Successfully reported this slideshow.

төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à

9

Share

Loading in …3
×
1 of 30
1 of 30

More Related Content

Related Audiobooks

Free with a 14 day trial from Scribd

See all

төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à

  1. 1. Төрийн ёс ёслол Монголчууд өнө эртнээс “Төр төмбөгөр, ёс ёмбогор” хэмээх төр ёсыг эрхэмлэж иржээ. Эл үзэл санаа 1206 онд Их монгол улс байгуулагдсан үеээс улам боловсрон хэрэгжих болсон.тухайлбал ,төрийн алба бүрэн төлөвшин цэгцэрч,төрийн ёс, ёслол бүрэлдэн тогтжээ.Төр бол хүн төрөлхтөн өөрсдийгөө зохион байгуулах талаар бодож олсон аугаа их үнэт зүйлсийн цогц учраас түүнийгээ эрхэмсэг оршихуйн гадаад илэрхийлэл болгож, төрийн ёс,ёслолыг бий болгосон байна.Чингис хаан энэ л үүднээс дээр дурьдсан ёс журмыг тогтоожээ.
  2. 2. Багийн гишүүд: сургууль: МУБИС-ДУТС анги: технологи 3а Н. Баярмаа И. Алтанцэцэг Баяржаргал
  3. 3. Төрийн ёс Төрийн ёс гэдэг нь төрийн түүхийн олон үеийн турү уламжлагдан шинэчлэгдэж, түүний улбаанаас үр гарган хууль, дүрмээр зохицуулагдаж, заншлын болон эрх зүйн хэм хэмжээ болж ирсэн ёс жаяг юм. Харин төрийн ёслол нь тэрхүү уламжлагдан ирсэн ёсыг төрийн байгууллагуудаас хэрэгжүүлэх хүндэтгэлийн үйл, үйлдэл дүгнэлт болой. Их Монгол Улсын төрийн ёс, ёслол нь хоорондоо нарийн шүтэлцээтэй нэг зоосны хоёр тал мэт юм. Төрийн ёс, ёслолд: хаан ширээнд өргөмжлөх, Их хуралдай хурах, Их Засаг хуулиа дээдлэх,Хааны ордны дэг журам,элчин төлөөлөгч угтах, хүлээн авах, үдэх ёс,мөн тэнгэрийн бэлэгдэл-тамга, их цагаан болон хар сүлд, түүнийг цэнгүүлэх, мөнх хөх тэнгэр, уул усаа тайх ёс зэрэг орно.
  4. 4. Их монгол улсад их хааныг ХөХХХмжлөхамгийн. Их хуралдай ёс өрргөмжлөх нь Тэмүжин хүндэтгэлтэй эрхэм ёсон байв. Улаан бар жил буюу 1206 оны намар цагт Онон мөрний эхнээ монгол язгуурты дээдсийн их чуулган Их хуралдай хуралджээ. Шинэ тусгаар нэгдсэн Монгол Улсын хаан ширээнд залж, их хаанаар нэгэн дуугаар санал нэгтэй өргөмжилжээ. Чингис хаан сэрүүн тунгалаг байхдаа өөрийгөө залгамжлагчаа нэр заан тодруулж гэрээслэжээ. Их хааны залгамжлагчаар өөрийн гуравдахь хүү Өгөдэйг тодруулсан юм.
  5. 5. Гэхдээ алтан ургийн дотроос хэн нэгнийг нь их хаанд өргөмжлөхөд төрийн Их хуралдайгаар заавал сонгодог журамтай. Хаан өргөмжлөх ёсыг хуралдайн дарга нар зохицуулан удирдана. Их хааны сэнтийд морилох хүнийг алтан ургийхны дотроос хамгийн төрөл ах ,дүү, авга гэх мэт гурван хүн,зүүн, баруун,ар талаас нь түшин өргөж суулгана. Хааныг ариун сэнтийдээ тухалмагц, Хуралдайд оролцогч бүх ноёд язгууртнууд бүсээ тайлж, хүзүүндээ тохоод, цөм гүн хүндэтгэлтэйгээр сөгдөж, “Их Цагаан” хэмээн гурвантаа залбиран өндөр сүрлэг дуугаар хэлдэг заншилтай байжээ. Энэхүү ёслол нь нэг талаас, шинэ хааныг хүлээн зөвшөөрсний шинж тэмдэг, нөгөө талаас улс гүрнээрээ их хааныхаа төлөө морь, нохой мэт хүчин зүтгэхээ илэрхийлсэн андгай тангарагийн шинжтэй байсан юм.үүний дараа их хаан давын өмнө,төрийн сүр хүчийг үзүүлэн ёслол төгөлдөр баяр цэнгэл,наадам хийнэ, хоёрт, эцэг өвгөдөөс уламжилсан төр ёс, хууль цаазыг даган мөрдөхөө албан ёсоор мэдэгдэхийн хамт тэдгээрийг төгөлдөржүүлхэд чигэлсэн анхны зарлигийг буулгана,гуравт, өтгөс буурай, өнчин ядууст өглөг хишиг хүртээнэ,дөрөвт, хаан суухаас өмнө шийтгэгдсэн буюу хэлмэгдсэн хүмүүсийн хэргийг хянан үзэж, уучлал, өршөөл үзүүлнэ, Тавд, төрийн байгууллага түшмэл ёсны үүднээс шинэчлэн бэхжүүлдэг уламжлалтай байжээ.
  6. 6. Их Монгол Улсын их хуралдай хурах ёсон  Их хуралдай бол хааныг сонгож, төр улсын тулгамдсан чухал асуудалд оновчтой хариу эрэлхийлж, нягтлан магадласны үндсэн дээр шийдэлд хүрч, их хаанд зөвлөх эрх, үүрэг бүхий төрийн байгуулга юм. Их Монгол Улсыг тунхаглаж, Тэмүжинг Чингис хаан өргөмжлөх анхны Их Хуралдайгаас эхлэн Хуралдай бүрийг сайтар бэлтгэж, ёслол төгөлдөр зохион байгуулж байв. Анхны Их Хуралдай хурах Өргөөг Мухулай жанжин хариуцан, 1000 шилдэг цэрэг, уран дархчуулыг цуглуулан барьж байгуулжээ. Хятадын эрдэмтэн Лю Жинсо,Харсбарс нар “Чингис хааны төрийн Их Хуралдайн ордон алтан хөшөөтэй, хөх хөлтрөгөөр чимэглэсэн найман их тулгууртай гучин хоёр ханатай, цас шиг цагаан том монгол гэр үзэсгэлэнтэй харагдана гэж дүрсэлжээ.
  7. 7. Хаан сэнтийг бусдаас өндөрт байгуулан , уран сийлбэр, эрдэнийн чулуу,алт, мөнгө, шүр сувдаар чимэглэж зассан нь бишрэм сүрлэг бөгөөд нэн эрхэмсэг байсан гэдэг. Хуралдайг хамгийн нөлөө бүхий ноён удирдаж явуулна. Их Хуралдайд хааны гол хатад, хан хөвгүүд, төрсөн дүү нар, авга болон бусад ойр дотны хамаатан “алтан ургийхан “ орж байжээ. Түүнээс гадна хааны шадар ноёд язгууртан, цэргийн томоохон жанжид орж чуулна. Хуралдаанд оролцогчид санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, хаанд зөвөлнө. Шарагчин гахай жил буюу Тэмүжинг Хамаг Монголын хаанаар 1189 онд оноос хойш Их Хуралдай лавтаяа долоогоос доошгүй чуулж байв. (1189,1202, 1204, 1206, онд хоёр удаа, 1216, 1219 он ) Их Хуралдай чуулах төв, хэлэлцэх асуудалыг урьдчилан мэдэгдэж ,хуралдайд оролцогчдын оюун санаа, аж ахуй, сэтгэлзүйн хуьв эртнээс сайтар бэлтгэдэг байжээ. Өгөдэй
  8. 8. хаан Их Хуралдайн жаяг дэгийг улам нарийсгаж, хуран чуулах ихэс дээдсийг тусгайлан тогтоож хурлаас хожимдох, архи дарс үнэртүүлж ирэх хэрүүл маргаан дэгдээхийг хатуу цээрлэх болжээ. Тэр ч байтугай хааны албан ёсоор зарласан хуралдайд хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй хүнийг цаазаар авах ял хүртэл хатуу журам тогтоосон байна. 13-р зууны язгууртан дээл
  9. 9. Их Монгол Улсын төрийн орд харшны ёс, ёслол  Монголчууд бүр эртний улсуудаас аваад X-, XII зууны ханлиг улсуудын үед хааныхаа орд өргөөг хүрээлэн бууж, харуул манаа тавьж хамгаалан, хаанд бараалхах, зочин хүлээн авах зэрэг тодорхой ёс журам тогтоож иржээ. Хааныхаа ордыг “Ауруг орд”, “Алтан Тэрэм, гэх мэтээр нэрлэдэг, ордны черби, хорчи, засуулч,тамгач, бичээч, буурчи, агтач тэргэч гэх зэрэг албан тушаалтанууд ажилдаг байсан. Хааны амь сахих, орд өргөөг хамгаалах өдрийн манааны 70 торгууд, шөнийн харуулын 80 хэвтүүлээс бүрдсэн 150 н хишигтэнтэй байсан.
  10. 10. Монголын эзэнт гүрний үеийн төрийн ёс, ёслол, бэлгэдэл, хүндэтгэл (1260-1368)
  11. 11. Их юань улс, түүний төр захиргааны байгууллага  XIII зууны Азийн элгэнд “Монгол” гэдэг нэгэн улс мандаж агшин зуур дэлхий дахиныг донсолгов. Тэр улсын эзнийг Чингис хаан гэдэг. Тэрээр шинээр мандсан Монгол Улсыг бат бө сахин хамгаалхын төлөө дотооддоо хууль дүрмийг чангалж,”Засаг” хэмээх хуулийг баталсан. Чингис хаан болон түүний түүний залгамжлагчдын чармайлтаар үүний дүнд өрнө зүгт Алтан ордны улс, Эл хаант улс, Цагаадайн улс зэрэг монголын эзэмшил улс буй болж, дорно зүгт Алтан улс, Сүн улсыг мөхөөж Монголын Их Юань улс байгуулагдсан юм. Их Юань улсыг үүсгэн байгуулагч нь Хубилай бол Чингис хааны голомт захисан отгон хөвгүүн Тулуйн 4р хүү болой. Тэрээр 1260 онд Их Монгол Улсын хаан ширээнд сууж, Шаньдү хотноо хаан суув. 1271 онд улсын нэрээ “Их Юань “ улс хэмээн өөрчилж 1276 онд
  12. 12. Өмнөд Сүн улсыг мөхөөж, Хятад, Төвд, Уйгар, Тангууд, Юн зэрэг газар орныг нэгтгэн захирсан хүчирхэг том эзэнт гүрнийг байгуулжээ. Хубилай хаан Их Монгол Улсын нэрийг өөрчлөхдөө олОн жил нарийн тунгаан боловсруулж, хятадын эртний “Зурхайт ном” дахь “Чань юань буюу Тэнгэр хамгаас их” гэдгээс санаа авч, “Дай Юань” улс хэмээн нэрлэв. Өөр өөр хэлбэл, Дай Юань гэдэг улсын нэр нь тэнгэр мэт их, тэнгэр мэт мөнх, тэнгэр мэт хүчтэй, тэнгэр мэт хөх гэдэг үгийн хураангуй нэр болно. Хубилай болвоос багасаа өвөг эцэг Чингис хааны өршөөл хайрыг олсон энхрий хүүхэд байсан байна бөгөөд мэргэн эцэг Тулуй, цэцэн эх Сорхагтаны хүмүүжлээр бичиг, цэргийн эрдэм хосолсон авяаслаг улс төрч болон өсөн бойжжээ.
  13. 13. Төрийн төр захиргааны байгууллага, түшмэл ёс  Их юуань улсын төвийн шатны гол байгууллага бол төв бичгийн яам болно. Уг байгууллага нь төрийн үйл явдал бүхнийг ерөнхийлөн захирдаг хамгийн дээд байгууллага юм. Төв бичгийн яам нь Өгөдэй хааны 3-р он буюу 1231 онд анх байгуулагдсан бөгөөд 1260 оны 4-р сард Хубилай хаан дахин сэргээн байгуулсан. Төв бичгийн яам нь дотроо баруун гарын 3 нь яамтай тухайлбал: цэргийн явдалын яам, шүүх явдалын яам, үйлдэх явдалын яамтай бөгөөд зүүн гарын 3 яам нь Түшмэлийн явдлын яам, сангийн явдлын яам, Ёслолын явдлын яам, нийтдээ зургаан яамтай байжээ.
  14. 14. Цэргийн байгуулал  Юуань улсын үед цэргийн хэргийн хамгийн дээд эрхийг цэргийн явдлын яам мэддэг байсан бөгөөд тэргүүн сайдын тушаалыг нь суурин залгамжлах хаан хөвгүүн хавсран хариуцдаг байжээ. Их Юуань улсын цэрэг нь Нийслэл хотыг сахин хамгаалах хэвтүүл цэрэг болон бүх улсын холбогдох газрыг хамгаалан суух сахиул цэрэг гэх хоёр үндсэн бүлэгт хуваагдаж байжээ. Хэвтүүл цэргийг бүх улсын аймаг бүлэг дотроос бяр чадал сайтай хүмүүсээр шилэн сонгож бүрэлдүүлдэг байсан бөгөөд тэднийг аймгийх нь нэрээр хипчаг хэвтүүл, ханлин хэвтүүл, асууд хэвьүүл, тангууд хэвтүүл гэж нэрэлдэг байв. Хэвтүүлийг дотор нь бас хишигтэн цэрэг ба шадар цэрэг гэж 2 ангилна .хишигтэн цэргийн гол үүрэг бол хаан ба дотоод ордны амар амгалан хийгээд Нийслэл хотын аюулгүй байдалыг хангах явдал байжээ. Их Юуань улсын үед хишигтэн цэрэг нь арван мянга гаруй хүнтэй байсан бөгөөд итгэл хүндтэй ноёд түшмэд хишигтэн цэргийн даргын албыг хашиж байв
  15. 15. Хааны тамга ба Тайзи өргөмжлөх ёсон  Хааны тамга ба Тайзи өргөх ёсон эртний монгол овог аймагуудын дунд тамга тэмдэг түгээмэл хэргэлдэг байжээ.Чингис хаан 1204 онд найман аймгийн тамгийн түшмэл Тататунгаг олзолсноос хойш тамга тэмдэгийг албан хэрэгт зайлшгүй хэрэглэх болсон тухай тэмдэглэл байдаг.
  16. 16. Зарлигаар тогтоосон Монгол Улсын төрийн ёс, ёслол, бэлгэдэл, хүндэтгэл Тамга  Аливаа ард түмэн өөрийн төр улсаа байгуулаад төрийнхээ бэлгэдэлийг буй болгодог жамтай. Үүнд: төрийн тамга, сүлд тэмдэг, улс орны нэр, оны цол, нийслэл хот, төрийн дээд шагнал зэрэг ордог. Тэгвэл энэ бүхэн тусгаар тогтнолоо заралсан монгол улсад байсан ажээ. Хааны хаш эрдэн тамга Богд хааны мөнгөн тамга
  17. 17. Туг, далбаа Монгол төр ёсны түүхэнд бөс даавуугаар туг далбаа үйлдэн албан ёсоор төрийн туг болгон хэрэглэх болсон нь чухамдаа 1911 оноос хойш юм.улсын далбааг 210x210 см хэмжээтэй, дэвсгэр нь гал шар, ишний эсрэг талд “ум хум” гэсэн утгатай гурван улаан хэлтэй, дундаа гуутай бадамлянхуа бүхий “соёмбо, Э, бам” үсгийг сайн сайн сайхны бэлгэдсэн ном (ламаадан гомбо, санжаадансүрэн, лүймүдонжи) зэрэг барлсан дэвсгэр дээр урлан хийсэн байна .
  18. 18. Нийслэл хот Монгол орны улс төр, эдийн засаг, шашин соёлын төв болж байсан их хүрээг 1912 оны 2 сараас албан ёсоор Монгол Улсын Нийслэл хүрээ болгожээ
  19. 19. Баяр ёслолууд Өгүүлэн буй үед уламжлалт баяр ,ёслол болох Бат-Оршил өргөх ёслол, шинэлэх цагаалах ёслол, Богд хаан Гунгаадэжидлин сүм зарлах ёслол, Нийслэл хүрээний цам бүжиглэх, бөх барилдах, сур бөмбөг харвуулах ёслол, Тахилгат уулын тэнгэрийг тахих зэргийг хийхийн зэрэгцээгээр тулгар төр нээсэн өдрийг тэмдэглэх болжээ. Алидаа хан, ван, гүн, түшмэд,энгийн өдөр болон ёслолын өдөр өмсөх дээл хүрэмний талаар дүрэм гарган мөрдүүлж байжээ.
  20. 20. Хэмжээт цаазат хаант монгол улсын төрийн ёс (1921-1924) Монгол төрийн түүхэнд ч, төрийн ёслол хүндэтгэл ч 1921-1924 оны зурвас үе ихээхэн онцлогтой юм. Энэ хугцаанд нэг талаар хэдийгээр цааз хуулиар эрх хэмжээг нь хязгаарласан боловч уламжлалт хаан төрийн ёс, Богд Жибзундамба хаан хэвээр оршиж байсан, нөгөө талаар Ардын засгийн газар, МАН-ын зүгээс улс орныхоо өвөрмөц онцлог, орчин цагийн нөхцөл байдалд зохицуулан нийгмийн амьдралын бүхий л хүрээнд үндэсний ардчилсан өөрчлөлтийг ухаалгар хэрэгжүүлхийг эрмэлзэж, зарим шинэтгэл хийж, хуучин ёс суртлыг халах алхамууд хийж байсан билээ. Мөн зөвлөлт холбоот улстай холбоо тогтоон ажиллаж байв. МУ-ын хувьд эцсийн эцэст тэмцэн олсон тусгаар тогтнолоо хадгалан бэхжүүлэх, хятадын нөлөө, дарангуйлалаас ангид байх үүднээс ЗХУ-тай тогтоосон холбоо харилцаагаа бататган гүнзгийрүүлэх, дэлхий дахины дэвшилтэт харгалзан үндсэн хуулиа боловсруулж “Бүгд найрамдах” засгийг тунхаглан , улс орноо эрх зүйн хуьвдбаталгаажуулах алхамууд хийхээс өөр аргагүйд хүрсэн юм.
  21. 21. Ардын Бүгд Найрамдах төрийн ёслол, бэлгэдэл, хүндэтгэл  Улсын анхдугаар их хурал 1924 оны 11 сарын 26 нд БНМАУ-ын анхны Үндсэн хуулийг баталснаар Монгол анх удаа төрийн шинэ дэвшилтэд ардчилсан байгуулал болох Бүгд найрамдах төр албан ёсоор тогтож, хаант засаг бүрмөсөн халагдав. Энэ цацуу монгол төрийн ёс, ёслол, бэлгэдэл, хүндэтгэл нь хэрэг дээрээ ЗХУ ын үлгэр загварт тулгууралсан, коммунист онол, үзэл санааг илүүтэй илтгэсэн, бас орчин цагийн дэлхий дахины нийтлэг хандлагыг ямар нэгэн байдлаар харгалзсан шинжтэй бол өөрчлөгджээ.МАН- ын бодлого, үзэл суртлаар голлон тодорхойлогдож хэрэгжиж байв. Тиймээс 1924-1990 оны хоорондох 66 жилийн хугцаанд БНМАУ-ын төр засгийн ёслол,хүндэтгэл нь Ёвропжсон зөвлөлтсөн гэхээсээ илүү улс орныг удирдаж байсан МАХН ыг магтан алдаршуулхад илүү чиглэгдсэн, үзэл сурталжсан шинжтэй байсан. 1921 оны 11 сараас Зөвлөлт засагт оросын улсын октябр, 1922 оны 5 дугаар сарын 1 ний дэлхийн хөдөлмөрчдийн эв санааны баяр (майн баяр) тэмдэглэх болсон ба улмаар цэргийн баяр, МАХН ын баяр, нэгдэлчдийн баяр, тусгаар тогтнолын ордон, эмэгтэйчүүдийн баяр гэх зэрэг олон баяр тэмдэглэх болсон байна .
  22. 22.  Улс орны гадаад дотоод байдал нэн төвөгтэй байсан энэ зурвас үед монголын сүүлчийн хаан VIII Богд Жибзундамбын улс төр, шашны нөлөөг хэвээр хадгалах бодлого хэрэгжиж байсанаар Монгол төрийн хос ёсны ёслол, хүндэтгэл 1924 оны 5-сарын 20-ныг хүртэл хэрэг дээрээ хэвээр хадгалагдан уламжилж үргэлжилсээр байв. VIII Богд Жибзундамба хутагтыг 1921 оны 7-р сарын 11-нд Ардын Засгийн газар Монгол улсын төрийн тэргүүн, улсын эзнээр өргөмжилж, тэрээр насан эцэслэх хүртлээ хаан ширээнд заларсан билээ. 1921 оны 7сарын 11 ний тэрхүү түүхт өдөр монголчууд төрийн тусгаар тогтнолоо эргүүлэн олж авсанаа тунхаглан зарлаж,VIII богд Жибзундамба хутагтыг хаан ширээнд нь ёс төгөлдөр эргүүлэн залсан нь төр ёсны том баярт ёслол болсон ажгуу. Тийм ч учраас энэ өдрийг өдгөө хүртэл Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр наадмын өдөр болгон тэмдэглэсээр байгаа билээ.
  23. 23.  Хэмжээт цазат Монгол Улсын үед (1921-1924) төрийн ёслолын албыг Дотоод Хэргийг бүгд захиран шийтгэгч яам эрхэлдэг байв. Энэ үед МУ эрх чөлөөгөө сэргэн мандуулж, төрийн тусгаар тогтнолоо тунхагласны учир холбогдол, утга санааг илэрхийлсэн “Олноо өргөгдсөн” оны цол хэрэгжиж байв. Тэхдээ 1921-1924 онд албан баримтанд арга, билгийн сар өдрийг хослуулан хэрэглэж байгаад 1925 оноос аргын тооллыг дагнан хэрэглэх болсон. Монгол орныг харийн дарангуйллаас чөлөөлөх, тус улсын тусгаар тогтнол ба ард түмний эрх чөлөөг бататган хамгаалах,Монгол –Зөвлөлтийн найрамдалыг бэхжүүлэх үйл хэрэгт хүчин зүтэгсэн ЗОУ –ын харьяат зарим хүмүүсийн байгуулсан гавьяаг Ардын засгийн газар үнэлэн 1922 онд “Эрдэнийн Очир” одонгоор шагнасан байна.
  24. 24. Улсын анхдугаар хурал Улсын анхдугаар хурал 1924 оны XI сарын 8 нд нээгдэж халхын 1 аймаг, дөрвөдийн 2 аймаг, алтайн урианхай ба Хөвсгөлийн урианхай хошууд, Дарьганга, ховдын тариачин хошуу ба ардын цэргийн ангиудаас 90 хүн сонгогдсоноос 77 төлөөлөгч хүрэлцэн ирж хуралд оролцжээ. Нийт төлөөлөгчдийн 66 нь нам , эвлэлийн гишүүд байжээ. Их хурлыг ерөнхий сайд Б.Цэрэндорж нээсэн. Их хурлыг нээсэн даруйд төрийн дээд эрхийн бэлгэ тэмдэг болсон “ Ардын эрхтэй Монгол улсын хурлын тамга” гэсэн үсэг бүхий дундаа соёмбо тэмдэгтэй дөрвөлжин тамгыг их хурлын тэргүүлэгчид гардуулан өгөв. Хуралд
  25. 25.  монголын төр , нам олон нийтийн байгууллагууд, Зөвлөлт засгийн газар, Коминтерны Гүйцэтгэх хорооны болон Буриад, Төвөд, Ордос, Хөлөн буйр, Баргын төлөөлөгчид нийт 14 хүн баяр хүргэн үг хэлсэн байна. Мөн улсын анхдугаар Их хурлын нээлтэнд зориулсан тусгай баяр ёслол 1924 оны 11р сарын 8,9 нд Засгийн газрын байр, ардын цэнгэлдэх хүрээлэнд болсон ажээ. Улсын анхдугаар Их хурлын 1924 оны 11 дүгээр сарын 24 ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар Нийслэл хүрээнй нэрийг “Улаан баатар хот” хэмээн нэрийдхээр тогтож, нийтээрээ журамлан дагахаар болжээ.1924 оны 11 р сарын 26 ний өдрийн 16 цаг 15 минутанд 6 бүлэг 50 зүйлээс бүрдэх анхдугаар үндсэн хуулийг баталснаар Ардын БНЗасаг тогтож, энэ цагаас улсын нэр БНМАУ болсон байна .
  26. 26. Ардын төрийн бэлгэдэл  Их хурлаас баталсан анхдугаар үндсэн хуулийн 6 дугаар бүлэгт, БНМАУ-ын төрийн шинэ бэлгэдэл болох улсын мамга, сүлд тэмдэг, туг далбаа гуравыг батлан тогтоож, анх удаа хуулчлан баталгаажуулсан билээ. Анхдугаар үндсэн хуулийн 47р зүйлд: Улсын Их Хурлаас дараалан Засгийн Газар , олон явдлын албаны газруудын тамгыг цөм дөрвөлжин бөгөөд нүүрнийн дундад соёмбо гэдэг эрхэм үсэг, түүний 2 этгээдэдуул газарын нэр сэлтйг үйлдүүлэн гүйцэтгүүлбэл зохино” хэмээн заасан нь шинэ төрийн тамга ямар байхыг тодорхойлжээ. Энэ дагуу 1924 оноос төрийн тамга үйлдэн албандаа хэрэглэж ирсэн.
  27. 27. Бүгд найрамдах Монгол Ард Улсын төрийн сүлд 1924 оноос хойш Монгол улсын төрийн сүлд хэд хэд удаа солигдсон билээ. 1940 онд хуралдсанБНМАУ-ын VII их хурлаас баталсан шинэ үндсэн хуулиар улсын сүлд тэмдэгийг ншинээр буй болгожээ. Уг хуулиар, БНМАУ-ын сүлд тэмдэг нь дугуй хэлбэртэй , дунд нь монгол улсын хангай, тал, говь нутаг дээр нарны зүг уурга бариад давхиж яваа мортой ард байх агаад дугуйн хөвөөгөөр өвс ногооны дээр хонь, үхэр, тэмээ, ямааны толгойг 2 талд нь зурж дугуйны дээд талыг дан алхан хээгээр хүрээлж, дунд нь таван хошуу тэмдэг тавсан байна. өвс ногооны доод уулзварт улаан лент дээр БНМАУ гэсэн бичиг байхаар тогтоожээ.
  28. 28. 1945-1960 он, 1960-1992 он
  29. 29. Улсын ахндугаар их хуралаас батлан тогтоосон төрийн далбаа 1924-1940 1924 оны Улсын анхдугаар Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд: “Улсын туг далбааг улаан өнгөтэй байдаг бөгөөд дээд дундад нь улсын сүлд тэмдэгийг оруулан үйлдүүлж гүйцэтгүүлбэл зохино” хэмээн БНМАУ-ын төрийн далбааны өнгө , хийцийг тодорхойлон заасан байдаг. Хэлбэр хэмжээ нь тэг дөрвөлжин байв.

×