SlideShare a Scribd company logo
.................................................................................................................................
Сэдэв 1.Хичээл 1
Лекц 1. Бүтээмж, бүтээмжийн тухай үзэл баримтлалууд
1. Бүтээмж, түүний мөн чанар
2. Бүтээмжийн үзэл баримтлалууд
1. Бүтээмж, түүний мөн чанар
Бүтээмж (Productivity) гэсэн ойлголтыг анх 1766 онд физиократ Ф.Кьюсней өөрийн
өгүүллэгтээ хэрэглэжээ. Уг ойлголт нь өмнө нь ХАА-д газрын үржил шим (нэгж
талбайгаас авах ургацын хэмжээ- урожайность), малын ашиг шим-продуктивность),
техникийн хүрээнд машин тоног төхөөрөмжийн бүтээмжийг илэрхийлэх агуулгаар гол
төлөв хэрэглэгдэж байсан. Өнөө үе хүртэл бүтээмжийн утга агуулга улам бүр баяжиж зах
зээлийн нийгэм эдийн засгийн хамгийн түгээмэл ойлголтуудын нэг болсон төдийгүй
онолын бие даасан чиг хандлага, менежментийн өвөрмөц салбар болон хөгжиж байна.
Бүтээмж гэж юу вэ ?
Бүтээмж гэдэг нь нөөцийг гарц болгон хувиргах, өмнөхөөсөө илүү их гарцыг үйлдвэрлэх
чадвар юм. Тиймээс бүтээмж дээшлүүлснээр амьжиргааны түвшин, өрсөлдөх чадвар,
худалдааны тэнцвэр сайжирч, инфляцийн нөлөөлөл багасан улмаар сайн сайхан амьдралд
хүрэх болно.
Хамгийн энгийнээр илэрхийлбэл бүтээмжийг үйлдвэрлэн гаргасан бүтээгдэхүүн болоод
түүнд зарцуулсан орцын хэмжээний харьцаагаар илэрхийлдэг.
Гарц гэдэг нь процессын эцсийн бүтээгдэхүүн буюу бэлэн болсон бараа, үзүүлсэн
үйлчилгээ, харин орц нь тэрхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, үйлчилгээг үзүүлэхэд
зарцуулсан нөөцүүд, тухайлбал хөдөлмөр (хүн хүч), машин тоног төхөөрөмж, эрчим хүч,
түүхий эд материал зэрэг юБүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд орцын хэрэглээг багасгаж,
гарцын үйлдвэрлэлийг өсгөх шаардлагатай. Эцэстээ бүтээмж гэдэг нь аливаа юмыг зөв
хийх, сайн үр дүнг хангах чадвартай байна гэсэн үг.
Бүтээмжийн агуулга, мөн чанарыг тодорхойлох асуудалд 2 талтай хандаж байна. Үүнд:
1. Бүтээмжийг арга хэрэгсэл талаас нь, өөрөөр хэлбэл, эдийн засгийн нэг үзүүлэлт
болохынх нь хувьд тодорхойлох хандлага /явцуу тодорхойлолт/,
2. Бүтээмжийг нийгэм эдийн засгийн үзэл баримтлал талаас, өргөн хүрээг хамарсан
гүнзгий утга агуулгаар тодорхойлох хандлага /нийгэм эдийн засгийн ойлголт гэж үзэх
өргөн хүрээтэй ойлголт/.
Гэвч эдгээр 2 талыг хооронд нь нарийн зааглах боломжгүй, нэгдмэл шинжтэй гэдгийг
судлаачид тэмдэглэсэн байдаг.
1. Бүтээмж-эдийн засгийн үзүүлэлт
Энэ хандлагаар бүтээмжийг: "... гарц орцын харьцаагаар цаг ямагт тодорхойлогдох, бүх
төрлийн нөөцийг /хөдөлмөр, капитал, эрчим хүч, мэдээлэл, цаг хугацаа, менежерийн ур
чадвар / ашиглалтын үр ашгийг илэрхийлэх үзүүлэлт/ гэж үздэг.
Эдийн засгийн үйл ажиллагаатай уялдуулан авч үзвэл бүтээмж нь үр ашгийг өөрөөр
хэлбэл хязгаарлагдмал нөөцөөр нийгэм /хүн/-ийн хязгааргүй өсөн нэмэгдэх хэрэгцээг
хэрхэн яаж хангах вэ? гэсэн эдийн засгийн үндсэн асуудал хэр зэрэг үр ашигтай
шийдвэрлэгдэж байгааг, тодруулбал, бүх төрлийн нөөцийн ашиглалтын байдлыг
илэрхийлэх эдийн засгийн үр ашгийн нэгтгэсэн үзүүлэлт гэж үзэх үндэстэй.
Бүтээмж нь эдийн засгийн системийн /үндэсний эдийн засаг, салбар байгууллага, ААН/цаг
хугацааны тодорхой үед бий болгосон гарцыг /үр дүн /, түүнд зарцуулсан орц /зардал,
нөөц/харьцуулсан харьцаагаар тодорхойлогдох, эдийн засгийн үндсэн асуудал аль
түвшинд хир зэрэг үр дүнтэй шийдвэрлэгдэж байгааг илтгэх үр ашгийн нэгтгэсэн үзүүлэлт
юм.
2. Бүтээмж -нийгэм эдийн засгийн ойлголт
Энэ хандлагаар бүтээмжийн агуулга мөн чанарыг 1950-иад оноос гол төлөв тодорхойлох
болсон. Европын бүтээмжийн агентлагийн Байнгын хорооноос 1959 онд гаргасан
тодорхойлолтод бүтээмжийг: "... Юуны өмнө хүний оюун санаа бөгөөд байгаа зүйлээ
үргэлж сайжруулах эрмэлзлэл, шинэчлэлд зохицох байнгын чармайлт, үйл ажиллагааг
хүнлэг энэрэнгүй болгох пүүсийн итгэл үнэмшил" гэсэн бол С.Чан /Сингапур/ "... өөдрөг
үзэл санааны үнэ цэнэ, өрсөлдөөний гол хүчин зүйлүүдийн нэг" гэж тодорхойлжээ. Харин
М.Ганди /Энэтхэг/: "... хүмүүсийг урамшуулан идэвхижүүлэх бүхэл бүтэн орчинг
бүрдүүлж, тодорхой хугацаанд авяас чадвар эрч хүчээ дайчлан ихийг бүтээх явдал" гэсэн
бол П.Шүрчулуу:" ...Бүтээмж бол нэг талаар нэгж зардлаар ямар үр дүнд хүрч буйг илтгэх
үзүүлэлт, нөгөө талаас хүний оюун ухааны тамир тэнхээний хэрэг бөгөөд хөгжин дэвжих,
нэгэнт бий болсон зүйлсийг цаг ямагт сайжруулах гэсэн эрмэлзлэл" хэмээн 2 талыг
нэгтгэн тодорхойлжээ.
Иймд БҮТЭЭМЖ гэдэг нь нийгэмд хуримтлагдсан мэдлэгийг бүтээлчээр ашиглах үндсэн
дээр хүмүүсийн байнга өөрчлөн сайжруулах хүсэл эрмэлзлэлийг урамшуулан дэмжих
орчин нөхцлийг бүрдүүлэн, өөрчлөлтөд зохицоход чиглэгдсэн удирдлагын тасралтгүй үйл
ажиллагаагаар дамжин хэрэгжих, эдийн засгийн гол субъектүүд /үйлдвэрлэгч, хэрэглэгч /
харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан нийгэм-эдийн засгийн зорилгод хүрэх
баялгийг бүтээх үйл ажиллагааг хамрах цогц ойлголт, түүний хэрэгжилтийн хэмжүүр юм.
Эндээс бүтээмж гэдэг нь эдийн засгийн үзүүлэлт төдийгүй, хүний оюун ухаан, ухамсар,
нийгэм эдийн засгийн бүхий л хүрээг хамарсан гүнзгий утга агуулгатай ойлголт болох нь
харагдаж байна.
2.Бүтээмжийн үзэл баримтлалууд
Эдийн засгийн үр ашгийн шалгуур үзүүлэлтүүдийн системд бүтээмжийн эзлэх байр суурь
Эдийн засагч судлаачид байгууллагын үйл ажиллагааны үр ашигт нөлөөлөх хүчин
зүйлийг тодруулан, шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах оролдлогыг 1950 -иад оноос
хийж дэлхийд алдартай компаниудын ололт амжилтын шалтгааныг судлан нөлөөлсөн
хүчин зүйл, үр ашгийн талаар баримталж ирсэн зарчим, түүний шалгууруудыг
боловсруулжээ.
Үр ашгийн шалгуур- үзүүлэлтүүдийн харьцуулалт
П.Друкер (1954)
П.Питерс,Р.Уотермен(1986)
Д.Синк (1985)
1. Хэрэглэгчийн сэтгэл ханамж
2. Шинэчлэлт
3. Бүтээмж
4. Үйл ажиллагааны төсөв
5. Ажиллагчдын бэлтгэл, сэтгэл зүйн төлөв байдал
6. Удирдлагын чадвар, үр ашиг
7. Нийгмийн хариуцлагын мэдрэмж
1. Тасралтгүй байнгын үйл ажиллагаа
2. Хэрэглэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа
3. Бие даасан бүтээлч үйл ажиллагааг дэмжих
4. Ажиллагчдын бүтээмж
5. Бодит байдлыг мэдрэх чадвартай удирдлага
6. Ажил үйлсдээ үнэнчээр хандах хандлага
7. Удирдлагын чадварлаг цомхон аппарат зохион байгуулалтын энгийн бүтэц
8. Эрх чөлөөг хатуу чанд хяналттай хослуулах
1. Гүйцэтгэлийн түвшин: зорилго, зорилтын хэрэгжилтийн түвшин(тоо, чанар хугацааны
хувьд)
2. Хэмнэлт: төлөвлөгөөт нөөцийг бодит зарцуулалттай харьцуулах харьцаа
3. Чанар: бүтээгдэхүүний хэрэглээ нь тохиромжтой байх, хэрэгцээг хангах шинж
чанаруудын цогц
4. Ашигт ажиллагаа: янз бүрийн үзүүлэлт харьцаагаар
5. Бүтээмж: системийн гарцын тоо хэмжээ ба түүнд зарцуулсан орцын харьцаа
6. Хөдөлмөрлөх орчны чанар: системийн нийгэм-темникийн нөхцөлд хандах ажиллагчдын
сэтгэл зүйн хандлагаар тодорхойлогдоно. Хөдөлмөрийн нөхцөл чухал үүрэгтэй.
7. Шинэчлэлт: аливаа шинэ зүйлсийг үйлдьэрлэл үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд
чиглэгдэнэ.
Эдгээрийг тоон үзүүлэлтээр илэрхийлэн тооцож, дүн шинжилгээ хийх боломжтой .
Д.Синк: дээрх үзүүүлэлтүүд нь өөр хоорондоо нягт уялдаатай гээд эдийн засгийн
системийн гүйцэтгэл, чанарын өндөр түвшин, хэмнэлттэй байвал бүтээмж нь мөн өндөр
байх бөгөөд цаашид хөдөлмөрлөх орчны чанарыг улам сайжруулж шинэчлэлтийг
хэрэгжүүлснээр ашигт ажиллагааг дээшлүүлж улмаар уг систем эдийн засгийн хувьд үр
ашигтай байх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. Гэхдээ үр ашгийн дээрх шалгуур үзүүлэлтүүдийн
шалтгаан-үр дагаварын уялдаа холбоог эргэх холбооны нөлөөллийг тусган дараахи
байдлаар илэрхийлбэл илүү тохиромжтой юм. аливаа эдийн засгийн системд хөдөлмөрлөх
орчны чанарыг сайжруулж, шинэчлэлтийг өргөн хүрээтэй хэрэгжүүлснээр, гүйцэтгэлийн
болон чанарын түвшинг дээшлүүлэн хэмнэлттэй ажиллах нөхцлийг бүрдүүлэх бөгөөд
эдгээрийн үр дүнд бүтээмж өсөж, ашигт ажиллагааны өндөр түвшинд хүрэх боломжтой
болж ингэснээр уг систем эдийн засгийн хувьд үйл ажиллагаагаа үр ашигтай явуулах
нөхцөл бүрдэнэ.
Нөгөө талаар үр ашиг өндөр байх нь эргээд, ашигт ажиллагаанд нөлөөлөн, улмаар
бүтээмж, гүйцэтгэлийн болон чанарын түвшинг дээшлүүлж, үйл ажиллагаагаа хэмнэлттэй
явуулах, хөдөлмөрлөх орчны чанарыг сайжруулах, шинэчлэлт хийх боломжийг
бүрдүүлнэ.
Эндээс үзвэл үр ашгийн шалгуур үзүүлэлтүүдийн системд бүтээмж голлох байр суурь
эзэлдэг тул үр ашгийн шалгуур үзүүлэлтүүдийг менежер бүр байнга харгалзаж, үйл
ажиллагааныхаа залуур, чиглүүлэгч болгон ашиглах нь зүйтэй.
Ихэнх бүтээлүүдэд үр ашиг нь харилцан уялдаатай ч өөр хоорондоо ялгаатай шалгуур
үзүүлэлтүүдээр тодорхойлогддог нь ойлгомжтой боловч, тэдгээр үзүүлэлтүүд, ялангуяа
бүтээмж, гүйцэтгэлийн түвшин, хэмнэлт, ашигт ажиллагаа зэргийг ижил ойлголт гэж үзэх
хандлага, менежер, эдийн засагч, инженерүүдийн дунд нилээд түгээмэл байгаа юм.
Иймээс уг ойлголтуудыг агуулга, үгсийн орчуулгын хувьд харьцуулан тайлбарлах
шаардлагатай юм.
1. Бүтээмж (Productivity): Тодорхой хугацаанд эдийн засгийн систем(үндэсний эдийн
засаг, салбар байгууллага)-ийн гарц(үр дүн), түүнийг бий болгоход зарцуулсан орц
(зардал, нөөц)-ын харьцаагаар тодорхойлогдон, эдийн засгийн үндсэн асуудал аль
түвшинг хэр зэрэг үр ашигтай шийдвэрлэгдэж байгааг илэрхийлдэг, үр ашгийн нэгтгэсэн
үзүүлэлт
2. Үр ашиг (Efficiency): хамгийн бага зардлааар хамгийн их үр дүнд хүрэх эдийн засгийн
үндсэн зарчмын хэрэгжилтийн байдлыг илэрхийлэх үзүүлэлт бөгөөд бүтээмжийн хамгийн
оновчтой төлөв байдлыг тодорхойлох
3. Гүйцэтгэлийн түвшин(Effectiveness): Эдийн засгийн систем нь зорилго, зорилтоо тоо,
чанар болон цаг хугацааны хувьд хэрэгжүүлсэн байдлын түвшин
4. Хэмнэлт (Economy): Төлөвлөгөөт Стандартнөөц ба бодит зарцуулалтын ялгавраар
тодорхойлогдох үзүүлэлт
5. Чанар (Quality): Бүтээгдэхүүн үйлчилгээний тодорхойшинж чанаруудын нийлбэр цогц
бөгөөд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах чадварын түвшинг илтгэх
6. Ашигт ажиллагаа (Profitability): Ашгийн нийт ба цэвэр орлогод болон капиталын
нэгжид ногдох хувийн жингээр тодорхойлогдох үзүүлэлт
7. Хөдөлмөрлөх орчны чанар(Quality of Work Life): Хөдөлмөрийн нөхцөл болон
ажиллагчдын сэтгэл ханамжийн түвшинг илтгэх үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн
материаллаг болон нийгэм, сэтгэл зүйн орчны нөхцөл байдлыг илтгэнэ.
8. Шинэчлэлт (Innovation): Өөрчлөлтийн аливаа үйл явцыг боломж болгон ашиглаж
өөрийн санаагаа хэрэгжүүлэх үйл ажиллагаа бөгөөд зөвхөн техник технологи төдийгүй
нийгэм эдийн засгийн хүрээг хамрах гүнзгий утга агуулгатай.Энэ нь шинэ зүйлсийн
/техник, технологи, бүтээгдэхүүн, санаа, удирдлага, хөдөлмөрийн арга барил
г.м/нэвтрэлтийн түвингээр тодорхойлогдоно.
Бүтээмжийн өсөлт дараахи 5 нөхцөлд хангагдана.
1 дэх нөхцөл:Гарц өсөж, орц буурах: хамгийн их (max)үр дүнд, хамгийн бага
(min)зардлаар хүрэх эдийн засгийн үндсэн зарчим,
2 дахь нөхцөл: Гарц өсөж, орц тогтмол байх: Илүү үр дүнд ижил зардлаар хүрэх
3 дахь нөхцөл: Гарц тогтмол байж, орц буурах: Ижил үр дүнд илүү бага зардлаар хүрэх
4 дэх нөхцөл: Гарцын өсөлт, орцын өсөлтөөс давамгайлах: Хамгийн их(max)үр дүнгийн
5 дахь нөхцөл: Гарцын бууралтаас, орцын бууралт давамгайлах: Хамгийн
бага(min)зардлын зарчимуудыг тус тус илэрхийлдэг.
Бүтээмжийн онол практикт түүнийг 3 үндсэн хэлбэрээр тодорхойлон тооцож байна. Үүнд:
1. Нийт бүтээмж (Total Productivity).Энэ нь эдийн засгийн системийн бүтээмжийн ерөнхий
түвшинг нэгтгэсэн байдлаар илтгэх бөгөөд нийт гарц ба нийт орцын харьцаагаар
тодорхойлогдоно.
2. Үндсэн хүчин зүйлсийн бүтээмж(Total Factor Productivity). Үйлдвэрлэлийн үндсэн
хүчин зүйлс болох хөдөлмөр, капиталын ашиглалтын үр ашгийн түвшинг илтгэх ба
гарцыг хөдөлмөр капиталын нийлбэр орцод харьцуулан тодорхойлдог. Бүтээмжийн энэ
хэлбэр нь ШУТехнологийн дэвшлийн нэвтрэлтийн байдлыг илэрхийлдэг.
3. Тодорхой хүчин зүйлийн бүтээмж /Partial Productivity/.Энэ хэлбэр нь нөөц, зардлын
тодорхой элементүүдийн ашиглалтын үр ашгийг илэрхийлэх бөгөөд хүчин зүйлс тус
бүрээр хөдөлмөрийн, капиталын, материалын, эрчим хүчний бүтээмж гэх мэтээр тооцох
боломжтой. Үүнд:
Эдийн засагт бүтээмжийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол. Бүтээмжийн гүйцэтгэх үүрэг, ач
холбогдолыг дараахи байдлаар тодорхойлж болно. Үүнд:
1. Бүтээмж нь үр ашгийн нэгтгэсэн үзүүлэлт болох тул эдийн засгийн үндсэн асуудал хэр
зэрэг үр ашигтай шийдвэрлэгдэж байгааг, өөрөөр хэлбэл хязгаарлагдмал нөөцийн
ашиглалтын үр өгөөжийг бодитойгоор тодорхойлох боломж олгодог.
2. Бүтээмжийн өсөлт нь аливаа улс орны нийгэм эдийн засгийн хөгжил, дэвшил, хүн
ардын амьжиргааны түвшиний дээшлэлтийн нэг гол эх үүсвэр болдог.
Жишээ нь 1870-1979 он хүртэлх 100 орчим жилийн хугацаанд бүтээмж АНУ-д 1100
хувиар, Японд 2500 хувиар өссөний үр дүнд хүн амд ноогдох үйлдвэрлэлийн хэмжээ
АНУ-д 700 хувиар, Японд 1700 хувиар тус тус нэмэгджээ.
Эдийн засагч П.Самуэльсон улс орнуудын хоцрогдол, буурай хөгжлийн нэг шалтгааныг
бүтээмжийн түвшин доогуур байгаатай холбон тайлбарласан байдаг. Тэрээр бүтээмжийн
түвшин доогуур байх нь ашиг орлого хуримтлалын хэмжээг бууруулан, улмаар капиталын
хөрөнгө оруулалт хийж техник, технологи үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг
хязгаарлах бөгөөд энэ нь эргээд бүтээмжийг бууруулахад хүргэдэг гэж үзсэн байна. Үүний
улмаас буурай хөгжилтэй орнууд Ядуурлын "Чөтгөрийн тойрог"-т эргэлдсээр байдаг
бөгөөд үүнээс гарах нэг арга зам бол бүтээмжийг дээшлүүлэх явдал мөн гэжээ.
Ер нь өндөр бүтээмж өрсөлдөх чадварын нэг чухал хүчин зүйл юм. Энэ талаар
М.Портер:"... Өнөө үе бол өрсөлдөөний эрин үе. Түүний нэг чухал хүчин зүйл нь өндөр
бүтээмж мөн"гэсэн байдаг.
Нөөц баялагийг өрсөлдөхүйц хөрөнгө болгохын тулд юуны өмнө түүнийг үр ашигтай
зарцуулан хэрэглэгчдийн таашаал, эрэлт хэрэгцээнд нийцсэн өндөр чанарын бүтээгдэхүүн,
үйлчилгээг бий болгон зах зээлд түргэн хугацаанд, хэрэгцээтэй тоо хэмжээгээр нь
нийлүүлэх шаардлагатай. Ингэсэн тохиолдолд үйл ажиллагаа нь "өрсөлдөхүйц үйл явц"
болох нөхцөл бүрдэнэ.
Энэхүү томъёололын ерөнхий утга агуулга нь өмнөө тавьсан зорилго зорилтоо
хэрэгжүүлэхийн тулд нөөц баялгийг зүй зохистой, үр ашигтай хуваарилан зарцуулах үйл
ажиллагааг өрсөлдөхүйц түвшинд хүргэн зөв оновчтой зохион байгуулж, бүтээмжийн
өндөр үр дүнд хүрэх аливаа улс орон, бизнесийн байгууллагын чадварыг үндсэндээ
илтгэдэг. Өөрөөр хэлбэл энд өрсөлдөхүйц үйл явц нь хязгаарлагдмал нөөц баялгийн
үржүүлэгчийн үүрэг гүйцэтгэх бөгөөд уг үйл явцын үр дүн бүтээмжийн өсөлтөөр
тодорхойлогдоно.

More Related Content

What's hot

Financial management lecture 1
Financial management lecture 1Financial management lecture 1
Financial management lecture 1Bbujee
 
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Adilbishiin Gelegjamts
 
Санхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн системСанхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн системE-Gazarchin Online University
 
стандарт өртгийн бүртгэл
стандарт өртгийн бүртгэлстандарт өртгийн бүртгэл
стандарт өртгийн бүртгэлEnebish Vandandulam
 
Lecture4,5
Lecture4,5Lecture4,5
Lecture4,5Bbujee
 
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжAdilbishiin Gelegjamts
 
өрхийн төсөв
өрхийн төсөвөрхийн төсөв
өрхийн төсөвsoolo
 
Зардлын бүртгэл Лекц 5,6
Зардлын бүртгэл Лекц 5,6Зардлын бүртгэл Лекц 5,6
Зардлын бүртгэл Лекц 5,6Bbujee
 
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээЗардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээerdenesoyol duudgai
 
Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2Bbujee
 
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidal
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidalLekts 6 sanhuugiin togtwortoi baidal
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidalByambadrj Myagmar
 
лекц 8, 9, 10
лекц 8, 9, 10лекц 8, 9, 10
лекц 8, 9, 10ariunubu
 
Бараа материал ба нөөцийн удирдлага-Үйл ажиллагааны менежмент /Хураангуй/
Бараа материал ба нөөцийн удирдлага-Үйл ажиллагааны менежмент /Хураангуй/Бараа материал ба нөөцийн удирдлага-Үйл ажиллагааны менежмент /Хураангуй/
Бараа материал ба нөөцийн удирдлага-Үйл ажиллагааны менежмент /Хураангуй/Adilbishiin Gelegjamts
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16Tj Crew
 
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал Adilbishiin Gelegjamts
 
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн зааварСанхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн зааварByambadrj Myagmar
 
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэлүйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэлEnebish Vandandulam
 

What's hot (20)

Financial management lecture 1
Financial management lecture 1Financial management lecture 1
Financial management lecture 1
 
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
 
Санхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн системСанхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн систем
 
стандарт өртгийн бүртгэл
стандарт өртгийн бүртгэлстандарт өртгийн бүртгэл
стандарт өртгийн бүртгэл
 
Lecture4,5
Lecture4,5Lecture4,5
Lecture4,5
 
лекц №7
лекц №7лекц №7
лекц №7
 
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
 
өрхийн төсөв
өрхийн төсөвөрхийн төсөв
өрхийн төсөв
 
Зардлын бүртгэл Лекц 5,6
Зардлын бүртгэл Лекц 5,6Зардлын бүртгэл Лекц 5,6
Зардлын бүртгэл Лекц 5,6
 
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээЗардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
 
Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2
 
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidal
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidalLekts 6 sanhuugiin togtwortoi baidal
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidal
 
лекц 8, 9, 10
лекц 8, 9, 10лекц 8, 9, 10
лекц 8, 9, 10
 
Бараа материал ба нөөцийн удирдлага-Үйл ажиллагааны менежмент /Хураангуй/
Бараа материал ба нөөцийн удирдлага-Үйл ажиллагааны менежмент /Хураангуй/Бараа материал ба нөөцийн удирдлага-Үйл ажиллагааны менежмент /Хураангуй/
Бараа материал ба нөөцийн удирдлага-Үйл ажиллагааны менежмент /Хураангуй/
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16
 
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
 
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн зааварСанхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
 
Лекц№5 Хүчин чадлын төлөвлөлт
Лекц№5 Хүчин чадлын төлөвлөлтЛекц№5 Хүчин чадлын төлөвлөлт
Лекц№5 Хүчин чадлын төлөвлөлт
 
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэлүйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл
 
Sb 6 uh
Sb 6 uhSb 6 uh
Sb 6 uh
 

Similar to Бүтээмж

лекц1
лекц1лекц1
лекц1Pmunkh
 
лекц1
лекц1лекц1
лекц1Pmunkh
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргаГончигжавын Болдбаатар
 
Economl1.2020 2021on
Economl1.2020 2021onEconoml1.2020 2021on
Economl1.2020 2021onhicheel2020
 
EconL1.2020- 2021on
EconL1.2020- 2021onEconL1.2020- 2021on
EconL1.2020- 2021onhicheel2020
 
EconL1.2019 2020on
EconL1.2019 2020onEconL1.2019 2020on
EconL1.2019 2020onhicheel2020
 
Econl1. 2019 2020on
Econl1. 2019 2020onEconl1. 2019 2020on
Econl1. 2019 2020onhicheel2020
 
Micro l1.2019 2020
Micro l1.2019 2020Micro l1.2019 2020
Micro l1.2019 2020hicheel2020
 
Lec 1 edin zasag gej yu be
Lec 1 edin zasag gej yu beLec 1 edin zasag gej yu be
Lec 1 edin zasag gej yu beOnobold Odgerel
 
Micro l1. 2020 2021on
Micro l1. 2020 2021onMicro l1. 2020 2021on
Micro l1. 2020 2021onhicheel2020
 
Лекц 1
Лекц 1Лекц 1
Лекц 1Etugen
 
їйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бїтээгдэхїїний єртєгт шингээх арга зїй
їйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бїтээгдэхїїний єртєгт шингээх арга зїйїйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бїтээгдэхїїний єртєгт шингээх арга зїй
їйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бїтээгдэхїїний єртєгт шингээх арга зїйGerel Gerel
 
МЕНЕЖМЕНТИЙН ЭЗО-ийн ХИЧЭЭЛ
МЕНЕЖМЕНТИЙН ЭЗО-ийн ХИЧЭЭЛМЕНЕЖМЕНТИЙН ЭЗО-ийн ХИЧЭЭЛ
МЕНЕЖМЕНТИЙН ЭЗО-ийн ХИЧЭЭЛJust Burnee
 
Ө.Рэнцэндорж Г.Өлзийсайхан Б.Сугармаа - БҮС НУТГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БАЙГУУЛ...
Ө.Рэнцэндорж Г.Өлзийсайхан Б.Сугармаа - БҮС НУТГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БАЙГУУЛ...Ө.Рэнцэндорж Г.Өлзийсайхан Б.Сугармаа - БҮС НУТГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БАЙГУУЛ...
Ө.Рэнцэндорж Г.Өлзийсайхан Б.Сугармаа - БҮС НУТГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БАЙГУУЛ...batnasanb
 
лекц2
лекц2лекц2
лекц2Pmunkh
 

Similar to Бүтээмж (20)

лекц1
лекц1лекц1
лекц1
 
лекц1
лекц1лекц1
лекц1
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
 
Economl1.2020 2021on
Economl1.2020 2021onEconoml1.2020 2021on
Economl1.2020 2021on
 
EconL1.2020- 2021on
EconL1.2020- 2021onEconL1.2020- 2021on
EconL1.2020- 2021on
 
EconL1.2019 2020on
EconL1.2019 2020onEconL1.2019 2020on
EconL1.2019 2020on
 
Econl1. 2019 2020on
Econl1. 2019 2020onEconl1. 2019 2020on
Econl1. 2019 2020on
 
Micro l1.2019 2020
Micro l1.2019 2020Micro l1.2019 2020
Micro l1.2019 2020
 
Online lecture 1
Online lecture 1Online lecture 1
Online lecture 1
 
Sedev 12 nemelt material 2
Sedev 12 nemelt material 2Sedev 12 nemelt material 2
Sedev 12 nemelt material 2
 
Lec 1 edin zasag gej yu be
Lec 1 edin zasag gej yu beLec 1 edin zasag gej yu be
Lec 1 edin zasag gej yu be
 
Micro l1. 2020 2021on
Micro l1. 2020 2021onMicro l1. 2020 2021on
Micro l1. 2020 2021on
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
Лекц 1
Лекц 1Лекц 1
Лекц 1
 
їйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бїтээгдэхїїний єртєгт шингээх арга зїй
їйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бїтээгдэхїїний єртєгт шингээх арга зїйїйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бїтээгдэхїїний єртєгт шингээх арга зїй
їйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бїтээгдэхїїний єртєгт шингээх арга зїй
 
macro micro ediin zasag
macro micro ediin zasagmacro micro ediin zasag
macro micro ediin zasag
 
МЕНЕЖМЕНТИЙН ЭЗО-ийн ХИЧЭЭЛ
МЕНЕЖМЕНТИЙН ЭЗО-ийн ХИЧЭЭЛМЕНЕЖМЕНТИЙН ЭЗО-ийн ХИЧЭЭЛ
МЕНЕЖМЕНТИЙН ЭЗО-ийн ХИЧЭЭЛ
 
Ө.Рэнцэндорж Г.Өлзийсайхан Б.Сугармаа - БҮС НУТГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БАЙГУУЛ...
Ө.Рэнцэндорж Г.Өлзийсайхан Б.Сугармаа - БҮС НУТГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БАЙГУУЛ...Ө.Рэнцэндорж Г.Өлзийсайхан Б.Сугармаа - БҮС НУТГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БАЙГУУЛ...
Ө.Рэнцэндорж Г.Өлзийсайхан Б.Сугармаа - БҮС НУТГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН БАЙГУУЛ...
 
лекц2
лекц2лекц2
лекц2
 

More from Undram J

Сүү сүүн бүтээгдэхүүний танилцуулга, сав баглаа боодол
Сүү сүүн бүтээгдэхүүний танилцуулга, сав баглаа боодолСүү сүүн бүтээгдэхүүний танилцуулга, сав баглаа боодол
Сүү сүүн бүтээгдэхүүний танилцуулга, сав баглаа боодолUndram J
 
Дундаж цалинд нөлөөлөх хүчин зүйлүүд
Дундаж цалинд нөлөөлөх хүчин зүйлүүд Дундаж цалинд нөлөөлөх хүчин зүйлүүд
Дундаж цалинд нөлөөлөх хүчин зүйлүүд Undram J
 
АПУ ХК ажлын капиталын удирдлага
АПУ ХК ажлын капиталын удирдлагаАПУ ХК ажлын капиталын удирдлага
АПУ ХК ажлын капиталын удирдлагаUndram J
 
АПУ ХК-ний авлагын удирдлага
АПУ ХК-ний авлагын удирдлагаАПУ ХК-ний авлагын удирдлага
АПУ ХК-ний авлагын удирдлагаUndram J
 
Yummy delivery project presentation
Yummy delivery project presentationYummy delivery project presentation
Yummy delivery project presentationUndram J
 
Yummy delivery HR project
Yummy delivery HR projectYummy delivery HR project
Yummy delivery HR projectUndram J
 
SCRUM арга
SCRUM аргаSCRUM арга
SCRUM аргаUndram J
 
“DST системс”
“DST системс”“DST системс”
“DST системс”Undram J
 
Усны бүртгэл тооцооны систем
Усны бүртгэл тооцооны системУсны бүртгэл тооцооны систем
Усны бүртгэл тооцооны системUndram J
 
"Миний Монголын Сүү" брендийн маркетингийн зөвлөмж
"Миний Монголын Сүү" брендийн маркетингийн зөвлөмж"Миний Монголын Сүү" брендийн маркетингийн зөвлөмж
"Миний Монголын Сүү" брендийн маркетингийн зөвлөмжUndram J
 
Apple компанийн засаглал
Apple компанийн засаглалApple компанийн засаглал
Apple компанийн засаглалUndram J
 
Google компанийн засаглал
Google компанийн засаглалGoogle компанийн засаглал
Google компанийн засаглалUndram J
 
Макро эдийн засгийн тогтвортой байдал
Макро эдийн засгийн тогтвортой байдалМакро эдийн засгийн тогтвортой байдал
Макро эдийн засгийн тогтвортой байдалUndram J
 
Малколм Балдриж Үндэсний чанарын шагнал
Малколм Балдриж Үндэсний чанарын шагналМалколм Балдриж Үндэсний чанарын шагнал
Малколм Балдриж Үндэсний чанарын шагналUndram J
 
Уул уурхайн салбарын бүтээмж
Уул уурхайн салбарын бүтээмжУул уурхайн салбарын бүтээмж
Уул уурхайн салбарын бүтээмжUndram J
 
World competitiveness report1
World competitiveness report1World competitiveness report1
World competitiveness report1Undram J
 
малколм балдриж үндэсний чанарын шагнал
малколм балдриж үндэсний чанарын шагналмалколм балдриж үндэсний чанарын шагнал
малколм балдриж үндэсний чанарын шагналUndram J
 
Perceived value in banking services of mongolia 2017
Perceived value in banking services of mongolia 2017Perceived value in banking services of mongolia 2017
Perceived value in banking services of mongolia 2017Undram J
 
The impact of perceived risk on online buying behavior 2016
The impact of perceived risk on online buying behavior  2016The impact of perceived risk on online buying behavior  2016
The impact of perceived risk on online buying behavior 2016Undram J
 
Mongolian dairy product competitors 2012
Mongolian dairy product competitors 2012Mongolian dairy product competitors 2012
Mongolian dairy product competitors 2012Undram J
 

More from Undram J (20)

Сүү сүүн бүтээгдэхүүний танилцуулга, сав баглаа боодол
Сүү сүүн бүтээгдэхүүний танилцуулга, сав баглаа боодолСүү сүүн бүтээгдэхүүний танилцуулга, сав баглаа боодол
Сүү сүүн бүтээгдэхүүний танилцуулга, сав баглаа боодол
 
Дундаж цалинд нөлөөлөх хүчин зүйлүүд
Дундаж цалинд нөлөөлөх хүчин зүйлүүд Дундаж цалинд нөлөөлөх хүчин зүйлүүд
Дундаж цалинд нөлөөлөх хүчин зүйлүүд
 
АПУ ХК ажлын капиталын удирдлага
АПУ ХК ажлын капиталын удирдлагаАПУ ХК ажлын капиталын удирдлага
АПУ ХК ажлын капиталын удирдлага
 
АПУ ХК-ний авлагын удирдлага
АПУ ХК-ний авлагын удирдлагаАПУ ХК-ний авлагын удирдлага
АПУ ХК-ний авлагын удирдлага
 
Yummy delivery project presentation
Yummy delivery project presentationYummy delivery project presentation
Yummy delivery project presentation
 
Yummy delivery HR project
Yummy delivery HR projectYummy delivery HR project
Yummy delivery HR project
 
SCRUM арга
SCRUM аргаSCRUM арга
SCRUM арга
 
“DST системс”
“DST системс”“DST системс”
“DST системс”
 
Усны бүртгэл тооцооны систем
Усны бүртгэл тооцооны системУсны бүртгэл тооцооны систем
Усны бүртгэл тооцооны систем
 
"Миний Монголын Сүү" брендийн маркетингийн зөвлөмж
"Миний Монголын Сүү" брендийн маркетингийн зөвлөмж"Миний Монголын Сүү" брендийн маркетингийн зөвлөмж
"Миний Монголын Сүү" брендийн маркетингийн зөвлөмж
 
Apple компанийн засаглал
Apple компанийн засаглалApple компанийн засаглал
Apple компанийн засаглал
 
Google компанийн засаглал
Google компанийн засаглалGoogle компанийн засаглал
Google компанийн засаглал
 
Макро эдийн засгийн тогтвортой байдал
Макро эдийн засгийн тогтвортой байдалМакро эдийн засгийн тогтвортой байдал
Макро эдийн засгийн тогтвортой байдал
 
Малколм Балдриж Үндэсний чанарын шагнал
Малколм Балдриж Үндэсний чанарын шагналМалколм Балдриж Үндэсний чанарын шагнал
Малколм Балдриж Үндэсний чанарын шагнал
 
Уул уурхайн салбарын бүтээмж
Уул уурхайн салбарын бүтээмжУул уурхайн салбарын бүтээмж
Уул уурхайн салбарын бүтээмж
 
World competitiveness report1
World competitiveness report1World competitiveness report1
World competitiveness report1
 
малколм балдриж үндэсний чанарын шагнал
малколм балдриж үндэсний чанарын шагналмалколм балдриж үндэсний чанарын шагнал
малколм балдриж үндэсний чанарын шагнал
 
Perceived value in banking services of mongolia 2017
Perceived value in banking services of mongolia 2017Perceived value in banking services of mongolia 2017
Perceived value in banking services of mongolia 2017
 
The impact of perceived risk on online buying behavior 2016
The impact of perceived risk on online buying behavior  2016The impact of perceived risk on online buying behavior  2016
The impact of perceived risk on online buying behavior 2016
 
Mongolian dairy product competitors 2012
Mongolian dairy product competitors 2012Mongolian dairy product competitors 2012
Mongolian dairy product competitors 2012
 

Бүтээмж

  • 1. ................................................................................................................................. Сэдэв 1.Хичээл 1 Лекц 1. Бүтээмж, бүтээмжийн тухай үзэл баримтлалууд 1. Бүтээмж, түүний мөн чанар 2. Бүтээмжийн үзэл баримтлалууд 1. Бүтээмж, түүний мөн чанар Бүтээмж (Productivity) гэсэн ойлголтыг анх 1766 онд физиократ Ф.Кьюсней өөрийн өгүүллэгтээ хэрэглэжээ. Уг ойлголт нь өмнө нь ХАА-д газрын үржил шим (нэгж талбайгаас авах ургацын хэмжээ- урожайность), малын ашиг шим-продуктивность), техникийн хүрээнд машин тоног төхөөрөмжийн бүтээмжийг илэрхийлэх агуулгаар гол төлөв хэрэглэгдэж байсан. Өнөө үе хүртэл бүтээмжийн утга агуулга улам бүр баяжиж зах зээлийн нийгэм эдийн засгийн хамгийн түгээмэл ойлголтуудын нэг болсон төдийгүй онолын бие даасан чиг хандлага, менежментийн өвөрмөц салбар болон хөгжиж байна. Бүтээмж гэж юу вэ ? Бүтээмж гэдэг нь нөөцийг гарц болгон хувиргах, өмнөхөөсөө илүү их гарцыг үйлдвэрлэх чадвар юм. Тиймээс бүтээмж дээшлүүлснээр амьжиргааны түвшин, өрсөлдөх чадвар, худалдааны тэнцвэр сайжирч, инфляцийн нөлөөлөл багасан улмаар сайн сайхан амьдралд хүрэх болно. Хамгийн энгийнээр илэрхийлбэл бүтээмжийг үйлдвэрлэн гаргасан бүтээгдэхүүн болоод түүнд зарцуулсан орцын хэмжээний харьцаагаар илэрхийлдэг. Гарц гэдэг нь процессын эцсийн бүтээгдэхүүн буюу бэлэн болсон бараа, үзүүлсэн үйлчилгээ, харин орц нь тэрхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, үйлчилгээг үзүүлэхэд зарцуулсан нөөцүүд, тухайлбал хөдөлмөр (хүн хүч), машин тоног төхөөрөмж, эрчим хүч, түүхий эд материал зэрэг юБүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд орцын хэрэглээг багасгаж, гарцын үйлдвэрлэлийг өсгөх шаардлагатай. Эцэстээ бүтээмж гэдэг нь аливаа юмыг зөв хийх, сайн үр дүнг хангах чадвартай байна гэсэн үг. Бүтээмжийн агуулга, мөн чанарыг тодорхойлох асуудалд 2 талтай хандаж байна. Үүнд: 1. Бүтээмжийг арга хэрэгсэл талаас нь, өөрөөр хэлбэл, эдийн засгийн нэг үзүүлэлт болохынх нь хувьд тодорхойлох хандлага /явцуу тодорхойлолт/, 2. Бүтээмжийг нийгэм эдийн засгийн үзэл баримтлал талаас, өргөн хүрээг хамарсан гүнзгий утга агуулгаар тодорхойлох хандлага /нийгэм эдийн засгийн ойлголт гэж үзэх өргөн хүрээтэй ойлголт/.
  • 2. Гэвч эдгээр 2 талыг хооронд нь нарийн зааглах боломжгүй, нэгдмэл шинжтэй гэдгийг судлаачид тэмдэглэсэн байдаг. 1. Бүтээмж-эдийн засгийн үзүүлэлт Энэ хандлагаар бүтээмжийг: "... гарц орцын харьцаагаар цаг ямагт тодорхойлогдох, бүх төрлийн нөөцийг /хөдөлмөр, капитал, эрчим хүч, мэдээлэл, цаг хугацаа, менежерийн ур чадвар / ашиглалтын үр ашгийг илэрхийлэх үзүүлэлт/ гэж үздэг. Эдийн засгийн үйл ажиллагаатай уялдуулан авч үзвэл бүтээмж нь үр ашгийг өөрөөр хэлбэл хязгаарлагдмал нөөцөөр нийгэм /хүн/-ийн хязгааргүй өсөн нэмэгдэх хэрэгцээг хэрхэн яаж хангах вэ? гэсэн эдийн засгийн үндсэн асуудал хэр зэрэг үр ашигтай шийдвэрлэгдэж байгааг, тодруулбал, бүх төрлийн нөөцийн ашиглалтын байдлыг илэрхийлэх эдийн засгийн үр ашгийн нэгтгэсэн үзүүлэлт гэж үзэх үндэстэй. Бүтээмж нь эдийн засгийн системийн /үндэсний эдийн засаг, салбар байгууллага, ААН/цаг хугацааны тодорхой үед бий болгосон гарцыг /үр дүн /, түүнд зарцуулсан орц /зардал, нөөц/харьцуулсан харьцаагаар тодорхойлогдох, эдийн засгийн үндсэн асуудал аль түвшинд хир зэрэг үр дүнтэй шийдвэрлэгдэж байгааг илтгэх үр ашгийн нэгтгэсэн үзүүлэлт юм. 2. Бүтээмж -нийгэм эдийн засгийн ойлголт Энэ хандлагаар бүтээмжийн агуулга мөн чанарыг 1950-иад оноос гол төлөв тодорхойлох болсон. Европын бүтээмжийн агентлагийн Байнгын хорооноос 1959 онд гаргасан тодорхойлолтод бүтээмжийг: "... Юуны өмнө хүний оюун санаа бөгөөд байгаа зүйлээ үргэлж сайжруулах эрмэлзлэл, шинэчлэлд зохицох байнгын чармайлт, үйл ажиллагааг хүнлэг энэрэнгүй болгох пүүсийн итгэл үнэмшил" гэсэн бол С.Чан /Сингапур/ "... өөдрөг үзэл санааны үнэ цэнэ, өрсөлдөөний гол хүчин зүйлүүдийн нэг" гэж тодорхойлжээ. Харин М.Ганди /Энэтхэг/: "... хүмүүсийг урамшуулан идэвхижүүлэх бүхэл бүтэн орчинг бүрдүүлж, тодорхой хугацаанд авяас чадвар эрч хүчээ дайчлан ихийг бүтээх явдал" гэсэн бол П.Шүрчулуу:" ...Бүтээмж бол нэг талаар нэгж зардлаар ямар үр дүнд хүрч буйг илтгэх үзүүлэлт, нөгөө талаас хүний оюун ухааны тамир тэнхээний хэрэг бөгөөд хөгжин дэвжих, нэгэнт бий болсон зүйлсийг цаг ямагт сайжруулах гэсэн эрмэлзлэл" хэмээн 2 талыг нэгтгэн тодорхойлжээ. Иймд БҮТЭЭМЖ гэдэг нь нийгэмд хуримтлагдсан мэдлэгийг бүтээлчээр ашиглах үндсэн дээр хүмүүсийн байнга өөрчлөн сайжруулах хүсэл эрмэлзлэлийг урамшуулан дэмжих орчин нөхцлийг бүрдүүлэн, өөрчлөлтөд зохицоход чиглэгдсэн удирдлагын тасралтгүй үйл ажиллагаагаар дамжин хэрэгжих, эдийн засгийн гол субъектүүд /үйлдвэрлэгч, хэрэглэгч / харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан нийгэм-эдийн засгийн зорилгод хүрэх баялгийг бүтээх үйл ажиллагааг хамрах цогц ойлголт, түүний хэрэгжилтийн хэмжүүр юм. Эндээс бүтээмж гэдэг нь эдийн засгийн үзүүлэлт төдийгүй, хүний оюун ухаан, ухамсар, нийгэм эдийн засгийн бүхий л хүрээг хамарсан гүнзгий утга агуулгатай ойлголт болох нь харагдаж байна.
  • 3. 2.Бүтээмжийн үзэл баримтлалууд Эдийн засгийн үр ашгийн шалгуур үзүүлэлтүүдийн системд бүтээмжийн эзлэх байр суурь Эдийн засагч судлаачид байгууллагын үйл ажиллагааны үр ашигт нөлөөлөх хүчин зүйлийг тодруулан, шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах оролдлогыг 1950 -иад оноос хийж дэлхийд алдартай компаниудын ололт амжилтын шалтгааныг судлан нөлөөлсөн хүчин зүйл, үр ашгийн талаар баримталж ирсэн зарчим, түүний шалгууруудыг боловсруулжээ. Үр ашгийн шалгуур- үзүүлэлтүүдийн харьцуулалт П.Друкер (1954) П.Питерс,Р.Уотермен(1986) Д.Синк (1985) 1. Хэрэглэгчийн сэтгэл ханамж 2. Шинэчлэлт 3. Бүтээмж 4. Үйл ажиллагааны төсөв 5. Ажиллагчдын бэлтгэл, сэтгэл зүйн төлөв байдал 6. Удирдлагын чадвар, үр ашиг 7. Нийгмийн хариуцлагын мэдрэмж 1. Тасралтгүй байнгын үйл ажиллагаа 2. Хэрэглэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа 3. Бие даасан бүтээлч үйл ажиллагааг дэмжих 4. Ажиллагчдын бүтээмж 5. Бодит байдлыг мэдрэх чадвартай удирдлага 6. Ажил үйлсдээ үнэнчээр хандах хандлага 7. Удирдлагын чадварлаг цомхон аппарат зохион байгуулалтын энгийн бүтэц
  • 4. 8. Эрх чөлөөг хатуу чанд хяналттай хослуулах 1. Гүйцэтгэлийн түвшин: зорилго, зорилтын хэрэгжилтийн түвшин(тоо, чанар хугацааны хувьд) 2. Хэмнэлт: төлөвлөгөөт нөөцийг бодит зарцуулалттай харьцуулах харьцаа 3. Чанар: бүтээгдэхүүний хэрэглээ нь тохиромжтой байх, хэрэгцээг хангах шинж чанаруудын цогц 4. Ашигт ажиллагаа: янз бүрийн үзүүлэлт харьцаагаар 5. Бүтээмж: системийн гарцын тоо хэмжээ ба түүнд зарцуулсан орцын харьцаа 6. Хөдөлмөрлөх орчны чанар: системийн нийгэм-темникийн нөхцөлд хандах ажиллагчдын сэтгэл зүйн хандлагаар тодорхойлогдоно. Хөдөлмөрийн нөхцөл чухал үүрэгтэй. 7. Шинэчлэлт: аливаа шинэ зүйлсийг үйлдьэрлэл үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд чиглэгдэнэ. Эдгээрийг тоон үзүүлэлтээр илэрхийлэн тооцож, дүн шинжилгээ хийх боломжтой . Д.Синк: дээрх үзүүүлэлтүүд нь өөр хоорондоо нягт уялдаатай гээд эдийн засгийн системийн гүйцэтгэл, чанарын өндөр түвшин, хэмнэлттэй байвал бүтээмж нь мөн өндөр байх бөгөөд цаашид хөдөлмөрлөх орчны чанарыг улам сайжруулж шинэчлэлтийг хэрэгжүүлснээр ашигт ажиллагааг дээшлүүлж улмаар уг систем эдийн засгийн хувьд үр ашигтай байх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. Гэхдээ үр ашгийн дээрх шалгуур үзүүлэлтүүдийн шалтгаан-үр дагаварын уялдаа холбоог эргэх холбооны нөлөөллийг тусган дараахи байдлаар илэрхийлбэл илүү тохиромжтой юм. аливаа эдийн засгийн системд хөдөлмөрлөх орчны чанарыг сайжруулж, шинэчлэлтийг өргөн хүрээтэй хэрэгжүүлснээр, гүйцэтгэлийн болон чанарын түвшинг дээшлүүлэн хэмнэлттэй ажиллах нөхцлийг бүрдүүлэх бөгөөд эдгээрийн үр дүнд бүтээмж өсөж, ашигт ажиллагааны өндөр түвшинд хүрэх боломжтой болж ингэснээр уг систем эдийн засгийн хувьд үйл ажиллагаагаа үр ашигтай явуулах нөхцөл бүрдэнэ. Нөгөө талаар үр ашиг өндөр байх нь эргээд, ашигт ажиллагаанд нөлөөлөн, улмаар бүтээмж, гүйцэтгэлийн болон чанарын түвшинг дээшлүүлж, үйл ажиллагаагаа хэмнэлттэй явуулах, хөдөлмөрлөх орчны чанарыг сайжруулах, шинэчлэлт хийх боломжийг бүрдүүлнэ. Эндээс үзвэл үр ашгийн шалгуур үзүүлэлтүүдийн системд бүтээмж голлох байр суурь эзэлдэг тул үр ашгийн шалгуур үзүүлэлтүүдийг менежер бүр байнга харгалзаж, үйл ажиллагааныхаа залуур, чиглүүлэгч болгон ашиглах нь зүйтэй. Ихэнх бүтээлүүдэд үр ашиг нь харилцан уялдаатай ч өөр хоорондоо ялгаатай шалгуур үзүүлэлтүүдээр тодорхойлогддог нь ойлгомжтой боловч, тэдгээр үзүүлэлтүүд, ялангуяа
  • 5. бүтээмж, гүйцэтгэлийн түвшин, хэмнэлт, ашигт ажиллагаа зэргийг ижил ойлголт гэж үзэх хандлага, менежер, эдийн засагч, инженерүүдийн дунд нилээд түгээмэл байгаа юм. Иймээс уг ойлголтуудыг агуулга, үгсийн орчуулгын хувьд харьцуулан тайлбарлах шаардлагатай юм. 1. Бүтээмж (Productivity): Тодорхой хугацаанд эдийн засгийн систем(үндэсний эдийн засаг, салбар байгууллага)-ийн гарц(үр дүн), түүнийг бий болгоход зарцуулсан орц (зардал, нөөц)-ын харьцаагаар тодорхойлогдон, эдийн засгийн үндсэн асуудал аль түвшинг хэр зэрэг үр ашигтай шийдвэрлэгдэж байгааг илэрхийлдэг, үр ашгийн нэгтгэсэн үзүүлэлт 2. Үр ашиг (Efficiency): хамгийн бага зардлааар хамгийн их үр дүнд хүрэх эдийн засгийн үндсэн зарчмын хэрэгжилтийн байдлыг илэрхийлэх үзүүлэлт бөгөөд бүтээмжийн хамгийн оновчтой төлөв байдлыг тодорхойлох 3. Гүйцэтгэлийн түвшин(Effectiveness): Эдийн засгийн систем нь зорилго, зорилтоо тоо, чанар болон цаг хугацааны хувьд хэрэгжүүлсэн байдлын түвшин 4. Хэмнэлт (Economy): Төлөвлөгөөт Стандартнөөц ба бодит зарцуулалтын ялгавраар тодорхойлогдох үзүүлэлт 5. Чанар (Quality): Бүтээгдэхүүн үйлчилгээний тодорхойшинж чанаруудын нийлбэр цогц бөгөөд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах чадварын түвшинг илтгэх 6. Ашигт ажиллагаа (Profitability): Ашгийн нийт ба цэвэр орлогод болон капиталын нэгжид ногдох хувийн жингээр тодорхойлогдох үзүүлэлт 7. Хөдөлмөрлөх орчны чанар(Quality of Work Life): Хөдөлмөрийн нөхцөл болон ажиллагчдын сэтгэл ханамжийн түвшинг илтгэх үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн материаллаг болон нийгэм, сэтгэл зүйн орчны нөхцөл байдлыг илтгэнэ. 8. Шинэчлэлт (Innovation): Өөрчлөлтийн аливаа үйл явцыг боломж болгон ашиглаж өөрийн санаагаа хэрэгжүүлэх үйл ажиллагаа бөгөөд зөвхөн техник технологи төдийгүй нийгэм эдийн засгийн хүрээг хамрах гүнзгий утга агуулгатай.Энэ нь шинэ зүйлсийн /техник, технологи, бүтээгдэхүүн, санаа, удирдлага, хөдөлмөрийн арга барил г.м/нэвтрэлтийн түвингээр тодорхойлогдоно. Бүтээмжийн өсөлт дараахи 5 нөхцөлд хангагдана. 1 дэх нөхцөл:Гарц өсөж, орц буурах: хамгийн их (max)үр дүнд, хамгийн бага (min)зардлаар хүрэх эдийн засгийн үндсэн зарчим, 2 дахь нөхцөл: Гарц өсөж, орц тогтмол байх: Илүү үр дүнд ижил зардлаар хүрэх 3 дахь нөхцөл: Гарц тогтмол байж, орц буурах: Ижил үр дүнд илүү бага зардлаар хүрэх
  • 6. 4 дэх нөхцөл: Гарцын өсөлт, орцын өсөлтөөс давамгайлах: Хамгийн их(max)үр дүнгийн 5 дахь нөхцөл: Гарцын бууралтаас, орцын бууралт давамгайлах: Хамгийн бага(min)зардлын зарчимуудыг тус тус илэрхийлдэг. Бүтээмжийн онол практикт түүнийг 3 үндсэн хэлбэрээр тодорхойлон тооцож байна. Үүнд: 1. Нийт бүтээмж (Total Productivity).Энэ нь эдийн засгийн системийн бүтээмжийн ерөнхий түвшинг нэгтгэсэн байдлаар илтгэх бөгөөд нийт гарц ба нийт орцын харьцаагаар тодорхойлогдоно. 2. Үндсэн хүчин зүйлсийн бүтээмж(Total Factor Productivity). Үйлдвэрлэлийн үндсэн хүчин зүйлс болох хөдөлмөр, капиталын ашиглалтын үр ашгийн түвшинг илтгэх ба гарцыг хөдөлмөр капиталын нийлбэр орцод харьцуулан тодорхойлдог. Бүтээмжийн энэ хэлбэр нь ШУТехнологийн дэвшлийн нэвтрэлтийн байдлыг илэрхийлдэг. 3. Тодорхой хүчин зүйлийн бүтээмж /Partial Productivity/.Энэ хэлбэр нь нөөц, зардлын тодорхой элементүүдийн ашиглалтын үр ашгийг илэрхийлэх бөгөөд хүчин зүйлс тус бүрээр хөдөлмөрийн, капиталын, материалын, эрчим хүчний бүтээмж гэх мэтээр тооцох боломжтой. Үүнд: Эдийн засагт бүтээмжийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол. Бүтээмжийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдолыг дараахи байдлаар тодорхойлж болно. Үүнд: 1. Бүтээмж нь үр ашгийн нэгтгэсэн үзүүлэлт болох тул эдийн засгийн үндсэн асуудал хэр зэрэг үр ашигтай шийдвэрлэгдэж байгааг, өөрөөр хэлбэл хязгаарлагдмал нөөцийн ашиглалтын үр өгөөжийг бодитойгоор тодорхойлох боломж олгодог. 2. Бүтээмжийн өсөлт нь аливаа улс орны нийгэм эдийн засгийн хөгжил, дэвшил, хүн ардын амьжиргааны түвшиний дээшлэлтийн нэг гол эх үүсвэр болдог. Жишээ нь 1870-1979 он хүртэлх 100 орчим жилийн хугацаанд бүтээмж АНУ-д 1100 хувиар, Японд 2500 хувиар өссөний үр дүнд хүн амд ноогдох үйлдвэрлэлийн хэмжээ АНУ-д 700 хувиар, Японд 1700 хувиар тус тус нэмэгджээ. Эдийн засагч П.Самуэльсон улс орнуудын хоцрогдол, буурай хөгжлийн нэг шалтгааныг бүтээмжийн түвшин доогуур байгаатай холбон тайлбарласан байдаг. Тэрээр бүтээмжийн түвшин доогуур байх нь ашиг орлого хуримтлалын хэмжээг бууруулан, улмаар капиталын хөрөнгө оруулалт хийж техник, технологи үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг хязгаарлах бөгөөд энэ нь эргээд бүтээмжийг бууруулахад хүргэдэг гэж үзсэн байна. Үүний улмаас буурай хөгжилтэй орнууд Ядуурлын "Чөтгөрийн тойрог"-т эргэлдсээр байдаг бөгөөд үүнээс гарах нэг арга зам бол бүтээмжийг дээшлүүлэх явдал мөн гэжээ. Ер нь өндөр бүтээмж өрсөлдөх чадварын нэг чухал хүчин зүйл юм. Энэ талаар М.Портер:"... Өнөө үе бол өрсөлдөөний эрин үе. Түүний нэг чухал хүчин зүйл нь өндөр бүтээмж мөн"гэсэн байдаг.
  • 7. Нөөц баялагийг өрсөлдөхүйц хөрөнгө болгохын тулд юуны өмнө түүнийг үр ашигтай зарцуулан хэрэглэгчдийн таашаал, эрэлт хэрэгцээнд нийцсэн өндөр чанарын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгон зах зээлд түргэн хугацаанд, хэрэгцээтэй тоо хэмжээгээр нь нийлүүлэх шаардлагатай. Ингэсэн тохиолдолд үйл ажиллагаа нь "өрсөлдөхүйц үйл явц" болох нөхцөл бүрдэнэ. Энэхүү томъёололын ерөнхий утга агуулга нь өмнөө тавьсан зорилго зорилтоо хэрэгжүүлэхийн тулд нөөц баялгийг зүй зохистой, үр ашигтай хуваарилан зарцуулах үйл ажиллагааг өрсөлдөхүйц түвшинд хүргэн зөв оновчтой зохион байгуулж, бүтээмжийн өндөр үр дүнд хүрэх аливаа улс орон, бизнесийн байгууллагын чадварыг үндсэндээ илтгэдэг. Өөрөөр хэлбэл энд өрсөлдөхүйц үйл явц нь хязгаарлагдмал нөөц баялгийн үржүүлэгчийн үүрэг гүйцэтгэх бөгөөд уг үйл явцын үр дүн бүтээмжийн өсөлтөөр тодорхойлогдоно.