SlideShare a Scribd company logo
1 of 39
ГАДААД ВАЛЮТЫН ХАНШИЙН ЭРСДЭЛ
1. Гадаад валют ба ханш
2. Гадаад валютын ханшийн эрсдэл
3. Гадаад валют арилжаа
4. Гадаад валютын актив ба пассив
5. Зохицуулалт
1. Гадаад валют ба ханш
Валютын ханш гэдэг нь нэг орны мөнгөний нэгжийг
нөгөө орны мөнгөн нэгжид харьцуулсан харьцаа юм.
Энэ нь нэг орны нэгж валютыг нөгөө орны хэдэн
нэгж валютаар илэрхийлэгдэхийг харуулдаг
хэмжигдэхүүн юм.
Жишээ нь: 1USD = 1430 MNT худалдаж авахыг
валютын ханш харуулдаг.
Үүнийг валютын шууд ханш гэдэг.
Төгрөгийн ханш сулрах нь импортоос хамаарсан
эдийн засагтай манай улсын хувьд барааны үнийн
өсөлт, инфляцийн хөөрөгдлийг авчрах нэг үндсэн
нөхцөл болдог.
Валют: Монгол улсын үндэсний валют, гадаад валют,
улс хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааны
төлбөрт хэрэглэгдэж буй тооцооны нэгж, мөнгөжсөн
алт болон валютын үнэт зүйлсийг хэлнэ.
Валют зохицуулалтын тухай хууль (1994),
Үндэсний валют: эргэлтэд байгаа төлбөрийн чадвар
бүхий Монгл улсын мөнгөн тэмдэгт- төгрөг, түүгээр
илэрхийлэгдсэн бөгөөд олон улсын төлбөр тооцоонд
түгээмэл хэрэглэгддэг үнэт цаас, төлбөрийн хэрэгслийг
хэлнэ.
Гадаад валют: эргэлтэд байгаа төлбөрийн чадвар
бүхий нэг буюу хэд хэдэн гадаад улсын мөнгөн
тэмдэгт, тэдгээрээр илэрхийлэгдсэн бөгөөд олон улсын
төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг үнэт цаас,
төлбөрийн хэрэгслийг хэлнэ.
Монгол улсын валютын зах, ханш:
Эрх бүхий банк, бирж, брокерийн компаниас эрэлт
нийлүүлэлтийн үндсэн дээр хийж байгаа валютын
арилжааны үйл ажиллагааг Монгол улсын валютын зах
гэнэ.
Монгол банк төгрөгийн гадаад валюттай харьцах
ханшийг зах зээлийн ханшид үндэслэн тус улсын
гадаад худалдаанд зонхилон хэрэглэж байгаа
тогтвортой ханш бүхий чөлөөтэй хөрвөдөг аль нэг
гадаад валютын тухайн үеийн ханштай жишин тогтоож
нийтэд зарлана.
Валютын ханшид нөлөө үзүүлэгч хүчин зүйлс
Зах зээл дээр валютын ханш тухайн валютын эрэлт
нийлүүлэлтээр тодорхойлогддог боловч эдийн засгийн
болон бусад зүйлүүд валютын ханшинд нөлөөлдөг.
Эдийн засгийн онолын үүднээс валютын ханшид
дараах хүчин зүйлс нөлөөлдөг.
Үүнд:
• Гадаад, дотоодын мөнгөний нийлүүлэлтийн
харьцааны өөрчлөлт
• Гадаад, дотоодын бодит үйлдвэрлэлийн харьцааны
өөрчлөлт
• Гадаадын ба дотоодын хүлээгдэж буй инфляцийн
хувь өөрчлөгдөх
• Гадаад, дотоодын ботид зээлийн хүүний өөрчлөлт
• Урсгал тооцоо
• Капитал тооцоо
• Хөрвөх чадвар
Дээрх онолын хүчин зүйлээс гадна бусад хүчин
зүйлүүд валютын ханшинд нөлөөлдөг байна.
Үүнд:
• Гадаад валютын нөөцийн өөрчлөлт
• Гадаадын шууд хөрөнгө оруулалт
• Улсын гадаад өр
• Сонгуулийн амлалт
• Гадаадын зээл тусламж
• Дайн
• Хүн ам
• Гадаадад ажиллаж буй ажилчдын хувийн шилжүүлэг
• Валютын ченжүүд гэх мэт.
Мөнгөний нийлүүлэлт валютын ханшинд нөлөөлөх нь:
Олон улсын түвшинд эргэлдэж буй мөнгөний хэмжээ
их байх тусам түүний үнэ цэнэ нь харьцангуй бага
буюу хямд байна.
Жишээ нь: Гадаадын мөнгөний нийлүүлэлт тогтмол
байна гэсэн таамаглал дэвшүүлсэн гэж үзье.
Гадаадад зах зээлийн мөнгөний нийлүүлэлт тогтмол
байхад манай орны мөнгөний нийлүүлэт өссөн
тохиолдолд нийт зах зээл дээрх валютын ханш
суларна.
Бодит үйлдвэрлэл валютын ханшинд нөлөөлөх нь:
Гадаад зах зээлийн бодит үйлдвэрлэл тогтмол гэсэн
таамаглал тавъя.
Энэ үед манай улсын бодит үйлдвэрлэл өсвөл
мөнгөний тооны онолын дагуу дотоод валютын зах
зээлийн эрэлтийн гүйлгээ өснө. Энэ нь дотоодын
валютын ханшийг шууд чангаруулна.
Өөрөөр хэлбэл манай улсын экспортын хэмжээ
нэмэгдэх тусам гадаад орнууд бараа бүтээгдэхүүн
худалдаж авахын тулд валютын эрэлтийг өсгөх ба
манай валютын ханш чангарч ирнэ.
Хүлээгдэж буй инфляци валютын ханшинд нөлөөлөх
нь:
Худалдын авах чадвар нь унах магадлалтай
хөрөнгийг хүмүүс гар дээрээ байлгахыг хүсдэггүй.
Хэрэв тухайн улсын хэмжээнд бараа бүтээгдэхүүний
үнэ өсвөл валютынх нь худалдан авах чадвар буурдаг.
Хэрэв хүмүүсийн дотоодын хүлээгдэж буй инфляцийн
түвшин өндөр байвал манай орны валютын эрэлт
буурна.
Зээлийн хүү валютын ханшинд нөлөөлөх нь:
Гадаад эдийн засгийн зээлийн хүүний түвшин
тогтмол байхад дотоодын зээлийн хүү өсвөл манай
валютын эрэлт буурна.
Өнөөдрийн мөнгөн нэгжийг гар дээрээ байлган
ирээдүйн үнэ цэнээр тоглосноор бий болох ашгийн
тодорхой хэсэг нь тухайн мөнгөн нэгжээр
илэрхийлэгдсэн хадгаламж, үнэт цаас болон өрийн
бичгээс орж ирэх зээлийн хүүгээс тогтдог.
Хөрвөх чадвар валютын ханшинд нөлөөлөх нь:
Аливаа эдийн засгийн багтаамжаас шалтгаалан улс
гүрнүүдийн валютын хөрвөх чадвар харилцан адилгүй
байдаг.
Үүнээс шалтгаалан хөрвөх чадвар сайн валютын
эрэлт өндөр байхад хөрвөх чадвар муутай валютын
эрэлт бага байдаг.
Импортоос хамаарсан эдийн засагтай манай улсын
хувьд гадаад валютын хомсдолд үргэлж орж байдаг.
Энэхүү хомсдолоос үүдэн дээрхи онолын бус хүчин
зүйлс валютын ханшинд их нөлөөлж байна.
Монгол Улсад хийгдсэн олонхи судалгаагаар
төгрөгийн ханшинд цэвэр экспорт нөлөөлж байна
бусад хүчин зүйлс мэдрэмжгүй байна гэсэн дүгнэлт
гарсан байдаг.
2.Гадаад валютын ханшийн эрсдэл
Сүүлийн жилүүдэд санхүүгийн байгууллага
харилцагчийн хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс
гадаад валютаар зээл олгох, хадгаламж татах, гадаад
валют арилжаанд оролцох мөн гадаадад шууд хөрөнгө
оруулалт хийх болсон.
Энэ тохиолдолд гадаад валютын ханш хэлбэлзсэнээс
санхүүгийн байгууллагын хүлээх алдагдлыг гадаад
валютын ханшийн эрсдэл гэнэ.
Зарим банкууд орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх,
харилцагчиддаа бүрэн төгс үйлчилгээг үзүүлэх
зорилгоор валют арилжааны үйл ажиллагаанд
оролцдог боловч энэ талаар хуримтлуулсан мэдлэг,
дадлага туршлага бага, холбогдох эрсдэлийг урьдчилан
тооцох чадвар дутмаг байснаас алдагдал хүлээсээр
байна.
Гадаад валютын ханшийн эрсдэл гэдэг нь гадаад
валютын нээлттэй позицитой байхад ханшийн
өөрчлөлтөөс хүлээх алдагдлыг хэлнэ.
Ямар тохиолдолд гадаад валютын ханшийн эрсдэлд өртөх вэ?
• Гадаад валютын нээлттэй позицтой бол
• Гадаад валютын форвард позицтой бол
• Гадаад валютын арилжаанд оролцож байгаа
тохиолдолд гадаад валютын ханш өөрчлөгдөхөд
гадаад валютын ханшийн эрсдэлд өртөнө.
Гадаад валютын спот зах: Гадаад валютын арилжааг
ажлын 2 хоногийн дотор төлбөрийг төлж гадаад
валютыг хүлээн авч байгаа зах.
Гадаад валютын форвард зах: Гадаад валютын
арилжааг ажлын 2-оос дээш хоногийн хугацаанд
төлбөрийг төлж гадаад валютыг хүлээн авч байгаа зах.
Гадаад валютын эрсдэлд өртөх цэвэр хэмжээ
Гадаад валютын ханшийн эрсэлд өртөх хэмжээг
гадаад валютын актив, пассивын зөрүүн дээр цэвэр
худалдан авалтыг нэмж тооцно.
Дээрх валютыг ханш тус бүрийн хувьд хийнэ. Нийт
гадаад валютын эрсдэлд өртөх хэмжээг ханш тус
бүрээр тооцсон хэмжээнүүдийг нэмж тооцно.
Net exposure = (FXA - FXL) + (FXBougth - FXSold)
Энд:
Net exposure = Цэвэр эрсдэлд өртөх хэмжээ
FXA = Гадад валютын актив
FXL = Гадаад валютаарх өр төлбөр
FXBougth = Худалдан авсан гадаад валют
FXSold = Зарсан гадаад валют
Жишээ: Санхүүгийн зуучлагчийн тайлан тэнцэлд 100,0 мянган
долларын хадгаламж, 70,0 долларын зээл, бэлнээр 20,0 мянган
доллар байсан ба тухайн өдөр 10,0 мянган доллар худалдан
авч,5,0 мянган доллар зарсан бол цэвэр эрсдэлд өртөх хэмжээ
хэд вэ?
Net exposure = (70.0 + 20.0 – 100.0) + (10.0 - 5.0) = - 5.0 мянган
доллар.
Хэрэв долларын төгрөгтэй харьцах ханш өсөж байгаа бол банк
ханшийн өөрчлөлтөөс алдагдал хүлээнэ.
Ханшийн өөрчлөлтөөс алдагдал хүлээхгүйн тулд цэвэр эрсдэлд
өртөх хэмжээг 0 болгох хэрэгтэй.
Үүний тулд нэмж 5,0 мянган доллар худалдан авч болох юм.
Энэ үед ханшийн өөрчлөлтөөс санхүүгийн зуучлагч алдагдал
хүлээхгүй.
Net exposure = (70.0 +20.0-100.0) + (15.0-5.0) = 0
Гадаад валют арилжааны ашиг, алдагдал
Ханшийн зөрүүнээс ашиг олохын тулд тухайн банк
тухайн валютын нээлттэй позицийн хэмжээ ихтэй байх
хэрэгтэй.
Мөн ханшийн таамаглалыг зөв хийх нь чухал. Хэрэв
ханшийн таамаглал бодит байдалтай ойролцоо байвал
таамагласан ашгаа олох боломжтой юм.
FX gain(loss) = Net exposure x FX Rate
Энд:
FX gain(loss) = Гадаад валютын арилжааны ашиг
алдагдал
Net exposure = Цэвэр эрсдэлд өртөх хэмжээ
FX rate = Гадаад валютын ханшийн өөрчлөлт
Жишээ: Санхүүгийн зуучлагч 100,0 паунд худалдан авах спот
хэлцэл хийсэн бөгөөд тухайн үеийн паундын төгрөгтэй харьцах
ханш 2330 байсан.
Санхүүгийн менежер валютын ханшийг өснө гэж таамаглаж
байсан бөгөөд 7 хоногийн дараа валютын ханш 2342 болсон
бөгөөд 100,0 паундаа зарна гэвэл гадаад валютын арилжаанаас
олох ашиг алдагдлыг тооц.
FX gain(loss) = 100,0 х (2342 - 2330) = 1,200,0 мянган төгрөг
Ханш өссөн тохиолдолд валют арилжаанаас 1,2 сая төгрөгийн
ашиг олно.
Харин ханш буурч 2321 болсон бол гадаад валютын
арилжаанаас олох ашиг алдагдалыг тооцож үзье.
FX gain(loss) = 100,0 х (2321- 2330) = - 900,0 мянган төгрөг
Ханш буурсан тохиолдолд санхүүгийн зуучлагч 900,0
төгрөгийн алдагдал хүлээхээр байна.
3.Гадаад валют арилжаа
Forex нь гадаад валютын арилжааны зах бөгөөд зах
бөгөөд үндсэндээ 4 том бирж дээр төвлөрөн 7
хоногийн ажлын өдрүүдэд хоногийн 24 цагаар
ажиллаж байдаг.
Эдгээр биржүүд нь Их Британийн Лондон, АНУ-ын
Нью-Иорк, Австралийн Сидней, Японы Токио
хотуудад байрладаг бөгөөд тус бүр өглөөний 8 цагаас
оройн 17 цаг хүртэл ажилладаг ба бүгд сүлжээгээр
холбоотой байдаг тул хоногийн 24 цагийн алинд ч
арилжааны үйл явц тасалддаггүй байна.
Өөрөөр хэлбэл Лондонгийн бирж хаахад Нью-
Иоркийн бирж дээр арилжаа явагдана.
Нью-Иоркийн бирж хаангуут Сиднейгийн бирж
дээр арилжаа үргэлжлэх гэх мэтээр тасралтгүй
явагддаг.
14 15 16 17 18 19 20 21 22 23 24 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
London
New York
Sydney
Tokyo
Эндээс ашиг олох гол зарчим нь ямар нэгэн валют,
үнэт цаасыг хямд байхад нь худалдаж авах буюу
үнэтэй байхад нь зарах замаар ханшийн зөрүүнээс
ашиг олох юм.
Энэхүү арилжаа нь эхэндээ зөвхөн томоохон банк
болон брокеруудын дунд явагддаг байсан бол одоо
хувь хүмүүс ч гэсэн брокерын компаниудаар
дамжуулан оролцох боломжтой болсон байна.
Гадаад валют арилжаанд оролцдог үндсэн
шалтгаанууд:
1. Олон улсын төлбөр тооцоог гүйцэтгэхийн тулд
2. Гадаадын шууд хөрөнгө оруулалт хийхийн тулд
буюу гадаадын компанийн гаргасан үнэт цаас
худалдан авахын тулд
3. Санхүүгийн байгууллага ханшийн эрсдэлээс
хамгаалах хедж хийхийн тулд
4. Спекуляци буюу ханшийн зөрүүнээс ашиг олохын
тулд гадаад валют арилжаанд оролцдог.
4.Гадаад валютын актив ба пассив
Ханшийн эрсдэлд өртөх шалтгааны нэг нь гадаад
валютын актив пассивын зөрүүтэй байх.
Харилцагчийн шаардлагыг биелүүлэх, гадаад цар
хүрээгээ нэмэгдүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх
шалтгааны улмаас санхүүгийн зуучлагчид нь ямар нэг
хэмжээгээр гадаад валютын актив, пассивтай байдаг.
Гадаад валютын актив, пассивын зөрүү их байх тусам
ханшийн өөрчлөлтөөс үүсэх, ашиг алдагдлын хэмжээ
их байна.
Алдагдлаа бууруулахын тулд гадаад валютын актив,
пассивын зөрүүг бууруулах, бүр тэг болгох хэрэгтэй.
Гэвч бодит байдал дээр энэ хоёр үзүүлэлт тэнцдэггүй.
Гадаадын хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
Гадаадын хөрөнгө оруулалтын өгөөж нь орлого
зардлын зөрүү болон ханшийн өөрчлөлтийн
хэмжээнээс шалтгаалдаг.
Ханшийн өөрчлөлт нь санхүүгийн зуучлагчийн үйл
ажиллагаанаас хамааралгүйгээр өөрчлөгддөг.
Энд:
K - Зээлийн өгөөж
Loan = Зээлийн төлбөр
Interest = Хүүний төлбөр
St = Зээл олгох үеийн валютын спот ханш
St+1 = Зээл төлөгдөх үеийн валютын спот ханш
Жишээ: Санхүүгийн зуучлагч нь 1 жилийн хугацаатай, 13% -
ийн хүүтэй, 10,000 долларын зээл олгосон. Тухайн үеийн спот
ханш 1420 байсан бол гадаад валютын зээлийн өгөөжийг тооц.
Ханш өөрчлөгдөөгүй тохиолдолд
Зээлийн хэмжээ: 1420 = 10,000$ x 1420₮/$= 14,200,000 ₮
Нэг жилийн дараах хүү болон үндсэн төлбөрийн хэмжээ:
10,000 $ x (1+ 0.13) x1420₮/$=16,046,000 ₮
Зээлийн бодит өгөөж:
Ханш буурч 1415 болсон бол
Нэг жилийн дараах хүү болон үндсэн төлбөрийн хэмжээ:
10,000 $ x (1 + 0.13) x 1415₮/$ = 15,989,500 ₮
Ханшийн өөрчлөлтөөс хүлээх алдагдал =
= 11,300$ x (1415-1420) = -56,500₮
Зээлийн өгөөж:
Ханш өсч 1425 болсон бол
Нэг жилийн дараах хүү болон үндсэн төлбөрийн
хэмжээ:
10,000 $ x (1+0.13) x 1425₮/$ =16,102,500 ₮
Ханшийн өөрчлөлтөөс хүлээх алдагдал =
11,300$ x (1425 -1420) = 56,500₮
Зээлийн өгөөж:
Ханш буурсан тохиолдолд санхүүгийн зуучлагчийн
гадаад валютаар хийсэн хөрөнгө оруулалтын өгөөж
буурч байна.
Ханш өссөн тохиолдолд санхүүгийн зуучлагчийн
гадаад валютаар хийсэн хөрөнгө оруулалтын өгөөж
өсч байна.
Эдгээр тооцооллыг мөн гадаад валютын өр
төлбөрийн хувьд хийх боломжтой.
Гадаад валютын өр төлбөрийн хувьд ханш өссөнөөр
эх үүсвэрт төлөх өртөг нэмэгдэх ба ханш буурсан
тохиолдолд санхүүгийн зуучлагчид ашигтай буюу
төлөх өртгийн хэмжээ буурах юм.
Ханшийн эрсдэлд хамгаалах хедж хийх
Ханшийн эрсдэлээс хамгаалах хеджийг тэнцлийн
болон тэнцлийн гадуурх гадаад валютын хувьд хийж
болно.
Тэнцлийн хедж нь хүүний эрсдэлээс хамгаалах
зорилгоор жигнэсэн дундаж хугацааны зөрүүг
бууруулах арга хэмжээ авна
Тэнцлийн гадуурх хедж нь форвард, фьючерс,
опционы гэрээ хэлцлийг ашиглан хийх боломжтой.
Дээрх жишээн дээр ханш буурснаас санхүүгийн
зуучлагч алдагдал хүлээж байсан.
Энэ алдагдлыг бууруулахын тулд зээлийн үндсэн
төлбөр болон хүүний орлогыг өнөөдрийн тохиролцож
буй форвард валютын ханшаар ирээдүйд зарах
нөхцөлтэй форвард гэрээг байгуулж болно.
Өнөөдрийн ханшаар долларын зээлийн хүлээгдэж буй
орлогыг зарснаар санхүүгийн байгууллага нь ирээдүйн
спот ханшийн тодорхойгүй байдлыг багасгана.
Санхүүгийн зуучлагч 1 жилийн хугацаатай долларын
зээлийн үндсэн болон хүүний төлбөрийн хэмжээтэй
долларыг зарах форвард гэрээ хийснээр гадаад валютын
эрсдэлээс зайлсхийж буй арилжааг авч үзье.
Жишээ: Дээрх жишээнээс харахад нэг жилийн дараа
хүлээгдэж буй зээл болон хүүний төлбөрийн хэмжээ 11,300
доллар, тухайн үеийн спот ханш 1420 байсан.
Ирээдүйд ханш буурна гэж таамаглаж байгаа бөгөөд 1 жилийн
дараа 11,300 долларыг 1420 форвард ханшаар зарна гэж үзье.
Нэг жилийн дараа хүлээх алдагдал: 11,300 х (1415-1420)= -
56500 ₮
11,300$- ыг 1420- оор зарж спот зах зээл дээрээс 1415-аар
11,300$ -ыг худалдаж авна гэвэл
Нэг жилийн дараах форвард арилжааны ашиг 11300 х (1420-
1415) = 56500
Валют арилжааны цэвэр ашиг алдагдал: 56500 -56500 = 0 буюу
ханшийн бууралтаас Форвард гэрээ ашиглан хамгаалж, хедж
хийж чадлаа.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөний цаг хугацааны үнэлгээ, мөнгөний өнөөгийн ү...
Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөний цаг хугацааны үнэлгээ, мөнгөний өнөөгийн ү...Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөний цаг хугацааны үнэлгээ, мөнгөний өнөөгийн ү...
Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөний цаг хугацааны үнэлгээ, мөнгөний өнөөгийн ү...Adilbishiin Gelegjamts
 
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
Инфляци гэж юу вэ? Инфляци  /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...Инфляци гэж юу вэ? Инфляци  /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...Adilbishiin Gelegjamts
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргаГончигжавын Болдбаатар
 
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шинлекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шинByambadrj Myagmar
 
мөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүд
мөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүдмөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүд
мөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүдMunkhtur Davaanyam
 
Lecture 5 6
Lecture 5 6Lecture 5 6
Lecture 5 6Bbujee
 
Lecture №5,6,7,8
Lecture №5,6,7,8Lecture №5,6,7,8
Lecture №5,6,7,8ariunubu
 
Мөнгөний зах зээл ба арилжааны банкны үйл ажиллагаа
Мөнгөний зах зээл ба арилжааны банкны үйл ажиллагаа Мөнгөний зах зээл ба арилжааны банкны үйл ажиллагаа
Мөнгөний зах зээл ба арилжааны банкны үйл ажиллагаа Adilbishiin Gelegjamts
 
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээлБонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээлAdilbishiin Gelegjamts
 
лекц 2, 3
лекц 2, 3лекц 2, 3
лекц 2, 3ariunubu
 
санхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбсанхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбNomin-Erdene Gantur
 
Sbeul8.2019 2020on
Sbeul8.2019  2020onSbeul8.2019  2020on
Sbeul8.2019 2020onhicheel2020
 

What's hot (20)

Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөний цаг хугацааны үнэлгээ, мөнгөний өнөөгийн ү...
Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөний цаг хугацааны үнэлгээ, мөнгөний өнөөгийн ү...Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөний цаг хугацааны үнэлгээ, мөнгөний өнөөгийн ү...
Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөний цаг хугацааны үнэлгээ, мөнгөний өнөөгийн ү...
 
Lecture 9
Lecture 9Lecture 9
Lecture 9
 
буяа нбб үндэс
буяа нбб үндэсбуяа нбб үндэс
буяа нбб үндэс
 
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
Инфляци гэж юу вэ? Инфляци  /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...Инфляци гэж юу вэ? Инфляци  /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
 
сэдэв 2-хотш
сэдэв 2-хотшсэдэв 2-хотш
сэдэв 2-хотш
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
 
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шинлекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шин
 
Macro l 16
Macro l 16Macro l 16
Macro l 16
 
мөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүд
мөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүдмөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүд
мөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүд
 
Seminar 5,6
Seminar  5,6Seminar  5,6
Seminar 5,6
 
Lecture 5 6
Lecture 5 6Lecture 5 6
Lecture 5 6
 
Lecture №5,6,7,8
Lecture №5,6,7,8Lecture №5,6,7,8
Lecture №5,6,7,8
 
Rate
RateRate
Rate
 
Мөнгөний зах зээл ба арилжааны банкны үйл ажиллагаа
Мөнгөний зах зээл ба арилжааны банкны үйл ажиллагаа Мөнгөний зах зээл ба арилжааны банкны үйл ажиллагаа
Мөнгөний зах зээл ба арилжааны банкны үйл ажиллагаа
 
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээлБонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл
 
лекц 2, 3
лекц 2, 3лекц 2, 3
лекц 2, 3
 
санхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбсанхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсб
 
Turiin sanhuu l3
Turiin sanhuu l3Turiin sanhuu l3
Turiin sanhuu l3
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
Sbeul8.2019 2020on
Sbeul8.2019  2020onSbeul8.2019  2020on
Sbeul8.2019 2020on
 

Similar to Sbeul12.2019 2020 on

Sbeul10.2019 2020 on
Sbeul10.2019 2020 onSbeul10.2019 2020 on
Sbeul10.2019 2020 onhicheel2020
 
валютын зах зээл
валютын зах зээлвалютын зах зээл
валютын зах зээлlkhmaa
 
Б.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой байлгах арга замууд
Б.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой  байлгах арга замуудБ.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой  байлгах арга замууд
Б.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой байлгах арга замуудbatnasanb
 
Lecture 15
Lecture   15Lecture   15
Lecture 15Tj Crew
 
Лекц 12
Лекц 12Лекц 12
Лекц 12Etugen
 
Олон улсын санхүүгийн асуудал /төлбөрийн баланс-төлбөрийн тэнцэл/, валютын ханш
Олон улсын санхүүгийн асуудал /төлбөрийн баланс-төлбөрийн тэнцэл/, валютын ханшОлон улсын санхүүгийн асуудал /төлбөрийн баланс-төлбөрийн тэнцэл/, валютын ханш
Олон улсын санхүүгийн асуудал /төлбөрийн баланс-төлбөрийн тэнцэл/, валютын ханшAdilbishiin Gelegjamts
 
Macrol16. 2019 2020
Macrol16. 2019  2020Macrol16. 2019  2020
Macrol16. 2019 2020ssuserca5598
 
Lecture.14
Lecture.14Lecture.14
Lecture.14Tj Crew
 
Macrol16..2020 2021
Macrol16..2020  2021Macrol16..2020  2021
Macrol16..2020 2021ssuserca5598
 
Macro.L16 2019 2020
Macro.L16 2019  2020Macro.L16 2019  2020
Macro.L16 2019 2020hicheel2020
 
Econl16 1.2020- 2021on
Econl16 1.2020- 2021onEconl16 1.2020- 2021on
Econl16 1.2020- 2021onhicheel2020
 
гадаад сектор ба худалдааны тэнцэл
гадаад сектор ба худалдааны тэнцэлгадаад сектор ба худалдааны тэнцэл
гадаад сектор ба худалдааны тэнцэлUka Shuree
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1aagiina
 

Similar to Sbeul12.2019 2020 on (20)

Sbeul10.2019 2020 on
Sbeul10.2019 2020 onSbeul10.2019 2020 on
Sbeul10.2019 2020 on
 
валютын зах зээл
валютын зах зээлвалютын зах зээл
валютын зах зээл
 
Б.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой байлгах арга замууд
Б.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой  байлгах арга замуудБ.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой  байлгах арга замууд
Б.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой байлгах арга замууд
 
Lecture 15
Lecture   15Lecture   15
Lecture 15
 
валютийн ханш
валютийн ханшвалютийн ханш
валютийн ханш
 
валютийн ханш
валютийн ханшвалютийн ханш
валютийн ханш
 
Лекц 12
Лекц 12Лекц 12
Лекц 12
 
Олон улсын санхүүгийн асуудал /төлбөрийн баланс-төлбөрийн тэнцэл/, валютын ханш
Олон улсын санхүүгийн асуудал /төлбөрийн баланс-төлбөрийн тэнцэл/, валютын ханшОлон улсын санхүүгийн асуудал /төлбөрийн баланс-төлбөрийн тэнцэл/, валютын ханш
Олон улсын санхүүгийн асуудал /төлбөрийн баланс-төлбөрийн тэнцэл/, валютын ханш
 
15
 15 15
15
 
Macro l 16
Macro l 16Macro l 16
Macro l 16
 
Macrol16. 2019 2020
Macrol16. 2019  2020Macrol16. 2019  2020
Macrol16. 2019 2020
 
Lecture.14
Lecture.14Lecture.14
Lecture.14
 
New microsoft word document
New microsoft word documentNew microsoft word document
New microsoft word document
 
Macrol16..2020 2021
Macrol16..2020  2021Macrol16..2020  2021
Macrol16..2020 2021
 
Chap009 ch
Chap009 chChap009 ch
Chap009 ch
 
Macro.L16 2019 2020
Macro.L16 2019  2020Macro.L16 2019  2020
Macro.L16 2019 2020
 
Econl16 1.2020- 2021on
Econl16 1.2020- 2021onEconl16 1.2020- 2021on
Econl16 1.2020- 2021on
 
гадаад сектор ба худалдааны тэнцэл
гадаад сектор ба худалдааны тэнцэлгадаад сектор ба худалдааны тэнцэл
гадаад сектор ба худалдааны тэнцэл
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Macro l 5
Macro l 5Macro l 5
Macro l 5
 

More from hicheel2020

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

Sbeul12.2019 2020 on

  • 1. ГАДААД ВАЛЮТЫН ХАНШИЙН ЭРСДЭЛ 1. Гадаад валют ба ханш 2. Гадаад валютын ханшийн эрсдэл 3. Гадаад валют арилжаа 4. Гадаад валютын актив ба пассив 5. Зохицуулалт
  • 2. 1. Гадаад валют ба ханш Валютын ханш гэдэг нь нэг орны мөнгөний нэгжийг нөгөө орны мөнгөн нэгжид харьцуулсан харьцаа юм. Энэ нь нэг орны нэгж валютыг нөгөө орны хэдэн нэгж валютаар илэрхийлэгдэхийг харуулдаг хэмжигдэхүүн юм. Жишээ нь: 1USD = 1430 MNT худалдаж авахыг валютын ханш харуулдаг. Үүнийг валютын шууд ханш гэдэг.
  • 3. Төгрөгийн ханш сулрах нь импортоос хамаарсан эдийн засагтай манай улсын хувьд барааны үнийн өсөлт, инфляцийн хөөрөгдлийг авчрах нэг үндсэн нөхцөл болдог. Валют: Монгол улсын үндэсний валют, гадаад валют, улс хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааны төлбөрт хэрэглэгдэж буй тооцооны нэгж, мөнгөжсөн алт болон валютын үнэт зүйлсийг хэлнэ. Валют зохицуулалтын тухай хууль (1994),
  • 4. Үндэсний валют: эргэлтэд байгаа төлбөрийн чадвар бүхий Монгл улсын мөнгөн тэмдэгт- төгрөг, түүгээр илэрхийлэгдсэн бөгөөд олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг үнэт цаас, төлбөрийн хэрэгслийг хэлнэ. Гадаад валют: эргэлтэд байгаа төлбөрийн чадвар бүхий нэг буюу хэд хэдэн гадаад улсын мөнгөн тэмдэгт, тэдгээрээр илэрхийлэгдсэн бөгөөд олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг үнэт цаас, төлбөрийн хэрэгслийг хэлнэ.
  • 5. Монгол улсын валютын зах, ханш: Эрх бүхий банк, бирж, брокерийн компаниас эрэлт нийлүүлэлтийн үндсэн дээр хийж байгаа валютын арилжааны үйл ажиллагааг Монгол улсын валютын зах гэнэ. Монгол банк төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг зах зээлийн ханшид үндэслэн тус улсын гадаад худалдаанд зонхилон хэрэглэж байгаа тогтвортой ханш бүхий чөлөөтэй хөрвөдөг аль нэг гадаад валютын тухайн үеийн ханштай жишин тогтоож нийтэд зарлана.
  • 6. Валютын ханшид нөлөө үзүүлэгч хүчин зүйлс Зах зээл дээр валютын ханш тухайн валютын эрэлт нийлүүлэлтээр тодорхойлогддог боловч эдийн засгийн болон бусад зүйлүүд валютын ханшинд нөлөөлдөг. Эдийн засгийн онолын үүднээс валютын ханшид дараах хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнд: • Гадаад, дотоодын мөнгөний нийлүүлэлтийн харьцааны өөрчлөлт
  • 7. • Гадаад, дотоодын бодит үйлдвэрлэлийн харьцааны өөрчлөлт • Гадаадын ба дотоодын хүлээгдэж буй инфляцийн хувь өөрчлөгдөх • Гадаад, дотоодын ботид зээлийн хүүний өөрчлөлт • Урсгал тооцоо • Капитал тооцоо • Хөрвөх чадвар
  • 8. Дээрх онолын хүчин зүйлээс гадна бусад хүчин зүйлүүд валютын ханшинд нөлөөлдөг байна. Үүнд: • Гадаад валютын нөөцийн өөрчлөлт • Гадаадын шууд хөрөнгө оруулалт • Улсын гадаад өр • Сонгуулийн амлалт • Гадаадын зээл тусламж • Дайн • Хүн ам • Гадаадад ажиллаж буй ажилчдын хувийн шилжүүлэг • Валютын ченжүүд гэх мэт.
  • 9. Мөнгөний нийлүүлэлт валютын ханшинд нөлөөлөх нь: Олон улсын түвшинд эргэлдэж буй мөнгөний хэмжээ их байх тусам түүний үнэ цэнэ нь харьцангуй бага буюу хямд байна. Жишээ нь: Гадаадын мөнгөний нийлүүлэлт тогтмол байна гэсэн таамаглал дэвшүүлсэн гэж үзье. Гадаадад зах зээлийн мөнгөний нийлүүлэлт тогтмол байхад манай орны мөнгөний нийлүүлэт өссөн тохиолдолд нийт зах зээл дээрх валютын ханш суларна.
  • 10. Бодит үйлдвэрлэл валютын ханшинд нөлөөлөх нь: Гадаад зах зээлийн бодит үйлдвэрлэл тогтмол гэсэн таамаглал тавъя. Энэ үед манай улсын бодит үйлдвэрлэл өсвөл мөнгөний тооны онолын дагуу дотоод валютын зах зээлийн эрэлтийн гүйлгээ өснө. Энэ нь дотоодын валютын ханшийг шууд чангаруулна. Өөрөөр хэлбэл манай улсын экспортын хэмжээ нэмэгдэх тусам гадаад орнууд бараа бүтээгдэхүүн худалдаж авахын тулд валютын эрэлтийг өсгөх ба манай валютын ханш чангарч ирнэ.
  • 11. Хүлээгдэж буй инфляци валютын ханшинд нөлөөлөх нь: Худалдын авах чадвар нь унах магадлалтай хөрөнгийг хүмүүс гар дээрээ байлгахыг хүсдэггүй. Хэрэв тухайн улсын хэмжээнд бараа бүтээгдэхүүний үнэ өсвөл валютынх нь худалдан авах чадвар буурдаг. Хэрэв хүмүүсийн дотоодын хүлээгдэж буй инфляцийн түвшин өндөр байвал манай орны валютын эрэлт буурна.
  • 12. Зээлийн хүү валютын ханшинд нөлөөлөх нь: Гадаад эдийн засгийн зээлийн хүүний түвшин тогтмол байхад дотоодын зээлийн хүү өсвөл манай валютын эрэлт буурна. Өнөөдрийн мөнгөн нэгжийг гар дээрээ байлган ирээдүйн үнэ цэнээр тоглосноор бий болох ашгийн тодорхой хэсэг нь тухайн мөнгөн нэгжээр илэрхийлэгдсэн хадгаламж, үнэт цаас болон өрийн бичгээс орж ирэх зээлийн хүүгээс тогтдог.
  • 13. Хөрвөх чадвар валютын ханшинд нөлөөлөх нь: Аливаа эдийн засгийн багтаамжаас шалтгаалан улс гүрнүүдийн валютын хөрвөх чадвар харилцан адилгүй байдаг. Үүнээс шалтгаалан хөрвөх чадвар сайн валютын эрэлт өндөр байхад хөрвөх чадвар муутай валютын эрэлт бага байдаг.
  • 14. Импортоос хамаарсан эдийн засагтай манай улсын хувьд гадаад валютын хомсдолд үргэлж орж байдаг. Энэхүү хомсдолоос үүдэн дээрхи онолын бус хүчин зүйлс валютын ханшинд их нөлөөлж байна. Монгол Улсад хийгдсэн олонхи судалгаагаар төгрөгийн ханшинд цэвэр экспорт нөлөөлж байна бусад хүчин зүйлс мэдрэмжгүй байна гэсэн дүгнэлт гарсан байдаг.
  • 15. 2.Гадаад валютын ханшийн эрсдэл Сүүлийн жилүүдэд санхүүгийн байгууллага харилцагчийн хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс гадаад валютаар зээл олгох, хадгаламж татах, гадаад валют арилжаанд оролцох мөн гадаадад шууд хөрөнгө оруулалт хийх болсон. Энэ тохиолдолд гадаад валютын ханш хэлбэлзсэнээс санхүүгийн байгууллагын хүлээх алдагдлыг гадаад валютын ханшийн эрсдэл гэнэ.
  • 16. Зарим банкууд орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, харилцагчиддаа бүрэн төгс үйлчилгээг үзүүлэх зорилгоор валют арилжааны үйл ажиллагаанд оролцдог боловч энэ талаар хуримтлуулсан мэдлэг, дадлага туршлага бага, холбогдох эрсдэлийг урьдчилан тооцох чадвар дутмаг байснаас алдагдал хүлээсээр байна. Гадаад валютын ханшийн эрсдэл гэдэг нь гадаад валютын нээлттэй позицитой байхад ханшийн өөрчлөлтөөс хүлээх алдагдлыг хэлнэ.
  • 17. Ямар тохиолдолд гадаад валютын ханшийн эрсдэлд өртөх вэ? • Гадаад валютын нээлттэй позицтой бол • Гадаад валютын форвард позицтой бол • Гадаад валютын арилжаанд оролцож байгаа тохиолдолд гадаад валютын ханш өөрчлөгдөхөд гадаад валютын ханшийн эрсдэлд өртөнө. Гадаад валютын спот зах: Гадаад валютын арилжааг ажлын 2 хоногийн дотор төлбөрийг төлж гадаад валютыг хүлээн авч байгаа зах.
  • 18. Гадаад валютын форвард зах: Гадаад валютын арилжааг ажлын 2-оос дээш хоногийн хугацаанд төлбөрийг төлж гадаад валютыг хүлээн авч байгаа зах. Гадаад валютын эрсдэлд өртөх цэвэр хэмжээ Гадаад валютын ханшийн эрсэлд өртөх хэмжээг гадаад валютын актив, пассивын зөрүүн дээр цэвэр худалдан авалтыг нэмж тооцно. Дээрх валютыг ханш тус бүрийн хувьд хийнэ. Нийт гадаад валютын эрсдэлд өртөх хэмжээг ханш тус бүрээр тооцсон хэмжээнүүдийг нэмж тооцно.
  • 19. Net exposure = (FXA - FXL) + (FXBougth - FXSold) Энд: Net exposure = Цэвэр эрсдэлд өртөх хэмжээ FXA = Гадад валютын актив FXL = Гадаад валютаарх өр төлбөр FXBougth = Худалдан авсан гадаад валют FXSold = Зарсан гадаад валют Жишээ: Санхүүгийн зуучлагчийн тайлан тэнцэлд 100,0 мянган долларын хадгаламж, 70,0 долларын зээл, бэлнээр 20,0 мянган доллар байсан ба тухайн өдөр 10,0 мянган доллар худалдан авч,5,0 мянган доллар зарсан бол цэвэр эрсдэлд өртөх хэмжээ хэд вэ?
  • 20. Net exposure = (70.0 + 20.0 – 100.0) + (10.0 - 5.0) = - 5.0 мянган доллар. Хэрэв долларын төгрөгтэй харьцах ханш өсөж байгаа бол банк ханшийн өөрчлөлтөөс алдагдал хүлээнэ. Ханшийн өөрчлөлтөөс алдагдал хүлээхгүйн тулд цэвэр эрсдэлд өртөх хэмжээг 0 болгох хэрэгтэй. Үүний тулд нэмж 5,0 мянган доллар худалдан авч болох юм. Энэ үед ханшийн өөрчлөлтөөс санхүүгийн зуучлагч алдагдал хүлээхгүй. Net exposure = (70.0 +20.0-100.0) + (15.0-5.0) = 0
  • 21. Гадаад валют арилжааны ашиг, алдагдал Ханшийн зөрүүнээс ашиг олохын тулд тухайн банк тухайн валютын нээлттэй позицийн хэмжээ ихтэй байх хэрэгтэй. Мөн ханшийн таамаглалыг зөв хийх нь чухал. Хэрэв ханшийн таамаглал бодит байдалтай ойролцоо байвал таамагласан ашгаа олох боломжтой юм. FX gain(loss) = Net exposure x FX Rate Энд: FX gain(loss) = Гадаад валютын арилжааны ашиг алдагдал Net exposure = Цэвэр эрсдэлд өртөх хэмжээ FX rate = Гадаад валютын ханшийн өөрчлөлт
  • 22. Жишээ: Санхүүгийн зуучлагч 100,0 паунд худалдан авах спот хэлцэл хийсэн бөгөөд тухайн үеийн паундын төгрөгтэй харьцах ханш 2330 байсан. Санхүүгийн менежер валютын ханшийг өснө гэж таамаглаж байсан бөгөөд 7 хоногийн дараа валютын ханш 2342 болсон бөгөөд 100,0 паундаа зарна гэвэл гадаад валютын арилжаанаас олох ашиг алдагдлыг тооц. FX gain(loss) = 100,0 х (2342 - 2330) = 1,200,0 мянган төгрөг Ханш өссөн тохиолдолд валют арилжаанаас 1,2 сая төгрөгийн ашиг олно.
  • 23. Харин ханш буурч 2321 болсон бол гадаад валютын арилжаанаас олох ашиг алдагдалыг тооцож үзье. FX gain(loss) = 100,0 х (2321- 2330) = - 900,0 мянган төгрөг Ханш буурсан тохиолдолд санхүүгийн зуучлагч 900,0 төгрөгийн алдагдал хүлээхээр байна.
  • 24. 3.Гадаад валют арилжаа Forex нь гадаад валютын арилжааны зах бөгөөд зах бөгөөд үндсэндээ 4 том бирж дээр төвлөрөн 7 хоногийн ажлын өдрүүдэд хоногийн 24 цагаар ажиллаж байдаг. Эдгээр биржүүд нь Их Британийн Лондон, АНУ-ын Нью-Иорк, Австралийн Сидней, Японы Токио хотуудад байрладаг бөгөөд тус бүр өглөөний 8 цагаас оройн 17 цаг хүртэл ажилладаг ба бүгд сүлжээгээр холбоотой байдаг тул хоногийн 24 цагийн алинд ч арилжааны үйл явц тасалддаггүй байна.
  • 25. Өөрөөр хэлбэл Лондонгийн бирж хаахад Нью- Иоркийн бирж дээр арилжаа явагдана. Нью-Иоркийн бирж хаангуут Сиднейгийн бирж дээр арилжаа үргэлжлэх гэх мэтээр тасралтгүй явагддаг. 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 London New York Sydney Tokyo
  • 26. Эндээс ашиг олох гол зарчим нь ямар нэгэн валют, үнэт цаасыг хямд байхад нь худалдаж авах буюу үнэтэй байхад нь зарах замаар ханшийн зөрүүнээс ашиг олох юм. Энэхүү арилжаа нь эхэндээ зөвхөн томоохон банк болон брокеруудын дунд явагддаг байсан бол одоо хувь хүмүүс ч гэсэн брокерын компаниудаар дамжуулан оролцох боломжтой болсон байна.
  • 27. Гадаад валют арилжаанд оролцдог үндсэн шалтгаанууд: 1. Олон улсын төлбөр тооцоог гүйцэтгэхийн тулд 2. Гадаадын шууд хөрөнгө оруулалт хийхийн тулд буюу гадаадын компанийн гаргасан үнэт цаас худалдан авахын тулд 3. Санхүүгийн байгууллага ханшийн эрсдэлээс хамгаалах хедж хийхийн тулд 4. Спекуляци буюу ханшийн зөрүүнээс ашиг олохын тулд гадаад валют арилжаанд оролцдог.
  • 28. 4.Гадаад валютын актив ба пассив Ханшийн эрсдэлд өртөх шалтгааны нэг нь гадаад валютын актив пассивын зөрүүтэй байх. Харилцагчийн шаардлагыг биелүүлэх, гадаад цар хүрээгээ нэмэгдүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх шалтгааны улмаас санхүүгийн зуучлагчид нь ямар нэг хэмжээгээр гадаад валютын актив, пассивтай байдаг. Гадаад валютын актив, пассивын зөрүү их байх тусам ханшийн өөрчлөлтөөс үүсэх, ашиг алдагдлын хэмжээ их байна.
  • 29. Алдагдлаа бууруулахын тулд гадаад валютын актив, пассивын зөрүүг бууруулах, бүр тэг болгох хэрэгтэй. Гэвч бодит байдал дээр энэ хоёр үзүүлэлт тэнцдэггүй. Гадаадын хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл Гадаадын хөрөнгө оруулалтын өгөөж нь орлого зардлын зөрүү болон ханшийн өөрчлөлтийн хэмжээнээс шалтгаалдаг. Ханшийн өөрчлөлт нь санхүүгийн зуучлагчийн үйл ажиллагаанаас хамааралгүйгээр өөрчлөгддөг.
  • 30. Энд: K - Зээлийн өгөөж Loan = Зээлийн төлбөр Interest = Хүүний төлбөр St = Зээл олгох үеийн валютын спот ханш St+1 = Зээл төлөгдөх үеийн валютын спот ханш Жишээ: Санхүүгийн зуучлагч нь 1 жилийн хугацаатай, 13% - ийн хүүтэй, 10,000 долларын зээл олгосон. Тухайн үеийн спот ханш 1420 байсан бол гадаад валютын зээлийн өгөөжийг тооц.
  • 31. Ханш өөрчлөгдөөгүй тохиолдолд Зээлийн хэмжээ: 1420 = 10,000$ x 1420₮/$= 14,200,000 ₮ Нэг жилийн дараах хүү болон үндсэн төлбөрийн хэмжээ: 10,000 $ x (1+ 0.13) x1420₮/$=16,046,000 ₮ Зээлийн бодит өгөөж:
  • 32. Ханш буурч 1415 болсон бол Нэг жилийн дараах хүү болон үндсэн төлбөрийн хэмжээ: 10,000 $ x (1 + 0.13) x 1415₮/$ = 15,989,500 ₮ Ханшийн өөрчлөлтөөс хүлээх алдагдал = = 11,300$ x (1415-1420) = -56,500₮ Зээлийн өгөөж:
  • 33. Ханш өсч 1425 болсон бол Нэг жилийн дараах хүү болон үндсэн төлбөрийн хэмжээ: 10,000 $ x (1+0.13) x 1425₮/$ =16,102,500 ₮ Ханшийн өөрчлөлтөөс хүлээх алдагдал = 11,300$ x (1425 -1420) = 56,500₮ Зээлийн өгөөж:
  • 34. Ханш буурсан тохиолдолд санхүүгийн зуучлагчийн гадаад валютаар хийсэн хөрөнгө оруулалтын өгөөж буурч байна. Ханш өссөн тохиолдолд санхүүгийн зуучлагчийн гадаад валютаар хийсэн хөрөнгө оруулалтын өгөөж өсч байна. Эдгээр тооцооллыг мөн гадаад валютын өр төлбөрийн хувьд хийх боломжтой.
  • 35. Гадаад валютын өр төлбөрийн хувьд ханш өссөнөөр эх үүсвэрт төлөх өртөг нэмэгдэх ба ханш буурсан тохиолдолд санхүүгийн зуучлагчид ашигтай буюу төлөх өртгийн хэмжээ буурах юм. Ханшийн эрсдэлд хамгаалах хедж хийх Ханшийн эрсдэлээс хамгаалах хеджийг тэнцлийн болон тэнцлийн гадуурх гадаад валютын хувьд хийж болно. Тэнцлийн хедж нь хүүний эрсдэлээс хамгаалах зорилгоор жигнэсэн дундаж хугацааны зөрүүг бууруулах арга хэмжээ авна
  • 36. Тэнцлийн гадуурх хедж нь форвард, фьючерс, опционы гэрээ хэлцлийг ашиглан хийх боломжтой. Дээрх жишээн дээр ханш буурснаас санхүүгийн зуучлагч алдагдал хүлээж байсан. Энэ алдагдлыг бууруулахын тулд зээлийн үндсэн төлбөр болон хүүний орлогыг өнөөдрийн тохиролцож буй форвард валютын ханшаар ирээдүйд зарах нөхцөлтэй форвард гэрээг байгуулж болно.
  • 37. Өнөөдрийн ханшаар долларын зээлийн хүлээгдэж буй орлогыг зарснаар санхүүгийн байгууллага нь ирээдүйн спот ханшийн тодорхойгүй байдлыг багасгана. Санхүүгийн зуучлагч 1 жилийн хугацаатай долларын зээлийн үндсэн болон хүүний төлбөрийн хэмжээтэй долларыг зарах форвард гэрээ хийснээр гадаад валютын эрсдэлээс зайлсхийж буй арилжааг авч үзье.
  • 38. Жишээ: Дээрх жишээнээс харахад нэг жилийн дараа хүлээгдэж буй зээл болон хүүний төлбөрийн хэмжээ 11,300 доллар, тухайн үеийн спот ханш 1420 байсан. Ирээдүйд ханш буурна гэж таамаглаж байгаа бөгөөд 1 жилийн дараа 11,300 долларыг 1420 форвард ханшаар зарна гэж үзье. Нэг жилийн дараа хүлээх алдагдал: 11,300 х (1415-1420)= - 56500 ₮ 11,300$- ыг 1420- оор зарж спот зах зээл дээрээс 1415-аар 11,300$ -ыг худалдаж авна гэвэл Нэг жилийн дараах форвард арилжааны ашиг 11300 х (1420- 1415) = 56500 Валют арилжааны цэвэр ашиг алдагдал: 56500 -56500 = 0 буюу ханшийн бууралтаас Форвард гэрээ ашиглан хамгаалж, хедж хийж чадлаа.