Лекц 9

5,368 views

Published on

0 Comments
6 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
5,368
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
4
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
6
Embeds 0
No embeds

No notes for slide

Лекц 9

  1. 1. Эдийн засгийн мөчлөг Лекц №9 Багш О.Норовсамбуу
  2. 2. Эдийн засгийн өсөлт Өсөн нэмэгдэж буй эдийн засаг гэдэгт нэг хүн амд ногдох үйлдвэрлэлийн бодит хэмжээний өсөлтийн тухай ойлгоно. Эдийн засгийн өсөлтийн дүнд хүн амын хэрэглээний түвшин өсч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, ядуурлыг бууруулахад чиглэсэн өргөн цар хүрээтэй арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой.
  3. 3. Эдийн засгийн өсөлтийн хүчин зүйлс Капитал ба хөдөлмөрийн тоо хэмжээ Техник технологийн дэвшил Хөдөлмөрийн бүтээмж
  4. 4. Эдийн засгийн мөчлөг Эдийн засгийн мөчлөг гэдэг нь хэд хэдэн жилийн туршид бие биенээ дагалдан үүсдэг эдийн засгийн идэвхижилтийн өсөлт ба уналт юм. мөчлөг үргэлжлэх хугацаа ба эрчмээрээ өөр өөр байдаг. Яагаад энэ хэлбэлзэл үүссэнийг эдийн засагчид өөр өөрөөр тайлбарладаг. Зарим эдийн засагчид техник технологийн олотыг дагаж хэлбэлзэл үүсдэг гэж үздэг. Зарим нь болохоор эдийн засгийн мөчлөгийг тохиолдолын чанартай ба улс төрөөс хамаардаг гэж тайлбарладаг.
  5. 5. Эдийн засгийн мөчлөг Мөн мөчлөг бол цэвэр монитар үзэгдэл гэж ч үздэг эрдэмтэд байдаг. Гэвч эдийн засагчдын дийлэнхи хэсэг нь үйлдвэрлэл ба ажил эрхлэлтйин түвшинг шууд тодорхойлогч хүчин зүйлийг ерөнхий эсвэл нийлмэл зардлын түвшин гэж үздэг. Эдийн засагт бүрэн ажил эрхлэлт гаран бүтээгдэхүүний бодит хэмжээ тогтмол болоход нэмэгдэл зардал үнийн түвшинг дээшлүүлнэ.
  6. 6. Эдийн засгийн мөчлөгийн үе шатууд 1. Өрнөл 2. Оргил 3. Уналт 4. Хямрал
  7. 7. Эдийн засгийн мөчлөгоргил уналт хямрал өрнөл Өсөлтийн түвшин хугацаа
  8. 8. Өрнөл үе• Эдийн засгийн дахь орлого тогтвортой өсөх үе, үйлдвэрлэл болон ажил эрхлэлт эдийн засгийн потенциалт үеийнх рүү дөхөх үе, ажил эрхлэлт нэмэгдэх тул үйлдвэрлэл нэмэгдэнэ. Мөн эрэлтийн нөлөөнөөс үнийн өсөлт явагддаг.
  9. 9. Оргил үе Тухайн нэг хүчин чадлын үед хамгийн их орлого олох үеийг оргил үе гэнэ. Эдийн засаг дахь бүрэн ажил эрхлэлт хангагдсан үе юм. Энэ үед үнийн хий хөөрөгдөлт бий болсноор эдийн засаг буурах шалтгаан болдог.
  10. 10. Уналтын үе Орлого буурах үеийг хэлдэг. Эдийн засагт явагдсан хэт өрнөлийн нөлөөгөөр бий болсон зардлын өсөлт нь орлогыг бууруулах ба цалин буурснаар үнийн өсөлтийг бууруулдаг Ажилгүйлдэл өсч – Үнэ буурна
  11. 11. Хямрал Уналтаас өсөлт залгах үе Эдийн засаг дахь ажил эрхлэлт болон үйлдвэрлэлийн хамгийн доод түвшинг илэрхийлдэг. Цалин хамгийн доод цэгтээ хүрнэ. Ингэснээр ажилгүйдэл хамгийн их цалингийн түвшин хамгийн доогуур байна.
  12. 12. Инфляци Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унах үзэгд- лийг инфляци гэж хэлж болно. Инфляци  PТ 100% PC P Т - Тухайн жилийн үнэ P C - Суурь үеийн үнэ
  13. 13. Үүсэх шалтгаанаар ньЭрэлтийн Зардлын
  14. 14. Хурднаас нь хамааруулан Мөлхөө Цогио Гипер
  15. 15. Инфляцийн үр дагавар Ямар нэг зардлын өсөлтгүй инфляци явагдаж байвал орлого өсч байгаа учир эдийн засгийн орлого өсөх боломжтой
  16. 16. Ажилгүйдэл Ажилгүйдлийн түвшинг тооцох Ажилгүйдлийн хэлбэрүүд, ажилгүйдлийн хэвийн түвшин Хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэр, сайн дурын ажилгүйдэл Ажилгүйдлийн зардал
  17. 17. Ажилгүйдэл Бүрэн ажил эрхлэлт гэдэг нь яг 100% хөдөлмөрийн чадвартай иргэдийн ажил эрхлэлт биш юм. Ажилгүйд-лын тодорхой түвшинг хэвийн байж болох зүйл гэж үздэг. Ажилгүйдлийн төрлүүд  Завсрын  Бүтцийн  Мөчлөгийн  Улиралын
  18. 18. Завсрын ажилгүйдэл Эдийн засагчид ажил хайж байгаа, эсвэл ойрын хугацаанд ажилд орохоор хүлээж байгаа ажилтнуудын хувьд завсрын ажилгүйдэл гэдэг нэр томъѐог ашигладаг. Өөрөөр хэлбэл ажил хайж байгаа, ажил хүлээж байгаа ажилгүйчүүдийг завсрын ажилгүйдэл гэнэ. Завсрын ажилгүйдэл гарцаагүй байдаг зүйл гэж үзэж болно.
  19. 19. Бүтцын ажилгүйдэл Завсрын ажилгүйдэл нь аажмаар бүтцын ажилгүйдэл болно. Өөрөөр хэлбэл цаг хугацааны явцад салбарт технологийн шинэчлэл болон хэрэглээний эрэлтэд өөрчлөлт гарахад дагаад ажиллах хүчний өөрчлөлт гарна. Энэ нь шинэ салбар үүсч эсвэл шинэ технологи гарч ирсэнээр ажилгүйчүүд нэмэгднээ гэсэн үг. Эдгээр ажилгүйчүүдийг бүтцын ажилгүйдэл гэнэ.
  20. 20. Мөчлөгийн ажилгүйдэл Уналтаас өөрөөр хэлбэл нийт буюу нийлмэл зардал хангалтгүй байх явдлаар тодорхойлогддог хэлбэлзлийн үе шатаас үүдэлтэй ажилгүйдлыг орчлын ажилгүйдэл гэнэ. Бүрэн ажил эрхлэлтийн нөхцөл дэх ажилгүйдлын түвшин нь завсрын болон бүтцын ажилгүйдлын түвшний нийлбэртэй тэнцүү байна. бүрэн ажил эрхлэлтийн ажилгүйдлын түвшинг мөн ажилгүйдлын хэвийн түвшин гэж бас хэлдэг. Ажилгүйдлын хэвийн түвшинтэй холбоотой үндэсний бүтээгдэхүүний бодит хэмжээг эдийн засгийн үйлдвэрлэлийн боломж гэдэг.
  21. 21. Ажилгүйдлийн түвшинг тооцох Ажилгүйдлын түвшин =(Ажилгүйдэл/Ажиллах хүч)*100% Ажилгүйдлын түвшин гэдэг нь ажиллах хүчний ажилгүй багаа хэсгийн хувь юм.
  22. 22. Ажилгүйдлийн түвшинг тооцох Ажилгүйчүүд:  Хөдөлмөр эрхлэх чадвартай болон боломжтой  Хөдөлмөрийн насны  Хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн  Ажил идэвхтэй хайж байгаа хүмүүсийн тоогоор хэмжигдэнэ.
  23. 23. Ажилгүйдлийн зардал Нийгмийн зардал: гэмт хэрэг, архидалт гэх мэт сөрөг үр дагаваруудтай холбоотой зардал Эдийн засгийн зардал: Ажилгүй хүмүүс ажил эрхэлснээр бий болох үйлдвэрлэл үгүй болдог.
  24. 24. Ажилгүйдлийн зардалЭдийн засгийн зардал Оукены хууль
  25. 25. Оукений хууль Ажилгүйдлын гол үнэ бол үйлдвэрлэгдээгүй бүтээгдэхүүн юм. Эдийн засаг ажиллах чадвартай болон ажиллахыг хүсч байгаа бүх хүнийг ажлын байраар хангаж чадахгүй бол бараа үйлчилгээний чадавхит үйлдвэрлэл эргэлт буцалтгүй алдагдана. Боломжит ДНБ-ээс ДНБ-ий гүйцэтгэлийн хэмжээ бага байгаа бол энэ хоцролт юм. Хэрэв ажилгүйдлийн гүйцэтгэлийн түвшин хэвийн түвшинээс нэг хувиар давж байвал ДНБ-ий хоцролт 2.5% боохыг Оукений хууль гэж нэрлэх энэ ихарьцаа харуулна.
  26. 26. Оукений хууль
  27. 27. Анхаарал тавьсанд баярлалаа!

×