-1-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ
НОГООН АЛТ-МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД ТӨСӨЛ
МАЛЧИН
ЭМХЭТГЭЛ
ЦУВРАЛ-2
“МАЛЫН ЭМИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ,
ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ”
Улаанбаатар хот
2019 он
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ
-2-
	
Швейцарын хөгжлийн агентлагийн “НОГООН АЛТ-МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД”
төслийн санхүүжилтээр Мал эмнэлгийн чиглэлийн мэргэжлийн баг
хамтран боловсруулав.
1.	 П.Болормаа ХААИС-ийн МЭС-ийн багш, доктор /Sc.D/, профессор
2.	 Я.Ганболд МЭХүрээлэнгийн тэргүүлэх проф. Доктор /Sc.D/, профессор
3.	 А.Гомбожав ХААИС-ийн МЭС-ийн захирал, доктор /Ph.D/, профессор.
4.	 Б.Баяртогтох МЭС-ийн багш, докторант
5.	 С.Бүрэнжаргал ХААИС-ийн МЭС-ийн багш, доктор /Ph.D/, дэд профессор.
6.	 С.Цэрэнчимэд УМЭАЦТЛ-ийн ерөнхий эмч, доктор /Ph.D/
Редактор: 	 А.Гомбожав ХААИС-ийн МЭС-ийн захирал, доктор
			 /Ph.D/, профессор.
		 П.Болормаа ХААИС-ийн МЭС-ийн багш, доктор /Sc.D/, проф.
Цаасны хэмжээ: 	 В5
Хэвлэлийн хуудас: 	 3хх
Хэвлэсэн тоо: 	 1000ш
Хэвлэсэн газар:	 “Цогтпринт” ХХК-нд эхийг бэлтгэж хэвлэв.
			Утас: 344597, 91921191
-3-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ
МАЛЫН ЭМИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ
Эм гэж юу вэ?
	 Аливаа өвчин эмгэгийг эмчлэх, анагаах, түүнээс урьдчилан сэргийлэх
зорилгоор хэрэглэгдэж буй бодис юм. Эрт үед хүн, мал, амьтан ургамлын
навч идэх, хандалж цай болгон ууж хэрэглэх замаар ургамлыг эм болгон
хэрэглэдэг байсан. Өнөө цагт эм нь уудаг шахмал байхаас гадна зүү, тариур
ашиглан булчин, судсанд тарих тарилга, арьсанд наах наалт болон түрхэх
тос гэх зэрэг олон хэлбэрээр хэрэглэгдэж байна.
Эмийн үндсэн 2 төрөл байдаг. Үүнд:
•	 Жороор олгох эм гэдэгт эмчийн бичсэн жороор худалдаалагддаг
эмүүд багтана. Зарим эмүүд буруу хэрэглэвэл аливаа эрсдэлд
хүргэдэг тул зайлшгүй эмчийн жороор буюу зөвшөөрлөөр олгогддог
ажээ.
•	 Жоргүй олгох эм гэдэгт ямар нэг жорын бичиггүй авч болох эмүүд
орно.
Эмийн үйлчилгээ
	 Эм болгон өөр өөрийн өвөрмөц үйлчилгээ үзүүлдэг. Зарим нь өвчнөөс
сэргийлэхэд туслаж байхад, нөгөө нь өвчин үүсгэгч устгадаг, үлдэх хэсэг нь
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ
-4-
дархлааг сэргээдэг, эсвэл биеийн даавар, ферментийг нөхдөг гээд эмийн
үйлчилгээ олон янз байна. Хүний биемахбодыг тодорхой өвчин тусахаас
сэргийлж дархлаа тогтоодог эмийн бодисын төрлийг “вакцин” гэнэ. Харин
нянг үхүүлэх үйлдэлтэй олон янзын эм байдгийн нэг хэлбэр нь антибиотик
бөгөөд энэ нь нянг устгах, өсөлтийг нь зогсоох үйлчилгээ үзүүлдэг. Зарим эм
архаг, удаан хугацаагаар хэрэглэхээр заагдсан байдаг бол зарим нэг нь яг
одоогоор илэрч буй өвдөлт, загатнаа зэрэг шинж тэмдгийг арилгах, багасгах
зорилгоор богино хугацаанд хэрэглэгддэг байна.
Эмийг хэрэглэхийн тулд юуг анхаарах вэ?
	 Эм бол өөрийн дураар хэрэглэдэг бараа биш бөгөөд эмийг хэрэглэх
заалт, тун нь тухайн мал, амьтны нас, бие махбодын физиологийн онцлог,
өвчний байдлаас хамааран янз бүр байдаг тул малчин болон мал бүхий
иргэд малдаа тохирох эмийг тэр бүр зөв сонгон хэрэглэж чаддаггүй.
Иймээс малын эмчдээ үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Учир нь эмийн нэр
төрөл маш олон бөгөөд зарим өвчин эмгэг болон төл мал, хээлтэй малд
хэрэглэхийг хориглосон эм олон байдаг.
Аливаа өвчний үед эмчид үзүүлж зөвлөгөө авч, эмээ эмийн сангаас авч,
цагийг нарийн баримтлан, зөвлөсөн хоногт зөв хэрэглээрэй. Эмийг хэрэглэх
аргыг эмчээс сайн асууж лавлах шаардлагатай.
Харин эмч мэргэжилтний зөвлөсний дагуу эмээ зохих тунгаар, тодорхой
хугацаагаар хэрэглэхгүй орхивол таны өвчин эмгэг сэдэрч, бүрэн эдгэрэхгүй
архаг хэлбэрт шилжин ужгирч болно.
Эм биед хэрхэн нөлөөлдөг вэ?
Мал, амьтны биемахбод өөр өөрийн онцлог чанартай байдгаас эмийн бодис
мал, амьтанд харилцан адилгүй байдлаар нөлөөлдөг.
-5-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ
Хэрхэн нөлөөлж болохыг тодорхойлох хүчин зүйлүүдэд нас, биеийн жин,
одоогийн биеийн ерөнхий байдал зэрэг нь орно. Эмийг хавсруулж хэрэглэхэд
зарим эмийн үйлчилгээ буурах, эсвэл ихсэх, зарим тохиолдолд бүр хортой
нөлөө үзүүлж болдог. Тиймээс заавал эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Эмийг
хэрэглэхэд анхаарах бас нэгэн зүйл эмэнд харшилтай байх явдал.
Яагаад эмийг зохистой хэрэглэх шаардлагатай вэ?
Эм нь элдэв өвчнийг эдгээх, түүний хор хөнөөлөөс хамгаалах, мөн өвчнөөс
сэргийлэх зовиур шаналгааг хөнгөвчлөх хэдий ч буруу хэрэглэвэл эм бүхэн
нэгээс хэд хэдэн сөрөг хортой нөлөө үзүүлж болох юм. Энгийн жишээ
дурдахад стрептомицин гэх антибиотикийн буруу хэрэглээнээс үүдэн
сонсголын мэдрэл нь эдгэрэшгүйгээр гэмтэн насан туршдаа дүлий болдог
бол зарим мал амьтанд антибиотикийг замбараагүй олгосноос гэдсэний
хоол боловсруулах явцад оролцдог ашигтай бичил биетэн устгах аюултай
зэрэг үзэгдлүүд ажиглагдана. Одоо дэлхий дээр аль нэг эрхтний төрөлхийн
согогтой төрж буй хүүхдийн 5% орчим нь эмийн сөрөг нөлөөнөөс болж байна
хэмээн үзэж байна.
Манай орны ард иргэд эмийг бусад оронтой харьцуулбал харьцангуй их
хэрэглэдгийн дээр / жишээ нь 1992 оны судалгаагаар тухайн онд манай оронд
хэрэглэсэн витамин С-ийн хэмжээ тухайн онд Энэтхэг улсад хэрэглэсэн уг
эмийн хэрэглээтэй тэнцүү байжээ. Энэтхэг улс манай улсаас 500 дахин олон
хүнтэй гэж үзвэл бид тэднээс 500 дахин их эм хэрэглэж байгаа юм/ өөрсдөө
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ
-6-
дур мэдэн эм хэрэглэх, хүчтэй эм, антибиотик их хэрэглэх, дуслын шингэнүүд
болон олны дунд нэрд байгаа эмийг хэрэглэх сонирхол ихтэй байдаг нь эмийн
зохистой хэрэглээ амьдралд хэрэгжихэд бас сөргөөр нөлөөлж байгаа юм.
Өнөөдөр дэлхий дээр 30000 орчим эм хэрэглэж байгаа бөгөөд нэг нь нэгээс
хэд хэдэн сөрөг нөлөө үүсгэдэг болохоор эмийг буруу хэрэглэснээс болж
үүсэх сөрөг нөлөө хэчнээн их болох нь ойлгомжтой.
Мал эмнэлгийн дэргэдэх болон бие даасан малын эмийн сангуудаар
2011 оны хяналт шалгалтаар 1.8 хувь нь малын эмийн улсын бүртгэлд
бүртгэгдээгүй эм, бэлдмэл илэрч байсан бол 2014 оны хяналт шалгалтаар
4.8 хувь болтол өссөн байгаа нь малын эрүүл мэнд, улмаар хүнсний аюулгүй
байдлыг алдагдуулах хүчин зүйл болж байна.
-7-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ
Хуурамч эм гэж юу вэ?
Хуурамч эм гэж хууль бусаар, ашиг олох зорилгоор эм үйлдвэрлэгчийн
нэрээр хуурамч шошго хэрэглэж, дуурайлган үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг
хэлнэ.
Хуурамч эмийг таних аргууд:
•	 Эмийн савны дотор нь тайлбар байхгүй юмуу эсвэл сурталчилгааны
хуудас хийсэн байвал.
•	 Эм бэлдмэл бусад эмийн сангуудад байдгаас хавьгүй хямд байвал.
•	 Эмийн хайрцаг дээр хадгалах хугацаа серийн дугаар, үйлдвэрлэсэн
улсын тухай тодорхой мэдээлэл байхгүй бичиг бүдэг эсвэл баларсан
бол.
•	 Эмийн хайрцаг нь гэмтсэн бохир юмуу эсвэл ямар нэг өөр зүйл нэмж
чимэх гэж оролдсон байвал.
•	 Таны тогтмол хэрэглэдэг эм урьдын адил нөлөө үйлчилгээ үзүүлэхгүй
байх гэх мэт
Дараах шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрвэл таны худалдаж авсан эм
бэлдмэл хуурамч байж болзошгүй гэдгийг анхаараарай.
Эмийн сангаас бус хувь хүнээс, зах лангуун дээрээс, зарлал сурталчилгаагаар
худалдан авах нь эм байхаасаа илүү хор болно гэдэгт итгээрэй.
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ
-8-
Эмийн чанарын баталгаажилт гэж юу вэ?
Эм нь хэд хэдэн химийн бүрэлдэхүүнтэй байдаг ба тээвэрлэх, хадгалах,
түгээх нөхцөл шаардлагыг нарийн баримтлахгүй бол эм нь химийн хувиралд
орон хувирч, задран эмчилгээнийхээ идэвхийг алдах буюу улмаар бие
махбодид сөрөг нөлөө үзүүлж ч болох юм.
Эмийг анх бүтээхэд орсон орц нь үйлдвэрлэсний дараа, тээвэрлэлтийн
болон хадгалалтын явцад хэвээр байгаа эсэхийг лабораторийн аргаар
шалгаж чанарын баталгаа гаргадаг. Үүнийг эмийн чанарын баталгаа хэмээн
нэрлэдэг. Чанарын баталгаатай сайн эм хэрэглэхийн тулд улсын бүртгэлд
орсон эмийг л хэрэглэж занших нь чухал бөгөөд эмийн чанарын баталгааг
илэрхийлэх зарим нэг үзүүлэлтийг эм хэрэглэгчид мэддэг байх нь зүйтэй.
Үүнд:
•	 Эмийн хайрцгийг гаднаас нь харахад түүн дээр 3 төрлийн нэр байх
ёстой болно.
•	 Энэ нь олон улсын нэр, худалдааны нэр, химийн бүтцийг бичсэн нэр
билээ. Эдгээр нэрийг энгийн хүмүүс ялгаж чадахүй байж болох ч чухам
хэдэн нэр байгааг тоолж чадах нь ойлгомжтой. Мөн эмийн зааврыг
гарган харахад аль болох олон хэл дээр заавар нь бичигдсэн бол уг эм
нилээд олон оронд хэрэглэгддэг болохын гэрч билээ. Энэ нь уг эмийн
чанарын баталгааны нэг үзүүлэлт гэж үзэх боломжтой.
•	 Эмийг эмийн сангаас авахын өмнө түүний хадгалах хугацаа дуусаагүй
эсэхийг гадна талын хаяг, хайрцаг дээрээс харах шаардлагатай.
•	 Эмийн сангаар худалдаалагдаж байгаа аливаа эм нь Мал Эмнэлэгийн
Эм Биобэлдмэл Шалгах Улсын Нэгдсэн Лабораториор шалгагдсан
байдаг бөгөөд түүний чанарыг шалгасан материалыг эмийн сангаас
шаардан үзэж болно.
•	 Эмийн санд ажиллаж буй мэргэжилтний мэргэжлийн лицензийг
лавлан үзэж болно. Учир нь мэргэжлийн бус хүн эмийн санд ажиллах
тохиолдол бас гарч болох юм.
-9-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ
•	 Шинэ эм, худалдааны зорилгоор сурталчилж байгаа болон хүмүүсийн
дунд мэргэжлийн бус хүнээр ам дамжин нэрд гарч байгаа хийгээд
өндөр үнэтэй эмийг сонирхон авч хэрэглэх хэрэггүй. Учир нь энэ бүхэн
эцэстээ таны эм хэрэглэх сонирхол дээр тулгуурлан зах зээлийн
үед мөнгө олох аргууд л байдаг бөгөөд эргээд таны эрүүл мэндийн
баталгааг алдагдуулах сөрөг талтай билээ.
Ингэхээр иргэд та шаардлагагүй үед дур мэдэн эм хэрэглэхгүй байх, аль болох
баталгаат эмийг эмийн сангаас авч хэрэглэх, аль болох баталгаат газраас
эмээ авдаг байх, эмийн сөрөг нөлөөг ойлгож түүнээс сэргийлэх анхан шатны
арга хэмжээг мэддэг байх, эмийн зохистой хэрэглээний зохих мэдлэгтэй байх
зэрэг замаар та эмийн зохистой хэрэглээ амьдралд хэрэгжихэд нөлөөлж
чадах бөгөөд энэ нь эцсийн утгаараа зөвхөн таны төдийгүй таны гэр бүл, үр
хүүхдийн ч эрүүл мэндийг хамгаалах нөлөөтэй зүйл болно.
Эмийн сангаас эм авахын ач холбогдол
Эмийн сан түүний салбар худалдаа нь чанарын баталгаатай эмийг авч ард
иргэдэд үйлчилдэг бөгөөд эмийн санд бэлтгэж буй эмүүдэд шинжилгээ
хийгдсэн байдаг.
Найдвартай, баталгаатай эмийг та зөвхөн зааврын дагуу эмийн сангаас авах
нь өвчин эмгэгээ илааршуулахыг хүссэн хүн бүхэнд хамгийн чухал юм. Нөгөө
талаас сөрөг тохиолдол гарлаа гэхэд “Буух эзэнтэй, буцах мөртэй” байх
бөгөөд энэ нь хэн буруутныг олж тогтоох, мөн цаашдын сөрөг тохиолдолоос
сэргийлэх бололцоог олгох билээ.
Ямар эмийг гэрээр хэрэглэж болох вэ?
Эмийг хэрэглэх олгох байдлаар нь жоргүй олгох эм, жороор олгох эм гэж
ангилдаг бөгөөд жоргүй олгох эмийг тухайн хүн эмийн сангаас худалдан
авч хэрэглэж болно. Жороор олгох эмийг малын эмчид өвчтэй мал амьтнаа
үзүүлэн жор бичүүлэн эмийн сангаас эмээ авч хэрэглэнэ.
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ
-10-
Эм хэрэглэхийн өмнө таны зайлшгүй мэдэж байх зүйлүүд:
•	 Эмийг хэрэглэхийн өмнө эмийн зааврыг сайтар уншиж танилцсан
байна.
•	 Тухайн эмийг ямар хэмжээгээр хэрхэн хэрэглэх (эмийн тун)
•	 Өдөрт хэдэн удаа уух, түүнчлэн хэдэн өдрийн турш хэрэглэх
•	 Тухайн эмийг хоол ундтай хэрхэн уялдуулах өөрөөр хэлбэл өлөн үед,
эсвэл хоол идсэний дараа хэрэглэх эсэх, эсвэл тухайн эмийг хэрэглэж
байх үед хамт хэрэглэж болохгүй хүнсний зүйлүүдийн талаар мэдээлэл
авсан байх.
•	 Олон эмийг нэгэн зэрэг хэрэглэхээс аль болох зайлсхийх
•	 Нийлмэл эмүүдийг (2 ба түүнээс дээш тооны эмийг нэг шахмал болон
үйлдвэрлэсэн) худалдан авахдаа болгоомжлох
•	 Эмийн боодол нь заавар шошготой байх ёстойг анхаарч
баталгаажуулах
Эмийг гаднаас нь харахад дараах байдлууд өөрчлөгдсөн байвал хугацаа
хэтрээгүй байлаа ч уг эмийг хэрэглэж болохгүйг анхаарна уу. Тухайлбал:
1.	 Үрлэн эмийн хувьд үйрч бутарсан, эсвэл өнгө нь өөрчлөгдсөн байх
2.	 Капсултай эмийн хувьд бүрээс нь хайлж наалдсан эсвэл хэлбэр дүрс нь
өөрчлөгдсөн байх
3.	 Тунгалаг шингэн эмийн хувьд булингартсан, эсвэл ямар нэгэн зүйл хөвж
байх
4.	 Нунтаг эмийн өнгө байдал нь шарлаж хуучирсан харагдаж байх гэх мэт
5.	 Ургамлын гаралтай эмийн түүхий эд харласан байвал
Мал, амьтны эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд Засгийн газраас
ямар арга хэмжээг хэрэгжүүлж байгаа вэ?
2018 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж эхлэсэн “Мал, амьтны
эрүүл мэндийн тухай хууль”-ийн
-11-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ
1.	 24 дүгээр зүйл. Мал, амьтны эмийн зохистой хэрэглээг нэвтрүүлэх, хянах
хэсэгт
24.1. Жороор олгох мал, амьтны эмийн жагсаалт, журмыг мал, амьтны эрүүүл
мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батлана.
24.2. Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч нь жоргүй олгохоор
зөвшөөрөгдсөн эм хэрэглэхдээ малын эмчээс зөвлөгөө, зааварчилгаа авна.
24.3. Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллага мал амьтны эм, тэжээлийн нэмэлтийн нэгдсэн бүртгэл,
мэдээллийн цахим сантай байна.
24.4. Мал эмнэлгийн улсын байцаагч мал, амьтны эмийн үйлдвэрлэл,
худалдаа, хэрэглээнд хяналт тавьж, дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ.
	 24.4.1. Мал, амьны эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, сорилт,
баталгаажуулалт хийгдээгүй эмийг эргүүлэн татах, эсхүл устгах
	 24.1.2. Зөрчил гаргасан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зөрчлийг
арилгах хүртэлх хугацаанд бүхэлд нь болон хэсэгчлэн зогсоох, давтан
гаргасан бол үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл цуцлах саналыг эрх
бүхий байгууллагад хүргүүлэх
	 24.1.3. Жороор олгох мал, амьтны эмийг дур мэдэн хэрэглэсэн бол
тухайн хот айл, эрчимжсэн аж ахуйгаас мал, амьтан, тэдгээрийн гаралтай
хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэх эрхийг
гурван сараар хязгаарлах
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ
-12-
2. 25 дугаар зүйл. Мал, амьтны тэжээлийн нэмэлтийн хяналт
25.1. Мал, амьтны эрүүл мэндийн асуудал харицсан төрийн захиргааны
байгууллага мал, амьтны тэжээлийн нэмэлтийг улсын бүртгэлд бүртгэх, улсын
бүртгэлд бүртгэгдээгүй, эсхүл олон улсын хэрэглээнээс хасагдсан тэжээлийн
нэмэлтийг зах зээлээс эргүүлэн татах асуудлыг эрх бүхий байгууллагад
тавьж шийдвэрлүүлнэ.
25.2. Мал, амьтны тэжээлийн нэмэлтийг бүртгэх, худалдах, эргүүлэн татах,
импортын зөвшөөрөл олгох журмыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал
эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
25.3. Мал, амьтны тэжээлийн нэмэлтийн аюулгүй байдлын хяналтыг
хэрэгжүүлэхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг
Хүнсний бүтээгдхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар зохицуулна.
3.26 дугаар зүйл. Мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн
дэх эм, пестицидийн үлдэгдлийн хяналт
26.1.Мал,амьтныгаралтайхүнснийтүүхийэд дэхэм,пестицидийнүлдэгдлийн
хяналтын үндэсний хөтөлбөрийг Засгийн газарт танилцуулж, мал, амьтны
эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
26.2. Мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд дэх эм, пестицидийн
үлдэгдлийн хяналтын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг мал,
амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага
зохион байгуулна.
26.3. Малын эмч, эсхүл малчин мал, амьтны эмчилгээнд хэрэглэсэн эмийн
нэр, огноо, хэрэглэсэн тун, хэмжээний талаархи мэдээллийг мал, амьтны
эрүүл мэндийн бүртгэлийн дэвтэрт тухай бүр тэмдэглэж баримтжуулна.
-13-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ
26.4. Мал, амьтны эмийн зохистой хэрэглээг хэвшүүлэх сургалт,
сурталчилгааггэрээтмалэмнэлгийнүйлчилгээнийнэгжхаръяалахдэвсгэртээ
зохион байгуулна.
26.5. Малчин, амьтан маллагч, мал өмчлөгч малын эмийн улсын бүртгэлд
бүртгэгдээгүй эм худалдан авах, хэрэглэхийг хориглоно.
Жороор олгодог эмүүдийг заавал эмчийн заавраар хэрэглэх шаардлагатай.
Жоргүйгээр олгодог эмүүдийг эмчийн зөвлөгөө авалгүйгээр хэрэглэх үү
болих уу гэдгийг шийдвэрлэхийн тулд Та юуны урд дараах асуултанд
хариулаад үзэх хэрэгтэй. Үүнд:
•	 Миний өвчин хэр ноцтой байна вэ
•	 Эмгүйгээр би эдгэрч сайжирч чадахгүй юм уу
•	 Би өөрөө амьдралын нөхцөл хэвшлээ өөрчлөх замаар биеэ сайжруулж
чадахгүй юу
•	 Энэ өвчин эмгэгийг эмгүйгээр эмчлэх арга байна уу
•	 Энэ эмийг хэрэглэхэд өртөг зардал гаргах, эрсдэлд өртөхөөс илүү
ашиг тус гарах уу
Дээрх асуудлуудад бүрэн хариулт өгч чадахгүй байх буюу өөртөө эргэлзэж
байвал эмчид үзүүлж зөвлөгөө авах нь хамгаас чухал
Эмийн жор гэж юу вэ? “эмчээс эм зүйч, эм найруулагчид хандан эмийг
тухайн өвчтөнд зориулан бэлтгэх, олгох, хэрэглэх аргыг заасан баримт
бичгийг;
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ
-14-
Эмийн гаж нөлөө гэж юу вэ?
Эмийн гаж нөлөө гэдэг нь нэг зэрэг олон эм хэрэглэх үед бүрч ихэсдэг бөгөөд
ер нь нэг эмийг хэрэглэж буй үед эм хэрэглэгчдийн 18-20%-д нь эмийн гаж
нөлөө илэрдэг бол 2 эмийг хэрэглэх үед энэ тоо 40%-д, 3 эмийг хэрэглэх үед
68% хүртэл, 6-аас олон тооны эм хэрэглэж буй үед 100%-д хүрдэг байна.
Сүүлийн үед эмийн гаж нөлөө ихэсч байгаа тухай ихээр мэдээллэх боллоо.
Үүний шалтгаан нь:
•	 Цэвэр нийлэг бодис агуулсан эмийн тоо олширч байгаа
•	 Өвчтөн өөрийгөө эмчлэх буюу ер нь эмчийн зөвшөөрөлгүйгээр эм
хэрэглэх явдал олширч буй
•	 Өвчтөн нэг удаад олон нэр төрлийн эмийг хэрэглэх явдал олонтоо
тохиолдож байна. /нэг өвчтөнд 3-аас илүү эм зэрэг хэрэглэх нь
зохимжгүй гэж үздэг/
•	 Ард иргэдийн эмийн гаж нөлөөний талаарх мэдлэг тэр болгон
хангалттай бус байгаа, өөрөөр хэлбэл эм бүхэн хортой гэдгийг тэр
болгон мэдэхгүй байгаа учраас болгоомжлох хандлага төрхгүй байгаа
•	 Нөгөө талаас малын эмч, эм зүйч, мэргэжилтнүүдийн зүгээс эмийн
гаж нөлөөний шалтгааныг нарийвчлан тогтоож, түүнээс сэргийлэх
аргыг авч хэрэгжүүлэх явдал дутагдалтай байгаа зэрэг болно.
-15-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ
Малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, чанарын баталгаатай эм,
бэлдмэлийг хэрэглэхдээ зохих зааврыг үл баримтлан, тунгийн хэмжээг
зөрчих зэргээр малын эрүүл мэндэд эрсдэл учруулж, эмчилгээний үр дүн
гарахгүй, сөрөг үр дагаварууд гарах нөхцөл бүрдэж байна.
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ
-16-
Малын халдваргүй өвчний зориулалттай өргөн хэрэглээний эмийн хэрэгцээ
ихсэх, хурдан морь, адуу сонирхогч нар гормон, амин дэмийн найрлагатай
биологийн бүтээгдэхүүнийг өндөр үнээр борлуулах, малын эмч эмийн
борлуулалтаас ашиг олох зорилгоор эмийг хэт өндөр үнэтэй болгосноос
малчид хэрэглэгчид зах зээлээс чанарын баталгаагүй эм худалдан авч
байгаа нь эмийн зохистой хэрэглээ алдагдах, эмийн талаар буруу ойлголт
төрүүлэх нөхцлийг бүрдүүлж байна.
АНТИБИОТИК ГЭЖ ЮУ ВЭ?
Төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг нян
устгах үйлдэлтэй биологийн гаралтай бүлэг эмийн бэлдмэл юм.
Антибиотикийг эмийн сангаас зөвхөн жороор авч хэрэглэх ёстой.
Антибиотикийг буруу хэрэглэвэл
•	 Өвчин үүсгэгч нян тухайн антибиотикт
дасан зохицож тэсвэртэй болно.
•	 Антибиотик хэрэглэх шаардлагагүй
үед хэрэглэснээс өвчний шинж
тэмдгийг бүдгэрүүлж архагшуулна.
-17-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ
•	 Антибиотик өвчин үүсгэгч нянг устгаад зогсохгүй хүн, мал, амьтны биед
байх ашигтай нянг устгаснаар мөөгөнцөр, вирус, үржих боломжийг
бүрдүүлдэг.
•	 Зарим антибиотик өвчтөнд таарахгүй харшил үүсгэж цаашлаад үхэлд
хүргэх аюултай.
Антибиотикийн талаар таны мэдвэл зохих 8 зүйл
1.	 Антибиотик амь насыг авардаг ч өвчин болгоны үед зөв сонголт байдаггүй.
2.	 Антибиотик вирусийн эсрэг үйлчилдэггүй.
3.	 Антибиотик нь нянгаар үүсгэгдсэн тодорхой халдварын эмчилгээнд л үр
дүнтэй.
4.	 Хэрэв та вирусийн халдвар авсан бол антибиотик уугаад сайжрахгүй.
5.	 Антибиотик хэрэглэх үед гаж нөлөө илэрч болно.
6.	 Антибиотик хэрэглэх нь антибиотикийн тэсвэржилт бий болгодог.
7.	 Хэрэв танд антибиотик хэрэглэх шаардлага гарвал жорын дагуу хэрэглэнэ үү.
8.	 Гараа сайн угаах, вакцинд хамрагдах гэх мэт ханиад томуунаас урьдчилан
сэргийлэх аргыг хэрэглэж эрүүл байх нь аюулгүй бөгөөд үр дүнтэй.
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ
-18-
Эмчээс зөвлөгөө авах нь хамгийн зөв сонголт юм.
Антибиотикийг зүй бус хэрэглэх гэдэгт:
•	 Эмийн хэрэглэх зааврыг баримтлахгүй
•	 Өөрөө дур мэдэн хэрэглэх
•	 Өвчний шинж тэмдэг зовиур нь багассан тохиолдолд хэрэглэхээ зогсоох
•	 Дур мэдэн хэрэглэх
•	 Эмийн талаарх мэдлэг багатай
•	 Олон эмийг нэг дор хэрэглэх
•	 Эмийг хэтэрхий их хэмжээгээр хэрэглэх
•	 Ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэх зэргийг хамруулна.
-19-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ
Антибиотикийн дасал гэж юу вэ?
•	 Антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний
үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос
антибиотикийн дасал үүсдэг.
•	 Антибиотикийг эмчийн зааваргүй өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь
антибиотикийн дасалтай болох гол шалтгаан болдог.
•	 Хэрвээ ямар нэг антибиотикт дасалтай болсон бол танд зөвхөн
антибиотик төдийгүй түүнтэй адил үйлдэлтэй бусад антибиотик ч
үйлчлэхгүй болох аюултай.
Антибиотикийн тэсвэржилт гэж юу вэ?
Антибиотикт тэсвэржилт гэдэг нь нян эмийн үйлчлэлд автахгүй эсвэл бага
өртөх байдал үүсч уг эмийг хэрэглэсэн ч нян амьдарч, өсөж үржсээр байдаг.
Антибиотикийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх, багасгах хамгийн зөв арга
бол антибиотикийн зохистой хэрэглээний талаар мэдлэгтэй болох юм.
Антибиотик тэсвэржих шалтгаан
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ
-20-
АНТИБИОТИКИЙН ТЭСВЭРЖИЛТИЙГ БАГАСГАХ АРГА ЗАМ
•	 Хэзээ ч эмчээс мал, амьтандаа антибиотик бичиж өгөхийг шаардахгүй
байх
•	 Гараа зөв угаах дадлыг хэвшүүлэх замаар өвчин авахгүй эсвэл тараахгүй
байх-гараа савантай бүлээн усаар доод тал нь 20 секунд угаах
•	 Вирусын гаралтай өвчний үед хэзээ ч антибиотик хэрэглэхгүй байх
•	 Хэн нэгний хэрэглэж байсан антибиотикийг хэрэглэхгүй байх
•	 Урьд нь хэрэглэж байсан антибиотик үлдсэн бол түүнийг хэрэглэхгүй байх
•	 Хэрвээ таны мал, амьтанд антибиотикийг эмчилгээнд хэрэглэж байгаа
бол биеийн байдал дээрдсэн ч гэсэн эмчийн зааврын дагуу дуусгах
Антибиотикийг хэрэглэхдээ дараах зарчмыг баримтална
•	 Антибиотикийг хэрэглэхийн өмнө та мал, амьтандаа тохирох
антибиотикийг зөв сонгоход эмчид туслахын тулд “антибиотикийн мэдрэг
чанар”-ыг үзүүлсэн байх шаардлагатай. Жоронд бичсэн антибиотикийг
эмчийн заасан тунгаар, тогтмол цагт, тогтоосон хоногийн турш гүйцэд
хэрэглэх шаардлагатай.
•	 Антибиотикийг хэрэглэж эхэлсний дараа хэдийгээр халуурах болон
халдварын бусад шинжүүд арилсан ч эмчийн зөвлөсөн хоногийн турш
үргэлжлүүлэн хэрэглээрэй
•	 Антибиотик хэрэглэх үед арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал
давчдах зэрэг харшлын ямар нэг шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож
эмчдээ даруй мэдэгдэх нь зүйтэй. Үүнээс гадна энэ антибиотикийг дахин
хэзээ ч хэрэглэж болохгүй. Учир нь энэ антибиотик таны мал, амьтанд
таарахгүй байна гэсэн үг бөгөөд эмнэлгийн тусламж яаралтай авахгүй
бол амь насаа ч алдах аюултай.
-21-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ
•	 Зарим антибиотик сонсгол, харааны мэдрэл гэмтээх, элэг, бөөр хордуулах
болон ургийн гаж хөгжил үүсгэх зэрэг хортой нөлөө үзүүлдэг тул ялангуяа
төл мал, хээлтэй мал, амьтанд маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
•	 Ихэнх антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч
заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмчийн жор болон эмийн
заавраас харж зөв хэрэглэх хэрэгтэй.
Антибиотик эмчилгээний дараа та болон таны мал, амьтанд юу
хийх хэрэгтэй вэ?
Элэг сэргээх эмчилгээг хийх шаардлагатай.
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ
-22-
Та болон таны мал, амьтандаа хэрэглэж буй антибиотикийн хэрэглээнд
Монгол Улсын Засгийн газраас дараахь чиглэлээр хамтран ажиллаж байна.
-23-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ
Малчин, мал бүхий иргэд та бүгд нийгмийн хариуцлагын өмнө эмийн
зөв хэрэглээг хамтдаа хэвшүүлцгээе гэж уриалъя.
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ
-24-
ТЭМДЭГЛЭЛ
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ”

“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ”

  • 2.
    -1- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малынэмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ НОГООН АЛТ-МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД ТӨСӨЛ МАЛЧИН ЭМХЭТГЭЛ ЦУВРАЛ-2 “МАЛЫН ЭМИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” Улаанбаатар хот 2019 он
  • 3.
    “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малынэмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ -2- Швейцарын хөгжлийн агентлагийн “НОГООН АЛТ-МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД” төслийн санхүүжилтээр Мал эмнэлгийн чиглэлийн мэргэжлийн баг хамтран боловсруулав. 1. П.Болормаа ХААИС-ийн МЭС-ийн багш, доктор /Sc.D/, профессор 2. Я.Ганболд МЭХүрээлэнгийн тэргүүлэх проф. Доктор /Sc.D/, профессор 3. А.Гомбожав ХААИС-ийн МЭС-ийн захирал, доктор /Ph.D/, профессор. 4. Б.Баяртогтох МЭС-ийн багш, докторант 5. С.Бүрэнжаргал ХААИС-ийн МЭС-ийн багш, доктор /Ph.D/, дэд профессор. 6. С.Цэрэнчимэд УМЭАЦТЛ-ийн ерөнхий эмч, доктор /Ph.D/ Редактор: А.Гомбожав ХААИС-ийн МЭС-ийн захирал, доктор /Ph.D/, профессор. П.Болормаа ХААИС-ийн МЭС-ийн багш, доктор /Sc.D/, проф. Цаасны хэмжээ: В5 Хэвлэлийн хуудас: 3хх Хэвлэсэн тоо: 1000ш Хэвлэсэн газар: “Цогтпринт” ХХК-нд эхийг бэлтгэж хэвлэв. Утас: 344597, 91921191
  • 4.
    -3- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малынэмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ МАЛЫН ЭМИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ Эм гэж юу вэ? Аливаа өвчин эмгэгийг эмчлэх, анагаах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэгдэж буй бодис юм. Эрт үед хүн, мал, амьтан ургамлын навч идэх, хандалж цай болгон ууж хэрэглэх замаар ургамлыг эм болгон хэрэглэдэг байсан. Өнөө цагт эм нь уудаг шахмал байхаас гадна зүү, тариур ашиглан булчин, судсанд тарих тарилга, арьсанд наах наалт болон түрхэх тос гэх зэрэг олон хэлбэрээр хэрэглэгдэж байна. Эмийн үндсэн 2 төрөл байдаг. Үүнд: • Жороор олгох эм гэдэгт эмчийн бичсэн жороор худалдаалагддаг эмүүд багтана. Зарим эмүүд буруу хэрэглэвэл аливаа эрсдэлд хүргэдэг тул зайлшгүй эмчийн жороор буюу зөвшөөрлөөр олгогддог ажээ. • Жоргүй олгох эм гэдэгт ямар нэг жорын бичиггүй авч болох эмүүд орно. Эмийн үйлчилгээ Эм болгон өөр өөрийн өвөрмөц үйлчилгээ үзүүлдэг. Зарим нь өвчнөөс сэргийлэхэд туслаж байхад, нөгөө нь өвчин үүсгэгч устгадаг, үлдэх хэсэг нь
  • 5.
    “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малынэмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ -4- дархлааг сэргээдэг, эсвэл биеийн даавар, ферментийг нөхдөг гээд эмийн үйлчилгээ олон янз байна. Хүний биемахбодыг тодорхой өвчин тусахаас сэргийлж дархлаа тогтоодог эмийн бодисын төрлийг “вакцин” гэнэ. Харин нянг үхүүлэх үйлдэлтэй олон янзын эм байдгийн нэг хэлбэр нь антибиотик бөгөөд энэ нь нянг устгах, өсөлтийг нь зогсоох үйлчилгээ үзүүлдэг. Зарим эм архаг, удаан хугацаагаар хэрэглэхээр заагдсан байдаг бол зарим нэг нь яг одоогоор илэрч буй өвдөлт, загатнаа зэрэг шинж тэмдгийг арилгах, багасгах зорилгоор богино хугацаанд хэрэглэгддэг байна. Эмийг хэрэглэхийн тулд юуг анхаарах вэ? Эм бол өөрийн дураар хэрэглэдэг бараа биш бөгөөд эмийг хэрэглэх заалт, тун нь тухайн мал, амьтны нас, бие махбодын физиологийн онцлог, өвчний байдлаас хамааран янз бүр байдаг тул малчин болон мал бүхий иргэд малдаа тохирох эмийг тэр бүр зөв сонгон хэрэглэж чаддаггүй. Иймээс малын эмчдээ үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Учир нь эмийн нэр төрөл маш олон бөгөөд зарим өвчин эмгэг болон төл мал, хээлтэй малд хэрэглэхийг хориглосон эм олон байдаг. Аливаа өвчний үед эмчид үзүүлж зөвлөгөө авч, эмээ эмийн сангаас авч, цагийг нарийн баримтлан, зөвлөсөн хоногт зөв хэрэглээрэй. Эмийг хэрэглэх аргыг эмчээс сайн асууж лавлах шаардлагатай. Харин эмч мэргэжилтний зөвлөсний дагуу эмээ зохих тунгаар, тодорхой хугацаагаар хэрэглэхгүй орхивол таны өвчин эмгэг сэдэрч, бүрэн эдгэрэхгүй архаг хэлбэрт шилжин ужгирч болно. Эм биед хэрхэн нөлөөлдөг вэ? Мал, амьтны биемахбод өөр өөрийн онцлог чанартай байдгаас эмийн бодис мал, амьтанд харилцан адилгүй байдлаар нөлөөлдөг.
  • 6.
    -5- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малынэмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ Хэрхэн нөлөөлж болохыг тодорхойлох хүчин зүйлүүдэд нас, биеийн жин, одоогийн биеийн ерөнхий байдал зэрэг нь орно. Эмийг хавсруулж хэрэглэхэд зарим эмийн үйлчилгээ буурах, эсвэл ихсэх, зарим тохиолдолд бүр хортой нөлөө үзүүлж болдог. Тиймээс заавал эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Эмийг хэрэглэхэд анхаарах бас нэгэн зүйл эмэнд харшилтай байх явдал. Яагаад эмийг зохистой хэрэглэх шаардлагатай вэ? Эм нь элдэв өвчнийг эдгээх, түүний хор хөнөөлөөс хамгаалах, мөн өвчнөөс сэргийлэх зовиур шаналгааг хөнгөвчлөх хэдий ч буруу хэрэглэвэл эм бүхэн нэгээс хэд хэдэн сөрөг хортой нөлөө үзүүлж болох юм. Энгийн жишээ дурдахад стрептомицин гэх антибиотикийн буруу хэрэглээнээс үүдэн сонсголын мэдрэл нь эдгэрэшгүйгээр гэмтэн насан туршдаа дүлий болдог бол зарим мал амьтанд антибиотикийг замбараагүй олгосноос гэдсэний хоол боловсруулах явцад оролцдог ашигтай бичил биетэн устгах аюултай зэрэг үзэгдлүүд ажиглагдана. Одоо дэлхий дээр аль нэг эрхтний төрөлхийн согогтой төрж буй хүүхдийн 5% орчим нь эмийн сөрөг нөлөөнөөс болж байна хэмээн үзэж байна. Манай орны ард иргэд эмийг бусад оронтой харьцуулбал харьцангуй их хэрэглэдгийн дээр / жишээ нь 1992 оны судалгаагаар тухайн онд манай оронд хэрэглэсэн витамин С-ийн хэмжээ тухайн онд Энэтхэг улсад хэрэглэсэн уг эмийн хэрэглээтэй тэнцүү байжээ. Энэтхэг улс манай улсаас 500 дахин олон хүнтэй гэж үзвэл бид тэднээс 500 дахин их эм хэрэглэж байгаа юм/ өөрсдөө
  • 7.
    “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малынэмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ -6- дур мэдэн эм хэрэглэх, хүчтэй эм, антибиотик их хэрэглэх, дуслын шингэнүүд болон олны дунд нэрд байгаа эмийг хэрэглэх сонирхол ихтэй байдаг нь эмийн зохистой хэрэглээ амьдралд хэрэгжихэд бас сөргөөр нөлөөлж байгаа юм. Өнөөдөр дэлхий дээр 30000 орчим эм хэрэглэж байгаа бөгөөд нэг нь нэгээс хэд хэдэн сөрөг нөлөө үүсгэдэг болохоор эмийг буруу хэрэглэснээс болж үүсэх сөрөг нөлөө хэчнээн их болох нь ойлгомжтой. Мал эмнэлгийн дэргэдэх болон бие даасан малын эмийн сангуудаар 2011 оны хяналт шалгалтаар 1.8 хувь нь малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм, бэлдмэл илэрч байсан бол 2014 оны хяналт шалгалтаар 4.8 хувь болтол өссөн байгаа нь малын эрүүл мэнд, улмаар хүнсний аюулгүй байдлыг алдагдуулах хүчин зүйл болж байна.
  • 8.
    -7- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малынэмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ Хуурамч эм гэж юу вэ? Хуурамч эм гэж хууль бусаар, ашиг олох зорилгоор эм үйлдвэрлэгчийн нэрээр хуурамч шошго хэрэглэж, дуурайлган үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэлнэ. Хуурамч эмийг таних аргууд: • Эмийн савны дотор нь тайлбар байхгүй юмуу эсвэл сурталчилгааны хуудас хийсэн байвал. • Эм бэлдмэл бусад эмийн сангуудад байдгаас хавьгүй хямд байвал. • Эмийн хайрцаг дээр хадгалах хугацаа серийн дугаар, үйлдвэрлэсэн улсын тухай тодорхой мэдээлэл байхгүй бичиг бүдэг эсвэл баларсан бол. • Эмийн хайрцаг нь гэмтсэн бохир юмуу эсвэл ямар нэг өөр зүйл нэмж чимэх гэж оролдсон байвал. • Таны тогтмол хэрэглэдэг эм урьдын адил нөлөө үйлчилгээ үзүүлэхгүй байх гэх мэт Дараах шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрвэл таны худалдаж авсан эм бэлдмэл хуурамч байж болзошгүй гэдгийг анхаараарай. Эмийн сангаас бус хувь хүнээс, зах лангуун дээрээс, зарлал сурталчилгаагаар худалдан авах нь эм байхаасаа илүү хор болно гэдэгт итгээрэй.
  • 9.
    “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малынэмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ -8- Эмийн чанарын баталгаажилт гэж юу вэ? Эм нь хэд хэдэн химийн бүрэлдэхүүнтэй байдаг ба тээвэрлэх, хадгалах, түгээх нөхцөл шаардлагыг нарийн баримтлахгүй бол эм нь химийн хувиралд орон хувирч, задран эмчилгээнийхээ идэвхийг алдах буюу улмаар бие махбодид сөрөг нөлөө үзүүлж ч болох юм. Эмийг анх бүтээхэд орсон орц нь үйлдвэрлэсний дараа, тээвэрлэлтийн болон хадгалалтын явцад хэвээр байгаа эсэхийг лабораторийн аргаар шалгаж чанарын баталгаа гаргадаг. Үүнийг эмийн чанарын баталгаа хэмээн нэрлэдэг. Чанарын баталгаатай сайн эм хэрэглэхийн тулд улсын бүртгэлд орсон эмийг л хэрэглэж занших нь чухал бөгөөд эмийн чанарын баталгааг илэрхийлэх зарим нэг үзүүлэлтийг эм хэрэглэгчид мэддэг байх нь зүйтэй. Үүнд: • Эмийн хайрцгийг гаднаас нь харахад түүн дээр 3 төрлийн нэр байх ёстой болно. • Энэ нь олон улсын нэр, худалдааны нэр, химийн бүтцийг бичсэн нэр билээ. Эдгээр нэрийг энгийн хүмүүс ялгаж чадахүй байж болох ч чухам хэдэн нэр байгааг тоолж чадах нь ойлгомжтой. Мөн эмийн зааврыг гарган харахад аль болох олон хэл дээр заавар нь бичигдсэн бол уг эм нилээд олон оронд хэрэглэгддэг болохын гэрч билээ. Энэ нь уг эмийн чанарын баталгааны нэг үзүүлэлт гэж үзэх боломжтой. • Эмийг эмийн сангаас авахын өмнө түүний хадгалах хугацаа дуусаагүй эсэхийг гадна талын хаяг, хайрцаг дээрээс харах шаардлагатай. • Эмийн сангаар худалдаалагдаж байгаа аливаа эм нь Мал Эмнэлэгийн Эм Биобэлдмэл Шалгах Улсын Нэгдсэн Лабораториор шалгагдсан байдаг бөгөөд түүний чанарыг шалгасан материалыг эмийн сангаас шаардан үзэж болно. • Эмийн санд ажиллаж буй мэргэжилтний мэргэжлийн лицензийг лавлан үзэж болно. Учир нь мэргэжлийн бус хүн эмийн санд ажиллах тохиолдол бас гарч болох юм.
  • 10.
    -9- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малынэмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ • Шинэ эм, худалдааны зорилгоор сурталчилж байгаа болон хүмүүсийн дунд мэргэжлийн бус хүнээр ам дамжин нэрд гарч байгаа хийгээд өндөр үнэтэй эмийг сонирхон авч хэрэглэх хэрэггүй. Учир нь энэ бүхэн эцэстээ таны эм хэрэглэх сонирхол дээр тулгуурлан зах зээлийн үед мөнгө олох аргууд л байдаг бөгөөд эргээд таны эрүүл мэндийн баталгааг алдагдуулах сөрөг талтай билээ. Ингэхээр иргэд та шаардлагагүй үед дур мэдэн эм хэрэглэхгүй байх, аль болох баталгаат эмийг эмийн сангаас авч хэрэглэх, аль болох баталгаат газраас эмээ авдаг байх, эмийн сөрөг нөлөөг ойлгож түүнээс сэргийлэх анхан шатны арга хэмжээг мэддэг байх, эмийн зохистой хэрэглээний зохих мэдлэгтэй байх зэрэг замаар та эмийн зохистой хэрэглээ амьдралд хэрэгжихэд нөлөөлж чадах бөгөөд энэ нь эцсийн утгаараа зөвхөн таны төдийгүй таны гэр бүл, үр хүүхдийн ч эрүүл мэндийг хамгаалах нөлөөтэй зүйл болно. Эмийн сангаас эм авахын ач холбогдол Эмийн сан түүний салбар худалдаа нь чанарын баталгаатай эмийг авч ард иргэдэд үйлчилдэг бөгөөд эмийн санд бэлтгэж буй эмүүдэд шинжилгээ хийгдсэн байдаг. Найдвартай, баталгаатай эмийг та зөвхөн зааврын дагуу эмийн сангаас авах нь өвчин эмгэгээ илааршуулахыг хүссэн хүн бүхэнд хамгийн чухал юм. Нөгөө талаас сөрөг тохиолдол гарлаа гэхэд “Буух эзэнтэй, буцах мөртэй” байх бөгөөд энэ нь хэн буруутныг олж тогтоох, мөн цаашдын сөрөг тохиолдолоос сэргийлэх бололцоог олгох билээ. Ямар эмийг гэрээр хэрэглэж болох вэ? Эмийг хэрэглэх олгох байдлаар нь жоргүй олгох эм, жороор олгох эм гэж ангилдаг бөгөөд жоргүй олгох эмийг тухайн хүн эмийн сангаас худалдан авч хэрэглэж болно. Жороор олгох эмийг малын эмчид өвчтэй мал амьтнаа үзүүлэн жор бичүүлэн эмийн сангаас эмээ авч хэрэглэнэ.
  • 11.
    “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малынэмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ -10- Эм хэрэглэхийн өмнө таны зайлшгүй мэдэж байх зүйлүүд: • Эмийг хэрэглэхийн өмнө эмийн зааврыг сайтар уншиж танилцсан байна. • Тухайн эмийг ямар хэмжээгээр хэрхэн хэрэглэх (эмийн тун) • Өдөрт хэдэн удаа уух, түүнчлэн хэдэн өдрийн турш хэрэглэх • Тухайн эмийг хоол ундтай хэрхэн уялдуулах өөрөөр хэлбэл өлөн үед, эсвэл хоол идсэний дараа хэрэглэх эсэх, эсвэл тухайн эмийг хэрэглэж байх үед хамт хэрэглэж болохгүй хүнсний зүйлүүдийн талаар мэдээлэл авсан байх. • Олон эмийг нэгэн зэрэг хэрэглэхээс аль болох зайлсхийх • Нийлмэл эмүүдийг (2 ба түүнээс дээш тооны эмийг нэг шахмал болон үйлдвэрлэсэн) худалдан авахдаа болгоомжлох • Эмийн боодол нь заавар шошготой байх ёстойг анхаарч баталгаажуулах Эмийг гаднаас нь харахад дараах байдлууд өөрчлөгдсөн байвал хугацаа хэтрээгүй байлаа ч уг эмийг хэрэглэж болохгүйг анхаарна уу. Тухайлбал: 1. Үрлэн эмийн хувьд үйрч бутарсан, эсвэл өнгө нь өөрчлөгдсөн байх 2. Капсултай эмийн хувьд бүрээс нь хайлж наалдсан эсвэл хэлбэр дүрс нь өөрчлөгдсөн байх 3. Тунгалаг шингэн эмийн хувьд булингартсан, эсвэл ямар нэгэн зүйл хөвж байх 4. Нунтаг эмийн өнгө байдал нь шарлаж хуучирсан харагдаж байх гэх мэт 5. Ургамлын гаралтай эмийн түүхий эд харласан байвал Мал, амьтны эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд Засгийн газраас ямар арга хэмжээг хэрэгжүүлж байгаа вэ? 2018 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж эхлэсэн “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийн
  • 12.
    -11- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малынэмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ 1. 24 дүгээр зүйл. Мал, амьтны эмийн зохистой хэрэглээг нэвтрүүлэх, хянах хэсэгт 24.1. Жороор олгох мал, амьтны эмийн жагсаалт, журмыг мал, амьтны эрүүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батлана. 24.2. Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч нь жоргүй олгохоор зөвшөөрөгдсөн эм хэрэглэхдээ малын эмчээс зөвлөгөө, зааварчилгаа авна. 24.3. Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мал амьтны эм, тэжээлийн нэмэлтийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим сантай байна. 24.4. Мал эмнэлгийн улсын байцаагч мал, амьтны эмийн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээнд хяналт тавьж, дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ. 24.4.1. Мал, амьны эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, сорилт, баталгаажуулалт хийгдээгүй эмийг эргүүлэн татах, эсхүл устгах 24.1.2. Зөрчил гаргасан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд бүхэлд нь болон хэсэгчлэн зогсоох, давтан гаргасан бол үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл цуцлах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэх 24.1.3. Жороор олгох мал, амьтны эмийг дур мэдэн хэрэглэсэн бол тухайн хот айл, эрчимжсэн аж ахуйгаас мал, амьтан, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэх эрхийг гурван сараар хязгаарлах
  • 13.
    “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малынэмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ -12- 2. 25 дугаар зүйл. Мал, амьтны тэжээлийн нэмэлтийн хяналт 25.1. Мал, амьтны эрүүл мэндийн асуудал харицсан төрийн захиргааны байгууллага мал, амьтны тэжээлийн нэмэлтийг улсын бүртгэлд бүртгэх, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, эсхүл олон улсын хэрэглээнээс хасагдсан тэжээлийн нэмэлтийг зах зээлээс эргүүлэн татах асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ. 25.2. Мал, амьтны тэжээлийн нэмэлтийг бүртгэх, худалдах, эргүүлэн татах, импортын зөвшөөрөл олгох журмыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 25.3. Мал, амьтны тэжээлийн нэмэлтийн аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Хүнсний бүтээгдхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар зохицуулна. 3.26 дугаар зүйл. Мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх эм, пестицидийн үлдэгдлийн хяналт 26.1.Мал,амьтныгаралтайхүнснийтүүхийэд дэхэм,пестицидийнүлдэгдлийн хяналтын үндэсний хөтөлбөрийг Засгийн газарт танилцуулж, мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 26.2. Мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд дэх эм, пестицидийн үлдэгдлийн хяналтын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна. 26.3. Малын эмч, эсхүл малчин мал, амьтны эмчилгээнд хэрэглэсэн эмийн нэр, огноо, хэрэглэсэн тун, хэмжээний талаархи мэдээллийг мал, амьтны эрүүл мэндийн бүртгэлийн дэвтэрт тухай бүр тэмдэглэж баримтжуулна.
  • 14.
    -13- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малынэмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ 26.4. Мал, амьтны эмийн зохистой хэрэглээг хэвшүүлэх сургалт, сурталчилгааггэрээтмалэмнэлгийнүйлчилгээнийнэгжхаръяалахдэвсгэртээ зохион байгуулна. 26.5. Малчин, амьтан маллагч, мал өмчлөгч малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм худалдан авах, хэрэглэхийг хориглоно. Жороор олгодог эмүүдийг заавал эмчийн заавраар хэрэглэх шаардлагатай. Жоргүйгээр олгодог эмүүдийг эмчийн зөвлөгөө авалгүйгээр хэрэглэх үү болих уу гэдгийг шийдвэрлэхийн тулд Та юуны урд дараах асуултанд хариулаад үзэх хэрэгтэй. Үүнд: • Миний өвчин хэр ноцтой байна вэ • Эмгүйгээр би эдгэрч сайжирч чадахгүй юм уу • Би өөрөө амьдралын нөхцөл хэвшлээ өөрчлөх замаар биеэ сайжруулж чадахгүй юу • Энэ өвчин эмгэгийг эмгүйгээр эмчлэх арга байна уу • Энэ эмийг хэрэглэхэд өртөг зардал гаргах, эрсдэлд өртөхөөс илүү ашиг тус гарах уу Дээрх асуудлуудад бүрэн хариулт өгч чадахгүй байх буюу өөртөө эргэлзэж байвал эмчид үзүүлж зөвлөгөө авах нь хамгаас чухал Эмийн жор гэж юу вэ? “эмчээс эм зүйч, эм найруулагчид хандан эмийг тухайн өвчтөнд зориулан бэлтгэх, олгох, хэрэглэх аргыг заасан баримт бичгийг;
  • 15.
    “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малынэмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ -14- Эмийн гаж нөлөө гэж юу вэ? Эмийн гаж нөлөө гэдэг нь нэг зэрэг олон эм хэрэглэх үед бүрч ихэсдэг бөгөөд ер нь нэг эмийг хэрэглэж буй үед эм хэрэглэгчдийн 18-20%-д нь эмийн гаж нөлөө илэрдэг бол 2 эмийг хэрэглэх үед энэ тоо 40%-д, 3 эмийг хэрэглэх үед 68% хүртэл, 6-аас олон тооны эм хэрэглэж буй үед 100%-д хүрдэг байна. Сүүлийн үед эмийн гаж нөлөө ихэсч байгаа тухай ихээр мэдээллэх боллоо. Үүний шалтгаан нь: • Цэвэр нийлэг бодис агуулсан эмийн тоо олширч байгаа • Өвчтөн өөрийгөө эмчлэх буюу ер нь эмчийн зөвшөөрөлгүйгээр эм хэрэглэх явдал олширч буй • Өвчтөн нэг удаад олон нэр төрлийн эмийг хэрэглэх явдал олонтоо тохиолдож байна. /нэг өвчтөнд 3-аас илүү эм зэрэг хэрэглэх нь зохимжгүй гэж үздэг/ • Ард иргэдийн эмийн гаж нөлөөний талаарх мэдлэг тэр болгон хангалттай бус байгаа, өөрөөр хэлбэл эм бүхэн хортой гэдгийг тэр болгон мэдэхгүй байгаа учраас болгоомжлох хандлага төрхгүй байгаа • Нөгөө талаас малын эмч, эм зүйч, мэргэжилтнүүдийн зүгээс эмийн гаж нөлөөний шалтгааныг нарийвчлан тогтоож, түүнээс сэргийлэх аргыг авч хэрэгжүүлэх явдал дутагдалтай байгаа зэрэг болно.
  • 16.
    -15- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малынэмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ Малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, чанарын баталгаатай эм, бэлдмэлийг хэрэглэхдээ зохих зааврыг үл баримтлан, тунгийн хэмжээг зөрчих зэргээр малын эрүүл мэндэд эрсдэл учруулж, эмчилгээний үр дүн гарахгүй, сөрөг үр дагаварууд гарах нөхцөл бүрдэж байна.
  • 17.
    “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малынэмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ -16- Малын халдваргүй өвчний зориулалттай өргөн хэрэглээний эмийн хэрэгцээ ихсэх, хурдан морь, адуу сонирхогч нар гормон, амин дэмийн найрлагатай биологийн бүтээгдэхүүнийг өндөр үнээр борлуулах, малын эмч эмийн борлуулалтаас ашиг олох зорилгоор эмийг хэт өндөр үнэтэй болгосноос малчид хэрэглэгчид зах зээлээс чанарын баталгаагүй эм худалдан авч байгаа нь эмийн зохистой хэрэглээ алдагдах, эмийн талаар буруу ойлголт төрүүлэх нөхцлийг бүрдүүлж байна. АНТИБИОТИК ГЭЖ ЮУ ВЭ? Төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг нян устгах үйлдэлтэй биологийн гаралтай бүлэг эмийн бэлдмэл юм. Антибиотикийг эмийн сангаас зөвхөн жороор авч хэрэглэх ёстой. Антибиотикийг буруу хэрэглэвэл • Өвчин үүсгэгч нян тухайн антибиотикт дасан зохицож тэсвэртэй болно. • Антибиотик хэрэглэх шаардлагагүй үед хэрэглэснээс өвчний шинж тэмдгийг бүдгэрүүлж архагшуулна.
  • 18.
    -17- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малынэмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ • Антибиотик өвчин үүсгэгч нянг устгаад зогсохгүй хүн, мал, амьтны биед байх ашигтай нянг устгаснаар мөөгөнцөр, вирус, үржих боломжийг бүрдүүлдэг. • Зарим антибиотик өвчтөнд таарахгүй харшил үүсгэж цаашлаад үхэлд хүргэх аюултай. Антибиотикийн талаар таны мэдвэл зохих 8 зүйл 1. Антибиотик амь насыг авардаг ч өвчин болгоны үед зөв сонголт байдаггүй. 2. Антибиотик вирусийн эсрэг үйлчилдэггүй. 3. Антибиотик нь нянгаар үүсгэгдсэн тодорхой халдварын эмчилгээнд л үр дүнтэй. 4. Хэрэв та вирусийн халдвар авсан бол антибиотик уугаад сайжрахгүй. 5. Антибиотик хэрэглэх үед гаж нөлөө илэрч болно. 6. Антибиотик хэрэглэх нь антибиотикийн тэсвэржилт бий болгодог. 7. Хэрэв танд антибиотик хэрэглэх шаардлага гарвал жорын дагуу хэрэглэнэ үү. 8. Гараа сайн угаах, вакцинд хамрагдах гэх мэт ханиад томуунаас урьдчилан сэргийлэх аргыг хэрэглэж эрүүл байх нь аюулгүй бөгөөд үр дүнтэй.
  • 19.
    “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малынэмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ -18- Эмчээс зөвлөгөө авах нь хамгийн зөв сонголт юм. Антибиотикийг зүй бус хэрэглэх гэдэгт: • Эмийн хэрэглэх зааврыг баримтлахгүй • Өөрөө дур мэдэн хэрэглэх • Өвчний шинж тэмдэг зовиур нь багассан тохиолдолд хэрэглэхээ зогсоох • Дур мэдэн хэрэглэх • Эмийн талаарх мэдлэг багатай • Олон эмийг нэг дор хэрэглэх • Эмийг хэтэрхий их хэмжээгээр хэрэглэх • Ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэх зэргийг хамруулна.
  • 20.
    -19- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малынэмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ Антибиотикийн дасал гэж юу вэ? • Антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос антибиотикийн дасал үүсдэг. • Антибиотикийг эмчийн зааваргүй өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь антибиотикийн дасалтай болох гол шалтгаан болдог. • Хэрвээ ямар нэг антибиотикт дасалтай болсон бол танд зөвхөн антибиотик төдийгүй түүнтэй адил үйлдэлтэй бусад антибиотик ч үйлчлэхгүй болох аюултай. Антибиотикийн тэсвэржилт гэж юу вэ? Антибиотикт тэсвэржилт гэдэг нь нян эмийн үйлчлэлд автахгүй эсвэл бага өртөх байдал үүсч уг эмийг хэрэглэсэн ч нян амьдарч, өсөж үржсээр байдаг. Антибиотикийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх, багасгах хамгийн зөв арга бол антибиотикийн зохистой хэрэглээний талаар мэдлэгтэй болох юм. Антибиотик тэсвэржих шалтгаан
  • 21.
    “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малынэмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ -20- АНТИБИОТИКИЙН ТЭСВЭРЖИЛТИЙГ БАГАСГАХ АРГА ЗАМ • Хэзээ ч эмчээс мал, амьтандаа антибиотик бичиж өгөхийг шаардахгүй байх • Гараа зөв угаах дадлыг хэвшүүлэх замаар өвчин авахгүй эсвэл тараахгүй байх-гараа савантай бүлээн усаар доод тал нь 20 секунд угаах • Вирусын гаралтай өвчний үед хэзээ ч антибиотик хэрэглэхгүй байх • Хэн нэгний хэрэглэж байсан антибиотикийг хэрэглэхгүй байх • Урьд нь хэрэглэж байсан антибиотик үлдсэн бол түүнийг хэрэглэхгүй байх • Хэрвээ таны мал, амьтанд антибиотикийг эмчилгээнд хэрэглэж байгаа бол биеийн байдал дээрдсэн ч гэсэн эмчийн зааврын дагуу дуусгах Антибиотикийг хэрэглэхдээ дараах зарчмыг баримтална • Антибиотикийг хэрэглэхийн өмнө та мал, амьтандаа тохирох антибиотикийг зөв сонгоход эмчид туслахын тулд “антибиотикийн мэдрэг чанар”-ыг үзүүлсэн байх шаардлагатай. Жоронд бичсэн антибиотикийг эмчийн заасан тунгаар, тогтмол цагт, тогтоосон хоногийн турш гүйцэд хэрэглэх шаардлагатай. • Антибиотикийг хэрэглэж эхэлсний дараа хэдийгээр халуурах болон халдварын бусад шинжүүд арилсан ч эмчийн зөвлөсөн хоногийн турш үргэлжлүүлэн хэрэглээрэй • Антибиотик хэрэглэх үед арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах зэрэг харшлын ямар нэг шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож эмчдээ даруй мэдэгдэх нь зүйтэй. Үүнээс гадна энэ антибиотикийг дахин хэзээ ч хэрэглэж болохгүй. Учир нь энэ антибиотик таны мал, амьтанд таарахгүй байна гэсэн үг бөгөөд эмнэлгийн тусламж яаралтай авахгүй бол амь насаа ч алдах аюултай.
  • 22.
    -21- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малынэмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ • Зарим антибиотик сонсгол, харааны мэдрэл гэмтээх, элэг, бөөр хордуулах болон ургийн гаж хөгжил үүсгэх зэрэг хортой нөлөө үзүүлдэг тул ялангуяа төл мал, хээлтэй мал, амьтанд маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. • Ихэнх антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмчийн жор болон эмийн заавраас харж зөв хэрэглэх хэрэгтэй. Антибиотик эмчилгээний дараа та болон таны мал, амьтанд юу хийх хэрэгтэй вэ? Элэг сэргээх эмчилгээг хийх шаардлагатай.
  • 23.
    “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малынэмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ -22- Та болон таны мал, амьтандаа хэрэглэж буй антибиотикийн хэрэглээнд Монгол Улсын Засгийн газраас дараахь чиглэлээр хамтран ажиллаж байна.
  • 24.
    -23- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малынэмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ Малчин, мал бүхий иргэд та бүгд нийгмийн хариуцлагын өмнө эмийн зөв хэрэглээг хамтдаа хэвшүүлцгээе гэж уриалъя.
  • 25.
    “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Малынэмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэглээ -24- ТЭМДЭГЛЭЛ .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. ..............................................................................................................................................