SlideShare a Scribd company logo
1 of 7
Батлав. Тэнхмийн эрхлэгч Б. Уламбаяр 
......... оны .... сарын ... өдөр 
Монголын түүхийн хичээлийн конспект 
Сэдэв. Төрийн үүсэл, хэв маяг, хэлбэр, түүний хувьсал хөгжил. 
1. Төрийн үүсэл, хэв маяг, хэлбэр, түүний хувьсал, хөгжил 
Монгол оронд төр үүссэн нь ураг төрлийн байгууллын хөгжлийн жам ёсны үр дүн юм. Ураг 
төрлийн байгууллын эдийн засгийн үндэс нь, 
1. Нийтийн өмч 
2. Хамтын амьдралын хэв маяг 
3. Аж ахуйн нийтлэг газар, мал, амьтан г.м дээр тулгуурласан хүмүүсийн төрөл садны 
холбоо болж байв. 
Эндээс харахад монголын эртний нийгмийн анхны үндэс нь хамтран үйлд вэрлэх, хэрэглэх 
явдлаар хоорондоо холбогдсон ураг төрлийн байгуулал байсан гэж хэлж болно. Ураг төрлийн 
байгуулал нь төрөл садны холбоонд үндэслэсэн байдаг. Энэхүү цусан төрлийн холбоо яваандаа 
алдагдсан байна. Үүнийг гол шалтгаан нь хүчирхжсэн овог нь сул доройгоо өөртөө нэгтгэсэн 
явдалтай холбоотой. Энэ үйл явц нь эртний бүдүүлэг овгоос урагш ахисан хэрэг байлаа. Ураг 
төрлийн байгуулал задарч эхэлсэн нь барагцаалбэл, хүрэл зэвсгээс төмөр зэвсэгт шилжиж 
эхэлсэн зааг үе юм. Энэ нь МЭӨ I мянган жилд холбогдоно. 
Ураг төрлийн байгууллын задралын эцсийн шатанд аймгийн холбоо, цэргийн ардчилал бий 
болсон. Энэ нь төр улс үүсэн бүрэлдэх угтал болсон юм. Аймаг, цэргийн холбоо цааш хөгжсөөр 
хувийн өмч, түүнийг дагасан нийгмийн том, жижиг бүлгүүд бий болж, тэдгээрийн эрх ашиг, 
сонирхол, үзэл санааг төлөөлөх, хамгаалах хэрэгцээ шаардлагын үндсэн дээ р төр үүссэн байна. 
Төр бол хүн төрөлхтөн өөрсдийгөө нийгмийн зохион байгуулалтанд татан оруулах талаар бодож 
олсон улс төрийн агуу их үнэт зүйл мөн. 
МЭӨ IY зууны үед үүссэн Хүннүгийн холбоо нь төв болон дорнод ази дахь анхны төрийн 
томоохон бүрдлийг бий болгосон. . Тухайлбал, МЭӨ 209 онд Хүннүгийн хаан ширээнээ заларсан 
Маодунь бол анхны төр улсыг эмхлэн бүрдүүлсэн түүхт хүн юм. Хүннү нарын төр улсаа 
байгуулсан цадиг түүх нь Монголын төр ёсны хөгжлийн анхны үр хөврөл болж өгсөн байна. 
Зарим судлаачид Хүннүгийн төрийг төр төвтэй институт, аймгийн холбоо, цэргийн ардчилал гэх 
зэргээр авч үздэг тал бий. Гэхдээ дийлэнх судлаачид Хүннүгийн төрийг монгол төрийн эхлэл 
байсан, төр мөн гэдэгтэй санал нийлдэг. Монголчуудын төрийн түүхийг 2000 гаруй жилийн 
түүхтэй гэдэг бөгөөд 2013 онд 2222 жилийн ойг тэмдэглэсэн билээ. 
Хүннүгийн төрт ёс МЭӨ 209- МЭ 93 оныг хүртэл үргэлжилсэн. Цааш нь Хүннүгийн төрт 
ёсыг Сүмбэ нэрт улс МЭ II-IY зуунд залгамжлан дараах байдлаар үргэлжилжээ. 
- Их Нирун улс МЭ 330- 555 он 
- Түрэгийн хаант улс 552-745 он Түрэгүүдийг монгол бус угсаатан хэмээн ихэнх 
судлаачид үздэг. 
- Уйгар. 745- 840 он
- Кидан 907- 1125он 
Эдгээр улсууд бүгд төрийн засаглалын хэлбэрийн хувьд хаант улсууд байв. Дээрх улсуудын 
дотроос Их Нирун улс төр шашныг хослон барих хандлага бүхий төр засагтай байжээ. Дээрх 
улсууд төрийн тэргүүнээ янз бүрээр нэрлэж байсан. 
- Хүннү нар ШАНЬЮЙ 
- Сүмбэ нар ТОЛГОЙЛОГЧ 
- Нирунчууд ХАГААН 
- Түрэг, Уйгарууд ЗОНХИЛОГЧ 
Тэд хаанаа тэнгэрээс заяат “Тэнгэрийн хүү” хэмээн үзнэ. Энэ ойлголт монголчуудын 
ухамсарт олон үеийн турш шингэж батажсанаар дээд засгийн тухай ТУЛХ ҮЗЭЛ бий болсон 
байна. Энэ нь төр ёсоо хүндэтгэх, төрөө бишрэн сүсэглэх шүтлэг болон төлөвшсөн байна. 
Хүннү улсын төрийн байууллын бүдүүвчийг үз. 
Эртний улсууд хаанаа сурвалжит гол овгоос тодруулдаг байжээ. Эхэн үед хаанаар хэн 
нэгнийг сонгож байснаа сүүлдээ үе залгамжлан сонгодог болсон байна. Гэвч энэ ёс хаяа 
зөрчигддэг байжээ. Тухайлбал, Хүннү гүрний үед Хуханье шаньюйг хүртэл МЭӨ 58-31 он 
хугацаанд 14 хааны 8 нь эцэг, хүүгээ, 3 нь дүү нь ахыгаа, бусад нь өөр байдлаар хаан ширээг 
залгамжилсан байна. Түүнчлэн Их Нирун улсын үед хаан суусан Татар эрх мэдлийг зэвсгийн 
хүчээр авсан байна. 
Эртний улсуудад төрт ёс гүнзгийрэх тусам төрийн хэлбэр, шинж улам тод болж байжээ. Хаандаа 
цол өгдөг болсон. Тухайлбал, Хүннүд шаньюй нарт Лаошан хэмээх давхар цол, Их Нирунд 
хаанаа хутагтай, Зэв, Тэнгэрийн гэх мэт өргөмжлөл хэрэглэж байжээ. Үүнчлэн төрийн билэгдэл 
хэрэглэх болсон. Жишээ нь, Хүннүгийн шаньюй хаш тамга, туг, исэр, шүхэр зэргийг 
хэрэглэж байсан. Бас оны цол хэрэглэх болсон нь нүүдэлчдийн төрт ёсны түүхэд гарсан нэн 
шинэ үзэгдэл юм. Жишээ нь Нируны хаад бурханы шашны сургаал ёсоор дараах оны цолуудыг 
хэрэглэж байсан байна. 
- Ашид амгалан 464-485 
- Машид түвшин 485-491 
- Машид тайван 492-506 
- Энх түвшин 506-508 
- Мандан бадрах 508-520 гэх мэт 
Эртний улсуудад төрийн дээд заргачийн үүрэг, эрх мэдлийг хаан өөрөө гүйцэтгэдэг байжээ. 
МЭ-ний YI-XI зууны үед монгол нутаг дээр харь угсааны Түрэг, Уйгар улсууд байгуулагдан 
ноёрхож байсан боловч монгол угсаатан хүчэрхэг байсан үеийнхээ Их Нирун 330-555 голомтыг 
ямар нэг хэмжээгээр өвлөн залгамжилж, жижиг хант буюу ханлиг улсын хэлбэрээр оршин 
тогтнож байсан юм. Үүнд Татарын ханлигийг нэрлэж болно. 
XI-XII зууны үед монгол угсааны аймаг, ханлигуудын төр ёсны шинж улам тодрон товойж, 
Хамаг монгол, Хэрэйд, Найман, Онгуд, Хонгирад зэрэг аймгууд харьцангуй бие дааж 
хүчэрхэгжин гарч иржээ. 
XII зууны эхээр Хэрлэн, Онон, Туулын ай саваар Хамаг монголын хүчэрхэг ханлиг 
байгуулагдсан байна. Энэ нь “Хамаг монголыг Хабул хаан мэдэн авай “мэдтүгэй” хэмээн
түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэснээс тодорхой байна. Тумбинай Сэцэний хөвгүүн 
Хабул хамаг монголын хаанд өргөмжлөгдсөнөөр монгол туургатны дотор дээд тэнгэрээс 
заяагдсан гэгдэх цагаан ястан буюу алтан ургийн хаадын эхийг тавьжээ. Хамаг монголын 
хаад нилээд хүчэрхэг байснаа Есүхэй баатрын үед суларч байснаа Тэмүүжин эрийн цээнд 
хүрч, өсөж өндийсөн үеэс дахин хүчэрхэгжсэн байна. Ялангуяа 1189 онд Тэмүүжинг Хамаг 
монголын хаанаар өргөмжлөгдсөнөөс хойш монголын төр ёсны хөгжил чанарын шинэ 
шатанд гарчээ. Тэрээр Татар, Хэрэйд, аймаг, Онгуд зэрэг монгол угсааны бүх ханлиг, 
аймгуудыг эмхлэх замаар монгол үндэсний их тулгар төр байгуулах урьдач нөхцлийг 
бүрдүүлсэн юм. 
Тэмүүжин 1185-1206 оны хооронд их, бага 32 удаагийн тулалдаан хийж байж, монгол 
угсааны нийт 81 аймгийг араасаа дагуулан “хагацсан улсаа хамтатгаж, бутарсан улсаа 
бүртгэх” их үйл хэргийг бүтээсэн юм. Энэ нь Их монгол улсыг байгуулах шилжилт болсон гэж 
үздэг. 
1206 оны улаан барс жилийн намар Тэмүүжинг монголын язгууртан дээдсийн их 
чуулган-их хурилдай чуулж, 45 настайд нь шинэ тулгар нэгдсэн Монгол улсын хаан ширээнд 
нэгэн дуугаар өргөмжилжээ. Хурилдай Онон мөрний эхэнд болсон байна. Энэ тухай “Монголын 
нууц товчоо”-ны 2,164-д дурдсан буй. 
Монголын тулгар төр ийнгүү тогтсоныг өргөн утгаар авч үзвэл МЭӨ III зуунаас үүдэлтэй 
язгуурын монголчуудын 1400-аад жилийн шаргуу тэмцлийн зүй ёсны үр дүн мөн юм. 
Эрдэмтэн Ш. Бира аливаа улсыг улм хэмээн үзэх 4 шалгуур байдгийг дурдаж байжээ. Энэ нь 
хүн ам, газар нутаг, төр, тусгаар тогтнол буюу бүрэн эрхт байдал юм. Чингис хааны 
байгуулсан төр нь дээрх 4 шалгуурыг бүрэн хагнасан байна. 
Чингис хааныг Өгөөдэй, Гүюг, Мөнх нар залгамжилсан. Тэд дээд тэнгэрээс заяат 
өргөмжлөгдсөн, монгол улсын хэмжээгүй эрхт эзэн, төрийн тэргүүн байсан юм. Хаан амьд 
сэрүүн байхдаа өөрийгөө залгамжлагчдыг нэрлэж гэрээсэлдэг уламжлалтай байсан. Энэ нь улсын 
амгалан байдлын төлөө юм. Гэхдээ хэн их хаанд өргөмжлөгдсөн байна, түүнийг Их хурилдайгаар 
заавал сонгож, баталдаг байжээ. 
Бүдүүвчийг хойно үзэх. 
Их монгол улс хаан төрийн эрх мэдэл, сүр хүчийг илтгэсэн төрийн билэгдэлтэй байсан. 
Жишээ нь, хаш цагаан чулуун дээр “мөнх тэнгэрийн хүчин дор их монгол улсын далай хааны 
зарлиг ил болгон иргэн дор ирвээс биширтүгэй, аюутугай” гэсэн бичээс бүхий хасбуу тамга, 
есөн хөлт цагаан сүлд, дөрвөн хөлт их хар сүлд, төрийн 9 их бэлэгдэл зэрэг байжээ. Есөн их 
бэлэгдэлд, 
1. Хар туг 
2. Улаан бүрээ 
3. Алтан хар сум 
4. Цог ихт шар үхэр 
5. Алтан илд 
6. Алтан эмээл 
7. Хүнд бүс 
8. Далбарт исэр 
9. Өрлөг сайд ордог байжээ.
Мөнх хааныг нас эцэслэмэгц Хувилай хаан ширээний төлөө тэмцэлд дүү Аригбөхийгөө ял ж 
хаан болсон. Тэрээр 1264 онд нийслэлээ Бээжинд шилжүүлэн, өөрийгөө монголын төдийгүй 
хятадын хаан ширээг залгамжлагч гэж зарлажээ. Бас Монгол улсын нэрийг Их Юань болгон 
өөрчлөв. Юань улс төрийн хэлбэрийн хувьд хэмжээгүй эрхт хаант засаглалтай байжээ. Хувилайн 
түүхэнд гүйцэтгэсэн үүргийг эерэг сөрөг янз бүрээр үнэлэх боловч, тэр цагийн эрдэм 
боловсролыг чамбай эзэмшсэн, төрийн хэргийг сайн мэддэг, сэцэн билэгт хаан гэж 
алдаршсан юм. Хувилайн төрийн үзлийн гол цөм нь “Арван буянт номын цагаан түүх” гэдэг 
бүтээлд томъёологджээ. Тэрээр шашин төр хоёрыг хослон барих явдлыг чухалчилж байв. 
1368 онд Юань улсын сүүлчийн хаан Тогоонтөмөр босогчдын хүчинд автан Бээжинг 
орхисноос хойш нэгдмэл нэг улсын сүр хүч бууран доройтох замд шилжсэн байна. 
Төгөөнтөмөр хааны зарлигийн тухай ярих 
XY-XII зууны үеийг монголын түүхэнд улс төрийн бутралын үе хэмээн авч үздэг. Энэ 
үеийн шинж нь хаан төрийн тухайд төвд тэмүүлэх хүч ямагт багасаж, төвөөс зугтах хандлага 
хүчтэй болсонд оршино. Өөрөөр хэлбэл их хааны ширээ залгамжлагчид монголыг нэгтгэн 
захирахыг хүсэж байсан боловч ихэнх ноёд хааны мэдлээс гарч, бие даан оршихыг эрмэлзэж 
байжээ. Энэ үеийн монголын төр нь хэлбэрийн хувьд хаант засаг боловч эрхийн талаар 
хязгаарлагдал шинжтэй байжээ. Хэмжээгүй эрхт хаант засаг сонгодог утгаараа үйлчилж 
байгаагүй юм. 
1370-1643 он хүртэлх хугацаанд Монгол улсын хасбуу тамгыг 22 хаан атгасныг бага 
хаадын үе гэж түүхэд тэмдэглэдэг. Гэхдээ дээрх хугацаанд Эсэн хаан 1439-1455, Батмөнх даян 
хаан 1466-1504, Түмэн засагт хаан 1558-1593-ы үед бүх ард түмнийг төвлөн захирч, хэмжээгүй 
эрхт засгийн хэлбэр бүрэн хадгалагдаж байсан гэж үздэг. 
1636 онд өмнөд монгол манжид эзлэгдэн 1691 онд халх монгол манжид дагаар орж, 1755 онд 
Ойрад монгол манжид эзлэгдсээр монгол улс төрийн тусгаар тогтнолоо бүрэн алдсан юм. 
Өвөр монгол 275 жил, халх монгол 220 жил, нийт монгол 155 жил манжийн дарангуйлалд байсан 
нь монголын түүхийн хамгийн гунигт үе юм. 
1636 онд өмнөд монголыг эзлэнгүүт манжийн хаан Амбахай өөрийгөө Монголын хаанд 
өргөмжлүүлжээ. Тэр цагаас 1909-1911 манжийн 11 хаан монголын дээд эзэн байж, бүх газар 
нутгийг мэдэн захирч, Засаг ноёдод хошуу нутаг хуваарилан, түүнийг үе улируулан эрх олгодог 
байжээ. 
Гэтэл 1996 онд П. Очирбат Ерөнхийлөгч байхдаа Монголын тулгар төрийг үндэслэн 
байгуулсны 790 жил, Ардын хувьсгалын 75 жилийн ойн баярын хурал дээр тавьсан илтгэл болон 
“Тэнгэрийн цаг” номондоо Монгол улс 1691 оноос манжийн дарлалд байгаагүй, манжид 
эзлэгдээгүй, харьцангүй бие даасан байдалтай, Манж чин улсын нэг ёсны доминиан ханлиг 
байсан гэж дүгнэсэн явдалд эрдэмтэн, судлаачид шүүмжлэлтэй ханддаг юм. 
Манжууд сүүлдээ “Шинэ засгийн бодлого” гэдгийг явуулж, Монголчуудыг шууд хятадчилах 
бодлогод шилжсэн байна. Манжийн энэ бодлогод дургуйцсэн хөдөлгөөн идэвхжиж, бослого 
болон өрнөж, улмаар манжийн амбан сайдыг Их хүрээнээс хөн зайлуулж, үндэсний эрх 
чөлөөний хувьсгал ялжээ. 
1911 оны 12 сарын 29-ний өдөр Богд Жавзандамба хутагтыг шинэ тулгар улсын хаанд 
өргөмжилж, Монгол тусгаар улс болсныг зарлан тунхагласан юм. Энэ үеийн төр нь хэлбэрийн
хувьд шашин төрийг хослон барьсан хамжлагат ёсны хэмжээгүй эрхт хаант төрийн хэлбэртэй 
байсан. Богдыг ийнхүү өргөмжилсан нь тухайн үед монголын ард түмэн түүнийг “Амьд бурхан” 
хэмээн шүтэж байсантай холбоотой байв. Энэ үед хийгдсэн алхмуудын нэг нь төрийн ёслол 
журмыг цэгцэлсэн явдал юм. Жишээ нь, соёмбо, сүлд, төрийн хаш эрднийн тамга, бөс дөөвуугаар 
үйлдсэн төрийн далбаа, хаан төрийн долоон эрдэнэ зэргийг хэрэглэж, оны цолыг “Олноо 
өргөгдсөн” хэмээн тогтоожээ. Долоон эрдэнэд 
1. Хүрд 
2. Чандман 
3. Хатан 
4. Түшмэл 
5. Заан 
6. Морь 
7. Жанжин баатар зэрэг орно. 
Монголын эрх баригчид улсынхаа тусгаар тогтнолыг гадаад улсуудаар хүлээн 
зөвшөөрүүлэхээр зүтгэсэн боловч хоёр хөрш дэмжээгүй бөгөөд 1915 онд Хиагтын гурван 
улсын гэрээгээр Монголыг хятадын харъяаны автономит улс болгосон байна. Автономит 
монгол нь хятад эзний эрхшээлд орсон боловч хэрэг дээрээ хаант Оросын харъяат улс болжээ. 
1911-1915 онд Олноо өргөгдсөн Монгол улс гэдэг нэртэй байв. 
1919 оны сүүлчээр Монгол орон Хятадын түрэмгийлэлд автан, тусгаар тогтнолоо бүрмөсөн 
алдаж, монгол нутагт хятадын цэргийн харгис дэглэм тогтжээ. 1920 оны эцсээр Оросын 
увьсгалд цохигдсон цагаантнууд Монголд цөмрөн орж ирэв. Ийм хүнд нөхцөлд моэголын ард 
түмний үндэсний ухамсар сэргэж, хувьсгалт нууц бүлгүүд байгуулагдан улмаар Монгол 
Ардын Нам үүсчээ. 
1921 оны 2-р сард Барон Унгерний цэрэг болон хятадын гамин цэргийг шахан зайлуулж, 
гадаад монголын автономыг дахин сэргээж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд нь 
дахин өргөмжилсөн байна. 
1921 оны 3 сарын 13-нд Монгол улсын түх Засгийн газрыг байгуулжээ. Монголын хувьгалчид 
ЗОУ-тай холбоо тогтоож, эх оронч, дэвшилт бүх хүчнийг нэгтгэх замаар тэмцэж, 1921 онд 
Үндэсний ардчилсан хувьсгал ялжээ. Үүний үрээр Монголд хэмжээт эрхт хаант төр тогтсон 
байна. Ийнхүү үзэх ууль зүйн үндэс нь 1921 оны 11 сарын 1-нд Ардын Засгийн газраас Богд 
хаантай байгуулсан “Тангарагийн гэрээ” бичиг юм. Энэ бичгийг Үндсэн хуулийн шинжтэй акт 
гэж судлаачид үздэг. 1923 оны үеийн Монголын төрийн байгууллын бүдүүвчийг үз. 
Улсын анхдугаар их хурал 1924 оны 11 сарын 26-нд Монгол улсын Үндсэн хуулийг баталсан 
билээ. Үүгээр ардын эрхт бүгд найрамдах улсыг тунхагласан. Анхдугаар их хурал дараах ач 
холбогдолтой юм. 
1. Хэмжээгүй эрхт хаант засгаас ардын эрхт хэмжээт эрхт хаант засаг, түүнээс бүгд 
найрамдах засагт дэвшин орсон нь яах аргагүй дэвшилтэт үзэгдэл мөн. 
2. Монгол улс түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болсон. Энэ хуулийн гол цөм нь 
үндэсний ардчилсан үзэл болж байжээ. 
3. Анх удаа парламентийн ёсыг хэрэгжүүлж, улсын их болон бага урлуудыг байгуулсан 
байна. Энэ бүтэц 1949 он хүртэл үргэлжлэхдээ УИХ 9 удаа, Улсын Бага Хурал 30 гаруй 
удаа хуралдсан байна.
1940, 1960 онд Үндсэн хуулийг шинэчилсан. 1960 оны Үндсэн хуулинд “БНМАУ-ын төр, 
нийгмийг удирдан чиглүүлэгч хүч нь марксист-ленинист үзэл суртлыг үндэс болгосон 
МАХН байна” гэж хуульчилсан. Ингэснээр төржсөн нам, намжсан төр бий болжээ. 
1949 оны улсын 9-р их урлаас Улсын Бага Хурлыг татан буулгаж, улсын дээд болон ууль 
тогтоох эрхийг УИХ-д олгосон байна. 
1949-1960 онд 3 удаа сонгууль болж, 10 удаа ээлжит чуулган хийжээ. 1960-1990 оны хооронд 
Ардын ИХ Хурлын сонгууль 9 удаа явагдаж, чуулган 40 гаруй удаа болжээ. 1980-1990 онд 
Монгол улс шинэчлэл, өөрчлөлтийн замд шилжсэн юм. 
БНМАУ-ын 1960-1990 оны хоорондох төрийн тогтолцооны бүтцийн бүдүүвчийг үз. 
БНМАУ-ын АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн 9-р чуулган 1990-5 сар БНМАУ-ын 
Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийг баталжээ. Ингэхдээ дараах чиглэлийг баримталсан. 
1. Нам төрийн үүргийг зааглах 
2. Улс төрийн тогтолцооны гол цөм нь төр байх 
3. Төрийн чиг үүрэг, эрх хэмжээг өргөтгөх 
4. Хуулийг үүргийг хүчтэй болгох 
5. Парламентийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлж төлөвшүүлэх 
6. Ардчилалыг бүх талаар хөгжүүлэх гүнзгийрүүлэх 
АИХ-аас байнгын ажиллагаатай парламенттай болох, Бага хурал, Ерөнхийлөгчийн 
институтыг бий болгох, тэдгээрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох асуудалд 
Үндсэн хуулийн өөрчлөлтийг чиглүүлсэн байна. 
БНМАУ-ын АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн 2-р хуралдаан сар груй хугацаанд 
хуралдаж, 1992 оны 1-р сарын 13-нд ардчилсан Шинэ үндсэн хуулийг баталсан юм. 
Энэ хууль 1992 оны 2-р сарын 12-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна. Үндсэн 
хууль ёсоор бол манай улс парлатентийн бүгд найрамдах улс юм. 
Хоёр. Монгол төрийн бодлогйн уламжлал, шинэчлэл 
Төр бол нийтлэг шийдвэр гаргаж хэрэгжүүлдэг үндсэн хэрэгсэл учраас түүний бодлого нь аль 
болох нийгмийн гишүүдийн их зонхийн хүсэл зорилгыг илэрхийлэх шаардлагатай байдаг. 
Төрийн бодлого нь тухайн нөхцөл байлаас урган гарах боловч уламжлал, шинэчлэлийн хол боог 
баримталж, түүнд үндэслэсэн, түүхэн залгамж чанарыг хангасан байх учиртай. Төрийн 
бодлогыг эх сурвалжаар нь 
1. Дотоод 
2. Гадаад 
Цаг хугацааны хувьд 
1. Гэнэтийн 
2. Тодорхой хугацааны 
3. Түүхэн нэгэн үеийн 
4. Мөнхийн гэж ангилна. 
Монгол төрийн бодлогын мөнхийн шинжтэй асуудал нь улс орны тусгаар тогтнол, үндэсний 
аюулгүй байдлыг хангах явдал юм.
Аливаа төр хувьсгалыг ямагт үгүйсгэж, харин хувьсгал нь шинэ төрийн ямагт хүсэж байдаг 
боловч үндэсний эрх ашиг хэмээх нэгэн “бурхан” төрийн бодлогын залгамж чанарыг өөрийн 
эрхгүй хадгалан үлдэхэд хүрч байдаг. Энэхүү төрийн бодлогын уламжлал, шинэчлэл, залгамж 
чанарт түүхийн янз бүрийн үеүдэд тогтож байсан төр, түүний зүтгэлтнүүд анхаарч чармайж 
ирсэн байна. 
МЭӨ 209 онд төв азийн нүүдэлчдийн түүхнээ анх удаа төр ёсыг тогтоосон Хүннүгийн үеэс 
газар нутаг, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг, сахин хамгаалах тууштай бодлого явуулж 
байжээ. Маодунь “Газар бол улсын үндэс” хэмээн үзэж байжээ. Ярих зүйл. Маодунь, Дорнод 
ху нарын ххоронд болмон нэгэн үйл явдлыг ярьж өгөх. Тулгуур ойлголтуул нь эцэг Түмэн 
шаньюйгийн мянган газар гүйдэлтэй сайн морь, түшмэдийн эелэлдээн, хатан, газар нутаг 
Их монгол улсын үед Их хурилдайг алгасаж асуудал шийддэггүй байсан уламжлалтай. 
Төрийн бодлогын оюуны цэнэг нь Цэцдийн зөвлөл байжээ. Монголын төрийн бүх үеүдэд 
энхийг эрхэмлэсэн бодлого давамгайлж байсан гэж үздэг. 
Польшийн эрдэмтэн Котвич, Оросын эрдэмтэн Л. И. Гумилев гарын гадаадын олон монголч 
эрдэмтэд “Монголын энх төр” гэдэг ухагдахууныг хэрэглэдэдэг байсан. Үүнчлэн “Монголын 
хүлцэмж” гэдэг ойлголт ч бас бий. Монгол төрийн бодлогын нэг уламжлалт шинж бол холч, 
голч шинж юм. Үүнийгээ “Их малгайн бараа харах” гэж томъёолж байжээ. Тухайлбал, их 
Чингис хаан мянгатын тогтолцоог бүрдүүлснээр их монгол улс өнө удаан 1206-1368 оршин 
тогтнох үндсийг тавьсан байна. Ойрадын Эрдэнэбаатар хун тайж манжийн түрэмгийлэл 
нүүрлэн ирсэн үед 1640 онд Халх, Ойрадын чуулган зохион байгуулж, ингэснээр нийт 
монголчууд эв эеэ нэгтгэх асуудлыг хуульчилж байжээ. 1950-аад онд монголыг Оросод нэгтгэх 
гэсэн санаархлыг Х. Чойбалсан, Г. Бумцэнд зэрэг амад зүтгэлтнүүд хазаарлаж байсан зэргийг 
нэрлэж болно. 
Төрийн их хар хайрцагны бодлого монголчуудыг өргөн уудам газар нутагтай, туурга тусгаар 
болгоход их үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Өмнөх үеийн зүтгэлтнүүд “Төрийн алтан хайрц агны 
бодлого” гэж нэрлэж байсан. Аймаг, хошууд ч ийм бодлогой байсан гэдэг. Тухайлбал, Түшээт 
хан аймгийн Дайчин вангийн хошуу одоогийн Булган аймгийн ихэнх сум-ны найман үеийн 
ноёд өөрсдийн гараар тэмдэглэн хөтөлсөн “Мутрын бичиг”-тэй байжээ. 
Ноён солигдоход төрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох хошуу туслагч уг мутрын бичгийг 
шинэ ноёндоо уншиж өгдөг байжээ. 
Өнөө үед УИХ-аар баталсан “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Гадаад 
бодлогын үзэл баримтлал” гэдэгт төрийн алтан хайрцагны бодлогын уг үндэс тодрхойлогджээ. 
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав ордог. 
Төрийн алтан хайрцагны бодлогыг баримтлах, чандлах үүрэг дээрх албан тушаалтнуудад хуулиар 
олгогдож байгаа юм.

More Related Content

What's hot

Эртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйЭртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйDashdorj Jambal
 
монголын угсаатнууд 1
монголын угсаатнууд 1монголын угсаатнууд 1
монголын угсаатнууд 1Erdenezul Bazarragchaa
 
11 анги соёл.pptx
11 анги соёл.pptx11 анги соёл.pptx
11 анги соёл.pptxgansukhm2
 
түүхийн тест
түүхийн тесттүүхийн тест
түүхийн тестerdenesuren06
 
Социализм Монголд
Социализм МонголдСоциализм Монголд
Социализм МонголдJvk Law
 
Lekz 9 10 20 зууны монголчуудын соёл
Lekz 9 10 20 зууны монголчуудын соёлLekz 9 10 20 зууны монголчуудын соёл
Lekz 9 10 20 зууны монголчуудын соёлAriuntulga Byambadorj
 
Төрийн үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил
Төрийн  үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжилТөрийн  үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил
Төрийн үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил gbd01
 
монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлт
монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлтмонгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлт
монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлтП. Эрдэнэсайхан
 
өгүүлбэр зүйн хэрэглэгдэхүүн
өгүүлбэр зүйн хэрэглэгдэхүүнөгүүлбэр зүйн хэрэглэгдэхүүн
өгүүлбэр зүйн хэрэглэгдэхүүнAltantuya33
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтAriunbayar Bazarvaani
 
иргэний нийгэм
иргэний нийгэм иргэний нийгэм
иргэний нийгэм chimgee_7965
 

What's hot (20)

Эртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйЭртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуй
 
Ertnii humuus
Ertnii humuusErtnii humuus
Ertnii humuus
 
монголын угсаатнууд 1
монголын угсаатнууд 1монголын угсаатнууд 1
монголын угсаатнууд 1
 
11 анги соёл.pptx
11 анги соёл.pptx11 анги соёл.pptx
11 анги соёл.pptx
 
түүхийн тест
түүхийн тесттүүхийн тест
түүхийн тест
 
төрийн засаглал
төрийн  засаглалтөрийн  засаглал
төрийн засаглал
 
Социализм Монголд
Социализм МонголдСоциализм Монголд
Социализм Монголд
 
Lekz 9 10 20 зууны монголчуудын соёл
Lekz 9 10 20 зууны монголчуудын соёлLekz 9 10 20 зууны монголчуудын соёл
Lekz 9 10 20 зууны монголчуудын соёл
 
найруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах ньнайруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах нь
 
Төрийн үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил
Төрийн  үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжилТөрийн  үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил
Төрийн үүсэл хэв маяг хэлбэр түүний хувьсал хөгжил
 
монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлт
монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлтмонгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлт
монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт, шинэчлэлт
 
"Монголын түүх" Хичээл-6
"Монголын түүх" Хичээл-6"Монголын түүх" Хичээл-6
"Монголын түүх" Хичээл-6
 
эсээ
эсэээсээ
эсээ
 
өгүүлбэр зүйн хэрэглэгдэхүүн
өгүүлбэр зүйн хэрэглэгдэхүүнөгүүлбэр зүйн хэрэглэгдэхүүн
өгүүлбэр зүйн хэрэглэгдэхүүн
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
 
монголын түүх хичээлийн хөтөлбөр
монголын түүх хичээлийн хөтөлбөрмонголын түүх хичээлийн хөтөлбөр
монголын түүх хичээлийн хөтөлбөр
 
атомын бүтэц
атомын бүтэцатомын бүтэц
атомын бүтэц
 
Нийгмийн гажуудал ба бие хүн
Нийгмийн гажуудал ба бие хүнНийгмийн гажуудал ба бие хүн
Нийгмийн гажуудал ба бие хүн
 
8 монголын түүх тест
8  монголын түүх тест8  монголын түүх тест
8 монголын түүх тест
 
иргэний нийгэм
иргэний нийгэм иргэний нийгэм
иргэний нийгэм
 

Viewers also liked

Mongolin shine nen shine uein tuuh.lekts
Mongolin shine nen shine uein tuuh.lektsMongolin shine nen shine uein tuuh.lekts
Mongolin shine nen shine uein tuuh.lektstulgaa14
 
Монгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэлМонгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэлzulalazu
 
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.tolya_08
 
1992 оны үндсэн хууль
1992 оны үндсэн хууль1992 оны үндсэн хууль
1992 оны үндсэн хуульDashdorj Jambal
 

Viewers also liked (7)

Brazil
BrazilBrazil
Brazil
 
Mongolin shine nen shine uein tuuh.lekts
Mongolin shine nen shine uein tuuh.lektsMongolin shine nen shine uein tuuh.lekts
Mongolin shine nen shine uein tuuh.lekts
 
Монгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэлМонгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэл
 
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
 
1992 оны үндсэн хууль
1992 оны үндсэн хууль1992 оны үндсэн хууль
1992 оны үндсэн хууль
 
монгол улсын үндсэн хууль
монгол улсын үндсэн хууль монгол улсын үндсэн хууль
монгол улсын үндсэн хууль
 
Бразил
БразилБразил
Бразил
 

Similar to Mt.torin.usel

монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь
 монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь
монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан ньCEO ZOL
 
түүх
түүхтүүх
түүхCEO ZOL
 
chingisiin uureg
chingisiin uuregchingisiin uureg
chingisiin uuregtolya_08
 
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.
Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.tolya_08
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралBaterdene Tserendash
 
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.tolya_08
 
их монгол улс 8 анги
их монгол улс 8 ангиих монгол улс 8 анги
их монгол улс 8 ангиMonhjargal Tuul
 
цагадайн улсын задрал
цагадайн улсын задралцагадайн улсын задрал
цагадайн улсын задралЖ.Э Хатнаа
 
Lekts 10 Бутралын түүх
Lekts 10 Бутралын түүхLekts 10 Бутралын түүх
Lekts 10 Бутралын түүхDamdin Serdaram
 
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайtolya_08
 
Uls turiin butral
Uls turiin butral Uls turiin butral
Uls turiin butral Enkh Tseba
 

Similar to Mt.torin.usel (20)

Mongolchuudiin turiin ulamjlal
Mongolchuudiin turiin ulamjlalMongolchuudiin turiin ulamjlal
Mongolchuudiin turiin ulamjlal
 
монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь
 монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь
монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь
 
түүх
түүхтүүх
түүх
 
Tarhan suurishsan mongolchuud
Tarhan suurishsan mongolchuudTarhan suurishsan mongolchuud
Tarhan suurishsan mongolchuud
 
chingisiin uureg
chingisiin uuregchingisiin uureg
chingisiin uureg
 
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.
Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.
 
Essay
EssayEssay
Essay
 
Internet48
Internet48Internet48
Internet48
 
Mongol
MongolMongol
Mongol
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутрал
 
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.
 
их монгол улс 8 анги
их монгол улс 8 ангиих монгол улс 8 анги
их монгол улс 8 анги
 
Mongoliin ertnii ulsuud
Mongoliin ertnii ulsuudMongoliin ertnii ulsuud
Mongoliin ertnii ulsuud
 
цагадайн улсын задрал
цагадайн улсын задралцагадайн улсын задрал
цагадайн улсын задрал
 
Lekz 7 бутралын түүх
Lekz 7 бутралын түүхLekz 7 бутралын түүх
Lekz 7 бутралын түүх
 
Lekts 10 Бутралын түүх
Lekts 10 Бутралын түүхLekts 10 Бутралын түүх
Lekts 10 Бутралын түүх
 
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
 
4 Монгол улсын түүх
4 Монгол улсын түүх4 Монгол улсын түүх
4 Монгол улсын түүх
 
Please read
Please readPlease read
Please read
 
Uls turiin butral
Uls turiin butral Uls turiin butral
Uls turiin butral
 

More from tolya_08

Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.tolya_08
 
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.tolya_08
 
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлагаМонгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлагаtolya_08
 
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм, алба татварын тухай.
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм,  алба татварын тухай.Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм,  алба татварын тухай.
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм, алба татварын тухай.tolya_08
 
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...tolya_08
 
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.tolya_08
 
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөрМонгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөрtolya_08
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолtolya_08
 
Монгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намууд
Монгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намуудМонгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намууд
Монгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намуудtolya_08
 
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...tolya_08
 
Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...
Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...
Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...tolya_08
 
Эрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тоймЭрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тоймtolya_08
 
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.tolya_08
 
Mt.1990.huvisgal
Mt.1990.huvisgalMt.1990.huvisgal
Mt.1990.huvisgaltolya_08
 
Mon.soyol,yos zanshil
Mon.soyol,yos zanshilMon.soyol,yos zanshil
Mon.soyol,yos zanshiltolya_08
 
Ert shutleg
Ert shutlegErt shutleg
Ert shutlegtolya_08
 

More from tolya_08 (18)

Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
 
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
 
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлагаМонгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
 
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм, алба татварын тухай.
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм,  алба татварын тухай.Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм,  алба татварын тухай.
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм, алба татварын тухай.
 
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
 
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
 
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөрМонгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
 
Монгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намууд
Монгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намуудМонгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намууд
Монгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намууд
 
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
 
Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...
Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...
Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...
 
Эрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тоймЭрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тойм
 
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
 
Mt.1990.huvisgal
Mt.1990.huvisgalMt.1990.huvisgal
Mt.1990.huvisgal
 
Mon.t 3p
Mon.t 3pMon.t 3p
Mon.t 3p
 
Mon.t 1
Mon.t 1Mon.t 1
Mon.t 1
 
Mon.soyol,yos zanshil
Mon.soyol,yos zanshilMon.soyol,yos zanshil
Mon.soyol,yos zanshil
 
Ert shutleg
Ert shutlegErt shutleg
Ert shutleg
 

Mt.torin.usel

  • 1. Батлав. Тэнхмийн эрхлэгч Б. Уламбаяр ......... оны .... сарын ... өдөр Монголын түүхийн хичээлийн конспект Сэдэв. Төрийн үүсэл, хэв маяг, хэлбэр, түүний хувьсал хөгжил. 1. Төрийн үүсэл, хэв маяг, хэлбэр, түүний хувьсал, хөгжил Монгол оронд төр үүссэн нь ураг төрлийн байгууллын хөгжлийн жам ёсны үр дүн юм. Ураг төрлийн байгууллын эдийн засгийн үндэс нь, 1. Нийтийн өмч 2. Хамтын амьдралын хэв маяг 3. Аж ахуйн нийтлэг газар, мал, амьтан г.м дээр тулгуурласан хүмүүсийн төрөл садны холбоо болж байв. Эндээс харахад монголын эртний нийгмийн анхны үндэс нь хамтран үйлд вэрлэх, хэрэглэх явдлаар хоорондоо холбогдсон ураг төрлийн байгуулал байсан гэж хэлж болно. Ураг төрлийн байгуулал нь төрөл садны холбоонд үндэслэсэн байдаг. Энэхүү цусан төрлийн холбоо яваандаа алдагдсан байна. Үүнийг гол шалтгаан нь хүчирхжсэн овог нь сул доройгоо өөртөө нэгтгэсэн явдалтай холбоотой. Энэ үйл явц нь эртний бүдүүлэг овгоос урагш ахисан хэрэг байлаа. Ураг төрлийн байгуулал задарч эхэлсэн нь барагцаалбэл, хүрэл зэвсгээс төмөр зэвсэгт шилжиж эхэлсэн зааг үе юм. Энэ нь МЭӨ I мянган жилд холбогдоно. Ураг төрлийн байгууллын задралын эцсийн шатанд аймгийн холбоо, цэргийн ардчилал бий болсон. Энэ нь төр улс үүсэн бүрэлдэх угтал болсон юм. Аймаг, цэргийн холбоо цааш хөгжсөөр хувийн өмч, түүнийг дагасан нийгмийн том, жижиг бүлгүүд бий болж, тэдгээрийн эрх ашиг, сонирхол, үзэл санааг төлөөлөх, хамгаалах хэрэгцээ шаардлагын үндсэн дээ р төр үүссэн байна. Төр бол хүн төрөлхтөн өөрсдийгөө нийгмийн зохион байгуулалтанд татан оруулах талаар бодож олсон улс төрийн агуу их үнэт зүйл мөн. МЭӨ IY зууны үед үүссэн Хүннүгийн холбоо нь төв болон дорнод ази дахь анхны төрийн томоохон бүрдлийг бий болгосон. . Тухайлбал, МЭӨ 209 онд Хүннүгийн хаан ширээнээ заларсан Маодунь бол анхны төр улсыг эмхлэн бүрдүүлсэн түүхт хүн юм. Хүннү нарын төр улсаа байгуулсан цадиг түүх нь Монголын төр ёсны хөгжлийн анхны үр хөврөл болж өгсөн байна. Зарим судлаачид Хүннүгийн төрийг төр төвтэй институт, аймгийн холбоо, цэргийн ардчилал гэх зэргээр авч үздэг тал бий. Гэхдээ дийлэнх судлаачид Хүннүгийн төрийг монгол төрийн эхлэл байсан, төр мөн гэдэгтэй санал нийлдэг. Монголчуудын төрийн түүхийг 2000 гаруй жилийн түүхтэй гэдэг бөгөөд 2013 онд 2222 жилийн ойг тэмдэглэсэн билээ. Хүннүгийн төрт ёс МЭӨ 209- МЭ 93 оныг хүртэл үргэлжилсэн. Цааш нь Хүннүгийн төрт ёсыг Сүмбэ нэрт улс МЭ II-IY зуунд залгамжлан дараах байдлаар үргэлжилжээ. - Их Нирун улс МЭ 330- 555 он - Түрэгийн хаант улс 552-745 он Түрэгүүдийг монгол бус угсаатан хэмээн ихэнх судлаачид үздэг. - Уйгар. 745- 840 он
  • 2. - Кидан 907- 1125он Эдгээр улсууд бүгд төрийн засаглалын хэлбэрийн хувьд хаант улсууд байв. Дээрх улсуудын дотроос Их Нирун улс төр шашныг хослон барих хандлага бүхий төр засагтай байжээ. Дээрх улсууд төрийн тэргүүнээ янз бүрээр нэрлэж байсан. - Хүннү нар ШАНЬЮЙ - Сүмбэ нар ТОЛГОЙЛОГЧ - Нирунчууд ХАГААН - Түрэг, Уйгарууд ЗОНХИЛОГЧ Тэд хаанаа тэнгэрээс заяат “Тэнгэрийн хүү” хэмээн үзнэ. Энэ ойлголт монголчуудын ухамсарт олон үеийн турш шингэж батажсанаар дээд засгийн тухай ТУЛХ ҮЗЭЛ бий болсон байна. Энэ нь төр ёсоо хүндэтгэх, төрөө бишрэн сүсэглэх шүтлэг болон төлөвшсөн байна. Хүннү улсын төрийн байууллын бүдүүвчийг үз. Эртний улсууд хаанаа сурвалжит гол овгоос тодруулдаг байжээ. Эхэн үед хаанаар хэн нэгнийг сонгож байснаа сүүлдээ үе залгамжлан сонгодог болсон байна. Гэвч энэ ёс хаяа зөрчигддэг байжээ. Тухайлбал, Хүннү гүрний үед Хуханье шаньюйг хүртэл МЭӨ 58-31 он хугацаанд 14 хааны 8 нь эцэг, хүүгээ, 3 нь дүү нь ахыгаа, бусад нь өөр байдлаар хаан ширээг залгамжилсан байна. Түүнчлэн Их Нирун улсын үед хаан суусан Татар эрх мэдлийг зэвсгийн хүчээр авсан байна. Эртний улсуудад төрт ёс гүнзгийрэх тусам төрийн хэлбэр, шинж улам тод болж байжээ. Хаандаа цол өгдөг болсон. Тухайлбал, Хүннүд шаньюй нарт Лаошан хэмээх давхар цол, Их Нирунд хаанаа хутагтай, Зэв, Тэнгэрийн гэх мэт өргөмжлөл хэрэглэж байжээ. Үүнчлэн төрийн билэгдэл хэрэглэх болсон. Жишээ нь, Хүннүгийн шаньюй хаш тамга, туг, исэр, шүхэр зэргийг хэрэглэж байсан. Бас оны цол хэрэглэх болсон нь нүүдэлчдийн төрт ёсны түүхэд гарсан нэн шинэ үзэгдэл юм. Жишээ нь Нируны хаад бурханы шашны сургаал ёсоор дараах оны цолуудыг хэрэглэж байсан байна. - Ашид амгалан 464-485 - Машид түвшин 485-491 - Машид тайван 492-506 - Энх түвшин 506-508 - Мандан бадрах 508-520 гэх мэт Эртний улсуудад төрийн дээд заргачийн үүрэг, эрх мэдлийг хаан өөрөө гүйцэтгэдэг байжээ. МЭ-ний YI-XI зууны үед монгол нутаг дээр харь угсааны Түрэг, Уйгар улсууд байгуулагдан ноёрхож байсан боловч монгол угсаатан хүчэрхэг байсан үеийнхээ Их Нирун 330-555 голомтыг ямар нэг хэмжээгээр өвлөн залгамжилж, жижиг хант буюу ханлиг улсын хэлбэрээр оршин тогтнож байсан юм. Үүнд Татарын ханлигийг нэрлэж болно. XI-XII зууны үед монгол угсааны аймаг, ханлигуудын төр ёсны шинж улам тодрон товойж, Хамаг монгол, Хэрэйд, Найман, Онгуд, Хонгирад зэрэг аймгууд харьцангуй бие дааж хүчэрхэгжин гарч иржээ. XII зууны эхээр Хэрлэн, Онон, Туулын ай саваар Хамаг монголын хүчэрхэг ханлиг байгуулагдсан байна. Энэ нь “Хамаг монголыг Хабул хаан мэдэн авай “мэдтүгэй” хэмээн
  • 3. түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэснээс тодорхой байна. Тумбинай Сэцэний хөвгүүн Хабул хамаг монголын хаанд өргөмжлөгдсөнөөр монгол туургатны дотор дээд тэнгэрээс заяагдсан гэгдэх цагаан ястан буюу алтан ургийн хаадын эхийг тавьжээ. Хамаг монголын хаад нилээд хүчэрхэг байснаа Есүхэй баатрын үед суларч байснаа Тэмүүжин эрийн цээнд хүрч, өсөж өндийсөн үеэс дахин хүчэрхэгжсэн байна. Ялангуяа 1189 онд Тэмүүжинг Хамаг монголын хаанаар өргөмжлөгдсөнөөс хойш монголын төр ёсны хөгжил чанарын шинэ шатанд гарчээ. Тэрээр Татар, Хэрэйд, аймаг, Онгуд зэрэг монгол угсааны бүх ханлиг, аймгуудыг эмхлэх замаар монгол үндэсний их тулгар төр байгуулах урьдач нөхцлийг бүрдүүлсэн юм. Тэмүүжин 1185-1206 оны хооронд их, бага 32 удаагийн тулалдаан хийж байж, монгол угсааны нийт 81 аймгийг араасаа дагуулан “хагацсан улсаа хамтатгаж, бутарсан улсаа бүртгэх” их үйл хэргийг бүтээсэн юм. Энэ нь Их монгол улсыг байгуулах шилжилт болсон гэж үздэг. 1206 оны улаан барс жилийн намар Тэмүүжинг монголын язгууртан дээдсийн их чуулган-их хурилдай чуулж, 45 настайд нь шинэ тулгар нэгдсэн Монгол улсын хаан ширээнд нэгэн дуугаар өргөмжилжээ. Хурилдай Онон мөрний эхэнд болсон байна. Энэ тухай “Монголын нууц товчоо”-ны 2,164-д дурдсан буй. Монголын тулгар төр ийнгүү тогтсоныг өргөн утгаар авч үзвэл МЭӨ III зуунаас үүдэлтэй язгуурын монголчуудын 1400-аад жилийн шаргуу тэмцлийн зүй ёсны үр дүн мөн юм. Эрдэмтэн Ш. Бира аливаа улсыг улм хэмээн үзэх 4 шалгуур байдгийг дурдаж байжээ. Энэ нь хүн ам, газар нутаг, төр, тусгаар тогтнол буюу бүрэн эрхт байдал юм. Чингис хааны байгуулсан төр нь дээрх 4 шалгуурыг бүрэн хагнасан байна. Чингис хааныг Өгөөдэй, Гүюг, Мөнх нар залгамжилсан. Тэд дээд тэнгэрээс заяат өргөмжлөгдсөн, монгол улсын хэмжээгүй эрхт эзэн, төрийн тэргүүн байсан юм. Хаан амьд сэрүүн байхдаа өөрийгөө залгамжлагчдыг нэрлэж гэрээсэлдэг уламжлалтай байсан. Энэ нь улсын амгалан байдлын төлөө юм. Гэхдээ хэн их хаанд өргөмжлөгдсөн байна, түүнийг Их хурилдайгаар заавал сонгож, баталдаг байжээ. Бүдүүвчийг хойно үзэх. Их монгол улс хаан төрийн эрх мэдэл, сүр хүчийг илтгэсэн төрийн билэгдэлтэй байсан. Жишээ нь, хаш цагаан чулуун дээр “мөнх тэнгэрийн хүчин дор их монгол улсын далай хааны зарлиг ил болгон иргэн дор ирвээс биширтүгэй, аюутугай” гэсэн бичээс бүхий хасбуу тамга, есөн хөлт цагаан сүлд, дөрвөн хөлт их хар сүлд, төрийн 9 их бэлэгдэл зэрэг байжээ. Есөн их бэлэгдэлд, 1. Хар туг 2. Улаан бүрээ 3. Алтан хар сум 4. Цог ихт шар үхэр 5. Алтан илд 6. Алтан эмээл 7. Хүнд бүс 8. Далбарт исэр 9. Өрлөг сайд ордог байжээ.
  • 4. Мөнх хааныг нас эцэслэмэгц Хувилай хаан ширээний төлөө тэмцэлд дүү Аригбөхийгөө ял ж хаан болсон. Тэрээр 1264 онд нийслэлээ Бээжинд шилжүүлэн, өөрийгөө монголын төдийгүй хятадын хаан ширээг залгамжлагч гэж зарлажээ. Бас Монгол улсын нэрийг Их Юань болгон өөрчлөв. Юань улс төрийн хэлбэрийн хувьд хэмжээгүй эрхт хаант засаглалтай байжээ. Хувилайн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг эерэг сөрөг янз бүрээр үнэлэх боловч, тэр цагийн эрдэм боловсролыг чамбай эзэмшсэн, төрийн хэргийг сайн мэддэг, сэцэн билэгт хаан гэж алдаршсан юм. Хувилайн төрийн үзлийн гол цөм нь “Арван буянт номын цагаан түүх” гэдэг бүтээлд томъёологджээ. Тэрээр шашин төр хоёрыг хослон барих явдлыг чухалчилж байв. 1368 онд Юань улсын сүүлчийн хаан Тогоонтөмөр босогчдын хүчинд автан Бээжинг орхисноос хойш нэгдмэл нэг улсын сүр хүч бууран доройтох замд шилжсэн байна. Төгөөнтөмөр хааны зарлигийн тухай ярих XY-XII зууны үеийг монголын түүхэнд улс төрийн бутралын үе хэмээн авч үздэг. Энэ үеийн шинж нь хаан төрийн тухайд төвд тэмүүлэх хүч ямагт багасаж, төвөөс зугтах хандлага хүчтэй болсонд оршино. Өөрөөр хэлбэл их хааны ширээ залгамжлагчид монголыг нэгтгэн захирахыг хүсэж байсан боловч ихэнх ноёд хааны мэдлээс гарч, бие даан оршихыг эрмэлзэж байжээ. Энэ үеийн монголын төр нь хэлбэрийн хувьд хаант засаг боловч эрхийн талаар хязгаарлагдал шинжтэй байжээ. Хэмжээгүй эрхт хаант засаг сонгодог утгаараа үйлчилж байгаагүй юм. 1370-1643 он хүртэлх хугацаанд Монгол улсын хасбуу тамгыг 22 хаан атгасныг бага хаадын үе гэж түүхэд тэмдэглэдэг. Гэхдээ дээрх хугацаанд Эсэн хаан 1439-1455, Батмөнх даян хаан 1466-1504, Түмэн засагт хаан 1558-1593-ы үед бүх ард түмнийг төвлөн захирч, хэмжээгүй эрхт засгийн хэлбэр бүрэн хадгалагдаж байсан гэж үздэг. 1636 онд өмнөд монгол манжид эзлэгдэн 1691 онд халх монгол манжид дагаар орж, 1755 онд Ойрад монгол манжид эзлэгдсээр монгол улс төрийн тусгаар тогтнолоо бүрэн алдсан юм. Өвөр монгол 275 жил, халх монгол 220 жил, нийт монгол 155 жил манжийн дарангуйлалд байсан нь монголын түүхийн хамгийн гунигт үе юм. 1636 онд өмнөд монголыг эзлэнгүүт манжийн хаан Амбахай өөрийгөө Монголын хаанд өргөмжлүүлжээ. Тэр цагаас 1909-1911 манжийн 11 хаан монголын дээд эзэн байж, бүх газар нутгийг мэдэн захирч, Засаг ноёдод хошуу нутаг хуваарилан, түүнийг үе улируулан эрх олгодог байжээ. Гэтэл 1996 онд П. Очирбат Ерөнхийлөгч байхдаа Монголын тулгар төрийг үндэслэн байгуулсны 790 жил, Ардын хувьсгалын 75 жилийн ойн баярын хурал дээр тавьсан илтгэл болон “Тэнгэрийн цаг” номондоо Монгол улс 1691 оноос манжийн дарлалд байгаагүй, манжид эзлэгдээгүй, харьцангүй бие даасан байдалтай, Манж чин улсын нэг ёсны доминиан ханлиг байсан гэж дүгнэсэн явдалд эрдэмтэн, судлаачид шүүмжлэлтэй ханддаг юм. Манжууд сүүлдээ “Шинэ засгийн бодлого” гэдгийг явуулж, Монголчуудыг шууд хятадчилах бодлогод шилжсэн байна. Манжийн энэ бодлогод дургуйцсэн хөдөлгөөн идэвхжиж, бослого болон өрнөж, улмаар манжийн амбан сайдыг Их хүрээнээс хөн зайлуулж, үндэсний эрх чөлөөний хувьсгал ялжээ. 1911 оны 12 сарын 29-ний өдөр Богд Жавзандамба хутагтыг шинэ тулгар улсын хаанд өргөмжилж, Монгол тусгаар улс болсныг зарлан тунхагласан юм. Энэ үеийн төр нь хэлбэрийн
  • 5. хувьд шашин төрийг хослон барьсан хамжлагат ёсны хэмжээгүй эрхт хаант төрийн хэлбэртэй байсан. Богдыг ийнхүү өргөмжилсан нь тухайн үед монголын ард түмэн түүнийг “Амьд бурхан” хэмээн шүтэж байсантай холбоотой байв. Энэ үед хийгдсэн алхмуудын нэг нь төрийн ёслол журмыг цэгцэлсэн явдал юм. Жишээ нь, соёмбо, сүлд, төрийн хаш эрднийн тамга, бөс дөөвуугаар үйлдсэн төрийн далбаа, хаан төрийн долоон эрдэнэ зэргийг хэрэглэж, оны цолыг “Олноо өргөгдсөн” хэмээн тогтоожээ. Долоон эрдэнэд 1. Хүрд 2. Чандман 3. Хатан 4. Түшмэл 5. Заан 6. Морь 7. Жанжин баатар зэрэг орно. Монголын эрх баригчид улсынхаа тусгаар тогтнолыг гадаад улсуудаар хүлээн зөвшөөрүүлэхээр зүтгэсэн боловч хоёр хөрш дэмжээгүй бөгөөд 1915 онд Хиагтын гурван улсын гэрээгээр Монголыг хятадын харъяаны автономит улс болгосон байна. Автономит монгол нь хятад эзний эрхшээлд орсон боловч хэрэг дээрээ хаант Оросын харъяат улс болжээ. 1911-1915 онд Олноо өргөгдсөн Монгол улс гэдэг нэртэй байв. 1919 оны сүүлчээр Монгол орон Хятадын түрэмгийлэлд автан, тусгаар тогтнолоо бүрмөсөн алдаж, монгол нутагт хятадын цэргийн харгис дэглэм тогтжээ. 1920 оны эцсээр Оросын увьсгалд цохигдсон цагаантнууд Монголд цөмрөн орж ирэв. Ийм хүнд нөхцөлд моэголын ард түмний үндэсний ухамсар сэргэж, хувьсгалт нууц бүлгүүд байгуулагдан улмаар Монгол Ардын Нам үүсчээ. 1921 оны 2-р сард Барон Унгерний цэрэг болон хятадын гамин цэргийг шахан зайлуулж, гадаад монголын автономыг дахин сэргээж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд нь дахин өргөмжилсөн байна. 1921 оны 3 сарын 13-нд Монгол улсын түх Засгийн газрыг байгуулжээ. Монголын хувьгалчид ЗОУ-тай холбоо тогтоож, эх оронч, дэвшилт бүх хүчнийг нэгтгэх замаар тэмцэж, 1921 онд Үндэсний ардчилсан хувьсгал ялжээ. Үүний үрээр Монголд хэмжээт эрхт хаант төр тогтсон байна. Ийнхүү үзэх ууль зүйн үндэс нь 1921 оны 11 сарын 1-нд Ардын Засгийн газраас Богд хаантай байгуулсан “Тангарагийн гэрээ” бичиг юм. Энэ бичгийг Үндсэн хуулийн шинжтэй акт гэж судлаачид үздэг. 1923 оны үеийн Монголын төрийн байгууллын бүдүүвчийг үз. Улсын анхдугаар их хурал 1924 оны 11 сарын 26-нд Монгол улсын Үндсэн хуулийг баталсан билээ. Үүгээр ардын эрхт бүгд найрамдах улсыг тунхагласан. Анхдугаар их хурал дараах ач холбогдолтой юм. 1. Хэмжээгүй эрхт хаант засгаас ардын эрхт хэмжээт эрхт хаант засаг, түүнээс бүгд найрамдах засагт дэвшин орсон нь яах аргагүй дэвшилтэт үзэгдэл мөн. 2. Монгол улс түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болсон. Энэ хуулийн гол цөм нь үндэсний ардчилсан үзэл болж байжээ. 3. Анх удаа парламентийн ёсыг хэрэгжүүлж, улсын их болон бага урлуудыг байгуулсан байна. Энэ бүтэц 1949 он хүртэл үргэлжлэхдээ УИХ 9 удаа, Улсын Бага Хурал 30 гаруй удаа хуралдсан байна.
  • 6. 1940, 1960 онд Үндсэн хуулийг шинэчилсан. 1960 оны Үндсэн хуулинд “БНМАУ-ын төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч нь марксист-ленинист үзэл суртлыг үндэс болгосон МАХН байна” гэж хуульчилсан. Ингэснээр төржсөн нам, намжсан төр бий болжээ. 1949 оны улсын 9-р их урлаас Улсын Бага Хурлыг татан буулгаж, улсын дээд болон ууль тогтоох эрхийг УИХ-д олгосон байна. 1949-1960 онд 3 удаа сонгууль болж, 10 удаа ээлжит чуулган хийжээ. 1960-1990 оны хооронд Ардын ИХ Хурлын сонгууль 9 удаа явагдаж, чуулган 40 гаруй удаа болжээ. 1980-1990 онд Монгол улс шинэчлэл, өөрчлөлтийн замд шилжсэн юм. БНМАУ-ын 1960-1990 оны хоорондох төрийн тогтолцооны бүтцийн бүдүүвчийг үз. БНМАУ-ын АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн 9-р чуулган 1990-5 сар БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийг баталжээ. Ингэхдээ дараах чиглэлийг баримталсан. 1. Нам төрийн үүргийг зааглах 2. Улс төрийн тогтолцооны гол цөм нь төр байх 3. Төрийн чиг үүрэг, эрх хэмжээг өргөтгөх 4. Хуулийг үүргийг хүчтэй болгох 5. Парламентийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлж төлөвшүүлэх 6. Ардчилалыг бүх талаар хөгжүүлэх гүнзгийрүүлэх АИХ-аас байнгын ажиллагаатай парламенттай болох, Бага хурал, Ерөнхийлөгчийн институтыг бий болгох, тэдгээрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох асуудалд Үндсэн хуулийн өөрчлөлтийг чиглүүлсэн байна. БНМАУ-ын АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн 2-р хуралдаан сар груй хугацаанд хуралдаж, 1992 оны 1-р сарын 13-нд ардчилсан Шинэ үндсэн хуулийг баталсан юм. Энэ хууль 1992 оны 2-р сарын 12-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна. Үндсэн хууль ёсоор бол манай улс парлатентийн бүгд найрамдах улс юм. Хоёр. Монгол төрийн бодлогйн уламжлал, шинэчлэл Төр бол нийтлэг шийдвэр гаргаж хэрэгжүүлдэг үндсэн хэрэгсэл учраас түүний бодлого нь аль болох нийгмийн гишүүдийн их зонхийн хүсэл зорилгыг илэрхийлэх шаардлагатай байдаг. Төрийн бодлого нь тухайн нөхцөл байлаас урган гарах боловч уламжлал, шинэчлэлийн хол боог баримталж, түүнд үндэслэсэн, түүхэн залгамж чанарыг хангасан байх учиртай. Төрийн бодлогыг эх сурвалжаар нь 1. Дотоод 2. Гадаад Цаг хугацааны хувьд 1. Гэнэтийн 2. Тодорхой хугацааны 3. Түүхэн нэгэн үеийн 4. Мөнхийн гэж ангилна. Монгол төрийн бодлогын мөнхийн шинжтэй асуудал нь улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах явдал юм.
  • 7. Аливаа төр хувьсгалыг ямагт үгүйсгэж, харин хувьсгал нь шинэ төрийн ямагт хүсэж байдаг боловч үндэсний эрх ашиг хэмээх нэгэн “бурхан” төрийн бодлогын залгамж чанарыг өөрийн эрхгүй хадгалан үлдэхэд хүрч байдаг. Энэхүү төрийн бодлогын уламжлал, шинэчлэл, залгамж чанарт түүхийн янз бүрийн үеүдэд тогтож байсан төр, түүний зүтгэлтнүүд анхаарч чармайж ирсэн байна. МЭӨ 209 онд төв азийн нүүдэлчдийн түүхнээ анх удаа төр ёсыг тогтоосон Хүннүгийн үеэс газар нутаг, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг, сахин хамгаалах тууштай бодлого явуулж байжээ. Маодунь “Газар бол улсын үндэс” хэмээн үзэж байжээ. Ярих зүйл. Маодунь, Дорнод ху нарын ххоронд болмон нэгэн үйл явдлыг ярьж өгөх. Тулгуур ойлголтуул нь эцэг Түмэн шаньюйгийн мянган газар гүйдэлтэй сайн морь, түшмэдийн эелэлдээн, хатан, газар нутаг Их монгол улсын үед Их хурилдайг алгасаж асуудал шийддэггүй байсан уламжлалтай. Төрийн бодлогын оюуны цэнэг нь Цэцдийн зөвлөл байжээ. Монголын төрийн бүх үеүдэд энхийг эрхэмлэсэн бодлого давамгайлж байсан гэж үздэг. Польшийн эрдэмтэн Котвич, Оросын эрдэмтэн Л. И. Гумилев гарын гадаадын олон монголч эрдэмтэд “Монголын энх төр” гэдэг ухагдахууныг хэрэглэдэдэг байсан. Үүнчлэн “Монголын хүлцэмж” гэдэг ойлголт ч бас бий. Монгол төрийн бодлогын нэг уламжлалт шинж бол холч, голч шинж юм. Үүнийгээ “Их малгайн бараа харах” гэж томъёолж байжээ. Тухайлбал, их Чингис хаан мянгатын тогтолцоог бүрдүүлснээр их монгол улс өнө удаан 1206-1368 оршин тогтнох үндсийг тавьсан байна. Ойрадын Эрдэнэбаатар хун тайж манжийн түрэмгийлэл нүүрлэн ирсэн үед 1640 онд Халх, Ойрадын чуулган зохион байгуулж, ингэснээр нийт монголчууд эв эеэ нэгтгэх асуудлыг хуульчилж байжээ. 1950-аад онд монголыг Оросод нэгтгэх гэсэн санаархлыг Х. Чойбалсан, Г. Бумцэнд зэрэг амад зүтгэлтнүүд хазаарлаж байсан зэргийг нэрлэж болно. Төрийн их хар хайрцагны бодлого монголчуудыг өргөн уудам газар нутагтай, туурга тусгаар болгоход их үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Өмнөх үеийн зүтгэлтнүүд “Төрийн алтан хайрц агны бодлого” гэж нэрлэж байсан. Аймаг, хошууд ч ийм бодлогой байсан гэдэг. Тухайлбал, Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу одоогийн Булган аймгийн ихэнх сум-ны найман үеийн ноёд өөрсдийн гараар тэмдэглэн хөтөлсөн “Мутрын бичиг”-тэй байжээ. Ноён солигдоход төрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох хошуу туслагч уг мутрын бичгийг шинэ ноёндоо уншиж өгдөг байжээ. Өнөө үед УИХ-аар баталсан “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Гадаад бодлогын үзэл баримтлал” гэдэгт төрийн алтан хайрцагны бодлогын уг үндэс тодрхойлогджээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав ордог. Төрийн алтан хайрцагны бодлогыг баримтлах, чандлах үүрэг дээрх албан тушаалтнуудад хуулиар олгогдож байгаа юм.