Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд

4,448 views

Published on

  • Be the first to comment

инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд

  1. 1. Инфляцийн хурдыг багасгахоновчтой арга замууд  Багийн гишүүд:  Мөнх-одPT10D027  Сувд-эрдэнэ D.BA11D135  Наранцогт D.BA11D001  Мичидмаа D.BA11D075
  2. 2. ХураангуйМанай улсад сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэтасралтгүй өссөөр байгаа нь хүмүүсийн амьдралд бодит дарамт болоод зогсохгүйцаашид энэ үнийн өсөлт нь үргэлжлэх байх гэсэн айдас иргэдийн дунд буй болоодбайгаа юм. Үнийн өсөлтийн улмаас ард иргэдийн авч буй цалин тэтгэвэрээрмөнгөний худалдан авах чадвар буурч байгаа юм. Албан ѐсны статистикмэдээгээр 2011 оны 6 сарын байдлаар 6,2 хувьтай байсан инфляци 2012 оны 2-рсарын байдлаар 12,5 хувь болж өссөн. Өрхийн зарлагын 30,4 хувийг эзэлдэгхүнсний гол нэр төрлийн бүтээгдхүүний үнэ 2012 оны 3-р сарын 14ний байдлаарУлаанбаатар хотын хүнсний зах,дэлгүүрт худалдаалагдаж байгаагаар өмнөх 2-рсарын дундаж үнэтэй харьцуулахад 5,3 , өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад л0,1 хувиар өссөн Бидний орлогын эх үүсвэр болох цалин жил ирэх тусам улам лөссөөр байна. Гэсэн хэдий ч цалингийн өсөлт нь үнийн өсөлтийг гүйцэхгүй байна.ОУВС-гийн Монгол улсыг хариуцсан ажлын хэсгийнхэн манай улсын Хэрэглээнийүнийн индекст судалгаа хийж, инфляци хурдсах хандлагатай байна гэжтодорхойлсон. Судалгаагаар үнийн өсөлт хурдсах гол шалтгаан нь нийт эрэлтболоод махны үнийн өсөлт гэж тодорхойлсон. 2008-2010 оны 8,12-р сард ХҮИбуурч байсан бол энэ оны 8,9-р сард энэ хандлага арилж үнэ өсөх хандлагатайболсон байна.
  3. 3. Инфляци гэж юу вэ? Бараа, үйлчилгээний үнэ тасралтгүй өсөх үзэгдлийг эдийн засгийн онолд инфляцихэмээн нэрлэдэг.Нийлүүлэлтээс давсан эрэлт нь инфляци үүсгэх шалтгаанболдог.Инфляци үүссэнээр нийт эдийн засгийн хэмжээнд үнийн ерөнхий түвшин өсдөгучир иргэдийн худалдан авах чадвар өмнөхөөсөө буурдаг.Иймээс инфляцийг шалтгаанаар нь:1. Эрэлтийн инфляци2. Нийлүүлэлтийн буюу зардлын инфляци гэж ангилдаг.Нийлүүлэлтийн инфляциБүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт тогтмол үед уг бүтээгдэхүүний үйлдвэрлэлдшаардагдах орцуудын үнэ өсч, үйлдвэрлэлийн зардал өсөж үйлдвэрлэлийн хэмжээгбагасгасанаар хомсдол үүсэж үнийн ерөнхий түвшин өсдөг. Ингэж үүссэн инфляцийгзардлын буюу нийлүүлэлтийн инфляци гэдэг. Нийлүүлэлтийн инфляцийн шалтгаан:1. Хөдөлмөрийн хөлсний хэмжээ2. Төрөл бүрийн татвар3. Хураамж4. Хүү5. Түрээсийн төлбөр гэх мэт...
  4. 4. Эрэлтийн инфляциНийт үйлдвэрлэлийн хэмжээ өөрчлөгдөөгүйтогтмол байхад тэдгээр бүтээгдэхүүн,үйлчилгээнүүдийн нийт эрэлт нэмэгдвэл хуучинүнийн түвшинд уг бүтээгдэхүүн, үйлчилгээхомсдож, үнийн ерөнхий түвшин өсдөг. Ингэжүүссэн инфляцийг эрэлтийн инфляци гэдэг.Эрэлтийн инфляцийн шалтгаан:1. Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийнөсөлт2. Төрийн зардлын өсөлт3. Гадаад эдийн засгийн эрэлтийн өсөлт.
  5. 5. Судлагдсан байдал Бидний судалж буй сэдвийн дагуу өмнөх жилүүдэд Монгол улсынхэмжээнд маш олон судалгаа хийгдэж байсан байна. Эдгээрийгдурдвал:- Монгол банкны судалгааны хэлтсийн эдийн засагч Л.Даваажаргал(2002,2005) суурь инфляцийг хасаж зохицуулах арга, тэгшитгэжзохицуулах арга, статистик арга энгийн гурван аргаар тооцжээ- Монгол банкны судалгааны хэлтсийн эдийн засагч А. Хулан (2005) “Инфляцид нөлөөлж буй зарим хүчин зүйлс” судалгааны ажлил хийсэн.- Монгол банкны мөнгөний бодлогын хэлстийн эдийн засагчН.Ургамалсувд “2004-2005 оны инфляцийн таамаглалын талаар”судалгаагаараа инфляцийн таамаглалыг хийсэн.- Монгол банкны судалгааны хэлтсийн ахлах эдийн засагчЛ.Даваажаргал “Импортын татвар инфляцид нөлөөлсөн үү?” судалгааныажил.
  6. 6. - МБСГ-ын захирал Б.Энххуяг “Монгол дахь инфляцийн эконометрик загвар”судалгаагаараа мөнгөний нийлүүлэлт, ханш нь инфляцид нөлөөлдөг эсэхийгтогтоохыг зорижээ.- Монгол банкны эдийн засагч Н.Ургамалсувд “инфляци, мөнгөнийнийлүүлэлтийн уялдаа” судалгааны хүрээнд инфляцийн түвшин ба мөнгөнийнийлүүлэлтийн хооронд ямар нэг хамаарал байгаа эсэхийг энэ төрлийншинжилгээнд хамгийн өргөн хэрэглэдэг ко-интегрэйшн анализийг ашигланшалгасан.- Д.Ган-Очир, Г.Борхүү нар “инфляци болон мөнгөний үзүүлэлтүүдийнхамаарал” судалгаа хийсэн.- Монгол банкны судалгааны хэлтсийн эдийн засагч А.Хулан “Монгол улсыневрогоор хийсэн гадаад худалдаа инфляцид нөлөөлөх эсэх” судалгаа- Монгол банкны мөнгөний бодлогын хэлстийн эдийн засагч Д.Ган-Очир “Цалинболон орлого, инфляци хоорондын уялдаа” судалгаа хийсэн байна.
  7. 7. Инфляцийн хор нөлөөӨндөр инфляцийн хор нөлөө:• Тогтмол орлоготой болон орлогогүй иргэдийн бодит худалдан авах чадварыг бууруулж, ядуурал, нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлдэг.• Эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөргөөр нөлөөлнө.• Бизнесийн тодорхой бус байдал өсч, зээлийн хүү өндөр түвшинд тогтож, хөрөнгө оруулалт буурна.• Импортын бараатай харьцуулахад дотоодын бараа үнэтэй болж, өрсөлдөх чадвар буурч, импорт нэмэгдэн экспорт буурна.• Санхүүгийн тогтворгүй байдлыг бий болгоно.
  8. 8. Инфляцийг таамаглах:• Мөнгөний бодлогод гарсан өөрчлөлт үнэ, үйлдвэрлэлийн хэмжээнд тодорхой хугацааны хоцролттойгоор нөлөөлдөг тул инфляцийн таамаглал дээр үндэслэн ирээдүйгээ харсан мөнгөний бодлого явуулах ёстой болдог.• Ирээдүйгээ харсан мөнгөний бодлого нь бодлогын хэрэгслүүдийг макро эдийн засгийн байдалд тохируулан өөрчлөн ирээдүйн инфляцийг удирдах бодлогын арга хэмжээ юм.• Төв банк бодлогын шийдвэр гаргахдаа зөвхөн статистик тоо мэдээллийн гүйцэтгэлд бус харин ирээдүйд хүлээгдэж буй инфляцийн тооцоололд илүүтэй үндэслэн бодит эрсдлийг урьдчилан харсаны үндсэн дээр уг эрсдлийг тулгарахаас нь өмнө сөрж арга хэмжээ авдаг.
  9. 9. Ирээдүйн инфляцид нөлөөлөх эрсдлүүд ...Нийлүүлэлтийн хүчин зүйлс: • Шатахууны үнийн тодорхой бус байдал, • Хүнс болон шатахууны үнийн өсөлтийн нөлөөгөөр бусад барааны үнэ өсөх, • Дэлхийн зах зээл дээрх хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, • Худалдааны түнш орнуудын инфляци (Баримт: Хятадын инфляцийн өсөлтийн хувь манай инфляцид хугацааны хоцрогдолтой эерэгээр нөлөөлж байна. Хятадын инфляцийн өсөлтийн хувь нэг хувиар буурахад манай инфляци 0,19 %-иар буурахаар байна. Хятадын инфляцийн шок нь манай инфляцийг өсгөдөг /эерэг хамааралтай/, нефтийн үнэ өсөх нь мөн инфяцийг өсгдөг /эерэг хамааралтай. / )
  10. 10. Инфляци үүсэх шалтгаанИнфляцид нөлөө үзүүлж байгаа гол хүчин зүйл нь мөнгөний нийлүүлэлт, төсвийнцалингийн өсөлт, бензиний үнэ , валютын ханшийн өсөлт зэрэг юм.Манай улсад vнэ нэмэгдэж, тєгрєгийг инфляци бий болгодог долоон том хvчин зvйлбайдгаас гуравт нь Монгол банкны мєнгєний бодлоготой шууд холбоотой, дєрєв дэх ньЗасгийн газраас шалтгаалдаг байна.Мөн ам.доллар, юань, евро гэх мэт гол валюттай тєгрєг хєрвєх ханш буурвал тойруузамаар vнэ нэмэгдэж, инфляци vvсэх бас нэгэн шалтгаан болдог.Гадаад зах зээлийн vнэ нэмэгдсэнээс улбаатай нефть бvтээгдэхvvний vнийгзохицуулахгvй урсгалд нь тавьснаас инфляцийг тодорхой хэмжээгээр буй болгожбайна.Гурил, тємс, хvнсний ногоогоор хэрэгцээгээ бvрэн хангаж чадахгvй байгаагаас vнэ ньнэмэгдэж инфляци буй болгож байна.Ашиг олохын тулд эсвэл буруу vйл ажиллагааны алдагдлаа нєхєх vйлдвэрлэсэнбvтээгдэхvvн, vзvvлсэн vйлчилгээ, импортолсон барааныхаа vнэ тарифыг єртєгзардлын vндэсгvй нэмэгдvvлж инфляци буй болгож байгааг VСГ-ын мэдээ нотолжбайна.
  11. 11. Инфляцийг бууруулах арга замЭдийн засагчдын үзэж байгаагаар:Инфляцитай тэмцэхийн тулд эдийн засгийн бүтцийг өөрчлөхөдчиглэсэн урт хугацааны цогц бодлого авч хэрэгжүүлэхшаардлагатай. Гэсэн хэдий ч богино хугацааны бодлого ч басшаардлагатай. Иймд: Инфляцийг “зөөлрүүлэх” зорилготой богино хугацааныбодлогын арга хэмжээ Дунд хугацаандаа үр дүнгээ өгөх цаашдын эдийн засгийнбүтцийн өөрчлөлтийг дэмжих дунд хугацааны бодлого Урт хугацаандаа эдийн засгийн бүтцийг байгаль орчин болонгадны зах зээлээс аль болох хараат бус болгон өөрчлөхөдчиглэсэн харилцан уялдаатай бодлогын хувилбар хэрэгтэй. Үнийн тааз- Тодорхой нэрийн бараануудын хувьд үнийн дээд заагийг тогтоох бодлого Хатуу бодлого- Мөнгөний нийлүүлэлтийг багасгах болон тодорхой түвшинд барих
  12. 12. Дүгнэлт хэсэг Манай орны хувьд цалингийн түвшинг 10% хүртэл хувиарнэмэгдүүлж буй тохиолдолд тийм хүчтэй инфляци бийболгохгүйгээр бодит цалинг (бодит худалдан авахчадварыг) хамгийн их өсөлттэй байлгах боломжтой байна.Иймд цалинг өсгөхдөө нэг дор өндөр хувиар бус харинэнэхүү судалгааны үр дүнгээр бол 20-30 хувь өсгөхөөртөлөвлөж буй тохиолдолд 10-15 хувиар 2 удаа хооронд нь 2улирлын зайтай ( 1 жилдээ багтаан) нэмэгдүүлэх нь эдийнзасагт хэт өндөр үнийн өсөлт дагуулахгүйгээр бодитхудалдан авах чадварыг дээшлүүлэх боломжтой байна.Учир нь манай оронд инфляцийн инерци буюу хүлээлт нь 6сар хүртэл хугацаанд л хадгалагдаж буй нь цалингийн 1удаагийн өндөр өсөлтөөс улбаатай өндөр инфляци нь энэхугацаанд бодит цалингийн өсөлтийг бууруулах нөлөөтэйбайж болох юм. Магадгүй ийнхүү нэг дор өндөр хувиарөсгөх бус шат дараалалтай нэмэгдүүлэх нь төсвийндарамтыг бууруулах юм.
  13. 13. Ашигласан материал:• www.nso.mn Үндэсний статистикийн хороо• www.mongolbank.mn Монгол банк• www.gogo.mn Үндэсний портал• Инфляцийн онол, судалгааны ажлын ном зүйн тойм Ц. Батсүх “ Бодлогын судалгааны тайлан ” 2011 оны “ Эрдмийн шувуу” эрдэм шинжилгээний багахурлын эмхэтгэл• www.olloo.mn /Д. Пүрэвбат/ доктор, профессор/• www.mongolbank.mn Мөнгөний Бодлогын Хэлтсийн эдийн засагч Д. Ган-Очир “ Цалин болон орлого, инфляци хоорондын уялдаа”

×