SlideShare a Scribd company logo
1 of 63
ҮНДЭСНИЙ ХААЛТТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН
ТЭНЦВЭР
1. Богино хугацаан дахь тэнцвэржилт
2. Эдийн засгийн идэвхжилийн хэлбэлзлийг IS-LM
загварын тусламжтайгаар тайлбарлах нь
3. IS-LM бол нийт эрэлтийн онол мөн
4. Нийт эрэлтийн муруйн алгебрын илэрхийлэл
5. Богино ба урт хугацаан дахь IS-LM загвар
1. Богино хугацаан дахь тэнцвэржилт
Одоо IS -LM загварын бүх бүрэлдэхүүн хэсэг бэлэн
болсон гэж үзэж болно. Загварын хоёр тэгшитгэлийг
бичье:
(IS) Y = C(Y-T)+I(r)+ C
(LM) M/P = L(r, Y)
Энэ загварт сангийн бодлого G ба T ,мөнгө зээлийн
бодлого М ба үнийн түвшин Р энэ бүхнийг экзоген
(гадаад) хувьсагч гэж үзэв.
Эдгээр экзоген хувьсагчдын нөхцөлд
бүтээгдэхүүн,үйлчилгээний зах зээл дээрх
тэнцвэржилтийг хангагч r баY хоёрын хослолыг IS
муруй, харин мөнгөний зах зээл дээрх
тэнцвэржилтийг хангадаг r ба Y хоёрын хослолыг
LM муруй харуулна.
Энэ хоёр муруйг хамтад нь зураг 1 дээр харуулав.
IS-LM загвар дах эдийн засгийн тэнцвэржилт IS ба
LM муруйнуудын огтлолцлын цэгт байна.
Зураг 1.IS-LM загвар дахь тэнцвэржилт.
Зээлийнхүүгийнтүвшин
R
IS
LM
YОрлого, гаргалт
Зээлийн
хүүгийн
нормын
тэнцвэржилт
ийн утга
Орлогын
тэнцвэржилтийн утга
R*
Y*
IS-LM ийн огтлолцол нь бүтээгдэхүүн, үйлчилгээний
болон мөнгөний зах зээлүүдийн аль аль нь
тэнцвэржилттэй байгааг харуулна.
Энэ цэг бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн
болон мөнгөний зах зээлийн аль алины
тэнцвэржилтийн нөхцлийг хангагч зээлийн хүүгийн
норм r ба орлогын хэмжээ Y-г тодорхойлно.
Өөрөөр хэлбэл, хоёр муруйн огтлолцлын цэгт
бодит зардал төлөвлөгдөж буйтайгаа тэнцүү гэсэн үг.
Ийм үед бүтээгдэхүүн,үйлчилгээний зах дээрх
тэнцвэр = мөнгөний зах дээрх тэнцвэрийг хангах цэг
нь IS, LM муруйнуудын огтлолцол дээр оршино.
R* - зах зээлийн тэнцвэрт хүү. Y* -тэнцвэрт орлого)
Эдийн засагчид IS-LM загварыг эдийн засгийн
бодлогын богино хугацаан дахь өөрчлөлт үндэсний
орлогод яаж нөлөөлж буйг судлахад ашигладаг юм.
Нийт эрэлтийн муруйн байрлал болон налалтыг
IS-LM загвар хэрхэн тайлбарладгийг дараагийн хэсэгт
авч үзнэ.
2. Эдийн засгийн идэвхжилийн хэлбэлзлийг IS-
LM загварын тусламжтайгаар тайлбарлах нь
IS-LM муруйн огтлолцол нь үндэсний орлогын
тэнцвэрийн түвшинг тодорхойлдог юм.
Эдийн засагт богино хугацааны өөрчлөлтийн
улмаас эдгээр муруйн аль нэг нь шилжилт хийхэд
үндэсний орлого өөрчлөгдөнө.
Энэ хэсэгт эдийн засгийн тэнцвэр болон эдгээр
муруйнуудыг шилжилт хийхэд макро эдийн
засгийн бодлогын өөрчлөлт нь ямар маягаар
нөлөөлдгийг үзье.
Сангийн бодлогын өөрчлөлт.
Сангийн бодлого өөрчлөгдөхөд IS муруй хөдөлдөг.
IS муруйн шилжилт орлого болон зээлийн хүүгийн
түвшинд яаж нөлөөлдгийг IS-LM загвар харуулдаг.
Засгийн газрын зардал ∆G хэмжээгээр өссөний үр
дагаварыг авч үзье.
Зээлийн хүүгийн түвшин ямар ч байсан орлого
∆G/(1-MPC) хэмжээгээр өсөх ёстойг Кейнсийн
загалмайн загвар дахь засгийн газрын зардлын
үржүүлэгч харуулдаг.
Иймд зураг 2 дээр харуулсанчлан IS муруй
баруун тийш яг энэ хэмжээгээр шилжинэ.
Эдийн засгийн тэнцвэр А цэгээс В цэгт
шилжинэ.
Засгийн газрын зардал өсөхөд орлого, зээлийн
хүүгийн түвшингийн аль аль нь нэмэгдэнэ.
Орлого Y1 – ээс Y2 хүртэл харин зээлийн
хүүгийн түвшин r1 – r2 ээс болж нэмэгдэж байна.
Зураг 2. IS-LM загвар дах засгийн газрын зардлын өсөлт.
Одоо татварыг ∆Т хэмжээгээр бууралбал ямар үр
нөлөөтэйг авч үзье.
Кейнсийн загалмайн загвар зээлийн хүүгийн
түвшин ямар ч байсан татварын бодлогын ийм
өөрчлөлт орлогыг ∆Т x MPC/(1-MPC) хэмжээгээр
нэмэгдүүлдэгийг албан татварын үржүүлэгч
харуулдаг.
Иймд зураг 3 дээр үзүүлсэнчлэн IS муруй яг энэ
хэмжээгээр баруун тийш шилжинэ.
Өөрөөр хэлбэл, татвар буурсны улмаас IS муруй
баруун тийш шилжинэ.
Эдийн засгийн тэнцвэрт байдлын цэг А - д байснаа
В-д шилжинэ.
Татварыг багасгаснаас орлого ,зээлийн хүүгийн
түвшингийн аль аль нь нэмэгдэнэ.
Орлого Y1 –ээс Y2 хүртэл харин зээлийн хүүгийн
түвшин r1 –ээс r2 болжөснө.
Зураг 3. IS-LM загвар дах татварын бууралт.
IS-LM загварт сангийн урамшуулагч бодлогын
улмаас орлого өсөх нь Кейнсийн загалмайн загвар
дахь өсөлтөөс бага байдаг.
Үүнийг зураг 2 ба 3 дээрээс харж болно.
Тухайлбал, тэнцвэртэй үеийн орлогын өсөлт IS
муруйн хөндлөн шилжилтийнхээс бага байна.
Кейнсийн загалмайн загварт хөрөнгө оруулалтыг
тогтмол байхаар үздэг, тэгвэл IS - LM загварт зээлийн
хүүгийн түвшин өсөхөд хөрөнгө оруулалт буурна гэж
үздэг тул орлогын өсөлт ийм ялгаатай байдаг юм.
IS-LM загварт эдийн засгийг урамшуулагч сангийн
бодлого зээлийн хүүгийн түвшинг өсгөж хөрөнгө
оруулалтын зардлын зарим хэсгийг шахаж түрдэг юм.
Мөнгөний бодлогын өөрчлөлт
Мөнгөний бодлогын өөрчлөлтийн үр нөлөөг одоо
шинжилье.
Мөнгөний бодлогын өөрчлөлт LM муруйг
хөдөлгөн шилжүүлдэг.
LM муруйн хөдөлгөөн орлого болон зээлийн хүүгийн
түвшинд яаж нөлөөлдгийг IS-LM загвар харуулдаг
юм.
Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхэд ямар үр нөлөөтэй
байдгийг авч үзье. Мөнгөний хэмжээ М нэмэгдэхэд
М/P өсдөг. Учир нь үнийн түвшин Р өөрчлөгдөхгүй.
Хөрвөх чадварын онолыг иш үндэс болговол
орлогын хэмжээ ямар ч байсан бодит мөнгөн
хөрөнгийн нөөц өсөхөд зээлийн хүүгийн түвшин
буурна.
Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхэд LM муруй доош
шилжинэ.
Тэнцвэр А цэгээс В цэгт шилжинэ. Мөнгөний
нийлүүлэлтийн өсөлт зээлийн хүүгийн түвшинг
бууруулдаг ба орлогыг өсгөнө.
Орлого Y1 –ээс Y2 –ээс болж өснө, зээлийн хүү r1 –
ээс r2 болж буурна
Зураг 4. IS-LM загвар дахь мөнгөний
нийлүүлэлтийн өсөлт
Ийнхүү IS-LM загвар нь зээлийн хүүгийн түвшний
өөрчлөлтөөр дамжуулж мөнгөний бодлого орлогын
хэмжээнд нөлөөлдгийг харуулдаг юм.
IS-LM загвар мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхэд
зээлийн хүүгийн түвшин буурдаг, хөрөнгө
оруулалтыг урамшуулдаг, иймээс бүтээгдэхүүн,
үйлчилгээний эрэлтийг өргөжүүлдгийг харуулдаг
юм.
Мөнгөний ба сангийн бодлогын харилцан үйлчлэл
Мөнгөний ба сангийн бодлогыг шинжлэхэд тэдгээр
нь бие биенээсээ шалтгаалдаггүй гэж үзэж болохгүйг
сануулах нь чухал.
Нэг талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ нөгөөд
нөлөөлж болно. Ийм харилцан үйлчлэл нь ямар нэг
шийдвэрийн үр дагаварыг гажуудуулж ч болох юм.
Зураг 5 дээр мөнгөний бодлогын боломжийн гурван
хувилбарыг харуулъя.
Зураг 5А нь төв банк мөнгөний нийлүүлэлтийг
тогтмол түвшинд барьж буйг харуулсан хувилбар
мөн.
Энд татварын өсөлт IS муруйг зүүн тийш
шилжүүлнэ. Энэ нь орлогыг хомстгож зээлийн
хүүгийн нормыг бууруулна.
Зураг 5В дээр төв банк зээлийн хүүгийн түвшинг
тогтмол түвшинд барьж буйг харуулж байна.
Энэ тохиолдолд татварын өсөлт IS муруйг зүүн
тийш шилжүүлж байгаа тул зээлийн хүүгийн
түвшинг эхний түвшинд нь барихын тулд төв банк
мөнгөний нийлүүлэлтийг багасгах ёстой.
LM муруй дээш шилжих ёстой. Зээлийн хүүгийн
түвшин доошилдоггүй, харин орлого төв банк
мөнгөний нийлүүлэлтийг тогтмол түвшинд барьж
байх тохиолдлоос илүү их хэмжээгээр буурдаг.
Зураг 5С дээр төв банк мөнгөний нийлүүлэлтийг
нэмэгдүүлэх замаар татварыг өсгөсний улмаас орлого
хомсдох явдлаас зайлсхийн сэрэмжлэх нөхцөл байдлыг
дүрслэн үзүүлэв.
Энэхүү тохиолдолд татварын өсөлт үйлдвэрлэлийг
уналтад оруулахгүй, харин зээлийн хүүгийн түвшинг
үлэмж бууруулахад хүргэнэ.
Татварын өсөлтийг эдийн засаг яаж мэдрэх нь
мөнгөний бодлогын ямар хувилбарыг сонгосноос
шалтгаална. /Зураг 5A,5B,5C /
5А. Төв банк мөнгөний нийлүүлэлтийг өөрчлөхгүй
тогтмол түвшинд нь барина.
5В. Төв банк зээлийн хүүгийн нормыг тогтмол түвшинд
нь барина.
5С. Төв банк орлогыг тогтмол түвшинд нь барина.
Ийнхүү төв банкнаас явуулж буй арга
хэмжээнээс, өөрөөр хэлбэл ,тэр нь чухам ямар
үзүүлэлтийг, тухайлбал, мөнгөний хэмжээ, зээлийн
хүүгийн түвшин, эсвэл орлогын хэмжээ энэ гурвын
алиныг нь тогтворжуулахыг эрмэлзэж байна гэдгээс
сангийн бодлогын нөлөөлөл шалтгаалдгийг дээрх
жишээнээс харж болно.
Бүхэлд нь авч үзвэл бодлогын нэг төрлийг
шинжлэхдээ тэр нь бусад бодлогодоо ямар нөлөө
үзүүлэхийг урьдчилан болгоож анхаарах нь чухал
юм.
3. IS-LM бол нийт эрэлтийн онол мөн
IS-LM загварыг үндэсний орлогын богино
хугацааны өөрчлөлтийг тайлбарлахын тулд ашигласан.
Гэхдээ энд үнийн түвшинг өөрчлөгдөхгүй байхаар
авч үзсэн.
Бидний үзсэн нийт эрэлт ба нийт нийлүүлэлтийн
загвартай IS-LM загвар яаж холбогдохыг тодорхойлох
зорилгоор үнийн түвшинг өөрчлөхөд IS-LM загварт
ямар өөрчлөлт гарахыг авч үзье.
Энд IS-LM загвар бол нийт эрэлтийн муруйн онолын
дүрслэл юм.
IS-LM загвараас нийт эрэлтийн муруйд шилжих нь.
Нийт эрэлтийн муруй эдийн засаг дахь үнийн
түвшин ба орлогын харилцан холбоог тусгадаг гэдгийг
эргэн саная .
Энэхүү шүтэлцээг мөнгөний тооны онолоос
үндэслэн гаргадаг. Мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ
өөрчлөгдөөгүй үед үнэ өсөхөд орлогыг багасгадаг.
Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхэд нийт эрэлтийн
муруй баруун тийш шилжиж, харин мөнгөний
нийлүүлэлтийн багасалт нийт эрэлтийн муруйг зүүн
тийш хөдөлгөдөг.
Одоо нийт эрэлтийн муруйг гаргахын тулд
мөнгөний тооны онолыг биш, харин IS-LM загварыг
ашиглая.
Нэгдүгээрт, үнийн түвшин дээшлэхийн хэрээр
үндэсний орлого багасдагийг харуулахын тулд энэхүү
харилцаа холбоог тусгасан (сөрөг) налалт бүхий нийт
эрэлтийн муруйг байгуулахын тулд IS-LM муруй
хэрэгтэй байдаг.
Хоёрдугаарт, нийт эрэлтийн муруйг хөдөлгөх
шилжилтийн шалтгааныг шинжлэх шаардлагатай.
Нийт эрэлтийн муруй ямар учраас сөрөг налалттай
байдаг вэ? Энэ асуултанд хариулахын тулд үнийн
түвшин өөрчлөгдөж эхлэнгүүт IS-LM загвар яаж
өөрчлөгдөхийг авч үзье.
Зураг 6A дээр үнийн түвшиний өөрчлөлтийн
нөлөөллийг үзүүлж байна.
Зураг 6А. IS-LM загвар
Зээлийнхүүгийнтүвшин
R
Y 2 Y1 Y
IS
LM (P = P2)
LM (P = P1)
Зураг 6B. Нийт эрэлтийн муруйҮнийнтүвшин
P
Y 2 Y1 Y
AD
P2
P1
Мөнгөний тухайн нийлүүлэлт М - ийн нөхцөлд үнийн
түвшин Р өндөр байвал мөнгөний бодит нөөц М/Р-г
багасгана.
Мөнгөний нийлүүлэлтийн багасалт бодит
илэрхийллээрээ LM муруйг зүүн тийш шилжүүлдэг ба
орлогын тэнцвэрт түвшинг зураг 6А дээр үзүүлсэнчлэн
бууруулдаг.
Үнийн түвшин P1 - ээс P2 хүртэл өсөхөд орлого Y1 -
Y2 хүртэл багасна.
.
LM муруй шилжихэд үнийн түвшний өөрчлөлт
орлогын утгыг өөрчлөгдөхөд хүргэдэг
Зураг 6В дээр нийт эрэлтийн муруй нь үндэсний
орлогын хэмжээ ба IS-LM загварын тусламжтайгаар
гарган авсан үнийн түвшний хооронд урвуу
хамааралтай байдгийг харуулж байна
Үнийн түвшин хэдий чинээ өндөр байвал орлого
төдий чинээ доогуур байна.
Нийт эрэлтийн муруйн хөдөлгөөн юунд хүргэдэг вэ?
IS-LM загварын дүгнэлтүүдийг нийт эрэлтийн муруй
нь нэгтгэн харуулдаг тул IS ба LM муруйнуудыг
хөдөлгөн шилжүүлдэг эрс өөрчлөлтүүд нийт эрэлтийн
муруйг бас шилжүүлдэг юм.
Мөнгөний болон сангийн бодлогын урамшуулагч
арга хэмжээнүүд IS - LM загвар дахь орлогын хэмжээг
нэмэгдүүлдэг юм.
Иймд нийт эрэлтийн муруйг баруун тийш
шилжүүлдэг. (Зураг 7A,7B ).
.
Зээлийнхүүгийнтүвшин
R
Y 1 Y2 Y
IS
LM1
LM 2
Зураг 7А. Мөнгөний урамшуулагч бодлого
Үнийнтүвшин
P
Y 1 Y2 Y
AD1
AD2
Зураг 7B. Сангийн урамшуулагч бодлогоЗээлийнхүүгийнтүвшин
R
Y 1 Y2 Y
IS1
LM
IS2 Үнийнтүвшин
P
Y 1 Y2 Y
AD1
AD2
Зураг 7А дээр мөнгөний урамшуулагч бодлогын
үр нөлөөг харуулав.
Үнийн тухайн түвшинд мөнгөний
нийлүүлэлтийн өсөлт мөнгөний бодит нөөцийг
ихэсгэдэг, LM муруйг доош шилжүүлэн орлогын
хэмжээг нэмэгдүүлнэ.
Иймд мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нийт
эрэлтийн муруйг баруун тийш шилжүүлнэ.
Зураг 7В нь засгийн газрын зардлыг нэмэгдүүлэх
буюу татварыг багасгасан сангийн урамшуулагч
бодлогын үр нөлөөг харуулж байна.
Сангийн урамшуулагч бодлого IS муруйг баруун
тийш шилжүүлнэ.
Энэ нь үнийн тухайн түвшинд орлогыг
нэмэгдүүлнэ.
Иймд төсвийн урамшуулагч бодлого нийт
эрэлтийн муруйг баруун тийш шилжүүлнэ.
Дээрхтэй нэгэн адил мөнгөний болон сангийн
бодлогын хумигч арга хэмжээнүүд IS - LM загвар
дахь орлогын хэмжээг сааруулдаг, ингэхлээр нийт
эрэлтийн муруйг зүүн тийш шилжүүлнэ.
Эдгээр үр дүнг доорхи байдлаар нэгтгэн дүгнэж
болох юм.
Үүнд:
Нэгдүгээрт,
Үнийн түвшний өөрчлөлтөөс шалтгаалж IS - LM
загвар дах орлогын хэмжээ өөрчлөгдөх нь нийт
эрэлтийн муруй дагуу хийгдэж байгаа хөдөлгөөн мөн.
Хоёрдугаарт,
Үнийн түвшин тогтмол байгаа тохиолдолд IS- LM
загвар дахь орлогын хэмжээний өөрчлөлт бол нийт
эрэлтийн муруй бүхэлдээ хөдлөх шилжилт мөн.
4.Нийт эрэлтийн муруйн алгебрын илэрхийлэл
Нийт эрэлтийн алгебрын илэрхийллийг гаргаснаар
түүний шинж чанарыг илүү нээн харуулж болно.
Өмнөх сэдэвт хэрэглээний ба хөрөнгө оруулалтын
функцууд болон мөнгөний эрэлт доорх байдлаар
шугаман байх тохиолдолд IS - LM муруйнуудыг
шинжилсэн билээ.
Тухайлбал:
C = a + b (Y-T)
I = c - dr
L(r, Y) = eY- fr гэсэн нөхцөл тавьсан
IS муруй доорх илэрхийллээр тодорхойлогдоно
гэсэн дүгнэлтэд бид хүрсэн.
харин LM муруй:
r = (e/f)Y - (1/f)M/P байна.
Энд a ,b ,c, d, e болон f нь эерэг утгатай
параметрүүд юм.
Энэ хоёр тэгшитгэлээс нийт эрэлтийн муруйн
тэгшитгэлийг гарган авч болно.
Нийт эрэлтийн муруйн тэгшитгэлийн хэлбэрийг
олохын тулд IS тэгшитгэл, LM тэгшитгэлийн аль
алинийг нь хангаж чадах орлогын хэмжээг олох
шаардлагтай.
Үүний тулд IS муруйн тэгшитгэлд LM тэгшитгэлээс
зээлийн хүүгийн түвшинг орлуулан тавибал доорх
тэгшитгэл гарна.
Үүнд:
Энэхүү тэгшитгэлийг хувиргавал шийд нь Ү-ийн
хувьд гарна. Ү-ийн хувьд эцсийн тэгшитгэл доорх
байдалтай байна.
Энд байна.
Харин z –ийн утга параметрүүдийн утгаас
хамаарах ба тэгээс нэгийн хооронд байна.
Энэхүү сүүлчийн тэгшитгэл нийт эрэлтийн муруйн
алгебрийн илэрхийлэл мөн.
Энэ тэгшитгэл сангийн бодлого (G ба T) болон
мөнгөний бодлогыг (М) тодорхойлогч хувьсагчид
болон үнийн түвшин (P)-ээс орлого хамаардгийг
харуулдаг.
Нийт эрэлтийн муруй нь G, T ба M тогтмол
нөхцөлд Y ба P-ийн боломжийн хослолыг тусгадаг
энэхүү тэгшитгэлийн график дүрслэлийг үзүүлдэг.
Энэ тэгшитгэлийг гаргаж авснаар нийт эрэлтийн
муруйн хэд хэдэн чухал шинжийг олж харж болно.
Үүнд:
Нэгдүгээрт, Р өсөхөд М/P буурдаг, иймээс Y бас
багасдаг учир нийт эрэлтийн муруй сөрөг налалттай
байна.
Хоёрдугаарт, мөнгөний нийлүүлэлтийн ихсэлт
орлогыг нэмэгдүүлдэг, иймд нийт эрэлтийн муруйг
баруун тийш хөдөлгөдөг.
Гуравдугаарт, засгийн газрын зардлын өсөлт эсвэл
татварын багасалт орлогыг бас өсгөдөг, иймд нийт
эрэлтийн муруйг баруун тийш шилжүүлнэ.
Z нэгээс бага байх тул сангийн бодлогын үржүүлэгч
нь IS - LM загварт Кейнсийн загалмайн загварт
байдгаасаа бага утгатай байдгийг анхаарах хэрэгтэй.
Иймд Z параметр нь дээр авч үзсэн хөрөнгө
оруулалтыг түргэн гаргах үр дүнгийн үйлдлийг
тодорхойлдог юм.
Эцэст нь нийт эрэлтийн муруйн энэ тэгшитгэл IS- LM
загвараас гаргаж авсан нийт эрэлтийн муруй ба
мөнгөний тооны онолын тэгшитгэлийн үндсэн дээр
гаргаж авсан нийт эрэлтийн муруй хоёрын хоорондох
холбоог харуулдаг юм.
Тооны онолоор бол зээлийн хүүгийн түвшин
мөнгөний эрэлтийн хэмжээнд нөлөөлдөггүй гэж үздэг.
Өөрөөр хэлбэл, мөнгөний тооны онолын дагуу f
параметр тэгтэй тэнцүү байдаг.
Хэрэв f тэгтэй тэнцүү байвал z параметр тэгтэй
тэнцүү байдаг.
Иймд сангийн урамшуулалт нь нийт эрэлтэд
нөлөөлж чадахгүй.
Ийнхүү тооны онолын тэгшитгэлээр гаргаж авсан
нийт эрэлтийн муруй нь IS-LM загвараас энэ хэсэгт
гаргасан нийт эрэлтийн муруйн нэг л тохиолдол мөн.
5.Богино ба урт хугацаан дахь IS-LM загвар
Үнийг тогтмол байлгадаг богино хугацаанд эдийн
засаг яаж ажилладгийг тайлбарлахын тулд IS-LM
загварыг авч үздэг билээ.
Гэхдээ үнэ өөрчлөгддөг урт хугацаанд ч гэсэн
эдийн засгийн тэнцвэржилтэнд тэр нь хэрхэн
нөлөөлж бүтээгдэхүүний гаргалтын хэмжээг эдийн
засгийн чадавхитай нь дүйцүүлдэгийг тодорхойлоход
IS-LM загварыг ашиглаж болно.
Урт хугацааны үйл явцыг харуулахад IS-LM
загварыг ашигласнаар үндэсний орлогын кейнсийн
загвар нь сонгодог загвараас юугаараа ялгаатай
зааглаж чадна.
Зураг 8 A дээр богино ба урт хугацааны үеийн
тэнцвэржилтийг хамтатган шинжлэхэд шаардагдах
гурван муруйг харуулав.
Тухайлбал: IS муруй, LM муруй болон
үйлдвэрлэлийн чадавхийн түвшин Ỹ-г илэрхийлсэн
босоо шугамыг харж болно.
LM муруй хэвшсэн ёсоор үнийн тухайн түвшин P1 -
ийн хувьд зурагдана. Эдийн засаг дахь богино
хугацааны тэнцвэржилт IS муруйн LM муруйг огтолж
буй К цэгт хангагдана.
Зураг 8В дээр нийт эрэлт ба нийт нийлүүлэлтийн яг
тийм нөхцөл тохироог графикт харуулав. P1 үнийн
түвшинд бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтийн
хэмжээ бүтээгдэхүүн,үйлчилгээний гаргалтын
чадавхитай түвшнээс бага байна.
Өөрөөр хэлбэл, үнийн тухайн түвшинд
бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт үйлдвэрлэлийг
чадавхитай түвшинд нь барьж чадахгүй цөөн байна
гэсэн үг.
Энэ хоёр графикт бид эдийн засгийн тухайн агшин
тус бүр дэх богино хугацааны тэнцвэр, бас эдийн
засгийн тэмүүлж буй урт хугацааны тэнцвэрийг
шинжилж болно./ Зураг 8А,8B/
Зураг 8. Урт ба богино хугацааны тэнцвэрЗээлийнхүүгийнтүвшин
R
Ỹ Y
IS
LMP1
LRAS
LMP2
K
C
Үнийнтүвшин
P
Ỹ Y
AD
LRAS
SRASK
C
А. IS-LM загвар
В. Нийт эрэлт ба нийт
нийлүүлэлтийн загвар
Зураг 8А дээр дүрсэлсэн IS - LM графикийг эсвэл
зураг 8В дээр илэрхийлэгдэх нийт эрэлт ба нийт
нийлүүлэлтийн графикийн аль алинийг нь ашиглаж
богино ба урт хугацаан дахь тэнцвэржилтийг
харьцуулав.
Богино хугацаанд P1 үнэ өөрчлөгдөхгүй тогтвортой
байдаг. Иймд К цэгт урт хугацааны тэнцвэр
хангагдана.
Тэгвэл урт хугацаанд үнийн түвшин өөрчлөгдөнө.
Эдийн засаг нь үйлдвэрлэлийн чадавхит хэмжээнд
байна. Иймд урт хугацааны тэнцвэр нь С цэгт хүрнэ.
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлтийн график нь
бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт С цэгт очиход
бүтээгдэхүүний чадавхын хэмжээтэй тэнцдэгийг
харуулж байгаа юм.
Урт хугацааны тэнцвэржилтийн энэ байдал IS- LM
загварын графикт LM муруй шилжих замаар бий
болно.
Тухайлбал: үнийн түвшин доошлоход мөнгөний
бодит нөөц нэмэгддэг. Иймд LM шилжинэ.Урт
хугацааны тэнцвэр нь С цэгт хангагдана.
Эдгээр графикт үндэсний орлогын тухайн онолд
Кейнс болон сонгодог чиглэлийнхэн хэрхэн ханддаг
ялгаа тусгагддаг юм.
Кейнсийн үзэл баримтлалаар бол (К цэгээр
илэрхийлэгдэж буй) үнийн түвшин тогтмол байна.
Мөнгөний бодлого, сангийн бодлогын хувьсагчид
болон нийт эрэлтийг тодорхойлогч бусад хүчин
зүйлүүдээс хамаарч бүтээгдэхүүний гаргалт хэвийн
түвшинээсээ хэлбэлзэлж болно.
Сонгодог үзэл баримтлал (С цэгээр тодорхойлогдож
буй) нь үнийг уян хатан, хувьсамтгай гэж авч үздэгт
оршино.
Энд үнийн түвшин нь бүтээгдэхүүн,үйлчилгээний
гаргалтын хэмжээг эдийн засаг дахь хэвийн түвшинд
дүйцэхүйцээр өөрчлөгдөж байх ёстой гэдэг.
Эдийн засгийн энэ байдлыг арай өөрөөр авч үзсэнээр
тэр нь гурван тэгшитгэлээр илэрхийлэгдэнэ гэж үзэж
болно.
Эдгээрийн эхний хоёр нь IS ба LM тэгшитгэл мөн:
Y=C(Y-T)+I(r)+G (IS)
M/P=L(r,Y) (LM)
энэ хоёр тэгшитгэл бидний сонирхож буй гурван
хувьсагч Y, P ба r гурвыг агуулж байна.
Кейснийн хандлагын хувьд бол загвараа тогтмол
үнэ гэдэг нөхцлөөр өргөжүүлэх буюу “хаахын” тулд
гурав дахь тэгшитгэлийг тодорхой байдлаар
илэрхийлдэг.
P = P1
.
Тэгвэл сонгодог үзэл нь бүтээгдэхүүний гаргалт
чадавхитай түвшинд хүрдэг гэдэгт оршино.
Иймээс эдийн засгийн системийн гурав дахь
тэгшитгэл доорхи байдалтай байна:
Y = Y
Ингэж үзэх нь IS, LM тэгшитгэлүүдийг хангая
гэвэл r ба P параметрүүд өөрчлөгдөж байх ёстой гэсэн
үг.
Дээрхи хоёр хандлагын аль нь илүү хүлээн
зөвшөөрөхүйц вэ?
Хариулт нь чухам цаг хугацааны ямар үеийг
шинжилгээнд хамаарч байгаагаас шалтгаална.
Сонгодог чиглэлийн тавьдаг нөхцөл урт хугацааны
үеийг илүү бодитой тусгадаг.
Кейнсийн тавьдаг болзолт нөхцөл богино
хугацаанд илүү тохирно.
Иймд эдийн засгийн хэлбэлзлийг шинжлэхэд үнэ
өөрчлөгдөхгүй байх нөхцөлд үндэслэдэг юм.
АНХААРАЛ ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

арилжааны банкууд
арилжааны банкуударилжааны банкууд
арилжааны банкуудNomin-Erdene Gantur
 
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮНД.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮНNomuuntk
 
Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?yanjika
 
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...Adilbishiin Gelegjamts
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6Bbujee
 
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр Adilbishiin Gelegjamts
 
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
Инфляци гэж юу вэ? Инфляци  /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...Инфляци гэж юу вэ? Инфляци  /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...Adilbishiin Gelegjamts
 
Лекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлЛекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлGunjargal
 
Abc өртөг тооцох арга
Abc өртөг тооцох аргаAbc өртөг тооцох арга
Abc өртөг тооцох аргаTengis Batsukh
 
эрэлт ба нийлүүлэлт
эрэлт ба нийлүүлэлтэрэлт ба нийлүүлэлт
эрэлт ба нийлүүлэлтJust Burnee
 
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1Azzaya L
 
Зардлын бүртгэл Лекц 4
Зардлын бүртгэл Лекц 4Зардлын бүртгэл Лекц 4
Зардлын бүртгэл Лекц 4Bbujee
 

What's hot (20)

арилжааны банкууд
арилжааны банкуударилжааны банкууд
арилжааны банкууд
 
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮНД.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
 
Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?
 
Lesson31
Lesson31Lesson31
Lesson31
 
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4
 
Пүүсийн онол
Пүүсийн онол Пүүсийн онол
Пүүсийн онол
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
 
ханамж
ханамжханамж
ханамж
 
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
Инфляци гэж юу вэ? Инфляци  /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...Инфляци гэж юу вэ? Инфляци  /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
 
Лекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлЛекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээл
 
Abc өртөг тооцох арга
Abc өртөг тооцох аргаAbc өртөг тооцох арга
Abc өртөг тооцох арга
 
Имфляци
ИмфляциИмфляци
Имфляци
 
Lekts 7
Lekts 7Lekts 7
Lekts 7
 
эрэлт ба нийлүүлэлт
эрэлт ба нийлүүлэлтэрэлт ба нийлүүлэлт
эрэлт ба нийлүүлэлт
 
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
 
Makro l 4
Makro l 4Makro l 4
Makro l 4
 
Зардлын бүртгэл Лекц 4
Зардлын бүртгэл Лекц 4Зардлын бүртгэл Лекц 4
Зардлын бүртгэл Лекц 4
 

Similar to Lecture 12

lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdfssuserca5598
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdfssuserca5598
 
Lecture 13.2019 2020
Lecture 13.2019 2020Lecture 13.2019 2020
Lecture 13.2019 2020hicheel2020
 
Lecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfLecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfssuserca5598
 
Lecture 11.2019 2020
Lecture 11.2019 2020Lecture 11.2019 2020
Lecture 11.2019 2020hicheel2020
 
Lecture 12.2019 2020
Lecture 12.2019  2020Lecture 12.2019  2020
Lecture 12.2019 2020hicheel2020
 
Niit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltNiit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltbatsuda
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтTuru Turuu
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрJust Burnee
 
Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020hicheel2020
 
Sbeul8.2019 2020on
Sbeul8.2019  2020onSbeul8.2019  2020on
Sbeul8.2019 2020onhicheel2020
 
MacroL11.2019 -2020
MacroL11.2019 -2020MacroL11.2019 -2020
MacroL11.2019 -2020hicheel2020
 
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөгану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөгTuru Turuu
 

Similar to Lecture 12 (20)

lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdf
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdf
 
Lecture 13.2019 2020
Lecture 13.2019 2020Lecture 13.2019 2020
Lecture 13.2019 2020
 
Lecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfLecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdf
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
Lecture 11.2019 2020
Lecture 11.2019 2020Lecture 11.2019 2020
Lecture 11.2019 2020
 
Lecture 12.2019 2020
Lecture 12.2019  2020Lecture 12.2019  2020
Lecture 12.2019 2020
 
Lecture 11
Lecture 11Lecture 11
Lecture 11
 
Niit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltNiit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluulelt
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
 
Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020
 
Macro l 6
Macro l 6Macro l 6
Macro l 6
 
эдийн засгийн мөчлөгийн онол
эдийн засгийн мөчлөгийн онолэдийн засгийн мөчлөгийн онол
эдийн засгийн мөчлөгийн онол
 
Sbeul8.2019 2020on
Sbeul8.2019  2020onSbeul8.2019  2020on
Sbeul8.2019 2020on
 
Niit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit ereltNiit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit erelt
 
MacroL11.2019 -2020
MacroL11.2019 -2020MacroL11.2019 -2020
MacroL11.2019 -2020
 
Maceconl6
Maceconl6Maceconl6
Maceconl6
 
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөгану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
 
Maceconl7
Maceconl7Maceconl7
Maceconl7
 

More from Энхтамир Ш

ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоохПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоохЭнхтамир Ш
 
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээLecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээЭнхтамир Ш
 
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Энхтамир Ш
 
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем Энхтамир Ш
 
Оюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтОюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтЭнхтамир Ш
 
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгааНББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгааЭнхтамир Ш
 
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээХувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээЭнхтамир Ш
 
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААЭнхтамир Ш
 
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ Энхтамир Ш
 
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...Энхтамир Ш
 
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...Энхтамир Ш
 
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2   buyanzaya, nominzul, khaliunaaAcc2   buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaaЭнхтамир Ш
 

More from Энхтамир Ш (20)

Lecture 14 test strategy
Lecture 14   test strategyLecture 14   test strategy
Lecture 14 test strategy
 
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоохПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
 
Personal Software Process
Personal Software ProcessPersonal Software Process
Personal Software Process
 
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээLecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
 
Multimedia
MultimediaMultimedia
Multimedia
 
Css animation
Css animationCss animation
Css animation
 
Lecture html head
Lecture   html headLecture   html head
Lecture html head
 
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
 
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
 
Оюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтОюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлт
 
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгааНББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
 
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээХувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
 
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
 
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
 
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
 
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2   buyanzaya, nominzul, khaliunaaAcc2   buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
 
Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12
 
Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11
 
Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10
 

Lecture 12

  • 1. ҮНДЭСНИЙ ХААЛТТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ТЭНЦВЭР 1. Богино хугацаан дахь тэнцвэржилт 2. Эдийн засгийн идэвхжилийн хэлбэлзлийг IS-LM загварын тусламжтайгаар тайлбарлах нь 3. IS-LM бол нийт эрэлтийн онол мөн 4. Нийт эрэлтийн муруйн алгебрын илэрхийлэл 5. Богино ба урт хугацаан дахь IS-LM загвар
  • 2. 1. Богино хугацаан дахь тэнцвэржилт Одоо IS -LM загварын бүх бүрэлдэхүүн хэсэг бэлэн болсон гэж үзэж болно. Загварын хоёр тэгшитгэлийг бичье: (IS) Y = C(Y-T)+I(r)+ C (LM) M/P = L(r, Y) Энэ загварт сангийн бодлого G ба T ,мөнгө зээлийн бодлого М ба үнийн түвшин Р энэ бүхнийг экзоген (гадаад) хувьсагч гэж үзэв.
  • 3. Эдгээр экзоген хувьсагчдын нөхцөлд бүтээгдэхүүн,үйлчилгээний зах зээл дээрх тэнцвэржилтийг хангагч r баY хоёрын хослолыг IS муруй, харин мөнгөний зах зээл дээрх тэнцвэржилтийг хангадаг r ба Y хоёрын хослолыг LM муруй харуулна. Энэ хоёр муруйг хамтад нь зураг 1 дээр харуулав. IS-LM загвар дах эдийн засгийн тэнцвэржилт IS ба LM муруйнуудын огтлолцлын цэгт байна.
  • 4. Зураг 1.IS-LM загвар дахь тэнцвэржилт. Зээлийнхүүгийнтүвшин R IS LM YОрлого, гаргалт Зээлийн хүүгийн нормын тэнцвэржилт ийн утга Орлогын тэнцвэржилтийн утга R* Y*
  • 5. IS-LM ийн огтлолцол нь бүтээгдэхүүн, үйлчилгээний болон мөнгөний зах зээлүүдийн аль аль нь тэнцвэржилттэй байгааг харуулна. Энэ цэг бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн болон мөнгөний зах зээлийн аль алины тэнцвэржилтийн нөхцлийг хангагч зээлийн хүүгийн норм r ба орлогын хэмжээ Y-г тодорхойлно. Өөрөөр хэлбэл, хоёр муруйн огтлолцлын цэгт бодит зардал төлөвлөгдөж буйтайгаа тэнцүү гэсэн үг.
  • 6. Ийм үед бүтээгдэхүүн,үйлчилгээний зах дээрх тэнцвэр = мөнгөний зах дээрх тэнцвэрийг хангах цэг нь IS, LM муруйнуудын огтлолцол дээр оршино. R* - зах зээлийн тэнцвэрт хүү. Y* -тэнцвэрт орлого) Эдийн засагчид IS-LM загварыг эдийн засгийн бодлогын богино хугацаан дахь өөрчлөлт үндэсний орлогод яаж нөлөөлж буйг судлахад ашигладаг юм. Нийт эрэлтийн муруйн байрлал болон налалтыг IS-LM загвар хэрхэн тайлбарладгийг дараагийн хэсэгт авч үзнэ.
  • 7. 2. Эдийн засгийн идэвхжилийн хэлбэлзлийг IS- LM загварын тусламжтайгаар тайлбарлах нь IS-LM муруйн огтлолцол нь үндэсний орлогын тэнцвэрийн түвшинг тодорхойлдог юм. Эдийн засагт богино хугацааны өөрчлөлтийн улмаас эдгээр муруйн аль нэг нь шилжилт хийхэд үндэсний орлого өөрчлөгдөнө. Энэ хэсэгт эдийн засгийн тэнцвэр болон эдгээр муруйнуудыг шилжилт хийхэд макро эдийн засгийн бодлогын өөрчлөлт нь ямар маягаар нөлөөлдгийг үзье.
  • 8. Сангийн бодлогын өөрчлөлт. Сангийн бодлого өөрчлөгдөхөд IS муруй хөдөлдөг. IS муруйн шилжилт орлого болон зээлийн хүүгийн түвшинд яаж нөлөөлдгийг IS-LM загвар харуулдаг. Засгийн газрын зардал ∆G хэмжээгээр өссөний үр дагаварыг авч үзье. Зээлийн хүүгийн түвшин ямар ч байсан орлого ∆G/(1-MPC) хэмжээгээр өсөх ёстойг Кейнсийн загалмайн загвар дахь засгийн газрын зардлын үржүүлэгч харуулдаг.
  • 9. Иймд зураг 2 дээр харуулсанчлан IS муруй баруун тийш яг энэ хэмжээгээр шилжинэ. Эдийн засгийн тэнцвэр А цэгээс В цэгт шилжинэ. Засгийн газрын зардал өсөхөд орлого, зээлийн хүүгийн түвшингийн аль аль нь нэмэгдэнэ. Орлого Y1 – ээс Y2 хүртэл харин зээлийн хүүгийн түвшин r1 – r2 ээс болж нэмэгдэж байна.
  • 10. Зураг 2. IS-LM загвар дах засгийн газрын зардлын өсөлт.
  • 11. Одоо татварыг ∆Т хэмжээгээр бууралбал ямар үр нөлөөтэйг авч үзье. Кейнсийн загалмайн загвар зээлийн хүүгийн түвшин ямар ч байсан татварын бодлогын ийм өөрчлөлт орлогыг ∆Т x MPC/(1-MPC) хэмжээгээр нэмэгдүүлдэгийг албан татварын үржүүлэгч харуулдаг. Иймд зураг 3 дээр үзүүлсэнчлэн IS муруй яг энэ хэмжээгээр баруун тийш шилжинэ.
  • 12. Өөрөөр хэлбэл, татвар буурсны улмаас IS муруй баруун тийш шилжинэ. Эдийн засгийн тэнцвэрт байдлын цэг А - д байснаа В-д шилжинэ. Татварыг багасгаснаас орлого ,зээлийн хүүгийн түвшингийн аль аль нь нэмэгдэнэ. Орлого Y1 –ээс Y2 хүртэл харин зээлийн хүүгийн түвшин r1 –ээс r2 болжөснө.
  • 13. Зураг 3. IS-LM загвар дах татварын бууралт.
  • 14. IS-LM загварт сангийн урамшуулагч бодлогын улмаас орлого өсөх нь Кейнсийн загалмайн загвар дахь өсөлтөөс бага байдаг. Үүнийг зураг 2 ба 3 дээрээс харж болно. Тухайлбал, тэнцвэртэй үеийн орлогын өсөлт IS муруйн хөндлөн шилжилтийнхээс бага байна.
  • 15. Кейнсийн загалмайн загварт хөрөнгө оруулалтыг тогтмол байхаар үздэг, тэгвэл IS - LM загварт зээлийн хүүгийн түвшин өсөхөд хөрөнгө оруулалт буурна гэж үздэг тул орлогын өсөлт ийм ялгаатай байдаг юм. IS-LM загварт эдийн засгийг урамшуулагч сангийн бодлого зээлийн хүүгийн түвшинг өсгөж хөрөнгө оруулалтын зардлын зарим хэсгийг шахаж түрдэг юм.
  • 16. Мөнгөний бодлогын өөрчлөлт Мөнгөний бодлогын өөрчлөлтийн үр нөлөөг одоо шинжилье. Мөнгөний бодлогын өөрчлөлт LM муруйг хөдөлгөн шилжүүлдэг. LM муруйн хөдөлгөөн орлого болон зээлийн хүүгийн түвшинд яаж нөлөөлдгийг IS-LM загвар харуулдаг юм. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхэд ямар үр нөлөөтэй байдгийг авч үзье. Мөнгөний хэмжээ М нэмэгдэхэд М/P өсдөг. Учир нь үнийн түвшин Р өөрчлөгдөхгүй.
  • 17. Хөрвөх чадварын онолыг иш үндэс болговол орлогын хэмжээ ямар ч байсан бодит мөнгөн хөрөнгийн нөөц өсөхөд зээлийн хүүгийн түвшин буурна. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхэд LM муруй доош шилжинэ. Тэнцвэр А цэгээс В цэгт шилжинэ. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт зээлийн хүүгийн түвшинг бууруулдаг ба орлогыг өсгөнө. Орлого Y1 –ээс Y2 –ээс болж өснө, зээлийн хүү r1 – ээс r2 болж буурна
  • 18. Зураг 4. IS-LM загвар дахь мөнгөний нийлүүлэлтийн өсөлт
  • 19. Ийнхүү IS-LM загвар нь зээлийн хүүгийн түвшний өөрчлөлтөөр дамжуулж мөнгөний бодлого орлогын хэмжээнд нөлөөлдгийг харуулдаг юм. IS-LM загвар мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхэд зээлийн хүүгийн түвшин буурдаг, хөрөнгө оруулалтыг урамшуулдаг, иймээс бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийг өргөжүүлдгийг харуулдаг юм.
  • 20. Мөнгөний ба сангийн бодлогын харилцан үйлчлэл Мөнгөний ба сангийн бодлогыг шинжлэхэд тэдгээр нь бие биенээсээ шалтгаалдаггүй гэж үзэж болохгүйг сануулах нь чухал. Нэг талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ нөгөөд нөлөөлж болно. Ийм харилцан үйлчлэл нь ямар нэг шийдвэрийн үр дагаварыг гажуудуулж ч болох юм. Зураг 5 дээр мөнгөний бодлогын боломжийн гурван хувилбарыг харуулъя.
  • 21. Зураг 5А нь төв банк мөнгөний нийлүүлэлтийг тогтмол түвшинд барьж буйг харуулсан хувилбар мөн. Энд татварын өсөлт IS муруйг зүүн тийш шилжүүлнэ. Энэ нь орлогыг хомстгож зээлийн хүүгийн нормыг бууруулна. Зураг 5В дээр төв банк зээлийн хүүгийн түвшинг тогтмол түвшинд барьж буйг харуулж байна.
  • 22. Энэ тохиолдолд татварын өсөлт IS муруйг зүүн тийш шилжүүлж байгаа тул зээлийн хүүгийн түвшинг эхний түвшинд нь барихын тулд төв банк мөнгөний нийлүүлэлтийг багасгах ёстой. LM муруй дээш шилжих ёстой. Зээлийн хүүгийн түвшин доошилдоггүй, харин орлого төв банк мөнгөний нийлүүлэлтийг тогтмол түвшинд барьж байх тохиолдлоос илүү их хэмжээгээр буурдаг.
  • 23. Зураг 5С дээр төв банк мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар татварыг өсгөсний улмаас орлого хомсдох явдлаас зайлсхийн сэрэмжлэх нөхцөл байдлыг дүрслэн үзүүлэв. Энэхүү тохиолдолд татварын өсөлт үйлдвэрлэлийг уналтад оруулахгүй, харин зээлийн хүүгийн түвшинг үлэмж бууруулахад хүргэнэ. Татварын өсөлтийг эдийн засаг яаж мэдрэх нь мөнгөний бодлогын ямар хувилбарыг сонгосноос шалтгаална. /Зураг 5A,5B,5C /
  • 24. 5А. Төв банк мөнгөний нийлүүлэлтийг өөрчлөхгүй тогтмол түвшинд нь барина.
  • 25. 5В. Төв банк зээлийн хүүгийн нормыг тогтмол түвшинд нь барина.
  • 26. 5С. Төв банк орлогыг тогтмол түвшинд нь барина.
  • 27. Ийнхүү төв банкнаас явуулж буй арга хэмжээнээс, өөрөөр хэлбэл ,тэр нь чухам ямар үзүүлэлтийг, тухайлбал, мөнгөний хэмжээ, зээлийн хүүгийн түвшин, эсвэл орлогын хэмжээ энэ гурвын алиныг нь тогтворжуулахыг эрмэлзэж байна гэдгээс сангийн бодлогын нөлөөлөл шалтгаалдгийг дээрх жишээнээс харж болно. Бүхэлд нь авч үзвэл бодлогын нэг төрлийг шинжлэхдээ тэр нь бусад бодлогодоо ямар нөлөө үзүүлэхийг урьдчилан болгоож анхаарах нь чухал юм.
  • 28. 3. IS-LM бол нийт эрэлтийн онол мөн IS-LM загварыг үндэсний орлогын богино хугацааны өөрчлөлтийг тайлбарлахын тулд ашигласан. Гэхдээ энд үнийн түвшинг өөрчлөгдөхгүй байхаар авч үзсэн. Бидний үзсэн нийт эрэлт ба нийт нийлүүлэлтийн загвартай IS-LM загвар яаж холбогдохыг тодорхойлох зорилгоор үнийн түвшинг өөрчлөхөд IS-LM загварт ямар өөрчлөлт гарахыг авч үзье. Энд IS-LM загвар бол нийт эрэлтийн муруйн онолын дүрслэл юм.
  • 29. IS-LM загвараас нийт эрэлтийн муруйд шилжих нь. Нийт эрэлтийн муруй эдийн засаг дахь үнийн түвшин ба орлогын харилцан холбоог тусгадаг гэдгийг эргэн саная . Энэхүү шүтэлцээг мөнгөний тооны онолоос үндэслэн гаргадаг. Мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ өөрчлөгдөөгүй үед үнэ өсөхөд орлогыг багасгадаг. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхэд нийт эрэлтийн муруй баруун тийш шилжиж, харин мөнгөний нийлүүлэлтийн багасалт нийт эрэлтийн муруйг зүүн тийш хөдөлгөдөг.
  • 30. Одоо нийт эрэлтийн муруйг гаргахын тулд мөнгөний тооны онолыг биш, харин IS-LM загварыг ашиглая. Нэгдүгээрт, үнийн түвшин дээшлэхийн хэрээр үндэсний орлого багасдагийг харуулахын тулд энэхүү харилцаа холбоог тусгасан (сөрөг) налалт бүхий нийт эрэлтийн муруйг байгуулахын тулд IS-LM муруй хэрэгтэй байдаг.
  • 31. Хоёрдугаарт, нийт эрэлтийн муруйг хөдөлгөх шилжилтийн шалтгааныг шинжлэх шаардлагатай. Нийт эрэлтийн муруй ямар учраас сөрөг налалттай байдаг вэ? Энэ асуултанд хариулахын тулд үнийн түвшин өөрчлөгдөж эхлэнгүүт IS-LM загвар яаж өөрчлөгдөхийг авч үзье. Зураг 6A дээр үнийн түвшиний өөрчлөлтийн нөлөөллийг үзүүлж байна.
  • 32. Зураг 6А. IS-LM загвар Зээлийнхүүгийнтүвшин R Y 2 Y1 Y IS LM (P = P2) LM (P = P1)
  • 33. Зураг 6B. Нийт эрэлтийн муруйҮнийнтүвшин P Y 2 Y1 Y AD P2 P1
  • 34. Мөнгөний тухайн нийлүүлэлт М - ийн нөхцөлд үнийн түвшин Р өндөр байвал мөнгөний бодит нөөц М/Р-г багасгана. Мөнгөний нийлүүлэлтийн багасалт бодит илэрхийллээрээ LM муруйг зүүн тийш шилжүүлдэг ба орлогын тэнцвэрт түвшинг зураг 6А дээр үзүүлсэнчлэн бууруулдаг. Үнийн түвшин P1 - ээс P2 хүртэл өсөхөд орлого Y1 - Y2 хүртэл багасна. .
  • 35. LM муруй шилжихэд үнийн түвшний өөрчлөлт орлогын утгыг өөрчлөгдөхөд хүргэдэг Зураг 6В дээр нийт эрэлтийн муруй нь үндэсний орлогын хэмжээ ба IS-LM загварын тусламжтайгаар гарган авсан үнийн түвшний хооронд урвуу хамааралтай байдгийг харуулж байна Үнийн түвшин хэдий чинээ өндөр байвал орлого төдий чинээ доогуур байна.
  • 36. Нийт эрэлтийн муруйн хөдөлгөөн юунд хүргэдэг вэ? IS-LM загварын дүгнэлтүүдийг нийт эрэлтийн муруй нь нэгтгэн харуулдаг тул IS ба LM муруйнуудыг хөдөлгөн шилжүүлдэг эрс өөрчлөлтүүд нийт эрэлтийн муруйг бас шилжүүлдэг юм. Мөнгөний болон сангийн бодлогын урамшуулагч арга хэмжээнүүд IS - LM загвар дахь орлогын хэмжээг нэмэгдүүлдэг юм. Иймд нийт эрэлтийн муруйг баруун тийш шилжүүлдэг. (Зураг 7A,7B ).
  • 37. . Зээлийнхүүгийнтүвшин R Y 1 Y2 Y IS LM1 LM 2 Зураг 7А. Мөнгөний урамшуулагч бодлого Үнийнтүвшин P Y 1 Y2 Y AD1 AD2
  • 38. Зураг 7B. Сангийн урамшуулагч бодлогоЗээлийнхүүгийнтүвшин R Y 1 Y2 Y IS1 LM IS2 Үнийнтүвшин P Y 1 Y2 Y AD1 AD2
  • 39. Зураг 7А дээр мөнгөний урамшуулагч бодлогын үр нөлөөг харуулав. Үнийн тухайн түвшинд мөнгөний нийлүүлэлтийн өсөлт мөнгөний бодит нөөцийг ихэсгэдэг, LM муруйг доош шилжүүлэн орлогын хэмжээг нэмэгдүүлнэ. Иймд мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нийт эрэлтийн муруйг баруун тийш шилжүүлнэ.
  • 40. Зураг 7В нь засгийн газрын зардлыг нэмэгдүүлэх буюу татварыг багасгасан сангийн урамшуулагч бодлогын үр нөлөөг харуулж байна. Сангийн урамшуулагч бодлого IS муруйг баруун тийш шилжүүлнэ. Энэ нь үнийн тухайн түвшинд орлогыг нэмэгдүүлнэ.
  • 41. Иймд төсвийн урамшуулагч бодлого нийт эрэлтийн муруйг баруун тийш шилжүүлнэ. Дээрхтэй нэгэн адил мөнгөний болон сангийн бодлогын хумигч арга хэмжээнүүд IS - LM загвар дахь орлогын хэмжээг сааруулдаг, ингэхлээр нийт эрэлтийн муруйг зүүн тийш шилжүүлнэ. Эдгээр үр дүнг доорхи байдлаар нэгтгэн дүгнэж болох юм.
  • 42. Үүнд: Нэгдүгээрт, Үнийн түвшний өөрчлөлтөөс шалтгаалж IS - LM загвар дах орлогын хэмжээ өөрчлөгдөх нь нийт эрэлтийн муруй дагуу хийгдэж байгаа хөдөлгөөн мөн. Хоёрдугаарт, Үнийн түвшин тогтмол байгаа тохиолдолд IS- LM загвар дахь орлогын хэмжээний өөрчлөлт бол нийт эрэлтийн муруй бүхэлдээ хөдлөх шилжилт мөн.
  • 43. 4.Нийт эрэлтийн муруйн алгебрын илэрхийлэл Нийт эрэлтийн алгебрын илэрхийллийг гаргаснаар түүний шинж чанарыг илүү нээн харуулж болно. Өмнөх сэдэвт хэрэглээний ба хөрөнгө оруулалтын функцууд болон мөнгөний эрэлт доорх байдлаар шугаман байх тохиолдолд IS - LM муруйнуудыг шинжилсэн билээ. Тухайлбал: C = a + b (Y-T) I = c - dr L(r, Y) = eY- fr гэсэн нөхцөл тавьсан
  • 44. IS муруй доорх илэрхийллээр тодорхойлогдоно гэсэн дүгнэлтэд бид хүрсэн. харин LM муруй: r = (e/f)Y - (1/f)M/P байна. Энд a ,b ,c, d, e болон f нь эерэг утгатай параметрүүд юм. Энэ хоёр тэгшитгэлээс нийт эрэлтийн муруйн тэгшитгэлийг гарган авч болно.
  • 45. Нийт эрэлтийн муруйн тэгшитгэлийн хэлбэрийг олохын тулд IS тэгшитгэл, LM тэгшитгэлийн аль алинийг нь хангаж чадах орлогын хэмжээг олох шаардлагтай. Үүний тулд IS муруйн тэгшитгэлд LM тэгшитгэлээс зээлийн хүүгийн түвшинг орлуулан тавибал доорх тэгшитгэл гарна. Үүнд:
  • 46. Энэхүү тэгшитгэлийг хувиргавал шийд нь Ү-ийн хувьд гарна. Ү-ийн хувьд эцсийн тэгшитгэл доорх байдалтай байна. Энд байна. Харин z –ийн утга параметрүүдийн утгаас хамаарах ба тэгээс нэгийн хооронд байна. Энэхүү сүүлчийн тэгшитгэл нийт эрэлтийн муруйн алгебрийн илэрхийлэл мөн.
  • 47. Энэ тэгшитгэл сангийн бодлого (G ба T) болон мөнгөний бодлогыг (М) тодорхойлогч хувьсагчид болон үнийн түвшин (P)-ээс орлого хамаардгийг харуулдаг. Нийт эрэлтийн муруй нь G, T ба M тогтмол нөхцөлд Y ба P-ийн боломжийн хослолыг тусгадаг энэхүү тэгшитгэлийн график дүрслэлийг үзүүлдэг. Энэ тэгшитгэлийг гаргаж авснаар нийт эрэлтийн муруйн хэд хэдэн чухал шинжийг олж харж болно. Үүнд:
  • 48. Нэгдүгээрт, Р өсөхөд М/P буурдаг, иймээс Y бас багасдаг учир нийт эрэлтийн муруй сөрөг налалттай байна. Хоёрдугаарт, мөнгөний нийлүүлэлтийн ихсэлт орлогыг нэмэгдүүлдэг, иймд нийт эрэлтийн муруйг баруун тийш хөдөлгөдөг. Гуравдугаарт, засгийн газрын зардлын өсөлт эсвэл татварын багасалт орлогыг бас өсгөдөг, иймд нийт эрэлтийн муруйг баруун тийш шилжүүлнэ.
  • 49. Z нэгээс бага байх тул сангийн бодлогын үржүүлэгч нь IS - LM загварт Кейнсийн загалмайн загварт байдгаасаа бага утгатай байдгийг анхаарах хэрэгтэй. Иймд Z параметр нь дээр авч үзсэн хөрөнгө оруулалтыг түргэн гаргах үр дүнгийн үйлдлийг тодорхойлдог юм. Эцэст нь нийт эрэлтийн муруйн энэ тэгшитгэл IS- LM загвараас гаргаж авсан нийт эрэлтийн муруй ба мөнгөний тооны онолын тэгшитгэлийн үндсэн дээр гаргаж авсан нийт эрэлтийн муруй хоёрын хоорондох холбоог харуулдаг юм.
  • 50. Тооны онолоор бол зээлийн хүүгийн түвшин мөнгөний эрэлтийн хэмжээнд нөлөөлдөггүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, мөнгөний тооны онолын дагуу f параметр тэгтэй тэнцүү байдаг. Хэрэв f тэгтэй тэнцүү байвал z параметр тэгтэй тэнцүү байдаг. Иймд сангийн урамшуулалт нь нийт эрэлтэд нөлөөлж чадахгүй. Ийнхүү тооны онолын тэгшитгэлээр гаргаж авсан нийт эрэлтийн муруй нь IS-LM загвараас энэ хэсэгт гаргасан нийт эрэлтийн муруйн нэг л тохиолдол мөн.
  • 51. 5.Богино ба урт хугацаан дахь IS-LM загвар Үнийг тогтмол байлгадаг богино хугацаанд эдийн засаг яаж ажилладгийг тайлбарлахын тулд IS-LM загварыг авч үздэг билээ. Гэхдээ үнэ өөрчлөгддөг урт хугацаанд ч гэсэн эдийн засгийн тэнцвэржилтэнд тэр нь хэрхэн нөлөөлж бүтээгдэхүүний гаргалтын хэмжээг эдийн засгийн чадавхитай нь дүйцүүлдэгийг тодорхойлоход IS-LM загварыг ашиглаж болно.
  • 52. Урт хугацааны үйл явцыг харуулахад IS-LM загварыг ашигласнаар үндэсний орлогын кейнсийн загвар нь сонгодог загвараас юугаараа ялгаатай зааглаж чадна. Зураг 8 A дээр богино ба урт хугацааны үеийн тэнцвэржилтийг хамтатган шинжлэхэд шаардагдах гурван муруйг харуулав. Тухайлбал: IS муруй, LM муруй болон үйлдвэрлэлийн чадавхийн түвшин Ỹ-г илэрхийлсэн босоо шугамыг харж болно.
  • 53. LM муруй хэвшсэн ёсоор үнийн тухайн түвшин P1 - ийн хувьд зурагдана. Эдийн засаг дахь богино хугацааны тэнцвэржилт IS муруйн LM муруйг огтолж буй К цэгт хангагдана. Зураг 8В дээр нийт эрэлт ба нийт нийлүүлэлтийн яг тийм нөхцөл тохироог графикт харуулав. P1 үнийн түвшинд бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтийн хэмжээ бүтээгдэхүүн,үйлчилгээний гаргалтын чадавхитай түвшнээс бага байна.
  • 54. Өөрөөр хэлбэл, үнийн тухайн түвшинд бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт үйлдвэрлэлийг чадавхитай түвшинд нь барьж чадахгүй цөөн байна гэсэн үг. Энэ хоёр графикт бид эдийн засгийн тухайн агшин тус бүр дэх богино хугацааны тэнцвэр, бас эдийн засгийн тэмүүлж буй урт хугацааны тэнцвэрийг шинжилж болно./ Зураг 8А,8B/
  • 55. Зураг 8. Урт ба богино хугацааны тэнцвэрЗээлийнхүүгийнтүвшин R Ỹ Y IS LMP1 LRAS LMP2 K C Үнийнтүвшин P Ỹ Y AD LRAS SRASK C А. IS-LM загвар В. Нийт эрэлт ба нийт нийлүүлэлтийн загвар
  • 56. Зураг 8А дээр дүрсэлсэн IS - LM графикийг эсвэл зураг 8В дээр илэрхийлэгдэх нийт эрэлт ба нийт нийлүүлэлтийн графикийн аль алинийг нь ашиглаж богино ба урт хугацаан дахь тэнцвэржилтийг харьцуулав. Богино хугацаанд P1 үнэ өөрчлөгдөхгүй тогтвортой байдаг. Иймд К цэгт урт хугацааны тэнцвэр хангагдана. Тэгвэл урт хугацаанд үнийн түвшин өөрчлөгдөнө. Эдийн засаг нь үйлдвэрлэлийн чадавхит хэмжээнд байна. Иймд урт хугацааны тэнцвэр нь С цэгт хүрнэ.
  • 57. Нийт эрэлт ба нийт нийлүүлэлтийн график нь бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт С цэгт очиход бүтээгдэхүүний чадавхын хэмжээтэй тэнцдэгийг харуулж байгаа юм. Урт хугацааны тэнцвэржилтийн энэ байдал IS- LM загварын графикт LM муруй шилжих замаар бий болно. Тухайлбал: үнийн түвшин доошлоход мөнгөний бодит нөөц нэмэгддэг. Иймд LM шилжинэ.Урт хугацааны тэнцвэр нь С цэгт хангагдана.
  • 58. Эдгээр графикт үндэсний орлогын тухайн онолд Кейнс болон сонгодог чиглэлийнхэн хэрхэн ханддаг ялгаа тусгагддаг юм. Кейнсийн үзэл баримтлалаар бол (К цэгээр илэрхийлэгдэж буй) үнийн түвшин тогтмол байна. Мөнгөний бодлого, сангийн бодлогын хувьсагчид болон нийт эрэлтийг тодорхойлогч бусад хүчин зүйлүүдээс хамаарч бүтээгдэхүүний гаргалт хэвийн түвшинээсээ хэлбэлзэлж болно.
  • 59. Сонгодог үзэл баримтлал (С цэгээр тодорхойлогдож буй) нь үнийг уян хатан, хувьсамтгай гэж авч үздэгт оршино. Энд үнийн түвшин нь бүтээгдэхүүн,үйлчилгээний гаргалтын хэмжээг эдийн засаг дахь хэвийн түвшинд дүйцэхүйцээр өөрчлөгдөж байх ёстой гэдэг. Эдийн засгийн энэ байдлыг арай өөрөөр авч үзсэнээр тэр нь гурван тэгшитгэлээр илэрхийлэгдэнэ гэж үзэж болно.
  • 60. Эдгээрийн эхний хоёр нь IS ба LM тэгшитгэл мөн: Y=C(Y-T)+I(r)+G (IS) M/P=L(r,Y) (LM) энэ хоёр тэгшитгэл бидний сонирхож буй гурван хувьсагч Y, P ба r гурвыг агуулж байна. Кейснийн хандлагын хувьд бол загвараа тогтмол үнэ гэдэг нөхцлөөр өргөжүүлэх буюу “хаахын” тулд гурав дахь тэгшитгэлийг тодорхой байдлаар илэрхийлдэг. P = P1 .
  • 61. Тэгвэл сонгодог үзэл нь бүтээгдэхүүний гаргалт чадавхитай түвшинд хүрдэг гэдэгт оршино. Иймээс эдийн засгийн системийн гурав дахь тэгшитгэл доорхи байдалтай байна: Y = Y Ингэж үзэх нь IS, LM тэгшитгэлүүдийг хангая гэвэл r ба P параметрүүд өөрчлөгдөж байх ёстой гэсэн үг. Дээрхи хоёр хандлагын аль нь илүү хүлээн зөвшөөрөхүйц вэ?
  • 62. Хариулт нь чухам цаг хугацааны ямар үеийг шинжилгээнд хамаарч байгаагаас шалтгаална. Сонгодог чиглэлийн тавьдаг нөхцөл урт хугацааны үеийг илүү бодитой тусгадаг. Кейнсийн тавьдаг болзолт нөхцөл богино хугацаанд илүү тохирно. Иймд эдийн засгийн хэлбэлзлийг шинжлэхэд үнэ өөрчлөгдөхгүй байх нөхцөлд үндэслэдэг юм.