро эдийн засаг-1Микро эдийн засаг-1
Микро эдийн засаг-1Ikhzasag SEZS
 

What's hot (20)

эдийн засгийн онол -1
эдийн засгийн онол -1эдийн засгийн онол -1
эдийн засгийн онол -1
 
ediin zasag
ediin zasagediin zasag
ediin zasag
 
Лекц 1
Лекц 1Лекц 1
Лекц 1
 
Lec 1 edin zasag gej yu be
Lec 1 edin zasag gej yu beLec 1 edin zasag gej yu be
Lec 1 edin zasag gej yu be
 
Ediin zasgiin-onol-1.2
Ediin zasgiin-onol-1.2Ediin zasgiin-onol-1.2
Ediin zasgiin-onol-1.2
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
Seminar 1
Seminar  1Seminar  1
Seminar 1
 
MacroL.9.2019 2020
MacroL.9.2019 2020MacroL.9.2019 2020
MacroL.9.2019 2020
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
 
эдий засгийн сонгох тест
эдий засгийн сонгох тестэдий засгийн сонгох тест
эдий засгийн сонгох тест
 
Макро эдийн засаг лекц
Макро эдийн засаг лекцМакро эдийн засаг лекц
Макро эдийн засаг лекц
 
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
 
Micro2
Micro2Micro2
Micro2
 
микро эдийн засаг
микро эдийн засагмикро эдийн засаг
микро эдийн засаг
 
Micro l1.2019 2020
Micro l1.2019 2020Micro l1.2019 2020
Micro l1.2019 2020
 
микро эдийн засаг бие даалтын сэдэв
микро эдийн засаг бие даалтын сэдэвмикро эдийн засаг бие даалтын сэдэв
микро эдийн засаг бие даалтын сэдэв
 
Micro2
Micro2Micro2
Micro2
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
 
Микро эдийн засаг-1
Микро эдийн засаг-1Микро эдийн засаг-1
Микро эдийн засаг-1
 
Economic system
Economic systemEconomic system
Economic system
 

Similar to Maceconl1

эдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцооэдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцооSilkroad10
 
Ediin zasgiin hyamraliin talaar oguulleg
Ediin zasgiin hyamraliin talaar oguullegEdiin zasgiin hyamraliin talaar oguulleg
Ediin zasgiin hyamraliin talaar oguullegBaterdene Batchuluun
 
Radio hicheel
Radio hicheelRadio hicheel
Radio hicheelUlzii1980
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...batnasanb
 
Б.Цэрэндулам, Б.Пүрэвдаваа-Сангийн бодлогын инфляцид үзүүлэх нөлөө
Б.Цэрэндулам, Б.Пүрэвдаваа-Сангийн бодлогын инфляцид үзүүлэх нөлөөБ.Цэрэндулам, Б.Пүрэвдаваа-Сангийн бодлогын инфляцид үзүүлэх нөлөө
Б.Цэрэндулам, Б.Пүрэвдаваа-Сангийн бодлогын инфляцид үзүүлэх нөлөөerdmiinshuvuu
 
дэлхийн глобаль асуудлууд
дэлхийн глобаль асуудлууддэлхийн глобаль асуудлууд
дэлхийн глобаль асуудлуудOtgon-Erdene Bazarkhand
 
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний бодлого
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний  бодлого0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний  бодлого
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний бодлогоbatnasanb
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагErdenee Chimed
 
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засагэдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засагdeegii0909
 
дэлхийн глобаль асуудлууд
дэлхийн глобаль асуудлууддэлхийн глобаль асуудлууд
дэлхийн глобаль асуудлуудOtgon-Erdene Bazarkhand
 
жозеф е,стиглиц дэлхийчлэл
жозеф е,стиглиц дэлхийчлэлжозеф е,стиглиц дэлхийчлэл
жозеф е,стиглиц дэлхийчлэлBaasansuren Naranbaatar
 
Л.ГАНЦООЖ - МОНГОЛ УЛС ДАХЬ ДЭЛХИЙН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН НӨЛӨӨ
Л.ГАНЦООЖ - МОНГОЛ УЛС ДАХЬ ДЭЛХИЙН  САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН НӨЛӨӨЛ.ГАНЦООЖ - МОНГОЛ УЛС ДАХЬ ДЭЛХИЙН  САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН НӨЛӨӨ
Л.ГАНЦООЖ - МОНГОЛ УЛС ДАХЬ ДЭЛХИЙН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН НӨЛӨӨbatnasanb
 

Similar to Maceconl1 (20)

эдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцооэдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцоо
 
Micro lecture 1
Micro lecture 1Micro lecture 1
Micro lecture 1
 
Nu 12 r angi
Nu 12 r angiNu 12 r angi
Nu 12 r angi
 
Ediin zasgiin hyamraliin talaar oguulleg
Ediin zasgiin hyamraliin talaar oguullegEdiin zasgiin hyamraliin talaar oguulleg
Ediin zasgiin hyamraliin talaar oguulleg
 
Radio hicheel
Radio hicheelRadio hicheel
Radio hicheel
 
Radio hicheel
Radio hicheelRadio hicheel
Radio hicheel
 
Ковид ба эдийн засаг
Ковид ба эдийн засагКовид ба эдийн засаг
Ковид ба эдийн засаг
 
ECON121-Хичээл-5
ECON121-Хичээл-5ECON121-Хичээл-5
ECON121-Хичээл-5
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
 
Miel16.2020
Miel16.2020Miel16.2020
Miel16.2020
 
Б.Цэрэндулам, Б.Пүрэвдаваа-Сангийн бодлогын инфляцид үзүүлэх нөлөө
Б.Цэрэндулам, Б.Пүрэвдаваа-Сангийн бодлогын инфляцид үзүүлэх нөлөөБ.Цэрэндулам, Б.Пүрэвдаваа-Сангийн бодлогын инфляцид үзүүлэх нөлөө
Б.Цэрэндулам, Б.Пүрэвдаваа-Сангийн бодлогын инфляцид үзүүлэх нөлөө
 
Seminar 1,2
Seminar  1,2Seminar  1,2
Seminar 1,2
 
дэлхийн глобаль асуудлууд
дэлхийн глобаль асуудлууддэлхийн глобаль асуудлууд
дэлхийн глобаль асуудлууд
 
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний бодлого
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний  бодлого0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний  бодлого
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний бодлого
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
 
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засагэдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
 
дэлхийн глобаль асуудлууд
дэлхийн глобаль асуудлууддэлхийн глобаль асуудлууд
дэлхийн глобаль асуудлууд
 
жозеф е,стиглиц дэлхийчлэл
жозеф е,стиглиц дэлхийчлэлжозеф е,стиглиц дэлхийчлэл
жозеф е,стиглиц дэлхийчлэл
 
Л.ГАНЦООЖ - МОНГОЛ УЛС ДАХЬ ДЭЛХИЙН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН НӨЛӨӨ
Л.ГАНЦООЖ - МОНГОЛ УЛС ДАХЬ ДЭЛХИЙН  САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН НӨЛӨӨЛ.ГАНЦООЖ - МОНГОЛ УЛС ДАХЬ ДЭЛХИЙН  САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН НӨЛӨӨ
Л.ГАНЦООЖ - МОНГОЛ УЛС ДАХЬ ДЭЛХИЙН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН НӨЛӨӨ
 

More from hicheel2020

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul2.2019 2020
Sbeul2.2019   2020Sbeul2.2019   2020
Sbeul2.2019 2020
 
Sbeus1.2020
Sbeus1.2020Sbeus1.2020
Sbeus1.2020
 
Jishee bodgogo16
Jishee bodgogo16Jishee bodgogo16
Jishee bodgogo16
 
Mie.s16 ht
Mie.s16 htMie.s16 ht
Mie.s16 ht
 

Maceconl1

  • 1. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД 1. Макроэдийн засгийн ухааны үүсэл, судлах зүйл Макроэдийн засгийн ухааны үүсэл. Эдийн засгийн нөөцийг үр ашигтай ашиглах тухай асуудал эдийн засгийн аль ч тогтолцооны үед байнга үүсч байдаг билээ. Эдийн засгийн харилцаанд оролцогч үй олон субъектуудын үйл ажиллагааг хувийн эрх ашиг хэмээгч “үл үзэгдэгч гар” зохицуулж байдаг талаар одоогоос 230 гаруй жилийн тэртээ Шотландын эдийн засагч А. Смит “Үндэстний түмний баялаг” хэмээх алдарт бүтээлдээ өгүүлсэн байдаг юм. Хувийн эрх ашиг нь ашиг орлого олох замаар баялагаа арвижуулах гэсэн хувь хүний хүсэл эрмэлзэлээр илэрдэг аж. Үнэхээр ч хүн бүр хөрөнгө зоорио арвижуулах замаар аж амьдралаа дээшлүүлэхийг байнга зорьж байдаг билээ. Гэхдээ үүний тулд заавал бусдад хэрэгтэй зүйлс бүтээж, арилжаанд оролцох шаардлагатай болдог. Харин нийгэмд юу хэрэгцээтэй байгаа талаарх мэдээллийг бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, тарифын өөрчлөлтөөс олж авдаг аж. Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ эрэлт, нийлүүлэлтээр тодорхойлогддог болохоор үнийн өсөлт нь тухайн бүтээгдэхүүний хангамж тааруу байгааг, үнийн бууралт нь тухайн бүтээгдэхүүн зах зээл дээр илүүдэлтэй байгааг, харин үнэ тогтвортой байвал тухайн бүтээгдэхүүний зах зээл тэнцвэртэй байгааг тус тус илэрхийлдэг. Ийм учраас хүмүүс хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд зах зээл дээр хомсдолтой байгаа тэр бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээн бий болгоход хөрөнгө хүчээ зориулан боломжийнхоо дээд хязгаарт үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү үйл ажиллагааны үр дүнд хувь хүний болон нийгмийн аж байдал нэгэн зэрэг дээшилдэг аж. Ингэхлээр “үл үзэгдэгч гар”-ын зохицуулалт нь эдийн засгийн хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай хуваарилдаг байна. Эндээс зах зээлийн зохицуулалт л эдийн засгийн хязгаарлагдмал нөөцийн ашиглалтын үр ашгийг хангадаг гэсэн дүгнэлт гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, зах зээлийн зохицуулалтын механизм нь төрийн оролцоогүйгээр эдийн засгийн нөөцийн үр ашгийг хангадаг гэсэн үг юм. Ийм онол 1920-оод оны сүүл үе хүртэл давамгайлж байсан билээ. Гэвч 1929-1933 оны Их хямрал уг онолыг мухардалд оруулж эдийн засгийн гүн гүнзгий уналтын учир шалтгааныг нээн илрүүлж, гарах арга замыг эрж хайх зорилтыг судлаачдын өмнө дэвшүүлсэн юм. Энэ нь орчин үеийн макроэдийн засгийн ухааныг үүсэн хөгжихөд ихээхэн түлхэц болжээ. Тэр үеийн судлаачдын дотроос Английн алдарт эдийн засагч Дж. М. Кейнс зах зээлийн зохицуулалтын механизмын согогийг илрүүлж, улмаар түүнийг төрийн зохицуулалттай зөв хослуулбал эдийн засаг улам үр ашигтай болж, эдийн засгийн өсөлт хангагдах боломжтой болохыг 1936 онд нийтлүүлсэн “ Ажил эрхлэлт, зээлийн хүү, мөнгөний ерөнхий онол” хэмээх алдарт бүтээлдээ нотолсон юм. Ийм ч учраас Дж. М. Кейнсийг орчин цагийн макроэдийн засгийн ухааныг үндэслэгч хэмээн өргөмжилдэг юм билээ.
  • 2. Макроэдийн засгийн ухааны судлах зүйл. Хамгийн ерөнхий утгаар нь авч үзвэл, макроэдийн засгийн ухаан нь эдийн засгийг бүхэлд нь судалдаг юм. Энэ нь юуны өмнө эдийн засгийн харилцаанд оролцогчдын гаргаж байгаа шийдвэрүүдийг харилцан үйлчлэлд нь авч үзнэ гэсэн үг аж. Эдийн засаг нь бие биенээсээ үл хамаарсан үй олон нэгжээс бүрддэг бөгөөд тэдгээрийг гүйцэтгэх үүргээр нь юуны өмнө өрх гэрүүд, пүүсүүд гэсэн үндсэн хоёр бүлэгт хуваан авч үздэг билээ. Өрх гэрүүд нь худалдан авах бүтээгдэхүүн, үйлчилгээ болон хөлслүүлэх хөдөлмөрийн талаар, харин өрхүүдийн өмчинд байдаг пүүсүүд нь хичнээн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хичнээн хүнийг хөлслөх талаар тус тус бие даасан шийдвэр гаргадаг. Иймд өрхүүдийн шийдвэр нь нийлбэрээрээ нийт төлөвлөгдсөн зардлыг буюу нийт эрэлтийг тодорхойлдог бол пүүсүүдийн шийдвэр нь гарцын нийт хэмжээ буюу нийт нийлүүлэлт болон хувирдаг байна. Ингэхлээр өрхүүдийн болон пүүсүүдийн шийдвэр нь эцсийн дүндээ ажил эрхлэлтийн түвшин, үнийн түвшин, инфляцийн түвшин, үйлдвэрлэгдэх бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээ, түүнчлэн үйлдвэрлэлийн өсөлтийн хурдац зэргийг тодорхойлдог аж. Ийм учраас бүрэн ажил эрхлэлт, эдийн засгийн өсөлт, үнийн тогтвортой байдлыг хангахуйц байдлаар дээрх шийдвэрүүд уялдан зохицоогүй тохиолдолд ажилгүйдэл, инфляци, эдийн засгийн уналт, хэт халалт зэрэг макро эдийн засгийн асуудлууд үүсдэг байна. Өөрөөр хэлбэл, өрхүүд, пүүсүүдийн үл хамаарсан шийдвэрүүд хоорондоо авцалдсан эсэх нь макроэдийн засгийн асуудлууд үүсэх шалтгаан болдог аж. Пүүсүүд болон өрх гэрүүд нь бие биенээсээ үл хамаарсан үйл ажиллагаа явуулдаг хэдий ч харилцан үйлчлэлээр дамжин бие биендээ заавал нөлөөлдөг бөгөөд энэхүү харилцан үйлчлэл нь Засгийн газрын шийдвэрүүдийн нөлөөнд мөн автдаг. Нийт эдийн засгийн хувьд үйлдвэрлэлийн хэмжээний талаарх пүүсүүдийн шийдвэр нь өрхүүдийн орлогыг, тэгэхлээр мөн тэдний зарлагын хэмжээг тодорхойлдог. Харин бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах талаарх өрх гэрүүдийн шийдвэр нь пүүсүүдийн орлогыг, тэгэхлээр тэдний үйлдвэрлэлийн хүчин зүйлс дэх эрэлтийг мөн тодорхойлдлог байна. Үүнийг Зураг 1-д дүрсэлсэн орчлын бүдүүвчээс харж болно. Зураг 1.Орлого, зарлагын орчил Одоо өрхүүд болон пүүсүүдийн шийдвэр хоорондоо авцалдаагүйн улмаас макроэдийн засгийн асуудлууд хэрхэн үүсч болохыг дэлгэрүүлэн авч үзье.
  • 3. Ажилгүйдэл. Өрхүүд орлоготой болохын тулд үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг хүчин зүйлийн зах зээлд нийлүүлдэг бол пүүсүүд ашиг олохын тулд үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг өрх гэрүүдээс худалдан (түрээсэлж) авч, үйлдвэрлэл зохион байгуулж, бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэн өрхүүдэд худалддан борлуулдаг болох нь Зураг 1.-ээс харагдаж байна. Ажиллахыг хүссэн хүмүүс ажил олж чадахгүй болсон тохиолдолд л ажилгүйдэл үүсэх нь ойлгомжтой. Гэхдээ ийм байдал хэзээ үүсч болох вэ? гэсэн асуулт зүй ёсоор урган гардаг. Хэрэв үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн борлогдохоо байгаад агуулах сав зай завсаргүй болчихвол пүүсүүд үйлдвэрлэлээ хумиж, ажлын байраа хорогдуулж, харин цомхотгогдсон хүмүүс ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг. Энэ нь нийт орлогын хэмжээг бууруулна. Үүнтэй уялдаад нийт эрэлт хорогдож, пүүсүүдийн нийлүүлэлт багасах болно. Энэ нь ажилгүйдлийн асуудлыг улам бүр хурцадгадаг аж. Пүүсүүдийн бүтээгдэхүүн борлогдохгүй болохоор үйлдвэрлэл хумигдаж, энэ нь ажилгүйдэл үүсэхэд хүргэж байгаа бол юу эдийн засгийг анхных нь төлөв байдалд буцаан оруулж чадах вэ? гэсэн асуулт зүй ёсоор тавигддаг. Энэ нь тасралтгүй буурах үйлдвэрлэл болон ажил эрхлэлтийн асуудлыг хэрхэн даван туулах вэ? гэсэн үг юм. Эдгээр асуултуудад макроэдийн засгийн ухаан хариулдаг. Ажилгүйдэл нь ажилгүй байгаа тухайн хүний хувийн асуудал мэт боловч хөдөлмөр хэмээх хязгаарлагдмал тоо хэмжээтэй эдийн засгийн нөөцийн нэг хэсэг нь үрэгдэж, боломжит бүтээгдэхүүний тодорхой хэсгийг алдаж байгаа болохоор зөвхөн ажилгүй хүн төдийгүй, нийт иргэд хохироход хүрдэг. Иймд ажилгүйдэл нь нийт нийгмийн эрх ашгийг хөндсөн асуудал мөн болох нь тодорхой байна. Ажилгүйдлийн тухай бид тав дугаар бүлэгт дэлгэрүүлэн үзэх болно. Инфляци. Инфляци нь үнийн ерөнхий түвшний өсөлтөөр илэрдэг. Одоо энэхүү үзэгдэл хэрхэн үүсдэг юм бэ?, инфляци нийт нийгмийн эрх ашгийг хөндсөн асуудал мөн үү? гэсэн асуултуудад хариулъя. Эдийн засаг бүрэн ажил эрхлэлтийн түвшинд ажиллаж байна гэж бодъё. Энэ нь ажиллахыг хүссэн бүх хүн ажилтай байна гэсэн үг юм. Гэтэл хэрэглэгчид өмнөхөөсөө илүү их хэрэглэхээр гэнэт шийджээ гээд төсөөлье. Ийм тохиолдолд хэрэглээг дагаад нийт эрэлт өсөх нь ойлгомжтой. Үүний хариуд пүүсүүд нийлүүлэлтээ нэмэгдүүлэх учиртай. Гэвч ашиглагдаагүй нөөц байхгүй, эдийн засаг бүхэлдээ үйлдвэрлэлийн боломжийн хязгаар дээр ажиллаж байгаа болохоор пүүсүүд нийлүүлэлтээ нэмэгдүүлж чадахгүй. Гэхдээ л ямар нэгэн зүйл хийх шаардлагатай болох нь мэдээж. Эхлээд пүүсүүд “Бүх бараа зарагдсан” гэсэн зарлал өлгөх ч юм уу, эсвэл бүтээгдэхүүн худалдан авахыг хүсч байгаа хүмүүсийг дараалалд оруулан үйлчлэх гэх мэтийн арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Дараа нь аргаа барж нийлүүлэлтээс давсан эрэлтийг зохицуулахын тулд үнээ нэмэхэд хүрдэг. Энэ нь инфляци үүсэх шалтгаан болдог байна. Инфляциас тодорхой хувь хүн ч юм уу, эсвэл хэсэг бүлэг хүмүүс хохироод өнгөрдөггүй. Үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар буурах үзэгдлийг инфляци гэж нэрлэдэг. Инфляци
  • 4. үүссэнээр нийт эдийн засгийн хэмжээнд үнийн ерөнхий түвшин өсдөг учраас нийт иргэдийн худалдан авах чадвар өмнөхөөсөө буурдаг. Иймд инфляци нь нийт нийгмийн эрх ашгийг хөндсөн асуудал мөн бөгөөд түүнтэй хүмүүс ганц нэгээрээ тэмцээд үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой байна. Инфляцийн тухай асуудлыг дөрөв дүгээр бүлэгт тусгайлан судлах болно. Эдийн засгийн өсөлт. Хүн бүрийн туйлын зорилго нь өнгөрүүлсэн амьдралдаа харамсахгүйгээр өөрийн хүсэл, мөрөөдлийг ханган амьдрахад оршдог. Гэхдээ үүний тулд эдийн засаг байнга, тасралтгүйгээр хөгжин дэвшиж байх учиртай. Энэ нь нийгмийн бүтээж байгаа бялуу жилээс жилд байнга томорч байх учиртай гэсэн үг юм. Ингэснээр энэ бялуунаас хүн бүрт ногдох хэсэг ч мөн томорч, аж байдал нь дээшилдэг. Гэвч төрөл бүрийн шалтгааны улмаас эдийн засгийн өсөлт нь нэг чигийн биш, харин уналт, өрнөлтийг агуулсан хэлбэлзэлт үйл явц байдаг. Үүнтэй уялдаад эдийн засгийн байнгын, давшингуй өсөлтийг хангахтай холбогдсон макроэдийн засгийн асуудал үүсдэг юм. Даяарчлалын үйл явц гүнзгийрч, дэлхийн аж ахуйн нэгдсэн тогтолцоо үүсч хөгжих үйл явц өрнөж байгаа өнөөгийн нөхцөлд үндэсний эдийн засаг улам бүр нээлттэй болсоор байна. Ийм учраас эдийн засгийг бүхэлд нь судлахын тулд гадаад эдийн засгийн харилцааны төвлөрсөн илэрхийлэл болох төлбөрийн тэнцэлийн асуудлыг авч үзэх зайлшгүй шаардлагатай болдог. Төлбөрийн тэнцэл. Улс орнууд үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүнийхээ нэг хэсгийг гадаад орнуудад худалдан борлуулдгийн зэрэгцээгээр өөрсдөө хийдэггүй буюу хийсэн ч өртөг зардал ихтэй бүтээгдэх тийм бүтээгдэхүүнийг гадаадаас худалдан авч дотоодын хэрэгцээнийхээ нэг хэсгийг хангадаг. Түүнчлэн улс орнуудын хооронд төрөл бүрийн тусламж, шилжүүлгүүд байнга хийгдэж байдгаас гадна зээлэх, зээлдүүлэх үйл явц тасралтгүй өрнөж байдаг юм. Улс орнуудын хооронд хийгдэж байдаг эдгээр ажилбаруудын үр дүн нь төлбөрийн тэнцэлд тусгалаа олдог аж. Төлбөрийн тэнцэл нь урсгал тооцоо, капиталын тооцоо гэсэн 2 үндсэн хэсгээс бүрддэг. Урсгал тооцоонд бараа, үйлчилгээний экспортын орлого, импортын төлбөр, бусдад зээлдүүлсэн хөрөнгийн зээлийн хүүгийн орлого, бусдаас зээлсэн хөрөнгийн зээлийн хүүгийн төлөлттэй холбогдсон зардал, төрөл бүрийн тусламж, шилжүүлгүүдийг тус тус бүртгэдэг. Хэрэв экспортын орлого, бусдаас авсан зээлийн хүүгийн орлого, хүлээж авсан тусламж, шилжүүлгүүдийн нийлбэр нь импортын төлбөр, бусад улсад төлсөн зээлийн хүү, шилжүүлгүүдийн нийлбэрээс давж байвал урсгал тооцоо ашигтай, харин дээрхийн эсрэг тохиолдолд бол алдагдалтай байдаг аж. Капиталын тооцоо нь хоёр улсын хооронд хийгдсэн хөрөнгө оруулалт, зээлийн хөрөнгийн урсгалыг тусгадаг юм. Урсгал тооцооны алдагдлыг бусад улсаас зээл авах юм уу, эсвэл бусад улсуудад өөрийн баялгаасаа заримыг нь худалдах замаар хаадаг аж. Харин урсгал тооцоо ашигтай үед илүүдлээ бусад улсуудад зээлдүүлэх, эсвэл тэдний баялгийн зарим хэсгийг худалдан авах боломжтой болдог байна. Эндээс харахад урсгал тооцооны алдагдал нь капитал тооцооны илүүдлийг, харин илүүдэл нь капитал тооцооны алдагдлыг тус тус бий болгодог байна.
  • 5. Урсгал тооцооны алдагдал нь бусад улсаас зээл авах, бүтээгдсэн баялгийнхаа нэг хэсгийг харийнханд худалдан борлуулах зэрэг асуудалтай холбоотой учраас тухайн улсын нийт иргэдийн эрх ашгийг хөнддөг. Иймд урсгал тооцооны алдагдлын учир шалтгаан, үр дагаварыг нээн харуулах асуудал нь макроэдийн засгийн ухааны судлах зүйлд хамаардаг юм. 2. Макроэдийн засгийн бодлого, түүний арга хэрэгслүүд Ажилгүйдэл, үнийн ерөнхий түвшний өсөлт, эдийн засгийн мөчлөгт хөгжил, төлбөрийн тэнцэлийн алдагдал зэрэг нь тухайн улсын нийт иргэдийн эрх ашгийг хөндөж байдгийн зэрэгцээгээр дан ганц зах зээлийн зохицуулалтын механизмаар шийдвэрлэгдэх бололцоогүй гэдэг нь өнгөрсөн зууны 20-оод оны сүүл үеэс тодорхой болсон билээ. Үүнтэй уялдаад эдгээр асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ? гэсэн жам ёсны асуулт үүсдэг. Энэ нь эдийн засаг дахь төрийн үүрэг, ролийг “шөнийн манаач”-аас арай өөрөөр авч үзэх шаардлагыг бий болгосон байна. Энд Дж. М. Кейнс түүхэн үүрэг гүйоэтгэсэн билээ. Тэрээр төр эдийн засгийн бодлогоороо дамжуулан бүрэн ажил эрхлэлтийг хангах бололцоотой гэдгийг хүлээн зөвшөөрсөн төдийгүй нотолсон юм. Эдийн засагт бүхэлд нь нөлөөлөхөд чиглэсэн үйл ажиллагааг төрийн макроэдийн засгийн бодлого гэж нэрлэдэг. Ийм учраас төрийн макроэдийн засгийн бодлого нь:  Бүрэн ажил эрхлэлтийг хангах  Инфляцийг хор хөнөөлгүй түвшинд хязгаарлан барих  Эдийн засгийн мөчлөгийг тогтворжуулах  Урсгал тооцооны их хэмжээний алдагдлаас урьдчилан сэргийлэх  Улсын төсвийн алдагдлыг бууруулах  Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах гэсэн зорилтуудыг шийдвэрлэхэд чилэгддэг байна. Макроэдийн засгийн дээрх зорилтуудыг ханган биелүүлэхийн тулд төр:  Сангийн бодлого  Мөнгөний бодлого зэрэг арга хэрэгслүүдийг ашиглан чиглэсэн зорилготой тодорхой үйл ажиллагаа явуулдаг аж. Үйлдвэрлэл болон ажил эрхлэлтийн өндөр түвшнийг ханган ажилгүйдлийг жам ёсны түвшинд, инфляцийг хор хөнөөлгүй хэмжээнд тус тус хязгаарлан барьж, улмаар эдийн засгийн давшингуй өсөлтийг хангах зорилгоор татвар, төсвийн зарлагын өөрчлөлтөөр дамжуулан төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн нийлбэр цогцыг сангийн бодлого гэж нэрлэдэг. Энэхүү тодорхойлолтоос харахад татварын болон төсвийн зарлагын өөрчлөлт гэсэн параметрүүд нь сангийн бодлогын үндсэн арга хэрэгсэлүүд болдог нь тодорхой байна. Иймд сангийн бодлогыг явуулахдаа эдгээр арга хэрэгслүүдийг хослуулах, угсруулах зэргээр төр эдийн засгийн төлөв байдалд нөлөөлж чаддаг байна. Гэхдээ сангийн ямар бодлого явуулах нь эдийн засгийн тухайн
  • 6. үеийн төлөв байдлаас шалтгаалдаг. Тухайлбал, эдийн засгийн идэвхижил саарах зэргээр уналтын шинж тэмдгүүд илэрч байвал засгийн газар татварын ачааллыг хорогдуулах, төсвийн зарлагаа нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авдаг байна. Харин эдийн засаг сэргээд цаашид хэт халалт бий болох хандлагатай байвал татвар, төсвийн зарлагад дээрхийн эсрэг өөрчлөлтийг оруулдаг аж. Сангийн бодлоготой ижил зорилготой боловч мөнгөний нийлүүлэлтийн болон зээлийн өөрчлөлтөөр дамжин хэрэгждэг бодлогыг төрийн мөнгөний бодлого гэж нэрлэдэг. Ийм болохоор мөнгөний нийлүүлэлт, зээл гэсэн параметрүүд нь мөнгө- зээлийн бодлогын үнэдсэн арга хэрэгсэлүүд болдог байна. Төрийн энэхүү бодлогыг тухайн улсын Төв банк хэрэгжүүлдэг. Үндсэн параметрүүдийг хэрхэн өөрчлөх нь эдийн засгийн тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарна. Тухайлбал, эдийн засгийн уналтын үед мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэн, зээлийн хүүг бууруулдаг байхад, хэт халалтын үед эсрэгээр гүйлгээн дэх мөнгөний тоо хэмжээг багасгаж, харин зээлийн хүүг өсгөдөг аж. Эдгээр арга хэмжээний үр дүнд эдийн засаг ерөнхий хандлагынхаа дагуу өсөх боломжтой болдогийн зэрэгцээгээр үнийн ерөнхий түвшин тогтворждог. Төрийн сангийн болон мөнгө-зээлийн бодлогын талаар холбогдох бүлгүүдэд нь дэлгэрүүлэн тайлбарлах болно. 3. Макроэдийн засгийн онолын урсгалууд Эдийн засаг гэдэг нь бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэн бүтээх, хуваарилах, солилцох, хэрэглэх явцад хүмүүсийн хооронд үүсдэг харилцааны нийлбэр цогц юм. Энэхүү харилцаанд маш олон тооны субъект оролцдог ч гэсэн тэдгээрийг өрх гэр, пүүс, төр, гадаадын оролцогч гэсэн том бүлгүүдэд хуваан авч үздэг. Энэ нь эдийн засгийн харилцаанд оролцогч субъектуудын үйл хөдлөлийг судлахад ихээхэн тус дэм үзүүлдэг. Эдийн засгийн онол нь анх үүсэхдээ эдийн засгийн хязгаарлагдмал нөөцийг өрсөлдөгч пүүсүүдийн хооронд хэрхэн оновчтой хуваарилах тухай сургаалын хэлбэрээр үүсч хөгжсөн түүхтэй. Энд Шотландын эдийн засагч А. Смит түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм билээ. Тэрээр 1776 онд бичиж нийтлүүлсэн “Үндэстний баялаг” хэмээх алдарт бүтээлдээ эдийн засаг нь баялагаа арвижуулах гэсэн хувь хүний эрх ашиг хэмээх үл үзэгдэгч гараар зохицуулагдаж байдаг бөгөөд энэ нь эдийн засгийн хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай хуваарилдаг гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг юм. Зах зээлийн эдийн засгийн үйл ажиллагааны тухай энэхүү сургаал нь Д. Рикардо, А. Маршалл, Пигу, Ж. Б. Сей, Хикс зэрэг судлаачдын бүтээлээр баяжигдан эдийн засгийн сонгодог онол гэж нэрлэгдэх болжээ. Сонгодог онол. Сонгодог эдийн засгийн онол нь :
  • 7.  Бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ, тариф, цалин хөлс, зээлийн хүү, рент зэрэг нь уян хатан байдаг учир тэдгээр нь зах зээлийн өөрчлөлттэй уялдаж маш түргэн өөрчлөгдөх чадвартай байдаг;  Цалин, үнийн өөрчлөлт нь шаардлагатай мэдээллийг байнга өгч байдаг учраас пүүсүүд юуг, ямар хэмжээгээр үйлдвэрлэхээ төрийн оролцоогүйгээр өөрсдөө зохицуулах бүрэн бололцоотой байдаг;  Баялагаа арвижуулах гэсэн хувийн эрх ашиг нь эдийн засгийн нөөцийг үр ашигтай хуваарилан боломжит дээд хязгаарт үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг бүрдүүлдэг зэрэг зарчмуудыг удирдлага болгодог. Дээрх зарчмуудаас харахад сонгодог эдийн засагчид нь эдийн засгийг өөрөө өөрийгээ зохицуулагч тогтолцоо гэж үзэж байсан нь тодорхой байна. Иймээс ч тэд эдийн засаг дахь төрийн оролцоог шөнийн манаачтай зүйрлэн хязгаарлаж байсан биз ээ. Энэхүү номлол өнгөрсөн зууны 20- оод оны сүүл хүртэл давамгайлж байсан юм. Гэвч 1929-1933 оны Их хямрал капиталист системийг бүхэлд нь хамарч бараг бүх орны эдийн засаг уналт, ажилгүйдэлд нэрвэгдсэн билээ. Энэ нь сонгодог онолыг мухардалд оруулж онолын шинэ урсгал гарч ирэхэд түлхэц болсон юм. Макроэдийн засгийн онолын энэхүү урсгалыг Кейнсийн онол гэж нэрлэдэг. Кейнсийн онол. Энэхүү онолын үндсэн зарчмуудыг Дж. М. Кейнс 1936 онд хэвлүүлсэн “ Ажил эрхлэлт, зээлийн хүү, мөнгөний ерөнхий онол” хэмээх алдарт бүтээлдээ томъёолсон байдаг юм. Кейнсийнхээр бол цалин, үнэ, зээлийн хүү зэрэг нь сонгодгуудын үзэж байсан шиг тийм уян хатан зүйл биш аж. Ийм учраас тэд зах зээлийн өөрчлөлтийг мэдэрч, түүнд маш хурдан дасан зохицох бололцоогүй байдаг байна. Үүний улмаас эдийн засаг боломжит түвшиндээ байнга тэнцвэржиж чаддаггүй аж. Ийм учраас ажилгүйдэл их, үйлдвэрлэлийн хүчин чадал дутуу ашиглагдаж байх үед ч гэсэн эдийн засаг тэнцвэрт оршин байж болдог гэсэн дүгнэлтийг хийжээ. Өөрөөр хэлбэл, эдийн засаг өөрөө өөрийгээ бүрэн зохицуулж чаддаггүй аж. Ажилгүйдлийн шалтгааныг Дж. М. Кейнс хөдөлмөрийн эрэлт буурмагц түүнийг дагаад цалин тэр дариудаа буурч чаддаггүйтэй холбон авч үзсэн байдаг. Иймд ажилгүйдлийг бууруулахын тулд засгийн газар зардлаа нэмэгдүүлэх замаар нийт эрэлтийг урамшуулах хэрэгтэй гэж сургасан байдаг юм. Ийнхүү нийт эрэлт нэмэгдсэний хариуд пүүсүүд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн ажлын байруудыг бий болгох учир ажилгүйдэл хорогдон, эдийн засаг бүхэлдээ өсдөг байна. Ингэхлээр эдийн засаг дахь төрийн оролцоо нь бүрэн ажил эрхлэлтийг ханган эдийн засгийг өсгөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Энэ бол Кейнсийн онолын сонгодог онолоос ялгагдах нэг онцлог нь билээ. Кейнсийн онол өнгөрсөн зууны 70- аад оныг хүртэл давамгайлж, улс орнуудын макроэдийн засгийн бодлогын үндэс нь болж байсан билээ. Гэтэл 1970-аад оны үеэс эхлэн ажилгүйдэл, инфляци хоёр нэгэн зэрэг нэмэгдэх болсон нь эдийн засаг дахь төрийн үүргийг эргэн
  • 8. харах шаардлагыг бий болгожээ. Энэ нь сонгодог онол шинэ нөхцөлд дахин сэргэх боломжийг бүрдүүлсэн юм. Үүнийг шинэ сонгодог онол гэж нэрлэдэг аж. Шинэ сонгодог онол. Шинэ сонгодог онол нь өнгөрсөн зууны 70-аад онд үүсэн бий болж 1980- аад оныг хүртэл нөлөө бүхий байжээ. Энэхүү онолын гол төлөөлөгчдөөр R. Barro, R. Lucas, T. Sargent, E. Prescott, N. Wallace нарыг нэрлэж болох юм. Шинэ сонгодог онол нь хувь хүмүүс байнга рациональ хөдлөлтэй байдаг учраас нөхцөл байдал өөрчлөгдөхөд түүнд тэр дороо дасан зохицох чадвартай байдаг хэмээн үздэг. Иймд төрөөс эдийн засагт оролцох нь түүний үйл ажиллагаанд садаа болж муутгадаг аж. Шинэ сонгодгуудын үзэж байснаар бол цалин, үнэ, зээлийн хүү зэрэг нь уян хатан боловч зах зээлийн өөрчлөлтөд агшин зуур дасан зохицоход нь мэдээллийн тархалтын хурд, зан заншил, тухайн нийгмийн байдал зэрэг хүчин зүйлс саад болдог байна. Гэхдээ л хэрэглэгчид ханамжаа, пүүсүүд ашгаа хамгийн их болгохыг зорихдоо тухайн үед байгаа мэдээллийг дээд зэргээр ашиглаад ирээдүйн талаарх таамаглалаа гаргадаг аж. Ийм учраас эдийн засгийн харилцаанд оролцогч субъектуудын ирээдүйн талаарх хүлээлт нь ямагт оновчтой байдаг хэмээн үздэг. Үүнтэй холбоотойгоор шинэ сонгодог онолын энэ урсгалыг оновчтой хүлээлтийн онол ч гэж бас нэрлэх нь бий. Шинэ сонгодог онолын үзэл санааг АНУ, Их британийн засгийн эрхийг 1980-аад онд барьж байсан Р. Рейган, М. Тетчер нар өөрсдийн явуулж байсан эдийн засгийн бодлогодоо өргөн ашигласан нь уг онол түгэн дэлгэрэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм билээ. Эдийн засагт төрийн гүйцэтгэх үүрэг, ролийн талаарх онолын маргаан ийнхүү шинэ сонгодгуудын үзэл баримтлалын дагуу шийдэгдчихээгүй бөгөөд 1980-аад оноос төр эдийн засагт идэвхитэй оролцох хэрэгтэй гэсэн үзэл санааг дэмжсэн онолын урсгал үүссэн бөгөөд үүнийг Шинэ Кейнсийн онол гэж нэрлэдэг аж. Шинэ Кейнсийн онол. Энэхүү онолын гол төлөөлөгчид нь George Akerlot, Janet Yellen, David Romer, Oliver Blanchard, George Mankiw, Larry Summers, Ben Bernanke нар юм. Шинэ Кейнсчүүд Кейнсийн үзэл баримтлалыг яг хуулбарладаггүй ч төр эдийн засагт оролцсоноор түүнийг үр ашигтай ажиллуулж чадна хэмээн үздэг байна. Шинэ Кейнсчүүдийн үзэж байгаагаар бол эдийн засаг нь өөрөө өөрийгээ бүрэн зохицуулж чаддаггүй аж. Учир нь зах зээлийн нөхцөл байдлыг дагаад цалин, үнэ өөрчлөгдөхөд багагүй хугацаа зайлшгүй шаардагддаг байна. Үүний улмаас эдийн засгийн тэнцвэр алдагдаж, улмаар хэлбэлзэл үүсдэг аж. Энэхүү хэлбэлзэлийг зах зээлийн зохицуулалтын механизмаар шийдвэрлэх бололцоогүй учраас төрийн оролцоо зайлшгүй болдог байна.