SlideShare a Scribd company logo
1 of 6
Түүх 4 курс Ж.Буяндэлгэр
Түүхийн зангилаа асуудал
Чингис хааны уг гаралын зангилаа асуудал:
Оршил:
Монголчууд эрт дээр үеэс эхлэн өөрсдийн уг гарал удам угсаагаа сайн мэдэж байхыг
эрхэмлэдэг, үнэхээр ч сайн мэдэж байсныг түүхийн баримт гэрчилнэ. Түүний нэг нь бидний
өвөг дээдсийн туурвисан “Монголын нууц товчоо” юм. Нууц товчооноос үзвэл, язгуурын
монголчууд бүр 8-р зууны үеэс овог хэрэглэж байсан бөгөөд Чингис хааны үед хүний
өөрийн нэр, овгийн нэрхоёроос бүтсэн хоёр нэрийн тогтолцоотой байсан байна. Тухайлбал:
“Хонгирадын Дэй сэцэн, Татарын Тэмүжин үгэ, Хонхотаны Чирха өвгөн, Сүлдүсэний
Сорхон шар, г.м” . Монголчуудын тэр дундаа нууц товчооны эхэнд өгүүлэгдэж буй Бөртэ
чонын уг гарал нь хаанаас вэ? Гэдэг асуулт гарч ирэх ба энэ талаар гадаад дотоодын олон
эрдэмтэд өөрсдийн санааг илэрхийлсэн байх бөгөөд бүр эртний домогууд ч сурвалжуудад
дурьдагдсан байдаг. Мөн Монголын нууц товчоон дахь ээдрээтэй зарим асуудлын талаар
эрдэмтэд хэрхэн тайлбарлаж гаргалгаа гаргаж буй талаар өгүүлэхийг зорилоо.
- Монголын нууц товчооныэхэнд “Чингис хааныузуур дээд тэнгэрээс заяат төрсөн
Бөртө чоно ажгуу. Гэргий ину Хоо марал ажээ. Тэнгис гэтэлж ирэв. Онон мөрний
тэргүүнээ, Бурхан халдунаанутаглаж төрсөн Батачихан ажгуу.” Хээмээн эхэлсэн байдаг
үүнээс хархад Чингис хааны өвөг дээд өвөг нь Бөртө чоно бөгөөд хаа нэг газраас ирсэн
болох нь харагддаг. Тэгвэл тэд чухам хаанаас ирсэн бэ гэдэг дээр эрдэмтэд санал зөрөлддөг.
Эдүгээ Бэтэ1 Монголын газраа хаадын ураг дэлгэрсэн нь ... Төвдийн Сээр сандалт хаанаас
долоон үе болохуйд, Далай совин хааныг Лоам нэрт түшмэл хороож хаан ор суусанд
Борачу, Шибагучу, Бөртэ Чоно хэмээх гурван хөвгүүннь бус газарт буруудан, отгон хөвүүн
нь Гүнбо- гийн газраа одож. Тэндээ үл идээшин гэргий Хоо марал юүгээ авч Тэнгис гэтлэн
дорно зүгт Байгаль хэмээх мөрний хязгаар Бурхан халдун нэрт уулнаа ирэв ... Бэтэ гийн улс
хотлоор зөвшин энэ язгууртан ажгуу. Ба бүрнээ эхин үгүйеэ, үүнийг ноён өргөе хэмээн
түүний зарлигаар явжээ2. Энэнь монголын хаадыг Энэтхэг, Төвдөөс гаралтай болгох гэсэн
шашны суурьтай домог юм.
Тэгвэл Хятад төвт үзлийн үүднээс Бөртө чонийн уг гаралыг Нангиад улсад Хуан Ди-
гийн дараа Тан улс, Юй улс, Ся улс* хэмээн байсан бөгөөд сүүлийн Ся улсын эцэс дэх Зе
хааны хүү Шунь Вэй эцгийн олон эхнэрийг эм болгон авч, буруулан хойд талд, малыг дагаж
нутаглан аж төрж, улсын нэрийг Хүннү хэмээннэрийдэв. Энэ нь Монгол улс мөн хэмээжээ.
1 Хятадын бэй-ди хэмээх үг. Эртний умардын нүүдэлчдийг зааж буй.
2 Саган сэцэн эрдэнийн товч
Мөн Ся улсын дараагаар Шан улс, Жоу улс, хоёр байсан бөгөөд Шан улс нь Монголын
Гүйфань, Жоу улс нь Зиньжун ба Шаньжун хэмээн нэрийдэж байв хэмээжээ.3 Энэнь Хятад
төвт үзлийн үүднээс бичигдсэн домог юм. Харин сүүлийн үеийн судалгааны хандлагаар
энэ үеийг Эргүнэ гүнгийн домгын үргэлжлэл болгон үзэх болсон ба энэ нь ч судалгааны
үндэстэй болох нь харагддаг. Доктор П.Дэлгэржаргал энэ үеийн Монголчууд нь 3 хэсэгт
байсан ба эхнийх ньТүрэгүүдэд шахагдан Эргүнэгүнд очижсуурьшсан Хиан, Нохос хэмээх
хоёр аймгийн хүмүүс, хоёр дахь хэсэг нь нутгийнхаа зүүн хэсэгт шахагдан оршиж байсан
хэсэг Монголчууд, гурав дахь нь Түрэгүүдтэй зэрэгцэн оршиж тэдний улсын бүрэлдхүүнд
өөрсдийн нөлөөлийг үзүүлж байсан Монголчууд гэсэн гурван хэсэгт хуваан үзсэн байдаг.
-Бөртө чонийн хүү Батачихан хэмээн нууц товчоо өгүүлдэг. Харин Хожмын сурвалж
болох Саган сэцэн Эрдэнийн товчдоо Бөртэ Чино Батасхан, Бата чаган гэсэн 2 хүүтэй
байсан хэмээн бичсэн байдаг ба Дарма Гүүш- Алтан хүрдэн мянган хигээст бичигт
Батасханы үр Тайчууд хэмээмүй хэмээх өгүүлбэр байдаг нь ихээхэн сонирхол татаж байгаа
бөгөөд хожим Тайчууд овог нь Боржигин овгийн адил нэр хүндтэй байгаа нь үүний илрэл
байж болох юм. Нууц товчоонд зөвхөн овгийн зонхилогч болох хөвгүүдийг нь дурдсан
байдаг ба энэ нь тэр хүн нэг л хүүтэй байсан гэсэн үг биш. Батачиханаас доош 12 дах үе
Дува сохор юм (Бусад хүмүүсийн талаар хойно дараалуулан бичих учир энд нуршилгүй
өнгөрөөе).
-Дува сохорын тухайд МНТ-нд дөрвөн хүүтэй дөрвөн овогтон болов гэсэн байдаг ч
хөвүүдийнх нь нэр байдаггүй. Харин Саган сэцэн эрдэнийн товчид “Доной, Догшин, Эмлиг,
Эрх дөрвөн хүүтэй.Тэд Ойрд өөлд, Баатуд, Хойд, Хэрэнүгүд 4 овогтон болсон.” гэж бичсэн
байдаг. Нууц товчоо, Алтан товч, Шар тууж, Юан Ши зэрэгт эдгээр хөвүүдийн тухай
мэдээ байдаггүй.
Дува сохорын дүү Добу мэргэний тухайд Хорилардай мэргэний охин Алан-гоог
гэргий болгон авсан. Тэдний дундаас Бэлгүнүтэй, Бүгүнүтэй нэртэн төрсөн. Добу мэргэн
залуудаа нас барсан ч түүний эхнэр Алан-гоо нь гурван бутач хүү төрүүлсэн. Буху Хатаги,
Бухату Салжи, Бодончар мон-хан нэртэн.Буху Хатаги, Бухату Салжихоёрын тухайд тэдний
нэрнээс хархад ихэр байх магадлалтай бөгөөд Добу мэргэн нас барах үед Алан-гоо
жирэмсэн байсан байж болох юм. Харин Бодончар мон-ханы тухайд тэр Добу мэрэгний хүү
яавч биш бөгөөд хожим “бядуу” хэмээн урагт эс тооцогдсон нь үүнтэй холбоотой ч байж
болох талтай. Дүйрэн уулын араас Түнхэлэг горхи уруу нэгэн бүлэг иргэн нүүж ирсэнийг
эзлэн авсан. Тэндээс Жарчиуд Аданхан Урианхан4 овгийн нэгэн жирэмсэн эмийг өөрт
авсан. Тэр эмээс төрсөн хүү Жажирадай нь Жадран овгийн өвөг болсон. Мөн тэр эм
Бодончарт ирээд нэгэн хүү төрүүлсэн ба барьж авсан эмээс төрсөн хүү хэмээн Бааридай гэж
нэрлэсэн. Түүний хөвүүд манан мэт олон болсон учир мэнэн Баарин овогтан болсон.
Бодончарын захирч байсан аймгууд нэгэн холбоонд орж тэр нь Монгол улс хэмээн
нэрлэгдэх болсон ба XI зууны үед Кидан улс, “Мынгули улс”- тай харилцаж байсан тухай
3 А.Амар “Монголын товч түүх” номонд.
4 Саган Сэцэн энэ хатанг Бодан хэмээх нэртэй байсан хэмээн бичсэн байдаг.
мэдээ байдаг. Тэгэхээр монгол аймгуудын холбоог яваандаа “Монгол улс” гэх болж түүнийг
мэдэн захирсан хаан нь Бодончар бөгөөд үүнээс үзэхэд Бодончар мунхаг биш харин
Бодончар мон-хан гэсэн үг байжээ гэж зарим түүхчид үздэг. Бодончарыг нас барсны дараа
түүний авааль эхнэрээс төрсөн хүү Хабич баатар эцгийн ор суурийг залгасан. Хабич баатар
Мэнэн Тудэн5 хүүтэй. Номулин нэрт хатантай. Хачи Хүлүг, Хачин, Хачигу, Хачула,
Хачигун, Харалдай, Начин баатар гэсэн 7 хүүтэй. Мэнэн Тудэн залуудаа нас барсан. Түүний
дараа хатан нь 6 хүүгээ дагуулан Хэрлэний хөндийд Жалайр аймгийг эзэлж байсан
Зүрчидтэй байлдахаар мордоод тэр дайны хөлд бүгд үрэгдсэн. Начин баатар өөрийн том ах
Хачи хүлүгийн хүү Хайду нар амьд үлдсэн.
Бөртэ Чинос эхэлсэн 19 дэх удмын хөвүүн. Байшинхор догшны орийг залгасан хүү.
Хабул хаан, Сэм Сэчүлэ хэмээх 2 хүүтэй. Хабул хааны хувьд 7 хүүтэй харин түүний дүү
Сэм Сэчүлэгийн Бүлтэчү баатар хэмээх 1 л хүү МНТ-нд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
• 48. Хабул хааны хөвүүд долоо бүлгээ. Анх их инү* Охин бархаг, Бартан баатар,
Хутугту Мөнгүр, Хутула хаан, Хулан, Хадаан, Төдөгэн Отчигин эд долоон бүлгээ.
“МНТ”
• 49. Охин бархагийн хөвүүн Хутугту Жүрхи. Хутугту Жүрхийн хөвүүд Сэчэ бэхи,
Тайчу хоёр бүлгээ. Жүрхин овогтан тэд болов.
• 50. Бартан баатарын хөвүүд Мэнгэтү хиан, Нэхүн тайш, Есүхэй баатар, Дааридай
Отчигин эд дөрвөн бүлгээ. Хутугту Мөнгүрийн хөвүүн Бүри бөх бүлгээ.
• 51. Хутула хааны хөвүүд Жочи, Гирмагу, Алтан гурван бүлгээ. Хулан баатарын
хөвүүн Их Чэрэн бүлгээ. Бадай, Хишилиг хоёр дархадын ноён тэр бүлгээ. Хадаан,
Төдөгэн хоёр ураг үгээгүүн* бүлгээ.
• 52. Хамаг Монголыг Хабул хаан мэдэн ав. Хабул хааны хойно, Хабул хааны үгээр ...
Сэнгүм Билгэ-гийн хөвүүн Амбагай хаан, Хамаг Монголыг мэдэн ав.6
20- “Амбагай хаан”
Буйр нуур, Хөлөн нуур хоёрын зуур Оршуун мөрнөө бүхүн Айригууд, Буйругууд Татар
иргэнээ, Амбагай хаан охин өгч, өөсөөн охиноо үдэж одох болон, Татар Жүйн иргэн
Амбагай хааныг барьж, Хятаны Алтан хаанаа авч одохуйд, Амбагай хаан Бэсүдэй хүмүүн
Балахачи элчинээр өгүүлж илгээрүүн: “Хабул хааны долоон хөвүүний думд Хутулад. Арван
хөвүүдийн дотор Хадаан тайшид өгүүл. “Хамгийн хаан, улсын эзэн болж, охиноо өөсөөн
үдэхээ намаар гэсгээдхүүн.
“Татаар иргэнээ баригдаа, би
5 Лу.А.то-д Хабичийн хүү Бэхи баатар түүний хүү нь Мэнэн Тудэн хэмээн бичсэн байдаг.
6 Монголын нууц товчоо
Таван хуруудаан хутс тамтартал
Арван хуруудаан хууртал
Ачийг минь авран соридхун” хэмээн илгээжээ. Одоо хүртэл манай нутагт эцэг нь охиноо
хүргэж өгдөггүй ёс байсаар байгаа нь энэ үеэс гаралтай байж болох юм.
22- “Есүхэй баатар”
54. Онон мөрнөө шувуулан яваад Мэргэдийн Их Чилэдү Олхонууд инргэнээс охинавч үүсгэж
айсахуйг золгож7, өнгийж үзвээс, өнгө зүс бустай8, охин хатан үзэж, гэртээн харин
уулгалж9, Нэхүн тайш ах юугаан, Дааридай Отчигин дүүгээн удирдаж10 иржихүй ....
Энэ хэсэгт Есүхэй баатар Өүлэн эхийг хэрхэн булааж авсан тухай өгүүлсэн байдаг.
Монголын нууц товчоо нь тухайн үедээ зөвхөн алтан ургийнханы унших эрхтэй нууц түүх
байсан болхоор бүхнийг илэн далангүй өгүүлсэн байгаа нь харагдаж байна. Есүхэй баатар
Өгэлүн эхийг авсан ёс тийм. Өгэлүн үжинээс Тэмүжин, Хасар, Хачигун, Тэмүгэ дөрвөн
хөвүүн мөн Тэмүлэн нэртэй нэгэн охин төрсөн. Эд бүгд 2 насны зөрүүтэй.
23- “Тэмүжин” (Чингис хаан): 1162 оны морин жилийн зуны эхэн сарын улаан тэргэл өдөр
Онон мөрний хөвөөнөө Дэлүүн болдог хэмээх газар төрсөн. Хасар, Хачигун, Тэмүгэ,
Тэмүлэн 4 дүүтэй. Эх өөр эцэг нэгтэй Бэгтэр, Бэлгүдэй хэмээх дүүтэй. 9 настай байхад нь
Олхонуд аймгаас бэр гуйхаар одож. Замдаа Хонгирад аймгийн хүргэн болсон. 1178 онд
Тэмүжин 17 наснаа шар нохой жилээ, Бөртэ жүшин бин “улаан” нохой жилтэй (13
настайг)! авсан ажгуу. ... Тэнд Тайчууд ирж найман шарга агтыг нь цөлмөж оджээ ...
“Са.С.Э.то” 11
Тэмүжин, Хасар, Бэлгүтэй гурав Ван ханд бараалхаж, 104.“Гурван мэгид гэнэн бүхүйдирж,
эм хөвүүгээ дагуулж автав.* Хан эцэг минь эм хөвүүг аварч өгтүгэй хэмээн ирэв ...12
7 харьж явахтай таарч
8 ер бусын гоо өнгө зүстэй
9 довтолгож
10 дүүгээн дагуулж
11 МНТ-д энэ үйл явдалын дараалал эсэргээрээ байдаг.
12 Эм хөвүү хэмээх энэ үг Бөртэ Үжиний гэдэснд ууган хүү Жочи байсаныг илтгэж байна хэмээн
Sc.D,Ш.Чоймаа тайлбарланбичсэн.
1- Бөртэ чоно – Гэргий Гоо марал
2- Батачихан
3- Тамача
4- Хоричар мэргэн
5- Уужим Борохул
6- Сали хачагу
7- Их нүдэн
8- Сэм Сочи
9- Харчу
10- Боржигидай мэргэн
11- Торголжин баян
12- Дува сохор – Добу мэргэн
13- Доной, Догшин, Эмнэг, Эрхэг – Бүгүнүдэй, Бэлгүнүдэй, Буху хатаги, Бухату салжи,
Бодончар монхан
14- Хабичи баатар, Бааридай, Жажирадай
15- Мэнэн Тудун
16- Хачи хүлүг, Хачин, Хачигу, Хачула, Хачигун, Харалдай, Начин
17- Хайду- Ноёгидой- Баруладай- Их барула- Адархидай- Будатад овогтон- Уругудай,
Мангудай
18- Байшинхор Догшин, Чарахай Линху, Чаужин өртөгэй
19- Тумбинай Сэцэн – Сэнгүм билгэ, Бэсүдэй – Оронар, Хонхотан, Арулад, Сөнид,
Хабтурхас, Гэнигэс
20- Хабул хаан, Сэм Сэчүлэ
21- Охин бархаг, Бартан баатар, Хутугту Мөнгүр, Хутула, Хулан, Хадаан, Отчигин
22- Хутугту жүрхи- Мэнгэтү хиан, Нэхүн тайш, Есүхэй баатар, Дааридай Отчигин
23- Сачи бэхи, Тайчу – Үнгүр ноён - Хучар бэхи – Тэмүжин, Хасар, Хачигун, Тэмүгэ,
Тэмүлэн
Ном зүй: Сурвалж
1. Монголын нууц товчоо. МТСБ.1 боть.УБ.2015.
2. Хаадын хураангуй алтан товч.МТСБ.7 боть.УБ.2015.
3. Лу.Алтан товч. МТСБ.6 боть.УБ.2015.
4. Саган Сэцэн. Эрдэнийн товч. МТСБ. 10 боть.УБ.2015.
5. Мэргэн гэгээн. Лувсандамбийжанцан. Алтан товч.УБ.2006.
6. Дарма Гүүш. Алтан хүрдэн мянган хигээст бичиг.УБ.2006.
7. А.Амар. Монголын товч түүх.УБ.2006.
Судалгааны бүтээлүүд
1. Ш.Цэен-Ойдов.,Ц.Сарангэрэл.МНТовчоон хүний түүхэн товчис.УБ.2005.
2. Тайжиуд Очир., Бэсүд Сэржээ. Монголчуудын овгийн лавлах.УБ.1998.
3. Бэсүд Жамбалдоржийн Сэржээ. Монголын овгийн нэрийн учир.УБ.2007.

More Related Content

What's hot

Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь П. Эрдэнэсайхан
 
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолМонголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолП. Эрдэнэсайхан
 
монгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсмонгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсeuuganaa
 
Дэлхийн II дайны үеийн БНМАУ
Дэлхийн II дайны үеийн БНМАУДэлхийн II дайны үеийн БНМАУ
Дэлхийн II дайны үеийн БНМАУП. Эрдэнэсайхан
 
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцмонголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцShine Naran school
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчооShine Naran school
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлалOyuhai1127
 
бичиг үсэг.pptx
бичиг үсэг.pptxбичиг үсэг.pptx
бичиг үсэг.pptxEnkh Tseba
 
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...tolya_08
 
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослогоУлс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослогоП. Эрдэнэсайхан
 
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэмонголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэДэлгэрмаа Нн
 
түүхийн тест
түүхийн тесттүүхийн тест
түүхийн тестerdenesuren06
 
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулга
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулгаЧингис хааны есөн өрлөгийн товч танилцуулга
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулгаTergelOchir1
 
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5Sainbuyn Baagii
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолtolya_08
 
4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан ньAriuntulga Byambadorj
 
лекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголт
лекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголтлекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголт
лекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголтMunguntuul Bat-Orshikh
 

What's hot (20)

Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
 
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолМонголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
 
нууц бүлгэм
нууц бүлгэмнууц бүлгэм
нууц бүлгэм
 
монгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсмонгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгс
 
Дэлхийн II дайны үеийн БНМАУ
Дэлхийн II дайны үеийн БНМАУДэлхийн II дайны үеийн БНМАУ
Дэлхийн II дайны үеийн БНМАУ
 
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцмонголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчоо
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлал
 
бичиг үсэг.pptx
бичиг үсэг.pptxбичиг үсэг.pptx
бичиг үсэг.pptx
 
"Монголын түүх" Хичээл-6
"Монголын түүх" Хичээл-6"Монголын түүх" Хичээл-6
"Монголын түүх" Хичээл-6
 
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
 
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослогоУлс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого
 
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэмонголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
 
түүхийн тест
түүхийн тесттүүхийн тест
түүхийн тест
 
өгүүлбэрийн гишүүд
өгүүлбэрийн гишүүдөгүүлбэрийн гишүүд
өгүүлбэрийн гишүүд
 
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулга
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулгаЧингис хааны есөн өрлөгийн товч танилцуулга
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулга
 
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
 
4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь
 
лекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголт
лекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголтлекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголт
лекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголт
 

Similar to чингис хааны уг гарал

монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчооnayna-1
 
монгол угсаатны удам гарал
монгол угсаатны удам гаралмонгол угсаатны удам гарал
монгол угсаатны удам гаралSainbuyn Baagii
 
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайtolya_08
 
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийхСэтгэмж Цогцолбор Сургууль
 
Ert shutleg
Ert shutlegErt shutleg
Ert shutlegtolya_08
 
Богдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөлБогдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөлOtgonsuren Davaajav
 
сяньби улс
сяньби улссяньби улс
сяньби улсNyamka Nmk
 
2могшолчуудын угсаа гарал
2могшолчуудын угсаа гарал2могшолчуудын угсаа гарал
2могшолчуудын угсаа гаралAriuntulga Byambadorj
 
монголчуудын угсаа гарал
монголчуудын угсаа гаралмонголчуудын угсаа гарал
монголчуудын угсаа гаралtungalag
 
Б.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатанБ.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатанZaya Battulga
 
багадаа дунгаа нэртэй явсан эх дагина энэтхэг
багадаа дунгаа нэртэй явсан эх дагина энэтхэгбагадаа дунгаа нэртэй явсан эх дагина энэтхэг
багадаа дунгаа нэртэй явсан эх дагина энэтхэгtungalag
 
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.tolya_08
 
хөх судар’
хөх судар’хөх судар’
хөх судар’sainaa88
 

Similar to чингис хааны уг гарал (20)

монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчоо
 
монгол угсаатны удам гарал
монгол угсаатны удам гаралмонгол угсаатны удам гарал
монгол угсаатны удам гарал
 
амарын товч түүх ном
амарын товч түүх номамарын товч түүх ном
амарын товч түүх ном
 
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
 
а.амар.монголын түүх
а.амар.монголын түүха.амар.монголын түүх
а.амар.монголын түүх
 
Чингис хичээл
Чингис хичээлЧингис хичээл
Чингис хичээл
 
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
 
mh30
mh30mh30
mh30
 
Ert shutleg
Ert shutlegErt shutleg
Ert shutleg
 
Bayd
BaydBayd
Bayd
 
Богдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөлБогдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөл
 
сяньби улс
сяньби улссяньби улс
сяньби улс
 
Tuux 7 r angi
Tuux 7 r angiTuux 7 r angi
Tuux 7 r angi
 
2могшолчуудын угсаа гарал
2могшолчуудын угсаа гарал2могшолчуудын угсаа гарал
2могшолчуудын угсаа гарал
 
монголчуудын угсаа гарал
монголчуудын угсаа гаралмонголчуудын угсаа гарал
монголчуудын угсаа гарал
 
Б.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатанБ.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатан
 
багадаа дунгаа нэртэй явсан эх дагина энэтхэг
багадаа дунгаа нэртэй явсан эх дагина энэтхэгбагадаа дунгаа нэртэй явсан эх дагина энэтхэг
багадаа дунгаа нэртэй явсан эх дагина энэтхэг
 
хөх судар’
хөх судар’хөх судар’
хөх судар’
 
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
 
хөх судар’
хөх судар’хөх судар’
хөх судар’
 

More from Jargalsaihan Buyandelger

More from Jargalsaihan Buyandelger (6)

Buujgai
BuujgaiBuujgai
Buujgai
 
түүхийн дадлагын тайлан
түүхийн дадлагын тайлантүүхийн дадлагын тайлан
түүхийн дадлагын тайлан
 
дэлхийн 2 дайн
дэлхийн 2 дайндэлхийн 2 дайн
дэлхийн 2 дайн
 
2190дэх захиа
2190дэх захиа2190дэх захиа
2190дэх захиа
 
отгон тэнгэр уул
отгон тэнгэр уулотгон тэнгэр уул
отгон тэнгэр уул
 
V баг бие даалт
V баг бие даалтV баг бие даалт
V баг бие даалт
 

чингис хааны уг гарал

  • 1. Түүх 4 курс Ж.Буяндэлгэр Түүхийн зангилаа асуудал Чингис хааны уг гаралын зангилаа асуудал: Оршил: Монголчууд эрт дээр үеэс эхлэн өөрсдийн уг гарал удам угсаагаа сайн мэдэж байхыг эрхэмлэдэг, үнэхээр ч сайн мэдэж байсныг түүхийн баримт гэрчилнэ. Түүний нэг нь бидний өвөг дээдсийн туурвисан “Монголын нууц товчоо” юм. Нууц товчооноос үзвэл, язгуурын монголчууд бүр 8-р зууны үеэс овог хэрэглэж байсан бөгөөд Чингис хааны үед хүний өөрийн нэр, овгийн нэрхоёроос бүтсэн хоёр нэрийн тогтолцоотой байсан байна. Тухайлбал: “Хонгирадын Дэй сэцэн, Татарын Тэмүжин үгэ, Хонхотаны Чирха өвгөн, Сүлдүсэний Сорхон шар, г.м” . Монголчуудын тэр дундаа нууц товчооны эхэнд өгүүлэгдэж буй Бөртэ чонын уг гарал нь хаанаас вэ? Гэдэг асуулт гарч ирэх ба энэ талаар гадаад дотоодын олон эрдэмтэд өөрсдийн санааг илэрхийлсэн байх бөгөөд бүр эртний домогууд ч сурвалжуудад дурьдагдсан байдаг. Мөн Монголын нууц товчоон дахь ээдрээтэй зарим асуудлын талаар эрдэмтэд хэрхэн тайлбарлаж гаргалгаа гаргаж буй талаар өгүүлэхийг зорилоо. - Монголын нууц товчооныэхэнд “Чингис хааныузуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртө чоно ажгуу. Гэргий ину Хоо марал ажээ. Тэнгис гэтэлж ирэв. Онон мөрний тэргүүнээ, Бурхан халдунаанутаглаж төрсөн Батачихан ажгуу.” Хээмээн эхэлсэн байдаг үүнээс хархад Чингис хааны өвөг дээд өвөг нь Бөртө чоно бөгөөд хаа нэг газраас ирсэн болох нь харагддаг. Тэгвэл тэд чухам хаанаас ирсэн бэ гэдэг дээр эрдэмтэд санал зөрөлддөг. Эдүгээ Бэтэ1 Монголын газраа хаадын ураг дэлгэрсэн нь ... Төвдийн Сээр сандалт хаанаас долоон үе болохуйд, Далай совин хааныг Лоам нэрт түшмэл хороож хаан ор суусанд Борачу, Шибагучу, Бөртэ Чоно хэмээх гурван хөвгүүннь бус газарт буруудан, отгон хөвүүн нь Гүнбо- гийн газраа одож. Тэндээ үл идээшин гэргий Хоо марал юүгээ авч Тэнгис гэтлэн дорно зүгт Байгаль хэмээх мөрний хязгаар Бурхан халдун нэрт уулнаа ирэв ... Бэтэ гийн улс хотлоор зөвшин энэ язгууртан ажгуу. Ба бүрнээ эхин үгүйеэ, үүнийг ноён өргөе хэмээн түүний зарлигаар явжээ2. Энэнь монголын хаадыг Энэтхэг, Төвдөөс гаралтай болгох гэсэн шашны суурьтай домог юм. Тэгвэл Хятад төвт үзлийн үүднээс Бөртө чонийн уг гаралыг Нангиад улсад Хуан Ди- гийн дараа Тан улс, Юй улс, Ся улс* хэмээн байсан бөгөөд сүүлийн Ся улсын эцэс дэх Зе хааны хүү Шунь Вэй эцгийн олон эхнэрийг эм болгон авч, буруулан хойд талд, малыг дагаж нутаглан аж төрж, улсын нэрийг Хүннү хэмээннэрийдэв. Энэ нь Монгол улс мөн хэмээжээ. 1 Хятадын бэй-ди хэмээх үг. Эртний умардын нүүдэлчдийг зааж буй. 2 Саган сэцэн эрдэнийн товч
  • 2. Мөн Ся улсын дараагаар Шан улс, Жоу улс, хоёр байсан бөгөөд Шан улс нь Монголын Гүйфань, Жоу улс нь Зиньжун ба Шаньжун хэмээн нэрийдэж байв хэмээжээ.3 Энэнь Хятад төвт үзлийн үүднээс бичигдсэн домог юм. Харин сүүлийн үеийн судалгааны хандлагаар энэ үеийг Эргүнэ гүнгийн домгын үргэлжлэл болгон үзэх болсон ба энэ нь ч судалгааны үндэстэй болох нь харагддаг. Доктор П.Дэлгэржаргал энэ үеийн Монголчууд нь 3 хэсэгт байсан ба эхнийх ньТүрэгүүдэд шахагдан Эргүнэгүнд очижсуурьшсан Хиан, Нохос хэмээх хоёр аймгийн хүмүүс, хоёр дахь хэсэг нь нутгийнхаа зүүн хэсэгт шахагдан оршиж байсан хэсэг Монголчууд, гурав дахь нь Түрэгүүдтэй зэрэгцэн оршиж тэдний улсын бүрэлдхүүнд өөрсдийн нөлөөлийг үзүүлж байсан Монголчууд гэсэн гурван хэсэгт хуваан үзсэн байдаг. -Бөртө чонийн хүү Батачихан хэмээн нууц товчоо өгүүлдэг. Харин Хожмын сурвалж болох Саган сэцэн Эрдэнийн товчдоо Бөртэ Чино Батасхан, Бата чаган гэсэн 2 хүүтэй байсан хэмээн бичсэн байдаг ба Дарма Гүүш- Алтан хүрдэн мянган хигээст бичигт Батасханы үр Тайчууд хэмээмүй хэмээх өгүүлбэр байдаг нь ихээхэн сонирхол татаж байгаа бөгөөд хожим Тайчууд овог нь Боржигин овгийн адил нэр хүндтэй байгаа нь үүний илрэл байж болох юм. Нууц товчоонд зөвхөн овгийн зонхилогч болох хөвгүүдийг нь дурдсан байдаг ба энэ нь тэр хүн нэг л хүүтэй байсан гэсэн үг биш. Батачиханаас доош 12 дах үе Дува сохор юм (Бусад хүмүүсийн талаар хойно дараалуулан бичих учир энд нуршилгүй өнгөрөөе). -Дува сохорын тухайд МНТ-нд дөрвөн хүүтэй дөрвөн овогтон болов гэсэн байдаг ч хөвүүдийнх нь нэр байдаггүй. Харин Саган сэцэн эрдэнийн товчид “Доной, Догшин, Эмлиг, Эрх дөрвөн хүүтэй.Тэд Ойрд өөлд, Баатуд, Хойд, Хэрэнүгүд 4 овогтон болсон.” гэж бичсэн байдаг. Нууц товчоо, Алтан товч, Шар тууж, Юан Ши зэрэгт эдгээр хөвүүдийн тухай мэдээ байдаггүй. Дува сохорын дүү Добу мэргэний тухайд Хорилардай мэргэний охин Алан-гоог гэргий болгон авсан. Тэдний дундаас Бэлгүнүтэй, Бүгүнүтэй нэртэн төрсөн. Добу мэргэн залуудаа нас барсан ч түүний эхнэр Алан-гоо нь гурван бутач хүү төрүүлсэн. Буху Хатаги, Бухату Салжи, Бодончар мон-хан нэртэн.Буху Хатаги, Бухату Салжихоёрын тухайд тэдний нэрнээс хархад ихэр байх магадлалтай бөгөөд Добу мэргэн нас барах үед Алан-гоо жирэмсэн байсан байж болох юм. Харин Бодончар мон-ханы тухайд тэр Добу мэрэгний хүү яавч биш бөгөөд хожим “бядуу” хэмээн урагт эс тооцогдсон нь үүнтэй холбоотой ч байж болох талтай. Дүйрэн уулын араас Түнхэлэг горхи уруу нэгэн бүлэг иргэн нүүж ирсэнийг эзлэн авсан. Тэндээс Жарчиуд Аданхан Урианхан4 овгийн нэгэн жирэмсэн эмийг өөрт авсан. Тэр эмээс төрсөн хүү Жажирадай нь Жадран овгийн өвөг болсон. Мөн тэр эм Бодончарт ирээд нэгэн хүү төрүүлсэн ба барьж авсан эмээс төрсөн хүү хэмээн Бааридай гэж нэрлэсэн. Түүний хөвүүд манан мэт олон болсон учир мэнэн Баарин овогтан болсон. Бодончарын захирч байсан аймгууд нэгэн холбоонд орж тэр нь Монгол улс хэмээн нэрлэгдэх болсон ба XI зууны үед Кидан улс, “Мынгули улс”- тай харилцаж байсан тухай 3 А.Амар “Монголын товч түүх” номонд. 4 Саган Сэцэн энэ хатанг Бодан хэмээх нэртэй байсан хэмээн бичсэн байдаг.
  • 3. мэдээ байдаг. Тэгэхээр монгол аймгуудын холбоог яваандаа “Монгол улс” гэх болж түүнийг мэдэн захирсан хаан нь Бодончар бөгөөд үүнээс үзэхэд Бодончар мунхаг биш харин Бодончар мон-хан гэсэн үг байжээ гэж зарим түүхчид үздэг. Бодончарыг нас барсны дараа түүний авааль эхнэрээс төрсөн хүү Хабич баатар эцгийн ор суурийг залгасан. Хабич баатар Мэнэн Тудэн5 хүүтэй. Номулин нэрт хатантай. Хачи Хүлүг, Хачин, Хачигу, Хачула, Хачигун, Харалдай, Начин баатар гэсэн 7 хүүтэй. Мэнэн Тудэн залуудаа нас барсан. Түүний дараа хатан нь 6 хүүгээ дагуулан Хэрлэний хөндийд Жалайр аймгийг эзэлж байсан Зүрчидтэй байлдахаар мордоод тэр дайны хөлд бүгд үрэгдсэн. Начин баатар өөрийн том ах Хачи хүлүгийн хүү Хайду нар амьд үлдсэн. Бөртэ Чинос эхэлсэн 19 дэх удмын хөвүүн. Байшинхор догшны орийг залгасан хүү. Хабул хаан, Сэм Сэчүлэ хэмээх 2 хүүтэй. Хабул хааны хувьд 7 хүүтэй харин түүний дүү Сэм Сэчүлэгийн Бүлтэчү баатар хэмээх 1 л хүү МНТ-нд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. • 48. Хабул хааны хөвүүд долоо бүлгээ. Анх их инү* Охин бархаг, Бартан баатар, Хутугту Мөнгүр, Хутула хаан, Хулан, Хадаан, Төдөгэн Отчигин эд долоон бүлгээ. “МНТ” • 49. Охин бархагийн хөвүүн Хутугту Жүрхи. Хутугту Жүрхийн хөвүүд Сэчэ бэхи, Тайчу хоёр бүлгээ. Жүрхин овогтан тэд болов. • 50. Бартан баатарын хөвүүд Мэнгэтү хиан, Нэхүн тайш, Есүхэй баатар, Дааридай Отчигин эд дөрвөн бүлгээ. Хутугту Мөнгүрийн хөвүүн Бүри бөх бүлгээ. • 51. Хутула хааны хөвүүд Жочи, Гирмагу, Алтан гурван бүлгээ. Хулан баатарын хөвүүн Их Чэрэн бүлгээ. Бадай, Хишилиг хоёр дархадын ноён тэр бүлгээ. Хадаан, Төдөгэн хоёр ураг үгээгүүн* бүлгээ. • 52. Хамаг Монголыг Хабул хаан мэдэн ав. Хабул хааны хойно, Хабул хааны үгээр ... Сэнгүм Билгэ-гийн хөвүүн Амбагай хаан, Хамаг Монголыг мэдэн ав.6 20- “Амбагай хаан” Буйр нуур, Хөлөн нуур хоёрын зуур Оршуун мөрнөө бүхүн Айригууд, Буйругууд Татар иргэнээ, Амбагай хаан охин өгч, өөсөөн охиноо үдэж одох болон, Татар Жүйн иргэн Амбагай хааныг барьж, Хятаны Алтан хаанаа авч одохуйд, Амбагай хаан Бэсүдэй хүмүүн Балахачи элчинээр өгүүлж илгээрүүн: “Хабул хааны долоон хөвүүний думд Хутулад. Арван хөвүүдийн дотор Хадаан тайшид өгүүл. “Хамгийн хаан, улсын эзэн болж, охиноо өөсөөн үдэхээ намаар гэсгээдхүүн. “Татаар иргэнээ баригдаа, би 5 Лу.А.то-д Хабичийн хүү Бэхи баатар түүний хүү нь Мэнэн Тудэн хэмээн бичсэн байдаг. 6 Монголын нууц товчоо
  • 4. Таван хуруудаан хутс тамтартал Арван хуруудаан хууртал Ачийг минь авран соридхун” хэмээн илгээжээ. Одоо хүртэл манай нутагт эцэг нь охиноо хүргэж өгдөггүй ёс байсаар байгаа нь энэ үеэс гаралтай байж болох юм. 22- “Есүхэй баатар” 54. Онон мөрнөө шувуулан яваад Мэргэдийн Их Чилэдү Олхонууд инргэнээс охинавч үүсгэж айсахуйг золгож7, өнгийж үзвээс, өнгө зүс бустай8, охин хатан үзэж, гэртээн харин уулгалж9, Нэхүн тайш ах юугаан, Дааридай Отчигин дүүгээн удирдаж10 иржихүй .... Энэ хэсэгт Есүхэй баатар Өүлэн эхийг хэрхэн булааж авсан тухай өгүүлсэн байдаг. Монголын нууц товчоо нь тухайн үедээ зөвхөн алтан ургийнханы унших эрхтэй нууц түүх байсан болхоор бүхнийг илэн далангүй өгүүлсэн байгаа нь харагдаж байна. Есүхэй баатар Өгэлүн эхийг авсан ёс тийм. Өгэлүн үжинээс Тэмүжин, Хасар, Хачигун, Тэмүгэ дөрвөн хөвүүн мөн Тэмүлэн нэртэй нэгэн охин төрсөн. Эд бүгд 2 насны зөрүүтэй. 23- “Тэмүжин” (Чингис хаан): 1162 оны морин жилийн зуны эхэн сарын улаан тэргэл өдөр Онон мөрний хөвөөнөө Дэлүүн болдог хэмээх газар төрсөн. Хасар, Хачигун, Тэмүгэ, Тэмүлэн 4 дүүтэй. Эх өөр эцэг нэгтэй Бэгтэр, Бэлгүдэй хэмээх дүүтэй. 9 настай байхад нь Олхонуд аймгаас бэр гуйхаар одож. Замдаа Хонгирад аймгийн хүргэн болсон. 1178 онд Тэмүжин 17 наснаа шар нохой жилээ, Бөртэ жүшин бин “улаан” нохой жилтэй (13 настайг)! авсан ажгуу. ... Тэнд Тайчууд ирж найман шарга агтыг нь цөлмөж оджээ ... “Са.С.Э.то” 11 Тэмүжин, Хасар, Бэлгүтэй гурав Ван ханд бараалхаж, 104.“Гурван мэгид гэнэн бүхүйдирж, эм хөвүүгээ дагуулж автав.* Хан эцэг минь эм хөвүүг аварч өгтүгэй хэмээн ирэв ...12 7 харьж явахтай таарч 8 ер бусын гоо өнгө зүстэй 9 довтолгож 10 дүүгээн дагуулж 11 МНТ-д энэ үйл явдалын дараалал эсэргээрээ байдаг. 12 Эм хөвүү хэмээх энэ үг Бөртэ Үжиний гэдэснд ууган хүү Жочи байсаныг илтгэж байна хэмээн Sc.D,Ш.Чоймаа тайлбарланбичсэн.
  • 5. 1- Бөртэ чоно – Гэргий Гоо марал 2- Батачихан 3- Тамача 4- Хоричар мэргэн 5- Уужим Борохул 6- Сали хачагу 7- Их нүдэн 8- Сэм Сочи 9- Харчу 10- Боржигидай мэргэн 11- Торголжин баян 12- Дува сохор – Добу мэргэн 13- Доной, Догшин, Эмнэг, Эрхэг – Бүгүнүдэй, Бэлгүнүдэй, Буху хатаги, Бухату салжи, Бодончар монхан 14- Хабичи баатар, Бааридай, Жажирадай 15- Мэнэн Тудун 16- Хачи хүлүг, Хачин, Хачигу, Хачула, Хачигун, Харалдай, Начин 17- Хайду- Ноёгидой- Баруладай- Их барула- Адархидай- Будатад овогтон- Уругудай, Мангудай 18- Байшинхор Догшин, Чарахай Линху, Чаужин өртөгэй 19- Тумбинай Сэцэн – Сэнгүм билгэ, Бэсүдэй – Оронар, Хонхотан, Арулад, Сөнид, Хабтурхас, Гэнигэс 20- Хабул хаан, Сэм Сэчүлэ 21- Охин бархаг, Бартан баатар, Хутугту Мөнгүр, Хутула, Хулан, Хадаан, Отчигин 22- Хутугту жүрхи- Мэнгэтү хиан, Нэхүн тайш, Есүхэй баатар, Дааридай Отчигин 23- Сачи бэхи, Тайчу – Үнгүр ноён - Хучар бэхи – Тэмүжин, Хасар, Хачигун, Тэмүгэ, Тэмүлэн
  • 6. Ном зүй: Сурвалж 1. Монголын нууц товчоо. МТСБ.1 боть.УБ.2015. 2. Хаадын хураангуй алтан товч.МТСБ.7 боть.УБ.2015. 3. Лу.Алтан товч. МТСБ.6 боть.УБ.2015. 4. Саган Сэцэн. Эрдэнийн товч. МТСБ. 10 боть.УБ.2015. 5. Мэргэн гэгээн. Лувсандамбийжанцан. Алтан товч.УБ.2006. 6. Дарма Гүүш. Алтан хүрдэн мянган хигээст бичиг.УБ.2006. 7. А.Амар. Монголын товч түүх.УБ.2006. Судалгааны бүтээлүүд 1. Ш.Цэен-Ойдов.,Ц.Сарангэрэл.МНТовчоон хүний түүхэн товчис.УБ.2005. 2. Тайжиуд Очир., Бэсүд Сэржээ. Монголчуудын овгийн лавлах.УБ.1998. 3. Бэсүд Жамбалдоржийн Сэржээ. Монголын овгийн нэрийн учир.УБ.2007.