SlideShare a Scribd company logo
1 of 42
НИЙТ ЭРЭЛТ / Aggregate Demand /
1. Нийт эрэлтийг тодорхойлох нь
2. Нийт эрэлтийн функц
3. Нийт эрэлтийн муруй
4. Нийт эрэлтийн муруй налалт
5. Нийт эрэлтэд нөлөөлөх үнийн бус хүчин зүйлс
1. Нийт эрэлтийг тодорхойлох нь
Эдийн засагчид нийт эрэлт, нийт нийлүүлэлтийн
загварыг ашиглан макро эдийн засгийн ерөнхий төлөв
байдалд эдийн засгийн судалгааны аргуудын
тусламжтайгаар шинжилгээ хийдэг.
Нийт эрэлтийг тодорхойлохын тулд микро түвшний
дараах үндсэн ойлголтуудыг макро түвшинд буулгах
шаардлагатай болдог.
Үүнд:
d
d
Q AD
P P
 
 
 
- Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийн
тоо хэмжээ
- Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ
- Нийт эрэлтийн тоо хэмжээ
- Үнийн ерөнхий түвшин
Дээрхээс харвал макро түвшинд шинжилгээ
хийхийн тулд тухайн нэг бүтээгдэхүүн, үйлчилгээний
эрэлтийн тоо хэмжээг нийт эрэлт, харин бүтээгдэхүүн,
үйлчилгээний үнийг үнийн ерөнхий түвшин гэсэн
ойлголтруу тус тус буулгах болж байна.
dQ
dP
AD
P
Үнийн ерөнхий түвшин гэдэг нь бүх
бүтээгдэхүүн, үйлчилгээний үнүүдийг нэгтгэсэн үнийн
дундаж түвшин юм.
Эдийн засагчид үнийн ерөнхий түвшинг хэмжихдээ
тухайн хийж буй судалгааныхаа онцлогоос хамаарч
ямар нэгэн үнийн индексийг ашигладаг.
Нийт эрэлт гэдэг нь үнийн ерөнхий түвшин бүрт өрх
гэрүүд, пүүсүүд, засгийн газар ба гадаадын
оролцогчийн худалдан авахаар төлөвлөсөн
бүтээгдэхүүн, үйлчилгээний нийт хэмжээ юм.
Энэ утгаараа нийт эрэлтийг өрх гэрүүд, пүүсүүд ,
засгийн газар болон гадаадын оролцогчийн тухайн
хугацаанд хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж буй
зардлаар тодорхойлох боломжтой
Өөрөөр хэлбэл, эдийн засагт оролцогчдын худалдан
авахаар төлөвлөж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний
нийт хэмжээ үнийн ерөнхий түвшнээс хамаарна.
Харин эдийн засаг дахь нийт үйлдвэрлэлийн хэмжээ нь
бодит ДНБ юм.
Нийт эрэлтийг томъѐолбол:
- Нийт эрэлтийн тоо хэмжээ буюу нийт
төлөвлөгдсөн зардлын хэмжээ
- Өрхүүдийн хэрэглээндээ зарцуулахаар
төлөвлөж буй зардал
p p p pAD E C G I NX    
AD E
pC
- Хувийн секторт ажиллаж буй пүүсүүдийн
хөрөнгө оруулалтандаа зарцуулахаар төлөвлөж
буй зардал
- Засгийн газрын хэрэглээндээ зарцуулахаар
төлөвлөж буй зардал
- Гадаадын оролцогчийн тухайн улсаас
болон тухайн улсын субъектүүдийн гадаадаас
бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад
зарцуулахаар төлөвлөж буй зардал
/ NX = E – M /
pI
pG
pNX
2. Нийт эрэлтийн функц.
Нийт төлөвлөгдсөн зардал буюу нийт эрэлтийн
тодорхойлолтоос үзвэл нийт эрэлтэд макро түвшний
олон хүчин зүйл нөлөөлж байдаг нь тодорхой
харагдаж байна.
Үүнээс үндэслэн нийт эрэлтийг функц хэлбэрээр
дараах байдлаар тодорхойлж болно.
( , , , , )p p p pAD E f P C G I NX 
-Үнийн ерөнхий түвшин
- Нийт эрэлтийн тоо хэмжээ буюу нийт
төлөвлөгдсөн зардлын хэмжээ
- Өрхүүдийн хэрэглээндээ зарцуулахаар
төлөвлөж буй зардал
- Засгийн газрын хэрэглээндээ зарцуулахаар
төлөвлөж буй зардал
- Хувийн секторт ажиллаж буй пүүсүүдийн
хөрөнгө оруулалтандаа зарцуулахаар
төлөвлөж буй зардал
P
AD E
pC
pG
pI
- Гадаадын оролцогчийн тухайн улсаас
болон тухайн улсын субъектүүдийн
гадаадаас бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан
авахад зарцуулахаар төлөвлөж буй зардал
Дээрх функцээс эдийн засгийн субъектүүдийн
тухайн хугацаанд хэрэглээндээ зарцуулахаар
төлөвлөж буй нийт зардлуудад нөлөөлж буй хүчин
зүйлс нь нийт эрэлтийн тоо хэмжээнд нөлөөлнө гэдэг
нь илэрхий юм.
pNX
Тухайлбал, өрхүүдийн хэрэглээндээ зарцуулахаар
төлөвлөж буй зардалд тухайн хугацаан дахь
хэрэглэгчдийн эзэмшиж байгаа мөнгөн хөрөнгө,
хүлээлт, өр зээл, татварын түвшин зэрэг нь нөлөөлж
байх бөгөөд эдгээр хүчин зүйл нь нийт эрэлтэд
нөлөөлнө гэсэн үг.
Макро түвшинд үнийн ерөнхий түвшний
өөрчлөлт буюу инфляци эсвэл дефляцид эдийн
засагчид гол анхаарлаа хандуулдаг.
Үүний шалтгааныг үнийн ерөнхий түвшний
өөрчлөлт нь нэг талаас өрхүүдийн амьжиргааны
түвшин , нөгөө талаас пүүсүүдийн үйлдвэрлэлийн
зардал болон бусад эдийн засгийн үйл ажиллагаанд
оролцогч субъектүүдийн үйл хөдлөлд хүчтэй
нөлөөлж байдагтай холбон үзэж болно.
Иймээс бусад хүчин зүйл тогтмол байхад нийт
эрэлтийг зөвхөн үнийн ерөнхий түвшнээс
хамааруулан тодорхойлно.
( )AD E f P 
Энэ нь макро түвшний бусад хүчин зүйл тогтмол
байхад нийт эрэлт болон үнийн ерөнхий түвшний
сөрөг хамаарлыг илэрхийлнэ.
3.Нийт эрэлтийн муруй
Нийт эрэлтийн функцийг тодорхойлохдоо бусад
хүчин зүйл тогтмол байхад нийт эрэлтийн тоо
хэмжээг үнийн ерөнхий түвшнээс хамааруулан авч
үзсэн.
Тухайн нэг бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийн тоо
хэмжээ болон үнэ нь урвуу хамааралтай байдаг.
Үүнтэй нэгэн адил нийт эрэлт буюу нийт
төлөвлөгдсөн зардал нь үнийн ерөнхий түвшинтэй
урвуу хамааралтай байна.
Микро түвшинд бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ
болон эрэлтийн тоо хэмжээ хоорондын урвуу
хамаарлыг орлого ба орлуулалтын нөлөөлөлтэй
холбон тайлбарладаг.
Тухайлбал, бусад хүчин зүйл тогтмол байхад
тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ буурснаар
хэрэглэгчийн хувьд тогтмол орлогоороо илүү олон
бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах боломжтой
болно /орлогын нөлөө/,
Нөгөө талаас энэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бусад
бүтээгдэхүүн, үйлчилгээтэй харьцуулахад хямд болох
тул хэрэглэгч эрэлтийнхээ тоо хэмжээг
нэмэгдүүлнэ./орлуулалтын нөлөө/
Нийт эрэлтийн тоо хэмжээ болон үнийн ерөнхий
түвшний урвуу хамаарлыг орлого ба орлуулалтын
нөлөөгөөр тайлбарлах боломжгүй.
Учир нь:
1. Үнийн ерөнхий түвшин нь маш олон төрлийн
бүтээгдэхүүн, үйлчилгээний үнүүдийг нэгтгэсэн
дундаж үнэ учраас орлуулалтын нөлөөлөл бий болох
боломжгүй.
2. Тухайн нэг бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийн
муруй нь хэрэглэгчийн тогтмол орлогын түвшин дэх
эрэлтийн тоо хэмжээ болон үнийн урвуу хамаарлыг
харуулдаг бол нийт эрэлтийн муруй нь хэрэглэгчдийн
орлого болон үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийн
харилцан хамаарлыг харуулдаг.
Эндээс хийж буй дүгнэлт бол бусад хүчин зүйл
тогтмол байхад үнийн ерөнхий түвшин буурвал эдийн
засгийн субъектүүд хэрэглээндээ зарцуулахаар
төлөвлөж байгаа зардлаа нэмэгдүүлэх хандлагатай
бөгөөд эсрэг тохиолдолд бууруулна.
Энэ хамаарлыг нийт эрэлтийн муруй харуулна.
/ Зураг1/
Нийт эрэлтийн муруй . /Зураг 1./
AD 2 AD 1
P 1
P 2
AD=E
P=f(E)
P
Математик утгаараа нийт эрэлтийн муруй нь нийт
эрэлтийн функцийн урвуу функцийн график дүрслэл
байдаг.
Иймээс нь нийт эрэлтийн функцийн урвуу функц
юм.
Дээрх графикаас нийт эрэлтийн муруйн хувьд
дараах хамаарал ажиглагдаж байна.
( )P f E
1 2 1 2
1 2 1 2
P P AD AD
P P AD AD
      
 
      
Бусад хүчин зүйлс тогтмол гэж үзвэл үнийн ерөнхий
түвшин өндөр байхад эдийн засаг дахь агентуудын
худалдан авах бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ
бага, харин үнийн ерөнхий түвшин бага байхад
агентуудын худалдан авах бүтээгдэхүүн,
үйлчилгээний хэмжээ их байдаг.
Энэхүү үнийн ерөнхий түвшин ба бодит ДНБ
хамаарлыг нийт эрэлтийн муруйгаар дүрсэлдэг
4.Нийт эрэлтийн муруйн налалт
Дээр тэмдэглэснээр нийт эрэлтийн муруйн сөрөг
налалтыг орлого болон орлуулалтын нөлөөгөөр
тайлбарлах боломжгүй учраас ямар хүчин зүйлс
үнийн ерөнхий түвшин өсөхөд төлөвлөсөн зардлынхаа
хэмжээг /AD/ бууруулахад хүргэдэг вэ? гэсэн
асуултанд хариулт олох шаардлагатай болно.
Энэ асуултын хариулт нь дараах хүчин зүйлстэй
холбоотой.
Үүнд:
 Пигугийн хөрөнгийн нөлөө
 Кейнсийн зээлийн хүүгийн нөлөө
 Манделл - Флемингийн валютын ханшны нөлөө
Пигугийн хөрөнгийн нөлөө.
Хэрэглэгчдийн эзэмшиж буй нийт мөнгөн
хөрөнгийн хэмжээг тогтмол гэж үзье.
Энэ тохиолдолд үнийн ерөнхий түвшин өсвөл
хэрэглэгчдийн эзэмшиж байгаа мөнгөн хөрөнгийн
худалдан авах чадвар буурах бөгөөд энэ нь
хэрэглэгчдийг төлөвлөсөн хэрэглээний зардлаа
бууруулахад хүргэнэ.
Харин бодит худалдан авах чадвар буурах нь нийт
эрэлтийг бууруулах ба энэхүү нөлөөг эдийн засагчид
баялгийн нөлөө гэдэг
Эндээс нийт эрэлтийн бүрэлдэхүүн хэсэг болох
төлөвлөгдсөн хэрэглээний зардал буурч байгаа учраас
үнийн ерөнхий түвшин өссөнөөр нийт эрэлтийн тоо
хэмжээ буурна.
Кейнсийн зээлийн хүүгийн нөлөө.
Үнийн ерөнхий түвшин өсөхөд эдийн засгийн
субъектүүдийн хувьд өмнө төлөвлөсөн зардлаа
санхүүжүүлэхийн тулд тэдэнд илүү их хэмжээний
мөнгө хэрэгтэй болно.
Иймээс мөнгөний нийлүүлэлтийн тогтмол түвшин
дэх мөнгөний арилжааны эрэлт нэмэгдэх тул
мөнгөний эрэлтийн муруй баруун дээш шилжиж,
мөнгөний үнэ цэнэ болох хүү өснө.
Энэ нь эдийн засгийн субъектүүдийг төлөвлөсөн
зардлаа бууруулахад хүргэдэг.
Товчоор хэлбэл, үнийн ерөнхий түвшин өссөнөөр хүү
өсч нийт эрэлтийн тоо хэмжээ буурна.
Манделл-Флемингийн валютын ханшны нөлөө.
Үнийн ерөнхий түвшин буурснаар хүү буурна.
Ингэснээр зарим хөрөнгө оруулагчид гадаадад
хөрөнгө оруулалт хийж илүү их хэмжээний ашиг
олохыг эрмэлзэнэ.
Жишээлбэл, засгийн газрын бондын хүү буурахад
эдийн засгийн субъектүүд бусад улсын засгийн газрын
бондыг худалдаж авахын тулд өөрийн улсын засгийн
газрын бондыг зарах сонирхолтой болно.
Тухайн улсын эдийн засгийн харъяатууд хөрөнгөө
хилийн чанад уруу шилжүүлэх хандлагатай болох тул
гадаадын валютын зах зээл дээр тухайн улсын мөнгөн
тэмдэгтийн нийлүүлэлтийг өсгөнө.
Энэхүү нийлүүлэлтийн өсөлт нь тухайн улсын мөнгөн
тэмдэгтийн бусад валюттай харьцах ханшийг
бууруулна.
Өөрөөр хэлбэл, тухайн улсын мөнгөн тэмдэгтийн
бодит ханш унана гэсэн үг.
Иймээс гадаадынхны хувьд тухайн улсын
бүтээгдэхүүн, үйлчилгээ өмнөхөөсөө илүү хямд болох
учраас экспорт нэмэгдэж, харин тухайн улсын эдийн
засгийн субъектүүдийн хувьд бусад улсын
бүтээгдэхүүн, үйлчилгээ үнэтэй болох учраас импорт
буурна.
Үүний үр дүнд цэвэр экспорт өсч, нийт эрэлтийн
тоо хэмжээ нэмэгдэнэ.
Товчоор хэлбэл:
Үнийн ерөнхий түвшин буурах нь хүүгийн түвшний
бууралтыг бий болгож үүний улмаас валютын бодит
ханш буурах бөгөөд энэ бууралт нь тухайн улсын
цэвэр экспортыг урамшуулж нийт эрэлт өснө.
Нийт эрэлтийн тоо хэмжээ болон үнийн ерөнхий
түвшний урвуу хамаарлын шалтгааныг тайлбарлаж
байгаа дээрх ялгаатай гурван хүчин зүйлс нь холимог
шинж чанартай эсвэл аль нэг нь давамгайлах
нөлөөлөлтэй байж болно.
Өөрөөр хэлбэл, үнийн ерөнхий түвшин өсөхөд
нийт эрэлтийн тоо хэмжээ буурч байгаа нь дээрх
гурван хүчин зүйлийн аль алинтай холбоотой байж
болох бөгөөд эсвэл аль нэг нь дангаараа энэхүү
өөрчлөлтийг тайлбарлах боломжтой.
5.Нийт эрэлтэд нөлөөлөх үнийн бус хүчин зүйлс
Үнийн ерөнхий түвшин өөрчлөгдсөнөөр нийт
эрэлтийн муруйн дагуух шилжилт бий болж нийт
эрэлтийн тоо хэмжээ өөрчлөгдөх бөгөөд үүнийг цэгэн
шилжилт гэж нэрлэдэг.
Түүнчлэн үнийн ерөнхий түвшин тогтмол байхад
нийт эрэлтийн муруйг тодорхойлоход тогтмолоор авч
үзсэн хүчин зүйлүүд өөрчлөгдөхөд нийт эрэлтийн
өөрчлөлт бий болох бөгөөд нийт эрэлт ихсэж, багасна.
Үүний үр дүнд нийт эрэлтийн муруй бүхэлдээ
баруун, зүүн тийш параллель шилжилт хийнэ.
Нийт эрэлтийн үнийн бус хүчин зүйлсэд нийт
эрэлтийг тодорхойлоход авч үзсэн эдийн засгийн
субъектүүдийн хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж
буй зардлуудад нөлөөлдөг хүчин зүйлүүд орно.
Бусад хүчин зүйл тогтмол байхад нийт эрэлтийн
үнийн бус аль нэг хүчин зүйл эерэг чиглэлээр
өөрчлөгдсөнөөр нийт эрэлт өсөх бөгөөд нийт
эрэлтийн муруй баруун дээшээ параллель шилжилт
хийнэ.
1( ) ( )P f E P f E  
Эсрэг тохиолдолд нийт эрэлтийн үнийн бус ямар
нэг хүчин зүйл сөрөг чиглэлээр өөрчлөгдөхөд нийт
эрэлт буурах бөгөөд нийт эрэлтийн муруй зүүн доош
параллелиар шилжинэ.
Үүнийг дараахь графикаас харж болно. /Зураг 2/
2( ) ( )P f E P f E  
Зураг 2. Нийт эрэлтийн муруйн шилжилт
P 2=f(E)
P 1=f(E)
AD
P
P=f(E)
AD=E
P
AD 1AD 2
Графикийн хувьд нийт эрэлтийн үнийн бус хүчин
зүйлс өөрчлөгдөж байхад үнийн ерөнхий түвшин
тогтмол байна гэдгийг анхаарах хэрэгтэй. / /
Нийт эрэлтийн үнийн бус дараах хүчин зүйлс
байна.
1.Төлөвлөсөн хэрэглээний зардлын өөрчлөлт / /
 Хэрэглэгчдийн эзэмшиж буй мөнгөн хөрөнгө
 Хэрэглэгчдийн хүлээлт
 Хэрэглэгчдийн өр зээл
 Хэрэглэгчдийн татвар
P
pC
2.Төлөвлөсөн хөрөнгө оруулалтын зардлын өөрчлөлт
/ /
 Бодит хүү
 Хөрөнгө оруулалтаас хүлээгдэж буй ашиг
 Технологийн дэвшил
 Татвар
 Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн ашиглалт
pI
3.Төлөвлөсөн засгийн газрын зардлын өөрчлөлт / /
4.Төлөвлөсөн цэвэр экспортын зардлын өөрчлөлт / /
 Бусад улсын орлогын түвшин
 Валютын ханш
 Худалдааны хязгаарлалт ба хоригууд
pG
pNX
АНХААРАЛ ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрJust Burnee
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтTuru Turuu
 
Econl10.2020 2021on
Econl10.2020  2021onEconl10.2020  2021on
Econl10.2020 2021onhicheel2020
 
Lecture.4
Lecture.4Lecture.4
Lecture.4Tj Crew
 
Econl13.2020 2021on
Econl13.2020  2021onEconl13.2020  2021on
Econl13.2020 2021onhicheel2020
 
Econ.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onEcon.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onhicheel2020
 
ИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭ
ИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭ
ИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭKhuslen Amgalan
 
Ж.Гантулга Г.Энхсайхан - Монгол улсын мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх ...
Ж.Гантулга Г.Энхсайхан - Монгол улсын мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх ...Ж.Гантулга Г.Энхсайхан - Монгол улсын мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх ...
Ж.Гантулга Г.Энхсайхан - Монгол улсын мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх ...batnasanb
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...batnasanb
 
Т. Цэрэндорж С. Мягмарсүрэн - Орон сууцны үнийн шинжилгээ, цаашдын хандлага, ...
Т. Цэрэндорж С. Мягмарсүрэн - Орон сууцны үнийн шинжилгээ, цаашдын хандлага, ...Т. Цэрэндорж С. Мягмарсүрэн - Орон сууцны үнийн шинжилгээ, цаашдын хандлага, ...
Т. Цэрэндорж С. Мягмарсүрэн - Орон сууцны үнийн шинжилгээ, цаашдын хандлага, ...batnasanb
 

What's hot (20)

ECON121-20160513
ECON121-20160513ECON121-20160513
ECON121-20160513
 
Macro l 5
Macro l 5Macro l 5
Macro l 5
 
Makro l 3
Makro l 3Makro l 3
Makro l 3
 
Niit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit ereltNiit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit erelt
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
 
Makro l 4
Makro l 4Makro l 4
Makro l 4
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
 
Econl10.2020 2021on
Econl10.2020  2021onEconl10.2020  2021on
Econl10.2020 2021on
 
Makro l 2
Makro l 2Makro l 2
Makro l 2
 
Lecture.4
Lecture.4Lecture.4
Lecture.4
 
Econl13.2020 2021on
Econl13.2020  2021onEconl13.2020  2021on
Econl13.2020 2021on
 
Econ.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onEcon.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021on
 
Maceconl6
Maceconl6Maceconl6
Maceconl6
 
Online lecture 5
Online lecture 5Online lecture 5
Online lecture 5
 
ИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭ
ИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭ
ИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭ
 
Seminar 9 - 12
Seminar 9 - 12Seminar 9 - 12
Seminar 9 - 12
 
Ж.Гантулга Г.Энхсайхан - Монгол улсын мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх ...
Ж.Гантулга Г.Энхсайхан - Монгол улсын мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх ...Ж.Гантулга Г.Энхсайхан - Монгол улсын мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх ...
Ж.Гантулга Г.Энхсайхан - Монгол улсын мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх ...
 
Lekts 8
Lekts 8Lekts 8
Lekts 8
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
 
Т. Цэрэндорж С. Мягмарсүрэн - Орон сууцны үнийн шинжилгээ, цаашдын хандлага, ...
Т. Цэрэндорж С. Мягмарсүрэн - Орон сууцны үнийн шинжилгээ, цаашдын хандлага, ...Т. Цэрэндорж С. Мягмарсүрэн - Орон сууцны үнийн шинжилгээ, цаашдын хандлага, ...
Т. Цэрэндорж С. Мягмарсүрэн - Орон сууцны үнийн шинжилгээ, цаашдын хандлага, ...
 

Similar to Macro L5. 2019 -2020

Similar to Macro L5. 2019 -2020 (20)

Лекц 7
Лекц 7Лекц 7
Лекц 7
 
Macro l 3
Macro l 3Macro l 3
Macro l 3
 
MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020
 
Zax zeel
Zax zeelZax zeel
Zax zeel
 
Микро эдийн засаг-3
Микро эдийн засаг-3Микро эдийн засаг-3
Микро эдийн засаг-3
 
Macrol3.2020 2021
Macrol3.2020  2021Macrol3.2020  2021
Macrol3.2020 2021
 
Macrol3.2021 2022
Macrol3.2021  2022Macrol3.2021  2022
Macrol3.2021 2022
 
Macro l 2
Macro l 2Macro l 2
Macro l 2
 
Macro_lecture.pdf
Macro_lecture.pdfMacro_lecture.pdf
Macro_lecture.pdf
 
Macro economics diagram
Macro economics diagramMacro economics diagram
Macro economics diagram
 
Micro.lecture.12
Micro.lecture.12Micro.lecture.12
Micro.lecture.12
 
Macro l 6
Macro l 6Macro l 6
Macro l 6
 
Micro l3.2019 2020 on
Micro l3.2019  2020 onMicro l3.2019  2020 on
Micro l3.2019 2020 on
 
Micro l3.2019 2020 on
Micro l3.2019  2020 onMicro l3.2019  2020 on
Micro l3.2019 2020 on
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdf
 
Niit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltNiit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluulelt
 
бодит сектор буюу үтс лекц 2
бодит сектор буюу үтс лекц 2бодит сектор буюу үтс лекц 2
бодит сектор буюу үтс лекц 2
 
ECON121-20160520
ECON121-20160520ECON121-20160520
ECON121-20160520
 
Mac ecs5.2021
Mac ecs5.2021Mac ecs5.2021
Mac ecs5.2021
 
Macro l 9
Macro l 9Macro l 9
Macro l 9
 

More from hicheel2020

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

Macro L5. 2019 -2020

  • 1. НИЙТ ЭРЭЛТ / Aggregate Demand / 1. Нийт эрэлтийг тодорхойлох нь 2. Нийт эрэлтийн функц 3. Нийт эрэлтийн муруй 4. Нийт эрэлтийн муруй налалт 5. Нийт эрэлтэд нөлөөлөх үнийн бус хүчин зүйлс
  • 2. 1. Нийт эрэлтийг тодорхойлох нь Эдийн засагчид нийт эрэлт, нийт нийлүүлэлтийн загварыг ашиглан макро эдийн засгийн ерөнхий төлөв байдалд эдийн засгийн судалгааны аргуудын тусламжтайгаар шинжилгээ хийдэг. Нийт эрэлтийг тодорхойлохын тулд микро түвшний дараах үндсэн ойлголтуудыг макро түвшинд буулгах шаардлагатай болдог. Үүнд: d d Q AD P P      
  • 3. - Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийн тоо хэмжээ - Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ - Нийт эрэлтийн тоо хэмжээ - Үнийн ерөнхий түвшин Дээрхээс харвал макро түвшинд шинжилгээ хийхийн тулд тухайн нэг бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийн тоо хэмжээг нийт эрэлт, харин бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг үнийн ерөнхий түвшин гэсэн ойлголтруу тус тус буулгах болж байна. dQ dP AD P
  • 4. Үнийн ерөнхий түвшин гэдэг нь бүх бүтээгдэхүүн, үйлчилгээний үнүүдийг нэгтгэсэн үнийн дундаж түвшин юм. Эдийн засагчид үнийн ерөнхий түвшинг хэмжихдээ тухайн хийж буй судалгааныхаа онцлогоос хамаарч ямар нэгэн үнийн индексийг ашигладаг. Нийт эрэлт гэдэг нь үнийн ерөнхий түвшин бүрт өрх гэрүүд, пүүсүүд, засгийн газар ба гадаадын оролцогчийн худалдан авахаар төлөвлөсөн бүтээгдэхүүн, үйлчилгээний нийт хэмжээ юм.
  • 5. Энэ утгаараа нийт эрэлтийг өрх гэрүүд, пүүсүүд , засгийн газар болон гадаадын оролцогчийн тухайн хугацаанд хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж буй зардлаар тодорхойлох боломжтой Өөрөөр хэлбэл, эдийн засагт оролцогчдын худалдан авахаар төлөвлөж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний нийт хэмжээ үнийн ерөнхий түвшнээс хамаарна. Харин эдийн засаг дахь нийт үйлдвэрлэлийн хэмжээ нь бодит ДНБ юм.
  • 6. Нийт эрэлтийг томъѐолбол: - Нийт эрэлтийн тоо хэмжээ буюу нийт төлөвлөгдсөн зардлын хэмжээ - Өрхүүдийн хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж буй зардал p p p pAD E C G I NX     AD E pC
  • 7. - Хувийн секторт ажиллаж буй пүүсүүдийн хөрөнгө оруулалтандаа зарцуулахаар төлөвлөж буй зардал - Засгийн газрын хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж буй зардал - Гадаадын оролцогчийн тухайн улсаас болон тухайн улсын субъектүүдийн гадаадаас бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад зарцуулахаар төлөвлөж буй зардал / NX = E – M / pI pG pNX
  • 8. 2. Нийт эрэлтийн функц. Нийт төлөвлөгдсөн зардал буюу нийт эрэлтийн тодорхойлолтоос үзвэл нийт эрэлтэд макро түвшний олон хүчин зүйл нөлөөлж байдаг нь тодорхой харагдаж байна. Үүнээс үндэслэн нийт эрэлтийг функц хэлбэрээр дараах байдлаар тодорхойлж болно. ( , , , , )p p p pAD E f P C G I NX 
  • 9. -Үнийн ерөнхий түвшин - Нийт эрэлтийн тоо хэмжээ буюу нийт төлөвлөгдсөн зардлын хэмжээ - Өрхүүдийн хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж буй зардал - Засгийн газрын хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж буй зардал - Хувийн секторт ажиллаж буй пүүсүүдийн хөрөнгө оруулалтандаа зарцуулахаар төлөвлөж буй зардал P AD E pC pG pI
  • 10. - Гадаадын оролцогчийн тухайн улсаас болон тухайн улсын субъектүүдийн гадаадаас бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад зарцуулахаар төлөвлөж буй зардал Дээрх функцээс эдийн засгийн субъектүүдийн тухайн хугацаанд хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж буй нийт зардлуудад нөлөөлж буй хүчин зүйлс нь нийт эрэлтийн тоо хэмжээнд нөлөөлнө гэдэг нь илэрхий юм. pNX
  • 11. Тухайлбал, өрхүүдийн хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж буй зардалд тухайн хугацаан дахь хэрэглэгчдийн эзэмшиж байгаа мөнгөн хөрөнгө, хүлээлт, өр зээл, татварын түвшин зэрэг нь нөлөөлж байх бөгөөд эдгээр хүчин зүйл нь нийт эрэлтэд нөлөөлнө гэсэн үг. Макро түвшинд үнийн ерөнхий түвшний өөрчлөлт буюу инфляци эсвэл дефляцид эдийн засагчид гол анхаарлаа хандуулдаг.
  • 12. Үүний шалтгааныг үнийн ерөнхий түвшний өөрчлөлт нь нэг талаас өрхүүдийн амьжиргааны түвшин , нөгөө талаас пүүсүүдийн үйлдвэрлэлийн зардал болон бусад эдийн засгийн үйл ажиллагаанд оролцогч субъектүүдийн үйл хөдлөлд хүчтэй нөлөөлж байдагтай холбон үзэж болно. Иймээс бусад хүчин зүйл тогтмол байхад нийт эрэлтийг зөвхөн үнийн ерөнхий түвшнээс хамааруулан тодорхойлно. ( )AD E f P 
  • 13. Энэ нь макро түвшний бусад хүчин зүйл тогтмол байхад нийт эрэлт болон үнийн ерөнхий түвшний сөрөг хамаарлыг илэрхийлнэ. 3.Нийт эрэлтийн муруй Нийт эрэлтийн функцийг тодорхойлохдоо бусад хүчин зүйл тогтмол байхад нийт эрэлтийн тоо хэмжээг үнийн ерөнхий түвшнээс хамааруулан авч үзсэн. Тухайн нэг бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийн тоо хэмжээ болон үнэ нь урвуу хамааралтай байдаг.
  • 14. Үүнтэй нэгэн адил нийт эрэлт буюу нийт төлөвлөгдсөн зардал нь үнийн ерөнхий түвшинтэй урвуу хамааралтай байна. Микро түвшинд бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ болон эрэлтийн тоо хэмжээ хоорондын урвуу хамаарлыг орлого ба орлуулалтын нөлөөлөлтэй холбон тайлбарладаг.
  • 15. Тухайлбал, бусад хүчин зүйл тогтмол байхад тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ буурснаар хэрэглэгчийн хувьд тогтмол орлогоороо илүү олон бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах боломжтой болно /орлогын нөлөө/, Нөгөө талаас энэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бусад бүтээгдэхүүн, үйлчилгээтэй харьцуулахад хямд болох тул хэрэглэгч эрэлтийнхээ тоо хэмжээг нэмэгдүүлнэ./орлуулалтын нөлөө/
  • 16. Нийт эрэлтийн тоо хэмжээ болон үнийн ерөнхий түвшний урвуу хамаарлыг орлого ба орлуулалтын нөлөөгөөр тайлбарлах боломжгүй. Учир нь: 1. Үнийн ерөнхий түвшин нь маш олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнүүдийг нэгтгэсэн дундаж үнэ учраас орлуулалтын нөлөөлөл бий болох боломжгүй.
  • 17. 2. Тухайн нэг бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийн муруй нь хэрэглэгчийн тогтмол орлогын түвшин дэх эрэлтийн тоо хэмжээ болон үнийн урвуу хамаарлыг харуулдаг бол нийт эрэлтийн муруй нь хэрэглэгчдийн орлого болон үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийн харилцан хамаарлыг харуулдаг.
  • 18. Эндээс хийж буй дүгнэлт бол бусад хүчин зүйл тогтмол байхад үнийн ерөнхий түвшин буурвал эдийн засгийн субъектүүд хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж байгаа зардлаа нэмэгдүүлэх хандлагатай бөгөөд эсрэг тохиолдолд бууруулна. Энэ хамаарлыг нийт эрэлтийн муруй харуулна. / Зураг1/
  • 19. Нийт эрэлтийн муруй . /Зураг 1./ AD 2 AD 1 P 1 P 2 AD=E P=f(E) P
  • 20. Математик утгаараа нийт эрэлтийн муруй нь нийт эрэлтийн функцийн урвуу функцийн график дүрслэл байдаг. Иймээс нь нийт эрэлтийн функцийн урвуу функц юм. Дээрх графикаас нийт эрэлтийн муруйн хувьд дараах хамаарал ажиглагдаж байна. ( )P f E 1 2 1 2 1 2 1 2 P P AD AD P P AD AD                
  • 21. Бусад хүчин зүйлс тогтмол гэж үзвэл үнийн ерөнхий түвшин өндөр байхад эдийн засаг дахь агентуудын худалдан авах бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ бага, харин үнийн ерөнхий түвшин бага байхад агентуудын худалдан авах бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ их байдаг. Энэхүү үнийн ерөнхий түвшин ба бодит ДНБ хамаарлыг нийт эрэлтийн муруйгаар дүрсэлдэг
  • 22.
  • 23. 4.Нийт эрэлтийн муруйн налалт Дээр тэмдэглэснээр нийт эрэлтийн муруйн сөрөг налалтыг орлого болон орлуулалтын нөлөөгөөр тайлбарлах боломжгүй учраас ямар хүчин зүйлс үнийн ерөнхий түвшин өсөхөд төлөвлөсөн зардлынхаа хэмжээг /AD/ бууруулахад хүргэдэг вэ? гэсэн асуултанд хариулт олох шаардлагатай болно.
  • 24. Энэ асуултын хариулт нь дараах хүчин зүйлстэй холбоотой. Үүнд:  Пигугийн хөрөнгийн нөлөө  Кейнсийн зээлийн хүүгийн нөлөө  Манделл - Флемингийн валютын ханшны нөлөө Пигугийн хөрөнгийн нөлөө. Хэрэглэгчдийн эзэмшиж буй нийт мөнгөн хөрөнгийн хэмжээг тогтмол гэж үзье.
  • 25. Энэ тохиолдолд үнийн ерөнхий түвшин өсвөл хэрэглэгчдийн эзэмшиж байгаа мөнгөн хөрөнгийн худалдан авах чадвар буурах бөгөөд энэ нь хэрэглэгчдийг төлөвлөсөн хэрэглээний зардлаа бууруулахад хүргэнэ. Харин бодит худалдан авах чадвар буурах нь нийт эрэлтийг бууруулах ба энэхүү нөлөөг эдийн засагчид баялгийн нөлөө гэдэг
  • 26. Эндээс нийт эрэлтийн бүрэлдэхүүн хэсэг болох төлөвлөгдсөн хэрэглээний зардал буурч байгаа учраас үнийн ерөнхий түвшин өссөнөөр нийт эрэлтийн тоо хэмжээ буурна. Кейнсийн зээлийн хүүгийн нөлөө. Үнийн ерөнхий түвшин өсөхөд эдийн засгийн субъектүүдийн хувьд өмнө төлөвлөсөн зардлаа санхүүжүүлэхийн тулд тэдэнд илүү их хэмжээний мөнгө хэрэгтэй болно.
  • 27. Иймээс мөнгөний нийлүүлэлтийн тогтмол түвшин дэх мөнгөний арилжааны эрэлт нэмэгдэх тул мөнгөний эрэлтийн муруй баруун дээш шилжиж, мөнгөний үнэ цэнэ болох хүү өснө. Энэ нь эдийн засгийн субъектүүдийг төлөвлөсөн зардлаа бууруулахад хүргэдэг. Товчоор хэлбэл, үнийн ерөнхий түвшин өссөнөөр хүү өсч нийт эрэлтийн тоо хэмжээ буурна.
  • 28. Манделл-Флемингийн валютын ханшны нөлөө. Үнийн ерөнхий түвшин буурснаар хүү буурна. Ингэснээр зарим хөрөнгө оруулагчид гадаадад хөрөнгө оруулалт хийж илүү их хэмжээний ашиг олохыг эрмэлзэнэ. Жишээлбэл, засгийн газрын бондын хүү буурахад эдийн засгийн субъектүүд бусад улсын засгийн газрын бондыг худалдаж авахын тулд өөрийн улсын засгийн газрын бондыг зарах сонирхолтой болно.
  • 29. Тухайн улсын эдийн засгийн харъяатууд хөрөнгөө хилийн чанад уруу шилжүүлэх хандлагатай болох тул гадаадын валютын зах зээл дээр тухайн улсын мөнгөн тэмдэгтийн нийлүүлэлтийг өсгөнө. Энэхүү нийлүүлэлтийн өсөлт нь тухайн улсын мөнгөн тэмдэгтийн бусад валюттай харьцах ханшийг бууруулна.
  • 30. Өөрөөр хэлбэл, тухайн улсын мөнгөн тэмдэгтийн бодит ханш унана гэсэн үг. Иймээс гадаадынхны хувьд тухайн улсын бүтээгдэхүүн, үйлчилгээ өмнөхөөсөө илүү хямд болох учраас экспорт нэмэгдэж, харин тухайн улсын эдийн засгийн субъектүүдийн хувьд бусад улсын бүтээгдэхүүн, үйлчилгээ үнэтэй болох учраас импорт буурна.
  • 31. Үүний үр дүнд цэвэр экспорт өсч, нийт эрэлтийн тоо хэмжээ нэмэгдэнэ. Товчоор хэлбэл: Үнийн ерөнхий түвшин буурах нь хүүгийн түвшний бууралтыг бий болгож үүний улмаас валютын бодит ханш буурах бөгөөд энэ бууралт нь тухайн улсын цэвэр экспортыг урамшуулж нийт эрэлт өснө.
  • 32. Нийт эрэлтийн тоо хэмжээ болон үнийн ерөнхий түвшний урвуу хамаарлын шалтгааныг тайлбарлаж байгаа дээрх ялгаатай гурван хүчин зүйлс нь холимог шинж чанартай эсвэл аль нэг нь давамгайлах нөлөөлөлтэй байж болно. Өөрөөр хэлбэл, үнийн ерөнхий түвшин өсөхөд нийт эрэлтийн тоо хэмжээ буурч байгаа нь дээрх гурван хүчин зүйлийн аль алинтай холбоотой байж болох бөгөөд эсвэл аль нэг нь дангаараа энэхүү өөрчлөлтийг тайлбарлах боломжтой.
  • 33. 5.Нийт эрэлтэд нөлөөлөх үнийн бус хүчин зүйлс Үнийн ерөнхий түвшин өөрчлөгдсөнөөр нийт эрэлтийн муруйн дагуух шилжилт бий болж нийт эрэлтийн тоо хэмжээ өөрчлөгдөх бөгөөд үүнийг цэгэн шилжилт гэж нэрлэдэг. Түүнчлэн үнийн ерөнхий түвшин тогтмол байхад нийт эрэлтийн муруйг тодорхойлоход тогтмолоор авч үзсэн хүчин зүйлүүд өөрчлөгдөхөд нийт эрэлтийн өөрчлөлт бий болох бөгөөд нийт эрэлт ихсэж, багасна.
  • 34. Үүний үр дүнд нийт эрэлтийн муруй бүхэлдээ баруун, зүүн тийш параллель шилжилт хийнэ. Нийт эрэлтийн үнийн бус хүчин зүйлсэд нийт эрэлтийг тодорхойлоход авч үзсэн эдийн засгийн субъектүүдийн хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж буй зардлуудад нөлөөлдөг хүчин зүйлүүд орно.
  • 35. Бусад хүчин зүйл тогтмол байхад нийт эрэлтийн үнийн бус аль нэг хүчин зүйл эерэг чиглэлээр өөрчлөгдсөнөөр нийт эрэлт өсөх бөгөөд нийт эрэлтийн муруй баруун дээшээ параллель шилжилт хийнэ. 1( ) ( )P f E P f E  
  • 36. Эсрэг тохиолдолд нийт эрэлтийн үнийн бус ямар нэг хүчин зүйл сөрөг чиглэлээр өөрчлөгдөхөд нийт эрэлт буурах бөгөөд нийт эрэлтийн муруй зүүн доош параллелиар шилжинэ. Үүнийг дараахь графикаас харж болно. /Зураг 2/ 2( ) ( )P f E P f E  
  • 37. Зураг 2. Нийт эрэлтийн муруйн шилжилт P 2=f(E) P 1=f(E) AD P P=f(E) AD=E P AD 1AD 2
  • 38.
  • 39. Графикийн хувьд нийт эрэлтийн үнийн бус хүчин зүйлс өөрчлөгдөж байхад үнийн ерөнхий түвшин тогтмол байна гэдгийг анхаарах хэрэгтэй. / / Нийт эрэлтийн үнийн бус дараах хүчин зүйлс байна. 1.Төлөвлөсөн хэрэглээний зардлын өөрчлөлт / /  Хэрэглэгчдийн эзэмшиж буй мөнгөн хөрөнгө  Хэрэглэгчдийн хүлээлт  Хэрэглэгчдийн өр зээл  Хэрэглэгчдийн татвар P pC
  • 40. 2.Төлөвлөсөн хөрөнгө оруулалтын зардлын өөрчлөлт / /  Бодит хүү  Хөрөнгө оруулалтаас хүлээгдэж буй ашиг  Технологийн дэвшил  Татвар  Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн ашиглалт pI
  • 41. 3.Төлөвлөсөн засгийн газрын зардлын өөрчлөлт / / 4.Төлөвлөсөн цэвэр экспортын зардлын өөрчлөлт / /  Бусад улсын орлогын түвшин  Валютын ханш  Худалдааны хязгаарлалт ба хоригууд pG pNX