SlideShare a Scribd company logo
1 of 72
НИЙТ ЭРЭЛТ / Aggregate Demand /
1. Нийт эрэлтийг тодорхойлох нь
2. Нийт эрэлтийн функц
3. Нийт эрэлтийн муруй
4. Нийт эрэлтийн муруй налалт
5. Нийт эрэлтэд нөлөөлөх үнийн бус хүчин зүйлс
1. Нийт эрэлтийг тодорхойлох нь
Эдийн засагчид нийт эрэлт, нийт нийлүүлэлтийн
загварыг ашиглан макро эдийн засгийн ерөнхий төлөв
байдалд эдийн засгийн судалгааны аргуудын
тусламжтайгаар шинжилгээ хийдэг.
Нийт эрэлтийг тодорхойлохын тулд микро түвшний
дараах үндсэн ойлголтуудыг макро түвшинд буулгах
шаардлагатай болдог.
Үүнд:
d
d
Q AD
P P

 
 

 
- Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийн
тоо хэмжээ
- Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ
- Нийт эрэлтийн тоо хэмжээ
- Үнийн ерөнхий түвшин
Дээрхээс харвал макро түвшинд шинжилгээ
хийхийн тулд тухайн нэг бүтээгдэхүүн, үйлчилгээний
эрэлтийн тоо хэмжээг нийт эрэлт, харин бүтээгдэхүүн,
үйлчилгээний үнийг үнийн ерөнхий түвшин гэсэн
ойлголтруу тус тус буулгах болж байна.
d
Q
d
P
AD
P
Үнийн ерөнхий түвшин гэдэг нь бүх
бүтээгдэхүүн, үйлчилгээний үнүүдийг нэгтгэсэн үнийн
дундаж түвшин юм.
Эдийн засагчид үнийн ерөнхий түвшинг хэмжихдээ
тухайн хийж буй судалгааныхаа онцлогоос хамаарч
ямар нэгэн үнийн индексийг ашигладаг.
Нийт эрэлт гэдэг нь үнийн ерөнхий түвшин бүрт өрх
гэрүүд, пүүсүүд, засгийн газар ба гадаадын
оролцогчийн худалдан авахаар төлөвлөсөн
бүтээгдэхүүн, үйлчилгээний нийт хэмжээ юм.
Энэ утгаараа нийт эрэлтийг өрх гэрүүд, пүүсүүд ,
засгийн газар болон гадаадын оролцогчийн тухайн
хугацаанд хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж буй
зардлаар тодорхойлох боломжтой
Өөрөөр хэлбэл, эдийн засагт оролцогчдын худалдан
авахаар төлөвлөж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний
нийт хэмжээ үнийн ерөнхий түвшнээс хамаарна.
Харин эдийн засаг дахь нийт үйлдвэрлэлийн хэмжээ нь
бодит ДНБ юм.
Нийт эрэлтийг томъёолбол:
- Нийт эрэлтийн тоо хэмжээ буюу нийт
төлөвлөгдсөн зардлын хэмжээ
- Өрхүүдийн хэрэглээндээ зарцуулахаар
төлөвлөж буй зардал
p p p p
AD E C G I NX
    
AD E

p
C
- Хувийн секторт ажиллаж буй пүүсүүдийн
хөрөнгө оруулалтандаа зарцуулахаар төлөвлөж
буй зардал
- Засгийн газрын хэрэглээндээ зарцуулахаар
төлөвлөж буй зардал
- Гадаадын оролцогчийн тухайн улсаас
болон тухайн улсын субъектүүдийн гадаадаас
бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад
зарцуулахаар төлөвлөж буй зардал
/ NX = E – M /
p
I
p
G
p
NX
2. Нийт эрэлтийн функц.
Нийт төлөвлөгдсөн зардал буюу нийт эрэлтийн
тодорхойлолтоос үзвэл нийт эрэлтэд макро түвшний
олон хүчин зүйл нөлөөлж байдаг нь тодорхой
харагдаж байна.
Үүнээс үндэслэн нийт эрэлтийг функц хэлбэрээр
дараах байдлаар тодорхойлж болно.
( , , , , )
p p p p
AD E f P C G I NX
 
-Үнийн ерөнхий түвшин
- Нийт эрэлтийн тоо хэмжээ буюу нийт
төлөвлөгдсөн зардлын хэмжээ
- Өрхүүдийн хэрэглээндээ зарцуулахаар
төлөвлөж буй зардал
- Засгийн газрын хэрэглээндээ зарцуулахаар
төлөвлөж буй зардал
- Хувийн секторт ажиллаж буй пүүсүүдийн
хөрөнгө оруулалтандаа зарцуулахаар
төлөвлөж буй зардал
P
AD E

p
C
p
G
p
I
- Гадаадын оролцогчийн тухайн улсаас
болон тухайн улсын субъектүүдийн
гадаадаас бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан
авахад зарцуулахаар төлөвлөж буй зардал
Дээрх функцээс эдийн засгийн субъектүүдийн
тухайн хугацаанд хэрэглээндээ зарцуулахаар
төлөвлөж буй нийт зардлуудад нөлөөлж буй хүчин
зүйлс нь нийт эрэлтийн тоо хэмжээнд нөлөөлнө гэдэг
нь илэрхий юм.
p
NX
Тухайлбал, өрхүүдийн хэрэглээндээ зарцуулахаар
төлөвлөж буй зардалд тухайн хугацаан дахь
хэрэглэгчдийн эзэмшиж байгаа мөнгөн хөрөнгө,
хүлээлт, өр зээл, татварын түвшин зэрэг нь нөлөөлж
байх бөгөөд эдгээр хүчин зүйл нь нийт эрэлтэд
нөлөөлнө гэсэн үг.
Макро түвшинд үнийн ерөнхий түвшний
өөрчлөлт буюу инфляци эсвэл дефляцид эдийн
засагчид гол анхаарлаа хандуулдаг.
Үүний шалтгааныг үнийн ерөнхий түвшний
өөрчлөлт нь нэг талаас өрхүүдийн амьжиргааны
түвшин , нөгөө талаас пүүсүүдийн үйлдвэрлэлийн
зардал болон бусад эдийн засгийн үйл ажиллагаанд
оролцогч субъектүүдийн үйл хөдлөлд хүчтэй
нөлөөлж байдагтай холбон үзэж болно.
Иймээс бусад хүчин зүйл тогтмол байхад нийт
эрэлтийг зөвхөн үнийн ерөнхий түвшнээс
хамааруулан тодорхойлно.
( )
AD E f P
 
Энэ нь макро түвшний бусад хүчин зүйл тогтмол
байхад нийт эрэлт болон үнийн ерөнхий түвшний
сөрөг хамаарлыг илэрхийлнэ.
3.Нийт эрэлтийн муруй
Нийт эрэлтийн функцийг тодорхойлохдоо бусад
хүчин зүйл тогтмол байхад нийт эрэлтийн тоо
хэмжээг үнийн ерөнхий түвшнээс хамааруулан авч
үзсэн.
Тухайн нэг бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийн тоо
хэмжээ болон үнэ нь урвуу хамааралтай байдаг.
Үүнтэй нэгэн адил нийт эрэлт буюу нийт
төлөвлөгдсөн зардал нь үнийн ерөнхий түвшинтэй
урвуу хамааралтай байна.
Микро түвшинд бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ
болон эрэлтийн тоо хэмжээ хоорондын урвуу
хамаарлыг орлого ба орлуулалтын нөлөөлөлтэй
холбон тайлбарладаг.
Тухайлбал, бусад хүчин зүйл тогтмол байхад
тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ буурснаар
хэрэглэгчийн хувьд тогтмол орлогоороо илүү олон
бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах боломжтой
болно /орлогын нөлөө/,
Нөгөө талаас энэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бусад
бүтээгдэхүүн, үйлчилгээтэй харьцуулахад хямд болох
тул хэрэглэгч эрэлтийнхээ тоо хэмжээг
нэмэгдүүлнэ./орлуулалтын нөлөө/
Нийт эрэлтийн тоо хэмжээ болон үнийн ерөнхий
түвшний урвуу хамаарлыг орлого ба орлуулалтын
нөлөөгөөр тайлбарлах боломжгүй.
Учир нь:
1. Үнийн ерөнхий түвшин нь маш олон төрлийн
бүтээгдэхүүн, үйлчилгээний үнүүдийг нэгтгэсэн
дундаж үнэ учраас орлуулалтын нөлөөлөл бий болох
боломжгүй.
2. Тухайн нэг бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийн
муруй нь хэрэглэгчийн тогтмол орлогын түвшин дэх
эрэлтийн тоо хэмжээ болон үнийн урвуу хамаарлыг
харуулдаг бол нийт эрэлтийн муруй нь хэрэглэгчдийн
орлого болон үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийн
харилцан хамаарлыг харуулдаг.
Эндээс хийж буй дүгнэлт бол бусад хүчин зүйл
тогтмол байхад үнийн ерөнхий түвшин буурвал эдийн
засгийн субъектүүд хэрэглээндээ зарцуулахаар
төлөвлөж байгаа зардлаа нэмэгдүүлэх хандлагатай
бөгөөд эсрэг тохиолдолд бууруулна.
Энэ хамаарлыг нийт эрэлтийн муруй харуулна.
Нийт эрэлтийн муруй .
AD 2 AD 1
P 1
P 2
AD=E
P=f(E)
P
Математик утгаараа нийт эрэлтийн муруй нь нийт
эрэлтийн функцийн урвуу функцийн график дүрслэл
байдаг.
Иймээс нь нийт эрэлтийн функцийн урвуу функц
юм.
Дээрх графикаас нийт эрэлтийн муруйн хувьд
дараах хамаарал ажиглагдаж байна.
( )
P f E

1 2 1 2
1 2 1 2
P P AD AD
P P AD AD
 
    
 
 
    
 
 
Бусад хүчин зүйлс тогтмол гэж үзвэл үнийн ерөнхий
түвшин өндөр байхад эдийн засаг дахь агентуудын
худалдан авах бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ
бага, харин үнийн ерөнхий түвшин бага байхад
агентуудын худалдан авах бүтээгдэхүүн,
үйлчилгээний хэмжээ их байдаг.
Энэхүү үнийн ерөнхий түвшин ба бодит ДНБ
хамаарлыг нийт эрэлтийн муруйгаар дүрсэлдэг
The aggregate demand curve
Example of aggregate demand
RICE
LEVEL
C I G X M AD
200 300 50 100 50 450 50
180 320 60 105 100 425 160
160 340 70 110 150 400 270
140 360 80 115 200 375 380
120 380 90 120 250 350 490
100 400 100 125 300 325 600
80 420 110 130 350 300 710
60 440 120 135 400 275 820
4.Нийт эрэлтийн муруйн налалт
Дээр тэмдэглэснээр нийт эрэлтийн муруйн сөрөг
налалтыг орлого болон орлуулалтын нөлөөгөөр
тайлбарлах боломжгүй учраас ямар хүчин зүйлс
үнийн ерөнхий түвшин өсөхөд төлөвлөсөн зардлынхаа
хэмжээг /AD/ бууруулахад хүргэдэг вэ? гэсэн
асуултанд хариулт олох шаардлагатай болно.
Энэ асуултын хариулт нь дараах хүчин зүйлстэй
холбоотой.
Үүнд:
 Пигугийн хөрөнгийн нөлөө
 Кейнсийн зээлийн хүүгийн нөлөө
 Манделл - Флемингийн валютын ханшны нөлөө
Пигугийн хөрөнгийн нөлөө.
Хэрэглэгчдийн эзэмшиж буй нийт мөнгөн
хөрөнгийн хэмжээг тогтмол гэж үзье.
Энэ тохиолдолд үнийн ерөнхий түвшин өсвөл
хэрэглэгчдийн эзэмшиж байгаа мөнгөн хөрөнгийн
худалдан авах чадвар буурах бөгөөд энэ нь
хэрэглэгчдийг төлөвлөсөн хэрэглээний зардлаа
бууруулахад хүргэнэ.
Харин бодит худалдан авах чадвар буурах нь нийт
эрэлтийг бууруулах ба энэхүү нөлөөг эдийн засагчид
баялгийн нөлөө гэдэг
Эндээс нийт эрэлтийн бүрэлдэхүүн хэсэг болох
төлөвлөгдсөн хэрэглээний зардал буурч байгаа учраас
үнийн ерөнхий түвшин өссөнөөр нийт эрэлтийн тоо
хэмжээ буурна.
Кейнсийн зээлийн хүүгийн нөлөө.
Үнийн ерөнхий түвшин өсөхөд эдийн засгийн
субъектүүдийн хувьд өмнө төлөвлөсөн зардлаа
санхүүжүүлэхийн тулд тэдэнд илүү их хэмжээний
мөнгө хэрэгтэй болно.
Мөнгөний нийлүүлэлт тогтмол байгаа үед үнийн
түвшин өсөх нь мөнгөний эрэлтийг нэмэгдүүлснээр
бодит хүүгийн түвшин өсөхөд хүргэдэг.
Үүний улмаас аж ахуй эрхлэгчид хөрөнгө
оруулалтынхаа хэмжээг бууруулна.
Өөрөөр хэлбэл аж ахуй эрхлэгчдийн хийж буй
хөрөнгө оруулалтын алдагдсан боломжийн өртөг
ихсэж байна.
Мөн түүнчлэн үнийн түвшний өсөлт нь бодит
хүүгийн түвшнийг өсгөснөөр өрх гэрүүдийн хувьд
хадгаламж хийх тохиолдолд ирээдүйд илүү орлого
олох боломжийг нэмэгдүүлнэ.
Иймээс өрх гэрүүдэд өнөөгийн ба ирээдүйн
хэрэглээний хооронд сонголт хийх шаардлага тулгарч
байна.
Улмаар хөрөнгө оруулалтын болон өнөөгийн
хэрэглээний зарлагын бууралт нь нийт эрэлтийг
бууруулна. Ийнхүү үүсч буй нөлөөллийг зээлийн
хүүгийн нөлөө гэнэ.
Манделл-Флемингийн валютын ханшны нөлөө.
Үнийн ерөнхий түвшин буурснаар хүү буурна.
Ингэснээр зарим хөрөнгө оруулагчид гадаадад
хөрөнгө оруулалт хийж илүү их хэмжээний ашиг
олохыг эрмэлзэнэ.
Жишээлбэл, засгийн газрын бондын хүү буурахад
эдийн засгийн субъектүүд бусад улсын засгийн газрын
бондыг худалдаж авахын тулд өөрийн улсын засгийн
газрын бондыг зарах сонирхолтой болно.
Тухайн улсын эдийн засгийн харъяатууд хөрөнгөө
хилийн чанад уруу шилжүүлэх хандлагатай болох тул
гадаадын валютын зах зээл дээр тухайн улсын мөнгөн
тэмдэгтийн нийлүүлэлтийг өсгөнө.
Энэхүү нийлүүлэлтийн өсөлт нь тухайн улсын мөнгөн
тэмдэгтийн бусад валюттай харьцах ханшийг
бууруулна.
Өөрөөр хэлбэл, тухайн улсын мөнгөн тэмдэгтийн
бодит ханш унана гэсэн үг.
Иймээс гадаадынхны хувьд тухайн улсын
бүтээгдэхүүн, үйлчилгээ өмнөхөөсөө илүү хямд болох
учраас экспорт нэмэгдэж, харин тухайн улсын эдийн
засгийн субъектүүдийн хувьд бусад улсын
бүтээгдэхүүн, үйлчилгээ үнэтэй болох учраас импорт
буурна.
Үүний үр дүнд цэвэр экспорт өсч, нийт эрэлтийн
тоо хэмжээ нэмэгдэнэ.
Товчоор хэлбэл:
Үнийн ерөнхий түвшин буурах нь хүүгийн түвшний
бууралтыг бий болгож үүний улмаас валютын бодит
ханш буурах бөгөөд энэ бууралт нь тухайн улсын
цэвэр экспортыг урамшуулж нийт эрэлт өснө.
Нийт эрэлтийн тоо хэмжээ болон үнийн ерөнхий
түвшний урвуу хамаарлын шалтгааныг тайлбарлаж
байгаа дээрх ялгаатай гурван хүчин зүйлс нь холимог
шинж чанартай эсвэл аль нэг нь давамгайлах
нөлөөлөлтэй байж болно.
Өөрөөр хэлбэл, үнийн ерөнхий түвшин өсөхөд
нийт эрэлтийн тоо хэмжээ буурч байгаа нь дээрх
гурван хүчин зүйлийн аль алинтай холбоотой байж
болох бөгөөд эсвэл аль нэг нь дангаараа энэхүү
өөрчлөлтийг тайлбарлах боломжтой.
5.Нийт эрэлтэд нөлөөлөх үнийн бус хүчин зүйлс
Үнийн ерөнхий түвшин өөрчлөгдсөнөөр нийт
эрэлтийн муруйн дагуух шилжилт бий болж нийт
эрэлтийн тоо хэмжээ өөрчлөгдөх бөгөөд үүнийг цэгэн
шилжилт гэж нэрлэдэг.
Түүнчлэн үнийн ерөнхий түвшин тогтмол байхад
нийт эрэлтийн муруйг тодорхойлоход тогтмолоор авч
үзсэн хүчин зүйлүүд өөрчлөгдөхөд нийт эрэлтийн
өөрчлөлт бий болох бөгөөд нийт эрэлт ихсэж, багасна.
Үүний үр дүнд нийт эрэлтийн муруй бүхэлдээ
баруун, зүүн тийш параллель шилжилт хийнэ.
Нийт эрэлтийн үнийн бус хүчин зүйлсэд нийт
эрэлтийг тодорхойлоход авч үзсэн эдийн засгийн
субъектүүдийн хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж
буй зардлуудад нөлөөлдөг хүчин зүйлүүд орно.
Бусад хүчин зүйл тогтмол байхад нийт эрэлтийн
үнийн бус аль нэг хүчин зүйл эерэг чиглэлээр
өөрчлөгдсөнөөр нийт эрэлт өсөх бөгөөд нийт
эрэлтийн муруй баруун дээшээ параллель шилжилт
хийнэ.
1
( ) ( )
P f E P f E
  
Эсрэг тохиолдолд нийт эрэлтийн үнийн бус ямар
нэг хүчин зүйл сөрөг чиглэлээр өөрчлөгдөхөд нийт
эрэлт буурах бөгөөд нийт эрэлтийн муруй зүүн доош
параллелиар шилжинэ.
Үүнийг дараахь графикаас харж болно.
2
( ) ( )
P f E P f E
  
Нийт эрэлтийн муруйн шилжилт
P 2=f(E)
P 1=f(E)
AD
P
P=f(E)
AD=E
P
AD 1
AD 2
Графикийн хувьд нийт эрэлтийн үнийн бус хүчин
зүйлс өөрчлөгдөж байхад үнийн ерөнхий түвшин
тогтмол байна гэдгийг анхаарах хэрэгтэй. / /
Нийт эрэлтийн үнийн бус дараах хүчин зүйлс
байна.
1.Төлөвлөсөн хэрэглээний зардлын өөрчлөлт / /
 Хэрэглэгчдийн эзэмшиж буй мөнгөн хөрөнгө
 Хэрэглэгчдийн хүлээлт
 Хэрэглэгчдийн өр зээл
 Хэрэглэгчдийн татвар
P
p
C
Хүмүүсийн орлого.
Өрх гэрүүдийн эзэмшиж буй баялгийн хэмжээ их
байвал хэрэглээний зарлага өндөр байна.
Иймд өрх гэрүүдийн бодит орлого өсөх нь
хэрэглээг нэмэгдүүлдэг бол бодит орлого буурахад
өрх гэрүүдийн хэрэглээний зарлага буурна.
Хэрэглэгчийн хүлээлт.
Өрх гэрүүд эдийн засагт инфляци бий болно (р1-н
өсөлт) гэж таамаглаж байгаа үед нийт эрэлт өснө.
Учир нь хүмүүс мөнгөний үнэ цэнэ унана гэсэн
хүлээлтээр өнөөгийн хэрэглээний зарлагаа өсгөнө.
Эсрэг тохиолдолд хэрэглээний зарлага буурснаар
нийт эрэлт буурна.
Ирээдүйн орлого
Мөн өрх гэрүүдийн ирээдүйд орлого өснө, эсвэл
буурна гэсэн хүлээлт нь нийт эрэлтэд нөлөөлнө.
2.Төлөвлөсөн хөрөнгө оруулалтын зардлын өөрчлөлт
/ /
 Бодит хүү
 Хөрөнгө оруулалтаас хүлээгдэж буй ашиг
 Технологийн дэвшил
 Татвар
 Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн ашиглалт
p
I
Бодит хүүгийн түвшин.
Үнийн түвшин өөрчлөгдөөгүй үед бодит хүүгийн
түвшин өсөхөд хөрөнгө оруулалтын зардал буурдаг.
Учир нь хүүгийн түвшин өссөнөөр хөрөнгө
оруулалтын бодит өртөг нэмэгдэнэ.
Ингэснээр нийт эрэлт буурах буюу зүүн тийш
шилжинэ.
Хөрөнгө оруулалтын хүлээгдэж буй ашиг (хувь ).
Аж ахуй эрхлэгчдийн олох ашгийн хэмжээ
нэмэгдэх хүлээлттэй байгаа бол үйлдвэрлэлээ
өргөжүүлэх ба хөрөнгө оруулалтын эрэлт нэмэгдэж
улмаар нийт эрэлт өснө.
Харин аж ахуй эрхлэгчид ашгийн түвшин багасна
гэж таамаглаж байгаа бол хөрөнгө оруулалт
буурснаар нийт эрэлт буурна.
Технологийн шинэчлэл.
Технологийн шинэчлэл нь хөрөнгө оруулалтын
өгөөжийг өсгөдөг тул хөрөнгө оруулалт илүү их хийх
хөшүүрэг болж өгдөг байна.
Иймд технологийн нөхцөл сайжрах тусам хөрөнгө
оруулалт нэмэгддэг.
Бизнесийн татвар.
Бизнесийн татвар нь аж ахуй эрхлэгчдэд зардал
болдог тул ашгийг бууруулдаг.
Иймд татвар болон бусад зохицуулалтын дарамт
бага байх тусам хөрөнгө оруулалт өсөх ба нийт эрэлт
нэмэгдэнэ.
3.Төлөвлөсөн засгийн газрын зардлын өөрчлөлт / /
Засгийн газрын худалдан авалт нь макро эдийн
засгийн загварын хувьд гадаад хувьсагч болдог.
Өөрөөр хэлбэл, засгийн газрын зарлагыг макро
эдийн засгийн гол үзүүлэлтүүдээс хамаарч
өөрчлөгдөнө гэж үздэггүй.
Иймд засгийн газрын зарлага өсөхөд нийт эрэлт
өсөх ба нийт эрэлтийн муруй баруун тийш шилжиж,
засгийн газрын зарлага буурахад нийт эрэлтийн
муруй зүүн тийш шилжинэ.
p
G
4.Төлөвлөсөн цэвэр экспортын зардлын өөрчлөлт
/ /
 Бусад улсын орлогын түвшин
 Валютын ханш
 Худалдааны хязгаарлалт ба хоригууд
Гадаадынхны орлогын түвшин.
Аливаа улс орны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн,
үйлчилгээний зарим хэсэг дотооддоо хэрэглэгдэх
ба зарим хэсгийг гадаад улс орнууд хэрэглэдэг.
p
NX
Тиймээс гадаад улс орны иргэдийн орлого өсөхөд тэд
импортын хэрэглээгээ нэмэгдүүлнэ.
Иймд манай улсын экспорт, улмаар цэвэр экспорт
өсөх ба нийт эрэлтийн муруй баруун тийш шилжинэ.
Харин гадаадынхны орлого буурвал цэвэр экспорт
буурч нийт эрэлтийн муруй зүүн тийш шилжинэ.
Валютын ханш.
Аливаа улсын мөнгөн тэмдэгтийн бусад орны мөнгөн
тэмдэгтээр илэрхийлэх үнийг валютын ханш гэнэ.
Жишээлбэл, доллар, евро, юань зэрэг гадаадын
мөнгөн тэмдэгтийн төгрөгөөр илэрхийлэгдсэн үнийг
валютын ханш гэж нэрлэж болно.
Төгрөгийн ханш өсөхөд экспортын бүтээгдэхүүн
үнэтэй болж импортын бүтээгдэхүүн хямд болдог.
Ингэснээр экспортын эрэлт буурч, импортын эрэлт
өснө.
Энэ өөрчлөлт нь цэвэр экспортыг бууруулдаг.
Ингэж экспорт буурч, импорт өссөнөөр цэвэр
экспорт буурах тул нийт эрэлтийн муруй зүүн тийш
шилжинэ.
Эсрэг тохиолдолд цэвэр экспорт нэмэгдэх ба нийт
эрэлтийн муруй баруун тийш шилжинэ.
Худалдааны хязгаарлалт ба хоригууд.
Ихэнх улсуудын гадаад худалдааны бодлого нь
экспортыг дэмжиж, импортыг хязгаарлахад
чиглэгддэг.
Импортын хязгаарлалт их байх нь импортын
хэмжээг бууруулдаг тул цэвэр экспортыг нэмэгдүүлэх
боломжтой.
Үүнтэй адилаар экспортыг дэмжих нь цэвэр
экспортыг нэмэгдүүлж нийт эрэлтийг өсгөх шалтгаан
болно.
АНХААРАЛ ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Econl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onEconl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onhicheel2020
 
Econ.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onEcon.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onhicheel2020
 
Econl13.2020 2021on
Econl13.2020  2021onEconl13.2020  2021on
Econl13.2020 2021onhicheel2020
 
Econ.l14.2020 2021on
Econ.l14.2020   2021onEcon.l14.2020   2021on
Econ.l14.2020 2021onhicheel2020
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...batnasanb
 
Maco l10.2019 2020
Maco l10.2019 2020Maco l10.2019 2020
Maco l10.2019 2020hicheel2020
 
Lecture.4
Lecture.4Lecture.4
Lecture.4Tj Crew
 
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөгану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөгTuru Turuu
 
зардлын үржүүлэгч кейнсийн загвар
зардлын үржүүлэгч кейнсийн загварзардлын үржүүлэгч кейнсийн загвар
зардлын үржүүлэгч кейнсийн загварTuru Turuu
 
Econl10.2020 2021on
Econl10.2020  2021onEconl10.2020  2021on
Econl10.2020 2021onhicheel2020
 

What's hot (20)

Macro l 13
Macro l 13Macro l 13
Macro l 13
 
Makro l 4
Makro l 4Makro l 4
Makro l 4
 
Maceconl5
Maceconl5Maceconl5
Maceconl5
 
Econl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onEconl12. 2020 2021on
Econl12. 2020 2021on
 
Econ.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onEcon.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021on
 
Econl13.2020 2021on
Econl13.2020  2021onEconl13.2020  2021on
Econl13.2020 2021on
 
Maceconl6
Maceconl6Maceconl6
Maceconl6
 
Makro l 2
Makro l 2Makro l 2
Makro l 2
 
Econ.l14.2020 2021on
Econ.l14.2020   2021onEcon.l14.2020   2021on
Econ.l14.2020 2021on
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
 
Maceconl7
Maceconl7Maceconl7
Maceconl7
 
Seminar 9 - 12
Seminar 9 - 12Seminar 9 - 12
Seminar 9 - 12
 
Maco l10.2019 2020
Maco l10.2019 2020Maco l10.2019 2020
Maco l10.2019 2020
 
Lecture.4
Lecture.4Lecture.4
Lecture.4
 
Online lecture 5
Online lecture 5Online lecture 5
Online lecture 5
 
Macro l 14
Macro l 14Macro l 14
Macro l 14
 
Macrol7.2020 2021
Macrol7.2020 2021Macrol7.2020 2021
Macrol7.2020 2021
 
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөгану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
 
зардлын үржүүлэгч кейнсийн загвар
зардлын үржүүлэгч кейнсийн загварзардлын үржүүлэгч кейнсийн загвар
зардлын үржүүлэгч кейнсийн загвар
 
Econl10.2020 2021on
Econl10.2020  2021onEconl10.2020  2021on
Econl10.2020 2021on
 

Similar to Macro l5.2020 2021

Similar to Macro l5.2020 2021 (20)

Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020
 
Macro l 5
Macro l 5Macro l 5
Macro l 5
 
Lekts 8
Lekts 8Lekts 8
Lekts 8
 
Macro l 3
Macro l 3Macro l 3
Macro l 3
 
Macro economics diagram
Macro economics diagramMacro economics diagram
Macro economics diagram
 
Микро эдийн засаг-3
Микро эдийн засаг-3Микро эдийн засаг-3
Микро эдийн засаг-3
 
Zax zeel
Zax zeelZax zeel
Zax zeel
 
MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020
 
Micro.lecture.12
Micro.lecture.12Micro.lecture.12
Micro.lecture.12
 
Macro_lecture.pdf
Macro_lecture.pdfMacro_lecture.pdf
Macro_lecture.pdf
 
Macro l 6
Macro l 6Macro l 6
Macro l 6
 
Macro l 9
Macro l 9Macro l 9
Macro l 9
 
Micro l3.2019 2020 on
Micro l3.2019  2020 onMicro l3.2019  2020 on
Micro l3.2019 2020 on
 
Micro l3.2019 2020 on
Micro l3.2019  2020 onMicro l3.2019  2020 on
Micro l3.2019 2020 on
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdf
 
Mac ecs5.2021
Mac ecs5.2021Mac ecs5.2021
Mac ecs5.2021
 
Macrol3.2020 2021
Macrol3.2020  2021Macrol3.2020  2021
Macrol3.2020 2021
 
Macrol3.2021 2022
Macrol3.2021  2022Macrol3.2021  2022
Macrol3.2021 2022
 
Niit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltNiit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluulelt
 
Macro l 2
Macro l 2Macro l 2
Macro l 2
 

More from ssuserca5598

MICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfMICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfssuserca5598
 
MICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfMICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfssuserca5598
 
MICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdfMICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdfssuserca5598
 
MIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdfMIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdfssuserca5598
 
MIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdfMIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdfssuserca5598
 
MIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdfMIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdfssuserca5598
 
MICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdfMICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdfssuserca5598
 
MICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfMICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfssuserca5598
 
Lecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdfLecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdfssuserca5598
 
Lecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfLecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfssuserca5598
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdfssuserca5598
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdfssuserca5598
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdfssuserca5598
 
Lecture16.2022 - 2023.pdf
Lecture16.2022 - 2023.pdfLecture16.2022 - 2023.pdf
Lecture16.2022 - 2023.pdfssuserca5598
 

More from ssuserca5598 (20)

MICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfMICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdf
 
MICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfMICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdf
 
MICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdfMICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdf
 
Seminar14.pdf
Seminar14.pdfSeminar14.pdf
Seminar14.pdf
 
Seminar 13.pdf
Seminar 13.pdfSeminar 13.pdf
Seminar 13.pdf
 
MIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdfMIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdf
 
MIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdfMIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdf
 
MIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdfMIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdf
 
MICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdfMICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdf
 
MICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfMICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdf
 
Unelgee.pdf
Unelgee.pdfUnelgee.pdf
Unelgee.pdf
 
Lecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdfLecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdf
 
Lecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfLecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdf
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
 
Seminar 12.pdf
Seminar 12.pdfSeminar 12.pdf
Seminar 12.pdf
 
Seminar 11.pdf
Seminar 11.pdfSeminar 11.pdf
Seminar 11.pdf
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdf
 
seminar10.pdf
seminar10.pdfseminar10.pdf
seminar10.pdf
 
Lecture16.2022 - 2023.pdf
Lecture16.2022 - 2023.pdfLecture16.2022 - 2023.pdf
Lecture16.2022 - 2023.pdf
 

Macro l5.2020 2021

  • 1. НИЙТ ЭРЭЛТ / Aggregate Demand / 1. Нийт эрэлтийг тодорхойлох нь 2. Нийт эрэлтийн функц 3. Нийт эрэлтийн муруй 4. Нийт эрэлтийн муруй налалт 5. Нийт эрэлтэд нөлөөлөх үнийн бус хүчин зүйлс
  • 2. 1. Нийт эрэлтийг тодорхойлох нь Эдийн засагчид нийт эрэлт, нийт нийлүүлэлтийн загварыг ашиглан макро эдийн засгийн ерөнхий төлөв байдалд эдийн засгийн судалгааны аргуудын тусламжтайгаар шинжилгээ хийдэг. Нийт эрэлтийг тодорхойлохын тулд микро түвшний дараах үндсэн ойлголтуудыг макро түвшинд буулгах шаардлагатай болдог. Үүнд: d d Q AD P P        
  • 3. - Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийн тоо хэмжээ - Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ - Нийт эрэлтийн тоо хэмжээ - Үнийн ерөнхий түвшин Дээрхээс харвал макро түвшинд шинжилгээ хийхийн тулд тухайн нэг бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийн тоо хэмжээг нийт эрэлт, харин бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг үнийн ерөнхий түвшин гэсэн ойлголтруу тус тус буулгах болж байна. d Q d P AD P
  • 4. Үнийн ерөнхий түвшин гэдэг нь бүх бүтээгдэхүүн, үйлчилгээний үнүүдийг нэгтгэсэн үнийн дундаж түвшин юм. Эдийн засагчид үнийн ерөнхий түвшинг хэмжихдээ тухайн хийж буй судалгааныхаа онцлогоос хамаарч ямар нэгэн үнийн индексийг ашигладаг. Нийт эрэлт гэдэг нь үнийн ерөнхий түвшин бүрт өрх гэрүүд, пүүсүүд, засгийн газар ба гадаадын оролцогчийн худалдан авахаар төлөвлөсөн бүтээгдэхүүн, үйлчилгээний нийт хэмжээ юм.
  • 5. Энэ утгаараа нийт эрэлтийг өрх гэрүүд, пүүсүүд , засгийн газар болон гадаадын оролцогчийн тухайн хугацаанд хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж буй зардлаар тодорхойлох боломжтой Өөрөөр хэлбэл, эдийн засагт оролцогчдын худалдан авахаар төлөвлөж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний нийт хэмжээ үнийн ерөнхий түвшнээс хамаарна. Харин эдийн засаг дахь нийт үйлдвэрлэлийн хэмжээ нь бодит ДНБ юм.
  • 6.
  • 7. Нийт эрэлтийг томъёолбол: - Нийт эрэлтийн тоо хэмжээ буюу нийт төлөвлөгдсөн зардлын хэмжээ - Өрхүүдийн хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж буй зардал p p p p AD E C G I NX      AD E  p C
  • 8. - Хувийн секторт ажиллаж буй пүүсүүдийн хөрөнгө оруулалтандаа зарцуулахаар төлөвлөж буй зардал - Засгийн газрын хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж буй зардал - Гадаадын оролцогчийн тухайн улсаас болон тухайн улсын субъектүүдийн гадаадаас бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад зарцуулахаар төлөвлөж буй зардал / NX = E – M / p I p G p NX
  • 9.
  • 10.
  • 11.
  • 12.
  • 13.
  • 14. 2. Нийт эрэлтийн функц. Нийт төлөвлөгдсөн зардал буюу нийт эрэлтийн тодорхойлолтоос үзвэл нийт эрэлтэд макро түвшний олон хүчин зүйл нөлөөлж байдаг нь тодорхой харагдаж байна. Үүнээс үндэслэн нийт эрэлтийг функц хэлбэрээр дараах байдлаар тодорхойлж болно. ( , , , , ) p p p p AD E f P C G I NX  
  • 15. -Үнийн ерөнхий түвшин - Нийт эрэлтийн тоо хэмжээ буюу нийт төлөвлөгдсөн зардлын хэмжээ - Өрхүүдийн хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж буй зардал - Засгийн газрын хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж буй зардал - Хувийн секторт ажиллаж буй пүүсүүдийн хөрөнгө оруулалтандаа зарцуулахаар төлөвлөж буй зардал P AD E  p C p G p I
  • 16. - Гадаадын оролцогчийн тухайн улсаас болон тухайн улсын субъектүүдийн гадаадаас бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад зарцуулахаар төлөвлөж буй зардал Дээрх функцээс эдийн засгийн субъектүүдийн тухайн хугацаанд хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж буй нийт зардлуудад нөлөөлж буй хүчин зүйлс нь нийт эрэлтийн тоо хэмжээнд нөлөөлнө гэдэг нь илэрхий юм. p NX
  • 17. Тухайлбал, өрхүүдийн хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж буй зардалд тухайн хугацаан дахь хэрэглэгчдийн эзэмшиж байгаа мөнгөн хөрөнгө, хүлээлт, өр зээл, татварын түвшин зэрэг нь нөлөөлж байх бөгөөд эдгээр хүчин зүйл нь нийт эрэлтэд нөлөөлнө гэсэн үг. Макро түвшинд үнийн ерөнхий түвшний өөрчлөлт буюу инфляци эсвэл дефляцид эдийн засагчид гол анхаарлаа хандуулдаг.
  • 18. Үүний шалтгааныг үнийн ерөнхий түвшний өөрчлөлт нь нэг талаас өрхүүдийн амьжиргааны түвшин , нөгөө талаас пүүсүүдийн үйлдвэрлэлийн зардал болон бусад эдийн засгийн үйл ажиллагаанд оролцогч субъектүүдийн үйл хөдлөлд хүчтэй нөлөөлж байдагтай холбон үзэж болно. Иймээс бусад хүчин зүйл тогтмол байхад нийт эрэлтийг зөвхөн үнийн ерөнхий түвшнээс хамааруулан тодорхойлно. ( ) AD E f P  
  • 19. Энэ нь макро түвшний бусад хүчин зүйл тогтмол байхад нийт эрэлт болон үнийн ерөнхий түвшний сөрөг хамаарлыг илэрхийлнэ. 3.Нийт эрэлтийн муруй Нийт эрэлтийн функцийг тодорхойлохдоо бусад хүчин зүйл тогтмол байхад нийт эрэлтийн тоо хэмжээг үнийн ерөнхий түвшнээс хамааруулан авч үзсэн. Тухайн нэг бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийн тоо хэмжээ болон үнэ нь урвуу хамааралтай байдаг.
  • 20. Үүнтэй нэгэн адил нийт эрэлт буюу нийт төлөвлөгдсөн зардал нь үнийн ерөнхий түвшинтэй урвуу хамааралтай байна. Микро түвшинд бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ болон эрэлтийн тоо хэмжээ хоорондын урвуу хамаарлыг орлого ба орлуулалтын нөлөөлөлтэй холбон тайлбарладаг.
  • 21. Тухайлбал, бусад хүчин зүйл тогтмол байхад тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ буурснаар хэрэглэгчийн хувьд тогтмол орлогоороо илүү олон бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах боломжтой болно /орлогын нөлөө/, Нөгөө талаас энэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бусад бүтээгдэхүүн, үйлчилгээтэй харьцуулахад хямд болох тул хэрэглэгч эрэлтийнхээ тоо хэмжээг нэмэгдүүлнэ./орлуулалтын нөлөө/
  • 22. Нийт эрэлтийн тоо хэмжээ болон үнийн ерөнхий түвшний урвуу хамаарлыг орлого ба орлуулалтын нөлөөгөөр тайлбарлах боломжгүй. Учир нь: 1. Үнийн ерөнхий түвшин нь маш олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнүүдийг нэгтгэсэн дундаж үнэ учраас орлуулалтын нөлөөлөл бий болох боломжгүй.
  • 23. 2. Тухайн нэг бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийн муруй нь хэрэглэгчийн тогтмол орлогын түвшин дэх эрэлтийн тоо хэмжээ болон үнийн урвуу хамаарлыг харуулдаг бол нийт эрэлтийн муруй нь хэрэглэгчдийн орлого болон үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийн харилцан хамаарлыг харуулдаг.
  • 24. Эндээс хийж буй дүгнэлт бол бусад хүчин зүйл тогтмол байхад үнийн ерөнхий түвшин буурвал эдийн засгийн субъектүүд хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж байгаа зардлаа нэмэгдүүлэх хандлагатай бөгөөд эсрэг тохиолдолд бууруулна. Энэ хамаарлыг нийт эрэлтийн муруй харуулна.
  • 25. Нийт эрэлтийн муруй . AD 2 AD 1 P 1 P 2 AD=E P=f(E) P
  • 26. Математик утгаараа нийт эрэлтийн муруй нь нийт эрэлтийн функцийн урвуу функцийн график дүрслэл байдаг. Иймээс нь нийт эрэлтийн функцийн урвуу функц юм. Дээрх графикаас нийт эрэлтийн муруйн хувьд дараах хамаарал ажиглагдаж байна. ( ) P f E  1 2 1 2 1 2 1 2 P P AD AD P P AD AD                    
  • 27. Бусад хүчин зүйлс тогтмол гэж үзвэл үнийн ерөнхий түвшин өндөр байхад эдийн засаг дахь агентуудын худалдан авах бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ бага, харин үнийн ерөнхий түвшин бага байхад агентуудын худалдан авах бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ их байдаг. Энэхүү үнийн ерөнхий түвшин ба бодит ДНБ хамаарлыг нийт эрэлтийн муруйгаар дүрсэлдэг
  • 28.
  • 29.
  • 31.
  • 32. Example of aggregate demand RICE LEVEL C I G X M AD 200 300 50 100 50 450 50 180 320 60 105 100 425 160 160 340 70 110 150 400 270 140 360 80 115 200 375 380 120 380 90 120 250 350 490 100 400 100 125 300 325 600 80 420 110 130 350 300 710 60 440 120 135 400 275 820
  • 33.
  • 34. 4.Нийт эрэлтийн муруйн налалт Дээр тэмдэглэснээр нийт эрэлтийн муруйн сөрөг налалтыг орлого болон орлуулалтын нөлөөгөөр тайлбарлах боломжгүй учраас ямар хүчин зүйлс үнийн ерөнхий түвшин өсөхөд төлөвлөсөн зардлынхаа хэмжээг /AD/ бууруулахад хүргэдэг вэ? гэсэн асуултанд хариулт олох шаардлагатай болно.
  • 35. Энэ асуултын хариулт нь дараах хүчин зүйлстэй холбоотой. Үүнд:  Пигугийн хөрөнгийн нөлөө  Кейнсийн зээлийн хүүгийн нөлөө  Манделл - Флемингийн валютын ханшны нөлөө Пигугийн хөрөнгийн нөлөө. Хэрэглэгчдийн эзэмшиж буй нийт мөнгөн хөрөнгийн хэмжээг тогтмол гэж үзье.
  • 36. Энэ тохиолдолд үнийн ерөнхий түвшин өсвөл хэрэглэгчдийн эзэмшиж байгаа мөнгөн хөрөнгийн худалдан авах чадвар буурах бөгөөд энэ нь хэрэглэгчдийг төлөвлөсөн хэрэглээний зардлаа бууруулахад хүргэнэ. Харин бодит худалдан авах чадвар буурах нь нийт эрэлтийг бууруулах ба энэхүү нөлөөг эдийн засагчид баялгийн нөлөө гэдэг
  • 37.
  • 38. Эндээс нийт эрэлтийн бүрэлдэхүүн хэсэг болох төлөвлөгдсөн хэрэглээний зардал буурч байгаа учраас үнийн ерөнхий түвшин өссөнөөр нийт эрэлтийн тоо хэмжээ буурна. Кейнсийн зээлийн хүүгийн нөлөө. Үнийн ерөнхий түвшин өсөхөд эдийн засгийн субъектүүдийн хувьд өмнө төлөвлөсөн зардлаа санхүүжүүлэхийн тулд тэдэнд илүү их хэмжээний мөнгө хэрэгтэй болно.
  • 39. Мөнгөний нийлүүлэлт тогтмол байгаа үед үнийн түвшин өсөх нь мөнгөний эрэлтийг нэмэгдүүлснээр бодит хүүгийн түвшин өсөхөд хүргэдэг. Үүний улмаас аж ахуй эрхлэгчид хөрөнгө оруулалтынхаа хэмжээг бууруулна. Өөрөөр хэлбэл аж ахуй эрхлэгчдийн хийж буй хөрөнгө оруулалтын алдагдсан боломжийн өртөг ихсэж байна.
  • 40. Мөн түүнчлэн үнийн түвшний өсөлт нь бодит хүүгийн түвшнийг өсгөснөөр өрх гэрүүдийн хувьд хадгаламж хийх тохиолдолд ирээдүйд илүү орлого олох боломжийг нэмэгдүүлнэ. Иймээс өрх гэрүүдэд өнөөгийн ба ирээдүйн хэрэглээний хооронд сонголт хийх шаардлага тулгарч байна. Улмаар хөрөнгө оруулалтын болон өнөөгийн хэрэглээний зарлагын бууралт нь нийт эрэлтийг бууруулна. Ийнхүү үүсч буй нөлөөллийг зээлийн хүүгийн нөлөө гэнэ.
  • 41.
  • 42. Манделл-Флемингийн валютын ханшны нөлөө. Үнийн ерөнхий түвшин буурснаар хүү буурна. Ингэснээр зарим хөрөнгө оруулагчид гадаадад хөрөнгө оруулалт хийж илүү их хэмжээний ашиг олохыг эрмэлзэнэ. Жишээлбэл, засгийн газрын бондын хүү буурахад эдийн засгийн субъектүүд бусад улсын засгийн газрын бондыг худалдаж авахын тулд өөрийн улсын засгийн газрын бондыг зарах сонирхолтой болно.
  • 43. Тухайн улсын эдийн засгийн харъяатууд хөрөнгөө хилийн чанад уруу шилжүүлэх хандлагатай болох тул гадаадын валютын зах зээл дээр тухайн улсын мөнгөн тэмдэгтийн нийлүүлэлтийг өсгөнө. Энэхүү нийлүүлэлтийн өсөлт нь тухайн улсын мөнгөн тэмдэгтийн бусад валюттай харьцах ханшийг бууруулна.
  • 44. Өөрөөр хэлбэл, тухайн улсын мөнгөн тэмдэгтийн бодит ханш унана гэсэн үг. Иймээс гадаадынхны хувьд тухайн улсын бүтээгдэхүүн, үйлчилгээ өмнөхөөсөө илүү хямд болох учраас экспорт нэмэгдэж, харин тухайн улсын эдийн засгийн субъектүүдийн хувьд бусад улсын бүтээгдэхүүн, үйлчилгээ үнэтэй болох учраас импорт буурна.
  • 45. Үүний үр дүнд цэвэр экспорт өсч, нийт эрэлтийн тоо хэмжээ нэмэгдэнэ. Товчоор хэлбэл: Үнийн ерөнхий түвшин буурах нь хүүгийн түвшний бууралтыг бий болгож үүний улмаас валютын бодит ханш буурах бөгөөд энэ бууралт нь тухайн улсын цэвэр экспортыг урамшуулж нийт эрэлт өснө.
  • 46.
  • 47. Нийт эрэлтийн тоо хэмжээ болон үнийн ерөнхий түвшний урвуу хамаарлын шалтгааныг тайлбарлаж байгаа дээрх ялгаатай гурван хүчин зүйлс нь холимог шинж чанартай эсвэл аль нэг нь давамгайлах нөлөөлөлтэй байж болно. Өөрөөр хэлбэл, үнийн ерөнхий түвшин өсөхөд нийт эрэлтийн тоо хэмжээ буурч байгаа нь дээрх гурван хүчин зүйлийн аль алинтай холбоотой байж болох бөгөөд эсвэл аль нэг нь дангаараа энэхүү өөрчлөлтийг тайлбарлах боломжтой.
  • 48. 5.Нийт эрэлтэд нөлөөлөх үнийн бус хүчин зүйлс Үнийн ерөнхий түвшин өөрчлөгдсөнөөр нийт эрэлтийн муруйн дагуух шилжилт бий болж нийт эрэлтийн тоо хэмжээ өөрчлөгдөх бөгөөд үүнийг цэгэн шилжилт гэж нэрлэдэг. Түүнчлэн үнийн ерөнхий түвшин тогтмол байхад нийт эрэлтийн муруйг тодорхойлоход тогтмолоор авч үзсэн хүчин зүйлүүд өөрчлөгдөхөд нийт эрэлтийн өөрчлөлт бий болох бөгөөд нийт эрэлт ихсэж, багасна.
  • 49. Үүний үр дүнд нийт эрэлтийн муруй бүхэлдээ баруун, зүүн тийш параллель шилжилт хийнэ. Нийт эрэлтийн үнийн бус хүчин зүйлсэд нийт эрэлтийг тодорхойлоход авч үзсэн эдийн засгийн субъектүүдийн хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж буй зардлуудад нөлөөлдөг хүчин зүйлүүд орно.
  • 50. Бусад хүчин зүйл тогтмол байхад нийт эрэлтийн үнийн бус аль нэг хүчин зүйл эерэг чиглэлээр өөрчлөгдсөнөөр нийт эрэлт өсөх бөгөөд нийт эрэлтийн муруй баруун дээшээ параллель шилжилт хийнэ. 1 ( ) ( ) P f E P f E   
  • 51. Эсрэг тохиолдолд нийт эрэлтийн үнийн бус ямар нэг хүчин зүйл сөрөг чиглэлээр өөрчлөгдөхөд нийт эрэлт буурах бөгөөд нийт эрэлтийн муруй зүүн доош параллелиар шилжинэ. Үүнийг дараахь графикаас харж болно. 2 ( ) ( ) P f E P f E   
  • 52. Нийт эрэлтийн муруйн шилжилт P 2=f(E) P 1=f(E) AD P P=f(E) AD=E P AD 1 AD 2
  • 53.
  • 54.
  • 55.
  • 56.
  • 57.
  • 58. Графикийн хувьд нийт эрэлтийн үнийн бус хүчин зүйлс өөрчлөгдөж байхад үнийн ерөнхий түвшин тогтмол байна гэдгийг анхаарах хэрэгтэй. / / Нийт эрэлтийн үнийн бус дараах хүчин зүйлс байна. 1.Төлөвлөсөн хэрэглээний зардлын өөрчлөлт / /  Хэрэглэгчдийн эзэмшиж буй мөнгөн хөрөнгө  Хэрэглэгчдийн хүлээлт  Хэрэглэгчдийн өр зээл  Хэрэглэгчдийн татвар P p C
  • 59. Хүмүүсийн орлого. Өрх гэрүүдийн эзэмшиж буй баялгийн хэмжээ их байвал хэрэглээний зарлага өндөр байна. Иймд өрх гэрүүдийн бодит орлого өсөх нь хэрэглээг нэмэгдүүлдэг бол бодит орлого буурахад өрх гэрүүдийн хэрэглээний зарлага буурна. Хэрэглэгчийн хүлээлт. Өрх гэрүүд эдийн засагт инфляци бий болно (р1-н өсөлт) гэж таамаглаж байгаа үед нийт эрэлт өснө.
  • 60. Учир нь хүмүүс мөнгөний үнэ цэнэ унана гэсэн хүлээлтээр өнөөгийн хэрэглээний зарлагаа өсгөнө. Эсрэг тохиолдолд хэрэглээний зарлага буурснаар нийт эрэлт буурна. Ирээдүйн орлого Мөн өрх гэрүүдийн ирээдүйд орлого өснө, эсвэл буурна гэсэн хүлээлт нь нийт эрэлтэд нөлөөлнө.
  • 61. 2.Төлөвлөсөн хөрөнгө оруулалтын зардлын өөрчлөлт / /  Бодит хүү  Хөрөнгө оруулалтаас хүлээгдэж буй ашиг  Технологийн дэвшил  Татвар  Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн ашиглалт p I
  • 62. Бодит хүүгийн түвшин. Үнийн түвшин өөрчлөгдөөгүй үед бодит хүүгийн түвшин өсөхөд хөрөнгө оруулалтын зардал буурдаг. Учир нь хүүгийн түвшин өссөнөөр хөрөнгө оруулалтын бодит өртөг нэмэгдэнэ. Ингэснээр нийт эрэлт буурах буюу зүүн тийш шилжинэ.
  • 63. Хөрөнгө оруулалтын хүлээгдэж буй ашиг (хувь ). Аж ахуй эрхлэгчдийн олох ашгийн хэмжээ нэмэгдэх хүлээлттэй байгаа бол үйлдвэрлэлээ өргөжүүлэх ба хөрөнгө оруулалтын эрэлт нэмэгдэж улмаар нийт эрэлт өснө. Харин аж ахуй эрхлэгчид ашгийн түвшин багасна гэж таамаглаж байгаа бол хөрөнгө оруулалт буурснаар нийт эрэлт буурна.
  • 64. Технологийн шинэчлэл. Технологийн шинэчлэл нь хөрөнгө оруулалтын өгөөжийг өсгөдөг тул хөрөнгө оруулалт илүү их хийх хөшүүрэг болж өгдөг байна. Иймд технологийн нөхцөл сайжрах тусам хөрөнгө оруулалт нэмэгддэг. Бизнесийн татвар. Бизнесийн татвар нь аж ахуй эрхлэгчдэд зардал болдог тул ашгийг бууруулдаг. Иймд татвар болон бусад зохицуулалтын дарамт бага байх тусам хөрөнгө оруулалт өсөх ба нийт эрэлт нэмэгдэнэ.
  • 65. 3.Төлөвлөсөн засгийн газрын зардлын өөрчлөлт / / Засгийн газрын худалдан авалт нь макро эдийн засгийн загварын хувьд гадаад хувьсагч болдог. Өөрөөр хэлбэл, засгийн газрын зарлагыг макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдээс хамаарч өөрчлөгдөнө гэж үздэггүй. Иймд засгийн газрын зарлага өсөхөд нийт эрэлт өсөх ба нийт эрэлтийн муруй баруун тийш шилжиж, засгийн газрын зарлага буурахад нийт эрэлтийн муруй зүүн тийш шилжинэ. p G
  • 66. 4.Төлөвлөсөн цэвэр экспортын зардлын өөрчлөлт / /  Бусад улсын орлогын түвшин  Валютын ханш  Худалдааны хязгаарлалт ба хоригууд Гадаадынхны орлогын түвшин. Аливаа улс орны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний зарим хэсэг дотооддоо хэрэглэгдэх ба зарим хэсгийг гадаад улс орнууд хэрэглэдэг. p NX
  • 67. Тиймээс гадаад улс орны иргэдийн орлого өсөхөд тэд импортын хэрэглээгээ нэмэгдүүлнэ. Иймд манай улсын экспорт, улмаар цэвэр экспорт өсөх ба нийт эрэлтийн муруй баруун тийш шилжинэ. Харин гадаадынхны орлого буурвал цэвэр экспорт буурч нийт эрэлтийн муруй зүүн тийш шилжинэ.
  • 68. Валютын ханш. Аливаа улсын мөнгөн тэмдэгтийн бусад орны мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх үнийг валютын ханш гэнэ. Жишээлбэл, доллар, евро, юань зэрэг гадаадын мөнгөн тэмдэгтийн төгрөгөөр илэрхийлэгдсэн үнийг валютын ханш гэж нэрлэж болно. Төгрөгийн ханш өсөхөд экспортын бүтээгдэхүүн үнэтэй болж импортын бүтээгдэхүүн хямд болдог.
  • 69. Ингэснээр экспортын эрэлт буурч, импортын эрэлт өснө. Энэ өөрчлөлт нь цэвэр экспортыг бууруулдаг. Ингэж экспорт буурч, импорт өссөнөөр цэвэр экспорт буурах тул нийт эрэлтийн муруй зүүн тийш шилжинэ. Эсрэг тохиолдолд цэвэр экспорт нэмэгдэх ба нийт эрэлтийн муруй баруун тийш шилжинэ.
  • 70. Худалдааны хязгаарлалт ба хоригууд. Ихэнх улсуудын гадаад худалдааны бодлого нь экспортыг дэмжиж, импортыг хязгаарлахад чиглэгддэг. Импортын хязгаарлалт их байх нь импортын хэмжээг бууруулдаг тул цэвэр экспортыг нэмэгдүүлэх боломжтой. Үүнтэй адилаар экспортыг дэмжих нь цэвэр экспортыг нэмэгдүүлж нийт эрэлтийг өсгөх шалтгаан болно.
  • 71.