/Цогц бодлого/ Худалдаа, үйлчилгээний “Анар” ХХК 
Эхлэлтийн баланс, түүнтэй холбоотой мэдээлэл: /2008.01.01/ 
Мөнгөн хөрөнгө 500,000₮, Дансны өглөг 1,800,000₮, Дансны авлага 1,200,000₮ Орлогын татварын өглөг ?, Найдваргүй авлагын нөөц 180,000, Урт хугацаат банкны зээл 4,000,000₮, бараа 3,500,000₮ /7,000ширхэг/, Эзний өмч 7,300,000₮, Хангамжийн материал 900,000₮, Урьдчилж төлсөн даатгал 720,000₮ /барилгын 6 сарын даатгалын төлбөр/, барилга 10,115,000₮, Хуримтлагдсан элэгдэл-Барилга ?, Патент 4,500,000₮, Хуритлагдсан ашиг ?. 
Нэмэлт мэдээлэл: 
Эргэлтийн харьцаа 2,5. Барилгыг 9 жил ашиглана, 2004.01.01-ээс ашиглаж эхэлсэн, үлдэх өртөг 125,000₮, элэгдлийг жилүүдийн нийлбэрийн аргаар тооцоолдог. Патентыг 5 жил ашиглах хугацаа үлдсэн. Банкны зээл нь 3 жилийн хугацаатай ба 12.6 хувийн хүүтэй. Бараа материалын байнгын систем хэрэглэдэг ба барааг зарлага болгохдоо дундаж өртгийн аргыг ашигладаг. Борлуулалтын болон худалдан авалтын хөнгөлөлтийг нийт дүнгийн аргаар бүртгэдэг. 
2008 оны 1-р сард гарсан ажил гүйлгээ: 
1. 2008.01.01-нд 900,000₮ өртөг бүхий газрыг 1,000,000₮ нэрлэсэн үнэтэй, 10 сарын хугацаатай, хүүгүй өрийн бичиг гарган худалдан авав. 
2. Өгөөж компаниас 6,400 ширхэг барааг нэг бүрийг нь 420 төгрөгөөр, 3/10 n/30 нөхцөлтэйгээр худалдан авч, 12 хоногийн дараа төлбөрийг барагдуулсан. Энэхүү худалдан авалттай холбоотойгоор тээврийн зардалд 512,000₮ төлсөн. 
3. Номин компаниас 2,050,000₮ хангамжийн материалыг 2/15 n/45 нөхцлөөр худалдан авсан ба уг төлбөрийн 30 дахь хоногт төлөв. 
4. Ажилтан албан хаагчдын 1-р сарын цалинг тооцоолж, үйл ажиллагааны зардалд шингээсэн ба цалингаас зохих суутгалуудыг хуулийн дагуу суутгаж, тавьж олгов. 
/ НДШ 10%, ХАОАТ 10% хөнгөлөлт сарын цалингийн 7,000₮ / 
Нэр 
Албан тушаал 
Ажиллсан хоног 
Үндсэн цалин 
1 
Д.Бат 
Захирал 
22 
260,000₮ 
2 
Д.Болд 
Менежер 
22 
210,000₮ 
3 
Н.Ариунаа 
Нягтлан бодогч 
22 
120,000₮ 
5. Байгууллагын төлөх НДШ-ийг 11%-иар тооцоолж, үйл ажиллагааны зардалд шингээв. 
6. Марс компанид 9,000 ширхэг барааг нэг бүрийг 1,020₮-өөр зээлээр борлуулсан. Үүссэн авлагын 70% нь дансанд орж ирсэн. 
7. 980,000₮ хангамжийн зүйлийг хэрэглээний зардалд тавьж олгов. 
8. Орлогын татварт 400,000₮ шилжүүлсэн. 
9. 2008.01.01-нд патентаа 4,590,000₮-өөр борлуулж, мөнгийг хүлээн авав. 
Гүйцэтгэх ажил: 
1. Эхний үлдэгдлээр баланс бэлтгэ. 
2. Ажил гүйлгээг дансанд бүртгэ. 
3. Цалингийн тооцооны хүснэгт бэлтгэ. 
4. Ажлын хүснэгт /Орлогын албан татвар 10%/ 
5. Тохируулах бичилтүүдийг хий. Үүнд: а. Найдваргүй авлагын нөөцийг нийт авлагын 15 хувиар байгуулах б. Барилгыг элэгдлийг тооцоолох в. Өрийн бичгийн хөнгөлөлтийг элэгдүүлэх, г. Урьдчилж төлсөн даатгалын зардлыг тохируулах д. Банкны зээлийн хүүг тооцоолох. 
6. “Б” маягтын дагуу санхүүгийн тайлан бэлтгэ.

бие даалтын цогц бодлого

  • 1.
    /Цогц бодлого/ Худалдаа,үйлчилгээний “Анар” ХХК Эхлэлтийн баланс, түүнтэй холбоотой мэдээлэл: /2008.01.01/ Мөнгөн хөрөнгө 500,000₮, Дансны өглөг 1,800,000₮, Дансны авлага 1,200,000₮ Орлогын татварын өглөг ?, Найдваргүй авлагын нөөц 180,000, Урт хугацаат банкны зээл 4,000,000₮, бараа 3,500,000₮ /7,000ширхэг/, Эзний өмч 7,300,000₮, Хангамжийн материал 900,000₮, Урьдчилж төлсөн даатгал 720,000₮ /барилгын 6 сарын даатгалын төлбөр/, барилга 10,115,000₮, Хуримтлагдсан элэгдэл-Барилга ?, Патент 4,500,000₮, Хуритлагдсан ашиг ?. Нэмэлт мэдээлэл: Эргэлтийн харьцаа 2,5. Барилгыг 9 жил ашиглана, 2004.01.01-ээс ашиглаж эхэлсэн, үлдэх өртөг 125,000₮, элэгдлийг жилүүдийн нийлбэрийн аргаар тооцоолдог. Патентыг 5 жил ашиглах хугацаа үлдсэн. Банкны зээл нь 3 жилийн хугацаатай ба 12.6 хувийн хүүтэй. Бараа материалын байнгын систем хэрэглэдэг ба барааг зарлага болгохдоо дундаж өртгийн аргыг ашигладаг. Борлуулалтын болон худалдан авалтын хөнгөлөлтийг нийт дүнгийн аргаар бүртгэдэг. 2008 оны 1-р сард гарсан ажил гүйлгээ: 1. 2008.01.01-нд 900,000₮ өртөг бүхий газрыг 1,000,000₮ нэрлэсэн үнэтэй, 10 сарын хугацаатай, хүүгүй өрийн бичиг гарган худалдан авав. 2. Өгөөж компаниас 6,400 ширхэг барааг нэг бүрийг нь 420 төгрөгөөр, 3/10 n/30 нөхцөлтэйгээр худалдан авч, 12 хоногийн дараа төлбөрийг барагдуулсан. Энэхүү худалдан авалттай холбоотойгоор тээврийн зардалд 512,000₮ төлсөн. 3. Номин компаниас 2,050,000₮ хангамжийн материалыг 2/15 n/45 нөхцлөөр худалдан авсан ба уг төлбөрийн 30 дахь хоногт төлөв. 4. Ажилтан албан хаагчдын 1-р сарын цалинг тооцоолж, үйл ажиллагааны зардалд шингээсэн ба цалингаас зохих суутгалуудыг хуулийн дагуу суутгаж, тавьж олгов. / НДШ 10%, ХАОАТ 10% хөнгөлөлт сарын цалингийн 7,000₮ / Нэр Албан тушаал Ажиллсан хоног Үндсэн цалин 1 Д.Бат Захирал 22 260,000₮ 2 Д.Болд Менежер 22 210,000₮ 3 Н.Ариунаа Нягтлан бодогч 22 120,000₮ 5. Байгууллагын төлөх НДШ-ийг 11%-иар тооцоолж, үйл ажиллагааны зардалд шингээв. 6. Марс компанид 9,000 ширхэг барааг нэг бүрийг 1,020₮-өөр зээлээр борлуулсан. Үүссэн авлагын 70% нь дансанд орж ирсэн. 7. 980,000₮ хангамжийн зүйлийг хэрэглээний зардалд тавьж олгов. 8. Орлогын татварт 400,000₮ шилжүүлсэн. 9. 2008.01.01-нд патентаа 4,590,000₮-өөр борлуулж, мөнгийг хүлээн авав. Гүйцэтгэх ажил: 1. Эхний үлдэгдлээр баланс бэлтгэ. 2. Ажил гүйлгээг дансанд бүртгэ. 3. Цалингийн тооцооны хүснэгт бэлтгэ. 4. Ажлын хүснэгт /Орлогын албан татвар 10%/ 5. Тохируулах бичилтүүдийг хий. Үүнд: а. Найдваргүй авлагын нөөцийг нийт авлагын 15 хувиар байгуулах б. Барилгыг элэгдлийг тооцоолох в. Өрийн бичгийн хөнгөлөлтийг элэгдүүлэх, г. Урьдчилж төлсөн даатгалын зардлыг тохируулах д. Банкны зээлийн хүүг тооцоолох. 6. “Б” маягтын дагуу санхүүгийн тайлан бэлтгэ.