World religion

5,319 views

Published on

0 Comments
20 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
5,319
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
178
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
20
Embeds 0
No embeds

No notes for slide

World religion

  1. 1. Дэлхийн шашнууд Лекц №9 Бэлтгэсэн: Б.Мөнгөнтуул Бизнес Менежментийн тэнхим Улаанбаатар Их Сургууль
  2. 2. Дэд сэдвүүд -Шашны үүсэл хөгжил -Сүсэг бишрэл, түүний эртний хэлбэрүүд -Шашны бүтэц ба үүрэг -Дэлхийн голлох шашнууд, тэдгээрийн сургаал номлол
  3. 3. Шашин гэж юу вэ? • Шашин шүтлэг бол тухайн ард түмний оюун санааны амьдрал, соёл, соёл иргэншлийн онцлогийг нь тодорхойлдог нэг гол элемент юм. • Шашны үүслийн тухайд ярихын тулд дэлхийн ард түмний дундах бурхны тухай ойлголтыг тайлбарлаваас зохино.
  4. 4. Шашин гэж юу вэ? • Бурхан гэх үг нь (славян хэлэнд бог буюу эд баялагаар хучигч, эртний иран хэлэнд baga буюу эзэн ноён, хувь тавилан, эртний хинди хэлэнд bhaga буюу аз, аз жаргал бэлэглэгч, эртний грекийн theos, латиний dues, өнөөгийн хиндий хэлний deva буюу гэрэлтүүлэх гэсэн утгатай үг) юм.
  5. 5. Шашны бүтэц ба үүрэг • Ямар ч шашин өөртөө хэд хэдэн бүрэлдэхүүн хэсгийг багтааж байдаг. Шашин бол голлох бурхан ба ертөнц, хүмүүсийн үүсэл гарлын тухай итгэл үнэмшил, сургаал төсөөллийн тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл шашны итгэл үнэмшлийг үндэслэж, баталж, бэхжүүлж байдаг үзэл санаа, дүрүүдийн цогцолбор ямар ч шашинд байх учиртай.
  6. 6. Шашин гэж юу вэ? • Шашин нь хүмүүсийн үйлддэг, аливаа номлолыг дагадаг сүсэг бишрэл, ёс суртахуунуудыг хэлнэ. • Шашин шүтлэг бол тухайн ард түмний оюун санааны амьдрал, соёл, соёл иргэншлийн онцлогийг нь тодорхойлдог нэг гол элемент юм. • Соёл судлалын хүрээнд шашныг судлахад тухайн шашинд чухам юуг шїтээнээ болгож байна гэдэг асуудал нэн тэргїїнд тавигдана.
  7. 7. Шашны үүсэл хөгжлийн түүхэн тойм • Шашин нь хүмүүсийн үйлддэг, аливаа номлолыг дагадаг сүсэг бишрэл, ёс суртахуунуудыг хэлнэ. • Шашин шїтлэг бол тухайн ард тїмний оюун санааны амьдрал, соёл, соёл иргэншлийн онцлогийг нь тодорхойлдог нэг гол элемент юм. • Соёл судлалын хүрээнд шашныг судлахад тухайн шашинд чухам юуг шүтээнээ болгож байна гэдэг асуудал нэн тэргүүнд тавигдана.
  8. 8. Сүсэг бишрэл • Хүн амыг шашинд хандах байдлаар нь: – сүсэгтэй – сүсэггүй гэсэн хоёр ерөнхийлсөн үндсэн хэсэгт хуваах боломжтой. • Сүсэгтэн гэдэг нь сүсэг бишрэлийн шинжийг өөртөө тээгч, аль нэг шашны үзэл санаа, зан үйлийг нэг үеэс дараа үеийхэнд дамжуулан зөөгч бие хүний өвөрмөц хэв маяг юм.
  9. 9. Дэлхийн шашин • Аливаа шашин тухайн эриний ард түмний соёл иргэншлийн нэгэн гол хэсэг, түүнийг агуулан хадгалагч хүч нь болж байдаг. • Хүн төрөлхтний түүхэнд олон шашин буй болж өөр өөрсдийн номлолын дагуу ертөнцийг үзэх үзлээ боловсруулж иржээ. • Эдгээрээс дэлхийд үндсэн шашин гэж тооцогддог Буддын шашин 2545 жил, Христосын шашин 2000 жил, Исламын шашин 1521 жил оршин сургаал номлолоо хөгжүүлж ирсэн байна.
  10. 10. Дэлхийн голлох 5 шашин •Буддийн шашин •Христийн шашин •Исламын шашин •Хинди шашин •Жүүдын шашин
  11. 11. Дэлхийн шашин
  12. 12. Дэлхийн шашин
  13. 13. Дэлхийн шашин • Соёл судлалын хүрээнд шашныг судлахад тухайн шашинд чухам юуг шүтээнээ болгож байна гэдэг асуудал нэн тэргүүнд тавигдана.
  14. 14. Шүтээнүүдийг хэлбэрээр нь: • ердийн байгалийн хүчний ємнє бишрэхүй буюу цалиг шүтлэг • фетишизм, шидэт хүчин буй хэмээн бишрэхүй буюу домын шүтээн • маги, овог үндэснийхээ дээд євгийг адгуус амьтан, ургамал мод, эд юмстай холбон бишрэхүй буюу тотемизм, • сүнс сүлд, онгодыг бишрэхүй буюу анимизм, • тэнгэр бурхан шүтэх буюу теизм гэж ялгадаг.
  15. 15. Шүтээнүүд • Фетишизм нь эд юмс хүмүүсийн амьдрал ахуйд тусалдаг гэж итгэдэг үзэл юм. Шүтээний обьект болох фетиш нь чулуу, мод, амьтны яс, соёо шүд, хүний гараар бүтсэн урлал, ер нь далдын ид шид агуулж байгаа гэж итгэхїйц юу ч байж болно. Хүн амьдралдаа ямар нэг амжилтанд хүрвэл тэрхүү фетишийн нєлєє гэж ойлгодог байна. Фетиш шүтээний элемент аль ч шашинд байдаг. • Маги нь єдєр тутмын практик үйл ажиллагаанаас єєр ялгаатай үйл үйлдлээр хүн амьтны амьдрал, байгалийн үзэгдэлд нєлєєлж болно гэх итгэл юм. Хүн єєрийн хүчин чадалд үл итгэсэн үедээ магийн ид шидэнд итгэдэг байна. Магийг їйлчлэлээр нь шууд, шууд биш, гадны тусламжтай гэж гурав ангилна. Мєн зорилгоор нь хараалын, цэргийн, їйлдвэрлэлийн, эмчилгээний, хайр сэтгэлийн гэх мэт ангилдаг. Магийг гол тєлєв тусгай бєє заарингууд үйлдэнэ.
  16. 16. Шүтээнүүд • • Тотемизм нь цусан холбоотой болон холбоогүй бүлэг хүмүүс бүгд ямар нэг ургамал ногоо, эсвэл адгуус амьтантай гарал үүслийн холбоотой гэж итгэх үзэл юм. Ямар нэг овог тєрлийнхний ахуй амьдрал нь нутаг орны байдлаас хамааран янз бүрийн ургамал амьтантай илүү холбоотой байгаа нь ийм шүтлэг үүсэхэд хүргэжээ. Тотем шүтлэгийн хүрээнд бүхэл бүтэн шашны зан үйлийн систем бүрэлдсэн байдаг. Анимизм гэдэг нь сүнс сүлдэнд итгэх үзэл юм. Зүүд, зэрэглээ, халуурч дэмийрэх, євчин үхэл зэргийн утга учрыг тайлах оролдлого нь эхэндээ бие махбод дотор ямар нэг биет биш сэтгэлийн үзэгдэл - сүнс байна гэж итгэх анимизмыг үүсгэжээ. Сүлдээ үхсний дараахь амьдрал, дахин тєрєл олох, диваажин ба тамын тухай үзэл бодол бүрэлджээ. Мєн хүн єєрийн сэтгэл бодолтой адил зүйлийн байгалийн үзэгдэл юмст байгаа гэж итгэх болсон байна. Ийнхүү байгалийг эзэн сүнстэй гэх үзэл бүхий л шашинд байдаг. Эндээс анимизм бол шашны үндэс гэх тайлбар гарчээ.
  17. 17. Буддын шашин • Буддизм нь МЭӨ 5-р зуунд Сиддарта Гаутамагийн үндэслэсэн шашин болоод философи юм. • Буддын шашин нь Ази тив түүний дорно дахинаа үүсэж, дэлгэрэн тархаж дэлхийн энэ бүс нутгийн хүн ардын соёл иргэншлийн үндэс болон хөгжиж иржээ.
  18. 18. Буддын шашин • Буддын шашныг үндэслэгч Сиддарта Гаутама нь түүхт бие хүн байсан бөгөөд эртний Энэтхэг орны умар зүгт орших Шагж вангийн мэдлийн нутагт буюу одоогийн Балбын Лүмбинид хаан хөвгүүн болж мэндэлсэн гэж эртний түүх шаштирт тэмдэглэгдсэн байдаг. Тэрээр 29 нас хүртлээ хааны ордонд амьдран эхнэр хүүхэдтэй болсон хойноо амьдралыг судлах зорилго тавьжээ. Ийнхүү ордноос гарч 6 жил ууланд суун даяан хийн гэгээрч, хутагтын дүрийг олон "Хутагтын Дөрвөн Үнэн"-ий сургаалийг айлдсан нь Буддын гүн ухааны үндэслэл болсон байна.
  19. 19. Буддын шашны түүх • Тэрээр 29 нас хүртлээ хааны ордонд амьдран эхнэр хүүхэдтэй болсон хойноо амьдралыг судлах зорилго тавьжээ. Ийнхүү ордноос гарч 6 жил ууланд суун даяан хийн гэгээрч, хутагтын дүрийг олон "Хутагтын Дөрвөн Үнэн"-ий сургаалийг айлдсан нь Буддын гүн ухааны үндэслэл болсон байна.
  20. 20. Буддын шашин • Удаан хугацаагаар ганцаар бясалгал бодрол явуулсны эцэст 35 насан дээрээ 12 сарын 8ны єглєє їїр цайхын алдад Бодь модны дэргэд сэтгэл нь ариусч, ухаан нь гэгээрэн їнэнийг олсон гэдэг. Энэ їеэс эхлэн тїїнийг Будда буюу “Гэгээрсэн” хэмээн нэрлэх болжээ.
  21. 21. Буддын шашин • Ийнхүү Буддын гүн ухаан нь дэлхийн анхдагч гүн ухаан гэж зүй ёсоор тооцогддог бөгөөд философын олон урсгалын дэвсгэр болсон гэж үзэгддэг. Өнөө үед буддын шашин болон түүний гүн ухааны онолыг Ази тивийн олонхи орон, тухайлбал, Энэтхэг, Балба, Хятад, Бутан, Шри Ланка, Бирм, Лаос, Тайланд, Камбож, Вьетнам, Сингапур, Монгол, Япон, Солонгос зэрэг орны ард түмэн даган биширдгээс гадна сүүлийн жилүүдэд өрнөдийн орнуудад, тухайлбал, АНУ, Их Британи, Франц, Итали, Голланд зэрэг орнуудад буддын судлал идэвхтэй явагдан даган бишрэгчдийн тоо ч нэмэгдсээр байна.
  22. 22. Буддын шашин • Будда (бурхан багш) Энэтхэг орны газар газраар явж єєрийн сургаал номлолоо айлдан тїгээж, янз бїрийн мэргэдїїдтэй уулзаж учран їзэл баримтлалаа тайлбарлан таниулснаар мэргэдїїд хуучин їзлээ орхин тїїний їзлийг баримтлах болсон тєдийгїй, нийгмийн бусад бїлгїїдýä Буддын номлол нийцэн таашаагдаж олон олон шавь дагалдагсад єдрєєс єдєрт нэмэгдсээр байлаа. Будда 45 жилийн турш номлолоо айлдсаар 80 насандаа Ражагрихээс Шравасти орох замдаа Вайсалд (Ìݪ 483 онд) нирваан дїр барьжээ. Тїїний хайртай шавь Анандынх нь заавраар биеийг нь галд єргєж чандрыг найман улс хуваан авч нандигнан хадгалах болсон ба тэдгээрийг хадгалахад зориулж бурхны арван сїм байгуулсан гэдэг.
  23. 23. Буддын шашны тархалт
  24. 24. Буддын шашин
  25. 25. Буддын шашны сургаалиуд • • • • Хутагтын Дөрвөн Үнэн Зовлон үнэн - Хүн болон аливаа амьд бүхэн энэ ертөнцөд төрөн буй болсноос эхлэн зовлон эдэлнэ. Зовлонгийн шалтгаан үнэн - Хүн амьтан амьдралынхаа бүх хугацаанд амьдралд шунан зовлонгийн шалтгааныг буй болгож байдаг. Зовлонг гэтлэх нь үнэн - Сансарын хүрднээс гарвал зовлонгоос бүрмөсөн ангижран Нирван болно гэж үздэг. Зовлонг гэтлэх арга зам үнэн - Зовлонгоос ангижрах Найман зөв зам байдаг.
  26. 26. Найман зөв зам Найман зөв замыг илтгэсэн дугуй Найман зөв замаар явбал зовлонгоос ангижирч, нирван дүр олно гэж үздэг. • • • • • Зөв үзэл Зөв санаа Зөв үг Зөв үйл хэрэг Амьдралын зөв хэлбэр • Зөв тэмүүлэл • Зөв ухаан • Зөв бясалгал
  27. 27. Исламын шашин • Ислам нь 7-р зууны Арабын зөнч Мухаммэдын үндэслэсэн шашин юм. Исламын шашинтанг Мусульмантан гэдэг. Мусульмантнууд Бурханыг Мухаммэдэд Коран судрыг ирүүлсэн гэж үздэг. • Ислам гэдэг үг нь араб хэлээр Аллах руу (төлөө) гэсэн утга бүхий туйлын үнэн (дэвөтэ), аль эсвэл хязгааргүй энх амгалан гэдэг агуулгатай ажээ. • Исламын шашинд ертөнцөд цорын ганц бурхан нь л байдаг гэж үздэг. Тэр нь Аллах. Гол судар нь Коран.
  28. 28. Түүх • • Анх Арабын хойгийн Мэкка нь Энэтхэгийн далайгаас Сири орох гол усан боомт болдог байжээ. Мэккад байдаг солир (тэнгэрийн чулуу нь эртнээс ариун газар гэж шүтэгдэж, хүмүүс жилд нэг удаа ирж мєргєдєг байжээ. Энэ үед Арабын аймгууд дайн байлдаанаа зогсоож, амгалан байдал тогтоодог байв. Гэхдээ энэ үед Хобол, Манад, Араат, Эли Вассар гэх мэт олон янзын бурхадыг шүтдэг байв. Энэ мэтчилэн Мэкка нь эдийн засаг, нийгмийн хувьд Арабын бусад газраас бага зэрэг илүү хөгжилтэй, Арабын аймгуудыг нэгэн үндэстэн болгож шашин, соёлын төв нь болох асар их боломжтой байсан байна. Гэвч эдийн засаг нь хөгжихийн хэрээр хот хөдөө, баян ядуугийн ялгаа ихээр гарах болсон байна. Тэр үеийн Арабын дээдсүүд нь голдуу нүүдэлчид бөгөөд суурин газрын худалдаачид доод зэргийн давхаргад багтдаг байжээ. Иймээс нийгмийн шинэ хүчирэг хүчин болсон хүмүүсийн хувьд хуучны ёс заншил, шашин шүтлэг нь ямар нэгэн ашиг тус байхгүй байсан тул тэд шинэ шашин, шинэ ёс заншил хайж эхэлсэн байна. Энэ нь исламын шашин үүсэх хамгийн том нөхцөл болсон байна. Мухаммэд нь дээрх шинэ хүчин болох худалдаачин гаралтай хүн ажээ.
  29. 29. Түүх • Энэ мэтчилэн Мэкка нь эдийн засаг, нийгмийн хувьд Арабын бусад газраас бага зэрэг илүү хөгжилтэй, Арабын аймгуудыг нэгэн үндэстэн болгож шашин, соёлын төв нь болох асар их боломжтой байсан байна. Гэвч эдийн засаг нь хөгжихийн хэрээр хот хөдөө, баян ядуугийн ялгаа ихээр гарах болсон байна. Тэр үеийн Арабын дээдсүүд нь голдуу нүүдэлчид бөгөөд суурин газрын худалдаачид доод зэргийн давхаргад багтдаг байжээ. Иймээс нийгмийн шинэ хүчирэг хүчин болсон хүмүүсийн хувьд хуучны ёс заншил, шашин шүтлэг нь ямар нэгэн ашиг тус байхгүй байсан тул тэд шинэ шашин, шинэ ёс заншил хайж эхэлсэн байна. Энэ нь исламын шашин үүсэх хамгийн том нөхцөл болсон байна. Мухаммэд нь дээрх шинэ хүчин болох худалдаачин гаралтай хүн ажээ.
  30. 30. Исламын шашны тархалт
  31. 31. Исламын шашны сургаалиуд Акида (6 итгэл) • Аллах Бурхан • Тэнгэр (Ангел) • Судар шаштир (Коран) • Зөнч • Хойд нас • Жам ёс (фатэ)
  32. 32. Исламын шашны сургаалиуд Аллах Бурхан • Ертөнцөд байдаг туйлын үнэн бурхан бол Аллах. Аллах нь бүхий л оюун ухаан бөгөөд эцэс төгсгөл гэж байхгүй, түүний хүч чадал нь хязгааргүй бөгөөд туйлын ариун, бүхнийг бүтээгч бөгөөд бүхнийг устгагч. Тэнгэр (Ангел) • Ангелууд нь Аллахын бараа бологсод, тэд нүгэл үйлддэггүй. Судар шаштир (Коран) • Исламын ариун судар нь Коран болон түүнээс өмнө Аллахын илгээсэн шаштирууд. Yүнд Библийг хүртэл багтаадаг байна. Коран нь арабаар ал-Куран. Мухаммэд 22 настай байх үед нь Аллахаас буулгасан сургаалийг бичсэн зvйл. 114 зvйлээс бүрддэг. Одоогийнхоо хэлбэрийг олсон нь 3-р халиф Османы үед бололтой. Гол агуулга нь Бурхны цорын ганц шинж тэмдэг нь бусад шашин (жүүд, христ)-тай ижилхэн, ертөнцийн үүслээс сүүлчийн шийтгэл хүртэлх хүн төрөлхтний түүх, итгэл, ёс суртахуун, хууль, гэрлэлт, угсаа, худалдаа наймаа, шийтгэл зэргийг нарийвчлан бичсэн байдаг ажээ.
  33. 33. Исламын шашны сургаалиуд Судар шаштир (Коран) • Исламын ариун судар нь Коран болон түүнээс өмнө Аллахын илгээсэн шаштирууд. Yүнд Библийг хүртэл багтаадаг байна. Коран нь арабаар алКуран. Мухаммэд 22 настай байх үед нь Аллахаас буулгасан сургаалийг бичсэн зvйл. 114 зvйлээс бүрддэг. Одоогийнхоо хэлбэрийг олсон нь 3-р халиф Османы үед бололтой. Гол агуулга нь Бурхны цорын ганц шинж тэмдэг нь бусад шашин (жүүд, христ)-тай ижилхэн, ертөнцийн үүслээс сүүлчийн шийтгэл хүртэлх хүн төрөлхтний түүх, итгэл, ёс суртахуун, хууль, гэрлэлт, угсаа, худалдаа наймаа, шийтгэл зэргийг нарийвчлан бичсэн байдаг ажээ.
  34. 34. Исламын шашны сургаалиуд
  35. 35. Исламын шашны сургаалиуд Зөнч • Аллахын зөнч нь Коранд бичсэнээр 25 хүн байдаг. Хамгийн том нь Адам, Ноа (арабаар Ноах), Абрахам, Исмаэл, Исаак, Яакоб, Мосэс, Есүс. Эдгээр нь бүгд зөнч бөгөөд аль нь ч бурхан болон бурхны хүү гэж үздэггүй. Харин хамгийн гол зөнч бол Мухаммэд гэж үздэг. Бас Мухаммэд нь бурхан болоод бурхны хүү биш гэж үздэг. Хойд нас • Энэ хорвоогийн төгсгөл болон сүүлчийн шийтгэл, мөнхийн улсын оршин тогнолыг итгэдэг. Жам ёс (фатэ) • Ертөнцөд болдог зүйлүүд нь жам ёсны дагуу явагддаг.
  36. 36. Исламын шашны 5 үйл ажиллагаа Итгэлийн илчлэл • "Аллахаас өөр бурхан үгүй, Мухаммэдээс өөр элч байхгүй гэдгийг гэрчилж байна" гэж мөргөдөг. Өдөрт 5 удаагийн сүмийн мєргєл • Өдөрт таван удаа Мэккагийн зүг хандаж араб хэлээр мөргөл үйлддэг. Рамаданы мацаг барилт • Рамадан нь исламын тооллоор 9 сард тохиодог бөгөөд энэ үеэр наран ургахаас жаргах хүртэл хооллож, тамхи татаж, архи ууж, амттан аль эсвэл мансууруулах зүйлс хэрэглэхийг, мөн секс хийхийг хориглодог байна. Харин өвчтэй хүн, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд мөрддөггүй
  37. 37. Исламын шашны зан үйл
  38. 38. Исламын шашны зан үйл Өглөг өгөх (Закат) • Энэ ертөнцөд олсон эд хөрөнгө нь муу муухай зүйлээс олсон хөрөнгө тул хойд насандаа зовох нэг нөхцөл болдог. Тиймээс нэг хэсгийг нь Аллахад өргөл барьж, нөгөө хэсгийг нь хэрэглэх ёстой гэдэг байна. Исламын хуулиар газар эзэмшдэггүй хүн татвар төлөх үүрэг байхгүй боловч энэ нь нэг ёсны татварыг орлодог байна. Энэ нь ядуучуудыг тэтгэх мэтээр зарцуулагддаг тул "нийгмийн татвар"-ын үүргийг гүйцэтгэдэг юм. Даяанчлал (Хаж) • Ислам шүтлэгтэй болгон Исламын тооллоор 12 сарын 7 - 12-ны өдрүүдэд Мэккад очиж мөргөх ёстой гэнэ.
  39. 39. Исламын шашны зан үйл
  40. 40. Islamic Creation Story
  41. 41. Исламын урсгалууд • Исламын урсгалуудын хамгийн том нь Суннитуудын бүлэг. Энэ нь Мухаммэдийн сургааль Сунна-г дагалдах хүн гэсэн утгатай ажээ. Суннит дотор урсгал байхгүй боловч Исламын хуулийн тайллаас шалтгаалж 4 хэсэгт хуваагддаг. • Дараагийн том урсгал нь Шийт   (Алигийн бүлэг гэдэг үгний товчлол). 4-р халиф Алиг шүтэн бишрэгчид. Мухаммэд нь Алид өөрийнхөө нууцыг дамжуулсан учраас Мухаммэдийн цорын ганц дамжуулагч нь Али гэж үздэг байна. Дотор нь 12 Имамын бүлэг, Исмайлийн бүлэг, Сайтын бүлэг гэж хуваадаг. • Yүнээс гадна Вахифф, Хааф гэх мэтийн урсгалууд байдаг.
  42. 42. Христийн шашин • Христийн шашин буюу Христосын шашин нь Библийн Шинэ Гэрээ дээр дүрслэгддэг байдлаар Есүс Христийн амьдрал дээр төвлөрсөн, нэг бурхантай шашин юм.
  43. 43. Христийн шашин
  44. 44. Christian Creation Story
  45. 45. Христийн шашин • Христос шашин эртний Ромын эзэнт улсын дорнод хэсэгт їїсчээ. Аврагч бурхан - месси газар дэлхий дээр залран ирж, нїглийг устган шударга ёс, аз жаргалыг тогтооно гэсэн їзэл нь Ромын їй олон їгээгїй буурай боол, ядуусын сэтгэлийн тайтгарал болон дэлгэрч байв. • Христосын номлолыг философийн їїднээс анх їндэслэсэн Филоны їзлээр: хїнийг тойрон буй орчны анхдагч эхлэл нь мэргэн ухаан, хїч чадал бїрдсэн “ёстой жинхэнэ оршихуй” (бурхан) мєн бєгєєд тїїнийг хїн танин мэдэж чадахгїй юм. Тэрээр ертєнцийг бїтээсэн, ертєнц тїїний дур хїслээр оршиж, хєгждєг. Бурхан ертєнцийг дїїргэж, єєрийн биегїй сахиусан тэнгэрїїдийг (ангел) элч болгон илгээж ертєнцтэй холбоо тогтооно. Тэрхїї элч тєлєєлєгчдєєс хамгийн дээд нь логос (бурханы їг) буюу бурханы хїї юм.
  46. 46. Христийн шашин • IY зууны эцсээр Ромын эзэнт улс Баруун Ром болон Византи гэсэн хоёр хэсэг болон задарсан юм. Баруун Ром нь удалгїй боолчуудын хєдєлгєєн болон бїдїїлэг аймгуудын довтолгооны нєлєєгєєр уналтад оржээ. Харин Византи нь 1453 онд тїрэгїїд эзлэх хїртэл тїїхийн євєрмєц замыг туулсан байна. Латин (Ромын) ба Грекийн (Византийн) сїм хийдийн хооронд тэмцэл єрнєж 1504 онд бїрэн тусгаарлагджээ. Христос шашин ромкатоликийн болон їнэн алдартны гэсэн хоёр хэсэгт хуваагдав.
  47. 47. Христийн шашин • Христосыг хэрхэн дїрслэх асуудал II зууны дунд їеийг хїртэл тодорхойгїй л байв. Эхлээд тїїнийг тєєрсєн хурга мєрєндєє їїрсэн урт шаргал їстэй, сахалтай, ягаан туник (эртний ромчуудын богино ханцуйтай урт цамц), гадуур нь цэнхэр цув ємссєн залуу эр хїнээр дїрсэлж байв. Сїїлд нь нялх балчир Христосыг гартаа тэвэрсэн Охин тэнгэр - Марийг дїрслэх болжээ. Мєн Иоанн багш болон апостолуудыг дїрсэлдэг болов. Тэдгээр дїрсэлсэн хєргїїдийг сїсэгтнїїд цэцгээр чимэглэн мєргєлийн тусгай орон байрны хананд, эсвэл тусгай самбар дээр байрлуулж ємнє нь зул, лаа асаадаг болжээ.
  48. 48. Христийн шашны тархалт
  49. 49. Hindu Creation Story
  50. 50. Stay tuned for the first installment in the series, featuring Buddhism.

×