More Related Content
Similar to Turiin sanhuu l4
Similar to Turiin sanhuu l4 (20)
More from Энхтамир Ш (20)
Turiin sanhuu l4
- 1. Сэдэв 4. УЛСЫН ТӨСӨВ
1.Улсын төсвийн тухай, түүний үүрэг
2.Улсын төсвийн бүрэлдэхүүн
3.Улсын төсвийн зарчим, зохион байгуулалт
- 2. 1.Улсын төсвийн тухай, түүний үүрэг
Улсын төсөв бол санхүүгийн тогголцооны хамгийн
том хэсэг бөгөөд төр өөрийн мэдэлд дотоодын нийт
бүтээгдэхүүний тодорхой хэсгийг төвлөрүүлж, түүнийг
улсын бүхий л үйл ажиллагааны хэрэгцээнд хуваарилж,
зарцуулахтай холбогдсон харилцааг илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл улсын төсөвньтөрийнөөрийн
үйлажиллагаа, нийгмийн нийтлэг хэрэгцээний зардлыг
санхүүжүүлэх үүрэгтэй мөнгөн хөрөнгийн төвлөрсөн
сан юм.
- 3. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй
хуулийн дагуу төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд
шаардагдах санхүүгийн эх үүсвэр бий болгох
зорилгоор тухайн төсвийн жилд төрийн мэдэлд
хуримтлуулан хуваарилж, эарцуулах мөнгөн
хөрөнгийн орлого, зарлагын төлөвлөгөөг Монгол
Улсын нэгдсэн төсөв гэнэ.
Улсын төсөв гэж Улсын Их Хурлаас баталсан,
Засгийн газар болон Улсын төсөвт харьяалагдах
төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж,
хуваарилан зарцуулах төсвийг хэлнэ.
- 4. Улсын төсөв нь төр засгаас үйл ажиллагаа
явуулах чухал хэрэгсэл болохын хувьд дараах үүргийг
гүйцэтгэнэ.
1) Үндэсний орлого болон дотоодын нийт
бүтээгдэхүүнийг дахин хуваарилах
2) Төрөөс эдийн засгийн хөгжлийг дэмжих,
зохицуулалтын хэрэгсэл болох
3) Төрийн нийгмийн бодлогын зорилтыг
хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх
үүсвэрээр хангах
4) Улсын төсвийг бүрдүүлэх, төсвийн хөрөнгийн
зарцуулалтанд тавих хяналтыг хэрэгжүүлэх.
- 5. Өөрөөр хэлбэл төсөв нь төрийн санг бүрдүүлэх
үүрэг, төсвийн хөрөнгийг хуваарилах зарцуулах,
хяналтын үүрэг, зохицуулалтын гэсэн үүрэг гүйцэтгэнэ.
Монгол улсын нэгдсэн төсөв нь улсын санхүүгийн
үндсэн төлөвлөгөө бөгөөдт үүнийг Улсын Их Хурлын
чуулганаар батална.
Төсөв зохиох, түүнийг биелүүлэх ажлыг зохион
байгуулах үүрэг засгийн газарт буюу Сангийн яам,
аймаг, хотын засаг даргын тамгын газрын эрх бүхий
албан тушаалтан хариуцах бөгөөд түүнийг төсвийн
захирагч гэнэ.
- 6. Улсын төсөвт тухайн жилд төр засгийн зүгээс
хэрэгжүүлж эдийн засаг, нийгмийн бодлогын чанартай
арга хэмжээнүүд тусгагдах бөгөөд түүнийг төсвийн
бодлого гэнэ.
Төсвийн зарлагын хэмжээ болон аж ахуйн нэгж,
иргэдийн төсөвт төлөх татварын хувийг өөрчлөх
замаар эдийн засаг дахь эрэлт, нийлүүлэлтийн
тэнцвэрт байдалд зохицуулалт хийх явдал төсвийн
бодлогод чухал байр эзэлдэг билээ.
- 7. 2.Улсын төсвийн бүрэлдэхүүн
Монгол улсын нэгдсэн
төсөв
Улсын төсөв
Улсын Их
Хурлаас
баталж,
Засгийн газрын
мэдэлд
төвлөрүүлэн
зарцуулах
төсөв
Орон нутгийн
төсөв
Иргэдийн
төлөөлөгчдийн
хурлаас
баталсан аймаг,
нийслэл, сум
дүүргийн засаг
даргын мэдэлд
төвлөрүүлэн
зарцуулах
улсын
төвлөрсөн
төсвийн хэсэг
Монгол улсын
хөгжүүлэх
сангийн төсөв
энэ нь их
хурлаас
баталсан
Засгийн газрын
бүрдүүлэн
зарцуулах
төсөв юм.
Нийгмийн
даатгалын
сангийн төсөв
Ажил олгогч,
даатгуулагчийн
хөдөлмөрийн
хөлс, түүнтэй
адилтгах
орлогоос
тэтгэвэр тэтгэвэр
тэтгэмж, төлбөр,
үйлчилгээнд
зарцуулах,
нийгмийн
даатгалын үйл
ажиллагааны
зардлыг нөхөх
зорилгоор төлсөн
шимтгэлийн
орлого, бусад эх
үүсвэрээс
бүрдүүлсэн
мөнгөн
хөрөнгийг хэлнэ.
- 8. Монгол Улсын хувьд улсын төсөв нь дараах
бүрэлдэхүүн хэсэгтэй байна.
1) Улсын төсөв
2) Орон нутгийн төсөв
3) Төсвийн гадуурх тусгай зориулалттай сангийн
төсөв зэргээс бүрдэнэ.
Улсын төсөв гэдэг нь Улсын Их Хурлаас баталсан,
Засгийн газрын бүрдүүлж зарцуулах төсөв болон орон
нутагт олгох санхүүгийн дэмжлэгийн нийлбэрийг
хэлдэг.
- 9. Орон нутгийн төсөв гэдэг нь орон нутгийн орлого,
улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг, улсын
төсвийн хөрөнгөөр худалдан авах бүтээгдэхүүнд
зарцуулах санхүүжилтийн нийлбэрийг хэлнэ.
Төсвийн гадуурх тусгай зориулалттай сангийн
төсөв гэдэг нь иргэдийн нийгмийн даатгал, нийгмийн
хангамж, эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн
тусламж, нийгмийн үйлчилгээг сайжруулах, хүний
хөгжлийг дэмжих, боловсрол, соёл, спорт, амралт
сувилалын зардлыг санхүүжүүлэх зорилготой төсвөөс
гадна байгуулагдан ажиллаж байгаа мөнгөн
хөрөнгийн санг хэлнэ.
- 10. Тухайлбал: тэтгэврийн даатгалын сан, тэтгэмжийн
даатгалын сан, халамжийн сан, ажилгүйдлийн
даатгалын сан, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс
шалтгаалах өвчний даатгалын сан, эрүүл мэндийн
даатгалын сан, хүний хөгжил сан зэрэг сангууд байна.
Харин эдийн засаг, нийгмийн хөгжлийн сан бол
маш олон байна.
Тухайлбал: сум хөгжүүлэх сан, жижиг дунд
үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, тариалан эрхлэлтийг
дэмжих сан, шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх
сан, агаарын бохирдлыг бууруулах сан, байгаль
орчныг хамгаалах сан гэх мэт байна.
- 11. Улсын санхүүгийн үйл ажиллагааг хэвийн явуулах
зорилгоор мөнгөн хөрөнгийн нөөцийг бүрдүүлэх,
түүнийг зарцуулахтай холбогдсон санхүүгийн жилд
тохируулсан санхүүгийн нөөцийг төвлөрсөн сан гэнэ.
Улсын төсвийн хөрөнгөөр дамжин дотоодын нийт
бүтээгдэхүүний тодорхой хэсэг нь хуваарилагддаг.
- 12. Засгийн газар, улс, үндэстэн, орон нутаг гээд
бүхий л түвшинд нийгмийн гишүүд, иргэдийг
шаардлагатай үйлчилгээгээр хангах, тэдгээрт төлөх
санхүүгийн нөөцийг бүрдүүлэх асуудлыг авч үздэг.
Сүүлийн жилүүдэд даяаршил, интеграцчилал,олон
улсын эдийн засаг, бизнесийн орчин, дэлхий нийтийг
хамарсан санхүү эдийн засгийн хямралтай холбоотой
төрийн санхүүгийн удирдлагын үүрэг, ач холбогдол
эрс нэмэгдэх болсон.
- 13. Монгол улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв
нь төсвийн тухай хуульд заасны дагуу зохиогдож,
батлагдаж, улмаар зарцуулагдана.
Төсөв нь нийгмийн бараа үйлчилгээг иргэдэд хүргэх
үйл ажиллагаанд чухал үүргийг гүйцэтгэж байдаг.
Өөрөөр хэлбэл төрөөс ямар үйлчилгээ үзүүлж,
эдгээр үйлчилгээ нь хэрхэн санхүүжигдэх асуудлыг
төсвөөр дамжуулан төлөвлөж, зохицуулдаг гэсэн уг
- 14. 3.Улсын төсвийн зарчим, зохион байгуулалт
Монгол Улсын төсөв нь зохион байгуулалтын хувьд
дараах зарчимд үндэслэнэ
Төсвийн нэгдмэл байдлыг хангах
Төсөв хооронд орлого, зарлагын хуваарилалт хийх
Төсвийн бие даасан байдлыг хангах
Төсвийн хөрөнгийг үр дүнтэй хэмнэлттэй
зарцуулах
Төсвийн тэнцвэрт байдлыг хангах
Ил тод байдлыг хангах
Төсвийн хөрөнгийн зориулалтыг тодорхой болгож,
түүнийг хангах
- 15. Төсвийн бүрэлдэхүүн хэсэг бүр эрх зүйн үндэс,
мөнгөний систем, төсвийн баримт бичиг, төсвийн
үйл ажиллагаа, төсвийн хууль тогтоомж зөрчигчдөд
хүлээлгэх хариуцлага, төсвийн зарлага
санхүүжилтийн нэгдсэн журам, нягтлан бодох
бүртгэл хөтлөх заавар зэрэг багтана.
Төсөв хооронд орлого, зарлагын хуваарилалт нь
төсөвт хамаарагдах орлогыг эрх зүйн үүднээс
тогтоон өгч, түүнийг хуваарилан зарцуулах эрхийг
гүйцэтгэх төрийн захиргааны байгууллагад олгоно.
- 16. Төсвийн бие даасан байдал нь өөрийн
хамааралтай орлогыг бүрдүүлэх, төрийн болон
орон нутгийн захиргааны байгууллагыг төсвийн
үйл ажиллагааг бие даан зохион байгуулах эрхээр
бүрэн хангасан байдлыг хэлнэ.
Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр болон
төсвийн хөрөнгийн хуваарилалтыг бие даан
тодорхойлох эрхээр хангах, орлогын төлөвлөгөөг
тасалдуулахгүй байх, төсвийн нэмэлт зардал
гаргуулахгүй байх тал дээр анхаарч ажиллана.
- 17. Төсвийн тэнцвэрт байдал нь төсвийн зарлагыг
төсвийн орлогын дүнтэй дүйцсэн байх ёстой.
Хэрвээ орлого нь зарлагаа нөхөж хүрэлцэхгүй
болох тохиолдолд алдаглыг нөхөх эх үүсвэр
зайлшгүй тусгагдана.
Төсвийн хөрөнгийн үр дүнтэй бөгөөд хэмнэлттэй
байдлыг хангаж ажиллах ёстой. Тухайн жилийн
төсвийг зохиох зарцуулах, гүйцэтгэхдээ гүйцэтгэгч
байгууллагууд, төсвийн хөрөнгийг ашиглагч буюу
төсөвт байгууллагууд нь бага зардлаар дэвшүүлсэн
зорилтдоо хүрэх зарчим барьж ажиллана.
- 18. Ил тод байдлыг хангах нь хамгийн чухал зарчим
юм.
Төсөв батлагдах хүртэлх үйл явц, батлагдсан төсөв,
төсвийн гүйцэтгэлийн тайланг олон нийтэд нээлттэй
хүргэх, төсвийн төслийн талаарх иргэдийн санал
хүсэлт бүрийг ил тод болгож, нийтэд мэдээлэх ёстой.
Төсвийн хөрөнгийн зориулалтыг хангах буюу
түүнийг зориулалтын дагуу ашиглах ёстой.
- 19. Хэрвээ зориулалтын бусаар зарцуулсан тохиолдолд
хуулийн хариуцлага хүлээх болно. Төсвийн хөрөнгийг
хүлээн авагч талаас тодорхой зориулалтын дагуу
хуваарилан, түүнийг зүй зохистой зарцуулах ёстой.
Улсын төсөв нь 3 үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй.
Улсын төсвийн бүтэц
Улсын төсөв
1.Төсвийн орлого 2.Төсвийн зарлага 3.Төсвийн тэнцэл
- 20. Улсын төсвийн орлого нь хууль тогтоомжийн дагуу
улсын төсөв бүрдүүлэх орлого, төсвийн байгууллагын
өөрийн үйл ажиллагааны мөнгөн орлого, бусад
орлогоос бүрдэнэ.
Улсын төсвийн зарлага гэдэг нь төсөв захирагчийн
үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга
хэмжээг санхүүжүүлэхээр батлагдсан төсвөөс
хуваарилан зарцуулах хөрөнгийг хэлнэ.
Улсын төсвийн тэнцэл улсын төсвийн нийт орлого ба
төсвийн нийт зарлагын хоорондох зөрүүг хэлнэ.
- 22. Хэрвээ төсвийн орлого нь зарлагаасаа илүү байвал
төсвийн тэнцэл нэмэх буюу төсөв ашигтай гарна.
Харин төсвийн зарлага нь орлогоосоо их байвал
төсвийн тэнцэл хасах тэмдэгтэй буюу төсөв
алдагдалтай гарна гэсэн үг.
Улсын төсвийн орлого ба зарлагыг бүлэглэх,
төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг
тодорхойлж өгөх нь төсвийг зохиох, түүнийг
хэрэгжүүлэхэд бүх шатны төсвийн нэгдлийг хангахад
чухал үүрэгтэй.
- 23. Төсвийн зохион байгуулалт бол төсвийн
тогтолцооны шинэчлэлт, түүнийг бүрдүүлэх
зарчмуудыг мөрдөх явдал юм.
Төсвийн зохион байгуулалт нь төрийн байгууллага
буюу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагаар тодорхойлогддог.
Манай улсын хувьд төсөв бол төвлөрсөн төсөв,
орон нутгийн төсөв гэсэн шаталсан зохион
байгуулалттай.
Харин холбооны улсын төсөв нь дараах төсвөөс
бүрдэнэ
- 24. Харин холбооны улсын төсөв нь дараах төсвөөс
бүрдэнэ.
Холбооны улсын төсвийн бүтэц
Холбооны улсын төсөв
• Холбооны төсөв
• Мужуудын төсөв
• Орон нутгийн
төсөв
Дэлхийн ямарч улс оронд төв болон орон нутгийн
төсвийн харилцааг боловсронгүй болгох асуудал
чухлаар тавигдаж ирсэн.
Энэ нь юуны өмнө төсөв тус бүрийн бие даасан
байдлыг хангахад чиглэгдэнэ.
- 25. Энэ хүрээнд төвлөрсөн төсвийн үүрэг, ролийг
өндөрт тавихын зэрэгцээ орон нутгийн төсвийн бие
даасан, хараат бус байдлыг арилгах замаар ашиг
сонирхлыг тэгшигтгэх, нэг төвшний төсвийн эрх ба
үүрэг нь ижил байх, төвлөрсөн төсвөөс орон
нутгийн хөгжлийг тэгшитгэх зорилгоор олгох
татаас, санхүүгийн дэмжлэгийн хөрөнгийг ижил
шалгуур, нэг нөхцөлөөр тооцож олгох зэрэг зарчмыг
баритлах бодлоло хэрэгжүүлж байна.
- 26. Орчин үед төсөв хоорондын харилцааны
шинэчлэлтийг хийхдээ орон нутгийн хөгжлийн
ялгааг арилгах, төсвийн бие даасан байдлыг хангах
үндсэн зорилтыг дэвшүүлж, санхүүгийн тогтвортой
бөгөөд найдвартай системийг бий болгоход анхаарах
болсон.