Санхүү үндэс
BA203
Багш. Л.Гүнжаргал
Lecture-9
Улсын төсөв
Агуулга
• Төсөв, түүний эдийн засгийн мөн чанар
• Төсвийн орлого, түүний бүтэц бүрэлдэхүүн
• Төсвийн зарлагын мөн чанар
Төр засгийн зүгээс өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэхийн
тулд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн орлогын
тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлж, түүнийг
үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус хүрээний
хэрэгцээнд зориулан дахин хуваарилахтай холбогдсон
мөнгөний харилцааг төсөв гэнэ.
УИХ-аас баталсан, Засгийн газар бүрдүүлэн,
зарцуулах төсвийг улсын төсөв гэнэ.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, аймаг,
нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрдүүлэн,
зарцуулах төсвийг орон нутгийн төсөв гэнэ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлд
заасан эх үүсвэрээр бүрдэж, мөн хуулийн 11 дүгээр
зүйлийн 1-д заасны дагуу зарцуулагдах тухайн жилд УИХ-
аас баталсан төсвийг нийгмийн даатгалын сангийн төсөв
гэнэ.
Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2-т заасан эх
үүсвэрээс бүрдэж, мөн хуулийн 17.1-д заасны дагуу
зарцуулагдах тухайн жилд УИХ-аас баталсан төсвийг
хүний хөгжил сангийн төсөв гэнэ.
Төсөв
Зарлагын
төсөвлөсөн
хөрөнгө
Орлогын
төсөвлөсөн
хөрөнгө
Жил бүр хууль тогтоох дээд байгууллагаар түүнийг
баталснаар төсөв нь хуулийн хүчин төгөлдөр санхүүгийн
баримт бичиг болно.
Санхүүгийн жил
Төсвийн жил нь тухайн оны 1 дүгээр
сарын 1-ний өдрөөс эхэлж 12 дугаар сарын
31-ний өдрөөр дуусгавар болно.
Төсвийн орлого
Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх
зорилгоор зохих хууль тогтоомжийн дагуу
хуримтлуулж байгаа мөнгөн хөрөнгийг
төсвийн орлого гэнэ.
МУ-ын төсвийн орлого нь:
1. Урсгал орлого.
 Татварын орлого
 Татварын бус орлого
2. Хөрөнгийн орлого.
3. Тусламжийн орлого.
1. татварын орлого нь албан татвар, хураамж,
төлбөрөөс бүрдэнэ;
2. татварын бус орлого төрийн болон орон
нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн
төрийн болон орон нутгийн өмчид ногдох хувьцааны
ногдол ашиг, төрийн болон орон нутгийн өмчийн эд
хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны
орлого, хүү, торгуулийн орлого болон хууль
тогтоомжийн дагуу төсөвт орох бусад орлогоос
бүрдэнэ.
Улсын төсөвийн орлого - татварын орлого
• орлогын албан татвар.
• нэмэгдсэн өртгийн албан татвар.
• онцгой албан татвар.
• гаалийн албан татвар.
• автобензин, дизелийн түлшний албан татвар.
• ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь.
• ашигт малтмалын хайгуулын болон ашигт малтмал ашиглах
тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50 хувь.
• зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар.
• агаарын бохирдлын төлбөр.
Улсын төсвийн орлого- татварын бус орлого
• төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж,
байгууллагын төрийн өмчид ногдох хувьцааны
ногдол ашиг.
• төрийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр
болон борлуулсны орлого.
• хууль тогтоомжийн дагуу улсын төсөвт орох бусад
орлого.
Орон нутгийн төсвийн орлого – татварын орлого
• хотын албан татвар.
• ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 20 хувь.
• газрын төлбөр.
• үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар.
• авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар.
• ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай
зөвшөөрлийн төлбөрийн 25 хувь.
• цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон
тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох
албан татвар.
Орон нутгийн төсвийн орлого – татварын бус
орлого
• орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж,
байгууллагын орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол
ашиг;
• орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон
борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого;
• улсын төсвийн ерөнхийлөн захирагчийн захиалгат
бүтээгдэхүүний санхүүжилт;
• хууль тогтоомжийн дагуу аймаг, нийслэлийн төсөвт орох
бусад орлого.
Нийгмийн даатгалын сангийн төсвийн эх үүсвэр
• даатгуулагчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл;
• ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл;
• сангийн чөлөөт үлдэгдэлийг банкинд хадгалуулсны хүү, үнэт
цаасны арилжаанаас олсон орлого;
• нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэнд
оногдуулсан алданги;
• улсын төсвөөс олгох хөрөнгө;
• бусад эх үүсвэр
Хүний хөгжил сангийн орлогын эх үүсвэр
• стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын
тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох
хувьцааны ногдол ашиг,
• Хувьцаа борлуулсны орлого,
ашигт малтмалын орд газарт ашигт малтмал олборлох, боловсруулах үйл
ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн ашигт малтмалын нөөц
ашигласны төлбөрийн улсын төсөвт ногдох хэсэг;
• хөрөнгө оруулалтаас орох цэвэр ашиг;
• стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглахтай
холбогдуулан авсан урьдчилгаа мөнгө, зээл.
Сангийн хөрөнгийг Монголбанк дахь тусгай дансанд байршуулна.
Төсвийн зарлага
Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд
батлагдсан төсвөөс төсвийн захирагчийн үйл
ажиллагаа, түүний үр дүнг санхүүжүүлэхээр
хуваарилж, зарцуулж буй төсвийн хөрөнгийг
төсвийн зарлага гэнэ.
Тухайн санхүүгийн жилийн зарлага нь
орлогоос хэтэрч байвал түүнийг төсвийн
алдагдал гэнэ.
Хэрэв төсвийн орлого нь зарлагаасаа
илүү байвал төсөв ашиг гэнэ.
Ашигласан материал
• Д.Оюунцэцэг “Санхүүгийн үндэс” УБ2006 он
• Д.Оюyнцэцэг “Төрийн санхүү” УБ2006 он
• Д.Намжил “Төрийн санхүү” УБ2002 он
• Д.Намжил, Ц.Цэнд-Аюуш “Санхүү” УБ2002 он
• Д.Мөнхдулам, Г.Балж” Төрийн санхүү”УБ 2001 он
• Ц.Аюурзана “Аж ахуй нэгжийн санхүү” УБ2001 он
• Д.Моломжамц “Санхүү, мөнгө зээлийн харилцаа”
УБ2006 он
• www.mongolbank.mn
• www.legalinfo.mn

Санхүү үндэс Лекц 9

  • 1.
  • 2.
  • 3.
    Агуулга • Төсөв, түүнийэдийн засгийн мөн чанар • Төсвийн орлого, түүний бүтэц бүрэлдэхүүн • Төсвийн зарлагын мөн чанар
  • 4.
    Төр засгийн зүгээсөөрийн үндсэн үүргээ гүйцэтгэхийн тулд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн орлогын тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлж, түүнийг үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус хүрээний хэрэгцээнд зориулан дахин хуваарилахтай холбогдсон мөнгөний харилцааг төсөв гэнэ.
  • 5.
    УИХ-аас баталсан, Засгийнгазар бүрдүүлэн, зарцуулах төсвийг улсын төсөв гэнэ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрдүүлэн, зарцуулах төсвийг орон нутгийн төсөв гэнэ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эх үүсвэрээр бүрдэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу зарцуулагдах тухайн жилд УИХ- аас баталсан төсвийг нийгмийн даатгалын сангийн төсөв гэнэ. Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2-т заасан эх үүсвэрээс бүрдэж, мөн хуулийн 17.1-д заасны дагуу зарцуулагдах тухайн жилд УИХ-аас баталсан төсвийг хүний хөгжил сангийн төсөв гэнэ.
  • 6.
    Төсөв Зарлагын төсөвлөсөн хөрөнгө Орлогын төсөвлөсөн хөрөнгө Жил бүр хуультогтоох дээд байгууллагаар түүнийг баталснаар төсөв нь хуулийн хүчин төгөлдөр санхүүгийн баримт бичиг болно.
  • 7.
    Санхүүгийн жил Төсвийн жилнь тухайн оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно.
  • 8.
    Төсвийн орлого Төрийн чигүүргийг хэрэгжүүлэх зорилгоор зохих хууль тогтоомжийн дагуу хуримтлуулж байгаа мөнгөн хөрөнгийг төсвийн орлого гэнэ.
  • 9.
    МУ-ын төсвийн орлогонь: 1. Урсгал орлого.  Татварын орлого  Татварын бус орлого 2. Хөрөнгийн орлого. 3. Тусламжийн орлого.
  • 10.
    1. татварын орлогонь албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэнэ; 2. татварын бус орлого төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрийн болон орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орох бусад орлогоос бүрдэнэ.
  • 11.
    Улсын төсөвийн орлого- татварын орлого • орлогын албан татвар. • нэмэгдсэн өртгийн албан татвар. • онцгой албан татвар. • гаалийн албан татвар. • автобензин, дизелийн түлшний албан татвар. • ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь. • ашигт малтмалын хайгуулын болон ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50 хувь. • зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар. • агаарын бохирдлын төлбөр.
  • 12.
    Улсын төсвийн орлого-татварын бус орлого • төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг. • төрийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого. • хууль тогтоомжийн дагуу улсын төсөвт орох бусад орлого.
  • 13.
    Орон нутгийн төсвийнорлого – татварын орлого • хотын албан татвар. • ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 20 хувь. • газрын төлбөр. • үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар. • авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар. • ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 25 хувь. • цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох албан татвар.
  • 14.
    Орон нутгийн төсвийнорлого – татварын бус орлого • орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг; • орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого; • улсын төсвийн ерөнхийлөн захирагчийн захиалгат бүтээгдэхүүний санхүүжилт; • хууль тогтоомжийн дагуу аймаг, нийслэлийн төсөвт орох бусад орлого.
  • 15.
    Нийгмийн даатгалын сангийнтөсвийн эх үүсвэр • даатгуулагчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл; • ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл; • сангийн чөлөөт үлдэгдэлийг банкинд хадгалуулсны хүү, үнэт цаасны арилжаанаас олсон орлого; • нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэнд оногдуулсан алданги; • улсын төсвөөс олгох хөрөнгө; • бусад эх үүсвэр
  • 16.
    Хүний хөгжил сангийнорлогын эх үүсвэр • стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, • Хувьцаа борлуулсны орлого, ашигт малтмалын орд газарт ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт ногдох хэсэг; • хөрөнгө оруулалтаас орох цэвэр ашиг; • стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа мөнгө, зээл. Сангийн хөрөнгийг Монголбанк дахь тусгай дансанд байршуулна.
  • 17.
    Төсвийн зарлага Төрийн чигүүргийг хэрэгжүүлэхийн тулд батлагдсан төсвөөс төсвийн захирагчийн үйл ажиллагаа, түүний үр дүнг санхүүжүүлэхээр хуваарилж, зарцуулж буй төсвийн хөрөнгийг төсвийн зарлага гэнэ.
  • 18.
    Тухайн санхүүгийн жилийнзарлага нь орлогоос хэтэрч байвал түүнийг төсвийн алдагдал гэнэ. Хэрэв төсвийн орлого нь зарлагаасаа илүү байвал төсөв ашиг гэнэ.
  • 19.
    Ашигласан материал • Д.Оюунцэцэг“Санхүүгийн үндэс” УБ2006 он • Д.Оюyнцэцэг “Төрийн санхүү” УБ2006 он • Д.Намжил “Төрийн санхүү” УБ2002 он • Д.Намжил, Ц.Цэнд-Аюуш “Санхүү” УБ2002 он • Д.Мөнхдулам, Г.Балж” Төрийн санхүү”УБ 2001 он • Ц.Аюурзана “Аж ахуй нэгжийн санхүү” УБ2001 он • Д.Моломжамц “Санхүү, мөнгө зээлийн харилцаа” УБ2006 он • www.mongolbank.mn • www.legalinfo.mn