SlideShare a Scribd company logo
1 of 10
Батлав. Тэнхмийн эрхлэгч Б.Уламбаяр 
Монголын түүхийн хичээлийн конспект 
Сэдэв. Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга. 
Нэг. Монголын бөөгийн шашин. 
Монгол нутагт бөөгийн шашин эхийн эрхт ёсны үе буюу шинэ чулуун зэвсгийн үед 
үүссэн гэж судлаачид үздэг. Эхийн эрхт ёсны үед үүссэн учраас анхандаа зөвхөн эмэгтэй хүн 
бөө болдог, түүнийг удган гэж нэрлэдэг байжээ. “Удган “ гэдэг үг нь “от” буюу эртний түрэг 
хэлний гал, гал голомт гэдэг үгнээс гаралтай. Хожим эрэгтэй хүн бөө бөөлдөг болсон бөгөөд 
түүнийг “Зайран” гэдэг болжээ. 
Бөөгийн шашин нь ертөнцийг үзэх үзлийн бие даасан нэг хэлбэр мөн бөгөөд юмсыг 
хоёрдуулан авч үзэхэд түшиглэсэн сургаал юм. Юуны өмнө газар тэнгэр хоёрыг бүхнийг 
бүтээгч эхлэл гэж үздэг. Ингэхдээ тэнгэр бол идэвхтэй, ан хдагч, бүтээгч эр эхлэл, харин газар 
бол идэвхгүй, хоёрдогч шинж чанартай эм эхлэл хэмээдэг байна. Тэнгэрийг “мөн х тэнгэр”, 
“тэнгэр эцэг” хэмээн нэрлэдэг нь ийм учиртай. Монголчуудыг тэнгэрийн заяагаар төрсөн гэж 
үзэн улсаа “Хөх монгол“ гэж нэрийджээ. Үүнчлэн газрыг газар “эх”, “этүгэн эх”, “хөрст 
этүгэн” гэх зэргээр нэрлэнэ. 
“МНТ”-д мөнх тэнгэрийн хүчин дор гэхчлэн мөнх тэнгэртэй холбоо бүхий олон санаа 
өгүүлэгддэг. Бөөгийн шашин бол олон тэнгэрт ёс политейзм юм. Бөөгийн дуудлагуудад “Дээр 
99 тэнгэр, доор 77 тэнгэр”, “Атаа 13 тэнгэр” гэх зэргээр өгүүлнэ. Үүнчлэн бөөгийн дуудлагад 
“Зуун тэнгэрийн зардас болж явдаг, далан тэнгэри йн элч болж явдаг” гэх зэргээр өгүүлдэг 
байна. 
Бас баруун зүгийн 55 тэнгэр, зүүн зүгийн 44 тэнгэр буй хэмээнэ. Баруун зүгийг сайн, 
зүүн зүгийг муу хэмээгээд сайн муу тэнгэрүүд хоорондоо үргэлж дайтан тэмцэлдэж байдаг 
бөгөөд үүний үрээр ертөнцийн юмс, үзэгдэл хувьсан өөрчлөгдөж байдаг гэж үзнэ. 
Бөө хэмээх нь тэнгэртэй харилцах арга, шидийг тусгайлан судалж мэдсэн хү н юм. Тэд 
тэнгэртэй харьцах замаар хүмүүсийн гуйлт, хүсэл мөрөөдлийг эзэн тэнгэрт хүргэж, тусгай зан 
үйлийн хүчээр мууг хорин хааж, сайныг урин дууддаг гэсэн итгэл үнэмшил дээр тулгуурладаг 
байна.
Зан үйл гэдэгт даллага, дуудлага, тамлага, зүхэл зэргийг хамааруулна. Эртнээс бөө 
нарыг дотор нь : 
- Хар зүгийн бөө 
- Цагаан зүгийн бөө гэж ангилдаг. 
Хар зүгийн бөө нь дан ганц хар тэнгэр зүүн, хойт зүг  хар онгодоор хөглөсөн байдаг 
хэмээн үзнэ. Тэднийг зүг чигээр нь ийнхүү хар зүгийн бөө хэмээнэ. 
Цагаан зүгийн бөө нь дан сайныг зөгнөсөн, цагаан дом шившлэгийн зан үйлийг үйлддэг 
байна. Зүг нь баруун болон өмнө зүг юм. 
Бөөгийн шашинд тэнгэр бүр нэг ертөнц бөгөөд тэр нь амьдрал ахуйн тодорхой нэг 
салбарыг хариуцан эзэгнэдэг байна. Тухайлбал : 
- Аянга цахилгааны эзэн нь - Мөндөр тэнгэр. 
- Хурын эзэн нь - Зад цагаан тэнгэр. 
- Гангын эзэн нь - Галт улаан тэнгэр. 
- Хүн, малын үр, төлийг тэтгэгч нь – Охин хар тэнгэр 
- Эд баялаг олгогч, мал сүргийн эзэн нь – Мялан тэнгэр 
- Малыг ивээх тэнгэр нь – Цагаан өвгөн тэнгэр 
- Баян элбэгийг захирагч нь – Элбэгжих тэнгэр 
- Оюун бодлыг эзэмшигч нь – Шударга цагаан тэнгэр 
- Ан гөрөөний эзэн нь – Манахан тэнгэр 
- Өвчин зовлон, ад зэтгэрийг хөөгч нь – Одон заяан тэнгэр 
- Хараал зүхлийн эзэн нь – Хадрага боом тэнгэр 
- Галын эзэн нь – Галайхан тэнгэр гэх мэт. 
Ийнхүү байгаль, ертөнцийн бүх юмс үзэгдэл, хүний амьдралын бүх талыг хари уцсан 
тусгай тэнгэрүүд байдаг хэмээн бөөгийн сурталд үздэг байна. Тийм ч учраас эртний 
монголчууд “өөрсдийн хүссэн явдлаа үйлдэхдээ Мөн х тэнгэрийн соёрхлоор ингэв“ гэх зэргээр 
өгүүлдэг байжээ. 
Бөөгийн шашны суртлын нэг хэсэг нь гурван тивийн тухай сургаал юм. Энэ ертөнцөд 
гурван тив буй. Тэр нь : 
1. Дээд тив – Аз жаргал, баяр баясгалангийн тив. 
2. Доод тив. Энэ бол там, харанхуй, лус савдагийн орон юм.
3. Дунд тив буюу “Хүний ертөнц”. Энэ нь дээд болон доод тивийн завсрын орон юм 
хэмээжээ. 
Бөөгийн шашны ёсоор бол ертөнцийн бүх юм, үзэгдэл, түмэн бодис цөм сүнс сүлдтэй, 
тийм ч учраас амьд зүйл хэмээн үздэг. Тухайлбал хүн бол махбодь, сүнс хоёрын нэгдэл мөн 
бөгөөд хүнд 3 төрлийн сүнс байдаг, энэ нь 1. Амь нас заяагч амин сүнс. 2. Оюун бодлын сүнс. 
3. Төрлийн сүнс зэрэг юм. 
Энэ бүгдээс харахад бөөгийн шашин нь монголчуудын эртний шүтлэгийн хэлбэр болж 
байсан цалигчлалын ёсон, дом шившлэг, амьдчилахуйн үзэл болон онгод шүтэхүйн анхны 
хэлбэрүүдэд түши глэж үүссэн нь тодорхой байна. Ингэхдээ дээрх хэлбэрүүдийг цааш нь 
гүнзгийрүүлэх үндсэн дээр газар, тэнгэрийн тухай, гурван ертөнц тив-ийн тухай, сүнс сүлдний 
тухай зэрэг хэд хэдэн төрлийн үзэл санааг боловсруулж, нилээд хөгжингүй шинжтэй болгожээ. 
Бөөгийн шашин нь нүүдэлчин монголчуудын язгуурын шашин болж чадсан байна. 
Эдүгээ судлаачид бөөгийн шашны хөгжлийн үе шатыг дараах байдлаар ангилж байна. 
Үүнд: 
1. Эхэн үе. Нэн эрт үеэс Монгол нутагт ан хны төр улс Хүннү байгуулагдах 
хүртэлх үе. Энэ бол уг шашны хөгжлийн оргил үе юм. Хүннүгийн төрийн хүмүүнлэгийн чиг 
үүрэг нь бөөгийн шашны суртлаас эх сурвалжтай байсан гэж үздэг. Хүннүчүүд цагаан сар 
болон 5,9-р сард өвөг дээдэс, тэнгэр газар, онгод хайрхандаа тахилга үйлддэг байжээ. Шаньюй 
өглөө наранд, үдэш саранд мөргөдөг байсан. Шаньюйгийн бие чилээрхэхэд хятадын олзлогдсон 
жанжнаар бөө нар хойллого хийж байсан байна. Шаньюйг “Тэнгэрийн хүү“ гэж өргөмжлөх 
болсон зэргийг дурдаж болно. 
2. Монголын эзэнт гүрний үеийн бөөгийн шашин. Энэ үед Их монгол улсын 
төрийн бодлого, үйл ажиллагаанд бөөгийн шашин тодорхойлогч үүрэг гүйцэтгэж байжээ. 
Чингис хаан төрийн хэргийг явуулахдаа Бэсүд аймгийн бөө нарын зөвлөгөөнийг авдаг байсан 
байна. Чингис хаан түүний хатад, хөв гүүд, охид цөм бөөгийн шашинтай байжээ. Цагаадай 
хатантайгаа Цан хулан хоёул бөө байсан тухай домоглон ярилцдаг. Шарн ууд ясны бөөнүүд 
Цагаадай нарыг онголон шүтэж, 
“Цагаадай бөөгийн цахиж асаасан гал 
Цанхулан удганы үлээж хөгжөөсөн голомт...” гэх мэтээр нэр оруулан дуудаж иржээ. 
XIII зуунд Их монгол улсын үед бөө мөргөлийн шүтээнийг жирийн айл өрхөөс 
авахуулаад хааны орд өргөөнд хүртэл залсан байжээ. В.Рубрукийн тэмдэглэлд “...хааны ордны
дэргэд шүтлэгийн өргөл бий болсон байна. Монгол даяар болон и х хааны өргөө ордны дэргэд 
олон бөө удган цугларч, тэдний нэг нь бусдаа толгойлж, хааны бүх онгон шүтээн, тайлга 
мөргөлийн асуудлыг хариуцаад, ромын Папын маягтай болсон байв“ гэжээ. 
Их монгол улсын үед Тэв тэнгэр буюу Хөхөчү бөө гэж байсан тухай МНТ-д дурдсан 
буй. Тэрээр Чингис хааны ивээлээр бусдаас илүү эрх дарх эдэлж байсан. Гэвч Хөхөчү бөө эрх 
хүчиндээ эрдэж, төрд тэрслэн цаазлуулдаг. 
Энэ үеийн бөө мөргөлийн үзэл санаа “МНТ”-нд нэвт шингэсэн байдаг. Эзэнт гүрэн 
өргөжин тэлэхийн хэрээр бэхжи х бөөгийн шашин Хаан төрийн улс төр, үзэл суртлын 
хэрэгцээг хангаж чадахгүй болсон байна. 
Эзэнт улсын бүрэлдэхүүнд олон янзын шашин шүтдэг улс түмнүүд багтаж байжээ. Ийм 
нөхцөлд Чингис хаан хүн ардын тус тусын шүтлэгийг хориглоогүй байна. Монгол газар шашны 
олон урсгал нэвтэрч эхэлсэн. Нийслэл Хархорумд бөө нараас гадна бурхны шашны сүм, 
христосын шашны сүмүүд оршиж байжээ. Энэ тухай Марко Поло тэмдэглэж үлдээсэн байна. 
Гүюг хааныг Христос шашинд орсон гэсэн мэдээ бас байдаг. Гэвч тэрээр бөөгийн 
шашныг дав хар шүтэж байжээ. Үүнийг нотлох баримт байдаг. Тухайлбал, Гүюг хаан 1246 онд 
Ромын пап IV Иннокентид илгээсэн захидалдаа, “Тэнгэрийн зарлигийг умартаж хэрхэн 
зүрхэлнэ бэ? Бид үнэнч шударга, эсэргүүцэлгүй дагаж орсныг өршөөдөг, харин 
эсэргүүцэгчдийг хатуу цээрлүүлдэг. Би бол бусдын явдлыг хянан шүүгч юм. Нүгэл хийсэн бол 
нүглээ хүлээх ёстой. Чи хэрээ мэдэхгүй, миний үгийг дагахгүй, цор цор хийвэл чиний хувь заяа 
эцэстээ юу болж төгсөхийг гагцхүү дээд тэнгэр л мэднэ1“ гэжээ. Алиганшаа. Хайлаар. 1985. 
“Монголын 3 хаан Өгэдэй, Гүюг, Мөнх 
Монголд олон шашны сүм хийдүүд зэрэгцэн оршиж байсан нь бөөгийн шашны цаашдын 
хөгжилд өөрийн эрхгүй нөлөөлжээ. 
3.Бөөгийн шашин бие даасан байдлаа алдаж, сарнин бутарсан үе. 16-р зууны II хагасаас 
эхэлсэн. Энэ үед бурхны шашныг дэлгэрүүлэхдээ төрийн хууль, албадлагын аргыг хэрэглэсэн 
явдалтай холбоотой юм. Үүнтэй зэрэгцээд бөөгийн шашны дотоод зөрчил хурцадаж, олон тийш 
сарнин задарсан байна. 
Бурхны шашин бөөгийн шашны байр суурийг дараах байдлаар эзэлсэн байна. 
1
-Төрийн албадлагын хүчийг ашиглаж, шашны хуврагуудын эрх ямбыг хуульчилж, 
бөөгийн шашны зан үйлийг хориглох арга хэмжээ авсан. 
-Бурхны шашин бөөгийн шашны ёс, зан үйлийн суурин дээр номлол, үйл 
ажиллагааныхаа хэлбэрийг таацуулах болсон. Ингэснээр бурхны шашны улааны салбар 
чиглэлийн чойжин, гүртэ гэгчийг бий болгожээ. 
-Шарын урсгал ч бас бөөгийн шашнаас олон зүйлийг “ өөрийншүүлжээ”. Жишээ нь уул 
овоо тахидаг, тэнгэр, газар усны эздийг аргадах  лус савдаг аргадах, дээдсийн сүлд онгоддоо 
залбирах гэх мэт. 
Үүнчлэн бөөгийн шашны язгуурын их шүтээн онгод тэнгэрүүдэд шарын шашны лам нар 
“Сахил хүртээн “ бурхны номд оруулдаг болсон байна. Ингэхдээ тэдгээрийн дуудлагыг 
бурхадын өчигөөс дууддаг болсон байна. 
1864 онд “Даян дээрхийн хийд“ хэмээгдэх Ар Монголын бөөгийн мөргөлийн төвийг 
зохион байгуулжээ. Санаачлагч нь Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошууны Рашаантын 
хүрээний лам Чойр юм. 
Бөөгийн шашны сарнин хуваагдах үйл явц эдүгээ  ХХ зууны эх гэхэд дараах байдалтай 
болсон байна. 
1.Бөөгийн шашны язгуурын шинжийг авч үлдсэн Харын бөө. 
2.Язгуур шинжээ алдаж бурхны шашинд ууссан Шарын бөө. 
3.Бурхны шашны улааны урсгалтай садан сүлбээ бүхий Чойжин, гүртэм хэмээх лам бөө. 
Шарын бөөг шүтэгчдийг “Бөө мөргөлтөн” гэж нэрлэдэг. Тэдгээр нь монгол дахь 
бурхны шашны бүрэлдэхүүнд багтаж, өөрийн өвөрмөц номлол, дэг жаягийг бүрдүүлжээ. 
4.Бөөгийн шашин үндсэндээ мөхөх тийшээ орсон үе. 1921-1990 он. 
5.Бөөгийн шашны сэргэх хандлагатай болсон үе. 1990 оноос эдүгээг хүртэлх хугацааг 
хамаарна.  Энэ үеийн талаар харилцан ярилцах
Хоёр. Монголын бурхны шашин түүний онцлог. 
Монголын бурхны шашны түүхийг хамгийн ул буурьтай судалсан хүмүүсийн нэг бол 
заваа Дамдин гавж 1864-1937 юм. Тэрээр “Хор Чойнжүн“ гэдэг бүтээлд энэ тухай тодорхой 
дурджээ. “Монголд ном дэлгэрсэн нь “ гэж орчуулагдана. 
Монголд бурхны шашин гурвантаа дэлгэрсэн түүхтэй. 
Түрүү дэлгэрэлт. Монголд анхны төр улс бүрдсэн үе буюу Хүннү гүрний үеэс 13-р 
зууны үеийг хамарна. Түүхч А.Амар “ Хүннү нар бөө мөргөлтэй бөгөөд онгодыг эрхэлж 
тэнгэр, нар , газар, дэлхийг шүтэж байсан боловч бас тэдний байгуулсанолон сүм нь Ордосын 
нутгаас хатан голын эрэг хүртэл байсан, ... зарим түүхэнд Хан улсын цэргүүд Хүннү цэргийн 
авч явсан бурхны хөргийг олсноор Хан улс бурхны шашныг шүтэх болсон хэмээснийг үзэхүл 
Хүннү нар бурхны шашныг шүтэж байсан мэт. “ А.Амар монголын товч түүх УБ.1989 гэж 
дурджээ. 
Заваа Дамдин “ Алтан дэвтэр “-тээ “ Хятад Төвдийн орноо шашин ном Бурхны шашин 
дэлгэрэхээс их урьд монгол газраа дээдийн ёсон нэвтэрсэн нь эргэлзээгүй “ гэсэн байна. 
“Хүннүгийн алтан бурхан ” гэж нэрлэгдсэн энэ хөрөг 1 жан буюу 3 метр шахам өндөр 
юм. Энэ тухай хятадын түүхийн сурвалжуудад мөн дурдагджээ. 
Бурхны шашин Нирун улсын үед төрийн шашны хэмжээнд хүрсэн. Үүнчлэн Нирун 
улсын төрийн онолын үндэс болж байсан. 
420-450 онд лам Дхармаприяг Нирун улсын төрийн багшаар өргөмжлөн 3000 өрх 
соёрхсон байдаг. Үүнчлэн Энэтхэг лам нарт тоогдон хүндлэгдсэн эрдэмтэн Нирун хүмүүс 
цөөнгүй байжээ. 
Чингис хааны байлдан дагууллын үед бөөгийн хөх тэнгэрийн шашны суртал голлох 
үүрэгтэй байсан боловч дэлхийн талыг эзэлсэн нөхцөлд энэхүү бөөгийн суртал үнэхээр 
балчирдсан байна. Ийм нөхцөлд газар газрын олон шашинт ард түмний ой тойнд хүрч нөлөөлж 
чадахуйц үзэл онолыг идэвхийлэн эрэлхийлсэн. Энэ эрлийн дунд 13-р зууны их Монгол улс 
бурхны шашныг аажмаар төрийн шашин болгож хүлээж авахад хүрсэн байна. 
Юан гүрний үед Хятадын Күнзийн сурталд автахгүйн тулд бурхны шашныг төрийн 
шашны зэрэгт өргөмжилж, хятад бичиг соёлд уусахгүйн тулд дөрвөлжин бичиг зохиолгон 
төрийн хэрэгт хэрэглэх болжээ.
Дунд дэлгэрэл. Дунд дэлгэрэл нь Төвд нутгаас эхэлжээ. 1246 оны эцсээр Сакьяпа ёсны 
тэргүүн Сажа бандида Гунгаажамцан 1182-1251 Хөх нуурын газраа хүрэлцэн ирж, 1247 оны 
эхээр Чингис хааны ач Годан хантай учирсан н ь Монгол газарт бурхны шашны дунд 
дэлгэрэлийн эхийг тавьжээ. 
Юан улсын үед Хувилай хаан “ Эрдэнийн жуух “ гэдэг зарлигийн бичигтээ “ Пагва лам 
бурхны сургаалыг судлах, номлох, бясалгах бүхнийг эрхлэн хөтөлмүй “ хэмээн тэмдэглээд 
түүнийг улсын багш болгон өргөмжилсөн байна. Энэ нь хэрэг дээрээ бурхны шашныг эзэнт 
гүрний төрийн шашны хэмжээнд хуульчилсан хэрэг байлаа. 
Юан гүрний үед Төвдийн сажа ёсны 14 лам улсын багшаар өргөмжлөгдөн шашин номын 
үйл ажиллагаа өрнүүлсэн. Энэ үед монголын буддын их сэтгэгчид төрөн гарчээ. Тухайлбал 
Чойжи- Одсэр ......., тэрээр энэтхэгийн гүн ухаантан Шандидевагийн “ Бодсадын явдалд 
орохуй “ гэдэг гүн ухааны алдарт найраглалд тайлбар зохиож, монгол хэл зүйн “Зүрхэн тольт” 
гэдэг алдарт бүтээлээ туурьвисан. 1330 онд “ Дөрвөн төрийн арван буянт номын Цагаан түүх “ 
гэдэг монголын буддын төр ёсны сэтгэлгээний алдарт бүтээл эмхлэгдсэн. Энэ нь төрийн 
бодлогын  ХХ зууны эх хүртэл онолын үндэс байсаар ирсэн. 
Юань улс мөхсөнөөр бурхны шашны нөлөө суларч, бөөгийн шашин дахин сэргэсэн . 
Гурав дахь буюу адаг дэлгэрэлт. Энэ нь монголын нийгэм- улс төрийн зүтгэлтэн Алтан 
ханы 1507-1583 шашин төрийн гол онолч Хутагтай сэцэн хунтайжийн зөвлөснөөр дэлгэрсэн. 
Түүний зөвлөсний дагуу Алтан хан Төвдийн шарын шашны тэргүүн Содномжамц ламыг 
монгол газраа урин залж, 1578 оны 5-р сард анх золголдон түүнд Далайлам хэмээх цол 
өргөснөөр энэ дэлгэрэлийн үүдийг нээсэн байна. 
Энэ үед Түмэн засагт хаан, Халхын Абатай сайн хан, Түшээт хан Гомбодорж, бүх 
монголын сүүлчийн их хаан Лигдэн, Цогт хун тайж нарын сурвалжтанууд Алтан хан лугаа 
зэрэг шахам бурхны шашинд даган орсон байна. Эдгээрийн нөлөөгөөр бурхны шашин монгол 
нутагт хурдан түгэн тархжээ. 
1628 29 онд Лигдэн хааны зарлигаар Гунгаа-Одсэр тэргүүтэн 35 и х хэлмэрчдээс 
бүрдсэн баг бурхны шашин- гүн ухааны их хөлгөн судар болох “ Ганжуур “ Зарлигийн 
хураангуй-ыг монгол хэлээр хөрвүүлсэн. Алтан ганжуурыг алтаар бүтээсэн байна.
1749 он гэхэд Жанжаа хутагт Ролбийдоржийн удирдлагын дор “ Данжуур “ Шастирын 
хураангуй-ыг орчуулан хэвлэжээ. 
Ганжуур нь 5300 гаруй судар шастирыг багтаасан 108 боть, Данжуур нь түүний тайлбар 
шинжтэй бөгөөд 225 боть юм. Эдгээрийг эх хэлнээ орчуулсан нь монголын соёлд гарсан том 
дэвшил байжээ. 
Энэ үе буюу 16-17-р зууны үеэс Монголын соёлын сэргэн мандалтын үе эхэлсэн гэж 
эрдэмтэд дүгнэдэг. Энэхүү сэргэн мандалт нь нийгмийн оюуны амьдралын бүхий л салбар 
хүрээг хамарч, үндэсний ухамсрын сэргэлтийн хэлбэрээр илэрснээрээ онцлог юм. 
Эн үед Түшээт хан Гомбодоржийн хөвүүн Занабазарыг бурхны шашны гарамгай 
зүтгэлтэн, Төвдийн нэрт эрдэмтэн Гараната Даранад гэгээний хувилгаан хэмээн Халх 
монголын шашны тэргүүнээр өргөмжилсөн байна. Энэ үеэр Ойрадын Зая бандида Намхайжамц, 
Халхын зая бандида Лувсанпэрэнлэй, ламын гэгээн Лувсанданзанжанцан тэргүүтэй монгол 
даяар нэр алдар нь түгсэн хутагтууд төрсөн байна. Өөрөөр хэлбэл нийгмийн үндэсний 
хэмжээний оюун санааны удирдагчид төрж гарсан байна. 1739 онд Жүд Дацан байгуулагдсан. 
Энэ нь Их хүрээний сургуулийн үндсэн суурь нь болсон. Монголын шашны анхны и х сургууль 
байв. 
19-р зууны II хагасад монголд шарын шашин үлэмж хавтгайрч, сахил санваар алдагдах 
явдал газар авсан. 
Тогоонтөмөр хааны үед хуврагууд журамгүй явдал олныг үйлдэн бэр буулгах ба охин 
мордуулахад “ Дээж авах “ хэмээн самуун явдал болсон зэрэг нь Хятад улс нийтээр сэтгэл 
урвахын нэгэн үүдийг нээсэн гэдэг. Дунд дэлгэрэлийн үед 
Шашин хэт хавтгайрах нь өөрийнх нь мөхлийн шалтгаан болдог байна. 
Адаг дэлгэрэлийн хугацаанд шарын шашин нь ноёд, сурвалжтаны хүрээнээс хальж, нийт 
олны шүтлэг болсон нь нэг онцлог юм. 
Бурхны шашныг ийнхүү удаа дараалан дэлгэрүүлж байсан нь Күнзийн суртал, соёлын 
уусгагч нөлөөллийн эсрэг сөргүүлэн тавих зорилготой нэгэн талаар холбогдож байжээ. 
Оюуны улаан, шар хэрэм босгосон хэрэг байв. “Хүй хамгаалах“ хэмээх ойлголт бий. 
Манж хүйгээ хамгаалж чадаагүйгээс хятадад уусаж мөхсөн. Монголчууд хамгаалж чадсанаар
үндэс угсаагаа авч үлдсэн. Энэ үүднээс авч үзвэл бурхны шашин монгол соёл иргэншилтэй 
хүйн холбоотой гэж бүрэн үндэстэйгээр дүгнэж болно. 
Бурхны шашинд Их таван ухаан, бага таван ухаан гэсэн ойлголт байдаг. Тэрхүү и х таван 
ухаанд бурхны шашны бүх мэдлэг ухаан нь багтдаг. 
Их таван ухаанд : 
1. Со.риг.ва bzo rig pa Урлахуй ухаан 
2. Со.ва.раг.ва gso pa rof pa Тэжээхүй ухаан 
3. Да.риг.ва sgra rig pa  Дуун ухаан 
4. Дан.циг.риг.ва gtan Tshig rig pa  Учир шалтгааны ухаан 
5. Нан.риг.ва nang rig pa  Дотоод ухаан 
Бага таван ухаан : 
1. Холбон найруулах ухаан 
2. Яруу өгүүлэх ухаан Яруу найргийн онол 
3. Ёгт өгүүлэхүйн ухаан 
4. Зурхайн ухаан 
5. Жүжгийн ухаан 
Урлахуй ухааны хүрээнд : 
Өндөр гэгээн Занабазар бурхан бүтээх тиг урлалын онолын үндсийг чанд баримталж 
байсан. 21 дарь эхийг бүтээсэн. Хүрэл цутгамал Очир дарь бурхан, Пунцагдулам дарь эх, 
язгуурын 5 бурхан зэргийг бүтээсэн. Жүжиг , монгол цамын урлаг орно. 
Тэжээхүй ухааны хүрээнд : 
Өндөр гэгээний наран саран мэт 2 шавь бий . ламын гэгээн Лувсанданзанжанцан, халхын 
зая бандид Лувсанпэрэнлэй нар юм. 14-р зууны үеэс Чойжи-Одсэр бандида энэтхэгийн 
тэжээхүй ухааны ном судруудыг орчуулж байсан. 
Дорно дахины анагаах ухаанд гаршсан маарамбууд олон байв. Дандар Лхаадамба, Сүмбэ 
хамба Ишбалжир гэх мэт. 
Дуун ухааны хүрээнд :
Төвд хэл зүйн зохиолуудаар мэргэшсэн Сүмбэ хамба Ишбалжир, Альшаа Лхаарамба 
Агваандандар, сайн ноён хан аймгийн Содномдаш гавж, Их хүрээний Данзанчойнжил, бичээч 
цорж лам Агваанцэрэн. Дээрх хүмүүс хэл шинжлэлийн чиглэлээр ихэд мэргэшсэн байжээ. 
Дотоод ухааны хүрээнд : 
Буддын гүн ухааны 4 үндсэн чиглэлийн талаар яри х. Гол төлөөлөгчид Халхын зая 
бандид Лувсанпэрэнлэй 1642-1715, дээд монголын Эрдэнэ бандида сүмбэ хамба Ишбалжир 
1704-1788, альшаа Лхаарамба Агваандандар 1758-1840,Хамба Номун хан Агваанхайдав 
1779-1838, Эрдэнэтунгалаг цорж Агваанбалдан 1797-1864 гэх мэт. 
Мадхъямака гүн ухааны онол дахь “ Маш нарийн тоос “-ны тухай сургаал, Иогара дахь 
“Хотлын шүтээн”, вайбхаши ка гүн ухааны “ Маш нарийн тоос “-ны тухай сургаал, дхармын 
онол, махбодын тухай сургаал, саутриитика гүн ухааны “ Нэгэн агшны онол “, “ Сүнс- үйлийн 
үрийн тухай “ сургаалиудын агуулга гүн нарийн юм.дэлгэрүүлж тайлбарлах 
Бурхны шашны гүццэтгэсэн үүргийг хураангуйлан дүгнэв эл: 
1. Бурхны шашин Монгол газар гурвантаа дэлгэрсэн, нийт 2000 гаруй илүү жилийн 
түүхтэй. 
2. Бурхны шашин уламжлалт монгол иргэншил, ахуй амьдралын салаа мөчир бүхнээ 
нэвтчин шингэж, нүүдэллэн аж төрөх хэв маяг, зан заншилд зохицсон өөрийн 
өвөрмөц өнгө аяс, дүр төрх бүхий монголын бурхны шашин нэгэнт бүрэлдэн тогтсон 
байна. 
3. Уламжлалт монгол иргэншлээ бид мал аж ахуй, монгол хэл бичгээс гадна  монголын 
бурхны шашингүйгээр, түүнээс гадуур төсөөлөхөд бэрх юм. Бурхны шашин 
хэдийгээр Энэтхэгээс үүдэлтэй боловч хөгжлийнхөө явцад монгол иргэншлийн 
салшгүй бүрэлдэхүүн хэсэг болж, монголын үндэсний шашин болж хувирсан юм.

More Related Content

What's hot

Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон ньМонголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон ньП. Эрдэнэсайхан
 
Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн нь
Эртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн ньЭртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн нь
Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн ньgbd01
 
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь П. Эрдэнэсайхан
 
Монголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэлМонголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэлUka Sola
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолtolya_08
 
дөрвөн улирлын мэндлэх ёс
дөрвөн улирлын мэндлэх ёсдөрвөн улирлын мэндлэх ёс
дөрвөн улирлын мэндлэх ёсzulalazu
 
энэтхэгийн соёл иргэншил
энэтхэгийн соёл иргэншилэнэтхэгийн соёл иргэншил
энэтхэгийн соёл иргэншилZulaa Bold
 
Эртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйЭртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйDashdorj Jambal
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1MoAltantuya
 
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсманжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсBaterdene Tserendash
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацSainbuyn Baagii
 
монголчуудын мэдлэг соёлын өв
монголчуудын мэдлэг соёлын өвмонголчуудын мэдлэг соёлын өв
монголчуудын мэдлэг соёлын өвzulalazu
 
монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүхbee Bear
 
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуа
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуаманжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуа
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуаbadmaa2013
 

What's hot (20)

Хятадын философи ба орчин үеийн
Хятадын философи ба орчин үеийн Хятадын философи ба орчин үеийн
Хятадын философи ба орчин үеийн
 
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон ньМонголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
 
Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн нь
Эртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн ньЭртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн нь
Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн нь
 
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
 
Монголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэлМонголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэл
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
 
дөрвөн улирлын мэндлэх ёс
дөрвөн улирлын мэндлэх ёсдөрвөн улирлын мэндлэх ёс
дөрвөн улирлын мэндлэх ёс
 
энэтхэгийн соёл иргэншил
энэтхэгийн соёл иргэншилэнэтхэгийн соёл иргэншил
энэтхэгийн соёл иргэншил
 
Эртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйЭртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуй
 
Mongoliin yuani uls
Mongoliin yuani ulsMongoliin yuani uls
Mongoliin yuani uls
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
 
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсманжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархац
 
1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе 1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе
 
Hunnu
HunnuHunnu
Hunnu
 
Лекц 2
Лекц  2Лекц  2
Лекц 2
 
монголчуудын мэдлэг соёлын өв
монголчуудын мэдлэг соёлын өвмонголчуудын мэдлэг соёлын өв
монголчуудын мэдлэг соёлын өв
 
монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүх
 
жужан улс(мэ333 555)
жужан улс(мэ333 555)жужан улс(мэ333 555)
жужан улс(мэ333 555)
 
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуа
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуаманжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуа
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуа
 

Viewers also liked

шашны тухай
шашны тухайшашны тухай
шашны тухайtuya_05
 
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцмонголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцShine Naran school
 
шашин нийгмийн үзэгдэл болох нь
шашин нийгмийн үзэгдэл болох ньшашин нийгмийн үзэгдэл болох нь
шашин нийгмийн үзэгдэл болох ньBayarmaa Anu
 
Ислам шашны товч агуулга буюу үнэн бодит зүг чиг
Ислам шашны товч агуулга буюу үнэн бодит зүг чиг Ислам шашны товч агуулга буюу үнэн бодит зүг чиг
Ислам шашны товч агуулга буюу үнэн бодит зүг чиг Islamic Invitation
 
Ert shutleg
Ert shutlegErt shutleg
Ert shutlegtolya_08
 
капиталын нууц kapitaliin nuuts capitaliin nuuts 2-r buleg
капиталын нууц kapitaliin nuuts capitaliin nuuts 2-r bulegкапиталын нууц kapitaliin nuuts capitaliin nuuts 2-r buleg
капиталын нууц kapitaliin nuuts capitaliin nuuts 2-r bulegХонгорзул Лили
 
логик хөтөлбөр
логик хөтөлбөрлогик хөтөлбөр
логик хөтөлбөрDorj Otgonchimeg
 
Социализм Монголд
Социализм МонголдСоциализм Монголд
Социализм МонголдJvk Law
 
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.tolya_08
 
логик 2
логик 2логик 2
логик 2doljoo79
 
нүүр хуудас
нүүр хуудаснүүр хуудас
нүүр хуудасbymbaa_4164
 
Б.Золжаргал, Э.Цэнгүүн - Монголын хаадын удирдахуйн ухаан, орчин үеийн ...
Б.Золжаргал, Э.Цэнгүүн - Монголын хаадын удирдахуйн ухаан, орчин үеийн       ...Б.Золжаргал, Э.Цэнгүүн - Монголын хаадын удирдахуйн ухаан, орчин үеийн       ...
Б.Золжаргал, Э.Цэнгүүн - Монголын хаадын удирдахуйн ухаан, орчин үеийн ...batnasanb
 

Viewers also liked (19)

шашны тухай
шашны тухайшашны тухай
шашны тухай
 
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцмонголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
 
mh30
mh30mh30
mh30
 
World religion
World religionWorld religion
World religion
 
шашин нийгмийн үзэгдэл болох нь
шашин нийгмийн үзэгдэл болох ньшашин нийгмийн үзэгдэл болох нь
шашин нийгмийн үзэгдэл болох нь
 
Ислам шашин
Ислам шашинИслам шашин
Ислам шашин
 
Ислам шашны товч агуулга буюу үнэн бодит зүг чиг
Ислам шашны товч агуулга буюу үнэн бодит зүг чиг Ислам шашны товч агуулга буюу үнэн бодит зүг чиг
Ислам шашны товч агуулга буюу үнэн бодит зүг чиг
 
Ert shutleg
Ert shutlegErt shutleg
Ert shutleg
 
капиталын нууц kapitaliin nuuts capitaliin nuuts 2-r buleg
капиталын нууц kapitaliin nuuts capitaliin nuuts 2-r bulegкапиталын нууц kapitaliin nuuts capitaliin nuuts 2-r buleg
капиталын нууц kapitaliin nuuts capitaliin nuuts 2-r buleg
 
судлаач багш
судлаач багшсудлаач багш
судлаач багш
 
логик хөтөлбөр
логик хөтөлбөрлогик хөтөлбөр
логик хөтөлбөр
 
христийн шашны философи шинэ
христийн шашны философи шинэхристийн шашны философи шинэ
христийн шашны философи шинэ
 
Социализм Монголд
Социализм МонголдСоциализм Монголд
Социализм Монголд
 
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
 
логик 2
логик 2логик 2
логик 2
 
нүүр хуудас
нүүр хуудаснүүр хуудас
нүүр хуудас
 
Б.Золжаргал, Э.Цэнгүүн - Монголын хаадын удирдахуйн ухаан, орчин үеийн ...
Б.Золжаргал, Э.Цэнгүүн - Монголын хаадын удирдахуйн ухаан, орчин үеийн       ...Б.Золжаргал, Э.Цэнгүүн - Монголын хаадын удирдахуйн ухаан, орчин үеийн       ...
Б.Золжаргал, Э.Цэнгүүн - Монголын хаадын удирдахуйн ухаан, орчин үеийн ...
 
Түүх реферат
Түүх рефератТүүх реферат
Түүх реферат
 
юань улсын соёл
юань улсын соёлюань улсын соёл
юань улсын соёл
 

Similar to Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.

шашны тухай 3
шашны тухай 3шашны тухай 3
шашны тухай 3Ermuunmongol
 
эртний болон дундад зууны үеийн уран зохиол
эртний болон дундад зууны үеийн уран зохиолэртний болон дундад зууны үеийн уран зохиол
эртний болон дундад зууны үеийн уран зохиолGunaa Oyuka
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1MoAltantuya
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1MoAltantuya
 
Nergui
NerguiNergui
Nerguinergvi
 
Burhnii shashin
Burhnii shashinBurhnii shashin
Burhnii shashinEnkh Tseba
 
эртний хятадын философи
эртний хятадын философиэртний хятадын философи
эртний хятадын философиPrime Rose Snowdrop
 
Шашны философи - Бөө мөргөл.docx
Шашны философи - Бөө мөргөл.docxШашны философи - Бөө мөргөл.docx
Шашны философи - Бөө мөргөл.docxRAYB
 
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайtolya_08
 
манжийн захиргаан дахь монгол
манжийн захиргаан дахь монголманжийн захиргаан дахь монгол
манжийн захиргаан дахь монголtuul1420
 
манжийн захиргаан дахь монгол
манжийн захиргаан дахь монголманжийн захиргаан дахь монгол
манжийн захиргаан дахь монголtuul1420
 
2могшолчуудын угсаа гарал
2могшолчуудын угсаа гарал2могшолчуудын угсаа гарал
2могшолчуудын угсаа гаралAriuntulga Byambadorj
 
бөөгийн дуудлага
бөөгийн дуудлагабөөгийн дуудлага
бөөгийн дуудлагаDorjderem Zolboo
 
бөөгийн дуудлага
бөөгийн дуудлагабөөгийн дуудлага
бөөгийн дуудлагаDorjderem Zolboo
 
эрх зүйн хөгжил Pre
эрх зүйн хөгжил Preэрх зүйн хөгжил Pre
эрх зүйн хөгжил Pregbd01
 
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийхСэтгэмж Цогцолбор Сургууль
 
эрх зүйн хөгжил Pre
эрх зүйн хөгжил Preэрх зүйн хөгжил Pre
эрх зүйн хөгжил Pregbd01
 
Эртний оршуулах ёсон
Эртний оршуулах ёсонЭртний оршуулах ёсон
Эртний оршуулах ёсонOtgonbayar Chinbaatar
 

Similar to Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга. (20)

Mongoliin gun uhaan
Mongoliin gun uhaanMongoliin gun uhaan
Mongoliin gun uhaan
 
шашны тухай 3
шашны тухай 3шашны тухай 3
шашны тухай 3
 
эртний болон дундад зууны үеийн уран зохиол
эртний болон дундад зууны үеийн уран зохиолэртний болон дундад зууны үеийн уран зохиол
эртний болон дундад зууны үеийн уран зохиол
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
 
Nergui
NerguiNergui
Nergui
 
Burhnii shashin
Burhnii shashinBurhnii shashin
Burhnii shashin
 
эртний хятадын философи
эртний хятадын философиэртний хятадын философи
эртний хятадын философи
 
Шашны философи - Бөө мөргөл.docx
Шашны философи - Бөө мөргөл.docxШашны философи - Бөө мөргөл.docx
Шашны философи - Бөө мөргөл.docx
 
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
 
чингис хааны уг гарал
чингис хааны уг гаралчингис хааны уг гарал
чингис хааны уг гарал
 
манжийн захиргаан дахь монгол
манжийн захиргаан дахь монголманжийн захиргаан дахь монгол
манжийн захиргаан дахь монгол
 
манжийн захиргаан дахь монгол
манжийн захиргаан дахь монголманжийн захиргаан дахь монгол
манжийн захиргаан дахь монгол
 
2могшолчуудын угсаа гарал
2могшолчуудын угсаа гарал2могшолчуудын угсаа гарал
2могшолчуудын угсаа гарал
 
бөөгийн дуудлага
бөөгийн дуудлагабөөгийн дуудлага
бөөгийн дуудлага
 
бөөгийн дуудлага
бөөгийн дуудлагабөөгийн дуудлага
бөөгийн дуудлага
 
эрх зүйн хөгжил Pre
эрх зүйн хөгжил Preэрх зүйн хөгжил Pre
эрх зүйн хөгжил Pre
 
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
 
эрх зүйн хөгжил Pre
эрх зүйн хөгжил Preэрх зүйн хөгжил Pre
эрх зүйн хөгжил Pre
 
Эртний оршуулах ёсон
Эртний оршуулах ёсонЭртний оршуулах ёсон
Эртний оршуулах ёсон
 

More from tolya_08

Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.tolya_08
 
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.
Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.tolya_08
 
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлагаМонгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлагаtolya_08
 
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм, алба татварын тухай.
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм,  алба татварын тухай.Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм,  алба татварын тухай.
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм, алба татварын тухай.tolya_08
 
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.tolya_08
 
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...tolya_08
 
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.tolya_08
 
Mt.torin.usel
Mt.torin.uselMt.torin.usel
Mt.torin.useltolya_08
 
Монгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намууд
Монгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намуудМонгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намууд
Монгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намуудtolya_08
 
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...tolya_08
 
Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...
Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...
Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...tolya_08
 
Эрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тоймЭрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тоймtolya_08
 
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.tolya_08
 
Mt.1990.huvisgal
Mt.1990.huvisgalMt.1990.huvisgal
Mt.1990.huvisgaltolya_08
 
Mon.soyol,yos zanshil
Mon.soyol,yos zanshilMon.soyol,yos zanshil
Mon.soyol,yos zanshiltolya_08
 
chingisiin uureg
chingisiin uuregchingisiin uureg
chingisiin uuregtolya_08
 

More from tolya_08 (18)

Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
 
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.
Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.
 
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлагаМонгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
 
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм, алба татварын тухай.
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм,  алба татварын тухай.Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм,  алба татварын тухай.
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм, алба татварын тухай.
 
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.
 
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
 
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
 
Mt.torin.usel
Mt.torin.uselMt.torin.usel
Mt.torin.usel
 
Монгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намууд
Монгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намуудМонгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намууд
Монгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намууд
 
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
 
Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...
Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...
Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...
 
Эрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тоймЭрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тойм
 
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
 
Mt.1990.huvisgal
Mt.1990.huvisgalMt.1990.huvisgal
Mt.1990.huvisgal
 
Mon.t 3p
Mon.t 3pMon.t 3p
Mon.t 3p
 
Mon.t 1
Mon.t 1Mon.t 1
Mon.t 1
 
Mon.soyol,yos zanshil
Mon.soyol,yos zanshilMon.soyol,yos zanshil
Mon.soyol,yos zanshil
 
chingisiin uureg
chingisiin uuregchingisiin uureg
chingisiin uureg
 

Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.

  • 1. Батлав. Тэнхмийн эрхлэгч Б.Уламбаяр Монголын түүхийн хичээлийн конспект Сэдэв. Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга. Нэг. Монголын бөөгийн шашин. Монгол нутагт бөөгийн шашин эхийн эрхт ёсны үе буюу шинэ чулуун зэвсгийн үед үүссэн гэж судлаачид үздэг. Эхийн эрхт ёсны үед үүссэн учраас анхандаа зөвхөн эмэгтэй хүн бөө болдог, түүнийг удган гэж нэрлэдэг байжээ. “Удган “ гэдэг үг нь “от” буюу эртний түрэг хэлний гал, гал голомт гэдэг үгнээс гаралтай. Хожим эрэгтэй хүн бөө бөөлдөг болсон бөгөөд түүнийг “Зайран” гэдэг болжээ. Бөөгийн шашин нь ертөнцийг үзэх үзлийн бие даасан нэг хэлбэр мөн бөгөөд юмсыг хоёрдуулан авч үзэхэд түшиглэсэн сургаал юм. Юуны өмнө газар тэнгэр хоёрыг бүхнийг бүтээгч эхлэл гэж үздэг. Ингэхдээ тэнгэр бол идэвхтэй, ан хдагч, бүтээгч эр эхлэл, харин газар бол идэвхгүй, хоёрдогч шинж чанартай эм эхлэл хэмээдэг байна. Тэнгэрийг “мөн х тэнгэр”, “тэнгэр эцэг” хэмээн нэрлэдэг нь ийм учиртай. Монголчуудыг тэнгэрийн заяагаар төрсөн гэж үзэн улсаа “Хөх монгол“ гэж нэрийджээ. Үүнчлэн газрыг газар “эх”, “этүгэн эх”, “хөрст этүгэн” гэх зэргээр нэрлэнэ. “МНТ”-д мөнх тэнгэрийн хүчин дор гэхчлэн мөнх тэнгэртэй холбоо бүхий олон санаа өгүүлэгддэг. Бөөгийн шашин бол олон тэнгэрт ёс политейзм юм. Бөөгийн дуудлагуудад “Дээр 99 тэнгэр, доор 77 тэнгэр”, “Атаа 13 тэнгэр” гэх зэргээр өгүүлнэ. Үүнчлэн бөөгийн дуудлагад “Зуун тэнгэрийн зардас болж явдаг, далан тэнгэри йн элч болж явдаг” гэх зэргээр өгүүлдэг байна. Бас баруун зүгийн 55 тэнгэр, зүүн зүгийн 44 тэнгэр буй хэмээнэ. Баруун зүгийг сайн, зүүн зүгийг муу хэмээгээд сайн муу тэнгэрүүд хоорондоо үргэлж дайтан тэмцэлдэж байдаг бөгөөд үүний үрээр ертөнцийн юмс, үзэгдэл хувьсан өөрчлөгдөж байдаг гэж үзнэ. Бөө хэмээх нь тэнгэртэй харилцах арга, шидийг тусгайлан судалж мэдсэн хү н юм. Тэд тэнгэртэй харьцах замаар хүмүүсийн гуйлт, хүсэл мөрөөдлийг эзэн тэнгэрт хүргэж, тусгай зан үйлийн хүчээр мууг хорин хааж, сайныг урин дууддаг гэсэн итгэл үнэмшил дээр тулгуурладаг байна.
  • 2. Зан үйл гэдэгт даллага, дуудлага, тамлага, зүхэл зэргийг хамааруулна. Эртнээс бөө нарыг дотор нь : - Хар зүгийн бөө - Цагаан зүгийн бөө гэж ангилдаг. Хар зүгийн бөө нь дан ганц хар тэнгэр зүүн, хойт зүг хар онгодоор хөглөсөн байдаг хэмээн үзнэ. Тэднийг зүг чигээр нь ийнхүү хар зүгийн бөө хэмээнэ. Цагаан зүгийн бөө нь дан сайныг зөгнөсөн, цагаан дом шившлэгийн зан үйлийг үйлддэг байна. Зүг нь баруун болон өмнө зүг юм. Бөөгийн шашинд тэнгэр бүр нэг ертөнц бөгөөд тэр нь амьдрал ахуйн тодорхой нэг салбарыг хариуцан эзэгнэдэг байна. Тухайлбал : - Аянга цахилгааны эзэн нь - Мөндөр тэнгэр. - Хурын эзэн нь - Зад цагаан тэнгэр. - Гангын эзэн нь - Галт улаан тэнгэр. - Хүн, малын үр, төлийг тэтгэгч нь – Охин хар тэнгэр - Эд баялаг олгогч, мал сүргийн эзэн нь – Мялан тэнгэр - Малыг ивээх тэнгэр нь – Цагаан өвгөн тэнгэр - Баян элбэгийг захирагч нь – Элбэгжих тэнгэр - Оюун бодлыг эзэмшигч нь – Шударга цагаан тэнгэр - Ан гөрөөний эзэн нь – Манахан тэнгэр - Өвчин зовлон, ад зэтгэрийг хөөгч нь – Одон заяан тэнгэр - Хараал зүхлийн эзэн нь – Хадрага боом тэнгэр - Галын эзэн нь – Галайхан тэнгэр гэх мэт. Ийнхүү байгаль, ертөнцийн бүх юмс үзэгдэл, хүний амьдралын бүх талыг хари уцсан тусгай тэнгэрүүд байдаг хэмээн бөөгийн сурталд үздэг байна. Тийм ч учраас эртний монголчууд “өөрсдийн хүссэн явдлаа үйлдэхдээ Мөн х тэнгэрийн соёрхлоор ингэв“ гэх зэргээр өгүүлдэг байжээ. Бөөгийн шашны суртлын нэг хэсэг нь гурван тивийн тухай сургаал юм. Энэ ертөнцөд гурван тив буй. Тэр нь : 1. Дээд тив – Аз жаргал, баяр баясгалангийн тив. 2. Доод тив. Энэ бол там, харанхуй, лус савдагийн орон юм.
  • 3. 3. Дунд тив буюу “Хүний ертөнц”. Энэ нь дээд болон доод тивийн завсрын орон юм хэмээжээ. Бөөгийн шашны ёсоор бол ертөнцийн бүх юм, үзэгдэл, түмэн бодис цөм сүнс сүлдтэй, тийм ч учраас амьд зүйл хэмээн үздэг. Тухайлбал хүн бол махбодь, сүнс хоёрын нэгдэл мөн бөгөөд хүнд 3 төрлийн сүнс байдаг, энэ нь 1. Амь нас заяагч амин сүнс. 2. Оюун бодлын сүнс. 3. Төрлийн сүнс зэрэг юм. Энэ бүгдээс харахад бөөгийн шашин нь монголчуудын эртний шүтлэгийн хэлбэр болж байсан цалигчлалын ёсон, дом шившлэг, амьдчилахуйн үзэл болон онгод шүтэхүйн анхны хэлбэрүүдэд түши глэж үүссэн нь тодорхой байна. Ингэхдээ дээрх хэлбэрүүдийг цааш нь гүнзгийрүүлэх үндсэн дээр газар, тэнгэрийн тухай, гурван ертөнц тив-ийн тухай, сүнс сүлдний тухай зэрэг хэд хэдэн төрлийн үзэл санааг боловсруулж, нилээд хөгжингүй шинжтэй болгожээ. Бөөгийн шашин нь нүүдэлчин монголчуудын язгуурын шашин болж чадсан байна. Эдүгээ судлаачид бөөгийн шашны хөгжлийн үе шатыг дараах байдлаар ангилж байна. Үүнд: 1. Эхэн үе. Нэн эрт үеэс Монгол нутагт ан хны төр улс Хүннү байгуулагдах хүртэлх үе. Энэ бол уг шашны хөгжлийн оргил үе юм. Хүннүгийн төрийн хүмүүнлэгийн чиг үүрэг нь бөөгийн шашны суртлаас эх сурвалжтай байсан гэж үздэг. Хүннүчүүд цагаан сар болон 5,9-р сард өвөг дээдэс, тэнгэр газар, онгод хайрхандаа тахилга үйлддэг байжээ. Шаньюй өглөө наранд, үдэш саранд мөргөдөг байсан. Шаньюйгийн бие чилээрхэхэд хятадын олзлогдсон жанжнаар бөө нар хойллого хийж байсан байна. Шаньюйг “Тэнгэрийн хүү“ гэж өргөмжлөх болсон зэргийг дурдаж болно. 2. Монголын эзэнт гүрний үеийн бөөгийн шашин. Энэ үед Их монгол улсын төрийн бодлого, үйл ажиллагаанд бөөгийн шашин тодорхойлогч үүрэг гүйцэтгэж байжээ. Чингис хаан төрийн хэргийг явуулахдаа Бэсүд аймгийн бөө нарын зөвлөгөөнийг авдаг байсан байна. Чингис хаан түүний хатад, хөв гүүд, охид цөм бөөгийн шашинтай байжээ. Цагаадай хатантайгаа Цан хулан хоёул бөө байсан тухай домоглон ярилцдаг. Шарн ууд ясны бөөнүүд Цагаадай нарыг онголон шүтэж, “Цагаадай бөөгийн цахиж асаасан гал Цанхулан удганы үлээж хөгжөөсөн голомт...” гэх мэтээр нэр оруулан дуудаж иржээ. XIII зуунд Их монгол улсын үед бөө мөргөлийн шүтээнийг жирийн айл өрхөөс авахуулаад хааны орд өргөөнд хүртэл залсан байжээ. В.Рубрукийн тэмдэглэлд “...хааны ордны
  • 4. дэргэд шүтлэгийн өргөл бий болсон байна. Монгол даяар болон и х хааны өргөө ордны дэргэд олон бөө удган цугларч, тэдний нэг нь бусдаа толгойлж, хааны бүх онгон шүтээн, тайлга мөргөлийн асуудлыг хариуцаад, ромын Папын маягтай болсон байв“ гэжээ. Их монгол улсын үед Тэв тэнгэр буюу Хөхөчү бөө гэж байсан тухай МНТ-д дурдсан буй. Тэрээр Чингис хааны ивээлээр бусдаас илүү эрх дарх эдэлж байсан. Гэвч Хөхөчү бөө эрх хүчиндээ эрдэж, төрд тэрслэн цаазлуулдаг. Энэ үеийн бөө мөргөлийн үзэл санаа “МНТ”-нд нэвт шингэсэн байдаг. Эзэнт гүрэн өргөжин тэлэхийн хэрээр бэхжи х бөөгийн шашин Хаан төрийн улс төр, үзэл суртлын хэрэгцээг хангаж чадахгүй болсон байна. Эзэнт улсын бүрэлдэхүүнд олон янзын шашин шүтдэг улс түмнүүд багтаж байжээ. Ийм нөхцөлд Чингис хаан хүн ардын тус тусын шүтлэгийг хориглоогүй байна. Монгол газар шашны олон урсгал нэвтэрч эхэлсэн. Нийслэл Хархорумд бөө нараас гадна бурхны шашны сүм, христосын шашны сүмүүд оршиж байжээ. Энэ тухай Марко Поло тэмдэглэж үлдээсэн байна. Гүюг хааныг Христос шашинд орсон гэсэн мэдээ бас байдаг. Гэвч тэрээр бөөгийн шашныг дав хар шүтэж байжээ. Үүнийг нотлох баримт байдаг. Тухайлбал, Гүюг хаан 1246 онд Ромын пап IV Иннокентид илгээсэн захидалдаа, “Тэнгэрийн зарлигийг умартаж хэрхэн зүрхэлнэ бэ? Бид үнэнч шударга, эсэргүүцэлгүй дагаж орсныг өршөөдөг, харин эсэргүүцэгчдийг хатуу цээрлүүлдэг. Би бол бусдын явдлыг хянан шүүгч юм. Нүгэл хийсэн бол нүглээ хүлээх ёстой. Чи хэрээ мэдэхгүй, миний үгийг дагахгүй, цор цор хийвэл чиний хувь заяа эцэстээ юу болж төгсөхийг гагцхүү дээд тэнгэр л мэднэ1“ гэжээ. Алиганшаа. Хайлаар. 1985. “Монголын 3 хаан Өгэдэй, Гүюг, Мөнх Монголд олон шашны сүм хийдүүд зэрэгцэн оршиж байсан нь бөөгийн шашны цаашдын хөгжилд өөрийн эрхгүй нөлөөлжээ. 3.Бөөгийн шашин бие даасан байдлаа алдаж, сарнин бутарсан үе. 16-р зууны II хагасаас эхэлсэн. Энэ үед бурхны шашныг дэлгэрүүлэхдээ төрийн хууль, албадлагын аргыг хэрэглэсэн явдалтай холбоотой юм. Үүнтэй зэрэгцээд бөөгийн шашны дотоод зөрчил хурцадаж, олон тийш сарнин задарсан байна. Бурхны шашин бөөгийн шашны байр суурийг дараах байдлаар эзэлсэн байна. 1
  • 5. -Төрийн албадлагын хүчийг ашиглаж, шашны хуврагуудын эрх ямбыг хуульчилж, бөөгийн шашны зан үйлийг хориглох арга хэмжээ авсан. -Бурхны шашин бөөгийн шашны ёс, зан үйлийн суурин дээр номлол, үйл ажиллагааныхаа хэлбэрийг таацуулах болсон. Ингэснээр бурхны шашны улааны салбар чиглэлийн чойжин, гүртэ гэгчийг бий болгожээ. -Шарын урсгал ч бас бөөгийн шашнаас олон зүйлийг “ өөрийншүүлжээ”. Жишээ нь уул овоо тахидаг, тэнгэр, газар усны эздийг аргадах лус савдаг аргадах, дээдсийн сүлд онгоддоо залбирах гэх мэт. Үүнчлэн бөөгийн шашны язгуурын их шүтээн онгод тэнгэрүүдэд шарын шашны лам нар “Сахил хүртээн “ бурхны номд оруулдаг болсон байна. Ингэхдээ тэдгээрийн дуудлагыг бурхадын өчигөөс дууддаг болсон байна. 1864 онд “Даян дээрхийн хийд“ хэмээгдэх Ар Монголын бөөгийн мөргөлийн төвийг зохион байгуулжээ. Санаачлагч нь Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошууны Рашаантын хүрээний лам Чойр юм. Бөөгийн шашны сарнин хуваагдах үйл явц эдүгээ ХХ зууны эх гэхэд дараах байдалтай болсон байна. 1.Бөөгийн шашны язгуурын шинжийг авч үлдсэн Харын бөө. 2.Язгуур шинжээ алдаж бурхны шашинд ууссан Шарын бөө. 3.Бурхны шашны улааны урсгалтай садан сүлбээ бүхий Чойжин, гүртэм хэмээх лам бөө. Шарын бөөг шүтэгчдийг “Бөө мөргөлтөн” гэж нэрлэдэг. Тэдгээр нь монгол дахь бурхны шашны бүрэлдэхүүнд багтаж, өөрийн өвөрмөц номлол, дэг жаягийг бүрдүүлжээ. 4.Бөөгийн шашин үндсэндээ мөхөх тийшээ орсон үе. 1921-1990 он. 5.Бөөгийн шашны сэргэх хандлагатай болсон үе. 1990 оноос эдүгээг хүртэлх хугацааг хамаарна. Энэ үеийн талаар харилцан ярилцах
  • 6. Хоёр. Монголын бурхны шашин түүний онцлог. Монголын бурхны шашны түүхийг хамгийн ул буурьтай судалсан хүмүүсийн нэг бол заваа Дамдин гавж 1864-1937 юм. Тэрээр “Хор Чойнжүн“ гэдэг бүтээлд энэ тухай тодорхой дурджээ. “Монголд ном дэлгэрсэн нь “ гэж орчуулагдана. Монголд бурхны шашин гурвантаа дэлгэрсэн түүхтэй. Түрүү дэлгэрэлт. Монголд анхны төр улс бүрдсэн үе буюу Хүннү гүрний үеэс 13-р зууны үеийг хамарна. Түүхч А.Амар “ Хүннү нар бөө мөргөлтэй бөгөөд онгодыг эрхэлж тэнгэр, нар , газар, дэлхийг шүтэж байсан боловч бас тэдний байгуулсанолон сүм нь Ордосын нутгаас хатан голын эрэг хүртэл байсан, ... зарим түүхэнд Хан улсын цэргүүд Хүннү цэргийн авч явсан бурхны хөргийг олсноор Хан улс бурхны шашныг шүтэх болсон хэмээснийг үзэхүл Хүннү нар бурхны шашныг шүтэж байсан мэт. “ А.Амар монголын товч түүх УБ.1989 гэж дурджээ. Заваа Дамдин “ Алтан дэвтэр “-тээ “ Хятад Төвдийн орноо шашин ном Бурхны шашин дэлгэрэхээс их урьд монгол газраа дээдийн ёсон нэвтэрсэн нь эргэлзээгүй “ гэсэн байна. “Хүннүгийн алтан бурхан ” гэж нэрлэгдсэн энэ хөрөг 1 жан буюу 3 метр шахам өндөр юм. Энэ тухай хятадын түүхийн сурвалжуудад мөн дурдагджээ. Бурхны шашин Нирун улсын үед төрийн шашны хэмжээнд хүрсэн. Үүнчлэн Нирун улсын төрийн онолын үндэс болж байсан. 420-450 онд лам Дхармаприяг Нирун улсын төрийн багшаар өргөмжлөн 3000 өрх соёрхсон байдаг. Үүнчлэн Энэтхэг лам нарт тоогдон хүндлэгдсэн эрдэмтэн Нирун хүмүүс цөөнгүй байжээ. Чингис хааны байлдан дагууллын үед бөөгийн хөх тэнгэрийн шашны суртал голлох үүрэгтэй байсан боловч дэлхийн талыг эзэлсэн нөхцөлд энэхүү бөөгийн суртал үнэхээр балчирдсан байна. Ийм нөхцөлд газар газрын олон шашинт ард түмний ой тойнд хүрч нөлөөлж чадахуйц үзэл онолыг идэвхийлэн эрэлхийлсэн. Энэ эрлийн дунд 13-р зууны их Монгол улс бурхны шашныг аажмаар төрийн шашин болгож хүлээж авахад хүрсэн байна. Юан гүрний үед Хятадын Күнзийн сурталд автахгүйн тулд бурхны шашныг төрийн шашны зэрэгт өргөмжилж, хятад бичиг соёлд уусахгүйн тулд дөрвөлжин бичиг зохиолгон төрийн хэрэгт хэрэглэх болжээ.
  • 7. Дунд дэлгэрэл. Дунд дэлгэрэл нь Төвд нутгаас эхэлжээ. 1246 оны эцсээр Сакьяпа ёсны тэргүүн Сажа бандида Гунгаажамцан 1182-1251 Хөх нуурын газраа хүрэлцэн ирж, 1247 оны эхээр Чингис хааны ач Годан хантай учирсан н ь Монгол газарт бурхны шашны дунд дэлгэрэлийн эхийг тавьжээ. Юан улсын үед Хувилай хаан “ Эрдэнийн жуух “ гэдэг зарлигийн бичигтээ “ Пагва лам бурхны сургаалыг судлах, номлох, бясалгах бүхнийг эрхлэн хөтөлмүй “ хэмээн тэмдэглээд түүнийг улсын багш болгон өргөмжилсөн байна. Энэ нь хэрэг дээрээ бурхны шашныг эзэнт гүрний төрийн шашны хэмжээнд хуульчилсан хэрэг байлаа. Юан гүрний үед Төвдийн сажа ёсны 14 лам улсын багшаар өргөмжлөгдөн шашин номын үйл ажиллагаа өрнүүлсэн. Энэ үед монголын буддын их сэтгэгчид төрөн гарчээ. Тухайлбал Чойжи- Одсэр ......., тэрээр энэтхэгийн гүн ухаантан Шандидевагийн “ Бодсадын явдалд орохуй “ гэдэг гүн ухааны алдарт найраглалд тайлбар зохиож, монгол хэл зүйн “Зүрхэн тольт” гэдэг алдарт бүтээлээ туурьвисан. 1330 онд “ Дөрвөн төрийн арван буянт номын Цагаан түүх “ гэдэг монголын буддын төр ёсны сэтгэлгээний алдарт бүтээл эмхлэгдсэн. Энэ нь төрийн бодлогын ХХ зууны эх хүртэл онолын үндэс байсаар ирсэн. Юань улс мөхсөнөөр бурхны шашны нөлөө суларч, бөөгийн шашин дахин сэргэсэн . Гурав дахь буюу адаг дэлгэрэлт. Энэ нь монголын нийгэм- улс төрийн зүтгэлтэн Алтан ханы 1507-1583 шашин төрийн гол онолч Хутагтай сэцэн хунтайжийн зөвлөснөөр дэлгэрсэн. Түүний зөвлөсний дагуу Алтан хан Төвдийн шарын шашны тэргүүн Содномжамц ламыг монгол газраа урин залж, 1578 оны 5-р сард анх золголдон түүнд Далайлам хэмээх цол өргөснөөр энэ дэлгэрэлийн үүдийг нээсэн байна. Энэ үед Түмэн засагт хаан, Халхын Абатай сайн хан, Түшээт хан Гомбодорж, бүх монголын сүүлчийн их хаан Лигдэн, Цогт хун тайж нарын сурвалжтанууд Алтан хан лугаа зэрэг шахам бурхны шашинд даган орсон байна. Эдгээрийн нөлөөгөөр бурхны шашин монгол нутагт хурдан түгэн тархжээ. 1628 29 онд Лигдэн хааны зарлигаар Гунгаа-Одсэр тэргүүтэн 35 и х хэлмэрчдээс бүрдсэн баг бурхны шашин- гүн ухааны их хөлгөн судар болох “ Ганжуур “ Зарлигийн хураангуй-ыг монгол хэлээр хөрвүүлсэн. Алтан ганжуурыг алтаар бүтээсэн байна.
  • 8. 1749 он гэхэд Жанжаа хутагт Ролбийдоржийн удирдлагын дор “ Данжуур “ Шастирын хураангуй-ыг орчуулан хэвлэжээ. Ганжуур нь 5300 гаруй судар шастирыг багтаасан 108 боть, Данжуур нь түүний тайлбар шинжтэй бөгөөд 225 боть юм. Эдгээрийг эх хэлнээ орчуулсан нь монголын соёлд гарсан том дэвшил байжээ. Энэ үе буюу 16-17-р зууны үеэс Монголын соёлын сэргэн мандалтын үе эхэлсэн гэж эрдэмтэд дүгнэдэг. Энэхүү сэргэн мандалт нь нийгмийн оюуны амьдралын бүхий л салбар хүрээг хамарч, үндэсний ухамсрын сэргэлтийн хэлбэрээр илэрснээрээ онцлог юм. Эн үед Түшээт хан Гомбодоржийн хөвүүн Занабазарыг бурхны шашны гарамгай зүтгэлтэн, Төвдийн нэрт эрдэмтэн Гараната Даранад гэгээний хувилгаан хэмээн Халх монголын шашны тэргүүнээр өргөмжилсөн байна. Энэ үеэр Ойрадын Зая бандида Намхайжамц, Халхын зая бандида Лувсанпэрэнлэй, ламын гэгээн Лувсанданзанжанцан тэргүүтэй монгол даяар нэр алдар нь түгсэн хутагтууд төрсөн байна. Өөрөөр хэлбэл нийгмийн үндэсний хэмжээний оюун санааны удирдагчид төрж гарсан байна. 1739 онд Жүд Дацан байгуулагдсан. Энэ нь Их хүрээний сургуулийн үндсэн суурь нь болсон. Монголын шашны анхны и х сургууль байв. 19-р зууны II хагасад монголд шарын шашин үлэмж хавтгайрч, сахил санваар алдагдах явдал газар авсан. Тогоонтөмөр хааны үед хуврагууд журамгүй явдал олныг үйлдэн бэр буулгах ба охин мордуулахад “ Дээж авах “ хэмээн самуун явдал болсон зэрэг нь Хятад улс нийтээр сэтгэл урвахын нэгэн үүдийг нээсэн гэдэг. Дунд дэлгэрэлийн үед Шашин хэт хавтгайрах нь өөрийнх нь мөхлийн шалтгаан болдог байна. Адаг дэлгэрэлийн хугацаанд шарын шашин нь ноёд, сурвалжтаны хүрээнээс хальж, нийт олны шүтлэг болсон нь нэг онцлог юм. Бурхны шашныг ийнхүү удаа дараалан дэлгэрүүлж байсан нь Күнзийн суртал, соёлын уусгагч нөлөөллийн эсрэг сөргүүлэн тавих зорилготой нэгэн талаар холбогдож байжээ. Оюуны улаан, шар хэрэм босгосон хэрэг байв. “Хүй хамгаалах“ хэмээх ойлголт бий. Манж хүйгээ хамгаалж чадаагүйгээс хятадад уусаж мөхсөн. Монголчууд хамгаалж чадсанаар
  • 9. үндэс угсаагаа авч үлдсэн. Энэ үүднээс авч үзвэл бурхны шашин монгол соёл иргэншилтэй хүйн холбоотой гэж бүрэн үндэстэйгээр дүгнэж болно. Бурхны шашинд Их таван ухаан, бага таван ухаан гэсэн ойлголт байдаг. Тэрхүү и х таван ухаанд бурхны шашны бүх мэдлэг ухаан нь багтдаг. Их таван ухаанд : 1. Со.риг.ва bzo rig pa Урлахуй ухаан 2. Со.ва.раг.ва gso pa rof pa Тэжээхүй ухаан 3. Да.риг.ва sgra rig pa Дуун ухаан 4. Дан.циг.риг.ва gtan Tshig rig pa Учир шалтгааны ухаан 5. Нан.риг.ва nang rig pa Дотоод ухаан Бага таван ухаан : 1. Холбон найруулах ухаан 2. Яруу өгүүлэх ухаан Яруу найргийн онол 3. Ёгт өгүүлэхүйн ухаан 4. Зурхайн ухаан 5. Жүжгийн ухаан Урлахуй ухааны хүрээнд : Өндөр гэгээн Занабазар бурхан бүтээх тиг урлалын онолын үндсийг чанд баримталж байсан. 21 дарь эхийг бүтээсэн. Хүрэл цутгамал Очир дарь бурхан, Пунцагдулам дарь эх, язгуурын 5 бурхан зэргийг бүтээсэн. Жүжиг , монгол цамын урлаг орно. Тэжээхүй ухааны хүрээнд : Өндөр гэгээний наран саран мэт 2 шавь бий . ламын гэгээн Лувсанданзанжанцан, халхын зая бандид Лувсанпэрэнлэй нар юм. 14-р зууны үеэс Чойжи-Одсэр бандида энэтхэгийн тэжээхүй ухааны ном судруудыг орчуулж байсан. Дорно дахины анагаах ухаанд гаршсан маарамбууд олон байв. Дандар Лхаадамба, Сүмбэ хамба Ишбалжир гэх мэт. Дуун ухааны хүрээнд :
  • 10. Төвд хэл зүйн зохиолуудаар мэргэшсэн Сүмбэ хамба Ишбалжир, Альшаа Лхаарамба Агваандандар, сайн ноён хан аймгийн Содномдаш гавж, Их хүрээний Данзанчойнжил, бичээч цорж лам Агваанцэрэн. Дээрх хүмүүс хэл шинжлэлийн чиглэлээр ихэд мэргэшсэн байжээ. Дотоод ухааны хүрээнд : Буддын гүн ухааны 4 үндсэн чиглэлийн талаар яри х. Гол төлөөлөгчид Халхын зая бандид Лувсанпэрэнлэй 1642-1715, дээд монголын Эрдэнэ бандида сүмбэ хамба Ишбалжир 1704-1788, альшаа Лхаарамба Агваандандар 1758-1840,Хамба Номун хан Агваанхайдав 1779-1838, Эрдэнэтунгалаг цорж Агваанбалдан 1797-1864 гэх мэт. Мадхъямака гүн ухааны онол дахь “ Маш нарийн тоос “-ны тухай сургаал, Иогара дахь “Хотлын шүтээн”, вайбхаши ка гүн ухааны “ Маш нарийн тоос “-ны тухай сургаал, дхармын онол, махбодын тухай сургаал, саутриитика гүн ухааны “ Нэгэн агшны онол “, “ Сүнс- үйлийн үрийн тухай “ сургаалиудын агуулга гүн нарийн юм.дэлгэрүүлж тайлбарлах Бурхны шашны гүццэтгэсэн үүргийг хураангуйлан дүгнэв эл: 1. Бурхны шашин Монгол газар гурвантаа дэлгэрсэн, нийт 2000 гаруй илүү жилийн түүхтэй. 2. Бурхны шашин уламжлалт монгол иргэншил, ахуй амьдралын салаа мөчир бүхнээ нэвтчин шингэж, нүүдэллэн аж төрөх хэв маяг, зан заншилд зохицсон өөрийн өвөрмөц өнгө аяс, дүр төрх бүхий монголын бурхны шашин нэгэнт бүрэлдэн тогтсон байна. 3. Уламжлалт монгол иргэншлээ бид мал аж ахуй, монгол хэл бичгээс гадна монголын бурхны шашингүйгээр, түүнээс гадуур төсөөлөхөд бэрх юм. Бурхны шашин хэдийгээр Энэтхэгээс үүдэлтэй боловч хөгжлийнхөө явцад монгол иргэншлийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болж, монголын үндэсний шашин болж хувирсан юм.