SlideShare a Scribd company logo
1 of 47
ТӨСВИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮЕ ШАТ
1.Төсвийн төслийг боловсруулах үйл ажиллагаа
2.Төсвийн төсвийг өргөн мэдүүлэх
3.Төсвийг хэлэлцэн батлах үйл ажиллагаа
4.Төсвийг гүйцэтгэх үйл ажиллагаа
5.Төсвийн хяналт
1.Төсвийн төслийг боловсруулах үйл ажиллагаа
Төсөв бол төрийн мэдэлд бүтэн жилийн туршид
нэг талаас орж ирэх бүх орлого, нөгөө талаас түүнийг
эргэж зарцуулах бүх зардлыг багтаасан хууль, эрх зүйн
баримт бичиг билээ.
Төсөв нь ирэх жилийн орлого ба зардлуудыг
урьдчилан төсөвлөж, тухайн жилд төвлөрүүлж,
зарцуулах төрийн албан ёсны баримт бичиг, хуулиар
баталгаажсан эрх зүйн акт юм.
Иймд төсвийг жил тутамд төлөвлөж, хэрэгжүүлэх
бөгөөд тодорхой үе шатуудыг дамжиж хэрэгждэг.
Монгол Улсын хувьд төсвийн жил нь тухайн
жилийн 1-р сарын 1-ний өдрөөс эхэлж, 12-р сарын З1-
ний өдрөөр дуусгавар болно.
Төсвийн үйл явц бол төрөөс хууль тогтоох болон
гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотойгоор бий болсон
албан ёсны тогтсон дэг журам юм.
Өөрөөр хэлбэл, төрийн эрх барих дээд байгууллагаас
төсвийг зохиох, түүнийг таниулах, хэлэлцэн батлах,
гүйцэтгэх, гүйцэтгэлд нь хяналт тавих бүхий л үйл
ажиллагаа юм.
Энэхүү үйл явц нь зах зээлийн эдийн засагтай адил
төстэй үүрэг, зорилтыг хэрэгжүүлдэг.
Өөрөөр хэлбэл, төрөөс ямар үйлчилгээ үзүүлж,
эдгээр үйлчилгээ нь хэрхэн санхүүжих асуудлыг
зохицуулдаг, засгийн газар бүр санхүүгийн шийдвэр
гаргах өөрийн гэсэн арга зүйтэй байх бөгөөд түүнийг
хэрэгжүүлэх маш олон арга зам байж болно.
Төрийн зарлагын талаар цэгцтэй ойлголттой болохын
тулд төсвийн үйл явцыг нарийн ойлгох шаардлагатай
болдог.
Төсвийн байгууллагууд үр дүнтэй ажиллахын тулд
төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, нийгмийн эрэлт
хэрэгцээнд нийцсэн илүү сайн шийдвэр гаргахыг
шаарддаг.
Төрийн сайн шийдвэр нь иргэдэд тэдний хүсэн хүлээж
буй тоо хэмжээ бүхий чанартай үйлчилгээг хүссэн
газарт нь тохиромжит цаг хугацаанд хамгийн бага
зардалтайгаар үзүүлэх нөхцөлийг хангасан байх ёстой
Хамгийн наад зах нь тухайн үйл явц нөөцийн
өрсөлдөөнт шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх
хэрэгтэй. Мөн иргэдийн шууд сонголтод нь чиглэх
ёстой.
Энэхүү гол сонголт нь хувь хүмүүсийн төсвийн
шийдвэр гаргалтад маш нарийн нийцсэн, холбоо
хамааралтай мэдээллийг өгсөн байх хэрэгтэй.
Зах зээл нь хувийн нөөц, баялгийг хуваарилах,
байршуулахад хөндлөнгөөс оролцох хэрэгцээг
үгүйсгэдэг.
Үнэ өөрчлөгдөх үйл явц нь нөөцийн урсгалын хувьд
автомат дохиоллын байдлаар үйлчилдэг.
Харин улсын салбарын хувьд нөөцийн хэрэглээ
ашиглалттай холбоотой шийдвэрүүд автоматаар гарах
аргагүй юм.
Учир нь төрөөс хангадаг үйлчилгээнд дараах 4
онцлог байдагтай холбоотой.
Үүнд:
 Төрийн үйлчилгээг худалдах аргагүй. Иймээс ашиг
нь урамшуулал байдлаар үр нөлөөтэй үйлчлэх арга
хэмжээ болж чаддаггүй.
 Төрийн болон хувийн нөөц баялгийн хоорондох
ялгааг гаргах шаардлагатай болдог. Хувийн
үйлдвэрүүдэд хувь хүмүүст цалин хөлс олгох
боломж, чадамжтай байхыг шаардлага тавьдаг.
Төр, засгийн газар нь зөвхөн нийгмийн нийт
нөөц,баялгаар хязгаарлагдах ёстой. Тэдгээр нөөц
баялгийг хувь хүмүүс эзэмшдэг бол төр татвар
ногдуулах эрх мэдэлтэй байдаг.
 Төр, засгийн газар нь жинхэнэ монополийн адил
онцгой үйл ажиллагаа явуулдаг. Хэрэглэгчид,
нийлүүлэгчдийг сонгож худалдан авалт хийж
чадахгүй гэсэн үг. Харин хэрэглэгч хангаж буй
бараа үйлчилгээг хэрэглэсэн эсэхээс үл шалтгаалан
төлбөр хийх ёстой.
 Төр, засгийн газар нь холимог үйл ажиллагаа
явуулдаг. Жишээлбэл, зөвхөн үйлчилгээ үзүүлэгч
биш, харин үйлчилгээг хүлээн авагч болдог.
Төсөв нь төрийн үйл ажиллагаа, мөн улсын болон
хувийн хэрэглээнд шаардагдах нөөцийг хуваарилан
байршуулдаг.
Эдгээр хуваарилалт хийгдсэнээр, төсвийн үйл явц нь
төрийн үйл ажиллагааны хяналт, бүртгэл, үнэлгээний
хүрээнд явагддаг.
Төсвийн үйл явц нь юу үйлдвэрлэх, хэрхэн
үйлдвэрлэх, үйлдвэрлэлийг хэн явуулахыг тогтоож
өгдөг.
Төсвийн үйл явц нь дараах үе шаттай.
Үүнд:
1. Төсвийн төслийг боловсруулах үйл ажиллагаа
2. Төсвийн төсвийн төслийг өргөн мэдүүлэх
3. Төсвийг хэлэлцэн батлах үйл ажиллагаа
4. Төсвийг гүйцэтгэх үйл ажиллагаа
5. Төсвийн хяналт
Төсвийн төслийг боловсруулах
Төсвийн төсөл гэдэг нь дунд хугацааны төсвийн
хүрээний мэдэгдэлд үндэслэн хуульд заасан
шаардлагын дагуу төсвийн шатлал бүрээр, төсвийн
ангилал ашиглан Засгийн газраас Улсын Их Хуралд,
бүх шатны засаг даргаас тухайн шатны Иргэдийн
Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн төсвийн
саналыг хэлнэ.
Төсвийн төслийг зохиохдоо төсвийн тухай хууль
болон бусад хууль тогтоомж, эдийн засаг нийгмийн
байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ,
бараа үйлчилгээний үнэ тариф, төсвийн норм
норматив, гадаадын зээл тусламжийн бодлого, олон
улсын гэрээ хэлэлцээр, Засгийн газрын мөрийн
хөтөлбөр зэргийг иш үндэс болгоно.
Төсөв зохиох буюу төсвийн төсөл боловсруулахад хэд
хэдэн шаардлагууд тавигдана.
Үүнд:
 Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан
шаардлагуудыг хангах
 Төсвийн зарчмыг мөрдлөг болгох
 Макро эдийн засгийн төлөв байдал, дүн шинжилгээ
тооцоололд үндэслэсэн байх
 Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг
нэмэгдүүлж, төсвийн санхүүжилтийн үр ашгийг
дээшлүүлэхэд чиглэсэн байх
 Жилийн төсвийн хязгаарт үндэслэсэн байх
 Төсвийн төслийг хөтөлбөр, төсвийн ерөнхийлөн
захирагч бүрээр тодорхойлсон байх
 Төсвөөс санхүүжих бүх байгууллагын төсвийг
төсвийн аль нэг ерөнхийлөн захирагчийн төсвийн
төсөлд хамруулсан байх
 Орлого, зарлагын дотоод гүйлгээнээс бусад нийт
гүйлгээний дүнгээр төлөвлөж, бүртгэж, тайлагнаж
байх
Байгууллагын төсвийн төлөвлөлтөд дараах үйл явцыг
хамааруулан авч үзнэ.
1.Байгууллагын төлөвлөгөө боловсруулах
Энэ нь байгууллагын ажил үйлчилгээг тодорхойлж,
түүнийг гүйцэтгэхэд шаардагдах нөөцийг тодорхойлох
ажил юм.
2.Байгууллагын нэгжүүдийн төлөвлөгөөг байгууллагын
төсөвт нэгтгэх.
Энэ нь байгуулагын дотоод зохион байгуулалтын
бүтцийн нэгж буюу газар /хэлтэс/ тасаг/ албадын
төлөвлөгөөг байгууллагын төсөвт нэгтгэх үйл явц
бөгөөд ингэхдээ удирдлагын болон үйлчилгээний
нэгжүүдийн үйл ажиллагааг мөн адил төлөвлөнө.
Байгууллагын доод, дунд шатны бүх менежер
хүлээн зөвшөөрсөн нөхцөлд л хамгийн үр дүнтэй төсөв
болно.
Доод, дунд шатны удирдах албан тушаалтнууд
төсвийн төлөвлөлтийн үйл явцад оролцох явдал нь
тэрхүү төсвийг биелүүлэхэд түлхэц өгнө.
Иймээс байгууллагын төсвийг зохион байгуулалтын
бүтэц, нэгжүүдийн төлөвлөгөөнд үндэслэн
боловсруулах бөгөөд төсвийн бууралт, дахин
хуваарилалт зэрэг аливаа өөрчлөлт хийхийн өмнө
санхүүгийн ажилтнууд доод, дунд шатны
менежерүүдтэй урьдчилан хэлэлцэж, санал бодлыг нь
тусгах боломжийг бүрдүүлэх явдал чухал байдаг.
3.Үр дүнгийн нэгдсэн хэм хэмжүүрийг боловсруулах.
Энэ нь байгууллагын төлөвлөгөө боловсруулах үйл
ажиллагааны салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд
бүтээгдэхүүн нийлүүлэлтийн үйл ажиллагааны үр
дүнгийн түвшинг хэрхэн хэмжих асуудлыг тодруулах
үйл явц юм.
Энд менежер бүрийн төлөвлөгөөгөө биелүүлэх талаар
хүлээх хариуцлага буюу өөрөөр хэлбэл гүйцэтгэлийг
хэрхэн үнэлж, дүгнэх нэгдсэн хэмжүүр, шалгуур
үзүүлэлтийг нарийвчлан тогтоож, тодорхой болгох юм.
4.Төсвийн сар, улирлын хуваарь боловсруулах.
Энэ нь төсвийг гүйцэтгэлтэй нь зэрэгцүүлэх
боломжтой байхуйцаар хугацааг үечлэх, тухайлбал
жилийн зардлыг 12 сараар хуваарилна гэсэн үг.
Энэ нь зөвхөн орлого, зардлын зүйл бүрийг 12-т
хуваагаад байна гэсэн агуулгаар биш, харин орлого,
зардлын гүйцэтгэл ямар байх логик үндэслэлийг авч
үзнэ гэсэн үг.
5.Зардлын хэлбэлзэл болон мөнгөний үлдэгдлийг хянах
Жилийн явцад төсвийн нөлөөлөл, урсгал зардлын
хэлбэлзлүүд, төсвийн гүйцэтгэлийн жилийн эцсийн
хүлээгдэж буй гүйцэтгэл болон бэлэн мөнгөний
үлдэгдлийг байнга хянан, зайлшгүй харгалзан үзэх
шалтгаантай нөхцөлд төсвийн тодотголд тусгуулах
санал тавина.
Үүний тулд төсвийн сар, улирлын хуваарь, мөнгөн
гүйлгээний төсөв болон төсвийн гүйцэтгэлийн сарын
тайлангийн мэдээллийг бэлтгэн, ашиглана.
2.Төсвийн төслийг өргөн мэдүүлэх
Төсвийн төслийг өргөн мэдүүлнэ гэдэг бол төсвийн
хүрээний мэдэгдлийг өргөн мэдүүлэхээс эхэлнэ.
Засгийн газар дараа жилийн төсвийн хүрээний
мэдэгдлийг 5 - р сарын 1- ний дотор Улсын Их Хуралд
өргөн мэдүүлнэ.
Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг нь дараа жилийн
эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл‚ улсын
төсвийг зохиоход Засгийн газраас баримтлах
үзүүлэлтүүдийн хязгаар, үндсэн тэнцвэрийг
тодорхойлж, Улсын Их Хурлаас зөвшөөрсөн баримт
бичгийг хэлнэ.
Улсын Их Хурал төсвийн хүрээний мэдэгдлийг
хаврын чуулганаар хэлэлцэж, 6-р сарын 1-ний дотор
шийдвэрлэх ёстой.
Төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсанаас хойш
ажлын 7 өдрийн дотор хэвлэн нийтэлнэ.
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллага улсын нийгэм
эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг
жил бүрийн 4-р сарын 1-ний дотор боловсруулж,
Засгийн газарт хүргэнэ.
Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага нь төсвийн ерөнхийлөн
захирагчийн жилийн төсвийн хязгаарын саналыг
нэгтгэн боловсруулж, жил бүрийн 6 - р сарын 20 - ний
дотор Засгийн газарт хүргүүлэх ёстой.
Засгийн газрын баталсан жилийн төсвийн хязгаарыг
төсвийн удирдамжийн хамт жил бүрийн 7-р сарын 5-
ний дотор төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.
Аймаг, нийслэлийн засаг дарга тухайн шатны жилийн
төсвийн төслийг жил бүрийн 11 сарын 25-ний дотор
тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн
мэдүүлнэ.
Аймаг нийслэлийн засаг дарга тухайн шатны жилийн
батлагдсан төсвийг 12-р сарын 31-ний дотор санхүү,
төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагад хүргүүлнэ.
Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага нь нэгдсэн төсвийн сарын
гүйцэтгэлийн мэдээг сар бүрийн 15-ний дотор нийтэд
хэвлэн нийтэлнэ.
3.Төсөв хэлэлцэн батлах үйл ажиллагаа
Улсын Их Хурал жилийн төсвийн төслийг хэлэлцэн,
жил бүрийн 11-р сарын 15-ний өдрийн дотор батална.
УИХ-аас төсвийн төслийг батлахдаа УИХ-ын дэгийн
тухай хуульд заасны дагуу 4 удаагийн хэлэлцүүлэг
хийх ёстой.
1-р хэлэлцүүлэг: УИХ нь Засгийн газрын өргөн
мэдүүлсэн Улсын төсвийн тухай хуулийн төслийг
нэгдсэн чуулганаар авч хэлэлцээд дэмжсэн тохиолдолд
байнгын хороодод шилжүүлнэ.
2-р хэлэлцүүлэг: Байнгын хороо тус бүрт төсвийн
төслийг хэлэлцэнэ.
З-р хэлэлцүүлэг: Байнгын хорооноос дэмжсэн
саналуудыг төсвийн төсөлд тусган УИХ-ын нэгдсэн
чуулганаар хэлэлцэнэ.
4-р хэлэлцүүлэг: УИХ Улсын төсвийн тухай хуулийг
зүйл заалт нэг бүрээр хэлэлцэн, санал хураах замаар
батална.
Аймаг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн, жил
бүрийн 12-р сарын 05-ний дотор батлах ёстой.
Сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь
тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн, жил
бүрийн 12-р сарын 20-ний дотор батална.
Санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын
гишүүн Улсын төсөв, нийгмийн даатгалын сангийн
төсөв, хүний хөгжил сангийн жилийн төсвийн
хуваарийг жил бүрийн 1-р сарын 1-ний дотор батална.
Аймаг нийслэлийн засаг дарга тухайн шатны жилийн
төсвийн сар, улирлын хуваарийг жил бүрийн 12-р
сарын 25-ний дотор батална.
Төсвийн төслийг батлах онцгой эрхийг үндсэн
хуульчлан тогтоож өгсөн. Улсын төвлөрсөн болон
орон нутгийн төсвийг заавал тухайн шатны хурлаар
баталсан байна
Төсвийн тодотголыг батлах
Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн
төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их
Хуралд өргөн мэдүүлж батлуулна. Үүнд:
 Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан
төсвийн тусгай шаардлага хангахгүй болох
тохиолдол
 Төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, төсвийн
алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван
хувиар өсөх
 Батлалдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт
өртөг өөрчлөлт оруулах
 Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн
зохицуулалт хийх
Засаг дарга мөн тухайн жилийн төсөвт тодотгол
боловсруулж батлуулж болдог.
Үүнд:
 Дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас
зайлшгүй тодотгол хийх шаардлага бий болох
 Төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэх, орон
нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал
үүссэн
 Батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт
өртөгт өөрчлөлт оруулах зэрэг тохиолдолд төсвийн
тодотгол хийнэ.
4.Төсвийн гүйцэтгэх үйл ажиллагаа
Төсвийн гүйцэтгэл гэдэг нь урьдаас төлөвлөгдөж
батлагдсан орлогыг заасан хэмжээгээр, зохих
хугацаанд төсөвт төвлөрүүлэх болон төлөвлөгдсөн
зардлыг зохих ёсоор зориулалтын дагуу зарцуулах үйл
ажиллагаа юм.
Улсын төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийг Засгийн
газар Улсын Их Хурлын өмнө, Орон нутгийн төсвийн
гүйцэтгэлийг бүх шатны засаг дарга тухайн шатны
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнө хариуцдаг.
Төсвийн жил 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31
-ний хооронд үргэлжилдэг.
Энэ хугацаанд байгууллага, сум, аймаг төсвийн
орлогын төлөвлөгөөний дагуу орлогын эх үүсвэрийг
зохих шатны төсөвт төвлөрүүлж, харин зарлагыг
"Бүтээгдэхүүн нийүүлэлийн гэрээ' болон 'Үр дүнгийн
гэрээ'-ний дагуу зарцуулж байна.
Улсын төсвийг УИХ баталсны дарга салбарын сайд
нь аймгийн Засаг даргатай бүтээгдэхүүн нийлүүлэх
гэрээ байгуулна.
Үүний дарга тухайн аймгийн төсвийг аймгийн ИТХ
баталсны дараа аймгийн Засаг дарга нь сумын Засаг
дарга нартай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, харьяалах
ерөнхий менежерүүдтэй үр дүнгийн гэрээ байгуулна.
Харин сумын төсвийг сумын ИТХ баталсны дараа
Засаг дарга нь холбогдох ерөнхий менежерүүдтэй үр
дүнгийн гэрээ байгуулж ажилладаг.
Бүх шатны төсвийн захирагч төсвийн хэрэлжилтийн
талаар дараах үүрэг хүлээнэ.
Үүнд:
 Орлогыг бүрэн төвлөрүүлэх
 Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах
 Төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу
хэрэгжүүлж, тайлагнах
 Батлагдсан төсвийг хэрэгжүүлэх төсвийн сар,
улирлын хуваарийг баримталж ажиллах
 Худалдан авах ажиллагааг зохион байгуулах
 Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хүрэх үр
дүнг хангаж ажиллах
Төсвийн гүйцэтгэлийг хангах хүрээнд төлөвлөгдсөн
орлогыг цаг хугацаанд нь зохих төсөвт оруулах,
төлөвлөгөөнд тусгагдсан зардлуудын санхүүжилтийг
зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, тайлагнах
үйл ажиллагаа явуулдаг.
Төсвийн гүйцэтгэлийг хангахад төрийн захиргааны
байгууллагууд гол үүргийг гүйцэтгэж байдаг.
Тэдгээрийг дотор нь 4 бүлэгт хувааж авч үздэг.
Үүнд:
1. Ерөнхий эрх хэмжээ бүхий захиргааны байгууллага
2.Санхүүгийн байгууллага
3.Зээлийн байгууллага
4.Захиргааны бусад байгууллага
Засгийн газар Улсын төсвийн гүйцэтгэлийг гаргаж,
түүнд зохих дүн шинжилгээ хийж, авах арга
хэмжээний саналын хамт улирал тутамд Улсын Их
Хуралд тайлагнана.
Төсвийг зохион байгуулж байгаа байдлаар нь улс
орнуудыг өөр хоорондоо ялгаа бүхий 6 системд
хуваасан байдаг байна. Үүнд:
 Англи, түүнтэй ижил төсөөтэй орнуудын систем.
Энэ нь улсын бүх орлого, зарлагыг багтаасан
нэгдсэн төсвийг баталдаг орнууд багтна. Манай улс
энэ ангилалд орно.
 Франц, түүнтэй ижил төсөөтэй орнуудын систем.
Санхүүгийн хяналтын системийг хүчтэй
хэрэгжүүлдэг орнууд баггана. Засгийн газрын
байгууллага нь зээл олгох, хадгаламж авах зэргээр
банктай адилхан үйлчилгээ эрхэлдэг.
 Европын систем. Төсвийн талөвлөлт нь хувийн
бизнес төлөвлөлтийн зарчимтай адил байна. Үүнд
Герман, Итали, Голланд зэрэг орон баггана.
 Америкийн систем. Ерөнхий төсвийг батлахын
зэрэгцээ түүнээс гадна төсвийн гадуурх
данснуудтай.
 Алс Дорнодын систем. Ерөнхий төсвийг батлахаас
гадна, тусгай төсвүүдийг баталдаг. Мөн төсвийн
гадуурх данснуудтай. Үүнд: Тайланд, Ялон,
Солонгос
 Латин Америкийн систем. Энэ системийн гол
онцлог шинж нь орлогын ихэнх хэсгийг тодорхой
зориулалтаар хуваарилдаг. Тухайлбал Венесуэл энэ
системийг хэрэгжүүлдэг.
Төсвийн гүйцэтгэлийг хангах үе шат нь тайлан гаргах
үйл явцаар дуусгавар болно.
Төсвийн захирагчид төсвийн үйл ажиллагааны үр
дүнг санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгийн
хэлбэрэр гаргаж тайлагнана.
5.Төсвийн хяналт, үнэлгээ
Улсын болон орон нутгийн төсөв, төсөвт байгууллагын
төсвийн гүйцэтгэлд дотоодын болон гадаад хяналт
тавьж, шалгалт хийх бөгөөд илэрсэн зөрчил, дутагдлыг
арилгах, хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авдаг.
Төсвийн хяналт шалгалт хийх гол зорилго нь төсөвт
байгууллагын үйл ажиллагаа, төсвийн санхүүжилт
үнэн зөв явагдаж байгаа эсэхийг магадлан тогтоох
явдал юм.
Хяналт шалгалтын үр дүн нь төсвийн орлого
төвлөрүүлэлт төсвөөс хийх санхүүжилттэй холбоотой
зөрчил дутагдлыг илрүүлэх, түүнийг таслан зогсоох,
хохирлыг арилгах, нөхөн төлүүлэх, үүрэг даалгавар
өгөх, шаардлагатай тохиолдолд хууль, шүүхийн
байгууллагад шилжүүлэх төсвийн санхүүжилтийн үр
ашгийг дээшлүүлэх, орлогыг бүрэн төсөвт
төвлөрүүлэх зэргээр илэрнэ.
Төрийн сангийн нэгдсэн данс
Санхүүгийн хөрөнгийг Монгол Банкинд байрших
Төрийн сангийн нэгдсэн дансаар дамжуулан удирдана.
Төсвийн байгууллага төвлөрүүлсэн төсвийн орлого
болон өөрийн үйл ажиллагааны орлогыг төрийн
сангийн нэгдсэн дансад саадгүй байршуулна.
Тусдаа данс нээснээс бусад тохиолдолд төсөвт
хамаарах бүх гүйлгээг төрийн сангийн нэгдсэн дансаар
гүйцэтгэнэ.
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй банк төсөвт
байгууллагад данс нээхийг хориглоно.
Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн
хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр
төлбөр, орлого ба зарлага, хөтөлбөр, арга хэмжээ,
хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх,
дүгнэлт өгөх‚ зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар
хангахад дотоод аудитын албыг байгуулдаг.
Сангийн яам төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод
аудитын албыг үйл ажиллагааны стандарт, арга зүйн
удирдлагаар хангана.
Дотоод аудитор нь санхүүгийн хяналт шалгалтын
улсын байцаагчийн эрхтэй байна. Дотоод аудитын
албаны дүрмийг Засгийн газар батална.
Хүлээлгэх хариуцлага нь
 Огцруулах
 Төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж орох
эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулна.
 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин
нэмэгдүүлсэн мөнгөн дүнгээр торгох
 Тухайн албан тушаалтны 5-10 сарын цалинтай
тэнцэх мөнгөн торгууль тавих
 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин, 10-
15 дахин, 5-8 дахин, 3-5 дахин, 4-6 дахин
нэмэгдүүлсэн мөнгөн дүнгээр торгох арга хэмжээ
авна.
Сумын Засаг дарга нь улсын төсвөөс санхүүждэг
байгууллагуудын төсвийн зарцуулалтанд хяналт
тавих үүрэггэй.
Шаардлагатай тохиолдолд улсын төсвөөс санхүүждэг
байгууллагын дарга нартай хариуцлага тооцох эрх
мэдэлтэй.
Хуулийн дагуу сумын Засаг дарга нь сумын ИТХ-аас
бусад өөрийн харъяалалд байдаг төсвийн
байгууллагын шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй.
Хариуцлага тооцох энэхүү арга хэмжээ нь сумын
Засаг даргаас улсын төсвөөс санхүүждэг
байгууллагын дарга нарын цалинг 1-3 сарын
хугацаатайгаар тодорхой хувиар хасах, ажлаас
чөлөөлөхөөр санал оруулах зэрэг болно.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

төрийн санхүү
төрийн санхүүтөрийн санхүү
төрийн санхүүaz oirhon Aagii
 
Банкны хяналт шинжилгээ power point-8
Банкны хяналт шинжилгээ power point-8Банкны хяналт шинжилгээ power point-8
Банкны хяналт шинжилгээ power point-8Ikhzasag SEZS
 
банк санхүүгийн үндэс
банк санхүүгийн үндэсбанк санхүүгийн үндэс
банк санхүүгийн үндэсNomin-Erdene Gantur
 
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл Bachkana Enhbat
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 13 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 13 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 13 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 13 ШИДС Chuluun Zulaa
 
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь Azzaya L
 
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньХадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньGreengoldMongolia
 
Лекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлЛекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлGunjargal
 
Aудитын тухай ойлголт, мөн чанар
Aудитын тухай ойлголт, мөн чанарAудитын тухай ойлголт, мөн чанар
Aудитын тухай ойлголт, мөн чанарByambadrj Myagmar
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 8 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 8 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 8 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 8 ШИДСChuluun Zulaa
 
Investment lecture 8,9
Investment lecture 8,9Investment lecture 8,9
Investment lecture 8,9Gunjargal
 
лекц 5, 6, 7
лекц 5, 6, 7лекц 5, 6, 7
лекц 5, 6, 7ariunubu
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16Tj Crew
 

What's hot (20)

Тѳсвийн Удирдлага
Тѳсвийн Удирдлага Тѳсвийн Удирдлага
Тѳсвийн Удирдлага
 
төрийн санхүү
төрийн санхүүтөрийн санхүү
төрийн санхүү
 
Банкны хяналт шинжилгээ power point-8
Банкны хяналт шинжилгээ power point-8Банкны хяналт шинжилгээ power point-8
Банкны хяналт шинжилгээ power point-8
 
лекц 13
лекц 13лекц 13
лекц 13
 
Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8
 
Бүлэг7
Бүлэг7Бүлэг7
Бүлэг7
 
банк санхүүгийн үндэс
банк санхүүгийн үндэсбанк санхүүгийн үндэс
банк санхүүгийн үндэс
 
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
 
Бүлэг1
Бүлэг1Бүлэг1
Бүлэг1
 
Haritsyylsan erh zui tsend ayush
Haritsyylsan erh zui  tsend  ayushHaritsyylsan erh zui  tsend  ayush
Haritsyylsan erh zui tsend ayush
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 13 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 13 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 13 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 13 ШИДС
 
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
 
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньХадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
 
Лекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлЛекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээл
 
(1)
      (1)      (1)
(1)
 
Aудитын тухай ойлголт, мөн чанар
Aудитын тухай ойлголт, мөн чанарAудитын тухай ойлголт, мөн чанар
Aудитын тухай ойлголт, мөн чанар
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 8 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 8 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 8 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 8 ШИДС
 
Investment lecture 8,9
Investment lecture 8,9Investment lecture 8,9
Investment lecture 8,9
 
лекц 5, 6, 7
лекц 5, 6, 7лекц 5, 6, 7
лекц 5, 6, 7
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16
 

Similar to Turuun sanhuu L8.2019-2020

Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020hicheel2020
 
Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020hicheel2020
 
Turuun sanhuu L7. 2019-2020
Turuun sanhuu L7. 2019-2020Turuun sanhuu L7. 2019-2020
Turuun sanhuu L7. 2019-2020hicheel2020
 
Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020hicheel2020
 
Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020hicheel2020
 
Эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн менежмент
Эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн менежментЭрүүл мэндийн байгууллагын санхүүгийн менежмент
Эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн менежментBatzusemSharkhuu
 
лекц сэз
лекц сэзлекц сэз
лекц сэзanhmabn
 
Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020hicheel2020
 
Монгол Улсын төсвийн ил тод байдлын 2015 оны судалгаа
Монгол Улсын төсвийн ил  тод байдлын 2015 оны судалгааМонгол Улсын төсвийн ил  тод байдлын 2015 оны судалгаа
Монгол Улсын төсвийн ил тод байдлын 2015 оны судалгааГанцоож Цэрэннадмид
 
дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1Munkhtur Davaanyam
 
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudasUkhnaa Tungalag
 

Similar to Turuun sanhuu L8.2019-2020 (20)

Msu l8 2018
Msu l8 2018Msu l8 2018
Msu l8 2018
 
Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020
 
Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020
 
Turiin sanhuu l3
Turiin sanhuu l3Turiin sanhuu l3
Turiin sanhuu l3
 
Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)
 
Turuun sanhuu L7. 2019-2020
Turuun sanhuu L7. 2019-2020Turuun sanhuu L7. 2019-2020
Turuun sanhuu L7. 2019-2020
 
Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020
 
Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020
 
Turiin sanhuu l2
Turiin sanhuu l2Turiin sanhuu l2
Turiin sanhuu l2
 
Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4
 
Эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн менежмент
Эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн менежментЭрүүл мэндийн байгууллагын санхүүгийн менежмент
Эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн менежмент
 
дадлагын тайлан
дадлагын тайландадлагын тайлан
дадлагын тайлан
 
лекц сэз
лекц сэзлекц сэз
лекц сэз
 
Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020
 
Macro L13
Macro L13Macro L13
Macro L13
 
Монгол Улсын төсвийн ил тод байдлын 2015 оны судалгаа
Монгол Улсын төсвийн ил  тод байдлын 2015 оны судалгааМонгол Улсын төсвийн ил  тод байдлын 2015 оны судалгаа
Монгол Улсын төсвийн ил тод байдлын 2015 оны судалгаа
 
Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10
 
дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1
 
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
 
Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11
 

More from hicheel2020

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

Turuun sanhuu L8.2019-2020

  • 1. ТӨСВИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮЕ ШАТ 1.Төсвийн төслийг боловсруулах үйл ажиллагаа 2.Төсвийн төсвийг өргөн мэдүүлэх 3.Төсвийг хэлэлцэн батлах үйл ажиллагаа 4.Төсвийг гүйцэтгэх үйл ажиллагаа 5.Төсвийн хяналт
  • 2. 1.Төсвийн төслийг боловсруулах үйл ажиллагаа Төсөв бол төрийн мэдэлд бүтэн жилийн туршид нэг талаас орж ирэх бүх орлого, нөгөө талаас түүнийг эргэж зарцуулах бүх зардлыг багтаасан хууль, эрх зүйн баримт бичиг билээ. Төсөв нь ирэх жилийн орлого ба зардлуудыг урьдчилан төсөвлөж, тухайн жилд төвлөрүүлж, зарцуулах төрийн албан ёсны баримт бичиг, хуулиар баталгаажсан эрх зүйн акт юм.
  • 3. Иймд төсвийг жил тутамд төлөвлөж, хэрэгжүүлэх бөгөөд тодорхой үе шатуудыг дамжиж хэрэгждэг. Монгол Улсын хувьд төсвийн жил нь тухайн жилийн 1-р сарын 1-ний өдрөөс эхэлж, 12-р сарын З1- ний өдрөөр дуусгавар болно. Төсвийн үйл явц бол төрөөс хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотойгоор бий болсон албан ёсны тогтсон дэг журам юм.
  • 4. Өөрөөр хэлбэл, төрийн эрх барих дээд байгууллагаас төсвийг зохиох, түүнийг таниулах, хэлэлцэн батлах, гүйцэтгэх, гүйцэтгэлд нь хяналт тавих бүхий л үйл ажиллагаа юм. Энэхүү үйл явц нь зах зээлийн эдийн засагтай адил төстэй үүрэг, зорилтыг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, төрөөс ямар үйлчилгээ үзүүлж, эдгээр үйлчилгээ нь хэрхэн санхүүжих асуудлыг зохицуулдаг, засгийн газар бүр санхүүгийн шийдвэр гаргах өөрийн гэсэн арга зүйтэй байх бөгөөд түүнийг хэрэгжүүлэх маш олон арга зам байж болно.
  • 5. Төрийн зарлагын талаар цэгцтэй ойлголттой болохын тулд төсвийн үйл явцыг нарийн ойлгох шаардлагатай болдог. Төсвийн байгууллагууд үр дүнтэй ажиллахын тулд төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн илүү сайн шийдвэр гаргахыг шаарддаг. Төрийн сайн шийдвэр нь иргэдэд тэдний хүсэн хүлээж буй тоо хэмжээ бүхий чанартай үйлчилгээг хүссэн газарт нь тохиромжит цаг хугацаанд хамгийн бага зардалтайгаар үзүүлэх нөхцөлийг хангасан байх ёстой
  • 6. Хамгийн наад зах нь тухайн үйл явц нөөцийн өрсөлдөөнт шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх хэрэгтэй. Мөн иргэдийн шууд сонголтод нь чиглэх ёстой. Энэхүү гол сонголт нь хувь хүмүүсийн төсвийн шийдвэр гаргалтад маш нарийн нийцсэн, холбоо хамааралтай мэдээллийг өгсөн байх хэрэгтэй. Зах зээл нь хувийн нөөц, баялгийг хуваарилах, байршуулахад хөндлөнгөөс оролцох хэрэгцээг үгүйсгэдэг.
  • 7. Үнэ өөрчлөгдөх үйл явц нь нөөцийн урсгалын хувьд автомат дохиоллын байдлаар үйлчилдэг. Харин улсын салбарын хувьд нөөцийн хэрэглээ ашиглалттай холбоотой шийдвэрүүд автоматаар гарах аргагүй юм. Учир нь төрөөс хангадаг үйлчилгээнд дараах 4 онцлог байдагтай холбоотой. Үүнд:
  • 8.  Төрийн үйлчилгээг худалдах аргагүй. Иймээс ашиг нь урамшуулал байдлаар үр нөлөөтэй үйлчлэх арга хэмжээ болж чаддаггүй.  Төрийн болон хувийн нөөц баялгийн хоорондох ялгааг гаргах шаардлагатай болдог. Хувийн үйлдвэрүүдэд хувь хүмүүст цалин хөлс олгох боломж, чадамжтай байхыг шаардлага тавьдаг. Төр, засгийн газар нь зөвхөн нийгмийн нийт нөөц,баялгаар хязгаарлагдах ёстой. Тэдгээр нөөц баялгийг хувь хүмүүс эзэмшдэг бол төр татвар ногдуулах эрх мэдэлтэй байдаг.
  • 9.  Төр, засгийн газар нь жинхэнэ монополийн адил онцгой үйл ажиллагаа явуулдаг. Хэрэглэгчид, нийлүүлэгчдийг сонгож худалдан авалт хийж чадахгүй гэсэн үг. Харин хэрэглэгч хангаж буй бараа үйлчилгээг хэрэглэсэн эсэхээс үл шалтгаалан төлбөр хийх ёстой.  Төр, засгийн газар нь холимог үйл ажиллагаа явуулдаг. Жишээлбэл, зөвхөн үйлчилгээ үзүүлэгч биш, харин үйлчилгээг хүлээн авагч болдог.
  • 10. Төсөв нь төрийн үйл ажиллагаа, мөн улсын болон хувийн хэрэглээнд шаардагдах нөөцийг хуваарилан байршуулдаг. Эдгээр хуваарилалт хийгдсэнээр, төсвийн үйл явц нь төрийн үйл ажиллагааны хяналт, бүртгэл, үнэлгээний хүрээнд явагддаг. Төсвийн үйл явц нь юу үйлдвэрлэх, хэрхэн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийг хэн явуулахыг тогтоож өгдөг.
  • 11. Төсвийн үйл явц нь дараах үе шаттай. Үүнд: 1. Төсвийн төслийг боловсруулах үйл ажиллагаа 2. Төсвийн төсвийн төслийг өргөн мэдүүлэх 3. Төсвийг хэлэлцэн батлах үйл ажиллагаа 4. Төсвийг гүйцэтгэх үйл ажиллагаа 5. Төсвийн хяналт
  • 12. Төсвийн төслийг боловсруулах Төсвийн төсөл гэдэг нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэн хуульд заасан шаардлагын дагуу төсвийн шатлал бүрээр, төсвийн ангилал ашиглан Засгийн газраас Улсын Их Хуралд, бүх шатны засаг даргаас тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн төсвийн саналыг хэлнэ.
  • 13. Төсвийн төслийг зохиохдоо төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, эдийн засаг нийгмийн байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бараа үйлчилгээний үнэ тариф, төсвийн норм норматив, гадаадын зээл тусламжийн бодлого, олон улсын гэрээ хэлэлцээр, Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэргийг иш үндэс болгоно. Төсөв зохиох буюу төсвийн төсөл боловсруулахад хэд хэдэн шаардлагууд тавигдана. Үүнд:
  • 14.  Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шаардлагуудыг хангах  Төсвийн зарчмыг мөрдлөг болгох  Макро эдийн засгийн төлөв байдал, дүн шинжилгээ тооцоололд үндэслэсэн байх  Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн байх  Жилийн төсвийн хязгаарт үндэслэсэн байх  Төсвийн төслийг хөтөлбөр, төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр тодорхойлсон байх
  • 15.  Төсвөөс санхүүжих бүх байгууллагын төсвийг төсвийн аль нэг ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөлд хамруулсан байх  Орлого, зарлагын дотоод гүйлгээнээс бусад нийт гүйлгээний дүнгээр төлөвлөж, бүртгэж, тайлагнаж байх Байгууллагын төсвийн төлөвлөлтөд дараах үйл явцыг хамааруулан авч үзнэ. 1.Байгууллагын төлөвлөгөө боловсруулах Энэ нь байгууллагын ажил үйлчилгээг тодорхойлж, түүнийг гүйцэтгэхэд шаардагдах нөөцийг тодорхойлох ажил юм.
  • 16. 2.Байгууллагын нэгжүүдийн төлөвлөгөөг байгууллагын төсөвт нэгтгэх. Энэ нь байгуулагын дотоод зохион байгуулалтын бүтцийн нэгж буюу газар /хэлтэс/ тасаг/ албадын төлөвлөгөөг байгууллагын төсөвт нэгтгэх үйл явц бөгөөд ингэхдээ удирдлагын болон үйлчилгээний нэгжүүдийн үйл ажиллагааг мөн адил төлөвлөнө. Байгууллагын доод, дунд шатны бүх менежер хүлээн зөвшөөрсөн нөхцөлд л хамгийн үр дүнтэй төсөв болно.
  • 17. Доод, дунд шатны удирдах албан тушаалтнууд төсвийн төлөвлөлтийн үйл явцад оролцох явдал нь тэрхүү төсвийг биелүүлэхэд түлхэц өгнө. Иймээс байгууллагын төсвийг зохион байгуулалтын бүтэц, нэгжүүдийн төлөвлөгөөнд үндэслэн боловсруулах бөгөөд төсвийн бууралт, дахин хуваарилалт зэрэг аливаа өөрчлөлт хийхийн өмнө санхүүгийн ажилтнууд доод, дунд шатны менежерүүдтэй урьдчилан хэлэлцэж, санал бодлыг нь тусгах боломжийг бүрдүүлэх явдал чухал байдаг.
  • 18. 3.Үр дүнгийн нэгдсэн хэм хэмжүүрийг боловсруулах. Энэ нь байгууллагын төлөвлөгөө боловсруулах үйл ажиллагааны салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд бүтээгдэхүүн нийлүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгийн түвшинг хэрхэн хэмжих асуудлыг тодруулах үйл явц юм. Энд менежер бүрийн төлөвлөгөөгөө биелүүлэх талаар хүлээх хариуцлага буюу өөрөөр хэлбэл гүйцэтгэлийг хэрхэн үнэлж, дүгнэх нэгдсэн хэмжүүр, шалгуур үзүүлэлтийг нарийвчлан тогтоож, тодорхой болгох юм.
  • 19. 4.Төсвийн сар, улирлын хуваарь боловсруулах. Энэ нь төсвийг гүйцэтгэлтэй нь зэрэгцүүлэх боломжтой байхуйцаар хугацааг үечлэх, тухайлбал жилийн зардлыг 12 сараар хуваарилна гэсэн үг. Энэ нь зөвхөн орлого, зардлын зүйл бүрийг 12-т хуваагаад байна гэсэн агуулгаар биш, харин орлого, зардлын гүйцэтгэл ямар байх логик үндэслэлийг авч үзнэ гэсэн үг.
  • 20. 5.Зардлын хэлбэлзэл болон мөнгөний үлдэгдлийг хянах Жилийн явцад төсвийн нөлөөлөл, урсгал зардлын хэлбэлзлүүд, төсвийн гүйцэтгэлийн жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэл болон бэлэн мөнгөний үлдэгдлийг байнга хянан, зайлшгүй харгалзан үзэх шалтгаантай нөхцөлд төсвийн тодотголд тусгуулах санал тавина. Үүний тулд төсвийн сар, улирлын хуваарь, мөнгөн гүйлгээний төсөв болон төсвийн гүйцэтгэлийн сарын тайлангийн мэдээллийг бэлтгэн, ашиглана.
  • 21. 2.Төсвийн төслийг өргөн мэдүүлэх Төсвийн төслийг өргөн мэдүүлнэ гэдэг бол төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн мэдүүлэхээс эхэлнэ. Засгийн газар дараа жилийн төсвийн хүрээний мэдэгдлийг 5 - р сарын 1- ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг нь дараа жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл‚ улсын төсвийг зохиоход Засгийн газраас баримтлах үзүүлэлтүүдийн хязгаар, үндсэн тэнцвэрийг тодорхойлж, Улсын Их Хурлаас зөвшөөрсөн баримт бичгийг хэлнэ.
  • 22. Улсын Их Хурал төсвийн хүрээний мэдэгдлийг хаврын чуулганаар хэлэлцэж, 6-р сарын 1-ний дотор шийдвэрлэх ёстой. Төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсанаас хойш ажлын 7 өдрийн дотор хэвлэн нийтэлнэ. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг жил бүрийн 4-р сарын 1-ний дотор боловсруулж, Засгийн газарт хүргэнэ.
  • 23. Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн хязгаарын саналыг нэгтгэн боловсруулж, жил бүрийн 6 - р сарын 20 - ний дотор Засгийн газарт хүргүүлэх ёстой. Засгийн газрын баталсан жилийн төсвийн хязгаарыг төсвийн удирдамжийн хамт жил бүрийн 7-р сарын 5- ний дотор төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.
  • 24. Аймаг, нийслэлийн засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 сарын 25-ний дотор тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ. Аймаг нийслэлийн засаг дарга тухайн шатны жилийн батлагдсан төсвийг 12-р сарын 31-ний дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нэгдсэн төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээг сар бүрийн 15-ний дотор нийтэд хэвлэн нийтэлнэ.
  • 25. 3.Төсөв хэлэлцэн батлах үйл ажиллагаа Улсын Их Хурал жилийн төсвийн төслийг хэлэлцэн, жил бүрийн 11-р сарын 15-ний өдрийн дотор батална. УИХ-аас төсвийн төслийг батлахдаа УИХ-ын дэгийн тухай хуульд заасны дагуу 4 удаагийн хэлэлцүүлэг хийх ёстой. 1-р хэлэлцүүлэг: УИХ нь Засгийн газрын өргөн мэдүүлсэн Улсын төсвийн тухай хуулийн төслийг нэгдсэн чуулганаар авч хэлэлцээд дэмжсэн тохиолдолд байнгын хороодод шилжүүлнэ.
  • 26. 2-р хэлэлцүүлэг: Байнгын хороо тус бүрт төсвийн төслийг хэлэлцэнэ. З-р хэлэлцүүлэг: Байнгын хорооноос дэмжсэн саналуудыг төсвийн төсөлд тусган УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. 4-р хэлэлцүүлэг: УИХ Улсын төсвийн тухай хуулийг зүйл заалт нэг бүрээр хэлэлцэн, санал хураах замаар батална.
  • 27. Аймаг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн, жил бүрийн 12-р сарын 05-ний дотор батлах ёстой. Сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн, жил бүрийн 12-р сарын 20-ний дотор батална. Санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын төсөв, нийгмийн даатгалын сангийн төсөв, хүний хөгжил сангийн жилийн төсвийн хуваарийг жил бүрийн 1-р сарын 1-ний дотор батална.
  • 28. Аймаг нийслэлийн засаг дарга тухайн шатны жилийн төсвийн сар, улирлын хуваарийг жил бүрийн 12-р сарын 25-ний дотор батална. Төсвийн төслийг батлах онцгой эрхийг үндсэн хуульчлан тогтоож өгсөн. Улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвийг заавал тухайн шатны хурлаар баталсан байна Төсвийн тодотголыг батлах Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж батлуулна. Үүнд:
  • 29.  Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлага хангахгүй болох тохиолдол  Төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар өсөх  Батлалдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөг өөрчлөлт оруулах  Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх
  • 30. Засаг дарга мөн тухайн жилийн төсөвт тодотгол боловсруулж батлуулж болдог. Үүнд:  Дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас зайлшгүй тодотгол хийх шаардлага бий болох  Төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэх, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал үүссэн  Батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах зэрэг тохиолдолд төсвийн тодотгол хийнэ.
  • 31. 4.Төсвийн гүйцэтгэх үйл ажиллагаа Төсвийн гүйцэтгэл гэдэг нь урьдаас төлөвлөгдөж батлагдсан орлогыг заасан хэмжээгээр, зохих хугацаанд төсөвт төвлөрүүлэх болон төлөвлөгдсөн зардлыг зохих ёсоор зориулалтын дагуу зарцуулах үйл ажиллагаа юм. Улсын төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийг Засгийн газар Улсын Их Хурлын өмнө, Орон нутгийн төсвийн гүйцэтгэлийг бүх шатны засаг дарга тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнө хариуцдаг.
  • 32. Төсвийн жил 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31 -ний хооронд үргэлжилдэг. Энэ хугацаанд байгууллага, сум, аймаг төсвийн орлогын төлөвлөгөөний дагуу орлогын эх үүсвэрийг зохих шатны төсөвт төвлөрүүлж, харин зарлагыг "Бүтээгдэхүүн нийүүлэлийн гэрээ' болон 'Үр дүнгийн гэрээ'-ний дагуу зарцуулж байна. Улсын төсвийг УИХ баталсны дарга салбарын сайд нь аймгийн Засаг даргатай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулна.
  • 33. Үүний дарга тухайн аймгийн төсвийг аймгийн ИТХ баталсны дараа аймгийн Засаг дарга нь сумын Засаг дарга нартай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, харьяалах ерөнхий менежерүүдтэй үр дүнгийн гэрээ байгуулна. Харин сумын төсвийг сумын ИТХ баталсны дараа Засаг дарга нь холбогдох ерөнхий менежерүүдтэй үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг.
  • 34. Бүх шатны төсвийн захирагч төсвийн хэрэлжилтийн талаар дараах үүрэг хүлээнэ. Үүнд:  Орлогыг бүрэн төвлөрүүлэх  Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах  Төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тайлагнах  Батлагдсан төсвийг хэрэгжүүлэх төсвийн сар, улирлын хуваарийг баримталж ажиллах  Худалдан авах ажиллагааг зохион байгуулах  Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хүрэх үр дүнг хангаж ажиллах
  • 35. Төсвийн гүйцэтгэлийг хангах хүрээнд төлөвлөгдсөн орлогыг цаг хугацаанд нь зохих төсөвт оруулах, төлөвлөгөөнд тусгагдсан зардлуудын санхүүжилтийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, тайлагнах үйл ажиллагаа явуулдаг. Төсвийн гүйцэтгэлийг хангахад төрийн захиргааны байгууллагууд гол үүргийг гүйцэтгэж байдаг. Тэдгээрийг дотор нь 4 бүлэгт хувааж авч үздэг. Үүнд: 1. Ерөнхий эрх хэмжээ бүхий захиргааны байгууллага
  • 36. 2.Санхүүгийн байгууллага 3.Зээлийн байгууллага 4.Захиргааны бусад байгууллага Засгийн газар Улсын төсвийн гүйцэтгэлийг гаргаж, түүнд зохих дүн шинжилгээ хийж, авах арга хэмжээний саналын хамт улирал тутамд Улсын Их Хуралд тайлагнана. Төсвийг зохион байгуулж байгаа байдлаар нь улс орнуудыг өөр хоорондоо ялгаа бүхий 6 системд хуваасан байдаг байна. Үүнд:
  • 37.  Англи, түүнтэй ижил төсөөтэй орнуудын систем. Энэ нь улсын бүх орлого, зарлагыг багтаасан нэгдсэн төсвийг баталдаг орнууд багтна. Манай улс энэ ангилалд орно.  Франц, түүнтэй ижил төсөөтэй орнуудын систем. Санхүүгийн хяналтын системийг хүчтэй хэрэгжүүлдэг орнууд баггана. Засгийн газрын байгууллага нь зээл олгох, хадгаламж авах зэргээр банктай адилхан үйлчилгээ эрхэлдэг.
  • 38.  Европын систем. Төсвийн талөвлөлт нь хувийн бизнес төлөвлөлтийн зарчимтай адил байна. Үүнд Герман, Итали, Голланд зэрэг орон баггана.  Америкийн систем. Ерөнхий төсвийг батлахын зэрэгцээ түүнээс гадна төсвийн гадуурх данснуудтай.  Алс Дорнодын систем. Ерөнхий төсвийг батлахаас гадна, тусгай төсвүүдийг баталдаг. Мөн төсвийн гадуурх данснуудтай. Үүнд: Тайланд, Ялон, Солонгос
  • 39.  Латин Америкийн систем. Энэ системийн гол онцлог шинж нь орлогын ихэнх хэсгийг тодорхой зориулалтаар хуваарилдаг. Тухайлбал Венесуэл энэ системийг хэрэгжүүлдэг. Төсвийн гүйцэтгэлийг хангах үе шат нь тайлан гаргах үйл явцаар дуусгавар болно. Төсвийн захирагчид төсвийн үйл ажиллагааны үр дүнг санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгийн хэлбэрэр гаргаж тайлагнана.
  • 40. 5.Төсвийн хяналт, үнэлгээ Улсын болон орон нутгийн төсөв, төсөвт байгууллагын төсвийн гүйцэтгэлд дотоодын болон гадаад хяналт тавьж, шалгалт хийх бөгөөд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авдаг. Төсвийн хяналт шалгалт хийх гол зорилго нь төсөвт байгууллагын үйл ажиллагаа, төсвийн санхүүжилт үнэн зөв явагдаж байгаа эсэхийг магадлан тогтоох явдал юм.
  • 41. Хяналт шалгалтын үр дүн нь төсвийн орлого төвлөрүүлэлт төсвөөс хийх санхүүжилттэй холбоотой зөрчил дутагдлыг илрүүлэх, түүнийг таслан зогсоох, хохирлыг арилгах, нөхөн төлүүлэх, үүрэг даалгавар өгөх, шаардлагатай тохиолдолд хууль, шүүхийн байгууллагад шилжүүлэх төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх, орлогыг бүрэн төсөвт төвлөрүүлэх зэргээр илэрнэ.
  • 42. Төрийн сангийн нэгдсэн данс Санхүүгийн хөрөнгийг Монгол Банкинд байрших Төрийн сангийн нэгдсэн дансаар дамжуулан удирдана. Төсвийн байгууллага төвлөрүүлсэн төсвийн орлого болон өөрийн үйл ажиллагааны орлогыг төрийн сангийн нэгдсэн дансад саадгүй байршуулна. Тусдаа данс нээснээс бусад тохиолдолд төсөвт хамаарах бүх гүйлгээг төрийн сангийн нэгдсэн дансаар гүйцэтгэнэ.
  • 43. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй банк төсөвт байгууллагад данс нээхийг хориглоно. Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого ба зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, дүгнэлт өгөх‚ зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад дотоод аудитын албыг байгуулдаг.
  • 44. Сангийн яам төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын албыг үйл ажиллагааны стандарт, арга зүйн удирдлагаар хангана. Дотоод аудитор нь санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй байна. Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батална. Хүлээлгэх хариуцлага нь  Огцруулах  Төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулна.
  • 45.  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэн мөнгөн дүнгээр торгох  Тухайн албан тушаалтны 5-10 сарын цалинтай тэнцэх мөнгөн торгууль тавих  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин, 10- 15 дахин, 5-8 дахин, 3-5 дахин, 4-6 дахин нэмэгдүүлсэн мөнгөн дүнгээр торгох арга хэмжээ авна. Сумын Засаг дарга нь улсын төсвөөс санхүүждэг байгууллагуудын төсвийн зарцуулалтанд хяналт тавих үүрэггэй.
  • 46. Шаардлагатай тохиолдолд улсын төсвөөс санхүүждэг байгууллагын дарга нартай хариуцлага тооцох эрх мэдэлтэй. Хуулийн дагуу сумын Засаг дарга нь сумын ИТХ-аас бусад өөрийн харъяалалд байдаг төсвийн байгууллагын шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй. Хариуцлага тооцох энэхүү арга хэмжээ нь сумын Засаг даргаас улсын төсвөөс санхүүждэг байгууллагын дарга нарын цалинг 1-3 сарын хугацаатайгаар тодорхой хувиар хасах, ажлаас чөлөөлөхөөр санал оруулах зэрэг болно.