SlideShare a Scribd company logo
1 of 12
Download to read offline
1.1 Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт
1.1.1 Нийт эрэлтийг тодорхойлох нь
Хамгийн энгийнээр томъёолбол нийт эрэлт нь нийгмийн нийт хэрэгцээний мөнгөөр
баталгаажсан хэсэг юм. Өөрөөр хэлбэл, бүх хэрэглэгчдийн зүгээс бараа, үйлчилгээ
худалдан авахад зарцуулахад бэлэн байгаа мөнгөний нийт дүнг нийт эрэлт гэж
тодорхойлж болох юм. Нийт хэрэглэгч гэдэгт өрх гэр, пүүс, засгийн газрыг тус тус
хамааруулан ойлгож байгаа билээ. Дэлхий ертөнц даяаршиж, үндэсний эдийн засгууд
нээлттэй болохын хирээр улс орнуудын хооронд хийгдэх чөлөөт худалдаа улам бүр
эрчимжиж байгаа учраас энд бас гадаадын улс орнуудыг нэмэх шаардлагатай болдог.
Ингэхлээр нийт эрэлт нь дээрх субъектуудын зүгээс бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан
авахад зориулан төлөвлөж байгаа зардлын нийлбэр дүнгээр тодорхойлогддог аж. Иймд
нийт эрэлтийг бүрдүүлэгч зардлын төрөл тус бүрийг дэлгэрүүлэн авч үзье. Эдийн засгийн
ном, зохиолд нийт эрэлтийг AD гэж тэмдэглэдэг Нийт эрэлтийн бүрэлдэхүүн хэсгийг авч
үзье Үүнд:
1. Хэрэглээний зардал
2. Хувийн хөрөнгө оруулалтын зардал
3. Засгийн газрын зардал
4. Цэвэр экспорт
1. Хэрэглээний зардал. Нийт эрэлтийн энэ хэсэг нь эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээг
худалдан авахад зарцуулахаар төлөвлөж буй хувь хүн, өрх гэрийн мөнгөн орлогын
хэмжээгээр тодорхойлогдох бөгөөд түүнийг С үсгээр тэмдэглэдэг. Хэрэглээний
зардал нь нийт эрэлтийн хамгийн том бүрдэл хэсэгт тооцогддогг бөгөөд түүний 2/3
орчмыг бүрдүүлэг.
Хувь хүн, өрх гэрүүдийн хэрэглээний төлөвлөсөн зардал нь:
 Өдөр тутмын хэрэгцээт зүйлс худалдан авахад зориулж төлөвлөсөн зардал
 Удаан эдэлгээтэй бараа, таваар худалдан авахад зориулж төлөвлөсөн зардал
 Боловсролын, эрүүл мэндийн, ахуйн зэрэг үйлчилгээнд зориулж төлөвлөсөн зардал
гэсэн бүтэцтэй байдаг.
Улс орны хөгжлийн түвшинг тодорхойлоход хэрэглээний зардлын бүтэц чухал үүрэг
гүйцэтгэдэг. Тухайлбал, өндөр хөгжилтэй орнуудын хувьд айл өрхийн хэрэглээний
зардлын бүтцэд үйлчилгээнд зориулсан зардлын эзлэх хувь хэмжээ давамгайлж байхад
буурай хөгжилтэй орнуудын хувьд өдөр тутмын хэрэглээний зүйлсийн хувь хэмжээ
зонхилж байх жишээтэй.
Манай улсын хувьд нэг хүнд ногдох ДНБ- ний хэмжээ хөгжилтэй орнуудынхаас даруй 20-
30 дахин бага байгаа нь бидний амьдралын түвшин ямар түвшинд байгааг төвөггүй
ойлгож болохоор байна.
Хэрэглээний зардлаа төлөвлөнө гэдэг нь хэрэглэгч хувийн цэвэр орлогоо хэрэглээ болон
хадгаламжид хуваарилах тухай асуудал юм.
Энд бид зөвхөн өрхийн хадгаламжийн тухай л өгүүллээ. Гэтэл эдийн засаг дахь нийт
хадгаламж нь өрхүүдийн хадгаламжаас гадна Засгийн газрын хадгаламж, тухайн улсад
бий болсон гадаадынхны хадгаламжийг бас багтаасан ойлголт аж.
Улсын төсвийн орлого нь зарлагаасаа давсан тохиолдолд Засгийн газрын хадгаламж
үүсдэг. Манай орны хувьд дэлхийн зах зээл дээр манай уламжлалт экспортын
бүтээгдэхүүн болох зэс, алтны үнэ огцом өссөний улмаас сүүлийн жилүүдэд төсвийн
тэнцэл нилээд ашигтай гарч байгаа бөгөөд цаашид ч энэ хандлага хадгалагдахаар байна.
Даяаршиж байгаа өнөөгийн дэлхий ертөнцөд ихэнх улс орон нээлттэй болсон учраас улс
төрийн хувьд тогтвортой, эдийн засгийн эрх чөлөө баталгаажсан, бизнесийн таатай орчин
бүрдсэн, банк- санхүүгийн тогтолцоо нь зөв төлөвшсөн улс орнуудад гадаадынхан аж
төрж амьдрах нь хэвийн үзэгдэл болжээ. Ийм учраас эдгээр хүмүүсийн хадгаламж эдийн
засаг дахь нийт хадгаламжийн нэг хэсэг нь болдог байна.
3. Засгийн газрын зардал (G). Иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг илэрхийлэн
хэрэгжүүлэхийн тулд төр үндэсний орлогын багагүй хэсгийг өөрийн төсөвтөө
төвлөрүүлэн зарцуулдаг. Зөвхөн 2008 онд л гэхэд ДНБ- ий 40 гаруй хувийг улсын төсөвт
төвлөрүүлэн дахин хуваарилахаар байна.
Төсөвт байгууллагуудаас бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахтай холбогдон гарч
байгаа зардал нь Засгийн газрын зардлыг бүрдүүлдэг.
4. Цэвэр экспорт (Xn). Даяаршиж байгааөнөөгийн дэлхий ертөнцөд дан ганц өөрийн
хүчээр дотоод хэрэгцээгээ хангах талаар мугуйдлан зүтгэх нь ямарч утга учиргүй болохыг
Хойт Солонгосын жишээ улам бүр тодорхой болгож байна. Харин ч энэ нөхцөлд өөрийн
орны харьцангуй давуу талдаа түшиглэн олон улсын хөдөлмөрийн хуваарьт улам бүр
идэвхитэй оролцох нь үйлдвэрлэлийн боломжоо өргөтгөж, улмаар эдийн засгийн өсөлтөө
хангах аятайхан боломжийг нээдэг билээ.
Сайн чаддаг зүйлээ ахиухан үйлдвэрлэж хэрэгцээнээс илүү гарсныг нь гадаад орнуудад
борлуулаад, өөрөө хийж чадахгүй болон чадсан ч дэндүү өндөр өртөг, зардалтайгаар
үйлдвэрлэчих гээд байгаа тэр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хямд бөгөөд чанартай хийж
байгаа улс орнуудаас худалдан авах нь шинээр хөрөнгө оруулалт хийсэнтэй дүйцэхүйц үр
дүнг авч ирдэг нь олон улсын чөлөөт худалдааны практикаар нэгэнт нотлогдсон зүйл учир
дэлхийн улс орнууд харилцан ашигтай чөлөөт худалдааг аль болох хориг саад багатайгаар
хөгжүүлэхийг эрмэлздэг болжээ. Манай улс ч гэсэн мөн л ингэж ажиллаж байна.
Ийм нөхцөлд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ нэг хэсгийг гадагш нь гаргаж, харин
дотоодын хэрэгцээнийхээ нэг хэсгийг гадаад улс орнуудын бүтээгдэхүүн, үйлчилгээгээр
хангах зайлшгүй шаардлага үүсдэг. Ийнхүү гадагш нь бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахыг
экспорт, харин түүний эсрэг урсгал болох гаднаас бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулж ирэх
үйл явцыг импорт гэж тус тус нэрлэдэг. Харин экспорт, импортын зөрөөг цэвэр экспорт
гэж нэрлэдэг бөгөөд түүнийг Xn-ээр тэмдэглэе. Ингэхлээр экспорт импортоосоо давж
байгаа тохиолдолд цэвэр экспорт нийт эрэлтэд эерэг, эсрэг тохиолдолд сөрөг нөлөөг тус
тус үзүүлдэг байна.
Ийнхүү нийт эрэлтийн бүрдэл хэсгүүдийг авч үзсэний дараа түүнийг дараах байдлаар
томъёолон бичиж болох юм.
AD=E=Cр+Gр+Iр+NXр
AD=E- Нийт эрэлтийн тоо хэмжээ
Cр – өрхүүдийн хэрэглээндээ зарцуулхаар төлөвлөж буй зардал
Gр- ЗГ хэрэглээндээ зарцуулхаар төлөвлөж буй зардал
Iр- Хувийн секторт ажиллаж буй пүүсүүдийн хөрнөгө
NXр- гадаад хэрэглэгчдийн тухайн улсаас бүтээгдэхүү, үйлчилгээ худалдан авахад
зарцуулахаар төлөвлөж буй зардал
Нийт эрэлтийн функц
Нийт эрэлтэнд нөлөөлөх хүчин зүйлсийн хоорондын хамаарлыг нийт эрэлтийн функц
илэрхийлнэ.
AD= E = ƒ (P, Cp, Gp, Ip, Nxp )
Өрхүүдийн хэрэглээндээ зарцуулж буй зардал тухайн хугацаан дахь хэрэглэгчийн
эзэмшиж байгаа мөнгөн хөрөнгө, хүлээлт, өр болон татварын түвшин зэрэг нь нөлөөлж
байдаг бөгөөд иймээс эдгээр хүчин зүйлс нь мөн нийт эрэлтэд нөлөөлнө гэсэн үг юм.
Нийт эрэлтийг бусад хүчин зүйлс тогтмол байхад зөвхөн үнийн түвшингээс хамааруулан
тодорхойлбол:
AD =E= ƒ ( P )
Микроэкономикст үзсэнтэй адил нийт эрэлтийн өөрчлөлтийг муруйн дагуух шилжилт ба
муруйн шилжилт гэж хоёр ангилна. Үнийн түвшний өөрчлөлтөөс шалтгаалж буй нийт
эрэлтийн өөрчлөт нь муруйн дагуух шилжилтийг бий болгох бол үнийн түвшнээс бусад
хүчин зүйлсийн өөрчлөлт нь муруйн шилжилтийг бий болгоно.
Р
P1 А
P2
B
Y1 Y2 AD=Y
Нийт эрэлтийн муруй нь макро
түвшиний бусад хүчин зүйлс
тогтмол байх үеийн үнийн
түвшин болон бодит ДНБ
хоорондын урвуу хамаарлыг
илэрхийлнэ.
P – Үнийн түвшин
AD=Y- Нийт эрэлт
Зураг 2. 1 Нийт эрэлтийн муруй
Нийт эрэлтийн тоо хэмжээ болон үнийн ерөнхий түвшний урвуу хамаарлыг дараах
нөлөөгөөр тайлбарладаг.
 Пигугийн хөрөнгийн нөлөө
 Кейнсийн зээлийн хүүгийн нөлөө
 Манделл-Флемингийн валютын ханшны нөлөө
Пигугийн хөрөнгийн нөлөө. Хэрэглэгчдийн эзэмшиж буй хөрөнгө тогтмол гэж үзье. Энэ
тохиолдолд үийн ерөнхий түвшин өсвөл хэрэглэгчдийн эзэмшиж байгаа мөнгөн
хөрөнгийн худалдан авах чадвар буурах бөгөөд энэ энэ нь хэрэглэгчдийг төлөвлөсөн
хэрэглээний зардлаа бууруулхад хүргэнэ. Эндээс нийт эрэлтийн бүрэлдэхүүн хэсэг болох
төлөвлөгдсөн хэрэглээний зардал буурч байгаа учраас ҮЕТ өссөнөөр нийт эрэлтийн тоо
хэмжээ буурна.
Кейнсийн зээлийн хүүгийн нөлөө. ҮЕТ-ий өсөхөд ЭЗ-ийн сүбектүүдийн хувьд урьдын
төлөвлөсөн зардлаа санхүүжүүлэхийн хувьд тэдэнд илүү их хэмжээний мөнгө хэрэгтэй
болно. Иймээс мөнгөний нийлүүлэлтийн тогтмол түвшин дэхь мөнгөний арилжааны эрэлт
нэмэгдэх тул мөжнгөний эрэлтийн муруй баруун дээш шилжиж, мөнгөний үнэ цэнэ болох
зээлийн хүү өснө. Энэ нь ЭЗ-ийн сүбектүүдийг төлөвлөсөн зардлаа бууруулахад хүргэнэ.
Манделл-Флемингийн валютын ханшны нөлөө. ҮЕТ буурсанаар зээлийн хүү . Ингэснээр
зарим хөрөнгө оруулагч нар гадаад хөрөнгө оруулалт хийж илүү их хэмжээний ашиг
олохыг эрмэлзэнэ. Тухайлбал Зг-ын бондын хүү буурахад ЭЗ-ийн сүбъектүүд бусад улсын
ЗГ-ын бондыг худалдаж авахын тулд өөрийн орны ЗГ-ийн бондыг зарах сонирхолтой
болно. Тухайн улсын ЭЗ-ийн хаъяатууд хөрөнгөө хилийн чанад руу шилжүүлэх
шаардлагтай болох тул гадаадын валютын зах зээл дээр тухайн улсын мөнгөн тэмдэгтийн
нийлүүлэлтийг өсгөнө. Энэхүү нийлүүлэлтийн өсөлт нь тухайн улсын мөнгөн тэмдэгтийн
бусад валюттай харьцах ханшийг бууруулна. Иймээс гадаадынхны
бүтээгдэхүүн,үйлчилгээ өмнөхөөсөө илүү хямд болох учир экспорт нэмэгдэж импорт
буурна. Үүний үр дүнд цэвэр экспорт өсч, нийт эрэлтийн тоо хэмжээ нэмэгдэнэ1.
1.1.2 Нийт эрэлтэнд нөлөөлөх хүчин зүйлс
Үнийн ерөнхий түвшин тогтмол байхад нийт эрэлтэнд нөлөөлөх бусад хүчин
зүйлсийн нөлөөгөөр нийт эрэлтийн муруй бүхэлдээ баруун, зүүн тийш параллель
шилжилт хийнэ.
Нийт эрэлтийн муруйг шилжүүлдэг дараах хүчин зүйлс нөлөөлж байна:
 Хэрэглээнд нөлөөлдөг хүчин зүйлс
- Хүмүүсийн орлого
- Хэрэглэгчийн хүлээлт
1
Б.Баярдаваа, Д.Гансүлд “Эдийн засгийн онол” 2006, 284- 285 тал
 Хөрөнгө оруулалтад нөлөөлдөг хүчин зүйлс
- Бодит зээлийн хүү
- Хөрөнгө оруулалтаас хүлээгдэж буй ашиг
- Технологийн дэвшил
- Татвар
 ЗГ-ын зардлын өөрчлөлт
 Цэвэр экспортын зардлын өөрчлөлт
- Бусад улсын орлогын түвшин
- Валютын ханш
Хүмүүсийн орлого: Энд авч байгаа мөнгөн хөрөнгө гэдэг ойлголтын доор хэрэглэчдийн
эзэмшиж буй бүх хөрөнгүүдийн мөнгөөр илэрхийлсэн өртгийг ойлгоно. Тухайлбал
хувьцаа, облигаци болон бонд гэх мэт. ҮЕТ тогтмол байхад эдгээр хөрөнгүүдийн бодит
өртөг буюу худалдан авах чадвар буурах нь хэрэглэгчдийг төлөвлөсөн зардлаа
бууруулахад хүргэнэ. Ингэснээр нийт эрэлтийн муруй зүүн доош праллель шилжилт
хийнэ .
Хэрэглэгчдийн хүлээлт . Өрх гэрүүд хэрэглээнийх нь зардалд нөлөөлж байдаг хүчин
зүйлүүдийн ирээдүйн утгын талаар таамаглал дэвшүүлж байдаг. Үүний зэрэгцээгээр
хэрэглчдийн ирээдүйн орлогын талаарх хүлээлт нь нийт эрэлт өөрчлөгдөх нэгэн шалтгаан
болж байдаг. Жишээлбэл хэрэглэчдийн ирээдүйн орлого буурна гэжхүлээж байгаа бол
хэрэглээний зардлаа багасгана. Иймээс нийт эрэлт буурч муруй зүүн дшшо праллель
шилжилт хийнэ.
Бодит зээлийн хүү. Пүүсүүд хөрөнгө оруулалтын талаар шийдвэр гаргахдаа нэрлэсэн
зээлийн хүү бус бодит зээлийн хүүг авч үздэг. Хэрэв бодит зээлийн хүү өсвөл зээлээр
хөрөнгө оруулалтын зардлаа бууруулна. Учир нь ирээдүйн хөрөнгө оруулалтаас
хүлээгдэж буй ашиг нь буурна. Иймээс нийт эрэлтийн муруй зүүн доош праллель
шилжилт хийнэ.
Хөрөнгө оруулалтаас хүлээгдэж буй ашиг. Пүүсүүд хөрөнгө оруулалт хийснээр ирээдүйд
олох ашиг нь олон хүчин зүйлсээс хамаарч байдаг. Ирээдүйд эдийн засгийн
сүбъектүүдийн орлогын түвшин өснө гэж тооцож байгаа бол энэ нь хэрэглээний зардлыг
урамшуулна. Иймээс пүүсүүд хөрөнгө оруулалт хий сонирхлыг төрүүлнэ. Энэ хөрөнгө
оруулалтын зардлыг нэмэгдүүлж түүний үр дүнд нийт эрэлт өсөх бөгөөд нийт эрэлтийн
муруй баруун дээш праллель шилжилт хийнэ.
Технологийн дэвшил. Эдийн засаг болон шинжлэх ухааны бусад салбарт шинэ техник,
технологи бий болох нь хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлдэг. Үүний үр дүнд нийт
эрэлт өсч, нийт эрэлтийн муруй баруун дээш параллель шилжилт хийнэ.
Татвар. Аж ахуй нэгжийн ашгийн татвар буурах нь хөрөнгө оруулалтаас хүлээгдэж буй
ашиг өсөх учраас хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэж, түүний үр дүнд нийт эрэлт өсч,
нийт эрэлтийн муруй баруун дээш праллель шилжилт хийнэ.
Засгийн газрын зардлын өөрчлөлт: Бусад хүчин зүйл тогтмол байхад ЗГ-н боловсрол соёл,
шинжлэх ухаан,батлан хамгаалах, дэд бүтэц болон нийгэм эдийн засгийн бусад
салбаруудад зарцуулах зардлаа нэмэгдүүлбэл нийт эрэлт өсөх бөгөөд нийт эрэлтийн
муруй баруун дээш праллель шилжилт хийнэ.
Экспортын зардлын өөрчлөлт: Экспортын зардал гэдэг нь бусад улсын эдийн засгийн
харъяатуудын тухайн улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад
зарцуулахаар төлөвлөж буй зардал юм. Харин төлөвлөсөн инпортын зардал гэдэг нь
тухайн улсын эдийн засгийн харъяатуудын гадаадын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан
авахад зарцуулахаар төлөвлөж буй зардал. Цэвэр экспортын зардал буурсанаар нийт эрэлт
буурч, нийт эрэлтийн муруй зүүн доош праллелиар шилжинэ. Цэвэр экспортын зардал
өснө гэдэг нь экспортын зардал өсөх эсвэл импортын зардал буурах тохиолдог юм.
Бусад улсын орлогын түвшин. Бусад улсын макро эдийн засгийн гол үзүүлэлтийн
өөрчлөлт нь тухайн улсын нийт эрэлтэд тэр дундаа төлөвлөсөн экспортын зардалд
нөлөөлж байпаг. Үүнийг нэг тохиолдол нь бусад орны орлогын түвшин ба орлого
өссөнөөр тухайн улсын экспотрөхөс хандлагатай болох бөгөөд иймээс цэвэр экспорт өсч,
нийт эрэлт өснө.
Валютын ханш. Валютын ханш нь тухайн улсын нэгж валют нь өөр нэг улсын хичнээн
валютаар солигдох тэрхүү харьцааг харуулна. Валютын ханшны өөрчлөлт нь цэвэр
экспортод нөлөөлнө. Тухайлбал төгрөгийн доллартай харьцах ханш буурч байна гэж үзье.
Бусад хүчин зүйл тогтмол байхад мөнгөний ханш унснаар америкчууд нэг долларыг
өмнөхтэйгөө харьцуулахад хэмжээний төгрөгөөр солих учраас тэдний хувьд монголын
бүтээгдэхүүн үйлчилгээ хямд болно. Иймээс амрекичууд илүү олон бүтээгдэхүүн
худалдан авах боломжтой болох тул экспорт нэмэгдэж улмаар нийт эрэлт өснө2
.
2
Б.Баярдаваа, Д.Гансүлд “Эдийн засгийн онол” 2006, 284- 285 тал
Зураг 2. 2 Нийт эрэлтийн муруйн шилжилт
1.1.3 Нийт нийлүүлэлтийг тодорхойлох нь
Үнийн тухайн түвшин дэх үйлдвэрлэлийн бодит хэмжээг нийт нийлүүлэлт гэж
тодорхойлдог. Өөрөөр хэлбэл үнийн тухайн түвшин дэх нийт бүтээгдэхүүний бодит
хэмжээг нийт нийлүүлэлт гэж нэрлээд AS гэж тэмдэглэдэг.
Нийт бүтээгдэхүүний бодит хэмжээ нь тухайн хугацаан дахь нийт орлогыг илэрхийлдэг
болохоор нийт нийлүүлэлтийг бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад бүх
хэрэглэгчдийн зүгээс гаргасан нийт зардал ч гэж бас тодорхойлж болно. Ингэхлээр нийт
нийлүүлэлтийг бодит дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээр илэрхийлэх
бололцоотой болох нь харагдаж байна.
Хэрэвзээ гадаад худалдаа байхгүй хэмээн хийсвэрлэвэл AS- ыг дараах байдлаар бичиж
болох юм:
AS=Q∙P
Q- Бүтээгдэхүүний тоо хэмжээ
P- Үнийн ерөнхий түвшин
Тодорхой бүтээгдэхүүний хувьд нийлүүлэлт нь үнээс шууд хамаардаг бөгөөд түүний
график дүрслэл нь эерэг налалттай муруй байдаг билээ. Харин нийт нийлүүлэлтийн хувьд
энэхүү зүй тогтол хадгалагдах боловч цаг хугацааны чухамхүү ямар зурвас үед түүнийг
авч үзэж байна вэ? гэдгээс хамаараад нийт нийлүүлэлтийн муруй нь Зураг 2.3 - д
харуулсан шиг хэт богино хугацаа, богино хугацаа, урт хугацааны тус тусынх нь онцлогыг
тусгасан 3 өөр хэрчмээс бүрддэг. Өөрөөр хэлбэл, нийт нийлүүлэлтийн муруй нь
үйлдвэрлэлийн хүчин зүйлийн ашиглалтын онцлогийг хугацааны хувьд зааглан харуулдаг
юм. Иймд эдгээр хэрчим тус бүрийн онцлогийг дэлгэрүүлэн тайлбарлая.
Хэт богино хугацааны нийлүүлэлтийн муруй. Хэт богино хугацаа гэдэг нь бүх хүчин
зүйлийн тоо хэмжээ тогтмол байх тийм цаг хугацааны зурвас үе юм. Ингэхлээр хэт богино
хугацаанд үйлдвэрийн хүчин чадлыг өөрчлөх бололцоогүй байдаг.
Энэ тохиолдолд зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицох боломж нь ганцхан байгаа нөөцөө
бүрэн дүүрэн дайчлах явдлаар л хязгаарлагддаг. Иймд хэт богино хугацааны
нийлүүлэлтийн муруй нь үйлдвэрлэлийн хүчин чадал дутуу ашиглагдаж байгаа үеийг
харуулж Зураг 2.3-д үзүүлсэн шиг хэвтээ тэнхлэгтэй параллель шулуунаар дүрслэгдсэн
байдаг. Нийт нийлүүлэлтийн муруйн энэ хэрчмийг Кейнсийн хэрчим ч гэж бас нэрлэх нь
бий. Кейнсийн хэрчим дээр гарцын өөрчлөлт үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийг
дагуулдаггүйгээрээ онцлогтой.
Зураг 2. 3Хэт богино хугацааны нийлүүлэлтийн муруй
Зургаас харахад үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, хорогдуулахын алинд нь ч үнийн
ерөнхий түвшин өөрчлөгдөхгүй байгаа нь ажиглагдаж байна. Энэ нь дутуу ашиглалттай
байгаа үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн ашиглалтыг сайжруулахад нэмэгдэл зардал
гаргалгүйгээр үйлдвэрлэлийн бодит хэмжээг нэмэгдүүлэх боломтой байдагтай холбоотой
аж. Ийм учраас нийт нийлүүлэлтийн муруйн энэхүү хэрчим нь ажилгүйдэл,
үйлдвэрлэлийн дутуу ашиглагдаж байгаа хүчин чадал зэргээр илрэх эдийн засгийн
хямралт байдлыг илэрхийлдэг байна. Энэ нөхцөлд нийт эрэлтийг урамшуулчихвал дутуу
ашиглагдаж байгаа үйлдвэрлэлийн нөөцөө дайчлах замаар үнийн өсөлтийг
хөөрөгдөлгүйгээр нийт нийлүүлэлтийг нэмэгдүүлж болно хэмээн Дж. М. Кейнс үзэж
байжээ.
Богино хугацааны нийлүүлэлтийн муруй. Богино хугацаа гэдэг нь дор хаяж нэг хүчин
зүйл тогтмол байх тийм цаг хугацааны зурвас үе учраас пүүсүүд хувьсах хүчин зүйлсийн
тоо хэмжээг өөрчлөх замаар зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицох бололцоотой байдаг.
Иймд пүүсүүд гарцаа нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөр зэрэг хувьсах хүчин зүйлийн
хэрэглээгээ нэмэгдүүлдэг. Энэ нь хүчин зүйлийн зах зээл дээрх хувьсах хүчин зүйлийн
эрэлтийн өсөлтөөр дамжуулан үнийг нь өсгөдөг учраас богино хугацааны нийлүүлэлтийн
муруй нь үнийн ерөнхий түвшин, үйлдвэрлэлийн бодит хэмжээ хоёрын хоорондохь шууд
хамаарлыг харуулдаг. Богино хугацааны нийлүүлэлтийн муруйг заримдаа нийт
нийлүүлэлтийн завсрын муруй гэж нэрлэдэг.
Зураг 2. 4Богино хугацааны нийлүүлэлтийн муруй
Урт хугацааны нийлүүлэлтийн муруй. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүхэлд нь өөрчлөх
бололцоотой цаг хугацааны тийм зурвас үеийг урт хугацаа гэж нэрлэдэг талаар бид өмнө
өгүүлсэн. Ийм болохоор урт хугацаанд үйлдвэрлэлийн бодит хэмжээ нь боломжит
хэмжээтэйгээ тэнцүү байдаг учраас нийт нийлүүлэлтийн муруй нь босоо тэнхлэгтэй
параллель шулуун хэлбэртэй байдаг. Өөрөөр хэлбэл урт хугацааны нийлүүлэлтийн муруй
нь үнийн ерөнхий түвшнээс хамаардаггүй аж. Энэ нь нийт эдийн засгийн хэмжээнд
үйлдвэрлэлийн бүх нөөц бүрэн дайчлагдаж, эдийн засаг бүрэн ажил эрхлэлтийн байдалд
байна гэсэн үг. Бүрэн ажил эрхлэлтийн үеийн эдийн засаг гэдэг нь жам ёсны
ажилгүйдлийн түвшин 5 орчим хувьтай байх үеийн нөхцөл байдал гэдгийг ажилгүйдлийн
асуудлыг авч үзэхдээ дурьдсан билээ.
Бүрэн ажил эрхлэлтийн нөхцөлд үнийн ерөнхий түвшин хичнээн өслөө ч гэсэн нийт
нийлүүлэлтийг урамшуулж чаддаггүй аж. Үүнийг Зураг 2.5- т харуулав.
Зураг 2. 5Урт хугацааны нийлүүлэлтийн муруй
Урт хугацааны нийлүүлэлтийн муруйн тайлбар нь эдийн засгийн сонгодог онол дээр
суурилдаг учир түүнийг нийт нийлүүлэлтийн муруйн сонгодог онолын хэрчим гэж
нэрлэдэг.
Дээр дурьдсан нийт нийлүүлэлтийн муруйн 3 өөр хэрчмийг нэгтгэн нэг графикт дүрслэн
үзүүлбэл дараахь хэлбэртэй байна:
Зураг 2. 6Нийт нийлүүлэлтийн муруй
а). Хэт богино хугацааны буюу Кейнсийн хэрчим
б). Богино хугацааны буюу завсрын хэрчим
в). Урт хугацааны буюу сонгодог хэрчим
1.1.4 Нийт нийлүүлэлтэнд нөлөөлөх хүчин зүйлс
Үнийн ерөнхий түвшин өөрчлөгдөхөд нийт нийлүүлэлтэд гарч байгаа өөрчлөлтийг түүний
тоо хэмжээний өөрчлөлт гэж нэрлэдэг бөгөөд тэрээр нийт нийлүүлэлтийн муруйн дагуу
нэг цэгээс нөгөө рүү хийгдэх шилжилтээр тодорхойлогдог. Гэтэл нийт нийлүүлэлт нь
үнээс гадна бусад олон хүчин зүйлсээс хамаардаг бөгөөд тэдгээрийг нийт нийлүүлэлтийн
үнийн бус хүчин зүйл гэж нэрлэдэг.
Үнийн бус хүчин зүйлийн нөлөөгөөр нийт нийлүүлэлтийн муруйн байршил нь
өөрчлөгддөг байна. Энэ нь нийт нийлүүлэлтийн өсөлт, бууралтыг харуулдаг аж. Нийт
нийлүүлэлтийн муруйн зүүн дээшхи шилжилт нь түүний бууралтыг, харин баруун
доошхи шилжилт нь өсөлтийг тус тус харуулдаг. Үүнийг Зураг 2.7-д дүрслэн үзүүлэв.
Зураг 2. 7 Нийт нийлүүлэлтийн муруйн хөдлөл
Нийт нийлүүлэлтийн үнийн бус хүчин зүйлд:
 Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн үнэ
 Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн бүтээмж
 Төрийн эдийн засгийн бодлого тус тус хамаардаг.
Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үнэ. Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн зардал нь
үйлдвэрлэлийн зардлыг бүрдүүлдэг юм.
Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үнэ нь уг хүчин зүйлийг өөр зориулалтаар ашиглагдах
боломжоос нь хөндийрүүлэхийн тулд түүнийг эзэмшигчдэд пүүсийн төлж байгаа төлбөр
болдог учраас үйлдвэрлэлийн хүчин зүйлийг олж авахтай холбогдсон зардал нь түүний
үнээр дамжин үйлдвэрлэлийн зардал болон хувирдаг аж. Иймд үйлдвэрлэлийн хүчин
зүйлийн үнэ өсөөд байвал пүүсүүдийн үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж, ашиг нь хорогдох
учраас нийлүүлэлт буурч нийт нийлүүлэлтийн муруй зүүн дээш шилждэг. Харин эсрэг
тохиолдолд нийлүүлэлт нэмэгдэж нийт нийлүүлэлтийн муруй баруун доош шилжих нь
тодорхой байна.
Ашиг олох зорилго бүхий пүүсүүдийн хувьд үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг аль болох
хямд үнээр олж авахыг эрмэлзэх нь ойлгомжтой. Гэхдээ үйлдвэрлэлийн хүчин зүйлийн
үнэ бүрдэлт нь пүүсүүдийн хүслээс үл хамаарсан, өөрийн зүй тогтолтой байдаг учраас
хүчин зүйлийн үнэд нөлөөлдөг бүтээгдэхүүний эрэлт, бүтээмж зэрэг нь мөн нийт
нийлүүлэлтэд дам байдлаар нөлөөлдөг байна.
Түүнчлэн үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үнэ бүрдэлт нь хүчин зүйлийн зах зээлийн хэв
маягаас шууд хамаардаг бөгөөд тэр нь мөн хүчин зүйлийн үнээр дамжин нийт
нийлүүлэлтэд нөлөөлдөг. Тухайлбал, хүчин зүйлийн зах зээл монопольт шинжтэй бол үнэ
зах зээлийнхээс харьцангуй өндөр тогтоогдож энэ нь пүүсүүдийн зардлыг нэмэгдүүлж,
ашгийг нь хорогдуулах учраас нийт нийлүүлэлтийг мөн бууруулах жишээтэй байдаг.
Хүчин зүйлийн бүтээмж. Аливаа хүчин зүйлийн бүтээмж нь нэгж хугацаанд үйлдвэрлэх
бүтээгдэхүүний тоо хэмжээгээр тодорхойлогддог учраас хүчин зүйлийн бүтээмж нэмэгдэх
тусам нэгж бүтээгдэхүүнд ногдох зардал буурч, улмаар үйлдвэрлэгчдийн хувьд ашиг
орлого нэмэгдэх учир нийт нийлүүлэлтийг нэмэгдүүлж, түүний муруйг баруун доош
шилжүүлдэг. Ингэхлээр техник, технологийн шинэчлэл нь бүтээмжийн өсөлт, нэгж
бүтээгдэхүүнд ногдох зардлын бууралтаар дамжин нийт нийлүүлэлтийг нэмэгдүүлдэг
үнийн бус хүчин зүйл болдог аж.
Төрийн эдийн засгийн бодлого. Эдүүгээ дэлхийн ихэнх улс оронд эдийн засгийн холимог
тогтолцоо зонхилж байгаа талаар хоёрдугаар бүлэгт өгүүлсэн билээ. Гэхдээ ийм
тогтоолцооны үед эдийн засаг дахь төрийн оролцоо нь зохицуулалтаар хязгаарлагддаг юм.
Төрийн зохицуулалтын эдийн засгийн аргын нэг хэрэгсэл нь татвар гэдгийг бид мэднэ. Аж
ахуйн нэгжүүдээс авах татвар нь түүнийг төлөгч пүүсүүдийн хувьд зардал болдог учраас
татварын хувь хэмжээ нэмэгдэхэд нийт нийлүүлэлтийн муруйг зүүн дээш шилжүүлдэг.
Харин татварын хувь хэмжээ буурахад дээрхийн эсрэгээр нийт нийлүүлэлтийн муруй
баруун доош шилждэг байна. Мөн төрөөс аж ахуйн нэгжүүдэд олгох татаасын хэмжээ
нэмэгдэхэд татвар буурсантай адилхан үр дүн гардаг аж.
Төрөөс эдийн засгийг зохицуулах өөр нэг чиглэл нь үнийн тааз болон үнийн шалыг
тогтоох явдал байдаг. Хэрэв төрөөс тогтоосон үнийн тааз нь зах зээлийн үнээс доогуур
байвал энэ нь нийт нийлүүлэлтийг бууруулахад хүргэх бөгөөд харин үнийн шал нь зах
зээлийн үнээс хэтэрхий өндөр бол нийлүүлэлтийг түр зуур урамшуулах боловч тодорхой
хугацааны дараа бууруулахад хүргэдэг.
Нийт нийлүүлэлтэд төрийн аппаратын хүнд сурталын үзүүлэх нөлөө асар их. Төрийн
аппарат томорсоноор лиценз, зөвшөөрлөөр дамжуулан үйлдвэрлэгчдийг чирэгдүүлэх
явдал газар авч, энэ нь авилга, хээл хахуулийг гааруулдаг. Манай орны хувьд л гэхэд
ДНД- ний 40 гаруй хувийг улсын төсвөөр дамжуулан хуваарилж байгаагаас харахад
нийгмийн амьдралд дахь төрийн оролцооны түвшин ямар их байгаа нь тодорхой байна.
Үүнийг дагаад авилга зэрэг сөрөг үзэгдэл ч нэмэгдэж байна.

More Related Content

What's hot

зах зээлийн тэнцвэр
зах зээлийн тэнцвэрзах зээлийн тэнцвэр
зах зээлийн тэнцвэрJust Burnee
 
Бүтээмж
БүтээмжБүтээмж
БүтээмжUndram J
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагErdenee Chimed
 
Өрсөлдөөн ба монополь
Өрсөлдөөн ба монополь Өрсөлдөөн ба монополь
Өрсөлдөөн ба монополь Adilbishiin Gelegjamts
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6Bbujee
 
Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?yanjika
 
Investment lecture 6
Investment lecture 6Investment lecture 6
Investment lecture 6Gunjargal
 
Lecture 1. Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалт
Lecture 1. Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалт Lecture 1. Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалт
Lecture 1. Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалт hicheel2020
 
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮНД.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮНNomuuntk
 
Лекц 9
Лекц 9Лекц 9
Лекц 9Etugen
 
Shuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarShuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarBuka King
 
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны аргаЛекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны аргаJust Burnee
 

What's hot (20)

Lekts 7
Lekts 7Lekts 7
Lekts 7
 
зах зээлийн тэнцвэр
зах зээлийн тэнцвэрзах зээлийн тэнцвэр
зах зээлийн тэнцвэр
 
Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4
 
Бүтээмж
БүтээмжБүтээмж
Бүтээмж
 
Lecture 7
Lecture 7Lecture 7
Lecture 7
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
 
Өрсөлдөөн ба монополь
Өрсөлдөөн ба монополь Өрсөлдөөн ба монополь
Өрсөлдөөн ба монополь
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 
Macro l 14
Macro l 14Macro l 14
Macro l 14
 
Лекц №2
Лекц №2Лекц №2
Лекц №2
 
Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?
 
Investment lecture 6
Investment lecture 6Investment lecture 6
Investment lecture 6
 
Пүүсийн онол
Пүүсийн онол Пүүсийн онол
Пүүсийн онол
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
Lecture 1. Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалт
Lecture 1. Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалт Lecture 1. Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалт
Lecture 1. Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалт
 
Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12
 
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮНД.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
 
Лекц 9
Лекц 9Лекц 9
Лекц 9
 
Shuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarShuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwar
 
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны аргаЛекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
 

Similar to Macro l 5

Maco l10.2019 2020
Maco l10.2019 2020Maco l10.2019 2020
Maco l10.2019 2020hicheel2020
 
Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020hicheel2020
 
Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021ssuserca5598
 
Лекц 7
Лекц 7Лекц 7
Лекц 7Etugen
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтTuru Turuu
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрJust Burnee
 
Lecture 15
Lecture   15Lecture   15
Lecture 15Tj Crew
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1aagiina
 
Лекц 12
Лекц 12Лекц 12
Лекц 12Etugen
 
Lecture.14
Lecture.14Lecture.14
Lecture.14Tj Crew
 
Sbeul12.2019 2020 on
Sbeul12.2019 2020 onSbeul12.2019 2020 on
Sbeul12.2019 2020 onhicheel2020
 
Sbeul12.2019 2020 on
Sbeul12.2019 2020 onSbeul12.2019 2020 on
Sbeul12.2019 2020 onhicheel2020
 
Sbeul10.2019 2020 on
Sbeul10.2019 2020 onSbeul10.2019 2020 on
Sbeul10.2019 2020 onhicheel2020
 

Similar to Macro l 5 (20)

Maco l10.2019 2020
Maco l10.2019 2020Maco l10.2019 2020
Maco l10.2019 2020
 
Makro l 2
Makro l 2Makro l 2
Makro l 2
 
Maceconl5
Maceconl5Maceconl5
Maceconl5
 
Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020
 
Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021
 
Macro l 3
Macro l 3Macro l 3
Macro l 3
 
Лекц 7
Лекц 7Лекц 7
Лекц 7
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
Macro l 9
Macro l 9Macro l 9
Macro l 9
 
Niit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit ereltNiit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit erelt
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
 
Lecture 15
Lecture   15Lecture   15
Lecture 15
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Лекц 12
Лекц 12Лекц 12
Лекц 12
 
New microsoft word document
New microsoft word documentNew microsoft word document
New microsoft word document
 
Lecture.14
Lecture.14Lecture.14
Lecture.14
 
Sbeul12.2019 2020 on
Sbeul12.2019 2020 onSbeul12.2019 2020 on
Sbeul12.2019 2020 on
 
Sbeul12.2019 2020 on
Sbeul12.2019 2020 onSbeul12.2019 2020 on
Sbeul12.2019 2020 on
 
Sbeul10.2019 2020 on
Sbeul10.2019 2020 onSbeul10.2019 2020 on
Sbeul10.2019 2020 on
 

More from hicheel2020

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

Macro l 5

  • 1. 1.1 Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт 1.1.1 Нийт эрэлтийг тодорхойлох нь Хамгийн энгийнээр томъёолбол нийт эрэлт нь нийгмийн нийт хэрэгцээний мөнгөөр баталгаажсан хэсэг юм. Өөрөөр хэлбэл, бүх хэрэглэгчдийн зүгээс бараа, үйлчилгээ худалдан авахад зарцуулахад бэлэн байгаа мөнгөний нийт дүнг нийт эрэлт гэж тодорхойлж болох юм. Нийт хэрэглэгч гэдэгт өрх гэр, пүүс, засгийн газрыг тус тус хамааруулан ойлгож байгаа билээ. Дэлхий ертөнц даяаршиж, үндэсний эдийн засгууд нээлттэй болохын хирээр улс орнуудын хооронд хийгдэх чөлөөт худалдаа улам бүр эрчимжиж байгаа учраас энд бас гадаадын улс орнуудыг нэмэх шаардлагатай болдог. Ингэхлээр нийт эрэлт нь дээрх субъектуудын зүгээс бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад зориулан төлөвлөж байгаа зардлын нийлбэр дүнгээр тодорхойлогддог аж. Иймд нийт эрэлтийг бүрдүүлэгч зардлын төрөл тус бүрийг дэлгэрүүлэн авч үзье. Эдийн засгийн ном, зохиолд нийт эрэлтийг AD гэж тэмдэглэдэг Нийт эрэлтийн бүрэлдэхүүн хэсгийг авч үзье Үүнд: 1. Хэрэглээний зардал 2. Хувийн хөрөнгө оруулалтын зардал 3. Засгийн газрын зардал 4. Цэвэр экспорт 1. Хэрэглээний зардал. Нийт эрэлтийн энэ хэсэг нь эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад зарцуулахаар төлөвлөж буй хувь хүн, өрх гэрийн мөнгөн орлогын хэмжээгээр тодорхойлогдох бөгөөд түүнийг С үсгээр тэмдэглэдэг. Хэрэглээний зардал нь нийт эрэлтийн хамгийн том бүрдэл хэсэгт тооцогддогг бөгөөд түүний 2/3 орчмыг бүрдүүлэг. Хувь хүн, өрх гэрүүдийн хэрэглээний төлөвлөсөн зардал нь:  Өдөр тутмын хэрэгцээт зүйлс худалдан авахад зориулж төлөвлөсөн зардал  Удаан эдэлгээтэй бараа, таваар худалдан авахад зориулж төлөвлөсөн зардал  Боловсролын, эрүүл мэндийн, ахуйн зэрэг үйлчилгээнд зориулж төлөвлөсөн зардал гэсэн бүтэцтэй байдаг. Улс орны хөгжлийн түвшинг тодорхойлоход хэрэглээний зардлын бүтэц чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, өндөр хөгжилтэй орнуудын хувьд айл өрхийн хэрэглээний зардлын бүтцэд үйлчилгээнд зориулсан зардлын эзлэх хувь хэмжээ давамгайлж байхад буурай хөгжилтэй орнуудын хувьд өдөр тутмын хэрэглээний зүйлсийн хувь хэмжээ зонхилж байх жишээтэй. Манай улсын хувьд нэг хүнд ногдох ДНБ- ний хэмжээ хөгжилтэй орнуудынхаас даруй 20- 30 дахин бага байгаа нь бидний амьдралын түвшин ямар түвшинд байгааг төвөггүй ойлгож болохоор байна. Хэрэглээний зардлаа төлөвлөнө гэдэг нь хэрэглэгч хувийн цэвэр орлогоо хэрэглээ болон хадгаламжид хуваарилах тухай асуудал юм.
  • 2. Энд бид зөвхөн өрхийн хадгаламжийн тухай л өгүүллээ. Гэтэл эдийн засаг дахь нийт хадгаламж нь өрхүүдийн хадгаламжаас гадна Засгийн газрын хадгаламж, тухайн улсад бий болсон гадаадынхны хадгаламжийг бас багтаасан ойлголт аж. Улсын төсвийн орлого нь зарлагаасаа давсан тохиолдолд Засгийн газрын хадгаламж үүсдэг. Манай орны хувьд дэлхийн зах зээл дээр манай уламжлалт экспортын бүтээгдэхүүн болох зэс, алтны үнэ огцом өссөний улмаас сүүлийн жилүүдэд төсвийн тэнцэл нилээд ашигтай гарч байгаа бөгөөд цаашид ч энэ хандлага хадгалагдахаар байна. Даяаршиж байгаа өнөөгийн дэлхий ертөнцөд ихэнх улс орон нээлттэй болсон учраас улс төрийн хувьд тогтвортой, эдийн засгийн эрх чөлөө баталгаажсан, бизнесийн таатай орчин бүрдсэн, банк- санхүүгийн тогтолцоо нь зөв төлөвшсөн улс орнуудад гадаадынхан аж төрж амьдрах нь хэвийн үзэгдэл болжээ. Ийм учраас эдгээр хүмүүсийн хадгаламж эдийн засаг дахь нийт хадгаламжийн нэг хэсэг нь болдог байна. 3. Засгийн газрын зардал (G). Иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг илэрхийлэн хэрэгжүүлэхийн тулд төр үндэсний орлогын багагүй хэсгийг өөрийн төсөвтөө төвлөрүүлэн зарцуулдаг. Зөвхөн 2008 онд л гэхэд ДНБ- ий 40 гаруй хувийг улсын төсөвт төвлөрүүлэн дахин хуваарилахаар байна. Төсөвт байгууллагуудаас бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахтай холбогдон гарч байгаа зардал нь Засгийн газрын зардлыг бүрдүүлдэг. 4. Цэвэр экспорт (Xn). Даяаршиж байгааөнөөгийн дэлхий ертөнцөд дан ганц өөрийн хүчээр дотоод хэрэгцээгээ хангах талаар мугуйдлан зүтгэх нь ямарч утга учиргүй болохыг Хойт Солонгосын жишээ улам бүр тодорхой болгож байна. Харин ч энэ нөхцөлд өөрийн орны харьцангуй давуу талдаа түшиглэн олон улсын хөдөлмөрийн хуваарьт улам бүр идэвхитэй оролцох нь үйлдвэрлэлийн боломжоо өргөтгөж, улмаар эдийн засгийн өсөлтөө хангах аятайхан боломжийг нээдэг билээ. Сайн чаддаг зүйлээ ахиухан үйлдвэрлэж хэрэгцээнээс илүү гарсныг нь гадаад орнуудад борлуулаад, өөрөө хийж чадахгүй болон чадсан ч дэндүү өндөр өртөг, зардалтайгаар үйлдвэрлэчих гээд байгаа тэр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хямд бөгөөд чанартай хийж байгаа улс орнуудаас худалдан авах нь шинээр хөрөнгө оруулалт хийсэнтэй дүйцэхүйц үр дүнг авч ирдэг нь олон улсын чөлөөт худалдааны практикаар нэгэнт нотлогдсон зүйл учир дэлхийн улс орнууд харилцан ашигтай чөлөөт худалдааг аль болох хориг саад багатайгаар хөгжүүлэхийг эрмэлздэг болжээ. Манай улс ч гэсэн мөн л ингэж ажиллаж байна. Ийм нөхцөлд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ нэг хэсгийг гадагш нь гаргаж, харин дотоодын хэрэгцээнийхээ нэг хэсгийг гадаад улс орнуудын бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах зайлшгүй шаардлага үүсдэг. Ийнхүү гадагш нь бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахыг экспорт, харин түүний эсрэг урсгал болох гаднаас бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулж ирэх үйл явцыг импорт гэж тус тус нэрлэдэг. Харин экспорт, импортын зөрөөг цэвэр экспорт гэж нэрлэдэг бөгөөд түүнийг Xn-ээр тэмдэглэе. Ингэхлээр экспорт импортоосоо давж байгаа тохиолдолд цэвэр экспорт нийт эрэлтэд эерэг, эсрэг тохиолдолд сөрөг нөлөөг тус тус үзүүлдэг байна.
  • 3. Ийнхүү нийт эрэлтийн бүрдэл хэсгүүдийг авч үзсэний дараа түүнийг дараах байдлаар томъёолон бичиж болох юм. AD=E=Cр+Gр+Iр+NXр AD=E- Нийт эрэлтийн тоо хэмжээ Cр – өрхүүдийн хэрэглээндээ зарцуулхаар төлөвлөж буй зардал Gр- ЗГ хэрэглээндээ зарцуулхаар төлөвлөж буй зардал Iр- Хувийн секторт ажиллаж буй пүүсүүдийн хөрнөгө NXр- гадаад хэрэглэгчдийн тухайн улсаас бүтээгдэхүү, үйлчилгээ худалдан авахад зарцуулахаар төлөвлөж буй зардал Нийт эрэлтийн функц Нийт эрэлтэнд нөлөөлөх хүчин зүйлсийн хоорондын хамаарлыг нийт эрэлтийн функц илэрхийлнэ. AD= E = ƒ (P, Cp, Gp, Ip, Nxp ) Өрхүүдийн хэрэглээндээ зарцуулж буй зардал тухайн хугацаан дахь хэрэглэгчийн эзэмшиж байгаа мөнгөн хөрөнгө, хүлээлт, өр болон татварын түвшин зэрэг нь нөлөөлж байдаг бөгөөд иймээс эдгээр хүчин зүйлс нь мөн нийт эрэлтэд нөлөөлнө гэсэн үг юм. Нийт эрэлтийг бусад хүчин зүйлс тогтмол байхад зөвхөн үнийн түвшингээс хамааруулан тодорхойлбол: AD =E= ƒ ( P ) Микроэкономикст үзсэнтэй адил нийт эрэлтийн өөрчлөлтийг муруйн дагуух шилжилт ба муруйн шилжилт гэж хоёр ангилна. Үнийн түвшний өөрчлөлтөөс шалтгаалж буй нийт эрэлтийн өөрчлөт нь муруйн дагуух шилжилтийг бий болгох бол үнийн түвшнээс бусад хүчин зүйлсийн өөрчлөлт нь муруйн шилжилтийг бий болгоно. Р P1 А P2 B Y1 Y2 AD=Y Нийт эрэлтийн муруй нь макро түвшиний бусад хүчин зүйлс тогтмол байх үеийн үнийн түвшин болон бодит ДНБ хоорондын урвуу хамаарлыг илэрхийлнэ. P – Үнийн түвшин AD=Y- Нийт эрэлт
  • 4. Зураг 2. 1 Нийт эрэлтийн муруй Нийт эрэлтийн тоо хэмжээ болон үнийн ерөнхий түвшний урвуу хамаарлыг дараах нөлөөгөөр тайлбарладаг.  Пигугийн хөрөнгийн нөлөө  Кейнсийн зээлийн хүүгийн нөлөө  Манделл-Флемингийн валютын ханшны нөлөө Пигугийн хөрөнгийн нөлөө. Хэрэглэгчдийн эзэмшиж буй хөрөнгө тогтмол гэж үзье. Энэ тохиолдолд үийн ерөнхий түвшин өсвөл хэрэглэгчдийн эзэмшиж байгаа мөнгөн хөрөнгийн худалдан авах чадвар буурах бөгөөд энэ энэ нь хэрэглэгчдийг төлөвлөсөн хэрэглээний зардлаа бууруулхад хүргэнэ. Эндээс нийт эрэлтийн бүрэлдэхүүн хэсэг болох төлөвлөгдсөн хэрэглээний зардал буурч байгаа учраас ҮЕТ өссөнөөр нийт эрэлтийн тоо хэмжээ буурна. Кейнсийн зээлийн хүүгийн нөлөө. ҮЕТ-ий өсөхөд ЭЗ-ийн сүбектүүдийн хувьд урьдын төлөвлөсөн зардлаа санхүүжүүлэхийн хувьд тэдэнд илүү их хэмжээний мөнгө хэрэгтэй болно. Иймээс мөнгөний нийлүүлэлтийн тогтмол түвшин дэхь мөнгөний арилжааны эрэлт нэмэгдэх тул мөжнгөний эрэлтийн муруй баруун дээш шилжиж, мөнгөний үнэ цэнэ болох зээлийн хүү өснө. Энэ нь ЭЗ-ийн сүбектүүдийг төлөвлөсөн зардлаа бууруулахад хүргэнэ. Манделл-Флемингийн валютын ханшны нөлөө. ҮЕТ буурсанаар зээлийн хүү . Ингэснээр зарим хөрөнгө оруулагч нар гадаад хөрөнгө оруулалт хийж илүү их хэмжээний ашиг олохыг эрмэлзэнэ. Тухайлбал Зг-ын бондын хүү буурахад ЭЗ-ийн сүбъектүүд бусад улсын ЗГ-ын бондыг худалдаж авахын тулд өөрийн орны ЗГ-ийн бондыг зарах сонирхолтой болно. Тухайн улсын ЭЗ-ийн хаъяатууд хөрөнгөө хилийн чанад руу шилжүүлэх шаардлагтай болох тул гадаадын валютын зах зээл дээр тухайн улсын мөнгөн тэмдэгтийн нийлүүлэлтийг өсгөнө. Энэхүү нийлүүлэлтийн өсөлт нь тухайн улсын мөнгөн тэмдэгтийн бусад валюттай харьцах ханшийг бууруулна. Иймээс гадаадынхны бүтээгдэхүүн,үйлчилгээ өмнөхөөсөө илүү хямд болох учир экспорт нэмэгдэж импорт буурна. Үүний үр дүнд цэвэр экспорт өсч, нийт эрэлтийн тоо хэмжээ нэмэгдэнэ1. 1.1.2 Нийт эрэлтэнд нөлөөлөх хүчин зүйлс Үнийн ерөнхий түвшин тогтмол байхад нийт эрэлтэнд нөлөөлөх бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр нийт эрэлтийн муруй бүхэлдээ баруун, зүүн тийш параллель шилжилт хийнэ. Нийт эрэлтийн муруйг шилжүүлдэг дараах хүчин зүйлс нөлөөлж байна:  Хэрэглээнд нөлөөлдөг хүчин зүйлс - Хүмүүсийн орлого - Хэрэглэгчийн хүлээлт 1 Б.Баярдаваа, Д.Гансүлд “Эдийн засгийн онол” 2006, 284- 285 тал
  • 5.  Хөрөнгө оруулалтад нөлөөлдөг хүчин зүйлс - Бодит зээлийн хүү - Хөрөнгө оруулалтаас хүлээгдэж буй ашиг - Технологийн дэвшил - Татвар  ЗГ-ын зардлын өөрчлөлт  Цэвэр экспортын зардлын өөрчлөлт - Бусад улсын орлогын түвшин - Валютын ханш Хүмүүсийн орлого: Энд авч байгаа мөнгөн хөрөнгө гэдэг ойлголтын доор хэрэглэчдийн эзэмшиж буй бүх хөрөнгүүдийн мөнгөөр илэрхийлсэн өртгийг ойлгоно. Тухайлбал хувьцаа, облигаци болон бонд гэх мэт. ҮЕТ тогтмол байхад эдгээр хөрөнгүүдийн бодит өртөг буюу худалдан авах чадвар буурах нь хэрэглэгчдийг төлөвлөсөн зардлаа бууруулахад хүргэнэ. Ингэснээр нийт эрэлтийн муруй зүүн доош праллель шилжилт хийнэ . Хэрэглэгчдийн хүлээлт . Өрх гэрүүд хэрэглээнийх нь зардалд нөлөөлж байдаг хүчин зүйлүүдийн ирээдүйн утгын талаар таамаглал дэвшүүлж байдаг. Үүний зэрэгцээгээр хэрэглчдийн ирээдүйн орлогын талаарх хүлээлт нь нийт эрэлт өөрчлөгдөх нэгэн шалтгаан болж байдаг. Жишээлбэл хэрэглэчдийн ирээдүйн орлого буурна гэжхүлээж байгаа бол хэрэглээний зардлаа багасгана. Иймээс нийт эрэлт буурч муруй зүүн дшшо праллель шилжилт хийнэ. Бодит зээлийн хүү. Пүүсүүд хөрөнгө оруулалтын талаар шийдвэр гаргахдаа нэрлэсэн зээлийн хүү бус бодит зээлийн хүүг авч үздэг. Хэрэв бодит зээлийн хүү өсвөл зээлээр хөрөнгө оруулалтын зардлаа бууруулна. Учир нь ирээдүйн хөрөнгө оруулалтаас хүлээгдэж буй ашиг нь буурна. Иймээс нийт эрэлтийн муруй зүүн доош праллель шилжилт хийнэ. Хөрөнгө оруулалтаас хүлээгдэж буй ашиг. Пүүсүүд хөрөнгө оруулалт хийснээр ирээдүйд олох ашиг нь олон хүчин зүйлсээс хамаарч байдаг. Ирээдүйд эдийн засгийн сүбъектүүдийн орлогын түвшин өснө гэж тооцож байгаа бол энэ нь хэрэглээний зардлыг урамшуулна. Иймээс пүүсүүд хөрөнгө оруулалт хий сонирхлыг төрүүлнэ. Энэ хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлж түүний үр дүнд нийт эрэлт өсөх бөгөөд нийт эрэлтийн муруй баруун дээш праллель шилжилт хийнэ. Технологийн дэвшил. Эдийн засаг болон шинжлэх ухааны бусад салбарт шинэ техник, технологи бий болох нь хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлдэг. Үүний үр дүнд нийт эрэлт өсч, нийт эрэлтийн муруй баруун дээш параллель шилжилт хийнэ.
  • 6. Татвар. Аж ахуй нэгжийн ашгийн татвар буурах нь хөрөнгө оруулалтаас хүлээгдэж буй ашиг өсөх учраас хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэж, түүний үр дүнд нийт эрэлт өсч, нийт эрэлтийн муруй баруун дээш праллель шилжилт хийнэ. Засгийн газрын зардлын өөрчлөлт: Бусад хүчин зүйл тогтмол байхад ЗГ-н боловсрол соёл, шинжлэх ухаан,батлан хамгаалах, дэд бүтэц болон нийгэм эдийн засгийн бусад салбаруудад зарцуулах зардлаа нэмэгдүүлбэл нийт эрэлт өсөх бөгөөд нийт эрэлтийн муруй баруун дээш праллель шилжилт хийнэ. Экспортын зардлын өөрчлөлт: Экспортын зардал гэдэг нь бусад улсын эдийн засгийн харъяатуудын тухайн улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад зарцуулахаар төлөвлөж буй зардал юм. Харин төлөвлөсөн инпортын зардал гэдэг нь тухайн улсын эдийн засгийн харъяатуудын гадаадын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад зарцуулахаар төлөвлөж буй зардал. Цэвэр экспортын зардал буурсанаар нийт эрэлт буурч, нийт эрэлтийн муруй зүүн доош праллелиар шилжинэ. Цэвэр экспортын зардал өснө гэдэг нь экспортын зардал өсөх эсвэл импортын зардал буурах тохиолдог юм. Бусад улсын орлогын түвшин. Бусад улсын макро эдийн засгийн гол үзүүлэлтийн өөрчлөлт нь тухайн улсын нийт эрэлтэд тэр дундаа төлөвлөсөн экспортын зардалд нөлөөлж байпаг. Үүнийг нэг тохиолдол нь бусад орны орлогын түвшин ба орлого өссөнөөр тухайн улсын экспотрөхөс хандлагатай болох бөгөөд иймээс цэвэр экспорт өсч, нийт эрэлт өснө. Валютын ханш. Валютын ханш нь тухайн улсын нэгж валют нь өөр нэг улсын хичнээн валютаар солигдох тэрхүү харьцааг харуулна. Валютын ханшны өөрчлөлт нь цэвэр экспортод нөлөөлнө. Тухайлбал төгрөгийн доллартай харьцах ханш буурч байна гэж үзье. Бусад хүчин зүйл тогтмол байхад мөнгөний ханш унснаар америкчууд нэг долларыг өмнөхтэйгөө харьцуулахад хэмжээний төгрөгөөр солих учраас тэдний хувьд монголын бүтээгдэхүүн үйлчилгээ хямд болно. Иймээс амрекичууд илүү олон бүтээгдэхүүн худалдан авах боломжтой болох тул экспорт нэмэгдэж улмаар нийт эрэлт өснө2 . 2 Б.Баярдаваа, Д.Гансүлд “Эдийн засгийн онол” 2006, 284- 285 тал
  • 7. Зураг 2. 2 Нийт эрэлтийн муруйн шилжилт 1.1.3 Нийт нийлүүлэлтийг тодорхойлох нь Үнийн тухайн түвшин дэх үйлдвэрлэлийн бодит хэмжээг нийт нийлүүлэлт гэж тодорхойлдог. Өөрөөр хэлбэл үнийн тухайн түвшин дэх нийт бүтээгдэхүүний бодит хэмжээг нийт нийлүүлэлт гэж нэрлээд AS гэж тэмдэглэдэг. Нийт бүтээгдэхүүний бодит хэмжээ нь тухайн хугацаан дахь нийт орлогыг илэрхийлдэг болохоор нийт нийлүүлэлтийг бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад бүх хэрэглэгчдийн зүгээс гаргасан нийт зардал ч гэж бас тодорхойлж болно. Ингэхлээр нийт нийлүүлэлтийг бодит дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээр илэрхийлэх бололцоотой болох нь харагдаж байна. Хэрэвзээ гадаад худалдаа байхгүй хэмээн хийсвэрлэвэл AS- ыг дараах байдлаар бичиж болох юм: AS=Q∙P Q- Бүтээгдэхүүний тоо хэмжээ P- Үнийн ерөнхий түвшин Тодорхой бүтээгдэхүүний хувьд нийлүүлэлт нь үнээс шууд хамаардаг бөгөөд түүний график дүрслэл нь эерэг налалттай муруй байдаг билээ. Харин нийт нийлүүлэлтийн хувьд энэхүү зүй тогтол хадгалагдах боловч цаг хугацааны чухамхүү ямар зурвас үед түүнийг авч үзэж байна вэ? гэдгээс хамаараад нийт нийлүүлэлтийн муруй нь Зураг 2.3 - д харуулсан шиг хэт богино хугацаа, богино хугацаа, урт хугацааны тус тусынх нь онцлогыг тусгасан 3 өөр хэрчмээс бүрддэг. Өөрөөр хэлбэл, нийт нийлүүлэлтийн муруй нь үйлдвэрлэлийн хүчин зүйлийн ашиглалтын онцлогийг хугацааны хувьд зааглан харуулдаг юм. Иймд эдгээр хэрчим тус бүрийн онцлогийг дэлгэрүүлэн тайлбарлая. Хэт богино хугацааны нийлүүлэлтийн муруй. Хэт богино хугацаа гэдэг нь бүх хүчин зүйлийн тоо хэмжээ тогтмол байх тийм цаг хугацааны зурвас үе юм. Ингэхлээр хэт богино хугацаанд үйлдвэрийн хүчин чадлыг өөрчлөх бололцоогүй байдаг.
  • 8. Энэ тохиолдолд зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицох боломж нь ганцхан байгаа нөөцөө бүрэн дүүрэн дайчлах явдлаар л хязгаарлагддаг. Иймд хэт богино хугацааны нийлүүлэлтийн муруй нь үйлдвэрлэлийн хүчин чадал дутуу ашиглагдаж байгаа үеийг харуулж Зураг 2.3-д үзүүлсэн шиг хэвтээ тэнхлэгтэй параллель шулуунаар дүрслэгдсэн байдаг. Нийт нийлүүлэлтийн муруйн энэ хэрчмийг Кейнсийн хэрчим ч гэж бас нэрлэх нь бий. Кейнсийн хэрчим дээр гарцын өөрчлөлт үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийг дагуулдаггүйгээрээ онцлогтой. Зураг 2. 3Хэт богино хугацааны нийлүүлэлтийн муруй Зургаас харахад үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, хорогдуулахын алинд нь ч үнийн ерөнхий түвшин өөрчлөгдөхгүй байгаа нь ажиглагдаж байна. Энэ нь дутуу ашиглалттай байгаа үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн ашиглалтыг сайжруулахад нэмэгдэл зардал гаргалгүйгээр үйлдвэрлэлийн бодит хэмжээг нэмэгдүүлэх боломтой байдагтай холбоотой аж. Ийм учраас нийт нийлүүлэлтийн муруйн энэхүү хэрчим нь ажилгүйдэл, үйлдвэрлэлийн дутуу ашиглагдаж байгаа хүчин чадал зэргээр илрэх эдийн засгийн хямралт байдлыг илэрхийлдэг байна. Энэ нөхцөлд нийт эрэлтийг урамшуулчихвал дутуу ашиглагдаж байгаа үйлдвэрлэлийн нөөцөө дайчлах замаар үнийн өсөлтийг хөөрөгдөлгүйгээр нийт нийлүүлэлтийг нэмэгдүүлж болно хэмээн Дж. М. Кейнс үзэж байжээ. Богино хугацааны нийлүүлэлтийн муруй. Богино хугацаа гэдэг нь дор хаяж нэг хүчин зүйл тогтмол байх тийм цаг хугацааны зурвас үе учраас пүүсүүд хувьсах хүчин зүйлсийн тоо хэмжээг өөрчлөх замаар зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицох бололцоотой байдаг. Иймд пүүсүүд гарцаа нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөр зэрэг хувьсах хүчин зүйлийн хэрэглээгээ нэмэгдүүлдэг. Энэ нь хүчин зүйлийн зах зээл дээрх хувьсах хүчин зүйлийн эрэлтийн өсөлтөөр дамжуулан үнийг нь өсгөдөг учраас богино хугацааны нийлүүлэлтийн муруй нь үнийн ерөнхий түвшин, үйлдвэрлэлийн бодит хэмжээ хоёрын хоорондохь шууд хамаарлыг харуулдаг. Богино хугацааны нийлүүлэлтийн муруйг заримдаа нийт нийлүүлэлтийн завсрын муруй гэж нэрлэдэг.
  • 9. Зураг 2. 4Богино хугацааны нийлүүлэлтийн муруй Урт хугацааны нийлүүлэлтийн муруй. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүхэлд нь өөрчлөх бололцоотой цаг хугацааны тийм зурвас үеийг урт хугацаа гэж нэрлэдэг талаар бид өмнө өгүүлсэн. Ийм болохоор урт хугацаанд үйлдвэрлэлийн бодит хэмжээ нь боломжит хэмжээтэйгээ тэнцүү байдаг учраас нийт нийлүүлэлтийн муруй нь босоо тэнхлэгтэй параллель шулуун хэлбэртэй байдаг. Өөрөөр хэлбэл урт хугацааны нийлүүлэлтийн муруй нь үнийн ерөнхий түвшнээс хамаардаггүй аж. Энэ нь нийт эдийн засгийн хэмжээнд үйлдвэрлэлийн бүх нөөц бүрэн дайчлагдаж, эдийн засаг бүрэн ажил эрхлэлтийн байдалд байна гэсэн үг. Бүрэн ажил эрхлэлтийн үеийн эдийн засаг гэдэг нь жам ёсны ажилгүйдлийн түвшин 5 орчим хувьтай байх үеийн нөхцөл байдал гэдгийг ажилгүйдлийн асуудлыг авч үзэхдээ дурьдсан билээ. Бүрэн ажил эрхлэлтийн нөхцөлд үнийн ерөнхий түвшин хичнээн өслөө ч гэсэн нийт нийлүүлэлтийг урамшуулж чаддаггүй аж. Үүнийг Зураг 2.5- т харуулав. Зураг 2. 5Урт хугацааны нийлүүлэлтийн муруй Урт хугацааны нийлүүлэлтийн муруйн тайлбар нь эдийн засгийн сонгодог онол дээр суурилдаг учир түүнийг нийт нийлүүлэлтийн муруйн сонгодог онолын хэрчим гэж нэрлэдэг.
  • 10. Дээр дурьдсан нийт нийлүүлэлтийн муруйн 3 өөр хэрчмийг нэгтгэн нэг графикт дүрслэн үзүүлбэл дараахь хэлбэртэй байна: Зураг 2. 6Нийт нийлүүлэлтийн муруй а). Хэт богино хугацааны буюу Кейнсийн хэрчим б). Богино хугацааны буюу завсрын хэрчим в). Урт хугацааны буюу сонгодог хэрчим 1.1.4 Нийт нийлүүлэлтэнд нөлөөлөх хүчин зүйлс Үнийн ерөнхий түвшин өөрчлөгдөхөд нийт нийлүүлэлтэд гарч байгаа өөрчлөлтийг түүний тоо хэмжээний өөрчлөлт гэж нэрлэдэг бөгөөд тэрээр нийт нийлүүлэлтийн муруйн дагуу нэг цэгээс нөгөө рүү хийгдэх шилжилтээр тодорхойлогдог. Гэтэл нийт нийлүүлэлт нь үнээс гадна бусад олон хүчин зүйлсээс хамаардаг бөгөөд тэдгээрийг нийт нийлүүлэлтийн үнийн бус хүчин зүйл гэж нэрлэдэг. Үнийн бус хүчин зүйлийн нөлөөгөөр нийт нийлүүлэлтийн муруйн байршил нь өөрчлөгддөг байна. Энэ нь нийт нийлүүлэлтийн өсөлт, бууралтыг харуулдаг аж. Нийт нийлүүлэлтийн муруйн зүүн дээшхи шилжилт нь түүний бууралтыг, харин баруун доошхи шилжилт нь өсөлтийг тус тус харуулдаг. Үүнийг Зураг 2.7-д дүрслэн үзүүлэв. Зураг 2. 7 Нийт нийлүүлэлтийн муруйн хөдлөл Нийт нийлүүлэлтийн үнийн бус хүчин зүйлд:  Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн үнэ  Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн бүтээмж
  • 11.  Төрийн эдийн засгийн бодлого тус тус хамаардаг. Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үнэ. Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн зардал нь үйлдвэрлэлийн зардлыг бүрдүүлдэг юм. Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үнэ нь уг хүчин зүйлийг өөр зориулалтаар ашиглагдах боломжоос нь хөндийрүүлэхийн тулд түүнийг эзэмшигчдэд пүүсийн төлж байгаа төлбөр болдог учраас үйлдвэрлэлийн хүчин зүйлийг олж авахтай холбогдсон зардал нь түүний үнээр дамжин үйлдвэрлэлийн зардал болон хувирдаг аж. Иймд үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үнэ өсөөд байвал пүүсүүдийн үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж, ашиг нь хорогдох учраас нийлүүлэлт буурч нийт нийлүүлэлтийн муруй зүүн дээш шилждэг. Харин эсрэг тохиолдолд нийлүүлэлт нэмэгдэж нийт нийлүүлэлтийн муруй баруун доош шилжих нь тодорхой байна. Ашиг олох зорилго бүхий пүүсүүдийн хувьд үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг аль болох хямд үнээр олж авахыг эрмэлзэх нь ойлгомжтой. Гэхдээ үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үнэ бүрдэлт нь пүүсүүдийн хүслээс үл хамаарсан, өөрийн зүй тогтолтой байдаг учраас хүчин зүйлийн үнэд нөлөөлдөг бүтээгдэхүүний эрэлт, бүтээмж зэрэг нь мөн нийт нийлүүлэлтэд дам байдлаар нөлөөлдөг байна. Түүнчлэн үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үнэ бүрдэлт нь хүчин зүйлийн зах зээлийн хэв маягаас шууд хамаардаг бөгөөд тэр нь мөн хүчин зүйлийн үнээр дамжин нийт нийлүүлэлтэд нөлөөлдөг. Тухайлбал, хүчин зүйлийн зах зээл монопольт шинжтэй бол үнэ зах зээлийнхээс харьцангуй өндөр тогтоогдож энэ нь пүүсүүдийн зардлыг нэмэгдүүлж, ашгийг нь хорогдуулах учраас нийт нийлүүлэлтийг мөн бууруулах жишээтэй байдаг. Хүчин зүйлийн бүтээмж. Аливаа хүчин зүйлийн бүтээмж нь нэгж хугацаанд үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээгээр тодорхойлогддог учраас хүчин зүйлийн бүтээмж нэмэгдэх тусам нэгж бүтээгдэхүүнд ногдох зардал буурч, улмаар үйлдвэрлэгчдийн хувьд ашиг орлого нэмэгдэх учир нийт нийлүүлэлтийг нэмэгдүүлж, түүний муруйг баруун доош шилжүүлдэг. Ингэхлээр техник, технологийн шинэчлэл нь бүтээмжийн өсөлт, нэгж бүтээгдэхүүнд ногдох зардлын бууралтаар дамжин нийт нийлүүлэлтийг нэмэгдүүлдэг үнийн бус хүчин зүйл болдог аж. Төрийн эдийн засгийн бодлого. Эдүүгээ дэлхийн ихэнх улс оронд эдийн засгийн холимог тогтолцоо зонхилж байгаа талаар хоёрдугаар бүлэгт өгүүлсэн билээ. Гэхдээ ийм тогтоолцооны үед эдийн засаг дахь төрийн оролцоо нь зохицуулалтаар хязгаарлагддаг юм. Төрийн зохицуулалтын эдийн засгийн аргын нэг хэрэгсэл нь татвар гэдгийг бид мэднэ. Аж ахуйн нэгжүүдээс авах татвар нь түүнийг төлөгч пүүсүүдийн хувьд зардал болдог учраас татварын хувь хэмжээ нэмэгдэхэд нийт нийлүүлэлтийн муруйг зүүн дээш шилжүүлдэг. Харин татварын хувь хэмжээ буурахад дээрхийн эсрэгээр нийт нийлүүлэлтийн муруй баруун доош шилждэг байна. Мөн төрөөс аж ахуйн нэгжүүдэд олгох татаасын хэмжээ нэмэгдэхэд татвар буурсантай адилхан үр дүн гардаг аж. Төрөөс эдийн засгийг зохицуулах өөр нэг чиглэл нь үнийн тааз болон үнийн шалыг тогтоох явдал байдаг. Хэрэв төрөөс тогтоосон үнийн тааз нь зах зээлийн үнээс доогуур байвал энэ нь нийт нийлүүлэлтийг бууруулахад хүргэх бөгөөд харин үнийн шал нь зах
  • 12. зээлийн үнээс хэтэрхий өндөр бол нийлүүлэлтийг түр зуур урамшуулах боловч тодорхой хугацааны дараа бууруулахад хүргэдэг. Нийт нийлүүлэлтэд төрийн аппаратын хүнд сурталын үзүүлэх нөлөө асар их. Төрийн аппарат томорсоноор лиценз, зөвшөөрлөөр дамжуулан үйлдвэрлэгчдийг чирэгдүүлэх явдал газар авч, энэ нь авилга, хээл хахуулийг гааруулдаг. Манай орны хувьд л гэхэд ДНД- ний 40 гаруй хувийг улсын төсвөөр дамжуулан хуваарилж байгаагаас харахад нийгмийн амьдралд дахь төрийн оролцооны түвшин ямар их байгаа нь тодорхой байна. Үүнийг дагаад авилга зэрэг сөрөг үзэгдэл ч нэмэгдэж байна.