SlideShare a Scribd company logo
1 of 71
МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ
1.Макро эдийн засгийн үүсэл хөгжил, онолын урсгал
2. Макро эдийн засгийн судлах зүйл
3. Макро эдийн засгийн судалгааны арга
4. Макро эдийн засгийн бодлого
1.Макро эдийн засгийн үүсэл хөгжил, онолын
урсгал
Эдийн засгийн сэтгэлгээний түүх XVI зуунаас
эхэлдэг.
Тухайн цаг үед Англи, Итали, Франц зэрэг гол
нөлөөтэй улсуудын сэтгэгч нар экономиксийг
эхлүүлсэн.
Тэгэхдээ макроэкономиксийн хэлбэрээр эхэлсэн
байдаг.
Тэр үеийн сэтгэгч нарыг Мерканталистууд гэж
нэрлэх бөгөөд Томас Ман, Жиованни Ботеро, Жеймс
Стьюарт нар тэдний шилдэг төлөөлөгчид билээ.
Орчин үеийн экономиксийн суурь нь 1778 онд
Шотландын эдийн засагч Адам Смит "Үндэстний
баялаг" хэмээх алдартай бүтээлээ хэвлүүлснээс эхэлсэн
гэж үздэг.
Тэрээр эдийн засагт баялаг бий болоход хөдөлмөрийн
нарийн хуваарь нөлөөлдөг гэж үзсэн.
Мөн үнэ болон цалингийн уян хатан өөрчлөлт нь
зах зээлийг тэнцвэржүүлнэ гэсэн сонгодог үзлийг
үндэслэжээ.
Үнэ, цалин уян хатан өөрчлөгдөх нь зах зээл аяндаа
тогтворжих үндэс гээд зах зээлд гадны хүчээр
нөлөөлөх нь нийгмийн үр өгөөжийг бууруулдаг гэж
үздэг байв.
Эндээс дараа үеийн эдийн засагч, судлаачид уг санааг
сонгодог эдийн засагчдын үзэл баримтлал болгон
хөгжүүлжээ.
Сонгодог эдийн засагчид түүхийн уртад олон
шинэчлэлт нэмсэн бөгөөд тэдний дотор өнөөг хүртэл
уншигдаж, эсвэл нээлтүүд нь хэрэглэгддэг хүмүүст
Давид Рикардо, Жон С. Милл, Томас Мальтус, Карл
Маркс нар орно.
Сонгодог онол.
Сонгодог онолын үндсэн үзэл баримтлал нь :
• Эдийн засаг нь үл үзэгдэгч гар буюу зах зээлийн
механизм болох бараа бүтээгдэхүүний үнэ, зээлийн
хүү, цалин зэргээр зохицуулагдана.
• Үнэ, зээлийн хүү, цалингийн өөрчлөлтүүд нь
хэрэглэгч, пүүсүүдэд ямар шийдвэр гаргах талаар
дохио өгч байдаг.
• Үнэ, зээлийн хүү, цалингийн уян, хатан байдал нь
төрийн оролцоогүйгээр эдийн засгийг зохицуулж
тэнд үүссэн сөрөг үзэгдлүүдийг шийдвэрлэж
чадна гэж үздэг.
“Үл үзэгдэгч гар”-ын зохицуулалт нь эдийн засгийн
хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай хувиарладаг
байна.
Зах зээлийн зохицуулалтын механизм нь төрийн
оролцоогүйгээр эдийн засгийн нөөцийн үр ашгийг
хангадаг гэсэн үг юм.
Энэхүү үйл ажиллагааны үр дүнд хувь хүн болон
нийгмийн аж байдлыг нэгэн зэрэг дээшилдэг аж.
Зах зээл өөрөө оновчтой шийдлээ олж чадна гэдэг энэ
үзэл "үл үзэгдэгч гарын зохицуулалт" гэж нэрлэгдэн
бидний амьдарч буй нийгмийн тогтолцооны нийтлэг
нэг үзэл баримтлал болж хэрэглэгдэж байна.
XIX зууны эхэн үед Алфред Маршалл, Леон Вальрас,
Карл Менгер, Стенли Жевонс нарын эдийн засагчид
эдийн засгийн үйл явцуудыг загварчлах, холбоо
хамаарлыг математик үндэслэлтэйгээр авч үзэх болсон.
Ингэснээр өмнө нь тайлбарлагдах боломжгүй байсан
зарим ойлголт ухагдахуунуудыг нарийвчлан авч үзэх,
холбоо хамаарлыг гүн гүнзгий тайлбарлах боломж
олгосон нь уг шинжлэх ухаанд нэгэн шинэ үеийг бий
болгосон гэж тооцогдох болжээ
Энэ үеэс шинэ сонгодог эдийн засгийн ухаан үүссэн
гэж үздэг.
Тэд төгс өрсөлдөөнд тэнцвэр тогтох нөхцлөөс төгс
бус өрсөлдөөний шийдвэр гаргалтуудын үр дүн, төгс
бус өрсөлдөөний үеийн нийгмийн үр өгөөжгүй байдал,
зах зээлүүдийн харилцан тэнцвэрийн нөхцөл зэрэгт
тайлбар хийж энэ чиглэлд өргөн хүрээтэй судалгаа
хийх замыг нээж өгсөн.
Дээрх эдийн засагчдын үзэл Адам Смитийн чөлөөт
эдийн засгийн харилцаанд суурилдаг.
Кейнсийн онол.
Өнгөрсөн зууны хамгийн суутай эдийн засагч,
макроэкономиксыг хамгийн хүчтэй өөрчилсөн хүн бол
Английн эдийн засагч Жон Мейнард Кейнс юм.
Түүний "Мөнгөний тухай үзэл" 1930, "Ажил эрхлэлт,
хүү, мөнгөний ерөнхий онол" (1936) бүтээлүүд өмнөх
бүх ойлголтыг үндсэнд нь шинэчилсэн гэж үздэг
1930-аад оны хямралаас гарахад төрийн зохицуулалт
зайлшгүй шаардлагатай болохыг Джон Мейнард Кейнс
тодорхойлжээ.
Түүний онолын гол үндэслэл нь:
• Үнэ, зээлийн хүү, цалин зэрэг нь удаан
өрчлөгддөг уян хатан бус шинжтэй тул зах зээлийг
бүрэн зохицуулж чадахгүй.
• Засгийн газар өөрийн зардал,
татварын хэмжээг өөрчлөн нийт эрэлтэд нөлөөлөх
замаар эдийн засагт зохицуулалт хийх нь ихээхэн
үр ашигтай гэж үздэг
• Нийт зардлын өсөлт нь нийт эрэлтийг нэмэгдүүлэх
замаар үйлдвэрлэлийг өсгөж эдийн засгийг
эрүүлжүүлнэ
Кейнсийн үзэл дэлгэрч төр сангийн бодлогоор
дамжуулан эдийн засгийн тэлэлтийг удирдах
боломжтой гэсэн дүгнэлт нийтлэг болжээ.
Кейнс өөрийн бүтээлдээ ажил эрхлэлтийг хадгалж,
үйлдвэрлэлийн түвшинг хэвээр байлгах хэрэгсэл нь
төрийн санхүүгийн бодлого гэсэн санааг тууштай
хамгаалж ирэв.
Кейнсчүүдийн онолын гол субьект нь сангийн болон
мөнгөний бодлого байдаг. Тэрээр сангийн бодлого нь
нийт эрэлтийг удирдах хамгийн гол хүчтэй хэрэгсэл
гэж үзсэн юм.
1950-аад онд, АНУ тэргүүтэй хөгжингүй орнуудад
Кейнсийн эдийн засгийн онол хүчтэй ноёрхож ирэв.
Тэр үед дэлхийн эдийн засаг харьцангуй тогтвортой,
тайван хөгжиж байлаа.
Үүнийг Кейнсийн онолын үр дүн гэж үзэх үзэл ч
хүчтэй байжээ.
Тобин, Солоу, Модигльяни, Самуэльсон зэрэг эдийн
засагч, эрдэмтэд АНУ дахь Кейнсийн чиглэлийн гол
төлөөлөгчид болж байсан.
Кейнсийн онол 1930-аад оны дунд үеээс 1970 - аад он
хүртэл нилээд давамгайлах шинжтэй байсан.
Орчин үеийн макро эдийн засагчид үндсэндээ макро
эдийн засгийн сэтгэлгээний хоёр том сургуульд
хуваагдаж байна.
Үүнд:
1.Шинэ сонгодог онол.
2.Шинэ Кейнсийн онол
Шинэ сонгодог онол.
Энэ онол нь 70-аад онд үүссэн бөгөөд гол
төлөөлөгчид нь Милтон Фридман, Роберт
Барро, Роберт Лукас нар юм.
Уг онол үнэ, зэлийн хүү, цалин зэрэг нь уян
хатан шинжтэй хэдий ч эдийн засгийн өөрчлөгдөж
буй нөхцөл байдалд тэр бүр хурдан дасан зохицож
чаддаггүй нь мэдээллийн тархацын хурд, нийгмийн
зан заншил зэрэгтэй холбоотой.
Харин эдийн засгийн субъектууд нь боломжтой
бүх мэдээллийг ашиглан ирээдүйн талаар хамгийн зөв
таамаглал гарган өөрчлөгдөж буй нөхцөл байдалд
хурдан зохицож чаддаг.
Иймээс төр эдийн засагт оролцох нь эдийн засгийн
байдлыг муутгана гэж үздэг.
Шинэ Кейнсийн онол.
Энэ онол нь 1980 - аад онд үүссэн бөгөөд гол
төлөөлөгчид нь Георги Акерлот, Грегори Мэнькю,
Дэвид Ровер юм.
Уг онол үзэхдээ эдийн засгийн субъектууд өөрсдийн
эрх ашиг, сонирхолыг дагаж байдаг ч
үнийн өөрчлөлттэй зохицон байхын тулд гаргах
зардлууд нь эргээд үнийн түвшинг уян, хатан бус
байдалд хүргэдэг.
Иймээс үнийн механизм нь эдийн засгийн тэнцвэрт
байдлыг хангаж, зохицуулж чаддаггүй.
Харин ч эдийн засгийн мөчлөгийн шалтгаан болдог.
Ийм нөхцөлд төр эдийн засгийг үр ашигтай
ажиллуулах боломжтой гэж үздэг.
Эдгээр онолын урсгалууд нь үүссэн цагаасаа
эхлэн өнөөг хүртэл бие биенийгээ устгаж
үгүй хийгээгүй харин ч нэг нэгнийхээ сул талыг нөхөн
хамтран оршиж ирсэн билээ.
2. Макро эдийн засгийн судлах зүйл
Эдийн засгийн ухааныг судалж байгаа зүйлээс нь
хамааруулан микро эдийн засаг, макро эдийн засгийн
ухаан гэж хоёр үндсэн хэсэгт хувааж үздэг .
Микро эдийн засаг нь эдийн засгийн тогтолцоог
бүрдүүлэгч өрх гэр, аж ахуй нэгжийн түвшин дэхь
эдийн засгийн зүй тогтолуудыг судалдаг бол макро
эдийн засаг нь эдийн засгийн тогтолцооны ерөнхий зүй
тогтолуудыг судлана.
Өөрөөр хэлбэл, макро эдийн засгийн онол нь
эдийн засагт болж буй үзэгдэл үйл явцууд тэдгээрийн
хоорондын холбоо, хамаарлыг судлан эдийн засгийн
ирээдүйн төлөв байдал, чиг хандлагыг тодорхойлж
байдаг.
Иймээс макро эдийн засгийн улс орны эдийн
засгийг бүхэл бүтэн цогц байдлаар нь авч үзэн түүний
хөгжлийн зүй тогтол, хэтийн төлвийг судалдаг
Макро эдийн засгийн судлах зүйлийг дотор нь 3
бүлэгт хувааж үзэж болно.
1. Эдийн засгийн тогтолцооны түвшин дэхь эдийн
засгийн юмс, үзэгдэл, үйл явцуудын дотоод мөн
чанарыг судална.
Тухайлбал: дотоодын нийт бүтээгдэхүүн,
инфляци, ажилгүйдэл, мөнгөний зах зээл, нийт эрэлт
ба нийлүүлэлт, эдийн засгийн өсөлт, гадаал худалдаа,
валютын ханш г.м
2. Эдийн засгийн зүй тогтлууд буюу үр дагавар,
холбоо хамаарлуудыг судална.
Эдийн засгийн юмс үзэгдэл, үйл явцууд нь
хоорондоо нягт холбоотой, харилцан шүтэлцээтэй, нэг
нь нөгөөгөөсөө хамаарсан шинжтэй байдаг.
Өөрөөр хэлбэл нэг нь өөрчлөхөд нөгөө нь түүнийгээ
даган өөрчлөгдөж байдаг жамтай.
Тухайлбал: дотоодын нийт бүтэгдэхүүн, инфляци,
ажилгүйдэл, зээлийн хүүгийн түвшин, хөрөнгө
орлуулалт, валютын ханш гэх мэт нь байнгын
харилцан хамааралтай байна.
3.Макро түвшний эдийн засгийн үзэгдэл үйл
явцуудад нөлөөлөх хүчин зүйлүүдийн нөлөөллийг
судална.
Жишээ нь: эдийн засгийн өсөлт, инфляци,
ажилгүйдэлд ямар хүчин зүйл хэрхэн яаж нөлөөлж
байгааг судална.
Макро эдийн засгийн судлах дараах асуудлууд байдаг.
Үүнд:
1. Үндэсний тооцооны систем
2. Ажилгүйдэл
3. Инфляци
4. Нийт эрэлт, нийт нийлүүлэлт
5. Биснесийн мөчлөг
6. Эдийн засгийн өсөлт
7. Мөнгөний бодлого
8.Сангийн бодлого
9. Гадаад худалдаа
10. Төлбөрийн тэнцэл ба валютын ханш
.
Макро эдийн засгийг судалснаар дараах ач
холбогдолтой.
1.Иргэний хувьд ухаалагт шийдвэр гаргахад
тусална. /Сонгуулийн үед ч адил/
2.Нийгмийн талаарх үнэн зөв мэдээлэл олгоно.
3.Үйлдвэрлэл эрхлэгчдийг хэрэгтэй мэдээллээр
хангана.
4.Нийгэмд үүсч буй сөрөг үзэгдлүүдэд үнэлэлт өгч,
түүнийг даван туулах арга замыг судална
5. Эдийн засгийн гадаад харилцаа, түүний зүй
тогтлуудыг мэднэ.
3.Макро эдийн засгийн судалгааны арга
 Макроэкономиксийг урт, богино хугацаанд ялгаж
судалдаг.
Цаг хугацааны хувьд урт, богино хугацааг ялгах
боломжгүй боловч макро эдийн засгийн бодлогын үр
дүн яаж илрэх вэ гэдэг утгаараа нилээд ялгаатай.
Эдийн засаг урт хугацаандаа, жишээ нь, арван
жилийн туршид үйлдвэрлэлийн хүчин чадлаа хэрхэн
нэмэгдүүлсэн, технологийн хувьд ямар түвшинд
хүрсэн зэрэг нь урт хугацааны үр дүн болно
Ийм үр дүнд зориулагдсан бодлого нь урт хугацааны
үр нөлөөтэй байна.
Гэхдээ урт хугацааны үр дүнд хүрэх явцад ДНБ,
үнийн түвшин, ажилгүйдэл хэлбэлзэлтэй байж болно.
Уг хэлбэлзлийг зөв ойлгохын тулд богино хугацааны
шинжилгээ хэрэгтэй.
Нөгөөтэйгүүр богино хугацаанд макро эдийн
засгийн бодлогын нөлөөлөл илүү хүчтэй учраас
төрийн зүгээс макро бодлогоор нийгмийн амьжиргааг
дээшлүүлэх боломж их бий.
Урт хугацаанд эдийн засаг өөрийн боломжит хүчин
чадлыг хэрхэн тэлэх боломжтой, энэхүү тэлэлт нь
манай орны өгөгдсөн нөөцийн хүрээнд хэдий
хэмжээний нэмэлт гарц бий болгож байгааг судална.
Харин богино хугацаанд эдийн засагт нийт эрэлтийн
хэмжээ, үйлдвэрлэлийн боломжоос давах, дутах зэрэг
өөрчлөлтөд орж байх тул макро эдийн засгийн
үзүүлэлтүүд үүнийг даган өөрчлөгдөж байна.
Хамгийн энгийн байдлаар богино хугацааг урт
хугацаанаас ялгахад үнийн түвшний өөрчлөлтийг авч
үздэг.
 Макроэкономиксийг судлахдаа хаалттай буюу
тухайн орны эдийн засгийг олон улсын зах зээлээс
тусгаарласан байдлаар, дараа нь олон улсын зах
зээлд нээлттэй байдлаар авч үздэг.
Амьдрал дээр аль ч орны эдийн засаг олон улсын
зах зээлтэй байнга харьцаж, түүнд нөлөөлж, нөлөөнд
нь автаж байна.
Нээлттэй эдийн засгийн шинжилгээ нь их олон
хүчин зүйлсийн нөлөөллүүд давхцаж байдгаас тус
бүрд нь ялгаж ойлгох шаардлагатай тулгардаг.
Тиймээс анхлан судалж буй хүмүүст төвөгтэй байх нь
бий.
Үүнийг хялбар болгох арга нь эхлээд
макроэкономиксийг хаалттай орчинд, өөрөөр хэлбэл,
тухайн улс гадаад ертөнцтэй харьцахгүй байх үеийн
нөхцөл байдал, үр нөлөөг судлаад дараа нь олон
улсын зах зээлийн нөлөөллийг оруулан авч үзэх юм.
Хаалттай эдийн засгийн хувьд өрх гэр, аж ахуйн
нэгж, засгийн газрын харилцааг, тэдний бие биедээ
үзүүлэх үйлчилгээ, борлуулах бүтээгдэхүүний
төлбөрийн эргэлтийг суралцсанаар эдийн засгийн
амьдралын цэгцтэй төсөөлөлтэй болно.
Уг шинжилгээнд олон улсын зах зээлийн нөлөөг
оруулан судалснаар эдийн засгийн бүхэл дүр зураг
ойлгомжтой болно.
Цаашид нээлттэй эдийн засгийг гүнзгийрүүлэн
судлах нь өнөөгийн даяаршсан орчинд, Монгол шиг
гадаад худалдаа, олон улсын зах зээлээс өндөр
хамааралтай орны хувьд маш чухал юм.
 Макроэкономиксийг статик болон динамик
шинжилгээний аргуудаар судалдаг.
Статик шинжилгээ нь макро эдийн засгийн аль нэг
үзүүлэлт өөрчлөгдөх үед зөвхөн тэр өөрчлөлтийн үр
дагавар ямар байхыг шинжилдэг бөгөөд үүнийг
"бусад хүчин зүйл өөрчлөгдөөгүй үед" гэж нэрлэдэг.
Жишээ нь: Засгийн газрын зарлага нэмэгдэхэд
эцэстээ нийт эрэлт, үнийн болон хүүгийн түвшин
өснө, харин мөнгөний нийлүүлэлт өсөхөд хөрөнгө
оруулалт өсөөд дараа нь буурна, эцэстээ үйлдвэрлэл
өсөхгүй гэсэн дүгнэлт хийхэд статик шинжилгээ тус
болно
Динамик шинжилгээ нь үүнээс ялгаатай,
үзүүлэлтүүдийн өөрчлөлтөд илүүтэй анхаарал
хандуулдаг.
Хүүгийн түвшин өсөхөд мөнгөний нийлүүлэлтийн
өсөлтийн хурд ямар хугацаанд хэр хэмжээтэй буурах,
инфляцид хэдэн сарын туршид ямар байдлаар
нөлөөлөх зэргийг динамик шинжилгээний үр дүн
харуулна.
Эдийн засаг дахь хүчин зүйлсийн нөлөөллийг статик,
динамикийн аль нэг аргаар, эсвэл хосолмол байдлаар
тайлбарлаж болно.
4. Макро эдийн засгийн бодлого
Эдийн засагт бүхэлд нь нөлөөлөхөд чиглэсэн үйл
ажиллагааг төрийн макро эдийн зсгийн бодлого гэж
нэрлэдэг.
Ийм учраас төрийн макро эдийн засгийн бодлого нь
дараах зорилтуудыг шийдвэрлэхэд чиглэгддэг байна
Үүнд:
1.Үнийн түвшин ,валютын ханшийг тогтворжуулж
бүхэлд нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах
2.Эдийн засгийн бүхий л нөөцүүд түүний дотор
хөдөлмөрийн нөөцийг бүрэн дүүрэн ашиглах.
3. Эдийн засгийн дотоод,гадаад тэнцвэрийг хангах
4. Эдийн засгийн өндөр хурдацтай өсөлтйг хангах
1.Үнийн түвшин, валютын ханшийг тогтворжуулж
бүхэлд нь эдийн засгийн тогтвортой байдлыг
хангах өнгөрсөн ба эдүүгээгийн хүн төрөлхтний
хөгжлийн түүхэнд гол зорилт болсоор ирсэн.
Үниин түвшний тогтвортой бус байдал нь эдийн
засгийн хямрал, уналт, орлого дахь тэгш бус байдал,
ядуурал зэрэг нийгэм эдийн засгийн сөрөг үзэгдэл
үүсэх гол шалтгаан болсоор байна.
.
2. Эдийн засгийн бүхий л нөөцүүд түүний дотор
хөдөлмөрийн нөөцийг бүрэн дүүрэн ашиглах нь макро
эдийн засгийн гол зорилтуудын нэг юм.
Хөдөлмөрийн нөөцийн дутуу ашиглалт буюу
ажилгүйдэл нь нийгэм эдийн засагт ихээхэн
хэмжээний баялаг үйлдвэрлэгдэх боломж алдагдах,
ядуурал нэмэгдэх, нийгмийн сөрөг үзэгдэл үүсэх
үндсэн шалтгаан болж байгаа юм.
3.Эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангах.
Эдийн засгийн салбаруудын хоорондын тэнцвэр
алдагдсанаар эдийн засагт ихээхэн хэмжээний
ашиглалтгүй нөөц, хүчин чадал бий болж эдийн
засгийн өсөлт сааран зогсонги байдалд орох үндсэн
шалтгаан болдог.
Салбаруудын хоорондын тэнцвэрт байдал нь зах
зээлийн механизмаар зохицуулагдах боловч энд
төрийн зохицуулалт ихээхэн чухал юм.
Харин гадаад эдийн засгийн тэнцвэрийг
ихэнх улс орны засгийн газрууд гадаад худалдааны
болон валютын бодлогоор амжилттай зохицуулж байгаа
билээ.
4. Эдийн засгийн өндөр хурдацтай өсөлтийг хангах.
Аливаа улс орны хөгжил дэвшил, хүн амын
амжиргааны түвшин, сайн сайхан амьдарлын үндэс нь
эдийн засгийн өсөлт юм
Макро эдийн засгийн судлаачид улс орнуудын эдийн
засгийн өндөр хурдацтай өсөлтөд хүрэх арга замын
талаар байнга эрэл хайгуул хийж иржээ.
Макро эдийн засгийн дээрх зорилтуудыг ханган
биелүүлэхийн тулд төр:
• Сангийн бодлого
• Мөнгөний бодлого зэрэг арга, хэрэгслүүдийг
ашиглан чиглэсэн зорилготой тодорхой үйл
ажиллагаа явуулдаг.
Сангийн бодлого
Сангийн бодлого гэдэг нь татварын өөрчлөлт, засгийн
газрын зардлын өөрчлөлт мөн энэ 2- г өөрчлөх замаар
эдийн засгийн төлөв байдалд нөлөөлөх арга юм.
Энэхүү тодорхойлолтоос харахад татварын болон
засгийн газрын зардлын өөрчлөлт гэсэн параметрүүд
нь сангийн бодлогын үндсэн арга хэрэгсэлүүд болдог
нь тодорхой байна.
Иймд сангийн бодлогыг явуулахдаа эдгээр арга
хэрэгсэлүүдийг хослуулах, угсруулах зэргээр төр
эдийн засгийн төлөв байдалд нөлөөлж чаддаг байна.
Гэхдээ сангийн ямар бодлого явуулах нь эдийн
засгийн тухайн үеийн төлөв байдлаас шалтгаалдаг.
Тухайлбал: Эдийн засгийн идэвхжил саарах
зэргээр уналтын шинж тэмдгүүд илэрч байвал
засгийн газар татварын ачааллыг хорогдуулах,
төсвийн зарлагаа нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ
авдаг байна.
Харин эдийн засаг сэргээд цаашид хэт халалт бий
болох хандлагатай байвал татвар, төсвийн зарлагад
дээрхийн эсрэг өөрчлөлтийг оруулдаг аж.
Мөнгөний бодлого
Мөнгөний бодлого нь нь эдийн засаг дахь мөнгөний
нийлүүлэлтийн өөрчлөлтөөр хэрэгждэг.
Энэ бодлого үйл ажиллагааны цар хүрээ нь тухайн
улсынхаа Төв банкаар зохицуулагдана.
Эдийн засгийн уналтын үед төв банкнаас
ажилгүйдлийг бууруулахын тулд эдийн засагт
мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлдэг.
Харин эдийн засаг маш хурднаар сэргэж
байгаа үед хурдтай өсөлтийг хязгаарлахын тулд
эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг багасгана.
Мөнгөний нийлүүлэлтийг бууруулсанаар зардал
болон үйлдвэрлэлийн өсөлтийг хязгаарлаж,
инфляцийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх
боломжтой.
Эдгээр арга хэмжээний үр дүнд үнийн ерөнхий
түвшин тогтворждог.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Lecture 14 - Нээлттэй эдийн засаг
Lecture 14 - Нээлттэй эдийн засагLecture 14 - Нээлттэй эдийн засаг
Lecture 14 - Нээлттэй эдийн засагЭнхтамир Ш
 
Lecture.1
Lecture.1Lecture.1
Lecture.1Tj Crew
 
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onSanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onhicheel2020
 
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...Adilbishiin Gelegjamts
 
арилжааны банкууд
арилжааны банкуударилжааны банкууд
арилжааны банкуудNomin-Erdene Gantur
 
зах зээлийн хэлбэр ба өрсөлдөөн /Монополь, төгс өрсөлдөөн, олигополь ... гэх ...
зах зээлийн хэлбэр ба өрсөлдөөн /Монополь, төгс өрсөлдөөн, олигополь ... гэх ...зах зээлийн хэлбэр ба өрсөлдөөн /Монополь, төгс өрсөлдөөн, олигополь ... гэх ...
зах зээлийн хэлбэр ба өрсөлдөөн /Монополь, төгс өрсөлдөөн, олигополь ... гэх ...Adilbishiin Gelegjamts
 
валютын ханш ба төлбөрийн тэнцэл
валютын ханш ба төлбөрийн тэнцэлвалютын ханш ба төлбөрийн тэнцэл
валютын ханш ба төлбөрийн тэнцэлTuru Turuu
 
Lecture2
Lecture2Lecture2
Lecture2Bbujee
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6Bbujee
 
Lecture 9
Lecture 9Lecture 9
Lecture 9Bbujee
 
банкны байгууллага
банкны байгууллагабанкны байгууллага
банкны байгууллагаNomin-Erdene Gantur
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагErdenee Chimed
 
Lecture.7
Lecture.7Lecture.7
Lecture.7Tj Crew
 
Lekts13. dinamik egnee jisheetei buten
Lekts13.  dinamik egnee jisheetei butenLekts13.  dinamik egnee jisheetei buten
Lekts13. dinamik egnee jisheetei butenAnhaa8941
 

What's hot (20)

Lecture 14 - Нээлттэй эдийн засаг
Lecture 14 - Нээлттэй эдийн засагLecture 14 - Нээлттэй эдийн засаг
Lecture 14 - Нээлттэй эдийн засаг
 
Сангийн бодлого
Сангийн бодлогоСангийн бодлого
Сангийн бодлого
 
Bank
BankBank
Bank
 
Lecture.1
Lecture.1Lecture.1
Lecture.1
 
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onSanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
 
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
 
арилжааны банкууд
арилжааны банкуударилжааны банкууд
арилжааны банкууд
 
зах зээлийн хэлбэр ба өрсөлдөөн /Монополь, төгс өрсөлдөөн, олигополь ... гэх ...
зах зээлийн хэлбэр ба өрсөлдөөн /Монополь, төгс өрсөлдөөн, олигополь ... гэх ...зах зээлийн хэлбэр ба өрсөлдөөн /Монополь, төгс өрсөлдөөн, олигополь ... гэх ...
зах зээлийн хэлбэр ба өрсөлдөөн /Монополь, төгс өрсөлдөөн, олигополь ... гэх ...
 
Fm 06
Fm 06Fm 06
Fm 06
 
Lecture 3
Lecture 3 Lecture 3
Lecture 3
 
валютын ханш ба төлбөрийн тэнцэл
валютын ханш ба төлбөрийн тэнцэлвалютын ханш ба төлбөрийн тэнцэл
валютын ханш ба төлбөрийн тэнцэл
 
Sm3 1
Sm3 1Sm3 1
Sm3 1
 
Lecture2
Lecture2Lecture2
Lecture2
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 
Lecture 9
Lecture 9Lecture 9
Lecture 9
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
банкны байгууллага
банкны байгууллагабанкны байгууллага
банкны байгууллага
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
 
Lecture.7
Lecture.7Lecture.7
Lecture.7
 
Lekts13. dinamik egnee jisheetei buten
Lekts13.  dinamik egnee jisheetei butenLekts13.  dinamik egnee jisheetei buten
Lekts13. dinamik egnee jisheetei buten
 

Similar to Macro l1.2020 2021

Macro l1.2021 2022
Macro l1.2021 2022Macro l1.2021 2022
Macro l1.2021 2022ssuserca5598
 
MacroL.9.2019 2020
MacroL.9.2019 2020MacroL.9.2019 2020
MacroL.9.2019 2020hicheel2020
 
Ediin zasgiin hyamraliin talaar oguulleg
Ediin zasgiin hyamraliin talaar oguullegEdiin zasgiin hyamraliin talaar oguulleg
Ediin zasgiin hyamraliin talaar oguullegBaterdene Batchuluun
 
Macro l1. introduction to macroeconomics
Macro l1. introduction to macroeconomicsMacro l1. introduction to macroeconomics
Macro l1. introduction to macroeconomicsssuserca5598
 
эртний эдийн засагын сэтгэлгээний үүссэн түүх
эртний эдийн засагын сэтгэлгээний үүссэн түүхэртний эдийн засагын сэтгэлгээний үүссэн түүх
эртний эдийн засагын сэтгэлгээний үүссэн түүхАлексей Бат
 
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засагэдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засагdeegii0909
 
Micro l1. 2020 2021on
Micro l1. 2020 2021onMicro l1. 2020 2021on
Micro l1. 2020 2021onhicheel2020
 
эдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцооэдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцооSilkroad10
 
Pm207 standart
Pm207 standartPm207 standart
Pm207 standartochimeg
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...batnasanb
 

Similar to Macro l1.2020 2021 (20)

Macro l1.2021 2022
Macro l1.2021 2022Macro l1.2021 2022
Macro l1.2021 2022
 
macro micro ediin zasag
macro micro ediin zasagmacro micro ediin zasag
macro micro ediin zasag
 
Makro l 1
Makro l 1Makro l 1
Makro l 1
 
MacroL.9.2019 2020
MacroL.9.2019 2020MacroL.9.2019 2020
MacroL.9.2019 2020
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Ediin zasgiin hyamraliin talaar oguulleg
Ediin zasgiin hyamraliin talaar oguullegEdiin zasgiin hyamraliin talaar oguulleg
Ediin zasgiin hyamraliin talaar oguulleg
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1. introduction to macroeconomics
Macro l1. introduction to macroeconomicsMacro l1. introduction to macroeconomics
Macro l1. introduction to macroeconomics
 
Ediin zasgiin-onol-1.2
Ediin zasgiin-onol-1.2Ediin zasgiin-onol-1.2
Ediin zasgiin-onol-1.2
 
эртний эдийн засагын сэтгэлгээний үүссэн түүх
эртний эдийн засагын сэтгэлгээний үүссэн түүхэртний эдийн засагын сэтгэлгээний үүссэн түүх
эртний эдийн засагын сэтгэлгээний үүссэн түүх
 
Nobel Prize in finance
Nobel Prize in financeNobel Prize in finance
Nobel Prize in finance
 
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засагэдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
 
Micro l1. 2020 2021on
Micro l1. 2020 2021onMicro l1. 2020 2021on
Micro l1. 2020 2021on
 
Nu 12 r angi
Nu 12 r angiNu 12 r angi
Nu 12 r angi
 
эдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцооэдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцоо
 
эдийн засгийн онол -1
эдийн засгийн онол -1эдийн засгийн онол -1
эдийн засгийн онол -1
 
Pm207 standart
Pm207 standartPm207 standart
Pm207 standart
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
 

More from hicheel2020

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul2.2019 2020
Sbeul2.2019   2020Sbeul2.2019   2020
Sbeul2.2019 2020
 
Sbeus1.2020
Sbeus1.2020Sbeus1.2020
Sbeus1.2020
 
Jishee bodgogo16
Jishee bodgogo16Jishee bodgogo16
Jishee bodgogo16
 
Mie.s16 ht
Mie.s16 htMie.s16 ht
Mie.s16 ht
 

Macro l1.2020 2021

  • 1. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ 1.Макро эдийн засгийн үүсэл хөгжил, онолын урсгал 2. Макро эдийн засгийн судлах зүйл 3. Макро эдийн засгийн судалгааны арга 4. Макро эдийн засгийн бодлого
  • 2.
  • 3. 1.Макро эдийн засгийн үүсэл хөгжил, онолын урсгал Эдийн засгийн сэтгэлгээний түүх XVI зуунаас эхэлдэг. Тухайн цаг үед Англи, Итали, Франц зэрэг гол нөлөөтэй улсуудын сэтгэгч нар экономиксийг эхлүүлсэн. Тэгэхдээ макроэкономиксийн хэлбэрээр эхэлсэн байдаг.
  • 4. Тэр үеийн сэтгэгч нарыг Мерканталистууд гэж нэрлэх бөгөөд Томас Ман, Жиованни Ботеро, Жеймс Стьюарт нар тэдний шилдэг төлөөлөгчид билээ. Орчин үеийн экономиксийн суурь нь 1778 онд Шотландын эдийн засагч Адам Смит "Үндэстний баялаг" хэмээх алдартай бүтээлээ хэвлүүлснээс эхэлсэн гэж үздэг. Тэрээр эдийн засагт баялаг бий болоход хөдөлмөрийн нарийн хуваарь нөлөөлдөг гэж үзсэн.
  • 5. Мөн үнэ болон цалингийн уян хатан өөрчлөлт нь зах зээлийг тэнцвэржүүлнэ гэсэн сонгодог үзлийг үндэслэжээ. Үнэ, цалин уян хатан өөрчлөгдөх нь зах зээл аяндаа тогтворжих үндэс гээд зах зээлд гадны хүчээр нөлөөлөх нь нийгмийн үр өгөөжийг бууруулдаг гэж үздэг байв. Эндээс дараа үеийн эдийн засагч, судлаачид уг санааг сонгодог эдийн засагчдын үзэл баримтлал болгон хөгжүүлжээ.
  • 6. Сонгодог эдийн засагчид түүхийн уртад олон шинэчлэлт нэмсэн бөгөөд тэдний дотор өнөөг хүртэл уншигдаж, эсвэл нээлтүүд нь хэрэглэгддэг хүмүүст Давид Рикардо, Жон С. Милл, Томас Мальтус, Карл Маркс нар орно. Сонгодог онол. Сонгодог онолын үндсэн үзэл баримтлал нь : • Эдийн засаг нь үл үзэгдэгч гар буюу зах зээлийн механизм болох бараа бүтээгдэхүүний үнэ, зээлийн хүү, цалин зэргээр зохицуулагдана.
  • 7. • Үнэ, зээлийн хүү, цалингийн өөрчлөлтүүд нь хэрэглэгч, пүүсүүдэд ямар шийдвэр гаргах талаар дохио өгч байдаг. • Үнэ, зээлийн хүү, цалингийн уян, хатан байдал нь төрийн оролцоогүйгээр эдийн засгийг зохицуулж тэнд үүссэн сөрөг үзэгдлүүдийг шийдвэрлэж чадна гэж үздэг. “Үл үзэгдэгч гар”-ын зохицуулалт нь эдийн засгийн хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай хувиарладаг байна.
  • 8. Зах зээлийн зохицуулалтын механизм нь төрийн оролцоогүйгээр эдийн засгийн нөөцийн үр ашгийг хангадаг гэсэн үг юм. Энэхүү үйл ажиллагааны үр дүнд хувь хүн болон нийгмийн аж байдлыг нэгэн зэрэг дээшилдэг аж. Зах зээл өөрөө оновчтой шийдлээ олж чадна гэдэг энэ үзэл "үл үзэгдэгч гарын зохицуулалт" гэж нэрлэгдэн бидний амьдарч буй нийгмийн тогтолцооны нийтлэг нэг үзэл баримтлал болж хэрэглэгдэж байна.
  • 9. XIX зууны эхэн үед Алфред Маршалл, Леон Вальрас, Карл Менгер, Стенли Жевонс нарын эдийн засагчид эдийн засгийн үйл явцуудыг загварчлах, холбоо хамаарлыг математик үндэслэлтэйгээр авч үзэх болсон. Ингэснээр өмнө нь тайлбарлагдах боломжгүй байсан зарим ойлголт ухагдахуунуудыг нарийвчлан авч үзэх, холбоо хамаарлыг гүн гүнзгий тайлбарлах боломж олгосон нь уг шинжлэх ухаанд нэгэн шинэ үеийг бий болгосон гэж тооцогдох болжээ
  • 10. Энэ үеэс шинэ сонгодог эдийн засгийн ухаан үүссэн гэж үздэг. Тэд төгс өрсөлдөөнд тэнцвэр тогтох нөхцлөөс төгс бус өрсөлдөөний шийдвэр гаргалтуудын үр дүн, төгс бус өрсөлдөөний үеийн нийгмийн үр өгөөжгүй байдал, зах зээлүүдийн харилцан тэнцвэрийн нөхцөл зэрэгт тайлбар хийж энэ чиглэлд өргөн хүрээтэй судалгаа хийх замыг нээж өгсөн. Дээрх эдийн засагчдын үзэл Адам Смитийн чөлөөт эдийн засгийн харилцаанд суурилдаг.
  • 11. Кейнсийн онол. Өнгөрсөн зууны хамгийн суутай эдийн засагч, макроэкономиксыг хамгийн хүчтэй өөрчилсөн хүн бол Английн эдийн засагч Жон Мейнард Кейнс юм. Түүний "Мөнгөний тухай үзэл" 1930, "Ажил эрхлэлт, хүү, мөнгөний ерөнхий онол" (1936) бүтээлүүд өмнөх бүх ойлголтыг үндсэнд нь шинэчилсэн гэж үздэг 1930-аад оны хямралаас гарахад төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай болохыг Джон Мейнард Кейнс тодорхойлжээ.
  • 12. Түүний онолын гол үндэслэл нь: • Үнэ, зээлийн хүү, цалин зэрэг нь удаан өрчлөгддөг уян хатан бус шинжтэй тул зах зээлийг бүрэн зохицуулж чадахгүй. • Засгийн газар өөрийн зардал, татварын хэмжээг өөрчлөн нийт эрэлтэд нөлөөлөх замаар эдийн засагт зохицуулалт хийх нь ихээхэн үр ашигтай гэж үздэг • Нийт зардлын өсөлт нь нийт эрэлтийг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийг өсгөж эдийн засгийг эрүүлжүүлнэ
  • 13. Кейнсийн үзэл дэлгэрч төр сангийн бодлогоор дамжуулан эдийн засгийн тэлэлтийг удирдах боломжтой гэсэн дүгнэлт нийтлэг болжээ. Кейнс өөрийн бүтээлдээ ажил эрхлэлтийг хадгалж, үйлдвэрлэлийн түвшинг хэвээр байлгах хэрэгсэл нь төрийн санхүүгийн бодлого гэсэн санааг тууштай хамгаалж ирэв. Кейнсчүүдийн онолын гол субьект нь сангийн болон мөнгөний бодлого байдаг. Тэрээр сангийн бодлого нь нийт эрэлтийг удирдах хамгийн гол хүчтэй хэрэгсэл гэж үзсэн юм.
  • 14. 1950-аад онд, АНУ тэргүүтэй хөгжингүй орнуудад Кейнсийн эдийн засгийн онол хүчтэй ноёрхож ирэв. Тэр үед дэлхийн эдийн засаг харьцангуй тогтвортой, тайван хөгжиж байлаа. Үүнийг Кейнсийн онолын үр дүн гэж үзэх үзэл ч хүчтэй байжээ. Тобин, Солоу, Модигльяни, Самуэльсон зэрэг эдийн засагч, эрдэмтэд АНУ дахь Кейнсийн чиглэлийн гол төлөөлөгчид болж байсан.
  • 15. Кейнсийн онол 1930-аад оны дунд үеээс 1970 - аад он хүртэл нилээд давамгайлах шинжтэй байсан. Орчин үеийн макро эдийн засагчид үндсэндээ макро эдийн засгийн сэтгэлгээний хоёр том сургуульд хуваагдаж байна. Үүнд: 1.Шинэ сонгодог онол. 2.Шинэ Кейнсийн онол
  • 16. Шинэ сонгодог онол. Энэ онол нь 70-аад онд үүссэн бөгөөд гол төлөөлөгчид нь Милтон Фридман, Роберт Барро, Роберт Лукас нар юм. Уг онол үнэ, зэлийн хүү, цалин зэрэг нь уян хатан шинжтэй хэдий ч эдийн засгийн өөрчлөгдөж буй нөхцөл байдалд тэр бүр хурдан дасан зохицож чаддаггүй нь мэдээллийн тархацын хурд, нийгмийн зан заншил зэрэгтэй холбоотой.
  • 17. Харин эдийн засгийн субъектууд нь боломжтой бүх мэдээллийг ашиглан ирээдүйн талаар хамгийн зөв таамаглал гарган өөрчлөгдөж буй нөхцөл байдалд хурдан зохицож чаддаг. Иймээс төр эдийн засагт оролцох нь эдийн засгийн байдлыг муутгана гэж үздэг.
  • 18. Шинэ Кейнсийн онол. Энэ онол нь 1980 - аад онд үүссэн бөгөөд гол төлөөлөгчид нь Георги Акерлот, Грегори Мэнькю, Дэвид Ровер юм. Уг онол үзэхдээ эдийн засгийн субъектууд өөрсдийн эрх ашиг, сонирхолыг дагаж байдаг ч үнийн өөрчлөлттэй зохицон байхын тулд гаргах зардлууд нь эргээд үнийн түвшинг уян, хатан бус байдалд хүргэдэг.
  • 19. Иймээс үнийн механизм нь эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангаж, зохицуулж чаддаггүй. Харин ч эдийн засгийн мөчлөгийн шалтгаан болдог. Ийм нөхцөлд төр эдийн засгийг үр ашигтай ажиллуулах боломжтой гэж үздэг. Эдгээр онолын урсгалууд нь үүссэн цагаасаа эхлэн өнөөг хүртэл бие биенийгээ устгаж үгүй хийгээгүй харин ч нэг нэгнийхээ сул талыг нөхөн хамтран оршиж ирсэн билээ.
  • 20.
  • 21.
  • 22.
  • 23.
  • 24.
  • 25.
  • 26. 2. Макро эдийн засгийн судлах зүйл Эдийн засгийн ухааныг судалж байгаа зүйлээс нь хамааруулан микро эдийн засаг, макро эдийн засгийн ухаан гэж хоёр үндсэн хэсэгт хувааж үздэг . Микро эдийн засаг нь эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэгч өрх гэр, аж ахуй нэгжийн түвшин дэхь эдийн засгийн зүй тогтолуудыг судалдаг бол макро эдийн засаг нь эдийн засгийн тогтолцооны ерөнхий зүй тогтолуудыг судлана.
  • 27.
  • 28.
  • 29.
  • 30.
  • 31. Өөрөөр хэлбэл, макро эдийн засгийн онол нь эдийн засагт болж буй үзэгдэл үйл явцууд тэдгээрийн хоорондын холбоо, хамаарлыг судлан эдийн засгийн ирээдүйн төлөв байдал, чиг хандлагыг тодорхойлж байдаг. Иймээс макро эдийн засгийн улс орны эдийн засгийг бүхэл бүтэн цогц байдлаар нь авч үзэн түүний хөгжлийн зүй тогтол, хэтийн төлвийг судалдаг
  • 32. Макро эдийн засгийн судлах зүйлийг дотор нь 3 бүлэгт хувааж үзэж болно. 1. Эдийн засгийн тогтолцооны түвшин дэхь эдийн засгийн юмс, үзэгдэл, үйл явцуудын дотоод мөн чанарыг судална. Тухайлбал: дотоодын нийт бүтээгдэхүүн, инфляци, ажилгүйдэл, мөнгөний зах зээл, нийт эрэлт ба нийлүүлэлт, эдийн засгийн өсөлт, гадаал худалдаа, валютын ханш г.м
  • 33. 2. Эдийн засгийн зүй тогтлууд буюу үр дагавар, холбоо хамаарлуудыг судална. Эдийн засгийн юмс үзэгдэл, үйл явцууд нь хоорондоо нягт холбоотой, харилцан шүтэлцээтэй, нэг нь нөгөөгөөсөө хамаарсан шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл нэг нь өөрчлөхөд нөгөө нь түүнийгээ даган өөрчлөгдөж байдаг жамтай. Тухайлбал: дотоодын нийт бүтэгдэхүүн, инфляци, ажилгүйдэл, зээлийн хүүгийн түвшин, хөрөнгө орлуулалт, валютын ханш гэх мэт нь байнгын харилцан хамааралтай байна.
  • 34. 3.Макро түвшний эдийн засгийн үзэгдэл үйл явцуудад нөлөөлөх хүчин зүйлүүдийн нөлөөллийг судална. Жишээ нь: эдийн засгийн өсөлт, инфляци, ажилгүйдэлд ямар хүчин зүйл хэрхэн яаж нөлөөлж байгааг судална. Макро эдийн засгийн судлах дараах асуудлууд байдаг. Үүнд: 1. Үндэсний тооцооны систем 2. Ажилгүйдэл
  • 35. 3. Инфляци 4. Нийт эрэлт, нийт нийлүүлэлт 5. Биснесийн мөчлөг 6. Эдийн засгийн өсөлт 7. Мөнгөний бодлого 8.Сангийн бодлого 9. Гадаад худалдаа 10. Төлбөрийн тэнцэл ба валютын ханш .
  • 36.
  • 37.
  • 38.
  • 39.
  • 40.
  • 41. Макро эдийн засгийг судалснаар дараах ач холбогдолтой. 1.Иргэний хувьд ухаалагт шийдвэр гаргахад тусална. /Сонгуулийн үед ч адил/ 2.Нийгмийн талаарх үнэн зөв мэдээлэл олгоно. 3.Үйлдвэрлэл эрхлэгчдийг хэрэгтэй мэдээллээр хангана. 4.Нийгэмд үүсч буй сөрөг үзэгдлүүдэд үнэлэлт өгч, түүнийг даван туулах арга замыг судална 5. Эдийн засгийн гадаад харилцаа, түүний зүй тогтлуудыг мэднэ.
  • 42. 3.Макро эдийн засгийн судалгааны арга  Макроэкономиксийг урт, богино хугацаанд ялгаж судалдаг. Цаг хугацааны хувьд урт, богино хугацааг ялгах боломжгүй боловч макро эдийн засгийн бодлогын үр дүн яаж илрэх вэ гэдэг утгаараа нилээд ялгаатай. Эдийн засаг урт хугацаандаа, жишээ нь, арван жилийн туршид үйлдвэрлэлийн хүчин чадлаа хэрхэн нэмэгдүүлсэн, технологийн хувьд ямар түвшинд хүрсэн зэрэг нь урт хугацааны үр дүн болно
  • 43. Ийм үр дүнд зориулагдсан бодлого нь урт хугацааны үр нөлөөтэй байна. Гэхдээ урт хугацааны үр дүнд хүрэх явцад ДНБ, үнийн түвшин, ажилгүйдэл хэлбэлзэлтэй байж болно. Уг хэлбэлзлийг зөв ойлгохын тулд богино хугацааны шинжилгээ хэрэгтэй. Нөгөөтэйгүүр богино хугацаанд макро эдийн засгийн бодлогын нөлөөлөл илүү хүчтэй учраас төрийн зүгээс макро бодлогоор нийгмийн амьжиргааг дээшлүүлэх боломж их бий.
  • 44. Урт хугацаанд эдийн засаг өөрийн боломжит хүчин чадлыг хэрхэн тэлэх боломжтой, энэхүү тэлэлт нь манай орны өгөгдсөн нөөцийн хүрээнд хэдий хэмжээний нэмэлт гарц бий болгож байгааг судална. Харин богино хугацаанд эдийн засагт нийт эрэлтийн хэмжээ, үйлдвэрлэлийн боломжоос давах, дутах зэрэг өөрчлөлтөд орж байх тул макро эдийн засгийн үзүүлэлтүүд үүнийг даган өөрчлөгдөж байна. Хамгийн энгийн байдлаар богино хугацааг урт хугацаанаас ялгахад үнийн түвшний өөрчлөлтийг авч үздэг.
  • 45.  Макроэкономиксийг судлахдаа хаалттай буюу тухайн орны эдийн засгийг олон улсын зах зээлээс тусгаарласан байдлаар, дараа нь олон улсын зах зээлд нээлттэй байдлаар авч үздэг. Амьдрал дээр аль ч орны эдийн засаг олон улсын зах зээлтэй байнга харьцаж, түүнд нөлөөлж, нөлөөнд нь автаж байна. Нээлттэй эдийн засгийн шинжилгээ нь их олон хүчин зүйлсийн нөлөөллүүд давхцаж байдгаас тус бүрд нь ялгаж ойлгох шаардлагатай тулгардаг.
  • 46. Тиймээс анхлан судалж буй хүмүүст төвөгтэй байх нь бий. Үүнийг хялбар болгох арга нь эхлээд макроэкономиксийг хаалттай орчинд, өөрөөр хэлбэл, тухайн улс гадаад ертөнцтэй харьцахгүй байх үеийн нөхцөл байдал, үр нөлөөг судлаад дараа нь олон улсын зах зээлийн нөлөөллийг оруулан авч үзэх юм. Хаалттай эдийн засгийн хувьд өрх гэр, аж ахуйн нэгж, засгийн газрын харилцааг, тэдний бие биедээ үзүүлэх үйлчилгээ, борлуулах бүтээгдэхүүний төлбөрийн эргэлтийг суралцсанаар эдийн засгийн амьдралын цэгцтэй төсөөлөлтэй болно.
  • 47. Уг шинжилгээнд олон улсын зах зээлийн нөлөөг оруулан судалснаар эдийн засгийн бүхэл дүр зураг ойлгомжтой болно. Цаашид нээлттэй эдийн засгийг гүнзгийрүүлэн судлах нь өнөөгийн даяаршсан орчинд, Монгол шиг гадаад худалдаа, олон улсын зах зээлээс өндөр хамааралтай орны хувьд маш чухал юм.  Макроэкономиксийг статик болон динамик шинжилгээний аргуудаар судалдаг.
  • 48. Статик шинжилгээ нь макро эдийн засгийн аль нэг үзүүлэлт өөрчлөгдөх үед зөвхөн тэр өөрчлөлтийн үр дагавар ямар байхыг шинжилдэг бөгөөд үүнийг "бусад хүчин зүйл өөрчлөгдөөгүй үед" гэж нэрлэдэг. Жишээ нь: Засгийн газрын зарлага нэмэгдэхэд эцэстээ нийт эрэлт, үнийн болон хүүгийн түвшин өснө, харин мөнгөний нийлүүлэлт өсөхөд хөрөнгө оруулалт өсөөд дараа нь буурна, эцэстээ үйлдвэрлэл өсөхгүй гэсэн дүгнэлт хийхэд статик шинжилгээ тус болно
  • 49. Динамик шинжилгээ нь үүнээс ялгаатай, үзүүлэлтүүдийн өөрчлөлтөд илүүтэй анхаарал хандуулдаг. Хүүгийн түвшин өсөхөд мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн хурд ямар хугацаанд хэр хэмжээтэй буурах, инфляцид хэдэн сарын туршид ямар байдлаар нөлөөлөх зэргийг динамик шинжилгээний үр дүн харуулна. Эдийн засаг дахь хүчин зүйлсийн нөлөөллийг статик, динамикийн аль нэг аргаар, эсвэл хосолмол байдлаар тайлбарлаж болно.
  • 50. 4. Макро эдийн засгийн бодлого Эдийн засагт бүхэлд нь нөлөөлөхөд чиглэсэн үйл ажиллагааг төрийн макро эдийн зсгийн бодлого гэж нэрлэдэг. Ийм учраас төрийн макро эдийн засгийн бодлого нь дараах зорилтуудыг шийдвэрлэхэд чиглэгддэг байна Үүнд: 1.Үнийн түвшин ,валютын ханшийг тогтворжуулж бүхэлд нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах 2.Эдийн засгийн бүхий л нөөцүүд түүний дотор хөдөлмөрийн нөөцийг бүрэн дүүрэн ашиглах. 3. Эдийн засгийн дотоод,гадаад тэнцвэрийг хангах 4. Эдийн засгийн өндөр хурдацтай өсөлтйг хангах
  • 51.
  • 52. 1.Үнийн түвшин, валютын ханшийг тогтворжуулж бүхэлд нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах өнгөрсөн ба эдүүгээгийн хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд гол зорилт болсоор ирсэн. Үниин түвшний тогтвортой бус байдал нь эдийн засгийн хямрал, уналт, орлого дахь тэгш бус байдал, ядуурал зэрэг нийгэм эдийн засгийн сөрөг үзэгдэл үүсэх гол шалтгаан болсоор байна. .
  • 53. 2. Эдийн засгийн бүхий л нөөцүүд түүний дотор хөдөлмөрийн нөөцийг бүрэн дүүрэн ашиглах нь макро эдийн засгийн гол зорилтуудын нэг юм. Хөдөлмөрийн нөөцийн дутуу ашиглалт буюу ажилгүйдэл нь нийгэм эдийн засагт ихээхэн хэмжээний баялаг үйлдвэрлэгдэх боломж алдагдах, ядуурал нэмэгдэх, нийгмийн сөрөг үзэгдэл үүсэх үндсэн шалтгаан болж байгаа юм.
  • 54. 3.Эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангах. Эдийн засгийн салбаруудын хоорондын тэнцвэр алдагдсанаар эдийн засагт ихээхэн хэмжээний ашиглалтгүй нөөц, хүчин чадал бий болж эдийн засгийн өсөлт сааран зогсонги байдалд орох үндсэн шалтгаан болдог. Салбаруудын хоорондын тэнцвэрт байдал нь зах зээлийн механизмаар зохицуулагдах боловч энд төрийн зохицуулалт ихээхэн чухал юм.
  • 55. Харин гадаад эдийн засгийн тэнцвэрийг ихэнх улс орны засгийн газрууд гадаад худалдааны болон валютын бодлогоор амжилттай зохицуулж байгаа билээ. 4. Эдийн засгийн өндөр хурдацтай өсөлтийг хангах. Аливаа улс орны хөгжил дэвшил, хүн амын амжиргааны түвшин, сайн сайхан амьдарлын үндэс нь эдийн засгийн өсөлт юм Макро эдийн засгийн судлаачид улс орнуудын эдийн засгийн өндөр хурдацтай өсөлтөд хүрэх арга замын талаар байнга эрэл хайгуул хийж иржээ.
  • 56.
  • 57.
  • 58.
  • 59.
  • 60.
  • 61.
  • 62. Макро эдийн засгийн дээрх зорилтуудыг ханган биелүүлэхийн тулд төр: • Сангийн бодлого • Мөнгөний бодлого зэрэг арга, хэрэгслүүдийг ашиглан чиглэсэн зорилготой тодорхой үйл ажиллагаа явуулдаг. Сангийн бодлого Сангийн бодлого гэдэг нь татварын өөрчлөлт, засгийн газрын зардлын өөрчлөлт мөн энэ 2- г өөрчлөх замаар эдийн засгийн төлөв байдалд нөлөөлөх арга юм.
  • 63. Энэхүү тодорхойлолтоос харахад татварын болон засгийн газрын зардлын өөрчлөлт гэсэн параметрүүд нь сангийн бодлогын үндсэн арга хэрэгсэлүүд болдог нь тодорхой байна. Иймд сангийн бодлогыг явуулахдаа эдгээр арга хэрэгсэлүүдийг хослуулах, угсруулах зэргээр төр эдийн засгийн төлөв байдалд нөлөөлж чаддаг байна. Гэхдээ сангийн ямар бодлого явуулах нь эдийн засгийн тухайн үеийн төлөв байдлаас шалтгаалдаг.
  • 64. Тухайлбал: Эдийн засгийн идэвхжил саарах зэргээр уналтын шинж тэмдгүүд илэрч байвал засгийн газар татварын ачааллыг хорогдуулах, төсвийн зарлагаа нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авдаг байна. Харин эдийн засаг сэргээд цаашид хэт халалт бий болох хандлагатай байвал татвар, төсвийн зарлагад дээрхийн эсрэг өөрчлөлтийг оруулдаг аж.
  • 65. Мөнгөний бодлого Мөнгөний бодлого нь нь эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийн өөрчлөлтөөр хэрэгждэг. Энэ бодлого үйл ажиллагааны цар хүрээ нь тухайн улсынхаа Төв банкаар зохицуулагдана. Эдийн засгийн уналтын үед төв банкнаас ажилгүйдлийг бууруулахын тулд эдийн засагт мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлдэг.
  • 66. Харин эдийн засаг маш хурднаар сэргэж байгаа үед хурдтай өсөлтийг хязгаарлахын тулд эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг багасгана. Мөнгөний нийлүүлэлтийг бууруулсанаар зардал болон үйлдвэрлэлийн өсөлтийг хязгаарлаж, инфляцийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Эдгээр арга хэмжээний үр дүнд үнийн ерөнхий түвшин тогтворждог.
  • 67.
  • 68.
  • 69.
  • 70.