SlideShare a Scribd company logo
1 of 34
Нийт эрэлт
1.Нийт эрэлтийг тодорхойлох нь
2.Нийт эрэлтийн муруй
3.Нийт эрэлтэд нөлөөлөх хүчин зүйлс
1.Нийт эрэлтийг тодорхойлох нь
Хамгийн энгийнээр томъёолбол нийт эрэлт нь
нийгмийн нийт хэрэгцээний мөнгөөр баталгаажсан
хэсэг юм.
Өөрөөр хэлбэл, бүх хэрэглэгчдийн зүгээс бараа,
үйлчилгээ худалдан авахад зарцуулахад бэлэн байгаа
мөнгөний нийт дүнг нийт эрэлт гэж тодорхойлж болох
юм.
Нийт хэрэглэгч гэдэгт өрх гэр, пүүс, засгийн газрыг
тус тус хамааруулан ойлгож байгаа билээ
Дэлхий ертөнц даяаршиж, үндэсний эдийн
засгууд нээлттэй болохын хирээр улс орнуудын
хооронд хийгдэх чөлөөт худалдаа улам бүр эрчимжиж
байгаа учраас энд бас гадаадын улс орнуудыг нэмэх
шаардлагатай болдог.
Ингэхлээр нийт эрэлт нь дээрх субъектуудын
зүгээс бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад
зориулан төлөвлөж байгаа зардлын нийлбэр дүнгээр
тодорхойлогддог аж.
Иймд нийт эрэлтийг бүрдүүлэгч зардлын төрөл
тус бүрийг дэлгэрүүлэн авч үзье. Эдийн засгийн ном,
зохиолд нийт эрэлтийг AD гэж тэмдэглэдэг Нийт
эрэлтийн бүрэлдэхүүн хэсгийг авч үзье
Үүнд:
1. Хэрэглээний зардал
2. Хувийн хөрөнгө оруулалтын зардал
3. Засгийн газрын зардал
4. Цэвэр экспорт
Хэрэглээний зардал (C):
Нийт эрэлтийн энэ хэсэг нь эцсийн бүтээгдэхүүн,
үйлчилгээг худалдан авахад зарцуулахаар төлөвлөж
буй хувь хүн, өрх гэрийн мөнгөн орлогын хэмжээгээр
тодорхойлогдох бөгөөд түүнийг С үсгээр тэмдэглэдэг.
Хэрэглээний зардал нь нийт эрэлтийн хамгийн
том бүрдэл хэсэгт тооцогддогг бөгөөд түүний 2/3
орчмыг бүрдүүлдэг.
Хувь хүн, өрх гэрүүдийн хэрэглээний төлөвлөсөн
зардал нь:
•Өдөр тутмын хэрэгцээт зүйлс худалдан авахад
зориулж төлөвлөсөн зардал
•Удаан эдэлгээтэй бараа, таваар худалдан авахад
зориулж төлөвлөсөн зардал
•Боловсролын, эрүүл мэндийн, ахуйн зэрэг
үйлчилгээнд зориулж төлөвлөсөн зардал гэсэн
бүтэцтэй байдаг.
Хэрэглээний зардлаа төлөвлөнө гэдэг нь
хэрэглэгч хувийн цэвэр орлогоо хэрэглээ болон
хадгаламжид хуваарилах тухай асуудал юм.
Энд бид зөвхөн өрхийн хадгаламжийн тухай л
өгүүллээ. Гэтэл эдийн засаг дахь нийт хадгаламж нь
өрхүүдийн хадгаламжаас гадна Засгийн газрын
хадгаламж, тухайн улсад бий болсон гадаадынхны
хадгаламжийг бас багтаасан ойлголт аж.
Хөрөнгө оруулалтын зардал (I):
Нийт эрэлтийн энэ хэсэг нь аж ахуйн
нэгжүүдийн каюитал худалдан авахад зарцуулж буй
зардал дээр өрх гэрүүдийн шинэ байшин, орон сууц
худалдан авсан зардлыг нэмсэн дүн юм.
Засгийн газрын зардал (G):
Иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг илэрхийлэн
хэрэгжүүлэхийн тулд төр үндэсний орлогын багагүй
хэсгийг өөрийн төсөвтөө төвлөрүүлэн зарцуулдаг.
Зөвхөн 2008 онд л гэхэд ДНБ- ий 40 гаруй хувийг
улсын төсөвт төвлөрүүлэн дахин хуваарилахаар
байна.
Төсөвт байгууллагуудаас бүтээгдэхүүн, үйлчилгээ
худалдан авахтай холбогдон гарч байгаа зардал нь
Засгийн газрын зардлыг бүрдүүлдэг.
Цэвэр экспорт (Nxp) :
Гадагш нь бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахыг
экспорт, харин түүний эсрэг урсгал болох гаднаас
бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулж ирэх үйл явцыг
импорт гэж тус тус нэрлэдэг.
Харин экспорт, импортын зөрөөг цэвэр экспорт гэж
нэрлэдэг бөгөөд түүнийг Xn-ээр тэмдэглэе.
Ингэхээр экспорт импортоосоо давж байгаа
тохиолдолд цэвэр экспорт нийт эрэлтэд эерэг, эсрэг
тохиолдолд сөрөг нөлөөг тус тус үзүүлдэг байна.
Нийт эрэлт
AD = E = Cp + Gp + Ip + Nxp
Cp- өрхүүдийн хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж
буй зардал
Gp- засгийн газрын хэрэглээндээ зарцуулахаар
төлөвлөж буй зардал
Ip- хувийн секторт ажиллаж байгаа пүүсүүдийн хөрөнгө
оруулалтандаа зарцуулахаар төлөвлөж буй зардал
Nxp- гадаадын хэрэглэгчдийн тухайн улсаас
бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авахаар төлөвлөж
байгаа зардал
Нийт эрэлтэнд нөлөөлөх хүчин зүйлсийн хоорондын
хамаарлыг нийт эрэлтийн функц илэрхийлнэ.
AD= E = ƒ (P, Cp, Gp, Ip, Nxp )
Өрхүүдийн хэрэглээндээ зарцуулж буй зардал тухайн
хугацаан дахь хэрэглэгчийн эзэмшиж байгаа мөнгөн хөрөнгө,
хүлээлт, өр болон татварын түвшин зэрэг нь нөлөөлж байдаг
бөгөөд иймээс эдгээр хүчин зүйлс нь мөн нийт эрэлтэд
нөлөөлнө гэсэн үг юм.
2.Нийт эрэлтийн муруй
Нийт эрэлтийг бусад хүчин зүйлс тогтмол байхад
зөвхөн үнийн түвшингээс хамааруулан
тодорхойлбол:
AD =E= ƒ ( P )
Нийт эрэлтийн тоо хэмжээ болон үнийн ерөнхий
түвшний урвуу хамаарлыг дараах нөлөөгөөр
тайлбарладаг.
 Пигугийн хөрөнгийн нөлөө
 Кейнсийн зээлийн хүүгийн нөлөө
 Манделл-Флемингийн валютын ханшны нөлөө
•Пигугийн хөрөнгийн нөлөө.
Хэрэглэгчдийн эзэмшиж буй хөрөнгө тогтмол
гэж үзье. Энэ тохиолдолд үийн ерөнхий түвшин
өсвөл хэрэглэгчдийн эзэмшиж байгаа мөнгөн
хөрөнгийн худалдан авах чадвар буурах бөгөөд
энэ энэ нь хэрэглэгчдийг төлөвлөсөн хэрэглээний
зардлаа бууруулхад хүргэнэ.
Эндээс нийт эрэлтийн бүрэлдэхүүн хэсэг
болох төлөвлөгдсөн хэрэглээний зардал буурч
байгаа учраас үнийн ерөнхий түвшин өссөнөөр
нийт эрэлтийн тоо хэмжээ буурна.
•Кейнсийн зээлийн хүүгийн нөлөө.
Үнийн ерөнхий түвшин өсөхөд ЭЗ-ийн
сүбектүүдийн хувьд урьдын төлөвлөсөн зардлаа
санхүүжүүлэхийн хувьд тэдэнд илүү их
хэмжээний мөнгө хэрэгтэй болно. Иймээс
мөнгөний нийлүүлэлтийн тогтмол түвшин дэхь
мөнгөний арилжааны эрэлт нэмэгдэх тул
мөжнгөний эрэлтийн муруй баруун дээш
шилжиж, мөнгөний үнэ цэнэ болох зээлийн хүү
өснө.
Энэ нь ЭЗ-ийн сүбектүүдийг төлөвлөсөн зардлаа
бууруулахад хүргэнэ.
•Манделл-Флемингийн валютын ханшны нөлөө.
Үнийн ерөнхий түвшин буурсанаар зээлийн
хүү буурдаг. Ингэснээр зарим хөрөнгө оруулагч
нар гадаад хөрөнгө оруулалт хийж илүү их
хэмжээний ашиг олохыг эрмэлзэнэ.
Тухайлбал ЗГ-ын бондын хүү буурахад ЭЗ-
ийн сүбъектүүд бусад улсын ЗГ-ын бондыг
худалдаж авахын тулд өөрийн орны ЗГ-ийн
бондыг зарах сонирхолтой болно.
Манделл-Флемингийн валютын ханшны нөлөө.
Тухайн улсын ЭЗ-ийн хаъяатууд хөрөнгөө
хилийн чанад руу шилжүүлэх шаардлагтай болох
тул гадаадын валютын зах зээл дээр тухайн улсын
мөнгөн тэмдэгтийн нийлүүлэлтийг өсгөнө.
Энэхүү нийлүүлэлтийн өсөлт нь тухайн
улсын мөнгөн тэмдэгтийн бусад валюттай харьцах
ханшийг бууруулна.
Иймээс гадаадынхны бүтээгдэхүүн,үйлчилгээ
өмнөхөөсөө илүү хямд болох учир экспорт
нэмэгдэж импорт буурна. Үүний үр дүнд цэвэр
экспорт өсч, нийт эрэлтийн тоо хэмжээ нэмэгдэнэ
Үнийн ерөнхий түвшин тогтмол байхад нийт эрэлтэнд
нөлөөлөх бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр нийт эрэлтийн
муруй бүхэлдээ баруун, зүүн тийш параллель шилжилт
хийнэ.
Нийт эрэлтийн муруйг шилжүүлдэг дараах хүчин зүйлс
нөлөөлж байна:
 Хэрэглээнд нөлөөлдөг хүчин зүйлс
- Хүмүүсийн орлого
- Хэрэглэгчийн хүлээлт
3.Нийт эрэлтэд нөлөөлөх хүчин зүйлс
 Хөрөнгө оруулалтад нөлөөлдөг хүчин
зүйлс
- Бодит зээлийн хүү
- Хөрөнгө оруулалтаас хүлээгдэж буй ашиг
- Технологийн дэвшил
- Татвар
 ЗГ-ын зардлын өөрчлөлт
 Цэвэр экспортын зардлын өөрчлөлт
- Бусад улсын орлогын түвшин
- Валютын ханш
•Хүмүүсийн орлого: Энд авч байгаа мөнгөн
хөрөнгө гэдэг ойлголтын доор хэрэглэчдийн
эзэмшиж буй бүх хөрөнгүүдийн мөнгөөр
илэрхийлсэн өртгийг ойлгоно. Тухайлбал
хувьцаа, облигаци болон бонд гэх мэт.
Үнийн ерөнхий түвшин тогтмол байхад
эдгээр хөрөнгүүдийн бодит өртөг буюу худалдан
авах чадвар буурах нь хэрэглэгчдийг төлөвлөсөн
зардлаа бууруулахад хүргэнэ. Ингэснээр нийт
эрэлтийн муруй зүүн доош праллель шилжилт
хийнэ .
•Хэрэглэгчдийн хүлээлт : Өрх гэрүүд
хэрэглээнийх нь зардалд нөлөөлж байдаг хүчин
зүйлүүдийн ирээдүйн утгын талаар таамаглал
дэвшүүлж байдаг. Үүний зэрэгцээгээр
хэрэглчдийн ирээдүйн орлогын талаарх хүлээлт
нь нийт эрэлт өөрчлөгдөх нэгэн шалтгаан болж
байдаг.
Жишээлбэл хэрэглэчдийн ирээдүйн орлого
буурна гэж хүлээж байгаа бол хэрэглээний зардлаа
багасгана. Иймээс нийт эрэлт буурч муруй зүүн
дшшо праллель шилжилт хийнэ.
•Бодит зээлийн хүү: Пүүсүүд хөрөнгө оруулалтын
талаар шийдвэр гаргахдаа нэрлэсэн зээлийн хүү
бус бодит зээлийн хүүг авч үздэг.
Хэрэв бодит зээлийн хүү өсвөл зээлээр
хөрөнгө оруулалтын зардлаа бууруулна. Учир нь
ирээдүйн хөрөнгө оруулалтаас хүлээгдэж буй
ашиг нь буурна.
Иймээс нийт эрэлтийн муруй зүүн доош
праллель шилжилт хийнэ.
•Хөрөнгө оруулалтаас хүлээгдэж буй ашиг.
Пүүсүүд хөрөнгө оруулалт хийснээр ирээдүйд
олох ашиг нь олон хүчин зүйлсээс хамаарч
байдаг. Ирээдүйд эдийн засгийн сүбъектүүдийн
орлогын түвшин өснө гэж тооцож байгаа бол энэ
нь хэрэглээний зардлыг урамшуулна.
Иймээс пүүсүүд хөрөнгө оруулалт хий сонирхлыг
төрүүлнэ. Энэ хөрөнгө оруулалтын зардлыг
нэмэгдүүлж түүний үр дүнд нийт эрэлт өсөх
бөгөөд нийт эрэлтийн муруй баруун дээш
праллель шилжилт хийнэ.
•Технологийн дэвшил. Эдийн засаг болон шинжлэх
ухааны бусад салбарт шинэ техник, технологи
бий болох нь хөрөнгө оруулалтын зардлыг
нэмэгдүүлдэг. Үүний үр дүнд нийт эрэлт өсч,
нийт эрэлтийн муруй баруун дээш параллель
шилжилт хийнэ.
•Татвар: Аж ахуй нэгжийн ашгийн татвар буурах
нь хөрөнгө оруулалтаас хүлээгдэж буй ашиг өсөх
учраас хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэж,
түүний үр дүнд нийт эрэлт өсч, нийт эрэлтийн
муруй баруун дээш праллель шилжилт хийнэ.
•Засгийн газрын зардлын өөрчлөлт: Бусад хүчин
зүйл тогтмол байхад ЗГ-н боловсрол соёл,
шинжлэх ухаан,батлан хамгаалах, дэд бүтэц
болон нийгэм эдийн засгийн бусад салбаруудад
зарцуулах зардлаа нэмэгдүүлбэл нийт эрэлт өсөх
бөгөөд нийт эрэлтийн муруй баруун дээш
праллель шилжилт хийнэ.
•Экспортын зардлын өөрчлөлт: Экспортын
зардал гэдэг нь бусад улсын эдийн засгийн
харъяатуудын тухайн улсад үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад
зарцуулахаар төлөвлөж буй зардал юм.
Харин төлөвлөсөн импортын зардал гэдэг нь
тухайн улсын эдийн засгийн харъяатуудын
гадаадын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан
авахад зарцуулахаар төлөвлөж буй зардал.
Цэвэр экспортын зардал буурсанаар нийт эрэлт
буурч, нийт эрэлтийн муруй зүүн доош
праллелиар шилжинэ.
Цэвэр экспортын зардал өснө гэдэг нь экспортын
зардал өсөх эсвэл импортын зардал буурах
тохиолдог юм.
•Бусад улсын орлогын түвшин. Бусад улсын макро
эдийн засгийн гол үзүүлэлтийн өөрчлөлт нь
тухайн улсын нийт эрэлтэд тэр дундаа
төлөвлөсөн экспортын зардалд нөлөөлж байдаг.
Үүнийг нэг тохиолдол нь бусад орны орлогын
түвшин ба орлого өссөнөөр тухайн улсын
экспотрөхөс хандлагатай болох бөгөөд иймээс
цэвэр экспорт өсч, нийт эрэлт өснө
Валютын ханш. Валютын ханш нь тухайн улсын
нэгж валют нь өөр нэг улсын хичнээн валютаар
солигдох тэрхүү харьцааг харуулна.
Валютын ханшны өөрчлөлт нь цэвэр экспортод
нөлөөлнө. Тухайлбал төгрөгийн доллартай
харьцах ханш буурч байна гэж үзье.
Бусад хүчин зүйл тогтмол байхад мөнгөний
ханш унснаар америкчууд нэг долларыг
өмнөхтэйгөө харьцуулахад хэмжээний төгрөгөөр
солих учраас тэдний хувьд монголын
бүтээгдэхүүн үйлчилгээ хямд болно.
Иймээс амрекичууд илүү олон бүтээгдэхүүн
худалдан авах боломжтой болох тул экспорт
нэмэгдэж улмаар нийт эрэлт өснө
Нийт эрэлтэд муруйн шилжилт
АНХААРАЛ ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systemsJust Burnee
 
Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020hicheel2020
 
Econ.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onEcon.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onhicheel2020
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтTuru Turuu
 
Econ.l14.2020 2021on
Econ.l14.2020   2021onEcon.l14.2020   2021on
Econ.l14.2020 2021onhicheel2020
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрJust Burnee
 
Econl13.2020 2021on
Econl13.2020  2021onEconl13.2020  2021on
Econl13.2020 2021onhicheel2020
 
зардлын үржүүлэгч кейнсийн загвар
зардлын үржүүлэгч кейнсийн загварзардлын үржүүлэгч кейнсийн загвар
зардлын үржүүлэгч кейнсийн загварTuru Turuu
 
Lecture.14
Lecture.14Lecture.14
Lecture.14Tj Crew
 
Лекц 7
Лекц 7Лекц 7
Лекц 7Etugen
 
сангийн бодлого
сангийн бодлогосангийн бодлого
сангийн бодлогоTuru Turuu
 
Econl10.2020 2021on
Econl10.2020  2021onEconl10.2020  2021on
Econl10.2020 2021onhicheel2020
 

What's hot (20)

National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systems
 
Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020
 
Niit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit ereltNiit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit erelt
 
Econ.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onEcon.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021on
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
 
Macro l 13
Macro l 13Macro l 13
Macro l 13
 
Econ.l14.2020 2021on
Econ.l14.2020   2021onEcon.l14.2020   2021on
Econ.l14.2020 2021on
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
 
Econl13.2020 2021on
Econl13.2020  2021onEconl13.2020  2021on
Econl13.2020 2021on
 
Makro l 3
Makro l 3Makro l 3
Makro l 3
 
зардлын үржүүлэгч кейнсийн загвар
зардлын үржүүлэгч кейнсийн загварзардлын үржүүлэгч кейнсийн загвар
зардлын үржүүлэгч кейнсийн загвар
 
Seminar 9 - 12
Seminar 9 - 12Seminar 9 - 12
Seminar 9 - 12
 
Lecture.14
Lecture.14Lecture.14
Lecture.14
 
Macrol3.2021 2022
Macrol3.2021  2022Macrol3.2021  2022
Macrol3.2021 2022
 
Лекц 7
Лекц 7Лекц 7
Лекц 7
 
Makro l 4
Makro l 4Makro l 4
Makro l 4
 
сангийн бодлого
сангийн бодлогосангийн бодлого
сангийн бодлого
 
Econl10.2020 2021on
Econl10.2020  2021onEconl10.2020  2021on
Econl10.2020 2021on
 
Macrol3.2020 2021
Macrol3.2020  2021Macrol3.2020  2021
Macrol3.2020 2021
 
Maceconl6
Maceconl6Maceconl6
Maceconl6
 

Similar to Maco l10.2019 2020

бодит сектор буюу үтс лекц 2
бодит сектор буюу үтс лекц 2бодит сектор буюу үтс лекц 2
бодит сектор буюу үтс лекц 2Uka Shuree
 
Lecture.4
Lecture.4Lecture.4
Lecture.4Tj Crew
 
National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systemsJust Burnee
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdfssuserca5598
 
Микро эдийн засаг-3
Микро эдийн засаг-3Микро эдийн засаг-3
Микро эдийн засаг-3Ikhzasag SEZS
 
Lecture 14 - Нээлттэй эдийн засаг
Lecture 14 - Нээлттэй эдийн засагLecture 14 - Нээлттэй эдийн засаг
Lecture 14 - Нээлттэй эдийн засагЭнхтамир Ш
 
Lecture 14.2019 2020
Lecture 14.2019  2020Lecture 14.2019  2020
Lecture 14.2019 2020hicheel2020
 
Lecture.2
Lecture.2Lecture.2
Lecture.2Tj Crew
 
Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020hicheel2020
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdfssuserca5598
 
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүнДотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүнNYAM-OCHIR BOLD
 
Niit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltNiit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltbatsuda
 

Similar to Maco l10.2019 2020 (20)

Zax zeel
Zax zeelZax zeel
Zax zeel
 
Lekts 8
Lekts 8Lekts 8
Lekts 8
 
Macro economics diagram
Macro economics diagramMacro economics diagram
Macro economics diagram
 
Macro l 3
Macro l 3Macro l 3
Macro l 3
 
Mac ecs5.2021
Mac ecs5.2021Mac ecs5.2021
Mac ecs5.2021
 
бодит сектор буюу үтс лекц 2
бодит сектор буюу үтс лекц 2бодит сектор буюу үтс лекц 2
бодит сектор буюу үтс лекц 2
 
Lecture.4
Lecture.4Lecture.4
Lecture.4
 
National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systems
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
 
Mac ecs5.2021h
Mac ecs5.2021hMac ecs5.2021h
Mac ecs5.2021h
 
Микро эдийн засаг-3
Микро эдийн засаг-3Микро эдийн засаг-3
Микро эдийн засаг-3
 
Lecture 14 - Нээлттэй эдийн засаг
Lecture 14 - Нээлттэй эдийн засагLecture 14 - Нээлттэй эдийн засаг
Lecture 14 - Нээлттэй эдийн засаг
 
Lekts 14 inflytsi tvvnii shaltgaan
Lekts 14 inflytsi tvvnii shaltgaanLekts 14 inflytsi tvvnii shaltgaan
Lekts 14 inflytsi tvvnii shaltgaan
 
Lecture 14.2019 2020
Lecture 14.2019  2020Lecture 14.2019  2020
Lecture 14.2019 2020
 
Lecture.2
Lecture.2Lecture.2
Lecture.2
 
Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020
 
Macro_lecture.pdf
Macro_lecture.pdfMacro_lecture.pdf
Macro_lecture.pdf
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
 
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүнДотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүн
 
Niit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltNiit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluulelt
 

More from hicheel2020

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

Maco l10.2019 2020

  • 1. Нийт эрэлт 1.Нийт эрэлтийг тодорхойлох нь 2.Нийт эрэлтийн муруй 3.Нийт эрэлтэд нөлөөлөх хүчин зүйлс
  • 2. 1.Нийт эрэлтийг тодорхойлох нь Хамгийн энгийнээр томъёолбол нийт эрэлт нь нийгмийн нийт хэрэгцээний мөнгөөр баталгаажсан хэсэг юм. Өөрөөр хэлбэл, бүх хэрэглэгчдийн зүгээс бараа, үйлчилгээ худалдан авахад зарцуулахад бэлэн байгаа мөнгөний нийт дүнг нийт эрэлт гэж тодорхойлж болох юм. Нийт хэрэглэгч гэдэгт өрх гэр, пүүс, засгийн газрыг тус тус хамааруулан ойлгож байгаа билээ
  • 3. Дэлхий ертөнц даяаршиж, үндэсний эдийн засгууд нээлттэй болохын хирээр улс орнуудын хооронд хийгдэх чөлөөт худалдаа улам бүр эрчимжиж байгаа учраас энд бас гадаадын улс орнуудыг нэмэх шаардлагатай болдог. Ингэхлээр нийт эрэлт нь дээрх субъектуудын зүгээс бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад зориулан төлөвлөж байгаа зардлын нийлбэр дүнгээр тодорхойлогддог аж.
  • 4. Иймд нийт эрэлтийг бүрдүүлэгч зардлын төрөл тус бүрийг дэлгэрүүлэн авч үзье. Эдийн засгийн ном, зохиолд нийт эрэлтийг AD гэж тэмдэглэдэг Нийт эрэлтийн бүрэлдэхүүн хэсгийг авч үзье Үүнд: 1. Хэрэглээний зардал 2. Хувийн хөрөнгө оруулалтын зардал 3. Засгийн газрын зардал 4. Цэвэр экспорт
  • 5. Хэрэглээний зардал (C): Нийт эрэлтийн энэ хэсэг нь эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад зарцуулахаар төлөвлөж буй хувь хүн, өрх гэрийн мөнгөн орлогын хэмжээгээр тодорхойлогдох бөгөөд түүнийг С үсгээр тэмдэглэдэг. Хэрэглээний зардал нь нийт эрэлтийн хамгийн том бүрдэл хэсэгт тооцогддогг бөгөөд түүний 2/3 орчмыг бүрдүүлдэг.
  • 6. Хувь хүн, өрх гэрүүдийн хэрэглээний төлөвлөсөн зардал нь: •Өдөр тутмын хэрэгцээт зүйлс худалдан авахад зориулж төлөвлөсөн зардал •Удаан эдэлгээтэй бараа, таваар худалдан авахад зориулж төлөвлөсөн зардал •Боловсролын, эрүүл мэндийн, ахуйн зэрэг үйлчилгээнд зориулж төлөвлөсөн зардал гэсэн бүтэцтэй байдаг.
  • 7. Хэрэглээний зардлаа төлөвлөнө гэдэг нь хэрэглэгч хувийн цэвэр орлогоо хэрэглээ болон хадгаламжид хуваарилах тухай асуудал юм. Энд бид зөвхөн өрхийн хадгаламжийн тухай л өгүүллээ. Гэтэл эдийн засаг дахь нийт хадгаламж нь өрхүүдийн хадгаламжаас гадна Засгийн газрын хадгаламж, тухайн улсад бий болсон гадаадынхны хадгаламжийг бас багтаасан ойлголт аж.
  • 8. Хөрөнгө оруулалтын зардал (I): Нийт эрэлтийн энэ хэсэг нь аж ахуйн нэгжүүдийн каюитал худалдан авахад зарцуулж буй зардал дээр өрх гэрүүдийн шинэ байшин, орон сууц худалдан авсан зардлыг нэмсэн дүн юм.
  • 9. Засгийн газрын зардал (G): Иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг илэрхийлэн хэрэгжүүлэхийн тулд төр үндэсний орлогын багагүй хэсгийг өөрийн төсөвтөө төвлөрүүлэн зарцуулдаг. Зөвхөн 2008 онд л гэхэд ДНБ- ий 40 гаруй хувийг улсын төсөвт төвлөрүүлэн дахин хуваарилахаар байна. Төсөвт байгууллагуудаас бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахтай холбогдон гарч байгаа зардал нь Засгийн газрын зардлыг бүрдүүлдэг.
  • 10. Цэвэр экспорт (Nxp) : Гадагш нь бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахыг экспорт, харин түүний эсрэг урсгал болох гаднаас бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулж ирэх үйл явцыг импорт гэж тус тус нэрлэдэг. Харин экспорт, импортын зөрөөг цэвэр экспорт гэж нэрлэдэг бөгөөд түүнийг Xn-ээр тэмдэглэе. Ингэхээр экспорт импортоосоо давж байгаа тохиолдолд цэвэр экспорт нийт эрэлтэд эерэг, эсрэг тохиолдолд сөрөг нөлөөг тус тус үзүүлдэг байна.
  • 11. Нийт эрэлт AD = E = Cp + Gp + Ip + Nxp Cp- өрхүүдийн хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж буй зардал Gp- засгийн газрын хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж буй зардал Ip- хувийн секторт ажиллаж байгаа пүүсүүдийн хөрөнгө оруулалтандаа зарцуулахаар төлөвлөж буй зардал Nxp- гадаадын хэрэглэгчдийн тухайн улсаас бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авахаар төлөвлөж байгаа зардал
  • 12. Нийт эрэлтэнд нөлөөлөх хүчин зүйлсийн хоорондын хамаарлыг нийт эрэлтийн функц илэрхийлнэ. AD= E = ƒ (P, Cp, Gp, Ip, Nxp ) Өрхүүдийн хэрэглээндээ зарцуулж буй зардал тухайн хугацаан дахь хэрэглэгчийн эзэмшиж байгаа мөнгөн хөрөнгө, хүлээлт, өр болон татварын түвшин зэрэг нь нөлөөлж байдаг бөгөөд иймээс эдгээр хүчин зүйлс нь мөн нийт эрэлтэд нөлөөлнө гэсэн үг юм. 2.Нийт эрэлтийн муруй
  • 13. Нийт эрэлтийг бусад хүчин зүйлс тогтмол байхад зөвхөн үнийн түвшингээс хамааруулан тодорхойлбол: AD =E= ƒ ( P )
  • 14.
  • 15. Нийт эрэлтийн тоо хэмжээ болон үнийн ерөнхий түвшний урвуу хамаарлыг дараах нөлөөгөөр тайлбарладаг.  Пигугийн хөрөнгийн нөлөө  Кейнсийн зээлийн хүүгийн нөлөө  Манделл-Флемингийн валютын ханшны нөлөө
  • 16. •Пигугийн хөрөнгийн нөлөө. Хэрэглэгчдийн эзэмшиж буй хөрөнгө тогтмол гэж үзье. Энэ тохиолдолд үийн ерөнхий түвшин өсвөл хэрэглэгчдийн эзэмшиж байгаа мөнгөн хөрөнгийн худалдан авах чадвар буурах бөгөөд энэ энэ нь хэрэглэгчдийг төлөвлөсөн хэрэглээний зардлаа бууруулхад хүргэнэ. Эндээс нийт эрэлтийн бүрэлдэхүүн хэсэг болох төлөвлөгдсөн хэрэглээний зардал буурч байгаа учраас үнийн ерөнхий түвшин өссөнөөр нийт эрэлтийн тоо хэмжээ буурна.
  • 17. •Кейнсийн зээлийн хүүгийн нөлөө. Үнийн ерөнхий түвшин өсөхөд ЭЗ-ийн сүбектүүдийн хувьд урьдын төлөвлөсөн зардлаа санхүүжүүлэхийн хувьд тэдэнд илүү их хэмжээний мөнгө хэрэгтэй болно. Иймээс мөнгөний нийлүүлэлтийн тогтмол түвшин дэхь мөнгөний арилжааны эрэлт нэмэгдэх тул мөжнгөний эрэлтийн муруй баруун дээш шилжиж, мөнгөний үнэ цэнэ болох зээлийн хүү өснө. Энэ нь ЭЗ-ийн сүбектүүдийг төлөвлөсөн зардлаа бууруулахад хүргэнэ.
  • 18. •Манделл-Флемингийн валютын ханшны нөлөө. Үнийн ерөнхий түвшин буурсанаар зээлийн хүү буурдаг. Ингэснээр зарим хөрөнгө оруулагч нар гадаад хөрөнгө оруулалт хийж илүү их хэмжээний ашиг олохыг эрмэлзэнэ. Тухайлбал ЗГ-ын бондын хүү буурахад ЭЗ- ийн сүбъектүүд бусад улсын ЗГ-ын бондыг худалдаж авахын тулд өөрийн орны ЗГ-ийн бондыг зарах сонирхолтой болно.
  • 19. Манделл-Флемингийн валютын ханшны нөлөө. Тухайн улсын ЭЗ-ийн хаъяатууд хөрөнгөө хилийн чанад руу шилжүүлэх шаардлагтай болох тул гадаадын валютын зах зээл дээр тухайн улсын мөнгөн тэмдэгтийн нийлүүлэлтийг өсгөнө. Энэхүү нийлүүлэлтийн өсөлт нь тухайн улсын мөнгөн тэмдэгтийн бусад валюттай харьцах ханшийг бууруулна. Иймээс гадаадынхны бүтээгдэхүүн,үйлчилгээ өмнөхөөсөө илүү хямд болох учир экспорт нэмэгдэж импорт буурна. Үүний үр дүнд цэвэр экспорт өсч, нийт эрэлтийн тоо хэмжээ нэмэгдэнэ
  • 20. Үнийн ерөнхий түвшин тогтмол байхад нийт эрэлтэнд нөлөөлөх бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр нийт эрэлтийн муруй бүхэлдээ баруун, зүүн тийш параллель шилжилт хийнэ. Нийт эрэлтийн муруйг шилжүүлдэг дараах хүчин зүйлс нөлөөлж байна:  Хэрэглээнд нөлөөлдөг хүчин зүйлс - Хүмүүсийн орлого - Хэрэглэгчийн хүлээлт 3.Нийт эрэлтэд нөлөөлөх хүчин зүйлс
  • 21.  Хөрөнгө оруулалтад нөлөөлдөг хүчин зүйлс - Бодит зээлийн хүү - Хөрөнгө оруулалтаас хүлээгдэж буй ашиг - Технологийн дэвшил - Татвар  ЗГ-ын зардлын өөрчлөлт  Цэвэр экспортын зардлын өөрчлөлт - Бусад улсын орлогын түвшин - Валютын ханш
  • 22. •Хүмүүсийн орлого: Энд авч байгаа мөнгөн хөрөнгө гэдэг ойлголтын доор хэрэглэчдийн эзэмшиж буй бүх хөрөнгүүдийн мөнгөөр илэрхийлсэн өртгийг ойлгоно. Тухайлбал хувьцаа, облигаци болон бонд гэх мэт. Үнийн ерөнхий түвшин тогтмол байхад эдгээр хөрөнгүүдийн бодит өртөг буюу худалдан авах чадвар буурах нь хэрэглэгчдийг төлөвлөсөн зардлаа бууруулахад хүргэнэ. Ингэснээр нийт эрэлтийн муруй зүүн доош праллель шилжилт хийнэ .
  • 23. •Хэрэглэгчдийн хүлээлт : Өрх гэрүүд хэрэглээнийх нь зардалд нөлөөлж байдаг хүчин зүйлүүдийн ирээдүйн утгын талаар таамаглал дэвшүүлж байдаг. Үүний зэрэгцээгээр хэрэглчдийн ирээдүйн орлогын талаарх хүлээлт нь нийт эрэлт өөрчлөгдөх нэгэн шалтгаан болж байдаг. Жишээлбэл хэрэглэчдийн ирээдүйн орлого буурна гэж хүлээж байгаа бол хэрэглээний зардлаа багасгана. Иймээс нийт эрэлт буурч муруй зүүн дшшо праллель шилжилт хийнэ.
  • 24. •Бодит зээлийн хүү: Пүүсүүд хөрөнгө оруулалтын талаар шийдвэр гаргахдаа нэрлэсэн зээлийн хүү бус бодит зээлийн хүүг авч үздэг. Хэрэв бодит зээлийн хүү өсвөл зээлээр хөрөнгө оруулалтын зардлаа бууруулна. Учир нь ирээдүйн хөрөнгө оруулалтаас хүлээгдэж буй ашиг нь буурна. Иймээс нийт эрэлтийн муруй зүүн доош праллель шилжилт хийнэ.
  • 25. •Хөрөнгө оруулалтаас хүлээгдэж буй ашиг. Пүүсүүд хөрөнгө оруулалт хийснээр ирээдүйд олох ашиг нь олон хүчин зүйлсээс хамаарч байдаг. Ирээдүйд эдийн засгийн сүбъектүүдийн орлогын түвшин өснө гэж тооцож байгаа бол энэ нь хэрэглээний зардлыг урамшуулна. Иймээс пүүсүүд хөрөнгө оруулалт хий сонирхлыг төрүүлнэ. Энэ хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлж түүний үр дүнд нийт эрэлт өсөх бөгөөд нийт эрэлтийн муруй баруун дээш праллель шилжилт хийнэ.
  • 26. •Технологийн дэвшил. Эдийн засаг болон шинжлэх ухааны бусад салбарт шинэ техник, технологи бий болох нь хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлдэг. Үүний үр дүнд нийт эрэлт өсч, нийт эрэлтийн муруй баруун дээш параллель шилжилт хийнэ.
  • 27. •Татвар: Аж ахуй нэгжийн ашгийн татвар буурах нь хөрөнгө оруулалтаас хүлээгдэж буй ашиг өсөх учраас хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэж, түүний үр дүнд нийт эрэлт өсч, нийт эрэлтийн муруй баруун дээш праллель шилжилт хийнэ. •Засгийн газрын зардлын өөрчлөлт: Бусад хүчин зүйл тогтмол байхад ЗГ-н боловсрол соёл, шинжлэх ухаан,батлан хамгаалах, дэд бүтэц болон нийгэм эдийн засгийн бусад салбаруудад зарцуулах зардлаа нэмэгдүүлбэл нийт эрэлт өсөх бөгөөд нийт эрэлтийн муруй баруун дээш праллель шилжилт хийнэ.
  • 28. •Экспортын зардлын өөрчлөлт: Экспортын зардал гэдэг нь бусад улсын эдийн засгийн харъяатуудын тухайн улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад зарцуулахаар төлөвлөж буй зардал юм. Харин төлөвлөсөн импортын зардал гэдэг нь тухайн улсын эдийн засгийн харъяатуудын гадаадын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад зарцуулахаар төлөвлөж буй зардал.
  • 29. Цэвэр экспортын зардал буурсанаар нийт эрэлт буурч, нийт эрэлтийн муруй зүүн доош праллелиар шилжинэ. Цэвэр экспортын зардал өснө гэдэг нь экспортын зардал өсөх эсвэл импортын зардал буурах тохиолдог юм.
  • 30. •Бусад улсын орлогын түвшин. Бусад улсын макро эдийн засгийн гол үзүүлэлтийн өөрчлөлт нь тухайн улсын нийт эрэлтэд тэр дундаа төлөвлөсөн экспортын зардалд нөлөөлж байдаг. Үүнийг нэг тохиолдол нь бусад орны орлогын түвшин ба орлого өссөнөөр тухайн улсын экспотрөхөс хандлагатай болох бөгөөд иймээс цэвэр экспорт өсч, нийт эрэлт өснө
  • 31. Валютын ханш. Валютын ханш нь тухайн улсын нэгж валют нь өөр нэг улсын хичнээн валютаар солигдох тэрхүү харьцааг харуулна. Валютын ханшны өөрчлөлт нь цэвэр экспортод нөлөөлнө. Тухайлбал төгрөгийн доллартай харьцах ханш буурч байна гэж үзье.
  • 32. Бусад хүчин зүйл тогтмол байхад мөнгөний ханш унснаар америкчууд нэг долларыг өмнөхтэйгөө харьцуулахад хэмжээний төгрөгөөр солих учраас тэдний хувьд монголын бүтээгдэхүүн үйлчилгээ хямд болно. Иймээс амрекичууд илүү олон бүтээгдэхүүн худалдан авах боломжтой болох тул экспорт нэмэгдэж улмаар нийт эрэлт өснө