SlideShare a Scribd company logo
1 of 9
Download to read offline
1.1 Эдийн засгийн тэнцвэр
1.1.1 Эдийн засгийн тэнцвэрийг тодорхойлох
Бид өмнөх бүлгүүдэд нийт эрэлтийг бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад
зориулахаар төлөвлөсөн нийт зардал, харин нийт нийлүүлэлтийг бодит зардал гэж тус тус
тодорхойлсон билээ. Тэгвэл макроэдийн засгийн тэнцвэр нь нийт эрэлт, нийт нийлүүлэлт
хоёр тоо хэмжээний хувьд хоорондоо тэнцсэн тохиолдолд хангагддаг. Ийм учраас
макроэдийн засгийн тэнцвэр хангагдсанаар хэрэглэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ
худалдан авахаар төлөвлөсөн зардал, бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад
бодитойгоор гаргасан зардал хоёр хоорондоо тэнцдэг байна.
Макроэдийн засгийн тэнцвэрийг хангагдах боломжоор нь хүсэл мөрөөдлийн болон бодит
гэж зааглан үзэж болох юм.
Макроэдийн засгийн тэнцвэр хүсэл мөрөөдлийн түвшинд хангагдсан байхын тулд нийт
үйлдвэрлэл боломжит түвшиндээ хүрч дараах нөхцөлүүд бүрдсэн байх учиртай. Үүнд:
1. Бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл тус бүрийн хувьд эрэлт, нийлүүлэлтийн тоо
хэмжээ нь хоорондоо тэнцэж, илүүдэл, хомсдолгүй болсон байх
2. Хөдөлмөрийн, бүтээгдэхүүний, санхүүгийн, хүчин зүйлийн гээд бүх төрлийн зах
зээл дээр тэцвэр хангагдаж, улмаар хоорондоо баланслагдсан байх
3. Үйлдвэрлэлийн материаллаг болон санхүүгийн нөөцүүдийн хооронд тэнцвэр
хангагдсан байх
Чухамхүү эдгээр нөхцөл хангагдаж гэмээ нь нийт эдийн засгийн хэмжээнд бүтээгдэхүүн,
үйлчилгээний илүүдэл, хомсдолын аль аль нь байхгүй болж, улмаар нийт хэрэглэгч,
үйлдвэрлэгчдийн эрх ашиг хоорондоо давхцах учраас эдийн засгийн хязгаарлагдмал,
ховорхон нөөцийг нэн тэргүүний хэрэгцээт зүйлд ашигтай зарцуулж,тухайн цаг хугацаанд
нийгмийн нийт хэрэгцээг хангах бололцоо бүрддэг байна. Гэхдээ ийм идеал нөхцөл
байдал бодит амьдрал дээр бараг байдаггүй учир түүнийг онолын загвар гэж нэрлэж
болно.
Цаг хугацааны тухайлсан зурваст байгаа макроэдийн засгийн төлөв байдал нь эдийн
засгийн ерөнхий тэнцвэрийн бодит төлөвийг илэрхийлдэг. Макроэдийн засгийн
тэнцвэрийн бодит байдал нь мөрөөдлийн түвшинтэй заавал дүйцэж байх албагүй.
Тэнцвэрийн энэхүү хоёр түвшнийг хооронд нь ойртуулах нь төрийн макроэдийн засгийн
бодлогын зорилго байх учиртай.
Макроэдийн засгийн тэнцвэрийг нийт эрэлтийн болон нийт нийлүүлэлтийн муруйнуудыг
ашиглан графикаар дүрслэн үзүүлж болдог. Өөрөөр хэлбэл нийт эрэлтийн муруй нийт
нийлүүлэлтийн муруйтай огтлолцох тэр цэг дээр эдийн засгийн ерөнхий тэнцвэр
хангагддаг байна. Энэхүү цэгт харгалзах үнэ, гарцын хэмжээг тэнцвэрийн үнийн ерөнхий
түвшин, тэнцвэрийн үйлдвэрлэлийн хэмжээ гэж тус тус нэрлэдэг. Гэхдээ нийт
нийлүүлэлтийн муруй нь гурван өөр хэрчмээс бүрддэг учир эдийн засгийн тэнцвэрийн
мөн гурван хэв маяг байдаг.
Хэт богино хугацаан дахь макроэдийн засгийн тэнцвэр. Хэт богино хугацааны
нийлүүлэлтийн муруйг хэвтээ тэнхлэгтэй параллель шулуунаар, харин нийт эрэлтийг
сөрөг налалт бүхий муруйгаар тус тус дүрслэн үзүүлдэг талаар өмнө өгүүлсэн билээ. Ийм
учраас хэт богино хугацааны тэнцвэр нь Зураг 2.8-д харуулсан шиг хэлбэртэй байна.
Зураг 2.1Хэт богино хугацаан дахь макроэдийн засгийн тэнцвэр
𝑃𝑒- Тэнцвэрийн үнийн ерөнхий түвшин
Е- Тэнцвэрийн цэг
𝑄 𝑒- Тэнцвэрийн үйлдвэрлэлийн түвшин
Энэхүү тэнцвэр нь эдийн засаг уналтын байдалд байх үеийг харуулдаг. Иймд Е цэг дээр
тэнцвэр хангагдаж байгаа хэдий ч ажилгүйдлийн түвшин өндөр байхын сацуу
үйлдвэрлэлийн хүчин чадал ч бас дутуу ашиглагдаж байдаг учраас хэт богино хугацаанд
үйлдвэрлэлийн бодит түвшин боломжит түвшнээсээ хамаагүй доогуур байдаг. Иймд
төрийн зохицуулалтыг зах зээлийн өөрийнх нь дотоод зохицуулалттай зөв хослуулах
замаар хэт богино хугацааны тэнцвэрийг бодлоготойгоор эвдэж, улмаар түүнийг идеал
түвшин рүү ойртуулахад төрийн эдийн засгийн бодлого чиглэгдэх учиртай.
Дж. М. Кейнс өнгөрсөн зууны 20,30- аад оны заагт аж ахуйн капиталист системийг бүхэлд
нь хамарсан эдийн засгийн хямралын учир шалтгааныг судлан үзээд нийт эрэлтийн
доогуур түвшин нь эдийн засгийн өсөлтийг хазаарлах учир үйлдвэрлэлийн боломжит
түвшнээс доогуур түвшинд тэнцвэр тогтож болдог гэдгийг нотлоод тэнцвэрт
үйлдвэрлэлийн хэмжээ зөвхөн нийт төлөвлөгдсөн зардлаас , өөрөөр хэлбэл нийт эрэлтээс
хамаардаг гэж үзсэн байна. Ийм учраас гарцын хэмжээнд нийт төлөвлөгдсөн зардалд
гарсан өөрчлөлтийн үзүүлэх нөлөөллийг мультипликатор буюу үржүүлэгч хэмээх
ойлголтын тусламжтайгаар тайлбарласан байдаг юм.
Мультипликатор буюу үржүүлэгч нь нийт төлөвлөгдсөн зардлын бүрдэл хэсгүүдийн аль
нэг нь нэг төгрөгөөр өөрчлөгдөхөд тэнцвэрт гарцын хэмжээ ямар хэмжээгээр
өөрчлөгдөхийг харуулдаг.
Кейнсийн тодорхойлсоноор төлөвлөсөн зардал нэг нэгжээр өөрчлөгдөхөд тэнцвэрт
үйлдвэрлэл нь мультипликаторын нөлөөгөөр түүнээс илүү хэмжээгээр өөрчлөгддөг байна.
Энэ нь дараах хоёр үндсэн шалтгаантай холбоотой аж. Үүнд:
1. Эдийн засгийг бүхэлд нь аваад үзвэл нэг субъектын зардал нөгөөгийн орлого болох
зэргээр орлого, зарлагын урсгал тасралтгүй явагдаж байдаг. Иймд зардалд гарсан
өчүүхэн төдий өөрчлөлт нь тогтмол ус руу чулуу шидэхэд анх үүссэн нэг цагираг
араасаа олон цагиргийг үүсгэдэг шиг тэнцвэрийн гарцыг ихээхэн хэмжээгээр
өөрчилдөг байна.
2. Орлогын өөрчлөлт нь ахиу хэрэглэх болон ахиу хадгалах хандлагын харьцаагаар
хэрэглээ болон хадгаламжийг өөрчилдөг.
Хэрэглээний зардал (C), хөрөнгө оруулалтын зардал (I), улсын худалдан авалтын
зардал(G) гэсэн нийт төлөвлөсөн зардлын бүрдэл хэсгүүдийн мультипликаторыг дараах
томъёогоор тооцож болдог байна:
М= 1/ (1- MPC)= 1/ MPS
Харин тухайн эдийн засаг нээлттэй гэж үзвэл мультипликаторын дээрх томъёо дараах
байдлаар өөрчлөгддөг аж:
М= 1/ (1- MPC+ m)
m = ∆𝐼𝑀 /
m - Ахиу импортлох хандлага
- Импортын өөрчлөлт
∆𝑌- Тэнцвэрийн үйлдвэрлэлийн өөрчлөлт
Богино хугацаан дахь макроэдийн засгийн тэнцвэр. Богино хугацаанд үйлдвэрлэлийн
дутуу ашиглагдаж байгаа нөөцийг дайчилахаас гадна ашиглагдаж байгаа хувьсах хүчин
зүйлийн тоо хэмжээг өөрчлөх замаар гарцын түвшинд нөлөөлөх бололцоотой байдаг.
Тухайлбал, эдийн засагт сэргэлт ажиглагдаж эхлэхэд пүүсүүд үйлдвэрлэлээ нэмэгдүүлдэг
бөгөөд энэ нь хүчин зүйлсийн эрэлтийг, улмаар үнийг өсгөдөг. Ийм учраас богино
хугацаанд нийт эрэлт өсөхөд үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх боловч үнийн ерөнхий
түвшин мөн өсөх хандлагатай байдаг аж.
Зураг 2.2Богино хугацаан дахь макроэдийн засгийн тэнцвэр
Харин нийт эрэлт буурахад түүнийг дагаад үнийн ерөнхий түвшин буурах ёстой. Гэвч
бодит байдал дээр үнийн бууралт нь өсөлтөөсөө харьцангуй удаан явагддаг. Үүнийг
храповикын нөлөө гэж нэрлэдэг ажээ.
Богино хугацааны тэнцвэрийн үе дэх үйлдвэрлэлийн хэмжээ хэт богино хугацааныхаас
илүү боловч боломжит түвшнээсээ доогуур байдаг.
Урт хугацааны макроэдийн засгийн тэнцвэр. Урт хугацаанд үйлдвэрлэлийн нөөцийг
бүрэн дайчлах замаар эдийн засаг бүрэн ажил эрхлэлтийн түвшинд үйл ажиллагаагаа
явуулах боломжтой хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл, урт хугацаанд үйлдвэрлэлийн хэмжээ
боломжит түвшиндээ хүрдэг байна. Ийм учраас урт хугацаанд нийлүүлэлтийн муруйг
босоо тэнхлэгтэй параллель шулуунаар дүрсэлдэг. Урт хугацаан дахь макроэдийн засгийн
тэнцвэрийг Зураг –2.10-д харуулав.
Зураг 2.3 Урт хугацаан дахь макроэдийн засгийн тэнцвэр
Зөвхөн урт хугацаанд л өмнө өгүүлсэн идеал нөхцөл бүрдэж, үйлдвэрлэлийн хэмжээ
боломжит түвшиндээ хүрэх боломжтой байдаг ажээ. Ийм ч учраас төрийн эдийн засгийн
бодлогын эцсийн зорилго тэнцвэрийн энэхүү түвшнийг байнга хангаж байхад оршдог.
1.1.2 Тэнцвэрийн өөрчлөлт
Цаг хугацааны ямарч зурвас үед аваад үзсэн эдийн засаг тэнцвэрийн байдалд оршдог.
Гэхдээ хэргийн учир нь ямар хэв маягийн тэнцвэр байна вэ? гэдэгт л байгаа юм. Ийм
учраас эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн төрийн эдийн засгийн бодлогын арга
хэрэгсэлүүд нь макроэдийн засгийн тэнцвэрийн тухайн хэв маягийн онцлогийг тусгасан
байх учиртай.
Эдийн засгийн тэнцвэрт байдлыг төрөөс чиглэсэн зорилготойгоор жолоодохын тулд түүнд
нөлөөлдөг хүчин зүйлсийг танин мэдэж, улмаар тэдгээрийг зохицуулах шаардлагатай
болдог.
Макроэдийн засгийн тэнцвэр нь нийт эрэлт, нийт нийлүүлэлтийн муруйнуудын
огтлолцолоор тодорхойлогддог болохоор тэдгээрийн өөрчлөлт нь эдийн засгийн тэнцвэрт
нөлөөлдөг байна. Иймд энэхүү нөлөөлөл нь нийт эрэлт болон нийт нийлүүлэлтийн үнийн
бус хүчин зүйлсээр дамжин хэрэгждэг аж.
Макроэдийн засгийн тэнцвэрт нийт эрэлтийн өөрчлөлтийн үзүүлэх нөлөөлөл.Нийт
эрэлтийн өөрчлөлт нь түүнд нөлөөлдөг үнийн бус хүчин зүйлсээс хамаардаг тухай өмнө
өгүүлсэн билээ.
Нийт нийлүүлэлт хэвээр байхад нийт эрэлтийн үнийн бус хүчин зүйлс өөрчлөгдөхөд нийт
эрэлтийн муруйн байршил мөн дагаж өөрчлөгдөх учир шинэ тэнцвэр үүсэх нь тодорхой
байна. Тэгвэл одоо хэрэглэгчдийн орлого, зээлийн хүүгийн хэмжээ, Засгийн газраас
санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн тоо, татвар, татаас, үндэсний валютын ханшны
өөрчлөлт зэрэг үнийн бус хүчин зүйлийн өөрчлөлтийн улмаас нийт эрэлтэд гарах эерэг
хийгээд сөрөг өөрчлөлтүүд зах зээлийн ерөнхий тэнцвэрт хэрхэн нөлөөлдгийг дараах
жишээнүүдээр төлөөлүүлэн авч үзье.
Хэрэглэгчдийн бодит орлогын өөрчлөлт нь нийт эрэлтэд нөлөөлдөг нэг гол үнийн бус
хүчин зүйл билээ. Тэгвэл хүүхэд бүрт сар бүр 10000¥- ийн мөнгөн тэтгэмж олгох тухай
шийдвэр УИХ-аас гарлаа гэж бодъё.
Эхлээд эдийн засаг хэт богино хугацааны тэнцвэрт байна гээд төсөөлцгөөе. Үүнийг Зураг
2. 11-д Е үсгээр тэмдэглэв.
Одоо хүүхэд бүрт сар бүр 10000¥ олгох шийдвэр гараад хэрэгжиж эхэллээ гэж үзье. Нийт
нийлүүлэлт өөрчлөгдөөгүй байхад ийм арга хэмжээг авч хэрэгжүүлсэнээр нийт өрхийн
бодит орлого өсч, улмаар нийт эрэлт нэмэгдэх учир нийт эрэлтийн муруй баруун дээш
𝐴𝐷1 байрлалд шилжиж, 𝐸1 цэгт шинэ тэнцвэр үүсч байна.
Зураг 2.4 Хэт богино хугацааны тэнцвэрийн өөрчлөлт
Гэхдээ зураг 2. 11- ээс харахад тэнцвэрийн шинэ цэг дээр үнийн ерөнхий түвшин өсөөгүй
атлаа гарцын хэмжээ нэмэгдсэн болох нь харагдаж байна. Үийн ерөнхий түвшин өсөхгүй
байгаа нь хэт богино хугацаанд эдийн засаг зөвхөн өөрт байгаа нөөцөө дайчлах замаар
гарцыг нэмэгдүүлэх бололцоотой байдаг учраас үйлдвэрлэлийн нөөцийн хэрэглээ өсөхөд
нэмэгдэл зардал гардаггүйтэй холбоотой юм. Тэгвэл нийт нийлүүлэлт хэвээр байхад нийт
эрэлт буурвал ямар байдал үүсэхийг дараах жишээн дээр авч үзье.
Засгийн газраас хүн амын орлогын албан татварын хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж
гэж бодъё. Энэ нь мэдээж хүн амын гар дээр үлдэх цэвэр орлогыг багасгах учир худалдан
авах чадварыг нь бууруулж таарна. Ингэснээр нийт эрэлт багасах учир муруй нь анхны
байрлалтайгаа паралелиар зүүн доош шилжин 𝐴𝐷2 байрлалд очих учир 𝐸2 цэг дээр шинэ
тэнцвэр үүсч байгаа нь Зураг 2.11 - ээс харагдаж байна. Гэхдээ гарцын хэмжээ хорогдсон
мөртлөө үнийн ерөнхий түвшин хэвээр хадгалагдан үлдэж байна.
Ийнхүү хэт богино хугацаанд нийт нийлүүлэлт тогтмол байхад нийт эрэлтийг өөрчлөхөд
зөвхөн тэнцвэрт гарцын хэмжээ өөрчлөгддөж, харин тэнцвэрийн үнийн ерөнхий түвшин
хэвээр хадгалагдан үлддэг байна. Ийм учраас Кейнс эдийн засгийн уналтын үед төр
өөрийн зарлагыг нэмэгдүүлэх замаар нийт эрэлтийг урамшуулан үнийг өсгөлгүйгээр
эдийн засгийн өсөлтийг хангаж чадна хэмээн үзэж байсан юм билээ.
Одоо эдийн засаг урт хугацааны тэнцвэрт байх үед нийт эрэлтэд гарсан өөрчлөлт ямар үр
дүнд хүргэдгийг Зураг 2. 12 дээр харцгаая.
Зураг 2.5Урт хугацааны тэнцвэрийн өөрчлөлт
Зургаас харахад анх Е цэг дээр тэнцвэр хангагдаж байсан байна. Гэтэл хэрэглэгчдийн
бодит орлого өссөний улмаас нийт эрэлт нэмэгдэж, муруй нь 𝐴𝐷5 байрлалд шилжин 𝐸5
цэг дээр шинэ тэнцвэр үүссэн байна. Үүний үр дүнд ганцхан тэнцвэрийн үнийн ерөнхий
түвшин л өсч, гарцын хэмжээнд ямар ч өөрчлөлт гараагүй болох нь харагдаж байна.
Харин нийт эрэлт буурч E5 цэг дээр шинэ тэнцвэр үүсэхэд гарц өөрчлөгдөлгүйгээр зөвхөн
үнийн ерөнхий түвшин буурч байна.
Урт хугацаанд эдийн засагт дайчлагдаагүй үйлдвэрлэлийн нөөц үлдэхгүй учир
үйлдвэрлэлийн хэмжээ боломжит түвшиндээ хүрч, улмаар нийт эрэлтийг хичнээн ч
өөрчилсөн тэр нь үнийн ерөнхий түвшинд л нөлөөлөхөөс биш, гарцын хэмжээнд ямарч
нөлөө үзүүлдэггүй аж. Энэ нь сонгодог онолчдын үзэл баримтлалтай тохирч байгаа юм.
Ийм учраас сонгодог онол нь урт хугацааны тэнцвэрийг тайлбарлахад илүү тохиромжтой
байдаг.
Макроэдийн засгийн тэнцвэрт нийт нийлүүлэлтийн өөрчлөлтийн үзүүлэх нөлөөлөл.
Нийт нийлүүлэлт нь үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үнийн өөрчлөлт, татвар, татаасын
хэмжээ, хүлээгдэж байгаа ашгийн түвшин зэрэг үнийн бус хүчин зүйлсээс хэрхэн
хамаардаг талаар нийт нийлүүлэлтийн тухай өмнөх бүлэгт авч үзэхдээ дэлгэрэнгүй
өгүүлсэн учраас энэ удаад нийт эрэлт хэвээр байхад нийт нийлүүлэлтэд гарсан
өөрчлөлтүүд нь макроэдийн засгийн тэнцвэрт хэрхэн нөлөөлдөг болохыг тодорхой
жишээгээр төлөөлүүлэн авч үзье. Гэхдээ нийт нийлүүлэлтийн муруй нь 3 өөр хэрчмээс
бүрддэг болохоор нийлүүлэлтэд гарсан өөрчлөлт бүрийг хэрчим тус бүр дээр авч үзэх
болно.
Манай улс үйлдвэрлэлийн зориулалттай машин, тоног төхөөрөмжийн болон нефтийн
бүтээгдэхүүний хэрэгцээгээ үндсэндээ импортоор хангадаг билээ. Гэтэл УИХ- аас :
 Үйлдвэрлэлийн зориулалттай импортын машин, тоног төхөөрөмжийн гаалийн
татварыг одоогийнхоос 2 дахин нэмэгдүүлж 10% болгох,
 Нефтийн бүтээгдэхүүн импортлогч компаниудыг НӨАТ- аас чөлөөлөх гэсэн 2
шийдвэр гаргасан хэмээн төсөөлөөд эдгээр арга хэмжээ тус бүр нь нийт
нийлүүлэлтээр дамжаад макроэдийн засгийн тэнцвэрт хэрхэн нөлөөлөхийг
шинжилцгээе.
Хэт богино хугацаанд эдийн засаг өөрт байгаа нөөцөө дайчлах замаар гарцыг нэмэгдүүлэх
бололцоотой байдаг учраас дээрх арга хэмжээнүүд нь тэнцвэрт нөлөө үзүүлэхгүй. Харин
богино хугацаанд гарах үр дүнг Зураг 2.13- ийн тусламжтайгаар шинжилье.
Үйлдвэрлэлийн зориулалттай машин, тоног төхөөрөмжийн гаалийн татвар нэмэгдсэнээр
үйлдвэрлэлийн зардал өсч, ашиг нь буурах учраас пүүсүүдийн нэг хэсэг нь үйлдвэрлэлээ
хорогдуулж, угийн өртөг зардал өндөртэй байсан нөгөө нэг хэсэг нь үйлдвэрлэлээ
зогсооход хүрнэ.
Зураг 2.6 Богино хугацааны тэнцвэрийн өөрчлөлт
Энэхүү хандлагыг макроэдийн засгийн түвшинд авч үзвэл нийт нийлүүлэлт буурч, улмаар
нийт нийлүүлэлтийн муруй зүүн дээш шилжиж 𝐸1 цэг дээр шинэ тэнцвэр хангагдна.
Үүний үр дүнд үнийн ерөнхий түвшин 𝑃𝑒1 болж өсч байхад гарцын хэмжээ
𝑄 𝑒1 болж буурч байна байна. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний хомсдол үүсч
байгаа учраас үнийн ерөнхий түвшин өсч байна.
Тэгвэл одоо нефтийн бүтээгдэхүүн импортлогчдод үзүүлсэн татварын хөнгөлөлт богино
хугацааны тэнцвэрт хэрхэн нөлөөлөхийг авч үзье. Энэхүү арга хэмжээ нь бензин,
шатахууны үнийг хямдруулах учраас үйлдвэрлэлийн зардлыг мөн хямдруулах нь
ойлгомжтой. Иймд бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ өсгөх пүүсүүдийн сонирхол нэмэгднэ.
Ингэснээр макро түвшинд нийт нийлүүлэлт өсч, түүний муруй баруун доош шилжин
шинэ тэнцвэр үүсдэг байна. Энэхүү зүй тогтолыг Зураг 2.13 дээр харуулсан 𝐸2 цэг дээрх
шинэ тэнцвэр нотолж байна.
Эцэст нь нийт нийлүүлэлтийн эерэг болон сөрөг өөрчлөлтүүд урт хугацааны тэнцвэрт
хэрхэн нөлөөлөхийг дээрх жишээнүүд дээр авч үзье.
Урт хугацаанд үйлдвэрлэлийн бүх хүчин зүйлс хувьсах шинжтэй болдог учраас
үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүхэлд нь өөрчилж, улмаар боломжит гарцын түвшинд
үйлдвэрлэлийг эрхлэх боломжтой байдаг учраас урт хугацааны тэнцвэр Зураг 2.14-д
үзүүлсэн шиг хэлбэртэй байдгийг бид мэднэ.
Үйлдвэрлэлийн зориулалттай машин, тоног төхөөрөмжийн гаалийн татвар өсөхөд пүүсүүд
өндөр бүтээмжтэй шинэ техник худалдан авах сонирхол нь буурч, улмаар техникийн
шинэчлэл хийх боломж нь хумигдах учраас урт хугацааны нийт нийлүүлэлтийн муруй
анхны байрлалтайгаа харьцуулахад дотогш параллелиар шилжиж 𝐸4 цэг дээр шинэ
тэнцвэр хангагдаж байна.
Зураг 2.7Урт хугацааны тэнцвэрийн өөрчлөлт
Ингэснээр тэнцвэрийн үнэ өсч, харин гарцын хэмжээ буурч байна.Үнийн ерөнхий
түвшний энэхүү өсөлт нь нийт эрэлт хэвээр байхад нийт нийлүүлэлт буурахад
бүтээгдэхүүний хомсдол үүсдэгтэй холбоотой юм. Одоо нефтийн бүтээгдэхүүний
татварын хөнгөлөлт урт хугацааны тэнцвэрт хэрхэн нөлөөлөхийг авч үзье.
Нефтийн бүтээгдэхүүнийг НӨАТ- аас чөлөөлсөнөөр үнэ нь хямдрах нь ойлгомжтой.
Ингэснээр үйлдвэрлэлийн зардал хямдарна. Энэ нь ахиухан бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах
зээлд нийлүүлэх пүүсүүдийн сонирхолыг өдөөж өгнө. Ингэснээр пүүсүүд ажиллах цагаа
уртасгах, ашиглаж байгаа үйлдвэрлэлийн хүчин зүйлсийнхээ бүтээмжийг
нэмэгдүүлэх гэсэн хоёр аргын аль нэгийг сонгох буюу тэдгээрийг хослуулан хэрэглэхийг
зорино.
Ажиллах цаг уртаснаар үйлдвэрлэлийн боломжит түвшин нэмэгдэх учраас нийт
нийлүүлэлтийн муруй анхны байрлалтайгаа параллелиар баруун тийн шилжин Зураг 2.14-
д үзүүлсэн шиг 𝐸5 цэг дээр шинэ тэнцвэр хангагдна. Ингэхэд тэнцвэрийн үнэ буурч байгаа
нь харагдаж байна. Энэ нь нийт эрэлт хэвээр байхад нийт нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд
бүтээгдэхүүний илүүдэл үүсдэгтэй холбоотой юм.
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн бүтээмж өсөхөд нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд
гарах зардал хямдардаг учраас мөн дээрхтэй адилхан үр дүн гардаг байна. Ер нь
үйлдвэрлэлийн боломжоо нэмэгдүүлэх энэ боломжийг түлхүү ашигласан пүүсүүд л
өрсөлдөөнд ялагч болон байр сууриа улам бэхжүүлж үлддэг нь зах зээлийн нэг ёсны жам
ажээ.
Урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангахын тулд нийт нийлүүлэлтийн хүчин зүйлийг
ашиглах нь илүү үр дүнд хүргэдгийг сонгодог онол номлодог.
Ийнхүү бид нийт эрэлт болон нийт нийлүүлэлтэд гарсан өөрчлөлт макроэдийн засгийн
тэнцвэрт хэрхэн нөлөөлдгийг тэдгээрийг тус тусад нь авч үзэх замаар тодорхойллоо. Энэ
нь нийт эрэл болон нийт нийлүүлэлтэд гарсан өөрчлөлтийн нийт эдийн засагт үзүүлэх
нөлөөллийн ерөнхий зүй тогтлыг нээн харуулах зорилготой байсан юм. Энэхүү арга зүйг
ашиглаад нийт эрэлт, нийт нийлүүлэлтэд нэгэн зэрэг өөрчлөлт гарвал ямар үр дагаварт
хүргэж болохыг олон хувилбараар шинжлэн тогтоох бүрэн бололцоотой.

More Related Content

What's hot

Econ.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onEcon.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onhicheel2020
 
Econl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onEconl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onhicheel2020
 
Macro.L6 2019- 2020
Macro.L6 2019- 2020Macro.L6 2019- 2020
Macro.L6 2019- 2020hicheel2020
 
Econl13.2020 2021on
Econl13.2020  2021onEconl13.2020  2021on
Econl13.2020 2021onhicheel2020
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтTuru Turuu
 
Econ.l14.2020 2021on
Econ.l14.2020   2021onEcon.l14.2020   2021on
Econ.l14.2020 2021onhicheel2020
 
Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021ssuserca5598
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрJust Burnee
 
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсМэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсJust Burnee
 
MacroL 6. 2019- 2020
MacroL 6. 2019- 2020MacroL 6. 2019- 2020
MacroL 6. 2019- 2020hicheel2020
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...batnasanb
 
Lecture.4
Lecture.4Lecture.4
Lecture.4Tj Crew
 
Лекц 7
Лекц 7Лекц 7
Лекц 7Etugen
 

What's hot (20)

Niit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit ereltNiit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit erelt
 
Econ.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onEcon.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021on
 
Econl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onEconl12. 2020 2021on
Econl12. 2020 2021on
 
Macro.L6 2019- 2020
Macro.L6 2019- 2020Macro.L6 2019- 2020
Macro.L6 2019- 2020
 
Econl13.2020 2021on
Econl13.2020  2021onEconl13.2020  2021on
Econl13.2020 2021on
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
Econ.l14.2020 2021on
Econ.l14.2020   2021onEcon.l14.2020   2021on
Econ.l14.2020 2021on
 
Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
 
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсМэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
 
ECON121-20160513
ECON121-20160513ECON121-20160513
ECON121-20160513
 
Online lecture 5
Online lecture 5Online lecture 5
Online lecture 5
 
MacroL 6. 2019- 2020
MacroL 6. 2019- 2020MacroL 6. 2019- 2020
MacroL 6. 2019- 2020
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
 
Lecture.4
Lecture.4Lecture.4
Lecture.4
 
Лекц 7
Лекц 7Лекц 7
Лекц 7
 
Seminar 9 - 12
Seminar 9 - 12Seminar 9 - 12
Seminar 9 - 12
 
Macrol6.2020 2021
Macrol6.2020  2021Macrol6.2020  2021
Macrol6.2020 2021
 
Economics.s13
Economics.s13Economics.s13
Economics.s13
 

Similar to Macro l 6

Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020hicheel2020
 
Niit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltNiit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltbatsuda
 
MacroлL9. 2019 - 2020
MacroлL9. 2019 - 2020MacroлL9. 2019 - 2020
MacroлL9. 2019 - 2020hicheel2020
 
Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020hicheel2020
 
Macro.l10 2020 2021
Macro.l10 2020  2021Macro.l10 2020  2021
Macro.l10 2020 2021ssuserca5598
 
Микро эдийн засаг-4
Микро эдийн засаг-4Микро эдийн засаг-4
Микро эдийн засаг-4Ikhzasag SEZS
 
EconL8.2020-2021on
EconL8.2020-2021onEconL8.2020-2021on
EconL8.2020-2021onhicheel2020
 
Econl10.2020 2021on
Econl10.2020  2021onEconl10.2020  2021on
Econl10.2020 2021onhicheel2020
 
Б.Цэрэндулам, Б.Пүрэвдаваа-Сангийн бодлогын инфляцид үзүүлэх нөлөө
Б.Цэрэндулам, Б.Пүрэвдаваа-Сангийн бодлогын инфляцид үзүүлэх нөлөөБ.Цэрэндулам, Б.Пүрэвдаваа-Сангийн бодлогын инфляцид үзүүлэх нөлөө
Б.Цэрэндулам, Б.Пүрэвдаваа-Сангийн бодлогын инфляцид үзүүлэх нөлөөerdmiinshuvuu
 
MacroL13.2019-2020
MacroL13.2019-2020MacroL13.2019-2020
MacroL13.2019-2020hicheel2020
 
Lecture 11.2019 2020
Lecture 11.2019 2020Lecture 11.2019 2020
Lecture 11.2019 2020hicheel2020
 
зардлын үржүүлэгч кейнсийн загвар
зардлын үржүүлэгч кейнсийн загварзардлын үржүүлэгч кейнсийн загвар
зардлын үржүүлэгч кейнсийн загварTuru Turuu
 

Similar to Macro l 6 (20)

Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020
 
Macrol9.2020 2021
Macrol9.2020 2021Macrol9.2020 2021
Macrol9.2020 2021
 
Lekts 8
Lekts 8Lekts 8
Lekts 8
 
Niit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltNiit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluulelt
 
Macro l 3
Macro l 3Macro l 3
Macro l 3
 
Macro l 9
Macro l 9Macro l 9
Macro l 9
 
Macro l 8
Macro l 8Macro l 8
Macro l 8
 
Macro l 9
Macro l 9Macro l 9
Macro l 9
 
MacroлL9. 2019 - 2020
MacroлL9. 2019 - 2020MacroлL9. 2019 - 2020
MacroлL9. 2019 - 2020
 
Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020
 
Macro.l10 2020 2021
Macro.l10 2020  2021Macro.l10 2020  2021
Macro.l10 2020 2021
 
Микро эдийн засаг-4
Микро эдийн засаг-4Микро эдийн засаг-4
Микро эдийн засаг-4
 
L3. market e
L3. market eL3. market e
L3. market e
 
EconL8.2020-2021on
EconL8.2020-2021onEconL8.2020-2021on
EconL8.2020-2021on
 
Econl10.2020 2021on
Econl10.2020  2021onEconl10.2020  2021on
Econl10.2020 2021on
 
Б.Цэрэндулам, Б.Пүрэвдаваа-Сангийн бодлогын инфляцид үзүүлэх нөлөө
Б.Цэрэндулам, Б.Пүрэвдаваа-Сангийн бодлогын инфляцид үзүүлэх нөлөөБ.Цэрэндулам, Б.Пүрэвдаваа-Сангийн бодлогын инфляцид үзүүлэх нөлөө
Б.Цэрэндулам, Б.Пүрэвдаваа-Сангийн бодлогын инфляцид үзүүлэх нөлөө
 
MacroL13.2019-2020
MacroL13.2019-2020MacroL13.2019-2020
MacroL13.2019-2020
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
Lecture 11.2019 2020
Lecture 11.2019 2020Lecture 11.2019 2020
Lecture 11.2019 2020
 
зардлын үржүүлэгч кейнсийн загвар
зардлын үржүүлэгч кейнсийн загварзардлын үржүүлэгч кейнсийн загвар
зардлын үржүүлэгч кейнсийн загвар
 

More from hicheel2020

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

Macro l 6

  • 1. 1.1 Эдийн засгийн тэнцвэр 1.1.1 Эдийн засгийн тэнцвэрийг тодорхойлох Бид өмнөх бүлгүүдэд нийт эрэлтийг бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад зориулахаар төлөвлөсөн нийт зардал, харин нийт нийлүүлэлтийг бодит зардал гэж тус тус тодорхойлсон билээ. Тэгвэл макроэдийн засгийн тэнцвэр нь нийт эрэлт, нийт нийлүүлэлт хоёр тоо хэмжээний хувьд хоорондоо тэнцсэн тохиолдолд хангагддаг. Ийм учраас макроэдийн засгийн тэнцвэр хангагдсанаар хэрэглэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахаар төлөвлөсөн зардал, бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад бодитойгоор гаргасан зардал хоёр хоорондоо тэнцдэг байна. Макроэдийн засгийн тэнцвэрийг хангагдах боломжоор нь хүсэл мөрөөдлийн болон бодит гэж зааглан үзэж болох юм. Макроэдийн засгийн тэнцвэр хүсэл мөрөөдлийн түвшинд хангагдсан байхын тулд нийт үйлдвэрлэл боломжит түвшиндээ хүрч дараах нөхцөлүүд бүрдсэн байх учиртай. Үүнд: 1. Бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл тус бүрийн хувьд эрэлт, нийлүүлэлтийн тоо хэмжээ нь хоорондоо тэнцэж, илүүдэл, хомсдолгүй болсон байх 2. Хөдөлмөрийн, бүтээгдэхүүний, санхүүгийн, хүчин зүйлийн гээд бүх төрлийн зах зээл дээр тэцвэр хангагдаж, улмаар хоорондоо баланслагдсан байх 3. Үйлдвэрлэлийн материаллаг болон санхүүгийн нөөцүүдийн хооронд тэнцвэр хангагдсан байх Чухамхүү эдгээр нөхцөл хангагдаж гэмээ нь нийт эдийн засгийн хэмжээнд бүтээгдэхүүн, үйлчилгээний илүүдэл, хомсдолын аль аль нь байхгүй болж, улмаар нийт хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн эрх ашиг хоорондоо давхцах учраас эдийн засгийн хязгаарлагдмал, ховорхон нөөцийг нэн тэргүүний хэрэгцээт зүйлд ашигтай зарцуулж,тухайн цаг хугацаанд нийгмийн нийт хэрэгцээг хангах бололцоо бүрддэг байна. Гэхдээ ийм идеал нөхцөл байдал бодит амьдрал дээр бараг байдаггүй учир түүнийг онолын загвар гэж нэрлэж болно. Цаг хугацааны тухайлсан зурваст байгаа макроэдийн засгийн төлөв байдал нь эдийн засгийн ерөнхий тэнцвэрийн бодит төлөвийг илэрхийлдэг. Макроэдийн засгийн тэнцвэрийн бодит байдал нь мөрөөдлийн түвшинтэй заавал дүйцэж байх албагүй. Тэнцвэрийн энэхүү хоёр түвшнийг хооронд нь ойртуулах нь төрийн макроэдийн засгийн бодлогын зорилго байх учиртай. Макроэдийн засгийн тэнцвэрийг нийт эрэлтийн болон нийт нийлүүлэлтийн муруйнуудыг ашиглан графикаар дүрслэн үзүүлж болдог. Өөрөөр хэлбэл нийт эрэлтийн муруй нийт нийлүүлэлтийн муруйтай огтлолцох тэр цэг дээр эдийн засгийн ерөнхий тэнцвэр хангагддаг байна. Энэхүү цэгт харгалзах үнэ, гарцын хэмжээг тэнцвэрийн үнийн ерөнхий түвшин, тэнцвэрийн үйлдвэрлэлийн хэмжээ гэж тус тус нэрлэдэг. Гэхдээ нийт нийлүүлэлтийн муруй нь гурван өөр хэрчмээс бүрддэг учир эдийн засгийн тэнцвэрийн мөн гурван хэв маяг байдаг. Хэт богино хугацаан дахь макроэдийн засгийн тэнцвэр. Хэт богино хугацааны нийлүүлэлтийн муруйг хэвтээ тэнхлэгтэй параллель шулуунаар, харин нийт эрэлтийг
  • 2. сөрөг налалт бүхий муруйгаар тус тус дүрслэн үзүүлдэг талаар өмнө өгүүлсэн билээ. Ийм учраас хэт богино хугацааны тэнцвэр нь Зураг 2.8-д харуулсан шиг хэлбэртэй байна. Зураг 2.1Хэт богино хугацаан дахь макроэдийн засгийн тэнцвэр 𝑃𝑒- Тэнцвэрийн үнийн ерөнхий түвшин Е- Тэнцвэрийн цэг 𝑄 𝑒- Тэнцвэрийн үйлдвэрлэлийн түвшин Энэхүү тэнцвэр нь эдийн засаг уналтын байдалд байх үеийг харуулдаг. Иймд Е цэг дээр тэнцвэр хангагдаж байгаа хэдий ч ажилгүйдлийн түвшин өндөр байхын сацуу үйлдвэрлэлийн хүчин чадал ч бас дутуу ашиглагдаж байдаг учраас хэт богино хугацаанд үйлдвэрлэлийн бодит түвшин боломжит түвшнээсээ хамаагүй доогуур байдаг. Иймд төрийн зохицуулалтыг зах зээлийн өөрийнх нь дотоод зохицуулалттай зөв хослуулах замаар хэт богино хугацааны тэнцвэрийг бодлоготойгоор эвдэж, улмаар түүнийг идеал түвшин рүү ойртуулахад төрийн эдийн засгийн бодлого чиглэгдэх учиртай. Дж. М. Кейнс өнгөрсөн зууны 20,30- аад оны заагт аж ахуйн капиталист системийг бүхэлд нь хамарсан эдийн засгийн хямралын учир шалтгааныг судлан үзээд нийт эрэлтийн доогуур түвшин нь эдийн засгийн өсөлтийг хазаарлах учир үйлдвэрлэлийн боломжит түвшнээс доогуур түвшинд тэнцвэр тогтож болдог гэдгийг нотлоод тэнцвэрт үйлдвэрлэлийн хэмжээ зөвхөн нийт төлөвлөгдсөн зардлаас , өөрөөр хэлбэл нийт эрэлтээс хамаардаг гэж үзсэн байна. Ийм учраас гарцын хэмжээнд нийт төлөвлөгдсөн зардалд гарсан өөрчлөлтийн үзүүлэх нөлөөллийг мультипликатор буюу үржүүлэгч хэмээх ойлголтын тусламжтайгаар тайлбарласан байдаг юм. Мультипликатор буюу үржүүлэгч нь нийт төлөвлөгдсөн зардлын бүрдэл хэсгүүдийн аль нэг нь нэг төгрөгөөр өөрчлөгдөхөд тэнцвэрт гарцын хэмжээ ямар хэмжээгээр өөрчлөгдөхийг харуулдаг. Кейнсийн тодорхойлсоноор төлөвлөсөн зардал нэг нэгжээр өөрчлөгдөхөд тэнцвэрт үйлдвэрлэл нь мультипликаторын нөлөөгөөр түүнээс илүү хэмжээгээр өөрчлөгддөг байна. Энэ нь дараах хоёр үндсэн шалтгаантай холбоотой аж. Үүнд: 1. Эдийн засгийг бүхэлд нь аваад үзвэл нэг субъектын зардал нөгөөгийн орлого болох зэргээр орлого, зарлагын урсгал тасралтгүй явагдаж байдаг. Иймд зардалд гарсан өчүүхэн төдий өөрчлөлт нь тогтмол ус руу чулуу шидэхэд анх үүссэн нэг цагираг
  • 3. араасаа олон цагиргийг үүсгэдэг шиг тэнцвэрийн гарцыг ихээхэн хэмжээгээр өөрчилдөг байна. 2. Орлогын өөрчлөлт нь ахиу хэрэглэх болон ахиу хадгалах хандлагын харьцаагаар хэрэглээ болон хадгаламжийг өөрчилдөг. Хэрэглээний зардал (C), хөрөнгө оруулалтын зардал (I), улсын худалдан авалтын зардал(G) гэсэн нийт төлөвлөсөн зардлын бүрдэл хэсгүүдийн мультипликаторыг дараах томъёогоор тооцож болдог байна: М= 1/ (1- MPC)= 1/ MPS Харин тухайн эдийн засаг нээлттэй гэж үзвэл мультипликаторын дээрх томъёо дараах байдлаар өөрчлөгддөг аж: М= 1/ (1- MPC+ m) m = ∆𝐼𝑀 / m - Ахиу импортлох хандлага - Импортын өөрчлөлт ∆𝑌- Тэнцвэрийн үйлдвэрлэлийн өөрчлөлт Богино хугацаан дахь макроэдийн засгийн тэнцвэр. Богино хугацаанд үйлдвэрлэлийн дутуу ашиглагдаж байгаа нөөцийг дайчилахаас гадна ашиглагдаж байгаа хувьсах хүчин зүйлийн тоо хэмжээг өөрчлөх замаар гарцын түвшинд нөлөөлөх бололцоотой байдаг. Тухайлбал, эдийн засагт сэргэлт ажиглагдаж эхлэхэд пүүсүүд үйлдвэрлэлээ нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь хүчин зүйлсийн эрэлтийг, улмаар үнийг өсгөдөг. Ийм учраас богино хугацаанд нийт эрэлт өсөхөд үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх боловч үнийн ерөнхий түвшин мөн өсөх хандлагатай байдаг аж. Зураг 2.2Богино хугацаан дахь макроэдийн засгийн тэнцвэр Харин нийт эрэлт буурахад түүнийг дагаад үнийн ерөнхий түвшин буурах ёстой. Гэвч бодит байдал дээр үнийн бууралт нь өсөлтөөсөө харьцангуй удаан явагддаг. Үүнийг храповикын нөлөө гэж нэрлэдэг ажээ. Богино хугацааны тэнцвэрийн үе дэх үйлдвэрлэлийн хэмжээ хэт богино хугацааныхаас илүү боловч боломжит түвшнээсээ доогуур байдаг.
  • 4. Урт хугацааны макроэдийн засгийн тэнцвэр. Урт хугацаанд үйлдвэрлэлийн нөөцийг бүрэн дайчлах замаар эдийн засаг бүрэн ажил эрхлэлтийн түвшинд үйл ажиллагаагаа явуулах боломжтой хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл, урт хугацаанд үйлдвэрлэлийн хэмжээ боломжит түвшиндээ хүрдэг байна. Ийм учраас урт хугацаанд нийлүүлэлтийн муруйг босоо тэнхлэгтэй параллель шулуунаар дүрсэлдэг. Урт хугацаан дахь макроэдийн засгийн тэнцвэрийг Зураг –2.10-д харуулав. Зураг 2.3 Урт хугацаан дахь макроэдийн засгийн тэнцвэр Зөвхөн урт хугацаанд л өмнө өгүүлсэн идеал нөхцөл бүрдэж, үйлдвэрлэлийн хэмжээ боломжит түвшиндээ хүрэх боломжтой байдаг ажээ. Ийм ч учраас төрийн эдийн засгийн бодлогын эцсийн зорилго тэнцвэрийн энэхүү түвшнийг байнга хангаж байхад оршдог. 1.1.2 Тэнцвэрийн өөрчлөлт Цаг хугацааны ямарч зурвас үед аваад үзсэн эдийн засаг тэнцвэрийн байдалд оршдог. Гэхдээ хэргийн учир нь ямар хэв маягийн тэнцвэр байна вэ? гэдэгт л байгаа юм. Ийм учраас эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн төрийн эдийн засгийн бодлогын арга хэрэгсэлүүд нь макроэдийн засгийн тэнцвэрийн тухайн хэв маягийн онцлогийг тусгасан байх учиртай. Эдийн засгийн тэнцвэрт байдлыг төрөөс чиглэсэн зорилготойгоор жолоодохын тулд түүнд нөлөөлдөг хүчин зүйлсийг танин мэдэж, улмаар тэдгээрийг зохицуулах шаардлагатай болдог. Макроэдийн засгийн тэнцвэр нь нийт эрэлт, нийт нийлүүлэлтийн муруйнуудын огтлолцолоор тодорхойлогддог болохоор тэдгээрийн өөрчлөлт нь эдийн засгийн тэнцвэрт нөлөөлдөг байна. Иймд энэхүү нөлөөлөл нь нийт эрэлт болон нийт нийлүүлэлтийн үнийн бус хүчин зүйлсээр дамжин хэрэгждэг аж.
  • 5. Макроэдийн засгийн тэнцвэрт нийт эрэлтийн өөрчлөлтийн үзүүлэх нөлөөлөл.Нийт эрэлтийн өөрчлөлт нь түүнд нөлөөлдөг үнийн бус хүчин зүйлсээс хамаардаг тухай өмнө өгүүлсэн билээ. Нийт нийлүүлэлт хэвээр байхад нийт эрэлтийн үнийн бус хүчин зүйлс өөрчлөгдөхөд нийт эрэлтийн муруйн байршил мөн дагаж өөрчлөгдөх учир шинэ тэнцвэр үүсэх нь тодорхой байна. Тэгвэл одоо хэрэглэгчдийн орлого, зээлийн хүүгийн хэмжээ, Засгийн газраас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн тоо, татвар, татаас, үндэсний валютын ханшны өөрчлөлт зэрэг үнийн бус хүчин зүйлийн өөрчлөлтийн улмаас нийт эрэлтэд гарах эерэг хийгээд сөрөг өөрчлөлтүүд зах зээлийн ерөнхий тэнцвэрт хэрхэн нөлөөлдгийг дараах жишээнүүдээр төлөөлүүлэн авч үзье. Хэрэглэгчдийн бодит орлогын өөрчлөлт нь нийт эрэлтэд нөлөөлдөг нэг гол үнийн бус хүчин зүйл билээ. Тэгвэл хүүхэд бүрт сар бүр 10000¥- ийн мөнгөн тэтгэмж олгох тухай шийдвэр УИХ-аас гарлаа гэж бодъё. Эхлээд эдийн засаг хэт богино хугацааны тэнцвэрт байна гээд төсөөлцгөөе. Үүнийг Зураг 2. 11-д Е үсгээр тэмдэглэв. Одоо хүүхэд бүрт сар бүр 10000¥ олгох шийдвэр гараад хэрэгжиж эхэллээ гэж үзье. Нийт нийлүүлэлт өөрчлөгдөөгүй байхад ийм арга хэмжээг авч хэрэгжүүлсэнээр нийт өрхийн бодит орлого өсч, улмаар нийт эрэлт нэмэгдэх учир нийт эрэлтийн муруй баруун дээш 𝐴𝐷1 байрлалд шилжиж, 𝐸1 цэгт шинэ тэнцвэр үүсч байна. Зураг 2.4 Хэт богино хугацааны тэнцвэрийн өөрчлөлт Гэхдээ зураг 2. 11- ээс харахад тэнцвэрийн шинэ цэг дээр үнийн ерөнхий түвшин өсөөгүй атлаа гарцын хэмжээ нэмэгдсэн болох нь харагдаж байна. Үийн ерөнхий түвшин өсөхгүй байгаа нь хэт богино хугацаанд эдийн засаг зөвхөн өөрт байгаа нөөцөө дайчлах замаар гарцыг нэмэгдүүлэх бололцоотой байдаг учраас үйлдвэрлэлийн нөөцийн хэрэглээ өсөхөд нэмэгдэл зардал гардаггүйтэй холбоотой юм. Тэгвэл нийт нийлүүлэлт хэвээр байхад нийт эрэлт буурвал ямар байдал үүсэхийг дараах жишээн дээр авч үзье.
  • 6. Засгийн газраас хүн амын орлогын албан татварын хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж гэж бодъё. Энэ нь мэдээж хүн амын гар дээр үлдэх цэвэр орлогыг багасгах учир худалдан авах чадварыг нь бууруулж таарна. Ингэснээр нийт эрэлт багасах учир муруй нь анхны байрлалтайгаа паралелиар зүүн доош шилжин 𝐴𝐷2 байрлалд очих учир 𝐸2 цэг дээр шинэ тэнцвэр үүсч байгаа нь Зураг 2.11 - ээс харагдаж байна. Гэхдээ гарцын хэмжээ хорогдсон мөртлөө үнийн ерөнхий түвшин хэвээр хадгалагдан үлдэж байна. Ийнхүү хэт богино хугацаанд нийт нийлүүлэлт тогтмол байхад нийт эрэлтийг өөрчлөхөд зөвхөн тэнцвэрт гарцын хэмжээ өөрчлөгддөж, харин тэнцвэрийн үнийн ерөнхий түвшин хэвээр хадгалагдан үлддэг байна. Ийм учраас Кейнс эдийн засгийн уналтын үед төр өөрийн зарлагыг нэмэгдүүлэх замаар нийт эрэлтийг урамшуулан үнийг өсгөлгүйгээр эдийн засгийн өсөлтийг хангаж чадна хэмээн үзэж байсан юм билээ. Одоо эдийн засаг урт хугацааны тэнцвэрт байх үед нийт эрэлтэд гарсан өөрчлөлт ямар үр дүнд хүргэдгийг Зураг 2. 12 дээр харцгаая. Зураг 2.5Урт хугацааны тэнцвэрийн өөрчлөлт Зургаас харахад анх Е цэг дээр тэнцвэр хангагдаж байсан байна. Гэтэл хэрэглэгчдийн бодит орлого өссөний улмаас нийт эрэлт нэмэгдэж, муруй нь 𝐴𝐷5 байрлалд шилжин 𝐸5 цэг дээр шинэ тэнцвэр үүссэн байна. Үүний үр дүнд ганцхан тэнцвэрийн үнийн ерөнхий түвшин л өсч, гарцын хэмжээнд ямар ч өөрчлөлт гараагүй болох нь харагдаж байна. Харин нийт эрэлт буурч E5 цэг дээр шинэ тэнцвэр үүсэхэд гарц өөрчлөгдөлгүйгээр зөвхөн үнийн ерөнхий түвшин буурч байна. Урт хугацаанд эдийн засагт дайчлагдаагүй үйлдвэрлэлийн нөөц үлдэхгүй учир үйлдвэрлэлийн хэмжээ боломжит түвшиндээ хүрч, улмаар нийт эрэлтийг хичнээн ч өөрчилсөн тэр нь үнийн ерөнхий түвшинд л нөлөөлөхөөс биш, гарцын хэмжээнд ямарч нөлөө үзүүлдэггүй аж. Энэ нь сонгодог онолчдын үзэл баримтлалтай тохирч байгаа юм. Ийм учраас сонгодог онол нь урт хугацааны тэнцвэрийг тайлбарлахад илүү тохиромжтой байдаг. Макроэдийн засгийн тэнцвэрт нийт нийлүүлэлтийн өөрчлөлтийн үзүүлэх нөлөөлөл. Нийт нийлүүлэлт нь үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үнийн өөрчлөлт, татвар, татаасын
  • 7. хэмжээ, хүлээгдэж байгаа ашгийн түвшин зэрэг үнийн бус хүчин зүйлсээс хэрхэн хамаардаг талаар нийт нийлүүлэлтийн тухай өмнөх бүлэгт авч үзэхдээ дэлгэрэнгүй өгүүлсэн учраас энэ удаад нийт эрэлт хэвээр байхад нийт нийлүүлэлтэд гарсан өөрчлөлтүүд нь макроэдийн засгийн тэнцвэрт хэрхэн нөлөөлдөг болохыг тодорхой жишээгээр төлөөлүүлэн авч үзье. Гэхдээ нийт нийлүүлэлтийн муруй нь 3 өөр хэрчмээс бүрддэг болохоор нийлүүлэлтэд гарсан өөрчлөлт бүрийг хэрчим тус бүр дээр авч үзэх болно. Манай улс үйлдвэрлэлийн зориулалттай машин, тоног төхөөрөмжийн болон нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээгээ үндсэндээ импортоор хангадаг билээ. Гэтэл УИХ- аас :  Үйлдвэрлэлийн зориулалттай импортын машин, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг одоогийнхоос 2 дахин нэмэгдүүлж 10% болгох,  Нефтийн бүтээгдэхүүн импортлогч компаниудыг НӨАТ- аас чөлөөлөх гэсэн 2 шийдвэр гаргасан хэмээн төсөөлөөд эдгээр арга хэмжээ тус бүр нь нийт нийлүүлэлтээр дамжаад макроэдийн засгийн тэнцвэрт хэрхэн нөлөөлөхийг шинжилцгээе. Хэт богино хугацаанд эдийн засаг өөрт байгаа нөөцөө дайчлах замаар гарцыг нэмэгдүүлэх бололцоотой байдаг учраас дээрх арга хэмжээнүүд нь тэнцвэрт нөлөө үзүүлэхгүй. Харин богино хугацаанд гарах үр дүнг Зураг 2.13- ийн тусламжтайгаар шинжилье. Үйлдвэрлэлийн зориулалттай машин, тоног төхөөрөмжийн гаалийн татвар нэмэгдсэнээр үйлдвэрлэлийн зардал өсч, ашиг нь буурах учраас пүүсүүдийн нэг хэсэг нь үйлдвэрлэлээ хорогдуулж, угийн өртөг зардал өндөртэй байсан нөгөө нэг хэсэг нь үйлдвэрлэлээ зогсооход хүрнэ. Зураг 2.6 Богино хугацааны тэнцвэрийн өөрчлөлт Энэхүү хандлагыг макроэдийн засгийн түвшинд авч үзвэл нийт нийлүүлэлт буурч, улмаар нийт нийлүүлэлтийн муруй зүүн дээш шилжиж 𝐸1 цэг дээр шинэ тэнцвэр хангагдна. Үүний үр дүнд үнийн ерөнхий түвшин 𝑃𝑒1 болж өсч байхад гарцын хэмжээ
  • 8. 𝑄 𝑒1 болж буурч байна байна. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний хомсдол үүсч байгаа учраас үнийн ерөнхий түвшин өсч байна. Тэгвэл одоо нефтийн бүтээгдэхүүн импортлогчдод үзүүлсэн татварын хөнгөлөлт богино хугацааны тэнцвэрт хэрхэн нөлөөлөхийг авч үзье. Энэхүү арга хэмжээ нь бензин, шатахууны үнийг хямдруулах учраас үйлдвэрлэлийн зардлыг мөн хямдруулах нь ойлгомжтой. Иймд бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ өсгөх пүүсүүдийн сонирхол нэмэгднэ. Ингэснээр макро түвшинд нийт нийлүүлэлт өсч, түүний муруй баруун доош шилжин шинэ тэнцвэр үүсдэг байна. Энэхүү зүй тогтолыг Зураг 2.13 дээр харуулсан 𝐸2 цэг дээрх шинэ тэнцвэр нотолж байна. Эцэст нь нийт нийлүүлэлтийн эерэг болон сөрөг өөрчлөлтүүд урт хугацааны тэнцвэрт хэрхэн нөлөөлөхийг дээрх жишээнүүд дээр авч үзье. Урт хугацаанд үйлдвэрлэлийн бүх хүчин зүйлс хувьсах шинжтэй болдог учраас үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүхэлд нь өөрчилж, улмаар боломжит гарцын түвшинд үйлдвэрлэлийг эрхлэх боломжтой байдаг учраас урт хугацааны тэнцвэр Зураг 2.14-д үзүүлсэн шиг хэлбэртэй байдгийг бид мэднэ. Үйлдвэрлэлийн зориулалттай машин, тоног төхөөрөмжийн гаалийн татвар өсөхөд пүүсүүд өндөр бүтээмжтэй шинэ техник худалдан авах сонирхол нь буурч, улмаар техникийн шинэчлэл хийх боломж нь хумигдах учраас урт хугацааны нийт нийлүүлэлтийн муруй анхны байрлалтайгаа харьцуулахад дотогш параллелиар шилжиж 𝐸4 цэг дээр шинэ тэнцвэр хангагдаж байна. Зураг 2.7Урт хугацааны тэнцвэрийн өөрчлөлт Ингэснээр тэнцвэрийн үнэ өсч, харин гарцын хэмжээ буурч байна.Үнийн ерөнхий түвшний энэхүү өсөлт нь нийт эрэлт хэвээр байхад нийт нийлүүлэлт буурахад бүтээгдэхүүний хомсдол үүсдэгтэй холбоотой юм. Одоо нефтийн бүтээгдэхүүний татварын хөнгөлөлт урт хугацааны тэнцвэрт хэрхэн нөлөөлөхийг авч үзье. Нефтийн бүтээгдэхүүнийг НӨАТ- аас чөлөөлсөнөөр үнэ нь хямдрах нь ойлгомжтой. Ингэснээр үйлдвэрлэлийн зардал хямдарна. Энэ нь ахиухан бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх пүүсүүдийн сонирхолыг өдөөж өгнө. Ингэснээр пүүсүүд ажиллах цагаа
  • 9. уртасгах, ашиглаж байгаа үйлдвэрлэлийн хүчин зүйлсийнхээ бүтээмжийг нэмэгдүүлэх гэсэн хоёр аргын аль нэгийг сонгох буюу тэдгээрийг хослуулан хэрэглэхийг зорино. Ажиллах цаг уртаснаар үйлдвэрлэлийн боломжит түвшин нэмэгдэх учраас нийт нийлүүлэлтийн муруй анхны байрлалтайгаа параллелиар баруун тийн шилжин Зураг 2.14- д үзүүлсэн шиг 𝐸5 цэг дээр шинэ тэнцвэр хангагдна. Ингэхэд тэнцвэрийн үнэ буурч байгаа нь харагдаж байна. Энэ нь нийт эрэлт хэвээр байхад нийт нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд бүтээгдэхүүний илүүдэл үүсдэгтэй холбоотой юм. Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн бүтээмж өсөхөд нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гарах зардал хямдардаг учраас мөн дээрхтэй адилхан үр дүн гардаг байна. Ер нь үйлдвэрлэлийн боломжоо нэмэгдүүлэх энэ боломжийг түлхүү ашигласан пүүсүүд л өрсөлдөөнд ялагч болон байр сууриа улам бэхжүүлж үлддэг нь зах зээлийн нэг ёсны жам ажээ. Урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангахын тулд нийт нийлүүлэлтийн хүчин зүйлийг ашиглах нь илүү үр дүнд хүргэдгийг сонгодог онол номлодог. Ийнхүү бид нийт эрэлт болон нийт нийлүүлэлтэд гарсан өөрчлөлт макроэдийн засгийн тэнцвэрт хэрхэн нөлөөлдгийг тэдгээрийг тус тусад нь авч үзэх замаар тодорхойллоо. Энэ нь нийт эрэл болон нийт нийлүүлэлтэд гарсан өөрчлөлтийн нийт эдийн засагт үзүүлэх нөлөөллийн ерөнхий зүй тогтлыг нээн харуулах зорилготой байсан юм. Энэхүү арга зүйг ашиглаад нийт эрэлт, нийт нийлүүлэлтэд нэгэн зэрэг өөрчлөлт гарвал ямар үр дагаварт хүргэж болохыг олон хувилбараар шинжлэн тогтоох бүрэн бололцоотой.