SlideShare a Scribd company logo
1 of 21
Монголын Юань улс
Багш Д.Нямдаваа
Чингис хаан түүний залгамжлагчдын 1206-1227 онд
явуулсан аян дайны үр дүнд Монголчууд Тангуд,
Хорезм, Хар Кидан, Зүрчидийн Алтан улсыг байлдан
дагуулж, Шар тэнгис, Манжуурын тэгш талаас
Каспийн тэнгис хүртэлх уудам газар нутгийг эзэлснээр
Ази, Европын олон улс, үндэстэн угсаатанг нэгтгэсэн
Монголын Эзэнт гүрнийг байгуулжээ. Чингис хаан нас
барахын өмнө дөрвөн хүүдээ Их Монгол улсын нутаг
дэвсгэрийг хуваан өгсөн ба ууган хүү Зүчид Уралын
нуруунаас Эрчис мөрөн хүртэлх газар нутаг,
Цагаадайд Эрчисээс Балхаш нуур, Дундад Ази,
Дорнод Персийг, Өгэдэйд Тарвагатайн нуруу орчим
нутгийг, отгон хүү Тулуйд монгол ёс заншлаар
язгуурын Монгол нутаг болон Умард Хятадын газар
нутгийг тус тус хуваан соёрхжээ.
Тулуйг нас барсны дараа Өгэдэй хаан 1236 онд Тулуйн
хатан Сорхагтан бэхид одоогийн Хэбэй мужийн Чэньдин
/өнөөгийн Хубэй мужийн умард хэсэг/ хэмээх газрыг
эзэмшил болгон өгчээ. Сорхагтан бэхи алсын бодолтой
хүн байсан учраас өөрийн хөвгүүдэд хар багаас нь хаан
хүний эзэмших ёстой эрдмийг эзэмшүүлж байсан ба хүү
Хубилайд Уйгурын Толочу хэмээх эрдэмтнээр монгол
бичиг үсэг, хятад эрдэмтдээр хятад хэл заалгаж байжээ.
1236 онд Өгэдэй хаан мөн Хубилайд арван мянган
өрх бүхий хүн амтай Хубэй мужийн нэг бүс нутаг Синжоу
(одоогийн Хубэй мужийн син тай) гэх эзэмшил газрыг
өгөв. Хубилай тэнд “Далд ордон” хэмээх ордон
байгуулж, хятадын өнцөг булан бүрээс эрдэмтэн
мэргэдийг сонгон авч зөвлөлдөн ажиллах болжээ.
Тэрээр хятадаас гадна Уйгур,Түрэг зэрэг бусад
үндэстний эрдэм төгс, чадварлаг хүмүүсийг ч мөн шилж
авч байв.
Их Юань улсыг Чингис хааны ач Хубилай Сэцэн хаан
(1215-1294) үүсгэн байгуулжээ. Монголын Юань улсыг
түүхэнд бас Дай Юань хэмээх Их Монгол улс, Юань улс гэх
мэтээр нэрлэдэг. Хубилай бол Чингис хааны ач бөгөөд
Тулуй ноёны хоёрдугаар хөвгүүн юм. Хубилайн ах Мөнх
1251-1259 онд Их Монгол улсын хаан ширээнд суужээ.
1259 онд Мөнх хаан Өмнөд Сүн улсыг дайлж байгаад
Сычуань мужийн Эчжоу гэдэг газар нас нөгчив.
Тэгээд Чингис хааны үр ач нарын дотор Хубилай
хэмээгдэж 1260 оны 3 дугаар сард Кайпинфу хотод Их
Монгол улсын хаан ширээнд суужээ. Хубилай хаан 1271
онд улсын нэрээ Их Юань улс хэмээн өөрчилж 1276 онд
Өмнөд Сүн улсыг мөхөөж Төвд, Дали, Зүрчид, Хятад,
Уйгур, Солонгос зэрэг олон үндэстнийг ноёрхсон Монголын
эзэнт гүрнийг байгуулж 100 гаруй жил Хятад улсыг эрхшээн
захирсан байна.
Юань гэдэг нэр бол Хятадын “Зурхайт ном”-ын “Цянь
юань” буюу “тэнгэр мэт их” хэмээх утгыг үндэслэж өгсөн нэр
бөгөөд өөрөөр хэлбэл Юань гэдэг нь тэнгэр мэт их гэсэн үг
болох юм. Хубилай хаан 1271 онд (Жиюаны 8-р он) улсын
нэрийг сольж “ Дай Юань” (大元) хэмээн нэрлэжээ. Юань
гэдэг нь “И жин” буюу нанхиадын зурхайт номын “Их тэнгэр”
(大哉乾元) гэдэг үг юм.
Энэ нь Монголын Их Юань улс бол урьд өмнө нь байгаагүй
аугаа том улс, тэнгэрийн доорхи хамгийн их улс гэдгийг
гэрчлэх зорилготой байжээ.
Өвөрмонголын түүхч Дамба “Тэнгэр аливаагаас
тэргүүлжэхүй, тийнхүү тэнгэрийг дуурайн улсын нэрийг
Юань хэмээн нэрийдэв” хэмээн Юань улсын сударт
бичсэнийг “Мөнхийн эхлэл” гэсэн утгатай гэж тайлбарлажээ.
Хубилай хаан тухайн үед Юань гэх үгийг “Юань хэмээгч нь
түмэн бодисын эх, түвшин жаргалын үндэс, төр улсын
суурь, түмэн олны хүслэн, түүнээс их, түүнээс аугаа,
түүнээс эрхэм нь үгүй” хэмээн тайлбарлаж байжээ.
Ийнхүү нийслэлийг шилжүүлсэн талаар эрдэмтэн
судлаачдын санал зөрүүтэй байдаг.
Түүхч А.Амар “Хубилай сэцэн хаан улсын нийслэлийг
Нанхиад дотор байгуулсан нь Нанхиадын аюулыг
Нанхиад дотор сэргийлсэн бөгөөд чухамдаа жинхэнэ
өөрийн Монгол орныг ямар ч аюул хямрал
учруулалгүйгээр сахин хамгаалж байсан ажгуу” гэсэн
бол Академич Ш.Нацагдорж “Хубилайн сүр хүчин Хятад
орныг эзэгнэн захирч байсанд голлон тулгуурлаж байсан
төдий биш, харин юуны урьд Монгол орноо эзэгнэн
захирч байсанд шууд дулдуйдаж байсан гэдгийг цохон
тэмдэглэх хэрэгтэй. Хубилай хятад орныг захирахад
анхаарлын голыг хандуулж байсан гэвэл, Монгол орноо
алдалгүй авч байхыг түүнээс дутахгүйгээр үл барам илүү
анхаарч байсан. Монгол орон бол түүний төрийн
бодлогын төв байсаар байсан” хэмээн бичжээ.
Их Юань Улсын далбааны нэг
хувилбар
Далбааны өөр хувилбар
Юань улс ("Их" Улс, Даян Их
Монгол улс) (1271–1368) нь Монгол
угсаатны байгуулсан Монгол, Хятад,
Солонгос улсуудын газар нутгийг
эзлэн оршиж байсан хаант улс
байсан юм. Тус улс нь Чингис хааны
байгуулсан, Их Монгол Улсын
үргэлжлэл тул түүхэн дэх хамгийн
том үргэлжилсэн газар нутагтай эзэнт
гүрнийг удирдах төв нь байснаараа
онцлогтой байсан. Хубилай хаан Их
Юань улсыг байгуулсны дараа
Монголчуудын ноёрхлыг
бэхжүүлэхийн төлөө нийслэл хотод
Төв бичгийн муж байгуулж,
төвлөрсөн эрхийг чангатгасан бөгөөд
орон нутагт салбар муж байгуулж,
ноёрхлын тогтолцоог бататгажээ.
Ямар боловч Хубилай өөрийн төр улсыг бат тогтвортой
байлгахын тулд олон талт арга хэмжээ авч улс төр, эдийн
засаг, соёлын хүрээг хамарсан өөрчлөлт шинэчлэлтийн
бодлого хэрэгжүүлсэн байна.
Жишээлбэл:
-Засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчлөн олон
яам байгуулж, нийгэмд хэв журам тогтоон, хууль цаазыг
шинэчлэн зохиож, улс даяар сахилга журмыг
чангатгасны үндсэн дээр ард иргэдээ аливаа ёс бус
халдлагаас хамгаалахыг зорьж байжээ. Эрдэм чадалтай
түшмэд жанждыг үндэс угсаа үл харгалзан хэдэн зуугаар
нь төрийн албанд татан авч ажиллуулах болсон;
-Монгол угсаатны утга, соёлыг хөгжүүлэх зорилгоор
Пагва ламаар дөрвөлжин үсэг зохиолгон хэрэглэх болсон
бөгөөд олон тооны ном судар орчуулан хэвлэсэн;
-Худалдааг хөгжүүлж, олон улсын эдийн засгийн
харилцааг сайжруулах зорилгоор хууль ёсны цаасан
мөнгийг гүйлгээнд оруулсан. Энэ нь дэлхийн
түүхэнд цаасан мөнгөний тогтолцоо үүсч бий
болохын үндэс суурь болсон;
-Хоёр ёсыг тэгш явуулж, шашны талаар нээлттэй
бодлого хэрэгжүүлсэн зэргийг дурьдаж болно.
Юань улсын үед хөдөө аж ахуйг үндэс болгосон
олон төрлийн аж ахуйг зэрэг хөгжүүлэх бодлого
баримталсны дүнд таримлын төрөл зүйл олширч
тариа будааг элбэг хураах болсон бөгөөд мал сүрэг
ч өнөр өссөн байна. Мөн Юань улсын үед гар
үйлдвэр ихээхэн хөгжжээ.
Жишээ нь: хөх цэцэгтэй цагаан шаазан нэгэнт дэлхийн
хэмжээний шилдэг бүтээгдэхүүн болж, олон оронд
борлуулагдаж байжээ. Онгоц хийх мэргэжил дээшилж
усан флоттой болжээ. Хубилай хаан анх удаа хууль ёсны
баталгаатай цаасан мөнгийг гүйлгээнд гаргасан нь олон
улсын худалдааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой зүйл
болсон байна.
Юань улсын үед Ханчжоугаас Бээжин хүрэх усан
сувгийг холбосон бөгөөд Шанхай, Ханчжоу, Гуанчжоу
зэрэг нэлээд олон газрыг худалдааны чөлөөт бүс нутаг
болгож ус хуурай хосолсон шинэ торгоны замыг нээж
дэлхий олон орны эдийн засаг соёлын солилцоонд чухал
хувь нэмэр оруулжээ. Хубилай хаан 1261 оноос эхлэн
Бичгийн утгачийг хавсаргасан улсын судар бичгийн
хүрээлэнг байгуулж Чингис хаан тэргүүтэй хаад ноёдын
үнэн тэмдэглэлийг бичүүлж түүх соёлоо өвлүүлэн
үлдээжээ.
Мөн Юань улсын үед “Ляо улсын түүх”, “Алтан улсын
түүх”, “Сүн улсын түүх” зэрэг гурван төрийн түүхийг
бичүүлж үлдээсэн бөгөөд хятад болон бурхны шашны
ном зохиолоос олон боть, сонгодог ном зохиолуудыг
хэвлүүлж байжээ. Юань улсын үед Хубилай хаан
Монголын утга соёлыг хөгжүүлэх зорилгоор улсын багш
Пагва ламд үүрэг болгож 1269 онд улсын шинэ бичиг
буюу дөрвөлжин бичгийг зохиолгож төрийн үйл хэргийг
хөтлөн явуулж байсан билээ.
Хубилай хаан хүн ам ихтэй Хятад орныг эзэмшин
захирах зорилгоор Монголын нийслэлийг Хархорумаас
Шандуд, Шандугаас дахин Дайду буюу Бээжинд
шилжүүлсэн боловч өөрийн үндэстнийхээ өв
уламжлалыг бат баримталж шинэ цагаан сар, дээдсийн
тахилга, тэнгэр тахилга, хурим найр бүгд Монгол
уламжлалын дагуу хийгддэг байсан билээ.
Юань улсын үед тариалангийн мэргэжил, одон орны
судлал, ус суваг ашиглалт, урлаг зэрэг олон зүйл нь
дэлхийн тэргүүний эгнээнд хүрчээ.
Юань улсын үед бурхны шашныг төрийн шашин болгож
эрхэмлэн дээдэлж байсан боловч бусад шашны тэгш эрхийг
ч баталж олон соёл зэрэгцэн оршиход таатай нөхцөлийг
бүрдүүлж байсан юм.
Юань улс бол Монголын эзэнт гүрний оргил үе бөгөөд
Монголчуудаас дэлхийн түүхэнд баларшгүй хувь нэмэр
оруулсан гэрэл цацрангуй үе байжээ.
Юань улсын үед Монгол хаад ноёдын зүгээс суурин иргэд,
малчин ардыг нэгтгэн захирах үүднээс хэд хэдэн хууль
цаазын бичгийг хэрэглэж байлаа. Хубилай хаан, түүний
шинэ улсад шинэ хуультай болох нь зайлшгүй зүйл байсан.
Улмаар Жи Юаний шинэ хууль гэх хууль цаазын бичгийг
Е Рун Зу гэх бичгийн түшмэл удирдаж, 1291 оны 6 сарын
18-нд эмхэтгэсэн.
Юань гүрний үеийн засаг захиргааны
зохион байгуулалт
Хубилай хааны төр барьсан эхний жилүүдээс хятад
нутгийг захирахын тулд Өгэдэй хааны хуучин байсан
захиргаа, хятадын уламжлалт засаглалын хэлбэрийг
үндэслээд 1260-1272 онуудын хооронд дараах байдлаар
зохион байгуулсан.
Юань улсын хамгийн дээд эрх мэдлийг хаан
хязгаарлалтгүйгээр барих бөгөөд төвлөн засах яам (Уг
яаманд Сангийн яам, Ёслолын яам, Цэргийн яам,
Шүүхийн яам, Үйлдвэрлэх яам зэрэг 6 яам харьяалагдаж
байв), нууц бичгийн яам , зарга шийтгэх яам гэх гурван
биеэ даасан харилцан хяналт тавих үүрэг хүлээсэн яамд
ажиллаж байсан. Эдгээрээс дотоод бичгийн яам нь голлох
байр суурьтай байсан байна. Тус яамыг зарим үед
хунтайж жун шу лин буюу эрхэлсэн сайдын албан
тушаалыг хашиж, түүний доор хоёр чинсан байдаг байлаа.
Төвлөн засах яамны эрхэлсэн сайдын дараа баруун, зүүн
этгээдийн тэргүүлсэн сайд Чинсан нар орж байжээ. Баруун
этгээдийн сайд нь зүүнийхээс илүү эрх мэдэлтэй байв.
Тэргүүн сайдын дор, цэрэг улсын хүнд хэргийг тэгшлэн засагч
хэмээх дөрвөн сайд, засагч туслагч түшмэл байв.
Түүний дараа Үйл таслах яам нь цэргийн үйлийг хариуцаж,
дайн зарлах, цэргийн бүртгэл, цэргийг орон нутагт тараан
суулгах гэх мэт асуудлыг хариуцаж байсан бөгөөд зөвхөн
хаанд шууд захирагдах Шу Ми Ши түшмэл захирдаг байжээ.
Юй ши тай буюу Зарга шийтгэх яам нь түшмэдийн албанд
нь хяналт тавьж дэвшүүлэх юмуу бууруулах эсэхийг тогтоох,
шүүн таслах, зарга хэлэлцэх асуудлыг хамаарч байсан.
Энэхүү хоёр яамд нь мөн адил орон нутагт салбартай
байснаас гадна тус бүрийг хариуцсан түшмэл томилж байсан.
Мөн эдгээрээс гадна 20 гаруй яам товчоод байгуулагдаж
байсан.
Юань улсын үеийн
Монгол орон
Юань улсын мөхөл
14-р зууны дунд үед Юань улсын газар нутагт
дараалсан олон үер болсоны улмаас 1351 онд шар
мөрний далан задарсан аж. Тухайн үед Юань гүрнийг
Тогоонтөмөр хаан удирдаж байсан бөгөөд тэрбээр өмнө
зүгт Шаньдуны хагас аралд шинээр суваг бариулсан
байна. Яг энэ үеэс эхлэн хятадууд анх удаа бослого
зохион байгуулж эхэлжээ.
Үүний дараа хэд хэдэн томоохон бослого хөдөлгөөн
гарч эхэлсэнээс хятадуудын хувьд хамгийн чухал
бослогын бүлэг нь улаан алчууртны бослого байсан юм.
Тус бослого нь одоогийн Аньхуй, Жяньсу, Жэжян,
Юньнань, Сюйчуань, Шаньдун, Хэнань, Хүбэй зэрэг
мужуудыг хамарсан. Анх Хань Шань Тун, Люй Фу Тун
нар тус бослогыг өдөөсөн. Яваандаа хүч нь нэмэгдсээр
1368 онд Юань улсыг мөхөөхөд гол нөлөө үзүүлсэн.
Юань улсын сүүлийн хаан Тогоонтөмөрийн үед бослого
хөдөлгөөн жил алгасалгүй гарч, ихэс ноёдын зөрчил дээд
цэгтээ тулж, улс орон самуурч байсаар 1368 онд Юань улс
мөхөж, Монголчуудын эзэгнэл төгсгөл болжээ.
Эдгээрээс гадна Юань улсыг мөхөлд хүргэсэн өөр
шалтгаанууд ч бас бий. Үүнд: дэлхийг эзэгнэсэн том гүрнийг
удирдан захирч авч явах чадвартай хаан байгаагүй нь
хамгийн гол хүчин зүйл байв. Өөр нэг шалтгаан нь 14-р
зууны хоёр дахь хагаст гарсан тахлаас шалтгаалан алс холд
хийж байсан худалдааны системд муугаар нөлөөлсөн байна.
Хятад гүрнийг эзэлж байгаад хөөгдсөн бусад үндэстэнтэй
харьцуулбал Монголчууд хэдийгээр хятадад хаанчлалаа
алдсан ч Юань улсын дараа бий болсон Мин улсын хойд
хэсэгт үзүүлэх нөлөө нь хүчирхэг хэвээр байсан юм. Юань
улсын үед эхэлсэн улсын нэгдсэн бодлого болоод засаг
захиргааны санаачлагуудыг Мин улс тэр хэвээр нь
үргэлжлүүлэн хэрэглэсэн байна.

More Related Content

What's hot

Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайtolya_08
 
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àтөрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àBayarmaa Nymtsooj
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацSainbuyn Baagii
 
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон ньМонголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон ньП. Эрдэнэсайхан
 
1921 оны үндэсний ардчилсан хувьсал
1921 оны үндэсний ардчилсан хувьсал1921 оны үндэсний ардчилсан хувьсал
1921 оны үндэсний ардчилсан хувьсалErdenezul Bazarragchaa
 
Lekz 8 манж чин гүрний үеийн монгол
Lekz 8 манж чин гүрний үеийн монголLekz 8 манж чин гүрний үеийн монгол
Lekz 8 манж чин гүрний үеийн монголAriuntulga Byambadorj
 
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.tolya_08
 
түүхийг судлах арга, түүхийн судалгааны чиг хандлагыг судлах
түүхийг судлах арга, түүхийн судалгааны чиг хандлагыг судлахтүүхийг судлах арга, түүхийн судалгааны чиг хандлагыг судлах
түүхийг судлах арга, түүхийн судалгааны чиг хандлагыг судлахП. Эрдэнэсайхан
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчооnayna-1
 
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгЧингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгgbd01
 
манжийн засаг захиргаа
манжийн засаг захиргааманжийн засаг захиргаа
манжийн засаг захиргааnina_miigaa
 
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.tolya_08
 
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсманжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсBaterdene Tserendash
 
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь П. Эрдэнэсайхан
 
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулга
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулгаЧингис хааны есөн өрлөгийн товч танилцуулга
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулгаTergelOchir1
 
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэлманжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэлtuul1420
 

What's hot (20)

Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
 
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àтөрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархац
 
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон ньМонголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
 
1921 оны үндэсний ардчилсан хувьсал
1921 оны үндэсний ардчилсан хувьсал1921 оны үндэсний ардчилсан хувьсал
1921 оны үндэсний ардчилсан хувьсал
 
Lekz 8 манж чин гүрний үеийн монгол
Lekz 8 манж чин гүрний үеийн монголLekz 8 манж чин гүрний үеийн монгол
Lekz 8 манж чин гүрний үеийн монгол
 
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.
 
1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе 1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе
 
түүхийг судлах арга, түүхийн судалгааны чиг хандлагыг судлах
түүхийг судлах арга, түүхийн судалгааны чиг хандлагыг судлахтүүхийг судлах арга, түүхийн судалгааны чиг хандлагыг судлах
түүхийг судлах арга, түүхийн судалгааны чиг хандлагыг судлах
 
Chingiss khaani baildan daguulal
Chingiss khaani baildan daguulalChingiss khaani baildan daguulal
Chingiss khaani baildan daguulal
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчоо
 
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгЧингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
 
манжийн засаг захиргаа
манжийн засаг захиргааманжийн засаг захиргаа
манжийн засаг захиргаа
 
Hunnu
HunnuHunnu
Hunnu
 
нийгэм бие даалт
нийгэм бие даалтнийгэм бие даалт
нийгэм бие даалт
 
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
 
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсманжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
 
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
 
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулга
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулгаЧингис хааны есөн өрлөгийн товч танилцуулга
Чингис хааны есөн өрлөгийн товч танилцуулга
 
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэлманжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл
 

Similar to Mongoliin yuani uls

юан улсын төрийн бодлого
юан улсын төрийн бодлогоюан улсын төрийн бодлого
юан улсын төрийн бодлогоschool14
 
бие даалт 3
бие даалт 3бие даалт 3
бие даалт 3nansak08
 
Монголын юан гүрэн
Монголын юан гүрэнМонголын юан гүрэн
Монголын юан гүрэнnansak08
 
Монголын юан гүрэн
Монголын юан гүрэнМонголын юан гүрэн
Монголын юан гүрэнnansak08
 
Монголын юан гүрэн
Монголын юан гүрэнМонголын юан гүрэн
Монголын юан гүрэнnansak08
 
бие даалт 3
бие даалт 3бие даалт 3
бие даалт 3nansak08
 
бие даалт 3
бие даалт 3бие даалт 3
бие даалт 3nansak08
 
монголын эзэнт гүрэн 10é
монголын эзэнт гүрэн 10éмонголын эзэнт гүрэн 10é
монголын эзэнт гүрэн 10étungalag
 
монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь
 монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь
монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан ньCEO ZOL
 
түүх
түүхтүүх
түүхCEO ZOL
 
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.
Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.tolya_08
 
их монгол улс 8 анги
их монгол улс 8 ангиих монгол улс 8 анги
их монгол улс 8 ангиMonhjargal Tuul
 
цагадайн улсын задрал
цагадайн улсын задралцагадайн улсын задрал
цагадайн улсын задралЖ.Э Хатнаа
 
Mt.torin.usel
Mt.torin.uselMt.torin.usel
Mt.torin.useltolya_08
 

Similar to Mongoliin yuani uls (20)

юан улсын төрийн бодлого
юан улсын төрийн бодлогоюан улсын төрийн бодлого
юан улсын төрийн бодлого
 
Mongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdalMongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdal
 
1235456
12354561235456
1235456
 
1235456
12354561235456
1235456
 
Mongolchuudiin turiin ulamjlal
Mongolchuudiin turiin ulamjlalMongolchuudiin turiin ulamjlal
Mongolchuudiin turiin ulamjlal
 
бие даалт 3
бие даалт 3бие даалт 3
бие даалт 3
 
Монголын юан гүрэн
Монголын юан гүрэнМонголын юан гүрэн
Монголын юан гүрэн
 
Монголын юан гүрэн
Монголын юан гүрэнМонголын юан гүрэн
Монголын юан гүрэн
 
Монголын юан гүрэн
Монголын юан гүрэнМонголын юан гүрэн
Монголын юан гүрэн
 
бие даалт 3
бие даалт 3бие даалт 3
бие даалт 3
 
бие даалт 3
бие даалт 3бие даалт 3
бие даалт 3
 
88888
8888888888
88888
 
88888
8888888888
88888
 
монголын эзэнт гүрэн 10é
монголын эзэнт гүрэн 10éмонголын эзэнт гүрэн 10é
монголын эзэнт гүрэн 10é
 
монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь
 монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь
монголын эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь
 
түүх
түүхтүүх
түүх
 
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.
Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.
 
их монгол улс 8 анги
их монгол улс 8 ангиих монгол улс 8 анги
их монгол улс 8 анги
 
цагадайн улсын задрал
цагадайн улсын задралцагадайн улсын задрал
цагадайн улсын задрал
 
Mt.torin.usel
Mt.torin.uselMt.torin.usel
Mt.torin.usel
 

More from П. Эрдэнэсайхан

халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн ньП. Эрдэнэсайхан
 
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн ньП. Эрдэнэсайхан
 
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaanMongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaanП. Эрдэнэсайхан
 
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophySetgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophyП. Эрдэнэсайхан
 

More from П. Эрдэнэсайхан (20)

халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
 
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
 
Xx зууны соёлын философи
Xx зууны соёлын философиXx зууны соёлын философи
Xx зууны соёлын философи
 
1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал
 
Philosophy
Philosophy Philosophy
Philosophy
 
Olnoo orgogdson Mongol uls
Olnoo orgogdson Mongol uls Olnoo orgogdson Mongol uls
Olnoo orgogdson Mongol uls
 
Undesnii erh choloonii huvisgal
Undesnii erh choloonii huvisgalUndesnii erh choloonii huvisgal
Undesnii erh choloonii huvisgal
 
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaanMongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
 
Mongolchuud manjiin erhsheeld orson ni
Mongolchuud manjiin erhsheeld orson niMongolchuud manjiin erhsheeld orson ni
Mongolchuud manjiin erhsheeld orson ni
 
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophySetgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Philosophy
PhilosophyPhilosophy
Philosophy
 
History
HistoryHistory
History
 
History
HistoryHistory
History
 
Philosophi
PhilosophiPhilosophi
Philosophi
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Philo
PhiloPhilo
Philo
 
Mongol
MongolMongol
Mongol
 

Mongoliin yuani uls

  • 2.
  • 3. Чингис хаан түүний залгамжлагчдын 1206-1227 онд явуулсан аян дайны үр дүнд Монголчууд Тангуд, Хорезм, Хар Кидан, Зүрчидийн Алтан улсыг байлдан дагуулж, Шар тэнгис, Манжуурын тэгш талаас Каспийн тэнгис хүртэлх уудам газар нутгийг эзэлснээр Ази, Европын олон улс, үндэстэн угсаатанг нэгтгэсэн Монголын Эзэнт гүрнийг байгуулжээ. Чингис хаан нас барахын өмнө дөрвөн хүүдээ Их Монгол улсын нутаг дэвсгэрийг хуваан өгсөн ба ууган хүү Зүчид Уралын нуруунаас Эрчис мөрөн хүртэлх газар нутаг, Цагаадайд Эрчисээс Балхаш нуур, Дундад Ази, Дорнод Персийг, Өгэдэйд Тарвагатайн нуруу орчим нутгийг, отгон хүү Тулуйд монгол ёс заншлаар язгуурын Монгол нутаг болон Умард Хятадын газар нутгийг тус тус хуваан соёрхжээ.
  • 4. Тулуйг нас барсны дараа Өгэдэй хаан 1236 онд Тулуйн хатан Сорхагтан бэхид одоогийн Хэбэй мужийн Чэньдин /өнөөгийн Хубэй мужийн умард хэсэг/ хэмээх газрыг эзэмшил болгон өгчээ. Сорхагтан бэхи алсын бодолтой хүн байсан учраас өөрийн хөвгүүдэд хар багаас нь хаан хүний эзэмших ёстой эрдмийг эзэмшүүлж байсан ба хүү Хубилайд Уйгурын Толочу хэмээх эрдэмтнээр монгол бичиг үсэг, хятад эрдэмтдээр хятад хэл заалгаж байжээ. 1236 онд Өгэдэй хаан мөн Хубилайд арван мянган өрх бүхий хүн амтай Хубэй мужийн нэг бүс нутаг Синжоу (одоогийн Хубэй мужийн син тай) гэх эзэмшил газрыг өгөв. Хубилай тэнд “Далд ордон” хэмээх ордон байгуулж, хятадын өнцөг булан бүрээс эрдэмтэн мэргэдийг сонгон авч зөвлөлдөн ажиллах болжээ. Тэрээр хятадаас гадна Уйгур,Түрэг зэрэг бусад үндэстний эрдэм төгс, чадварлаг хүмүүсийг ч мөн шилж авч байв.
  • 5. Их Юань улсыг Чингис хааны ач Хубилай Сэцэн хаан (1215-1294) үүсгэн байгуулжээ. Монголын Юань улсыг түүхэнд бас Дай Юань хэмээх Их Монгол улс, Юань улс гэх мэтээр нэрлэдэг. Хубилай бол Чингис хааны ач бөгөөд Тулуй ноёны хоёрдугаар хөвгүүн юм. Хубилайн ах Мөнх 1251-1259 онд Их Монгол улсын хаан ширээнд суужээ. 1259 онд Мөнх хаан Өмнөд Сүн улсыг дайлж байгаад Сычуань мужийн Эчжоу гэдэг газар нас нөгчив. Тэгээд Чингис хааны үр ач нарын дотор Хубилай хэмээгдэж 1260 оны 3 дугаар сард Кайпинфу хотод Их Монгол улсын хаан ширээнд суужээ. Хубилай хаан 1271 онд улсын нэрээ Их Юань улс хэмээн өөрчилж 1276 онд Өмнөд Сүн улсыг мөхөөж Төвд, Дали, Зүрчид, Хятад, Уйгур, Солонгос зэрэг олон үндэстнийг ноёрхсон Монголын эзэнт гүрнийг байгуулж 100 гаруй жил Хятад улсыг эрхшээн захирсан байна.
  • 6.
  • 7. Юань гэдэг нэр бол Хятадын “Зурхайт ном”-ын “Цянь юань” буюу “тэнгэр мэт их” хэмээх утгыг үндэслэж өгсөн нэр бөгөөд өөрөөр хэлбэл Юань гэдэг нь тэнгэр мэт их гэсэн үг болох юм. Хубилай хаан 1271 онд (Жиюаны 8-р он) улсын нэрийг сольж “ Дай Юань” (大元) хэмээн нэрлэжээ. Юань гэдэг нь “И жин” буюу нанхиадын зурхайт номын “Их тэнгэр” (大哉乾元) гэдэг үг юм. Энэ нь Монголын Их Юань улс бол урьд өмнө нь байгаагүй аугаа том улс, тэнгэрийн доорхи хамгийн их улс гэдгийг гэрчлэх зорилготой байжээ. Өвөрмонголын түүхч Дамба “Тэнгэр аливаагаас тэргүүлжэхүй, тийнхүү тэнгэрийг дуурайн улсын нэрийг Юань хэмээн нэрийдэв” хэмээн Юань улсын сударт бичсэнийг “Мөнхийн эхлэл” гэсэн утгатай гэж тайлбарлажээ. Хубилай хаан тухайн үед Юань гэх үгийг “Юань хэмээгч нь түмэн бодисын эх, түвшин жаргалын үндэс, төр улсын суурь, түмэн олны хүслэн, түүнээс их, түүнээс аугаа, түүнээс эрхэм нь үгүй” хэмээн тайлбарлаж байжээ.
  • 8. Ийнхүү нийслэлийг шилжүүлсэн талаар эрдэмтэн судлаачдын санал зөрүүтэй байдаг. Түүхч А.Амар “Хубилай сэцэн хаан улсын нийслэлийг Нанхиад дотор байгуулсан нь Нанхиадын аюулыг Нанхиад дотор сэргийлсэн бөгөөд чухамдаа жинхэнэ өөрийн Монгол орныг ямар ч аюул хямрал учруулалгүйгээр сахин хамгаалж байсан ажгуу” гэсэн бол Академич Ш.Нацагдорж “Хубилайн сүр хүчин Хятад орныг эзэгнэн захирч байсанд голлон тулгуурлаж байсан төдий биш, харин юуны урьд Монгол орноо эзэгнэн захирч байсанд шууд дулдуйдаж байсан гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй. Хубилай хятад орныг захирахад анхаарлын голыг хандуулж байсан гэвэл, Монгол орноо алдалгүй авч байхыг түүнээс дутахгүйгээр үл барам илүү анхаарч байсан. Монгол орон бол түүний төрийн бодлогын төв байсаар байсан” хэмээн бичжээ.
  • 9. Их Юань Улсын далбааны нэг хувилбар Далбааны өөр хувилбар
  • 10. Юань улс ("Их" Улс, Даян Их Монгол улс) (1271–1368) нь Монгол угсаатны байгуулсан Монгол, Хятад, Солонгос улсуудын газар нутгийг эзлэн оршиж байсан хаант улс байсан юм. Тус улс нь Чингис хааны байгуулсан, Их Монгол Улсын үргэлжлэл тул түүхэн дэх хамгийн том үргэлжилсэн газар нутагтай эзэнт гүрнийг удирдах төв нь байснаараа онцлогтой байсан. Хубилай хаан Их Юань улсыг байгуулсны дараа Монголчуудын ноёрхлыг бэхжүүлэхийн төлөө нийслэл хотод Төв бичгийн муж байгуулж, төвлөрсөн эрхийг чангатгасан бөгөөд орон нутагт салбар муж байгуулж, ноёрхлын тогтолцоог бататгажээ.
  • 11. Ямар боловч Хубилай өөрийн төр улсыг бат тогтвортой байлгахын тулд олон талт арга хэмжээ авч улс төр, эдийн засаг, соёлын хүрээг хамарсан өөрчлөлт шинэчлэлтийн бодлого хэрэгжүүлсэн байна. Жишээлбэл: -Засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчлөн олон яам байгуулж, нийгэмд хэв журам тогтоон, хууль цаазыг шинэчлэн зохиож, улс даяар сахилга журмыг чангатгасны үндсэн дээр ард иргэдээ аливаа ёс бус халдлагаас хамгаалахыг зорьж байжээ. Эрдэм чадалтай түшмэд жанждыг үндэс угсаа үл харгалзан хэдэн зуугаар нь төрийн албанд татан авч ажиллуулах болсон; -Монгол угсаатны утга, соёлыг хөгжүүлэх зорилгоор Пагва ламаар дөрвөлжин үсэг зохиолгон хэрэглэх болсон бөгөөд олон тооны ном судар орчуулан хэвлэсэн;
  • 12. -Худалдааг хөгжүүлж, олон улсын эдийн засгийн харилцааг сайжруулах зорилгоор хууль ёсны цаасан мөнгийг гүйлгээнд оруулсан. Энэ нь дэлхийн түүхэнд цаасан мөнгөний тогтолцоо үүсч бий болохын үндэс суурь болсон; -Хоёр ёсыг тэгш явуулж, шашны талаар нээлттэй бодлого хэрэгжүүлсэн зэргийг дурьдаж болно. Юань улсын үед хөдөө аж ахуйг үндэс болгосон олон төрлийн аж ахуйг зэрэг хөгжүүлэх бодлого баримталсны дүнд таримлын төрөл зүйл олширч тариа будааг элбэг хураах болсон бөгөөд мал сүрэг ч өнөр өссөн байна. Мөн Юань улсын үед гар үйлдвэр ихээхэн хөгжжээ.
  • 13. Жишээ нь: хөх цэцэгтэй цагаан шаазан нэгэнт дэлхийн хэмжээний шилдэг бүтээгдэхүүн болж, олон оронд борлуулагдаж байжээ. Онгоц хийх мэргэжил дээшилж усан флоттой болжээ. Хубилай хаан анх удаа хууль ёсны баталгаатай цаасан мөнгийг гүйлгээнд гаргасан нь олон улсын худалдааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой зүйл болсон байна. Юань улсын үед Ханчжоугаас Бээжин хүрэх усан сувгийг холбосон бөгөөд Шанхай, Ханчжоу, Гуанчжоу зэрэг нэлээд олон газрыг худалдааны чөлөөт бүс нутаг болгож ус хуурай хосолсон шинэ торгоны замыг нээж дэлхий олон орны эдийн засаг соёлын солилцоонд чухал хувь нэмэр оруулжээ. Хубилай хаан 1261 оноос эхлэн Бичгийн утгачийг хавсаргасан улсын судар бичгийн хүрээлэнг байгуулж Чингис хаан тэргүүтэй хаад ноёдын үнэн тэмдэглэлийг бичүүлж түүх соёлоо өвлүүлэн үлдээжээ.
  • 14. Мөн Юань улсын үед “Ляо улсын түүх”, “Алтан улсын түүх”, “Сүн улсын түүх” зэрэг гурван төрийн түүхийг бичүүлж үлдээсэн бөгөөд хятад болон бурхны шашны ном зохиолоос олон боть, сонгодог ном зохиолуудыг хэвлүүлж байжээ. Юань улсын үед Хубилай хаан Монголын утга соёлыг хөгжүүлэх зорилгоор улсын багш Пагва ламд үүрэг болгож 1269 онд улсын шинэ бичиг буюу дөрвөлжин бичгийг зохиолгож төрийн үйл хэргийг хөтлөн явуулж байсан билээ. Хубилай хаан хүн ам ихтэй Хятад орныг эзэмшин захирах зорилгоор Монголын нийслэлийг Хархорумаас Шандуд, Шандугаас дахин Дайду буюу Бээжинд шилжүүлсэн боловч өөрийн үндэстнийхээ өв уламжлалыг бат баримталж шинэ цагаан сар, дээдсийн тахилга, тэнгэр тахилга, хурим найр бүгд Монгол уламжлалын дагуу хийгддэг байсан билээ.
  • 15. Юань улсын үед тариалангийн мэргэжил, одон орны судлал, ус суваг ашиглалт, урлаг зэрэг олон зүйл нь дэлхийн тэргүүний эгнээнд хүрчээ. Юань улсын үед бурхны шашныг төрийн шашин болгож эрхэмлэн дээдэлж байсан боловч бусад шашны тэгш эрхийг ч баталж олон соёл зэрэгцэн оршиход таатай нөхцөлийг бүрдүүлж байсан юм. Юань улс бол Монголын эзэнт гүрний оргил үе бөгөөд Монголчуудаас дэлхийн түүхэнд баларшгүй хувь нэмэр оруулсан гэрэл цацрангуй үе байжээ. Юань улсын үед Монгол хаад ноёдын зүгээс суурин иргэд, малчин ардыг нэгтгэн захирах үүднээс хэд хэдэн хууль цаазын бичгийг хэрэглэж байлаа. Хубилай хаан, түүний шинэ улсад шинэ хуультай болох нь зайлшгүй зүйл байсан. Улмаар Жи Юаний шинэ хууль гэх хууль цаазын бичгийг Е Рун Зу гэх бичгийн түшмэл удирдаж, 1291 оны 6 сарын 18-нд эмхэтгэсэн.
  • 16. Юань гүрний үеийн засаг захиргааны зохион байгуулалт Хубилай хааны төр барьсан эхний жилүүдээс хятад нутгийг захирахын тулд Өгэдэй хааны хуучин байсан захиргаа, хятадын уламжлалт засаглалын хэлбэрийг үндэслээд 1260-1272 онуудын хооронд дараах байдлаар зохион байгуулсан. Юань улсын хамгийн дээд эрх мэдлийг хаан хязгаарлалтгүйгээр барих бөгөөд төвлөн засах яам (Уг яаманд Сангийн яам, Ёслолын яам, Цэргийн яам, Шүүхийн яам, Үйлдвэрлэх яам зэрэг 6 яам харьяалагдаж байв), нууц бичгийн яам , зарга шийтгэх яам гэх гурван биеэ даасан харилцан хяналт тавих үүрэг хүлээсэн яамд ажиллаж байсан. Эдгээрээс дотоод бичгийн яам нь голлох байр суурьтай байсан байна. Тус яамыг зарим үед хунтайж жун шу лин буюу эрхэлсэн сайдын албан тушаалыг хашиж, түүний доор хоёр чинсан байдаг байлаа.
  • 17. Төвлөн засах яамны эрхэлсэн сайдын дараа баруун, зүүн этгээдийн тэргүүлсэн сайд Чинсан нар орж байжээ. Баруун этгээдийн сайд нь зүүнийхээс илүү эрх мэдэлтэй байв. Тэргүүн сайдын дор, цэрэг улсын хүнд хэргийг тэгшлэн засагч хэмээх дөрвөн сайд, засагч туслагч түшмэл байв. Түүний дараа Үйл таслах яам нь цэргийн үйлийг хариуцаж, дайн зарлах, цэргийн бүртгэл, цэргийг орон нутагт тараан суулгах гэх мэт асуудлыг хариуцаж байсан бөгөөд зөвхөн хаанд шууд захирагдах Шу Ми Ши түшмэл захирдаг байжээ. Юй ши тай буюу Зарга шийтгэх яам нь түшмэдийн албанд нь хяналт тавьж дэвшүүлэх юмуу бууруулах эсэхийг тогтоох, шүүн таслах, зарга хэлэлцэх асуудлыг хамаарч байсан. Энэхүү хоёр яамд нь мөн адил орон нутагт салбартай байснаас гадна тус бүрийг хариуцсан түшмэл томилж байсан. Мөн эдгээрээс гадна 20 гаруй яам товчоод байгуулагдаж байсан.
  • 18.
  • 20. Юань улсын мөхөл 14-р зууны дунд үед Юань улсын газар нутагт дараалсан олон үер болсоны улмаас 1351 онд шар мөрний далан задарсан аж. Тухайн үед Юань гүрнийг Тогоонтөмөр хаан удирдаж байсан бөгөөд тэрбээр өмнө зүгт Шаньдуны хагас аралд шинээр суваг бариулсан байна. Яг энэ үеэс эхлэн хятадууд анх удаа бослого зохион байгуулж эхэлжээ. Үүний дараа хэд хэдэн томоохон бослого хөдөлгөөн гарч эхэлсэнээс хятадуудын хувьд хамгийн чухал бослогын бүлэг нь улаан алчууртны бослого байсан юм. Тус бослого нь одоогийн Аньхуй, Жяньсу, Жэжян, Юньнань, Сюйчуань, Шаньдун, Хэнань, Хүбэй зэрэг мужуудыг хамарсан. Анх Хань Шань Тун, Люй Фу Тун нар тус бослогыг өдөөсөн. Яваандаа хүч нь нэмэгдсээр 1368 онд Юань улсыг мөхөөхөд гол нөлөө үзүүлсэн.
  • 21. Юань улсын сүүлийн хаан Тогоонтөмөрийн үед бослого хөдөлгөөн жил алгасалгүй гарч, ихэс ноёдын зөрчил дээд цэгтээ тулж, улс орон самуурч байсаар 1368 онд Юань улс мөхөж, Монголчуудын эзэгнэл төгсгөл болжээ. Эдгээрээс гадна Юань улсыг мөхөлд хүргэсэн өөр шалтгаанууд ч бас бий. Үүнд: дэлхийг эзэгнэсэн том гүрнийг удирдан захирч авч явах чадвартай хаан байгаагүй нь хамгийн гол хүчин зүйл байв. Өөр нэг шалтгаан нь 14-р зууны хоёр дахь хагаст гарсан тахлаас шалтгаалан алс холд хийж байсан худалдааны системд муугаар нөлөөлсөн байна. Хятад гүрнийг эзэлж байгаад хөөгдсөн бусад үндэстэнтэй харьцуулбал Монголчууд хэдийгээр хятадад хаанчлалаа алдсан ч Юань улсын дараа бий болсон Мин улсын хойд хэсэгт үзүүлэх нөлөө нь хүчирхэг хэвээр байсан юм. Юань улсын үед эхэлсэн улсын нэгдсэн бодлого болоод засаг захиргааны санаачлагуудыг Мин улс тэр хэвээр нь үргэлжлүүлэн хэрэглэсэн байна.