SlideShare a Scribd company logo
1 of 8
Download to read offline
1.1 Эдийн засгийн өсөлт ба хөгжил
1.1.1 Эдийн засгийн өсөлтийг хэмжих нь
Үндэсний эдийн засгийн эцсийн зорилго нь иргэдийнхээ аж байдлыг тасралтгүй
дээшлүүлэхэд оршдог учраас уг зорилтыг шийдвэрлэх нэг гол арга нь эдийн засгийн өсөлтийг
хангах явдал байдаг. Ийм учраас нийт эдийн засаг хөгжиж, нийт бүтээгдэхүүн(ДНБ)-ий бодит
хэмжээ өмнөх үетэйгээ харьцуулахад өсч, улмаар нэг хүнд ногдох бодит орлого нэмэгдсэн
тохиолдолд л эдийн засаг өслөө гэж үздэг. Энэ нь эдийн засагт дахь харьцаанууд эерэгээр
өөрчлөгдөн шинэ төлөвт шилжсэний үр дүн юм.
Эдийн засгийн өөрчлөлт нь дандаа өсөлтийг агуулсан нэг чиглэлийн, эерэг үйл явц байдагүй,
харин ч мөчлөгт шинжтэй, хэлбэлзэлт хөдөлгөөн байдаг талаар өмнө өгүүлсөн билээ.
Эдийн засгийн мөчлөг нь уналт, сэргэлтийн аль алиныг нь агуулсан үйл явц байдаг болохоор
уналтын үед мэдээж эдийн засгийн өсөлтийн талаар яриа байж болохгүй нь ойлгомжтой. Гэхдээ
эдийн засгийн уналт болсоноор үр ашиг багатай ажиллаж байсан нь дампуурч, зах зээлийн
хатуу шаардлагыг хангаж, шалгуурыг нь давж чадсан нь тэдний орон зайг эзэлж нийт эрэлт,
нийт нийлүүлэлтийн тэнцвэр өмнөхөөсөө илүү өндөр түвшинд хангагддан эдийн засаг сэргэх
бааз суурь тавигддаг байна. Ингэхлээр эдийн засгийн уналт нь ирээдүйн эдийн засгийн
өсөлтийн урьдач нөхцөлийг бүрдүүлдэг хөгжлийн өвөрмөц хэлбэр юм. Австрийн эдийн засагч
Й. Шумпетер эдийн засгийн уналтыг бүтээгч сүйрэл гэж нэрлэсэн нь чухамхүү энэхүү учир
шалтгаантай холбоотой байх.
Эдийн засгийн өсөлтийг:
 Бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт,
 Нэг хүнд ногдох бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт гэсэн үзүүлэлтүүдийн
тусламжтайгаар хэмждэг.
Бодит дотоодын нийт бүтээгдэхүүн нь иргэдийн бодит орлого өсөх суурь, дэвсгэр нь болдог
учраас түүнийг эдийн засгийн өсөлтийн нэг гол үзүүлэлт болгон авч үздэг аж. Ийм учраас
эдийн засгийн өсөлтийг хэмжихийн тулд бодит дотоодын нийт бүтээгдэхүүнийг өмнөх оны
түвшинтэй нь харьцуулж хэр зэрэг өсч вэ? гэдгийг зөвхөн үнэмлэхүй утгаар нь төдийгүй
харьцангуй үзүүлэлтээр тооцох шаардлагатай болдог. Ийм харьцангуй үзүүлэлтийг бодит
дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурдац гэж нэрлээд дараах томъёогоор тооцдог байна:
𝐸 𝑔 =
𝑌𝑡 − 𝑌𝑡−1
𝑌𝑡−1
∙ 100
𝐸 𝑔- Бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурдац
𝑌𝑡 - Тухайн жилийн бодит дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ
𝑌𝑡−1- Өмнөх оны бодит дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ
Эдийн засаг бодитойгоор өссөн эсэх нь эцсийн дүндээ иргэдийн амьжиргааны түвшний
өсөлтөөр хэмжигдэх учраас тухайн жилд нэг хүнд ногдох бодит орлого өмнөх жилийнхтэй
харьцуулахад хэрхэн өөрчлөгдсөнийг нэмж тооцох шаардлагатай болдог.
Бодит дотоодын нийт бүтээгдэхүүн нь нэг талаас тухайн жилд бий болсон нийт орлогыг илтгэн
харуулах учраас нэг хүнд ногдох бодит орлогын өөрчлөлтийг нэг хүнд ногдох бодит дотоодын
нийт бүтээгдэхүүний өөрчлөлтөөр тодорхойлж болдог аж. Үүнийг томъёолон харуулбал:
𝐸 𝑔 =
𝑌𝑡 𝑃𝑡⁄ − 𝑌𝑡−1 𝑃𝑡−1⁄
𝑌𝑡−1 𝑃𝑡−1⁄
∙ 100
𝑌𝑡 𝑃𝑡⁄ - Нэг хүнд ногдох тухайн жилийн бодит дотоодын нийт бүтээгдэхүүний
хэмжээ
𝑌𝑡−1 𝑃𝑡−1⁄ - Нэг хүнд ногдох өмнөх оны бодит дотоодын нийт бүтээгдэхүүний
хэмжээ
𝑃𝑡- Тухайн жилийн хүн амын тоо
𝑃𝑡−1- Өмнөх оны хүн амын тоо
Идэх хоолтой, өмсөх хувцастай, орох оронтой байх зэргээр материаллаг хэрэгцээгээ хангахаас
гадна оюун санааны хувьд зөв төлөвшсөн байх нь хувь хүний хөгжлийн бас нэг хэмжүүр
болдог. Ингэхлээр элбэг хангалуун амьдралтай, оюун санааны өндөр хөгжил бүхий бие хүн л
хөгжлийн үр дүн болдог аж. Энэ үүднээс авч үзвэл эдийн засгийн өсөлт нь хөгжлийн бодит
хөрс нь болдог хэдий ч дан ганцаараа хөгжлийг тодорхойлж чаддагүй байна.
1.1.2 Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлс
Эдийн засгийн өсөлтийг хангана гэдэг нь юуны өмнө макроэдийн засгийн тэнцвэрийг
шинэ төлөв байдалд шилжүүлэх тухай асуудал юм. Ийм учраас нийт эрэлт, нийт
нийлүүлэлтийн хүчин зүйлс нь эдийн засгийн өсөлтийн эх сурвалж болдог байна.
Нийт эрэлтийн болон нийт нийлүүлэлтийн өөрчлөлтийг эдийн засгийн өсөлтийн хүчин зүйл
болгон ашиглахын тулд тухайн үед макроэдийн засгийн тэнцвэр нийт нийлүүлэлтийн аль
хэсэгт хангагдсан байгааг танин мэдэх нь нэн чухал ажээ.
Нийт эрэлтийн өөрчлөлт. Нийт эрэлт нь өрхүүдийн хэрэглээний төлөвлөгдсөн зардал,
хөрөнгө оруулалтын төлөвлөгдсөн зардал, улсын худалдан авалтын зардал, цэвэр экспорт зэрэг
эдийн засаг дахь нийт төлөвлөгдсөн зардлыг илэрхийлдэг болохыг бид мэднэ. Өөрөөр хэлбэл,
нийт эрэлт нь цаг хугацааны тухайн зурваст нийт хэрэглэгчдийн зүгээс бүтээгдэхүүн, үйлчилгээ
худалдан авахад зарцуулахаар төлөвлөсөн нийт мөнгөний хэмжээг харуулдаг юм. Ийм учраас
пүүсүүд энэ мөнгөнд захирагдаж, түүнд нийлүүлэлтээ зохицуулахаас өөр арга байдаггүй.
Эндээс өнгөцхөн харахад нийт эрэлтийг л нэмэгдүүлээд байвал нийт нийлүүлэлт тэлж, улмаар
эдийн засгийн өсөлт хангагдахаар байна. Гэтэл энэ нь макроэдийн засгийн тэнцвэрийн хэв
маягаас хамаардаг аж.
Хэрэв эдийн засаг хэт богино хугацааны юм уу, эсвэл богино хугацааны тэнцвэрт оршиж
байгаа бол үйлдвэрлэл боломжит түвшнээсээ доогуур байх учир нийт эрэлтийн өсөлт нь нийт
нийлүүлэлтийг урамшуулж, эдийн засгийн өсөлтийг хангаж болдог байна. Богино болон хэт
богино хугацаанд нийт эрэлт нэмэгдэхэд эдийн засгийн тэнцвэр, тэнцвэрийн үнэ, тэнцвэрийн
үйлдвэрлэлийн хэмжээ тус тус хэрхэн өөрчлөгдөж байгааг Зураг 3.2, 3.3-т тус тус харуулав.
Зураг 3.1 Нийт эрэлтийн хэт богино хугацаан дахь өөрчлөлтийн нөлөө
Зураг 3.2Нийт эрэлтийн богино хугацаан дахь өөрчлөлтийн нөлөө
Дээрх зургуудаас харахад нийт эрэлт нэмэгдэж, түүний муруй баруун дээш шилжихэд шинэ
тэнцвэр үүсч, улмаар тэнцвэрт үйлдвэрлэлийн хэмжээ хоёуланд нь өсч байна. Ялангуяа эдийн
засаг уналттай байхад төрөөс сангийн тэлсэн бодлого явуулахад тэр нь мультипликаторын
нөлөөгөөр нийт эрэлтийг нэмэгдүүлж, улмаар эдийн засгийн өсөлтийг хангадаг аж. Иймч
учраас Кейнс тухайн үедээ нийт эрэлтийг нэмэгдүүлэхэд төрийн сангийн бодлого чухал
үүрэгтэй хэмээн үзэж байжээ. Харин эдийн засаг урт хугацааны тэнцвэрт байгаа тохиолдолд
үйлдвэрлэлийн боломжийг нэмэгдүүлэлгүйгээр зөвхөн нийт эрэлтийг урамшуулах бодлого
явуулбал үнийн ерөнхий түвшин л өсөхөөс биш, тэнцвэрийн гарцын хэмжээ өөрчлөгддөггүй
болохыг Зураг 3.4 харуулж байна.
Зураг 3.3Нийт эрэлтийн урт хугацаан дахь өөрчлөлтийн нөлөө
Нийт нийлүүлэлтийн өөрчлөлт. Эдийн засгийн өсөлтийг хангахад бүтээгдэхүүн, үйлчилгээг
худалдан авах чадварын өсөлтөөс гадна, нийт эрэлтийг хангах боломж бас нэмэгдсэн байх
учиртай. Энэ нь хэрэг дээрээ нийт нийлүүлэлтийн асуудал юм.
Нийт нийлүүлэлт нь үнийн янз бүрийн түвшинд бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэн зах зээлд
нийлүүлэх нийт эдийн засгийн чадавхиар тодорхойлогддог учраас хөдөлмөр, газар, капитал,
үйлдвэрлэл эрхлэх ур чадвар гэсэн үйлдвэрлэлийн үндсэн хүчин зүйлсийн хүрэлцээ, хангамж
нь нийт нийлүүлэлтийн өөрчлөлтөөр дамжин эдийн засгийн өсөлтийн хүчин зүйлс болдог.
Эдийн засгийн өсөлтийг хангахад хөдөлмөр шийдвэрлэх үүрэгтэй. Тухайлбал, бүр өнгөрсөн
зууны 20- оод онд Америкийн эрдэмтэн П. Дуглас АНУ- ын улаан буудайн үйлдвэрлэлийн
статистик мэдээллийг судлан үзээд хөдөлмөрийн зардал 1% өсөхөд хангагдах гарцын өсөлт
капиталын зардал 1% өсөнөөс 3 дахин их байгааг нотолсон байдаг юм билээ. Ийм ч учраас
өрнө, дорнын өндөр хөгжилтэй орнууд хүний хөгжлийг хангах замаар хүмүүн капиталын
өгөөжийг дээшлүүлэхэд онцгой анхаарч иржээ. Тэр ч бүүхэл нийгмийн түншлэлийн онол,
хүний харилцааны онол гэсэн бүхэл бүтэн онолын урсгалууд үүсэн хөгжиж, хүний
хөдөлмөрийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн олон шинэлэг зүйлүүдийг
боловсруулан хэрэгжүүлсэн байна.
Мөн өндөр хөгжилтэй орнууд ядуу буурай орнуудын ухаантнуудыг мөнгөөр зодон урвуулах
бодлогыг байнга явуулж байдаг нь эдийн засгийн өсөлтөд хөдөлмөр шийдвэрлэх үүрэгтэй
байдгийн нэгэн нотолгоо юм.
Хөдөлмөр нь ажиллах чадвараар илэрдэг учраас чанартай ажиллах хүч л хөгжил дэвшлийн эх
сурвалж болж чаддаг гэж хэлж болно. Ажиллах хүч нь чанартай байхын тулд түүнийг тээгч
хувь хүнд наад зах нь:
 Биеийн болоод оюун ухааны хувьд эрүүл байх,
 Мэдлэг, чадвар, дадлыг цогцлуулсан байх,
 Нийгэмд ажиллаж, амьдрах чадвартай байх зэрэг шинж чанаруудыг цогцлуулсан байх
учиртай аж.
Эдийн засгийн өсөлтийг нийт нийлүүлэлтээр дамжуулан хангахад капитал ч мөн багагүй үүрэг
гүйцэтгэдэг.
Үйлдвэрлэлийн процест хэрэглэгдэж байгаа машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, барилга
байгууламж, түүхий эд, материал бүгдээрээ капитал хэмээх ойлголтод хамаардаг. Гэхдээ
эдгээрээс машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь хөдөлмөрийн дам байдлыг ханган
бүтээмжийг нь нэмэгдүүлдэг учраас үйлдвэрлэлийн хэмжээнд шууд нөлөөлдөг. Иймд
хөгжилтэй орнуудад нэг ажилтанд ногдох капиталын хэмжээ буюу хөдөлмөрийн капитал
зэвсэглэмж бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байдаг юм.
Гэхдээ капитал зэвсэглэмжийн хэмжээ өндөр л байвал эдийн засаг өсдөг гэсэн өрөөсгөл
дүгнэлтийг хийж болохгүй. Учир нь энэ үзүүлэлт тодорхой хязгаарын дотор л эдийн засгийн
өсөлтийн хүчин зүйл болдог аж. Энэ хязгаарыг капитал зэвсэглэмжийн тогтвортой түвшин
гэж нэрэлдэг. Энэ нь нийт эдийн засгийн түвшинд хөрөнгө оруулалт капиталын элэгдэлтэй
тэнцэх үед хангагддаг байна. Иймд капитал зэвсэглэмж энэ хязгаараас давсан тохиолдолд цааш
эдийн засгийн өсөлтөд нөлөөлж чаддаггүй юм. Ийм болохоор эдийн засаг дахь капиталыг тоо
хэмжээний хувьд нэмэгдүүлэхээс илүүтэйгээр түүнийг чанаржуулах нь орчин үед капиталыг
эдийн засгийн өсөлтийн хүчин зүйл болгон ашиглах гол чиглэл болж байна.
Капитал зэвсэглэмж нь тогтвортой түвшиндээ хүрчихсэн өндөр хөгжилтэй орнууд хоцрогдсон
техникээ капитал зэвсэглэмжийн түвшин доогууртай улс орнуудад хөрөнгө оруулалт хийх
нэрээр оруулж, хямд ажиллах хүчтэй хослуулах замаар ашиг олж байгаа нь шинжлэх ухаан -
техникийн дэвшлийн үр шимийг өөрсдөө хүртэж байгаагийн тод жишээ юм. Ийм бодлогын
улмаас ядуу орнууд “актлагдсан техник”- ийн агуулах болон хувирч байна.
Бүр өнгөрсөн зууны 50- аад онд Америкийн эрдэмтэн Р.Солоу шинжлэх ухаан-техникийн
дэвшил (ШУТД) эдийн засгийн өсөлтийн шийдвэрлэх хүчин зүйл болон хувирч байгаа талаар
тэмдэглэсэн байдаг юм.
Р. Солоу 1909-1949 оны хоорондох Америкийн эдийн засгийн хөгжлийг судалсны үндсэн дээр
хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийн 80 гаруй хувийг ШУТД хангаж байгааг тодорхойлсон
байдаг. Дараагаар нь Э. Денисон 1929-1982 онуудын өгөгдлийг судлан шинжлээд эдийн
засгийн өсөлтийг хангахад ШУТД- ийн бүрдэл хэсэг тус дүрийн оруулсан хувь нэмрийг
тооцсон байна. Түүний нотолсоноор бол эдийн засгийн өсөлтөд техникийн дэвшлийн оруулсан
хувь нэмэрийн 2/3 нь мэдлэгийн хуримтлалаар хангагддаг байна. Харин үлдсэн 1/3 нь нөөцийн
оновчтой байршил болон нэгж бүтээгдэхүүнд ногдох үйлдвэрлэлийн хүчин зүйлийн хэмнэлттэй
холбоотой аж. ШУТД-ийн ачаар үйлдвэрлэлийн цар хүрээг нэмэгдүүлэх боломжтой болсноор
ийм хэмнэлт үүсдэг байна.
Эдийн засгийн өсөлтөд газар хэмээх үйлдвэрлэлийн хүчин зүйл мөн тодорхой үүрэг
гүйцэтгэдэг.
Газар хэмээх ойлголтод газраас гадна газрын дээр, доорх баялаг хамаардаг тухай микроэдийн
засгийн ухаанаар судалсан билээ. Гэхдээ газар, эдийн засгийн өсөлтийн хооронд шууд хамаарал
байдаг гэж шууд хэлэх нь бас учир дутагдалтай.
Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад газар нутаг багатай, байгалийн баялаг гэхээр
зүйлгүй хирнээ асар их байгалийн баялаг бүхий, том газар нутагтай улс орнуудаас хавьгүй
өндөр хөгжлийн түвшинд хүрсэн жишээ олон бий. Ийм улс орны тоонд хөгжлийн оргилд
хүрсэн Япон орныг дурьдаж болох юм. Харин нөгөө талын жишээ нь бидний эх орон-Монгол
улс байна. Бид тансаг сайхан нутаг, таван хошуу мал, тэнд эндгүй хэвтэх байгалийн
баялагийнхаа талаар хичнээн жил дуулж, магтав? Нөгөө эдийн засгийн өсөлт, хүний хөгжил
хангагдав уу? гэсэн асуултуудыг хэнээс ч асуусан үгүй л гэж хариулна. Иймд газар нутаг болон
байгалийн баялаг нь эдийн засгийн өсөлтийг хангахад шаардлагатай хүчин зүйл хэдий боловч
хүрэлцээтэй нөхцөл болж хараахан чаддаггүй аж.
Хөдөлмөр, капитал, газар нь нийт нийлүүлэлтийг нэмэгдүүлж, улмаар эдийн засгийн өсөлтийг
хангахад өөр өөрийн хувь нэмэрийг оруулдаг ч гэлээ эдгээр хүчин зүйлсийг ямар
харьцаатайгаар, хэрхэн хослон хэрэглэх вэ? гэдэг нь эцсийн дүндээ удирдах ур чадвараас
шалтгаалдаг.
Австрийн эдийн засагч Й. Шумпетерийн онцлон тэмдэглэсэнчлэн үйлдвэрлэл эрэхлэх ур чадвар
нь зах зээлийн шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэлийн бүтцийг оновчлох, түүний хэмжээг
өөрчлөх зэрэг оновчтой шийдвэрүүдийн эх үүсвэр болдог учраас яах аргагүй эдийн засгийн
өсөлтийн бие даасан хүчин зүйл мөн.
Эдийн засгийн өсөлт нь нийт үйлдвэрлэлийн үр дүн болох нийт бүтээгдэхүүн хэмээх нийгмийн
том бялууг зөвхөн хэмжээний хувьд нэмэгдүүлээд зогсохгүй мөн чанарын хувьд байнга
төгөлдөржүүлж байхыг шаарддаг бөгөөд энэ нь хүн нийгэм - экологийн аятай, тухтай орчинд
ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг л бүрдүүлнэ гэсэн үг юм. Ингэхлээр орц, гарцын тооны
хойноос хөөцөлдсөн эрчимгүй хэв маягийн өсөлтөөс чанарыг эрхэмлэсэн эрчимтэй хэв маягт
шилжиж байгаа нь орчин цагийн онцлог юм.
Өнөөдрийн дэлхий ертөнцийг бүхэлд нь аваад үзвэл одоо байгаа хүчин чадлын хүрээнд нийт
эрэлтийг хангачих хэмжээнд хүртлээ хөгжсөн байна. Ийм нөхцөлд хуучин аргаар
үйлдвэрлэлийг цаашид өргөтгөх нь учир утгагүй болж хүссэн хүсээгүй үйлдвэрлэлийнхээ
чанарт анхаарч, нэр төрлийг нь шинэчилэх шаардлагатай болж байна. Ийм нөхцөлд манай улс
шиг буурай хөгжилтэй орон гадаадын зээл, тусламж нэрээр хуучин техник цуглуулж суух биш,
харин өндөр хөгжилтэй орнуудтай зэрэгцэн, магадгүй тэднээс урьтаж техник, технологийн
хамгийн сүүлийн үеийн ололтыг шууд авч хэрэглэх нь хөгжлөөрөө тэдэнтэй зэрэгцэн очих
цорын ганц боломж болой. Гэхдээ энэ нь байгаа технологийн түвшиндээ ашиглагдаагүй байгаа
нөөцийг дайчлах зорилттой мэдээж харшлахгүй нь ойлгомжтой. Ингэхлээр эдийн засгийн
эрчимтэй болон эрчимгүй хэв маягууд хослон хэрэглэгдэх боломжтой байдаг аж.
Өгөгдсөн технологийн түвшинд зөвхөн ашиглагдаж байгаа үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн
хэрэглээг тооны хувьд нэмэгдүүлэх замаар хангагдаж байгаа эдийн засгийн өсөлтийг эрчимгүй
хэв маягийн өсөлт гэж нэрлэдэг. Тэгвэл өсөлтийн эрчимтэй хэв маяг нь үйлдвэрлэлийг
чанаржуулах замаар ашиглаж байгаа үйлдвэрлэлийн хүчин зүйлийн нэгжид ногдох
бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх боломж олгодог байна. Ингэхлээр энэ нь ШУТД- ийг
ашиглаж, ажллагсадын мэргэжлийг дээшлүүлэн, гарцын чанарыг сайжруулж, нэр төрлийг нь
шинэчилсэний үр дүн юм.
Эдийн засгийн өсөлтийн эрчимтэй хэв маягт шилжсэнээр өсөлтийн хурдац нь дан ганц хөгжил
дэвшлийг илэрхийлэгч үзүүлэлт байхаа больдог байна. Учир нь бүтээгдэхүүний чанар сайжирч,
нэр төрөл нь шинэчлэгдэх нь тооны өсөлтөөс илүү үр дүнтэй болж байна. Ийм учраас хөгжил,
дэвшлийг хэмжихдээ эдийн засгийн бүтцийн өөрчлөлт гэдэг
1.1.3 Эдийн засгийн хөгжил
Эдийн засгийн хөгжил
Эдийн засгийн хөгжил нь эдийн өсөлт гэсэн ойлголтоос илүү өргөн хүрээг хамрах ойлголт юм.
Эдийн засгийн хөгжил=Эдийн засгийн өсөлт+Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт
Аливаа эдийн засаг 2 дахин өссөн ч гэсэн ядуурал, ажилгүйдлийн түвшин буураагүй,
орлогын тэнш бус байдал өөрчлөгдөөгүй бол тухайн улсын эдийн засаг хөгжсөн гэж үзэхгүй.
Амьдралын чанарын индексийг Д. Морис боловсруулсан ба энэ нь 3 үндсэн үзүүлэлтийг дотроо
багтаана.
1. Амьдралын түвшин буюу насжилт
2. Нялхсын эндэгдэл
3. Бичиг үсэг тайлагдсан байдал
Ядуурал
Эдийн засгийн хөгжлийг ядуурал хэмээх үзэгдлээс ангид авч үзэх боломжгүй юм.Ядуурал нь
дан ганц эдийн засгийн гэхээсээ илүүтэйгээр нийгмийн үзэгдэл бөгөөд хөгжиж буй орнуудын
тулгамдсан асуудал юм. Эдийн засаг хөгжиж байж л ядуурлыг гэтэлнэ. Ядуурлыг хэмжихдээ
ядуурлын шугам гэсэн ойлголтыг хэрэглэнэ. Нэг хүнд ногдох орлого нь ядуурлын шугамаас
доогуур байгаа өрхийг ядуу өрх гэнэ. Бүх айл өрхийн дотор ядуу өрхийн эзлэх хувийг
ядуурлын түвшин гэнэ. Харин ядуурлын шугамны 40 хувиас бага орлоготой өрхийг нэн ядуу
өрх гэж тодорхойлно. Хэдийгээр ядуурал өөр олон хүчин зүйлээс хамаардаг боловч, аливаа
улсын ядуурлын түвшинг тодорхойлж, бусад орныхтой харьцуулахад хялбар байх үүднээс
орлогыг үндсэн хэмжүүр болгодог.
Хүний хөгжлийн индекс
ХХИ-ийн үр дүнгээр жил тутам Дэлхийн Хүний Хөгжлийн Илтгэлийг хэвлэн гаргах болжээ.
Энэ индекс нь иргэдийн хөгжлийн дундаж түвшинг харуулаад зогсохгүй, улс орны хөгжлийн
түвшинг ч илэрхийлдэг. ХХИ нь тухайн улсын иргэдийн дараах 3 суурь нөхцөл ямар байгааг
тодорхойлж, бусад орнуудынхтай харьцуулах боломж олгодог. Үүнд:
1. Урт насалж ,эрүүл амьдрах
2. Боловсрол эзэмшиж, шинэ мэдлэг олж авах
3. Амжиргаандаа хүрэлцэхүйц материаллаг нөөцтэй болох
Эдгээр чухал нөхцөл хэрхэн ханагдаж байгааг тооцохын тулд дараах үзүүлэлтүүдийг ашиглана.
Үүнд:
 Дундаж наслалт
 Боловсролын түвшин1
 Орлого
Эдгээр үзүүлэлт тус бүрийн хамгийн бага ба хамгийн их утгуудыг дэлхийн хэмжээнд
тогтоогоод, тухайн улс үзүүлэлт тус бүрээр ямар түвшинд байгааг тооцон, тэр орны ХХИ-ийг
гаргадаг.
Хүний хөгжлийн индексээр нь улс орныг хөгжлийн түвшингээр ангилж болно.
 0-0.50 бол хүний хөгжил доогуур
 0.51-0.79 бол хүний хөгжил дунд зэрэг
 0.80-1 бол хүний хөгжил өндөртэй
Орлого хуваарилалт
Орлого хоёр дахин өссөн ч ядуурал, ажилгүйдэл, орлогын тэгш бус хуваарилалт төдийн
чинээгээр нэмэгдсэн байвал тэр эдийн засгийг хөгжсөн гэж үзэхгүй хэмээн хөгжлийн
экономиксийн нэртэй төлөөлөгчдийн нэг Д. Сийрс хэлсэн байдаг. Үнэндээ ядуурал, орлогын
тэгш бус байдал, ажилгүйдэл зэрэг чухал үзүүлэлтийг авч үзэлгүйгээр аливаа улсын хөгжлийг
үнэлж цэгнэх нь өрөөсгөл хэрэг.
1
Насанд хүрэгсдийн бичиг үсэгт тайлагдсан хувь ба бүх шатны сургуульд хамрагдалтын хувь
Ажилгүйдлийн түвшин буурах нь эдийн засаг хөгжиж байгаагийн нотолгоо гэдгийг мартаж
болохгүй. Харин орлого хуваарилалт ерөнхийдөө тэгш байх нь нийгэмд эерэг нөлөөтэй гэж
үздэг. Энэ талаар эдийн засагчдын байр суурь зөрүүтэй байдаг ч ихэнх хүмүүс тэгш байдлыг
илүүд үздэг билээ. Орлогын тэгш бус байдлыг хэмжихдээ Лоренцийн муруй болон Жини
индексийг хэрэглэдэг.
1.1.4 Эдийн засгийн хөгжлийн хүчин зүйлс
Тухайн улс хөгжихийн тулд байгалийн нөөц ихтэй гэж үздэг хөгжлийн онол байдаг. Уг онолоор
дэлхийн ихэнхи хэсэгт байгалийн нөөц шавхагдаж байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлт,
хөгжлийг хязгаарлаж байгаа ажээ. Байгалийн нөөцийн явцуу утгаар тодорхойлбол дээрх
дүгнэлт үнэн байж болно.
Эдийн засагчид эдийн засгийн хөгжлийг түргэтгэх дөрвөн хүчин зүйлийг онцолдог. Үүнд:
1. Боловсролтой хүн ам. Боловсролтой ажиллах хүч эдийн засгийн хөгжлийн нэг нөхцөл
болох нь онолын хувьд ч, судалгааны түвшинд ч батлагдсан. Учир нь, боловсролтой хүн
шинэ санаа, шинэ технологийг хүлээж авч, үр дүнд хүрэх боломж илүү байдаг. Тиймээс
ХБО-ууд ерөнхий боловсролдоо илүү хөрөнгө оруулалт хийснээр хурдан хөгжих
боломжтой гэж үзэж байгаа. Өсвөр насандаа сайн боловсрол эзэмшсэн хүүхэд залуус
насанд хүрсэн хойноо ядуурлаас зайлсхийх чадвартай байдаг.
2. Өмчлөх эрхийн тогтолцоо. Хувийн өмчийн эрх хэдий чинээ сайн хамгаалагдсан,
тодорхой байна, хувийн капитал хуримтлал ба эдийн засгийн өсөлт төдий чинээ сайн
байдгийг эдийн засагчдын судалгаа нотолжээ.
3. Бүтээлч урсгал. ХХ зууны нэрт эдийн засагч Жозеф Шумпетерийн дэвшүүлсэн “бүтээлч
урсгал” хэмээх ойлголтоор эхлээд хуучин ажил, хуучин компани, хуучин салбарыг
устгаж байж шинэ бизнес цэцэглэж, эдийн засгийн өсөлтөд хүрдэг. Ийм өөрчлөлт
ярвигтай, зардал ихтэй боловч, эдийн засгийн амжилтад хүрэхийн тулд үүнийг хийхээс
өөр аргагүй.
4. Протекционизмыг хязгаарлах. Олон улсын худалдаанд нээлттэй орнууд эдийн засгийн
хөгжлөр илүү байдаг. Худалдаа нээлттэй үед бизнес эрхлэгчид төрөлжих шинэ арга
замыг хайж, бүтээмжээ дээшлүүлэн, орлогоо нэмэх боломжтой байдаг. Бүтээмж
өссөнөөр эдийн засгийн өсөлт хурдасна. Харин засгийн газар дотоодын зах зээлээ
хамгаалах нэрийдлээр худалдааны хориг тогтоосоор байвал эдийн засгийн хөгжил тэр
хэрээр удааширна.

More Related Content

What's hot

What's hot (20)

Maceconl6
Maceconl6Maceconl6
Maceconl6
 
Mac ecs5.2021h
Mac ecs5.2021hMac ecs5.2021h
Mac ecs5.2021h
 
Mac ecs6.2021h
Mac ecs6.2021hMac ecs6.2021h
Mac ecs6.2021h
 
Econ.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onEcon.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021on
 
Economics.s13
Economics.s13Economics.s13
Economics.s13
 
Mac ecs4.2021
Mac ecs4.2021Mac ecs4.2021
Mac ecs4.2021
 
Mac ecs10.2021
Mac ecs10.2021Mac ecs10.2021
Mac ecs10.2021
 
Seminar 9 - 12
Seminar 9 - 12Seminar 9 - 12
Seminar 9 - 12
 
Mac ecs15.2021
Mac ecs15.2021Mac ecs15.2021
Mac ecs15.2021
 
Maceconl5
Maceconl5Maceconl5
Maceconl5
 
Mac ecs3.2021
Mac ecs3.2021Mac ecs3.2021
Mac ecs3.2021
 
Maceconl7
Maceconl7Maceconl7
Maceconl7
 
Mac ecs9.2021
Mac ecs9.2021Mac ecs9.2021
Mac ecs9.2021
 
эдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтэдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлт
 
Mac ecs2.2021 hs
Mac ecs2.2021 hsMac ecs2.2021 hs
Mac ecs2.2021 hs
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020
 
Makro l 2
Makro l 2Makro l 2
Makro l 2
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
 
Лекц 7
Лекц 7Лекц 7
Лекц 7
 

Similar to Macro l 9

инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замуудинфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замуудTj Crew
 
Econl10.2020 2021on
Econl10.2020  2021onEconl10.2020  2021on
Econl10.2020 2021onhicheel2020
 
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замуудинфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замуудTj Crew
 
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замуудинфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замуудTj Crew
 
Лекц 9
Лекц 9Лекц 9
Лекц 9Etugen
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрJust Burnee
 
Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021ssuserca5598
 
MacroлL9. 2019 - 2020
MacroлL9. 2019 - 2020MacroлL9. 2019 - 2020
MacroлL9. 2019 - 2020hicheel2020
 
Macro.l10 2020 2021
Macro.l10 2020  2021Macro.l10 2020  2021
Macro.l10 2020 2021ssuserca5598
 
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломж
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломжЖ.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломж
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломжbatnasanb
 
Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020hicheel2020
 

Similar to Macro l 9 (20)

Macro l 3
Macro l 3Macro l 3
Macro l 3
 
Macro l 9
Macro l 9Macro l 9
Macro l 9
 
Macro l 5
Macro l 5Macro l 5
Macro l 5
 
Niit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit ereltNiit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit erelt
 
Macro l 6
Macro l 6Macro l 6
Macro l 6
 
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замуудинфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
 
Econl10.2020 2021on
Econl10.2020  2021onEconl10.2020  2021on
Econl10.2020 2021on
 
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замуудинфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
 
Makro l 4
Makro l 4Makro l 4
Makro l 4
 
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замуудинфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
 
Macro l 15
Macro l 15Macro l 15
Macro l 15
 
Makro l 3
Makro l 3Makro l 3
Makro l 3
 
Лекц 9
Лекц 9Лекц 9
Лекц 9
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
 
Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021
 
MacroлL9. 2019 - 2020
MacroлL9. 2019 - 2020MacroлL9. 2019 - 2020
MacroлL9. 2019 - 2020
 
Macro.l10 2020 2021
Macro.l10 2020  2021Macro.l10 2020  2021
Macro.l10 2020 2021
 
Macro l 15
Macro l 15Macro l 15
Macro l 15
 
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломж
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломжЖ.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломж
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломж
 
Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020
 

More from hicheel2020

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

Macro l 9

  • 1. 1.1 Эдийн засгийн өсөлт ба хөгжил 1.1.1 Эдийн засгийн өсөлтийг хэмжих нь Үндэсний эдийн засгийн эцсийн зорилго нь иргэдийнхээ аж байдлыг тасралтгүй дээшлүүлэхэд оршдог учраас уг зорилтыг шийдвэрлэх нэг гол арга нь эдийн засгийн өсөлтийг хангах явдал байдаг. Ийм учраас нийт эдийн засаг хөгжиж, нийт бүтээгдэхүүн(ДНБ)-ий бодит хэмжээ өмнөх үетэйгээ харьцуулахад өсч, улмаар нэг хүнд ногдох бодит орлого нэмэгдсэн тохиолдолд л эдийн засаг өслөө гэж үздэг. Энэ нь эдийн засагт дахь харьцаанууд эерэгээр өөрчлөгдөн шинэ төлөвт шилжсэний үр дүн юм. Эдийн засгийн өөрчлөлт нь дандаа өсөлтийг агуулсан нэг чиглэлийн, эерэг үйл явц байдагүй, харин ч мөчлөгт шинжтэй, хэлбэлзэлт хөдөлгөөн байдаг талаар өмнө өгүүлсөн билээ. Эдийн засгийн мөчлөг нь уналт, сэргэлтийн аль алиныг нь агуулсан үйл явц байдаг болохоор уналтын үед мэдээж эдийн засгийн өсөлтийн талаар яриа байж болохгүй нь ойлгомжтой. Гэхдээ эдийн засгийн уналт болсоноор үр ашиг багатай ажиллаж байсан нь дампуурч, зах зээлийн хатуу шаардлагыг хангаж, шалгуурыг нь давж чадсан нь тэдний орон зайг эзэлж нийт эрэлт, нийт нийлүүлэлтийн тэнцвэр өмнөхөөсөө илүү өндөр түвшинд хангагддан эдийн засаг сэргэх бааз суурь тавигддаг байна. Ингэхлээр эдийн засгийн уналт нь ирээдүйн эдийн засгийн өсөлтийн урьдач нөхцөлийг бүрдүүлдэг хөгжлийн өвөрмөц хэлбэр юм. Австрийн эдийн засагч Й. Шумпетер эдийн засгийн уналтыг бүтээгч сүйрэл гэж нэрлэсэн нь чухамхүү энэхүү учир шалтгаантай холбоотой байх. Эдийн засгийн өсөлтийг:  Бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт,  Нэг хүнд ногдох бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт гэсэн үзүүлэлтүүдийн тусламжтайгаар хэмждэг. Бодит дотоодын нийт бүтээгдэхүүн нь иргэдийн бодит орлого өсөх суурь, дэвсгэр нь болдог учраас түүнийг эдийн засгийн өсөлтийн нэг гол үзүүлэлт болгон авч үздэг аж. Ийм учраас эдийн засгийн өсөлтийг хэмжихийн тулд бодит дотоодын нийт бүтээгдэхүүнийг өмнөх оны түвшинтэй нь харьцуулж хэр зэрэг өсч вэ? гэдгийг зөвхөн үнэмлэхүй утгаар нь төдийгүй харьцангуй үзүүлэлтээр тооцох шаардлагатай болдог. Ийм харьцангуй үзүүлэлтийг бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурдац гэж нэрлээд дараах томъёогоор тооцдог байна: 𝐸 𝑔 = 𝑌𝑡 − 𝑌𝑡−1 𝑌𝑡−1 ∙ 100 𝐸 𝑔- Бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурдац 𝑌𝑡 - Тухайн жилийн бодит дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 𝑌𝑡−1- Өмнөх оны бодит дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ Эдийн засаг бодитойгоор өссөн эсэх нь эцсийн дүндээ иргэдийн амьжиргааны түвшний өсөлтөөр хэмжигдэх учраас тухайн жилд нэг хүнд ногдох бодит орлого өмнөх жилийнхтэй харьцуулахад хэрхэн өөрчлөгдсөнийг нэмж тооцох шаардлагатай болдог.
  • 2. Бодит дотоодын нийт бүтээгдэхүүн нь нэг талаас тухайн жилд бий болсон нийт орлогыг илтгэн харуулах учраас нэг хүнд ногдох бодит орлогын өөрчлөлтийг нэг хүнд ногдох бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өөрчлөлтөөр тодорхойлж болдог аж. Үүнийг томъёолон харуулбал: 𝐸 𝑔 = 𝑌𝑡 𝑃𝑡⁄ − 𝑌𝑡−1 𝑃𝑡−1⁄ 𝑌𝑡−1 𝑃𝑡−1⁄ ∙ 100 𝑌𝑡 𝑃𝑡⁄ - Нэг хүнд ногдох тухайн жилийн бодит дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 𝑌𝑡−1 𝑃𝑡−1⁄ - Нэг хүнд ногдох өмнөх оны бодит дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 𝑃𝑡- Тухайн жилийн хүн амын тоо 𝑃𝑡−1- Өмнөх оны хүн амын тоо Идэх хоолтой, өмсөх хувцастай, орох оронтой байх зэргээр материаллаг хэрэгцээгээ хангахаас гадна оюун санааны хувьд зөв төлөвшсөн байх нь хувь хүний хөгжлийн бас нэг хэмжүүр болдог. Ингэхлээр элбэг хангалуун амьдралтай, оюун санааны өндөр хөгжил бүхий бие хүн л хөгжлийн үр дүн болдог аж. Энэ үүднээс авч үзвэл эдийн засгийн өсөлт нь хөгжлийн бодит хөрс нь болдог хэдий ч дан ганцаараа хөгжлийг тодорхойлж чаддагүй байна. 1.1.2 Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлс Эдийн засгийн өсөлтийг хангана гэдэг нь юуны өмнө макроэдийн засгийн тэнцвэрийг шинэ төлөв байдалд шилжүүлэх тухай асуудал юм. Ийм учраас нийт эрэлт, нийт нийлүүлэлтийн хүчин зүйлс нь эдийн засгийн өсөлтийн эх сурвалж болдог байна. Нийт эрэлтийн болон нийт нийлүүлэлтийн өөрчлөлтийг эдийн засгийн өсөлтийн хүчин зүйл болгон ашиглахын тулд тухайн үед макроэдийн засгийн тэнцвэр нийт нийлүүлэлтийн аль хэсэгт хангагдсан байгааг танин мэдэх нь нэн чухал ажээ. Нийт эрэлтийн өөрчлөлт. Нийт эрэлт нь өрхүүдийн хэрэглээний төлөвлөгдсөн зардал, хөрөнгө оруулалтын төлөвлөгдсөн зардал, улсын худалдан авалтын зардал, цэвэр экспорт зэрэг эдийн засаг дахь нийт төлөвлөгдсөн зардлыг илэрхийлдэг болохыг бид мэднэ. Өөрөөр хэлбэл, нийт эрэлт нь цаг хугацааны тухайн зурваст нийт хэрэглэгчдийн зүгээс бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад зарцуулахаар төлөвлөсөн нийт мөнгөний хэмжээг харуулдаг юм. Ийм учраас пүүсүүд энэ мөнгөнд захирагдаж, түүнд нийлүүлэлтээ зохицуулахаас өөр арга байдаггүй. Эндээс өнгөцхөн харахад нийт эрэлтийг л нэмэгдүүлээд байвал нийт нийлүүлэлт тэлж, улмаар эдийн засгийн өсөлт хангагдахаар байна. Гэтэл энэ нь макроэдийн засгийн тэнцвэрийн хэв маягаас хамаардаг аж. Хэрэв эдийн засаг хэт богино хугацааны юм уу, эсвэл богино хугацааны тэнцвэрт оршиж байгаа бол үйлдвэрлэл боломжит түвшнээсээ доогуур байх учир нийт эрэлтийн өсөлт нь нийт нийлүүлэлтийг урамшуулж, эдийн засгийн өсөлтийг хангаж болдог байна. Богино болон хэт богино хугацаанд нийт эрэлт нэмэгдэхэд эдийн засгийн тэнцвэр, тэнцвэрийн үнэ, тэнцвэрийн үйлдвэрлэлийн хэмжээ тус тус хэрхэн өөрчлөгдөж байгааг Зураг 3.2, 3.3-т тус тус харуулав.
  • 3. Зураг 3.1 Нийт эрэлтийн хэт богино хугацаан дахь өөрчлөлтийн нөлөө Зураг 3.2Нийт эрэлтийн богино хугацаан дахь өөрчлөлтийн нөлөө Дээрх зургуудаас харахад нийт эрэлт нэмэгдэж, түүний муруй баруун дээш шилжихэд шинэ тэнцвэр үүсч, улмаар тэнцвэрт үйлдвэрлэлийн хэмжээ хоёуланд нь өсч байна. Ялангуяа эдийн засаг уналттай байхад төрөөс сангийн тэлсэн бодлого явуулахад тэр нь мультипликаторын нөлөөгөөр нийт эрэлтийг нэмэгдүүлж, улмаар эдийн засгийн өсөлтийг хангадаг аж. Иймч учраас Кейнс тухайн үедээ нийт эрэлтийг нэмэгдүүлэхэд төрийн сангийн бодлого чухал үүрэгтэй хэмээн үзэж байжээ. Харин эдийн засаг урт хугацааны тэнцвэрт байгаа тохиолдолд үйлдвэрлэлийн боломжийг нэмэгдүүлэлгүйгээр зөвхөн нийт эрэлтийг урамшуулах бодлого явуулбал үнийн ерөнхий түвшин л өсөхөөс биш, тэнцвэрийн гарцын хэмжээ өөрчлөгддөггүй болохыг Зураг 3.4 харуулж байна. Зураг 3.3Нийт эрэлтийн урт хугацаан дахь өөрчлөлтийн нөлөө
  • 4. Нийт нийлүүлэлтийн өөрчлөлт. Эдийн засгийн өсөлтийг хангахад бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах чадварын өсөлтөөс гадна, нийт эрэлтийг хангах боломж бас нэмэгдсэн байх учиртай. Энэ нь хэрэг дээрээ нийт нийлүүлэлтийн асуудал юм. Нийт нийлүүлэлт нь үнийн янз бүрийн түвшинд бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх нийт эдийн засгийн чадавхиар тодорхойлогддог учраас хөдөлмөр, газар, капитал, үйлдвэрлэл эрхлэх ур чадвар гэсэн үйлдвэрлэлийн үндсэн хүчин зүйлсийн хүрэлцээ, хангамж нь нийт нийлүүлэлтийн өөрчлөлтөөр дамжин эдийн засгийн өсөлтийн хүчин зүйлс болдог. Эдийн засгийн өсөлтийг хангахад хөдөлмөр шийдвэрлэх үүрэгтэй. Тухайлбал, бүр өнгөрсөн зууны 20- оод онд Америкийн эрдэмтэн П. Дуглас АНУ- ын улаан буудайн үйлдвэрлэлийн статистик мэдээллийг судлан үзээд хөдөлмөрийн зардал 1% өсөхөд хангагдах гарцын өсөлт капиталын зардал 1% өсөнөөс 3 дахин их байгааг нотолсон байдаг юм билээ. Ийм ч учраас өрнө, дорнын өндөр хөгжилтэй орнууд хүний хөгжлийг хангах замаар хүмүүн капиталын өгөөжийг дээшлүүлэхэд онцгой анхаарч иржээ. Тэр ч бүүхэл нийгмийн түншлэлийн онол, хүний харилцааны онол гэсэн бүхэл бүтэн онолын урсгалууд үүсэн хөгжиж, хүний хөдөлмөрийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн олон шинэлэг зүйлүүдийг боловсруулан хэрэгжүүлсэн байна. Мөн өндөр хөгжилтэй орнууд ядуу буурай орнуудын ухаантнуудыг мөнгөөр зодон урвуулах бодлогыг байнга явуулж байдаг нь эдийн засгийн өсөлтөд хөдөлмөр шийдвэрлэх үүрэгтэй байдгийн нэгэн нотолгоо юм. Хөдөлмөр нь ажиллах чадвараар илэрдэг учраас чанартай ажиллах хүч л хөгжил дэвшлийн эх сурвалж болж чаддаг гэж хэлж болно. Ажиллах хүч нь чанартай байхын тулд түүнийг тээгч хувь хүнд наад зах нь:  Биеийн болоод оюун ухааны хувьд эрүүл байх,  Мэдлэг, чадвар, дадлыг цогцлуулсан байх,  Нийгэмд ажиллаж, амьдрах чадвартай байх зэрэг шинж чанаруудыг цогцлуулсан байх учиртай аж. Эдийн засгийн өсөлтийг нийт нийлүүлэлтээр дамжуулан хангахад капитал ч мөн багагүй үүрэг гүйцэтгэдэг. Үйлдвэрлэлийн процест хэрэглэгдэж байгаа машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, барилга байгууламж, түүхий эд, материал бүгдээрээ капитал хэмээх ойлголтод хамаардаг. Гэхдээ эдгээрээс машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь хөдөлмөрийн дам байдлыг ханган бүтээмжийг нь нэмэгдүүлдэг учраас үйлдвэрлэлийн хэмжээнд шууд нөлөөлдөг. Иймд хөгжилтэй орнуудад нэг ажилтанд ногдох капиталын хэмжээ буюу хөдөлмөрийн капитал зэвсэглэмж бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байдаг юм. Гэхдээ капитал зэвсэглэмжийн хэмжээ өндөр л байвал эдийн засаг өсдөг гэсэн өрөөсгөл дүгнэлтийг хийж болохгүй. Учир нь энэ үзүүлэлт тодорхой хязгаарын дотор л эдийн засгийн өсөлтийн хүчин зүйл болдог аж. Энэ хязгаарыг капитал зэвсэглэмжийн тогтвортой түвшин гэж нэрэлдэг. Энэ нь нийт эдийн засгийн түвшинд хөрөнгө оруулалт капиталын элэгдэлтэй тэнцэх үед хангагддаг байна. Иймд капитал зэвсэглэмж энэ хязгаараас давсан тохиолдолд цааш эдийн засгийн өсөлтөд нөлөөлж чаддаггүй юм. Ийм болохоор эдийн засаг дахь капиталыг тоо
  • 5. хэмжээний хувьд нэмэгдүүлэхээс илүүтэйгээр түүнийг чанаржуулах нь орчин үед капиталыг эдийн засгийн өсөлтийн хүчин зүйл болгон ашиглах гол чиглэл болж байна. Капитал зэвсэглэмж нь тогтвортой түвшиндээ хүрчихсэн өндөр хөгжилтэй орнууд хоцрогдсон техникээ капитал зэвсэглэмжийн түвшин доогууртай улс орнуудад хөрөнгө оруулалт хийх нэрээр оруулж, хямд ажиллах хүчтэй хослуулах замаар ашиг олж байгаа нь шинжлэх ухаан - техникийн дэвшлийн үр шимийг өөрсдөө хүртэж байгаагийн тод жишээ юм. Ийм бодлогын улмаас ядуу орнууд “актлагдсан техник”- ийн агуулах болон хувирч байна. Бүр өнгөрсөн зууны 50- аад онд Америкийн эрдэмтэн Р.Солоу шинжлэх ухаан-техникийн дэвшил (ШУТД) эдийн засгийн өсөлтийн шийдвэрлэх хүчин зүйл болон хувирч байгаа талаар тэмдэглэсэн байдаг юм. Р. Солоу 1909-1949 оны хоорондох Америкийн эдийн засгийн хөгжлийг судалсны үндсэн дээр хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийн 80 гаруй хувийг ШУТД хангаж байгааг тодорхойлсон байдаг. Дараагаар нь Э. Денисон 1929-1982 онуудын өгөгдлийг судлан шинжлээд эдийн засгийн өсөлтийг хангахад ШУТД- ийн бүрдэл хэсэг тус дүрийн оруулсан хувь нэмрийг тооцсон байна. Түүний нотолсоноор бол эдийн засгийн өсөлтөд техникийн дэвшлийн оруулсан хувь нэмэрийн 2/3 нь мэдлэгийн хуримтлалаар хангагддаг байна. Харин үлдсэн 1/3 нь нөөцийн оновчтой байршил болон нэгж бүтээгдэхүүнд ногдох үйлдвэрлэлийн хүчин зүйлийн хэмнэлттэй холбоотой аж. ШУТД-ийн ачаар үйлдвэрлэлийн цар хүрээг нэмэгдүүлэх боломжтой болсноор ийм хэмнэлт үүсдэг байна. Эдийн засгийн өсөлтөд газар хэмээх үйлдвэрлэлийн хүчин зүйл мөн тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Газар хэмээх ойлголтод газраас гадна газрын дээр, доорх баялаг хамаардаг тухай микроэдийн засгийн ухаанаар судалсан билээ. Гэхдээ газар, эдийн засгийн өсөлтийн хооронд шууд хамаарал байдаг гэж шууд хэлэх нь бас учир дутагдалтай. Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад газар нутаг багатай, байгалийн баялаг гэхээр зүйлгүй хирнээ асар их байгалийн баялаг бүхий, том газар нутагтай улс орнуудаас хавьгүй өндөр хөгжлийн түвшинд хүрсэн жишээ олон бий. Ийм улс орны тоонд хөгжлийн оргилд хүрсэн Япон орныг дурьдаж болох юм. Харин нөгөө талын жишээ нь бидний эх орон-Монгол улс байна. Бид тансаг сайхан нутаг, таван хошуу мал, тэнд эндгүй хэвтэх байгалийн баялагийнхаа талаар хичнээн жил дуулж, магтав? Нөгөө эдийн засгийн өсөлт, хүний хөгжил хангагдав уу? гэсэн асуултуудыг хэнээс ч асуусан үгүй л гэж хариулна. Иймд газар нутаг болон байгалийн баялаг нь эдийн засгийн өсөлтийг хангахад шаардлагатай хүчин зүйл хэдий боловч хүрэлцээтэй нөхцөл болж хараахан чаддаггүй аж. Хөдөлмөр, капитал, газар нь нийт нийлүүлэлтийг нэмэгдүүлж, улмаар эдийн засгийн өсөлтийг хангахад өөр өөрийн хувь нэмэрийг оруулдаг ч гэлээ эдгээр хүчин зүйлсийг ямар харьцаатайгаар, хэрхэн хослон хэрэглэх вэ? гэдэг нь эцсийн дүндээ удирдах ур чадвараас шалтгаалдаг. Австрийн эдийн засагч Й. Шумпетерийн онцлон тэмдэглэсэнчлэн үйлдвэрлэл эрэхлэх ур чадвар нь зах зээлийн шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэлийн бүтцийг оновчлох, түүний хэмжээг
  • 6. өөрчлөх зэрэг оновчтой шийдвэрүүдийн эх үүсвэр болдог учраас яах аргагүй эдийн засгийн өсөлтийн бие даасан хүчин зүйл мөн. Эдийн засгийн өсөлт нь нийт үйлдвэрлэлийн үр дүн болох нийт бүтээгдэхүүн хэмээх нийгмийн том бялууг зөвхөн хэмжээний хувьд нэмэгдүүлээд зогсохгүй мөн чанарын хувьд байнга төгөлдөржүүлж байхыг шаарддаг бөгөөд энэ нь хүн нийгэм - экологийн аятай, тухтай орчинд ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг л бүрдүүлнэ гэсэн үг юм. Ингэхлээр орц, гарцын тооны хойноос хөөцөлдсөн эрчимгүй хэв маягийн өсөлтөөс чанарыг эрхэмлэсэн эрчимтэй хэв маягт шилжиж байгаа нь орчин цагийн онцлог юм. Өнөөдрийн дэлхий ертөнцийг бүхэлд нь аваад үзвэл одоо байгаа хүчин чадлын хүрээнд нийт эрэлтийг хангачих хэмжээнд хүртлээ хөгжсөн байна. Ийм нөхцөлд хуучин аргаар үйлдвэрлэлийг цаашид өргөтгөх нь учир утгагүй болж хүссэн хүсээгүй үйлдвэрлэлийнхээ чанарт анхаарч, нэр төрлийг нь шинэчилэх шаардлагатай болж байна. Ийм нөхцөлд манай улс шиг буурай хөгжилтэй орон гадаадын зээл, тусламж нэрээр хуучин техник цуглуулж суух биш, харин өндөр хөгжилтэй орнуудтай зэрэгцэн, магадгүй тэднээс урьтаж техник, технологийн хамгийн сүүлийн үеийн ололтыг шууд авч хэрэглэх нь хөгжлөөрөө тэдэнтэй зэрэгцэн очих цорын ганц боломж болой. Гэхдээ энэ нь байгаа технологийн түвшиндээ ашиглагдаагүй байгаа нөөцийг дайчлах зорилттой мэдээж харшлахгүй нь ойлгомжтой. Ингэхлээр эдийн засгийн эрчимтэй болон эрчимгүй хэв маягууд хослон хэрэглэгдэх боломжтой байдаг аж. Өгөгдсөн технологийн түвшинд зөвхөн ашиглагдаж байгаа үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн хэрэглээг тооны хувьд нэмэгдүүлэх замаар хангагдаж байгаа эдийн засгийн өсөлтийг эрчимгүй хэв маягийн өсөлт гэж нэрлэдэг. Тэгвэл өсөлтийн эрчимтэй хэв маяг нь үйлдвэрлэлийг чанаржуулах замаар ашиглаж байгаа үйлдвэрлэлийн хүчин зүйлийн нэгжид ногдох бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх боломж олгодог байна. Ингэхлээр энэ нь ШУТД- ийг ашиглаж, ажллагсадын мэргэжлийг дээшлүүлэн, гарцын чанарыг сайжруулж, нэр төрлийг нь шинэчилсэний үр дүн юм. Эдийн засгийн өсөлтийн эрчимтэй хэв маягт шилжсэнээр өсөлтийн хурдац нь дан ганц хөгжил дэвшлийг илэрхийлэгч үзүүлэлт байхаа больдог байна. Учир нь бүтээгдэхүүний чанар сайжирч, нэр төрөл нь шинэчлэгдэх нь тооны өсөлтөөс илүү үр дүнтэй болж байна. Ийм учраас хөгжил, дэвшлийг хэмжихдээ эдийн засгийн бүтцийн өөрчлөлт гэдэг 1.1.3 Эдийн засгийн хөгжил Эдийн засгийн хөгжил Эдийн засгийн хөгжил нь эдийн өсөлт гэсэн ойлголтоос илүү өргөн хүрээг хамрах ойлголт юм. Эдийн засгийн хөгжил=Эдийн засгийн өсөлт+Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт Аливаа эдийн засаг 2 дахин өссөн ч гэсэн ядуурал, ажилгүйдлийн түвшин буураагүй, орлогын тэнш бус байдал өөрчлөгдөөгүй бол тухайн улсын эдийн засаг хөгжсөн гэж үзэхгүй. Амьдралын чанарын индексийг Д. Морис боловсруулсан ба энэ нь 3 үндсэн үзүүлэлтийг дотроо багтаана. 1. Амьдралын түвшин буюу насжилт 2. Нялхсын эндэгдэл
  • 7. 3. Бичиг үсэг тайлагдсан байдал Ядуурал Эдийн засгийн хөгжлийг ядуурал хэмээх үзэгдлээс ангид авч үзэх боломжгүй юм.Ядуурал нь дан ганц эдийн засгийн гэхээсээ илүүтэйгээр нийгмийн үзэгдэл бөгөөд хөгжиж буй орнуудын тулгамдсан асуудал юм. Эдийн засаг хөгжиж байж л ядуурлыг гэтэлнэ. Ядуурлыг хэмжихдээ ядуурлын шугам гэсэн ойлголтыг хэрэглэнэ. Нэг хүнд ногдох орлого нь ядуурлын шугамаас доогуур байгаа өрхийг ядуу өрх гэнэ. Бүх айл өрхийн дотор ядуу өрхийн эзлэх хувийг ядуурлын түвшин гэнэ. Харин ядуурлын шугамны 40 хувиас бага орлоготой өрхийг нэн ядуу өрх гэж тодорхойлно. Хэдийгээр ядуурал өөр олон хүчин зүйлээс хамаардаг боловч, аливаа улсын ядуурлын түвшинг тодорхойлж, бусад орныхтой харьцуулахад хялбар байх үүднээс орлогыг үндсэн хэмжүүр болгодог. Хүний хөгжлийн индекс ХХИ-ийн үр дүнгээр жил тутам Дэлхийн Хүний Хөгжлийн Илтгэлийг хэвлэн гаргах болжээ. Энэ индекс нь иргэдийн хөгжлийн дундаж түвшинг харуулаад зогсохгүй, улс орны хөгжлийн түвшинг ч илэрхийлдэг. ХХИ нь тухайн улсын иргэдийн дараах 3 суурь нөхцөл ямар байгааг тодорхойлж, бусад орнуудынхтай харьцуулах боломж олгодог. Үүнд: 1. Урт насалж ,эрүүл амьдрах 2. Боловсрол эзэмшиж, шинэ мэдлэг олж авах 3. Амжиргаандаа хүрэлцэхүйц материаллаг нөөцтэй болох Эдгээр чухал нөхцөл хэрхэн ханагдаж байгааг тооцохын тулд дараах үзүүлэлтүүдийг ашиглана. Үүнд:  Дундаж наслалт  Боловсролын түвшин1  Орлого Эдгээр үзүүлэлт тус бүрийн хамгийн бага ба хамгийн их утгуудыг дэлхийн хэмжээнд тогтоогоод, тухайн улс үзүүлэлт тус бүрээр ямар түвшинд байгааг тооцон, тэр орны ХХИ-ийг гаргадаг. Хүний хөгжлийн индексээр нь улс орныг хөгжлийн түвшингээр ангилж болно.  0-0.50 бол хүний хөгжил доогуур  0.51-0.79 бол хүний хөгжил дунд зэрэг  0.80-1 бол хүний хөгжил өндөртэй Орлого хуваарилалт Орлого хоёр дахин өссөн ч ядуурал, ажилгүйдэл, орлогын тэгш бус хуваарилалт төдийн чинээгээр нэмэгдсэн байвал тэр эдийн засгийг хөгжсөн гэж үзэхгүй хэмээн хөгжлийн экономиксийн нэртэй төлөөлөгчдийн нэг Д. Сийрс хэлсэн байдаг. Үнэндээ ядуурал, орлогын тэгш бус байдал, ажилгүйдэл зэрэг чухал үзүүлэлтийг авч үзэлгүйгээр аливаа улсын хөгжлийг үнэлж цэгнэх нь өрөөсгөл хэрэг. 1 Насанд хүрэгсдийн бичиг үсэгт тайлагдсан хувь ба бүх шатны сургуульд хамрагдалтын хувь
  • 8. Ажилгүйдлийн түвшин буурах нь эдийн засаг хөгжиж байгаагийн нотолгоо гэдгийг мартаж болохгүй. Харин орлого хуваарилалт ерөнхийдөө тэгш байх нь нийгэмд эерэг нөлөөтэй гэж үздэг. Энэ талаар эдийн засагчдын байр суурь зөрүүтэй байдаг ч ихэнх хүмүүс тэгш байдлыг илүүд үздэг билээ. Орлогын тэгш бус байдлыг хэмжихдээ Лоренцийн муруй болон Жини индексийг хэрэглэдэг. 1.1.4 Эдийн засгийн хөгжлийн хүчин зүйлс Тухайн улс хөгжихийн тулд байгалийн нөөц ихтэй гэж үздэг хөгжлийн онол байдаг. Уг онолоор дэлхийн ихэнхи хэсэгт байгалийн нөөц шавхагдаж байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлт, хөгжлийг хязгаарлаж байгаа ажээ. Байгалийн нөөцийн явцуу утгаар тодорхойлбол дээрх дүгнэлт үнэн байж болно. Эдийн засагчид эдийн засгийн хөгжлийг түргэтгэх дөрвөн хүчин зүйлийг онцолдог. Үүнд: 1. Боловсролтой хүн ам. Боловсролтой ажиллах хүч эдийн засгийн хөгжлийн нэг нөхцөл болох нь онолын хувьд ч, судалгааны түвшинд ч батлагдсан. Учир нь, боловсролтой хүн шинэ санаа, шинэ технологийг хүлээж авч, үр дүнд хүрэх боломж илүү байдаг. Тиймээс ХБО-ууд ерөнхий боловсролдоо илүү хөрөнгө оруулалт хийснээр хурдан хөгжих боломжтой гэж үзэж байгаа. Өсвөр насандаа сайн боловсрол эзэмшсэн хүүхэд залуус насанд хүрсэн хойноо ядуурлаас зайлсхийх чадвартай байдаг. 2. Өмчлөх эрхийн тогтолцоо. Хувийн өмчийн эрх хэдий чинээ сайн хамгаалагдсан, тодорхой байна, хувийн капитал хуримтлал ба эдийн засгийн өсөлт төдий чинээ сайн байдгийг эдийн засагчдын судалгаа нотолжээ. 3. Бүтээлч урсгал. ХХ зууны нэрт эдийн засагч Жозеф Шумпетерийн дэвшүүлсэн “бүтээлч урсгал” хэмээх ойлголтоор эхлээд хуучин ажил, хуучин компани, хуучин салбарыг устгаж байж шинэ бизнес цэцэглэж, эдийн засгийн өсөлтөд хүрдэг. Ийм өөрчлөлт ярвигтай, зардал ихтэй боловч, эдийн засгийн амжилтад хүрэхийн тулд үүнийг хийхээс өөр аргагүй. 4. Протекционизмыг хязгаарлах. Олон улсын худалдаанд нээлттэй орнууд эдийн засгийн хөгжлөр илүү байдаг. Худалдаа нээлттэй үед бизнес эрхлэгчид төрөлжих шинэ арга замыг хайж, бүтээмжээ дээшлүүлэн, орлогоо нэмэх боломжтой байдаг. Бүтээмж өссөнөөр эдийн засгийн өсөлт хурдасна. Харин засгийн газар дотоодын зах зээлээ хамгаалах нэрийдлээр худалдааны хориг тогтоосоор байвал эдийн засгийн хөгжил тэр хэрээр удааширна.