Nergui

2,089 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
• Be the first to comment

• Be the first to like this

No Downloads
Views
Total views
2,089
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
32
Actions
Shares
0
Downloads
72
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Nergui

1. 1. Эртний улсуудын нийгэм, соёлын амьдрал
багш: Б.Нэргүй

2. 2. Монгол нутаг дахь эртний улсууд

3. 3. Монгол нутаг дахь эртний улсууд

4. 4. Хичээлийн зорилго:
Монгол нутаг дахь эртний улсуудын нийгэм, соёлын талаар мэдлэг бүтээх

5. 5. Хичээлийн зорилт:

Монгол нутаг дахь эртний улсуудын нийгмийн амьдрал, соёлын хөгжлийн онцлогийн талаар цэгцтэй мэдлэг эзэмших
6. 6. Эртний улсуудын нийгэм, соёлын бүрдэл хэгсүүдийг тодорхойлж, өнөө үедтэй харьцуулан уламжлал, шинэчлэлд үнэлэлт дүгнэлт өгөх
7. 7. Эртний улсуудын үлдээсэн түүх соёлоор бахархах хандлага төлөвшүүлэх

Даалгавар гүйцэтгэх аргачлал
1.Мэдээллээ анхааралтай уншаад, ярилцаад, бусад багийханд танилцуулах / зураглал, схем /
2. Эртний улсуудын соёлын бүрдэл хэсгүүд өнөө үед хэрхэн уламжлагдан ирснийг багаараа хэлэлцэж тодорхойлох /1 сурагч багаа төлөөлж илтгэх /
3. Бусдын үзэл бодол, байр суурийг хүндэтгэн анхааралтай сонсох

8. 8. Эртний улсуудын шашин шүтлэг
Эртний улсууд нь бөөгийн шашинтай байжээ. Тэнгэр, нар, сар, газар, ус, галаа шүтнэ. Уул ус галаа тахидаг байв. Хүннүгийн Шаньюй өглөө наранд, үдэш саранд залбирдаг байв. Сяньби нар тэнгэр газар , өвөг дээдсийн сүнс сүлдийг шүтдэг бөө мөргөлийн шүтлэгтэй байжээ. Хүннү гүрний үеэс түүний зах хязгаарт бурханы шашин нэвтэрч, Жужаны үед бурханы шашнийг төрийн шашин хэмжээнд хүртэл дээдэлж, дэлгэрүүлсэн байна. Хаанаа “Тэнгэрийн хүү” гэж төрөө дээдэлдэг байсанаа төр шашнаа дээдэлдэг үзэл тэр үеэс бий болжээ.

9. 9. Эртний Сяньби улсын бурхан

10. 10. Хятан улсын бурханы баримал

11. 11. Эртний улсуудын бичиг үсэг
Монгол усгааны эртний хаад гадаад орнуудад захидал илгээж байсан, түшмэдүүд нь төрийн хэргийг мод, ясан дээр зурж тэмдэглэдэг тухай мэдээнүүд байдаг. Зарим булшнаас одоо хэр тамга, үсэг болохыг аль ч тогтоогдоогүй дүрсүүд гардаг. Эгийн голын сав дахь Хүннү булшнаас бэхийн дусалтай бийрний /янтай/ олдсон зэрэг бичиг үсэгтэй байж болох мэдээ баримтууд нэлээд бий. Гэвч тэр үеийн бичгийг бүрэн бүтэн дурсгал өнөө хэр олдоогүй. Харин Түрэг, Уйгурын үеийн руни, уйгур бичигтэй олон арван гэрэлт хөшөө болон бичгийн дурсгал Монгол нутгаас олдоод байна. Хятан их, бага бичигтэй байсан ба Хятаны бага бичигт тулгуурлан Монгол бичиг үүссэн гэх таамаглал бий.

12. 12. Уйгурын хар балгасын гэрэлт хөшөөний оройн хэсэг

13. 13. Эртний улсуудын нийгмийн харилцаа
Хөрөнгө чинээ болон угсаа гарлын ялгаа нь хүмүүсийн эрх мэдэл нийгмийн байр суурийг тодорхойлж байв. Хаан түүний ураг садан, зүүн, баруун гарын вангууд, түмт, мянгатын ноёд зэрэг язгууртнууд илүү эрх дархтай чинээлэг хангалуун амьдардаг. Хүн амын олонх болон жирийн иргэдийн эрх мэдэл амьдралын түвшин ихээхэн доогуур, язгууртнуудад харъяалагдах хандлагатай байжээ. Хүн амын багахан хэсэг нь боол байв. Боолуудын олонх нь эмэгтэйчүүд/шивэгчин/ байжээ. Тэд ямарч эрх мэдэлгүй, эзнийхээ эрх мэдэлд, тэдний бүхий л ажлыг хийнэ. Нирун /Жужан/ улсын хаан, ноёд, томоохон түшмэд, улсын багш нар харьяат иргэдтэй болсон байжээ. Жишээлбэл: Улсын багш Дариаприя 3000 харъяат өрх айлтай байсан баримт байдаг.

14. 14. Сяньби улс язгууртны хэрэглэж байсан алтан бүс

15. 15. Эртний улсуудын баяр ёслол
Хүннүгийн үеэс эрчүүдийг гурван төрлөөр /барилдах, харвах, морь уралдуулах/ шалгаруулж байсан уламжлал ” Эрийн гурван наадам” үүсчээ. Монголчуудын уртын дуу нь Хүннүгийн үеэс үүсэлтэй. Морин хуур, хэл хуур, цуур, лимбэ, хэнгэрэг зэрэг хөгжимтэй байсан мэдээ байдаг. Хүннүгийн булшнаас ясан хэл хуур хөгжим олджээ. Сарны шинэдийг эрхэмлэн тэмдэглэдэг байснаас уламжлан цагаан сарын шиний нэгнийг тэмдэглэдэг заншил үүссэн гэдэг.

16. 16. Хүннү улсын 3н хөлт шавар тогоо
Хятан улсын цар таваг

17. 17. Эртний улсуудын зан үйл
Хүннү, Сяньби нар харилцан бэр буулгаж ураг барилддаг байжээ. Нас барагсдыг хүндэтгэн, тусгай ёс үйлдэж оршуулж байжээ. Хүннүчүүд нас барагсдаа дүнзэн хашлагатай бунханд ихэвчлэн модон австай тавьж, хэрэглэж байсан зүйлсийг нь дагалдуудан оршуулна. Мөн Түрэг, Уйгурууд хаад язгууртнуудын дурсгалд зориулж тахилын сүм барьж, хүн чулуу, гэрэлт хөшөө бүтээдэг уламжлалтай байжээ. Сяньбичууд нас барагсадаа оршуулахдаа нохой дагуулдаг заншилтай байв.

18. 18. Бунхант оршуулага

19. 19.
20. 20. Багийн өөрийн үнэлгээ
Танай багийнхан хэрхэн ажилласныг 1-4 хүртэл оноогоор үнэлнэ үү Өгөгдсөн даалгаврыг маш сайн гүйцэтгэсэн бол 4, сайн хийсэн гэж бодож буй бол 3, дунд зэрэг гэж бодож байвал 2, тааруухан гэж бодож байвал 1 дугуйлаарай. Дугуйлсан оноогоо нэмж, багийн нийт оноог гаргаарай.
1. Бид багийн зохион байгуулалтанд хурдан орж ажилласан
1 2 3 4
2. Бид чимээ шугуйн багатай, үр дүнтэй ажилласан
1 2 3 4
3. Бид даалгаврыг зааврын дагуу гүйцэтгэсэн
1 2 3 4
4. Бид бусад багийн гишүүдийн байр суурийг хүндэтгэн хандсан
1 2 3 4
5. Бид ярилцлага, хэлэлцүүлгийн үеэр багийн бусад гишүүдээ анхааран сонссон
1 2 3 4
6. Бид өөрсийн ярих ээлжээ хүлээж, бусад гишүүдийн яриаг таслаагүй
1 2 3 4
7. Даалгаварыг гүйцэтгэхэд бүлгийн бүх гишүүд оролцож хамтран ажилласан
1 2 3 4
8. Бид багийн хийж гүйцэтгэсэн зүйлсийг нэгтгэн дүгнэж чадсан
1 2 3 4
Бүлгийн нийт оноо..............

21. 21. дүгнэлт
Монгол нутаг дахь эртний улсуудын нийгмийн харилцаа, шашин шүтлэг, бичиг үсэг, баяр ёслол, зан үйл зэрэг нь үеэс үед дамжин ирэхдээ улам боловсронгуй болж баяжигдаг хөгжиж ирсэн ба бидний өвөг дээдэсийн бүтээсэн соёл ёс заншлын уламжлал өнөө үед ч өвлөгдөн хэрэглэгдсээр байна.

22. 22. Гэрийн даалгавар
Эртний улсуудын соёлоос юу нь дэлхийн өвд бодиттой хувь нэмэр оруулсныг гаргаж тайлбарлана уу. / Морин хуур, уртын дуу, хөөмий, уран нугаралт гэх мэт.../

23. 23. Хичээлд идэвхтэй оролцсон сурагчдадаа баярлалаа.