Лекц 12

5,824 views

Published on

0 Comments
12 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
5,824
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
5
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
12
Embeds 0
No embeds

No notes for slide

Лекц 12

  1. 1. Багш О.Норовсамбуу Лекц №12
  2. 2. Гадаад худалдаа Дэлхийн аль ч улс оронд гадаад худалдаа нь өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг нь болжээ.Улс бүхэн цаг уур, байгалын баялаг, хөдөлмөр капиталын нөөц тоо чанар, дээр үеэс өвлөж ирсэн уламжлал, техник, технологийн түвшин зэргээрээ харилцан адилгүй байдаг.
  3. 3. Гадаад худалдаа Өөрийн оронд үйлдвэрлэхэд харьцангуй өндөр зардалтай эсвэл боложгүй бүтээгдэхүүн үйлчилгээг бусдаас худалдан авч бусдад байхгүй бараа үйлчилгээг зарах нь гадаад худалдаа ба энэ нь Экспорт Импорт гэсэн 2 урсгалтай байна.
  4. 4. Гадаад худалдаа Гадаад худалдаа үүссэнээр улс орон нь бүтээгдэхүүн үйлчилгээг дотоодын эрэлт хэрэгцээнээс илүү гарган үйлдвэрлэж түүгээрээ дагнаж ирсэн ба үүнийг олон улсын хөдөлмөрийн хуваарь гэнэ. Гадаад худалдаа нь: 1. Харьцангуй бага зардлаар өөрийнхөө хэрэгцээг хангах, 2. Үйлдвэрлэлийнхээ хэмжээг нэмэгдүүлж зардлаа хямдруулах боломжийг олгодог ашигтай талтай юм.
  5. 5. Гадаад худалдааны талаарх онолын үзэл баримтлал Сонгодог эдийн засгийн ухааныг үндэслэгч Адам Смит улс орнууд хоорондоо ялгаатай нөөц, баялаг, цаг ууртай учир энэ нь тэдний үйлдвэрлэлд үнэмлэхүй давуу тал олгоно гэж үзжээ.Гэвч бодит байдалд гадаад худалдаанд үнэмлэхүй давуу тал бус харьцангуй давуу тал гол үүрэгтэй болохыг Английн эдийн засагч эрдэмтэн Дэвид Рикардо анх нээн харуулж онолоо боловсруулжээ.
  6. 6. Гадаад худалдааны талаарх онолын үзэл баримтлал Рикардогийн онолоор үндэстэн бүр харьцангуй давуу талдаа үндэслэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр төрөлждөг байна. Харьцангуй давуу тал гэдэг нь тухайн орон харьцангуй бага зардлаар бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэн гаргах чадвар юм. Аливаа улс орон харьцангуй давуу талдаа тулгуурлан үйлдвэрлэл худалдаа хийдэг байна.
  7. 7. Гадаад худалдааны талаарх онолын үзэл баримтлал Өөрөөр хэлбэл харьцангуй бага зардал гарган үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ харьцангуй өндөр зардлаар үйлдвэрлэх бүтээгдэхүүнээ нөгөө орноосоо худалдан авдаг. Гадаад худалдаанд оролцогч талууд аль аль нь ашиг олж байдаг учраас харьцангуй давуу талтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх талаар дагнахийг эрмэлздэг..
  8. 8. Гадаад худалдааны талаарх онолын үзэл баримтлал Улс хоорондын худалдаа нь мөн оролцогч талуудын аль алинд нэмэлт зардал гаргахгүйгээр хэрэглээгээ нэмэгдүүлэх буюу нэгж бүтээгдэхүүнд ноогдуулах зардлаа хямдруулан хэмнэлт гаргаж ашиг олох ихээхэн боломжийг олгодог байнаД.Рикардогоос хойш харьцангуй давуу талын онол нь олон арван жилийн турш олон улсын худалдааг тайлбарладаг үндсэн онол байсан боловч зарим нэг дутагдалтай байсан
  9. 9. Гадаад худалдааны талаарх онолын үзэл баримтлал Тухайлбал, улс орнууд харьцангуй давуу талдаа үндэслэсэн үйлдвэрлэлээр төрөлжиж байсан боловч үйлдвэрлэлийн орцуудын харилцан бие биенээ орлох чадвар ихээхэн хязгаарлагдмал байдаг.Нөгөө талаар ямарч оронд нэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг ихээр нэмэгдүүлэн бусдыг хорогдуулахад үр дүн буурах хууль үйлчилж эхлэх бөгөөд нэгж зардлын үр өгөөж буурч ахиуц зардал өсдөг.
  10. 10. Гадаад худалдааны талаарх онолын үзэл баримтлал ганц харьцангуй давууИймээс улс орнууд дан талтай үйлдвэрлэлээр дагнан төрөлждөггүй ба гаднаас оруулж ирнэ гээд харьцангуй өндөр зардалтай бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэхээ зогсоодоггүй байна.1930-аад оны үед Шведийн эдийн засагч Элин Хэкшэр, Бертон Олин нар Рикардогын онолыг цааш нь хөгжүүлж улс орон байгаль цаг уурын нөхцөл байдал, байршил зэргээс шалтгаалан, хөдөлмөр капиталынхаа нөөцийн хэмжээгээр харилцан адилгүй байдаг гэж үзсэн байна.
  11. 11. Гадаад худалдаа үүсэх шалтгаан Улс орон бүр өөрт элбэг байгаа нөөцөөр үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүнийг түлхүү хөгжүүлэн экспортлож, ховор нөөц ихээр шаардагддаг бүтээгдэхүүнийг бусдаас худалдан авахыг эрмэлздэг.Ингэхээр олон улсын худалдаа нь элбэг нөөцийг ховор нөөцөөр сольж арилжиж байгаа үйл явц буюу өөрөөр хэлбэл, гадаад худалдаа үүсч хөгжих шалтгаан нь нөөцийн хангамжийн харилцан адилгүй түвшин юм гэж үзжээ.
  12. 12. Гадаад худалдааны тэнцэл Улс орнуудын хоорондын арилжаа худалдаа нь бараа бүтээгдэхүүнээс гадна тээвэр холбоо, даатгал, аялал жуулчлал, зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээний хүрээнд ч мөн адил хийгдэж байдаг.Бараа үйлчилгээг гадаадаас худалдан авах, худалдах үйл ажиллагаа буюу экспорт импорт болон буцалтгүй тусламж зэрэг нь гадад худалдааны тэнцлийн тайланд тодорхой тусгагддаг.
  13. 13. Гадаад худалдааны тэнцэл Харин хилийн чанадад байршилтай үндсэн хөрөнгийн хөдөлгөөн нь хөрөнгийн хөдөлгөөний тайланд тусгагдана.Цэвэр экспорт нэмэх гарч байвал гадаад худалдааны тэнцэл илүүдэлтэй харин хасах байвал алдагдалтай байна. Гадаад худалдааны тэнцэл алдагдалтай байвал гадаад орнуудаас зээл авах, хилийн чанадад байгаа үндсэн хөрөнгөнөөсөө гадаадын пүүст болон хувь хүнд худалдах замаар алдагдлаа нөхдөг байна.
  14. 14. Олон улсын худалдааны бодлого Олон улсын худалдааны бодлого нь Тарифын Тарифын бус гэсэн үндсэн 2 хэлбэртэй байдаг.
  15. 15. Тарифын бодлого Тарифын хязгаарлалт гэдэг нь импорт экспортын татварыг хэлдэг.Гаалийн татвар гадаад худалдааг хязгаарлан зохицуулах хамгийн түгээмэл арга юм.
  16. 16. Тарифын бус бодлого Квот – энэ нь импортоор оруулж ирэх барааны тоо хэмжээ болон нийт өртөгт хязгаарлалт тавих бодлого юмДампинг- Улс руу оруулах гаргах худалдааны эрхийг хаахыг хэлдэг.
  17. 17. Валютын ханш Улс хоорондын төлбөр тооцооны нэг онцлог нь 2 өөр валют хэрэглэж байдагт оршино. Мөнгөн тэмдэгтийг хөрвөх чадвараар нь 3 ангилна: 1. Чөлөөтэй хөрвөдөг, 2. Хязгаарлагдмал хөрвөх чадвартай, 3. Хөрвөх чадваргүй.Гадаадад бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахад гадаадын валютыг ашигладаг..
  18. 18. Валютын ханш Гадаадын валютыг худалдах худалдан авах зах зээлийг валютын зах зээл гэнэ.Импорт нь валютын зах зээл дэхь эрэлтийг, экспорт нь нийлүүлэлтийг илэрхийлнэ.Валютын зах зээл дэхь валютын арилжаа үндсэндээ арилжааны банкууд болон санхүүгийн бусад байгууллагуудын хооронд хийгдэх бөгөөд тэдгээр нь өөрсдийн үйлчлүүлэгчдийн нэрийн өмнөөс уг үйл ажиллагааг явуулж байдаг.
  19. 19. Валютын ханш Нэг орны мөнгөний нэгжийг буюу валютыг нөгөө орны мөнгөөр буюу валютаар илэрхийлсэн үнийг валютын ханш гэнэ.Валютын ханшийг 2 янзаар тодорхойлно. Жишээ нь: Төгрөгөөр илэрхийлсэн долларын ханш нь доллар худалдан авагчийн ханш ба доллараар илэрхийлсэн төгрөгийн ханш нь долларыг худалдагчийн ханш юм. Валютын ханшийг зах зээл дэхь эрэлт нийлүүлэлт болон төрөөс тогтоож болно.
  20. 20. Валютын ханш Эрэлт нийлүүлэлтээр тогтсон ханшийг валютын чөлөөт ханш гэнэ. Чөлөөт ханшны үед валютын дотоод зах зээл дэхь эрэлт нь импортын зардлаар, нийлүүлэлт нь экспортын орлогоор тодорхойлогдоно.Валютын ханш өндөр байна гэдэг нь нэгж валютад төлөх төгрөгийн хэмжээ өндөр байна гэсэн үг юм.
  21. 21. Валютын ханш Энэ үед гадаадад зарагдах манай барааны үнэ харьцангуй хямдарч эрэлт нь ихэсч экспорт нэмэгдэх ба нөгөө талаар гадаадын барааны үнэ өсч импорт нь буурна гэсэн үг. Валютын ханш буурвал гадаад зарагдах барааны эрэлт буурч экспорт багасах ба гадаадын барааны үнэ хямдарч эрэлт нь өсч импорт ихсэнэ. Валютын ханшийг төрөөс зохицуулж байвал түүнийг валютын хатуу ханш гэнэ.
  22. 22. Валютын ханшийн зохицуулалт Төрөөс валютын ханшийг зохицуулдаг нилээн түгээмэл хэлбэр алтан стандарт юм. Энэ нь: 1. төр өөрийн мөнгөний нэгжийг алтаар үнэлнэ 2. төр өөрийн мөнгөн тэмдэгтийг аж ахуйн нэгжээс алтаар худалдан авах, алтыг тэдэнд худалдахыг бүрэн хүлээн зөвшөөрдөг 3. төв банкиндаа гүйлгээнд гаргасан мөнгөний хэмжээтэй тэнцүү хэмжээний алтны нөөцтэй байх учиртай.
  23. 23. Валютын ханшийн зохицуулалт Мөн долларын стандартыг төр хэрэглэж болно.Улс хоорондын үнэт цаасны арилжааг капиталын шилжих хөдөлгөөн гэнэ. Капиталын шилжих хөдөлгөөн нь валютын зах зээлд хүчтэй нөлөөлнө.
  24. 24. Валютын нэрлэсэн ханш  Манай улс гадаадын үнэт цаасыг худалдаж авбал энэ нь капиталын дотогшлох хөдөлгөөн болох бөгөөд манай валютын зах зээл дэхь эрэлтийг нэмэгдүүлнэ. Үүний эсрэг манай улсын үнэт цаасыг өөр улс худалдан авбал капиталын гадагшлах хөдөлгөөн үүсч, валютын нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Валютын нэрлэсэн ханш гэдэг нь тухайн орнууд дахь ханш уналтыг тооцохгүйгээр солилцогдож байгаа валютын тэр үеийн үнээр илэрхийлэгдсэн ханш юм. Валютын арилжаа үндсэндээ нэрлэсэн ханшаар явагддаг.
  25. 25. Валютын бодит ханш Бодит ханш нь тухайн орнууд дахь бараа үйлчилгээний үнийн түвшний өөрчлөлт буюу ханш уналт тусгагдаж тооцогдсон ханш юм.Er=Eh x Pd / Pf  Er-бодит ханш  Eh-нэрлэсэн ханш  Pd-дотоодын үнийн түвшин  Pf-гадаад орны үнийн түвшин
  26. 26. Валютын чөлөөт ханшиднөлөөлөгч хүчин зүйлүүдэд Дотоод, гадаадын үнийн түвшний өөрчлөлтХудалдааны балансын өөрчлөлтУлс орны дотоод дахь зээлийн хүүгийн түвшинСанхүү, мөнгө-зээлийн бодлогоВалютын зах зээл дэхь төрийн зохицуулалт.
  27. 27. Анхаарал тавьсанд баярлалаа! 

×