SlideShare a Scribd company logo
1 of 63
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХ ЗЭЭЛ БА IS МУРУЙ
1. IS – LM загварын тухай
2.Кейнсийн эдийн засгийн тэнцвэр
3.Зээлийн хүүгийн түвшин ,хөрөнгө оруулалт ба IS
муруй
4.Зээлийн хөрөнгийн зах зээлийн загварыг ашигласан
IS муруйн тайлбар
5.IS муруйн алгебрийн энгийн илэрхийлэл
1. IS – LM загварын тухай
АНУ-ын түүхэнд учирсан хамгийн их сүйрэл
бүхий эдийн засгийн хямрал бол Их уналт байсан
юм. 1933 онд АНУ-ын ажиллах хүчний дөрөвний
нэг нь ажилгүйдэж бодит ҮНБ нь 1929 оны
түвшнээсээ 30% багасчээ.
Сонгодог онолын үзэл баримтлалаар эдийн
засгийн уналтын шалтгааныг тайлбарлаж чадахгүй
байв. Сонгодог онолоор бол үйлдвэрлэлийн хүчин
зүйлүүдийн нийлүүлэлт болон хэрэглэж буй
технологиос үндэсний орлого хамаардаг хэмээн
баталдаг.
1936 онд “ Ажил эрхлэлт, зээлийн хүү ба
мөнгөний ерөнхий онол” гэдэг номыг Английн эдийн
Джон Мейнард Кейнс бичсэн нь эдийн засгийн
шинжлэх ухаанд гарсан хувьсгал байв.
Кейнс эдийн засагийн сонгодог онолын зэрэгцээ
эдийн засгийн шинжилгээний шинэ аргыг
дэвшүүлсэн юм.
Дурдсан бүтээлд дэвшигдсэн үзэл баримтлалд
үндэслэн яваандаа эдийн засгийн идэвжлийн
хэлбэлзлийн зүй тогтлыг шинэ янзаар ухааран ойлгох
болсон билээ.
Кейнс нийт эрэлтийн бууралт нь эдийн засгийн
хямралыг тодорхойлдог орлогын эрс багасалт болон
ажилгүйдлийн эрс өсөлтийн шалтгаан мөн гэжээ.
Тэрбээр зөвхөн нийт нийлүүлэлт өөрөөр хэлбэл,
эдийн засагт байгаа капитал, хөдөлмөр болон
технологи л үндэсний орлогын түвшинг
тодорхойлдог гэж үздэг сонгодог онолыг
шүүмжилсэн юм.
Орчин үеийн эдийн засагчид энэхүү хоёр үзэл
баримтлалыг нийт эрэлт ба нийт нийлүүлэлтийн
загварт эвлэрүүлэн нэгтгэж байгаа юм.
Нийт эрэлтийн загварыг IS-LM хэмээн нэрэлдэг
бөгөөд энэ нь эдүгээ Кейнсийн онолыг
тайлбарлахад ноёрхож буй гол баримтлал болж
байгаа юм.
IS-LM загварт үнийг екзоген буюу гадаад параметр
гэж үзэж үндэсний орлогын хэмжээг ямар хүчин
зүйлүүд тодорхойлдогийг харуулдаг.
Энэ загвар нь үнийн түвшин тогтмол байгаа
нөхцөлд богино хугацаанд үндэсний орлогын
өөрчлөлтийг харуулдаг загвар юм.
IS-LM загвар нь юунаас шалтгаалж нийт эрэлтийн
муруй хөдөлдгийг харуулдаг загвар ч гэж хэлж болно.
Энэ загварын агуулгыг ингэж хоёр янзаар тайлбарлах
нь угтаа адилхан зүйл юм.
Зураг 1-ээс харахад үнийн түвшин хэвээрээ байхад
орлогын хэмжээ өөрчлөгдөхөд нийт эрэлтийн муруй
шилжиж байна.
Энэ бол богино хугацаанд үнэ өөрчлөгдөөгүй байхад
нийт эрэлтийн муруйн хөдлөл нь орлогын хэмжээний
өөрчлөлтийг тодорхойлдог гэсэн үг.
Зураг 1. Нийт эрэлтийн муруйн хөдлөл
IS-LM загвар нь IS, LM гэсэн хоёр муруйгаас
бүрдэнэ.
IS нь “Хөрөнгө оруулалт”( Investment) ба
“Хадгаламж”(Saving) гэсэн үг.
IS муруй нь бүтээгдэхүүн, үйлчилгээний зах
зээлийн нөхцөл байдлыг тодорхойлно.
LM нь “ Хөрвөх чадвар”(Liquidity) ба “Мөнгө”(
Money) гэсэн үг.
LM муруй нь мөнгөний зах зээлийн нөхцөл
байдлыг тодорхойлно.
Зээлийн хүүгийн түвшин нь IS-LM загварын хоёр
бүрдэл хэсгийг холбодог юм.
Загвар нь энэ хоёр зах зээлийн хоорондын
харилцан үйлчлэл нь ямархуу маягаар нийт эрэлтийг
тодорхойлох вэ гэдгийг харуулна.
1937 онд IS – LM загвар нь анх удаа Нобелийн
шагналт эдийн засагч Джон Хиксийн сонгодог
өгүүлэлд нийтлэгджээ.
2.Кейнсийн эдийн засгийн тэнцвэр
IS муруй нь бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл
дээр үүсдэг зээлийн хүүгийн түвшин ба орлогын
хоорондох харилцан хамаарлыг тусгадаг.
Энэхүү холбоог ойлгож мэдэхийн тулд “Кейнсийн
загалмай” хэмээн нэрлэгддэг бүтээгдэхүүн ,
үйлчилгээний эрэлтийн энгийн онолоос эхлэе.
Кейнсийн загалмай нь үндэсний орлогын тухай
Кейнсийн онолыг маш хялбараар тайлбарладаг. Энэ
нь IS-LM гэсэн загварыг авч үзэхэд хэрэгтэй зүйл
юм.
Төлөвлөгдсөн зардал. Кейнсийн загалмайг гаргаж
авахын тулд төлөвлөгдсөн зардлуудын хэмжээг
тодорхойлдог хүчин зүйлүүдээс эхлэе.
Төлөвлөгдсөн зардал гэдэг нь бүтээгдэхүүн,
үйлчилгээг худалдан авахаар өрх гэр, пүүс, засгийн
газраас төлөвлөж буй зардлын нийлбэр дүн юм.
Хэрэв эдийн засаг нь хаалттай гэж үзвэл, цэвэр
экспорт тэгтэй тэнцүү байх бөгөөд төлөвлөгдөж буй
зардал E-г төлөвлөгдсөн хэрэглээ C, төлөвлөгдсөн
хөрөнгө оруулалт I ба төлөвлөгдсөн засгийн газрын
зардал G нийлбэрээр тодорхойлж болно.
Энэ тэгшитгэлд хэрэглээний функцийг нэмбэл: C=C(Y-
T) болно.
Хэрэглээний функц нь хэрэглээ ба хувийн цэвэр
орлого (Y-T)-с хамаарна.
Хувийн цэвэр орлого нь үндэсний орлогоос (Y)
татварыг (T) хассанаар илэрхийлэгджээ.
Үүний зэрэгцээгээр төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын
түвшинг тогтмол (I=Ῑ) гэж үзвэл, төсвийн бодлого
болох засгийн газрын зардал ба татварын хэмжээ
өөрчлөгдөхгүй хэвээр үлдэнэ:G = Ḡ, T= 𝑇
Эдгээр тэгшитгэлүүдийг нэгтгэвэл:E=C(Y- 𝑇 )+Ῑ+Ḡ
болно.
Энэ тэгшитгэлээс төлөвлөгдсөн зардал нь орлого
Y,төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын экзоген түвшин
ба төсвийн бодлогын экзоген хувьсагчид G ба T-н
функц болох нь тодорхой юм.
Зураг 2 дээр төлөвлөгдсөн зардлыг орлогын
функцийн графикаар дүрслэв.
Зураг 2.Төлөвлөгдсөн зардал орлогын функци болох нь
Энэ шулуун нь эерэг налалттай байх бөгөөд
орлогын илүү өндөр түвшин нь хэрэглээний илүү
өндөр түвшинд хүргэж байна.
Ингэхлээр төлөвлөгдсөн зардлын түвшин ч илүү
өндөр болно.
Шулууны налалт нь ахиу хэрэглэх хандлагыг
(MPC) тодорхойлох бөгөөд орлого нэг төгрөгөөр
нэмэгдэхэд төлөвлөгдсөн зардал хэдий чинээ өсч
байгааг харуулна.
Тэнцвэрт нөхцөл дэх эдийн засаг. Хэрэв эдийн засаг
нь тэнцвэрт нөхцөлд байна гэж үзвэл бодит орлого нь
төлөвлөгдөж буй зардалтай тэнцүү байна.
Иймээс Y нь зөвхөн нийт орлоготой төдийгүй,
түүнчлэн бараа, үйдчилгээний бодит зардалтай
тэнцүү байна.
Тэнцвэрт нөхцөлийг бид дараах байдалтай бичиж
болно:
Бодит зардал = төлөвлөгдсөн зардал
Y = E
Зураг 3 дээр тасархай цэгээр тодорхойлогдсон 45
градусын өнцөгтэй шулуун нь энэ нөхцлийг хангаж
байна.
45 градусын өнцгийн налалттай шулуун шугамыг
дайран өнгөрч байгаа төлөвлөгдсөн зардлуудын
функцийн огтлолцсон А цэгт эдийн засгийн тэнцвэр
хадгалагдахыг эндээс харж болно.
Зураг 3. Кейнсийн загалмай
Эдийн засаг хэрхэн яаж тэнцвэрждэг вэ ?
Кейнсийн загалмайд орлого нь төлөвлөгдөж буй
зардалтай тэнцүү байгаа А цэгт эдийн засаг
тэнцвэртэй байна.
Хэрэв пүүсийн үйлдвэрлэл Ү1 –ийн түвшинд байгаа
бол төлөвлөсөн зардал нь үйлдвэрлэлээс бага байна.
Иймд пүүсүүдэд нөөцийн хуримтлал бий болно.
Нөөцийн энэ хуримтлал пүүсүүдийг үйлдвэрлэлээ
бууруулахад хүргэнэ.
Яг үүнтэй адил хэрэв пүүсүүд Ү2 –ийн түвшин
үйлдвэрлэсэн гэвэл төлөвлөгдөж буй хөрөнгө
оруулалт Е2 нь үйлдвэрлэлээсээ илүү гарна.
Иймд пүүс нөөцөө эргүүлж худалдана.
Нөөц ийнхүү багасгах нь үйлдвэрлэлээ нэмэх
сонирхол бий болгоно
Зураг 4. Кейнсийн загалмай дахь тэнцвэрт байдал руу
шилжих хөдөлгөөн
Бүхэлдээ Кейнсийн Загалмай нь төлөвлөгдөж буй
хөрөнгө оруулалтын хэмжээ болон сангийн
бодлогын тухайн түвшинд орлого Ү яаж
тодорхойлогддогийн харуулдаг юм.
Энэ загварыг эдгээр экзоген хувьсагчдын аль нэг
нь өөрчлөгдөхөд орлого яаж өөрчлөгдөхийг
харуулахад ашиглаж болно.
Сангийн бодлого ба үржүүлэгч (мультипликатор):
Засгийн газрын зардал өөрчлөгдөхөд ямар
нөлөөтэй байдгийг харуулахын тулд кейнсийн
загалмайг ашиглая./Зураг 5/
Хэрэв улсын зардал ∆G хэмжээгээр нэмэгдвэл
төлөвлөгдөж буй зардлуудын шугам дээшээ ∆G
шилжинэ.
Орлогын тухайн түвшинд засгийн газрын
зардалын хэмжээ ∆G гээр өсөхөд төлөвлөгдөж буй
зардал бас энэ хэмжээгээр өснө.
Тэнцвэр нь А цэгээс В цэгт шилжиж ,харин орлого
Ү1 -ээс Ү2 хүртэл нэмэгдэнэ. Энд орлогын өсөлт ∆Ү
нь засгийн газрын зардлын өсөлт ∆G-гээс илүү
байна.
Сангийн бодлого нь үржүүлэгчийн нөлөөтөй
байна.
МG = ∆Ү/∆G
МG - Засгийн газрын зардлын үржүүлэгч
( Мультипликатор )
Тэр нь засгийн газрын зардал нэгжээр,
жишээ нь нэг доллараар нэмэгдэхэд орлого
хичнээнээр өсөхийг харуулдаг юм.
МG = 1/(1-MPC)
∆Ү/∆G = 1/(1-MPC) ∆Ү = ∆G /(1 -MPC)
Зураг 5. Кейнсийн загалмай дахь засгийн газрын
зардлын өсөлт
Татварыг ΔТ хэмжээгээр багасгахад хувийн цэвэр
орлого Y-T нь шууд ΔТ хэмжээгээр өснө. Иймд
хэрэглээ MPC x ΔТ хэмжээгээр бас өснө.
Зураг 6 дээр харуулснаар төлөвлөгдөж буй зардлын
хэмжээ MPC x ΔТ –тэй тэнцүүгээр дээш шилжинэ.
Эдийн засгийн тэнцвэр А цэгээс В цэгт шилжинэ.
Засгийн газрын зардлын өсөлт орлогод үржүүлэгчийн
нөлөөлтэй байдгийн яг адил татварын бууралт нь
үржүүлэгчийн нөлөөлтэй байна.
MT = ∆Ү/∆T
MT - Татварын үржүүлэгч
(Мультипликатор)
Тэр нь татвар нэгжээр, жишээ нь нэг
доллараар буурахад орлого хичнээнээр өсөхийг
харуулдаг юм.
MT = - MPC /(1- MPC )
ΔY/ΔТ = - MPC /(1- MPC )
ΔY = - MPC ∙ ΔТ /(1- MPC )
Зураг 6.Кейнсийн загалмай дахь татварын бууралт
3.Зээлийн хүүгийн түвшин, хөрөнгө оруулалт ба IS
муруй
Кейнсийн загалмай бол IS-LM загварын зөвхөн
суурь мөн.
Тэгэхдээ энэ нь төлөвлөгдөж буй хөрөнгө
оруулалтыг тогтмол байхаар тусгадгаараа нэн
хялбаршуулсан загвар юм.
Тэгвэл жинхэнэ ёсоороо бол төлөвлөгдөж буй
хөрөнгө оруулалт нь зээлийн хүүгийн түвшингээс
хамаардаг.
Иймээс энэ загварт зээлийн хүүгийн түвшин ба
хөрөнгө оруулалт хоёрын хамаарлыг тусган
төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалтын тэгшитгэлийг
оруулах ёстой.
Эл тэгшитгэлийг бичвэл: I = I (r)
Хөрөнгө оруулалтын энэ функцийг зураг 7а дээр
дүрслэн үзүүлэв.
Зээлийн хүүгийн норм r1–ээс r2 болж өссөний
улмаас төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалт I(r1)-ээс
I(r2)болж багасч байна
Зураг 7 IS муруйн гаргалт
Зураг 7 IS муруйн гаргалт
Зураг 7 В дээр Кейнсийн загалмайг үзүүлэв.
Энд төлөвлөгдөж байсан хөрөнгө оруулалт I(r1)–ээс
I(r2) болж буурснаас орлого Ү1–ээс Ү2 хүртэл
буурчээ.
Зураг 7С дээр IS муруйг дүрсэлсэн бөгөөд энэ нь
зээлийн хүүгийн түвшин ба орлогын хоорондох
харилцан үйлдлийн үр дүн юм.
Зээлийн хүүгийн түвшин хэдий чинээ өндөр
байвал орлого төдий чинээ бага байдаг хамаарал энд
илэрч байна.
Зээлийн хүүгийн түвшин нэмэгдэж буй үед орлого
яаж өөрчлөгддөгийг тодорхойлохын тулд хөрөнгө
оруулалтын функц болон Кейнсийн загалмайн
графикийг ашиглаж болох юм.
Хөрөнгө оруулалт нь зээлийн хүүгийн түвшинтэй
урвуу хамааралтай байдаг тул зээлийн хүүгийн түвшин
r1–ээс r2 хүртэл өссөний улмаас хөрөнгө оруулалтын
хэмжээ I(r1)-ээс I(r2) хүртэл багасна.
Төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалт ингэж багассанаас
зардлын функц зураг 7В дээр тусгагдсан шиг доош
шилжинэ.
Зардлын функцийн шилжилт нь орлогыг нэн
доогуур түвшинд аваачна. Иймээс зээлийн хүүгийн
түвшингийн өсөлт нь орлогыг бууруулна.
Хөрөнгө оруулалтын функц ба Кейнсийн загалмайн
харилцан үйлчлэлийн үр дүнд илрэн гарсан зээлийн
хүүгийн түвшин ба орлогын түвшингийн хоорондох
энэхүү хамааралыг IS муруй тусгадаг.
Зээлийн хүүгийн түвшин хэдий чинээ өндөр байна,
төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалтын түвшин
доогуур байна. Эл шалтгаанаар IS муруй нь зураг
7С дээр үзүүлсэн шиг сөрөг налалттай байна.
IS муруйн шилжилт.
IS муруйн цэг бүр нь зээлийн хүүгийн тухайн
түвшинд орлогын түвшин ямар байгааг харуулна.
Кейнсийн загалмайн загвараас орлогын түвшин
сангийн бодлогоос мөн хамаарна гэдгийг мэдэж авсан
билээ.
Тодорхой сангийн бодлогын хувьд IS муруйг зурж
болно. Өөрөөр хэлбэл IS муруй нь G ба T тогтмол
гэдгийг илэрхийлнэ.
Сангийн бодлого өөрчлөгдөхөд IS муруйн нь
шилжилт хийнэ.
Сангийн бодлого өөрчлөгдөхөд IS муруйн нь
шилжилт хийнэ.
Зураг 8 дээр Засгийн газрын зардал G1 ээс G2 хүртэл
өсөхөд IS муруй нь ямар маягаар шилжилт хийхийг
шинжлэх зорилгоор Кейнсийн загалмайг ашиглан
харуулъя.
Энэ графикийг зээлийн хүүгийн түвшин болон
төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалт өгөгдсөн байхад
зурах боломжтой.
Кейнсийн загалмай нь сангийн бодлого
өөрчлөгдөхөд төлөвлөгдөж буй зардал өсдөгийг,
түүнчлэн энэ нь орлогын тэнцвэрийн түвшинг Ү1 -ээс
Ү2 хүртэл нэмэгдүүлэхийг харуулдаг.
Иймээс засгийн газрын зардлын өсөлт нь IS муруйг
хэрхэн хөдөлгөхийг дүрслэн үзүүлдэг.
Зураг 8а дээр засгийн газрын зардлын өсөлт IS
муруйг баруун тийш шилжүүлнэ.
Зураг 8а нь засгийн газрын зардал өсөхөд төлөвлөгдөж
буй зардал өсөж байгааг харуулж байна.
Зээлийн хүүгийн дурын түвшингийн үед
төлөвлөгдөж буй зардал ΔG хэмжээгээр өсөхөд орлого
нь ΔC/(1-MPC) хэмжээгээр өсдөгийг дээшээ хийж буй
шилжилт харуулна.
Иймээс зураг 1.8в дээр IS муруй нь энэ хэмжээгээр
шилжилт хийж байна.
Зураг 8а. Улсын зардлын өсөлт IS муруйг баруун тийш
шилжүүлэх
Зураг. 8в IS муруйн шилжилт
Ү1 Ү2 Ү
r
𝑟
→
∆𝑮
𝟏 − 𝑴𝑷𝑪
IS1
IS1
Татварын бууралт нь зардал ба орлогыг
нэмэгдүүлдэг учир IS муруйг мөн л баруун тийш
шилжилт хийлгэнэ.
Засгийн газрын зардал багасах буюу татварын
өсөлт орлогыг бууруулдаг учир төсвийн бодлогын
тийм өөрчлөлт нь IS муруйг зүүн тийш шилжүүлнэ.
IS муруй нь бүхэлдээ зээлийн хүүгийн түвшин ба
орлогын түвшингийн хоорондох холбоог харуулах
бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн
тэнцвэрийг харуулдаг.
4.Зээлийн хөрөнгийн зах зээлийн загварыг
ашигласан IS муруйн тайлбар.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт ба
нийлүүлэлтийн хооронд, түүнчлэн зээлийн
хөрөнгийн эрэлт ба нийлүүлэлтийн хооронд
холбоо байдаг.
Энэ нь IS муруйг тайлбарлах бас нэг шижим мөн.
Үндэсний тооцооны адилтгалыг эргэн саная:
Ү = C + I + G →Y – C – G = I→S = I
Энэ тэгшитгэлийн зүүн тал нь үндэсний хадгаламж
S-ийг илэрхийлнэ.
Энэ нь хувийн хадгаламж Y- T- C ба улсын
хадгаламж T – G - ийн нийлбэр мөн, харин баруун
тал нь хөрөнгө оруулалт I юм.
Зээлийн хөрөнгийн зах зээлийн загварт үндэслэн
IS муруйг байгуулахын тулд С- г хэрэглээний
функциэр , I – ийг хөрөнгө оруулалтын фунцкиэр
сольбол:
Y – C(Y – T) – G = I(r)
Зээлийн хөрөнгийн нийлүүлэлт орлого болон төсөв
албан татварын бодлогоос шалтгаалдагийг
тэгшитгэлийн зүүн тал, зээлийн хөрөнгийн эрэлт нь
зээлийн хүүгийн түвшингээс шалтгаалдагийг
тэгшитгэлийн баруун тал баталж байна.
Зээлийн хүүгийн түвшин нь зээлийн хөрөнгийн
эрэлт ба нийлүүлэлтийг тэнцвэржүүлэхүйцээр
өөрчлөгддөг юм.
Зураг 9 дээр орлогын хэмжээ ямар ч байсан зээлийн
хөрөнгийн зах зээлийг тэнцвэржүүлдэг зээлийн
хүүгийн түвшинг IS муруй илэрхийлдгийг харуулна.
Орлого Ү1 - ээс Ү2 хүртэл өсөхөд үндэсний
хадгаламж (Y- C - G) бас өснө.
Зээлийн хөрөнгийн нэмэгдэж буй нийлүүлэлт
зээлийн хүүгийн нормыг r1 –ээс r2 хүртэл бууруулна.
IS муруй энэхүү харилцан хамаарлыг нэгтгэдэг.
Тухайлбал: орлого илүү байх нь хадгаламж үлэмж их
байхад хүргэдэг бөгөөд ингэхлээр тэнцвэртэй үеийн
зээлийн хүүгийн түвшин илэрхий доогуур байна
гэсэн үг.
Энэ шалтгаанаар, IS муруй нь сөрөг налалттай байна.
Зураг 9a. IS муруйг зээлийн хөрөнгийн зах зээлтэй
холбон тайлбарлах нь
R
L(r)
Орлого гаргалт
R
L(r)
Орлого гаргалт
Зээлийнхүүгийнтүвшин
L(r)
I ,S
R1
R2
S(Ү1 ) S(Ү2 )
Зураг 9b. IS муруйг зээлийн хөрөнгийн зах зээлтэй
холбон тайлбарлах нь
Зээлийнхүүгийнтүвшин
R
IS
Y1Орлого гаргалт YY2
R1
R2
Зураг 9а дээр орлого Ү1 - ээс Ү2 хүртэл өсөхөд
хадгаламж өсдөгийг, иймээс зээлийн хүүгийн
түвшин буурдагийг харуулж байна.
Зураг 1.9в дээр IS муруй нь орлого болон зээлийн
хүүгийн түвшний хоорондох энэхүү урвуу
хамаарлыг тусгаж байна.
Ийм учраас IS муруй сөрөг налалттай байна. IS
муруйг ингэж тайлбарлахад сангийн бодлогын
өөрчлөлт IS муруйг яагаад шилжүүлдгийг бас хэлж
өгч байгаа юм.
Орлогын тухайн хэмжээнд засгийн газрын зардлыг
өсгөх буюу татварыг багасгавал үндэсний хадгаламж
хорогдоно.
Зээлийн хөрөнгийн зах зээл дээр нөөцийн
нийлүүлэлтийг хорогдуулахад зээлийн хүүгийн
түвшин дээшилж тэнцвэржилтийг хангана.
Ийм маягаар орлогын тухайн хэмжээ өөрчлөгдөөгүй
байхад зээлийн хүүгийн түвшин дээшилж байгаа
болохоор сангийн урамшуулагч бодлогын
өөрчлөлтийн тусгал болж IS муруй дээшээ шилжинэ.
5.IS муруйн алгебрийн энгийн илэрхийлэл
Y= C(Y-T) + I(r) + G тэгшитгэлд тохирох зээлийн
хүүгийн түвшин (r) ба орлого (Y) болон хоёрын
хослолыг үзүүлдэг утгаар нь IS муруйг
тайлбарладаг өөр арга байдаг.
Энэхүү тэгшитгэл үндэсний тооцооны үндсэн
адилтгалууд, хэрэглээний функц ба хөрөнгө
оруулалтын функцийг нэгтгэдэг.
Хэрэв бид хэрэглээний болон хөрөнгө оруулалтын
функцуудыг шугаман функц гэвэл IS муруйн талаар
улам илүү мэдэх болно
Үндэсний тооцооны адилтгалаас эхэлье: Y= C+I+G
Одоо хэрэглээний функцийг доорх байдлаар
харуулъя:
C = a + b (Y-T)
Энд a ба b эерэг параметр, харин хөрөнгө
оруулалтын функци нь:
I = c - dr болно.
Энд c ба d эерэг параметр мөн.
Параметр b нь ахиу хэрэглээ хандлагыг илэрхийлсэн
эерэг параметр бөгөөд тэг ба нэг хоёрын хооронд
утгатай гэж үзсэн.
Хөрөнгө оруулалт нь зээлийн хүүгийн түвшин
буурахад нэмэгддэг тул хөрөнгө оруулалт зээлийн
хүүгийн түвшинд яаж өртөгдөхийг d параметрээр
тодорхойлно. d-ийн өмнө хасах тэмдэг байна.
Дээрх гурван тэгшитгэлээс IS муруйд холбогдох
алгебрийн тэгшитгэлийг гаргаж, улмаар IS муруйн
байрлал, түүний налалтыг юу тодорхойлдгийг авч үзэх
болно.
Хэрэв үндэсний тооцооны адилтгалд хэрэглээ ба
хөрөнгө оруулалтын шугаман функцуудыг оруулбал
доорх тэгшитгэл гарна:
Y = [ a + b (Y - T)] + (c – dr) + G
Тэгшитгэлийн хоёр талд Ү харагдаж байгааг
анхаарах хэрэгтэй.
Энэ тэгшитгэлийн зүүн хэсэг дэхь Ү-ээс бүх
гишүүдийг бүлэглэвэл доорх байдлаар
илэрхийлэгдэнэ:
Y - bY = (a + b) + (G - bT) - dr
Y-г бодож гаргавал:
Энэ тэгштгэл бол IS муруйн алгебрийн
илэрхийлэл юм.
Энэ нь зээлийн хүүгийн түвшин r ямар ч байсан
хамаагүй, бас сангийн бодлогын хувьсагчид G ба T
өөрчлөгдөхөд орлого Ү- ийн түвшингийн
параметрүүдийг өгдөг юм.
Сангийн бодлого өөрчлөгдөөгүй үед тэр нь зээлийн
хүүгийн түвшин ба орлогын хэмжээ хоёрын холбоог
харуулдаг.
Тухайлбал, зээлийн хүүгийн түвшин хэдий чинээ
өндөр байвал орлогын хэмжээ төдий чинээ бага
байдгийг илэрхийлнэ.
IS муруйн график G ба T - ийн утга өөрчлөгдөөгүй
байхад Ү ба r янз бүрийн утгатай байгаа нөхцөл дэх
энэхүү тэгшитгэлийн графикийг дүрсэлдэг.
IS муруйн талаар өмнө хийсэн дүгнэлтүүдийг энэ
тэгшитгэлийг ашиглан шалгаж болно. Үүнд:
Нэгдүгээрт, зээлийн хүүгийн түвшингийн
коэффициент сөрөг тул IS муруй сөрөг налалттай
байна. Энэ бол зээлийн хүүгийн түвшин нэн өндөр
нөхцөлд орлого эрс буурна гэсэн үг.
Хоёрдугаарт, засгийн газрын зардлын
коэффициент эерэг тул улсын зардлын өсөлт IS ийн
муруйг баруун тийш шилжүүлдэг.
Гуравдугаарт, албан татварын коэффициент сөрөг тул
татварын өсөлт IS муруйг зүүн тийш шилжүүлнэ.
Зээлийн хүүгийн түвшний коэффициент –d/(1-b)
байгаа нь IS огцом налуу байхыг хэлж байгаа юм.
Хэрэв зээлийн хүүгийн түвшинг хөрөнгө оруулалт
хурц мэдэрч байгаа тул d нэн их, орлого ч зээлийн
хүүгийн түвшний өөрчлөлтийг хурц мэдрэмжтэй
хүлээж авна.
Энэ тохиолдолд зээлийн хүүгийн түвшин ялигүй
өөрчлөгдхөд орлого үлэмж их байна.
IS муруй харьцангуй налуу байна.
Үүний эсрэг хэрэв зээлийн хүүгийн түвшинд хөрөнгө
оруулалт тийм хүчтэй биш өртөгдөж байгаа тул d бага,
иймд орлого ч зээлийн хүүгийн түвшний өөрчлөлтийг
аядуу хүлээж авна.
Энэ тохиолдолд зээлийн хүүгийн түвшин үлэмж
өөрчлөгдсөн ч орлого ялигүй өөрчлөгдөнө.
IS огцом налуу байна.
IS муруйн налалт ахиу хэргэлэх хандлага b ээс яг адил
хамаарна. Тухайлбал b хичнээн их байвал зээлийн
хүүгийн түвшний тухайн өөрчлөлтийн үр дүнд орлого
төчнөөн их өөрчлөгдөнө.
Үүний шалтгаан нь гэвэл: ахиу хэргэлэх хандлага
их байна гэдэг нь үржүүлэгчийн утга их байдагт
оршино.
Үржүүлэгчийн хэмжээ хэдий чинээ их бол хөрөнгө
оруулалтад гарсан өөрчлөлт орлогод төдий чинээ их
хүчтэй нөлөө үзүүлнэ.
Иймд IS муруй төдий чинээ их налуу байна. Ахиу
хэргэлэх хандлага b сангийн бодлогын өөрчлөлт IS
муруйг ямар нэг хэмжээгээр шилжүүлэхийг
тодорхойлдог.
G (1/(1-b)) ийн коэффициент бол кейнсийн загалмай
дахь засгийн газрын зардалын үржүүлэгч мөн.
T(-b/(1-b)) ийн коэффициент бол кейнсийн загалмай
дахь татварын үржүүлэгч юм.
Ахиу хэрэглэх хандлага хэдий чинээ их байвал
үржүүлэгчийн хэмжээ төдий чинээ их, иймд
сангийн бодлогын улмаас IS муруй төдий чинээ хол
зайнд шилжинэ.
IS муруй нь орлого (Ү) болон зээлийн хүүгийн
түвшин
(r) - ийн аль алиныг тодолхойлдоггүй юм.
IS муруй бол бүтээгдэхүүн, үйлчилгээний зах
зээл дээр Ү ба r ийн хооронд байж болох боломжийн
хослолыг тусгадаг юм.
Эдийн засаг дахь тэнцвэрт байдлын
параметрүүдийг тодорхойлхын тулд орлого ба
зээлийн хүүгийн нормын хоорондох бас нэг
шүтэлцээг авч үзэх ёстой.
АНХААРАЛ ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Lecture.7
Lecture.7Lecture.7
Lecture.7Tj Crew
 
Investment lecture 6
Investment lecture 6Investment lecture 6
Investment lecture 6Gunjargal
 
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөгану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөгTuru Turuu
 
зах зээлийн тэнцвэр
зах зээлийн тэнцвэрзах зээлийн тэнцвэр
зах зээлийн тэнцвэрJust Burnee
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргаГончигжавын Болдбаатар
 
банк санхүүгийн үндэс
банк санхүүгийн үндэсбанк санхүүгийн үндэс
банк санхүүгийн үндэсNomin-Erdene Gantur
 
Abc өртөг тооцох арга
Abc өртөг тооцох аргаAbc өртөг тооцох арга
Abc өртөг тооцох аргаTengis Batsukh
 
Лекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлЛекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлGunjargal
 
Үйлдвэрлэлийн зардал
Үйлдвэрлэлийн зардалҮйлдвэрлэлийн зардал
Үйлдвэрлэлийн зардалGantulga Jargalsaikhan
 
Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1Gunjargal
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДСChuluun Zulaa
 
Lecture №5,6,7,8
Lecture №5,6,7,8Lecture №5,6,7,8
Lecture №5,6,7,8ariunubu
 

What's hot (20)

Lecture.7
Lecture.7Lecture.7
Lecture.7
 
Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4
 
Investment lecture 6
Investment lecture 6Investment lecture 6
Investment lecture 6
 
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөгану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
 
зах зээлийн тэнцвэр
зах зээлийн тэнцвэрзах зээлийн тэнцвэр
зах зээлийн тэнцвэр
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
 
банк санхүүгийн үндэс
банк санхүүгийн үндэсбанк санхүүгийн үндэс
банк санхүүгийн үндэс
 
ханамж
ханамжханамж
ханамж
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
Abc өртөг тооцох арга
Abc өртөг тооцох аргаAbc өртөг тооцох арга
Abc өртөг тооцох арга
 
Lekts 3
Lekts 3Lekts 3
Lekts 3
 
Лекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлЛекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээл
 
Үйлдвэрлэлийн зардал
Үйлдвэрлэлийн зардалҮйлдвэрлэлийн зардал
Үйлдвэрлэлийн зардал
 
Lecture 3
Lecture 3 Lecture 3
Lecture 3
 
Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДС
 
лекц №7
лекц №7лекц №7
лекц №7
 
Lecture №5,6,7,8
Lecture №5,6,7,8Lecture №5,6,7,8
Lecture №5,6,7,8
 
Rate
RateRate
Rate
 
сэдэв 2-хотш
сэдэв 2-хотшсэдэв 2-хотш
сэдэв 2-хотш
 

Similar to Lecture 10

Lecture 11.2019 2020
Lecture 11.2019 2020Lecture 11.2019 2020
Lecture 11.2019 2020hicheel2020
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdfssuserca5598
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdfssuserca5598
 
Lecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfLecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfssuserca5598
 
Lecture 13.2019 2020
Lecture 13.2019 2020Lecture 13.2019 2020
Lecture 13.2019 2020hicheel2020
 
зардлын үржүүлэгч кейнсийн загвар
зардлын үржүүлэгч кейнсийн загварзардлын үржүүлэгч кейнсийн загвар
зардлын үржүүлэгч кейнсийн загварTuru Turuu
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтTuru Turuu
 
MacroL13.2019-2020
MacroL13.2019-2020MacroL13.2019-2020
MacroL13.2019-2020hicheel2020
 
Econl13.2020 2021on
Econl13.2020  2021onEconl13.2020  2021on
Econl13.2020 2021onhicheel2020
 
Lecture16.2022 - 2023.pdf
Lecture16.2022 - 2023.pdfLecture16.2022 - 2023.pdf
Lecture16.2022 - 2023.pdfssuserca5598
 
MacroL8.2019- 2020
MacroL8.2019- 2020MacroL8.2019- 2020
MacroL8.2019- 2020hicheel2020
 
Niit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltNiit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltbatsuda
 
MacroL10. 2019 - 2020
MacroL10. 2019 - 2020MacroL10. 2019 - 2020
MacroL10. 2019 - 2020hicheel2020
 
MacroL7.2019 -2020
MacroL7.2019 -2020MacroL7.2019 -2020
MacroL7.2019 -2020hicheel2020
 
сангийн бодлого
сангийн бодлогосангийн бодлого
сангийн бодлогоTuru Turuu
 
Lecture.1
Lecture.1Lecture.1
Lecture.1Tj Crew
 
Econl15.2020-2021on
Econl15.2020-2021onEconl15.2020-2021on
Econl15.2020-2021onhicheel2020
 

Similar to Lecture 10 (20)

Lecture 11.2019 2020
Lecture 11.2019 2020Lecture 11.2019 2020
Lecture 11.2019 2020
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdf
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdf
 
Lecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfLecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdf
 
Lecture 13.2019 2020
Lecture 13.2019 2020Lecture 13.2019 2020
Lecture 13.2019 2020
 
зардлын үржүүлэгч кейнсийн загвар
зардлын үржүүлэгч кейнсийн загварзардлын үржүүлэгч кейнсийн загвар
зардлын үржүүлэгч кейнсийн загвар
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
 
MacroL13.2019-2020
MacroL13.2019-2020MacroL13.2019-2020
MacroL13.2019-2020
 
Econl13.2020 2021on
Econl13.2020  2021onEconl13.2020  2021on
Econl13.2020 2021on
 
Lecture16.2022 - 2023.pdf
Lecture16.2022 - 2023.pdfLecture16.2022 - 2023.pdf
Lecture16.2022 - 2023.pdf
 
MacroL8.2019- 2020
MacroL8.2019- 2020MacroL8.2019- 2020
MacroL8.2019- 2020
 
Macro l 6
Macro l 6Macro l 6
Macro l 6
 
Niit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltNiit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluulelt
 
MacroL10. 2019 - 2020
MacroL10. 2019 - 2020MacroL10. 2019 - 2020
MacroL10. 2019 - 2020
 
Macro l 13
Macro l 13Macro l 13
Macro l 13
 
MacroL7.2019 -2020
MacroL7.2019 -2020MacroL7.2019 -2020
MacroL7.2019 -2020
 
сангийн бодлого
сангийн бодлогосангийн бодлого
сангийн бодлого
 
Niit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit ereltNiit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit erelt
 
Lecture.1
Lecture.1Lecture.1
Lecture.1
 
Econl15.2020-2021on
Econl15.2020-2021onEconl15.2020-2021on
Econl15.2020-2021on
 

More from Энхтамир Ш

ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоохПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоохЭнхтамир Ш
 
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээLecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээЭнхтамир Ш
 
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Энхтамир Ш
 
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем Энхтамир Ш
 
Оюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтОюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтЭнхтамир Ш
 
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгааНББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгааЭнхтамир Ш
 
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээХувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээЭнхтамир Ш
 
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААЭнхтамир Ш
 
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ Энхтамир Ш
 
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...Энхтамир Ш
 
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...Энхтамир Ш
 
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2   buyanzaya, nominzul, khaliunaaAcc2   buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaaЭнхтамир Ш
 

More from Энхтамир Ш (20)

Lecture 14 test strategy
Lecture 14   test strategyLecture 14   test strategy
Lecture 14 test strategy
 
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоохПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
 
Personal Software Process
Personal Software ProcessPersonal Software Process
Personal Software Process
 
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээLecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
 
Multimedia
MultimediaMultimedia
Multimedia
 
Css animation
Css animationCss animation
Css animation
 
Lecture html head
Lecture   html headLecture   html head
Lecture html head
 
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
 
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
 
Оюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтОюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлт
 
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгааНББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
 
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээХувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
 
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
 
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
 
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
 
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2   buyanzaya, nominzul, khaliunaaAcc2   buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
 
Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12
 
Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11
 
Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10
 

Lecture 10

  • 1. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХ ЗЭЭЛ БА IS МУРУЙ 1. IS – LM загварын тухай 2.Кейнсийн эдийн засгийн тэнцвэр 3.Зээлийн хүүгийн түвшин ,хөрөнгө оруулалт ба IS муруй 4.Зээлийн хөрөнгийн зах зээлийн загварыг ашигласан IS муруйн тайлбар 5.IS муруйн алгебрийн энгийн илэрхийлэл
  • 2. 1. IS – LM загварын тухай АНУ-ын түүхэнд учирсан хамгийн их сүйрэл бүхий эдийн засгийн хямрал бол Их уналт байсан юм. 1933 онд АНУ-ын ажиллах хүчний дөрөвний нэг нь ажилгүйдэж бодит ҮНБ нь 1929 оны түвшнээсээ 30% багасчээ. Сонгодог онолын үзэл баримтлалаар эдийн засгийн уналтын шалтгааныг тайлбарлаж чадахгүй байв. Сонгодог онолоор бол үйлдвэрлэлийн хүчин зүйлүүдийн нийлүүлэлт болон хэрэглэж буй технологиос үндэсний орлого хамаардаг хэмээн баталдаг.
  • 3. 1936 онд “ Ажил эрхлэлт, зээлийн хүү ба мөнгөний ерөнхий онол” гэдэг номыг Английн эдийн Джон Мейнард Кейнс бичсэн нь эдийн засгийн шинжлэх ухаанд гарсан хувьсгал байв. Кейнс эдийн засагийн сонгодог онолын зэрэгцээ эдийн засгийн шинжилгээний шинэ аргыг дэвшүүлсэн юм. Дурдсан бүтээлд дэвшигдсэн үзэл баримтлалд үндэслэн яваандаа эдийн засгийн идэвжлийн хэлбэлзлийн зүй тогтлыг шинэ янзаар ухааран ойлгох болсон билээ.
  • 4. Кейнс нийт эрэлтийн бууралт нь эдийн засгийн хямралыг тодорхойлдог орлогын эрс багасалт болон ажилгүйдлийн эрс өсөлтийн шалтгаан мөн гэжээ. Тэрбээр зөвхөн нийт нийлүүлэлт өөрөөр хэлбэл, эдийн засагт байгаа капитал, хөдөлмөр болон технологи л үндэсний орлогын түвшинг тодорхойлдог гэж үздэг сонгодог онолыг шүүмжилсэн юм. Орчин үеийн эдийн засагчид энэхүү хоёр үзэл баримтлалыг нийт эрэлт ба нийт нийлүүлэлтийн загварт эвлэрүүлэн нэгтгэж байгаа юм.
  • 5. Нийт эрэлтийн загварыг IS-LM хэмээн нэрэлдэг бөгөөд энэ нь эдүгээ Кейнсийн онолыг тайлбарлахад ноёрхож буй гол баримтлал болж байгаа юм. IS-LM загварт үнийг екзоген буюу гадаад параметр гэж үзэж үндэсний орлогын хэмжээг ямар хүчин зүйлүүд тодорхойлдогийг харуулдаг. Энэ загвар нь үнийн түвшин тогтмол байгаа нөхцөлд богино хугацаанд үндэсний орлогын өөрчлөлтийг харуулдаг загвар юм.
  • 6. IS-LM загвар нь юунаас шалтгаалж нийт эрэлтийн муруй хөдөлдгийг харуулдаг загвар ч гэж хэлж болно. Энэ загварын агуулгыг ингэж хоёр янзаар тайлбарлах нь угтаа адилхан зүйл юм. Зураг 1-ээс харахад үнийн түвшин хэвээрээ байхад орлогын хэмжээ өөрчлөгдөхөд нийт эрэлтийн муруй шилжиж байна. Энэ бол богино хугацаанд үнэ өөрчлөгдөөгүй байхад нийт эрэлтийн муруйн хөдлөл нь орлогын хэмжээний өөрчлөлтийг тодорхойлдог гэсэн үг.
  • 7. Зураг 1. Нийт эрэлтийн муруйн хөдлөл
  • 8. IS-LM загвар нь IS, LM гэсэн хоёр муруйгаас бүрдэнэ. IS нь “Хөрөнгө оруулалт”( Investment) ба “Хадгаламж”(Saving) гэсэн үг. IS муруй нь бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн нөхцөл байдлыг тодорхойлно. LM нь “ Хөрвөх чадвар”(Liquidity) ба “Мөнгө”( Money) гэсэн үг. LM муруй нь мөнгөний зах зээлийн нөхцөл байдлыг тодорхойлно.
  • 9. Зээлийн хүүгийн түвшин нь IS-LM загварын хоёр бүрдэл хэсгийг холбодог юм. Загвар нь энэ хоёр зах зээлийн хоорондын харилцан үйлчлэл нь ямархуу маягаар нийт эрэлтийг тодорхойлох вэ гэдгийг харуулна. 1937 онд IS – LM загвар нь анх удаа Нобелийн шагналт эдийн засагч Джон Хиксийн сонгодог өгүүлэлд нийтлэгджээ.
  • 10. 2.Кейнсийн эдийн засгийн тэнцвэр IS муруй нь бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл дээр үүсдэг зээлийн хүүгийн түвшин ба орлогын хоорондох харилцан хамаарлыг тусгадаг. Энэхүү холбоог ойлгож мэдэхийн тулд “Кейнсийн загалмай” хэмээн нэрлэгддэг бүтээгдэхүүн , үйлчилгээний эрэлтийн энгийн онолоос эхлэе. Кейнсийн загалмай нь үндэсний орлогын тухай Кейнсийн онолыг маш хялбараар тайлбарладаг. Энэ нь IS-LM гэсэн загварыг авч үзэхэд хэрэгтэй зүйл юм.
  • 11. Төлөвлөгдсөн зардал. Кейнсийн загалмайг гаргаж авахын тулд төлөвлөгдсөн зардлуудын хэмжээг тодорхойлдог хүчин зүйлүүдээс эхлэе. Төлөвлөгдсөн зардал гэдэг нь бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахаар өрх гэр, пүүс, засгийн газраас төлөвлөж буй зардлын нийлбэр дүн юм. Хэрэв эдийн засаг нь хаалттай гэж үзвэл, цэвэр экспорт тэгтэй тэнцүү байх бөгөөд төлөвлөгдөж буй зардал E-г төлөвлөгдсөн хэрэглээ C, төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт I ба төлөвлөгдсөн засгийн газрын зардал G нийлбэрээр тодорхойлж болно.
  • 12. Энэ тэгшитгэлд хэрэглээний функцийг нэмбэл: C=C(Y- T) болно. Хэрэглээний функц нь хэрэглээ ба хувийн цэвэр орлого (Y-T)-с хамаарна. Хувийн цэвэр орлого нь үндэсний орлогоос (Y) татварыг (T) хассанаар илэрхийлэгджээ. Үүний зэрэгцээгээр төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын түвшинг тогтмол (I=Ῑ) гэж үзвэл, төсвийн бодлого болох засгийн газрын зардал ба татварын хэмжээ өөрчлөгдөхгүй хэвээр үлдэнэ:G = Ḡ, T= 𝑇
  • 13. Эдгээр тэгшитгэлүүдийг нэгтгэвэл:E=C(Y- 𝑇 )+Ῑ+Ḡ болно. Энэ тэгшитгэлээс төлөвлөгдсөн зардал нь орлого Y,төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын экзоген түвшин ба төсвийн бодлогын экзоген хувьсагчид G ба T-н функц болох нь тодорхой юм. Зураг 2 дээр төлөвлөгдсөн зардлыг орлогын функцийн графикаар дүрслэв.
  • 14. Зураг 2.Төлөвлөгдсөн зардал орлогын функци болох нь
  • 15. Энэ шулуун нь эерэг налалттай байх бөгөөд орлогын илүү өндөр түвшин нь хэрэглээний илүү өндөр түвшинд хүргэж байна. Ингэхлээр төлөвлөгдсөн зардлын түвшин ч илүү өндөр болно. Шулууны налалт нь ахиу хэрэглэх хандлагыг (MPC) тодорхойлох бөгөөд орлого нэг төгрөгөөр нэмэгдэхэд төлөвлөгдсөн зардал хэдий чинээ өсч байгааг харуулна.
  • 16. Тэнцвэрт нөхцөл дэх эдийн засаг. Хэрэв эдийн засаг нь тэнцвэрт нөхцөлд байна гэж үзвэл бодит орлого нь төлөвлөгдөж буй зардалтай тэнцүү байна. Иймээс Y нь зөвхөн нийт орлоготой төдийгүй, түүнчлэн бараа, үйдчилгээний бодит зардалтай тэнцүү байна. Тэнцвэрт нөхцөлийг бид дараах байдалтай бичиж болно: Бодит зардал = төлөвлөгдсөн зардал Y = E
  • 17. Зураг 3 дээр тасархай цэгээр тодорхойлогдсон 45 градусын өнцөгтэй шулуун нь энэ нөхцлийг хангаж байна. 45 градусын өнцгийн налалттай шулуун шугамыг дайран өнгөрч байгаа төлөвлөгдсөн зардлуудын функцийн огтлолцсон А цэгт эдийн засгийн тэнцвэр хадгалагдахыг эндээс харж болно.
  • 18. Зураг 3. Кейнсийн загалмай
  • 19. Эдийн засаг хэрхэн яаж тэнцвэрждэг вэ ? Кейнсийн загалмайд орлого нь төлөвлөгдөж буй зардалтай тэнцүү байгаа А цэгт эдийн засаг тэнцвэртэй байна. Хэрэв пүүсийн үйлдвэрлэл Ү1 –ийн түвшинд байгаа бол төлөвлөсөн зардал нь үйлдвэрлэлээс бага байна. Иймд пүүсүүдэд нөөцийн хуримтлал бий болно. Нөөцийн энэ хуримтлал пүүсүүдийг үйлдвэрлэлээ бууруулахад хүргэнэ.
  • 20. Яг үүнтэй адил хэрэв пүүсүүд Ү2 –ийн түвшин үйлдвэрлэсэн гэвэл төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалт Е2 нь үйлдвэрлэлээсээ илүү гарна. Иймд пүүс нөөцөө эргүүлж худалдана. Нөөц ийнхүү багасгах нь үйлдвэрлэлээ нэмэх сонирхол бий болгоно
  • 21. Зураг 4. Кейнсийн загалмай дахь тэнцвэрт байдал руу шилжих хөдөлгөөн
  • 22. Бүхэлдээ Кейнсийн Загалмай нь төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалтын хэмжээ болон сангийн бодлогын тухайн түвшинд орлого Ү яаж тодорхойлогддогийн харуулдаг юм. Энэ загварыг эдгээр экзоген хувьсагчдын аль нэг нь өөрчлөгдөхөд орлого яаж өөрчлөгдөхийг харуулахад ашиглаж болно. Сангийн бодлого ба үржүүлэгч (мультипликатор): Засгийн газрын зардал өөрчлөгдөхөд ямар нөлөөтэй байдгийг харуулахын тулд кейнсийн загалмайг ашиглая./Зураг 5/
  • 23. Хэрэв улсын зардал ∆G хэмжээгээр нэмэгдвэл төлөвлөгдөж буй зардлуудын шугам дээшээ ∆G шилжинэ. Орлогын тухайн түвшинд засгийн газрын зардалын хэмжээ ∆G гээр өсөхөд төлөвлөгдөж буй зардал бас энэ хэмжээгээр өснө. Тэнцвэр нь А цэгээс В цэгт шилжиж ,харин орлого Ү1 -ээс Ү2 хүртэл нэмэгдэнэ. Энд орлогын өсөлт ∆Ү нь засгийн газрын зардлын өсөлт ∆G-гээс илүү байна.
  • 24. Сангийн бодлого нь үржүүлэгчийн нөлөөтөй байна. МG = ∆Ү/∆G МG - Засгийн газрын зардлын үржүүлэгч ( Мультипликатор ) Тэр нь засгийн газрын зардал нэгжээр, жишээ нь нэг доллараар нэмэгдэхэд орлого хичнээнээр өсөхийг харуулдаг юм. МG = 1/(1-MPC) ∆Ү/∆G = 1/(1-MPC) ∆Ү = ∆G /(1 -MPC)
  • 25. Зураг 5. Кейнсийн загалмай дахь засгийн газрын зардлын өсөлт
  • 26. Татварыг ΔТ хэмжээгээр багасгахад хувийн цэвэр орлого Y-T нь шууд ΔТ хэмжээгээр өснө. Иймд хэрэглээ MPC x ΔТ хэмжээгээр бас өснө. Зураг 6 дээр харуулснаар төлөвлөгдөж буй зардлын хэмжээ MPC x ΔТ –тэй тэнцүүгээр дээш шилжинэ. Эдийн засгийн тэнцвэр А цэгээс В цэгт шилжинэ. Засгийн газрын зардлын өсөлт орлогод үржүүлэгчийн нөлөөлтэй байдгийн яг адил татварын бууралт нь үржүүлэгчийн нөлөөлтэй байна.
  • 27. MT = ∆Ү/∆T MT - Татварын үржүүлэгч (Мультипликатор) Тэр нь татвар нэгжээр, жишээ нь нэг доллараар буурахад орлого хичнээнээр өсөхийг харуулдаг юм. MT = - MPC /(1- MPC ) ΔY/ΔТ = - MPC /(1- MPC ) ΔY = - MPC ∙ ΔТ /(1- MPC )
  • 28. Зураг 6.Кейнсийн загалмай дахь татварын бууралт
  • 29. 3.Зээлийн хүүгийн түвшин, хөрөнгө оруулалт ба IS муруй Кейнсийн загалмай бол IS-LM загварын зөвхөн суурь мөн. Тэгэхдээ энэ нь төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалтыг тогтмол байхаар тусгадгаараа нэн хялбаршуулсан загвар юм. Тэгвэл жинхэнэ ёсоороо бол төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалт нь зээлийн хүүгийн түвшингээс хамаардаг.
  • 30. Иймээс энэ загварт зээлийн хүүгийн түвшин ба хөрөнгө оруулалт хоёрын хамаарлыг тусган төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалтын тэгшитгэлийг оруулах ёстой. Эл тэгшитгэлийг бичвэл: I = I (r) Хөрөнгө оруулалтын энэ функцийг зураг 7а дээр дүрслэн үзүүлэв. Зээлийн хүүгийн норм r1–ээс r2 болж өссөний улмаас төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалт I(r1)-ээс I(r2)болж багасч байна
  • 31. Зураг 7 IS муруйн гаргалт
  • 32. Зураг 7 IS муруйн гаргалт
  • 33. Зураг 7 В дээр Кейнсийн загалмайг үзүүлэв. Энд төлөвлөгдөж байсан хөрөнгө оруулалт I(r1)–ээс I(r2) болж буурснаас орлого Ү1–ээс Ү2 хүртэл буурчээ. Зураг 7С дээр IS муруйг дүрсэлсэн бөгөөд энэ нь зээлийн хүүгийн түвшин ба орлогын хоорондох харилцан үйлдлийн үр дүн юм. Зээлийн хүүгийн түвшин хэдий чинээ өндөр байвал орлого төдий чинээ бага байдаг хамаарал энд илэрч байна.
  • 34. Зээлийн хүүгийн түвшин нэмэгдэж буй үед орлого яаж өөрчлөгддөгийг тодорхойлохын тулд хөрөнгө оруулалтын функц болон Кейнсийн загалмайн графикийг ашиглаж болох юм. Хөрөнгө оруулалт нь зээлийн хүүгийн түвшинтэй урвуу хамааралтай байдаг тул зээлийн хүүгийн түвшин r1–ээс r2 хүртэл өссөний улмаас хөрөнгө оруулалтын хэмжээ I(r1)-ээс I(r2) хүртэл багасна. Төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалт ингэж багассанаас зардлын функц зураг 7В дээр тусгагдсан шиг доош шилжинэ.
  • 35. Зардлын функцийн шилжилт нь орлогыг нэн доогуур түвшинд аваачна. Иймээс зээлийн хүүгийн түвшингийн өсөлт нь орлогыг бууруулна. Хөрөнгө оруулалтын функц ба Кейнсийн загалмайн харилцан үйлчлэлийн үр дүнд илрэн гарсан зээлийн хүүгийн түвшин ба орлогын түвшингийн хоорондох энэхүү хамааралыг IS муруй тусгадаг. Зээлийн хүүгийн түвшин хэдий чинээ өндөр байна, төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалтын түвшин доогуур байна. Эл шалтгаанаар IS муруй нь зураг 7С дээр үзүүлсэн шиг сөрөг налалттай байна.
  • 36. IS муруйн шилжилт. IS муруйн цэг бүр нь зээлийн хүүгийн тухайн түвшинд орлогын түвшин ямар байгааг харуулна. Кейнсийн загалмайн загвараас орлогын түвшин сангийн бодлогоос мөн хамаарна гэдгийг мэдэж авсан билээ. Тодорхой сангийн бодлогын хувьд IS муруйг зурж болно. Өөрөөр хэлбэл IS муруй нь G ба T тогтмол гэдгийг илэрхийлнэ. Сангийн бодлого өөрчлөгдөхөд IS муруйн нь шилжилт хийнэ.
  • 37. Сангийн бодлого өөрчлөгдөхөд IS муруйн нь шилжилт хийнэ. Зураг 8 дээр Засгийн газрын зардал G1 ээс G2 хүртэл өсөхөд IS муруй нь ямар маягаар шилжилт хийхийг шинжлэх зорилгоор Кейнсийн загалмайг ашиглан харуулъя. Энэ графикийг зээлийн хүүгийн түвшин болон төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалт өгөгдсөн байхад зурах боломжтой.
  • 38. Кейнсийн загалмай нь сангийн бодлого өөрчлөгдөхөд төлөвлөгдөж буй зардал өсдөгийг, түүнчлэн энэ нь орлогын тэнцвэрийн түвшинг Ү1 -ээс Ү2 хүртэл нэмэгдүүлэхийг харуулдаг. Иймээс засгийн газрын зардлын өсөлт нь IS муруйг хэрхэн хөдөлгөхийг дүрслэн үзүүлдэг. Зураг 8а дээр засгийн газрын зардлын өсөлт IS муруйг баруун тийш шилжүүлнэ.
  • 39. Зураг 8а нь засгийн газрын зардал өсөхөд төлөвлөгдөж буй зардал өсөж байгааг харуулж байна. Зээлийн хүүгийн дурын түвшингийн үед төлөвлөгдөж буй зардал ΔG хэмжээгээр өсөхөд орлого нь ΔC/(1-MPC) хэмжээгээр өсдөгийг дээшээ хийж буй шилжилт харуулна. Иймээс зураг 1.8в дээр IS муруй нь энэ хэмжээгээр шилжилт хийж байна.
  • 40. Зураг 8а. Улсын зардлын өсөлт IS муруйг баруун тийш шилжүүлэх
  • 41. Зураг. 8в IS муруйн шилжилт Ү1 Ү2 Ү r 𝑟 → ∆𝑮 𝟏 − 𝑴𝑷𝑪 IS1 IS1
  • 42. Татварын бууралт нь зардал ба орлогыг нэмэгдүүлдэг учир IS муруйг мөн л баруун тийш шилжилт хийлгэнэ. Засгийн газрын зардал багасах буюу татварын өсөлт орлогыг бууруулдаг учир төсвийн бодлогын тийм өөрчлөлт нь IS муруйг зүүн тийш шилжүүлнэ. IS муруй нь бүхэлдээ зээлийн хүүгийн түвшин ба орлогын түвшингийн хоорондох холбоог харуулах бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн тэнцвэрийг харуулдаг.
  • 43. 4.Зээлийн хөрөнгийн зах зээлийн загварыг ашигласан IS муруйн тайлбар. Бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт ба нийлүүлэлтийн хооронд, түүнчлэн зээлийн хөрөнгийн эрэлт ба нийлүүлэлтийн хооронд холбоо байдаг. Энэ нь IS муруйг тайлбарлах бас нэг шижим мөн. Үндэсний тооцооны адилтгалыг эргэн саная: Ү = C + I + G →Y – C – G = I→S = I Энэ тэгшитгэлийн зүүн тал нь үндэсний хадгаламж S-ийг илэрхийлнэ.
  • 44. Энэ нь хувийн хадгаламж Y- T- C ба улсын хадгаламж T – G - ийн нийлбэр мөн, харин баруун тал нь хөрөнгө оруулалт I юм. Зээлийн хөрөнгийн зах зээлийн загварт үндэслэн IS муруйг байгуулахын тулд С- г хэрэглээний функциэр , I – ийг хөрөнгө оруулалтын фунцкиэр сольбол: Y – C(Y – T) – G = I(r)
  • 45. Зээлийн хөрөнгийн нийлүүлэлт орлого болон төсөв албан татварын бодлогоос шалтгаалдагийг тэгшитгэлийн зүүн тал, зээлийн хөрөнгийн эрэлт нь зээлийн хүүгийн түвшингээс шалтгаалдагийг тэгшитгэлийн баруун тал баталж байна. Зээлийн хүүгийн түвшин нь зээлийн хөрөнгийн эрэлт ба нийлүүлэлтийг тэнцвэржүүлэхүйцээр өөрчлөгддөг юм. Зураг 9 дээр орлогын хэмжээ ямар ч байсан зээлийн хөрөнгийн зах зээлийг тэнцвэржүүлдэг зээлийн хүүгийн түвшинг IS муруй илэрхийлдгийг харуулна.
  • 46. Орлого Ү1 - ээс Ү2 хүртэл өсөхөд үндэсний хадгаламж (Y- C - G) бас өснө. Зээлийн хөрөнгийн нэмэгдэж буй нийлүүлэлт зээлийн хүүгийн нормыг r1 –ээс r2 хүртэл бууруулна. IS муруй энэхүү харилцан хамаарлыг нэгтгэдэг. Тухайлбал: орлого илүү байх нь хадгаламж үлэмж их байхад хүргэдэг бөгөөд ингэхлээр тэнцвэртэй үеийн зээлийн хүүгийн түвшин илэрхий доогуур байна гэсэн үг. Энэ шалтгаанаар, IS муруй нь сөрөг налалттай байна.
  • 47. Зураг 9a. IS муруйг зээлийн хөрөнгийн зах зээлтэй холбон тайлбарлах нь R L(r) Орлого гаргалт R L(r) Орлого гаргалт Зээлийнхүүгийнтүвшин L(r) I ,S R1 R2 S(Ү1 ) S(Ү2 )
  • 48. Зураг 9b. IS муруйг зээлийн хөрөнгийн зах зээлтэй холбон тайлбарлах нь Зээлийнхүүгийнтүвшин R IS Y1Орлого гаргалт YY2 R1 R2
  • 49. Зураг 9а дээр орлого Ү1 - ээс Ү2 хүртэл өсөхөд хадгаламж өсдөгийг, иймээс зээлийн хүүгийн түвшин буурдагийг харуулж байна. Зураг 1.9в дээр IS муруй нь орлого болон зээлийн хүүгийн түвшний хоорондох энэхүү урвуу хамаарлыг тусгаж байна. Ийм учраас IS муруй сөрөг налалттай байна. IS муруйг ингэж тайлбарлахад сангийн бодлогын өөрчлөлт IS муруйг яагаад шилжүүлдгийг бас хэлж өгч байгаа юм.
  • 50. Орлогын тухайн хэмжээнд засгийн газрын зардлыг өсгөх буюу татварыг багасгавал үндэсний хадгаламж хорогдоно. Зээлийн хөрөнгийн зах зээл дээр нөөцийн нийлүүлэлтийг хорогдуулахад зээлийн хүүгийн түвшин дээшилж тэнцвэржилтийг хангана. Ийм маягаар орлогын тухайн хэмжээ өөрчлөгдөөгүй байхад зээлийн хүүгийн түвшин дээшилж байгаа болохоор сангийн урамшуулагч бодлогын өөрчлөлтийн тусгал болж IS муруй дээшээ шилжинэ.
  • 51. 5.IS муруйн алгебрийн энгийн илэрхийлэл Y= C(Y-T) + I(r) + G тэгшитгэлд тохирох зээлийн хүүгийн түвшин (r) ба орлого (Y) болон хоёрын хослолыг үзүүлдэг утгаар нь IS муруйг тайлбарладаг өөр арга байдаг. Энэхүү тэгшитгэл үндэсний тооцооны үндсэн адилтгалууд, хэрэглээний функц ба хөрөнгө оруулалтын функцийг нэгтгэдэг. Хэрэв бид хэрэглээний болон хөрөнгө оруулалтын функцуудыг шугаман функц гэвэл IS муруйн талаар улам илүү мэдэх болно
  • 52. Үндэсний тооцооны адилтгалаас эхэлье: Y= C+I+G Одоо хэрэглээний функцийг доорх байдлаар харуулъя: C = a + b (Y-T) Энд a ба b эерэг параметр, харин хөрөнгө оруулалтын функци нь: I = c - dr болно. Энд c ба d эерэг параметр мөн. Параметр b нь ахиу хэрэглээ хандлагыг илэрхийлсэн эерэг параметр бөгөөд тэг ба нэг хоёрын хооронд утгатай гэж үзсэн.
  • 53. Хөрөнгө оруулалт нь зээлийн хүүгийн түвшин буурахад нэмэгддэг тул хөрөнгө оруулалт зээлийн хүүгийн түвшинд яаж өртөгдөхийг d параметрээр тодорхойлно. d-ийн өмнө хасах тэмдэг байна. Дээрх гурван тэгшитгэлээс IS муруйд холбогдох алгебрийн тэгшитгэлийг гаргаж, улмаар IS муруйн байрлал, түүний налалтыг юу тодорхойлдгийг авч үзэх болно.
  • 54. Хэрэв үндэсний тооцооны адилтгалд хэрэглээ ба хөрөнгө оруулалтын шугаман функцуудыг оруулбал доорх тэгшитгэл гарна: Y = [ a + b (Y - T)] + (c – dr) + G Тэгшитгэлийн хоёр талд Ү харагдаж байгааг анхаарах хэрэгтэй. Энэ тэгшитгэлийн зүүн хэсэг дэхь Ү-ээс бүх гишүүдийг бүлэглэвэл доорх байдлаар илэрхийлэгдэнэ: Y - bY = (a + b) + (G - bT) - dr
  • 55. Y-г бодож гаргавал: Энэ тэгштгэл бол IS муруйн алгебрийн илэрхийлэл юм. Энэ нь зээлийн хүүгийн түвшин r ямар ч байсан хамаагүй, бас сангийн бодлогын хувьсагчид G ба T өөрчлөгдөхөд орлого Ү- ийн түвшингийн параметрүүдийг өгдөг юм.
  • 56. Сангийн бодлого өөрчлөгдөөгүй үед тэр нь зээлийн хүүгийн түвшин ба орлогын хэмжээ хоёрын холбоог харуулдаг. Тухайлбал, зээлийн хүүгийн түвшин хэдий чинээ өндөр байвал орлогын хэмжээ төдий чинээ бага байдгийг илэрхийлнэ. IS муруйн график G ба T - ийн утга өөрчлөгдөөгүй байхад Ү ба r янз бүрийн утгатай байгаа нөхцөл дэх энэхүү тэгшитгэлийн графикийг дүрсэлдэг.
  • 57. IS муруйн талаар өмнө хийсэн дүгнэлтүүдийг энэ тэгшитгэлийг ашиглан шалгаж болно. Үүнд: Нэгдүгээрт, зээлийн хүүгийн түвшингийн коэффициент сөрөг тул IS муруй сөрөг налалттай байна. Энэ бол зээлийн хүүгийн түвшин нэн өндөр нөхцөлд орлого эрс буурна гэсэн үг. Хоёрдугаарт, засгийн газрын зардлын коэффициент эерэг тул улсын зардлын өсөлт IS ийн муруйг баруун тийш шилжүүлдэг. Гуравдугаарт, албан татварын коэффициент сөрөг тул татварын өсөлт IS муруйг зүүн тийш шилжүүлнэ.
  • 58. Зээлийн хүүгийн түвшний коэффициент –d/(1-b) байгаа нь IS огцом налуу байхыг хэлж байгаа юм. Хэрэв зээлийн хүүгийн түвшинг хөрөнгө оруулалт хурц мэдэрч байгаа тул d нэн их, орлого ч зээлийн хүүгийн түвшний өөрчлөлтийг хурц мэдрэмжтэй хүлээж авна. Энэ тохиолдолд зээлийн хүүгийн түвшин ялигүй өөрчлөгдхөд орлого үлэмж их байна.
  • 59. IS муруй харьцангуй налуу байна. Үүний эсрэг хэрэв зээлийн хүүгийн түвшинд хөрөнгө оруулалт тийм хүчтэй биш өртөгдөж байгаа тул d бага, иймд орлого ч зээлийн хүүгийн түвшний өөрчлөлтийг аядуу хүлээж авна. Энэ тохиолдолд зээлийн хүүгийн түвшин үлэмж өөрчлөгдсөн ч орлого ялигүй өөрчлөгдөнө. IS огцом налуу байна. IS муруйн налалт ахиу хэргэлэх хандлага b ээс яг адил хамаарна. Тухайлбал b хичнээн их байвал зээлийн хүүгийн түвшний тухайн өөрчлөлтийн үр дүнд орлого төчнөөн их өөрчлөгдөнө.
  • 60. Үүний шалтгаан нь гэвэл: ахиу хэргэлэх хандлага их байна гэдэг нь үржүүлэгчийн утга их байдагт оршино. Үржүүлэгчийн хэмжээ хэдий чинээ их бол хөрөнгө оруулалтад гарсан өөрчлөлт орлогод төдий чинээ их хүчтэй нөлөө үзүүлнэ. Иймд IS муруй төдий чинээ их налуу байна. Ахиу хэргэлэх хандлага b сангийн бодлогын өөрчлөлт IS муруйг ямар нэг хэмжээгээр шилжүүлэхийг тодорхойлдог.
  • 61. G (1/(1-b)) ийн коэффициент бол кейнсийн загалмай дахь засгийн газрын зардалын үржүүлэгч мөн. T(-b/(1-b)) ийн коэффициент бол кейнсийн загалмай дахь татварын үржүүлэгч юм. Ахиу хэрэглэх хандлага хэдий чинээ их байвал үржүүлэгчийн хэмжээ төдий чинээ их, иймд сангийн бодлогын улмаас IS муруй төдий чинээ хол зайнд шилжинэ.
  • 62. IS муруй нь орлого (Ү) болон зээлийн хүүгийн түвшин (r) - ийн аль алиныг тодолхойлдоггүй юм. IS муруй бол бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл дээр Ү ба r ийн хооронд байж болох боломжийн хослолыг тусгадаг юм. Эдийн засаг дахь тэнцвэрт байдлын параметрүүдийг тодорхойлхын тулд орлого ба зээлийн хүүгийн нормын хоорондох бас нэг шүтэлцээг авч үзэх ёстой.