SlideShare a Scribd company logo
ОРОН НУТГИЙН ТӨСӨВ
1.Орон нутгийн төсөв, санхүү
2.Орон нутгийн төсвийн орлого
3.Орон нутгийн төсвийн зарлага, санхүүжилт
1.Орон нутгийн төсөв, санхүү
Орон нутгийн өөрөө өөрийгөө удирдах зарчим
хүчтэй яригдаж эхлэх болсон тэр үеэс орон нутгийн
санхүү, төсвийн тогтолцоо бүрэлдэн бий болсон.
Энэ утгаараа орон нутгийн засаг захиргааны бие
даасан байдлыг хангах, төрийн эрх мэдлийн нэг
хэсгийг орон нутагг шилжүүлэх замаар орон нутгийн
хүн амд үзүүлэх нийгэм соёлын арга хэмжээ, бусад
төрийн үйлчилгээний санхүүжилтийг орон нутгийн
төсвөөс хийх боломжийг бүрдүүлж эхэлсэн байдаг.
Орон нутгийн санхүү гэдэг бол орон нутгийн
нийгэм эдийн засгийн хөгжлийг хангах зорилгоор
үндэсний орлогын нэг хэсгийг орон нутагт нь
хуваарилах, дахин хуваарилах үйл ажиллагаа явагдах
эдийн засаг санхүүгийн харилцааны нэг систем болно.
Орон нутгийн санхүү бол тухайн улсын төрийн
санхүүгийн системд чухал байр суурь эзэлдэг.
Төр, Засгийн газраас орон нутгийн санхүүгээр
дамжуулан орон нутгийн иргэдэд чиглэсэн нийгмийн
бодлогыг хэрэгжүүлдэг.
Орон нутгийн төр захиргааны байгууллага, төсвийн
эрх бүхий байгууллагуудад санхүүгийн хөрөнгийг
олгосноор хүн амд үзүүлэх нийгмийн шинж чанартай
үйлчилгээг хүргэх боломжтой болно.
Орон нутгийн санхүүгийн нөөц гэдэг нь тухайн орон
нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг хангах
зорилгоор бүрдүүлсэн, зориулалтын дагуу ашиглагдаж
байдаг мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг хэлнэ.
Орон нутгийн санхүүгийн систем нь дараах зүйлээс
бүрдэнэ.
1) Орон нутгийн төсөв
2) Аж ахуйн нэгж байгууллагын санхүү
• Засаг захиргааны өмчлөлд байгаа санхүүгийн нөөц
• Нийгэм соёлын болон нийтийн ашиглалтын
обьектуудыг санхүүжүүлэхэд гарах санхүүгийн
нөөцөөс бүрдэнэ.
3) Орон нутгийн төсвийн гадуурх сан буюу орон
нутгийн хөгжлийн сан
Зах зээлийн эдийг засаг хөгжсөн хөгжингүй эдийн
засаг бүхий орнуудад орон нутгийн санхүү нь төрийн
санхүүгийн нөөцийг хувиарлах, дахин хувиарлахад
гол үүрэгтэй.
Төрийн байгууламжаас хамаарч орон нутгийн
санхүү нь янз бүрийн бүтэцтэй байдаг.
Тухайлбал барууны орнуудын болон Монгол улсын
орон нутгийн санхүүгийн бүтцийг зураг 1, 2- оор тус
тус үзүүлье.
Орон нутгийн санхүү нь бие даасан байдал, улсын
санхүүгийн дэмжлэг авах, ил тод байх гэсэн зарчим
дээр үндэслэнэ.
Орон нутгийн санхүүгийн бүтцэд аймаг, нийслэл,
сум, дүүргийн төсөв хамаарах бөгөөд тухайн шатны
Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталж, тухайн
шатны Засаг дарга бүрдүүлэн зарцуулах төсвийг орон
нутгийн төсөв гэнэ.
Орон нутгийн төсөвийг батлах
1) Бүх засаг захиргааны нэгж хэсгийн зарлагын
төсвийг харьцуулан судална.
2) Хүлээгдэж буй орлогоос төлөх ёстой санхүүгийн
бүх өр төлбөрийг барагдуулах тооцоо хийх
3) Төсвийн төслийг орон нутгийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, төсвийн
төслийг баталгаажуулдаг.
Орон нутгийн засаг захиргааны эрх бүхий
байгууллага орон нутгийн төсвөө боловсруулахдаа
хоёр үндсэн зарчмыг баримтлах ёстой.
Үүнд:
1. Төсөв нь баланслагдсан байх ёстой зарчим
2. Төсвийн орлого ба зарлагуудыг бүрэн тусгасан
баих ёстой зарчим болно.
Орон нутгийн санхүүгийн байдал нь дараах
зүйлүүдээс ихээхэн хамаардаг байна.
Үүнд:
• Улс орны нийт эдийн засгийн байдал
• Тухайн газар нутгийн эдийн засгийн хүчин чадал
• Орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажил
үүргийг зохицуулах эрх зүйн байдал, төрийн хууль
тогтоомжийн түвшин
2.Орон нутгийн төсвийн орлого
Орон нутгийн төсвийн бие даасан байдал нь түүний
орлого бүрдэлтээс шалтгаалдаг. Орон нутгийн төсвийн
орлого нь үндсэн З эх үүсвэрээс бүрдэнэ.
Орон нутгийн
төсвийн орлого
Орон нутгийн
татвар,
хураамж
Татварын бус
орлого
Төвлөрсөн
төсвийн татаас
Орон нутгийн төсвийн орлогод татвар,
хураамжийн орлого чухал байр суурийг эзэлж,
орлогын ихэнх хэсгийг бүрдүүлдэг.
Энэ нь дараах татваруудаас бүрдэнэ.
• Бууны албан татвар
• Нийслэл хотын албан татвар
• Нохой, мал амьтдын албан татвар
• Улсын тэмдэгтийн хураамж
• Ус, рашаан ашигласны төлбөр
• Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан
татвар
• Байгалийн ургамал ашигласны төлбөр
• Бэлчээрийн төлбөр
• Газрын төлбөр
• Түгээмэл тархалттай ашигт малтмал ашигласны
төлбөр
• Ан, агнуурын нөөц ашигласны төлбөр
• Ойгоос хэрэглээний мод, түлээ ашигласны төлбөр
зэргээс бүрдэнэ
Орон нутгийн төсөвт орох татварын бус орлогод
дараах орлогууд багтана.
• Орон нутгийн өмчлөлд байгаа аж ахуйн нэгж,
байгууллагуудын орлого
• Түрээсийн орлого
• Бүх төрлийн торгуулийн орлого
• Хандив, тусламж, өглөг
• Бусад
Төвлөрсөн төсвийн татаас гэдэг бол улсын төсвөөс
орон нутагт олгох санхүүгийн дэмжлэг, урсгал
шилжүүлгийг хэлдэг.
Орон нутагт татаас олгох нь тухайн орон нутгийн
онцлог, бүс нутгийн байршил, эдийн засгийн
хөгжлөөс хамаарч орон нутаг бүрт харилцан адилгүй
байдаг.
Орон нутагт татаас олгох нь хэд хэдэн сул талтай гэж
үздэг.
Тухайлбал орон нутгийн өөрийгөө удирдах
байгууллагуудад аж ахуйгаа хөгжүүлэх санал
санаачилгыг төрүүлэхгүй болгодог.
Өөрөөр хэлбэл, бэлэнчлэх сэтгэлгээг бий болгоно,
төсвийн орлогыг давуулан биелүүлэх сонирхлыг
бууруулдаг, санхүүгийн хяналтыг сулруулах, улсын
төсвийн дарамтыг бий болгох зэргээр сөрөг нөлөө
үзүүлнэ.
Орон нутгийн орлогын төлөвлөлтөд хэд хэдэн
зарчмыг баримтлах ёстой.
 Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх зорилгоор
татварын зарим хуулиудад татварын хувь хэмжээг
Улсын Их Хурлаас баталсан дээд, доод хязгаарт
багтаан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
 УИХ-аас баталсан татварын доод хувь хэмжээгээр
Сангийн яам тухайн жилийн төсвийн орлогын
төлөвлөлтийг боловсруулна. ( суурь орлого)
 Орон нутгийн суурь орлогоос давсан хэсгийг орон
нутаг өөрөө захиран зарцуулах эрхтэй байна.
Орон нутгийн төсвийн суурь орлого гэж тухайн
шатны төсөвт орох татварыг доод хувь хэмжээгээр
тооцсон орлого болон татварын бус орлогын
нийлбэрийг хэлнэ.
Орлогын шилжүүлэг гэж орон нутгийн төсвийг
дэмжих зорилгоор дээд шатны төсвийн орлогоос
төсөвт тооцож олгох хөрөнгийг хэлдэг.
Орон нутгийн санхүүгийн бүтцэд аймаг нийслэл‚
сум дүүргийн төсөв хамаарах бөгөөд тухайн шатны
Засаг дарга бүрдүүлж зарцуулах төсөв бол орон
нутгийн төсөв юм.
Өөрөөр хэлбэл тухайн орон нутгийн байгууллагад
баталж, ашиглуулсан санхүүгийн нөөцийн төвлөрсөн
фонд болно.
Орон нутгийн төсөвт орох орлогыг нэгтгэн багцалж
авч үзвэл дараах 2 төрөлд хувааж болно.
1) Харьяалуулсан орлого
2) Зохицуулалтын орлого
Харьяалуулсан орлого гэдэг нь орон нутгийн эрх
бүхий субьектэд хамаарагдах орлогыг хэлдэг.
Өөрөөр хэлбэл дээд түвшний төсөвт бус тухайн орон
нутгийн төсөвт урт хугацааны туршид тогтвортой орж
байх орлогыг хэлнэ.
.
Үүнд : орон нутгийн татвар, төлбөр, хураамж
баггана
Зохицуулалтын орлого гэдэг нь харьяалуулсан
орлогоос гадна Засгийн газраас орон нутгийн төсөвт
санхүүгийн нэмэлт нөөц хэлбэрээр олгож буй орлогыг
хэлнэ.
Засгийн газраас зохицуулалт хэлбэрээр олгох
орлого дараах давуу талыг олгодог.
Үүнд:
• Орон нутгийн төсвийн орлого бүрдэлтийг үл
харгалзан орон нутагт шаардагдах санхүүгийн эх
үүсвэрээр хангах
• Орон нутгийн тусгай нэгжүүдийн хөгжлийн
төвшинг тэгшитгэх замаар нэг ижил түвшинд
хүргэх
• Орон нутгийн төсөвт санхүүгийн хөрөнгийн
дайчлах‚ төлөвлөгөөний биелэлтийг хангах зэрэг
давуу талыг олгоно.
3.Орон нутгийн төсвийн зарлага, санхүүжилт
Орон нутгийн төсөв нь дотроо хөрөнгө оруулалтын
зардлын төсөв болон урсгал зардлын төсөв гэсэн 2
бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ.
Урсгал зардлын төсөв нь татварын болон татварын
бус орлогоос бүрдэх төсөв бөгөөд ашиглалтын зардлыг
санхүүжүүлэх зориулалттай төсөв юм.
Өөрөөр хэлбэл урсгал зардлын төсөв нь тухайн жилд
хуваарилагдан зарцуулагдах төсөв юм.
Хөрөнгө оруулалтын төсөв бол мөнгөн тусламж‚
орон нутгийн зээллэг, хандивын орлогоос бүрдэх
төсөв юм.
Орон нутгийн төсөв бол тухайн бус нутаг, газар
орныхоо санхүүгийн үндсэн бааз суурь болохын дээр
орон нутгийн өөрөө өөрийгөө удирдах зарчмыг
хэрэгжүүлэхэд онцгой чухал үүрэгтэй болно.
Орон нутгийн хэрэгцээт дараах бүтээгдэхүүнийг
аймаг нийслэл, сум дүүргийн дарга тухайн орон нутагт
амьдарч байгаа иргэдийн ая тухтай амьдрахад
зориулагдсан, тэдний эрэлт, хэрэгцээг хангахуйц, орон
нутгийн төсвийн орлогоор санхүүждэг ажил үйлчилгээ
юм.
Үүнд:
o Нийтийн ариун цэврийг хангах, хог зайлуулах,
хадгалах, устгах
o Орон нутгаас эрхлэх байгаль хамгаалах арга хэмжээ,
тохижилт, цэцэрлэгжилт, түүний өргөтгөл,
шинэтгэл, арчилгаа,
o Хортон амьтан устгах
o Орон нутгийн замын засвар, арчилгаа
o Усан хангамж, цэвэрлэх байгууламжийн хэвийн
үйл ажиллагааг хангах
o Үерийн хамгаалалт хийх хөрсний элэгдэлтэй
тэмцэх
o Гал түймрээс хамгаалах арга хэмжээ
o Орон нутгийн өмчийн дэд бүтэц
o Мал амьтны болон малаас хүнд халварладаг
өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга
хэмжээ зэрэг бүтээгдэхүүн
Орон нутгийн төсөв нь эдийн засгийг тогтворжуулах
болоод нийгмийн хүрээний хөгжлийг хангахад чухал
үүрэг гүйцэтгэдэг.
Ялангуяа сүүлийн жилүүдэд орон нутгийн өөрөө
удирдах байгууллагын өсөлт бэхжилттэй
холбоотойгоор түүний үүрэг, ач холбогдол улам бүр
өсөн нэмэгдэж байна.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

хичээлийн цогц хөтөлбөр макро эдийн засаг
хичээлийн цогц хөтөлбөр макро эдийн засагхичээлийн цогц хөтөлбөр макро эдийн засаг
хичээлийн цогц хөтөлбөр макро эдийн засагOnobold Odgerel
 
Turiin sanhuu l7
Turiin sanhuu l7Turiin sanhuu l7
Turiin sanhuu l7
Энхтамир Ш
 
Shuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarShuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarBuka King
 
Lekts 6
Lekts 6Lekts 6
Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4
Uka Shuree
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 10 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 10 ШИДС Chuluun Zulaa
 
банкны байгууллага
банкны байгууллагабанкны байгууллага
банкны байгууллага
Nomin-Erdene Gantur
 
Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10
Энхтамир Ш
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл-4
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл-4Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл-4
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл-4
E-Gazarchin Online University
 
Тѳсвийн Удирдлага
Тѳсвийн Удирдлага Тѳсвийн Удирдлага
Тѳсвийн Удирдлага
The National Defense University
 
Говь хувьцаад компани
Говь хувьцаад компаниГовь хувьцаад компани
Говь хувьцаад компаниsemjid
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДСChuluun Zulaa
 
Tatvariin mun chanar ba togtoltsoo
Tatvariin mun chanar ba togtoltsooTatvariin mun chanar ba togtoltsoo
Tatvariin mun chanar ba togtoltsoo
E-Gazarchin Online University
 
Turiin sanhuu l1
Turiin sanhuu l1Turiin sanhuu l1
Turiin sanhuu l1
Энхтамир Ш
 
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
lectureofblog
 
Санхүү үндэс Лекц 11
Санхүү үндэс Лекц 11Санхүү үндэс Лекц 11
Санхүү үндэс Лекц 11
Gunjargal
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргаГончигжавын Болдбаатар
 

What's hot (20)

Lekts 4
Lekts 4Lekts 4
Lekts 4
 
хичээлийн цогц хөтөлбөр макро эдийн засаг
хичээлийн цогц хөтөлбөр макро эдийн засагхичээлийн цогц хөтөлбөр макро эдийн засаг
хичээлийн цогц хөтөлбөр макро эдийн засаг
 
Turiin sanhuu l7
Turiin sanhuu l7Turiin sanhuu l7
Turiin sanhuu l7
 
Shuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarShuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwar
 
Lekts 6
Lekts 6Lekts 6
Lekts 6
 
Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 10 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл  10 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 10 ШИДС
 
банкны байгууллага
банкны байгууллагабанкны байгууллага
банкны байгууллага
 
Lekts 9
Lekts 9Lekts 9
Lekts 9
 
Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл-4
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл-4Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл-4
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл-4
 
Тѳсвийн Удирдлага
Тѳсвийн Удирдлага Тѳсвийн Удирдлага
Тѳсвийн Удирдлага
 
Говь хувьцаад компани
Говь хувьцаад компаниГовь хувьцаад компани
Говь хувьцаад компани
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДС
 
Sb 1 b.ua
Sb 1 b.uaSb 1 b.ua
Sb 1 b.ua
 
Tatvariin mun chanar ba togtoltsoo
Tatvariin mun chanar ba togtoltsooTatvariin mun chanar ba togtoltsoo
Tatvariin mun chanar ba togtoltsoo
 
Turiin sanhuu l1
Turiin sanhuu l1Turiin sanhuu l1
Turiin sanhuu l1
 
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
 
Санхүү үндэс Лекц 11
Санхүү үндэс Лекц 11Санхүү үндэс Лекц 11
Санхүү үндэс Лекц 11
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
 

Similar to Turuun sanhuu L5.2019 - 2020

Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020
hicheel2020
 
Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8
Энхтамир Ш
 
Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020
hicheel2020
 
Turiin sanhuu l4
Turiin sanhuu l4Turiin sanhuu l4
Turiin sanhuu l4
Энхтамир Ш
 
Msu l8 2018
Msu l8 2018Msu l8 2018
Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020
hicheel2020
 
Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020
hicheel2020
 
Санхүү үндэс Лекц 8
Санхүү үндэс Лекц 8Санхүү үндэс Лекц 8
Санхүү үндэс Лекц 8
Gunjargal
 
Санхүү үндэс Лекц 9
Санхүү үндэс Лекц 9Санхүү үндэс Лекц 9
Санхүү үндэс Лекц 9
Gunjargal
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16Tj Crew
 
орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал
орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлалорон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал
орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал
Buka King
 
tosold ogoh sanal
tosold ogoh sanaltosold ogoh sanal
tosold ogoh sanal
Evsel Nith
 
Macro L13
Macro L13Macro L13
Macro L13
hicheel2020
 
Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020
hicheel2020
 
НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар хэлэлцэх асуудал
НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар хэлэлцэх асуудал НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар хэлэлцэх асуудал
НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар хэлэлцэх асуудал
Mars Mars
 
нитх ын Xviii ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудал
нитх ын Xviii ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудалнитх ын Xviii ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудал
нитх ын Xviii ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудал
Mars Mars
 
Local self governance project document 19 march 2013
Local self governance project document 19 march 2013Local self governance project document 19 march 2013
Local self governance project document 19 march 2013
Khural Khural
 
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРНЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР
Ганцоож Цэрэннадмид
 

Similar to Turuun sanhuu L5.2019 - 2020 (20)

Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020
 
Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8
 
Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020
 
Turiin sanhuu l4
Turiin sanhuu l4Turiin sanhuu l4
Turiin sanhuu l4
 
Msu l8 2018
Msu l8 2018Msu l8 2018
Msu l8 2018
 
Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020
 
Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020
 
Lecture 15
Lecture 15Lecture 15
Lecture 15
 
Санхүү үндэс Лекц 8
Санхүү үндэс Лекц 8Санхүү үндэс Лекц 8
Санхүү үндэс Лекц 8
 
Санхүү үндэс Лекц 9
Санхүү үндэс Лекц 9Санхүү үндэс Лекц 9
Санхүү үндэс Лекц 9
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16
 
Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)
 
орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал
орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлалорон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал
орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал
 
tosold ogoh sanal
tosold ogoh sanaltosold ogoh sanal
tosold ogoh sanal
 
Macro L13
Macro L13Macro L13
Macro L13
 
Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020
 
НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар хэлэлцэх асуудал
НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар хэлэлцэх асуудал НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар хэлэлцэх асуудал
НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар хэлэлцэх асуудал
 
нитх ын Xviii ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудал
нитх ын Xviii ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудалнитх ын Xviii ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудал
нитх ын Xviii ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудал
 
Local self governance project document 19 march 2013
Local self governance project document 19 march 2013Local self governance project document 19 march 2013
Local self governance project document 19 march 2013
 
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРНЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР
 

More from hicheel2020

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
hicheel2020
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
hicheel2020
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
hicheel2020
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
hicheel2020
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
hicheel2020
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
hicheel2020
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
hicheel2020
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
hicheel2020
 
S11a
S11aS11a
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
hicheel2020
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
hicheel2020
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
hicheel2020
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
hicheel2020
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
hicheel2020
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
hicheel2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
hicheel2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
hicheel2020
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
hicheel2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
hicheel2020
 

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

Turuun sanhuu L5.2019 - 2020

  • 1. ОРОН НУТГИЙН ТӨСӨВ 1.Орон нутгийн төсөв, санхүү 2.Орон нутгийн төсвийн орлого 3.Орон нутгийн төсвийн зарлага, санхүүжилт
  • 2. 1.Орон нутгийн төсөв, санхүү Орон нутгийн өөрөө өөрийгөө удирдах зарчим хүчтэй яригдаж эхлэх болсон тэр үеэс орон нутгийн санхүү, төсвийн тогтолцоо бүрэлдэн бий болсон. Энэ утгаараа орон нутгийн засаг захиргааны бие даасан байдлыг хангах, төрийн эрх мэдлийн нэг хэсгийг орон нутагг шилжүүлэх замаар орон нутгийн хүн амд үзүүлэх нийгэм соёлын арга хэмжээ, бусад төрийн үйлчилгээний санхүүжилтийг орон нутгийн төсвөөс хийх боломжийг бүрдүүлж эхэлсэн байдаг.
  • 3. Орон нутгийн санхүү гэдэг бол орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг хангах зорилгоор үндэсний орлогын нэг хэсгийг орон нутагт нь хуваарилах, дахин хуваарилах үйл ажиллагаа явагдах эдийн засаг санхүүгийн харилцааны нэг систем болно. Орон нутгийн санхүү бол тухайн улсын төрийн санхүүгийн системд чухал байр суурь эзэлдэг. Төр, Засгийн газраас орон нутгийн санхүүгээр дамжуулан орон нутгийн иргэдэд чиглэсэн нийгмийн бодлогыг хэрэгжүүлдэг.
  • 4. Орон нутгийн төр захиргааны байгууллага, төсвийн эрх бүхий байгууллагуудад санхүүгийн хөрөнгийг олгосноор хүн амд үзүүлэх нийгмийн шинж чанартай үйлчилгээг хүргэх боломжтой болно. Орон нутгийн санхүүгийн нөөц гэдэг нь тухайн орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг хангах зорилгоор бүрдүүлсэн, зориулалтын дагуу ашиглагдаж байдаг мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг хэлнэ.
  • 5. Орон нутгийн санхүүгийн систем нь дараах зүйлээс бүрдэнэ. 1) Орон нутгийн төсөв 2) Аж ахуйн нэгж байгууллагын санхүү • Засаг захиргааны өмчлөлд байгаа санхүүгийн нөөц • Нийгэм соёлын болон нийтийн ашиглалтын обьектуудыг санхүүжүүлэхэд гарах санхүүгийн нөөцөөс бүрдэнэ. 3) Орон нутгийн төсвийн гадуурх сан буюу орон нутгийн хөгжлийн сан
  • 6. Зах зээлийн эдийг засаг хөгжсөн хөгжингүй эдийн засаг бүхий орнуудад орон нутгийн санхүү нь төрийн санхүүгийн нөөцийг хувиарлах, дахин хувиарлахад гол үүрэгтэй. Төрийн байгууламжаас хамаарч орон нутгийн санхүү нь янз бүрийн бүтэцтэй байдаг. Тухайлбал барууны орнуудын болон Монгол улсын орон нутгийн санхүүгийн бүтцийг зураг 1, 2- оор тус тус үзүүлье.
  • 7.
  • 8.
  • 9. Орон нутгийн санхүү нь бие даасан байдал, улсын санхүүгийн дэмжлэг авах, ил тод байх гэсэн зарчим дээр үндэслэнэ. Орон нутгийн санхүүгийн бүтцэд аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөв хамаарах бөгөөд тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталж, тухайн шатны Засаг дарга бүрдүүлэн зарцуулах төсвийг орон нутгийн төсөв гэнэ.
  • 10. Орон нутгийн төсөвийг батлах 1) Бүх засаг захиргааны нэгж хэсгийн зарлагын төсвийг харьцуулан судална. 2) Хүлээгдэж буй орлогоос төлөх ёстой санхүүгийн бүх өр төлбөрийг барагдуулах тооцоо хийх 3) Төсвийн төслийг орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, төсвийн төслийг баталгаажуулдаг.
  • 11. Орон нутгийн засаг захиргааны эрх бүхий байгууллага орон нутгийн төсвөө боловсруулахдаа хоёр үндсэн зарчмыг баримтлах ёстой. Үүнд: 1. Төсөв нь баланслагдсан байх ёстой зарчим 2. Төсвийн орлого ба зарлагуудыг бүрэн тусгасан баих ёстой зарчим болно.
  • 12. Орон нутгийн санхүүгийн байдал нь дараах зүйлүүдээс ихээхэн хамаардаг байна. Үүнд: • Улс орны нийт эдийн засгийн байдал • Тухайн газар нутгийн эдийн засгийн хүчин чадал • Орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажил үүргийг зохицуулах эрх зүйн байдал, төрийн хууль тогтоомжийн түвшин
  • 13. 2.Орон нутгийн төсвийн орлого Орон нутгийн төсвийн бие даасан байдал нь түүний орлого бүрдэлтээс шалтгаалдаг. Орон нутгийн төсвийн орлого нь үндсэн З эх үүсвэрээс бүрдэнэ. Орон нутгийн төсвийн орлого Орон нутгийн татвар, хураамж Татварын бус орлого Төвлөрсөн төсвийн татаас
  • 14. Орон нутгийн төсвийн орлогод татвар, хураамжийн орлого чухал байр суурийг эзэлж, орлогын ихэнх хэсгийг бүрдүүлдэг. Энэ нь дараах татваруудаас бүрдэнэ. • Бууны албан татвар • Нийслэл хотын албан татвар • Нохой, мал амьтдын албан татвар • Улсын тэмдэгтийн хураамж • Ус, рашаан ашигласны төлбөр
  • 15. • Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар • Байгалийн ургамал ашигласны төлбөр • Бэлчээрийн төлбөр • Газрын төлбөр • Түгээмэл тархалттай ашигт малтмал ашигласны төлбөр • Ан, агнуурын нөөц ашигласны төлбөр • Ойгоос хэрэглээний мод, түлээ ашигласны төлбөр зэргээс бүрдэнэ
  • 16. Орон нутгийн төсөвт орох татварын бус орлогод дараах орлогууд багтана. • Орон нутгийн өмчлөлд байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын орлого • Түрээсийн орлого • Бүх төрлийн торгуулийн орлого • Хандив, тусламж, өглөг • Бусад
  • 17. Төвлөрсөн төсвийн татаас гэдэг бол улсын төсвөөс орон нутагт олгох санхүүгийн дэмжлэг, урсгал шилжүүлгийг хэлдэг. Орон нутагт татаас олгох нь тухайн орон нутгийн онцлог, бүс нутгийн байршил, эдийн засгийн хөгжлөөс хамаарч орон нутаг бүрт харилцан адилгүй байдаг.
  • 18. Орон нутагт татаас олгох нь хэд хэдэн сул талтай гэж үздэг. Тухайлбал орон нутгийн өөрийгөө удирдах байгууллагуудад аж ахуйгаа хөгжүүлэх санал санаачилгыг төрүүлэхгүй болгодог. Өөрөөр хэлбэл, бэлэнчлэх сэтгэлгээг бий болгоно, төсвийн орлогыг давуулан биелүүлэх сонирхлыг бууруулдаг, санхүүгийн хяналтыг сулруулах, улсын төсвийн дарамтыг бий болгох зэргээр сөрөг нөлөө үзүүлнэ.
  • 19. Орон нутгийн орлогын төлөвлөлтөд хэд хэдэн зарчмыг баримтлах ёстой.  Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх зорилгоор татварын зарим хуулиудад татварын хувь хэмжээг Улсын Их Хурлаас баталсан дээд, доод хязгаарт багтаан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
  • 20.  УИХ-аас баталсан татварын доод хувь хэмжээгээр Сангийн яам тухайн жилийн төсвийн орлогын төлөвлөлтийг боловсруулна. ( суурь орлого)  Орон нутгийн суурь орлогоос давсан хэсгийг орон нутаг өөрөө захиран зарцуулах эрхтэй байна. Орон нутгийн төсвийн суурь орлого гэж тухайн шатны төсөвт орох татварыг доод хувь хэмжээгээр тооцсон орлого болон татварын бус орлогын нийлбэрийг хэлнэ.
  • 21. Орлогын шилжүүлэг гэж орон нутгийн төсвийг дэмжих зорилгоор дээд шатны төсвийн орлогоос төсөвт тооцож олгох хөрөнгийг хэлдэг. Орон нутгийн санхүүгийн бүтцэд аймаг нийслэл‚ сум дүүргийн төсөв хамаарах бөгөөд тухайн шатны Засаг дарга бүрдүүлж зарцуулах төсөв бол орон нутгийн төсөв юм. Өөрөөр хэлбэл тухайн орон нутгийн байгууллагад баталж, ашиглуулсан санхүүгийн нөөцийн төвлөрсөн фонд болно.
  • 22. Орон нутгийн төсөвт орох орлогыг нэгтгэн багцалж авч үзвэл дараах 2 төрөлд хувааж болно. 1) Харьяалуулсан орлого 2) Зохицуулалтын орлого Харьяалуулсан орлого гэдэг нь орон нутгийн эрх бүхий субьектэд хамаарагдах орлогыг хэлдэг. Өөрөөр хэлбэл дээд түвшний төсөвт бус тухайн орон нутгийн төсөвт урт хугацааны туршид тогтвортой орж байх орлогыг хэлнэ. .
  • 23. Үүнд : орон нутгийн татвар, төлбөр, хураамж баггана Зохицуулалтын орлого гэдэг нь харьяалуулсан орлогоос гадна Засгийн газраас орон нутгийн төсөвт санхүүгийн нэмэлт нөөц хэлбэрээр олгож буй орлогыг хэлнэ. Засгийн газраас зохицуулалт хэлбэрээр олгох орлого дараах давуу талыг олгодог.
  • 24. Үүнд: • Орон нутгийн төсвийн орлого бүрдэлтийг үл харгалзан орон нутагт шаардагдах санхүүгийн эх үүсвэрээр хангах • Орон нутгийн тусгай нэгжүүдийн хөгжлийн төвшинг тэгшитгэх замаар нэг ижил түвшинд хүргэх • Орон нутгийн төсөвт санхүүгийн хөрөнгийн дайчлах‚ төлөвлөгөөний биелэлтийг хангах зэрэг давуу талыг олгоно.
  • 25. 3.Орон нутгийн төсвийн зарлага, санхүүжилт Орон нутгийн төсөв нь дотроо хөрөнгө оруулалтын зардлын төсөв болон урсгал зардлын төсөв гэсэн 2 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Урсгал зардлын төсөв нь татварын болон татварын бус орлогоос бүрдэх төсөв бөгөөд ашиглалтын зардлыг санхүүжүүлэх зориулалттай төсөв юм. Өөрөөр хэлбэл урсгал зардлын төсөв нь тухайн жилд хуваарилагдан зарцуулагдах төсөв юм.
  • 26. Хөрөнгө оруулалтын төсөв бол мөнгөн тусламж‚ орон нутгийн зээллэг, хандивын орлогоос бүрдэх төсөв юм. Орон нутгийн төсөв бол тухайн бус нутаг, газар орныхоо санхүүгийн үндсэн бааз суурь болохын дээр орон нутгийн өөрөө өөрийгөө удирдах зарчмыг хэрэгжүүлэхэд онцгой чухал үүрэгтэй болно.
  • 27. Орон нутгийн хэрэгцээт дараах бүтээгдэхүүнийг аймаг нийслэл, сум дүүргийн дарга тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн ая тухтай амьдрахад зориулагдсан, тэдний эрэлт, хэрэгцээг хангахуйц, орон нутгийн төсвийн орлогоор санхүүждэг ажил үйлчилгээ юм. Үүнд: o Нийтийн ариун цэврийг хангах, хог зайлуулах, хадгалах, устгах o Орон нутгаас эрхлэх байгаль хамгаалах арга хэмжээ, тохижилт, цэцэрлэгжилт, түүний өргөтгөл, шинэтгэл, арчилгаа,
  • 28. o Хортон амьтан устгах o Орон нутгийн замын засвар, арчилгаа o Усан хангамж, цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах o Үерийн хамгаалалт хийх хөрсний элэгдэлтэй тэмцэх o Гал түймрээс хамгаалах арга хэмжээ o Орон нутгийн өмчийн дэд бүтэц o Мал амьтны болон малаас хүнд халварладаг өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг бүтээгдэхүүн
  • 29. Орон нутгийн төсөв нь эдийн засгийг тогтворжуулах болоод нийгмийн хүрээний хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа сүүлийн жилүүдэд орон нутгийн өөрөө удирдах байгууллагын өсөлт бэхжилттэй холбоотойгоор түүний үүрэг, ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж байна.