• “ШУВУУНЫ ТОМУУ, ХҮНИЙ ТОМУУГИЙНСУРГАЛТЫГ      ЦАРТАХАЛТАЙ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙГ  ЗОХИОН       САЙЖРУУЛАХ ” ТӨСӨЛ             ...
Нэгдүгээр бүлэг. Томуугийн тухай           Хуудасны    Хичээлд         ерөнхий ойлголт                      дугаар    ногд...
1. АДУУНЫАДУУНЫ ТОМУУ                                                        ТОМУУАдууны томуу нь дэлхий даяар тархсан вир...
АДУУНЫ ТОМУУ                                                         Манай улсад 2007 онд адууны томууДэлхий дээр 2005-200...
Эмнэлзүйн онцлог :     Халдварын эхэн үедээ өндөр халуурдаг /38,9 - 40,6 хэм/. Үүний улмаас өвс, тэжээлээидэх дурьшил нь б...
2. ГАХАЙН ТОМУУ    Гахайн томуугийн хүний өвчлөлийн түүхээс    Гахайн томуу гэдэг нь халдвар өндөртэй, амьсгалын замын өвч...
Гахайн томуугийн хүний өвчлөлийн түүхээс                                                                      үргэлжлэл   ...
ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ     Гахайн томуугаар хүн халдварлах, хүний өвчлөлийн дэгдэлт гарах явдалзарим үед бүртгэг...
Гахайн томуугийн хүний өвчлөлийн өнөөгийн байдал2009 оны 6 сарын 9-ний өдрийн 10 цаг 00 минутын байдлаар дэлхийн 73 улсад ...
Гахайн томуу дэлхий дахинд       Гахайн мах, гахайн махан бусад бүтээгдэхүүнийг хэрэглэхэд аюултайэсэх     Зөв боловсруулж...
Гахайн томуугийн хүний өвчлөлөөс сэргийлэх вакцин    Одоогоор өвөрмөц вакцин байхгүй. Томуугийн вирүс нь маш хурданхувьсан...
Гахайтай байнга харьцдаг ажилтай бол юу хийх ёстой вэ?     Хэдийгээр одоогийн гахайн томуугийн хүний өвчлөл гахайн дунд ба...
ЕРӨНХИЙ ЗӨВЛӨМЖ:•   Халуурсан, ханиаж байгаа хүнтэй харьцах, хавьтал болохоосаль болох зайлсхийх.•   Гараа тогтмол маш сай...
Хэрвээ ойрын хэн нэг нь өвдсөн бол:•    Гэртээ аль болох тусад нь байлгах. Хэрэв энэ нь боломжгүй бол бусад хүмүүсээсхамги...
Хэрхэн халдварлах     Гахайн томуу хүнд хоёр замаар халдварлана: өвчтэй гахайтай ойртох буюутомууны вирүстэй орчноос; гаха...
Урьдчилан сэргийлэлт:    Одоогоор өвөрмөц вакцин байхгүй. Хүн бүр эрүүл ахуй, ариун цэврийндэглэмийг сайтар сахих шаардлаг...
Фоксньюс агентлагийн сайтад эмч Клиффорд Бассетын                   өгсөн 10 зөвлөгөө    1.Бид гараа угаа гэдэг үгийг хэн ...
5.Томуугийн ямар нэг шинж тэмдэг илэрвэл гэртээ байх.    6.С витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх.    7.Өөрт тохирсон хоол...
АНХААРАЛ ТАВЬСАНД    БАЯРЛАЛАА                    19
Upcoming SlideShare
Loading in …5
×

Адуу, гахайны томуу

678 views

Published on

Published in: Education
0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
678
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
3
Actions
Shares
0
Downloads
13
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Адуу, гахайны томуу

  1. 1. • “ШУВУУНЫ ТОМУУ, ХҮНИЙ ТОМУУГИЙНСУРГАЛТЫГ ЦАРТАХАЛТАЙ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙГ ЗОХИОН САЙЖРУУЛАХ ” ТӨСӨЛ • “ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХБАЙГУУЛАГЧ ТӨВ” ТББ • ШУВУУНЫ ТОМУУ, ХҮНИЙ ТОМУУГИЙН СЭДЭВ ЦАРТАХАЛТАЙ ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ • СУРГАЛТЫН МАТЕРИАЛ ТӨРӨЛ 1
  2. 2. Нэгдүгээр бүлэг. Томуугийн тухай Хуудасны Хичээлд ерөнхий ойлголт дугаар ногдох цаг СЭДЭВ: 4. ТОМУУГИЙН БУСАД ХЭЛБЭР1. Адууны томуу2. Гахайн томуу 2
  3. 3. 1. АДУУНЫАДУУНЫ ТОМУУ ТОМУУАдууны томуу нь дэлхий даяар тархсан вирүсээрүүсгэгддэг, өндөр халдвартай, амьсгалын замынцочмог халдварт өвчин юм. Өвчний далд үе 4-10 хоног, Олон улсын халдвартын товчоо /OIE/-ны Bангилалын өвчний жагсаалтанд багтдагДэлхийн олон оронд адууны томуу тодорхойдавтамжтайгаар гардаг бөгөөд вирүсийн хэвшинж ньбайнга өөрчлөгдөж байдаг. Өвчтэй адууны хамрынялгадсаар хавьтлын замаар, агаар дуслаар адуунддамжин халдварладаг.Адууны томуугаар унага, даага, шүдлэн, насны адуухамгийн хүндээр өвчилдөг. Мөн энэхүү вирүсийнхалдвараар урьд нь өвчилж байгаагүй нас гүйцсэнөвчилөхөд хүнд явцтай байдаг.2007 онд Япон, Австрали, Казакстан, Киркизстан,Сингапур, Хятад, Монголд адууны томуу гарсан байна.Монгол оронд 1974-1975, 1983-1984, 1993-1994,2007-2008 онуудад адуунытомуу гарчээ. Энэ өвчин нь10-15 жилд давтагдаххандлагатай.Дэлхий дээр 2005-2008 онд адууны томуу гарсанбайдлыг доорхи зурагт үзүүлэв. 3
  4. 4. АДУУНЫ ТОМУУ Манай улсад 2007 онд адууны томууДэлхий дээр 2005-2008 онд адууны томуу дэгдсэн байдлыг дараах зурагтгарсан байдлыг доорхи зурагт үзүүлэв. харуулав. Ховд аймгийн Булган, Үенч, Мянгат, Буянт • адил байжээ. сумдад- 8151 Баян-Өлгий аймгийн Улаанхус, Булган, Бугат, Цэнгэл 2062 2007.10.26 2007.10.07• 2007-2008 онд манай улсад гарсан адууны томуунь А (H3N8) хэвшинжийн вирүсийн халдвар болох ньтогтоогдов.• Монголд оношлогдсон адууны томуугийн вирүс ньХойд Америк A/equine/California/8560/2002(H3N8),A/equine/Bari/2005(H3N8) болон Япон Eq/Kanazawa/07, Вакцинжуулалт хийсэнEq/Ibaraki/07)-д илэрсэн адууны томуугийн вирүстэй НАгенүүд адил байжээ. 4
  5. 5. Эмнэлзүйн онцлог : Халдварын эхэн үедээ өндөр халуурдаг /38,9 - 40,6 хэм/. Үүний улмаас өвс, тэжээлээидэх дурьшил нь буурч, хөдөлгөөн сулрах, улмаар олон хоног халуурснаас ханиалгажэхэлнэ. Зарим тохиолдолд ханиалгах нь улам хүндэрч 3 долоо хоног хүртэл үргэлжилжболно. Ихэвчлэн бага насны адуунд ханиалга хүндэрч хүнд хэлбэрийн уушигны үрэвслийгбий болгодог. Халдвар авсан мал цаг агаарын хүндрэл, шимэгчлэх өвчин, тэжээлийндутагдал зэргээс өвчинд мэдрэмтгий болж бактерийн гаралтай хоёрдогч халдвар болохуушигны урэвсэлээр амархан хүндэрч эмчилгээг оройтуулбал үхэлд хүргэх аюултай. Эмчилгээ: Өвчний эхэн үед өвчтэй адууны халууныг бууруулж тэжээл идэх дуршлыг хэвийнхадгалах нь чухал. Мал эмнэлэгийн туршлагад фенилбутазон эсвэл флуниксинийг халууныгбууруулах зорилгоор тарьж хэрэглэнэ. Бактерийн гаралтай уушигны үрэвслийн үед 5-10хоног антибиотик эмчилгээ хийнэ. Сүүлийн үеийн удаан үйлчилгээтэй антибиотикбэлдмэлүүдийг тарьж хэрэглэхэд үр дүн сайнтай. Нороциллинийг 25 кг амьдын жинд 1 мл тунгаар 48-72 цагийн зайтай 1-2 удаа булчиндтарьж хэрэглэнэ. Өвчний бүхий л хугацаанд цэвэр ус байнга тавьж өгөх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх: Өвчтэй адууг эрүүл адуунаас 100 метрээс доошгүй зайд байлгаж тусгаарлана. Адуунытоног хэрэглэлийг /амгай, хазаар, ногт/ хооронд нь сольж хэрэглэж болохгүй. Адуундтомууны вакцинг хоёр долоо хоногийн зайтай хоёр удаа тарихад сарын дараа биемахбодидидэвхтэй дархлаа тогтоно. Гэхдээ томуугийн вирүс олон хэвшинжтэй тул вакцин зарим үедүйлчилгээ үзүүлэхгүй байж болно 5
  6. 6. 2. ГАХАЙН ТОМУУ Гахайн томуугийн хүний өвчлөлийн түүхээс Гахайн томуу гэдэг нь халдвар өндөртэй, амьсгалын замын өвчин бөгөөдтомуугийн А хэвшинжийн вирүсээр үүсгэгддэг. Өвчлөл өндөртэй ч, үхэл багатай (1-4%) байдаг. Гахайн сүргийн дунд угөвчлөл заримдаа агаар дуслын замаар эсвэл шууд ба шууд бус хавьтлын замааршинж тэмдэггүйгээр явагдсанаас, уг гахайцаашдаа вирүс тээгч болж халдварыгдамжуулна. Гахайн дунд уг өвчний дэгдэлт жилийн бүх улиралд гарч, намар, өвлийнулиралд зарим бүс нутагт ихэсдэг байна. Дэлхийн олон улс оронд уг өвчнөөссэргийлэх зорилгоор гахайг, гахайн томуугийн вакцинаар тогтмол вакцинжуулдаг. Гахайн томуу нь ихэвчлэн H1N1 вирүсийн дэд хэвшинжээр үүсгэгддэг. Гэхдээбусад дэд хэвшинжүүд гахайн дунд эргэлтэнд байдаг (ж.нь, H1N2, H3N1, H3N2).Гахай нь шувууны болон хүний улирлын томуугийн вирүсээр халдварлаж болно.Гахайн H3N2 вирүсийг анх хүнээс гахайнд халдварласан гэж үздэг. 6
  7. 7. Гахайн томуугийн хүний өвчлөлийн түүхээс үргэлжлэл Зарим тохиолдолд гахай нэг зэрэг нэгээс олон төрлийн вирүсийн халдваравч болох бөгөөд эдгээр вирүсийн генүүд холилдох боломжтой. Үүний улмаастомуугийн "reassortant" вирүс үүсч болно. Хэдийгээр гахайн томуугийн вирүсердийн үед зөвхөн гахайг өвчлүүлэх боловч заримдаа тэдгээр нь төрөл зүйлийнсаадыг давж хүнийг өвчлүүлж болно. ТОДРУУЛГА: Үүний шалтгаан нь гахай ба хүний амьсгалын замын салстбүрхүүлийн эпител эсэнд томуугийн вирусийн НА наалдах чадвартай мэдрэгэсүүд рецептор эсүүд аль алинд байдагтай холбоотой юм. Гахайн томуу өвчний вирүсийг анх 1930 онд гахайнаас ялгаж авсан. Гахайнтомуугийн хүний өвчлөлийн тохиолдол анх 1976 онд АНУ-д 200 гаруй хүнөвчлүүлж, 1 хүн нас барсан, 1988 онд 1 тохиолдол бүртгэгдэн, нас барсан байна.2005 оны 12 дугаар сараас 2009 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 12тохиолдол бүртгэгдэж, нас баралт гараагүй байна. 7
  8. 8. ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ Гахайн томуугаар хүн халдварлах, хүний өвчлөлийн дэгдэлт гарах явдалзарим үед бүртгэгдэж, эмнэлзүйн шинж тэмдэг нь улирлын томуугийн шинжтэмдэгтэй ерөнхийдөө төстэй боловч шинж тэмдэггүй хэлбэрээс нас баралтаартөгсөх, хатгалгаагаар хүндэрч болно. Хүмүүс гахайн томуугийн халдвар авахад хүний томуу, амьсгалын дээдзамын бусад халдвартай адил эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг учир ихэнхтохиолдлуудыг улирлын томуугийн тандалтаар санамсаргүй илрүүлсэн байдаг.Хөнгөн, шинж тэмдэггүй тохиолдлуудыг мэдэхгүй өнгөрөх нь их тул уг халдварынхүний өвчлөлийн бодит тоог мэдэх боломжгүй . ШИНЖ ТЭМДЭГ Гахайн томуугийн шинж тэмдэг нь энгийн томуутэй адил шинжтэмдэгтэй. Халуурах, ханиалгах, хоолой өвдөж хуурайших, биеөвдөх, толгой өвдөх, чичрэх болон сульдах зэрэг шинж тэмдэгилэрнэ. Зарим тохиолдолд дотор муухайрч, бөөлжинө. Уг өвчин насанд хүрэгсдэд анхны шинж тэмдэг илэрснээс хойш 7хоног, хүүхдэд 10 хүртэл хоногийн хугацаанд бусдад халдвар тараахмагадлалтай. 8
  9. 9. Гахайн томуугийн хүний өвчлөлийн өнөөгийн байдал2009 оны 6 сарын 9-ний өдрийн 10 цаг 00 минутын байдлаар дэлхийн 73 улсад Томуугийн A(H1N1)swlвирүсийн шинэ хувилбарын лабораториор батлагдсан 25288 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс насбаралт 139 болжээ. 9
  10. 10. Гахайн томуу дэлхий дахинд Гахайн мах, гахайн махан бусад бүтээгдэхүүнийг хэрэглэхэд аюултайэсэх Зөв боловсруулж, чанаж болгосон гахайн мах, бусад бүтээгдэхүүнийг хэрэглэхэдгахайн томуу халдварласан тохиолдол гараагүй. Гахай болон бусад амьтны махыгболовсруулах удирдамжид заасан 160°F/70°C-т махыг болгоход гахайн томуугийн вирүсидэвхгүйждэг. Цартахлын аюул байгаа эсэх Ихэнхи хүмүүст ялангуяа гахайтай ойр харьцдаггүй хүмүүст гахайн томуугийн вирүсээс хамгаалахдархлаа огт байдаггүй. Хэрэв гахайн вирүс хүнээс хүнд идэвхтэй дамжих тохиолдолд цартахал гарахмагадлалтай юм. Гахайн томуугийн вирүсээр үүсгэгдсэн цартахлын хор нөлөөг урьдчилж хэлэхэд хэцүү. Энэ ньтухайн вирүсийн хоруу чанар, хүн амын дархлааны түвшин, улирлын томуугаас үүссэн эсрэгбие болон тухайнхувь хүний өвчин эсэргүүцэх чадвар зэргээс шалтгаална. Одоогоор ДЭМБ томуугийн цартахлын түгшүүрийн үе шатнаа шилжсэн гэж үзэж байгаагаасаяхан зарлалаа. Учир нь:1) АНУ, Мексикт дэгдсэн гахайн томуугийн хүний өвчлөлийн үед ялгасан вирүс нь урьд ньгахайн ч, хүний ч популяцид эргэлтэнд орж байгаагүй,2) энэ шинэ вирүс хүнээс хүнд дамжин тархаж байгаа нь нотлогдлоо гэж ДЭМБ-ын ОУЭМД-ийн Онц байдлын хороо үзжээ.3) Иймээс ДЭМБ гахай томуу гэж нэрлээд байх нь магадгүй гахайн аж ахуй бага хөгжсөнорнуудын анхаарлыг сулруулж, өөрийн оронд хамаагүй мэт ойлголтонд хүргэж болох юм гэдэгүүднээс хүний томуугийн болзошгүй тахалт дэгдэлт гэж үзэх болоод байна. Энэ утгаараа угөвчлөл нь магадгүй шувууны томуугийн өвчлөлөөс ч аюултай байж магадгүй байгааганхааруулсаар байна. 10
  11. 11. Гахайн томуугийн хүний өвчлөлөөс сэргийлэх вакцин Одоогоор өвөрмөц вакцин байхгүй. Томуугийн вирүс нь маш хурданхувьсан өөрчлөгдөж байдаг тул жил бүр томуугийн эсрэг вакцины найрлагаөөрчлөгддөг билээ. Гахайн томуугийн хүний өвчлөлийн эмчилгээнд хэрэглэх эм Үндсэн 2 бүлгийн эмийг хэрэглэж байна. 1. Адамантадины бүлэг (amantadine, remantadine)2. Нейраминидазийн бүлэг (oseltamivir, zanamivir). Өмнө мэдээлэгдэж байсан гахайн томуугийн хүний өвчлөлийн тохиолдлуудад вирүсийн эсрэг эм хэрэглээгүй байна. Зарим томуугийн вирүс нь вирүсийн эсрэг эмэнд тэсвэртэй байдаг нь эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлдөг байна. АНУ-д гахайн томуугаар өвдсөн хүнээс авсан вирүс нь oselatmivir, zanamivir –т мэдрэг, amantadine, remantadine-д тэсвэртэй байсан байна. Эмч нар эмнэлзүй, тархвар судлалын судалгаа, өвчтөнүүдийн эмчилгээний үр дүн зэрэгт үндэслэж эмчилгээний тактикийг зөв боловсруулах хэрэгтэй болдог. Одоогоор вирүсийн мэдрэмтгий чанарыг үндэслэн Мексикд гарсан дэгдэлтэнд ажиллаж буй мэргэжилтнүүд oseltamivir, zanamivir хэрэглэхийг зөвлөж байна. 11
  12. 12. Гахайтай байнга харьцдаг ажилтай бол юу хийх ёстой вэ? Хэдийгээр одоогийн гахайн томуугийн хүний өвчлөл гахайн дунд байгаа томуутайшууд холбоотой гэдгийг бүрэн тогтоогоогүй байгаа ч гэсэн өвчтэй, өвчний сэжигтэйгахайтай харьцаж ажиллахгүй байх, өвчний шинж тэмдэг илэрсэн бол мал эмнэлгийнгазарт яаралтай мэдээлэх хэрэгтэй. Ихэнх хүмүүс өвчтэй гахайтай удаан хугацаанд ойрхон ажилласнаас халдвар авсанбайдаг. Мал төхөөрөх болон маханд боловсруулалт хийх үйл ажиллагааны үед эрүүл ахуйн,ариун цэврийн дэглэмийг чанд сайн сахих нь халдвараас сэргийлэхэд маш чухал юм. Гахайн томуугийн вирүс нь гахайн мах болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнээр дамжсантохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. Вирүс нь спиртийн төрлийн халдваргүйжүүлэх бодисууд, хлорт нэгдлүүд,альдегидүүд, нарны хэт ягаан туяа зэрэгт мэдрэг, хатаах буцалгахад амархан идэвхээалдаж үхдэг. Хэрхэн өөрийгөө болон ойр дотныхоо хүмүүсийг өвчлөхөөс сэргийлэх Өмнө нь гарч байсан гахайн томуугийн хүний өвчлөлийн тохиолдлын эмнэлзүй ньхөнгөн хэдий ч зарим тохиолдолд уушгины хатгаа болж хүндэрч байсан байна. ОдоогийнМексик болон бусад улсад гарч байгаа хүний өвчлөлийн эмнэлзүйн хэлбэр янз бүр байна. Хүн бүр өвчтэй мал амьтнаас зайлсхийх, ханиад томуу тусвал эмчид яаралтай хандах,гахайн томуугийн хүний өвчлөл бүртгэгдсэн орнуудад зорчих бол амьсгалын замаар халдваравч болох эрсдлээс зайлсхийх, амны хаалт хэрэглэх хэрэгтэй юм. 12
  13. 13. ЕРӨНХИЙ ЗӨВЛӨМЖ:• Халуурсан, ханиаж байгаа хүнтэй харьцах, хавьтал болохоосаль болох зайлсхийх.• Гараа тогтмол маш сайн савандаж угаах.• Сайн унтаж амрах, тэжээллэг хоол хүнс хэрэглэх, биеэчийрэгжүүлэх. Түүнчлэн:• Олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх.• Шингэн зүйл аль болох их уух.• Ханиаж, найтаахдаа амны хаалт, алчуур, салфетка хэрэглэх,хэрэглэсэн салфетка цаасыг хогийн саванд хийх.• Өөрийн биеийн байдлыг гэр бүл найз нөхөддөө хэлэх.• Өөрийн харъяа өрхийн эмч юмуу эрүүл мэндийн байгууллагадхандаж үзүүлэх• Хэрэв та эрүүл мэндийн тусламж авах боломжгүй газар байгаа болнэн даруй эрүүл мэндийн тусламж авах боломжтой газарт очих.• Амны хаалт хэрэглэх 13
  14. 14. Хэрвээ ойрын хэн нэг нь өвдсөн бол:• Гэртээ аль болох тусад нь байлгах. Хэрэв энэ нь боломжгүй бол бусад хүмүүсээсхамгийн багадаа 1м-ийн зайд байлгах.• Өвчтэй хүн асрахдаа амны хаалт хэрэглэх. Маск байхгүй бол цэвэрлэхэд хялбарматериалаар хийж ашиглаж болно.• Өвчтэй хүнтэй харьцсан тохиолдол бүрийн дараа гараа сайн савандаж угаах.• Өвчтөн байгаа өрөө, тасалгааны агаарыг байнга цэвэршүүлж хаалга, цонхыг нээжагаарын солилцоо хийх.• Гэр орон, орчны ариун цэврийг сайн сахих.• Мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг дагах. Хэрэв өөрийгөө халдвар авсан гэж үзвэл яах вэ? Хэрэв таны бие тавгүйрхэж өндөр халуурч, ханиалгаж, хоолой өвдөх шинжтэмдэг илэрч, та сүүлийн 14 хоногийн дотор гахайн томуугийн хүний өвчлөлбүртгэгдсэн улс оронд зочилсон, эсвэл танайд зочин ирсэн, та өвчтэй гахайтайойр байсан бол ХӨСҮТ -ийн 100, 454921 утсанд мэдээлэх, зөвлөмж авахыгзөвлөж байна. Дэлхий даяар санхүүгийн хямрал дэгдэж, хүмүүсийн сэтгэл санааг үймэрчбайгаатай зэрэгцэн гахайн томуугийн хүний өвчлөл сэтгэл түгшээсэн асуудалболоод байна. АНУ, Мексикт энэ өвчний улмаас нас баралтын тоо нэмэгдэх болсонтул америкийн мэргэжилтнүүд өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай зөвлөмжгаргажээ. 14
  15. 15. Хэрхэн халдварлах Гахайн томуу хүнд хоёр замаар халдварлана: өвчтэй гахайтай ойртох буюутомууны вирүстэй орчноос; гахайн томуугаар өвчилсөн хүнээр дамжин. Өвчилсөн хүннайтаалгах буюу ханиалгах үед амьсгалын замаар вирус дамждаг хэмээн одоогоорүзэж байгаа. Харин тус халдварт өвчний гол шинж тэмдэг, халдварлах зам болон эмчилгээодоогоор илрээгүй байна. Ямартай ч халдвар авсан хүнд дээрх шинж тэмдэг илэрчбайгаа үе болон дараах долоо хоногийн хугацаанд вирус халдах боломжтой гэгдэжбуй бөгөөд бага насны хүүхэд өвчлөх магадлал өндөртэй аж. Халдвар авсан тохиолдолд Доорх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж авахшаардлагатай. Хүүхэд: Амьсгаа түргэсэх, амьсгалах хүндрэл, арьс хөхрөх, шингэн зүйл бага уух,сэрэхгүйгээр их унтах, идэвхигүй болох, уур уцаартай болох. Өвчин даамжирвалхалуурах, ханиад хүндрэх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд. Насанд хүрсэн хүн: Амьсгалах хүндрэл, богинохон, хурдан амьсгалах, цээжболон гэдэс өвдөх, бачуурах, гэнэт толгой эргэх, бөөлжих, байнга огиудас хүрэх зэрэгтохиолдолд. 15
  16. 16. Урьдчилан сэргийлэлт: Одоогоор өвөрмөц вакцин байхгүй. Хүн бүр эрүүл ахуй, ариун цэврийндэглэмийг сайтар сахих шаардлагатай. Үүнд:- Ханиаж найтаах үед ам, хамрыг таглах;- Гараа сайтар савандаж угаах;- Өвчтэй хүнтэй хавьтал болохоос зайлсхийх;- Нүд, хамар, амандаа бохир гараар хүрэхгүй байх;- Аминдэмээр баялаг хоол, хүнс хэрэглэх;- Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулалт хийх;- Бие засах газар, ариун цэврийн өрөөний суултуур, гар угаагуурыг 1% хлораминыуусмалаар халдваргүйтгэж байх.- Эмнэлүйн шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтайхандах.- Онцын шаардлагагүй бол өвчлөл гарсан оронд зорчихгүй байх.- Олон хүн цугларсан газраар сэлгүүцэхгүй байх зэрэг болно. 16
  17. 17. Фоксньюс агентлагийн сайтад эмч Клиффорд Бассетын өгсөн 10 зөвлөгөө 1.Бид гараа угаа гэдэг үгийг хэн нэгэнд тэр бүр хэлдэггүй ч таямар нэг зүйлд хүрсний дараа наад зах нь 20 секундийн турш гараасавандаж угаа. 2.Усгүй тохиолдолд спиртлэг шингэнээр гараа халдваргүйжүүл.Гэхдээ нян устгах шингэн бүр вирүсийг устгаж чадахгүй гэдгийганхаараарай. 3.Та ханиаж, найтаахдаа ам, хамраа алчуураар тагла. Ханиадтомуу нь гараар дамжин халдварладаг тул нүд, хамраа гараараанухахгүй байхаас гадна нүүрэндээ тэр бүр хүрэхгүй байх хэрэгтэй.Найтаахад ам, хамраа гараараа тагласан бол гараа угаахаа бүүмарт. 4.Хэрвээ та халдварын тархалттай газар нутагт байгаа болгадуур сэлгүүцэхгүй байх. 17
  18. 18. 5.Томуугийн ямар нэг шинж тэмдэг илэрвэл гэртээ байх. 6.С витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх. 7.Өөрт тохирсон хоол идэж, сайн амрах. Унтаж амрах ньдархлаа сайжруулах хамгийн сайн аргын нэг юм. Хэрэв тасайн амарч чадсан бол өвчний эсрэг сайн бэлтгэлтэй байнагэсэн үг. 8.Бага насны хүүхдүүдээ цэвэр орчинд байлга. Гар болонамыг угаалгаж заншуулах. 9.Гэр орноо ариутгалын бодистой уусмалаар цэвэрлэх.Ариутгалын бодис зөвхөн аливаа зүйлийн гадна хэсгийгцэвэрлээд зогсохгүй нянг устгах гол зэвсэг гэдгийг сайнсанах. 10.Эцэст нь хэлэхэд гахайн томуугийн хүний өвчлөлийншинж тэмдэг илэрсэн бол эмчид яаралтай ханд!!! 18
  19. 19. АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА 19

×