SlideShare a Scribd company logo
1 of 15
Монголын гүн ухааны сэтгэлгээний түүх
Багш Д.Нямдаваа
Эртний Монголчуудын философи сэтгэлгээ нь нэг талаас байгаль юмсыг байгаа
байдлаар нь авч үзэж, ахуй амьдралдаа хэрэглэж байсан мэдлэг төсөөлөл, нөгөө
талаас юм бүхэн амьтай хэмээн үзэх домгийн болон шашны төсөөллөөр тус тус
илэрч байв. Гэхдээ шашин домгийн үзэл төсөөлөл зонхилох хандлагатай байсан.
Домгийн үзлийг товч тайлбарлавал: Монголчууд бусад ард түмний нэгэн адил
арвин баялаг домгийн сэтгэлгээтэй байсан. Түүгээрээ ертөнцийн тухай үзэл
ойлголтоо илэрхийлж ирсэн. Монголчуудын домогт байгаль ертөнцийн болон хүний
өөрийн гарал, овог аймгийнхаа үүсэл, амьдралын утга учир, хувь зохиолын тухай
зэрэг өргөн утга санаа илэрдэг. Бидний өвөг дээдэс өөрсдийгөө ямар нэгэн
амьтнаас гаралтай гэж үзэж, түүнийг шүтэн эрхэмлэдэг байжээ. Эртний хад
чулууны сүг зураг, овог аймгийн нэрс, түүхэнд тэмдэглэгдсэн овгийн зарим сүлд
үүнийг харуулж байдаг.
Шашны төсөөллийг тайлбарлавал: Байгалийг шүтэх үзэл, бөө мөргөлийн үзэл,
хойд насанд итгэх үзэл, хориг цээр, шид үгийн тухай үзэл, зөн совинтой холбоотой
шашны сэтгэлгээ эртний Монгол хүмүүсийн дунд өргөн бүрэлдэж байжээ.
Практик мэдлэг ухааныг тайлбарлавал: Зан суртахуун, дадал заншил, мал
маллах арга ухаан, хэрэглээний эрдэм цаг тооны болон ургамал зүйн мэдлэг
зэргийг нэрлэж болно. Тухайлбал: аман зохиолд эдгээр нь тодорхой илэрдэг. Аман
зохиолын нэг төрөл зүйр цэцэн үгэнд “Үүсэл байвал төгсгөл байдаг”, “Цаг цагаараа
байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй”, “Эргэх нар ээлжлэх төр” гэх зэргээр
өгүүлсэн байдаг.
Эдгээр нь юмс үзэгдэл бүхэн харилцан холбоотой, бие биеэ нөхцөлдүүлдэг,
байнга хувьсч өөрчлөгдөж байдаг гэсэн урсгал диалектик санаа, сэтгэлгээ
агуулагдаж байна.
Түүнчлэн аман зохиолд байдаг “Ертөнцийн гурав” нь байгаль нийгмийн янз
бүрийн юмс үзэгдлийг шинжихдээ харьцуулах, задлах, нэгтгэх аргуудыг хэрэглэдэг.
Түүний үндсэн дээр ухагдахууны учир зүйг онож илэрхийлдэг, улмаар энэ нь
бодит байдлын юмс хоорондын тусгай, ерөнхий буюу нийтлэг шинж холбоог
илэрхийлж байгаа хэрэг юм.
Байгалийн юмс үзэгдлийн мөн чанарыг танин мэдэх гэсэн оролдлого цааш
лавширч хүний болоод нийгмийн харилцааны шинж байдлыг мэдэх гэсэн
оролдлого аяндаа гарч иржээ. Энэ нь эхэн үедээ мөн л гэнэн эмпирик,
шүтлэгийн сэтгэлгээтэй холилдсон байжээ. Ардын аман зохиол болон
Монголын нууц товчоонд хүнлэг, шударга ёс, эх нутаг, хамаатан садан, ард
олноо хайрлах, хамгаалах эх оронч үзэл, чөлөөт сэтгэлгээ ямагт тусгагдан
ялан дийлж байдаг. Бас хамтач ёс, эв нэгдэл, нөхөрлөл, хөдөлмөрч ёсыг
эрхэмлэн дээдэлсэн байдаг.
Дундад зууны үед Монголчууд Их Монгол улс, эзэнт гүрнээ байгуулсан
явдал нь тухайн үеийн философи, нийгэм, улс төрийн сэтгэлгээнд гүнзгий
өөрчлөлт оруулсан. Энэ үед ноёд язгууртны эрх ашгийг хамгаалсан шашин,
феодалын үндсэрхэг үзэл голлох үзэл суртал байжээ. Тэрчлэн шинжлэх
ухааны мэдлэг хэд хэдэн чиглэлээр гарч ирж байсан нь мал аж ахуйг эрхлэх
технологи, түүнтэй холбоотойгоор байгаль цаг уурыг шинжиж, урьдчилан
таамаглах мэдлэгтэй болсон байв. Мөн буддын философи дэлгэрч, сүм
хийдүүд оюун санааны төв болсноор эртний Энэтхэгийн шашин
философийн сургаалууд Монголын философи сэтгэлгээний хөгжилд хүчтэй
нөлөөлөх болсон. Ингэснээр эртний Энэтхэг, Төвөдийн буддист
философийн зохиолуудад тайлбар хийсэн олон тооны сэтгэгчид төрөн
гарахад хүргэсэн байна.
Монголын мэргэд буддизмын дан ганц чиглэлийг явцууруулан баримтлалгүйгээр
бага хөлгөн дэх тайлбартны хийгээд судартны болон их хөлгөний төв үзэл, сэтгэл
төдийтний чиглэлүүдийг онол суртахуун, арга билгийн үндэслэлээр бие биетэй нь
гүн шүтэлцүүлэн судлан гүнзгийрүүлж ирсэн байдаг.
Монголд дэлгэрсэн буддын сэтгэлгээний хөгжлийг дотор нь
1.Тайлбартан, 2. Шинэтгэгч гэсэн хоёр үндсэн үе шатыг дамжсан гэж үзэж болно.
Буддын гүн ухааныг Монголд дэлгэрүүлж эхэлсэн анхны үе шатанд түүний үзэл,
онол, сургаал номлолыг аль болох олон нийтэд зөв зүйтэйгээр таниулан
сурталчлах явдалд анхаарлаа хандуулж ирсэн бөгөөд үүний улмаас тухайн үеийн
сэтгэгчдийн сэтгэлгээний гол зарчим нь орчуулах, язгуур сэтгэлгээний өв сантай
нийлэгжүүлэн тайлбарлах, дэлгэрүүлэх явдал байсан бол хожмоо буддын гүн
ухааны учир дутагдалтай зарим зүйлийг шүүмжлэх, ойлголт, ухагдахуунуудыг
нарийвчлан боловсруулж, Монгол хүний сэтгэлгээгээр шинэчлэн хөгжүүлэх талаар
ихээхэн санаа тавьж эхэлсэн явдал байлаа.
Агваандандар:
Алашаа Лхарамба Агваандандар нь гүн ухааны ахуйн тухай хийгээд танин мэдэхүй,
мөн учир шалтгааны ухааны баталгаа, няцаалтын онолыг системтэйгээр авч үзэн
Монголд бие даасан буддын гүн ухааны үзэл санаа бүрэлдэн тогтох, Монголын гүн
ухааны сэтгэлгээний түүхийг боловсруулахад жинтэй хувь нэмэр оруулсан сэтгэгч юм.
Төрсөн нутгийнхаа нэрээр Алашаа Дандар, Алашаа лхарамба хэмээн алдаршжээ.
Төвөдийн Лхас, Гүмбүм зэрэг хийдэд шавилан сууж, буддын шашин, гүн ухааны
лхарамбын зэрэг хамгаалсан.
Буддын гүн ухаан, учир шалтгааны ухаан, хэл шинжлэлч, яруу найргийн онол,
шашны зан үйл, толь бичиг зэрэг олон мэдлэгийн салбараар дөчөөд бүтээл туурвисны
дотор Дигнага, Дхармакирти зэрэг эртний Энэтхэгийн буддын учир шалтгааны
ухаантны зохиолыг судлан тайлбарласан бүтээл нь зонхилдог. Агваандандар учир
шалтгааны гаргалгаа, баталгаа хийхдээ юм, үзэгдэл нь мөнх хөдлөх маш нарийн
тоосноос тогтдог бөгөөд хөдөлгөөний эх сурвалж бол эсрэг, тэсрэгийн зөрчил гэж үзэж
байв.
Тэрээр буддын сэтгэхүй бол Дорнын гүн ухааны уламжлалаар шүтэлцэн
боловсрогдсон учир эх сурвалжийг боловсруулах нь гүн ухааны зорилт болон
тавигдаж буйг тэмдэглэн, судлагдахууны хүрээгээр судалгааны ач холбогдол
оршино гэжээ.
Түүний сургаалын үндсэн хэсэг нь “Нарийн тоосны онол” бөгөөд түүнийхээр:
а Оногдохуйг шинжлэх нь: Оршихуйн тухай асуудалд дараах хоёр санааг
тэмдэглэсэн байдаг. 1. Материаллаг бодит зүйлээс орчлон ертөнц үүсэлтэй.
2. Оногдохуй /гадаад ертөнц/ онон баригч дотоод билгүүнд үл хамааран оршино.
Энэ нь байнга хувирагч тоосноос анхдагч бүрэлдэхүүн нь маш нарийн тоосны
шинжийг хадгална. /Бүх дүрсийн хуваагдашгүй жижиг хэсэг/
б Онохуйг шинжлэх нь: Утга нь танин мэдэхүйн тухай асуудал хөндөгдөнө. Энэ нь
оногдохуйг танин барих бололцооны тухай ойлголт юм. Онохуй өөртөө хоёр утга
агуулдаг. 1. Өөрөө нарийн тоосны бүтээгдэхүүн, үүнд мэдрэхүйн эрхтэнг оруулжээ.
2. Онохуйн оюуны билиг чанар. Үүгээр оногдохуйг буулган ухаарахуйг шинжлэн
гаргасан явдал болно.
в Шүтэлцэхүй: Оногдохуй, онохуй 2 нэг нь нөгөөгүйгээр танин мэдэхүй байж үл
болно гэдгийг илэрхийлжээ. Энд оногдохуй онохуйгаас үл хамааран оршиж мөн
онохуйн шалтгаан болдог хэмээжээ.
Агваандандар маш нарийн тоосыг гал, хий, ус, шороо хэмээх дөрвөн махбодь
хийгээд дуу, амт, үнэр, хүрэлцэхүй хэмээх найман эдийг тэмдэглэсэн ойлголтын
байдлаар тайлбарлажээ. Үүнд дээрх найман эдийг цогцос байдлаар, бас дөрвөлсөн,
эсхүл хоёрлосон хэлбэрээр аливаа юмны материаллаг эхлэл болгон ойлгож байжээ.
Энэ бол өнөө үеийн молекулын бүтэц бүрэлдэхүүний тухай ойлголттой дүйх юм.
Ийнхүү дээрх найман эдээр юмсын нэгдлийг тайлбарлахдаа, шороог ертөнцийн
эхлэл мөн гээд аливаа бодит юмс орон цагт, байнгын хөдөлгөөнтэй оршдог хэмээн
үзсэн байна.
Түүнчлэн Дандар лхарамба “Өөрийн ба ерөнхий чанарын ёсон” зохиолдоо,
жишээлвээс нэгэн хүн мөрөнгөөр гатлахдаа тэр мөрний усанд гутлаа алдчихсан
байжээ. Тэгээд удаан хугацаагаар хол газар явж байгаад, ахин эргэж нөгөө
мөрнөөрөө гатлахдаа, гутлаа алдсан усаа мөн гэж яривч, уг чанартаа гутал
хөвүүлсэн ус урсчихсан шүү дээ гэж бичжээ. Тийнхүү материаллаг юмсыг усны
урсгал мэт үл тасалдагч, байнгын хөдөлгөөнд, орон цагийн шилжилтэнд авч үзсэн нь
эртний Грекийн гүн ухаантан Гераклитын “нэг голын усанд хоёр орж болохгүй” гэсэн
алдарт үндэслэлтэй төстэй бөгөөд агуулгын хувьд гүнзгий юм.
Агваанхайдав:
Монголын буддын гүн ухаан сэтгэлгээний томоохон төлөөлөгчийн нэг
Агваанхайдав /1779-1839/ хуучнаар Түшээт хан аймгийн хошуу, Богд хан уулын
орчим, Туул голын хөвөөнөө одоогийн Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг
Мандал хэмээх газар эгэл малчин ард Лувсангийн гэр бүлд 1779 онд төржээ.
Тэрээр бага насандаа нутгийн хийдэд лам болж, буддын боловсрол хөөцөлдсөөр
Богдын хүрээ, Баруун зууд ном үзэж, гадаад хэлний болон буддын сонгодог
боловсрол эзэмшсэн ажээ.
Далай ламаас “Винай баригч буяны садан” гэцэл сахил хүртэж, үүнийхээ дараа
Төвөдийн Брайвүн хийдэд чойрын таван боть, нууц тарнийн дөрвөн увдисыг
эзэмшсэн номын буяны үйлээр Равжамба цол хүртсэн байна.
Тэрээр нутагтаа буцаж ирээд Их хүрээний номын багш цорж, дэд хамба, их
хамбын сэнтий юуг дараалуулан эзэлж, дээрхийн зарлигаар хамба номун хан цол
ямба хүртжээ. Эл шашны сургуульд буддын гүн ухааныг голчлон зааж, сүм
хийдийн хурал номын хэргийг гүйцэтгэх, явуулах залгамж лам нарыг бэлтгэж
байсан бөгөөд Агваанбалдан, Агваандорж, Шижээ /XIX зуун/ нарын олон тооны
дэвшилт сэтгэгчдийн номын багш байж, тэднийг эрдэм номоор хүмүүжүүлж
гаргажээ. Тэрээр гүн ухаантан, яруу найрагч байсан бөгөөд том жижиг 118
зохиолоос бүрдсэн 5 боть бүтээл туурвисан байна.
Буддын гүн ухаанд юмны цогц гэдэг нь цогцын билиг чанар болдог ба цогц хийгээд
хуран үйлдсэн хоёр нь нэгэн утгатай гэсэн буддизм дэх бодгалийн тухай сургаалыг
улируулан авч үзжээ. Хуран үүдсэн гэдгийг өөрийн гэсэн үзэл, арга барилаар нотлон
өлөг-бие, мэдэл-сэтгэл, төгөлдөр бус хуран үйлдэгч-бодгаль энэ гурав болно гэж
улируулан тэмдэглэсэн байдаг. Энд өлөг хэмээх ойлголтоор бодит зүйл түүний бие,
эрхтний сэрэн мэдрэх чадварыг оруулж хамтатган үзжээ.
Энэхүү өлөг буюу биеийн бэлгэ чанар бол тоосноос бүтнэ, өлөг /бие/, дүрс хоёр нь
нэгэн утгатай гэдгийг дээрх холбогдолтой ном сударт тэмдэглэсэн байдаг бөгөөд дүрс
болж болохуй нь дүрсийн бэлгэ чанар мөн гэсэн тодотголыг Агваанхайдав өлөг
хийгээд дүрс хэмээхийг анги илт бодитойн түгээмэл шинжээр авч үзсэн нь
сонирхолтой санаа юм. Ялангуяа өлөг хийгээд дүрс хэмээх хоёр ойлголтоо хооронд
нь адилтган үзэж, өлөг биеийг дотор нь гадаад өлөг, дотоод өлөг гэж ангилсан болно.
Дотоод өлөг гэдэгт нүдний эрхтэн, чихний эрхтэн, хамрын эрхтэн, хэлний эрхтэн,
биеийн эрхтэн гэсэн мэдрэхүйн таван эрхтэнг оруулдаг бол гадаад өлөгт дүрс, дуу,
үнэр, амт, хүрцэгдэхүүн лүгээ таван орон: тийн ухагч бус дүрс буюу ийнхүү арван нэгэн
өлөг бие болгон авч үзсэн байна. Түүний жишээ татаж өгүүлснээр: “Чулуу ч гэсэн өлөг”
хэмээсэн нь уг ойлголтоор объектив бодит байдлыг тэмдэглэсэн утга учир харагдаж
байна. Зөвхөн эндээс бид хүний бие эрхтэн бодит зүйл болгож илэрхийлж байсныг
дулдуйдан Агваанхайдавын гүн ухааны үзэл буддын гол цөмд антропологи
материализмын онол боловсорч байжээ гэж бүрэн төсөөлж болохоор байна.
Агваанбалдан:
XIX зууны Монголын буддын нэрт сэтгэгч, мэргэжлийн философичийн нэг бол
З.Агваанбалдан мөн. Тэрээр 1797 оны намар Халх Цэцэн хан аймгийн Хардал
жанжин бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Галшар сумын нутагт малчин
ард Заны хүү болон төржээ.
Агваанбалдан тэр үеийн Монгол орны буддын уламжлалт сургалт ёсоор
6 настайгаасаа бичиг заалган, буддын боловсролыг шат дараалан туулж
эзэмшээд, Энэтхэг, Төвөдийн буддын гарамгай сэтгэгчдийн бүтээлүүдийг шамдан
судлан гүн ухааны сайн боловсролыг олж, Төвөд, Хятад, Хөхнуур, Өвөр
Монголоор удаа дараа явж, мэдлэгээ байнга гүнзгийрүүлэн баяжуулж байжээ.
Тэрбээр 1831 онд Төвөдийн Лхас хотноо буддын философийн линсрай гавжийн
зэргийг амжилттай хамгаалсан ажээ.
1836-1847 онд Их хүрээнээ тэрээр цоржийн өндөр албыг хашаж байв. Монголын
буддын мэдлэг, соёлын төв голомт болж байсан Их хүрээний цорж бол шашин
номын бүхий л үйл хэрэг хийгээд олон анги салбар бүхий буддын боловсролын
системийг удирдан зохион байгуулж, зохицуулж байдгийн хувьд чухамдаа бүх
Монголын бурхны шашны сургалт, түүний үзэл онол, мэдлэгийн төвшинг хариуцаж
байдаг албан тушаал байв. Агваанбалдан гавж том, жижиг хэмжээний 96
зохиолуудаас бүрдсэн 6 боть ном туурвижээ.
Тэрээр эртний Энэтхэгийн болон хожим үеийн Төвөдийн нэрт мэргэдийн бичсэн
буддын философийн хамгийн нарийн төвөгтэй зохиолуудад үг, утгын том жижиг
олон тайлбар бичиж, мөн буддын гүн ухааны сургуулиудад үздэг бараг бүх сурах
бичигт тайлбар зохиохдоо бүтээлийнхээ ихээхэн хэсгийг зориулжээ. Гэвч тэрбээр
зөвхөн тайлбарлагч байсангүй мөн философийн бие даасан олон бүтээл
туурвисан томоохон сэтгэгч, мэргэжлийн философич байсан.
Түүний философийн олон бүтээлүүд дотроос нэн алдартай зарим зохиолыг
жишээлэн дурдваас:
1832 онд бичиж Их хүрээнд хэвлүүлсэн “Нийт шашны тийн оршихуй номхотголын
голыг тодруулан үйлдэгч” хэмээх зохиолдоо Агваанбалдан Энэтхэг, Төвөдийн олон
мэргэдээс буддын ёс суртахууны ухаанд холбогдуулан туурвисан зохиолуудыг
өөрийн үеийн үзлийн үүднээс шүүмжлэн боловсруулж, буддын шашны сүм хийд,
лам нарын мөрдөх дэг журам, зохион байгуулалт, сахилга жаягийн тухай
сургаалыг тайлбарлан хөгжүүлж, бурхан багшийн өөрийн баримтлан биелүүлж
байсан ёс суртахууны хэм хэмжээг нарийн чанд сахин, эрдэм ном сайтар сурч,
шашин, амьтны тус үйлдэхийг нэн эрхэм болгожээ.
Чингэхдээ бурхны шашны жаяг ёсыг зөрчих зэрэг тухайн үеийнхээ шашинд гарч
байсан гажуудал, доголдолд шүүмжлэлтэй хандаж байв.
“Илт номын сангийн шинжилгээ багачуудын оюуны цэнгэл” хэмээх зохиолыг 1846
онд, “Илт онолын чимэг шастирын үгийн утгын үүднээс номлосон Майдарын
гэгээний зарлиг” хэмээгдэх зохиолыг 1853 онд бичиж, Их хүрээнд хэвлүүлжээ.
Мөн буддын философийн гол зангилаа асуудалд тусгайлан зориулсан
Агваанбалдан гавжийн нэгэн алдарт бүтээлээ 1835 онд бичиж хэвлүүлсэн нь
“Дөрвөн тогтсон тааллын ёсон дахь хоёр үнэний ялгаа” хэмээх зохиол юм. Эл
гурвалсан ботиуддаа буддын шашны онол чойрын /философийн/ талыг нь онцлон
үзэж, түүнээ бүх салбар чиглэлийг чадамгай эзэмшиж, өөрийн үеийн мэдлэг
ухааны төвшинд хүрч, түүнийг цааш дэвшүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр
оруулсан том сэтгэгч, гүн ухаантан байсан нь мэдэгдэж байна. Тэрээр вишай
/орон/ буюу хүний мэдэхүйн эрхтэнд тусан буух мэдэгдэхүүн нь мөнх юмс, бодит
юмс гэж хоёр хуваагдах бөгөөд түүний бодит юм гэдэгт өлөг, мэдэл, төгөлдөр бус
хуран үйлдэхүй гурав багтана. Өлөг, мэдэл хоёрын аль нь ч болдоггүй, харин тэр
хоёрын нийлбэр нэгдмэл болж бүтсэн буюу эсхүл цаг, зүг гэх мэт биегүй хийсвэр
зүйлүүдийг төгөлдөр бус хуран үйлдэхүй гэж нэрлэдэг ажээ.
Хумхийн тоосны /хамгийн жижиг элементийн/ бөөгнөрөлөөр биелсэн бүхэн өлөг
мөн. Хумхийн тоос нь бүдүүн, нарийн, маш нарийн гэж байх бөгөөд биетэй бүхнийг
бүрэлдүүлэн буй болгоно. Маш нарийн тоос хуралдан нийлж бүдүүн тоос болж
өлөг буюу биет зүйлийн эх үүсвэр болно.
Энэ нь Өрнө дахины философи дахь атомлиг үзэлтэй нэгэн эрэмбийн сургаал
юм. Хумхийн тоос нарийн, бүдүүн ямар ч бүтэцтэй байлаа ч гэсэн өөртөө дөрвөн
махбодь буюу шороо, гал, ус, хийн язгуур чанарыг хадгалсан байдаг. Хумхын тоос
бүхэнд байх тэрхүү язгуур чанарыг махбодь гэж нэрлэнэ. Дөрвөн махбодийн чанар
бүхий 7 тооны маш нарийн тоосноос нэг нарийн тоос буй болох суурь тавигдаж,
тэрхүү нарийн тоос нь 49 болж бөөгнөрөхөд бүдүүн юмсын анхны бие буй болох
үндэс тавигддаг гэж Агваанбалдан үзэж байжээ.
Нэгэнт юмсыг буй болгогч хумхийн тоос ийнхүү дөрвөн махбодийн язгууртай
байдаг учраас дуу, дүрс, амт, үнэр, хүрэлцэхүй зэрэг юмсын мэдрэгдэн тусах чанар
нь тэрхүү махбодид өөрт нь байдаг бодит чанар гэж үзэж болохгүй ажээ. Тэгээд ч
Агваанбалдан өнгө, үнэр, амт зэргийг бодитой бус гэж үздэг гүн ухааны бусад
чиглэлийн үзлийг няцаан шүүмжлээд, шорооны тоос нь үнэр, амт, хүрэлцэх, дүрс,
дууны, усны тоос нь амт, хүрэлцэх, дүрс, дууны, галын тоос нь хүрэлцэх, дүрс,
дууны, хийн тоос нь дуу, хүрэлцэхүйн /хөдөлгөөний/, огторгуйн тоос нь дууны
салшгүй чанарыг тус тус өөртөө агуулж байдаг гэж үзэж байв.

More Related Content

What's hot

МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.Kun Martice
 
Эртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйЭртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйDashdorj Jambal
 
Aристотель
AристотельAристотель
Aристотельeeneepeace
 
их засаг хууль
их засаг хуульих засаг хууль
их засаг хуульNyamka Nmk
 
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал Adilbishiin Gelegjamts
 
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...tolya_08
 
үсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гаралүсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гаралUkos Erised
 
сэргэн мандал хичээл
сэргэн мандал хичээлсэргэн мандал хичээл
сэргэн мандал хичээлBatchimeg Tomorbaatar
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолtolya_08
 
Нирун улс
Нирун улсНирун улс
Нирун улсMarsel Sse
 
эртний хятадын философи
эртний хятадын философиэртний хятадын философи
эртний хятадын философиPrime Rose Snowdrop
 
соёлын довтолгоо
соёлын довтолгоосоёлын довтолгоо
соёлын довтолгооTegshee myagmar
 
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.tolya_08
 
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсманжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсBaterdene Tserendash
 
Эртны дорно дахины философи
Эртны дорно дахины философиЭртны дорно дахины философи
Эртны дорно дахины философиCEO ZOL
 

What's hot (20)

МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
 
Эртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйЭртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуй
 
Aристотель
AристотельAристотель
Aристотель
 
их засаг хууль
их засаг хуульих засаг хууль
их засаг хууль
 
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
 
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
 
MHON101-хичээл-7
MHON101-хичээл-7MHON101-хичээл-7
MHON101-хичээл-7
 
үсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гаралүсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гарал
 
Исламын шашин
Исламын шашинИсламын шашин
Исламын шашин
 
Орчин үеийн философи
Орчин үеийн философиОрчин үеийн философи
Орчин үеийн философи
 
сэргэн мандал хичээл
сэргэн мандал хичээлсэргэн мандал хичээл
сэргэн мандал хичээл
 
Cult4
Cult4Cult4
Cult4
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
 
Нирун улс
Нирун улсНирун улс
Нирун улс
 
1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе 1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе
 
эртний хятадын философи
эртний хятадын философиэртний хятадын философи
эртний хятадын философи
 
соёлын довтолгоо
соёлын довтолгоосоёлын довтолгоо
соёлын довтолгоо
 
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
 
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсманжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
 
Эртны дорно дахины философи
Эртны дорно дахины философиЭртны дорно дахины философи
Эртны дорно дахины философи
 

Similar to Mongoliin gun uhaan

эртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философиэртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философиPrime Rose Snowdrop
 
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.tolya_08
 
эртний болон дундад зууны үеийн уран зохиол
эртний болон дундад зууны үеийн уран зохиолэртний болон дундад зууны үеийн уран зохиол
эртний болон дундад зууны үеийн уран зохиолGunaa Oyuka
 
монгол улсын их сургууль
монгол улсын их сургуульмонгол улсын их сургууль
монгол улсын их сургуульCEO ZOL
 
Ert shutleg
Ert shutlegErt shutleg
Ert shutlegtolya_08
 
Nergui
NerguiNergui
Nerguinergvi
 
орчин үеийн философи
орчин үеийн философиорчин үеийн философи
орчин үеийн философиArsenic Halcyon
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1MoAltantuya
 
хэл , шашин соёлын үзэгдэ л болох нь
хэл , шашин соёлын үзэгдэ л болох ньхэл , шашин соёлын үзэгдэ л болох нь
хэл , шашин соёлын үзэгдэ л болох ньА. Aku
 

Similar to Mongoliin gun uhaan (20)

эртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философиэртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философи
 
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
 
Ernii dorno dahini
Ernii dorno dahiniErnii dorno dahini
Ernii dorno dahini
 
эртний болон дундад зууны үеийн уран зохиол
эртний болон дундад зууны үеийн уран зохиолэртний болон дундад зууны үеийн уран зохиол
эртний болон дундад зууны үеийн уран зохиол
 
MHON101-хичээл-3
MHON101-хичээл-3MHON101-хичээл-3
MHON101-хичээл-3
 
Emfipism end patsionalism
Emfipism end patsionalismEmfipism end patsionalism
Emfipism end patsionalism
 
Dundad zuunii philosophi
Dundad zuunii philosophi Dundad zuunii philosophi
Dundad zuunii philosophi
 
монгол улсын их сургууль
монгол улсын их сургуульмонгол улсын их сургууль
монгол улсын их сургууль
 
World religion
World religionWorld religion
World religion
 
Хятадын философи ба орчин үеийн
Хятадын философи ба орчин үеийн Хятадын философи ба орчин үеийн
Хятадын философи ба орчин үеийн
 
Ert shutleg
Ert shutlegErt shutleg
Ert shutleg
 
MHON101-хичээл-4
MHON101-хичээл-4MHON101-хичээл-4
MHON101-хичээл-4
 
Culture
CultureCulture
Culture
 
Nergui
NerguiNergui
Nergui
 
P1
P1P1
P1
 
орчин үеийн философи
орчин үеийн философиорчин үеийн философи
орчин үеийн философи
 
лекц1.
лекц1.лекц1.
лекц1.
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
 
mh30
mh30mh30
mh30
 
хэл , шашин соёлын үзэгдэ л болох нь
хэл , шашин соёлын үзэгдэ л болох ньхэл , шашин соёлын үзэгдэ л болох нь
хэл , шашин соёлын үзэгдэ л болох нь
 

More from П. Эрдэнэсайхан

халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн ньП. Эрдэнэсайхан
 
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн ньП. Эрдэнэсайхан
 
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaanMongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaanП. Эрдэнэсайхан
 
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophySetgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophyП. Эрдэнэсайхан
 

More from П. Эрдэнэсайхан (20)

халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
 
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
 
Xx зууны соёлын философи
Xx зууны соёлын философиXx зууны соёлын философи
Xx зууны соёлын философи
 
1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал
 
Philosophy
Philosophy Philosophy
Philosophy
 
Olnoo orgogdson Mongol uls
Olnoo orgogdson Mongol uls Olnoo orgogdson Mongol uls
Olnoo orgogdson Mongol uls
 
Undesnii erh choloonii huvisgal
Undesnii erh choloonii huvisgalUndesnii erh choloonii huvisgal
Undesnii erh choloonii huvisgal
 
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaanMongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
 
Mongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdalMongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdal
 
Mongolchuud manjiin erhsheeld orson ni
Mongolchuud manjiin erhsheeld orson niMongolchuud manjiin erhsheeld orson ni
Mongolchuud manjiin erhsheeld orson ni
 
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophySetgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Philosophy
PhilosophyPhilosophy
Philosophy
 
History
HistoryHistory
History
 
History
HistoryHistory
History
 
Philosophi
PhilosophiPhilosophi
Philosophi
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Philo
PhiloPhilo
Philo
 

Mongoliin gun uhaan

  • 1. Монголын гүн ухааны сэтгэлгээний түүх Багш Д.Нямдаваа
  • 2. Эртний Монголчуудын философи сэтгэлгээ нь нэг талаас байгаль юмсыг байгаа байдлаар нь авч үзэж, ахуй амьдралдаа хэрэглэж байсан мэдлэг төсөөлөл, нөгөө талаас юм бүхэн амьтай хэмээн үзэх домгийн болон шашны төсөөллөөр тус тус илэрч байв. Гэхдээ шашин домгийн үзэл төсөөлөл зонхилох хандлагатай байсан. Домгийн үзлийг товч тайлбарлавал: Монголчууд бусад ард түмний нэгэн адил арвин баялаг домгийн сэтгэлгээтэй байсан. Түүгээрээ ертөнцийн тухай үзэл ойлголтоо илэрхийлж ирсэн. Монголчуудын домогт байгаль ертөнцийн болон хүний өөрийн гарал, овог аймгийнхаа үүсэл, амьдралын утга учир, хувь зохиолын тухай зэрэг өргөн утга санаа илэрдэг. Бидний өвөг дээдэс өөрсдийгөө ямар нэгэн амьтнаас гаралтай гэж үзэж, түүнийг шүтэн эрхэмлэдэг байжээ. Эртний хад чулууны сүг зураг, овог аймгийн нэрс, түүхэнд тэмдэглэгдсэн овгийн зарим сүлд үүнийг харуулж байдаг. Шашны төсөөллийг тайлбарлавал: Байгалийг шүтэх үзэл, бөө мөргөлийн үзэл, хойд насанд итгэх үзэл, хориг цээр, шид үгийн тухай үзэл, зөн совинтой холбоотой шашны сэтгэлгээ эртний Монгол хүмүүсийн дунд өргөн бүрэлдэж байжээ.
  • 3. Практик мэдлэг ухааныг тайлбарлавал: Зан суртахуун, дадал заншил, мал маллах арга ухаан, хэрэглээний эрдэм цаг тооны болон ургамал зүйн мэдлэг зэргийг нэрлэж болно. Тухайлбал: аман зохиолд эдгээр нь тодорхой илэрдэг. Аман зохиолын нэг төрөл зүйр цэцэн үгэнд “Үүсэл байвал төгсгөл байдаг”, “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй”, “Эргэх нар ээлжлэх төр” гэх зэргээр өгүүлсэн байдаг. Эдгээр нь юмс үзэгдэл бүхэн харилцан холбоотой, бие биеэ нөхцөлдүүлдэг, байнга хувьсч өөрчлөгдөж байдаг гэсэн урсгал диалектик санаа, сэтгэлгээ агуулагдаж байна. Түүнчлэн аман зохиолд байдаг “Ертөнцийн гурав” нь байгаль нийгмийн янз бүрийн юмс үзэгдлийг шинжихдээ харьцуулах, задлах, нэгтгэх аргуудыг хэрэглэдэг. Түүний үндсэн дээр ухагдахууны учир зүйг онож илэрхийлдэг, улмаар энэ нь бодит байдлын юмс хоорондын тусгай, ерөнхий буюу нийтлэг шинж холбоог илэрхийлж байгаа хэрэг юм.
  • 4. Байгалийн юмс үзэгдлийн мөн чанарыг танин мэдэх гэсэн оролдлого цааш лавширч хүний болоод нийгмийн харилцааны шинж байдлыг мэдэх гэсэн оролдлого аяндаа гарч иржээ. Энэ нь эхэн үедээ мөн л гэнэн эмпирик, шүтлэгийн сэтгэлгээтэй холилдсон байжээ. Ардын аман зохиол болон Монголын нууц товчоонд хүнлэг, шударга ёс, эх нутаг, хамаатан садан, ард олноо хайрлах, хамгаалах эх оронч үзэл, чөлөөт сэтгэлгээ ямагт тусгагдан ялан дийлж байдаг. Бас хамтач ёс, эв нэгдэл, нөхөрлөл, хөдөлмөрч ёсыг эрхэмлэн дээдэлсэн байдаг. Дундад зууны үед Монголчууд Их Монгол улс, эзэнт гүрнээ байгуулсан явдал нь тухайн үеийн философи, нийгэм, улс төрийн сэтгэлгээнд гүнзгий өөрчлөлт оруулсан. Энэ үед ноёд язгууртны эрх ашгийг хамгаалсан шашин, феодалын үндсэрхэг үзэл голлох үзэл суртал байжээ. Тэрчлэн шинжлэх ухааны мэдлэг хэд хэдэн чиглэлээр гарч ирж байсан нь мал аж ахуйг эрхлэх технологи, түүнтэй холбоотойгоор байгаль цаг уурыг шинжиж, урьдчилан таамаглах мэдлэгтэй болсон байв. Мөн буддын философи дэлгэрч, сүм хийдүүд оюун санааны төв болсноор эртний Энэтхэгийн шашин философийн сургаалууд Монголын философи сэтгэлгээний хөгжилд хүчтэй нөлөөлөх болсон. Ингэснээр эртний Энэтхэг, Төвөдийн буддист философийн зохиолуудад тайлбар хийсэн олон тооны сэтгэгчид төрөн гарахад хүргэсэн байна.
  • 5. Монголын мэргэд буддизмын дан ганц чиглэлийг явцууруулан баримтлалгүйгээр бага хөлгөн дэх тайлбартны хийгээд судартны болон их хөлгөний төв үзэл, сэтгэл төдийтний чиглэлүүдийг онол суртахуун, арга билгийн үндэслэлээр бие биетэй нь гүн шүтэлцүүлэн судлан гүнзгийрүүлж ирсэн байдаг. Монголд дэлгэрсэн буддын сэтгэлгээний хөгжлийг дотор нь 1.Тайлбартан, 2. Шинэтгэгч гэсэн хоёр үндсэн үе шатыг дамжсан гэж үзэж болно. Буддын гүн ухааныг Монголд дэлгэрүүлж эхэлсэн анхны үе шатанд түүний үзэл, онол, сургаал номлолыг аль болох олон нийтэд зөв зүйтэйгээр таниулан сурталчлах явдалд анхаарлаа хандуулж ирсэн бөгөөд үүний улмаас тухайн үеийн сэтгэгчдийн сэтгэлгээний гол зарчим нь орчуулах, язгуур сэтгэлгээний өв сантай нийлэгжүүлэн тайлбарлах, дэлгэрүүлэх явдал байсан бол хожмоо буддын гүн ухааны учир дутагдалтай зарим зүйлийг шүүмжлэх, ойлголт, ухагдахуунуудыг нарийвчлан боловсруулж, Монгол хүний сэтгэлгээгээр шинэчлэн хөгжүүлэх талаар ихээхэн санаа тавьж эхэлсэн явдал байлаа.
  • 6.
  • 7. Агваандандар: Алашаа Лхарамба Агваандандар нь гүн ухааны ахуйн тухай хийгээд танин мэдэхүй, мөн учир шалтгааны ухааны баталгаа, няцаалтын онолыг системтэйгээр авч үзэн Монголд бие даасан буддын гүн ухааны үзэл санаа бүрэлдэн тогтох, Монголын гүн ухааны сэтгэлгээний түүхийг боловсруулахад жинтэй хувь нэмэр оруулсан сэтгэгч юм. Төрсөн нутгийнхаа нэрээр Алашаа Дандар, Алашаа лхарамба хэмээн алдаршжээ. Төвөдийн Лхас, Гүмбүм зэрэг хийдэд шавилан сууж, буддын шашин, гүн ухааны лхарамбын зэрэг хамгаалсан. Буддын гүн ухаан, учир шалтгааны ухаан, хэл шинжлэлч, яруу найргийн онол, шашны зан үйл, толь бичиг зэрэг олон мэдлэгийн салбараар дөчөөд бүтээл туурвисны дотор Дигнага, Дхармакирти зэрэг эртний Энэтхэгийн буддын учир шалтгааны ухаантны зохиолыг судлан тайлбарласан бүтээл нь зонхилдог. Агваандандар учир шалтгааны гаргалгаа, баталгаа хийхдээ юм, үзэгдэл нь мөнх хөдлөх маш нарийн тоосноос тогтдог бөгөөд хөдөлгөөний эх сурвалж бол эсрэг, тэсрэгийн зөрчил гэж үзэж байв.
  • 8. Тэрээр буддын сэтгэхүй бол Дорнын гүн ухааны уламжлалаар шүтэлцэн боловсрогдсон учир эх сурвалжийг боловсруулах нь гүн ухааны зорилт болон тавигдаж буйг тэмдэглэн, судлагдахууны хүрээгээр судалгааны ач холбогдол оршино гэжээ. Түүний сургаалын үндсэн хэсэг нь “Нарийн тоосны онол” бөгөөд түүнийхээр: а Оногдохуйг шинжлэх нь: Оршихуйн тухай асуудалд дараах хоёр санааг тэмдэглэсэн байдаг. 1. Материаллаг бодит зүйлээс орчлон ертөнц үүсэлтэй. 2. Оногдохуй /гадаад ертөнц/ онон баригч дотоод билгүүнд үл хамааран оршино. Энэ нь байнга хувирагч тоосноос анхдагч бүрэлдэхүүн нь маш нарийн тоосны шинжийг хадгална. /Бүх дүрсийн хуваагдашгүй жижиг хэсэг/ б Онохуйг шинжлэх нь: Утга нь танин мэдэхүйн тухай асуудал хөндөгдөнө. Энэ нь оногдохуйг танин барих бололцооны тухай ойлголт юм. Онохуй өөртөө хоёр утга агуулдаг. 1. Өөрөө нарийн тоосны бүтээгдэхүүн, үүнд мэдрэхүйн эрхтэнг оруулжээ. 2. Онохуйн оюуны билиг чанар. Үүгээр оногдохуйг буулган ухаарахуйг шинжлэн гаргасан явдал болно. в Шүтэлцэхүй: Оногдохуй, онохуй 2 нэг нь нөгөөгүйгээр танин мэдэхүй байж үл болно гэдгийг илэрхийлжээ. Энд оногдохуй онохуйгаас үл хамааран оршиж мөн онохуйн шалтгаан болдог хэмээжээ.
  • 9. Агваандандар маш нарийн тоосыг гал, хий, ус, шороо хэмээх дөрвөн махбодь хийгээд дуу, амт, үнэр, хүрэлцэхүй хэмээх найман эдийг тэмдэглэсэн ойлголтын байдлаар тайлбарлажээ. Үүнд дээрх найман эдийг цогцос байдлаар, бас дөрвөлсөн, эсхүл хоёрлосон хэлбэрээр аливаа юмны материаллаг эхлэл болгон ойлгож байжээ. Энэ бол өнөө үеийн молекулын бүтэц бүрэлдэхүүний тухай ойлголттой дүйх юм. Ийнхүү дээрх найман эдээр юмсын нэгдлийг тайлбарлахдаа, шороог ертөнцийн эхлэл мөн гээд аливаа бодит юмс орон цагт, байнгын хөдөлгөөнтэй оршдог хэмээн үзсэн байна. Түүнчлэн Дандар лхарамба “Өөрийн ба ерөнхий чанарын ёсон” зохиолдоо, жишээлвээс нэгэн хүн мөрөнгөөр гатлахдаа тэр мөрний усанд гутлаа алдчихсан байжээ. Тэгээд удаан хугацаагаар хол газар явж байгаад, ахин эргэж нөгөө мөрнөөрөө гатлахдаа, гутлаа алдсан усаа мөн гэж яривч, уг чанартаа гутал хөвүүлсэн ус урсчихсан шүү дээ гэж бичжээ. Тийнхүү материаллаг юмсыг усны урсгал мэт үл тасалдагч, байнгын хөдөлгөөнд, орон цагийн шилжилтэнд авч үзсэн нь эртний Грекийн гүн ухаантан Гераклитын “нэг голын усанд хоёр орж болохгүй” гэсэн алдарт үндэслэлтэй төстэй бөгөөд агуулгын хувьд гүнзгий юм.
  • 10. Агваанхайдав: Монголын буддын гүн ухаан сэтгэлгээний томоохон төлөөлөгчийн нэг Агваанхайдав /1779-1839/ хуучнаар Түшээт хан аймгийн хошуу, Богд хан уулын орчим, Туул голын хөвөөнөө одоогийн Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Мандал хэмээх газар эгэл малчин ард Лувсангийн гэр бүлд 1779 онд төржээ. Тэрээр бага насандаа нутгийн хийдэд лам болж, буддын боловсрол хөөцөлдсөөр Богдын хүрээ, Баруун зууд ном үзэж, гадаад хэлний болон буддын сонгодог боловсрол эзэмшсэн ажээ. Далай ламаас “Винай баригч буяны садан” гэцэл сахил хүртэж, үүнийхээ дараа Төвөдийн Брайвүн хийдэд чойрын таван боть, нууц тарнийн дөрвөн увдисыг эзэмшсэн номын буяны үйлээр Равжамба цол хүртсэн байна. Тэрээр нутагтаа буцаж ирээд Их хүрээний номын багш цорж, дэд хамба, их хамбын сэнтий юуг дараалуулан эзэлж, дээрхийн зарлигаар хамба номун хан цол ямба хүртжээ. Эл шашны сургуульд буддын гүн ухааныг голчлон зааж, сүм хийдийн хурал номын хэргийг гүйцэтгэх, явуулах залгамж лам нарыг бэлтгэж байсан бөгөөд Агваанбалдан, Агваандорж, Шижээ /XIX зуун/ нарын олон тооны дэвшилт сэтгэгчдийн номын багш байж, тэднийг эрдэм номоор хүмүүжүүлж гаргажээ. Тэрээр гүн ухаантан, яруу найрагч байсан бөгөөд том жижиг 118 зохиолоос бүрдсэн 5 боть бүтээл туурвисан байна.
  • 11. Буддын гүн ухаанд юмны цогц гэдэг нь цогцын билиг чанар болдог ба цогц хийгээд хуран үйлдсэн хоёр нь нэгэн утгатай гэсэн буддизм дэх бодгалийн тухай сургаалыг улируулан авч үзжээ. Хуран үүдсэн гэдгийг өөрийн гэсэн үзэл, арга барилаар нотлон өлөг-бие, мэдэл-сэтгэл, төгөлдөр бус хуран үйлдэгч-бодгаль энэ гурав болно гэж улируулан тэмдэглэсэн байдаг. Энд өлөг хэмээх ойлголтоор бодит зүйл түүний бие, эрхтний сэрэн мэдрэх чадварыг оруулж хамтатган үзжээ. Энэхүү өлөг буюу биеийн бэлгэ чанар бол тоосноос бүтнэ, өлөг /бие/, дүрс хоёр нь нэгэн утгатай гэдгийг дээрх холбогдолтой ном сударт тэмдэглэсэн байдаг бөгөөд дүрс болж болохуй нь дүрсийн бэлгэ чанар мөн гэсэн тодотголыг Агваанхайдав өлөг хийгээд дүрс хэмээхийг анги илт бодитойн түгээмэл шинжээр авч үзсэн нь сонирхолтой санаа юм. Ялангуяа өлөг хийгээд дүрс хэмээх хоёр ойлголтоо хооронд нь адилтган үзэж, өлөг биеийг дотор нь гадаад өлөг, дотоод өлөг гэж ангилсан болно. Дотоод өлөг гэдэгт нүдний эрхтэн, чихний эрхтэн, хамрын эрхтэн, хэлний эрхтэн, биеийн эрхтэн гэсэн мэдрэхүйн таван эрхтэнг оруулдаг бол гадаад өлөгт дүрс, дуу, үнэр, амт, хүрцэгдэхүүн лүгээ таван орон: тийн ухагч бус дүрс буюу ийнхүү арван нэгэн өлөг бие болгон авч үзсэн байна. Түүний жишээ татаж өгүүлснээр: “Чулуу ч гэсэн өлөг” хэмээсэн нь уг ойлголтоор объектив бодит байдлыг тэмдэглэсэн утга учир харагдаж байна. Зөвхөн эндээс бид хүний бие эрхтэн бодит зүйл болгож илэрхийлж байсныг дулдуйдан Агваанхайдавын гүн ухааны үзэл буддын гол цөмд антропологи материализмын онол боловсорч байжээ гэж бүрэн төсөөлж болохоор байна.
  • 12. Агваанбалдан: XIX зууны Монголын буддын нэрт сэтгэгч, мэргэжлийн философичийн нэг бол З.Агваанбалдан мөн. Тэрээр 1797 оны намар Халх Цэцэн хан аймгийн Хардал жанжин бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Галшар сумын нутагт малчин ард Заны хүү болон төржээ. Агваанбалдан тэр үеийн Монгол орны буддын уламжлалт сургалт ёсоор 6 настайгаасаа бичиг заалган, буддын боловсролыг шат дараалан туулж эзэмшээд, Энэтхэг, Төвөдийн буддын гарамгай сэтгэгчдийн бүтээлүүдийг шамдан судлан гүн ухааны сайн боловсролыг олж, Төвөд, Хятад, Хөхнуур, Өвөр Монголоор удаа дараа явж, мэдлэгээ байнга гүнзгийрүүлэн баяжуулж байжээ. Тэрбээр 1831 онд Төвөдийн Лхас хотноо буддын философийн линсрай гавжийн зэргийг амжилттай хамгаалсан ажээ. 1836-1847 онд Их хүрээнээ тэрээр цоржийн өндөр албыг хашаж байв. Монголын буддын мэдлэг, соёлын төв голомт болж байсан Их хүрээний цорж бол шашин номын бүхий л үйл хэрэг хийгээд олон анги салбар бүхий буддын боловсролын системийг удирдан зохион байгуулж, зохицуулж байдгийн хувьд чухамдаа бүх Монголын бурхны шашны сургалт, түүний үзэл онол, мэдлэгийн төвшинг хариуцаж байдаг албан тушаал байв. Агваанбалдан гавж том, жижиг хэмжээний 96 зохиолуудаас бүрдсэн 6 боть ном туурвижээ.
  • 13. Тэрээр эртний Энэтхэгийн болон хожим үеийн Төвөдийн нэрт мэргэдийн бичсэн буддын философийн хамгийн нарийн төвөгтэй зохиолуудад үг, утгын том жижиг олон тайлбар бичиж, мөн буддын гүн ухааны сургуулиудад үздэг бараг бүх сурах бичигт тайлбар зохиохдоо бүтээлийнхээ ихээхэн хэсгийг зориулжээ. Гэвч тэрбээр зөвхөн тайлбарлагч байсангүй мөн философийн бие даасан олон бүтээл туурвисан томоохон сэтгэгч, мэргэжлийн философич байсан. Түүний философийн олон бүтээлүүд дотроос нэн алдартай зарим зохиолыг жишээлэн дурдваас: 1832 онд бичиж Их хүрээнд хэвлүүлсэн “Нийт шашны тийн оршихуй номхотголын голыг тодруулан үйлдэгч” хэмээх зохиолдоо Агваанбалдан Энэтхэг, Төвөдийн олон мэргэдээс буддын ёс суртахууны ухаанд холбогдуулан туурвисан зохиолуудыг өөрийн үеийн үзлийн үүднээс шүүмжлэн боловсруулж, буддын шашны сүм хийд, лам нарын мөрдөх дэг журам, зохион байгуулалт, сахилга жаягийн тухай сургаалыг тайлбарлан хөгжүүлж, бурхан багшийн өөрийн баримтлан биелүүлж байсан ёс суртахууны хэм хэмжээг нарийн чанд сахин, эрдэм ном сайтар сурч, шашин, амьтны тус үйлдэхийг нэн эрхэм болгожээ. Чингэхдээ бурхны шашны жаяг ёсыг зөрчих зэрэг тухайн үеийнхээ шашинд гарч байсан гажуудал, доголдолд шүүмжлэлтэй хандаж байв.
  • 14. “Илт номын сангийн шинжилгээ багачуудын оюуны цэнгэл” хэмээх зохиолыг 1846 онд, “Илт онолын чимэг шастирын үгийн утгын үүднээс номлосон Майдарын гэгээний зарлиг” хэмээгдэх зохиолыг 1853 онд бичиж, Их хүрээнд хэвлүүлжээ. Мөн буддын философийн гол зангилаа асуудалд тусгайлан зориулсан Агваанбалдан гавжийн нэгэн алдарт бүтээлээ 1835 онд бичиж хэвлүүлсэн нь “Дөрвөн тогтсон тааллын ёсон дахь хоёр үнэний ялгаа” хэмээх зохиол юм. Эл гурвалсан ботиуддаа буддын шашны онол чойрын /философийн/ талыг нь онцлон үзэж, түүнээ бүх салбар чиглэлийг чадамгай эзэмшиж, өөрийн үеийн мэдлэг ухааны төвшинд хүрч, түүнийг цааш дэвшүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан том сэтгэгч, гүн ухаантан байсан нь мэдэгдэж байна. Тэрээр вишай /орон/ буюу хүний мэдэхүйн эрхтэнд тусан буух мэдэгдэхүүн нь мөнх юмс, бодит юмс гэж хоёр хуваагдах бөгөөд түүний бодит юм гэдэгт өлөг, мэдэл, төгөлдөр бус хуран үйлдэхүй гурав багтана. Өлөг, мэдэл хоёрын аль нь ч болдоггүй, харин тэр хоёрын нийлбэр нэгдмэл болж бүтсэн буюу эсхүл цаг, зүг гэх мэт биегүй хийсвэр зүйлүүдийг төгөлдөр бус хуран үйлдэхүй гэж нэрлэдэг ажээ.
  • 15. Хумхийн тоосны /хамгийн жижиг элементийн/ бөөгнөрөлөөр биелсэн бүхэн өлөг мөн. Хумхийн тоос нь бүдүүн, нарийн, маш нарийн гэж байх бөгөөд биетэй бүхнийг бүрэлдүүлэн буй болгоно. Маш нарийн тоос хуралдан нийлж бүдүүн тоос болж өлөг буюу биет зүйлийн эх үүсвэр болно. Энэ нь Өрнө дахины философи дахь атомлиг үзэлтэй нэгэн эрэмбийн сургаал юм. Хумхийн тоос нарийн, бүдүүн ямар ч бүтэцтэй байлаа ч гэсэн өөртөө дөрвөн махбодь буюу шороо, гал, ус, хийн язгуур чанарыг хадгалсан байдаг. Хумхын тоос бүхэнд байх тэрхүү язгуур чанарыг махбодь гэж нэрлэнэ. Дөрвөн махбодийн чанар бүхий 7 тооны маш нарийн тоосноос нэг нарийн тоос буй болох суурь тавигдаж, тэрхүү нарийн тоос нь 49 болж бөөгнөрөхөд бүдүүн юмсын анхны бие буй болох үндэс тавигддаг гэж Агваанбалдан үзэж байжээ. Нэгэнт юмсыг буй болгогч хумхийн тоос ийнхүү дөрвөн махбодийн язгууртай байдаг учраас дуу, дүрс, амт, үнэр, хүрэлцэхүй зэрэг юмсын мэдрэгдэн тусах чанар нь тэрхүү махбодид өөрт нь байдаг бодит чанар гэж үзэж болохгүй ажээ. Тэгээд ч Агваанбалдан өнгө, үнэр, амт зэргийг бодитой бус гэж үздэг гүн ухааны бусад чиглэлийн үзлийг няцаан шүүмжлээд, шорооны тоос нь үнэр, амт, хүрэлцэх, дүрс, дууны, усны тоос нь амт, хүрэлцэх, дүрс, дууны, галын тоос нь хүрэлцэх, дүрс, дууны, хийн тоос нь дуу, хүрэлцэхүйн /хөдөлгөөний/, огторгуйн тоос нь дууны салшгүй чанарыг тус тус өөртөө агуулж байдаг гэж үзэж байв.