SlideShare a Scribd company logo
1 of 11
1.1 Инфляци
1.1.1 Инфляцийг тодорхойлох нь
Инфляци нь бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн ерөнхий түвшин өсөх үзэгдэл юм.
Инфляци олон нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дундаж түвшин өсөх
үзэгдэл тул инфляцийн үед зарим нэг бүтээгдэхүүний үнэ буурч, зарим нь тогтмол байж
болно. Эдийн засгийн ихэнхи бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өссөнөөр үнийн түвшин
ерөнхийдөө өсдөг. Энэ үзэгдлийг инфляци гэнэ. Харин инфляцийн эсрэг үзэгдэл буюу
бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн ерөнхий түвшиний буурах үзэгдлийг дефляци гэнэ.
Гүйлгээний суваг мөнгөөр дүүрч, үнэ өссөний улмаас мөнгө үнэгүйдэх үйл явцыг
инфляци гэж нэрлэж заншсан билээ. Гэтэл бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, тарифт
гүйлгээн дэх мөнгөний тоо хэмжээнээс гадна эрэлт, нийлүүлэлт, тэдгээрийн харилцан
үйлчлэл, тухайн зах зээл дээрх өрсөлдөөний хэм хэмжээ, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн
үнэ гэсэн олон хүчин зүйлс нөлөөлдөг. Ийм учраас эдгээрийг мөн инфляцийн хүчин
зүйлст тооцох болсон байна. Энэ нь эрэлтийн инфляциас гадна мөн зардлын гэсэн
инфляцийн төрөл байдгийн онолын үндэслэл нь болсон аж.
Нийт эрэлт болон нийт нийлүүлэлтийн хооронд үүссэн тэнцвэрт бус байдлыг инфляци
гэж тодорхойлбол түүний агуулга, хэлбэрийг арай зөв илэрхийлэх боломжтой болж байгаа
юм. Энэхүү тодорхойлолт нь инфляци ямар нэгэн тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээний
бус, харин үнийн ерөнхий түвшний өсөлтийг илэрхийлдэг гэдгийг онцолж байгаагаараа
давуу талтай.
Зах зээлийн зохицуулалтын механизм хэвийн ажиллаж байгаа үед үнэ нь хэрэглэгч болон
үйлдвэрлэгчдийг барааны хангамжийн талаархи мэдэээллээр хангадаг дохиоллын үүргийг
гүйцэтгэдэг учраас тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөх нь эрэлт бүрэн
хангагдаагүй байгааг илэрхийлсэн хэвийн үзэгдэлд тооцогддог билээ. Харин хөдөлмөрийн
бүтээмж буурах, үйлдвэрлэл дэх мөчлөгт болон улирлын хэлбэлзэл, эдийн засагт гарсан
бүтцийн өөрчлөлт, эдийн засаг дахь төрийн оролцооны өсөлт, сайтар бодож
боловсруулаагүй татварын бодлого зэрэг хүчин зүйлс нь үнийн ерөнхий түвшний
өсөлтийг бий болгож, улмаар инфляци үүсэх шалтгаан болж болох юм.
1.1.2 Инфляцийг хэмжих нь
Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн ерөнхий түвшинг үнийн индекс гэсэн үзүүлэлтээр
хэмждэг. Үнийн индексийн 2 төрөл байх бөгөөд Ласпейрс, Пааше хоёр анх тооцож,
түүнээс хойш Ласпейрсийн үнийн индекс, Паашийн үнийн индекс гэж нэрлэгдэх болсон.
Үнийн индексийг 2 үзүүлэлтээр тооцдог.
 Хэрэглээний үнийн индекс
 ДНБ-ий дефлятор
Хэрэглээний үнийн индекс. ХҮИ нь хэрэглээний сагсны бүтээгдэхүүн үйлчилгээний
дундаж үнийн түвшний өөрчлөлт буюу үнийн ерөнхий түвшиний өөрчлөлтийг харуулдаг.
Хэрэглээний сагс гэдэг нь тухайн улсын дундаж амьдралын түвшинтэй өрхийн өргөн
хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийн багц юм. Хэрэглээний сагсанд
агуулагдах бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл нь нийгэм эдийн засгийн хөгжил,
дэвшил, хүн амын амьдралын түвшинтэй уялдан тодорхой хугацаанд өөрчлөгдөн,
шинэчлэгдэж байдаг. Иймээс хэрэглээний үнийн индекс нь тухайн эдийн засгийн дундаж
хэрэглэгчийн худалдан авсан өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн
ерөнхий түвшний өөрчлөлтийг харуулдаг үзүүлэлт юм.
ХҮИ-ийг Ласпейрсийн үнийн индексийг тооцох зарчмын дагуу хэрэглээний сагсанд
агуулагдах бүтээгдэхүүн үйлчилгээний тайлант оны жигнэсэн дундаж үнийг суурь оны
жигнэсэн дундаж үнэд харьцуулж тооцдог. Хэрэв хэрэглээний сангсанд n төрлийн
бүтээгдэхүүн, үйлчилгээ агуулагддаг гэвэл дээрх тодорхойлолт ёсоор ХҮИ-ийг дараах
томъёогоор тооцно1
.
𝑪𝑷𝑰𝒕 =
∑ 𝑷𝒊
𝒕
𝒒𝒊
𝟎𝒏
𝒊=𝟏
∑ 𝑷𝒊
𝟎
𝒒𝒊
𝟎𝒏
𝒊=𝟏
- CPI t-р жилийн хэрэглээний үнийн индекс
- 𝑃𝑖
𝑡
i-рбарааны тайлант оны үнийн түвшин
- 𝑃𝑖
0
i-р барааны суурь оны үнийн түвшин
- 𝑞𝑖
0
суурь оны байдлаар i-р барааны хэрэглээний сагсанд эзлэх хувийн жин
ДНБ-ий дефлятор. Тухайн эдийн засгийн нутаг дэвсгэр дээр үйлдвэрлсэн бүтээгдэхүүн,
үйлчилгээний үнийн ерөнхий түвшиний өөрчлөлтийг харуулдаг.
ДНБ-ий дефляторыг Паашийн аргаар нэрлэсэн ДНБ-ийг бодит ДНБ –д харьцуулж тооцно.
Хэрэв тухайн эдийн засаг дотооддоо n төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэдэг
гэвэл дараах томъёогоор тооцно.
𝑫 𝒕
𝑮𝑫𝑷
=
∑ 𝑷𝒊
𝒕
𝒒𝒊
𝒕𝒏
𝒊=𝟏
∑ 𝑷𝒊
𝟎
𝒒𝒊
𝒕𝒏
𝒊=𝟏
- Dt
GDP
t-р жилийн ДНБ – ий дефлятор
- 𝑃𝑖
𝑡
i-рбарааны тайлант оны үнийн түвшин
- 𝑃𝑖
0
i-р барааны суурь оны үнийн түвшин
- 𝑞𝑖
0
суурь оны байдлаар i-р барааны хэрэглээний сагсанд эзлэх хувийн жин
ДНБ –ний дефлятор нь нэрлэсэн ДНБ-ийг бодит ДНБ-д харьцуулсан харьцаа юм.
Инфляцийг хэмжих нь
Хэрэглээний үнийн индекс болон ДНБ-ний дефляторын тусламжтай инфляцийг тооцдог.
𝝅𝒕 =
𝑪𝑷𝑰 𝒕 − 𝑪𝑷𝑰 𝒕−𝟏
𝑪𝑷𝑰 𝒕−𝟏
- 𝜋 tt-р жилийн инфляцийн түвшин
1
Б.Баярдаваа, Д.Гансүлд “Эдийн засгийн онол” 2006, тал
- 𝐶𝑃𝐼𝑡 тухайн жилийн хэрэглээний үнийн индекс
- 𝐶𝑃𝐼𝑡−1 өмнөх жилийн хэрэглээний үнийн индекс
𝝅𝒕 =
𝑫 𝒕
𝑮𝑫𝑷
− 𝑫 𝒕−𝟏
𝑮𝑫𝑷
𝑫 𝒕−𝟏
𝑮𝑫𝑷
- 𝜋 tt-р жилийн инфляцийн түвшин
- 𝐷𝑡
𝐺𝐷𝑃
тухайн жилийн ДНБ-ий дефлятор
- 𝐷𝑡
𝐺𝐷𝑃
өмнөх жилийн ДНБ- ий дефлятор
Үнийн ерөнхий түвшний илэрхийлэл болох ДНБ-ий дефлятор болон хэрэглээний
үнийн индексийн аль алинаар нь инфляцийн түвшинг олж болох бөгөөд дээрх 2
томъёогоор олно.
Хэдэн жилийн дараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ 2 дахин өсөх вэ? гэдэг тооцоог
хийхдээ 70 дүрмийг ашиглах бөгөөд дараах томъёог ашиглана.
70
инфляцийн түвшин
= Хэдэн жилийн дараа бүтээгдэхүүний үнэ 2 дахин өсөх вэ?
1.1.3 Инфляцийн төрөл шалтгаан
Инфляцийг хурдцаас нь хамааруулаад мөлхөө, цогио, гипер гэсэн гурван төрөлд
хуваадаг. Инфляцийн жилийн хурдац 20% дотор байвал аядуу буюу мөлхөө инфляци
байна гэж үздэг. Энэ шалгуураар авч үзвэл манай эдийн засаг дахь инфляцийн
эдүүгээгийн түвшинг мөлхөө инфляцийн түвшинд байгаа гэж үзэж болохоор байна. Ийм
төрлийн инфляци нь түүнийг урьдчилан тооцоод үйл ажиллагаагаа төлөвлөх боломжийг
эдийн засгийн засгийн субъектуудад олгодог учраас учруулах хохирол нь бага байдаг аж.
Харин инфляцийн жилийн хурдац 20-200%-д хүрээд ирвэл энэ нь мөлхөө инфляц
цогио төрөлдөө шилжиж байгаагийн шинж юм. 1993-1997 оны хооронд манай эдийн засаг
дахь инфляцийн түвшин 20.5-183% байсан нь цогих инфляци оршиж байсныг гэрчилж
байна. Мөн 2007 оноос дотоод, гадаад олон хүчин зүйлийн нөлөөгөөр инфляцийн хурд
нэгэнт 2 оронтой тоонд хүрчээ. Энэ хандлага цаашид ч гэсэн хадгалагдах шинжтэй байна.
Инфляцийн хурдац өссөнөөр хэрэглэгчид хөрөнгөө үнэгүйдүүлэхгүйн тулд бараа,
таваар, үл хөдлөх хөрөнгө худалдан авах замаар мөнгөнөөс аль болох хурдан салахыг
эрмэлзэж эхэлдэг. Энэ нь эрэлтийг улам хөөрөгдөж, нийт нийлүүлэлтийн хомсдолыг бий
болгох учир үнийн ерөнхий түвшин өндөр хурдацтай өсөх үндэс нь болж өгдөг аж. Ийм
нөхцөлд арилжааны банкууд тогтмол хүүтэй зээл олгохоо зогсоодгоос гадна бизнес
эрхлэгчид төлбөр тооцоонд гадаад валют ашиглах тухай гэрээ, хэлэлцээрт тусгаж эхэлдэг
байна.
Цогио инфляцийн бас нэг аюултай тал нь нэг л мэдэхэд гипринфляци болж хувирах
боломжтой байдагт оршдог. Гиперинфляцийн үед үнийн ерөнхий түвшин жилд 1000- иас
дээш хувиар өсдөг байна. Ингэснээр үнийн өсөлт жолоодлогогүй болж, зах зээлийн
зохицуулалтын механизм үндсэндээ бүрэн зогсож, орлого болон баялагийн дахин
хуваарилалт бий болдог. Түүнчлэн санхүүгийн тогтолцоо сүйрч, мөнгө өртгийн
хэмжүүрийн болон арилжаа солилцооны хэрэгсэл байх үүргээ гүйцэтгэж чадахаа больдог
байна.
Герман улсад гэхэд 1923 онд үнийн ерөнхий түвшин нэг триллион гаруй дахин
өссөн байдаг юм. Унгар улсад 1946 онд дайны өмнөх үеийн нэг форинт 829Ţ10
21
үнэгүйдсэн шинэ форинттой тэнцүү болсон байжээ. Мөн Япон улсад 1938-1948 оны
хооронд үнэ 116 дахин өссөн байна. Түүнчлэн 1990 онд Аргентина болон Бразил зэрэг
улсуудад үнэ 2314 болон 2937 хувиар тус тус өссөн байна. Манай улсын хувьд 1992 онд
инфляцийн түвшин хамгийн өндөр болж 325.5%-д хүрч байсан байна.
Гиперинфляци нь санхүүгийн сүйрлийг бий болгоод зогсохгүй нийгэм-улс төрийн
эмх замбараагүй байдлыг үүсгэх боломжтой байдгаараа нэн аюултай үзэгдэл юм.
Зах зээлийн эдийн засаг нь нийтлэг зүй тогтлын дагуу хөгжин дэвшдэг эдийн
засгийн тогтолцоо билээ. Ийм учраас түүний мөнхийн дагуулуудын нэг болох инфляци ч
гэсэн мөн үүсэх нийтлэг учир шалтгаантай байдаг аж. Эдгээрээс дурьдвал:
1. Улсын секторын хувь хэмжээ өсч, улмаар эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэх
боллоо. Эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэх тусам улсын төсвийн орлого, зарлагын
хоорондох тэнцвэр алдагдаж, улмаар төсвийн алдагдал улам өсөх хандлагатай болдог.
Энэхүү алдагдлыг санхүүжүүлэхийн тулд Засгийн газар гадаад, дотоодоос мөнгө зээлдэг
бөгөөд энэ нь гүйлгээн дэх мөнгөний хэмжээг өсгөдөг байна.
2. Шинжлэх ухаан, техникийн дэвшлийн нөлөөгөөр үйлдвэрлэлийн цар хүрээ тэлж,
пүүсүүд хэмжээний хувьд томрох үйл явц хүчтэй өрнөх болсоноор үндэстэн дамнасан
том том корпорациуд үүсэн бий болж, тэд улс орны дотоодын төдийгүй дэлхийн зах
зээлийн үнэ ханшийг тодорхойлдог болж байна. Монополь, олигополийн аль аль нь
үйлдвэрлэлээ хүссэн хэмжээгээр хорогдуулаад үнээ өсгөн ашгаа нэмэгдүүлэх бололцоотой
байдаг.
3. Эдийн засагт үйлчилгээний салбаруудын байр суурь давамгайлах шинжтэй болж
байна. Гэтэл үйлчилгээний хүрээнд хөдөлмөрийн бүтээмж харьцангуй удаан өсдөг хирнээ
ажиллагсадын цалин хөлсөнд нөлөөлдөггүй байна. Энэ нь бүтээгдэхүүн, үйлчилгээний
баталгаагүй мөнгөний тоо хэмжээ өсөхөд нөлөөлдөг аж.
4. Орлогын индексжүүлэлт инфляци үүсэх нийтлэг шалтгаанд бас тооцогддог байна.
5. Дэлхий ертөнц даяаршихийн хирээр үндэсний эдийн засгууд улам бүр нээлттэй болж
байгаа учраас гадаад орнуудаас худалдан авч байгаа үйлдвэрлэлийн нөөцийн үнийн өсөлт,
валютын ханшны хэлбэлзэл зэргээр дамжаад инфляци импорлогдох боломжтой болж
байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр нефть, улаан буудайн үнэ огцом өсөх
болсон нь импортоос хамааралтай манай улсын хувьд дотоодын зах зээл дээр үнэ өсөхөд
ихээхэн нөлөөлөх боллоо. Дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх үзэгдлийг
агфляци хэмээн нэрлэж байна.
6. Мөнгөний нийлүүлэлтэд тавих хяналт сулрах, үндэслэлгүйгээр цаасан мөнгө гүйлгээнд
гарах зэрэг нь бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсч, инфляци үүсэхэд нөлөөлдөг байна.
7. Эдийн засгийн оновчгүй бүтэц ч гэсэн инфляци үүсэх нэгэн шалтгаан болдог аж.
Дээр дурьдсан нийтлэг шалтгаануудаас гадна инфляци үүсч, гүнзгийрэх хөрс суурь
болдог онцгой шалтгаан ч бас байдаг юм.
Монголчууд бид 1990- ээд оноос өмнө инфляцийг капиталист эдийн засагт л байдаг
үзэгдэл гэсэн төсөөлөл, итгэл үнэмшилтэй байсан. Социалист нийгэмд бүх зүйлийг төрөөс
хатуу удирдаж байсан учраас ил инфляци байдаггүй байсан нь үнэн. Гэхдээ бараа таваар
байнга хомсдолтой байсан учраас барааг төрөөс тогтоосон хямд үнээр худалдаж аваад
эцсийн хэрэглэгчдэд өндөр үнээр борлуулах явдал ердийн үзэгдэл болсон байлаа. Энэ нь
далд хэлбэрээр инфляци оршиж байсны нотолгоо юм.
Харин зах зээлийн харилцаанд шилжих болсоноор далд инфляци ил гарч ирсэн юм.
Энд 1991онд гарсан Засгийн газрын алдарт 20 дугаар тогтоол онцгой үүрэг гүйцэтгэсэн
билээ. Энэхүү тогтоолоор мөнгөний ханшийг 2 дахин унагасан юм. Ингэснээр иргэдийн
мөнгөнд итгэх итгэл огцом буурч, төр дахиад ийм арга хэмжээ авч болзошгүй гэсэн
хүлээлт нийгэмд бий болсон байлаа. Энэ нь мөнгөний ханш уналтаас үүсэх баялагын
үнэгүйдлийг хязгаарлахын тулд бараа, таваар худалдан авч хадгалах нь ашигтай гэсэн
сэтгэл зүйг нийгэмд бүрдүүлсэн билээ. Үүний улмаас дэлгүүр, хоршооны лангуу хэдхэн
сарын дотор хоосорч, улмаар картын системд шилжин, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ
тэнгэрт хадсан түүхтэй. Энэ бол манай эдийн засагт инфляци гаарах болсон онцлог
шалтгаан байсан юм.
Инфляци нь сайн зүйл үү, эсвэл муу зүйл үү гэдэгт нэг талын эцсийн хариулт өгөх
бололцоогүй юм. Гэхдээ инфляцийг устгах тухай биш, харин зохих хэмжээнд барих тухай
ярьдаг болохоор түүнийг муу мухай зүйл гэж өрөөсгөлөөр нэрлэх нь учир дутагталтай.
Инфляцийг илрэх байдлаар нь далд ба ил гэж ангилдаг. Далд инфляци нь
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн тогтолцооны үр дагавар байдаг бол ил инфляци зах зээлийн
эдийн засгийг дагуул нь юм. Далд инфляци, ил инфляци гэсэн нэр томъёог анх шведийн
эдийн засагч Б.А. Хансен шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан юм байна .Тэрээр 1945
оноос хойш бараг бүх улс оронд ажиглагдаж байсан далд инфляцийг анх удаа тоймлон
харуулсан байдаг юм. Үнийг зохицуулан хянах, гол нэр төрлийн барааг картаар
хуваарилах, улсын төсвийг илүүдэлтэй байлгах, валютын солилцоог хянах зэрэг арга
хэрэгсэлүүдээр далд инфляцитай тэмцэж байсныг харуулсан байна. Гэхдээ эдгээр арга
хэмжээнүүд нь түр зуурын шинжтэй байсан учраас зах зээлийн зохицуулалтын
механизмын үйлчлэлийг бүрэн мөсөн эвдээгүй байна.
Харин социалист орнуудын эдийн засаг дахь далд инфляци нь дээрхээс огт өөр
шинж чанартай байсан юм. Энд үнийг захиргааны аргаар тогтоож байсан учраас зах
зээлийн зохицуулалтын механизм бүрэн сүйрч, улмаар захиргаадан тогтоосон үнэ, эрэлт,
нийлүүлэлтийн харилцан үйлчлэлээр тогтогтдог үнэ хоёрын хооронд зөрүү үүсч, энэ нь
бүтээгдэхүүн, үйлчилгээний хомсдлыг бий болгож, далд эдийн засаг үүсч хөгжих шимт
хөрс нь болсон билээ. Өөрөөр хэлбэл, бараа, таваар албан ёсны худалдааны цэгүүд болох
дэлгүүрийнхээс өндөр үнээр борлогдож байсан юм.
Далд инфляци нь бүтээгдэхүүн, үйлчилгээний хомсдолтой холбоотой байдаг бол ил
инфляци нь үнийн ерөнхий түвшний өсөлтөөр тодорхойлогддог.
Ил инфляцийн механизм нь юуны өмнө инфляцийн дасан зохицох хүлээлттэй
холбоотой байдаг аж. Энэ нь зах зээлийн субъектуудын үйл хөдлөлийг тодорхойлогч
сэтгэлгээний хэв маяг, сэтгэл зүйн үзэгдэл юм.
Эдийн засгийн агентууд үйл ажиллагаа явуулахдаа үнэ ханшны өнгөрсөн хийгээд
одоогийн түвшний талаарх төсөөлөлдөө түшиглэдэг учраас үнийн ерөнхий түвшин удаан
хугацааны туршид өсөөд байвал үнэ буурч магадгүй гэсэн хэрэглэгч болон
үйлдвэрлэгчдийн найдвар хөсөрдөх учир барааны нөөц, хөрөнгө оруулалтад хандах
стратегиа тэд бас өөрчилж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл, эхлээд хэрэглэгчид үнэ нь их
хэмжээгээр өсч байгаа бараа, таваарыг ихээр худалдан авах замаар хэрэглээний бүтэц,
хэмжээндээ засвар, өөрчлөлт оруулж эхэлнэ. Үүний улмаас хадгаламжийн түвшин буурч,
хэрэглээний зардал нэмэгдэх учир нийт эрэлт өсч, улмаар дээрх бүтээгдэхүүн,
үйлчилгээний үнэ цаашид улам өсөх хандлагатай болдог байна. Нөгөө талд нь хадгаламж
буурсанаар хөрөнгө оруулалтын эх үүсвэр хомсдож, нийт нийлүүлэлт хязгаарлагдах
нөхцөл үүсдэг аж.
Түүнээс гадна үйлдвэрлэгчид түүхий эд, материалын үнэ өсч магадгүй гэсэн
сэдлээр, харин худалдаачид хадгалж байгаад зохиомол хомсдол үүсгэн
бүтээгдэхүүнийхээ үнийг улам бүр өсгөдөг. Мөн үнийн өсөлтийг дагуулаад ажиллагсад
нэрлэсэн цалингаа мөн нэмэгдүүлэхийг шаарддах нь зүйн хэрэг. Энэ нь хэрэглээний
зардлыг бас нэмэгдүүлж, үнийн өсөлтөд өөрийн хувь нэмрээ оруулдаг байна.
Ийнхүү инфляцийн хүлээлтийн нөлөөгөөр нийт эрэлт нийт нийлүүлэлтээс түрүүлж
өсдөг байна. Энэ нь үнийн ерөнхий түвшин өсөх үндэс нь болдог юм.
Ил инфляцийг үүсч байгаа шалтгаанаас нь хамааруулаад эрэлтийн болон
нийлүүлэлтийн (зардлын) гэж ангилдаг.
Эрэлтийн инфляци. Нийт нийлүүлэлт хэвээр байхад нийт эрэлт огцом өссөний
улмаас үнийн ерөнхий түвшин өсөх үйл явцыг эрэлтийн инфляци гэж нэрэлэдэг.
Дараахь тохиолдлуудад нийт эрэлтийн илүүдэл үүсч болдог байна. Үүнд:
• Улсын худалдан авалтын зардал огцом өсөх
• Мөнгөний нийлүүлэлт огцом нэмэгдэх
• Хадгаламж багасч хэрэглээний зардал нэмэгдэх
• Банкны зээлээр санхүүжигдэх хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэх
• Экспорт импортоос давж төлбөрийн балансын эерэг үлдэгдэл нэмэгдсэний
улмаас орлого өсөх зэрэг хүчин зүйлсийг дурьдаж болохоор байна.
Гэхдээ дээрх тохиолдлууд нийт эрэлтийг илүүдэлтэй болгосон нөхцөлд л эрэлтийн
инфляцийг үүсгэдэг гэдгийг анхаарвал зохино. Харин үйлдвэрлэлийн ашиглагдаагүй
хүчин чадал байхгүй байх, худалдаанд бараа, таваарын нөөц хүрэлцэхээ болих, урьдчилан
төлөвлөгдөөгүй хүчин зүйлийн нөлөөгөөр бараа, таваарын хомсдол бий болох, гадаад
валютын хомсдолын улмаас импортыг нэмэгдүүлэх боломжгүй болох зэрэг шалтгаанаар
нийт нийлүүлэлтийн хомсдол бас үүсч болдог аж.
Ялангуяа үйлдвэрлэлийн бэлэн байгаа нөөц шавхагдаж, бүрэн ажил эрхлэлтийн
түвшин хангагдах тохиолдолд эдийн засаг эрэлтийн инфляцид өртөх магадлал хамгийн
өндөр болдог байна. Энэ тохиолдолд эрэлтийн аливаа өсөлт үнийн хөөрөгдлийг дагуулдаг
аж.
Нийлүүлэлтийн буюу зардлын инфляци. Үйлдвэрлэлийн зардал өссөнөөр нийт
нийлүүлэлт хорогдож, улмаар нийт эрэлтийн илүүдэл бий болсоны улмаас үүсдэг
инфляцийг нийлүүлэлтийн буюу зардлын инфляци гэж нэрлэдэг
Татварыг нэмэх, зээлийн хүүг өсгөх, ажиллагсадын цалинг индексжүүлэх зэрэг
төрөөс авч хэрэгжүүлдэг арга хэмжээ нь үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлдэг учраас
бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, тарифыг өсгөдөг хэмээн үздэг.
Харин үйлдвэрчний байгууллага нь ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхийг
байнга эрмэлздэг. Гэтэл үйлдвэрчний байгууллагын шахалтаар цалин хөлсийг
нэмэгдүүлэхэд цалингийн өсөлт хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөс түрүүлэхэд хүрдэг
байна. Харин үйлдвэрлэгчид болохоор цалингийн өсөлтийг зардалд шууд шингээдэг юм.
Ингэснээр цалингийн өсөлт нь үнийн хөөрөгдөлд хүчтэй нөлөө үзүүлдэг нэг гол хүчин
зүйл болон хувирдаг аж. Гэхдээ зардал өссөнөөр үнийн ерөнхий түвшин ийнхүү өсөхөд
үйлдвэрчний байгууллага, пүүсүүдийн хэн нь илүү буруутай болохыг тогтооход
хүндрэлтэй байдаг. Ийм учраас хоёр тал цалин хөлсний талаар хоорондоо харилцан
тохирох нь илүү үр дүнд хүрдэг. Тухайлбал, Япон улс ийм хэлэлцээр хийж, улмаар цалин
хөлсний хэмжээний талаар нэгдсэн нэг тохиролцоонд хүрч, түүнийгээ нийтээр дагаж
мөрддөг байна. Ингэхдээ цалингийн тодорхой хувийг (25-30%) пүүсийн ашгаас
хамааруулан шагнал хэлбэрээр олгохоор тохиролцдог аж. Энэ нь цалинг үйлдвэрлэлийн
бодит үр дүнтэй холбон өгч байгаа учраас инфляцийг зохих хэмжээгээр хязгаарладаг юм
байна. Манай улсын хувьд мөн Засгийн газар, Үйлдвэрчний байгууллага, Эздийн холбоо
хамтраад гурван талын хэлэлцээр хийдэг.
Зардлын инфляци үүсэхэд монополиудын бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн
өсөлт, мөн суурь салбаруудын үнийн бодлого ихээхэн нөлөө үзүүлдэг аж. Технологийн
хувьд харилцан хамаарал бүхий салбаруудад энэ үйл явц дараах байдлаар өрнөдөг.
Хамгийн эхний худалдан борлуулагч бодит зардлаа тооцоод дээр нь төлөвлөсөн ашиг,
үнийн өсөлтийг тус тус нэмэх замаар нийлүүлэлтийн үнээ тодорхойлдог. Хэрэв тэрээр
монополист бол энэхүү үнээ дараагийн хэрэглэгчид шууд тулгах бололцоотой байдаг.
Иймэрхүү замаар бүтээгдэхүүний өртөг зардлыг тооцон нийлүүлэлтийн үнийг
тодорхойлох үйл явц технологийн дамжлага тус бүр дээр явагдана. Ийнхүү технологийн
эхний дамжлага дээрх үнийн өсөлт нь дараагийн бүх дамжлагууд дээр үнэ өсөхөд хүргэдэг
байна. Хэрэв технологийн хувьд эцсийн дамжлагын бүтээгдэхүүнийг хэрэглэгч нь эхний
дамжлага байх юм бол үнэ өсөх дээрх үйл явц эцэс төгөсгөлгүй үргэлжлэх битүү холбоо
үүсдэг байна. Үүнийг таслан зогсоох нэг боломжит арга нь салбар хоорондын үнийн
хэлэлцээр хийх явдал юм. Гэхдээ ийм хэлэлцээр нь зөвхөн түүнд оролцогч талууд
төдийгүй оролцогч талуудын бүтээгдэхүүнийг хэрэглэдэг бүх хэрэглэгч түүнийг хүлээн
зөвшөөрч, улмаар дагаж мөрдөх баталгаа нь хангагдсан тохиолдолд л үр дүнтэй болдог
байна. Ингэснээр жам ёсны монополиудын зүгээс үнийн ялгаварчлалыг бий болгох
боломж хаагддаг аж.
Үйлдвэрлэлийн зардлын өсөлтөд нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл бол машин, тоног
төхөөрөмж, түүхий эдийн болон хүнсний зүйлийн импортын үнийн өсөлт юм. Тухайлбал,
импортын түүхий эдийн үнийн өсөлт нь нийт зардалд уг түүхий эдийн эзлэх хувь
хэмжээнээс хамаарч үйлдвэрлэлийн зардлын өсөлтөд шууд нөлөөлдөг байна. Тухайлбал,
1973-1974 ОПЕК- ийн орнууд нефтийн үнийг огцом өсгөсний улмаас бараг дэлхий даяар
үүссэн үнийн хөөрөгдөл үүний нэг нотолгоо юм. Сүүлийн жилүүдэд хар алтны
нийлүүлэлт эрэлтээ гүйцэхээ больсоны улмаас үнэ нь огцом өсөх боллоо.
Манайх шиг нефтийн бүтээгдэхүүнийг 100% гадаадаас, тэр дундаа ганцхан орноос
импортолдог орны хувьд зардлын инфляци үүсэхэд энэхүү хүчин зүйлийн үзүүлэх нөлөө
бүрч их байх нь ойлгомжтой. Экспортлогч орон татвараа нэмсэн гэдэг шалтгаанаар
бензин, тосны үнийг хөөрөгдөх нь энэ чиглэлийн бизнес эрхлэгчдийн хувьд ердийн
үзэгдэл болсон бол бензин, шатахууны үнэ өссөнийг далимдуулаад бараа,
үйлчилгээнийхээ үнийг нэмдэг нь манай наймаачдын хувьд хэвшил болчихоод байгаа
билээ.
Харин импортын хүнсний барааны үнийн өсөлт нь дотоодын адил төстэй
бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөхөөс гадна хэрэглэгчдийн бодит орлогыг бууруулах учир
цалин хөлсөө нэмэгдүүлэхийн төлөөх хөдөлмөрчдийн тэмцлийг хурцатгахад хүргэдэг
байна.
Ийнхүү ил инфляцийн хоёр үндсэн хэв маягийн шинж чанар, үүсэх шалтгааны
талаар өгүүлэхэд ийм байна. Гэхдээ үүссэн шалтгааныг нь сайтар судлалгүйгээр эдгээрийг
бие биенээс нь ялгаж салгах нь нэн бэрхшээлтэй байдаг аж. Хэдий ийм ч үргэлжлэх
хугацаагаар нь зардлын болон эрэлтийн инфляцийг бие биенээс нь ялгаж боломжтой
байдаг хэмээн ихэнх эдийн засагчид үздэг юм. Тухайлбал, эрэлтийн инфляци
төлөвлөгдсөн нийт зардал нэн их байх тэр хугацаагаар хязгаарлагддаг бол зардлын
инфляци нь эсвэл алгуур алга болох, эсвэл эмчлэгдэх байдлаар өөрөө өөрийгээ аяндаа
хязгаарладаг байна. Учир нь зардал өсч, ашиг багассанаар нийт нийлүүлэлт хорогдох учир
гарц болон ажил эрхлэлтийн түвшинг буурч, энэ нь зардлын цаашдын өсөлтийг
хязгаарладаг юм. Өөрөөр хэлбэл, зардлын инфляци нь үйлдвэрлэлийн зардлыг нэмж өсгөх
явдлыг өөрөө хязгаарладаг тийм уналтыг бий болгодог ажээ.
1.1.4 Инфляцийн үр дагавар
Инфляцийн хамгийн гол сөрөг үр дагавар нь баялаг болон орлогыг дахин
хуваарилдагт оршдог. Орлого индексжээгүй, зээлийг тогтмол хүүтэй олгож байгаа
нөхцөлд үнийн ерөнхий түвшин өндөр хурдацтайгаар өсөх тохиолдолд дээрх үйл явц
өрнөх бололцоотой болдог.
Инфляцийн нөлөөгөөр хүн ам ба төрийн хооронд орлогын дахин хуваарилалт
хэрхэн явагддагийг дараах жишээнүүд дээр авч үзье. Улсын зарлага нэмэгдэж, төсвийн
алдагдал үүсэхэд төр нэмж цаасан мөнгө гүйлгээнд гаргах замаар төсвөө тэнцвэржүүлдэг.
Үүний үр дүнд үндэсний валютын худалдан авах чадвар буурах тул инфляци үүснэ. Энэ
үед төр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэлгүйгээр өмнөх хэмжээгээр буюу үнийн өсөлтөөс
бага хэмжээгээр нэмэгдүүлэн олгоход орлогын дахин хуваарилалт төрд ашигтайгаар
явагддаг байна. Энэ үед орлогын албан татварын өсөн нэмэгдэх тогтолцоо үйлчилж байгаа
бол нийт татвар төлөгчдийн орлого нэрлэсэн хэмжээгээрээ өсч, энэ хэмжээгээр улсын
төсвийн орлого нэмэгдэх тул мөн л дээрх шиг төрд ашигтай үйл явц өрнөдөг аж.
Инфляци зээлдэгчид ашигтай байх тохиолдол бас бий. Энэ нь тогтмол хүүтэй зээл
олгох нөхцөлд үүсдэг. Тухайлбал, инфляцийн түвшин харьцангуй бага байсан 1980- аад
оны сүүл,1990- ээд оны эхэн үед бага хүүтэй зээлийг манай орны банкууд санал болгож
байсан бөгөөд тэр үед ихэнх хүмүүс өрөнд орно гэсэн хуучин үеийн сэтгэлгээгээр хандаж
байсан хэдий ч овсгоотой хэсэг нь уг зээлийг авч, түүнийг улс дамнасан худалдаа, наймаа
хийх хөрөнгийн эх үүсвэр болгон ашигласан нь хөрөнгийн анхны хуримтлалтай болох
боломжийг олгосон билээ. Гэтэл инфляцийг тооцолгүй зээл олгосон тэр үеийн банкууд
бараг бүгд дампуурсан түүхтэй. 1990 оны нэг сая төгрөгийг өнөөдрийн нэг сая төгрөгтэй
харьцуулахад нэрлэсэн хэмжээгээрээ адил боловч худалдан авах чадварын хувьд тэнгэр
газар шиг зөрөөтэй болохыг хэн ч ямарч тайлбаргүйгээр ойлгох биз ээ. Энэ бол инфляци
зээлдэгчдэд ашигтайгаар баялгийг хэрхэн дахин хуваарилж байгаагийн нэг л жишээ юм.
Инфляци нь хүн амын бүлэг, давхаргуудын хооронд мөн баялгын дахин
хуваарилалтыг бий болгодог. Энэ нь тэдний хооронд бий болох эд хөрөнгийн тэгш бус
байдал гүнзгийрэх үйл явцаар илэрдэг. Өөрөөр хэлбэл, инфляци нь хадгаламж болон
хэрэглээгээр дамжин хүн амын амьжиргаанд нөлөөлдөг байна.
Хэрэглээний зүйлс нь гол төлөв эрэлтийн үнийн мэдрэмж султай бүтээгдэхүүн,
үйлчилгээний төрлүүдээс бүрддэг учраас үнэ өсөхөд хэрэглээ буурч хүн амын ядуу
хэсгийн амьдрал улам доройтдог. Түүнчлэн орлогоосоо урсгал хэрэглээний зардлаа
нөхөөд хадгаламж бүрдүүлэх боломжтой байсан хүн амын тэр хэсгийн орлого мөн
хомсдох учир шинээр хуримтлал бий болгох боломж нь багасаад зогсохгүй өмнө бий
болгосон хадгаламжиндаа гар хүрэхээс өөр аргагүй болох тохиолдол ч үүсдэг.
Инфляци нь тэтгэвэрийнхэн, төрийн албан хаагчид, суралцагчид, тэтгэлэгээр
амьдрагчид гэх мэтийн тогтмол орлоготой хүмүүст бүр ч халгаатай. Хүн амын энэ хэсэг
орлогоо мөнгөн хэлбэрээр гол төлөв хадгалдаг учраас инфляцид өртөх магадлал өндөртэй
байдаг. Инфляцийн үйлдвэрлэлд үзүүлэх нөлөөлөл түүний төрлөөс хамаарч янз бүр
байдаг. Аядуу буюу мөлхөө инфляци үйлдвэрлэлд бараг нөлөө үзүүлдэггүй. Инфляци
буурахад үйлдвэрлэлийн хэмжээ багасч, ажилгүйдэл нэмэгдэх хандлага ажиглагддаг.
Зарим тохиолдолд үнэ өсөх нь эдийн засгийн түр зуурын өрнөлтийг бий болгож,улмаар
орлогын өсөлтөөр нөхцөлдсөн эрэлтийн өсөлт үйлдвэрлэл тэлэхэд түлхэц үзүүлэн
инфляцийн өвөрмөц конъюнктурыг бий болгох тохиолдол ч бас байдаг аж.
Харин цогио инфляци нь үйлдвэрлэл, санхүү, зээл, мөнгөн гүйлгээ зэргийг
сүйрлийн эрмэгт хүргэдэг. Зах зээлийн зохицуулалтын механизм гажиж эхлэх учраас үнэ
дохиоллын системийн үүргээ гүйцэтгэж чадахаа болино. Үүний улмаас үйлдвэрлэлийн
нөөцийн хуваарилалт үр ашиггүй болж, эдийн засагт тэнцвэргүй байдлууд үүсдэг аж.
Инфляци нь ШУТД- ийн үндсэн дээр эдийн засгийг өсгөх боломжийг үгүй
болгодог байна. Учир нь үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлэх үйл явц улам
үнэтэй болох учраас хоцрогдсон, үнэ хямд техник ашиглан, хөдөлмөр зарцууламтгай
хуучин технологиор үйлдвэрлэлээ зохион байгуулах нь пүүсүүдийн хувьд ашигтай болдог.
Инфляцийн хурдац нэмэгдэх тусам хөгжлийн ирээдүй бүрхэг болж, үнийн талаар
үнэн зөв таамаглал дэвшүүлэх боломж улам бүр хомсдох учир бизнес эрхлэгчид удаан
хугацааны дараа өртгөө нөхөх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх сонирхолгүй болох
бөгөөд энэ нь эдийн засгийн идэвхийг улам бүр сулруулдаг байна. Үүний улмаас
капиталын ихэнх хэсэг нь үйлдвэрлэлийн хүрээнээс гүйлгээний хүрээ рүү шилжиж, гол
төлөв үнийн зөрүүгээр ашиг олох зорилгод ашиглагдаж эхэлдэг аж.
Мөн инфляцийн нөхцөлд зээлийн хүү өсөх хандлага улам бүр гүнзгийрдэг байна.
Түүнчлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хийгээд шинээр мөнгө гаргахтай
холбогдсон зардал өсдөг аж. Хэрэглэхийн тулд биш, харин мөнгөн хөрөнгөө үнэгүйдлээс
хамгаалахын тулд хэрэглэгчийн зүгээс бараа, таваар худалдан авч хадгалах үйл явц
гүнзгийрч, энэ нь барааны хомсдолыг үүсгэн, мөнгө-зээлийн тогтолцоог гажуудуулан
барааг, бараагаар сольдог бартерийн тогтолцоог бий болгодог байна.
Гиперинфляцийн эдийн засагт учруулах хор хохирол бүр ч их. Төр мөнгөний
нийлүүлэлтэд хяналт тавьж чадахаа больдог байна. Мөнгө өртгийн хэмжүүр, гүйлгээний
хэрэгсэл, хуримтлалын хэрэгсэл байх үүргээ гүйцэтгэх чадвараа алдаж, санхүү-мөнгөний
тогтолцоо бүрэн сүйрнэ. Үндэсний валютад итгэх итгэл бүрэн алдарах учир, тэрээр
гадаадын ханш өндөртэй валютаар шахагддаг байна. Мөнгөн гүйлгээн дэх сүйрэл нь нийт
үндэсний эдийн засгийг сүйрүүлэх учир иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, энэ нь улс
төрийн эмх замбараагүй байдал үүсэн даамжирч, улмаар төрийн эргэлт гарах хөрс суурь
болдогийг 1917 онд Орос оронд гарсан хувьсгал нотолж байгаа билээ.
Ийнхүү инфляци нь ийм олон төрлийн нийгмийн хийгээд эдийн засгийн сөрөг үр
дагаваруудыг бий болгодог учраас төрийн зүгээс түүний эсрэг бодлогыг боловсруулан
хэрэгжүүлэх шаардлагатай болдог байна.
Инфляци нь нийгэм эдийн засагт дараах үр ашиггүй зардал буюу трансакцийн
зардлуудыг авчирдаг.
Үүнд:
 Мөнгөн хөрөнгийн худалдан авах чадварын бууралт
 Гутлын ширний зардал
 Цэсний зардал
Мөнгөн хөрөнгийн худалдан авах чадварын бууралт . Эдийн засгийн харилцаанд
оролцож буй өрхүүд нь мөнгөн хөрөнгөө янз бүрийн хэлбэрээр байршуулдаг. Жишээ нь
машин, байшин, хувьцаа, бонд, бэлэн мөнгө гэх мэт. Өрхүүд хөрөнгөө байршуулах
хэлбэрээ сонгоход нөлөөлөх хоёр үндсэн шалгуур үзүүлэлт байдаг. Үүний нэг нь тухай
хөрөнгийн хөрвөх чадвар юм. Эдгээр байршуулж буй хөрөнгийн хэлбэрүүд нь бусад
хөрөнгө рүү шилжиж хөрвөх чадвараараа харилцан адилгүй байх бөгөөд хамгийн хөрвөх
чадвар сайтай нь бэлэн мөнгө байдаг бол хамгийн муу нь үндсэн хөрөнгүүд байдаг. Нөгөө
шалгуур үзүүлэлт нь тухайн хөрөнгийн үнэ цэнээ хадгалах чадвар юм. Хөрөнгийн тухайн
үеийн үнэ цэнийг хамгийн энгийнээр хичнээн хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээ
худалдан авч чадаж байна вэ, гэдгээр хэмжиж болно. Тухайн хөрөнгийн тухайн үеийн зах
зээлийн үнийн бүтээгдэхүүн, үйлчилгээний тухайн үеийн дундаж үнээрхарьцуулахад л
хангалттай. Энэ нь уг хөрөнгөөр тухайн дундаж үнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс
хичнээн хэмжээгээр худалдан авч чадахаар байна вэ гэдгийг харуулна. Бүтээгдэхүүн
үйлчилгээний үнийн түвшин өсөх тусам үнэ цэнэ унаж байдаг. Өөрөөр хэлбэл инфляцийн
үед хамгийн их үнэ цэнээ алддаг хөрөнгийн хэлбэр нь бэлэн мөнгө юм.
Гутлын ширний зардал .Инфляцийн эдийн засагт мөнгөний үнэ цэнэ буюу
мөнгөний худалдан авах чадвар буурч байдаг тул эдийн засгийн харилцаанд орлцогчид
бэлэн мөнг байлгахаас эрс татгалздаг байна. Үүний үр дүнд бүтээгдэхүүний эрэлтийн хурд
эрс нэмэгддэг байна. Мөн эдийн засгийн харилцаанд орлцогч сүбектүүд инфляцийн үед
бэлэн мөнгө гар дээр байршуулах боломжгүй болсонтой холбоотойгоор өөр бусад
хэлбэрээр хөрөнгөө байршуулдаг. Өөрөөр хэлбэл мөнгөтэй болсон үедээ маш түргэн биет
бүтээгдэхүүн худалдан авч хадгалаж, дараа бэлэн мөнгө хэрэгтэй болсон үедээ худалдах
зорилогтой байдаг. Энэ үйлдэл нь ямар ч үр ашиггүй байдаг ба хийхоосон нэмэлт зардал
гаргаж байдаг ба энэ нь хэд дахин давтагдаж эдийн засгийн үр ашиггүй зардал ихээр бий
болдог. Үүнийг эдийн засгийн онолд гутлын ширний зардал гэж нэрлэдэг.
Цэсний зардал. Инфляцийн үед эдийн засаг дахь ихэнх бүтээгдэхүүний үнэ
өөрчлөгддөг.Ингэж үнэ өөрчлөгдөх бүрт пүүсүүд үнийн жигсаалт буюу үнээ өөрчлөх
шаардлагатай болдог бөгөөд үүнтэй холбогдон гарч байгаа нэмэлт зардлыг цэсний зардал
гэж нэрлэдэг .

More Related Content

What's hot

лекц 2, 3
лекц 2, 3лекц 2, 3
лекц 2, 3ariunubu
 
Бүтээмж
БүтээмжБүтээмж
БүтээмжUndram J
 
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
Инфляци гэж юу вэ? Инфляци  /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...Инфляци гэж юу вэ? Инфляци  /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...Adilbishiin Gelegjamts
 
Lecture11
Lecture11Lecture11
Lecture11Bbujee
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрJust Burnee
 
зах зээлийн тэнцвэр
зах зээлийн тэнцвэрзах зээлийн тэнцвэр
зах зээлийн тэнцвэрJust Burnee
 
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮНД.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮНNomuuntk
 
Олон улсын эдийн засгийн харилцаа
Олон улсын эдийн засгийн харилцааОлон улсын эдийн засгийн харилцаа
Олон улсын эдийн засгийн харилцааE-Gazarchin Online University
 
Зардлын бүртгэл Лекц 4
Зардлын бүртгэл Лекц 4Зардлын бүртгэл Лекц 4
Зардлын бүртгэл Лекц 4Bbujee
 
National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systemsJust Burnee
 

What's hot (20)

Lecture 3
Lecture 3 Lecture 3
Lecture 3
 
лекц 2, 3
лекц 2, 3лекц 2, 3
лекц 2, 3
 
Бүтээмж
БүтээмжБүтээмж
Бүтээмж
 
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
Инфляци гэж юу вэ? Инфляци  /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...Инфляци гэж юу вэ? Инфляци  /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
 
Lecture11
Lecture11Lecture11
Lecture11
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
зах зээлийн тэнцвэр
зах зээлийн тэнцвэрзах зээлийн тэнцвэр
зах зээлийн тэнцвэр
 
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮНД.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
 
Олон улсын эдийн засгийн харилцаа
Олон улсын эдийн засгийн харилцааОлон улсын эдийн засгийн харилцаа
Олон улсын эдийн засгийн харилцаа
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
валютын зах зээл
валютын зах зээлвалютын зах зээл
валютын зах зээл
 
Зардлын бүртгэл Лекц 4
Зардлын бүртгэл Лекц 4Зардлын бүртгэл Лекц 4
Зардлын бүртгэл Лекц 4
 
даяаршил
даяаршилдаяаршил
даяаршил
 
Сангийн бодлого
Сангийн бодлогоСангийн бодлого
Сангийн бодлого
 
валютийн ханш
валютийн ханшвалютийн ханш
валютийн ханш
 
Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4
 
Macro l 13
Macro l 13Macro l 13
Macro l 13
 
Ажилгүйдэл
Ажилгүйдэл Ажилгүйдэл
Ажилгүйдэл
 
National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systems
 

Similar to Macro l 3

Econl10.2020 2021on
Econl10.2020  2021onEconl10.2020  2021on
Econl10.2020 2021onhicheel2020
 
MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020hicheel2020
 
Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020hicheel2020
 
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замуудинфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замуудTj Crew
 
Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021ssuserca5598
 
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замуудинфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замуудTj Crew
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтTuru Turuu
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...batnasanb
 
Maco l10.2019 2020
Maco l10.2019 2020Maco l10.2019 2020
Maco l10.2019 2020hicheel2020
 

Similar to Macro l 3 (20)

Econl10.2020 2021on
Econl10.2020  2021onEconl10.2020  2021on
Econl10.2020 2021on
 
MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020
 
Macrol3.2020 2021
Macrol3.2020  2021Macrol3.2020  2021
Macrol3.2020 2021
 
Macrol3.2021 2022
Macrol3.2021  2022Macrol3.2021  2022
Macrol3.2021 2022
 
Maceconl5
Maceconl5Maceconl5
Maceconl5
 
ECON121-20160520
ECON121-20160520ECON121-20160520
ECON121-20160520
 
Lekts 14 inflytsi tvvnii shaltgaan
Lekts 14 inflytsi tvvnii shaltgaanLekts 14 inflytsi tvvnii shaltgaan
Lekts 14 inflytsi tvvnii shaltgaan
 
Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020
 
Macro l 5
Macro l 5Macro l 5
Macro l 5
 
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замуудинфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
 
Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021
 
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замуудинфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
 
Macro l 9
Macro l 9Macro l 9
Macro l 9
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
 
Macro l 9
Macro l 9Macro l 9
Macro l 9
 
Macro l 6
Macro l 6Macro l 6
Macro l 6
 
Maco l10.2019 2020
Maco l10.2019 2020Maco l10.2019 2020
Maco l10.2019 2020
 
Zax zeel
Zax zeelZax zeel
Zax zeel
 
Makro l 2
Makro l 2Makro l 2
Makro l 2
 

More from hicheel2020

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

Macro l 3

  • 1. 1.1 Инфляци 1.1.1 Инфляцийг тодорхойлох нь Инфляци нь бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн ерөнхий түвшин өсөх үзэгдэл юм. Инфляци олон нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дундаж түвшин өсөх үзэгдэл тул инфляцийн үед зарим нэг бүтээгдэхүүний үнэ буурч, зарим нь тогтмол байж болно. Эдийн засгийн ихэнхи бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өссөнөөр үнийн түвшин ерөнхийдөө өсдөг. Энэ үзэгдлийг инфляци гэнэ. Харин инфляцийн эсрэг үзэгдэл буюу бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн ерөнхий түвшиний буурах үзэгдлийг дефляци гэнэ. Гүйлгээний суваг мөнгөөр дүүрч, үнэ өссөний улмаас мөнгө үнэгүйдэх үйл явцыг инфляци гэж нэрлэж заншсан билээ. Гэтэл бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, тарифт гүйлгээн дэх мөнгөний тоо хэмжээнээс гадна эрэлт, нийлүүлэлт, тэдгээрийн харилцан үйлчлэл, тухайн зах зээл дээрх өрсөлдөөний хэм хэмжээ, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн үнэ гэсэн олон хүчин зүйлс нөлөөлдөг. Ийм учраас эдгээрийг мөн инфляцийн хүчин зүйлст тооцох болсон байна. Энэ нь эрэлтийн инфляциас гадна мөн зардлын гэсэн инфляцийн төрөл байдгийн онолын үндэслэл нь болсон аж. Нийт эрэлт болон нийт нийлүүлэлтийн хооронд үүссэн тэнцвэрт бус байдлыг инфляци гэж тодорхойлбол түүний агуулга, хэлбэрийг арай зөв илэрхийлэх боломжтой болж байгаа юм. Энэхүү тодорхойлолт нь инфляци ямар нэгэн тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээний бус, харин үнийн ерөнхий түвшний өсөлтийг илэрхийлдэг гэдгийг онцолж байгаагаараа давуу талтай. Зах зээлийн зохицуулалтын механизм хэвийн ажиллаж байгаа үед үнэ нь хэрэглэгч болон үйлдвэрлэгчдийг барааны хангамжийн талаархи мэдэээллээр хангадаг дохиоллын үүргийг гүйцэтгэдэг учраас тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөх нь эрэлт бүрэн хангагдаагүй байгааг илэрхийлсэн хэвийн үзэгдэлд тооцогддог билээ. Харин хөдөлмөрийн бүтээмж буурах, үйлдвэрлэл дэх мөчлөгт болон улирлын хэлбэлзэл, эдийн засагт гарсан бүтцийн өөрчлөлт, эдийн засаг дахь төрийн оролцооны өсөлт, сайтар бодож боловсруулаагүй татварын бодлого зэрэг хүчин зүйлс нь үнийн ерөнхий түвшний өсөлтийг бий болгож, улмаар инфляци үүсэх шалтгаан болж болох юм. 1.1.2 Инфляцийг хэмжих нь Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн ерөнхий түвшинг үнийн индекс гэсэн үзүүлэлтээр хэмждэг. Үнийн индексийн 2 төрөл байх бөгөөд Ласпейрс, Пааше хоёр анх тооцож, түүнээс хойш Ласпейрсийн үнийн индекс, Паашийн үнийн индекс гэж нэрлэгдэх болсон. Үнийн индексийг 2 үзүүлэлтээр тооцдог.  Хэрэглээний үнийн индекс  ДНБ-ий дефлятор Хэрэглээний үнийн индекс. ХҮИ нь хэрэглээний сагсны бүтээгдэхүүн үйлчилгээний дундаж үнийн түвшний өөрчлөлт буюу үнийн ерөнхий түвшиний өөрчлөлтийг харуулдаг.
  • 2. Хэрэглээний сагс гэдэг нь тухайн улсын дундаж амьдралын түвшинтэй өрхийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийн багц юм. Хэрэглээний сагсанд агуулагдах бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл нь нийгэм эдийн засгийн хөгжил, дэвшил, хүн амын амьдралын түвшинтэй уялдан тодорхой хугацаанд өөрчлөгдөн, шинэчлэгдэж байдаг. Иймээс хэрэглээний үнийн индекс нь тухайн эдийн засгийн дундаж хэрэглэгчийн худалдан авсан өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийг харуулдаг үзүүлэлт юм. ХҮИ-ийг Ласпейрсийн үнийн индексийг тооцох зарчмын дагуу хэрэглээний сагсанд агуулагдах бүтээгдэхүүн үйлчилгээний тайлант оны жигнэсэн дундаж үнийг суурь оны жигнэсэн дундаж үнэд харьцуулж тооцдог. Хэрэв хэрэглээний сангсанд n төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ агуулагддаг гэвэл дээрх тодорхойлолт ёсоор ХҮИ-ийг дараах томъёогоор тооцно1 . 𝑪𝑷𝑰𝒕 = ∑ 𝑷𝒊 𝒕 𝒒𝒊 𝟎𝒏 𝒊=𝟏 ∑ 𝑷𝒊 𝟎 𝒒𝒊 𝟎𝒏 𝒊=𝟏 - CPI t-р жилийн хэрэглээний үнийн индекс - 𝑃𝑖 𝑡 i-рбарааны тайлант оны үнийн түвшин - 𝑃𝑖 0 i-р барааны суурь оны үнийн түвшин - 𝑞𝑖 0 суурь оны байдлаар i-р барааны хэрэглээний сагсанд эзлэх хувийн жин ДНБ-ий дефлятор. Тухайн эдийн засгийн нутаг дэвсгэр дээр үйлдвэрлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн ерөнхий түвшиний өөрчлөлтийг харуулдаг. ДНБ-ий дефляторыг Паашийн аргаар нэрлэсэн ДНБ-ийг бодит ДНБ –д харьцуулж тооцно. Хэрэв тухайн эдийн засаг дотооддоо n төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэдэг гэвэл дараах томъёогоор тооцно. 𝑫 𝒕 𝑮𝑫𝑷 = ∑ 𝑷𝒊 𝒕 𝒒𝒊 𝒕𝒏 𝒊=𝟏 ∑ 𝑷𝒊 𝟎 𝒒𝒊 𝒕𝒏 𝒊=𝟏 - Dt GDP t-р жилийн ДНБ – ий дефлятор - 𝑃𝑖 𝑡 i-рбарааны тайлант оны үнийн түвшин - 𝑃𝑖 0 i-р барааны суурь оны үнийн түвшин - 𝑞𝑖 0 суурь оны байдлаар i-р барааны хэрэглээний сагсанд эзлэх хувийн жин ДНБ –ний дефлятор нь нэрлэсэн ДНБ-ийг бодит ДНБ-д харьцуулсан харьцаа юм. Инфляцийг хэмжих нь Хэрэглээний үнийн индекс болон ДНБ-ний дефляторын тусламжтай инфляцийг тооцдог. 𝝅𝒕 = 𝑪𝑷𝑰 𝒕 − 𝑪𝑷𝑰 𝒕−𝟏 𝑪𝑷𝑰 𝒕−𝟏 - 𝜋 tt-р жилийн инфляцийн түвшин 1 Б.Баярдаваа, Д.Гансүлд “Эдийн засгийн онол” 2006, тал
  • 3. - 𝐶𝑃𝐼𝑡 тухайн жилийн хэрэглээний үнийн индекс - 𝐶𝑃𝐼𝑡−1 өмнөх жилийн хэрэглээний үнийн индекс 𝝅𝒕 = 𝑫 𝒕 𝑮𝑫𝑷 − 𝑫 𝒕−𝟏 𝑮𝑫𝑷 𝑫 𝒕−𝟏 𝑮𝑫𝑷 - 𝜋 tt-р жилийн инфляцийн түвшин - 𝐷𝑡 𝐺𝐷𝑃 тухайн жилийн ДНБ-ий дефлятор - 𝐷𝑡 𝐺𝐷𝑃 өмнөх жилийн ДНБ- ий дефлятор Үнийн ерөнхий түвшний илэрхийлэл болох ДНБ-ий дефлятор болон хэрэглээний үнийн индексийн аль алинаар нь инфляцийн түвшинг олж болох бөгөөд дээрх 2 томъёогоор олно. Хэдэн жилийн дараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ 2 дахин өсөх вэ? гэдэг тооцоог хийхдээ 70 дүрмийг ашиглах бөгөөд дараах томъёог ашиглана. 70 инфляцийн түвшин = Хэдэн жилийн дараа бүтээгдэхүүний үнэ 2 дахин өсөх вэ? 1.1.3 Инфляцийн төрөл шалтгаан Инфляцийг хурдцаас нь хамааруулаад мөлхөө, цогио, гипер гэсэн гурван төрөлд хуваадаг. Инфляцийн жилийн хурдац 20% дотор байвал аядуу буюу мөлхөө инфляци байна гэж үздэг. Энэ шалгуураар авч үзвэл манай эдийн засаг дахь инфляцийн эдүүгээгийн түвшинг мөлхөө инфляцийн түвшинд байгаа гэж үзэж болохоор байна. Ийм төрлийн инфляци нь түүнийг урьдчилан тооцоод үйл ажиллагаагаа төлөвлөх боломжийг эдийн засгийн засгийн субъектуудад олгодог учраас учруулах хохирол нь бага байдаг аж. Харин инфляцийн жилийн хурдац 20-200%-д хүрээд ирвэл энэ нь мөлхөө инфляц цогио төрөлдөө шилжиж байгаагийн шинж юм. 1993-1997 оны хооронд манай эдийн засаг дахь инфляцийн түвшин 20.5-183% байсан нь цогих инфляци оршиж байсныг гэрчилж байна. Мөн 2007 оноос дотоод, гадаад олон хүчин зүйлийн нөлөөгөөр инфляцийн хурд нэгэнт 2 оронтой тоонд хүрчээ. Энэ хандлага цаашид ч гэсэн хадгалагдах шинжтэй байна. Инфляцийн хурдац өссөнөөр хэрэглэгчид хөрөнгөө үнэгүйдүүлэхгүйн тулд бараа, таваар, үл хөдлөх хөрөнгө худалдан авах замаар мөнгөнөөс аль болох хурдан салахыг эрмэлзэж эхэлдэг. Энэ нь эрэлтийг улам хөөрөгдөж, нийт нийлүүлэлтийн хомсдолыг бий болгох учир үнийн ерөнхий түвшин өндөр хурдацтай өсөх үндэс нь болж өгдөг аж. Ийм нөхцөлд арилжааны банкууд тогтмол хүүтэй зээл олгохоо зогсоодгоос гадна бизнес эрхлэгчид төлбөр тооцоонд гадаад валют ашиглах тухай гэрээ, хэлэлцээрт тусгаж эхэлдэг байна. Цогио инфляцийн бас нэг аюултай тал нь нэг л мэдэхэд гипринфляци болж хувирах боломжтой байдагт оршдог. Гиперинфляцийн үед үнийн ерөнхий түвшин жилд 1000- иас
  • 4. дээш хувиар өсдөг байна. Ингэснээр үнийн өсөлт жолоодлогогүй болж, зах зээлийн зохицуулалтын механизм үндсэндээ бүрэн зогсож, орлого болон баялагийн дахин хуваарилалт бий болдог. Түүнчлэн санхүүгийн тогтолцоо сүйрч, мөнгө өртгийн хэмжүүрийн болон арилжаа солилцооны хэрэгсэл байх үүргээ гүйцэтгэж чадахаа больдог байна. Герман улсад гэхэд 1923 онд үнийн ерөнхий түвшин нэг триллион гаруй дахин өссөн байдаг юм. Унгар улсад 1946 онд дайны өмнөх үеийн нэг форинт 829Ţ10 21 үнэгүйдсэн шинэ форинттой тэнцүү болсон байжээ. Мөн Япон улсад 1938-1948 оны хооронд үнэ 116 дахин өссөн байна. Түүнчлэн 1990 онд Аргентина болон Бразил зэрэг улсуудад үнэ 2314 болон 2937 хувиар тус тус өссөн байна. Манай улсын хувьд 1992 онд инфляцийн түвшин хамгийн өндөр болж 325.5%-д хүрч байсан байна. Гиперинфляци нь санхүүгийн сүйрлийг бий болгоод зогсохгүй нийгэм-улс төрийн эмх замбараагүй байдлыг үүсгэх боломжтой байдгаараа нэн аюултай үзэгдэл юм. Зах зээлийн эдийн засаг нь нийтлэг зүй тогтлын дагуу хөгжин дэвшдэг эдийн засгийн тогтолцоо билээ. Ийм учраас түүний мөнхийн дагуулуудын нэг болох инфляци ч гэсэн мөн үүсэх нийтлэг учир шалтгаантай байдаг аж. Эдгээрээс дурьдвал: 1. Улсын секторын хувь хэмжээ өсч, улмаар эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэх боллоо. Эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэх тусам улсын төсвийн орлого, зарлагын хоорондох тэнцвэр алдагдаж, улмаар төсвийн алдагдал улам өсөх хандлагатай болдог. Энэхүү алдагдлыг санхүүжүүлэхийн тулд Засгийн газар гадаад, дотоодоос мөнгө зээлдэг бөгөөд энэ нь гүйлгээн дэх мөнгөний хэмжээг өсгөдөг байна. 2. Шинжлэх ухаан, техникийн дэвшлийн нөлөөгөөр үйлдвэрлэлийн цар хүрээ тэлж, пүүсүүд хэмжээний хувьд томрох үйл явц хүчтэй өрнөх болсоноор үндэстэн дамнасан том том корпорациуд үүсэн бий болж, тэд улс орны дотоодын төдийгүй дэлхийн зах зээлийн үнэ ханшийг тодорхойлдог болж байна. Монополь, олигополийн аль аль нь үйлдвэрлэлээ хүссэн хэмжээгээр хорогдуулаад үнээ өсгөн ашгаа нэмэгдүүлэх бололцоотой байдаг. 3. Эдийн засагт үйлчилгээний салбаруудын байр суурь давамгайлах шинжтэй болж байна. Гэтэл үйлчилгээний хүрээнд хөдөлмөрийн бүтээмж харьцангуй удаан өсдөг хирнээ ажиллагсадын цалин хөлсөнд нөлөөлдөггүй байна. Энэ нь бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаагүй мөнгөний тоо хэмжээ өсөхөд нөлөөлдөг аж. 4. Орлогын индексжүүлэлт инфляци үүсэх нийтлэг шалтгаанд бас тооцогддог байна. 5. Дэлхий ертөнц даяаршихийн хирээр үндэсний эдийн засгууд улам бүр нээлттэй болж байгаа учраас гадаад орнуудаас худалдан авч байгаа үйлдвэрлэлийн нөөцийн үнийн өсөлт, валютын ханшны хэлбэлзэл зэргээр дамжаад инфляци импорлогдох боломжтой болж байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр нефть, улаан буудайн үнэ огцом өсөх болсон нь импортоос хамааралтай манай улсын хувьд дотоодын зах зээл дээр үнэ өсөхөд
  • 5. ихээхэн нөлөөлөх боллоо. Дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх үзэгдлийг агфляци хэмээн нэрлэж байна. 6. Мөнгөний нийлүүлэлтэд тавих хяналт сулрах, үндэслэлгүйгээр цаасан мөнгө гүйлгээнд гарах зэрэг нь бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсч, инфляци үүсэхэд нөлөөлдөг байна. 7. Эдийн засгийн оновчгүй бүтэц ч гэсэн инфляци үүсэх нэгэн шалтгаан болдог аж. Дээр дурьдсан нийтлэг шалтгаануудаас гадна инфляци үүсч, гүнзгийрэх хөрс суурь болдог онцгой шалтгаан ч бас байдаг юм. Монголчууд бид 1990- ээд оноос өмнө инфляцийг капиталист эдийн засагт л байдаг үзэгдэл гэсэн төсөөлөл, итгэл үнэмшилтэй байсан. Социалист нийгэмд бүх зүйлийг төрөөс хатуу удирдаж байсан учраас ил инфляци байдаггүй байсан нь үнэн. Гэхдээ бараа таваар байнга хомсдолтой байсан учраас барааг төрөөс тогтоосон хямд үнээр худалдаж аваад эцсийн хэрэглэгчдэд өндөр үнээр борлуулах явдал ердийн үзэгдэл болсон байлаа. Энэ нь далд хэлбэрээр инфляци оршиж байсны нотолгоо юм. Харин зах зээлийн харилцаанд шилжих болсоноор далд инфляци ил гарч ирсэн юм. Энд 1991онд гарсан Засгийн газрын алдарт 20 дугаар тогтоол онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ. Энэхүү тогтоолоор мөнгөний ханшийг 2 дахин унагасан юм. Ингэснээр иргэдийн мөнгөнд итгэх итгэл огцом буурч, төр дахиад ийм арга хэмжээ авч болзошгүй гэсэн хүлээлт нийгэмд бий болсон байлаа. Энэ нь мөнгөний ханш уналтаас үүсэх баялагын үнэгүйдлийг хязгаарлахын тулд бараа, таваар худалдан авч хадгалах нь ашигтай гэсэн сэтгэл зүйг нийгэмд бүрдүүлсэн билээ. Үүний улмаас дэлгүүр, хоршооны лангуу хэдхэн сарын дотор хоосорч, улмаар картын системд шилжин, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тэнгэрт хадсан түүхтэй. Энэ бол манай эдийн засагт инфляци гаарах болсон онцлог шалтгаан байсан юм. Инфляци нь сайн зүйл үү, эсвэл муу зүйл үү гэдэгт нэг талын эцсийн хариулт өгөх бололцоогүй юм. Гэхдээ инфляцийг устгах тухай биш, харин зохих хэмжээнд барих тухай ярьдаг болохоор түүнийг муу мухай зүйл гэж өрөөсгөлөөр нэрлэх нь учир дутагталтай. Инфляцийг илрэх байдлаар нь далд ба ил гэж ангилдаг. Далд инфляци нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн тогтолцооны үр дагавар байдаг бол ил инфляци зах зээлийн эдийн засгийг дагуул нь юм. Далд инфляци, ил инфляци гэсэн нэр томъёог анх шведийн эдийн засагч Б.А. Хансен шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан юм байна .Тэрээр 1945 оноос хойш бараг бүх улс оронд ажиглагдаж байсан далд инфляцийг анх удаа тоймлон харуулсан байдаг юм. Үнийг зохицуулан хянах, гол нэр төрлийн барааг картаар хуваарилах, улсын төсвийг илүүдэлтэй байлгах, валютын солилцоог хянах зэрэг арга хэрэгсэлүүдээр далд инфляцитай тэмцэж байсныг харуулсан байна. Гэхдээ эдгээр арга хэмжээнүүд нь түр зуурын шинжтэй байсан учраас зах зээлийн зохицуулалтын механизмын үйлчлэлийг бүрэн мөсөн эвдээгүй байна.
  • 6. Харин социалист орнуудын эдийн засаг дахь далд инфляци нь дээрхээс огт өөр шинж чанартай байсан юм. Энд үнийг захиргааны аргаар тогтоож байсан учраас зах зээлийн зохицуулалтын механизм бүрэн сүйрч, улмаар захиргаадан тогтоосон үнэ, эрэлт, нийлүүлэлтийн харилцан үйлчлэлээр тогтогтдог үнэ хоёрын хооронд зөрүү үүсч, энэ нь бүтээгдэхүүн, үйлчилгээний хомсдлыг бий болгож, далд эдийн засаг үүсч хөгжих шимт хөрс нь болсон билээ. Өөрөөр хэлбэл, бараа, таваар албан ёсны худалдааны цэгүүд болох дэлгүүрийнхээс өндөр үнээр борлогдож байсан юм. Далд инфляци нь бүтээгдэхүүн, үйлчилгээний хомсдолтой холбоотой байдаг бол ил инфляци нь үнийн ерөнхий түвшний өсөлтөөр тодорхойлогддог. Ил инфляцийн механизм нь юуны өмнө инфляцийн дасан зохицох хүлээлттэй холбоотой байдаг аж. Энэ нь зах зээлийн субъектуудын үйл хөдлөлийг тодорхойлогч сэтгэлгээний хэв маяг, сэтгэл зүйн үзэгдэл юм. Эдийн засгийн агентууд үйл ажиллагаа явуулахдаа үнэ ханшны өнгөрсөн хийгээд одоогийн түвшний талаарх төсөөлөлдөө түшиглэдэг учраас үнийн ерөнхий түвшин удаан хугацааны туршид өсөөд байвал үнэ буурч магадгүй гэсэн хэрэглэгч болон үйлдвэрлэгчдийн найдвар хөсөрдөх учир барааны нөөц, хөрөнгө оруулалтад хандах стратегиа тэд бас өөрчилж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл, эхлээд хэрэглэгчид үнэ нь их хэмжээгээр өсч байгаа бараа, таваарыг ихээр худалдан авах замаар хэрэглээний бүтэц, хэмжээндээ засвар, өөрчлөлт оруулж эхэлнэ. Үүний улмаас хадгаламжийн түвшин буурч, хэрэглээний зардал нэмэгдэх учир нийт эрэлт өсч, улмаар дээрх бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цаашид улам өсөх хандлагатай болдог байна. Нөгөө талд нь хадгаламж буурсанаар хөрөнгө оруулалтын эх үүсвэр хомсдож, нийт нийлүүлэлт хязгаарлагдах нөхцөл үүсдэг аж. Түүнээс гадна үйлдвэрлэгчид түүхий эд, материалын үнэ өсч магадгүй гэсэн сэдлээр, харин худалдаачид хадгалж байгаад зохиомол хомсдол үүсгэн бүтээгдэхүүнийхээ үнийг улам бүр өсгөдөг. Мөн үнийн өсөлтийг дагуулаад ажиллагсад нэрлэсэн цалингаа мөн нэмэгдүүлэхийг шаарддах нь зүйн хэрэг. Энэ нь хэрэглээний зардлыг бас нэмэгдүүлж, үнийн өсөлтөд өөрийн хувь нэмрээ оруулдаг байна. Ийнхүү инфляцийн хүлээлтийн нөлөөгөөр нийт эрэлт нийт нийлүүлэлтээс түрүүлж өсдөг байна. Энэ нь үнийн ерөнхий түвшин өсөх үндэс нь болдог юм. Ил инфляцийг үүсч байгаа шалтгаанаас нь хамааруулаад эрэлтийн болон нийлүүлэлтийн (зардлын) гэж ангилдаг. Эрэлтийн инфляци. Нийт нийлүүлэлт хэвээр байхад нийт эрэлт огцом өссөний улмаас үнийн ерөнхий түвшин өсөх үйл явцыг эрэлтийн инфляци гэж нэрэлэдэг. Дараахь тохиолдлуудад нийт эрэлтийн илүүдэл үүсч болдог байна. Үүнд: • Улсын худалдан авалтын зардал огцом өсөх • Мөнгөний нийлүүлэлт огцом нэмэгдэх • Хадгаламж багасч хэрэглээний зардал нэмэгдэх
  • 7. • Банкны зээлээр санхүүжигдэх хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэх • Экспорт импортоос давж төлбөрийн балансын эерэг үлдэгдэл нэмэгдсэний улмаас орлого өсөх зэрэг хүчин зүйлсийг дурьдаж болохоор байна. Гэхдээ дээрх тохиолдлууд нийт эрэлтийг илүүдэлтэй болгосон нөхцөлд л эрэлтийн инфляцийг үүсгэдэг гэдгийг анхаарвал зохино. Харин үйлдвэрлэлийн ашиглагдаагүй хүчин чадал байхгүй байх, худалдаанд бараа, таваарын нөөц хүрэлцэхээ болих, урьдчилан төлөвлөгдөөгүй хүчин зүйлийн нөлөөгөөр бараа, таваарын хомсдол бий болох, гадаад валютын хомсдолын улмаас импортыг нэмэгдүүлэх боломжгүй болох зэрэг шалтгаанаар нийт нийлүүлэлтийн хомсдол бас үүсч болдог аж. Ялангуяа үйлдвэрлэлийн бэлэн байгаа нөөц шавхагдаж, бүрэн ажил эрхлэлтийн түвшин хангагдах тохиолдолд эдийн засаг эрэлтийн инфляцид өртөх магадлал хамгийн өндөр болдог байна. Энэ тохиолдолд эрэлтийн аливаа өсөлт үнийн хөөрөгдлийг дагуулдаг аж. Нийлүүлэлтийн буюу зардлын инфляци. Үйлдвэрлэлийн зардал өссөнөөр нийт нийлүүлэлт хорогдож, улмаар нийт эрэлтийн илүүдэл бий болсоны улмаас үүсдэг инфляцийг нийлүүлэлтийн буюу зардлын инфляци гэж нэрлэдэг Татварыг нэмэх, зээлийн хүүг өсгөх, ажиллагсадын цалинг индексжүүлэх зэрэг төрөөс авч хэрэгжүүлдэг арга хэмжээ нь үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлдэг учраас бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, тарифыг өсгөдөг хэмээн үздэг. Харин үйлдвэрчний байгууллага нь ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхийг байнга эрмэлздэг. Гэтэл үйлдвэрчний байгууллагын шахалтаар цалин хөлсийг нэмэгдүүлэхэд цалингийн өсөлт хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөс түрүүлэхэд хүрдэг байна. Харин үйлдвэрлэгчид болохоор цалингийн өсөлтийг зардалд шууд шингээдэг юм. Ингэснээр цалингийн өсөлт нь үнийн хөөрөгдөлд хүчтэй нөлөө үзүүлдэг нэг гол хүчин зүйл болон хувирдаг аж. Гэхдээ зардал өссөнөөр үнийн ерөнхий түвшин ийнхүү өсөхөд үйлдвэрчний байгууллага, пүүсүүдийн хэн нь илүү буруутай болохыг тогтооход хүндрэлтэй байдаг. Ийм учраас хоёр тал цалин хөлсний талаар хоорондоо харилцан тохирох нь илүү үр дүнд хүрдэг. Тухайлбал, Япон улс ийм хэлэлцээр хийж, улмаар цалин хөлсний хэмжээний талаар нэгдсэн нэг тохиролцоонд хүрч, түүнийгээ нийтээр дагаж мөрддөг байна. Ингэхдээ цалингийн тодорхой хувийг (25-30%) пүүсийн ашгаас хамааруулан шагнал хэлбэрээр олгохоор тохиролцдог аж. Энэ нь цалинг үйлдвэрлэлийн бодит үр дүнтэй холбон өгч байгаа учраас инфляцийг зохих хэмжээгээр хязгаарладаг юм байна. Манай улсын хувьд мөн Засгийн газар, Үйлдвэрчний байгууллага, Эздийн холбоо хамтраад гурван талын хэлэлцээр хийдэг. Зардлын инфляци үүсэхэд монополиудын бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлт, мөн суурь салбаруудын үнийн бодлого ихээхэн нөлөө үзүүлдэг аж. Технологийн хувьд харилцан хамаарал бүхий салбаруудад энэ үйл явц дараах байдлаар өрнөдөг. Хамгийн эхний худалдан борлуулагч бодит зардлаа тооцоод дээр нь төлөвлөсөн ашиг,
  • 8. үнийн өсөлтийг тус тус нэмэх замаар нийлүүлэлтийн үнээ тодорхойлдог. Хэрэв тэрээр монополист бол энэхүү үнээ дараагийн хэрэглэгчид шууд тулгах бололцоотой байдаг. Иймэрхүү замаар бүтээгдэхүүний өртөг зардлыг тооцон нийлүүлэлтийн үнийг тодорхойлох үйл явц технологийн дамжлага тус бүр дээр явагдана. Ийнхүү технологийн эхний дамжлага дээрх үнийн өсөлт нь дараагийн бүх дамжлагууд дээр үнэ өсөхөд хүргэдэг байна. Хэрэв технологийн хувьд эцсийн дамжлагын бүтээгдэхүүнийг хэрэглэгч нь эхний дамжлага байх юм бол үнэ өсөх дээрх үйл явц эцэс төгөсгөлгүй үргэлжлэх битүү холбоо үүсдэг байна. Үүнийг таслан зогсоох нэг боломжит арга нь салбар хоорондын үнийн хэлэлцээр хийх явдал юм. Гэхдээ ийм хэлэлцээр нь зөвхөн түүнд оролцогч талууд төдийгүй оролцогч талуудын бүтээгдэхүүнийг хэрэглэдэг бүх хэрэглэгч түүнийг хүлээн зөвшөөрч, улмаар дагаж мөрдөх баталгаа нь хангагдсан тохиолдолд л үр дүнтэй болдог байна. Ингэснээр жам ёсны монополиудын зүгээс үнийн ялгаварчлалыг бий болгох боломж хаагддаг аж. Үйлдвэрлэлийн зардлын өсөлтөд нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл бол машин, тоног төхөөрөмж, түүхий эдийн болон хүнсний зүйлийн импортын үнийн өсөлт юм. Тухайлбал, импортын түүхий эдийн үнийн өсөлт нь нийт зардалд уг түүхий эдийн эзлэх хувь хэмжээнээс хамаарч үйлдвэрлэлийн зардлын өсөлтөд шууд нөлөөлдөг байна. Тухайлбал, 1973-1974 ОПЕК- ийн орнууд нефтийн үнийг огцом өсгөсний улмаас бараг дэлхий даяар үүссэн үнийн хөөрөгдөл үүний нэг нотолгоо юм. Сүүлийн жилүүдэд хар алтны нийлүүлэлт эрэлтээ гүйцэхээ больсоны улмаас үнэ нь огцом өсөх боллоо. Манайх шиг нефтийн бүтээгдэхүүнийг 100% гадаадаас, тэр дундаа ганцхан орноос импортолдог орны хувьд зардлын инфляци үүсэхэд энэхүү хүчин зүйлийн үзүүлэх нөлөө бүрч их байх нь ойлгомжтой. Экспортлогч орон татвараа нэмсэн гэдэг шалтгаанаар бензин, тосны үнийг хөөрөгдөх нь энэ чиглэлийн бизнес эрхлэгчдийн хувьд ердийн үзэгдэл болсон бол бензин, шатахууны үнэ өссөнийг далимдуулаад бараа, үйлчилгээнийхээ үнийг нэмдэг нь манай наймаачдын хувьд хэвшил болчихоод байгаа билээ. Харин импортын хүнсний барааны үнийн өсөлт нь дотоодын адил төстэй бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөхөөс гадна хэрэглэгчдийн бодит орлогыг бууруулах учир цалин хөлсөө нэмэгдүүлэхийн төлөөх хөдөлмөрчдийн тэмцлийг хурцатгахад хүргэдэг байна. Ийнхүү ил инфляцийн хоёр үндсэн хэв маягийн шинж чанар, үүсэх шалтгааны талаар өгүүлэхэд ийм байна. Гэхдээ үүссэн шалтгааныг нь сайтар судлалгүйгээр эдгээрийг бие биенээс нь ялгаж салгах нь нэн бэрхшээлтэй байдаг аж. Хэдий ийм ч үргэлжлэх хугацаагаар нь зардлын болон эрэлтийн инфляцийг бие биенээс нь ялгаж боломжтой байдаг хэмээн ихэнх эдийн засагчид үздэг юм. Тухайлбал, эрэлтийн инфляци төлөвлөгдсөн нийт зардал нэн их байх тэр хугацаагаар хязгаарлагддаг бол зардлын инфляци нь эсвэл алгуур алга болох, эсвэл эмчлэгдэх байдлаар өөрөө өөрийгээ аяндаа хязгаарладаг байна. Учир нь зардал өсч, ашиг багассанаар нийт нийлүүлэлт хорогдох учир
  • 9. гарц болон ажил эрхлэлтийн түвшинг буурч, энэ нь зардлын цаашдын өсөлтийг хязгаарладаг юм. Өөрөөр хэлбэл, зардлын инфляци нь үйлдвэрлэлийн зардлыг нэмж өсгөх явдлыг өөрөө хязгаарладаг тийм уналтыг бий болгодог ажээ. 1.1.4 Инфляцийн үр дагавар Инфляцийн хамгийн гол сөрөг үр дагавар нь баялаг болон орлогыг дахин хуваарилдагт оршдог. Орлого индексжээгүй, зээлийг тогтмол хүүтэй олгож байгаа нөхцөлд үнийн ерөнхий түвшин өндөр хурдацтайгаар өсөх тохиолдолд дээрх үйл явц өрнөх бололцоотой болдог. Инфляцийн нөлөөгөөр хүн ам ба төрийн хооронд орлогын дахин хуваарилалт хэрхэн явагддагийг дараах жишээнүүд дээр авч үзье. Улсын зарлага нэмэгдэж, төсвийн алдагдал үүсэхэд төр нэмж цаасан мөнгө гүйлгээнд гаргах замаар төсвөө тэнцвэржүүлдэг. Үүний үр дүнд үндэсний валютын худалдан авах чадвар буурах тул инфляци үүснэ. Энэ үед төр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэлгүйгээр өмнөх хэмжээгээр буюу үнийн өсөлтөөс бага хэмжээгээр нэмэгдүүлэн олгоход орлогын дахин хуваарилалт төрд ашигтайгаар явагддаг байна. Энэ үед орлогын албан татварын өсөн нэмэгдэх тогтолцоо үйлчилж байгаа бол нийт татвар төлөгчдийн орлого нэрлэсэн хэмжээгээрээ өсч, энэ хэмжээгээр улсын төсвийн орлого нэмэгдэх тул мөн л дээрх шиг төрд ашигтай үйл явц өрнөдөг аж. Инфляци зээлдэгчид ашигтай байх тохиолдол бас бий. Энэ нь тогтмол хүүтэй зээл олгох нөхцөлд үүсдэг. Тухайлбал, инфляцийн түвшин харьцангуй бага байсан 1980- аад оны сүүл,1990- ээд оны эхэн үед бага хүүтэй зээлийг манай орны банкууд санал болгож байсан бөгөөд тэр үед ихэнх хүмүүс өрөнд орно гэсэн хуучин үеийн сэтгэлгээгээр хандаж байсан хэдий ч овсгоотой хэсэг нь уг зээлийг авч, түүнийг улс дамнасан худалдаа, наймаа хийх хөрөнгийн эх үүсвэр болгон ашигласан нь хөрөнгийн анхны хуримтлалтай болох боломжийг олгосон билээ. Гэтэл инфляцийг тооцолгүй зээл олгосон тэр үеийн банкууд бараг бүгд дампуурсан түүхтэй. 1990 оны нэг сая төгрөгийг өнөөдрийн нэг сая төгрөгтэй харьцуулахад нэрлэсэн хэмжээгээрээ адил боловч худалдан авах чадварын хувьд тэнгэр газар шиг зөрөөтэй болохыг хэн ч ямарч тайлбаргүйгээр ойлгох биз ээ. Энэ бол инфляци зээлдэгчдэд ашигтайгаар баялгийг хэрхэн дахин хуваарилж байгаагийн нэг л жишээ юм. Инфляци нь хүн амын бүлэг, давхаргуудын хооронд мөн баялгын дахин хуваарилалтыг бий болгодог. Энэ нь тэдний хооронд бий болох эд хөрөнгийн тэгш бус байдал гүнзгийрэх үйл явцаар илэрдэг. Өөрөөр хэлбэл, инфляци нь хадгаламж болон хэрэглээгээр дамжин хүн амын амьжиргаанд нөлөөлдөг байна. Хэрэглээний зүйлс нь гол төлөв эрэлтийн үнийн мэдрэмж султай бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлүүдээс бүрддэг учраас үнэ өсөхөд хэрэглээ буурч хүн амын ядуу хэсгийн амьдрал улам доройтдог. Түүнчлэн орлогоосоо урсгал хэрэглээний зардлаа нөхөөд хадгаламж бүрдүүлэх боломжтой байсан хүн амын тэр хэсгийн орлого мөн хомсдох учир шинээр хуримтлал бий болгох боломж нь багасаад зогсохгүй өмнө бий болгосон хадгаламжиндаа гар хүрэхээс өөр аргагүй болох тохиолдол ч үүсдэг.
  • 10. Инфляци нь тэтгэвэрийнхэн, төрийн албан хаагчид, суралцагчид, тэтгэлэгээр амьдрагчид гэх мэтийн тогтмол орлоготой хүмүүст бүр ч халгаатай. Хүн амын энэ хэсэг орлогоо мөнгөн хэлбэрээр гол төлөв хадгалдаг учраас инфляцид өртөх магадлал өндөртэй байдаг. Инфляцийн үйлдвэрлэлд үзүүлэх нөлөөлөл түүний төрлөөс хамаарч янз бүр байдаг. Аядуу буюу мөлхөө инфляци үйлдвэрлэлд бараг нөлөө үзүүлдэггүй. Инфляци буурахад үйлдвэрлэлийн хэмжээ багасч, ажилгүйдэл нэмэгдэх хандлага ажиглагддаг. Зарим тохиолдолд үнэ өсөх нь эдийн засгийн түр зуурын өрнөлтийг бий болгож,улмаар орлогын өсөлтөөр нөхцөлдсөн эрэлтийн өсөлт үйлдвэрлэл тэлэхэд түлхэц үзүүлэн инфляцийн өвөрмөц конъюнктурыг бий болгох тохиолдол ч бас байдаг аж. Харин цогио инфляци нь үйлдвэрлэл, санхүү, зээл, мөнгөн гүйлгээ зэргийг сүйрлийн эрмэгт хүргэдэг. Зах зээлийн зохицуулалтын механизм гажиж эхлэх учраас үнэ дохиоллын системийн үүргээ гүйцэтгэж чадахаа болино. Үүний улмаас үйлдвэрлэлийн нөөцийн хуваарилалт үр ашиггүй болж, эдийн засагт тэнцвэргүй байдлууд үүсдэг аж. Инфляци нь ШУТД- ийн үндсэн дээр эдийн засгийг өсгөх боломжийг үгүй болгодог байна. Учир нь үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлэх үйл явц улам үнэтэй болох учраас хоцрогдсон, үнэ хямд техник ашиглан, хөдөлмөр зарцууламтгай хуучин технологиор үйлдвэрлэлээ зохион байгуулах нь пүүсүүдийн хувьд ашигтай болдог. Инфляцийн хурдац нэмэгдэх тусам хөгжлийн ирээдүй бүрхэг болж, үнийн талаар үнэн зөв таамаглал дэвшүүлэх боломж улам бүр хомсдох учир бизнес эрхлэгчид удаан хугацааны дараа өртгөө нөхөх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх сонирхолгүй болох бөгөөд энэ нь эдийн засгийн идэвхийг улам бүр сулруулдаг байна. Үүний улмаас капиталын ихэнх хэсэг нь үйлдвэрлэлийн хүрээнээс гүйлгээний хүрээ рүү шилжиж, гол төлөв үнийн зөрүүгээр ашиг олох зорилгод ашиглагдаж эхэлдэг аж. Мөн инфляцийн нөхцөлд зээлийн хүү өсөх хандлага улам бүр гүнзгийрдэг байна. Түүнчлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хийгээд шинээр мөнгө гаргахтай холбогдсон зардал өсдөг аж. Хэрэглэхийн тулд биш, харин мөнгөн хөрөнгөө үнэгүйдлээс хамгаалахын тулд хэрэглэгчийн зүгээс бараа, таваар худалдан авч хадгалах үйл явц гүнзгийрч, энэ нь барааны хомсдолыг үүсгэн, мөнгө-зээлийн тогтолцоог гажуудуулан барааг, бараагаар сольдог бартерийн тогтолцоог бий болгодог байна. Гиперинфляцийн эдийн засагт учруулах хор хохирол бүр ч их. Төр мөнгөний нийлүүлэлтэд хяналт тавьж чадахаа больдог байна. Мөнгө өртгийн хэмжүүр, гүйлгээний хэрэгсэл, хуримтлалын хэрэгсэл байх үүргээ гүйцэтгэх чадвараа алдаж, санхүү-мөнгөний тогтолцоо бүрэн сүйрнэ. Үндэсний валютад итгэх итгэл бүрэн алдарах учир, тэрээр гадаадын ханш өндөртэй валютаар шахагддаг байна. Мөнгөн гүйлгээн дэх сүйрэл нь нийт үндэсний эдийн засгийг сүйрүүлэх учир иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, энэ нь улс төрийн эмх замбараагүй байдал үүсэн даамжирч, улмаар төрийн эргэлт гарах хөрс суурь болдогийг 1917 онд Орос оронд гарсан хувьсгал нотолж байгаа билээ.
  • 11. Ийнхүү инфляци нь ийм олон төрлийн нийгмийн хийгээд эдийн засгийн сөрөг үр дагаваруудыг бий болгодог учраас төрийн зүгээс түүний эсрэг бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай болдог байна. Инфляци нь нийгэм эдийн засагт дараах үр ашиггүй зардал буюу трансакцийн зардлуудыг авчирдаг. Үүнд:  Мөнгөн хөрөнгийн худалдан авах чадварын бууралт  Гутлын ширний зардал  Цэсний зардал Мөнгөн хөрөнгийн худалдан авах чадварын бууралт . Эдийн засгийн харилцаанд оролцож буй өрхүүд нь мөнгөн хөрөнгөө янз бүрийн хэлбэрээр байршуулдаг. Жишээ нь машин, байшин, хувьцаа, бонд, бэлэн мөнгө гэх мэт. Өрхүүд хөрөнгөө байршуулах хэлбэрээ сонгоход нөлөөлөх хоёр үндсэн шалгуур үзүүлэлт байдаг. Үүний нэг нь тухай хөрөнгийн хөрвөх чадвар юм. Эдгээр байршуулж буй хөрөнгийн хэлбэрүүд нь бусад хөрөнгө рүү шилжиж хөрвөх чадвараараа харилцан адилгүй байх бөгөөд хамгийн хөрвөх чадвар сайтай нь бэлэн мөнгө байдаг бол хамгийн муу нь үндсэн хөрөнгүүд байдаг. Нөгөө шалгуур үзүүлэлт нь тухайн хөрөнгийн үнэ цэнээ хадгалах чадвар юм. Хөрөнгийн тухайн үеийн үнэ цэнийг хамгийн энгийнээр хичнээн хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авч чадаж байна вэ, гэдгээр хэмжиж болно. Тухайн хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн бүтээгдэхүүн, үйлчилгээний тухайн үеийн дундаж үнээрхарьцуулахад л хангалттай. Энэ нь уг хөрөнгөөр тухайн дундаж үнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс хичнээн хэмжээгээр худалдан авч чадахаар байна вэ гэдгийг харуулна. Бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн түвшин өсөх тусам үнэ цэнэ унаж байдаг. Өөрөөр хэлбэл инфляцийн үед хамгийн их үнэ цэнээ алддаг хөрөнгийн хэлбэр нь бэлэн мөнгө юм. Гутлын ширний зардал .Инфляцийн эдийн засагт мөнгөний үнэ цэнэ буюу мөнгөний худалдан авах чадвар буурч байдаг тул эдийн засгийн харилцаанд орлцогчид бэлэн мөнг байлгахаас эрс татгалздаг байна. Үүний үр дүнд бүтээгдэхүүний эрэлтийн хурд эрс нэмэгддэг байна. Мөн эдийн засгийн харилцаанд орлцогч сүбектүүд инфляцийн үед бэлэн мөнгө гар дээр байршуулах боломжгүй болсонтой холбоотойгоор өөр бусад хэлбэрээр хөрөнгөө байршуулдаг. Өөрөөр хэлбэл мөнгөтэй болсон үедээ маш түргэн биет бүтээгдэхүүн худалдан авч хадгалаж, дараа бэлэн мөнгө хэрэгтэй болсон үедээ худалдах зорилогтой байдаг. Энэ үйлдэл нь ямар ч үр ашиггүй байдаг ба хийхоосон нэмэлт зардал гаргаж байдаг ба энэ нь хэд дахин давтагдаж эдийн засгийн үр ашиггүй зардал ихээр бий болдог. Үүнийг эдийн засгийн онолд гутлын ширний зардал гэж нэрлэдэг. Цэсний зардал. Инфляцийн үед эдийн засаг дахь ихэнх бүтээгдэхүүний үнэ өөрчлөгддөг.Ингэж үнэ өөрчлөгдөх бүрт пүүсүүд үнийн жигсаалт буюу үнээ өөрчлөх шаардлагатай болдог бөгөөд үүнтэй холбогдон гарч байгаа нэмэлт зардлыг цэсний зардал гэж нэрлэдэг .