Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
Мэдрэлийн
системийн
халдварын
шалтгаант
өвчнүүд
I nfect i o n s of t h eN
e rvo u s Syste m
АУС – 406
Г. Мөнхтуул
Менингит
Менингит - Тархи, нугасны
бүрхэвч хальсны хурц
үрэвсэлээр илрэх хүнд
явцтай, эрсдэл ихтэй өвчин
юм
Ангилал
Шалтгаан, үүсгэгчийн хүчин зүйлээр нь:
– Бактер
– Вирус
– Мөөгөнцөр
Тархины бүрхэвч хальсанд явагдах
үрэвслийн онц...
Эмнэлзүйн явцаар нь:
– Цочмог
– Цочмогдуу
– Архаг
Гарал үүслээр нь:
– Анхдагч
– хоёрдогч
Эмгэг жам
Өвчин үүсгэгч:
•Мэдрэлийн ширхэг,
тунгалагийн замаар
•Цусны замаар
•Шууд хавьтлын
замаар тархины
бүрхэвчийн завс...
Тархины бүрхэвч хийгээд ходвлын
судсан сүлжээг цочроож, тархи –
нугасны шингэний үүсэлтийг
ихэсгэнэ.
Тархины эд – бүрхэвчи...
Морфологийн өөрчлөлт:
•Зөөлөн бүрхэвчийн
судас тэлэгдэх
•Цусаар түрэгдэх
•Судасны дагуу
эсийн нэвчдэс үүсэх
•Аалзан бүрхэв...
Эмнэлзүйн ерөнхий хамшинж
Үүсгэгчээс хамаарахгүйгээр:
– Ерөнхий халдварын хамшинж
– Мэнэнгийн хамшинж
– Тархи нугасны шинг...
Нугасны шингэнд гарах өөрчлөлт
Хавдарын буюу цус харвалтын үед шингэн
шаргал туяатай уургийн хэмжээ
нэмэгдсэнээс өтгөвтөр ...
Үзлэгээр илрүүлэх арга:
– Толгой өвдөлтийн үед: Нүдний алим ба
гурвалсан мэдрэлийн гарах салаа цэгүүд, толгойн
оройн цэг, ...
Булчин чангарлын шинжүүд:
Регидности: Өвчтний толгойг бөхийлгөж эрүүг
өвчүүний сэтэрхийд хүргэх оролдлого хийхэд
эрүү өвчү...
Кернигийн шинж: Өвчтөнийг нуруугаар нь хэвтүүлж нэг
хөлийг нь өвдөг түнхний үеэр тэгш өнцгөөр нугалсан
байрлалаас өвдөгний...
Брудзинскийн шинжүүд:
Дээд шинж: Өвчтний
толгойг бөхийлгөх үед 2
хөл нь түнхний үеэр
нугарна.
Дунд шинж: умдагны
дээр орчи...
– Гийений шинж: нэг гуяны 4 толгойт булчин дээр дарахад
нөгөө хөл нь өвдөг түнхий үеэр нугарна.
– Бектеревийн шинж: Хацрын...
– Менингиальная поза:
Тархи нугасны бүрхэвч хальс , нугасны
ёзоорын мэдрэл цочирсон үед үүсэх
булчин чангаралын шинжийг ха...
– Менингитийн хам шинж нь : өвчний хүнд хөнгөний
зэргээс хамаарч харилцан адилгүй явагдана.
Жишээ нь: нэн хүнд цахилгаан я...
– Тархины эдэд үрэвслийн процесс тархсан
тохиолдолд менингоэнцефалитаар хүндэрч
мэнэнгийн хам шинжээс гадна гар хөлд саа
с...
Ялган оношлогоо
Менингитийг мэнэншлээс ялган
оношлох шаардлагатай.
Мэнэншилийн үед нугасны
шингэнд өөрчлөлт гарахгүй
мөртл...
Идээт менингит:
Менингококкт менингит
– Шалтгаан нь грамм сөрөг диплококкоор
үүсгэгдэнэ. Агаар дуслаар болон шууд хавьтлын
замаар өвчтөний...
– Артрит , пневмония, мененгит 30-32 % менингоэнцефалит
15% хэлбэрээр явагдана. Мененгококк нь амьсгалын дээд замд
нэвтрэн...
N. meningitides
G-ve diplococci
Streptococci-GBS
G+ve cocci
Strep. pneumoniae
G+ve diplococci
E.Coli
G-ve bacilli
Менингококк халдвар
– Морфлоги өөрчлөлт нь: тархины зөөлөн бүрхэвчинд идээт үрэвсэл
явагдаж венийн судсууд тэлэгдэн судас ...
Эмнэл зүйн оношлогоо:
– Халдвар авснаас хойш нууц хугацаа 2-7 хоног.Өвчин цочмог
гэнэт эхэлж жихүүдэс хүрч 39-40 хэм хүртл...
Хүнд явцтай тохиолдолд: Бабинскийн шинж ажиглагдах, гавал
тархины III, YIII –р мэдрэл гэмтнэ.
Эмнэл зүйн нэг онцлог нь өвч...
Хүндрэл:
Менингоэнцефалитийн үед гарах ноцтой хүндрэлүүд ховдолын
үрэвсэл эпендиматит бөгөөд энэ үед хөл нь тэнийсэн гар н...
Халдвар хордлогын шокийн эмнэл зүйн хувьд түгээмэл
бүлэгнэлтийн шинжүүд ба бөөрний дээд булчирхайн дутагдал
,артерийн дара...
Эмчилгээ:
Гэрээр дуудлаганд очсон эмч менингококкт халдвар хүнд явцтай
гэж оношлосон тохиолдолд антибиотик эмчилгээг яаран...
Гидрокортизон дексаметазоны аль нэгийг
/насанд хүрэгчдэд 12.5 мг хүүхдэд 2-3мг/кг
тооцож 1 удаагийн тунг шууд в/в хийнэ.
А...
Эмгэг жамийн эмчилгээ:
Менингококкийн бактер хамар залгиурт байршиж тухайн хүний
биеийн эсэргүүцэл сайн тохиолдолд хамар з...
Менингококкийн тоо олон , хорын хэмжээ их, биеийн эсэргүүцэл сул үед
менингококк цусанд нэвтрэн ороход цусны нян устгах ча...
Менингококкийн хорын нөлөөгөөр үүсэх
халдвар хордлогын шок /ХХШ/ нь ТМС
,гипоталамус –гипофиз, бөөрний дээд
булчирхайг хам...
– Хэсэг хугацааны дараа хүчтэй цочролын
нөлөөгөөр мэдрэл дааврын туйлдал болсноос
хүчтэй агшиж байсан судас гэнэт тавигдан...
Цусны эргэлтийн энэ үеийг даван гарч
ээнэгшүүлэхийн тулд организмын дотоод
зохицуулалтын механизм үйлчилж
магистрал судасн...
– Нейротоксины өөр нэг аюултай үйлдэл
бол ТМС тогтолцоог шууд гэмтээж,
тархины эд эсэд опойд төрлийн ветта –
эндорфин ба э...
Хоёрдогч идээт менингит
Шалтгаан, эмгэг жам:
– Пневмококк
– Инфлюэнци
– Бусад нян
Морфологийн өөрчлөлт
Үрэвслийн нэвчдэс тархины гүдгэр
болон суурин хэсгээр гарна.
Аалзан бүрхэвчийн дорх
хөндийд идээт шин...
Эмнэлзүй
Шүүдэст
менингит
– Энтеровирус
– Гахай хавдрын вирус
– Хориоменингитийн вирус
Эмнэлзүй
– Цочмог эхлэн, халуурах
– Толгой хчтэй өвдөх
– Мэнэнгийн шинжүүд үүсэх
– Энтеровирусын менингит: зуны улиралд, 15
хүрлтэх нас
Биеэр товруут болон цэврүүт тууралт гарах,
гүйлсэн булчирхайд цэврү...
– Гахайн хавдрын вируст халдвар – намрын
сүүлч, хаврын улиралд тохиолдоно.
Хөвгүүдийг 3 дахин өвчлүүлнэ.
Чихний ойрх шүлсн...
– Лимфоцит эст хориоменингитийн халдвар
– намрын сүүл, өвлийн улирал.
Гэр оронд амьдардаг бор хулганы шүлс,
ялгадасаар бох...
– Херпесийн халдвар – цэврүүт тууралтын
анхны илрэлийн үед голчлон менингитээр
хүндрэх ба бусад шүүдэст менингитийг
бодохо...
Оношилгоо
– ТНШ – өнгөгүй, тунгалаг, даралт ихтэй гарна.
Лимфоцит их
– Цус, шээс, хөөмийн арчдаст нян судлалын
шинжилгээ х...
Анхаарал хандуулсанд баярлалаа.
менингит - -мэдрэл судлал
менингит - -мэдрэл судлал
менингит - -мэдрэл судлал
Upcoming SlideShare
Loading in …5
×

менингит - -мэдрэл судлал

4,077 views

Published on

Мэдрэлийн системийн халдварын шалтгаант өвчнүүд

Published in: Health & Medicine
  • Be the first to comment

менингит - -мэдрэл судлал

  1. 1. Мэдрэлийн системийн халдварын шалтгаант өвчнүүд I nfect i o n s of t h eN e rvo u s Syste m АУС – 406 Г. Мөнхтуул
  2. 2. Менингит
  3. 3. Менингит - Тархи, нугасны бүрхэвч хальсны хурц үрэвсэлээр илрэх хүнд явцтай, эрсдэл ихтэй өвчин юм
  4. 4. Ангилал Шалтгаан, үүсгэгчийн хүчин зүйлээр нь: – Бактер – Вирус – Мөөгөнцөр Тархины бүрхэвч хальсанд явагдах үрэвслийн онцлог, нугасны шингэнд гарах өөрчлөлтийн шинж төрөхөөр нь: – Идээт – Шүүдэст
  5. 5. Эмнэлзүйн явцаар нь: – Цочмог – Цочмогдуу – Архаг Гарал үүслээр нь: – Анхдагч – хоёрдогч
  6. 6. Эмгэг жам Өвчин үүсгэгч: •Мэдрэлийн ширхэг, тунгалагийн замаар •Цусны замаар •Шууд хавьтлын замаар тархины бүрхэвчийн завсат нэвтрэн орно.
  7. 7. Тархины бүрхэвч хийгээд ходвлын судсан сүлжээг цочроож, тархи – нугасны шингэний үүсэлтийг ихэсгэнэ. Тархины эд – бүрхэвчийн цусны эргэлт хямарч, ТНШ-ий шимэгдэлт саатна. Тархины бүрхэвч хальсанд үрэвслийн процесс эрчимтэй явагдан, тархины эд хавагнаж, гавлын дотоод даралт ихсэн, тархи нугасны мэдрэлийн ширхэгүүд цочирно.
  8. 8. Морфологийн өөрчлөлт: •Зөөлөн бүрхэвчийн судас тэлэгдэх •Цусаар түрэгдэх •Судасны дагуу эсийн нэвчдэс үүсэх •Аалзан бүрхэвчийн дорх хөндийд үрэвслийн шингэн хуралдах •Тархины бодис, бүрхэвч хавагнах
  9. 9. Эмнэлзүйн ерөнхий хамшинж Үүсгэгчээс хамаарахгүйгээр: – Ерөнхий халдварын хамшинж – Мэнэнгийн хамшинж – Тархи нугасны шингэнд гарах өөрчлөлт бүлэг хам шинжээс тогтоно.
  10. 10. Нугасны шингэнд гарах өөрчлөлт Хавдарын буюу цус харвалтын үед шингэн шаргал туяатай уургийн хэмжээ нэмэгдсэнээс өтгөвтөр шаргал шингэн гарна Шингэнд дан уургийн хэмжээ ихсэж эсийн тоо хэвийн байх үзэгдлийг “уураг эсийн зөрөө” гэж нэрлэх ба хавдрын үед ажиглагдана Харин шингэнд эсийн, тоо уургийн хэмжээ нэгэн зэрэг ихсэх явдал төрөл бүрийн шалтгаант хурц менингоэнцефалитийн үед ажиглагдана.
  11. 11. Үзлэгээр илрүүлэх арга: – Толгой өвдөлтийн үед: Нүдний алим ба гурвалсан мэдрэлийн гарах салаа цэгүүд, толгойн оройн цэг, хацрын нумыг дагуулан тогшиход өвдөлт нэмэгдэнэ. – Булчин чангаралын үед: Хүзүү нуруу, мөрний булчингууд чангарах бөгөөд тархины бүрхэвч хальс, нугасны арын ёзоорын цочролтой холбоотой рефлексийн горимоор үүсэх өвдөлтйн урвал илэрнэ.
  12. 12. Булчин чангарлын шинжүүд: Регидности: Өвчтний толгойг бөхийлгөж эрүүг өвчүүний сэтэрхийд хүргэх оролдлого хийхэд эрүү өвчүүний сэтэрхийд хүрэхгүй.Эрүү өвчүүний хоорондхи зайг эмч хуруугаар хэмжиж илэрлийн зэргийг тодорхойлоно. Менингийн эхний шатанд илрэх нэн тогтвортой шинжид тооцно.
  13. 13. Кернигийн шинж: Өвчтөнийг нуруугаар нь хэвтүүлж нэг хөлийг нь өвдөг түнхний үеэр тэгш өнцгөөр нугалсан байрлалаас өвдөгний үеэр тэнийлгэх оролдлого хийхэд гуяны арын булчин чангарснаас хөл өвдөгний үеэр бүрэн тэнийхгүй өвдөлтийн урвал илэрнэ.
  14. 14. Брудзинскийн шинжүүд: Дээд шинж: Өвчтний толгойг бөхийлгөх үед 2 хөл нь түнхний үеэр нугарна. Дунд шинж: умдагны дээр орчим дарахад 2 хөл дагаж нугарна. Доод шинж: Кернигтэй зэрэг шалгах бөгөөд нэг хөлийг түнхний үеэр нугалах хөдөлгөөн хийхэд нөгөө хөл нь дагаж нугарна.
  15. 15. – Гийений шинж: нэг гуяны 4 толгойт булчин дээр дарахад нөгөө хөл нь өвдөг түнхий үеэр нугарна. – Бектеревийн шинж: Хацрын нуман дээгүүр дагуулан тогшиход толгойн өвдөлт нэмэгдэн нүүрэнд өвдөлтийн урвал өгдөг. – Лесажийн дүүжлэгдэх шинж: – Бага насны хүүхдийн 2 суганаас нь дээш өргөхөд хөлөө нугалж гэдэс рүүгээ татдаг. Хүүхдийн зулай овойж чинэрсэн байх нь гавлын дотоод даралт ихсэлтийн сонгомол шинж.
  16. 16. – Менингиальная поза: Тархи нугасны бүрхэвч хальс , нугасны ёзоорын мэдрэл цочирсон үед үүсэх булчин чангаралын шинжийг харуулах өвөрмөц шинж бол Менингиальная поза юм. Энэ байрлалын үед : өвчтөн хажуугаараа хэвтсэн,толгойгоо арагш гэдийлгэж хоёр хөлөө хэвлийдээ тултал атийсан байна.
  17. 17. – Менингитийн хам шинж нь : өвчний хүнд хөнгөний зэргээс хамаарч харилцан адилгүй явагдана. Жишээ нь: нэн хүнд цахилгаан явцтай менингитийн үед мэнэнгийн хам шинж огт илрэхгүй буюу маш бүдэг илэрч болно. Үрэвслийн процесс тархины суурин хэсгийг зонхилон гэмтээвэл гавал тархины II.III YI . YII. YIII, мэдрэлүүд өртөгдөн, хараа буурах, нүд хялар болох, нүүрний булчин саажих , сонсгол сулрах зэрэг зэрэг голомтот өөрчлөлтүүд гарна.
  18. 18. – Тархины эдэд үрэвслийн процесс тархсан тохиолдолд менингоэнцефалитаар хүндэрч мэнэнгийн хам шинжээс гадна гар хөлд саа саажилт илрэн өвчний явц даамжирна.
  19. 19. Ялган оношлогоо Менингитийг мэнэншлээс ялган оношлох шаардлагатай. Мэнэншилийн үед нугасны шингэнд өөрчлөлт гарахгүй мөртлөө менингийн хам шинж илрээд байдаг. Мэнэншил зарим үед ерөнхий халдвар хордлого, нарны цохилт, тархины торлог бүрхэвчийн цус харвалт, хордлого бүхий өвчний үед илрэх ба голдуу хүүхэд насанд их тохиолдоно.
  20. 20. Идээт менингит:
  21. 21. Менингококкт менингит – Шалтгаан нь грамм сөрөг диплококкоор үүсгэгдэнэ. Агаар дуслаар болон шууд хавьтлын замаар өвчтөний хэрэглэж байсан эд зүйлс ,хамар хөөмийн хэлбэрээр өвчлөгсөд эрүүл нян тээгчдээр дамжна. Нян орох эхний үүд нь хамар хөөмийн салст бүрхэвч болно. Халдвар голдуу хүүхэд насныханд өвөл хавар дэгдэх бөгөөд эмнэл зүйн хувьд назоафарангит 35%
  22. 22. – Артрит , пневмония, мененгит 30-32 % менингоэнцефалит 15% хэлбэрээр явагдана. Мененгококк нь амьсгалын дээд замд нэвтрэн орж хамар хөөмийн салст бүрхүүлийн үрэвсэл үүсгэн улмаар биеийн дархлаа сул хүмүүст цусаар дамжин бүх эрхтэн тогтолцоонд очин хүнд тохоилдолд менингококкеми үүсгэнэ
  23. 23. N. meningitides G-ve diplococci Streptococci-GBS G+ve cocci Strep. pneumoniae G+ve diplococci E.Coli G-ve bacilli
  24. 24. Менингококк халдвар – Морфлоги өөрчлөлт нь: тархины зөөлөн бүрхэвчинд идээт үрэвсэл явагдаж венийн судсууд тэлэгдэн судас дагасан идээт шингэн хуримтлагдана. Тархины гадар цусаар дүүрч хавагнахын зэрэгцээ үрэвслийн нэвчдэс тархины гүдгэр болон суурийн хэсгээр тархаж бичил буглаанууд үүсгэнэ.
  25. 25. Эмнэл зүйн оношлогоо: – Халдвар авснаас хойш нууц хугацаа 2-7 хоног.Өвчин цочмог гэнэт эхэлж жихүүдэс хүрч 39-40 хэм хүртлээ халуурна, толгой хүчтэй өвдөнө. – Толгой өвдөлт ихсэхийн хирээр олон дахин бөөлжиж хэт мэдрэмтгий шинжүүд илэрнэ. Хөдөлгөөн ихсэх орон цагийн баримжаа алдах, дэмийрэх ,татах, ухаан гүнзгий алдах шинжүүд үүсч болно. Өвчин илрэх үеэс мэнэнгийн шинжүүд илэрч 2-3 дахь өдрөөс тодорно.
  26. 26. Хүнд явцтай тохиолдолд: Бабинскийн шинж ажиглагдах, гавал тархины III, YIII –р мэдрэл гэмтнэ. Эмнэл зүйн нэг онцлог нь өвчин эхэлснээс 4-6-8 цагийн дотор цусархаг тууралт гарч өвчин хүндрэх тутам үхжилт тууралт болон хувирна. Халдвар авснаас хойш 2-5 дахь өдрөөс эхлэн уруул дээр цэврүүт тууралт гарах буюу гуя шилбэний гадна талаар од хэлбэрийн ганц хоёр цусархаг тууралт гарна.
  27. 27. Хүндрэл: Менингоэнцефалитийн үед гарах ноцтой хүндрэлүүд ховдолын үрэвсэл эпендиматит бөгөөд энэ үед хөл нь тэнийсэн гар нь нугарсан байрлалд хөшиж горметоник таталт өгнө. Эрт үеийн хүндрэлд тархины хурц хаван, халдвар хордлогын шок хамаарна. Хурц хавангийн үед гавлын дотоод даралт ихсэх ухаан алдах царай хүрэнтэж хөхрөх , хүүхэн хараа нарийсах, харааны хөхлөгт хаван үүсэх, шинжүүд гарна
  28. 28. Халдвар хордлогын шокийн эмнэл зүйн хувьд түгээмэл бүлэгнэлтийн шинжүүд ба бөөрний дээд булчирхайн дутагдал ,артерийн даралт унах ,судасны лугшилт хурдсах, тэмтрэгдэхгүй болох амьсгалын хэм алдах , шээсний гарц эрс багасах, цусархаг тууралт гарах, шинжүүд илэрнэ. Тавилан : эмчилгээг цаг алдалгүй эхэлсэн тохиолдолд тавилан сайтай.Хүнд явцтай тохиолдолд үлдэц шинжүүд тархи усжих, эпилепси уналт таталт зарим даа мэдрэлийн саа ,саажилтууд үлдэнэ.
  29. 29. Эмчилгээ: Гэрээр дуудлаганд очсон эмч менингококкт халдвар хүнд явцтай гэж оношлосон тохиолдолд антибиотик эмчилгээг яаран хийхгүй. Зүрх судасны үйл ажиллагааг дэмжих эмчилгээ, кортикостеройд гормон хийж яаралтай тусламж үзүүлнэ. Хөнгөн болон дунд явцтай үед анхны үзлэг хийж шууд эмнэлэгт хүргэнэ.
  30. 30. Гидрокортизон дексаметазоны аль нэгийг /насанд хүрэгчдэд 12.5 мг хүүхдэд 2-3мг/кг тооцож 1 удаагийн тунг шууд в/в хийнэ. Амьсгал зүрх судасны үйл ажиллагааг дэмжих эмчилгээ хийж эмнэлэгт хүргэнэ. Маш хүнд гэж үнэлсэн тохиолдолд хамгийн ойрхон эмнэлэгт хүргэж тусгаарлах өрөөнд яаралтай тусламжийг үзүүлнэ.
  31. 31. Эмгэг жамийн эмчилгээ: Менингококкийн бактер хамар залгиурт байршиж тухайн хүний биеийн эсэргүүцэл сайн тохиолдолд хамар залгиурын салст бүрхүүлийн барьерыг давж чадалгүйгээр тодорхой хугацаанд тэндээ байж байгаад биеэс зайлуулагддаг. Зарим тохиолдолд хэсэг газрын үрэвсэл үүсгэж хамар залгиурын хөнгөн дунд хүнд хэлбэрээр илэрч болно
  32. 32. Менингококкийн тоо олон , хорын хэмжээ их, биеийн эсэргүүцэл сул үед менингококк цусанд нэвтрэн ороход цусны нян устгах чадавхи идэвхижин хорыг ялгаруулана. Цусаар эргэлдэж байгаа менингококк болон түүний хор эндотоксин нь: – Хүний мэдрэлийг хүчтэй хордуулах үйлчилгээ үзүүлдэг дан ганц уургаас тогтсон нейротоксиныг ялгаруулж ХХШок ийг үүсгэнэ. – Судас болон цусны бүлэгнэлтэнд шууд үйлчлэн гемодинамикийн болон цус бүлэгнэлтийн хурц хямрал буюу /ДВС/ -д оруулахад хүргэдэг
  33. 33. Менингококкийн хорын нөлөөгөөр үүсэх халдвар хордлогын шок /ХХШ/ нь ТМС ,гипоталамус –гипофиз, бөөрний дээд булчирхайг хамран үүссэн мэдрэл дааврын хүчтэй цочрол өгөх мөн судасны ханы гэмтлээс болж эргэлдэх цусны эргэлтийн өөрчлөлт зэргийн улмаас цусанд катехоламин, адреналин норадреналин ихсэж судсыг хүчтэй агшаана. Энэ үед артерийн даралт ихсэх ба үүнийг шокийн урьдал үе гэж үздэг.
  34. 34. – Хэсэг хугацааны дараа хүчтэй цочролын нөлөөгөөр мэдрэл дааврын туйлдал болсноос хүчтэй агшиж байсан судас гэнэт тавигдан суларч цусны эргэлтийн динамик огцом өөрчлөгдөж эхэлнэ. Үүнийг шокийн гипердинамикийн үе гэнэ. Дараа нь судас агших чадвараа алдан тэлэгдэн цусны урсгал удаашран зогсонгоших хандлагатай болно. ДВС үүсч эхэлнэ. Судасны нэвчимтгий чанар ихсэн өтгөрсөн цусанд дүрст элментүүд наалдан бүлэн үүсгэж бодисын солилцооны дутуу исэлдэлтийг нэмэгдүүлнэ.
  35. 35. Цусны эргэлтийн энэ үеийг даван гарч ээнэгшүүлэхийн тулд организмын дотоод зохицуулалтын механизм үйлчилж магистрал судасны түгжрэн саатсан цус нь хүний цусны депо гэгдэх Дж.Баркровтын хэвлийн порта венийн сүлжээнд цуглан тэндээ бөөгнөрөн нөөцлөгдөнө. Энэ нь урьд үүссэн цусны эргэлтийн хямралыг даамжруулж, төвийн венийн даралтыг огцом өсгөснөөр эргэлдэх цусны эзэлхүүн буурч зүрхэнд очих цусны хэмжээ багасна. Үүнээс зүрхний хэвийн үйл ажилагаа алдагдан цусны бичил эргэлт хямарч эд эсэд хүчилтөрөгчийн дутал үүснэ.
  36. 36. – Нейротоксины өөр нэг аюултай үйлдэл бол ТМС тогтолцоог шууд гэмтээж, тархины эд эсэд опойд төрлийн ветта – эндорфин ба энкефалин зэрэг мансууруулах үйлчилгээтэй бодисыг богино хугацаанд их хэмжээтэй ялгаруулана. Энэ нь шокоор хүндэрсэн өвчтөний ухаан алдан комд ороогүй үедээ ч ухаан санаа солигдон ой санамж нь алдагдан айж түгшсэн, алмайрсан, дүйнгэ мэт болдог нь хорын нөлөө юм.
  37. 37. Хоёрдогч идээт менингит Шалтгаан, эмгэг жам: – Пневмококк – Инфлюэнци – Бусад нян
  38. 38. Морфологийн өөрчлөлт Үрэвслийн нэвчдэс тархины гүдгэр болон суурин хэсгээр гарна. Аалзан бүрхэвчийн дорх хөндийд идээт шингэн хуримтлагдана. Үрэвслийн процесс судсыг хүрээлсэн завсраар тархины эдэд нэвтэрч, хаван, бичил буглаа, цус харвалт, тромбоз үүсгэнэ.
  39. 39. Эмнэлзүй
  40. 40. Шүүдэст менингит
  41. 41. – Энтеровирус – Гахай хавдрын вирус – Хориоменингитийн вирус
  42. 42. Эмнэлзүй – Цочмог эхлэн, халуурах – Толгой хчтэй өвдөх – Мэнэнгийн шинжүүд үүсэх
  43. 43. – Энтеровирусын менингит: зуны улиралд, 15 хүрлтэх нас Биеэр товруут болон цэврүүт тууралт гарах, гүйлсэн булчирхайд цэврүү үүсэх, плеврит, миоперикардитын шинж илрэх, нүдний салст бүрхүүлд цусархаг үрэвсэл үүсэх. Вируст менингитийн онцлог нь улирлын шинж чанартай дэгдэлт хэлбэрээ гарч, мэнэнгийн хамшинжээс гадна бусад эрхтний өөрчлөлт өгнө.
  44. 44. – Гахайн хавдрын вируст халдвар – намрын сүүлч, хаврын улиралд тохиолдоно. Хөвгүүдийг 3 дахин өвчлүүлнэ. Чихний ойрх шүлсний булчирхай томрох, төмсөг, өндөгвчний дайвар, нойр булчирхайн үрэвслийн шинжүүд илэрнэ.
  45. 45. – Лимфоцит эст хориоменингитийн халдвар – намрын сүүл, өвлийн улирал. Гэр оронд амьдардаг бор хулганы шүлс, ялгадасаар бохирдсон зүйлээр дамжина. Биеэр тууралт гарах, арьс толботон цайх, уушгины хатгаа, шүлсний булчирхай, төмсөгний үрэвсэл, миоперикардит хавсрах, нугасны шингэнд лифоцитын тоо 1мкл-т 1000 хүрэх
  46. 46. – Херпесийн халдвар – цэврүүт тууралтын анхны илрэлийн үед голчлон менингитээр хүндрэх ба бусад шүүдэст менингитийг бодоход нугасны шингэнд гарах өөрчлөлт удаан хугацаагаар 1.5 – 2 сарын туршид хадгалагдана.
  47. 47. Оношилгоо – ТНШ – өнгөгүй, тунгалаг, даралт ихтэй гарна. Лимфоцит их – Цус, шээс, хөөмийн арчдаст нян судлалын шинжилгээ хийх, – Ийлдэс судлалын шинжилгээ
  48. 48. Анхаарал хандуулсанд баярлалаа.

×